#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.24.17 10:55 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5
Author Message
PostPosted: Apr.21.10 7:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
МҮЭ-ийн холбооны бүх гишүүний жагсаал төрийн эрх баригчдад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө


МҮЭ-ийн холбооны бүх гишүүний жагсаал төрийн эрх баригчдад шаардлага хүргүүлснээр өндөрлөлөө

МҮЭ-ийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг ЗГ-т хүргүүлж, улмаар гурван талт хэлэлцээр хийсэн боловч тодорхой үр дүнд хүрэлгүй өчигдөр завсарласан билээ.

Тэгвэл уг шаардлагыг үр дүнтэй болгож эрчимжүүлэх зорилгоор хийсэн 35 салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны жагсаал төрийн эрх баригчдад шаардлага хүргүүлснээр саяхан өндөрлөлөө. Мөн үүнтэй давхцан 21 аймагт үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрчний эвлэлийнхэн тус бүрдээ тэмцэл хийсэн юм.

МҮЭ-ийн холбоо нь нийт 200 орчим мянган гишүүнтэй бөгөөд жагсаал зохион байгуулагчдын хэлснээр нийслэлд болж буй уг жагсаалд 10 орчим мянган гишүүд оролцсон ажээ.

Тус жагсаалын үеэр боловсрол, соёл, шинжлэх ухаан, эмч, төмөр замчдын гээд 13 салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоог төлөөлсөн иргэд талбайн өмнө зассан индэр дээрээс төрийн эрх баригчдад хандан өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардсан.

Ийнхүү МҮЭ-ийн холбооны бүх гишүүн эвлэлдэн нэгдэж, өөрсдийн байр сууриа илэрхийлсний дараа цалингийн хэмжээг хоёр дахин бус 10 хувиар л нэмэх боломжтой гэсэн хариултыг өгсөн төрийн эрх баригчдад гурван заалт бүхий шаардлагыг хүргүүлсэн байна.

Уг шаардлагад:

-Нэгдүгээрт. Төрийн албан хаагчдын үндсэн цалинг энэ онд багтаан 60-аас доошгүй хувиар, 2011 онд 50-иас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэх

-Хоёрдугаарт. Өндөр насны тэтгэврийг 2010 онд багтаан 50-иас доошгүй хувиар, 2011 онд мөн 50-иас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэх

-Гуравдугаарт. Улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2010 оны тавдугаар сарын 1-нээс 80-аас доошгүй хувиар нэмэгдүүлэх зэргийг тус тус дурьджээ.

Тус шаардлагыг хүргүүлснээс хойш энэ сарын 23-ны дотор нааштай хариу өгөхийг ЗГ-аас хүссэн байна. Хэрвээ энэхүү шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд тус үйлдвэрчний эвлэлүүд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу ажил хаялт хийх хүртэл тэмцлийн арга хэмжээг орон даяар зохион байгуулах аж.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Apr.27.10 7:07 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 30 хувиар нэмэх шийдэлд хүрлээ



Өнөөдөр 15.00 цагт эхэлсэн Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо болон Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл оролцсон цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх гурван талт хэлэлцээр сая амжилттай болж дууслаа.

Гурван цаг орчим үргэлжилсэн тус хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалин, тэтгэврийг 2010 оны аравдугаар сарын 1-нээс эхлэн тус бүр 30 хувиар нэмэх шийдэлд хүрсэн байна.

Өмнө нь МҮЭ-ийн холбооноос төрийн албан хаагчдын цалинг он гарахаас өмнө 60-аас доошгүй хувиар, 2011 онд 50-иас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэхийг шаардаж байсан юм.

Түүнчлэн өнөөдрийн уг хэлэлцээр амжилтгүй болвол маргааш цэцэрлэг, ерөнхий боловсролын дунд сургууль, төрийн өмчих их, дээд сургуулийн багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Гэвч талууд санал нэгдэн гурван талд хэлэлцээр амжилттай болсон учир ажил хаялт зарлахгүй болсон талаар МҮЭ-ийн холбооноос мэдээллээ.

Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэх талаар яг одоо хэлэлцэж байна

Цалингаа хоёр дахин нэмэгдүүлэх зөвшилцөлд хүрч чадахгүй байгаа багш нар маргааш бүх нийтийн ажил хаялт зарлах гэж байгаа талаараа өнөөдөр 14.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийх байсан.

Гэтэл үүнээс өмнө буюу 13.00 цагт Засгийн газраас МҮЭ-ийн холбоотой гурван талт хэлэлцээр хийхийг урьсан бөгөөд яг одоо НХХЯ-нд энэ асуудлаар хэлэлцэж байна.

МҮЭ-ийн холбоо ЗГ-аас төрийн албан хаагчдын цалинг он гарахаас өмнө 60-аас доошгүй хувиар, 2011 онд 50-иас доошгүй хувиар тус тус нэмэгдүүлэхийг шаардаж буй. Гэтэл БШУ-ны үйлдвэрчний эвлэлийнхний мэдээлж байгаагаар тэд өнгөрөгч баасан гаригт ЗГ, болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой дахин хэлэлцээрийн ширээнд сууж, төрийн албан хаагчдийн цалинг оноос өмнө 30 хувиар нэмэгдүүлэх тал дээр санал нэгдэн завсарлажээ. Харин өнөөдрийн хэлэлцээрээр төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэх асуудлаа эцэслэн баталгаажуулах аж.

Хэрвээ өнөөдрийн хэлэлцээр зөвшилцөлд хүрэлгүй завсарлавал цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон төрийн өмчит их дээд сургуулийн багш нар маргааш өглөөний 8.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл сануулах ажил хаялт хийх гэж байгаагаа мэдэгдээд байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: May.03.10 8:51 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Гурван шөнийн байдлаар 511 хүн эрүүлжүүлэхийн хаалга татжээ
-Дээрх хугацаанд 511 хүн эрүүлжүүлэхийн хаалга татжээ-

Нийслэлийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын гурван хүртэлх хугацаанд иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай нийт 1932 мэдээлэл бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 148 үйлдлийг холбогдох нэгжүүд шалгаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ.

Дээрх хугацаанд хүний амь нас хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан 11, хүчин хоёр, хулгай 26, булаалтын хоёр, дээрэм гурав, танхай 36, ТХХАБХЖ зөрчсөн 43, бусад шалтгаанаар долоо, хүний амь нас хохирсон 16 хэрэг гарчээ. Мөн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 511 хүн эрүүлжүүлэхийн хаалга татсан аж.

Тухайлбал, Хан-Уул дүүрэгт архи хэтрүүлэн уусны улмаас нэгийгээ хөнөөсөн хэрэг гарсан байна. Хэрэг болох өдөр тус дүүргийн Тайны долоон тоотод суух 23 настай эрэгтэй Г, Буянт-Ухаагийн дөрөвдүгээр гудамжинд суух 28 настай эрэгтэй А-гийн цээжний баруун хэсэгт блокоор цохиж амь насыг нь хохироожээ. Тухайн хэргийг холбогдох байгууллагаас шалгаж байгаа бөгөөд тэд архи хуваан ууж тодорхойгүй шалтгааны улмаас маргалдаж ийнхүү хэрэг үйлдсэн нь тогтоогдоод байгаа талаар албаныхан мэдээлж буй юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: May.05.10 8:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Газар тариалангийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлнө

хэрэгцээгээ хангаж эхэлж байгааг харгалзан улаан буудай, үр тарианы импортын гаалийн албан татварыг нэмэгдүүлэх, газар тариалангийн бүтээгдэхүүнийг НӨАТ-аас чөлөөлөх тухай асуудлыг ХХААХҮЯ удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барих гэж байна. Энэ тухай салбарын сайд нь өнөөдөр УИХ-ын БОХХАА-н байнгын хорооны хурал дээр танилцууллаа.

Энэ онд 410 мянган тонн үр тариа тариалж, улсын үр тарианы хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангах зорилтыг Засгийн газар тавиад байна. Нийт 282.2 мянган га-д үр тариа, үүнээс 270.0 мянган га-д буудай хураан авахаар төлөвлөжээ.

Үүний тулд нийт 43 мянга гаруй тонн үр хэрэгцээтэй байгаа бөгөөд аж ахуйн нэгжүүд 34 мянган тонн үр нөөцөлсөн бол Тариалан эрхлэлтийг дэмжих санд 8 мянган тонн, улсын нөөцийн газарт 3 мянган тонн үр байгаа нь хаврын тариалалтад шаардлагатай үрийн хэрэгцээг 100 хувь өөрсдөө хангаж чадна гэж Т.Бадамжунай сайд хэллээ. Түүнчлэн 13.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо тариалж, төмсийг мөн 100 хувь, хүнсний ногооны 60 хувийг дотоодын ургацаас хангах боломжтой гэж үзэж байна.

Өнгөрсөн жилийн хувьд 392,9 мянган тонн үр тариа, 156,0 мянган тонн төмс, 81,4 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авч жилийн хэрэгцээт буудайны 97,0 хувь, төмсний 100.0 хувь, хүнсний ногооны 50.0 хувийг дотоодын ургацаас хангажээ.

Энэ жилийн тариалалтад нийт 15.2 мянган тонн дизелийн түлш хэрэгтэй. Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэгчидтэй ярилцан 20 хувийн урьдчилгаагаар дизелийн түлш олгож байна. Одоогоор хаврын тариалалтын техникийн бэлтгэл 90 гаруй хувьтай байгаа ажээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: May.17.10 2:47 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Дашжамцын Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар томилогдлоо

Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Дамбийн Дорлигжавыг Улсын Ерөнхий Прокуроор томилж буйтай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын Газрын даргаар Дашжамцын Баттулгыг томиллоо. Д.Баттулга нь 1961 онд Улаанбаатар хотод төрсөн нийслэлийн уугуул иргэн.

Ардчилсан хувьсгалын алтан хараацайнуудын нэг, ардчилал, шударга ёсны төлөө тууштай тэмцэгч тэрбээр 1984-1985 онд ТЭЦ-4-ийн Эдийн засагч, 1985-1989 онд ТЭХЯ-нд мэргэжилтэн, 1989-1990 онд Дарханы ДЦС-д эдийн засагч, 1990-1992 онд УБХ-ын гишүүн, 1992-1996 онд МоАХ-ны Ерөнхийлөгч, 1996-2000 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2000-2005 онд хувийн хэвшилд, 2005-2010 онд УБЦТС, ТӨХК-д Гүйцэтгэх захирлын албыг тус тус хашиж иржээ.

Д.Баттулга нь Ардчилсан хувьсгалыг Монгол оронд өрнөсөн цагаас нь эхлэн өнөөдрийг хүртэл ардчиллын үзэл санааг хэрэгжүүлэхийн төлөө тууштай, үр бүтээлтэй ажиллаж ирсэн төр, нийгэм, улс төрийн арвин туршлагатай нэгэн юм. Төрийн болон хувийн хэвшилд хариуцлагатай алба хашиж байсан чадварлаг менежер гэдгийг дурьдах нь зүйн хэрэг.

Ерөнхийлөгчийн амлалт, шинэтгэлийн бодлогыг гүн гүнзгий ойлгож байгаагаа илэрхийлж, түүнийг хэрэгжүүлэхийн тулд тууштай ажиллана гэдгээ Д.Дорлигжав даргаас ажлаа хүлээн авах үеэр хэлсэн юм.

Энэ тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээллээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jun.17.10 12:16 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Дэлхийн банкны зөвлөгөө Монгол төрийн бодлоготой зөрчилдөв
57 минутын өмнө
Дэлхийн банкны зөвлөгөө Монгол төрийн бодлоготой зөрчилдөв
Монголын Засгийн газраас Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулахтай зэрэгцээд төмөр замын асуудлыг яаравчлан шийдвэрлэх үүрэг төрд ноогдож буй. Өмнийн говийн дэд бүтэц нь зөвхөн Тавантолгой бус байгалийн баялгийн бусад эх үүсвэрийг дэлхийд экспортлох түлхэц хүч нь байх ёстой гэдгийг төр хамгийн сайн бодолцох ёстой аж.

Иймээс ч Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтэн Грэм Хэнкок болон дэд бүтцийн мэргэжилтэн Жэймс Ричэрд нар "Уул уурхай ба дэд бүтэц" сэдэвт уулзалтын үеэр Монголын төмөр замын шинэчлэлийн асуудлыг хөндсөн юм. Тэд уулзалтын эхэнд УИХ-аар Тавантолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хэлэлцэж эхлэхтэй давхцаад өөрсдийн зүгээс санал, зөвлөгөөгөө төрд өгч буй гэдгээ мэдээлсэн.

Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Монголын Засгийн газар 2007 оны есдүгээр сард Дэлхийн банкны мэргэжилтнүүдийг урьж, уул уурхайн гол объектууд дээр судалгаа хийлгэж, саналыг нь сонссоноос үүдэлтэй аж. Тухайлбал тэр үеэс Дэлхийн банк Тавантолгойн орд газартай холбоотой дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг асуултад хэд хэдэн хувилбарын гарц, боломж бололцоо санал болгож ирсэн гэнэ. Үүнд зөвхөн шинэ төмөр замыг хаагуур байгуулах вэ гэдэгт л 8-10 хувилбар боловсруулсан гэж байгаа.

Мөн эрчим хүчний хангамж, усны эх үүсвэр, ажилчдын нийгмийн халамж гээд Тавантолгойн ашиглалттай холбоотой гарч ирэх олон асуудалд оновчтой хувилбар сонгоход нь өөрсдийн санаа бодлыг илэрхийлж буй гэдгээ ч Дэлхийн банкныхан нуусангүй. Харин тэдний хувьд Монголын төрд зөвлөгөө өгч, ажил хэрэг болгох гарц олоход нь тусалж ирсэн гэх энэ хугацаанд нэгэн бэрхшээл бий болсон бололтой.

Тэр нь Монголын Засгийн газар бизнес эрхэлж, ашиг олох гээд байна уу, цэвэр нийгмийн халамж руу чиглэсэн үйл ажиллагааг чухалчилж үзэж байна уу гэдэг эргэлзээ. Бодит амьдрал дээр буюу зах зээлийн эдийн засагтай улс орны хувьд Засгийн газар нь хувийн хэвшил болоод хөрөнгө оруулагчдад боломж олгох замаар тэдний үйл ажиллагаанаасаа олсон орлогоос татвар хуримтлуулж, түүгээрээ нийгэмд хөрөнгө оруулалт хийх ёстой гэдэг зарчмыг мөрдөх ёстой гэнэ. Түүнчлэн ашигт малтмалын ордоос хувь эзэмшиж байгаа тохиолдолд цэвэр эдийн засгийн ашиг сонирхлыг цаг ямагт эн тэргүүнд баримтлах ёстой гэдгийг ч Дэлхийн банкныхан зөвлөсөн.

Анх дурьдаад өнгөрсөн төмөр замын тухайд Дэлхийн банкны мэргэжилтнүүд шууд л Тавантолгойн ордоос Гашуун сухайт руу чиглэлтэй 260 км-ын урт нарийн төмөр зам тавих хэрэгтэй хэмээн мэдэгдсэн. Энэ төмөр замыг чиглэлийг нь өөрчилж Сайншанд руу чиглүүлсэн тохиолдолд урт нь 470 км болж нэмэгдэнэ. Нэг ёсны Гашуун сухайт руу нарийн төмөр зам барих нь санхүү болоод цаг хугацааны хувьд асар их хэмнэлттэй гэдгийг тоон үзүүлэлттэйгээр нь дэлгэсэн юм.

Үүнийгээ дэлхийн түүхий эдийн эрэлт Хятадад төвлөрч байгаа энэ үед хажуу дахь том зах зээлээ ашиглаж, гарц нээхийн тулд нарийн царигийг сонгох нь зөв хэмээн тайлбарласан. Мөн царигийг нь ч Хятадын төмөр замын адил нарийн байлгах хэрэгтэй гээд энэ төмөр замыг байгуулах нь өргөн төмөр зам байгуулахаас 10-15 хувиар хямд бүтнэ гэдэг тооцоог мэдээлнэ билээ. Түүнчлэн Гашуун сухайтын чиглэлд нарийн царигтай төмөр зам байгууллаа гэхэд жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэж, 1.464 сая ам.долларын ашиг олох боломжтой гэнэ.

Иймээс ч энэ нь хамгийн ашигтай хувилбар гэдгийг тэд Монголын төрд хандаж зөвлөв. Хэрэв Транс Сибирийн төмөр замыг ашиглаж тээвэрлэлт хийлээ гэж тооцоолоход өргөн царигаас үүдээд 20-30 сая тонн нүүрс зөөх ямар ч боломжгүй болох гэнэ. Түүнээс гадна Сибирийн төмөр зам нь хэт удаж, хүчин чадал нь буурсан тул жилдээ таван сая тонноос илүүг тээвэрлэх боломжгүй гэдгийг ч сануулсан. Эдгээр тайлбараас харахад зөвлөхүүдийн үгийг төр анхаарахад буруудахгүй болов уу.

Ядаж ОХУ худалдааны тарифтаа хөнгөлөлт үзүүлэх саналаа хэрэгжүүлсэн ч Сибирийн төмөр замынхаа стандартыг сайжруулахаас нааш эдийн засгийн сул алдагдлыг хязгаарлах хүч манай талд байхгүй болох магадлалтай аж. Тэгвэл өргөн, нарийн царигтай Төмөр замыг өөр өөрийн хувилбараар нь хоёр тийш нь барьчихъя гэх саналын тухайд "хөнжлийнхөө хэрээр хөлөө жий" гэдгийн үлгэр болно гэдгийг ч Дэлхийн банкныхан сануулахаа мартсангүй.

Одоохондоо манайд санхүүгийн боломж бололцоо муу байгаагаас үүдээд үүнийг ойрын хугацаанд гэхээс урт хугацааны зорилт болгон тавих нь илүү оновчтой бололтой. Нэг ёсны эхний удаад хямд өртөгтэй төмөр зам барьж, түүнийхээ тээвэрлэлтээс ашиг олж, тэрхүү орлогоороо дараа дараагийн асуудлыг шийдвэрлэх санхүүжилт болгох нь хамгийн оновчтой гэнэ. Үүний нэгэн адилаар Сайншандад байгуулах аж үйлдвэрийн парк ч хөрөнгө мөнгөгүй Монголын төрд олигтой сайн санаачилга биш аж.

Түүнчлэн Тавантолгойн ордын ашгийг хувьцаа хэлбэрээр иргэдэд эзэмшүүлж, цаашлаад "Эрдэнэс МГЛ" хэмээх төрийн өмчит компанийн хувьцааг. олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаална гэсэн Засгийн газрын саналын тухайд ч тэд өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Ингэхдээ олон улсад хувьцаагаа борлуулъя гэвэл тухайн хөрөнгийн биржийн хүрээнд үнэлгээ тогтоодог мэргэжилтнээр компанийн үнэлгээг хийх ёстой. Гэтэл одоогоор "Эрдэнэс МГЛ"-ийн хөрөнгийг ингэж тооцож, баталгаажуулсан үнэлгээ байхгүй учраас яаран ийм амлалт өгөх хэрэггүй гэнэ.

Ямартай ч "том" мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хувьцааг дотоод, гадаадын бирж дээр зэрэг борлуулах нь хамгийн шударга худалдаа болж, аль алинаас нь уялдсан үнэ гарч ирэх боломжтой аж. Энэ үеэр Оюутолгойн гэрээ батлагдахад Дэлхийн банк ямар оролцоотой байсныг мэргэжилтнүүдээс асуувал, тэд олигтой хариулт өгсөнгүй. Тухайн үед шууд нөлөөлөөгүй, Сангийн яамны хүсэлтийн дагуу олон улсын жишгийг танилцуулж, яамныхаа нүдийг нээснээс өөр оролцоо байгаагүй гэнэ.

Гэхдээ уул уурхайн ахлах мэргэжилтэн Г.Хэнкокийн үзэж буйгаар Оюутолгой гэрээ сайн болжээ. Хөрөнгө оруулалтын гэрээний гол шалгуур нь тухайн оронд, компанид татварын өмнөх ашиг нь хэр үлдэцтэй байгаа вэ гэдэгт байдагаж. Монголын Засгийн газар Оюутолгой төслийн 36 хувийг эзэмшсэнийхээ хүчинд татварын өмнөх ашгаас 59 хувийг хүртэхээр болсон. Гэтэл олон улсын ихэнх гэрээнд дунджаар энэ ашиг 55 хувиас хэтэрдэггүй аж. Иймэрхүү нарийн тоо баримтыг Сангийн яамны өгсөн мэдээлэлд үндэслэн "Голдман Сакс"-аас боловсруулж, Дэлхийн банкны зөвлөхүүдэд өгчээ.

Дэлхийн банкнаас сүүлийн үед гишүүн орнууддаа нийгмийн халамжийн үйлчилгээнд зарцуулах төсвөө хязгаарлахыг үргэлж сануулдаг болсон. Энэ бодлогын хүрээнд баялгийн тэгш хуваарилалт болгож 70 мянган төгрөг тараасныг төлөөлөгчид дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Өмнө нь тарааж байсан хүүхдийн болон залуу гэр бүлийг дэмжих зорилгын дор сонгуулийн амлалтаа биелүүлсэн мөрийн хөтөлбөрийн төлөөсөнд Дэлхийн банкны судалгаагаар манай оронд инфляци 38 хувьд хүртлээ өссөн нь тогтоогдсон байна.

Одоо ч гэсэн оны эцэс гэхэд нэлээд "холын" тоонд хүрэх эгзэгтэй үе тохиож буйг тэд анхааруулсаар байгаа. Бэлэн мөнгө хавтгайруулан тараахын оронд нийгмийн эмзэг, ядуу хэсэг рүү чиглэсэн бодлого явуулж, байгалийн баялгаас олсон ашгаараа дэд бүтэцдээ хөрөнгө оруулах нь инфляци хөөрөгдөхгүйгээс гадна дан ганц салбарын хөгжил гээч юмыг арилгах сайн талтай болохыг мэргэжилтнүүд онцоллоо.

Дэлхийн банкныхан ийн байр сууриа илэрхийлж, санал зөвлөгөөгөө өгөв. Тэдний олонхийн санаа Монгол төрийн бодлоготой зөрчилдөж буй гэдгийг дээрх мэдээлэл танд нотлох нь тодорхой. Харин аль нь зөв, аль нь буруу болохыг өөр өөрийн бодлоор дүгнэх хэрэгтэй биз ээ. Миний хувьд лав хэлэлцүүлгийн төгсгөлд "Дэлхийн банкинд Монголын төр таалагдахгүй байна уу даа" гэсэн бодол төрсөн шүү.

Т.Элиса

www.gogo.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Feb.08.11 9:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр

А.Егорин: Египетийн үймээнийг Америкчууд өдөөсөн байх магадлалтай

Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак ирэх сонгуульд өрсөлдөхгүй гэдгээ зарлаж, төрийн тэргүүний суудлыг орхихоо мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн сонгууль есдүгээр сард товлогдсон ч Египетийн гол хотуудыг хамарсан иргэдийн эсэргүүцлийн хөдөлгөөнөөс болж хугацаанаасаа өмнө явагдах төлөвтэй байна.

Жагсаал, цуглаан зохион байгуулагчид нэг талаар зорьсондоо хүрээд байгаа энэ үед ажиглагчид египетчүүдийн гэнэтийн бослогод чухам юу нөлөөлөв, иргэдийн тэвчээр ингэтлээ барагдав уу, эсвэл гадны хүчин зүйл нөлөөлөв үү хэмээн мэтгэлцэж, санал боддоо хуваалцаж байна.

Оросын "Риа Новости" агентлагийн тоймч Самир Шакбаз энэ сэдвээр ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Дорно дахин судлалын хүрээлэнгийн дэд тэргүүн Анатолий Егоринтой ярилцжээ.

-Үүрэгт ажлаа орхихгүй гэж удаан түдгэлзсэн Ерөнхийлөгч Х.Мубарак юутай ч сонгуульд оролцохгүй гэдгээ зарлалаа. Цагаан ордны албаныхантай ярилцсаны эцэст тэрбээр ийм шийдвэр гаргасан нь олны анхаарлыг татаж байна. Түншүүд нь түүнийг "золиослочихов" уу, эсвэл аварч чадсангүй юу?
-Сонгууль болтол зургаан сар байна. “Энэ зуур Египетийн улстөрийн нам, хүчнүүд бүх ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нэр дэвшигч олж дөнгөнө. Сонгуулийн бэлтгэл ажилд би хөндлөнгөөс оролцохгүй" гэж Х.Мубарак мэдэгдсэн. Мөн улс орон нь яаж ч үймж, иргэд өөрийнх нь эсрэг байсан ч эх орноо орхихгүй, харь улсаас орогнол хүсэхгүй гэдгээ онцгойлон мэдэгдээд байгаа. Үнэхээр ч түүнд цөөн сонголт үлдээд байна. Одоо 82 настай гэхээр энэ бүхэн түүнд амаргүй, төрийн тэргүүний ажил ч хүндхэн байгаа нь тодорхой.

Гэхдээ Ерөнхийлөгчийг дэмжигчид жагсаж эхэлсэн нь байдлыг өөрчилж мэдэх юм. Зөвхөн Каир, Александрия гэлтгүй Египет даяар Ерөнхийлөгчийг дэмжигчид нэгдэж эхэлсэн. Сөргөлдөгч талуудын мөргөлдөөнд хөндлөнгөөс оролцохгүй байхыг Ерөнхийлөгч цэрэг, цагдаа нарт тушаасан нь эмх замбараагүй байдал тэлсээр буйн гол шалтгаан.

Одоогийн засаглалыг дэмжин жагсагчид болон эсэргүүцэн жагсагчдын хэн хэн нь үймээнийг гааруулж, тонон дээрэмдэгчдийг өөгшүүлж байна. Нөхцөл байдал яаж ч эргэсэн Х.Мубарак сонгуульд оролцохгүй гэсэн амлалтаа биелүүлэх нь чухал. Харин энэ шийдвэрийнх нь тухайд таамаг дэвшүүлэхэд арай эрт байна.

-Тонож дээрэмдэх нь газар авч, бүр Хургада хотод хүрсэн гэх мэдээ байгаа.
-Жагсаал, цуглаан үймээн болсноос хойш бараг хагас сар өнгөрсөн гэхээр энэ нь цочирдмоор мэдээ биш. Улаан тэнгисийн эрэг дэх хоёр дахь том хот Хургадын хэд хэдэн том зочид буудал дээрэмчдийн гарт сүйдэж, жуулчид хүртэл бэртэж гэмтсэн хэрэг гарсан. Хотын оршин суугчдын 90 орчим хувь аялал жуулчлалын салбараас ашиг олдог гэхээр энэ нь Египетийн, цаашлаад бүс нутгийн эдийн засгийн хувьд тун муу мэдээ.

Мөн Хургада, Шарм-эль-Шейх хотод гадаадынхан олон байдаг нь олон улсыг түгшээж байна. Шарм-эль-Шейхэд л гэхэд 18 мянга орчим орос байдаг. Үймээн самуун удаан үргэлжилбэл хашигдсан гадаадын иргэд хүнсний хомсдолд орж болзошгүй.

-Египетчүүдийн бослогод юу хамгийн их нөлөөлөв. Бухимдсан олон зүгээр л нэгэн зэрэг хөдөлсөн гэвэл өрөөсгөл байх. Үүнийг хэдэн сар, жилийн өмнеөс төлөвлөсөн зохион байгуулалттай хэрэг гэх үү, эсвэл...
-Юуны өмнө нэгэн баримт дэлгэе. Өнгөрөгч арванхоёрдугаар сард Алжирт "АНУ ба Хойд Африк" сэдэвт симпозиум болсон. АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Хосе Фернандез чуулганд хэлсэн үгэндээ Хойд Африкийн орнуудад чиглэсэн Вашингтоны эдийн засгийн шинэ бодлогыг танилцуулсан байгаа юм.

Шинэ бодлогод Хойд Африкийн орнуудын залууст боловсрол, мэдлэг олгоход АНУ найман тэрбум ам.доллараар туслах мөн жижиг, дунд үйлдвэрлэлийнхнийг дэмжихэд 4-5 тэрбум ам.доллар хандивлах тухай онцгойлон тусгасан байна. Залуу, идэр насныхны 60 орчим хувь нь ажилгүй гэгддэг хойд африкчуудын хувьд энэ нь өмнө дуулаа ч үгүй их мөнгө гэдэг тодорхой.

Хачирхалтай нь, Хосе Фернандезийг явсны дараахан Алжирт эрх баригчдаа эсэргүүцэгчдийн тэмцэл эхэлсэн. Гэхдээ тус улсын албаныхан хатуу чанд бодлоготой тул алжир залуусын жагсаал, цуглаан 2-3-хан хоногийн дараа тэгсгээд намжсан юм.

Дараагийн бослого Тунист өрнөсөн. Тунис залуусын дунд ажилгүйдлийн төвшин 70 хувьд хүрсэн гэх тооцоо бий. Эрх баригчид нь гэнэтийн үйл явдалд бэлэн байгаагүй болохоор барьц алдсан Ерөнхийлөгч нь арга буюу зугтсан. Төрийн хувьд шашингүйн үзэлтэй гэгддэг мөн албаныхан нийтийг хамарсан үймээн самууныг намжаах туршлагатай учир Тунисын байдал одоо хавьгүй тайван болоод буй.

Харин Египетийн ээлж ирэхэд Хойд Африкийн хувьсгалчид алсыг харсан зорилготой, зохион байгуулалттайгаар хөдөлж байгаа нь харагдах болсон. Иемен, Иорданд ч эсэргүүцлийн хөдөлгөөн газар авах шинжтэй. Эдгээр бослогыг нэг утсанд хэлхсэн олон сувстай адилтгаж болох юм.

Харин утсыг татаад байгаа эзэн нь АНУ гэж би л хувьдаа хардаад байгаа. Фернандезийг Вашингтонд эргэж очсоны дараа Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтоны Ойрхи Дорнод дахь айлчлал эхэлсэн. Айлчлалын үеэр хатагтай Клинтон Арабын орнуудын эрх баригчдыг залууст хангалттай ажлын байр бэлтгээгүй, олигархиуд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг зах зээлээс шахаж байгаагийн эсрэг дорвитой ажил хийсэнгүй хэмээн шүүмжилсэн нь Фернандезийн үгтэй ижил байв.

Арабын орнуудын улстөр, эдийн засгийн байдал одоо хүндхэн байгаа нь үнэн. Каир л гэхэд 22 сая оршин суугчаа тэжээх гэж зүдэрч байна. Саяхны судалгаагаар Египетийн нийслэлд оршин суугчдын 90 орчим хувьд санхүүгийн тусламж хэрэгтэй гэсэн тооцоо гарсан. Ерөнхийлөгч Гамаль Насерийн засаглал дор египет хүн бүр сард дунджаар долоон египет фунт буюу ам.долларын тэтгэлэг хүртэж байсан. Энэ тоо жилээс жилд буурсан. Тунис зэрэг Арабын бусад оронд ч ялгаагүй.

Тэгэхээр үймээн самууны цаад гол шалтгаан нь үндсэндээ эдийн засаг юм. Мөн араб удирдагчдын олонхи нь улстөрд дэндүү хөгшдөж байна. Х.Мубарак 82 настай бол Саудын Арабын хаан 87, түүнийг залгамжлах дүү нь 82 настай. Харин 32 жил төрийн эрхэнд байгаа Иемений Ерөнхийлөгч 70 хүрэх гэж байна.

Арабын ертөнцийн улстөрийн хэт тогтонги байдал, эдийн засгийн хуучирсан тогтолцоо болон эдгээрээс үүдсэн ард иргэдийн бухимдал өөрсдөд нь ашиггүй гэдгийг америкчууд мэдэж байгаа. Гэхдээ эсэргүүцлийн хөдөлгөөнөөс эхтэй бүх үйл явдал тухайн орны ард иргэдийн асуудал тул үүрэг хариуцлага, шийдвэр зэрэг нь зөвхөн арабчуудынх байх ёстой гэдгийг америкчууд ойлгож буй нь тодорхой.

-Америкчууд эдгээр орны дараагийн удирдагчдыг сонгоход хэр нөлөөтэй бол. Вашингтон Газын зурваст явагдсан "ардчилсан" сонгуулийг дэмжиж байсан. Харин үр дүнд нь төрийн эрхэнд гарсан улстөрийн хүчин нь "Хамас" байсан шиг санагдана. Египетийн хувьд байдал ямархуу байна вэ. "Исламын ах дүүс" хөдөлгөөн засгийн эрхэнд гарах уу?
-"Исламын ах дүүс” исламын шашны хатуу үзэлт нам гэдгийг мартаж болохгүй. Гишүүд дэмжигчид нь голдуу исламын талаархи үзэл бодлоо түгээхийг хүсдэг ахмад настнууд. Хэт консерватив уг намын үзэл баримтлалыг уг нь энхтайвныг эрхэмлэдэг исламын шашинтай холбомооргүй санагдана.

"Исламын ах дүүс" олон жил Египетийн гол сөрөг хүчин байсан. Гэвч энэ намд Х.Мубаракийг ирүүлд дуудах хүч, нөлөөтэй улстөрч, удирдагч алга. Үнэндээ одоогийн эрх баригч нам дотор ч Ерөнхийлөгч шиг нөлөөтэй хүн үгүй. Тиймээс "Исламын ах дүүс"-ийн засаглах цаг хараахан ирээгүй. Армийнхан ч тэднийг хүлээн зөвшөөрөхгүй. Баттай хэлэх аргагүй ч Х.Мубаракийг залгамжлагч Египетийг исламын төрт улс болгохгүй гэж би бодож байна. Тус улс хэсэгтээ л үймнэ. Гэхдээ үймээнийг "зохицуулах" гэж америкчууд хөндлөнгөөс оролцохгүй, хүссэн ч чадахгүй.

Х.Мубарак дэд ерөнхийлөгч Омар Сулейманаа төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчээр томилж мэдэх юм. О.Сулейман тусгай албаны тэргүүнээр ажиллаж байсан учир мэдээлэл ихтэй, улстөрийн мэдлэг, мэдрэмж сайтай хүн. Египетчүүд түүнийг хэрхэн хүлээж авахыг одоо харах л үлдлээ.

www.gogo.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Feb.09.11 6:44 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Баян-Өлгий аймгаас Улаанбаатарын чиглэлд 35 оюутан /18-22 насны/ тээвэрлэж явсан зорчигч тээврийн “Сагим” хоршооны БӨТ-6266 улсын дугаартай “ПАЗ” маркийн хүн тээврийн автобус энэ сарын долооны өдрийн 16:30 цагийн орчим Говь-Алтай аймгийн төвөөс 25 км-ийн зайтай “Баарангийн даваа” гэдэг газар
онхолджээ. Уг автобус өгсөж яваад хүч алдсаны улмаас арагш ухарч, замын хажуугийн даланг мөргөж онхолдсон байна.
Ослын улмаас автобусны жолооч Ж газар дээрээ нас барж, зорчиж явсан 14 оюутан гэмтэж аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгджээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Jun.23.11 5:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.04.10 11:05 pm
Posts: 3987
Location: Хаяг тогтоох төв
Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгаас баривчлагдаж ирсэн “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, н.Төмөрбаатар нарыг Улсын мөрдөн байцаах газраас цагдан хорих 461 дүгээр хорих анги руу ачсан байна. Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдаад байсан М.Баатархуягийг дөнгөж сая тэндээс авч явсан бөгөөд түүнийг хаашаа ачсаныг иргэний хөдөлгөөнийхөн мэдээгүй байна. Ямартай ч Өвөрхангай аймгийн Уянга, Зүүн Баян Улаан сумын заагт үйл ажиллагаа явуулж байсан “Гурван тамга” компанийн усан бууны генераторыг буудсан Ц.Мөнхбаяр нарт эрүүгийн хэрэг үүсгэн цагдан хорьж байгаа бололтой.

www.news.mn

_________________
t(-_-t)


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Jul.06.11 7:20 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.05.09 10:03 pm
Posts: 3015
“Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар лобби хийж байна
Image
Японы Киодо Ньюс сонинд “Тошиба” корпораци Монгол улсад цөмийн хаягдлын агуулах барихаар АНУ-г лоббидож байна гэсэн гарчигтай мэдээ 2011 оны 7 сарын 1-нд гарсныг Майничи болон бусад сонин бүрэн эхээр нь авч нийтэлжээ. Тус мэдээнд бичихдээ “Тошибагийн” ерөнхийлөгч Норио Сасаки гэгч нь 2011 оны 5 сарын 12-нд АНУ-ын Эрчим хүчний дэд сайд Даниел Пониман гэгчид Монгол улсад олон улсын цөмийн хаягдал хадгалах агуулах барих асуудлыг шуурхайлахыг хүссэн захидал илгээсэн гэжээ. Киодо Ньюс сониныхон 2011 оны 2 дугаар сард Японы засгийн газрын дотоод хэрэгцээнд зориулан гаргасан албан бичгийг олж авсан ба түүнд Япон, Монгол, АНУ-ын засгийн газрууд “Цөмийн түлшний цогц хангамж” нэртэй төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон тухай дурьджээ. Hоён Сасаки захидалдаа “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн тухай дэлхий дахинд ил тод болчихсон тул энэ асуудлыг эсэргүүцэх нь тодорхой. Иймд цаашдын үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд оролцогч талууд нарийн сайн зохицуулалттай ажиллах шаардлагатай байна гэжээ. “Тошиба” корпорацийн гадаад харилцааны албанаас тус захидлыг Даниел Понеманд илгээснийг баталсан бол АНУ-ын төрийн албаны ажилтан захидлыг ерөнхийлөгч Обамагийн ажлын албаныхан авч үзсэн гэжээ. Харин өнгөрсөн 2 дугаар сард Монгол улсын засгийн газрын төлөөлөгчид Токиод ирж “Цөмийн түлшний цогц хангамж” төслийн талаар хэлэлцэхээр ирсэн гэж нэрээ хэлэхийг хүсээгүй Японы төрийн түшмэл мэдэгджээ.
Эх сурвалж:http://mdn.mainichi.jp/mdnnews/news/20110702p2g00m0dm011000c.html
ТҮҮХИЙГ ЭРГЭН СӨХВӨЛ…

Монголын эрх баригчид олон улсын цөмийн хаягдал булшлах анхны байгууламжийг нутагтаа байгуулахаар сэм хөөцөлдөж байгаа тухай ноцтой мэдээ дэлхий нийтийг шуугиулсан нь саяхан. Угтаа бол бүр энэ оны 3 сарын 31-нд энэ талаарх анхны мэдээг АНУ-ын нэгэн мэдээллийн сувгаар цацсан бөгөөд ингэж ярьсан Америкийн өндөр албан тушаалтаны аудио бичлэг нь ч интернэт дээр байна. Гэсэн ч дийлэнх Монголчууд энэ мэдээг цуурхал гээд үнэмшсэнгүй, тэд англи хэл мэдэхгүй тул интернэт ухдаггүй, бас дэндүү хашир болохоор орчуулгын материалд итгэсэнгүй. Тиймдээ ч Цөмийн Энергийн Газрын үгүйсгэсэн мэдэгдэлд итгэж тайвширцгаав. Дээрээс нь УИХ-ын гишүүн хэдий ч ухаан санаа эрүүл баймааргүй нэг нөхөр “цөмийн хаягдал Улаанбаатарын утаа, ил жорлонгоос бага хортой” гэж сонингоор ярьж, бас АНУ-ын Элчин сайдын Яамнаас “Та нар манай хүний яриаг буруу ойлгожээ” маягийн юм мэдэгдсэн тул Монголчууд тэгсгээд асуудлыг мартав.
Гэвч сар гаруйхны дараа Японы Майничи сонинд гарсан нийтлэл Монголчуудыг дур нойрноос нь дахин сэрээв. Монголд цөмийн хаягдал булах гэсэн гэрээнд гарын үсэг зурах гэж байтал нь цунами саад болсон шахуу зүйл бичсэн байх нь тэр. Монголчууд ч хэд хоног оволзов. Оволзов ч гэж дээ, тэрүүхэн хавьдаа бухимдаж, интернэтээр сэтгэгдэл бичиж босно шүү гэж хоосон заналхийлэхээс хэтэрсэнгүй. Угтаа бол АНУ, Японы Элчин Сайдын Яамны өмнө жагсаал цуглаан хийж, Конгресс, Парламентад нь эсэргүүцлийн захидал илгээж, Засгийн Газрын ордны өмнө хонон өнжин сууж эсэргүүцэж буйгаа илэрхийлэх гарцаагүй чухал шалтгаан мөн үү гэвэл яалт ч үгүй мөн.

Нөгөө хэдэн хүний эрхийн төрийн бус байгууллагууд ч таг чиг. Ер нь бол 2.7 сая хүний эрүүл амьд явах, эрүүл саруул орчинд амьдрах эрхийн асуудал баймаарсан. Гайхалтай нь гэм буруугүй хэн нэгнийг мансууруулах бодисоор хордуулж, боож баглаад олон улсын хилээр давуулж авчирсан гэмт этгээдийг бол хамгаалаад, Английн ЭСЯ руу өндөг, лооль шидэж, цагаан хоолойгоор агсарч байх юм. Харин бүхэл бүтэн улс орны үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, оршин тогтнохтой холбоотой ноцтой асуудал үүсэхэд Ногоон намын ганц нөхөр л Японы ЭСЯ-ны өмнө очиж эсэргүүцсэн бичиг барьж зогсоод дорхноо цагдаад баривчлуулж, дүүргийн цагдаагийн хэлтэст хүргэгдсэн ба түүнд амиа хамхихыг сануулснаар тэмцэл эхлэлгүй эцэслэв.

Эрх баригчид ч “тэр бол худал, тайван амгалан байцгаа, бид асуудлыг судална” гэсэншүү мэлзээд өнгөрөв. Биднийгээ маш сайн мэддэг тул ингэсхийж байгаад мартагнуулах тактиктай үзэж байна л даа. УИХ-ын хэдэн идэвхтэй нөхөд Ерөнхий сайдад асуулга тавьсан нэртэй ч нөгөөх нь сэргэлэнтэж, даалгаврыг доош нь дамжуулаад, доодчууд нь хэдэн бөөрөнхий үгээр хариулсан болоод аргацаав. Нөгөө хэдэн идэвхтэй нөхөд ч ухаж төнхөж асуусангүй, хариултанд үнэмшсэн дүр үзүүлээд оромдоод өнгөрлөө. Эрүүл ухаанаар сэтгэвэл Ерөнхий сайдад тавьсан асуулганд Ерөнхий сайд л хариулах ёстой. Зүйрлэвэл, Сү. Батболдоос “Та хүүхэдтэй юу?” гэж асуухад Сү. Батболд асуултыг гэрлэж огт үзээгүй доодох албан тушаалтандаа даатгаваас хариулт нь “Үгүй, би гэрлээгүй” болох нь. Гэтэл хариуг Ерөнхий сайд надад өгч байгаа гэж бодсон надад бол Ерөнхий сайд хүүхэдтэй, тэр бүү хэл хэд хэдэн ч удаа гэрлэсэн гэдэг асуудал мэдэгдэлгүй өнгөрөх нь тодорхой. Үүнтэй ижлээр энэ оны 1 сард Арабын орнуудаар зочлохдоо “ураны түлш бэлтгэн нийлүүлнэ, хаягдлыг нь бид буцааж аваад нутагтаа хадгална” гэж гэрээ хийж явсан Ерөнхий сайдыг цөмийн хаягдал хадгалах байгууламж барих тухай огт сонсоогүй яваа гэхэд хэн үнэмших юм бэ???

Image
Бас Гадаад Хэргийн сайд гэж нэг марзан нөхөр байна. 2010 оны 9 сард АНУ-ын Эрчим Хүчний Яамны сайд Даниел Пониман Монголд айлчлахад цөмийн энергийн асуудлаар хамтран ажиллах гэрээнд тэр л гарын үсэг зурсан,тиймээс ч нөгөө цөмийн хаягдал булшлах тухай албан бус яриа хэлцлийг хийсэн гэж сэжиглэгддэг (үнэндээ Солонгос, Япон гээд хаа сайгүй цөмийн энергийн салбарт хамтран ажиллах гэрээ бичиг үйлдэж явдаг нөхөр л дөө). Тэгсэн мөртлөө хэл ам гарахаар “гадны цөмийн хаягдлыг Монголд булуулахгүй гэсэн хуулийн заалт оруулна гэж би санаачлаад хөөцөлдөж байгаа” хэмээн сүр дуулиантайгаар зарлав. Үнэндээ ураны түлш үйлдвэрлэж зарчихаад бид хаягдлаа авч байна гээд элдэв бусын юм оруулаад ирэхэд манай хаягдал мөн байна гэж түүнийг ялгаж таних хүн байхгүй нь ойлгомжтой. Нөгөөтэйгүүр, 1.4 сая тонн ураны хаягдлыг Монгол нутагт булшлах болвол хүний өөрийн хаягдал гэлтгүй хордохдоо л хордож таараа. Цөмийн хаягдал эзнээ хордуулдаггүй гэж хэн бас заачихав даа? Сайтар бодвол нэгэнт Монголд ураны түлш үйлдвэрлэх технологи, үйлдвэр, бас мэргэжилтэн ч байхгүй юм чинь Монголд уранаа олборлоод, түүнийгээ гадны аль нэг улсад мөнгө төлж байж боловсруулуулж таарна. Ингээд бүтээгдэхүүнээ гадагш зарчихаад, цацраг идэвхжил нь хэдэн сая дахин нэмэгдсэн цөмийн түлшний хаягдлыг буцааж авах эдийн засгийн хувьд асар эрсдэлтэй мэргэн төлөвлөгөөг санаачлан хэрэгжүүлэгчдийн нэг нь тэр эрхэм өөрөө гарцаагүй мөн.

“Тошиба” корпорацийн хувьд бол 2010 оны 11 сарын 19-д ерөнхийлөгч Ц. Элбэрдорж, ГX-ийн сайд Г. Занданшатар нарын хэсэг бүлэг хүмүүс Японы эрх мэдэлтнүүдтэй уулзаж, цөмийн салбарт хамтран ажиллахаар тохирсноос хойш долоохон хоногийн дараа буюу 11 сарын 26-нд Тошиба корпораци Монголын “MNFCC” компанитай ашигт малтмал, нийгмийн дэд бүтцийг хөгжүүлэх асуудлаар хамтран ажиллахаар Xарилцан Oйлголцлын Санамж бичигт гарын үсэг зурсан. Төрийн ба хувийн түншлэлд суурилсан хэмээгдэх тэр үл мэдэгдэх “MNFCC” компанийн эзэн нь Дүгэрсүрэнгийн Дашдорж буюу Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд А. Ундраагийн нөхөр нь билээ. “Тэгээд юу гэж?” гэж та асууж байна уу?

Та дээрх Киодо Ньюс сонины мэдээг санаж байгаа биз дээ. Энэ хоёр хоорондоо ямар холбоотой вэ гэж үү? Тэгвэл ойлгоогүй хүмүүст зориулан тусгайлан тайлбарлая: “Тошиба” компанитай баталсан ашигт малтмал, дэд бүтцийг хөгжүүлэх санамж бичгийн “ашигт мaлтмал” гэдгийг уран гэж, “дэд бүтэц” гэдгийг олон улсын цөмийн хаягдал хадгалах байгууламж гэж ойлговол зохино. Мөн өнгөрөгч 2-p дугаар сард А. Ундраа ба түүний нөхөр Д. Дашдорж Японд оччихоод Цагаан сарын дараахан МИАТ-ын нислэгээр Улаанбаатарт буцаж иржээ. Энэ хугацаа нь Киодо Ньюс сонинд дурьдсан хугацаатай тохирч байгааг анзаарна уу? Харин Монгол улсын ерөнхийлөгч 6 сард АНУ-д яаравчлан айлчилж, одон медалиар шагнагдаж, бас цөмийн салбарт хамтран ажиллана гээд гэрээ байгуулчихаад ирсэн. МонАтомын Бадамдамдин дагалдаж явсаны учир юу вэ?

Ерөөсөө ч тэгэж ярьвал ашигтай хэсгийг нь ашиглачихаад хогийг нь Монгол руу хаядаг нь ямар учиртай юм? Ингэдэг олон улсын хууль, стандарт байдаг гэж битгий тархи угаагаарай, эрхэмүүд ээ !!! Тэгвэл чухам яагаад АНУ өөрийн үйлдвэрлэсэн ураны түлшээ Япон, Солонгос, Тайванаас эргүүлж авахгүй байгаа юм бэ? Тэдгээр оронтой АНУ-ын байгуулсан “123” гэдэг гэрээнд нь АНУ-аас гаралтай тэр түлшийг ашигласны дараа хаана хаяхыг шийдэхэд АНУ оролцоно гэснээс АНУ нутагтаа авна гэж огт заагаагүй. Шийдэхэд оролцоно гэдэг нь ч хамаагүй Арабын орнууд руу явуулж байж цөмийн зэвсэг үйлдвэрлэчих вий гэсэн болгоомжлолоос л гаралтай.

Үнэндээ бол зөвхөн ОХУ л бусад орнуудтай цөмийн түлшний зах зээл дээр өрсөлдөх гэсэндээ “Цөмийн түлшний банк” гэдэг шинэ үйлчилгээг Ангарск хотод байгуулчихаад зарсан түлшээ эргүүлж авна гэж сурталчилж байгаа. “Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөв” гэгчээр бидэнд тэгэх боломж бас шаардлага байхгүй. Хэрэв тэгэхгүй бол ашиггүй болчих гээд байна гэвэл тийм талын бизнес руу Монгол улс орох хэрэггүй. Ер нь Монгол улс яагаад заавал ураны бизнес руу орох гээд яараад байгаа вэ? Алт, нүүрс, нефть, газрын үнэт металл, бас өөр юу ч юм бүгдийг нь зөөлөө, баяжаагүй ээ, Монгол улс, жирийн ард түмэн! Өчнөөн жил ашигт малтмалаа гадагш зөөсөөр байтал, албан ёсоор ядуурлын түвшин 36 хувиас хэтэрдэггүй байтал яахаараа манай улс 2010 оны байдлаар хүнс тэжээлийн дутагдлаар (хүн ам нь өлөн зэлмүүн амьдарч байгаа байдлаараа) Хойт Солонгос шиг дарангуйлагч төртэй эсвэл Сьерра Леоне мэтийн дайн тулаанд шархалсан арав хүрэхгүй Африкийн улс орнуудын дунд цохиж явдаг юм бэ? Өчнөөн олон биш шүү дээ, бид нар--2.7-хон сая хүнийг өлсгөж чадаж байгаа нь гавьяа юу? Одоо уранаа л зөөвөл баяжиж сайжирна гэж гэж битгий худал амлаарай даа.

Тэгвэл чухам уранаа ухаж зарах нь хэнд ашигтай юм бэ?

Саяхны “Дуусдаггүй яриа--Цөмийн хаягдал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн Н. Батбаяр Монгол улс аюултай уранаар оролдох хэрэггүй гэж хэлсэн. Харин Гадаад Хэргийн Яамны тусгай үүрэг гүйцэтгэгч сайд А. Ундраа сандарч “Тэгээд Арева, Мицубиши хоёр яах болж байнаа?” гэж асууж суух юм. Монгол улсын төрийн өндөр албан тушаалтан яахаараа Монгол улсынхаа эрх ашгийг бодохгүй, алс холын Франц, Японы төлөө ингэж их сэтгэл зовж байна вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуусан, надад бол хариулт тодорхой. Уншигч та ч бас өөрөөсөө асуугаарай.
Одоо байдал ямар байна вэ?
Ийм ноцтой асуудал үүсээд байхад Монголчууд тоомжиргүй хандаж, нөгөө “сүх далайтал үхэр амар” гэгчийн үлгэрээр тайван амгалан, үнэндээ бол үхээнц дорой, дор бүрнээ амиа хичээсэн байдлаар хандсаар байгаа тул бүх зүйл эрх баригчдын хүссэнээр болж байна. Монголд энэ талаар хийгдсэн зүйл лав ойрмогхон мэдэгдэж сонсогдсонгүй. Баяр наадамдаа бэлдээд завгүй байгаа сурагтай. Цөмийн хаягдлын эсрэг нэртэй цөөн хэдэн Фэйсбукийн болон бусад бүлэглэлүүд байгуулагдсан ч дорвитой үйл ажиллагаа явуулдаггүй бөгөөд гишүүд нь хааяадаа орж мэдээ мэдээллээс нь уншдаг сонирхогчдийн цугларалтын хэмжээнд явагдаж байна. Гэвч энэ хооронд Монголын эрх баригчид ураны түлш үйлдвэрлэх, атомын цахилгаан станц барихаар яаравчлан хөөцөлдсөөр. Та биднийг хоосон амлалтанд хууртагдаж, зуны дэлгэр цаг ирлээ хэмээн амарлингуй суух хооронд цөмийн аюул тулж ирлээ.

Цөмийн хаягдлын асуудлын ач холбогдлын талаар зарим нэг зүйлийг дахин тайлбарлая. Уншигч та энэ мэдээг гүйлгэж харалгүй анхаарч уншаарай. Таны болоод таны үр хүүхдийн хувь заяатай нягт холбоотой асуудал гэдгийг бодож үзээрэй.

1) Цөмийн хаягдал = Монголын МӨХӨЛ.

Олон улсад ураны түлшээ нийлүүлээд түүнээс гарсан ЦАЦРАГ НЬ ИДЭВХЖСЭН, АСАР ХОРТОЙ хог шаарыг нь нутагтаа эргүүлж авна гэж байна. Хаягдал түлш шинэхэн түлшнээс хэдэн зуу мянга дахин хортой. Хажууд нь 1 метрийн зайнд зогсоход даруйдаа үхэх аюултай. Маш идэмхий, нэвчимтгий, нэвтлэмтгий байдаг. Цацраг идэвхжил нь сая жилийн дараа бүрэн үгүй болно. Товчдоо бол энэ бол Монгол улсын МӨХӨЛ.

2) Цөмийн хаягдал урт хугацаагаар хадгалж үзсэн улс орон байхгүй.

Дэлхийн түүхэнд онолын хувьд газарт булшлах тухай ярьдаг ч ингэж хадгалж үзсэн туршлага байхгүй. Анхны цөмийн байгууламжийг Финлянд улс өөрийн дотоодын хэрэгцээнд зориулж Онкала хавьд барьж байна. АНУ-д барьж эхэлсэн ч олон нийтийн хүчтэй эсэргүүцлийн улмаас зогсоогоод байна.

3) Цөмийн хаягдал хадгалах байгууламж барихад асар үнэтэй.

АНУ-ын байгууламж гэхэд л 120 тэрбум ам. доллар болох төсөв гарсан. Харин Монгол улсад хаягдлаа хадгалуулсны оронд 10-20 тэрбум ам. доллар өгнө гэсэн яриа байгаа. Шинэ нарийн технологи бүхий байгууламж барих нь битгий хэл түүний урсгал зардалд ч хүрэлцэхгүй мөнгө гэдэг нь ойлгомжтой.

4) Цөмийн агуулах нь АСАР их аюул эрсдэлтэй.

Ийм байгууламжид цөмийн хаягдал булшилж хадгалах аваас олон жилийн явцын дунд газар хөдлөх, террорист халдлага гарахаас авахуулаад техникийн доголдол дутагдлаас осол гарах магадлалтай. Хүн төрөлхтөн өөрөө 6 мянган жилийн түүхтэй. Тэгвэл чухам ямар торх 100 мянган жилийн элэгдэл хорогдлыг даах вэ? Германд хэдхэн 10 жил болсон бага хэмжээний цацраг идэвхтэй бодисыг давсны хуучин уурхайд булшилсан нь торхоо идэж зэврүүлээд хөрсөнд нэвчсэн тохиолдол гарсан. Германчууд өмнө нь ийм зүйлтэй тулгарч байгаагүй тул яахаа мэдэхгүй харзнаж байгаа. Ядахдаа практик сэтгэлгээтэй хүмүүс болохоор өндөр үнэтэй байгууламж барилгүй уурхайн гүнд орхисон нь асуудлыг улам хүндрүүлж байна. Монголчуудыг ч бас үнэтэй технологиор цөмийн хаягдлын байгууламж барина гэдэгт хэн ч итгэхгүй. Цөмийн хаягдал шингэн, хуурай, ямар ч хэлбэртэй байж болно. Хор нэвчиж гүний ус, байгаль орчныг хордуулж, агаар мандалд ууршиж, бороо болж ороход Монголчуудад битгий хэл аюул заналхийлж, Монгол улс оршин тогтнох эсэх асуудал тавигдана.

5) Цөмийн хаягдлын тээвэрлэлт хүртэл осол (бас өртөг) ихтэй.

Монголд ийм цөмийн хаягдлын агуулах байгуулах аваас тийшээ байнга аюулт ачаа тээвэрлэж байна. Тээвэрлэх замд орчин тойрондоо нэвчээн шингээж буй хорт цацрагийн асуудлыг бүр орхие. Тээвэрлэлт нь өөрөө маш аюултай үйл явч юм байна. Манайхаас хавьгүй өндөр хөгжилтэй АНУ гэхэд 300 удаагийн тээвэрлэлтэд дунджаар 1 удаагийн осол гарч, цөмийн хаягдал асгарч задардаг гэж Якка ууланд байгууламж барихыг эсэргүүцэгч бүлгийхэн мэдэгджээ. Харин нэг удаагийн хаягдал түлш асгарсан ослын үр дагаврыг залруулахад дор хаяж 6 тэрбум ам. доллар шаардагддаг. Бидэнд тийм мөнгө, бас ийм өндөр эрсдэл хүлээх шаардлага байна уу?

6) Монголд АЦС барих нь эдийн засгийн үр ашиггүй, бас хүн хүчний хувьд бэлтгэгдээгүй тул эртэдсэн асуудал.

Энэ үгийг “Дуусдаггүй яриа--Цөмийн хаягдал” нэвтрүүлгийн үеэр А. Ундраагийн хэлсэн тул түүнд энэ удаа гүнээ талархья. АЦС барихыг уриалж байгаа нь хулганы анд их буутай гарахыг санагдуулж байна. Монгол улс эрчим хүчнийхээ ердөө л 4 хувийг гаднаас импортолдог гэж уншиж байсан. Ямар ч байлаа гэсэн асар их нүүрсний баялаг байхад түүгээрээ хөдөө орон нутагт дулааны цахилгаан станцуудыг барих, ажиллуулах мэргэжлийн хүн хүч, арга туршлага байхгүй, өртөг зардал асар өндөр, эрчим үхч үйлдвэрлэсэн ч эдийн засгийн үр ашиггүй төдийгүй аюул осол гарах магадлал өндөртэй, улс орны ирээдүйн аюулгүй байдлын хувьд ч илүү эрсдэлтэй.

7) Цөмийн хаягдал бол баялаг БИШ, хэн ч авахыг хүсдэггүй хамгийн адгийн хортой хог шаар.

АЦС барихаар хурдавчилж байгаагийн учир нь гэвэл түүгээр далимдуулан гадны цөмийн хаягдлыг эрээд олдошгүй алт эрдэнэс, баялаг хэмээн оруулж ирэхийг санаархаж байна. Саяхны АНУ-ын Конгрессийн дэргэдэх Судалгааны үйлчилгээнээс гаргасан тайланд цөмийн хаягдал гэлгүй өөр нэрээр нэрлэчихвэл цөмийн хаягдлыг Монгол нутагт булшлах боломжтой гэж зарим шинжээчид үзэж байгааг дурьдсан байсан. Тэгвэл ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч А. Ундраа ТВ-ийн нэвтрүүлэгт оролцохдоо “цөмийн хаягдал гэхгүй баялаг ч гэж болно” гэж байсан. Баялаг ч байж болно, тэгвэл яагаад улс орнууд өөрийн баялгаасаа сайн дураараа татгалзаад гадагш явуулах гэж чармайж байна вэ? Яагаад тэр баялгийг нь бусад улс орнууд авахаас халгаад, эсэргүүцээд байнаа? Жогорхой ч гэсэн ялгадас ч гэсэн утга, үнэр ижил биш үү?

8) Цөмийн хаягдлыг дахин боловсруулах аюулгүй технологи олон улсад байхгүй.

Зарим хүмүүсийн “баялаг” гэх тэр цөмийн балгийг чадан ядан дахин боловсруулсан ч дахиад л асар их цөмийн хаягдал гардаг, бас гарсан түлш нь дэндүү үнэтэй тул эдийн засгийн хувьд алдагдалтай гэдгийг цөмийн энергээр эрчим хүчнийхээ 80 хувийг хангадаг Франц улсад хийгдсэн судалгаагаар нотлогджээ. Тиймээс ч аль ч улс орон ашигласан түлшээ боловсруулалгүй хаяж булшлахыг илүүд үздэг. Ядахдаа дэлхий дахинд хаягдал түлш дахин боловсруулах аюулгүй технологи хараахан алга. Байдаг байсан бол улс орнууд өөрсдөө тэр баялгаа дахин боловсруулаад байна биз дээ? Эрдэмтдийн үзэж байгаагаар бол тийм технологи 50-10 жилдээ гарахгүй гэх, харин академич Б. Чадраа бол 10 жилдээ гарна гэж дахин дахин эндүүрэх юм (бодвол нөгөө капитализмыг алгасч гэдэг шиг юм бодсон бололтой). Францчууд асар их цөмийн хаягдлаа дахин боловсруулж ашиглахын оронд түүнийгээ ОХУ мэтийн авилгалд идэгдсэн улсууд руу ухаж сэмхэн булшлуулахаар шахчихаад, Нигер мэтийн ядуу орнуудыг молигодож, байгалийн ураныг нь аваад үхлийн тоосонцор, радон хий ялгаруулсан уурхайг нь үлдээдэг нь үнэн. Монголд ч бас Францын цөмийн салбарын хаан Арева компани ирчихээд байгаа биз дээ?

9) Цөмийн хаягдлыг ХОРГҮЙ гэж тархи угааxaap хөөцөлдөж байна.

Сүүлийн үед цөмийн хаягдлын хамтаар 2.7 сая иргэнээ ирээдүй хойчтой нь булшилчихаад хармаагаа түнтийлгэх гэсэн бузар шуналтнуудын худал ухуулга сурталчилгаа, тархи угаалт хирээс хэтэрч байна. Тэдний дунд АЦС, цөмийн хаягдлыг сар бүр сурталчилж, зөв буруу ярьдаг академич Б. Чадраа ( ярьсан зүйлээ дараачийн ярилцлагандаа үгүйсгэдгийн баримт нотолгоо бий), цөмийн хаягдал Монголчуудад хоргүй гэж байнга хошгируулдаг УИХ-ын гишүүн доктор цолтой О. Чулуунбат (харин Монгол бус хүмүүст бол үхлийн хортой нь дээр батлагдсан шүү дээ), түүнчлэн бусад АЦС барихыг шавдуулагчид нь (Б. Чадраа, УИХ-ын гишүүн Л. Гантөмөр, МонАтомын дэд захирал Г. Цогтсайхан гэх мэт) АЦС барихыг эгээтэй л социалист уралдаан мэт үзэж “нөгөө муу Бангладеш хүртэл барих гээд байна шүү, шалавлаарай”, эсвэл “нэгэнт ОХУ бас Хятад хилээ дагуулаад АЦС барьж байгаа юм чинь манайхан ч барихад гэмгүй” хэмээн ухуулж, АЦС барьвал эдийн засгийн үсрэлттэй хөгжил дэвшил, ажлын байр, нийгмийн хөгжил цэцэглэлтийг амлаж байна. Цөмийн энэ бизнест гар бие нь улам тодорхой болж байна.

Гарцаагүй үнэнд гүйцэгдэхээрээ “Энэ бол Орос Хятадын явууллага” эсвэл “биднийг Майничи, Ройтерс, СНН, бас BBC үндэслэлгүй гүтгэж байна” гэж жүжиг тавьдаг, тэд нар. Үнэхээр гүтгэсэн бол шүүхэд өгчих гэхээр таг чимээгүй болчихдог нь ч үнэн.

Хүч тэнцвэргүй энэ тэмцэлд нэг талаас golomt.org, түүнийг уншигч, дэмжигч цөөн хэдэн хүмүүс Монголчууддаа үнэн мөнийг хүргэх, цөмийн аюулыг сонордуулах гэж зүтгэж байхад нөгөө талаас хэвлэл мэдээллийн бүх хэрэгслийг гартаа авсан эрх баригчид өргөн фронтоор давшилж байна. Энэ талаар ярьсан хэлсэн бүгдийг элдэв хэл амаар доромжлох, заналхийлэн сүрдүүлэх, нэр хүндийг нь гутаах, мэдээллийг хаах арга хэмжээг эрх баригчид шуурхай авч байгаа. Тэдэнд хандаж хэлэхэд Монгол улсынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй, шударга үнэнийг олон түмэндээ хүргэх гэсэн хүмүүсийг та нар яах юм бэ? Чин сэтгэлийн дуудлагаар, сайн дураараа хийж байгаа болохоор бидэнд алт мөнгө, албан тушаал амлаад ч зогсоохгүй. Монголд байсан бол “Гал Үндэстнийхэн” шиг, Анодын Даваа шиг шалтаглан шоронд хатаах байсан бизээ. Гадаадад суугаа Монголчуудаа та нар яах юм, нөгөө хүч хэрэглэн мансууруулж, хил давуулдаг хуучин аргаа хэрэглэх үү?

Дашрамд хэлэхэд, Амарлин миний бичсэн нийтлэлийг сонин хэвлэлд гаргаж олон нийтэд хүргэхийг хүссэн, зөвлөсөн сэтгэгдэл олон байдаг. Тэдэнд хандаагүй биш хандсан. Гэвч аль нь ч авч нийтлээгүй гэдгээс чухам хэн нь хэний гар хөл вэ гэдэг уншигчдад ойлгогдох буй заа.

Монголчуудаа, та бүхэн мэргэн ухаандаа дахин сайн болгоогтун. Таагүй мэдээ бүхнийг үгүйсгэж, үл итгэсэн, эргэлзсэн байдалтайгаар угтдаг эсвэл босье тэмцье гэсэн уриалга бичээд тайвширдаг идэвх султай энэ араншин биднийг МӨХӨЛ рүү хөтөлж байна. Өвөг дээдэс, эзэн Чингис, хил залгасан хоёр хөрш, бас далайн чанад дахь гуравдагч хөрш, төрийн тэргүүндээ ч найдаад хэрэггүй ! Зөвхөн өөрийн эрүүл саруул ухаанд, эргэцүүлэн бодох чадвар, өөрийн эрх ашгийн төлөө тэмцэх хүч чадалд итгэж амьдар.

Бидэнд БИДНЭЭС өөр туслах хүн ганц ч байхгүй.

Өнөөдөр л ТА өөрийнхөө, үр хүүхдийнхээ, бас ирээдүй хойч үеийнхнийхээ төлөө дуугарахгүй юм бол наадаж цэнгэж явах хойгуур хашаанд чинь цөмийн хаягдлаа булчихсан байх вий дээ. Энэ жилийн баяр наадам явдгаараа яваад дуусч л таараа, харин Монгол улс, Монголчууд ирээдүйд хэдэн удаа наадах вэ гэдэг асуудлыг зөвхөн ТАНААС шалтгаална.

Монголд цөмийн хаягдал булшлахын эсрэг дуу хоолойгоо өргөх чин хүсэлтэй хүмүүсийг Facebook дээр нээсэн Anti Nuclear Movement Mongolia группт нэгдэхийг урьж байна. Бид ард түмнийг хүчирхийлэлд уриалаагүй, харин бид бүхний ирээдүй хойчтой холбоотой энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд оролцох эрхээ эдлэхийг хүсч байна.

Амарлин (amarlin06@gmail.com)
http://golomt.org

Жич: Mиний бие олон сарын туршид энэ талаар нарийвчлан судалж бичсэн тул энэ нийтлэлд бичсэн үг бүрийн цаана баримт байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлж чадна. Миний хөтөлдөг голомт.орг дээрх нийтлэлүүдэд эх сурвалжууд нь тодорхой байгаа. Зөвхөн энэ удаад уншигчдад ойлгомжтой, хялбар дөхөм байдлаар хүргэхийн тулд энд эх сурвалжуудыг дурьдсангүйг болгооно уу.


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Jul.16.11 12:14 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.04.10 11:05 pm
Posts: 3987
Location: Хаяг тогтоох төв
Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглосноос Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, улсын арслан С.Мөнхбат түрүүлж аварга болсон бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, улсын арслан Г.Эрхэмбаяр үзүүрлэж, наадамчин олноо баясгасан билээ. Дөрвөн тэгш ой давхацсан их баярт, нутгийнхаа нэрийг дуурсган, наадамчин олондоо урамтай сайхан барилдаан үзүүлсэн аварга, арслангуудын амжилтыг Увс аймаг болон Сэлэнгэ аймгийн нутгийн зөвлөлийнхөн цоо шинэ “Lexus-570” автомашинаар мялаалаа. Хүй долоон худагт болж буй уяачдын наадмын үеэр аварга, арслан цолтнууд шинэ төмөр хүлгийнхээ түлхүүрийг гардав.

www.news.mn

_________________
t(-_-t)


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Jul.18.11 12:26 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Jul.06.11 9:35 pm
Posts: 98
Location: www.ulaanbaatar.mn
Сайхан төмөр хүлэгтэй болцогоожээ

_________________
metropolic


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Nov.08.11 4:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Miss International 2011 Олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн Идэрсайхны Төгсөө амжилттай оролцож 3-р байрын эзэн боллоо. Жирийн нэгэн Монгол охин тив дэлхийн гоо бүсгүйчүүдээс дутахааргүй гэдэгээ баталж чадлаа.Нэр хүнд, цар хүрээгээрээ “Дэлхийн мисс” тэмцээний дараа бичигддэг “Олон улсын мисс”-ийн 51 дэх удаагийн тэмцээн БНХАУ-ын Сычуань мужийн Ченду хотод 11 сарын 6нд болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлж оролцсон Идэрсайханы Төгсөө гуравдугаар байр эзэлж шилдэг 15 шалгарч үлдсэн байна. Лондонд болсон “Дэлхийн мисс” тэмцээнтэй зэрэгцэж болсон “Олон улсын мисс” тэмцээн нь анх 1960 онд Япон улсын санаачилгаар зохион байгуулагдажээ. Шилдэг 15 оролцогч дараагийнхаа тэмцээний бэлтгэлээ Япон улсад хангах бөгөөд И.Төгсөө шууд Япон улсыг зорих юм байна.

Image


Last edited by Хонгор on Nov.08.11 9:27 pm, edited 1 time in total.
өөө энэ маань бүүр гараад өгч хөөе


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Nov.08.11 4:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Microsoft компанид 11 монгол залуу, Google, Facebook-д тус бүр 1-3 монгол ажиллаж байгаа юм байна. :wd:


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Nov.08.11 9:28 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.04.10 11:05 pm
Posts: 3987
Location: Хаяг тогтоох төв
зиа Зулаа гоё мэдээнүүд оруулжээ .. зөндөө гоё мэдээ оруулаарай

_________________
t(-_-t)


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Nov.14.11 1:37 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Дэлхийн 50 гаруй орны хэлийг хөрвүүлдэг “Google translation”-д Монгол хэлийг оруулахаар болсон нь:
Image

Монгол Улсын ерөнхий сайд С. Батболд, Батлан Хамгаалахын сайд Л.Болд, МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ нар “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй уулзалт хийжээ. Тус уулзалтаар Монгол Улс “Google” корпорацитай хэрхэн хамтарч ажиллах талаар хэлэлцсэн байна.
Дэлхийн 50 гаруй орны хэлийг хөрвүүлдэг “Google translation”-д Монгол хэлийг оруулахаар болсон нь “Google” корпорацийн гүйцэтгэх захиралтай хийсэн уулзалтын гол үр дүн байлаа.
Уулзалтын хүрээнд андройд маркет дээр Монгол программистуудын боловсруулсан аппликэшнийг борлуулах нөхцлийг бүрдүүлж уг тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэх боломжийн талаар санал солилцжээ. Мөн Монголоос андройд маркетруу хандалтыг нээснээр манай улсын хэрэглэгчид гар утсаа бүрэн дүүрэн ашиглах боломж бололцоотой болохыг дурьдсан байна.
“Google Earth” хэмээх интернэт хэрэглэгчдийг байлдан дагуулж чадсан аппликэшний программ хангамжинд улсын нийслэл болон томоохон хот суурин газрыг “Street view” үйлчилгээнд хамруулан Монголын зургийг тогтмол шинэчилж байх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хэлэлцжээ. Мөн манай улсад Google data center байгуулах саналыг МШХХТГ-ын дарга Ж.Бат-Эрдэнэ тавьсан байна. Үүнийг “Google”-ийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмит судалж үзэн хамтарч ажиллах боломжтой гэдгийг онцолсон. Уулзалтын үеэр МШХХТГ-ын зүгээс “Google” компанид богино дунд хугацаараар тодорхой чиглэлээр мэргэжилтэнүүд бэлтгэх талаар санал тавьсан байна. Эдгээр болон бусад олон асуудлаар “Google” корпорацийн гүйцэтгэх захирал ноён Эрик Шмидттэй хийсэн уулзалт амжилттай болж өнгөрлөө. Монголд анх удаа ирсэн ноён Эрик Шмидтийн хувьд манай улсад Мэдээллийн технологийн салбар эрчимтэй хөгжих бололцоог буйг онцлоод, цаашид идэвхтэй хамтран ажиллахаар болсноо мэдэгдлээ.
http://ictpa.gov.mn


Last edited by Tsenguun on Nov.18.11 10:37 pm, edited 1 time in total.
tnx


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Nov.28.11 8:01 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
Дуучин Д.Болд төрийн шагнал хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр нэр бүхий хүмүүсийг Төрийн ордонд хүлээн авч Төрийн шагнал хүртээлээ. ХХ зууны түүхэнд YIII Богд Жибзундамбын гүйцэтгэсэн үүрэг, Монгол, Хятад, Орос гурван улсын Хиагтын гэрээ зэрэг түүхийн онц сонирхолтой бүтээл туурвисан эрдэмтэн О.Батсайхан энэ жилийн Төрийн шагналын дээжийг хүртэв. Эрдэнэтийн уулын хүдрийн шинж чанарын хувиралтад түшиглэн зэс молибдений хүдэр баяжуулах ажил хийсэн Ж.Баатархүү, Ц.Туяа нарын дөрвөн хүн багаараа шагнал хүртсэн байна. Мөн Монголын язгуур урлагийг рок поп урсгалаар баяжуулсан Д.Болдыг мөн төр соёрхож төрийн шагнал хүртээлээ.
Image
Image

http://www.news.mn


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Sep.22.12 6:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
Харумафүжи ёкозуна цолны болзол биелүүлэв.

Японы мэргэжлийн сумо бөхөд 70 дахь ёкозуна төрөх боломжтой боллоо. Есдүгээр сарын аки башёд амжилттай барилдаж, түрүүлэхгүй ч түрүүлэх хэмжээнд өрсөлдөж, 14 ба түүнээс дээш даваа авбал ёкозуна цол хүртээх боломжтой гэсэн Ёкозунагийн зөвлөлийн болзлыг озэки Харумафүжи биелүүллээ. Башёгийн эхний өдрөөс эхлэн 100 хувийн амжилт үзүүлж буй озэки өнөөдөр озэки Какурюү М.Анандтай учраа тааран барилдаж, ёрикири мэхээр давснаар башёгийн 14 дэх даваагаа авсан юм. Озэки Харумафүжи ийнхүү дараалан 30 давсан амжилттай болж байна. Тэрбээр маргааш буюу башёгийн сүүлийн өдөр их аварга Хакухо М.Даваажаргалтай хүч үзнэ. Башёгийн түрүү бөхөөр тодорвол маргаангүйгээр ёкозуна цол хүртэнэ, эс бөгөөс башё өндөрлөсний дараа Сумогийн холбооны дэргэхэд Ёкозунагийн зөвлөл хуралдаж, озэки Харумафүжид ёкозуна цол хүртээх эсэх тухай хэлэлцэж, шийдвэрлэх юм.
Image

_________________
Wish all the best MGL


Top
   
 Post subject: Re: Deline News
PostPosted: Sep.22.12 6:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
Тооцож барамгүй их алмааз

Өнгөрөгч долоо хоногт Оросын геологичид алмаазны аварга том ордын талаарх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргаснаа зарлаж хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр томоохон шуугианыг дэгдээлээ. Урьдчилсан таамгаар, Попигайн тогоон доторх алмаазны нөөц нь “хэдэн их наяд карат” байгаа нь Якутын нутаг дэвсгэр дээрх батлагдсан нийт нөөцөөс даруй хэдэн мянган дахин их гэсэн үг ажээ. Энэхүү ордыг 1970-аад оны үед илрүүлсэн байна. Гэхдээ өнөөдөр үүнд учиргүй баярлах хэрэггүй бололтой. Учир нь уг ордод олборлолт явуулах боломжтой эсэх, түүнд буй алмаазуудын шинж чанар зэрэг нь одоогоор тодорхойгүй хэвээр байгаа аж.

1970-аад оны сүүлчээр Зөвлөлтийн геологичид 40 орчим сая жилийн өмнө унасан солирын ором болох Попигайн тогооноос алмаазын нөөц илрүүлжээ. Попигайн тогоо хэмжээгээрээ дэлхийд дөрөвт ордог. Тойргийн хэмжээ нь 100 км бөгөөд Якут, Красноярск мужийн хилийн зааг дээр оршдог. Тухайн үед Орос даяар нийлэг (синтетик) алмаазны үйлдвэрүүд баригдаж байсантай холбоотойгоор энэхүү ордын судалгааг зогсоожээ. Үүнээс гадна байгалийн гаралтай алмаазанд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлагатай болдог тул тухайн үеийн ЗХУ-д нэгэн зэрэг томоохон хоёр төсөлд оруулах мөнгө байсангүй.

Гэлээ гэхдээ ордын хайгууллын ганц нэг ажлыг хийж чаджээ. Тодруулбал, тогоон доторх Ударный, Скальный гэсэн хоёр ордын нөөцийг үнэлж амжжээ. Тухайн үед геологичид судалгаа шинжилгээндээ тулгуурлан Ударный ордыг 7 тэрбум карат, Скальныйг 140 тэрбум карат алмаазын нөөцтэй гэж тогтоосон аж. Гэтэл энэ хоёр орд нь тогооны нийт талбайн ердөө 0.5 хувийг л эзэлж байгаа юм.

Ингээд геологичид тэртээх он жилүүдэд явуулж байсан судалгааны баримтуудыг эргэж судлаад дээрх хоёр орд бол тогоон доторх алмаазны нөөцийн өчүүхэн хэсэг нь юм байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. ОХУ-ын ШУА-ийн харьяа Соболевийн нэрэмжит Геологи, Эрдэс судлалын хүрээлэнгийн захирал Николай Похиленко тухайн бүс нутагт хэдэн их наяд карат алмааз байж болзошгүй хэмээн мэдэгдэв. Харьцуулахын тулд Якутад алмаазны батлагдсан нийт нөөц 1.4 тэрбум карат байдаг билээ.

Энэ бас юу ч биш аж. Аварга тогоон доторх алмаазууд бидний мэддэг алмааз биш гэнэ. Үүнийг тайлбарлъя. Солирыг газар унах явцад бий болдог нүүрстөрөгчийн зарим талст нь сонгодог алмаазаас талстын торлогоороо ялгардаг аж. Өөрөөр хэлбэл, ийм алмаазын талст нь дөрөв биш зургаан талтай байдаг ажээ. Солирыг унасны дараа чухамхүү ийм алмаазууд бүрэлдэн бий болдог агаад тэдгээрийг лонсдейлит буюу зургаан талт (гексагональ) алмааз гэж нэрлэдэг байна. Ийм алмаазууд энгийн кимберлит-алмаазаас даруй хоёр дахин өндөр хатуулгатай учир ирээдүйд аж үйлдвэрлэлд ашиглах бүрэн боломжтой ажээ.

Тэгэхээр алмаазыг ойрын үед олборлож эхэлнэ гэж дүгнэж болохоор мэт. Ингэсэн тохиолдолд ОХУ үнэт чулууны зах зээлд ноёрхлоо тогтоож, экспортын хэмжээгээ нэмж ганцаар тогтохгүй тэрбум доллар олж болно. Гэвч энэ талаар ярихад арай эрт байгаа ажээ.

Нэгдүгээрт, цэвэр техникийн талын хүндрэл бий гэнэ. Лонсдейлитээс алмаазыг шавхаж авах боловсруулалтыг хийхэд маш хэцүү байдаг байна.

Хоёрдугаарт, уг ордуудын алмааз бүр зургаан талсттай юу гэдэг нь тодорхойгүй байгаа. Ихэнх алмааз нь энгийн бүтэцтэй байж болох.

Эцэст нь онцлоход, Попигайн тогоон дахь алмаазуудын хэмжээ нь тэднийг гоёл чимэглэлд ашиглах боломжгүй болгож байгаа. Геологичид тэдгээр алмаазыг хэдэн микроноос хоёр см хүртлэх хэмжээтэй гээд байгаа боловч яг нарийн тогтоосон зүйл алга.

Нэг үгээр хэлбэл, Оросын геологичдын хийсэн мэдэгдэл нь асуултад хариулт өгөхөөсөө илүүтэй нэмж олон асуултыг бий болголоо. Зах зээлийн шинжээчид гэхэд л энэхүү мэдээллийг асар том өөрчлөлтийг авчирна гэж одоогоор үзэхгүй байна. Алмаазын дэлхийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг ажиглаж байдаг “Rough and Polished” компанийн Орос дахь салбар агентлагийн Ерөнхий редактор Владимир Малахов дээрх ордуудын олборлолтын тухай асуудлыг ярих эрт байна гэв.

“Тэрхүү ордууд дахь түүхий эдийн нөөц нь зах зээлд эрэлт бий болгох чадваргүй байж болно шүү дээ. Ордуудын талаарх мэдээллийг нууцын зэрэглэлээс гаргасан явдал нь л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн анхааралд өртөж томоохон шуугиан дэгдээх шалтгаан болсон биз ээ. Гэвч эдгээр ордод чанарын хувьд гоёл чимэглэлд ашиглах боломжтой алмааз байхгүй гэсэн. Нэг ёсны техникийн алмааз буюу боловсруулах үйлдвэрлэлд ашиглагддаг алмаазын нөөцтөй юм билээ. Тийм учраас гоёлын алмаазын (бриллиант) зах зээлд энэ алмаазууд ямар ч эрсдлийг учруулж чадахгүй” гэсэн тайлбарыг өглөө.

Хөрөнгө оруулалтын “Церих” компанийн ахлах шинжээч Олег Душин ч бас Малаховын бодолтой санал нийлж байна. Дэлхийн зах зээл дээр алмааз, бриллиант маш их эрэлттэй байгаа хэдий ч алмаазын олборлолт өсөхгүй байгаа юм байна. Гэлээ гэхдээ геологичдын хийсэн мэдэгдэл энэхүү зах зээл дээр үнийн хэлбэлзэл үүсгэхгүй гэдэгт Душин итгэлтэй байгаа аж. Геологичид ийм том мэдэгдэл хийсэн нь хөрөнгө оруулагчдын сонирхолыг татах оролдлого байсан болов уу гэж таамаглав. Үнэндээ ч хөрөнгө оруулагчдыг татна гэдэг амаргүй ажил. Хайгуулаар илрүүлсэн нөөц түүхий эд хэлбэрээр л байна. Харин олборлосны дараа ямархуу алмааз гарч ирэхийг хэн ч хэлж мэдэхгүй байгаа.

Юутай ч, геологийн шинжилгээг ирэх жилээс явуулах юм билээ гэж Душин нэмж хэлэв. “Үүний дараа хөрөнгө оруулагчдыг олох, техник-эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулах гээд 1-2 жилийн хугацаа орно. Тэгээд ордыг бүрхэж буй хөрс, усыг зайлуулах, дэд бүтэц байгуулах зэрэг ажлуудад бас л 1-2 жил зарцуулагдана. Гэхдээ олборлолт явуулахад хэр эвтэйхэн газар вэ гэдгээс шалтгаалаад хугацаа нь нааш, цааш яригдана. Энгийн кимберлит-алмаазуудыг бодвол эдгээр алмаазыг олборлох ажил илүү хялбар явагддаг. Яагаад гэвэл, тэднийг үндсэндээ элснээс олборлодог. Гэсэн ч тэднийг улайран олборлоогүй тохиолдолд алмаазны түрүүч нь 2017 оноос нааш зах зээлд гарч чадахгүй” гэж Душин үзэж байна.

Мэргэжилтнүүдийн өгсөн тайлбарыг дүгнэж үзэхэд, эрдэмтэн Николай Похиленкогийн хэлсэн “илрүүлсэн алмаазын нөөц нь хүн төрөлхтөнд 3000 жил ашиглахад хүрэлцээтэй” гэх үгэнд болгоомжтой хандах хэрэгтэй болох нь. Мэдээж хэрэг, Академийн эрдэмтэд үндэслэлгүй хоосон зүйл ярихгүй. Тиймээс энэхүү эртний тогоонд явуулах геологичдын ажлын явцын талаарх мэдээллүүдийг сонирхож байхад илүүдэхгүй байх аа.

_________________
Wish all the best MGL


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited