#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 4:29 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 109 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
PostPosted: Apr.08.09 3:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Шинээр бизнес хийх гэж байгаа хүмүүсд зориулсан гарын авлага материалуудыг энд байрлуулж байна болно.

Бизнес эхэллээ гарын авлага.
Ерөнхий мэдээлэл байна.

http://www.ilo.org/dyn/empent/docs/F133 ... an,%202004).pdf

Энд байгаа мэдээллүүдийн линк нь болохгүй байвал шууд хандана уу би өөрөө татаж авч хадгалсан байгаа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 3:34 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гаргасан "Монголын бизнес эдийн засгийн орчин" судалгааны тайлан.

http://www.forum.mn/res_mat/Business%20 ... 202003.pdf

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 3:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Биднесийн орчин дахь оюуны өмчийн талаарх мэдээлэл

http://www.ipom.mn/sme/businness/IP%20f ... siness.doc

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 3:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бизнес эрхлэх 75 нууц зөвлөмж(“Хүний нөөцийн удирдлага” сэтгүүлийн 200. оны №1(2))
Зохиогч Administrator
Бямба, 19-07-2008 00:00
Хүмүүс шинээр бизнес эхэлдэггүй шалтгаанууд нь эрсдэлээс эмээх, зоригтой алхам хийдэггүй эсвэл юунаас эхлэхээ мэддэггүйтэй холбоотой байдаг.
Бид танд бизнес төлөвлөгөө бичихээс эхлүүлээд ажилчдаа хэрхэн сонгох болон компаний нэр ямар байх вэ гэх мэт бүх хийгдэх ёстой зүйлийг энэхүү материалдаа тусгасан юм.

Гэхдээ та битгий санаа зовоорой, энэ бүгдийг бид хялбаршуулах үүднээс 75 алхам болгож, алхам бүрийг мэргэжлийн зөвлөгчөөс авсан юм. Иймээс бизнес эхлэхдээ бидний санал болгож буй алхмуудыг аажуу тайвнаар уншиж, санаж, мөрдөх юм бол таны бизнес амжилттай болно гэдэгт итгэлтэй байна.

Танд бизнес төлөвлөгөө бий юу?

Чанартай төлөвлөгөө нь таны эхлэлийг бататгаж өгөх найдвартай хэрэгсэл мөн.


Бизнесээ эхлэхээсээ өмнө хийх анхны зүйл бол чанартай бизнес төлөвлөгөө боловсруулах явдал юм. “Ихэнхи хүмүүс бизнес төлөвлөгөө бичиж эхлээгүйгээс болж их алддаг” гэж Линда Пинсон Anatomy of a Business and Securing Your Company’s Future номын зохиолч хэлж байна. “ Тэдэнд мөнгө эсвэл стратегийн ач холбогдолтой хамтрагч хэрэгтэй: Тэд юу хүсдэг вэ гэвэл бизнес төлөвлөгөө, харин энэ нь тэднийг сандралд оруулдаг.”

Бизнес төлөвлөгөө таны бизнесийн амьдралын мөчлөгт чухал шийдвэрүүдийг гаргахад нөлөөлдөг байна. Жишээлбэл: хамгийн түрүүнд энэ бизнесийг эхлүүлэх нь ашигтай юу. Бизнес төлөвлөгөө нь чухал хамтрагчид, зээл олгогчид, ажилчид, бүр хэрэглэгчидтэй харилцах харилцааны хэрэгсэл болдог.


Үзэг цаасаа холбохын өмнө чухал нөөц боломж, багаж хэрэгслүүдийг судлах нь оновчтой.
Хэвлэл ном олж авах, чухал компьютерийн программуудыг суурилуулах нь зарим үйлдлүүдийг хялбаршуулдаг. Өөрийн улс дахь Жижиг бизнесийн холбоо, Жижиг бизнесийг дэмжих төв, их сургууль, коллежууд, хурал цуглаануудаас туслалцаа, чухал мэдээлэл зэргийг олж авах нь зүйтэй.

Та өөрийн төлөвлөгөөгөө бүхэлд нь зөвлөх нарт найдаж орхиж болохгүй. Гэхдээ “Сайн зөвлөгч цагаар хөлслөх нь ихэнхи тохиолдолд маш оновчтой зөвлөмжүүдийг өгч чаддаг” гэж Пинсон зөвлөж байна. Түүнчлэн сайн төлөвлөгөөг зөвлөхөөр боловсруулахад дор хаяж 2000-5000 долларын зардалтай байдаг.

Өөрийн бизнес санаагаа тоон үзүүлэлтээр батлах.
Бизнес төлөвлөгөө нь тоон ба чанарын үзүүлэлтүүдийг адилтган хослуулсан байдаг гэдгийг санах хэрэгтэй. “Бизнес төлөвлөгөө бичнэ гэдэг бол зөвхөн санаагаа бичнэ гэсэн үг биш юм” гэж хэлжээ. “Энэ нь таны санааг санхүүгийн үзүүлэлтэнд буулгахыг хэлж байгаа юм”. Юу гэсэн үг вэ гэвэл өөрийн санаагаа үгээр тайлбарлахын хажуугаар хамгийн нарийвчлалтай тоон үзүүлэлт заавал шаардлагатай юм.

Бичиж эхлэхдээ үйл ажиллагаа, санаагаа тусгаж өгсний дараагаар санхүүгийн хэсэгт шилжих хэрэгтэй. “Өөрийн санаагаа мөнгөн дүнд хувиргаж байх ёстой”. Жишээлбэл: зар сурталчилгааг ямар бодлоготойгоор, хаагуур яаж явах гэдгээ тодорхойлсны үндсэн дээр ямар үнэтэй, зардалтай байх вэ гэдгийг тусгаж өгөх хэрэгтэй. Ингэснээр зар сурталчилгааны зардлыг тооцоолох үзүүлэлттэй боллоо гэсэн үг. “ Таны үйл ажиллагаа, санаа нь ямар нэг мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй юм бол бодитой болж чадахгүй юм”.

Таамаглал дэвшүүлэхдээ оновчтой, бодитой байх ёстой.
Бизнес төлөвлөгөөнд гардаг нийтлэг нэг алдаа бол борлуулалтыг хэт их болгож, зардлаа хэт бага байлгадаг явдал юм. Ашгийн хувийг бодитойгоор тооцоолохын тулд зорилтот зах зээлээ зөв тодорхойлж, тэр зах зээлдээ үндэслэн зардал, орлого таамаглах явдал юм. Энэ нь хэрэглэгч болж болох магадлалтай бүлгүүдийг сонгож, худалдан авалт хийж чадахгүй, хэрэгцээ нь байхгүй, сонирхож авахгүй, үр дүнтэйгээр нэвтрүүлж чадахгүй бүлгүүдийг хасаж зорилтот зах зээлээ тодорхойлно гэсэн үг.

Эхний жилийн бэлэн мөнгөний урсгалаа сар бүрээр нь хамгийн бага байхаар тодорхойл.
Бэлэн мөнгөний урсгал гэдэг бол маш чухал асуудал юм. Цаашлаад дараачийн гурван жилийн ашиг, алдагдлыг таамаглаж, тайлан баланст тусгах. Эндээс ашиг алдагдал тэнцэх цэгийг тодорхойл. Өөрийн зах зээл дээр буй зарим мэдээллүүдийг олж харьцуулан бодитой болж буй эсэхийг шалгах. Хэрэв ногооны худалдааны наймаачид 10%-ийн ашигтай ажиллаж, харин та өөрийн ашгийг 30% гэж таамаглаж байгаа бол тооцооллоо дахин нэг шалгаж үзэхийг зөвлөж байна.

Маркетингт илүү анхаарлаа төвлөрүүл.
Эхлээд зорилгоо тодорхойл. Хоёрт зах зээлийн судалгаа хийх, үүнд зорилтот зах зээлээ тодорхойлох, өрсөлдөгч нарыг тодорхойлох, зах зээлийн ирээдүйн чиг хандлагыг таамаглах.

Ингэсний дараагаар маркетингийн стратегиа төлөвлөх, үүнд борлуулалтын таамаглал, зар сурталчилгаа, дэмжлэг, PR, сүлжээнүүд, байршил, хэрэглэгчдийн үйлчилгээ, болон бусад маркетингийн суваг, багаж хэрэгслүүдийг тодорхойл. Үүний дараагаар дээрх маркетингийн стратегиудыг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, бэнчмаркийнг хийж өөрийн төлөвлөгөө хир бодитой болсон байна вэ гэдгийг үзэх.


Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлох.

Зорилтот хэрэглэгчдээ сонгож дараа нь оновчтой үйл ажиллагааг явуулах.

Бизнесийн үүд хаалгаа бүгдэд нээ. Яагаад заавал зорилтот зах зээлд төвлөрөн бусад зах зээлийн сегментүүдийг орхиж бизнес хийх гэж? “Жижиг бизнес эрхлэгчдийн нэг том асуудал бол худалдан авалт хийж буй хэрэглэгчдэд баярлахаас илүүтэйгээр, тэдний зорилтот хэрэглэгч болох мэдээллүүдийг цуглуулдаггүй.

Оновчтой шинж чанаруудыг онилох нь амжилт ялагдал хоёр ялгааг харуулж чадах боломж юм. Бүгдийг гэж онилохын оронд хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулж дараахь хэдэн зөвлөмжүүдийг санаарай.

Битгий магадлах гэж оролд.
Жижиг бизнес эрхлэгчид өөрсдийн хэрэглэгчдийн талаар судалгаа хийж эхлэхээсээ өмнө тэд юу хүсдэг талаар мэднэ гэж төсөөлдөг.

Хэрэв та ресторан байгуулах гэж байгаа бол хэрэглэгч зөвхөн амттай хоолонд дуртай гэж төсөөлсөн бол хэрэглэгчид бусад үйлчилгээ, цэвэр орчин гэдгийг орхигдуулах магадлалтай болж байна.

Таны ирээдүйн хэрэглэгчид танай өрсөлдөгч байгууллагуудаар үйлчлүүлж байгаа болохоор тэднийг судалгааны хэрэгсэл болгон ашиглах нь хялбар. Танай өрсөлдөгч нар дан ганц юу борлуулж байгааг биш хэрхэн яаж маркетинг хийж, ямар үйлчилгээ үзүүлж байгаа зэргийг судлах нь чухал. “Танай ирээдүйн хэрэглэгчид өрсөлдөгч нараас худалдан авалтаа хэрхэн хийж байна. Тэд юу худалдаж авч байна, хэнээс худалдан авч байна, өрсөлдөгч нараас юу сурч авч болох вэ?” энэ бүгдийг тооцоолох хэрэгтэй.

Хамгийн төгс тохирлыг олох.
Жижиг бизнес эрхлэгчдийн тооцоолж олох хамгийн чухал зүйл бол ямар хэрэглэгч манай зорилгыг биелүүлж чадах вэ? гэдгийг олох.

Стратегийн ач холбогдолтой хүмүүс аль нь вэ? Таны хэрэглэгч олноор нь худалдан авдаг уу эсвэл ширхэглэн худалдан авдаг уу? Бизнесийн байгууллага уу эсвэл жирийн иргэд үү? Дундаж орлоготой юу эсвэл дээд түвшний орлоготой юу? Энэ мэтчилэн маш олон үзүүлэлтүүдийг цуглуулсны үндсэн дээр худалдан авалт хийж буй хэрэглэгчдийг дахин үйлчлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.


Өөр өөр сегментүүдийг тодорхойл.
Зорилтот хэрэглэгчдээ тодорхойлсны дараагаар өөр ямар боломж байж болох вэ гэдгийг судлах.

Танай хэрэглэгчид өөр өөр төрлийн олон сегментэд хуваагдаж болно. Дээр дурдсан ресторан байлаа гэж бодоход хятад хоол, европ хоол, цагаан хоол гэх мэт олон төрөл болгож болох юм.

Үнэгүй зах зээлийн судалгааны аргуудыг ашиглах.
Интернет бол мэдээллийн эх үүсвэр болж байна. Өөрийн дуртай ямар ч сэдвээр хайлт хийхэд вэб хуудас, хэлэлцүүлэг, сурталчилгаа гэх мэт маш олон хайлт бий болох болно. Үүний хажуугаар зах зээлийн судалгааны маш олон ном хэвлэл судалгаа хийгдсэн байдаг, тиймээс өөрийн бүс орчинд аль нь тохирч байна вэ гэдгийг үндэслэн судалж болох юм.

Үйлчилгээ, үйлчилгээ, үйлчилгээ.
Жижиг бизнесүүдийн дийлэнх хувь нь муу бүтээгдэхүүнээсээ илүү муу үйлчилснээсээ болоод хэрэглэгчдээ алдаж байдаг.

Танай бизнесийн маркетингийн хамгийн чухал нэг арга бол сайн үйлчилгээ ба борлуулалт байдаг. Та хэрэглэгчдээ үнэн сэтгэлээсээ үйлчилсэн тохиолдолд буцаад тэр хэрэглэгч танай үнэнч хэрэглэгч болдог.

ХӨРӨНГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ

Бизнесийн даатгалаар өөрийн эрсдлийг бага байлгах. Шинээр бизнес эхлэх болгон тодорхой хэмжээний эрсдэл агуулдаг. Тиймээс ч зарим нэг амжилттай бизнесүүд үргэлж даатгалтай байдаг. Даатгал маш олон төрөл байдаг ч бизнесийн эрсдлийг хамгаалсан нь ховор.Эдгээр нь зах зээлийг хамгаалах эрсдэл, байршил нь амжилттай бус байх эрсдэл, хэрэглэгч таны барааг сонгохгүй байх эрсдэл гэх мэт. Даатгал таны зарим нэг төрлийн эрсдлийг удирдахад зориулагдсан байдаг, тиймээс дараах зөвлөмжүүдээс анхааран үзнэ үү:

44. Мэргэжилтнээс асууж лавлах. Худалдааны байгууллагын даатгал маш нарийн төвөгтэй байдаг. Тиймээс шинээр бизнес эрхлэгчид маш сайн зөвлөхтэй түүнээс эрсдлийн талаар түүнээс хамгаалах даатгалын төрлүүдийг сонгоход туслалцаа авах хэрэгтэй.

45. Ямар эрсдлийн төрөлд өөрийн өмчийг хамруулж байгаа талаар бод. Барилга, тоног төхөөрөмж,компьютор гэх мэт ямар төрлийн өмч хамруулж байгаагаас шалтгаалан гал, ус үер, түүнтэй холбоотой даатгалыг сонгох.

46. Өөрийн хөрөнгийг болгоомжтой сонго. Жишээлбэл, хэрэглэгч эсвэл өөр байгууллага танай компанийг ямар нэг хохирол учруулсаны төлөө шүүхэд хандах юм бол таны оруулсан хөрөнгийг авах болно. Шүхрийн хөрөнгийн бодлого энэ асуудлаас хамгаална. Чадварлаг зөвлөх танд энэ тохиолдлоос хэрхэн гарах талаар зөвлх боломжтой. Ажилчид бэртэж гэмтэх бол бас нэг төрлийн эрсдэл. Ажилчдийн цалин хөлсний даатгал заавал шаардлагатай байдаг. Өөр бусад эрсдэл бол таны ямар салбарт орж байгаагаас шалтгаална. Хэрэв архи согтууруулах ундаагаар үйлчилдэг уушийн газар байсан бол таны хэрэглэгч их согтуугаас болж өөртөө болон бусдад гэм хор учруулах гэх мэт. Энэ тохиолдолд архи, согтууруулах ундааны эрхтэй холбоотой даатгал, хамгаалалт тусгайлан байдаг. Энэ мэтчилэн өөрийн бизнесийг бүрэн ойлгох, мэдрэх нь маш чухал ач холбогдолтой.

47.Гадуур хэс. Сайн зөвлөхтэй болсны дараагаар өөрийн нийлүүлэгч болон бодлогыг үнэлж үз. Тиймээс боломжит бүх хувилбарыг үнэлж, тэднийг хамгаалах арга хэрэгсэлийг сонго.

48. Даатгалтай гээд битгий тайван бай. Зарим өмч, өр төлбөрийн эрсдлийг хуулиар хамгаалаагүй байдаг. Зарим нэг эрсдлийг хамгаалах боломжгүй эсвэл хамгаалах төлбөр нь маш өндөр байдаг. Энэ мэтчилэн үзэгдэл тохиолдох юм бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хамгаалж болно, жишээлбэл ажилчдаа сургах. Сайн бодож төлөвлөсөн арга хэмжээ нь зарим үед даатгалын зардлаас ч хямд тусах үе байдаг.

49.Шинэ аюул занал боломжуудыг анхаар, олж ав. Нэмэлт даатгал эсвэл өөр эрсдлийн удирдлага танд хэрэг болж болно. Жижиг бизнесийн хувьд даатгалгүйгээс, эсвэл хамгаалагдаагүйгээс алдагдалд хүрэх юм бол маш хүнд тусдаг.


САЙН АЖИЛЧДЫГ БҮРДҮҮЛЭХ

Өөрийн бизнесийн ирээдүйд сайн ажилчид хөлсөлж хөрөнгө оруулалт хий. Одоог хүртэл та өөрийн бизнемсийн гол зангилаа болж байжээ, гэхдээ өөрийн хүчнээс илүүг гүйцэтгэнэ гэдэг бол хэцүү. Санаа бүү зов, та хүрэлцэхгүй болж байна гэдэг бол сайн зүйл, учир нь танай компани өсөж байна гэсэн үг. Харин та анхны ажилчдаа ажилд авах цаг болжээ. Гэхдээ ажилчин авахаасаа өмнө та дараачийн хэдэн жилд яах тухайгаа сайн төлөвлөж стратеги боловсруулаарай. Таны гол зорилго бол ажлын байрны 4 аюулаас хол байх, эдгээр нь шилжилт хөдөлгөөн, бүтээмжийн бууралт, дүрэм журам, ажилчдын сэтгэл ханамж. Дараах хэдэн зөвлөмжийг дагаж ажлын бүрдүүлэлтээ хялбар болгоорой.

50. Бичиг цаасны ажлаа хий. Ажилчдын нийгмийн даатгалын дугаар зэргийг цуцлуулах нь чухал зүйл. Ажилчидтай байна гэдэг бол улсад орлогын албан татвар,нийгмийн даатгалын шимтгэл төлөх ёстой. Энэ бүгдийг тооцоолох хүн бол танай нягтлан бодогч юм.

51. Юу хайж байгаагаа мэдэх нь чухал. Хүн болзоонд явахдаа нөгөө хүнээс хүсэн хүлээх зүйлүүдийг жагсаадаг. Тиймээс ажлын байрыг тодорхойлж, түүнд хэрэгцээтэй ур чадвар, цалин хөлсний хэмжээг тодорхойлж ямар хүн байх талаар тооцоол. Энэ хялбар мэт боловч үүнийг хэрэгжүүлдэг нь ховор байдаг. Тэд өөрсдөд хамгийн ойр дөт хамаатан саданг ажилд авдаг. Таны бизнес хэр сайн хүнийг тухайн ажлын байр дээр авсанаас шалтгаалан амжилттай байх болно.

52. Ур чадварын нэгдэл бий болго. Сонголт хийх үйл ажиллагаандаа өөр өөр эх үүсвэрүүдийг нэгтгэх нь их ач холбогдолтой. Сургууль коллежуудаас ажилтан хайх нь маш оновчтой сонголтуудыг бий болгодог. Таны санаанд ороогүй газраас хамгийн шилдэг хүмүүсийг олж авсан байдаг. Тэд бол хамгийн сайн сэтгэлгээтэй, эрч хүчтэй хүмүүс байх нь олонтаа. Өөр бас цагаачлагчдаас сонголт хийх нь сонирхолтой үр дүнг гаргаж байдаг. Гэхдээ тэд ажиллах эрхтэй байгааг нь асуух шаардлагатай. Мөн дагалдан байдлаар сайн ажилчдыг таньж олж авах боломж байдаг.

53. Хүмүүсээс хэрхэн ярилцлага авах тал дээр суралц. Ярилцлага хийж байхад сэдвээс хазайх нь амархан байдаг, ялангуяа ярилцлага өгөгч нь таны хамаатан бол. Гэхдээ ярилцлага өгөгчөөс гэрлэсэн байдал, хүүхэдтэй эсэх, ямар дунд сургууль төгссөн эсэхийг асуух нь зарим улс оронд хуулиар хориглосон зүйл байдаг.

54. Чиглүүлж бас идэвхижүүлж бай. Таны ажилд авсан ажилчид таны санаа бодлыг уншиж чадахгүй, тиймээс та сайн харилцагч байж тэднийг сургаж, компанийн зорилго,ажил үүргийн хувиарьтай нь танилцуулж, өөрийн хүлээлтийн талаар хэлж байх ёстой. Ажлын гүйцэтгэлийг хянаж зургаан сар тутам цалин нэмэх боломжийг санал болгож бай. Ажилчдаас ямар төсөл, ажил үүрэг нь тэднийг идэвхижүүлж байгааг асуух. Энэ бүгдийг мэдснээр та өөрийн компаний ажилчдын шилжилт хөдөлгөөнийг багасгах, тэднийг идэвхижүүлдэг жижиг боловч зүйлүүдийг мэдэж авна.

Зарим нь дутуу байна аа нөхөж оруулна аа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 3:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
АНУ-д бизнес эрхлэх боломж байна уу?

АНУ-д бизнес эрхлэх дөрвөн үндсэн төрөл байна. үүнд, Хувийн аж ахуй, Нөхөрлөл, ХХК, Корпораци зэргийг дурьдаж болно. Хэрэв таван жилийн дотор Америкийн иргэн болохыг хүсэж байгаа бол цорын ганц зөв сонголт тань корпораци юм. Энэ боломжийг алдах эсэх нь зөвхөн таны бизнесийн амжилттай холбоотой. АНУдахь Хувийн аж ахуй нь Хамтын нөхөрлөлийн орнууд дахь лицензийн зөвшөөрөлтэй хувиараа явуулж буй үйл ажиллагаатай тохирдог бол, Нөхөрлөл нь хоршоо ба жижиг үйлдвэртэй адил юм. Хувийн аж ахуй, Нөхөрлөлийн гол дутагдалтай тал нь хувийн фермийн эзэн, нөхөрлөлийн гишүүдийн аль нэг нь санхүүгийн ба өмчийн бүрэн хариуцлагатай байдаг явдал юм. Бүртгэлийн баримт бичгүүд дээр эзэмшигчдийн нэрс ба хаяг байдаггүй нь хоёр дахь том дутагдал юм.
Корпорацийн гишүүд буюу хувьцаа зэмшигчид нь хязгаарлагдмал хариуцлагатай байдаг. Корпораци нь бизнесийн илүү тогвортой бөгөөд хамгаалагдсан хэлбэр юм. Корпорацийн дутагдалтай тал нь, давхар татвар төлдөг явдал юм. Өөрөөр хэлбэл, корпораци нь эхлээд өөрийн орлогоос төлөх бө дараа нь хувьцаа эзэмшигчид нь өөрийн хувийн орлогоос татвар төлнө. ХХК нь хувийн аж ахуй болон нөхөрлөлд оногдуулдаг татварын ижил түвшинтэй, Корпорацийн адил гишүүд нь хязгаарлагдмал хариуцлагатай байна. Корпарацийг байгуулахаас өмнө биш харин үүсгэн байгуулсны дараа компаний үндсэн баримт бичгийг бүрдүүлдгээрээ Америкчууд Европын уламжлалт корпорацийн эрхийн зарчмаас ялгардаг. АНУ-д комланиа бүртгүүлэхийн тулд, компанийн нэр, хууль ёсны хаяг, албан ёсны бүхий л мэдээллийг тусгасан өргөдлийг Мужийн Нарийн бичгийн даргад өгнө. Хэрвээ тухайн компани аль нэг Мужийн нарийн бичгийн даргаар бүртгэгдсэн байсан ч гэлээ Татварын. Газарт бүртгэгдээгүй бол, ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй. Иймээс АНУ-д бизнес эрхлэхийн тулд заавал Татварын албанд бүртгүүлнэ. Тус компани АНУ-ын нутаг дэвсгэрээс гадна бизнес эрхэлж болох уу? гэвэл зарчмын хувьд болно. Гэхдээ АНУ-д албан ёсны асуулга явах үед тухайн компани байхгүй, эсвэл тухайн компани оршин тогтнож байгаа тухай мэдээлэл гарах боловч түүний үйл ажиллагааны тухай тодорхойгуй байдаг. Түүнчлэн АНУ-д "татвар ноогддоггүй компанийг бүртгүүлэх" нэлээд урт хугацаа шаардсан нарийн төвөгтэй ажил бий.
Ийм компаний дүрмийн үйл ажиллагаанд, тухайлбал, орон гэргүй хүмүүсийг халамжлах, оршин суух хаяггүй хүмүүст зориулсан цайны газар, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй эмэгтэйчүүдийг хамгаалах, ядуу гэр бүлээс гаралтай авьяаслаг хүүхдүүдийг сургахад зориулсан сан, гудамжны амьтдыг асрах газар, эмчлэгддэггүй болон аюулт өвчнийг эдгээх эм нээх, шинжлэх ухааны сан, амь үрэгдсэн америк цэргүүдийн гэр бүлд туслах сан г.м орно. Татвар ноогддоггүй компани нь тухайн статусыг авахдаа "явуулна" гэж мэдэгдсэн үйл ажиллагаандаа нийт орлогынхоо 80-аас багагүй хувийг зарцуулдаг байх ёстой.

Энэ зөвлөгөө таалагдсан бол та өөртөө хадгалж, эсвэл бусдад дуулгаж болно:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 4:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бизнес зөвлөгөө (“Хүний нөөцийн удирдлага” сэтгүүлийн 2007 оны №4)
Зохиогч Ш. Хэрлэн
Ням, 20-07-2008 12:17
Зөвлөгөө, зөвлөмж авах
Зөвлөгөө, зөвлөмж өгөхийг хүсч буй хүмүүстэй хамтран баг бий болго. Таны бизнесийн зарим нэг хэсэгт хуульч болон нягтлан бодогч нараас зөвөлгөө зөвлөмж авах тохиолдол гарах нь дэмжиггүй юм. Гэхдээ оновчтой зөвлөмж өгөх хүмүүсийг хэрхэн яаж олох вэ?

-Урьдчилан төсөөл. Та өөрийн бизнесээ 10 жилийн дараа хаана байна гэж төсөөлж байна вэ? Хуульч сонгох үйл ажиллагаа бол маш чухал, ялангуяа та олон нийттэй харьцах эсвэл хөрөнгө оруулагч нартай хамтран ажиллах гэж байгаа бол. Хөрөнгө оруулагч нар ихэнх тохиолдолд ямар хуульч сонгосноос хамааран шийдвэрээ гаргадаг. Хуулийн зөвөлгөө өгдөг байгууллагуудаас тухайн хуульчийн ур чадвар, мэдлэг, туршлага зэргийг үнэлэн оновчтой сонгох нь чухал байдаг. Түүнчлэн төрийн бус, ашгийг бус байгууллагуудаас чадварлаг хүмүүсийг олж авах боломж байдаг.

-Нягтлан бүртгэ. Санхүү бүртгэлийн компанитай хамтран байгууллагынхаа санхүүгийн орчин, мөнгөний урсгал зэргийн сайн тодорхойлж авах нь чухал. Удирдлага байгууллага байгуулагдахаас эхлүүлэн санхүүгээ хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг нь амжилтын нэг үндэс болдог. Түүнчлэн жижиг хэлбэрийн санхүү бүртгэлийн программ хангамж ашиглах нь бизнесийн эхэн үед оновчтой байдаг , мөн үүний хажуугаар цагийн нягтлан бүртгэгч авч ажиллуулах нь зарим үед зөв байдаг.

-Багцал. Мэргэжлийн үйлчилгээний пүүс фирмүүд өөрсдийн үйлчилгээг багцалсан байдаг. Тиймээс хуулийн болон нягтлан бүртгэлийн үйлчилгээ авахдаа тухйан пүүс фирмээс үнэгүй ямар үйлчилгээ үзүүлэх вэ, эсвэл давхар ямар үйлчилгээ үзүүлдэг талаарх лавлан асууж өөрсдийн боломжийг нээх нь чухал байдаг.

- Чадварлаг баг сонго. Санхүүгийн мэргэжилтэн сонгохдоо тухайн мэргэжлийн хир их зав цаг, хүч гаргах төлөвлөгөөтэй абайгааг тандах ёстой. Үүнийг тухайн мэргэжилтний хүсэл сонирхлыг лавласнаар мэдэж болно. Жишээ нь тухайн мэргэжилтний ямар байгууллагад ажиллах сонирхолтой байгааг асууж болно. Өөр нэг жишээ бол нэг ширхэг цаас дээр тухйан байгууллагад юу хийж өгөх бэлэн байгааг бичүүлж ав. Энэ бичилбэрээс хангалттай үйлчилгээ авах эсэхээ бодох боломжтой болно.

- Харилцаа үүсгэ. Тодорхой үйлчилгээ авсны дараагаар мэргэжилтний харилцаагаа тасалж болохгүй бөгөөд өөр шинэ үйлчилгээ боломжийг судалж, өөрийн бизнес хэрхэн өөрчлөгдөж буй талаар түүнтэй холбогдох зөвлөмж зөвөлгөө авах хэрэгтэй. Энэ харилцааг үүсгэх нэг жишээ бол та урьд ажиллаж байсан хуульчтайгаа сар бүр уулзаж үдийн хоолонд орох. Эндээс тухайн хүн таны бизнест үнэн сэтгэлээсээ анхаарч байвал тухайн хүн таны багийн нэг гишүүн болсон гэж үзэж болно.

- Мөнгө олох. Эхлэлтийн хөрөнгө олдохгүйгээс бизнесээ эхлэхгүй байх нь буруу. Магадгүй мөнгөтэй байж мөнгө бий болгоно гэж үздэг хүмүүс байдаг, гэхдээ энэ бол давагдашгүй даваа биш юм. Зарим хүмүүс бизнесээ эхлэхэд маш их мөнгө шаардлагатай гэж сүрдсэн байдаг, яг үнэндээ бол тийм ч их мөнгө шаардлагагүй юм. Ихэнхи амжилттай бизнесүүд бол маш бага, жижиг зүйлээс эхэлсэн байдаг.

- Өөрийн санхүүжилт. Хамгийн түрүүнд та өөрөө энэ бизнесээ санхүүжүүлэх боломжтой юу гэдгээ судал. Хувийн хадгаламж болон жижиг хэлбэрийн зээлийг судалж хөрөнгө оруулалт хийх боломжуудыг анхаарах хэрэгтэй.

- Хувь санхүүжүүлэгч хайх. Ирээдүйд бий болох ашгийг хуваалцах замаар санхүүжилт олох боломж бас бий.Тодорхой хугацааны дараагаар төлбөрийг төлөх, хувааж төлөх, урьдчилгаа төлөх гэх мэт санхүүжилтийг хийх нь чухал.

- Найз нөхөд, гэр бүлийн санхүүжилт. Санхүүжилт хэзээд хэрэгтэй байдаг, тиймээс ч бэлэн мөнгө олж авах нэг үүсвэр бол гэр бүл, найз нөхдөөс асууж үзэх. Банк санхүүжилтийн байгууллагаас илүүтэйгүүр таны хамаатан садан бизнест туслахад бэлэн байдаг, түүнчлэн аливаа санхүүжилтээс бага хүү санал болгож болох юм. Таны бизнес тодорхой нэг түвшинд хүрсний дараагаар хэн нэгэнд хандан хөрөнгө оруулалт хүсэхэд хялбар байна.

- Нийлүүлэгчидтэй хамтран ажиллах. Таны нийлүүлэгчид ихэнх тохиолдолд маш ашигтай санал танд өгөх болно. Энэ нь нэгэн төрлийн зээлийн хэлбэр ч байж болно. Хугацаатай бараа материал авах, түүндээ тодорхой хэмжээний хүү төлөх зэрэг үйл ажиллагаа дагалдаж байдаг.

- Газрын эзэнтэй хамтран ажилла. Бүх л бизнес анхлан эхлэхдээ өөрийн байр, саванд эхлэх нь чухал. Гэхдээ худалдаа борлуулалтын ажил хийж буй тохиолдолд ямар нэг өөр ашигтай байршилд заавал мөнгө зарах хэрэгтэй болно. Зарим нэг алсыг хардаг газрын эзэд бизнес эрхлэгчдэд эхний хэдэн сар үнэгүй түрээслэнэ гэх мэь санал өгдөг. Ийм хүмүүстэй хамтран ажиллах нь бизнес эрхлэгчдэд маш том дэмжлэг болдог.

-Үйл ажиллагааны туршлагатай болсны дараа банкинд ханд. Банк жижиг бизнестэй хамтран ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс тэдний энэ сонирхолыг үндэслэн жижиг зээл авч, шаардсан хугацаанд эргүүлэн төлөх, ингэснээр тэдний итгэлийг олж авснаар илүү том санхүүжилт авах боломж бий болдог.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 4:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Худалдаа хөгжлийн банкнаас зээл авахыг хүсвэл дараах материал шаардлагатай юм байна даа.

Шинээр бизнес эрхлэхэд хийх шаардлагатай зүйлсийн жагсаалт

Үр ашиг: Энд хавсаргасан файл нь шинээр бизнес эрхлэхийн өмнө таний зүгээс хэрэгжүүлэх шаардлагатай бүх үе шатыг харуулсан жагсаалтыг агуулна. Энэ нь шинээр бизнес эрхлэхийн тулд "юу хийх тухай" жагсаалт бөгөөд хүнсний дэлгүүрээс бараа авахдаа гаргадаг "юу авах тухай" жагсаалттай л адил юм.

Үүнд шинээр бизнес эрхлэхэд шаардлагатай хамгийн чухал ажлуудыг тусгасан байдаг. Жишээ нь, "бизнес төлөвлөгөө бэлтгэх" гэсэн нэг ажлыг жагсаалтад бичлээ гэхэд энд бизнес төлөвлөгөө боловсруулах үе шат нэг бүрийг дурьдах хэрэггүй юм.

Файлын агуулга: Энэхүү файл нь нэг хуудас баримт бичгийг агуулах ба том хэмжээний текстэн формат(RTF)-тай учраас Windows орчинд ашиглагддаг мэдээлэл боловсруулах ихэнх программын хүрээнд хэрэглэхэд тохиромжтой.

Онцлог шинж чанарууд:Үүнд дараахийг дурьдаж болно:

Бизнесийн зорилтоо тодорхойлох, бизнес явуулахад хамгийн тохиромжтой сайн байршлаа тогтоох, өөрийн санхүүгийн байдалдаа үнэлгээ өгөх зэрэг бүх үндсэн үе шатыг харуулсан жагсаалт
Хуульч хөлслөн ажиллуулах, зээл авах, бизнесийн даатгалд хамрагдах зэрэг бизнесийн холбогдолтой бүх ажил гүйлгээг харуулсан жагсаалт
Байшин, барилгын кодоо хянаж үзэх, бизнес хийх зөвшөөрөл авах болон мэргэжлийн байгууллагад гишүүнээр элсэх зэрэг бизнесийн нээлт хийхийн өмнөх бүх үе шатыг харуулсан жагсаалт

http://mongolia.smetoolkit.org/mongolia ... 1194044835

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.08.09 4:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Mongolian business guide
Таны хөгжил цэцэглэлтийн төлөө гэсэн сайт байна. Бизнес эрхлэх болон цаашид хэрхэн авч явах вэ талаар мэдээлэл байна. Гэхдээ англи хэл дээр юм.

http://mongolia.smetoolkit.org/mongolia/en/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.09.09 11:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
www.nso.mn

үндэсний статистикийн нэгдсэн сайт. Статистикийн эхмтгэлүүд болон сар болгоны бюллетень татаж авч болно.

http://www.nso.mn/v2/index.php?page=free_access

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.09.09 11:35 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Лизингийн тухай товч мэдээлэл.

http://www.micc.mn/mn/booklet/Lease_Financing_mn.pdf

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.09.09 11:40 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жижиг дунд үйлдвэр гэсэн блог байна. Энэ талаар мэдээлэл байна.

http://mongoluildver.blogspot.com/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.19.09 5:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://mongolia.smetoolkit.org/mongolia/mn/

Эндээс бизнес хийх гэж байгаа хүн боломжтой бүх мэдээллийг авч болно. Гадаадын мэдээллийг орчуулж байгаа болохоор ихэнх мэдээлэл нь англи хэл дээр юм гэхдээ заавар нь монгол учраас ойлгоход илүү хялбар юм уу даа. За залуусаа амжилт

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Apr.28.09 2:12 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.30.03 9:17 pm
Posts: 10287
Янзтай үргэлжлүүлээд бгаарай, хэрэг болох юм зөндөө бна :wd:


Top
   
PostPosted: Apr.29.09 2:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.nice.mn:8380/category.nice?id=2
Энд үнэхээр гайхалтай мэдээлэл байна юу ч гэсэн ороод хэрэгтэй мэдээллээ татаад аваарай. Би бүгдийг татаж авлаа. гэсэн чинь мөнгө нэхээд байна аа. хэ хэ

Дипломны худалдаа юм байна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.01.09 10:49 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.monef.mn/index.php?option=co ... e&Itemid=1

Монголын ажил олгогч эздийн холбоо эндээс бас мэдээлэл олж болох юм байна. :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.01.09 10:55 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.25.05 5:13 pm
Posts: 8702
Location: Sahiusan Tengeriin Hot
sain ajil boljee bayarlalaa galaa

_________________
http://temdeglel.bblog.mn


Top
   
PostPosted: May.01.09 1:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бизнес санаагаа хөгжүүл гарын авлага.

http://www.4shared.com/file/83027749/4c ... _idea.html

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.03.09 12:28 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 8:53 pm
Posts: 3638
Location: Салхитай хамт
Galaa039 thnx shvv!! ih heregtei zuilvvd bh shig bna urgejlvvleed bgarai

_________________
Мөрөөдлийн зүг...


Top
   
PostPosted: May.03.09 12:31 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Nov.01.08 3:39 am
Posts: 3043
eoy Galaa tavisan linknuud chn uneheer :wd: :angel:


Top
   
PostPosted: May.07.09 4:58 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

Монгол Японы төвөөс явуулж байдаг жижиг бизнес эрхлэгчдийн сургалтанд хамрагдах боломжтой шүү.

Холбоо барих хаяг:
Garmaabazar
Mongolia-Japan Center for
Human Resources Development
Tel:976-11-310879
Fax:976-11-317528
E-mail:garmaabazar@japan-center.mn
URL:http://www.japan-center.mn

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.12.09 5:57 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
“Нэг суурин-нэг бүтээгдэхүүн” хөтөлбөр
http://www.mofa.gov.mn/mn/images/storie ... suurin.pdf

“Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр”
http://www.mofa.gov.mn/mn/images/storie ... igdund.pdf

ЭКСПОРТЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР
http://www.mofa.gov.mn/mn/images/storie ... export.pdf

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.13.09 11:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Монголд бизнес хийх 6 шалтгаан
Би энэ талаар мэрэгшээгүй боловч өөрийн бодож олсон 6 шалтгааныг чадах ядхаараа тайлбарлан орууллаа. Та бүхнийг үүн дээр нэмж эсвэл миний тайлбарлан бичсэн дээр засвар оруулан улам баяжуулахыг хүсэж байна. Эдгээр шалтгаанууд нэмэгдэх тусам Бизнес эрхлэх сонирхолтой хүмүүс олон болно. Монголын зах зээлийг өрсөлдөөнд зах зээл болгохын тулд яах арггүй олон бизнесмэнүүдийг төрүүлэх хэрэгтэй гэж үздэг. Өрсөлдөөнт зах зээлд явагдаж буй бизнес, үйлчилгээний чанар маш богино хугацаанд сайжирч дээшилдэг жамтай. Магадгүй 6 биш 100 шалтгааныг гаргаж ирэх бүрэн боломжтой гэж бодож байна.

1. Эзэнгүй санаанууд - Өндөр хөгжилтөй зах зээл хөгжсөн орнуудад бизнес санаануудыг байж болох бүхий л хувилбараар аль дээр бодож олоод, хийгээд хөгжүүлээд гүйцэгдэхгүй хол явчихсан байдаг. Манай өчнөөн бизнесүүд эзэнгүй сул хэвтэж байна.
2. Бага зардлаар эхлэх боломж - Ямар нэгэн бизнесийг эхлүүлхэд бага зардлаар тохирсон маркетингийг нь хийгээд эхлүүлэх бүрэн боломжтой. Яагаад гэвэл өрсөлдөгч цөөхөнтөй. Зах зээл жижигтэй. Өрсөлдөг ч байлаа гэж бодход үйлчилгээ нь сайн биш.
3. Нэг хотод төвлөрсөн хүн амтай - Улаанбаатар хотод Монгол улсын хүн амын тэн хагас нь төвлөрсөн байдаг. Энэ бизнес хийх бас нэг тааламжтай нөхцөл мөн.
4. Өрсөлдөөн бага - Цөөхөн хэдэн салбарт хүчтэй өрсөлдөөн явагддаг. Бусад салбарт магадгүй таны бизнесээ эхлэж байгаа салбарт маш бага өрсөлдөгч байх магдлалттай.
5. Үйлчилгээ муутай - Ажиглаад байхад ихэнх бизнес эрхлэгчид үйлчилгээ муутай энгийн энгийн зүйлс дээр анхаардаггүй. Та жижиг үйлчилгээг анхааран орхигдуулалгүй маш сайн үзүүлж чадвал богино хугацаанд бусдаас ялгарах боломж их.
6. Гадны орнуудаас санаа авах боломж - Өрсөлдөөн ихтэй зах зээл өндөр хөгжсөн оруудаас өөрийн эрхлэж байгаа бизнесийг хэрхэн өрөгжүүлэх талаар санаа авах боломж их.

http://biznetwork.mn/network/topic/show ... ment_52272

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: May.22.09 9:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Oct.01.06 12:39 am
Posts: 333
Location: ТАРХИНД
Монгол улсын эдийн засгийн тойм. /2009 оны 4 сар/

Дэлхийн эдийн засгийн уналт Монгол улсад хүнд цохилт болсон нь Монгол улсын экспортын гол бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 2004 оны төвшин үрүү буцаж унаснаас голчлон шалтгааллаа. Өнгөрсөн жилүүдэд хангалттай хуримтлал бий болгож чадаагүй байсан засгийн газрын төсвийн тэнцэл эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ огцом буурснаар доройтов. Төсвийн алдагдлыг санхүүжилтын бололцоотой төвшинд байлгахын тулд засгийн газарт орлогоо нэмэгдүүлэх эсвэл зардлаа хасах хүндхэн сонголтууд тулгараад байна. Орлого нэмэгдүүлэх нь үлэмж ихээр саарч буй эдийн засгийн үед хэцүү учир засгийн газарт зарлагаа хэмнэх ганц сонголт үлдээд байна.



Хэрэглээ болон нийгмийн шилжүүлгээс өдөөгдсөн дотоодын эрэлт импортын өсөлтийг нэмэгдүүлж, 2008 оны дундаас бүтээгдэхүүний үнэ буурснаар 2007 онд ДНБ-н 4.4%-н ашигтай байсан урсгал дансны тэнцэл 2008 онд 12.9%-н алдагдалтай гарсан байна. Дэлхийн эдийн засгийн удаашралт Монгол улсын худалдааны гол түншүүдийн эрэлт буурхад нөлөөлж, богино хугацааны экспортын төлөв байдал хүнд байгаа тул 2008 онд 8.9% байсан эдийн засгийн өсөлт 2009 онд 2.9% болон буурч төлөвлөгдөж байна.

Гэвч найдвар төрүүлсэн дэвшилтүүд илэрч байна. Засгийн газар ОУВС-тай 18 сарын Стэнд-бай хөтөлбөрийн тохиролцоонд хүрч Монголбанкинд 229 сая ам.долларын Төлбөрийн тэнцлийн туслалцаа үзүүлхээр болов. Үүний дараахан зохион байгуулагдсан гадны хөгжлийн түншүүдтэй хийсэн уулзалтан дээр Азийн Хөгжлийн Банк, Япон, Дэлхийн Банк (мөн дараа нь Авсрали) нийлээд $165 саяын төсвийн тулалцаа үзүүлэх амлалт өгсөн бөгөөд бусад донор орнууд алдагдлын үлдсэн хэсгийг (ойролцоогоор 40 сая ам.доллар) нөхөх хандлагатай байна. Монгол улсад үзүүлж буй энэхүү томоохон туслалцаанууд хурдан шийдэгдэхэд төсвийн зардлыг бууруулсан өөрчлөлтүүд болон Монголбанкны төгрөгийн итгэлийг сэргээсэн бодлогын шийдмэг хатуу арга хэмжээнүүд шууд нөлөөллөө. Ийнхүү төсөв, мөнгөний болон ханшны бодлогуудыг засаж залруулж мөн цаашид улам сайжруулах хүнд цаг үеийг туулах засгийн газрын амлалт хөгжлийн түншүүдийн итгэл найдварыг баталгаажууллаа.

УИХ 3-р сард төсвийн алдагдал ДНБ-н 5.4% буюу 341 тэрбум төгрөг байхаар тооцсөн төсвийн өөрчлөлтийг батлав. Энэ нь Стэнд-бай хөтөлбөрт заасан 6%-с доогуур байгаа юм. 2009 оны шинэчлэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангах зорилтын хүрээнд төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлэх, техник, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг санхүүжүүлэхгүй байх, дэд бүтцийн салбарын их засварыг хангах, төрийн албан хаагчдын цалин болон ажлийн байрын тоог нэмэгдүүлэхгүй байх зардлын томоохон хасалтууд хийгдэв. Мөн гадаад зээлийн хүүгийн төлбөрийг багасгах үүднээс зээл авах дээд хэмжээг 50 сая ам.долларын хязгаартай болгов.




Шинээр батадсан төсөв хүүхдийн мөнгө олгох хөтөлбөр доорхи нийгмийн халамжийн зардалыг бууруулав. Хямралын үеэр амьжиргааны доод түвшинд амьдарч буй өрхүүдийг чигэлсэн нийгмийн халамж илүү их хэрэгтэй байгаа тул яаралтай арга хэмжээ авах чухал байна. Азаар 6-н сард УИХ 2009 оны шинээр хийгдэх

өөрчлөлтүүдийг хэлэлцэх бөгөөд үүнд одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэн нэг нийгмийн хамгаалалтын хөтөлбөр болгох арга замыг ярилцах юм. Саяхан болсон гадны түншүүдтэй хийсэн уулзалтыг үеэр Сангийн Яам төсвийн тодотголоор төсвийн зардлыг оновчтой болгох чиглэл баримтлах амлалт өгч үүнд одоогийн нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг нэгтгэх, халамжийн хөтөлбөрт амьжиргааны хамгийн доод түвшинд амьдарч буй өрхүүдийг үр дүнтэй хамруулах арга зүйг тодорхойлох талаар батлан мэдэгдлээ. Мөн уул уурхайн садбараас орсон орлогыг цаашид зөв удирдах хүрээнд төсвийн хариуцлагын тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барих болно.

Монголбанк (MБ) 3-р сарын 11-нд бодлогын хүүгээ 9.75%-с 14% хүртэл өсгөв. Ингэснээр бодлогын суурин өөрчлөлт хийснийг илэрхийлж мөн МБ-ны хувьд гадаад валютын нөөцөө хадгалах болон валютын ханш удирдахад хялбар болов.

Түүнчлэн МБ гадаад валютын арилжааг дуудлага худалдааны зарчмаар явуулж эхлэн Ил тод байдал сайжруулав. Одоогийн байдлаар зах зээл дэхь ам.долларын нэмэгдсэн нийлүүлэлтээс болж 3-р сарын дундаас хойш төгрөг чангараад байгаа нь эдгээр өөрчлөлтүүд эерэг нөлөө үзүүлж байгааг харуулж байна. Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд МБ-ы хяналтыг цар хүрээг бэхжүүлж, банкуудын эрсдлийн удирдлагыг сайжруулах болон хуул зүйн орчинг баталгаажуулах асуудлууд хамрагдаад байна.

Ойрын хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтын чиг хандлага нэлээн бүрхэг байдалтай байна. Сүүлийн хэдэн жилүүдэд огцом ихээр өсч байсан гадаадын хөрөнгө оруулалтын урсгал сүүлийн үед тогтворжих хандлагатай байна. Уул уурхайн төслүүд хэлэлцэгдэх явцад Улаанбаатарт уул уурхайн ерөнхий чиг хандлага сайн байна. Хэрэв одоогоор яригдаж байгаа уул уурхайн хоёр том төслүүдээс аль нэг нь хэрэгжиж эхлэвэл салбарын нөхцөл байдал эрс сайжрах болно. Мөн нөхцөл байдлыг эрс сайжруулах засгийн зазар хэд хэдэн бодлогын арга хэмжээ төлөвлөгдөж байна. Тогтворгүй бодлоготой орчин гэсэн ойлголтыг залруулахын тулд саяхан хэлэлцсэн Оюу Толгойн гэрээний туршлаган дээр үүдэн уул уурхайн хөрөнгө оруулалтын гэрээний загварын төслийг боловсруулна. Уул уурхайн салбар дахь Монгол мэргэжилтнүүдийн тоог нэмэгдүүлэх талаар мөн тусгав.

Цаашид, тэр дундаа ирээдүйн огцом өсөлт, уналтын мөчлөг дундуур явахад эдийн засгаа уян хатан байлгахаар Засгийн газар ба УИХ хямралтай тэмцэхэд шаардлагатай, хатуу шийдвэрүүдийг хэрэгжүүлэн Засгийн газрын дунд хугацааны мөрийн хөтөлбөр төлөвлөгдөв. Эдгээр алхамууд нааштай харагдаж байгаа боловч мах олон эрсдлүүд хэвээр байна.

Улирлын шинж чанартай орлогууд 2009 оны эхний хагас жилийн орлогыг хомсхон байдалд оуулж байна. Төсвийн болон мөнгөний бодлогын өөрчлөлтүүд олон нийтэд таашаагдахгуй байгааг хэвлэл мэдээллийн аргаар өөрчилж болно. Төсвийн зардлын хэмнэлт гол дэд бүтцүүдийн их засварын ажил хүрэлцэхгүйд хүрэх. Амьжиргааны доод түвшинд амьдарч буй иргэд руу чиглүүлсэн нийгмийн хангамж тэдэнд зохистой хүрч чадахгүйд хүрвэл тэд илүү доройтох. Гадны зээлийн хямралын эрсдлээс хол байгаа хэдий ч дахин зээл авах бага бололцоо байна. Эрдэс баялгийн бүтээгдэхүүний, тэр дундаа зэсийн үнэ дахин унах болзошгүй бөгөөд энэ нь төсвийн хямралыг улам гүнзгийрүүлж, эдийн засгийн сэргэлтэнд удаашрал авчрах болон ГХО-н урсгалыг нөлөөд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй юм.

Эцэст нь, төсвийн болон мөнгөний шинээр хэрэгжүүлж эхэлсэн бодлогууд зөв зам уруугаа орсон хэдий ч цаашид баттай сахах нь чухал. Дэлхийн эдийн засгийн төлөв байдал хэцүүхэн хэвээр байгаа учир Монгол улс шиг жижиг, нээлттэй эдийн засаг энд тодотгосон нааштай харагдаж буй дэвшилтүүдтэй болгоомжтой хэвээр байх нь зүйтэй юм.

_________________
ЭРЭЛХИЙЛНЭ , ЭЗЭРХИЙЛНЭ


Top
   
PostPosted: Jun.09.09 5:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9933
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
http://www.business.amjilt.com/
www.ezuuch.mn гэсэн ч болох юм байна

Дээр тендер болон бусад бизнес мэдээллүүд байна. Ихэнх байгуулагууд тендерт оролцож байж бизнесээ хөгжүүлсэн түүхтэй гэж.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jun.12.09 7:18 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jan.22.09 10:35 pm
Posts: 55
Entrepreneurship Reading Lists

Center for Entrepreneurship Studies (GBS)
Stanford Graduate School of Business
 "Beyond Entrepreneurship," James C. Collins, William C. Lazier: New Jersey: Prentice
Hall, 1992.
Discussion of the roles of leadership, vision, and creativity in growing, entrepreneurial
ventures.
 "Glorious Accidents," Michael J. Glauser: Utah. Shadow Mountain, 1998.
How everyday Americans create thriving companies.
 "New Business Ventures and the Entrepreneur," Howard H. Stevenson, Michael J.
Roberts, and H. Irving Grousbeck: Boston: Richard D. Irwin, Inc., 1989.
Textbook that traces the entrepreneurial process from the initial idea through business
operations to harvest and includes case studies.
 "Soloing," Harriet Rubin: New York: Harper Collins Publishers, Inc., 1999.
Discussing the ups and downs of going solo in business.
 "The Book of Entrepreneurs' Wisdom," edited by Peter Krass: New York: John Wiley &
Sons, Inc., 1999.
Classic writings by legendary entrepreneurs such as; Lillian Vernon, Phil Knight, and
Dave Thomas.
 "The Entrepreneurial Mindset," by Rita McGrath and Ian MacMillan: Cambridge:
Harvard University Press, 2000.
Strategies for continuously creating opportunity in an age of uncertainty.
 "The 10-Second Internet Manager," by Mark Breier: New York: Crown Business, 2000.
Survive, thrive, and drive your company in the information age.
 "Moral Intelligence: Enhancing Business Performance and Leadership Success" by Doug
Lennick & Fred Kiel.
Demonstrates that maintaining the highest ethical standards is not only the 'right' thing to
do, but produces the best companies and the best results.
 "Engineering Your Start-Up: A Guide for the High-Tech Entrepreneur" by James A.
Swanson and Michael L. Baird, 2003.
Gives you all the basic information needed to make your idea a business reality. James
Swanson is a GSB Alum.
 "Upstart Start-Ups!," Ron Lieber. New York: Broadway Press, 1998.
Learnings from 34 young entrepreneurs, including 1993 Stanford GSB graduates, Steve
Pollock and Gary Alpert, founders of Wet Feet Press.
 "Growing a Business," Paul Hawken. New York: Simon & Schuster, 1987.
A classic story of building a business.
 "Startup: A Silicon Valley Adventure," Jerry Kaplan. New York: Penguin Books, 1994.
A behind-the-scenes look at a company's creation and eventual demise.
Reference Guides
 "The Home Business Bible," David R. Eyler. New York: John R. Wiley & Sons, Inc.,
1994.
An encyclopedia of information for the home-based entrepreneur.
 "The Entrepreneur's Guide to Business Law," Constance E. Bagley, Craig E. Dauchy.
West Educational Publishing Company, 1998.
This guide walks the entrepreneur through all the legal steps required to start a business.
 "uuchilj uz & Borrowed Money," Tom S. Gillis. Austin: Bard Press, 1997
Nuts and bolts guide to starting your own business.
 "Business Start-up Kit," California Chamber of Commerce. Lafayette, Productivity
Products, Inc., 1997.
Everything you need to comply with government requirements throughout the year,
whether you are a sole proprietorship, partnership or corporation. The series also includes
labor law, OSHA, and business planning kits.


Lester Center for Entrepreneurship and Innovation
Hass School of Business

University of California - Berkeley
 Adizes, Ichak. The Pursuit of Prime. Knowledge Exchange, 1997.
 Blank, Steve. Four Steps to the Epiphany, Cafepress.com 2005.
 Christensen, Clayton M. The Innovator's Dilemma. Harvard Business School Press, 1997.
 Dorf & Byers. Technology Ventures: From Idea to Enterprise with Student DVD
 Gladwell, Malcolm. The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference. Bay Back Books, 2002.
 Harroch, Richard D. Start-up and Emerging Companies: Planning, Financing& Operating the Successful Business.
 Hegedus, Chris. Start-up.com (DVD)
 Leifer, Richard et al. Radical Innovation: How Mature Companies Can Outsmart Upstarts. Harvard Business
School Press, 1st edition, 2000.
 Moore, Geoffrey A. Crossing the Chasm: Marketing and Selling High-Tech Products to Mainstream Customers.
New York: Harper Collins Publishers, 1991.
 Sahlman, William, Stevenson, Howard, Roberts, Michael and Bhide, Amar. The Entrepreneurial Venture. 2nd
edition. Boston. Harvard Business School Press, 1999
 Stevenson, Howard, Roberts, Michael, and Grousbeck, H. Irving. New Business Ventures and the Entrepreneur.
Irwin McGraw-Hill, 5th edition, 1998.
 Timmons, Jeffry A. New Venture Creation: Entrepreneurship for the 21st Century. Irwin McGraw-Hill, 2004
 Timmons, Jeffry A., Andrew Zacharakis, and Stephen Spinelli. Business Plans that work: A guide for Small
Business. McGraw-Hill, 2004.

MIT Entrepreneurship Center
Massachusetts Institute of Technology

Cullinane, John J. The Entrepreneur’s Survival Guide: 101 Tips for Managing in Good Times & Bad. Illinois:
Business One Irwin, 1993.
Esser, Teresa. The Venture Café: Secrets, Strategies, and Stories from America’s High-Tech Entrepreneurs. New
York: Warner, 2002. www.theventurecafe.com
Kaplan, Jerry. Startup: A Silicon Valley Adventure. New York: Penguin, 1996.
Koplovitz, Kay. Bold Women, Big Ideas: Learning to Play the High-Risk Entrepreneurial Game. New York:
PublicAffairs, 2002.
Krass, Peter, ed. Book of Entrepreneurs' Wisdom: Classic Writings by Legendary Entrepreneurs. New York: John
Wiley & Sons, 1999.
Kravitt, Gregory I. How to Raise Capital: Preparing and Presenting a Business Plan. Dow Jones-Irwin, 1984.
Books HG 4026 .K7 1984
Lang, Jack and the Cambridge Entrepreneurship Centre. The High-Tech Entrepreneur’s Handbook: How to
Start and Run a High-Tech Company.. London: Pearson Education Limited, 2002.
Lusk, John and Kyle Harrison. The MouseDriver Chronicles: The True-Life Adventures of Two First-Time
Entrepreneurs. Cambridge: Perseus, 2001.
Merrill, Ronald E. Raising Money: Venture funding and how to get it. AMA, 1990. Reserves HG 4751 .M47 1990.
Roberts, Edward. Entrepreneurs in High Technology: Lessons from MIT and Beyond. Oxford University Press,
1991 Books HC 108 .B65 .R62 1991.
Timmons, Jeffrey. New Venture Creation: Entrepreneurship for the 21st Century, 4th ed. Irwin, 1994 Reserves
HD 69 .N4 .T55 1994.
Utterback, James M. Mastering the Dynamics of Innovation, 1994. Jim focuses on the creative and destructive
effects of technological change on the life of a company. Utterback is chair of the MIT Management of Technology
Program.
von Pierer, Heirich and Bolko v. Oetinger, eds. A Passion for Ideas: How Innovators Create the New and
Shape Our World. Indiana: Purdue University Press, 2002.


Top
   
PostPosted: Jun.12.09 7:19 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jan.22.09 10:35 pm
Posts: 55
http://www.worldlinq.org/qcoedc/english/reading.html
:l1:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 109 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited