#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 8:02 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6
Author Message
PostPosted: Feb.01.10 5:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Aug.29.09 1:13 am
Posts: 2554
temdeg.

_________________
8+8=88


Top
   
PostPosted: Feb.02.10 10:11 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Feb.03.06 4:42 pm
Posts: 1525
Location: Narnii aimagt
Unen goe sedew bnaa salj chadkui unshsaar bgaad nud owdchihloo Humuusee sogtuugaar joloo bitii bariarai Hairan saihan busgui iim aimaar boloh gej

_________________
Ill only stay wth u one more n8t


Top
   
PostPosted: Feb.12.10 8:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Та vvнийг мэдэх vv?

-Хамгийн том хvрхрээ Норвегид буй. Дэлхийн хамгийн том найман хvрхрээний гурав нь тус улсад оршдог. Бельбийн хvрхрээ-866, Утигард-610, Киле-561 метрийн єндрєєс буудаг аж.

-Падаунг омгийн эмэгтэйчvvд хамгийн урт хvзvvтэй. Тэд хvзvvгээ урт болгохын тулд байнга зvvдэг тусгай хvзvvвч хэрэглэдэг аж. Эрvvнд тулсан єндєр хvзvvвч дээгvvрээ харах гэж сунасаар байгаад тэд дэглий шиг урт хvзvvтэй болдог байна. Гиннесийн амжилтын номд тэмдэглэгдсэн хамгийн урт хvзvv 40 см урттай.

-Зараа галаас бус уснаас илvv айдаг. Ус зарааны хамгаалалтын бємбєлгийг сvйтгэдэг аж. Зарааны зvv хатгаж хамгаалахаас гадна єндрєєс унахад шигдэж авардаг тустай.

-Францын Лион их сургуулийн мэргэжилтнvvдийн тооцоолсноор дэлхий дээр 400 сая орчим тэжээвэр муур байдаг гэнэ. Муураар баян улс Австрали бєгєєд тус улсын 10 хvнд есєн муур оногддог. Харин Азийн орнуудаас Индонез муураар баялаг. Тус улс 30 сая гаруй мууртай байхад Перу, Габонд тэжээвэр муур бараг vгvй.

-Тэмээн хяруулын єндєг 13.5 см урт, 1.б5кг жинтэй. Энэ нь 18 том тахианы жинтэй тэнцvv бєгєєд, чанаж болгоход багаар бодоход 40 минут шаардагддаг.

-Божанги омгийнхон матрыг тэнгэрийн амьтан гэж шvтдэг аж. Тиймдээ ч уг амьтанд ямар нэг хор учруулж, гомдоохыг цээрлэдэг байна. Матрууд ч хvмvvсийн эл хvндлэлийг ойлгон хариу тус хvргэдэг гэнэ. Хvн, амьтны эерэг харилцааны хєгжлийг Африкийн Бакау хотоос харж болно. Тус хотод орших эмчилгээний чадвараараа алдартай ариун дагшин нуурыг зорин ирдэг жуулчдын дийлэнх нь эмэгтэйчvvд байдаг нь учиртай. Хvvхэдтэй болдоггvй эмэгтэй нуурын уснаас амсаж, биеэ угааснаар хvvхэд олдог гэнэ.

-Яст мэлхий урт настай амьтан. Эрдэмтэд яст мэлхий 200-300 жилийн настай гэж тогтоосон.

-Эртний Орост орыг XVII зууны эхэн vеэс унтдаг хэрэгсэл болгон ашиглах болжээ. Энэ хvртэл оросууд шал, сандал, зуухан дээрээ унтдаг байж.

-АНУ-ын Оклахома мужид хувийн нохойгоо зодож, зандарсан хvнийг шоронд хийдэг хуультай. Тэр ч атугай vсчний лиценз байхгvй л бол єєрийнхєє vсийг дур мэдэн тайрсан эмэгтэйг ч шоронд суулгадаг
гэнэ.

-Дэлхий дахинаа алдартай Таж-Махал бунхныг барих ажил 1654 оны аравдугаар сарын 3-нд дуусчээ. Алдарт байгууламжийн тєслийг Шах-Жахан султаны(1592-1ббб) захиалгаар Энэтхэг, тєв Ази, Персийн уран барилгачид хамтран боловсруулжээ. Барилгын ажил 22 жил vргэлжилсэн байна.

-Унадaг дугуйг 200 орчим сая жилийн ємнє бvтээсэн. Тэр vед унадаг дугуй эргэдэг гишгvvргvй байж. Харин гишгvvртэй унадаг дугуйг 1839 онд Шотландын иргэн Кирпатрик Макмиллан бvтээсэн байна.

-Ер бусын аргаар vр тєлєє vлдээдэг амьтан цєєнгvй бий. Жишээлбэл, хачиг vр боловсруулагч даавраа євс, ногоонд vлдээн гаргачихаад юу ч болоогvй мэт арилаад єгдєг. Гэтэл тvvний мєрєєр эм хачиг мєшгєн ирж дааврыг цуглуулан авдаг. Хэсэг хугацааны дараа хэзээ ч биесээ хараагvй эцэг, эхийн хөврөл мэндэлнэ.

-Алдарт зохиолч Агата Кристи сав суулгаа угаах, онгоц дотор усанд оронгоо алим идэж байх зуураа зохиолын vйл явдлаа ургуулан боддог байж.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Feb.13.10 2:05 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Бар жилд түүхэнд тохиосон чухал үйл явдлууд

Image
1170 оны цагаан бар жил Есүхэй нас нөгчив.
1206 оны улаан бар жил Монголын тулгар тар байгуулагдаж Тэмүжин Чингис хаан бүх Монголын хаанд өргөмжлөгдөв.
1218 оны бар жил Чингис хаан Дорнод Туркестаныг эзлэв.
1242 оны хар бар жил Цагаадай хаан нас нөгчив.
1254 оны хөх бар жил Францын хааны элч Хархорумд ирсэн. Мөн Италийн худалдаачин Марко Поло төрөв.
1266 оны улаан бар жил Тулуйн хүү Аригбөх нас барав.
1290 оны цагаан бар жил Хубилайн зарлигаар Соёлыг дэлгэрүүлэх яам байгуулав.
1350 оны цагаан бар жил нүхтэй зоос цутгав.
1410 оны цагаан бар жил Бээжинд Төвд Ганжуур анх удаа зэс бараар хэвлэв.
1470 оны цагаан бар жил Баянмөнх жонон нас нөгчив. Батмөнх бүх Монголын даян хаан болов. Мандухай сэцэн Ордос дахь Чингисийн найман цагаан гэрийн өмнө Батмөнхийг хаан ширээнд залж их өчиг өчив.
1482 оны хар бар жил Төрболд, Улсболд ихэр хөвүүн төрөв.
1542 оны хар бар жил хоёрдугаар далай лам Гэндүнжамц нас нөгчив.
1554 оны хөх бар жил Түмэндийн Алтан хаан Хөх хотыг байгуулав. Автай сайн хаан төрөв.
1578 оны шар бар жил Түмэдийн хаан Алтан Төвдөөс гуравдугаар далай лам Содномжамцыг залж ирүүлэв. Мөн Нидерландын нүдний шилний мэргэжилтэн Ханг, Захариас Жанссен нар анхны томруулагч дуран авайг хиийжээ.
1602 оны хар бар жил Бошигт жонон 3-р далай лам Ёндонжамцыг Төвдөд залахаар мордов.
1638 оны шар бар жил 1-р Жавзундамба гэнэн санавар авав.
1650 оны цагаан бар жил Өндөр гэгээн Далай лам, Банчин богд нараас гэлцэл санавар хүртэж Жавзундамба хутагт хэмээн өргөмжлөгдөв.
1686 оны улаан бар жил Өндөр гэгээн Соёмбо үсэг зохиов.
1698 оны шар бар жил Өндөр гэгээн Утайт залрав. Мөн Францын физикч Деннис Папин хийн даралтат уурын машиныг зохион бүтээжээ.
1710 оны цагаан бар жилд Хотгойдын Чингүнжав төрөв.
1722 оны хар бар жил Манжын Энх-Амгалан хаан нас барав. Германы хөгжмийн зохиолч Иогани Себастьян Бах агуу бүтээлүүдээ туурвиж байв.
1746 оны улаан бар жил 6-р Далай лам нас нөгчив.
1758 оны шар бар Их хүрээнд монгол манж сайдын яам байгуулагдав.
3-р Жавзандамба Ишдамбийням төрөв.
7-р Далай лам Галсанжамц нас барав.
8-р Далай лам Жамбалжамц төрөв.
Манж хааны зарилгаар богд Жавзандамыг төвдөөс залж байхаар тогтов.
1770 оны цагаан бар жил Хөгжмийн зохиолч Людвигван Бетховен мэндлэв.
1782 оны хар бар жил Дашчойлин хийд байгуулагдав.
1794 оны хөх бар жил Манжийн хаан 4-р ноён хутагтыг шийтгэж 5-р дүр тодруулахыг цаазлав.
1806 оны улаан бар жил Ромын Эзэнт улс бутран унажээ.
1818 оны шар бар жил Атлантын далайг анх гаталсан уурын хөдөлгүүрт усан онгоц болох Саваннаг усан тавьжээ.
1830 оны цагаан бар жил Тоорой банди хэмээх Нанзад төрөв.
1866 оны улаан бар жил Оросын эрдэмтэн П.Кафаров "Монголын нууц товчоон"-ы орос орчуулгыг хэвлэв.
1878 оны шар бар жил Сайн ноён хан Намнансүрэн төрөв.
1902 оны хар бар жил зохиолч С.Буяннэмэх мэндлэв.
1914 оны хөх бар жил Австар-Унгарын хунтайж Фрэнсис Фердинандыг Сербичүүд улс төрийн зорилгоор алснаар Дэлхийн нэгдүгээр дайны эхлэл тавигдав.
панамын суваг ашиглалтанд оржээ.
Богд гэгээний ордонд "сүүдэр ший" хэмээх анхны кино гарав.
1926 оны улаан бар жил Шашин төрийг тусгаарлах хууль гарав.
1938 оны шар бар жил Монголд феодализм үндсэндээ устжээ. Сайд нарын зөвлөлөөс үндэсний цөөнхийн шийдвэр гаргаж урианхай, казах олон өрхөт суурьших газар нутаг олгов. Алдарт хуурч Д.Түдэв нас барав. Эрдэмтэн С.Шагж хилсээр гүтгэгдэн хороогдов.
1962 оны хар бар жил Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэн Чингис хааны марк гарч, хөшөө дурсгал босгов.
1974 оны хөх бар жил Эрдэнэт хотыг суурийг тавьжээ. Дэлхийн анхны цахилгаан шууданг хиймэл дагуулын тусламжтайгаар дамжуулжээ.
1986 оны улаан бар жил зохиолч Ц.Дамдинсүрэн нас барав.
1998 оны шар бар жил Ардчиллын алтан хараацай гэгддэг С.Зориг бусдын гарт хөнөөгдөв.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Feb.16.10 6:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Сонирхолтой сэдэв байна
Нөхдүүд амжилттай үргэлжлүүлээрэй

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.18.10 8:11 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
NightwisheR wrote:
Хvн шиг царайтай хурга төржээ

Одоогоос хэд хоногын өмнө бас нэг хачин юм болсон нь хvн царайтай хурга тєрсєн байна. Ийм юм байж болох уу? Малчин нь А витамин ихээр өгөөд байсан юм болов уу? өөрөө мордоод буусан юм болов уу? :hihi: гэсэн яриа нутгийн хvмvvсийн ам дамжигдан яригдаад байгаа гэнэ. Ямартайч энэ явдал Тvрк улсын Измир гэдэг хотын захад нэгэн жижиг тосгонд болсон юм байна.

Image

Хэхэ өөрөө мордоод буусан байх оо

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.21.10 10:27 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
2012 онд шинэ хуанлитай болох нь

Хуанлийн Олон улсын холбооны ерөнхийлөгч Уэйн Ричардсон нь НҮБ-д шинэ хуанли батлуулах гэж идэвхитэй зүтгэж байна. Одоогийн григорын хуанлиг 1582 оноос хэрэглэж байгаа ба энэ хуанли нь 26 секундээр астрономынхоосоо урт байна (3323 жилд энэ зөрөө нь нэг хоног болно). Саруудын өдөр, долоо хоног болон улирал, хагас жилийн зөрүү зэрэг нь эдийн засгийн болон статистик тооцоо хийхэд хүндрэл учруулдаг гэнэ. Харин ричардсоны хуанлигаар, Шинэ жил нь заавал бүтэн сайнд эхлэнэ, 365 хоногтой байна, төгсгөл нь хоёр хагас сайн өдөртэй байх гэнэ. Хоёр дахь хагас сайн өдрийг Дэлхий Өдөр - Worldsday гэж нэрлэх гэнэ. Worldsday нь 12-р сарын 30-ны өдрийн дараа, 1-р сарын 1-ний өдрийн өмнө гарах юм. Тиймээс Шинэ жилийн баяр 3 өдөр болно. 2-р сар 30 хоногтой болно. 1-р , 4-р, 7-р , 10-р сарууд 31 хоногтой байна. Зул сар үргэлж хагас сайнаас бүтэн сайнд болно. Дурлагсдын Өдөр – мягмар гаригт болно. 9-р сарын 1 – баасан гаригт тохионо. 2012 оныг яагаад эхлэл болгон сонгож байгаа гэвэл Шинэ он бүтэн сайнаас эхлэж байгаа юм. Тиймээс шинэ хуанлид аажмаар шилжихэд дөхөм болох талтай. Энэхүү шинэ хуанлийн загварыг НҮБ-д хэлэлцүүлэхээр өгөөд байгаа гэнэ. Мөн өөр бас бусад хувилбарууд бий гэнэ:
• Симметр хуанли. Энэ хуанлигаар, сар болгон нь даваа гаригаас эхлэх гэнэ. Тэгхэд, 2-р, 5-р, 8-р, 11-р сарууд нь 35 хүртэлх хоногтой болох нь. Харин бусад саруудын хоногийг цөөлж 28 хүртэл болгох гэнэ.
• Тэмдэглэлт хуанли гэгдэх “Давс” нэртэй энэхүү хуанли нь 28 хоногтой 13 сартай байх гэнэ. Бүх сарууд ням гаригаас эхэлнэ.
• Мөнхийн хуанли. 3 сартай 4 улиралд хуваагдсан хуанли. Улирал болгон нь ням гаригаас эхлэнэ. Энэ нь бизнесменүүдэд маш тохиромжтой. Улирал болгоны эхний хоёр сар нь 30 хоногтой, 3 дахь сар нь 31 хоногтой байх гэнэ. 12-р сарын 31 болон 1-р сарын 1-ний өдрүүд Шинэ жилийн өдөр. Энэ хуанлийн гол онцлог нь баасан гариг хэзээ ч 13 гэсэн тоотой давхцахгүй гэнэ.

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Feb.23.10 7:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Хэрэв ийм болвол нэг хэсэгтээ л манарах байх даа
яваандаа дасах байх

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.28.10 12:47 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Дэлхийн хамгийн үнэтэй 20 зүйлс

Бидний хэрэглээ өсөх тусам ямар нэгэн зүйлээр гангарах бусдаас ялгарах гэсэн өрсөлдөөнийг бий болгодог билээ. Танд хүргэх гэж байгаа энэ мэдээ бол дэлхийд хамгийн үнэтэй бүтсэн болон худалдан авсан зүйлүүд юм. Дэлхийн шинэ үеийн түүхийн хуудас болон бичигдэж байгаа энэ үнэ цэнэтэй зүйлүүдийн эзэн өөрөө харин жинхэнэ бодит түүх юм.

Кино:
"Avatar" 300 сая ам.долларын өртгөөр бүтсэн хамгийн үнэтэй киногоор шалгарав.

Сурталчилгаа:
“Пепси” компани 2002 онд дуучин Бритнигээр бүтээгдэхүүнээ сурталчлахдаа 90 секундын роликт 7.53 сая ам.доллар төлж байв.

Аялал:
Америкийн бизнесмэн Дэнис Тито,Өмнөд Африкийн бизнесмэн Марк Шаттлворт нарын олон улсын сансрын нислэгт хийсэн аялал.Тэд тус бүр нь 20 сая ам.доллар төлсөн юм.

Сонгуулын компанит ажил:
Энэ дээд амжилтыг 2001 онд Нью-Йоркийн даргын сонгуульд нэр дэвшсэн Майкл Блумберг тогтоожээ.Тэрээр 744757 санал бүрт 86.10 евро зарцуулсан тооцоо гарсан аж.

Гутал:
Алдарт Стюарт Вайцманы урласан 642 бадмаараг шигтгээтэй туфль 1.6 сая еврогийн үнэтэй.

Үдийн хоол:
“Greenlight Capital” фирмийн захирал дэлхийн хоёр номерын тэрбумтан Уоррен Баффеттай 250’000 ам.доллараар үдийн хоол хамт зооглох эрх худалдан авч байв.

Зураг:
Зураач Питер Пауль Рубенсийн “Багачуудыг зодсон нь” зураг 2002 онд 73.5 сая еврогоор эзэмшигчээ сольжээ.

Тамхи:
Дэлхийн хамгийн үнэтэй сигар “Treasurer”.Нэг хайрцаг сигар 24 евро бөгөөд зөвхөн баячуудад зориулсан тусгай дэлгүүрт худалддаг.

Төмс:
Францын “La Bonnotte” сортын төмс бөгөөд кг нь 500 еврогийн үнэтэй.

Кофе:
“Luwak” сортын кофе.Суматра арал тариалдаг.250 грамм фунт нь 75 ам.долларын үнэтэй.

Костюм:
Хамгийн үнэтэй хувцас Америкийн сансрын нисэгчдийнх. 9 сая ам.долларын энэхүү хувцаснаас дээш гарсан үнэтэй комбинзон хараахан гараагүй байна.

Зочид буудал:
Дубайн “Burj Al Arab” зочид буудалд нэг хоноход 770 евро төлнө. Энэ нь эцсийн үнэ биш бөгөөд хааны рояль өрөө нь хоногийн 7700 еврогийн үнэтэй.

Стадион:
Парисаас холгүй орших “State de France” стадионыг 460 сая еврогоор байгуулсан бөгөөд 1998 онд Францын шигшээ баг дэлхийн аваргын “Алтан дагина” цом хүртэж байсан билээ.

Хувьцаа:
Америкийн “Berkshire Hathaway” хөрөнгө оруулалтын компанийн нэг ширхэг хувьцаа хөрөнгийн бирж дээр 64 мянган евро хүрдэг.

Хөхөвч:
Германы модель Хайди Клумын Нью-Йоркийн нэгэн үзүүлбэр дээр өмссөн хөхөвч 12.5 сая долларын үнэтэй байсан гэдэг.

Ном:
Леонардо да Винчигийн “Летерийн код” маш үнэтэй цаасан дээр энэхүү номыг Билл Гейтс 24 сая ам.доллараар худалдан авсан юм.

Хамгийн үнэтэй эмэгтэй:
Бидний сайн мэдэх дуучин Женнифер Лопес гэнэ.Тэрбээр Нью-Йоркийн нэгэн даатгалын газарт төрсөн биеэ тэрбум ам.доллараар даатгуулсан нь түүнийг ийнхүү манай гаригийн хамгийн үнэтэй эмэгтэй болгсон байна.

Комикс:
Тим хүү түүний нохой шрупийн тухай "Хар арал" комикс номын хар зурагийг нэгэн цуглуулагч 100 мянган еврогоор худалдаж авчээ

Хүүхэлдэй:
Барби жинхэнэ алмазаар чимгэлсэн цувастай хүүхэлдэй 100 мянган еврогийн үнэтэй

Машин:
360 мянган еврогийн үнэтэй Maybach-62 машин

Мэдээг бэлтгэсэн: ЭШФ, Компьютерийн заалны номын санчид

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: Feb.28.10 12:48 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Гар утасны батарейны цэнэгийг хэрхэн удаан бариулах вэ?

Хүн болгон гар утасны батарейтэй холбоотой асуудалтай тулгарч байсан байх. Нэг л мэдэхэд батарей хурдан дуусах, цэнэгээ авахгүй болох, магадгүй бүр ажиллахгүй болох нь бий. Иймд гар утасны батарейны амьдрах хугацааг уртасгах, цэнэгийг удаан бариулах талаарх бидний хүргэх зөвөлгөөг дагахад илүүдэхгүй.

Зөвлөгөө 1. Wi-Fi, Bluetooth холболтоо салгах

Bluetooth холболтоор файл дамжуулчихаад түүнийгээ унтраахаа мартах тохиолдол их гардаг. Иймд хэрэглээгүй үедээ Wi-Fi, Bluetooth , infrared холболтуудаа унтрааж байх шаардлагатай. Эдгээр холболтууд байнга идэвхтэй байх нь цэнэгийг ихээр алдуулдаг. Түүнчлэн батарейны ажиллах /амьдрах/ хугацааг багасгадаг.

Зөвлөгөө 2. Дэлгэцний гэрлийг багасгах

Ихэнх гар утаснууд нь дэлгэцнийхээ гэрлийн тодролтыг тааруулах тохиргоотой байдаг. Nokiа фирмийн смарт гар утаснууд нь гадна орчны гэрлийг автоматаар мэдэрч улмаар дэлгэцнийхээ гэрлийг тааруулдаг тул тухайн тохиргоог өөрчлөлгүй хэвээр нь байлгах хэрэгтэй. Утасныхаа батарей дуусах дөхсөн үед утасны дэлгэцний гэрлийг аль болох асаахгүйгээр ярих, текст бичих үйлдэл хийвэл цэнэгээ удаан хадгалдаг. Мөн цахилгаан эрчим хүчний эх үүсвэрээс хол газарт явах тохиолдолд дэлгэцнийхээ гэрлийг хамгийн бага хэмжээнд нь тохируулбал зохино. Бас нэг анхаарах зүйл бол утасны идэвхгүй үед асдаг дэлгэцний гэрлийн хугацаа бөгөөд үүнийг багасгаснаар цэнэгээ хэмнэх боломжтой.

Зөвлөгөө 3. Вибратор болон утасны хонхыг хаах

Чичэргээ буюу вибратортой гар утасны хонх нь батарейг хурдан дуусгахад нөлөөлдөг тул ашиглахгүй байх нь зүйтэй. Тэр тусмаа батарей дуусаж байгаа үед вибратороо ажиллуулбал цэнэг тань нүдэн дээр чинь “алга” болох тул огт ажилуулахгүй байх нь дээр. Утасны хонх буюу рингтон нь вибраторын дэргэд харьцангуй бага цэнэг иддэг тул батерей дуусах дөхсөн үед дууг багасгах, эсвэл хаасан үед гар утсаа арай удаан ашиглах боломжийг олгоно.

Зөвлөгөө 4. Хэрэггүй програмуудаа хаах

Смарт гар утаснуудын хувьд олон програмын горимыг дэмждэг. Энэ нь нэгэн зэрэг хэд хэдэн програм нээлттэй ажиллах боломжтой гэсэн үг. Энэ тохиолдолд давхар ажиллаж байгаа програмууд нь батарейны цэнэгт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Иймээс ажиллаж байгаа програмуудаа шалгаж үзээд хэрэгцээгүйг нь хааж байх хэрэгтэй. Хөгжим, видео, GPRS зэрэг програмууд нь батарейг хурдан дуусгахад нөлөөлөх тул батерей дуусаж байгаа үед эдгээрийг аль болох ашиглахгүй байх нь дээр.

Зөвлөгөө 5. Утсаа цэнэглэх

Гар утасны цэнэглэлт дээр ихээхэн анхаарал хандуулах хэрэгтэй. Ихэнх хэрэглэгчид цэнэг дундаа ороход л юмыг яаж мэдэх вэ хэмээн утсаа цэнэглэж эхэлдэг. Энэ нь тийм ч сайн биш юм. Зүй нь утасны тань цэнэг нэлээд бага түвшинд хүрсэн үед цэнэглэж байвал батарей тань илүү удаан ашиглагдах болно. Өөрөөр хэлбэл, ойрхон цэнэглэх нь батарейны “эрүүл мэндэд” муугаар нөлөөлөх ба нэмж зөвлөхөд сард нэг удаа батарейныхаа цэнэгийг тэг болтол нь дуусгаж байгаад дахин цэнэглэх нь түүний ажиллагааг шалгах, улмаар удаан ашиглахад түлхэц болдог.

Зөвлөмж 6. Батарейг арчлах

Гар утасын батарейг арчлах, түүнийг зөв орчинд байлгах нь маш чухал. Батарейг чийгтэй орчинд байлгах нь муугаар нөлөөлж, түүнийг эвдрэхэд хүргэдэг. Иймээс бороо орсон үед ихэд болгоомжлох хэрэгтэй. Хэт халуун халаагуур ч батарейны үйл ажиллаганд сөргөөр нөлөөлдөг. Хэдэн өдрөөр утсаа ашиглахгүй тохиолдолд батарейгаа утаснаасаа салгаад хуурай, сэрүүн газар хадгалах хэрэгтэй. Эдгээр зөвлөгөө нь гар утасны тань цэнэгийг удаан хадгалах улмаар удаан хугацаанд батерейгаа ашиглахад танд хэрэг болно хэмээн найдаж байна.

“Миний компьютер” 2008. 11-р сар. №11

Бэлтгэсэн Ц.Туяа

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Feb.28.10 12:51 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.28.10 12:49 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 9:36 pm
Posts: 1830
Location: Байх ёстой газартай байгаа бх
Эйнштейнээс ч ухаантай 6 настай хүүхэд тодорлоо
ImageОхайо мужид Пранав Веера гэдэг зургаан настай бяцхан хүү амьдарч байна. Тэрээр бусад хүүхдийн адил компьютер тоглоом тоглож зурагт үзэх дуртай. Хэдий тийм боловч энэ хүүхдийн IQ түвшин нь алдарт физикч Альберт Эйнштейнийхээс 16 оноогоор илүү байгааг эрдэмтэд тогтоогоод байна.
Түүний ангийнхан нь цагаан толгойгоо үзэж 100 хүртэл тоолж сурч байхад Пранаваа 1 сая хүртэл тоолж чаддаг төдийгүй Америкийн бүх ерөнхийлөгчийн нэрсийг төвөггүй нэрлэж чаддаг ажээ. Ингэхдээ тэдгээр нэрсийн үсгийг төсгөлөөс нь өрж харуулдагаараа гоц авьяастайд тооцогддог юм байна. Мөн тэрээр 2000 оны нэг өдрийг хэлэхэд тэр нь хэдний өдөр, ямар гараг байсныг төвөггүй хариулчихдаг чадвартай гэнэ. Ийм гоц үзэгдэл сая хүнд нэг тохиодог гэнэ. Харин энгийн хүний дундаж IQ 100-120 байдаг ажээ.

Эхийг бэлтгэсэн: Чөлөөт сонголттой уншлагын танхимын номын санчид

_________________
I Want You To Be Happy.


Top
   
PostPosted: May.19.10 11:59 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Элдэв сонин хачин зүйлсийн зурагнууд.



ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
ImageImage
Image

_________________
\_o_/


Top
   
PostPosted: May.19.10 12:01 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Хятадад болсон олны анхаарал татсан vзvvлбэрvvдээс...




Image
Image
Image
Image
Image


_________________
\_o_/


Top
   
PostPosted: May.19.10 12:05 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Дэлхийн хамгийн том хавтгай оройтой уул Roraima Venezuela



Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image


_________________
\_o_/


Top
   
PostPosted: May.27.10 12:34 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
ImageAdidas-энэ пvvсийг vндэслэгчдийн нэг Ади Даслерын нэрнээс авсан санаа

ImageAdobe-Компанийг vндэслэгч гэх Жон Ворнокийн гэрийн дэргэдvvр урсдаг байсан Adobe Creek хэмэн голын нэр


ImageApache-эхэндээ компанийн vйл ажиллагаа программанд зориулсан хайрцаг vйлдвэрлэдэг байхдаа нэрээ A PAtCHy хэмээдэг байсан бєгєєд сvvлд vvнийгээ Apache хэмээн єєрчилжээ. Индианчуудын ийм нэртэй омог ч байсан


ImageApple-уг фирмийн vvсгэн байгуулагч Стив Жобсын дуртай жимс нь алим /apple/. Тэрээр шинэ бизнесээ эхэлчихээд гурван сар болж байхдаа тvvндээ чухам ямар нэр єгєхєє бодож олоогvй байжээ. Тэгээд нэгэн хамтрагч руугаа утасдаа “Би компаниа Apple гэж нэрлэлээ. Хэрвээ чи таван цагийн дотор єєр шилдэг санаа хэлэхгvй бол шvv дээ” гэсэн байна. Ингээд америкт худалддаг нэгэн алимны сортоор нэрлэсэн Apple Macintosh хэмээн пvvс бий болжээ



ImageCanon-энэ нь буддын энэрэнгvйн бурхан Kwanon гэх нэрнээс авсан санаа гэнэ. Гэхдээ бурханы шашинтай харшлах, тvvнийг нэрийг ашигласан гэх асуудалд орохгvйн тулд Canon болгон жаахан єєрчилжээ


ImageCasio-компанийг vндэслэгч нь Касио Тадао юм


Image Cisco-San Francisco-г богиносгосон байдал


ImageDaewoo-vvсгэн байгуулагч нь болох Ким Ву чонг єєрийн компаниа маш зоригтойгоор “Агуу ертєнц” хэмээн нэрлэжээ. Уг солонгос vгийг орчуулбал ийм утгатай юм


ImageFuji-Японы хамгийн єндєр уулыг Фужи гэнэ


ImageHitachi-японоор “vvр цайх”


ImageHonda-компанийг vндэслэгч Soichiro Honda Honeywell-ийн дурсгалд зориулжээ


ImageHP /Hewlett-Packard/-Билл Хьювлетт болон Дэйв Паккард хоёр зоос шидээд компанидаа єєрсдийн эхний нэрийг єгєх эсэхээ шоджээ…


ImageHyundai-солонгосоор “одоо цаг”


ImageIBM-International Business Machines


ImageIntel-Боб Нойс, Гродон Мур хоёр уг нь компаниа “Moore Noyce хэмээн нэрлэх гэж байжээ. Гэтэл тухайн vед яг ийм нэртэй зочидл буудлын сvлжээ байсан аж. Тэгээд тэд INTegrated ELectronics-оос Intel-ийг гарган авчээ.


ImageKawasaki-мотоциклийг анх зохион бvтээгч нь Shozo Kawasaki


ImageKodak-К vсэг нь уг комипанийг vндэслэгч Жорж Истмений хамгийн дуртай vсэг аж. Тэрээр ийм vсгээр эхэлж бас тєгсдєг vг бvтээхийг ихэд хvсдэг байж. Тэгээд дэлхийн ихэнх орны хэлэнд адилхан бичиг, дуудаг К vсгийн оролцуулсан олон vг бvтээж vзээд тэдгээрээс Kodak гэдгийг сонгосон гэдэг. Ингээд удалгvй энэ нэрээр фотокамер vйлдвэрлэх санаа тєржээ


Image Konica-энэ нэр нь цагтаа Konishiroku Kogaku гэдгээрээ алдартай байжээ.


ImageLG-солонгосын Lucky, Goldstar-ын эхний vсэг


ImageMicrosoft-MICROcomputer SOFTware. Эхэндээ vvнийг товчлон Micro-Soft гэж байгаад сvvлд зураасыг нь авч хаясан байна


Image Mitsubishi-1870 онд компанийг vндэслэгч Ятаро Ивасаки энэ vгийг бодож олжээ. Японоор mitsu-гурав /тоо/ харин hishi нь ромбо гэсэн утгатай. Гэхдээ дундаж орсон в vсэг нь алдаа биш гэнэ. Япончууд vгийн дунд орсон н vсгийг в-гээр дуудах нь байдаг аж. /ганбаяр-гамбаяр гэдэг шиг/


ImageMotorola-vндэслэгч нь болох Поль Гелвин анхны машинд зориулсан радио зохион бvтээж байхдаа компанидаа ийм нэр єгєєд байжээ. Харин ихэнх аудио бvтээгдэхvvн vйлдвэрлэгчдийн нэр ola-гаар дуусдаг уламжлалыг тэр дагажээ


ImageNEC-Nippon Elevtronic Company


Nokia-финландын Нокиа хэмээх нэгэн жижиг хотод модон болон резинэн vйлдвэрлэлийн нэгэн компани анх байгуулагдахдаа хотынхоо нэрийг єєртєє єгчээ


ImageSanyo-хятадаар “гурван далай”


Image Siemens-1847 онд энэ компанийг Вернер фон Сименс анх байгуулжээ


ImageSONY-латин хэлний “sonus” гэдэг нь англи хэлний “sonny“ гэсэнтэй утга нэг. Бага балчир хvvхэдийг ингэж єхєєрдєн дууддаг


Image Toyota-vндэслэгч нь Sakichi Toyoda.


Image Xerox-зохион бvтээгч нь єєрийн хувилах тєхєєрємжийг жинхэнэ эх хувиас нь ялгарахгvй “хуурай” мэт /єнгє уусалт, сариналт байхгvй/ байхыг эрхэмлэдэг байжээ. “Xer” нь грекээр хуурай гэсэн vг


ImageYahoo-Жонатан Свифтийн “Гулливерийн аялал” зохиолоос авсан санаа. Уг бvтээлд аврага биетнийг ингэж нэрлэн хашгиралддаг. Vндэслэгч нь болох Жер Янг, Дэвид Фило нарч єєрсдийгєє yahoomen хэмээн тєсєєлдєг. Тэгвэл єнєєдєр энэ нэр Yet Another Hierarchical Officious Oracle гэсэн урт vгний товчлол болжээ



ImagePhilips-эцэг хvv Филлипс /Фридрих ба Жерар/ чийдэнгийн гэрэл vйлдвэрлэж эхлэхдээ 1891 онд Эйндховенд энэ нэрийг бий болгожээ.



Image Samsung-солонгосоор “гурван од”


ImageTDK- Tokyo Denkikagaku Kogyo K.K

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Aug.04.10 11:05 am 
Offline
Секси Гишvvн
Секси Гишvvн
User avatar

Joined: Jul.24.09 11:44 am
Posts: 354
Yaaraltai MUIS-n kinishge hj uguh hun bnu. Kinishig ni heregtei bna. Medeej une hulsiig ni tulnu. PM-deeree


Top
   
PostPosted: Aug.24.10 4:16 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 2:16 am
Posts: 1447
Location: yag chinii ard zogsood chamaig ajij bn
humuus neted yu tavij yahaa anhaarmaar yumaa
http://www.vidoemo.com/yvideo.php?i=bDR ... -video-hi5

bas youtube deer solongos huntei suuhiig hussen mongol ohid
mon taniih ohin haana yavna ve geh met nevtruulguudiiig uzeerei


Top
   
PostPosted: Jan.07.11 5:17 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Aug.07.09 10:51 am
Posts: 120
Location: Энэ л ертөнцөд
Сонирхолтой сэдэв байна. Баярлалаа!!

_________________
Дандаа


Top
   
PostPosted: Oct.15.11 1:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Эдгээрийг бялуу гээд боддоо. Заримыг нь идэхээс ч хайран :razz:
Wall-E Cake
Image
Nikon D700 Cake
Image
Sweet 16 Purse Cake
Image
Snooker Table
Image
Beer Birthday Cake
Image
Steampunk Cake
Image
Batmobile Cake
Image
All Wired Up Cake
Image
DJ Spin that Cake
Image
Shoebox and Stiletto Cake
Image
The Millenium Falcon Cake
Image
Fish Cake
Image
Lego Cake
Image
Big Mac and Fries Cake
Image


Top
   
PostPosted: Mar.19.13 1:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jul.01.09 10:46 pm
Posts: 6942
Location: Алхам тутам асуултын тэмдэг
Tsenguun wrote:
Он цагын гайхалтай гэмээр давхцалууд :

Наполеон 1760 онд, Гитлер 1889 онд төржээ. Зөрvv 129 жил.
Наполеон засгийн эрхэнд 1804 онд, Гитлер харин 1933 онд гарчээ. Зөрvv 129 жил.
Наполеон Вен хотыг 1812 онд, харин Гитлер 1941 онд эзлэв. Зөрvv 129 жил.
Наполеон 1816 онд ялагдсан, харин Гитлер 1945 онд. Зөрvv 129 жил.
Хоёул 44 настайдаа Засгийн эрхэнд гарсан.
Хоёул 52-тойдоо Орос руу дайрсан.
Хоёул 56-тайдаа дайнд ялагдсан.

Линкольн 1818 онд, Кеннеди 1918 онд төржээ. Зөрvv 100 жил
Линкольн 1860 онд, Кеннеди 1960 онд АНУ-ын ерөнхийлөгч болжээ. Зөрvv 100 жил
Хоёул баасан гаригт алуулсан.
Хоёул эхнэрийнхээ дэргэд амиа алдсан.
Хоёул толгой руугаа буудуулж vхсэн.
Линкольныг буудсан Жон Уилкис Бут 1839 онд төржээ.
Кеннедийг буудсан Ли Харви Освальд 1939 онд төржээ. Зөрvv 100 жил.
Линкольн "Кеннеди" нэртэй театрт алуулсан бол
Кеннеди "Линкольн" нэртэй машинд буудуулсан.
Линкольн vхэхийнхээ өмнө Мэрилэндэд байдаг Монро хотод очсон бол
Кеннеди амиа алдахын өмнө Мэрилин Монротой амрагийн холбоотой байсан.
Тэдний нэр англиар 15 vсгээс бvрддэг.

Линкольны дараа Жонсон, Кеннедийн дараа Жонсон ерөнхийлөгч болжээ.
Эндрю Жонсон 1808 онд,
Линдон Жонсон 1908 онд төржээ. Зөрvv 100 жил.

Одоо бид хялбар тоо бодсоны эцэст удахгvй дэлхийн тvvхэнд агуу том хоёр хvн төрнө гэсэн дvгнэлтэнд хvрнэ. Гитлер болон Кеннеди, шиг. Наполеон ба Гитлер 129 жилийн зайтай төрсөн, Линкольн ба Кеннеди 100 жилийн зөрvvтэй төрсөн. Тэгэхээр Гитлерийн төрсөн 1889 он дээр 129-ыг нэмбэл 2018 он болно. Энэ онд дараагийн Наполеон, Гитлер нар төрнө. Тvvнээс гадна бас Линкольн, Кеннеди нар төрж магадгvй. Кеннедийн төрсөн 1918 он дээр 100-г нэмэхэд мөн л 2018 он гарч ирнэ. Ингээд цааш нь vргэлжлvvлбэл 2060 онд засгийн эрхэнд ирээдvйн Кеннеди гарна, дараа нь 2062 онд ирээдvйн Наполеон мөн төрийн тэргvvн болно. Тэгэхээр бусад онцлох vйл явдлыг мөн тооцоолж болно. Мэдээж энэ бол энгийн математик.
Ямар ч гэсэн ийм зvй тогтол анзаарагдахгvй өнгөрөөхийн аргагvй.

Сэхүүн.ком-оос

энэ бүүр зэвүүн айн :wd:

_________________
Алхам алхамаар ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 150 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited