#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 11:48 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 109 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Jul.08.09 11:40 pm 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jun.20.09 2:20 am
Posts: 112
keep moving! they're very interesting


Top
   
PostPosted: Jul.24.09 7:43 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: May.22.09 8:29 pm
Posts: 58
hi zaluusaa odriin mend forex iin talaar shine forum neewel yasiin be


Top
   
PostPosted: Aug.06.09 3:07 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.myownbusiness.org/mongolian/mongolian_1.html

http://www.myownbusiness.org/

Зэ энд бизнес эрхлэх гэж байгаа хүмүүст өгсөн маш сайхан зөвөлгөө байна аа. ер нь бол заавал орж үзэх ёстой зүйлүүдийн нэг юм байна шүү

эхний 2 хичээлийг орууллаа өөрсдөө цааших хичээлүүдийг нь үзээрэй . :wd:

үзэж чадахгүй байгаа хүмүүс надад ханвал би мэдээж хадгалсан байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.06.09 3:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эрхлэх бизнесээ шийдэх

Аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар

Авьяас, мэдрэмж: Авьяас, мэдрэмж гэдэг нь та өөрийн гэсэн бизнестэй байх оргилсон хүсэлтэй бизнес эрхлэх төрөлхийн авъяастай байх ёстой. Хэрэв эрхлэх гэж буй бизнестээ хайртай бол зорилгодоо хүрэх нь гарцаагүй. Танд сэтгэл өөрөө сэтгэл хангалуун байж чадахгүй, баяр баясгалан авчирдаггүй тийм бизнес эрхлэх цаг хугацаа амьдралд байхгүй, учир нь амьдрал хэтэрхий богинохон. Сайн эсвэл муу байхаас үл шалтгаалан хүн дуртай зүйлдээ өөрийгөө зориулж чаддаг.

Оюуны чадвар: Боловсролын зохих ёсны диплом, гэрчилгээ чхуал хэдий ч аж ахуй эрхэлж буй хүний " оюуны чадвар " нь сургуулийн боловсролоор сурч мэдсэн зүйлээс хавьгүй их өргөн утгатай. Амжилтанд хүрсэн аж ахуй эрхлэгч болохын тулд эхлэхээр төлөвлөж байгаа бизнесийг хөтлөн явуулах мэдлэгтэй байх ёстой.Мөн аж ахуй эрхэлж буй хүнд зайлшгүй байх ёстой оюуны чадвар бол амьдарлын хар ухаан, зохих туршлага хоёр юм. Хэрсүү, болгоомжтой байдал, эхнээс нь дуустал харж хандах, жижиг гэлтгүй зүйлд анхаарал тавьдаг байх нь маш чухал.

Хөрөнгө: Хамгийн наанадаж эхний жилийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээг эерэгээр хангаж чадахуйц эхлэлийн мөнгө хэрэгтэй. Тэр нь бизнестээ таны оруулж буй мөнгөнөөс гадна тодорхой хэмжээний нэмэлт бэлэн мөнгө байх болно. Дараагийн хичээл дээр бэлэн мөнгөний урсгалыг хянах замаар ирээдүйд шаардлагатай мөнгийг хэрхэн урьдчилж тооцоолох тухай үзнэ. Бизнесүүдийн олонхи нь маш бага хүрээнд маш бага хөрөнгөөр эхэлж болдог. Дараа нь бизнес өргөжихийн хэрээр та туршлага хуримтлуулж таны бизнесийн бэлэн мөнгөний урсгалын хэрэгцээ өсөх хэрэгцээ гарч ирнэ. Зарим тохиолдолд та эхний үед өөрөө бүх зүйлийг хийж болох учраас бусад хүмүүсийыг хөлслөн авч ажиллуулахад мөнгө шаардлагагүй байж болох юм. "Өөрөө хийх" нь бизнесийнхээ талаар сурч, мэдэх хамгийн сайн арга зам бөгөөд хожим та ажлаа бусдаар хийлгэхэд илүү их зүйлийг мэддэг, чаддаг болсон байна. Та бизнестээ хэдий хэрийн хөрөнгө оруулалт хийхэд хязгаар тогоосноор эрсдэлийг удирдаж,хянаж чадна.


Алхам алхмаар хэрэгжүүлэх арга барил

Бизнес эрхлэхийг үнэнээсээ хүсч байна уу гэдгээ шийдэх:
Та өөрийнхөө хөрөнгийг зарим хэсгийг (гэхдээ бүгдийг нь биш гэж найдаж байна) эрсдэлд оруулах болно. Ажилдаа улайрч, амьдралын хэвийн хэмнэл алдагдан,гэр бүл,аятай тохитой амрах цагаасаа хугаслан ажилдаа зориулдаг болно. Үүгээрээ та эрсдэл хүлээж байгаа юм. Мөн бусдын ажилтан нь байсан үедээ орж үзээгүй ихээр стрессд орж болох юм.

Ямар бизнесийг хаана эхлэхээ шийд:
Хэрэв танд аж ахуй амжилттай эрхэлж чадах хүний шинж чанар байгаа гэж үзээд, бизнес эхлэхээр үнэхээр шийдсэн бол ямар бизнес та хаана хийхээ шийдэх хэрэгтэй. Энэ хичээлийн дараагийн хэсэгт хийх гэж бизнесээ хэрхэн сонгох стратегийн тухай орсон байгаа.

Бизнестээ бүх цагаа зориулж эсвэл ажлын хажуугаар хийхийн алин болохыг шийдэх:
Ажлын хажуугаар бизнес эхэлж эрхлэхэд зарим нэгэн давуу талтай боловч нөгөө талаас зарим нэгэн дутагдалтай тал бас бий. (Та одоогийн эрхэлж буй ажлаа хийхийн зэрэгцээ илүү гарсан цагаа изнестээ зориулах болно.)Ажлын хажуугаар бизнес эрхлэхийн давуу талаас эрсдэл нь илүү байдаг.:

Та амьдралаа залгуулж буй зүйл, түүний дотор тэтгэвэр, эрүүл мэндийн болон амралт зэрэг бусад хөнгөлөлтийг нэг дор битгий үгүй болго .
Хэрэв та ажил болон бизнесээ тэс өөр хоёр ертөнц болгон ангилж сонирхолын зөрчилдөөнийг тодорхой салгаж чадвал таны бүтэн орон тоогоор ажиллаж буй ажилд хор уршиг гарахгүй.
Ажлын хажуугаар хийх дараахь төрлийн бизнес сонговол таны орон тооны ажилтай сонирхолын хувьд зөрчилдөхөөс зайлсхийж болох юм. Үүнд: зөвхөн ганц төрлийн бүтээгдэхүүн, үндсэн хөрөнгө, тусгай зориулалтын хүнсний зүйл, е-худалдаанууд эсвэл шууд маркетинг, гэр бүлийн бизнес гэх мэт.
Гэр бүлийн бизнес эрхлэх нь асар олон давуу талтай. Таныг ажил дээрээ байх хооронд таны гэр бүл таны бизнесийг явуулж байх болно. Танд хэдийнээ бүрдсэн байгууллагын зохион байгуулалтын бүтэц байгаа гэсэн үг. Та хүүхдүүддээ бизнес эрхлэх хэрхэн ашигтай болохыг зааж өгч болно.
Ажлын хажуугаар бизнес явуулахын дутаглалтай тал байдгийг бас харгалзаж үзэх хэрэгтэй:

Ажлын хажуугаар эрэхлж буй бизнестээ цагаа зориулах хандлага ажиглагддаг. Ингэвэл та ажил олгогчдоо шударга ажиллахгүй байна гэсэн үг, ямар ч тохиолдолд ингэж болохгүй.(Таныг ажлаа хийж байхад яаралтай асуудал гарлаа гэхэд орлож чадахуйц танай гэр бүлийн гишүүн эсвэл итгэлтэй хүн таны бизнес дээр байж болох юм.)
Та ажил олгогчтойгоо өрсөлдөхтэй холбоотой бас нэг хүндрэл гарч ирнэ. Энэ ньзөв зүйтэй зүйл биш. Та өөрөө дарга байсан бол таны ажилтан ийм зүйл хийвэл танд ямар сэтгэгдэл төрүүлэх эсвэл та ийм ажилтантайгаа яаж харьцах байсан тухай бодож үзээрэй.
Аливаа нэгэн зөрчилдөөн таны үндсэн ажил болон ажлын хажуугаар эрхэлж буй бизнесийг нураах болно.
Ажлын хажуугаар бизнес эрхлэх үед хэт их ажиллах, оюун санааны болон бие бялдарын хувьд ихээхэн ядарч болох юм.

Стратеги сонгох

Буруу бизнес сонгох нь Шинээр бизнес эрхэгчдийн хийдэг гол алдаа байдаг. Дараахь шалгах жагсаалт зөв бизнесээ сонгоход тань туслах болно:
Зөвхөн танд зориулагдсан мэт тийм бизнес гарч ирэх хүртэл хүлээ. Боломжийг алдлаа гэж танд шийтгэл ноогдохгүй. Сонголт хийх явцад олон төрлийн төлөвлөлт хийх, туршлага болон гүн гүнзгий мэдлэг шаардах бөгөөд эдгээр нь таныг амжилтанд хүргэх амин чухал гол зүйл мөн.
Дэндүү төвөгтэй байх тийм бизнес рүү бүү ороорой. Харайхдаа нэг тохой саадыг сонгох уу эсвэл долоон тохой саадыг сонгож хүчээ барж, харайж чадахгүй өнгөрөх үү гэдгээ эхлээд тодорхойлох нь дээр.
Урт хугацааны турш эдийн засгийн боломж, чадавхитай байх бизнесийг олж тогтоохыг хичээ. " Шайба одоо байж байгаа газар руу биш, хаана очих байран дээр оч "( Өнөөдрийг уушгийг бус маргаашийн өөхний талаар бод) гэсэн Уин Грецкийн зөвлөлгөөг дага.
Анзааралгүй өнгөрөөснөөс том алдаа гаргаж болох юм. Энэ нь таны хамар дороо байгаа боломжийг олж харалгүй алдсан байж болох юм.
Өнөөдөр, бас маргаашийн зах зээл дээр өргөжин тэлэхүйц тийм бизнесийг хай. Вол-Март,Хоум Депот шиг том дэлгүүрүүд үйлчлүүлэгчиддээ өргөн сонголт, илүү хямд үнэ болгох болсон учраас жижиглэн худалдаааны олон жижиг дэлгүүрүүд бизнесгүй болож байна.
Америкийн түүхэнд хамгийн амжилттай бизнесийг сонгож авч чадсан Беркшаер-Хатавей Корпорацийн тэргүүн Варрен Буффетийн зөвлөлгөөг дага: Ноён Буффет "хэрэглэгчдийн монополи эрх"- дээр тулгуурлаж, үнэ тогтоох эрх дарх, түүнчлэн урт хугацааны турш урьдчилан харах боломжтой бизнес хайдаг байна. Тэдгээрийн жишээ нь: Сииз, Кандиз, Кока Кола болон Жиллет сахлын хутга гэх мэт. Энэ философийг та бага зэрэг өөрчлөн өөрийнхөө бизнест буулгаж чадах уу?
Зайлсхийвэл зохих бизнес бол "өргөн хэрэглээнийх" юм. Энэ бизнест зөвхөн үнээр өрсөлдөх ёстой бөгөөд оршин тогтнохын тулд та зардлаа хамгийн доод хэмжээнд барих шаардлагатай болдог. Ноён Буффет "өргөн хэрэглээний төрлийн бизнест та тэнэг өрсөлдөгчөөсөө огт дээрдэх юмгүй нэгэн байна" гэж хэлсэн байдаг.
Үйлчилгээний төрлийн ихэнх бизнесүүд өөрсдөө үнээ тогтоох эрх дархтай байдаг.
Өөрийнхөө мэддэг бизнест мөрий тавьж болохоор байхад мэдэхгүй бизнесээр мөрий тавьж болно гэж үү?
Хэрэв та ямар нэгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зэхэж байгаа бөгөөд уг бүтээгдэхүүнийг бага зардлаар үйлдврэлэх нийлүүлэгчид гэрээлэн гүйцэтгүүлэхийн давуу болон сул талын бодож үзээрэй. Өөрөөр хэлбэл " Үйлдвэргүй корпораци" байгуулах тухай бодно гэсэн үг. " Үйлдвэргүй корпораци" гэдэг нь үйлдвэрлэл болон баглаа боодлын гэрээгээр гүйцэтгүүлдэг компани юм.

Анхаарахасуудлууд :

Яаруу, хөнгөн хуумгай байдал
Бизнесээ сонгох шинжилгээ хийсний дараа өөртөө хэт их итгэх, бардамнах, омгорхох сэтгэлийг тэвч. Сөрөн, муу талыг нь сонсохоос бүү ай, түүнийг эртнээс ойлгож, амсах нь дээр.
Бодитой ханд. Өндөр орлого, ашиг хонжооны тухай бодож ухаанаа бүү алд. Хэрэв зөв бизнесээ сонгож чадвал, хэрэв тухайн бизнесээ эхлэхээс өмнө бүх талыг нь мэддэг, ойлгодог байвал тэрхүү ашиг, өгөөж өөрөө ирэх болно.

Хийх шаардлагатай ажлууд

Нэг зүйлийг дахин дахин өөртөө давтаж хэлэхэд буруудахгүй байх: Хамгийн түгээмэл бөгөөд хамгийн их зардал гаргадаг зүйл бол зөв бизнесээ олж эхлэхгүй байх. Зөв бизнесээ олоход зүрх сэтгэлээ сонсож, чин хүслээрээ шийдэх хэрэгтэй.

ХЭРЭВ ТА ЯМАР БИЗНЕС ЭРХЛЭХЭЭ ШИЙДЭЭГҮЙ БАЙГАА БОЛ ДАРААХЬ ЗҮЙЛИЙГ ХИЙ:

Нэг цаасны хамгийн дээд мөрөнд ямар бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаагаа бич (энэ нь гарчиг болох юм). өөр нэг цаасан дээр өөрийнхөө сонирхож байгаа бизнесийг бич. Үүнийг тус тусад цаасан дээр бич.

Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох олон бизнесийг бодож олоод жагсаан бич.

Мөн тэр цаасан дээрээ тухайн үйл ажиллагаатай холбоотой аль болох бүтээгдэхүүн, үйлчилгээг жагсаан бич. Өөрийнхөө уран сэтгэмжээ дайчилж, өөрөө хийж чадах бүтээгдэхүүн үйлчилгээг бич.

Ядарч арга тасарсан үедээ эрхэлж болох бизнесүүдийг жагсааж бич (аль нэг нь танд тохирох ч юм билүү). Зарим нэгэн жишээ дурьдвал, барьцаалан зээлдүүлэх газар, авто засварын газар эсвэл даавууны дэлгүүр.

Ямар бизнес эхлэхээ нэгэнт шийдсэн бол дараахь зүйлсийг хий:

Уг бизнесийн шинж чанарт байгаа зүйлээс таны "болно" болон " болохгүй " зүйлсийн жагсаалт гарга. Нэг хуудас цаасан дээр босоо шугам тат, уг шугам цаасны яг голд нь байх бөгөөд шугамны нэг талд бүх " болно" гэж үзэж байгаа зүйлсийг, нөгөө талд нь "болохгүй" гэж үзэж байгаа зүйлсийг бич.Энэх арга та санаагаа тодорхой болгоход заримдаа хэрэг болдог.

Таны сонгосон бизнесийн чиглэлд амжилттай ажиллаж байгаа наад зах нь таван бизнесийн нэрийг бич. Эдгээр таван бизнест амжилттай болж байгаа нийтлэг зүйлсийг болон ямар учраас амжилттай байгаа тухай жагсаалт гарга.

Хийх гэж байгаа бизнесийнхээ тухай хэдэн хүнтэй ярилц. Таны хийх гэж буй бизнесийн талаар сөрөг, муу зүйл сонсохоос бүү ай. Түүний оронд ямар арга өөрөөр хэлбэл гарцыг хай: бизнесийнхээ үүдийг нээсний дараа биш харин одоо мэдвэл дээр байх. Боломжтой бол тэмдэглэл хөтөл. Мэдээлэл бүрийг болж өгвөл бичиж тэмдэглэж аваарай.

Өрсөлдөх чадвар сул байгаа хэсгийг шинжилж түүнийг шалтгааныг бичиж тэмдэглэл хийж ав.

Бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол

Эхлэхээсээ өмнө бүрэн, гүнзгий мэдлэгтэй бол:

Бүрэн гүнзгий мэдлэг олж авах хамгийн оновчтой арга бол яг ижил бизнес эрхэлж байгаа хүнд хөлсний ажилтанаар ажилд орох явдал мөн.
Өөртөө шаардлагатай байгаа чиглэлээр сургалтанд хамрагд, жишээлбэл: нягтлан бодох бүртгэл, компьютер, борлуулалт гэх мэт.
"Хэрхэн яаж" хийхтэй холбоотой загварчилсан номуудыг бололцооныхоо хэрээр уншаарай.
Таны хийх гэж буй бизнесийн талаар хамгийн их амжилттай ажиллаж байгаа хүмүүст асуулт тавьж туслалцаа, туршлага судлахаас бүү ай.

Шийдвэр гаргах цаг:
Та мөнгө олох, бас сэтгэл хангалуун ажиллаж чадах ямар бүтээгдэхүүнийг та худалдаж эсвэл ямар үйлчилгээг та үзүүлж чадах вэ?

Энэ хичээлийн төгсгөлд та ямар бизнес эрхлэхээ шийдсэн эсвэл хамгийн наанадаж ямар бизнес танд тохирох болохыг сонгосон байх болно. Дараагийн арван нэгэн хичээлийг хамгийн үр өгөөжтэй байлгахын тулд таны толгойд тодорхой төлөвлөгөө байх ёстой. Хоёрдугаар хичээл танд бизнес төлөвлөгөөгөө хэрхэн бичихийг үзүүлнэ.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.06.09 3:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бизнес төлөвлөгөө

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

Та бизнес төлөвлөгөөгөө хийхдээ хамгийн түрүүнд бизнесийнхээ эдийн засгийн хувьд хэрэгжих боломжийн бүх талыг үнэлсэн тойм, үүний дотор бизнесийн хэтийн төлвийн тодорхойлолт, шинжилгээг бичих хэрэгтэй.

Энэ хичээлийг бизнес эхлэхэд анхаарвал зохих хамгийн чухал арван хоёр хэсэг болгон хуваасан тул та бизнес төлөвлөгөөгөө энэхүү загварын дагуу хийж болно. Энэ болон дараачийн бүлэг болгонд бизнес төлөвлөгөөний тоймын загварыг сэдэв бүрээр нь авч үзсэн. Та эдгээрийг нэгтгэвэл ерөнхий төлөвлөгөөнийхөө эхний загварыг гаргаж авах болно.

Бизнес төлөвлөгөө нь бизнесийн хэмжээнээс хамаарах хашир хэрсүү аж ахуй эрхлэгч болгоны хийдэг алхам юм. Энэ алхмыг алгасах нь маш их байдаг, харин бид танд энэ хичээлийн явцад загвар өгөх замаар энэ алхмыг дөхөмтэй болгож байна.

Бизнес төлөвлөгөө олон янзын хэлбэртэй байдаг. Номын сан, дэлгүүрүүдэд бизнес төлөвлөгөөний загварууд бүхий ном байдаг. Гэвч энэ хичээл нь бизнес төлөвлөгөө хийж эхлэхэд хэрэгтэй. Дараа нь та өөрийн аж ахуйд хамгийн сайн тохирох бизнес төлөвлөгөө хийхээр шат ахиж болно.

Бизнес эхэлж буй олон аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөөгөө бичих дургүй байдгийг мэдэх хэрэгтэй. Тиймээс та энэ хичээлийн явцад төлөвлөгөөний хэсэг бүрийг хийхийг зөвлөж байна. Бид бүтээгдхүүн болон үйлчилгээний бизнесийн төлөвлөгөөний загвар, мөн MS Word рүү татан оруулж, өөрөө засаж өөрчилж болох, үзэхэд сайхан хоосон маягт энд оруулж танд дөхөмтэй болгосон.

Яагаад бизнес төлөвлөгөө хийдэг вэ?

Таны бизнес төлөвлөгөө олон талаар ашигтай байна. Энэхүү үнэт хэрэгслийг алгасахгүй байх зарим шалтгааныг энд дурдав.

Юуны өмнө энэ нь холбогдох мэдээлэл, шинжилгээг ашиглан таны зорилгыг тодорхойлж, тодруулна.
Та зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, банк зэрэг чухал хувь хүн байгууллагатай харилцахдаа үүнийг өөрийгөө ойлгуулах хэрэгсэл болгон ашиглаж болно.
Хүмүүсээс, үүний дотор танд үнэлж баршгүй зөвлөлгөөг үнэгүй өгч чадах, таны эхлэх гэж буй бизнесийн салбарын хүмүүсээс санал, зөвлөлөгөө хүсэхдээ энэ төлөвлөгөөг ашиглаж болно. Олон аж ахуй эрхлэгчид их цаг, ажил хэмнэж өгч чадах мэргэжилтний санал бодлыг авахгүйгээр өөрийнхөөрөө зүтгэдэг. Энэ нь амьдралд шаардлагагүй бэрхшээлүүдийг үүсгэдэг.
Таны бизнес төлөвлөгөө таны төлөвлөлтийн явц дахь алдаа дутагдлыг илрүүлж чадна.
Бизнес төлөвлөгөө хийхдээ юунаас зайлсхийх хэрэгтэй вэ Хэтийн, ирээдүйн төлөвлөлтөд зарим ухаалаг хязгаарлалт тавь. (Хэтийн гэдэг нь нэг жилээс илүү хугацааг хэлнэ.) Ойрын зорилгоо баримтлах нь илүү сайн бөгөөд бизнесийн явцад төлөвлөгөөгөө өөрчил. Хэтийн төлөвлөлт утгагүй болох нь олонтаа, учир нь таны бизнесийн мөн чанар анхны ойлголтоосоо өөр болж болдог.

Өөдрөг үзлээс зайлсхий. Үнэн хэрэгтээ өөдрөг үзлийг багасгахын тулд шаардагдах капитал, цаг хугацаа, борлуулалт, ашгийг урьдчилан тооцохдоо багаар тооц. Цөөхөн бизнес төлөвлөгөө хэр их мөнгө, цаг хугацаа шаардагдахыг зөв урьдчилан тооцсон байдаг.

Таны бизнест бэрхшээл тохиолдох үед ямар стратеги баримтлахаа бичих хэрэгтэй.

Асуудлыг тайлбарлахдаа энгийн хэллэг хэрэглэ. Уншиж ойлгоход хялбар болго.

Бизнесийнхээ өвөрмөц шинж буюу патентжуулсан нээлтэнд ч бүү найд. Сайн нээлттэй бизнес эхэлсэн хүмүүс дандаа амжилт олдоггүй харин сайн эдийн засагтай бол амжилт олдог.

Бизнес төлөвлөгөөний загвар: Таны бизнесийн зорилго, зорилтод чухал бүх хүчин зүйлийн системтэй үнэлгээ

Та төлөвлөгөөндөө засаж оруулж болох зарим сэдвийг энд дурдав:

Эрхэм зорилгын мэдэгдэл: Энэ нь танай бизнесийн зорилго, зорилтын товч тойм юм.
Хүмүүс: Таны амжилтын хамгийн чухал бүрэлдхүүн хэсэг бол та өөрөө юм. Та урьд өмнөх туршлагаа шинэ бизнестээ хэрхэн хэрэглэх талаар төвлөрөн бич. Өөрийнхөө болон энэ бизнесийг эхлэхэд оролцох хүн бүрийн товч намтрыг бэлд. Баримтанд тулгуурла. Хэтрүүлгээс зайлсхий. Таны бизнес төлөвлөгөөний энэхүү хэсгийг зээлдүүлэгч, хөрөнгө оруулагч, борлуулагч зэрэг тантай холбоотой хүмүүс маш анхааралтай унших болно. Товч намтар бэлдэх загвар таны номын сан, Kinko's, номын дэлгүүр, интернетэд "товч намтар" гэсэн хэсэгт байна.
Гэхдээ та өөрөө хийж чадахгүй зүйлээ хийж чадна гэж болохгүй. Хэрэв танд нэг гол үүргээ гүйцэтгэх чадвар байхгүй бол үүнийг бизнес төлөвлөгөөндөө оруул. Жишээ нь хэрэв та ажилтнуудыг сургах чадваргүй бол, энэхүү дутагдлаа яаж нөхөхөө тайлбарла. Та төлөвлөгөөндөө түнш нэмж оруулах (4-р хэсэгт өгүүлсэн) буюу танд байхгүй чадварыг хангах гол ажилтнуудыг хөлслөхөөр төлөвлөж болно. Оруулахаар төлөвлөж буй бүх удирдах хүмүүсийн намтрыг оруул.

Танай бизнесийн танилцуулга: Хийх гэж буй бизнесээ тодорхойл. Мөн үүнийгээ хэрхэн төлөвлөж байгаагаа тодорхойл. Та үйлчлэх гэж буй зах зээлдээ төвлөрөхийг хичээ.
Эдийн засгийн үнэлгээ: Танай бизнесийн орох гэж байгаа эдийн засгийн орчны бүрэн үнэлгээг оруул. Бизнес төлөвлөгөөндөө ашиглах гэж байгаа тохируулагч агентлагууд болон хүн ам зүйн мэдээ танай бизнестэй ямар холбоотойг тайлбарла. Тохиромжтой бол орон нутгийн төлөвлөлтийн хэлтсүүдэд байдаг хүн ам зүйн судалгаа болон хүмүүсийн хөл хөдөлгөөний талаархи мэдээллийг оруул.
Мөнгөн гүйлгээний тайлан: Танд шаардагдах капиталыг нэгтгэсэн нэг жилийн мөнгөн гүйлгээг оруул (7-р хичээлд үзсэн). Ямар бэрхшээл гарах, асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр төлөвлөж байгаа тухай дүгнэлтээ оруул.
Маркетингийн төлөвлөгөө, өргөжүүлэх төлөвлөгөөгөө оруул.
Жижиг бизнесийн удирдлага зэрэг танд хэрэг болох засгийн газрын вэбсайт руу орж үз. Энэ вэбсайтын гол хуудсан дээр "Нөөц" гэсэн хэсэг рүү ор.

Сайн бизнес төлөвлөгөө хийх зургаан алхам

Бизнес эхэлж буй аж ахуй эрхлэгчид бизнес төлөвлөгөө бичихдээ бэрхшээлтэй тулгардаг. Энэ хичээл танд олон талаар тусална. Тиймээс энэхүү төлөвлөлтийн аргачлалыг бүү алгас! Үүнийг хялбарчлахын тулд сайн төлөвлөгөө гаргахад тань туслах зургаан алхмыг энд дурдав:

Өөрийн бизнесийн үндсэн ойлголтыг тодорхойл.
Таны бизнесийн ойлголтын хэрэгжих боломж, онцгой шинжийн талаар олж чадах бүх мэдээллийг цуглуул.
Эмхэтгэн нэгтгэсэн мэдээлэл дээрээ үндэслэн ойлголтоо тодорхойлж тодруул.
Бизнесийнхээ онцгой шинжийг тоймло. "Юу, хаана, яагаад, яаж" гэсэн хандлага хэрэглэх нь ашигтай.
Төлөвлөгөөгөө анхаарал татах хэлбэрт оруулбал, танд төвлөрөх, мөн чанарыг ойлгоход туслах төдийгүй, таны хувьд маш чухал бизнесийн харилцаанд ашиглах үнэт хэрэгсэл болно.
Бидний оруулсан төлөвлөгөөний загваруудыг үзэж, хоосон маягтыг MS Word document болгон татаж ав. Хичээлийн явцад үүнийг бөглө.

Таны төлөвлөгөөнд бизнесийг амжилттай болгоход шаардлагатай дараах хүчин зүйлс орсон эсэхийг шалга

Эрүүл бизнесийн ойлголт. Аж ахуй эрхлэгчдийн хийдэг хамгийн түгээмэл ганц алдаа бол эхлэхдээ зөв бизнес сонгодоггүйд оршино. Хэтийн бизнесийнхээ талаар мэдэж авах хамгийн сайн арга бол өөрийн бизнесээ эхлэхээс өмнө энэ салбартаа өөр компанид ажиллах явдал юм. Сайн бизнесийн тухай таны ойлголт, бодит байдлын хооронд их зөрөө байж болно.
Зах зээлээ ойлгох. Ойлголтоо турших нэг сайн арга бол эхлэхээсээ өмнө бүтээгдхүүн буюу үйлчилгээгээ борлуулж турших явдал юм. Та өөрийгөө дэлхий даяар цаасан шувуу нисгэгчдийн төсөөллийг эзэмдэх гайхамшигт цаасан шувуутай гэж бодож байна уу? Тэгвэл та эхлээд хэдийг гараараа хийгээд борлуулах гээд үз.
Эрүүл, өсөж буй, тогтвортой салбар. Нисэх онгоц, автомашин зэрэг бүх үеийн агуу их нээлтүүдийн зарим нь эдгээр агуу дэвшлийг ашиглахыг оролдсон олон хүнд эдийн засгийн үр ашгаа өгөөгүй гэдгийг сана. Жишээ нь Вилбер Райт анхны онгоцыг нисгэснээс хойших бүх агаарын тээврийн хуримтлагдсан ашиг тэгээс бага юм. (Агаарын тээврийн алдагдал ашгаасаа их байсаар ирсэн.) Амжилт олохын тулд хүн төрөлхтөний хувьд агуу их нээлт буюу дэвшлийг авчирсан бизнес олох шаардлагагүй, харин агуу их эдийн засагтай бизнесийг олсон хүмүүс л амжилтанд хүрдэг.
Чадварлаг менежмент. Өөрийн дуртай, бахаддаг, ёс зүйн сайн чанартай, таны чадварыг нөхөх, танаас ухаантай хүмүүсийг хай. Танд байхгүй чадварыг эзэмшсэн хүмүүсийг ажилд авахаар төлөвлө. Өөрийн өвөрмөц чадварыг тодорхойлж, таны сул талыг давуу тал болгох өөр хүмүүсийг хай.
Чадварлаг санхүүгийн хяналт. Та нягтлан бодох бүртгэл, компьютерийн програм хангамж, мөнгөн гүйлгээний менежментээр мэргэжихийн чухлыг сүүлд олж мэдэх болно. Ихэнх аж ахуйн эрхлэгчид нягтлан бодох бүртгэлийн боловсрол мэргэжилгүй байдаг бөгөөд эдгээр чадварыг сурахын тулд сургуульд дахин явах ёстой болдог. Та оноо хэрхэн өгдгийг нь мэдэхгүй байж, тоглоомын бооцоонд хамаг мөнгөө тавих уу? Хүмүүс бизнест үргэлж ийм алдаа хийдэг.
Бизнесийн тууштай чиглэл. Хэрэв та тусгай бүтээгдхүүн буюу үйлчилгээний талаар бодож байгаа бол мэргэжлийн хүмүүс мэргэжлийн бус хүмүүсээс хавьгүй илүү ажилладгийг олж мэднэ. Та өөрийн сайн хийдэг зүйл дээр төвлөрснөөр бага үнэтэй хэн нэгэнтэй өрсөлдөх шаардлагагүй болно.

http://www.myownbusiness.org/mongolian/mongolian_2.html

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 9:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.line.mn/index.php
Таны бизнесийн хөтөч хэмээх уриатай нэгэн сайт ажиллаж эхэлсэн байна. Та эндээс өөрийн бизнестээ хэрэгтэй мэдээллийг олж авч чадна гэж найдаж байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 10:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Зарим нэг мэдээллээс нь оруулбал:

Брэнд бүтээх зарчим#1

ImageImage

Манай улсад сүүлийн жилүүдэд гадаадын болон дотоодын олон брэндүүд худалдаалагдах болсон нь сайхан. Гэвч одоодын бүтээгдэхүүнийг брэнд бүтээгдэхүүн болгож гадаад зах зээлд гаргахад асуудал ихтэй байна. Ийм асуудалтай ажиллаж байгаа бүх шатны менежерүүддээ зориулан брэнд бүтээх 22 зарчим оруулж байна. Зарчим нь Өргөжих зарчим -Chevrolet oлон жилийн туршид Америкт хамгийн их зарагддаг автомашины брэнд байсан юм. Жишээ авахад General Motors-ын Chevrolet 1986 онд 1 718 839 ширхэг худалдаалагдсан байна. Гэвч юм болгоныг үйлдвэрлэх нь брэндийн хүчийг сарниулдаг. Өнөөдөр Chevrolet жилд сая хүрэхгуй автомашин борлуулж Ford-ын дараа хоёрдугаар байранд явж байна.

ӨРГӨЖИХ ЗАРЧИМ
The Law of Expansion
Брэдийн хуч нь тархацынхаа талбайтай
эсрэг хамааралтай байдаг

Chevrolet гэхээр хамгийн түрүүнд яаг юу бодогдож байна? Хариулахад төвөгтэй байгаа биз. Chevrolet том, жижиг, үнэтэй, хямд суудлын автомашин эсвэл ачааны тэрэг юм. Брэндээ бүх л төрлийн бүтээгдэхүүнд ашиглахад ийм байдалд хүрдэг.
Chevrolet АНУ-д хамгийн их зарагддаг автомашин байсан бол харин одоо үгүй Ford тэргүүлж байна. Удахгүй Toyota ч тэргүүлж мэднэ.
Гэхдээ Ford-ын хувьд ч ижил асуудал тулгарч байгаа. Цагтаа хүчтэй брэндүүд байсан Chevrolet, Ford-ын аль аль нь аажим аажмаар хүчээ алдаж байна. Ford-ын хэрэглэгч нар Taurus эсвэл Bronco, Explorer ч юм уу Escort-ыг нэрлэдэг. Үүний адил Chevy-гийн хэрэглэгч нарт Corvette- ээс гадна нэрэлчих хүчтэй брэнд байдаггүй. Chevy-гийн тодорхой имиж байхгүйд асуудал оршино.
Chevy-гийн 10 нэр төрлийн автомашин байдаг бол Ford-ынх 8. Үүнд л Ford нэгдүгээрт, Chevy-гийн хоёрдугаар байранд байдгийн учир оршино. Брэндийн хүч нь тархацтай нь эсрэг хамааралтайг мартаж болохгүй.
Chevrolet яагаад ийм олон төрлийн автомашин санал болгож байна вэ? Илүү ихийг зарахын тулд. Гэтэл богино хугацаанд ихийг зарах боловч урт хугацааны хувьд өөрийн брэндийг үгүй хийж байна.
Богино хугацаанд олныг зарж орлогоо нзмэгдүүлзх үү эсвзл брэндийн тархацыг хязгаарлаж хүчийг нь саармагжуулахгүйгэзр ирээдүйд ихийг зарах уу? Энэ бол таны сонголт. Олон компани ойрын ирзэдүйд л анхаарлаа төвлөрүулдэг. Тэд бүтзэгдэхүүний нэр төрлөө нэмж, янз янзын үнэ тавьж ялгаруулан бусад "нарийн" маркетингийн аргаар брэндийнхзз хүчийг саармагжуулдаг.
Chevrolet-ийн нэгэн адил American Express энэ алдааг давтсан компаниудын нэг. АmЕх анхан нэр хүндтэй зэзлийн карт байсан бол дараа нь шинээр арваад төрлийн карт зах зээлд нэвтрүүлжзз (Senior, Student, Membership Miles, Optima, Optima Rewards Plus Gold, Delta Sky Miles Optima, Opima True Grace, Optima Golf, Purchasing, Corporative Executive). Компанийн удирдлага жилд шинззр 12-15 карт гаргах зорилт тавиад байв. Өнөөдөр American Express зах зэзлийн дөнгөж 18 хувийг л эзэлдэг.
Levi Strauss мөн л ижил алдаа хийсэн. Илүү олон хэрэглэгчтэй болохын тулд хэрэгцээнээс илүү жинсний загвар, төрлийт гаргав. 27 төрлийн Levi's төсөөлдөө. Магадгүй тэр олон төрлөөс танд таарах загвар олдоогүй байхад "зөвхөн танд зориулсан загварыг санал болгож байна" уриатай байдаг. Сүүлийн долоон жилийн хугацаанд компанийн зах зээлд эзлэх хувь 31-ээс 19 хувь хүртэл буурав.
Procter & Gamble-ийн жишээг харъя. Crest нэртэй шүдний оо гаргахдаа маркетингийн менежер нь биднээс зөвөлгөө авахдаа зөвөлж "Crest- ийн 38 нэр төрлийг төлөвлөж байна, багадах уу ?" гэж асуухад нь бид "Таны аманд хэдэн шүд байгаа вэ?" гэж хариуд нь лавласан юм. "32" гэж хариулав. "Ямарч шүдний ооны нэр төрөл хүний амандах шүднээс олон байх ёсгүй" гэж хэлсэн юм. Тэр үед Crest шүдний ооны зах зээлийн 36 хувийг эзэлж байсан бол одоо 25 хүртэл буурч оронд нь Colgate тэргүүлж байна.
Олон компани бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлэхдээ мэга брэнд босгох зорилготой гэдэг. Өөрөөр хэлбэл Chevrolet бол мэга брэнд харин Camaro, Caprice, Cavalier, Corsica-Beretta, Corvette, Lumina, Malibu, Metro, Monte Carlo, Prizm бол дан брэнд гэдэг.
Гэвч худалдан авагч тэгж боддоггүй. Тэдний хувьд бүтээгдэхүүн болгон өөрийн ганц л брэндтэй. Бүтээгдэхүүнийг хамгийн сайн илэрхийлж чадах нэр л брэнд болдог. Энэ нь мэга брэнд ч бай дан брэнд ч байсан ялгаагүй. Жишээ нь Lumina-тай нэгэн "Би Chevy унадаг", харин Corvette-тэй нь "Би Vette-тэй" гэж хэлэх нь цөөнгүй. Chevrolet /Lumina хамааралд Chevrolet илүү хүчтэй бол, Chevrolet/ Corvette хамааралд Corvette давамгайлах нь ажиглагдана. Гэтэл маркетерүүд хзрзглэгчдээс ангид маркетингийн бодлого барьсаар...

Бүтээгдэхүүний нэр төрлөө өргөжүүлзх зарим оролдлогууд үнэхээр гайхал төрүүлдзг:

• Gillette-ын ClearGel хөлсний үнзр дарагч (Сахалып хутаг. хөөс үйлдвзрлзгч)
• Fruit of the Loom-ын угаалгын нунтаг (Дотуур хувцсхны үйлдвзрлзгч)
• Harley Davidson-ын дарсны коктейл (Мотоцикл үйлдвзрлзгч)

Маркетерүүд брэндийн хүчийг, брэндийн борлуулалттай хольж хутгадаг. Гэтэл борлуулалт зөвхөн тухайн брэндээс хамаардапүй, өрсөлдөгчийн давуу болон сул талын нөлөөлөлд бас өртддөг. Өрсөлдөгч сул дорой эсвэл бараг байхгүй тохиолдолд брэндээ саармагжуулан бүтээгдэхүүний нэр төрлөө ихсэхсэнзэр борлуулалтаа нэмэгдүүлэх нь илүү тохиромжтой.
Diet-Coke нзртэй шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахад Coca-Cola^ брзндийн хүчийг саармагжуулах аюул байтаагүй. Яагаад гэвэл өрсөлдөгч Pepsi-Cola мөн Coca-Cola-ийн нэгэн адил Diet-Pepsi гаргасан байна.
Хэрэв хүчтэй брэнд бий болгох зорилго тавьсан бол брэндээ өргөжүүлэх биш харин хязгаарлах хэрэгтэйг анхаарай. Урт хугацааны хувьд авч үзвэл брзндийн өргөжилт хүчийт нь саармагжуулан имижийг аюулд учруулдаг.


http://www.line.mn/more.php?code=2

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 10:47 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Брэнд бүтээх зарчим#2

ImageImage

Америкийн хаа сайгүй кафе байдаг. Тосгон бүрт, томоохон хотуудын булан бүрт байдаг. Кафе болгонд өглөөний унд, өдрийн хоол, оройны зоогонд зориулсан зууш, нарийн боов, сэндвич мөн кофе бий. Ховард Шульц төрөл бүрийн кофе санал болгох онцгой нэг кафе нээх зорилгыг нарийвчилж тавьсан юм. Шульцын санаачлагын үр дүнд Starbucks өнөөдөр дэлхийн хаа сайгүй салбартай, жилдээ хэдэн зуун сая долларын орологотой болж чаджээ. Starbucks хөрөнгийн биржд тэрбумаар үнэлэгдэж, хувьцаа нь 65 сая долларын үнэд хүрдэг.

The Law of Contraction

Зорилгоо нарийвчилж тодорхойлох нь
брэндийг хүчирхэг болгоно

Америкийн хаа сайгүй, тосгон бүрт, хот болгоны байшингийн булан бүрт ресторан бий. Ресторанд бүх төрлийн зууш, ундаа байдаг. Мөн сонин, сугалаа ч зардаг. Гэтэл Фред Де Лука цэсээ зөвхөн урт гонзгой хэлбэрт "submarine" сэндвичээр (submarine- шумбагч онгоц гэсэн үг) хязгаарлан амжилтанд хүрч чадсан. Түүний рестораны нэр Subway маш оновчтой сонтолт болсон төдийгүй зарж буй сэндвичинд тохирч, хэрэглэгчийн хувьд мартаж боломгүй нзр байв. Зөвхөн тодорхой нэг төрлийн сэндвич хийснззр тэрэндээ мэргэших нь гарцаагүй.
Урд нь MacDonald's-ын цэсэнд 11 нэр төрөл байсан бол одоо 60-70 нэр төрөл байна. Гэтэл хүмүүс урьдынх шигээ сайн биш болсонд санал нэпэй байдаг. Subway богино хугацаанд Америкийн 8 дахь түргэн хоолны сүлжээ болж чадав. Дэлхий дахинд 13 000 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Компани хувьцаат биш хувийн учраас өмнөх орлого нь тодорхойгүй ч Фред Де Лукагийн цалин 1990 онд 27 сая, 1991 опд 32 сая, 1992 онд 42 сая, 1993 онд 54 сая, 1994 онд 60 сая долларт хүрч байв.
Чарльз Лазарус хүүхдийн тавилга, тоглоом зарда] дэлгүүрийн эзэн байв. Тэр дэлгүүрээ өргөтгөхийг хүсэв, гэхдээ уламжлалт аргаар барааныхаа нзр төрлийг нэмснээр биш харин хүүхдийн тавилга зарахаа болин зөвхөн тоглоом зардаг болов. Тоглоомын нэр төрлийг олшруулснаар худалдан авагчдцад сонголт хийх боломж олгов. Дараа нь дэлгүүрийнхээ нэрийг сольж Toys 'R' Us болгов. АНУ-д зарагдаж буй нийт тоглоомуудын 20 хувь нь энэ дэлгүүрээр борлуулагддаг.
Үүний нэгэн адил The Gap өдөр тутмын хувцасаар, Home Depot гэр ахуйн хэрэгсэлээр, The Limited эмэгтэй ажил хэрэгч хувцасаар, Victoria's Secret эмэгтэй дотуур хувцасаар, PetsMart муур нохой арчлах хэрэгсэлээр, Blockbuster видео прокатын үйлчилгээгээр, FootLocker биеийн тамирын гутлаар мэрэгшин амжилтанд хүрсэн байна.
Брэндийг өргөжүүлэхийн оронд зорилгоо нарийсган мэрэгших нь илүү амжилтанд хүргэдэгийг санах хэрэгтэй. Жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд зөвөлөхөд:
• Төвлөр. Барааны нэр төрлийг хязгаарласнаар маркетингийн амжилт ирдэг.
• Хангалттай нөөцтэй бай. Жирийн том дэлгүүрт 3000 тоглоом байдаг бол Toys 'R' Us-т 10 000 байдаг.
• Хямд ав. Toys R' Us бүтээгдэхүүнээ зарахдаа биш харин нийлүүлэгчдээс худалдан авахдаа хождогийг санаарай.
• Хямд зар. Хямд зарахдаа хямдаар авсан учир хангалттай ашиг олосоор байх болно.
• Сонгосон барааны төрөлдөө бүрэн мэрэгш.

Төвлөрсөн тохиолдолд хүчтэй болдог. Жишээлбэл, Microsoft шир.ээний компьютерийн, Intel микросхемийн, Coca-Cola ундааны зах зээлд ноёрхож байна.
Маркегерүүд яагаад брэндийг нарийсгах дургүй байдаг вэ? Яагаад тэлж өргөжих сонирхолтой байна вэ? Яагаад гэвэл хүмүүс компаниудыг юу хийж амжилтанд хүрсэнийг бус амжилтанд хүрсэн хойноо юу хийж байгааг дууриадаг (Starbucks өнөөдөр зөвхөн кофе бус мөн зайрмаг, цай, ундаа санал болгож байна).
Өөрийгөө аваад үз. Та мөнгөтөй болохыг хүсч байгаа бол баян хүмүүсийн хийдэгийг хийснээр баян болохгүй нь ойлгомжтой. Баян хүмүүс эдлэн газар худаддан авч, тансаг ресторанд хооллож, Rolls-Royce унаж, Rolex цагийг зүүдэг. Тэднийг дуурайн үнэтэй эд хөрөнгө, эдлэл авсанаар та баян болохгүй харин улам хоосрох нь ойлгомжтой.
Хүмүүс амжилтыг буруу газар хайснаар алддаг. Амжилтанд хүрсэн нэгний хийж байгааг хуулбарладаг. Баян компаниуд жет (jet) онгоц худалдан авч, байнга сургалт зохион байгуулж, чанарын нэгдсэн удирдлага хэрэгжүүлж мөн брэндээ өргөжүүлдэг. Бизнесээ эхэлж байгаа компани үнэтэй жет (jet) онгоц авсанаар сайжрахгүйн нэгэн адил брэндээ өргөжүүлснээр амжилтанд хүрэх нь юу л бол. Амжилтанд хүрэхийн тулд амжилтанд хүрсэн хойноо бус амжилтанд хүрэхийн тулд юу хийснийг олж мэдэх хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ганцхан зүйл хийгдсэн байдаг бөгөөд тэр нь зорилгоо нарийвчилж тодорхойлох явдал юм. Domino's Pizza анх гарахдаа зөвхөн пицца ба сэндвич зардаг байв. Зорилгоо нарийсга, брэндээ хязгаарла тэгсэн цагт амжилт ирнэ.
Aнита Родик 1976 онд цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр хийгдсэн, амьтан дээр туршаагүй орчин болон нийгмийг хүндэтгэх зарчмаар гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах Body Shop-ыг бий болгожээ. Ямарч реклам хийгээгүй атлаа Body Shop нь дэлхийд танил брэнд болж чадав.


http://www.line.mn/more.php?code=21

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 10:48 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Худалдаж авахаасаа өмнө турш” ойлголтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хувьсал хийж чадсанаараа Samsung-ийн iPOP сурталчилгааны хөтөлбөр Mobile Content Awards 2009-ийн “Шилдэг маркетингийн компанит ажил”-аар шалгарч алтан медаль хүртсэн байна. Жилийн эхээр Samsung өөрийн шинэ гар утас Samsung Tocco Ultra Edition-ийг Лондон дахь ирээдүйн худалдан авагчиддаа танилцуулах зорилгоор зар сурталчилгааны Monster Media компанитай хамтарч “Харилцан үйлчлэх худалдааны цэг” (iPOP) нэртэй маркетингийн компанит ажлыг эхлүүлсэн.
Samsung шинэ гар утсаа нийтэд танилцуулах, дэлгэн харуулах шинэлэг бөгөөд сайжирсан дэлгэцийг хөгжүүлэх, боломжит хэрэглэгчиддээ утасны гол функцтай танилцах боломж олгохыг хүссэн. Энэхүү дэлгэцээ Британи даяар тархсан Carphone Warehouse /гар утас худалдаалах сүлжээ дэлгүүр/-ийн 18 салбарын нүүрэн талын цонхон дээр байрлуулсан байна.
Энэхүү 46 инчийн хөдөлгөөн болон товшилт мэдрэх тоучскреен дэлгэц нь гар утасны томруулсан хуулбар бөгөөд камер ажиллуулах, дуу хөгжим сонгох зэрэг утасны бүх функцыг туршиж үзэх мөн Лондонгын цаг агаарыг гудамжнаас шалгах боломжуудыг хэрэглэгчид олгодог.
Компанит ажлын гол санаа нь “Худалдаж авахаас өмнө турш” ойлголтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж, хувьсал хийсэн гэж Monster Media-ийн захирал хэлсэн байна. Мөн бид хэрэглэгчийн үйл, хөдлөлийг тайлагнах системийг дэлгэцэнд суурилуулсан ба энэ нь Samsung-ийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэх болно. Одоо ойролцоогоор 178000 товшилт бүртгэгдээд байгаа ба 2 компани хамтран ажиллах гэрээгээ сунгасан байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 11:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
ISO 9000 олон улсын стандарт

Image

Амжилтыг юугаар хэмждэг вэ? Бизнес ба худалдан авагчийн аль аль нь сонгодог нэг хэмжүүр нь чанар байдаг. Компани Нийт чанарын удирдлага (TQM), эсвэл Нийт чанарын хяналт (TQС), эсвэл өөрөөр нэрэлсэн ч эдгээр хөтөлбөрүүдийн бүгдийх нь зорилго үйл ажиллагаа, бүтээгдэхүүн ба үйлчилгээг сайжруулахад оршино. Гэхдээ чанар бол нилээн субъектив үнэлгээ юм. Жишээ нь чанартай үйлчилгээний талаар таны ойлголт таны үйлчлүүлсэн хүнсний дэлгүүрийн ажилтныхаас өөр байж болох юм. Бостон дахь хүнсний дэлгүүрийн чанарын стандарт Лос Анжелес эсвэл Лондон хотуудынхаас өөр байж болно.

Үүнийг ISO 9000 зохицуулдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага боловсруулан ISO 9000 нь дэлхий дахины олон стандартуудыг өөртөө нэгтгэн "Чанарын баталгаа" хэмээх тогтолцоог тодорхойлдог бөгөөд үүнийг дэлхийн 90 улсад хүлээн зөвшөөрсөн байдаг. Олон Улсын Стандартжуулалтын Байгууллага нь дэлхийн 100 гаруй улсын Үндэсний стандартын төлөөлөгчдөөс бүрддэг. Зорилго нь дэлхий дахинаа бүтээгдэхүүн, үйлчилгээний олон улсын солилцоог хөхүүлэн дэмжих, оюуны, шинжлэх ухаан, технологийн болон эдийн засгийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ISO 9000-д бүртгүүлэхийн тулд компани үйл ажиллагаандаа чанарын баталгааны тодорхой стандартуудыг хангаж гуравдагч этгээд болох бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн байх ёстой. Бүтээгдэхүүн үйлчилгээ нь өөрөө бус чанарын баталгааны систем нь бүртгэгдэнэ. ISO 9000 бүртгэл нь худалдан авагч нарт "Энэ компаний борлуулж буй аливаа бүтээгдэхүүн үйлчилгээ нь чанарын олон улсын стандартыг шаардлагыг хангаж байхыг баталгаажуулсан зохих тогтолцоотой" гэдгийг илэрхийлдэг.
ISO 9000 бүртгэлийг авсан компаниудын хувьд харилцагчийн гомдол, үйл ажиллагааны зардал зэрэг нь багасч, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт өсөх зэрэг үр ашигтай байдаг. Анх аж үйлдвэрлэлийн компаниуд чанарын баталгааг хангах уралдааныг эхлүүлсэн ч ISO 9001 стандарт нь аль ч эдийн засгийн салбарыг гадуурхахгүй. Стандартад нийцэж буйг гэрчлүүлэх эсэх таны шийдвэр нь худалдан авагчдын хүлээлт эсвэл зах зээлийн шаардлагаас ихээхэн хамаарна. Жишээлбэл зарим компаниуд ISO 9000 бүртгэлгүй үйлдвэрлэгч нараас бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл худалдан авдаггүй.

ISO 9001 үү эсвэл ISO 9002 уу?
Эдгээр хоёр стандартууд хоорондоо төстэй ч ISO 9001 нь бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний дизайн болон үйлдвэрлэлт, суурьлуулалт, гүйцэтгэлийг хийдэг компаниудыг хамардаг. Харин ISO 9002 нь дизайны хэсгийг хамардаггүй.
Автомашины сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудын чанарын баталгааны стандартыг QS 9000 сери хамардаг. Байгаль орчны удирдлагын системийн компаниудын чанарын баталгаа ISO 14000 стандарттай бадаг.

БИ БҮРТГҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ ЮУ?
ISO 9000 бүртгэл дараах тохиолдолд компаний тань амжилтад маш чухал байна. Үүнд:
• чухал худалдан авагч нар эсвэл боломжит худалдан авагч нар бэлтгэн нийлүүлэгчээсээ шаардаж байгаа эсвэл шаардаж эхлэж байгаа бол
• танай салбарт ISO 9000-д бүртгүүлэх хүчтэй шаардлага байгаа бол
• өрсөлдөгч нар тань бүртгэлд орохоор ажиллаж байгаа бол
• Европд бизнес эрхлэхээр төлөвлөж байгаа бол
• танай компани чанараа сайжруулах, алдаа, буцаалт, худалдан авагчийн гомдлыг багасгахад албан ёсны чанарын системийг байгуулсанаар үр ашигтай байна.
Олон компаниуд ISO 9000 гэрчилгээ авахаасаа өмнө ч бүртгүүлэхээр ажиллаж байх явцдаа чанарын асуудлаа сайжруулснаараа үр шимийг нь хүртдэг.

ЮУНААС ЭХЛЭХ ВЭ?
ISO 9000 стандартад нийцэхэд хэр их зүтгэл чармайлт шаардагдах вэ гэдэг нь танай одоогийн чанарын системийн боловсронгуй байдлаас хамаарна. Таатай зүйл гэвэл ISO 9000 бүртгэлийг авахаар зорьж буй компаниудад туслах сургалтын нөөц хангалттай их байдаг. Сургалтанд хамрагдах, зөвлөхүүдийг судлах, бүртгэлийн өмнөх үнэлгээ хийлгүүлэх талаар орон нутгийнхаа коллеж, их сургууль, бүс нутгийн үйлдвэрлэлд туслах төв, жижиг бизнесийг хөгжүүлэх төв, бизнесийг үүсгэх төв, эсвэл салбарын нийгэмлэгтэй зөвлөлд.
ISO 9000 бүртгэлийн талаар хэд хэдэн үнэгүй нийтлэлүүд байдаг. ISO гарын авлага "Дэлхийн хэмжээнд зохицох технологи" нь ISO 9000-ын талаар энгийн асуултуудад хариулдаг бөгөөд ISO 9000 Форум санд чанарын удирдлага, чанарын баталгааны стандарт ба холбогдох асуудлуудын талаар нийтлэлүүдийн жагсаалт байдаг.
ISO-ийн холбоо барих хаяг:
1, rue de Varembe
Case postale 56 CH-1211
Geneve 20 Switzerland
+41-22-749-01-11 phone
+41-22-733-34-30 fax
Хэд хэдэн компаниуд чанарын системийн байгуулалт, баримт бүрдүүлэлт, бүртгэлд ороход туслах компьютерийн программ хангамжийг зохиосон байгаа. Зарим нь туршилтын үнэгүй хувиудтай ч бадаг. Энд жагсааж бичих хэтэрхий олон бүтээгдэхүүнүүд байдаг. Бид нэн тэргүүнд интернетээс "ISO 9000 программ хангамж" гэж хайхыг зөвлөж байна.

ДАРААГИЙН ХИЙХ ЗҮЙЛ ЮУ ВЭ?
Та ISO 9000 бүртгэлд юу багтах вэ гэж гайхаж байж магадгүй юм. Ерөнхий нөхцөл нь танай компани ISO 9001, ISO 9002, QS 9000, ISO 14000 аль нэг стандартын шаардлагыг хангасан чанарын системийг зохион бүтээж хэрэгжүүлэхийг шаарддаг. Танаас дараах зүйл шаардагдана:
• Чанарын системийг тодорхойлсон чанарын зааварчилгаа бичих
• Танай байгууллагад ажлыг хэрхэн гүйцэтгэдэг талаар баримтжуулах
• Бэрхшээл дахин давтагдахаас урьдчилан сэргийлэх системийг боловсруулж хэрэгжүүлэх
• Ажиллагсдыг сургалтад хамруулах шаардлагыг тодорхойлох
• Хэмжүүр болон туршилтын тоног төхөөрөмжүүдийг тохируулах
• Чанарын систем хэрхэн ажилладаг талаар ажиллагсаддаа сургалт явуулах
• Чанарын дотоод шалгалт эсвэл аудитыг төлөвлөх, нэвтрүүлэх
• Хэрэгцээний дагуу Стандартын бусад шаардлагуудыг дагаж мөрдөх
Танай компанийг ISO 9000 стандартыг дагаж мөрддөг гэсэн сертификатыг зөвхөн итгэмжлэгдсэн, гуравдагч бүртгэлийн байгууллага гаргадаг. Та эхлээд бүртгэгчээ сонгож, бүртгэлд хамруулахаас өмнө юу шаардлагатайг нэгд нэгэнгүй олж мэд. Гол төлөв бүртгэгч "бүртгэлийн аудит"-ын өмнө шаардлага хангахгүй байгаа хэсгүүдээ засах боломж олгохын тулд "үнэлгээний өмнөх аудит" хийдэг
ISO 9000 бүртгэлийн сертификат гурван жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд бүртгэлийн байгууллага компани стандартыг дагаж мөрдөж байгаа эсэхийг баталгаажуулахын тулд зургаан сар тутам аудит хийх эрхтэй.

ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ?
Жижиг бизнес хөгжүүлэх төвүүд нь хэсэг бүлэг компаниудад оролцогч компаниудын тоо, тухайн компаний ажиллагсдын тооноос хамааралтайгаар үнийг нь шатлалтайгаар тогтоосон хамтарсан сургалт санал болгодог. Орон нутгийн чанарын баталгаажуулалтын байгууллагууд нь Холбооны засгийн газраас хэсэгчилсэн санхүүжилт авдаг тул ISO 9000 талаар зөвлөгөөг шаталсан үнэлгээгээр санал болгодог.
Эцсийн бүртгэлийн аудит хийх төлбөрийг бүртгэлийн байгууллага тогтоодог бөгөөд гол төлөв компаний хэмжээнээс хамаардаг.

http://www.line.mn/more.php?code=12

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 11:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Та шинэ ААН байгуулах гэж байгаа бол

Сайтын хэрэглэгчид аж ахуйн нэгж шинээр үүсгэн байгуулж, амжилт бүтээлтэй ажиллана гэж үзэн шинээр аж ахуйн нэгж үүсгэн байгуулахад шаардлагатай бичиг баримтын талаархи мэдээллийг хүргэж байна. Уг мэдээлэл таны цагийг хэмнэж, бизнес санааг чинь ажил хэрэг болгоход тус болно. Түүнчлэн уг мэдээлэл танд анхнаас нь хэрхэн яаж хийх талаархи төлөвлөгөө гаргах боломж олгох болно.

Үүнд:

1. Нэрийн сонголтын баталгаажуулалт – Улсын бүртгэлийн албанд хандаж, өөрсдийн сонгосон оноосон нэр нь улсын хэмжээнд давхардаж буй эсэхийг шалгуулан, давхардаагүй тохиолдолд баталгаажуулна. Хэрэв давхардсан бол өөр онооосон нэрийн хувилбар гарган шалгуулна.
2. Тусгай зөвшөөрөл шаардлагатай үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх бол холбогдох байгууллагаас авсан зөвшөөрөл – Аж ахуйн нэгжийн эрхлэх гэж буй үйлдвэрлэл, үйлчилгээ нь «Тусгай зөвшөөрөл шаардагдах үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн тухай хууль» -д тусгай зөвшөөрөл авахаар заасан бол хуульд заасны дагуу холбогдох байгууллагаас тусгай зөвшөөрөл авна. Тусгай зөвшөөрөл шаардагдах ажил үйлчилгээний төрөл, зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтны нэр, утасны жагсаалтыг энэд хавсаргав.
3. Улсын бүртгэлийн тэмдэгтийн хураамж төлсөн баримт – Аж ахуйн нэгж байрлах нутаг дэвсгэрийн орон нутгийн төсвийн орлогын дансанд «Тэмдэгтийн хураамжийн тухай хууль» -д заасны дагуу компани, нөхөрлөл 1ОООО төгрөг, хоршоо 6000 төгрөг, банк, даатгалын байгууллага 2ОООО төгрөг, улс төрийн нам, олон нийтийн байгууллага 1ОООО төгрөг тус тус тушаана.
4. Эхлэлтийн тайлан тэнцэл – Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж буй хөрөнгийн нэр, төрлийг балансын дансдуудад харуулсан «эхлэлтийн тайлан тэнцэл» -ийг гаргана.
5. Аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулах өргөдлийн маягт – Тус маягтыг Улсын бүртгэлийн албанаас авч, 2 хувь үйлдэнэ.
6. Үүсгэн байгуулагчдын анкет – Анкетын маягтыг Улсын бүртгэлийн албанаас авч болох бөгөөд анкетанд зургаа наасан байна. Түүнчлэн анкетанд иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргана.
7. Байрны түрээсийн гэрээ – Аж ахуй нэгжийн оршин байрлаж буй хаягийг баталсан бичиг баримт болгож байрны түрээсийн гэрээг хавсаргана.

Түүнээс гадна: Үүсгэн байгуулж буй аж ахуйн нэгжийн хариуцлагын хэлбэрээс шалтгаалан дараахь материалуудыг нэмж бүрдүүлнэ.
Үүнд:

Хоршооны хувьд:

* Бүх гишүүдийн хурлын протокол
* Хоршооны дүрэм

Нөхөрлөлийн хувьд:

* Нотариатаар баталгаажуулсан үүсгэн байгуулах гэрээ / Нөхөрлөл компани тухай хуулийн 20-р зүйлийн 2 дахь хэсэг, 28-р зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу/
* Гишүүдээс тухайн нөхөрлөлд оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа.

Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьд:

* Үүсгэн байгуулсан тухай эрх бүхий байгууллагын шийдвэр
* Компанийн нотариатаар баталгаажуулсан дүрэм. /Компанийн тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу/.
* Гишүүдээс тухайн компанид оруулсан хөрөнгийн талаар холбогдох байгууллагаас гаргуулсан баталгаа
* Дүрмийн санд хөрөнгө хүлээн авсан тухай гишүүдийн үйлдсэн акт
* Гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьд ГХОГХА-ын даргын тушаал болон сертификатын хуулбар

Хувьцаат компанийн хувьд:

* Үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр ( тогтоол, портокол )
* Хувьцааг нийтэд санал болгож худалдахыг зөвшөөрсөн Үнэт цаасны хорооны тогтоол
* Компанийн нотариатаар баталгаажуулсан дүрэм / Компанийн тухай хуулийн 16-р зүйлд заасны дагуу/.
* Хувьцааны төлбөрийг эд хөрөнгө болон оюуны өмчийг үнэлэх хэлбэрээр хийж байгаа бол эдгээр зүйлийн үнэн зөвийг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт
* Ерөнхий захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн анкет
* Хувьцааны захиалга дүрмийн сангийн төлөвлөсөн хэмжээгээр бүрэн хийгдсэн тухай хөрөнгийн биржийн тодорхойлолт. Хувьцааны тархалтын мэдээ.
* Хувьцааны төлбөр хийгдсэн баримт.

Төрийн (орон нутгийн) өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хувьд:

* Үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр
* Эрх бүхий байгууллагаар батлагдсан дүрэм
* Иргэний гэрээний хуулбар

Ганц гишүүнтэй компани үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт

* Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж захирлын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх
* Үүсгэн байгуулах хурлын шийдвэр
* Дүрэм
* Иргэний үнэмлэхний хуулбар
* Анкет
* Эхлэлтийн баланс
* Данс нээлгэх
* Хөрөнгийн нэр үнийн дүнтэй жагсаалт
* Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх
* Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг

Олон гишүүнтэй компани үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт

* Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж захирлын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх
* Үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл
* Шийдвэр
* Дүрэм
* Иргэний үнэмлэхний хуулбар
* Анкет хүн тус бүр дээр
* Эхлэлтийн баланс
* Данс нээлгэх
* Хөрөнгийн нэр, үнийн дүнтэй жагсаалт
* Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх
* Тэмдэгтийн хураамж 10000 төгрөг

Хоршоо үүсгэн байгуулах баримт бичгийн жагсаалт

* Өргөдлийн маягт /УБ-03/ бөглөж хоршооны даргын гарын үсгийн хэв маягийг нотариатаар гэрчлүүлэх
* Үүсгэн байгуулах хурлын тэмдэглэл, шийдвэр
* Дүрэм /хавсралтаар Зээл олгох журам, Хадгаламж авах журам, Эрдсийн сан байгуулах журам/
* Үүсгэн байгуулагчдын овог нэр, иргэний үнэмлэх, регистрийн дугаар, хувь нийлүүлсэн хөрөнгийн дүн /биет төгрөгөөр/, оршин суух хаяг, утасны жагсаалт
* Анкет, иргэний үнэмлэхний хуулбар
* Эхлэлтийн баланс
* Данс нээлгэх
* Хувь нийлүүлсэн хөрөнгийн жагсаалт
* Хэрэв өөрийн мөнгийг бэлэн мөнгөөр хийж байгаа тохиолдолд дансанд төвлөрүүлэх
* Тэмдэгтийн хураамж 6000 төгрөг

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Nov.03.09 11:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Эдийн засгийн хямралын үед компаниа хэрхэн удирдах вэ?

Британийн Менежментийн Зөвлөгчдийн Холбооны /МСА/ дарга хямралыг даван гарах (занганаас зайлсхийх) тус группээс гаргасан зааварчилгааг хуваалцаж байна. Энэхүү дүн шинжилгээ нь удирдах ажилтан болон дээд түвшний менежерүүдэд зориулагдсан гэж мэдэгдсэн байна. Манай улсын томоохон бизнесийн байгууллага, банк санхүүгийн салбарын ажиллагчид ч үүнийг анхаарахад илүүдэхгүй болуу гэж бодож байна.

1. Манлайлал үзүүлэх
Хямралыг хэрхэн хүлээн авахаа ихэнх менежерүүд мэдэхгүй байна. Менежерүүдийн 70 гаруй хувь нь үүнд хэрхэн хариу үйлдэл хийхээ мэдэхгүй байгааг зөвлөх үйлчилгээ үзүүлэгч Pentacle-ийн жилийн эхээр хийсэн нэгэн судалгаа харуулсан. Иймээс удирдагч өмнөхөөс илүү хүчирхэг, асуудалд илүү төвлөрч, уул суурьтай хандах хэрэгтэй болж байна. Тодорхойгүй байдал, үймээн самуун нэмэгдэх тусам байгууллагын хувьд үүнд огцом, түргэнээр хариу үйлдэл хийхгүй байх нь хамгаас чухал. Ялгаварлал, асуудлын мөн чанарыг нарийн авч үзэлгүй зардлыг багасгах нь урт хугацаанд өрсөлдөх чадварыг сүйтгэх боломжтой. Хүлээж байсан борлуулалтын өсөлт бодитоор биелэхгүй байгаа үед тоо ширхэгийг нэмэгдүүлэхийн тулд үнийг бууруулах нь байгууллагыг өмнөхөөс ч муу нөхцөлд аваачдаг.

2. Төлөвлөлтөд хөрөнгө оруулалт хий
Байгууллага урьдчилан мэдээлэх, төлөвлөх чадвараа сайжруулах ёстой. Олон эдийн засагч болон стратегийн сэтгэгчдийн хямралын үед "ИЙМ БАЙСАН" гэсэн өмнөх үеийн үзэл баримтлалд хэт найдаж, хүлээлт үүсгэхгүй байх.

3. Стратегээ эргэн харах
Эдийн засгийн сохролын хэм хэмжээ байсаар ирсэн: Бизнесүүд одоогоор тэдэнд нөлөөлж буй илүү өргөн, ач холбогдол бүхий эдийн засгийн орчингоос илүүтэйгээр үйл ажиллагаа, хүний нөөцийн асуудлууд болон ойрын хугацааны санхүүгийн хэмжигдэхүүнүүд дээр хэт төвлөрөх хандлагатай байсан.
Байгууллага нь илүү эдийн засгийн талаар ойлголттой болох, ирээдүйн боломж, хүч ихээр сорох ажлыг урьдаас таамаглах, хянамгай төлөвлөлт болон урьдчилсан мэдээг хэрэглэж сурах хэрэгтэй. (тэдэнд хялбарханаар хариу үзүүлэхээс илүүтэйгээр) Энэхүү хандлага нь таныг хямралын үед амьд үлдээх төдийгүй, амжилт олох тэр стратегид хүргэнэ.

4. Төвлөрөх
Хямралын илэрхий баримт (факт) бол ямар нэг шинэ зүйл хийх хүсэл үгүй болох явагдаж байгаа үйл ажиллагааг зогсоох шаардлага гардаг. Байгууллага нь аль функц, санаачлага дээр төвлөрөх ёстой, алийг нь гадны эх үүсвэрээр гүйцэтгүүлэх (outsourcing) эсвэл бүр бүхлээр нь зогсоохоо шийдвэрлэх ёстой.

5. Боломжыг шүүрэх
Хэрэв байгууллага хямралын үед тоглолт хийхээр төлөвлөж байгаа бол ашигтай, ач холбогдолтой боломжууд гарч ирдэг. (Буурсан үнэтэй хөрөнгө, бизнес) Мөн чадварлаг хүмүүсийг боломжийн цалингаар хөлслөх боломж бий болдог.

6. Хэрэглэгчийг сайтар ажиглах
Уналтын үед өөрчлөгддөггүй нэг зүйл бол хэрэглэгчийн хүлээлт байдаг. Дэлгүүрт бага дүнтэй худалдан авалт хийдэг хэн ч хямарлын үед кассан дээр оочирлож зогсохыг хүсдэггүй. Хэрэглэгчийн үйлчилгээний стандартыг барьж байх, улмаар хөгжүүлэх нь шийдвэрлэх үүрэгтэй байх болно. Байгууллага агшиж буй зах зээль дэх хувь оролцоогоо нэмэгдүүлэх гэж байлдахаас илүү одоо байгаа хэрэглэгчээ хадгалах, тэдгээрт анхаарал тавьж, төвлөрөх нь илүү үр дүнтэй.

7. Бүтээмжээ сайжруулах
Зардлыг ялгаварлалгүйгээр багасгах нь богино хугацаанд ашиг авчрах ч байгууллагын ирээдүйд өрсөлдөх чадварт хор хөнөөл үзүүлэх боломжтой. Байгууллагууд хэвийн үед ихэнхдээ технологид хөрөнгө оруулалт хийдэг, учир нь MCA-ийн хийж буй судалгаа нь хүмүүсийн ааш, аягийг өөрчлөснөөс бий болсон их хэмжээний ашиг, тус байгааг үзүүлсэн байдаг.

8. Нийлүүлэгчийг сайн ажиглах
1990 оны эхэнд байснаас илүү комплекс болсон нийлүүлэлтийн сүлжээнээс нийлүүлэгчид хамааралтай байдаг учраас байгууллага өөрсдийнхөө нийлүүлэгчийг сайн ажиглаж байх хэрэгтэй. Үнээ бууруул гэж нийлүүлэгчээ шахах нь чанар, эцсийн дүндээ борлуулалт болон хэрэглэгчээ тогтоон барих дээр сөрөг нөлөө үзүүлэх боломжтой. Шилдэг хандлагын нэг нь уналтыг боломж хэмээн харж, нийлүүлэгчтэйгээ хамтран бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарыг сайжруулах замаар зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэх явдал юм.

9. Ажилчдаа анхааралтай ажиглах
Уналтын үе дэх томоохон эрсдлүүдийн нэг бол бүхэл бүтэн чиг үүрэг (функц), албад ажилгүй болох явдал юм. (чадварлаг хүмүүсээ алдах эсвэл удаан хугацааны туршид хөдөлмөрийн зах руу илгээсэн мессеж-д анхаарал бага хандуулах) Хэн манайхаас явах ёстой гэдэг асуудал дээр төвлөрөхөөс илүү байгууллагад хэн хэрэгтэй, хэнийг хадгалж үлдэх ёстой дээрээ илүү анхаарсан нь дээр байдаг.

10. Засгийн газар бүгдийг шийднэ гэж бүү найд
Хэвийн байдалдаа орох түлхүүүр нь “Сайн менежмент” юм.
Дүгнээд хэлэхэд: Бизнесийн салбар дахь мянга мянган лидерүүдийн өөрсдөөсөө асууж буй тэрхүү асуултад дээрх 10 зарчим хариулт өгөхөд туслах болно.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Dec.04.09 7:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
www.line.mn

дээр бизнес болон маркетингийн талаар санаа авах олон зүйл байна. Тэдгээрийг уншаад өөрийн мэдлэгийн сан болон бизнестээ хэрэглэх боломжтой юм байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jan.20.10 6:24 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Dec.13.09 3:39 am
Posts: 33
gehdee ymarch shiidver gargasan tuhai tsag ue dee uylduullaj gargahgui bol ene zamaar yvna gesen ug baihgui sh dee???
sain menegeriin urgelj medeg 3 zuil
neg: medeelel saitai baih
hoer: tsag hugatsaag medreh
gurav: ooriin horongo bolomj oo medreh
gedeg baihaa. :-D


Top
   
PostPosted: Feb.18.10 10:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жижиг, дунд үйлвэрийн төсөлд анхаарах зүйлс

Төсөл гэж юу вэ?

Төсөл гэдэг нь: тодорхой зорилгоор өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцөд үндэслэн зориуд сонгосон арга барилаар явуулах үйл ажиллагаа юм.

Төслийн ач холбогдол: Байгаа хүч нөөц бололцоогоо зөв хувиарлан, үр өгөөжтэйгөөр хамтран ажиллах боломжийг олгодогт төслийн ач хобогдол оршино.

Агуулга:
· Төслийн тухай ойлголт
· Төслийн санааг хөгжүүлэх
· Төслийн санааг үнэлэх
· Төслийн тайланг бичих

Төсөл гэж юу вэ?
Төсөл гэдэг нь: тодорхой зорилгоор өгөгдсөн хугацаанд урьдчилан төлөвлөсөн нөөцөд үндэслэн зориуд сонгосон арга барилаар явуулах үйл ажиллагаа юм.

Төслийн ач холбогдол: Байгаа хүч нөөц бололцоогоо зөв хувиарлан, үр өгөөжтэйгөөр хамтран ажиллах боломжийг олгодогт төслийн ач хобогдол оршино.

Төслүүдийн хэлбэр:
· Хөгжлийн төсөл
· Судалгаа шинжилгээний төсөл,
· Хэрэгжүүлэх төсөл
· Боловсронгуй болгох төсөл
· Хөтөлбөр төсөл

Бизнес төлөвлөгөө:
· Алс хэтийг төлөвлөсөн
· Эрхэм зорилго, зорилго, зорилтууд
· Стратеги
· SWOT шинжилгээ
· Санхүүгийн тайланд шинжилгээ хийх

Төслийн санааг үнэлэх:
· Эрх зүйн үндэслэл
· Эдийн засгийн үндэслэл

Эрх зүйн үндэслэл гэдэгт:
а. Засгийн Газрын бодлого, зохицуулалт
б. Орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөв, бодлого, хөтөлбөр
в. Нийгмийн хамгааллын байгууллагын зорилго, үйл ажиллагаатай зөрчилдөх эсэх
г. Үндэстэн, ястны ёс заншил, уламжлалтай харшлах эсэх

а. Засгийн газрын бодлого зохицуулалт
· Засгийн газрын мөрийн хөтөлбөр
· Бодлого хэрэгжүүлэх хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүд
· Хууль, тогтоомж, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ

б. Орон нутаг, бүс нутгийн хөгжлийн төлөв, бодлого, хөтөлбөр
· Нийслэл, дүүрэг болон аймаг орон нутгийн засаг даргын хөтөлбөр
· Засгийн газар, УИХ-ийн гишүүн болон тухайн бүс нутгийн талаарх тусгай хөтөлбөр,
· Тухайн бүс, орон нутгийн эдийн засгийн чадавхи, хүн ам болон хүн амын орлогын өсөлт, бууралт
· Тухайн бүс орон нутгийн хэрэглээний онцлог

в. Нийгмийн хамгааллын байгууллагын зорилго, үйл ажиллагаатай зөрчилдөх эсэх
· Байгаль орчин, цэвэр үйлдвэрлэлийн хяналт
· Үйлдвэрчний эвлэл, хэрэглэгчдийн эрх ашиг, ариун цэвэр хяналтын байгууллагын хяналт, шаардлага
· Олон нийтийн байгууллагын нийтлэг эрх ашиг, сонирхол

г. Үндэстэн, ястны ёс заншил, уламжлалтай харшлах эсэх
· Тухайн үндэстэн, ястны ёс заншил, шашин уламжлал
· Уул ус, байгалын тогтолцооны онцлог, шүтэлцээ

Эдийн засгийн үндэслэл
а. Зах зээлийн судалгаа
б. Түүхий эдийн судалгаа
в. Техник технологийн судалгаа
г. Боловсон хүчний нөөцийн судалгаа
д. Өртгийн калькуляци
е.Хөрөнгө оруулалтын эх үүсвэр

а. Зах зээлийн судалгаа
· Зэх зээлийн багтаамж, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ
· Хэрэглэгчийн судалгаа, хэрэглээний хандлага
· Бүтээгдэхүүний судалгаа, чанар, стандарт, үнэ

б. Түүхий эдийн судалгаа
· Түүхий эдийн нөөц
· Бэлтгэлийн стандарт
· Бэлтгэн нийлүүлэлтийн суваг
· Өрсөлдөөн, үнийн судалгаа

в. Техник, технологийн судалгаа
· Технологийн шаардлага, техникийн хүчин чадал
· Технологи нийлүүлэгчийг сонгох
· Үйлдвэрлэлийн байршил

Төслийн баримт бүрдүүлэх, мэдээлэлийг нэгтгэх
· Мэдээлэлийн бичгийн хэлбэрт оруулах
· Мэдээлэлийг хүснэгт, график дүрслэлд оруулж, дүгнэлт гаргах
· Төслийн санхүүгийн тооцоо хийхбүтэцийн төлөвлөлт гаргах
· Хэвлэх
· Хавсралт материал хавсаргах

ЖДҮ-ийн төслийн тайланг бичих
Төслийн тайлангийн бүтэц:
· Тойм байдал
· Төслийн үндэслэл
· Зах зээл ба үйлдвэрлэлийн хүчин чадал
· Түүхий эдийн материал
· Байршил ба үйлдвэрлэлийн байр
· Технологи ба тоног төхөөрөмж
· Менежмент
· Ажиллах хүч
· Эдийн засгийн болон санхүүгийн үнэлгээ
· Төслйиг хэрэгжүүлэх төлөвлөлт, төслийн ирээдүйн тухай
· Хавсралт

Тойм байдал \товч агуулга\
Тухайн төслийн тухай товч мэдээлэл танилцуулга байна. Өөрөөр хэлбэл төслийнхөө үндсэн байдлаа товч тодорхой гаргаж харуулах хэрэгтэй. Төслийн өмнө эсвэл хойно нь хэн ч байж болох юм.

Тойм байдал:
· Төслийн зорилго
· Төсөл хэрэгжүүлэх нөхцөл
· Санхүүгийн хэрэгцээ, эх үүсвэр
· Шаардагдах хугацаа
· Үйлдвэрлэх үйлчилгээний онцлог, ямар хэрэгцээг хангахад чиглэгдэж байна вэ?
· Төслийн ач холбогдол, үр дүн

Төслийн үндэслэл:
Төслийн гол санааг зааж дурьдана. Бүтээгдэхүүний нэр төрөл, нэрсийн жягсаалт, уг төслийн нийгэм, эдийн засаг, хууль эрхийн орчныг хураангуй дүрслэн үзүүлнэ.

Төсөл санаачагч, спонсортой холбогдсон мэдээлэл, төслийн тухай байна.

Төслийн үндэслэл:
· Төслийн чиг баримжаа \зах зээл ба түхий эд\
· Зах зээлийн чиг баримжаа,
· Төслийн дэмжих эдийн засаг, хууль эрхийн орчин
· Төслийн эх тоо баримтууд

Зах зээл ба үйлдвэрлэлийн хүчин чадал
Энэ бүлэгт тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт сүүлийн хэдэн жил ямар байна , энэ салбарт ямар өрсөлдөгчид байна вэ, зах зээл дээрх эрэлтийн хэтийн төлөв, дагалдах бүтээгдэхүүний талаар тусгагдсан байна.

Зах зээл ба үйлдвэрийн хүчин чадлын судалгаа
· Борлуулалтын прогноз
· Үйлдвэрлэлийн хөтөлбөр
· Үйлдвэрийн хүчин чадал, түүний ашиглалт
· Үнэ бүрдүүлбэр

Байршил ба үйлдвэрлэлийн талбай
Боломжит байршуулах газруудыг нэрлэж, тэдгээрийг тодорхойлж үүний үндсэн дээр сонголтоо хийх хэрэгтэй. Яагаад сонгосон шалтгаанаа бичнэ. Манайд онцгойлон дэд бүтэцийн хөгжилийг анхаарах хэрэгтэй юм. Үйлдвэрийн байраа түрээслэх үү, шинээр барих уу, засварлах уу гэдэгт хариулах хэрэгтэй. Мөн тухайн орон нутгийн нөхцлөө тодорхойлж хүрээлэн буй орчин нөлөөлөлийг бичсэн байна.

Байршил ба үйлдвэрлэлийн талбай
· Байршил, дэд бүтэц
· Байгаль орчины нөлөөлөл
· Үйлдвэрлэлийн байр
· Үйлдвэрлэлийн талбай

Технологи, тоног төхөөрөмж
· Технологийн сонголт
· Тоног төхөөрөмжийн сонголт
· Иргэний барилга байгууламж

Технологи тоног төхөөрөмж
Үйлдвэрийн тогтооглдсон хүчин чадлын үндсэн дээр үйлдвэрлэлийн гадаад бүх хүчин зүйлсийг харгалзан тооцсоны дараа ашиглахаар төлөвлөж буй технологийн зохих үйл явц, машин тоног төхөөрөмжийн зардал зэргийг олж тогтоох ёстой. Технологи тоног төхөөрөмжийн сонголт хийхдээ өөрийн түүхий эдээ аль болох тохирсон байвал зүгээр.

Менежмент
· Үйлдвэрийн эзэн ба удирдлагын бүтээгдэхүүн
· Сургалт бэлтгэл
· Зөвлөхүүд

Ажиллах хүч

· Захирагааны албан хаагчид, цалин
· Инжинер техникийн ажилтан албан хаагчид, цалин
· Ажиллах хүчний хэрэгцээ, цалин

Менежмент ба ажиллах хүч

· Менежментийн онцлог, удирдлага, зохион байгуулалтын бүтцийн талаар оруулж өгнө
· Үйлдвэрлэлийн хүчин чадал, ашиглахаар тооцож буй технологийн үйл явцыг тодорхойлсны дараа үйлдвэрийн удирдлагын ба ажиллагсадын орон тооны хуваарь, цалин хөлсийг тодорхойлсон байна.

Эдийн засгийн тооцоо

· Эргэлтийн хөрөнгийн тооцоо
· Хөрөнгө оруулалтын хэрэгцээ
· Хөрөнгө оруулалтын төлөвлөгөө
· Санхүүжилтийн эх үүсвэр
· Үр ашгийн тооцоо
· Мөнгөн хөрөнгийн эргэлтийн төлөв
· Зээл төлөх график

Санхүүгийн болон эдийн засгийн үнэлгээ:

Хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлно. Үйлдвэлэлийн нийт зардлаа тооцож, техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулна. Санхүүгийн хэрэгцээн дээрээ үндэслэн санхүүжилтийн эх үүсвэрээ тодорхойлно. Төслийн үндсэн дээр үр ашиг, үндсэн дутагдал, хэрэгжилтийн магадлалын талаар дүгнэлт гаргана.

Санхүүгийн шинжилгээ:

Ашиг алдлагдлын заагийн шинжилгээ
· Ширхэгээр
· Өртөгөөр
Хөрөнгө оруулалтын үр ашгийн шинжилгээ
· Үр ашгийн энгийн коэффициент
· Эргэж төлөгдөх хугацаа
· Одоогийн цэвэр өртгийн тооцоо
· Зардал нөхөлтийн дотоод коэффициент

Төслийг хэрэгжүүлэх төлөвлөлт, төслийн ирээдүйн тухай
Төсөл хэрэгжих үе шат нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахаас үйлдвэрлэл эрхлэх үеийг хамаарна.
Энэ бүлэгт төсөл хэрэгжүүлэх хөтөлбөр ба хуваарийг боловсруулсан байна. Мөн төслийн цаашдын ирээдүйг харуулах ёстой. Түүнчлэн төслийн нийгмийн ач холбогдлыг бичсэн байна.

Таны бизнест амжилт хүсье.

http://www.line.mn/more.php?code=224

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.18.10 4:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
viewtopic.php?f=197&t=152044&p=6812078#p6812078

энд маркетингийн суурь ухааны хичээл зааж байгаа ухаантай. сонирхож байгаа хүмүүс нь ороорой. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Feb.20.10 5:18 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Feb.14.10 8:12 pm
Posts: 8
Location: Ulaanbaatar, Mongolia
Таны бодлоор хамгийн сайн Монгол хэл дээр хэвлэгдэн/орчуулагдан гарсан Маркетингийн ном юу вэ?
Маркетингийн хүмүүст зөвлөхөд.. (маркетингаар сурдаг, ажилладаг..)

Номын зохиогч/бичигч/орчуулагч мөн номын нэр нь ..?

_________________
http://www.facebook.com/LiNingMN


Top
   
PostPosted: Feb.23.10 9:55 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Apr.21.05 3:00 pm
Posts: 224
Location: Ulaanbaatar
Бизьяа. "Маркетинг" гэсэн шар хавтастай ном байдаг. 2007-2008 оны


Top
   
PostPosted: Feb.23.10 10:01 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.08 8:52 pm
Posts: 7338
Location: Board index » Асуулт Самбар - Hobby » ASuuLT Rap :: AMHHC, Online MC Battle
Түвшинзаяа - Маркетинг

_________________
Hey Stupid, Let's do it


Top
   
PostPosted: Mar.02.10 2:39 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.31.05 5:20 am
Posts: 5400
Location: Anfield Road
Bayrmaa. Marketing gesen altan zagastai tsenher nom bgaa.anhlan sudlaj bgaa ulsuudad yag tohiroh nomdoo :wd:

_________________
Liverpool We love You


Top
   
PostPosted: Mar.02.10 2:39 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
Nio wrote:
Bayrmaa. Marketing gesen altan zagastai tsenher nom bgaa.anhlan sudlaj bgaa ulsuudad yag tohiroh nomdoo :wd:


Top
   
PostPosted: Mar.02.10 10:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
kOOk wrote:
Nio wrote:
Bayrmaa. Marketing gesen altan zagastai tsenher nom bgaa.anhlan sudlaj bgaa ulsuudad yag tohiroh nomdoo :wd:


viewtopic.php?f=197&t=152044&start=26

энэ номноос хичээл орж байгаа шүү

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Mar.04.10 9:11 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
kOOk wrote:
Nio wrote:
Bayrmaa. Marketing gesen altan zagastai tsenher nom bgaa.anhlan sudlaj bgaa ulsuudad yag tohiroh nomdoo :wd:

тэхх тэхх. Монгол хэл дээр гэвэл Баярмаа багшийн ном л хамгийн сайн байх даа


Top
   
PostPosted: Mar.04.10 12:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
Galaa гийн одоо хичээл орж байгаа тэр шар ном...


Top
   
PostPosted: Mar.04.10 11:41 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jul.31.05 5:20 am
Posts: 5400
Location: Anfield Road
Eny wrote:
kOOk wrote:
Nio wrote:
Bayrmaa. Marketing gesen altan zagastai tsenher nom bgaa.anhlan sudlaj bgaa ulsuudad yag tohiroh nomdoo :wd:

тэхх тэхх. Монгол хэл дээр гэвэл Баярмаа багшийн ном л хамгийн сайн байх даа


ene bagsh odoo haitsii Eny?

_________________
Liverpool We love You


Top
   
PostPosted: Mar.05.10 10:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Nio wrote:

ene bagsh odoo haitsii Eny?



Японы засгийн газрын шугмаар тэнд сурч байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 109 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited