#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.15.18 11:48 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next
Author Message
 Post subject: Deline News
PostPosted: Dec.14.08 7:17 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Дэлхийн санхүүгийн хямрал Монголчуудад аль хэдийнэ нөлөөлөөд эхэлчихлээ. Ялангуяа банк санхүүгийн салбарт нэлээд хүнд цохилт болж байна. Бас зэсийн үнэ огцом унасан нь ядмагхан төсөвтэй манай улсын төсөвт том ангархай гаргачихсан.
Үнэндээ сүүлийн өдрүүдэд 3000 ам.доллараас доош ороод байгаа зэсийн үнэ, эхнээсээ дампуурахдаа тулаад байгаа арилжааны банкууд Монголчуудыг нар өөд нь харуулахгүй бололтой. Гэсэн ч нөгөө талаар дэлхий нийтийг цочроогоод байгаа энэ санхүүгийн хямрал бидэнд ээлээ өгч байна гэхэд болно. Хямралаас болж нефтийн үнэ ч навс унаад байгаа бөгөөд энэ нь саар мэдээнд дөжрөөд байгаа Монголчуудын чихэнд чимэгтэй ганц мэдээ болов. Хэдий манай улс нефтийн бүтээгдэхүүний хувьд дэлхийн зах зээлээс шууд хамааралтай биш ч гэсэн нефтийн хямдрал аажмаар манай улсад нөлөөлж байна.
Өнгөрсөн долдугаар сарын дунд хүртэл огцом нэмэгдсэн нефтийн үнэ түүнээс хойш бага багаар бууж байгаа. Өнгөрсөн сард 100 гаруй төгрөгөөр хямдарсан дотоодын автобензин, дизель түлшний үнэ энэ сард 300 орчим төгрөгөөр буурах магадлал өндөр байна. Яахав ам.долларын чангаралт өнөө маргаашгүй буухад бэлэн болоод байгаа шатахууны үнээс хумслах талаар яригдаж байгаа ч төдийлөн ихээр нөлөөлөхгүй бололтой. Ямар ч байсан ирэх долоо хоногоос 200 орчим төгрөгөөр буурах байх гэсэн таамаг тооцоог хийснээ холбогдох албаныхан хэлсэн.
Тэгвэл үүн дээр дахин чихэнд чимэгтэй мэдээ дуулдах болов. 12 дугаар сард нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг буулгаж, нийт хилийн үнэ нь 250 ам.доллараар хямдраад байсан ОХУ шинэ оны эхний сард экспортынхоо татварыг дахин буулгахаар болжээ. Урьд нь сүүлийн хоёр сарынхаа дундаж үнээр дараагийн хоёр сарынхаа экспортыг тогтоодог байсан ОХУ өнгөрсөн сараас эхлэн сар тутам экспортынхоо татварыг тогтоож байхаар болсон юм. 11 дүгээр сарын 26-нд хойд хөршийн Засгийн газраас нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг 62.5 ам.доллараар бууруулахаар болж, 12 дугаар сарын 10-ны өдрөөс мөрдөж эхлэхээр болжээ.
Ингэснээр ОХУ-ын экспортын татвар 141 ам.доллар болж байгаа юм. Энэ үнэ ирэх оны эхний өдрүүдээс манай улсад үйлчилж эхэлнэ. Учир нь энэ сарын сүүлээр ирэх сард авах шатахууныхаа гэрээг энэ үнээр манай импортлогч компаниуд хийх юм. Ямар ч байсан одоогийн мөрдөж байгаа хилийн үнэ ирэх сард 62.5 ам.доллараар буурах нь байна. Үүн дээр ОХУ-ын дотоодын зах зээлд шатахууны үнэ буурах нь дамжиггүй. Үүнийг тооцоолох юм бол хилийн үнэ дахиад ч буурна.
Тэгвэл энэ үнэ ирэх онд манай дотоодын зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ? Энд албан ёсны бус таамаг тооцоо хийж үзье. Өнгөрсөн хугацаанд шатахууны үнийн бууралтыг тандаж үзэхэд ОХУ-аас импортолдог нефтийн бүтээгдэхүүний хилийн үнэ тонн тутамд 100 ам.доллараар буурахад манай дотоодын зах зээлийн литр шатахууны үнэ дундажаар 100 орчим төгрөгөөр буурч байгаа. 11 дүгээр сард хилийн үнэ 100 орчим ам.доллараар буурахад манайд 60-120 төгрөгөөр шатахууны үнэ хямдарч байсан. Энэ сард хилийн үнэ 250 ам.доллараар буурахад манайд 200-300 орчим төгрөгөөр буурах магадлалтай гэдгийг албаны хүмүүс хэлж байна.
Эндээс дүгнэж үзэхэд ирэх сард ОХУ-ын экспортын татвар 62.5 ам.доллараар буурсан болохоор манайд ойролцоогоор 50 гаруй төгрөгөөр, үүн дээр бүтээгдэхүүний үнэ мөн буурвал төдий чинээ дахин хямдрах юм.
Өнөөдөр манайд литр шатахууны үнэ дундажаар 1300 орчим төгрөгтэй байгаа. Харин ирэх онд Монголчууд шатахуунаа 1000 төгрөгөөс доош үнээр худалдан авах бүрэн боломжтой гэхэд болно. Гэхдээ энэ бол яг таг гэсэн үг биш. Хамгийн гол нь импортлогч компаниудын сэтгэл л мэднэ. Монголчууд чинь зургаа, долоохон компанийн “халаасанд” байдаг ард түмэн шүү дээ


www.ubtimes.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.15.08 2:09 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5346
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Монгол улсын хилийг тогтоох бүрд газар нутгаа алдсан байдаг

Одоогийн хилээр бол Ю.Цэдэнбал ОХУ-д төржээ

Дэлхий дээр хоёр зуу гаруй улс орон байдаг. Тэд бүгд хилтэй. Хил нь НҮБ-аар зөвшөөрөгдөн баталгаажсан байдаг. Зарим зөвшөө­рөг­дөөгүй хил ч бий. Улс гүрнүүд дотроо холбооны улсууд, муж дүүрэг, аймаг сум гээд өчнөөн хилтэй. Дэлхийн улс орнуу­дын дагаж заншиж ирсэн энэ хил гэдэг зүйл хамгийн эмзэг асуудал билээ. Дэлхийн бүх дайн тулааны гуравны хоёр нь хилийн зөрчил, хилийн мар­гаан, нутаг усаа булаацалд­санаас үүдэлтэй гэж эрдэм­тэн судлаачид үздэг юм байна.

Тэгвэл Монгол улс хилтэй, бас тусгаар тогтнолоо баталж НҮБ-аар баталгаажуулсан байдаг. Энэ хил хэдийд яаж тогтсон, хэрхэн шийдсэн та­лаар сонин баримтууд түү­хэнд үлджээ. Улсын хилийг тогтоох хэдэн зарчим байдаг юм байна. Хамгийн гол нь тэр ард түмний олон жил нутаглаж идээшиж дассан газраар нь, тэдний санаа бодолд тул­гуурлах зарчим байдаг. Мөн хиллэж байгаа хоёр улсын эдийн засгийн нөхцөл байдал, газрын хэвлийн баялаг, ирээ­дүйн төлөв байдлыг харилцан ойлголцлын үндсэн дээр ший­дэх явдал чухал юм. Хоёр талаасаа олон зуун жилээр нутаглаж байсан уул нуруу, ундаалж байсан нуур гол мөрөн, гол шугуй тааралддаг. Энэ бүхнийг хил тогтоодог олон улсын жишгээр тогтоодог зарчим бий.

Монгол Улсын хил ямар байв? Одоогийн энэ хилийг яаж тогтоов оо? Чингисийн эзэнт гүрэн задарч унасны дараа хүүхдүүд нь тус тусдаа улс байгуулан гал голомт салцгаасан. Гал голомтоо сахиж үлдсэн монголчуудад тодорхой тогтоогоод хилийн овоо босгочихсон хил хязгаар байсангүй. Газрын зураг дээр бол олон янзаар тэмдэглэг­дэж ирсэн. Сүүлд Манжийн колончлолд 200 жил байх хугацаанд хилийн тухай асуу­дал дахин дахин сөхөг­дөж байсан тухай түүх но­монд бий. Тэгэхдээ урд тал, зүүн талын хилийг төдийлөн анхаарч байсангүй. Үе үеийн монголын ноёд өмнө болон зүүн талын хилээ сэргээн тогтооё гэсэн шаардлага та­вин тэмцэж байсан боловч төдий л амжилтад хүрсэнгүй. Харин хойт талын хил, ту­хайлбал Орос, Туватай хил­лэсэн хилийг нарийн тогтоох шаардлагатай хэмээн зарим оролдлого хийж байсан бай­на. Ийнхүү Монгол Оросын хилийг бүдүүвчлэн тогтоож хоёр талаас хилийн харуу­лууд суудаг болсон тухай баримт бий. 1927 онд Манж, Оросын "Буйрын хэлэлцээр"-ээр тогтоосон хил, монголын хойд талаар үйлчилж байв.

Ийм байдлаар явж ирсэн, хоёр талын хилийн асуудлыг энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр шийдэх асуудал ардын засгийн үед хэд хэдэн удаа сөхөгдөж, нам төрийн дээд хэмжээнд ший­дэгдэж байв. Гол ээдрээтэй асуудал Монгол, Тувагийн хил байв. Олон зуун км үргэл­жилсэн энэ хил орчмын ард түмэн "Нутаг нэгтнүүд" гэж өөрсдийгөө нэрлэдэг. Үнэ­хээр ч энэ өргөн уудам нутагт Монгол Тува иргэд олон үе дамжин нутаглаж айл хот­лоороо амар жимэр амь­дардаг байсан. МАХН-ын Төв хорооны улстөрийн товчооны гишүүн ахалсан, гол яамдын сайд дарга нар багтсан, орос монголын хилийн хэлэлцээр хийх, улсын хил тогтоох ко­мисс 1958 онд анх байгуу­лагдаж хориод жил энэ ажил үргэлжиллээ. Оросын тал ч бас ЗСБНХУ-ын сайд нарын зөвлөлийн орлогч даргаар ахлуулсан комисс байгуулж, хэлэлцээрийн ширээний ард хэд хэдэн удаа сууж хилийн зааг нутгаар олон удаа явж үзсэн байна. Улсын хилийг тогтоох асуудал амаргүй байж. Зөвхөн нэг уул, нэг гол, нэг нуурын талаар хэдэн өдөр маргалдаад тарж байсан гэнэ. Хилийн наана цаана гар­чихсан, овог аймаг ах дүү, төрөл саднууд ч байдаг гэнэ. Яг хил дээр хоёр талаасаа өвөлжөө хаваржаагаа бариад он удаан жил амьдарсан уул ус зөндөө байдаг Жишээ нь, олны сайн мэдэх Увс аймгийн Давст уул. Энэ бараг давсаар бүтсэн сайхан уул юм байна. Цаад талаас нь тувачууд ухаж авдаг. Наад талаас нь монголчууд ухаж авдаг. Хилээ хаагуур нь тогтоох вэ гэсэн асуудал анхаарал татаж байв. Давст уулын зонхилох хэсгийг оросын хилд оруу­лаад хил тогтоочихсон. Энэ нутаг бол манай нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалын төрж өссөн нутаг. Тэгээд ийм нэг яриа байдаг юм. Хил тог­тоо­сон комиссынхонтой Ю.Цэ­дэнбал дарга уулзаад "Манай өвөлжөө хаана нь орчихов" гэхэд комиссынхон "Оросын хилд орчихсон" гэж. Цэдэнбал дарга нэлээн бодолхийлснээ "За, хаана ч яахав дээ" гэсэн гэдэг.

Монгол Оросын хилийг шинэчлэн тогтоох тухай асуу­дал хорь гаруй жил үр­гэл­жилж 1979 онд Монгол-ЗХУ-ын хилийн хэлэлцээрээр эцэслэн шийдэж өнөөгийн хил тогтоогджээ.

Хамгийн түвэгтэй асуу­дал нь 4672 км үргэлжилсэн өмнөд хилийн асуудал байв. Өмнө, зүүн өмнө, баруун өмнө хилийн асуудлыг ший­дэх явдал 1957 оноос хур­цаар тавигдсан юм. Монгол Улсын Засгийн газраас Хята­дын засгийн газарт ноот явуулж улсын хилээ нэгмө­сөн шийдье гэсэн асуудал тавьж байлаа. Ингээд 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд БНХАУ-ын төрийн зөв­лөлийн ерөнхий сайд Чжу-Энь Лайн урилгаар тус улсад айлчил­сан Монголын нам, төрийн тэргүүн Ю.Цэдэнбал Бээжин хотод өмнөд хилийн асууд­лаар хэлэлцээ хийж прото­колд гарын үсэг зурахад хүр­гэсэн юм. Хэлэлцээрийн да­гуу комисс байгуулагдаж газрын ажил нь 1962-1963 онд үргэлжилж дууссан юм. Улсын хилийн өмнөд цэг нь Өмнөговь аймгийн Орвог-гашууны бор толгой, нутгийн хилийн зүүн цэг нь Дорнод аймгийн Соёолж-Уул гэдгээр баталгаажуулсан байна. Өм­нөд хил тогтоох асуудал маш маргаантай, шийдэхэд хэцүү асуудал их байсан. Зарим үед хоёр талын комиссынхон маргалдаад суучихдаг, хаяад явцгаадаг, тэр ч битгий хэл бууны гэр рүү гар явах то­хиолдол ч байсан гэж газрын ажилд оролцож явсан хүмүү­сийн дурсамж яриа бий. Мар­гаантай нутгуудаас заримыг жишээ болгон авахад Байтаг-Богд уул юуны өмнө орно. Монголчуудын тахиж хүн­дэтгэж ирсэн, нутгийн ард түмний тахин сүсэглэж бай­даг үзэсгэлэнт сайхан нутаг бол яах аргагүй Байтаг-Богд уул. Баруун хязгаарын байл­даан тулалдаанууд энд болж, нэр нь түүхэнд мөнхөрсөн газар нутаг. Энэ уулын төлөө амиа өгсөн баатрууд олон бий. Байтаг-Богд, Хавтага-Уул, Бүдүү харгайтын гол гэдэг бидний амны уншлага болсон газрууд. Гэтэл өнөөдөр Бай­таг-Богд уул маань хилийн цаана, ар сугаар нь Мон­голын хилийн багана бос­гогдсон байгаа. Энэ хилийг тогтооход их маргалдсан юм билээ. Яагаад гэвэл Шин­жаныхан, аль дөч, тавиад оны үеэс энэ газар нутагт санаар­хаж олон айл Байтаг-Богдыг давж ирээд нутаглачихсан байв. Өвөлжөө хаваржаа, худаг ус, суурьш­мал барилга байшин, тариа ногооны газар, бүх л зүйлтэй болчихсон байв. Ингээд нут­гийн ард түмний олон удаа­гийн санал асуулга, хилийн комис­сынх­ны удаан хуга­цааны уулзалт ярилцлагаар Байтаг-Богд хи­лийн цаана гарчээ. Улсын хил тогтоох явцад ганц Байтаг-Богд ч биш, олон газрын маргаан үүсч Монголын хилд оруулж тог­тоосон газрууд ч байсан юм байна.

Зүүн хилийн асуудал бүр ч их маргаантай байсан аж. Мана уулын асуудал маргаан төдийгүй, галт зэвсэг хан­гинуулахад хүргэж байсныг бүгд мэднэ. Байгалийн үзэс­гэлэн бүрдсэн газар нутаг. Энэ хөөрхөн уулыг дан мана эрдэнээр бүтсэн уул гэж нут­гийнхан ярьдаг. Зарим нь "хилээ мана!" гэж өгсөн нэр ч гэдэг.

Зүүн хил дээр Нөмрөгийн гол гэж бий. Халх гол, Буйр нуурт цутгадаг түргэн урс­галтай гол. Гэтэл Нөмрөгийн халуун рашаан, тэр хавийн үзэсгэлэнт газар нутаг Хята­дын хилд байх жишээтэй. Нөмрөгийн гол, Нөмрөгийн халуун рашаан гэх мэт "Нөм­рөг"-өөр нэрлэгдсэн үзэсгэ­лэнт газар нутаг бол яах аргагүй монголчуудын олон жил нутагласан газар нутаг юм. Ингэж урд хилийн газрын ажлаа дуусгаад, хилийн шу­гамаа тогтоон анхлан 439 хилийн багана босгож байв. Үүнээс хойш улсынхаа хи­лийг хоёр удаа шинэчлэн одоо 1000 гаруй багана бос­гоод байгаа юм байна. Энэ дархан хилээ өнөөдөр Мон­голын хилийн цэрэг манаж, нүд цавчилгүй сахин хам­гаалж байдаг.

Өнөөдөр, улсын хил ямар байна вэ? Дэлхийн газрын зураг дээр тусгай хилтэй, тугсаар тогтносон улс гэж тэмдэглэгдсэн байдаг. НҮБ-ын гишүүн "хэн ч халдашгүй монголын сайхан орон". Гэтэл сүүлийн үед өмнө талын хи­лийг маань устгаж, хөрш их гүрний хилд оруулж зурсан, бичсэн зүйл нэг биш удаа хэвлэгдэж дэлхий нийтийн сонорт хүрлээ. Хэдийгээр хувь хүмүүсийн алдаа, уран бүтээлчдийн хувийн үзэл бодол гэж үзэх явдал байгаа ч улс төрийн амьдралд үүнийг "Дасгах үйл ажиллагаа" гэж нэрлэдэг юм байна. Ирээдүйн бодлогоо хувь хүнээр дам­жуулан гаргаж "дасгах" явдал түүхэнд олонтаа гарчээ. Ийм "дасгах" үйл ажиллагаа сүүл­дээ, хэдэн арван жилийн дараа ч юм уу, хэдэн зуун жилийн дараа хэлэлцээний ширээнд суухад хүргэдэг, эсвэл хүч хэрэглэж цус ур­сахад хүрдэгийг түүх харуул­саар байгаа.

Харамсалтай нь өнөөдөр Монголын хилийг устгаад хэвлэж байгаа удаа дараа­гийн оролдлогуудад Монголын далбааг уруу нь харуулаад байрлуулж байгаа доромж­лол, монгол хүмүүс дэлхийн өнцөг булан бүрд тэнэж гуй­ланчилж, амь насаа алдаж, шорон гянданд тарчилж бай­хад Монголын төр огт дуу­гарахгүй нь сонин санагддаг.

Бид чинь хилтэй, хэлтэй, үндэсний бичиг соёлтой Мон­гол шүү дээ!

Г.Жамъян


Image
Image

_________________
New Life.


Top
   
PostPosted: Dec.16.08 1:18 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Анод” банкны системийн дампуурлыг даллав уу? Өнгөрсөн долоо хоногийн хамгийн гол үйл явдал “Анод” банкны хэрэг байлаа. Монголбанк сүүлийн хоёр сард таван удаа шалгалт хийж, тэр дундаа сүүлийн сар гаруйн хугацаанд тус банкийг шалгасны дүнд харилцагчдын мөнгийг гаргаж өгч чадахгүй байгаа,
их хэмжээний авлагыг нуун дарагдуулсан гээд олон зөрчлийг илрүүлсэн. Нийт 180 тэрбум төгрөгийн зээл, 145 тэрбумын хадгаламжтай энэ банкинд өөрийн гэсэн хөрөнгө үлдээгүй аж. Ялангуяа он гарсаар 70 тэрбумын зээл гаргасны дийлэнхийг сүүлийн хоёр сарын хугацаанд гаргасан нь “Анод” банкийг ийн хаалгаа барихад хүргэлээ.
Тус банкийг ийм байдалд хүргэсэн гол шалтгааныг ТУЗ-ийн дарга байсан ИХН-ын дарга Н.Даваа, ТУЗ-ийн дарга Э.Гүр-Аранз, гүйцэтгэх захирал Д.Энхтөр нартай холбон тайлбарлаж байна. Нөгөө талаар “Монгол газар”-ын Ц.Мянганбаяр, “Мон Уран”-ын Б.Наранхүү, “Моннис” группын захирал гээд нөлөө бүхий томоохон бизнесменүүд тус банкнаас нийлээд 40-өөд тэрбумын зээл авсан нь банкны дансыг улайхад хүргэсэн бололтой. Үүн дээр тус банкинд орж ирэх Засгийн газрын бондын 40 тэрбум төгрөгийн сураг гарч байгаа ч Сангийн сайд тус банкинд ямар ч мөнгө өгөх ёсгүй гэж байгаа.
Нэгэнт тус банкийг “ханиад” хүрснийг тогтоосон учраас Монголбанкнаас өөрийн бүрэн эрхт төлөөлөгчөө томилж, ханиадыг эмчлэх арга хэмжээ авч эхэллээ. Банкны удирдлагын бүтцийг оновчтой болгох, их хэмжээний зээлийг төлүүлэх арга хэмжээ авч, “Анод”-ыг хөл дээр босгох нь “эмч”-ийн үүрэг. Чухам ямар шийдвэр гарах нь удахгүй тодорхой болно.
Үүний хажуугаар тус банкны удирдлагуудыг Улсын Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрынхан хамтран шалгаж эхэллээ. Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр нарыг сэжигтнээр татаж, мэдүүлэг авч байгаа бөгөөд цагдан хорьж ч магадгүй байна. Тэднийг хил давахыг хориглож, гадаад паспортыг нь хураан авчээ. Ямар ч байсан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 156.3-т зааснаар Банкны үйл ажиллагааг хууль бус явуулсны улмаас их хэмжээний хохирол учирсан бол эд хөрөнгийг хурааж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 251-500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл таваас найман жил хүртэл хугацаагаар хорих гэсэн зүйл ангиар сэжигтнээр татсан байна.
“Анод” банкны энэ байдал нь Монголын банкны системийг дампууруулах уу гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Энэ асуултад Монголын урдаа барьдаг банкир, эдийн засагчид өөр өөрсдийнхөөрөө хариулсаар. “Анод”-ын асуудал банкны системд нөлөөлөхгүй гэж байгаа бол зарим нь үүнийг эрт мэдэж, сэргийлж болох байсан гэж байна. Тэгвэл Монголбанкны Ерөнхийлөгч асан УИХ-ын гишүүн О.Чулуунбат “Анод”-ын ханиад бусдадаа халдварлана гэж байх юм. Тэгвэл үүний хажуугаар арилжааны банкууд бие бие рүүгээ чулуу нүүлгэж эхэллээ. Том жижгээрээ зиндаархсан банкны удирдлагууд “тэр ч дампуурах гэж байгаа гэсэн, энэ ч хүндхэн болсон байгаа” хэмээн бие биенийхээ эсрэг “шум” тарааж байна. Харин иргэд энэ тал дээр нэлээд хүлээцтэй, тайван хандаж байгаа. Тэд хадгаламжаа авахыг төдийлөн яарахгүй байгаа нь төрийн даатгалд итгэж байгаагийн шинж юм.
Тэгвэл энэ хүндрэлээс гарахын тулд төр юу хийж байна вэ? Пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол улсыг Хөгжүүлэх сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдсэн юм. Энэ үеэр бид ямар хүмүүсийг УИХ-д сонгосныг харж болохоор байв. Нийгмийн даатгалын сан, МУХС-ийн мөнгө хаана байршдагийг мэдэхгүй будилж байгаа эрхмүүд банкны системийг аврах ямар гарц байгааг ч ойлгохгүй мунгинаж байх юм. Хөөрхий Сангийн сайд С.Баярцогт банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг сайжруулах нь хамгийн эцсийн арга хэмжээ, түүнээс үлдсэн мөнгийг нь арилжааны банкуудад байршуулж болно гээд чадахаараа л тайлбарлаад байхад “Энэ арга хэмжээ хоцорч байна, хэрэггүй зүйл” гэж нэг нь хэлэхээр нөгөө нь “Бид мэдээлэлгүй байна. Наадахыг чинь дэмжиж байна” гээд юу ярьж, юу батлах гээд байгаагаа ойлгохгүй байв.

Хотын удирдлагууд сонгогдлоо
Орон нутгийн дахин сонгууль амжилттай болж, шинээр сонгогдсон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт анхдугаар хуралдаанаа хийлээ. Энэ хуралдаанаар НИТХ-ын даргыг томилж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгосон. Урьд өдөр нь болсон НИТХ- олонх суудлыг аваад байсан нийслэлийн МАХН-ын хорооны хуралдаанаар НИТХ-ын даргад Т.Билэгтийг, хотын мэрт Г.Мөнхбаярыг томилох саналыг НИТХ-ын анхдугаар хуралдаанд оруулж ирсэн. НИТХ-ын хуралдаанаар тэднийг 100 хувийн саналаар баталлаа. Г.Мөнхбаярыг нийслэлийн Засаг даргаар томилох эсэхийг Ерөнхий сайд баталгаажуулна. Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр өөрчлөгдөхгүй гэж байгаа ч цаанаа маш том өөрчлөлт орж байгаа гэхэд болно. Г.Мөнхбаяр хоттой амьдралаа холбосон, хотын Ерөнхий менежер, НИТХ-ын даргаар ажиллаж, нийслэлийг хэнээс ч илүүтэй мэдэх нэгэн. Түүний туршлага дээр залуу хүний эрч хүч, хүчтэй бодлогыг нэмчихвэл хотын амьдралд тулгараад байгаа олон бэрхшээлийг давах нь гарцаагүй хэмээн үзсэн биз. Харин Т.Билэгтийн арвин туршлага, буурь суурьтай байдал хотын хөгжлийн бодлогыг тодорхойлоход яг тохирно. Энэ хоёр хүн албан тушаалаа сольж хашихаар болж байгаа ч яг тохирсон суудалдаа очиж, атгасан шагай шиг нягт байх болж байгаа юм.
Мэдээж хотын удирдлагуудад тулгарах бэрхшээл мундах биш. Жилийн жилд л яригдаж байдаг халаалт дулааны доголдол, агаарын бохирдол, эвдэрхий зам гээд түмэн асуудал энэ хотод бий. Гэхдээ учраа мэдэхгүй жаалууд биш болохоор дарга нар маань энэ бүхний ард гарч дөнгөнө биз. Одоо харин тэднээс утаагүй, ногоон бүстэй, гэрэл гэгээ, газрын зөв зохион байгуулалттай Улаанбаатарыг л хүлээх үлдлээ.

Сүр бадруулсан шүүх хурлууд
Өнгөрсөн долоо хоногт шуугиан тарьж байсан “Азийн чоно”, начин П.Ганбаяр агсан, “Үнэг” Батаагийн гээд хэд хэдэн хэргийн шүүх хурал боллоо.
Жилийн өмнө метилийн спирттэй архинд олон арван хүн хордож, 15 хүн алтан амиа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөх ажиллагаа бүтэн жил үргэлжилж өнгөрсөн долоо хоногт Багануур дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилж шийдвэрлэгдсэн юм. “Азийн чоно”-ын охин компани “Гүн галуут” компанийн захирал Ц.Сэлэнгэ тэргүүтэй метилийн спирт зарсан, хилээр оруулсан зэрэг хэрэгтэй 10 хүнд гурваас найман жилийн хорих ял өгөхөөр анхан шатны шүүхээс шийдвэрлэсэн юм. Харин “Азийн чоно” компанийн захирал байсан Ж.Мөнхбатад холбогдох 299 сая төгрөгийн татварыг нуун дарагдуулсан хэрэг өршөөлийн тухай хуульд хамрагдан хэрэгсэхгүй болсонд хохирогчид ихээхэн гомдолтой байгаа юм. Хохирогчид давж заалдах шатны шүүхэд хандана гэдгээ ч мэдэгдээд авсан.
Үүнээс гадна “Үнэг” Ц.Батаагийнх гэсэн тодотголтой “Ми-8” нисдэг тэрэгний анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон юм. УИХ-ын гишүүн асан Ц.Батаа яаж яваад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсоныг мэдэж байгаа хүн цөөн. Хохирогч Ц.Батаа шүүх хуралд ирээгүй бөгөөд энэ хэрэгт яллагдагчаар онгоцны багийн гурван гишүүн татагдсан байсан. Шүүх хурлаас тэднийг буруутайг нотлох нотолгоо нь үндэслэл муутай хэмээн үзэж мөрдөн байцаалтад буцаасан юм.

Америк дахь албан тушаалын наймаа
Дэлхий нийтийн анхаарлын төвд байсан шуугиантай хэрэг бол АНУ-ын Сенатын суудлын наймаа байв. АНУ-ын шинэ Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Б.Обамагийн орхисон Иллинойс мужийн сенатчийн суудлыг тус мужийн амбан захирагч Род Благоевич зарахыг завдсан. Америкийн парламентын дээд танхимын суларсан суудлын эзнийг тухайн мужийн амбан захирагч шууд томилдог хуультай аж. Харин мань Благоевич өөрийн энэхүү эрх мэдлээ ашиглаж, ихээхэн хэмжээний мөнгө хахуульд авах гэж байсан гэдгээр шалгагдаж байна. Хууль сахиулагчид түүний баривчилсан ч батлан даалтад гаргажээ. Хамгийн сонирхолтой нь мужийнх нь амбан захирагч ийм үйлдэл хийж байсныг сенатч асан Б.Обама мэдээгүй байсан гэнэ.

Грекийн үймээн намжив
Өнгөрсөн долоо хоногт Грек улс үймээн самууны хөлд дарагдав. 15 настай хүүгийн амийг цагдаа нар хөнөөсөн хэмээн эсэргүүцсэн иргэд жагсаал цуглаан зохион байгуулж, улмаар энэ нь үймээн самуун болж хувирсан юм. Афинаас эхэлсэн үймээн нийт Грекийг хамарсан гэхэд болно. Олон арван машин шатааж, дэлгүүр банк гээд үймээн дэгдээгчдийн хөлд өртөөгүй зүйл үгүй болжээ. Үүнээс болж Грекийн Засгийн газар огцрох дээрээ тулаад байгаа юм. Ямар ч байсан олон мянган хүнийг хамарсан үймээн самуун пүрэв гаригаас намжиж эхэлсэн.


www.ubtimes.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.16.08 1:20 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Ажлаа хvлээж аваад удаагvй байгаа нийслэлийн Засаг дарга Г.Мєнхбаяр хотын удирдах ажилтны шуурхай зєвлєгєєнєє хийлээ. Энэ удаагийн зєвлєгєєн нь шинэхэн Засаг даргын ирэх жилд хийх ажлын тєлєвлєгєє,

нийслэлийн 2009 оны нийгэм, эдийн засгийн зорилт, газар зохион байгуулалтын тєлєвлєгєє, хувьчлах ємчийн жагсаалт гаргах зорилготой аж. Тvvнээс нийслэлийнхэн багагvй зvйл хvлээж байгаа нь илт. Арга ч vгvй биз. Учир нь, орон нутгийн сонгуулийн будлианаас vvдэн эзэнгvйдээд байсан дvvрэг, нийслэлийн "гацсан" ажлууд эхнээсээ хэрэгжих учраас тэр.

Хуралдааны хамгийн чухал асуудал нь Монгол Улсыг хєгжvvлэх сангийн хєрєнгє оруулалтаар нийслэлийн барилга, хот байгуулалт, тєлєвлєлтєд хэрэгжvvлж буй 12 тєслийн удаж буй шалтгааныг олох. Жилийн хугацаанд нийслэлд 12 тєсєл хэрэгжvvлнэ гэж зvтгэсэн ч биеллээ олсон нь найм, хэрэгжих шатандаа байгаа нэг аж. Харин vлдсэн таван тєслийн єртєг нь тєсєвлєснєєсєє давснаас зогсонги байдалд орсон гэнэ. Єєрєєр хэлбэл, харьяа яамдууд зураг тєсєл нь гараагvй объектод хєрєнгє суулгаж єгсєн нь ийнхvv ацан шалаанд ороход нєлєєлсєн хэмээн мэргэжилтнvvд шvvмжлэлтэй хандаж байв.

Тvvнчлэн ємнєх Засаг даргын хэрэгжvvлж буй нийслэлийн сургууль, цэцэрлэгийн эзэмшлийн хашаанд барилга барихыг хориглосон захирамжийн дагуу барилга, хот байгуулалтын тєлєвлєлтийн газраас барилгажилтыг хориглосон газруудын байршлыг тогтоох тооллого хийгээд эхэлжээ. Нийтдээ 108 сургууль, 152 цэцэрлэг, нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хvрээлэн гэх мэт 56 байршилд судалгаа хийж байгаа аж. Vvнийг ч хотын мэр дэмжиж буйгаа илэрхийлээд бусдын эзэмшлийн хашаанд барилга барихыг зогсоох хэрэгтэй. Газрын маргааныг зогсооход энэ судалгаа их хэрэгтэй. Идэвх, зvтгэл гарган ажиллахыг мэргэжилтнvvдэд vvрэг болголоо.

Єєр нэг асуудал нь эзэнгvй гэгддэг дулаан, усны шугам. Жил бvр л євлийн бэлтгэл хангах гэхээр хариуцсан байгууллага нь байхгvйгээс нийслэлийн удирдлагууд хvнд байдалд ордог. Тиймээс эзэнгvй шугамыг эзэнтэй болгохын тулд тєрийн болон нийслэлийн ємчид хамаарах шугамыг эхнээсээ тогтоосон аж. Vvнд, НИТХ-ын тэргvvлэгчдийн хурлын 172 дугаар тогтоол, НЗД-ын 608 дугаар захирамжаар Баянзvрх дvvргийн Цагдаагийн хотхоны ус сувгийн байгууламж, Сансар хотхоны єргєтгєлийн насос, Шархадны нэгдvгээр хотхоны дулаан, ус сувгийн байгууламжийг нийслэлийн ємчид авахаар болсон. Тvvнчлэн Сонгинохайрхан дvvргийн Хилийн цэргийн 0119 дvгээр ангийн уурын зуухны барилга, тоног тєхєєрємж, шугам сvлжээг ч гэсэн.

Харин орон сууцны ашиглалтын 19 компани болон “Гурван гал бааз" компанийн 16 мянга 896 метр урттай 64 шугамыг тєрийн ємчид бvртгvvлэхээр ТЄХ-д хvсэлт тавьсан ч дулааны сvлжээ компаниас ємчлєлдєє шилжvvлж авахгvй хэмээн тvлхснээс эзэнгvй хоцроод байгаа гэнэ. Харин ємнєх Засаг даргын vед шугам хоолой нь хагарснаас таван байраа хєлдєєх шахсан "УС-15"-ын халаалтыг ч "нэг мєсєн" шийдэхийг ч хотын мэр зорьж буй бололтой. Тиймээс ч оршин суугчдыг нь дахин зутраахгvйн тулд халаалтыг нь сайжруулахыг удирдах албан тушаалтнуудад сануулж байлаа. Мєн УИХ-аар хэлэлцэж буй тєсвийн мєнгєєр шинэ жил тэмдэглэхгvй байх санаачлагыг дэмжин НИТХ-ын тэргvvлэгчид дэмжин 166 дугаар тогтоол гаргасан аж. Энэхvv тогтоолыг нийслэлийн ємчит аж ахуй нэгж, байгууллагууд шинэ жилийн арга хэмжээгээ тєсвийн хєрєнгєєр тэмдэглэхгvй байхыг ч нийслэлийн харьяа байгууллагуудын удирдлагад уриаллаа.

www.olloo.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.18.08 7:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Хоёр ч дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж хурлын дарга, Засаг дарга нараа сонголоо. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Налайх дүүргийн Засаг даргыг батламжилсан байна.

Чингэлтэйг Д.Ганболд удирдана
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд 35 төлөөлөгч бүгд оролцсон байна. 100 хувийн саналаар төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, үнэмлэх тэмдгээ гардан авлаа. Хурлын даргыг сонгож, Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай ярилцах гэж байхад АН-ынхан завсарлага авчээ. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан юм чинь доод шатандаа буюу дүүрэг дээр яагаад хамтарч болохгүй гэж гэсэн шаардлагыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН-аас сонгогдсон 12 төлөөлөгч үзсэн аж. Тийм учраас маргааш өглөө хүртэл засварлага авч, хурлыг орхин гарчээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үлдсэн 23 суудлыг нь МАХН-ынхан авсан билээ. Хурал дахь МАХН болон АН-ын бүлгүүдийг байгуулжээ. МАХН-ын бүлгээс АН-ын бүлэгт хуралдаа сууж, асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэх албан бичгийг хүргүүлж, тэрхүү бичигтээ хэрвээ хуралдаандаа суухгүй бол асуудлыг олонхиороо шийдэх тухай дурдсан байна. Бүх төлөөлөгчийн баталсан хурлын дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ. Хурлын дэгээр бол тухайн өдрөө багтаан хэлэлцэх асуудлаа дуусгах ёстой аж. Харин АН-ынхан энэхүү хурлын дэгээ зөрчсөн байна. Үдээс хойших хуралдаанаар хурлын дарга, Засаг дарга нарын асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргад Ч.Батбилэг, Засаг даргад Д.Ганболдыг сонгожээ. Дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга батламжилдаг. МАХН-ын удирдлагуудад нийцсэн томилгоо учраас нийслэлийн Засаг дарга маргааш л гэхэд Д.Ганболдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар батламжлах нь тодорхой. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Батбилэг нь 1966 онд Завхан аймгийн Тэс суманд төржээ. Уул уурхайн маркшейдер, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, тус дүүргийн МАХН-ын бага хурлын гишүүн, “Чингэлтэй хөгжил удирдах сан”-гийн тэргүүн гэсэн албыг хашдаг. Шинэхэн Засаг даргын тухайд нийслэлийн төрийн санг олон жил атгаж байсан сайн эдийн засагч. Тэрбээр Чингэлтэй дүүрэгтээ эргэн ирж байгаа юм. Тийм учраас шинэ хүн гэж түүнийг ойлгож болохгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө тус дүүргийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
БаЯнзҮрхийн дарга нар улиран ажиллахаар болов
Баянзүрх дүүргийнхэн нийслэл ч, дүүргийн ч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 100 хувийн ялалтыг МАХН-даа авчраад байгаа. Дүүргийн удирдлагуудыг улиран ажиллана хэмээж байсан нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар тодорхой болов. Хурлын даргаар Б.Төмөрбаатар, Засаг даргаар Б.Мөнхбаатар ажиллах юм. Дүүргийн Засаг даргаар Б.Мөнхбаатарыг батламжлах хүсэлтийг өчигдөр нийслэл Засаг даргад өргөн барьжээ. Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд голдуу залуучууд сонгогдсон байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Б.Төмөрбаатар, энэ удаагийн сонгуулиар сонгогчид маань шижигнэсэн залуучуудыг сонголоо. Гар нийлэн ажиллахад урамтай байх болно хэмээж байсан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Надад итгэл үзүүлсэн намын болон хурлынхаа төлөөлөгч нарт баярлаж байгаагаа хэлмээр байна. Иргэдийнхээ өмнө амлаж гарч ирсэн тэр бүхнээ биелүүлэхийн төлөө дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 төлөөлөгч гар, сэтгэл нийлэн ажиллах болно. Мэдээж бидэнд үүрэг, хариуцлага ихээхэн ногдож байгааг ч сайн ойлгож байна. Сонгуульд оролцохдоо бид хоосон амлалтыг сонгогчдодоо өгөөгүй. Иргэдийн санал бодлыг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ удаагийн сонгууль багийн системээр явагдлаа. Дүүргийн МАХН-ын хорооныхон нэг зүрх аяны доор сонгуулийг зохион байгуулсан. Мөн манай намаас сонгогчдынхоо өмнө шинэ зууны Улаанбаатар хотыг байгуулах зорилгыг дэвшүүлсэн. Хэлэхэд амархан, хэдхэн үг мэт боловч цаанаа өндөр агуулгатай. Цэвэр сайхан орчинд амьдарч, эрүүл хүнсийг иргэд маань хэрэглэж байх ёстой. Үүнийг бүрдүүлэхийн тулд асар их ажлыг бид хийх хэрэгтэй хэмээлээ. Тус дүүргийн Засаг дарга Б.Мөнхбаатар сүүлийн нэг жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаж байгаа билээ. Засаг дарга болохоосоо өмнө Нийслэлийн бодлогын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төр захиргааны байгууллагынхан дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогддог билээ. Химич, хуульч эрх зүйч мэргэжилтэй тэрбээр яаманд газрын даргаар хүртэл ажиллаж байжээ.
Б.БаЯндэлгэрийг Налайхын Засаг даргаар батламжлав
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх Х.Самбаа нар нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Налайх дүүргийнхэнд дуулгав. Тус дүүргийн Засаг даргаар Б.Баяндэлгэрийг нийслэлийн Засаг дарга томилсон байна. Тэрбээр Налайх дүүргийн унаган иргэн. 1969 онд төрсөн. 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн байна. 1994-2000 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмч, тасгийн эрхлэгч, дарга, 2000-2002 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч, 2003 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын тус дүүрэг дэх албаны дарга, 2004-2008 он дүүргийн Тамгын газрын дарга, 2008 нэгдүгээр сараас Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.18.08 7:32 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Хоёр ч дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаан өчигдөр болж хурлын дарга, Засаг дарга нараа сонголоо. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр Налайх дүүргийн Засаг даргыг батламжилсан байна.

Чингэлтэйг Д.Ганболд удирдана
Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн анхдугаар хуралдаанд 35 төлөөлөгч бүгд оролцсон байна. 100 хувийн саналаар төлөөлөгчийнхөө бүрэн эрхийг баталгаажуулж, үнэмлэх тэмдгээ гардан авлаа. Хурлын даргыг сонгож, Засаг даргад хэнийг нэр дэвшүүлэх тухай ярилцах гэж байхад АН-ынхан завсарлага авчээ. Хоёр нам хамтарсан Засгийн газар байгуулсан юм чинь доод шатандаа буюу дүүрэг дээр яагаад хамтарч болохгүй гэж гэсэн шаардлагыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд АН-аас сонгогдсон 12 төлөөлөгч үзсэн аж. Тийм учраас маргааш өглөө хүртэл засварлага авч, хурлыг орхин гарчээ. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын үлдсэн 23 суудлыг нь МАХН-ынхан авсан билээ. Хурал дахь МАХН болон АН-ын бүлгүүдийг байгуулжээ. МАХН-ын бүлгээс АН-ын бүлэгт хуралдаа сууж, асуудлаа үргэлжлүүлэн хэлэлцэх албан бичгийг хүргүүлж, тэрхүү бичигтээ хэрвээ хуралдаандаа суухгүй бол асуудлыг олонхиороо шийдэх тухай дурдсан байна. Бүх төлөөлөгчийн баталсан хурлын дэгийн дагуу хуралдааныг үргэлжлүүлэн явуулжээ. Хурлын дэгээр бол тухайн өдрөө багтаан хэлэлцэх асуудлаа дуусгах ёстой аж. Харин АН-ынхан энэхүү хурлын дэгээ зөрчсөн байна. Үдээс хойших хуралдаанаар хурлын дарга, Засаг дарга нарын асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхийн саналаар хурлын даргад Ч.Батбилэг, Засаг даргад Д.Ганболдыг сонгожээ. Дүүргийн Засаг даргыг нийслэлийн Засаг дарга батламжилдаг. МАХН-ын удирдлагуудад нийцсэн томилгоо учраас нийслэлийн Засаг дарга маргааш л гэхэд Д.Ганболдыг Чингэлтэй дүүргийн Засаг даргаар батламжлах нь тодорхой. Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Батбилэг нь 1966 онд Завхан аймгийн Тэс суманд төржээ. Уул уурхайн маркшейдер, эрх зүйч мэргэжилтэй, Чингэлтэй дүүргийн Газрын албаны дарга, тус дүүргийн МАХН-ын бага хурлын гишүүн, “Чингэлтэй хөгжил удирдах сан”-гийн тэргүүн гэсэн албыг хашдаг. Шинэхэн Засаг даргын тухайд нийслэлийн төрийн санг олон жил атгаж байсан сайн эдийн засагч. Тэрбээр Чингэлтэй дүүрэгтээ эргэн ирж байгаа юм. Тийм учраас шинэ хүн гэж түүнийг ойлгож болохгүй. Нэлээд хэдэн жилийн өмнө тус дүүргийн Санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.
БаЯнзҮрхийн дарга нар улиран ажиллахаар болов
Баянзүрх дүүргийнхэн нийслэл ч, дүүргийн ч Иргэдийн төлөөлөгчдийн хуралд 100 хувийн ялалтыг МАХН-даа авчраад байгаа. Дүүргийн удирдлагуудыг улиран ажиллана хэмээж байсан нь дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын анхдугаар хуралдаанаар тодорхой болов. Хурлын даргаар Б.Төмөрбаатар, Засаг даргаар Б.Мөнхбаатар ажиллах юм. Дүүргийн Засаг даргаар Б.Мөнхбаатарыг батламжлах хүсэлтийг өчигдөр нийслэл Засаг даргад өргөн барьжээ. Тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд голдуу залуучууд сонгогдсон байна. Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Б.Төмөрбаатар, энэ удаагийн сонгуулиар сонгогчид маань шижигнэсэн залуучуудыг сонголоо. Гар нийлэн ажиллахад урамтай байх болно хэмээж байсан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.
-Надад итгэл үзүүлсэн намын болон хурлынхаа төлөөлөгч нарт баярлаж байгаагаа хэлмээр байна. Иргэдийнхээ өмнө амлаж гарч ирсэн тэр бүхнээ биелүүлэхийн төлөө дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 35 төлөөлөгч гар, сэтгэл нийлэн ажиллах болно. Мэдээж бидэнд үүрэг, хариуцлага ихээхэн ногдож байгааг ч сайн ойлгож байна. Сонгуульд оролцохдоо бид хоосон амлалтыг сонгогчдодоо өгөөгүй. Иргэдийн санал бодлыг тусгасан мөрийн хөтөлбөр боловсруулсан. Энэ удаагийн сонгууль багийн системээр явагдлаа. Дүүргийн МАХН-ын хорооныхон нэг зүрх аяны доор сонгуулийг зохион байгуулсан. Мөн манай намаас сонгогчдынхоо өмнө шинэ зууны Улаанбаатар хотыг байгуулах зорилгыг дэвшүүлсэн. Хэлэхэд амархан, хэдхэн үг мэт боловч цаанаа өндөр агуулгатай. Цэвэр сайхан орчинд амьдарч, эрүүл хүнсийг иргэд маань хэрэглэж байх ёстой. Үүнийг бүрдүүлэхийн тулд асар их ажлыг бид хийх хэрэгтэй хэмээлээ. Тус дүүргийн Засаг дарга Б.Мөнхбаатар сүүлийн нэг жилийн хугацаанд Засаг даргаар ажиллаж байгаа билээ. Засаг дарга болохоосоо өмнө Нийслэлийн бодлогын хөгжлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Төр захиргааны байгууллагынхан дундаа нэлээд өндөр боловсролтойд тооцогддог билээ. Химич, хуульч эрх зүйч мэргэжилтэй тэрбээр яаманд газрын даргаар хүртэл ажиллаж байжээ.
Б.БаЯндэлгэрийг Налайхын Засаг даргаар батламжлав
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Баатарзориг, нийслэлийн Засаг даргын зөвлөх Х.Самбаа нар нийслэлийн Засаг даргын шийдвэрийг Налайх дүүргийнхэнд дуулгав. Тус дүүргийн Засаг даргаар Б.Баяндэлгэрийг нийслэлийн Засаг дарга томилсон байна. Тэрбээр Налайх дүүргийн унаган иргэн. 1969 онд төрсөн. 1994 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 2007 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер мэргэжлээр төгссөн байна. 1994-2000 онд Налайх дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд эмч, тасгийн эрхлэгч, дарга, 2000-2002 онд Налайх дүүргийн Засаг даргын орлогч, 2003 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын тус дүүрэг дэх албаны дарга, 2004-2008 он дүүргийн Тамгын газрын дарга, 2008 нэгдүгээр сараас Эрүүл мэндийн нэгдлийн даргаар ажиллаж байсан байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.18.08 7:34 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар , цагдаагийн хэлтэстэй хамтран гудамж талбайг хянахад зориулсан хяналтын камер суурилуулсан байна. Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, XI хорооллын нутаг дэвсгэрт “С-300” маркийн 16 камерийг байрлуулснаар гэмт хэргийг гарсных нь...

дараа биш өмнө нь урьдчилан сэргийлж гарч болзошгүй гэмт хэргийн 40 хувийг илрүүлэх аж. “Электроник Ариус” ХХК, дохиолол хамгаалалтын “ЗХ” компанитай хамтран БНХАУ-аас оруулж ирсэн энэхүү камерууд нь нийслэлийн гудамж талбайд анх тавигдсанаараа шинэлэг ажил болжээ. Камер өвлийн улиралд цантахгүй, шөнийн гэрэлтүүлэгтэй аж. Камеруудыг байрлуулахдаа XI хорооллыг сонгосон нь бусад хорооллуудыг бодвол аж ахуйн нэгж, гэр хороолол, орон сууц, оюутны хотхонууд энд илүү төвлөрсөнд байгаа юм. Нийт 30 сая төгрөгийн үнэтэй камерийг ирэх оноос бүх дүүрэг, хороонд байршуулах аж

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.19.08 1:53 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Ирэх оны төсөв, зорилгоо тодорхойлох гээд нийслэлийнхэн завгүй ажиллаж байна. Хотын парламентын эдийн засаг болон хот байгуулалтын хороодынхон бүрэн бүрэлдэхүүнээр өчигдөр хуралдаж, нийслэлийн Засаг даргын 2008-2012 оны мөрийн хөтөлбөр, 2009 оны нийгэм, эдийн засгийн зорилт, 2009 оны төсөв, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний анхны төслүүдтэй танилцлаа.
Шинэ зууны Улаанбаатарыг байгуулах зорилгыг хотын парламентад суудалтай хоёр нам мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тиймээс шинэ бодлого, шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй байна. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр яг л өмнөх дөрвөн жилийнх шигээ боловсруулжээ. Өөрөөр хэлбэл, хуучин арга барилаараа, шинэлэг сэтгэлгээ тусгагдсангүй гэсэн саналыг энэхүү хуралдаанаар олон төлөөлөгч гаргаж байлаа. Санхүүгийн корпораци байгуулна гэж, өнгөрсөн дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Хэрэгжсэнгүй, гэтэл дахиад л энэхүү ажлыг хийхээр оруулж ирсэн байх юм. Ганц энэ ч биш, иймэрхүү хэд хэдэн жишээг шинэхэн төлөөлөгчид хэлж байлаа. Олон чиглэл рүү хөрөнгө цацаж, ажил хийсэн ч юм шиг, үгүй ч юм шиг байхын оронд цөөн хэдэн зүйллийг сонгон авч, бодит ажил болгохыг ч санал болголоо. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаан гурван хоногийн дараа болно. Нэгэнт хуралдах тов зарлагдсан болохоор одоо гаргаад байгаа мөрийн хөтөлбөрийн төслийг улам боловсронгуй болгоё хэмээж, эдийн засгийн хорооны хуралдаанаар ажлын хэсгийг гаргахаар болсон юм. Энэхүү хуралдааны үеэр зарим хүмүүстэй уулзаж сэтгэгдлийг нь сонслоо. 2009 онд 14 үйлдвэр байгуулагдах гэнэ

Нийслэлийн Хотын бодлогын хөгжлийн хэлтсийн дарга Баянжаргал
-Нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг Мянганы хөгжлийн зорилтод тулгуурласан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэрэгт тулгуурлан боловсруулсан. Улаанбаатар бие заасан эдийн засагтай, сайн засаглалтай хот болох зорилтыг энэхүү хөтөлбөртөө тусгалаа. Уг зорилтын хүрээнд эрүүл хүртээмжтэй хүнс, цэвэр орчин, тохилог орон сууц, авлигагүй үйлчилгээ, эдийн засгийн дэд салбаруудыг хөгжүүлэх, төрийн хариуцлагатай тогтолцоог нэвтрүүлэх гэсэн зургаан зорилтыг дэвшүүллээ. Нийслэлийн эдийн засгийг хөгжүүлэхэд тэргүүлэх дэд салбаруудыг сонгохыг чухалчилсан. Мөн Улаанбаатар хотын нийгмийн болон дэд бүтцийн үйлчилгээг найдвартай болгох, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэхэд анхаарсан. Ирэх оныг үйлдвэрлэлийг хөгжүүлэх жил болгох саналыг нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд оруулна. Засгийн газраас энэхүү жилийн хүрээнд Үйлдвэржилтийн үндэсний хөтөлбөрийг батлан гаргана. Нийслэл мөн дэд хөтөлбөрийг батлах юм. Уг зорилтын хүрээнд нийслэлд дулааны тав дахь эх үүсвэрийн суурь тавигдана. Мөн цаасны, даавууны зэрэг 14 үйлдвэрийг шинээр байгуулах, өргөжүүлэх зорилт дэвшүүлсэн. 2009 онд Улаанбаатар хотод хэрэгжих төсөлд улсын болон Монгол улсыг хөгжүүлэх сангаас нийт 117.7 тэрбум төгрөг зарцуулагдана. Нийслэлийн хөрөнгөөр хийгдэх ажлын төсвийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлах юм. Хийгдэх нийт хөрөнгө оруулалтын хэмжээг их ч бага ч биш гэж хэлмээр байна.
Чанаргүй төсвийн төсөл боловсруулжээ, өөрчлөх хугацаа ч алга
Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Ганболд
-Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудлын анхны хэлэлцүүлэг болж байна. Тусгагдсан асуудлын талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Асуудалд шинээр хандах, хэлэлцэх хэрэгтэй гэсэн төлөөлөгчдийн саналтай нэг байна. Улаанбаатар маань сүүлийн хэдэн жилд ямар байдлаар хөгжиж ирсэн, одоо тэрхүү бахь байдгаараа явж болохгүй болсныг бүх намынхан харчихаад байна.
Тийм учраас шинээр гарч ирсэн зарим төлөөлөгч нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг байнгын үйл ажиллагаатай болгох саналыг гаргасан. Улсын их хурал энэ тал дээр шийдвэр гаргана л даа. Байнгын үйл ажиллагаа байхгүй болохоор дөрөв, таван хоногийн өмнө хурлаар хэлэлцэх материалаа тараачихаад хурлаараа хэлэлцүүлэн батлуулах гэж байна шүү дээ. Түүхий л болох нь гэж бодож байна. Илүү бодитой, ирэх дөрвөн жилд хийх боломжтой ажлуудыг нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгасан байх ёстой.
Өмнөх мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажлуудын дийлэнх нь эргээд ирэх дөрвөн жилийн хийх ажилд ороод ирчихэж. Хэрэгжихгүй л явж ирсэн гэсэн үг. Тийм учраас тусгагдсан ажил нь хэрэгждэг байхын тулд хурлын үүрэг, төр захиргааны байгууллагын ажил үүргийн хуваарь, санхүүжилтийн механизм нь ямар байх вэ гэдгийг нарийн тогтоож өгөх эрх нь хуралд байдаг. Харамсалтай нь энэ талаар огт яригдсангүй. Замын түгжрэл, гэр хорооллыг барилгажуулах, агаарын бохирдлыг хэрхэн бууруулах зэрэг томоохон хэдэн төсөлтэй, нийслэл юу хийх вэ гэдгээ онцолж гаргах хэрэгтэй. Харамсалтай нь энэ талаар нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нарийвчлан тусгагдсангүй.
-Цөөнхийн бүлэг болох АН-ынхан нийслэлийн хөгжлийн бодлогод өөрсдийн байр суурийг багтааж чадаж байна уу?
-Сонгуульд цаг хугацаа алдсан. Дээр нь хуулийн дагуу энэ ондоо багтаан нийслэлийн төсвийг батлах ёстой гэсэн шахалтыг доор сөрөг хүчин болох АН-ынхан өөрсдийн эрүүл саналуудыг тусгаж чадахгүй байна.
-Хотын тулгамдсан асуудлын гол үндэс нь юу гэж та боддог вэ?
-Улс орны стандарт гэж байх учиртай. Хаана нь суурьшлын бүс байна, хаана нь байхгүй байх вэ гэдгийг нарийн баримтлах нь чухал. Нэг жишээ дурдая л даа. Айл бүхэн машинтай болчихжээ. Шатахууны 30 хувь замын түгжрэл дунд зогсож байхад үрэгдэж байна. Нийт шатахууны хэрэглээний ийм хувь нь үргүй зардал болдог. Хэрвээ төр засгийнхан цэгцтэй бодлоготой байсан бол улсын хэмжээний үргүй зардлыг хотын тулгамдсан гэх асуудлын хөрөнгийн эх үүсвэр болгож болно шүү дээ.
-2009 оны нийслэлийн төсвийн төсөлтэй танилцсан уу?
-Өнөөдрийг хүртэл ямар аргаараа явж ирсэн тийм л хэмжээний төсвийн төсөл орж ирсэн байна. Ямар ч байсан энэ жилийн төсөв, төлөвлөгөөнд цоо шинэ сэтгэлгээ тусаж чадсангүй. Гурван хоногийн дотор том өөрчлөлтүүд орж яагаад ч чадахгүй. Сангийн яамтай өөрчлөлт хийх талаар ярилцаж шийдэж чадах уу, үгүй шүү дээ. Тиймээс урсгалаараа, чанар муутай төсөв болж гэж бодож байгаа.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.21.08 4:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Нийслэлийн Хөдөлмөрийн бирж энэ оны тайлангаа иргэдэд тайлагнаж байна

Нийслэлийн Хөдөлмөрийн бирж энэ жилийн хийж бүтээсэн ажил, иргэдэд хүргэсэн үйлчилгээгээ тайлагнах ажлыг зохион байгуулж байна. Хөдөлмөрийн бирж өнгөрсөн жил нийт 3000 гаруй иргэдээс ажлын байрны захиалга авч байсан бол үүнээсээ 2600-г нь бүртгэн 1650 иргэнийг байнгын ажилд зуучилсан байна.


Харин энэ оны хувьд 10 мянга 29 иргэнээс ажлын байрны захиалга аван 4146-г нь бүртгэн, эдгээр иргэдээсээ 2065-ыг нь байнгын ажилд зуучилсан байна.
Мөн хөдөлмөрийн биржээс зуучлах товчоо, гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх эрх бүхий бусад аж ахуйн нэгжтэй хамтран гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа нийслэлийн харьяат 7,000 гаруй иргэний судалгааг дүүрэг хороогоор нь ангилан гаргажээ. Иргэдийн ажил хүсч ирсэн хүсэлтийн дагуу байнгын болон түр ажлын байраар ханган ажилд зуучлах олгох зорилготой ажилладаг хөдөлмөрийн биржийн зүгээс иргэдэд зориулан Үнэгүй шинэ зар хэмээх бүх төрлийн ажлын байрны захиалга, уриалгыг гаргасан сонинг 3000 гаруйг хэвлэн иргэдийн гар дээр хүргэжээ.

Мөн биржийн дэргэдэх гадаад хэл , компьютерийн сургалтын төвд англи хэлний анхан шатны мэдлэгийг 67 иргэнд эзэмшүүлж, 5 дахь ээлжийн сургалтаа 10 иргэнтэйгээр эхлүүлжээ. Эдгээрээс мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтран ажиллаж нийт 85 иргэнийн мэргэжлийн ажилд зуучлах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.21.08 4:01 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.18.06 11:37 am
Posts: 13110
Хуурамч 20 мянгатын талаар мэдээлэл егееч


Top
   
PostPosted: Dec.21.08 6:52 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jun.20.03 2:08 pm
Posts: 311
Location: **ХААНИЙ СЭНТИЙД **
Монгол Улс газрын тос боловсруулах үйлдвэр байгуулбал хоёр хөршөөсөө эдийн засгийн хараат бус болно-

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийг гадаадаас 100 хувь импортоор авдаг. Тиймээс ч гадны улс орноос шууд хараат байдалд оршдог. Манай улс 2005 онд 590 гаруй мянган тн газрын тосны бү­тээгдэхүүн хэрэглэж байсан бол энэ жил гэхэд даруй 200 гаруй мянган тонноор нэмэгд­сэн байх юм. Хэрэглээний өсөлт энэ янзаараа байвал 2015 онд 1.7 сая тн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэх аж. Газарзүйн байршлаараа хоёр их гүрний дунд оршдог, далайд гарцгүй улсын хувьд газрын тосны 90 гаруй хувийг хойд хөршөөсөө, үлдсэн хэс­гийг БНХАУ болон Казахстан улсаас авч байна.
Иймээс гуравдагч орны тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах амьдра­лын болоод эдийн засгийн зайлшгүй шаардлага тулга­раад буй юм. БНСУ-ын "ENF Mongolia Oil" компаниас Мон­гол Улсад газрын тос боловс­руулах үйлдвэр байгуулах төслийн санал танилцуулах ёслол өчигдөр Эрдэс баялаг, Эрчим хүчний яамны уул­залтын танхимд боллоо. Тө­сөл танилцуулах үйл ажилла­гаанд АМГТХЭГ-ын дэд дарга Д.Амарсайхан, "ENF Mongolia Oil" компанийн ерөнхий захи­рал Ян Ён Хёнь, төслийн удирдагч Чой Үн Гюү болон хоёр талын албаны хүмүүс оролц­сон юм. Боловсруулсан төс­лөөс харахад 2008-2012 оны хооронд газрын тос бо­ловс­руулах гурван үйлдвэр бай­гуулах гэнэ. Энэ гурван үйлд­вэрт жилд 1.2 сая тн газрын тос боловсруулах тооцоо гарчээ. Хэрвээ уг төсөл бүрэн хэмжээнд хэ­рэгж­вэл манай улсын авто­бен­зин, дизель түлшний 50 хувийг хангаад байж чадна гэдгийг энэ салба­рын нарийн мэргэжилтнүүд үзэж байна. Нэг өглөө босоход л шатахуу­ны үнэ нэмэгд­сэнээр эдийн засгийн суурь үнийг бүрдүү­лэгч бүтээгдэ­хүүнийхээ хувьд бараа та­ваар, ажил үйлчилгээний үнэ ханшийг ч тэнгэрт хадтал нөлөөлдөг гашуун үнэн иргэд байтугай улс орны амьдрал ахуйг ч доройтолд оруулдаг. "ENF Mongolia Oil" компанийн захи­рал Ян Ён Хёнь "Газрын тос боловсруулах эхний үйлд­вэрийг 2009 оны эцэс гэхэд ашиглалтад оруулна. Ингэс­нээр жилд 400 мянган тн газрын тос боловсруулж зах зээлд гаргах бүрэн бо­ломж­той. Хоёр дахь үйлдвэ­рийг 2010 онд, гурав дахь үйлдвэ­рийг мөн нэг жилийн дараа ашиглалтад оруулах төсөл төлөвлөгөө хийгээд байна. Манай компанийн үндсэн хөрөнгө 10 тэрбум ам.доллар. Дээрх гурван үйлдвэрийг барьж байгуу­лахад 460 сая ам.доллар зарцуулахаар тө­сөвлөөд бай­на. Монгол Улсын одоогийн мөрдөж байгаа ул­сын татвар, онцгой албан татвараар Мон­голын Засгийн газарт жилд 95 сая ам.дол­ларын татвар тө­лөх юм. Мөн 180 орчим ажлын байраар танай улсын иргэ­дийг ханга­на. Дэлхийн стан­дартад нийц­сэн, орчин үеийн технологи­той үйлдвэр бай­гуулж, шата­хуунаа зах зээ­лийн хамгийн доод үнээр борлуулна. Мөн асфальт үйлдвэрлэх, онгоц­ны түлш, шингэрүүлсэн нефть боловс­руулснаар Мон­гол Улс газ­рын тосны бүтээг­дэхүү­ний­хээ хэрэгцээг хан­гах боломж­той. Учир нь эд­гээр үйлдвэ­рүүдийг 15-20 жилийн дараа Монгол Улсын Засгийн газарт үнэ төлбөргүй­гээр хүлээлгэн өгөх болзол нөхцөлийг төсөлд тусгасан байгаа" гэж байсан. Манай төр засгийнхан энэ саналыг дэм­жээд, үнэхээр ийм болзолтой гэрээ байгуу­лагдвал улс ор­ны маань хөг­жил дэвшилд үр өгөөжөө өгөх нь дамжиггүй. Дэд бүтцийн талаасаа газрын тос боловс­руулах үйлдвэ­рийг Чойр, Багахангайд бай­гуулбал үр дүнтэй гэж төсөл санаач­лагчид үзэж байгаа юм байна. Төслийн гүйцэтгэгчээр БНСУ-ын "Дэү инженеринг" компа­нийг сонгоод байгаа бөгөөд Солонгостоо нэлээд нэр хүнд­тэй байгууллага аж.

_________________
дурлалийн хаан King love


Top
   
PostPosted: Dec.21.08 6:56 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Jun.20.03 2:08 pm
Posts: 311
Location: **ХААНИЙ СЭНТИЙД **
Medeelel alga.

Guilgeend 70 orchimiig uildverlej 50 shirhegiig gargasan gej gemt etgeed medegdej baigaa ch tsagdaa nar 130 orchim guilgeend gargasan gej uzej baigaa bololtoi.

Jiriin tsaasan deer hevlesen bolohoor bairiad uzehed l medregdene.

_________________
дурлалийн хаан King love


Top
   
PostPosted: Dec.21.08 6:57 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.18.06 11:37 am
Posts: 13110
Таанкс


Top
   
PostPosted: Dec.25.08 7:22 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
2008 оны нийслэлийн шилдэг залуус тодорлоо
Улиран одож буй 2008 онд салбар салбараас ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр бусдыгаа тэргүүлж манлайлсан шилдэг залуучуудыг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд залуучуудын газар тодрууллаа. Анх 2002 оноос эхлэн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулагдаж эдүгээ 6 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ.

Оны шилдэг залуу шалгаруулах энэхүү ёслолын ажиллагаа, харшийн сүлд модны наадмыг жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэж залуу үеийн шилдэгийн шилдэг залуусыг тодруулдагаараа бусад арга хэмжээнээс онцлог юм. Энэ жилийн оны шилдэг залуу шалгаруулалтанд шилдэг-10, шилдэгийн шилдэг-6, онцлох-3 гэсэн шалгаруулалтаар 12 төрөлд нийт 19 залууг шалгарууллаа.


Нийслэлийн онцлох 3-н залуугаар МУ-ын гавъяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Сэрдамба, Соёл урлагийн салбараас кино найруулагч Батболд, Нийслэлийн онцлох албан хаагчаар Нийслэлийн онцгой байдлын газрын дээд түрүүч Сосорбарам, Өсвөр залуу үеийг дэмжигч нийслэлийн шилдэгийн шилдэг иргэнээр жүжигчин Хүрэлхүү,

Шилдэг оюутнаар Орхон их сургуулийн 4-р дамжааны оюутан Уранбилэг, нийслэлийн шилдэг иргэнээр дуучин, Базарсадын Болдбаатар нар тодорлоо.
Ийнхүү нэгэн үдэш Нийслэл хотын шилдэгийн шилдэг залуус нэг дор цуглан дуу хуур баяр хөөрөөр дүүрэн үдэж, цаашдаа бусдыгаа тэргүүлэн манлайлах олон залуус төрөн гарахыг бэлэгдлээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.25.08 7:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
2008 оны нийслэлийн шилдэг залуус тодорлоо
Улиран одож буй 2008 онд салбар салбараас ажил хөдөлмөр, амжилт бүтээлээр бусдыгаа тэргүүлж манлайлсан шилдэг залуучуудыг Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд залуучуудын газар тодрууллаа. Анх 2002 оноос эхлэн Засаг даргын захирамжийн дагуу зохион байгуулагдаж эдүгээ 6 дахь жилтэйгээ золгож байгаа нь энэ.

Оны шилдэг залуу шалгаруулах энэхүү ёслолын ажиллагаа, харшийн сүлд модны наадмыг жил ирэх тусам өргөн дэлгэр тэмдэглэж залуу үеийн шилдэгийн шилдэг залуусыг тодруулдагаараа бусад арга хэмжээнээс онцлог юм. Энэ жилийн оны шилдэг залуу шалгаруулалтанд шилдэг-10, шилдэгийн шилдэг-6, онцлох-3 гэсэн шалгаруулалтаар 12 төрөлд нийт 19 залууг шалгарууллаа.


Нийслэлийн онцлох 3-н залуугаар МУ-ын гавъяат тамирчин, Олимпийн мөнгөн медальт Сэрдамба, Соёл урлагийн салбараас кино найруулагч Батболд, Нийслэлийн онцлох албан хаагчаар Нийслэлийн онцгой байдлын газрын дээд түрүүч Сосорбарам, Өсвөр залуу үеийг дэмжигч нийслэлийн шилдэгийн шилдэг иргэнээр жүжигчин Хүрэлхүү,

Шилдэг оюутнаар Орхон их сургуулийн 4-р дамжааны оюутан Уранбилэг, нийслэлийн шилдэг иргэнээр дуучин, Базарсадын Болдбаатар нар тодорлоо.
Ийнхүү нэгэн үдэш Нийслэл хотын шилдэгийн шилдэг залуус нэг дор цуглан дуу хуур баяр хөөрөөр дүүрэн үдэж, цаашдаа бусдыгаа тэргүүлэн манлайлах олон залуус төрөн гарахыг бэлэгдлээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.25.08 7:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Нийслэлийн бүтцийг шинэчлэн баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлийн удирдлагын бүтцийг дараах байдлаар баталсан байна. Үүнд:
Нийслэлийн удирдлагын бүтцийг: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч,


- Нийслэлийн Засаг даргын орлогч (нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан)
- Нийслэлийн Засаг даргын орлогч (санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан)
- Нийслэлийн Засаг даргын орлогч (барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан)
- Нийслэлийн Засаг даргын орлогч (үйлдвэрлэл, экологийн асуудал хариуцсан)
- Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга-тай байхаар;

ЗДТГ-ын бүтэц нь
- Төрийн захиргааны удирдлагын хэлтэс
- Хотын хөгжлийн бодлогын хэлтэс
- Санхүү, төрийн сангийн хэлтэс
- Хууль зүйн хэлтэс
- Нийгмийн хөгжлийн хэлтэсd
- Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтэс
- Үйлдвэрлэлийн хэлтэс
- Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс
- Цэргийн штаб
- Хэвлэл мэдээллийн алба-тай

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц нь
- Захиргааны алба
- Инженерийн шугам, сүлжээний хэлтэс
- Хот, нийтийн аж ахуйн хэлтэс
- Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс
- Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс- тэй байх аж.

Нийслэлийн ЗДТГ-ын орон тооны хязгаарыг 85 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 40 хүртэл, нийслэлийн дүүргүүдийн ЗДТГ-ын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 50 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан уул, Чингэлтэй дүүрэгт 45 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт 35 хүртэл, Багахангай дүүрэгт 22 хүртэл байхаар тогтоож, Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 28 хэрэгжүүлэгч агентлаг ажиллахаар боллоо.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Dec.25.08 8:24 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 4:00 am
Posts: 5346
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Гадаад иргэд шинэ мэдээ мэдээлэл энэ сайтаас
http://ubpost.mongolnews.mn/
авч болно шүү.

_________________
New Life.


Top
   
PostPosted: Dec.31.08 6:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Өнгөрсөн 8 сард иргэдэд 200 төгрөгөөр үйлчилдэг байсан том оврын автобус дизель түлшний үнэ 1920 болсонтой холбогдуулан үнээ нэмж 400 төгрөгөөр иргэдэд үйлчлэх болсон. Түүнээс үүдсэн иргэдийн нуруун дээр үүрэгдэх ачааг бага ч болов уу хөнгөлөх үүднээс үнийн бууралтын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж том оврын автобусны үнийг 100 төгрөгөөр бууруулан өнөөдөр өглөөнөөс эхлэн хэрэгжихээр боллоо.

Нийслэл хотын хэмжээнд том оврын автобусны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 26 компаний 500-гаад автобус байдагаас 400 гаран нь чанарын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл хугацаа нь дууссан нийтийн тээвэр байдаг байна. Үүнийг шинэчлэх үүднээс ЗГ-ын шийдвэр гарч ирэх оны нэг сард улсын хөрөнгөөр 400 ширхэг том оврын автобус оруулж ирэхээр болсон

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.01.09 3:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
1921 онд ардын хувьсгал ялж Монгол улс тусгаар тогтнолоо баталгаажуулсан билээ.Харин тухайн үед манай улс өөрийн мөнгөн тэмдэгтгүйн улмаас бүх арилжаа наймаа гадаад валютаар хийгддэг байсан бөгөөд маш их хэмжээний баялгаа гадаад валютын улмаас алддаг байсан.

Харин энэ үед Монгол улс хамгийн анхны мөнгөн дэвсгэртээ "доллар" гэж нэрлэн, хуучнаар ЗХУ-д 3,5 сая доллар үйдвэрлүүлж байсан аж. Энэхүү доллар нь түүхэнд "Данзангийн доллар" гэж "алдаршсан" бөгөөд тухайн үед сангийн яамны сайдаар ажиллаж байсан С.Данзанг улс төрийн хэлс хэрэгт орж нас барахад энэхүү мөнгөн тэмдэгт мөн л "хэлмэгдэж" устгагдсан юм.

Харин бидний хэрэглэж байгаа "төгрөг" нь 1925 оноос эхлэн гүйлгээнд гарч эхэлсэн юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.01.09 3:31 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
2008 онд нийслэлд 1.0 тэрбум төгрөгийн замын урсгал засварын ажил хийж, холбогдох газрууд шалган хүлээж авсан байна. 7, 8-р сарын борооны улмаас замын эвдрэл их гарсан байна. Замын зорчих хэсэг дээр гарсан том хэмжээний нүхийг засварлахаар 31 чиглэлийн авто замд 227.3 сая төгрөгийн 8738 м2 нөхөөс, 640 у/м хашлагын ажлыг бүрэн хийж дууссан байна.


Зам тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Авто замын газрыхантай хамтран “Нийслэлийн автозамын талаар авах арга хэмжээ”-ний асуудлаар материал боловсруулж энэ оны 10-р сарын 28-нд Засгийн газрын хуралдаанаар оруулсан. Дээрх асуудлаар ЗГ-ын тогтоол гаргуулахаар нэмэлт боловсруулалт хийж, санал авахаар хүргүүлээд байна.
Авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг сайжруулах ажлын хүрээнд ЧД-ийн 9-р хороо Дэнжийн 1000-ын Цагаан байрны зүүн талд аюулгүйн зурвас гаргах, Туул Жин Пангийн аюулгүйн тойргийг өөрчлөх, Нарны зам, Моннисийн уулзварыг өргөтгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэжээ.


НАЗГ-аас нийслэлд 26 чиглэлийн 17290 м2 авто замыг засах шаардлагатай гэсэн судалгааг гаргасан байна.
БЗД-т нутаг дэвсгэрийн 11 чиглэлд замын засвар хийж дууссан, кино үйлдвэрийн баруун талаар тавигдсан 0.8 км авто замын 550 у/м-г ажлын комисс хүлээн авч 250 у/м замыг газар чөлөөлөөгүйн улмаас дуусгаж чадаагүй байна.
НД-ийн 2-р хорооны 10 шар чиглэлийн засвал замын 7 м2 эвдрэлийг хөрөнгийн бололцоогүйгээс засаагүй байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.02.09 4:43 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Хөрсний усыг ашиглана
Ус бол чандмань эрдэнэ гэж манай өвөг дээдэс билэгшээн дээдэлж ирсэн билээ. Гэтэл сүүлийн үед манай улсын усны нөөц багасч 2020 он гэхэд цэвэр ус худалдаж авдаг хүртэл хэмжээнд хүрнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Шинээр сонгогдсон хотын дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө хөрсний усыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тусгаж

үүнийг нь оны өмнө хуралдсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгсөн.

Нэгэнт төсөв нь батлагдсан болохоор өнөөдрөөс ажилдаа эрчимтэй орохыг Хотын дарга сануулж Улаанбаатар ус компаний удирдлагууд болон холбогдох инженерүүдтэй уулзсан юм. Төслийг инженерийн байгууламжийн хэлтэс хариуцаж харъяа газрууд инженер мэргэжилтэн цаашлаад энэ чиглэлээр оюутан бэлтгэдэг сургуулиудыг ч хамруулахаар болсон юм байна. Хөрсний усыг барилгын салбарт болон хот нийтийн аж ахуйн чиглэлээр дээш татаж цөөрөм байгууламж замаар төсөлд тусгасны дагуу ашиглах юм байна. Хөрсний усыг ашиглах тухай төслийн эхлэлийг өнөөдрийн Хотын дарга хотын Ерөнхий менежер байх үедээ тавьсан бөгөөд ийнхүү ажил хэрэг болж байна. Улаанбаатар ус компаний хувьд энэ төслийг гардан гүйцэтгэгч болох юм байна. Энэ компани нь 1995 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын доорх усны нөөцийн хайгуул хийж, хотын хүн ам үйлдвэр аж ахуйн нэгжийн усан хангамжийн сайжруулах үүрэгтэй байгууламж юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.03.09 12:31 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Dec.31.08 5:44 pm
Posts: 4140
Location: Magic Island
deline wrote:
Өнгөрсөн 8 сард иргэдэд 200 төгрөгөөр үйлчилдэг байсан том оврын автобус дизель түлшний үнэ 1920 болсонтой холбогдуулан үнээ нэмж 400 төгрөгөөр иргэдэд үйлчлэх болсон. Түүнээс үүдсэн иргэдийн нуруун дээр үүрэгдэх ачааг бага ч болов уу хөнгөлөх үүднээс үнийн бууралтын асуудлыг нааштайгаар шийдвэрлэж том оврын автобусны үнийг 100 төгрөгөөр бууруулан өнөөдөр өглөөнөөс эхлэн хэрэгжихээр боллоо.

Нийслэл хотын хэмжээнд том оврын автобусны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 26 компаний 500-гаад автобус байдагаас 400 гаран нь чанарын шаардлага хангаагүй өөрөөр хэлбэл хугацаа нь дууссан нийтийн тээвэр байдаг байна. Үүнийг шинэчлэх үүднээс ЗГ-ын шийдвэр гарч ирэх оны нэг сард улсын хөрөнгөөр 400 ширхэг том оврын автобус оруулж ирэхээр болсон


huuchniig ni haashaa hiih gej bgaam boldoo? hog bolood mongoldoo uldeh l bhdaa???

_________________
★ In BeaT I T®usT ★


Top
   
PostPosted: Jan.05.09 1:41 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Хөрсний усыг ашиглана
Ус бол чандмань эрдэнэ гэж манай өвөг дээдэс билэгшээн дээдэлж ирсэн билээ. Гэтэл сүүлийн үед манай улсын усны нөөц багасч 2020 он гэхэд цэвэр ус худалдаж авдаг хүртэл хэмжээнд хүрнэ гэж мэргэжилтнүүд хэлж байна. Шинээр сонгогдсон хотын дарга үйл ажиллагааны хөтөлбөртөө хөрсний усыг ашиглах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр тусгаж

үүнийг нь оны өмнө хуралдсан Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар баталж хөрөнгө мөнгөний асуудлыг нь шийдэж өгсөн.

Нэгэнт төсөв нь батлагдсан болохоор өнөөдрөөс ажилдаа эрчимтэй орохыг Хотын дарга сануулж Улаанбаатар ус компаний удирдлагууд болон холбогдох инженерүүдтэй уулзсан юм. Төслийг инженерийн байгууламжийн хэлтэс хариуцаж харъяа газрууд инженер мэргэжилтэн цаашлаад энэ чиглэлээр оюутан бэлтгэдэг сургуулиудыг ч хамруулахаар болсон юм байна. Хөрсний усыг барилгын салбарт болон хот нийтийн аж ахуйн чиглэлээр дээш татаж цөөрөм байгууламж замаар төсөлд тусгасны дагуу ашиглах юм байна. Хөрсний усыг ашиглах тухай төслийн эхлэлийг өнөөдрийн Хотын дарга хотын Ерөнхий менежер байх үедээ тавьсан бөгөөд ийнхүү ажил хэрэг болж байна. Улаанбаатар ус компаний хувьд энэ төслийг гардан гүйцэтгэгч болох юм байна. Энэ компани нь 1995 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын доорх усны нөөцийн хайгуул хийж, хотын хүн ам үйлдвэр аж ахуйн нэгжийн усан хангамжийн сайжруулах үүрэгтэй байгууламж юм.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.11.09 1:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Одоо дэлхий нийтийг хамраад байгаа хямралыг цар хүрээгээрээ 1929 оны Их хямралтай дүйнэ хэмээн их мэдэгчид айлдаад байгаа. Тэгэхээр тэрхүү Их хямрал гэж чухам юу байсан, юу болоод өнгөрсөн талаар товч өгүүлэх нь зөв хэмээн энэхүү материалыг нийтэлж байна.

Херберт Хүверийн амлалт ба хямралын эхлэл

Монголд айлчилсан АНУ-ын анхны Ерөнхийлөгч гэгддэг Херберт Хүвер 1928 онд Худалдааны сайд байхдаа Бүгд найрамдах намаас төрийн тэргүүнд нэр дэвшжээ. Тэрээр “Бид удахгүй ядуурал гээчийг энэ улсад үгүй болгоно” хэмээн тунхаг­лаж байлаа. Манай одоогийн зарим эрхмүүдийн уриа тунхагтай адилхан сонсогдож байгаа биз. “Ядуурлын эс­рэг хамтдаа”, “Ядууралтай тэмцье” гэхчлэн манайд байдаг зарим зүйлтэй тун ижил сонсогдож байна. Хориод онд хэдий өнгөн дээрээ хүмүүс баян, эдийн засаг дажгүй сайн мэт хараг­даж байсан ч зарим үйлдвэрлэл, тухайлбал, хөдөө аж ахуй, төмөр зам, уул уурхайн салбарт байдал хүнд байжээ. 1929 онд Америкийн нийт айл өрхийн 71 хувь нь жилийн 2500 ам.доллараас бага орлоготой байсан нь хэрэгцээний хамгийн бага хэм­жээнд ч хүрэхгүй байсан гэдэг. Гэвч америкчууд тэр үед олноороо баясч цэнгэн, тансаг хэрэглээндээ анхаарч, айсуй хямралыг огт үл хайхарч байсан ажээ. Манайхны одоогийн энэ их үнэ­тэй гар утас, саяар үнэлэгддэг гар утасны алтан хэмээг­дэх дугаарууд, данхар данхар жип машинууд, сургалтын төлбөрөө төлж чаддаггүй хэрнээ оюутнуудын шинэ жилээр өмсдөг зуу зуун ам.долларын нүд эрээлжлэм гоёлын даашинз, эрхэм­сэг дээдэс гэж хэлүүлэхээр зүтгэх ганган хүүхнүүдийн элдэв гоёл, сая саяын үнэтэй үнэт ангийн үсэн шуб­нууд энэ бүгд тэр үеийн хямралын өмнөх хэт тансаг хэрэглээг санаг­дуулж байж магадгүй. Бас долоо хоног, сар алгасахгүй шахам болдог манай олон их баяр цэнгэл, бие биенээ шилдгээр өргөмжилдөг “ужиг өвчин” нэг л биш байгаа биз дээ


Хориод оны эхээр үйлдвэрүүд хөгжиж, сайн ажиллаж байсан тул бүтээгдэхүүн их гаргасан, харин дундаж иргэдэд түүнийг нь авах хөрөнгө байгаагүй учраас агуулахууд бараагаар хахаж эхлэв. Зарим нь кредитээрээ бараа авсаар байсан боловч сүүлдээ төлж дийлэхээ болиод худалдан авахаа байжээ. Зарагдаагүй бараа улам бөөгнөрөх болов. АНУ тэр үед маш их бараа үйлдвэрлэдэг, өөрийнх нь ард түмэн худалдан авахгүй ч гадаадад ихээр нь гаргадаг улс байж. Гэтэл гадаад улсууд мөн эдийн засаг нь хямарч, Америкийн барааг авахаа болив. Өнөөгийн Хятад улсын байдал бас иймэрхүү байна гэж мэргэжилтнүүд хэлж байна. Хятадын дундаж иргэд худалдан авах чадвар сайнгүй ч гадаадад олноор нь гаргадаг учраас үйлдвэрлэл өндөр байдаг аж. Гэтэл гол худалдан авдаг улсууд нь одоогийн энэ хямралд өртсөнөөр “Made in China” гэсэн бүтээгдэ­хүүнүүд Хятаддаа л ихээр бөөгнөрч байгаа сурагтай. Байдал АНУ-д тийм байсан боловч бирж дээр үнэ өссөөр байж. Чадалтайхан америкчууд хувьцаа маш их худалдан авч байлаа. Учир нь хямд аваад илүү үнээр зарж ашиг олж байв. Хөрөнгө оруулагчдад бас хувьцааг урьдчилгаа мөнгө өгөөд, үлдсэн төлбөрөө зээлээр төлдөг систем үйлчилж байв. Хувьцааны үнэ өсч байгаа тохиолдолд энэ нь ашигтай, харин үнэ унахад авснаасаа хямдаар зарах тул тэд өрөө төлж чаддаггүй байжээ. Ийм олон асуудал байсаар атал 1928 онд Хүвер хөгжил дэвшлийг ард иргэддээ амлан, огт ядууралгүй болгох тухай ярьсаар Ерөнхийлөгч болов. Энэ нь манай зарим лидэр гэгддэг хүмүүстэй тун адилхан байгаа биз.

Хар гэгдэх өдрүүд

1929 оны есдүгээр сарын 3-ны өдөр Нью-Йоркийн бирж дээр хувь­цааны үнэ дээд цэгтээ тулжээ. Yүнээс хойш тасралтгүй буурлаа. Аравдугаар сарын 23-ны өдөр үнэ бүр огцом унав. Маргаашнаас нь эхлэн бүгд л хувьцаагаа зарахаар оролдож эхлэв. Ингээд маргааш нь, аравду­гаар сарын 24-ны хар пүрэв гэгддэг өдөр 12 сая 900 мянган хувьцаа арилжаа­лагдаж рекорд тогтоосон байна. Уг нь хүн бүр зарж байгаа тохиолдолд үнэ унаж, худалдан авагчдад ашигтай байх ёстой, гэвч үнэ тийм огцом буурч байсан тул худалдан авагчид бол­гоом­жилж эхэллээ. Тэгээд аравдугаар сарын 28-ны хар даваа гарагт үнэ улам унаж, бүр тэрнээс улам хар, алдарт мягмар гарагт 16.4 сая хувьцаа, нэг сарын өмнөхтэй харьцуулахад хавьгүй хямд үнээр арилжаалагдсан байна. Их хямрал хэмээх айхтар үеийн анхны алхам нь энэхүү биржийн алдагдал байсан байна.

Банк юуны учир дампуурав

Банкнаас баахан зээл авч, хувьцаа худалдаж аваад байсан улс бирж дампуурахаар банкныхаа хүүг нь байтугай өрийг төлж чадахаа болив. Банк мөнгөөр дутагдаж эхэллээ гэдэг мэдээ хүмүүсийн дотор маш хурдан тархаж, хадгаламж эзэмшигчид бүгд мөнгөө бүрэн дээр нь авахаар өөр өөрийн банк руу давхицгаав. Гэнэт бүх хүн мөнгөө авна гэхээр банк мөнгийг нь зүгээр агуулах адил хадгалж байдаг газар биш болохоор бүх хэрэглэгч­дийнхээ хадгалуулсан мөнгийг нэг дор гаргаж өгч чадсангүй. Хүний мөнгө авчихаад эргүүлж өгөхгүй байгаа банкууд хаалгаа барихаас өөр замгүй болжээ. 1933 оны гуравдугаар сар гэхэд даруй есөн мянган банк дампуураад байлаа.

Дараагийн ээлж – бизнесийнхэн

Мөнгөгүй болсон улс бараа худалдаж авахаа байчихав. Мөнгөтэй нэг нь ч үрэлгэн байхаа больж, хям­ралаас айж эмээн, шинэ юм худал­даж авахаа больжээ. Ийм байдал одоо манайд ажиглагдаж байна. Сая шинэ жилийн үеэр айл өрхүүд маш хэмнэлттэй байсан сурагтай. Ногоон гацуур мод, сүлд модны тоглоом, шинэ гоёмсог хувцас бараа гүйлгээ муутай байсан тухай лангууны худал­дагч нар хэлж байсан. Тэгээд ч бид өдөр бүр дэлгүүрүүд 50-70 хувийн хямдралыг байнга зарлаж байгааг зурагтаар харж байгаа. Ийм байдлын дүнд тэр үеийн бизнесийн­хэн олон зуугаараа дампуурч эхлэв. Маш олон газар дөнгөн данган амиа зогоож байхын тулд ажилчдаа цомхотгох боллоо. Яг одоо Монгол төдийгүй дэлхийн олон оронд байгуул­лагууд орон тоогоо цомхон болгож байна. Yр дүн нь тодорхой, 1933 он гэхэд ажилгүйдэл 25 хувьд хүрэв. Ажилгүй болсон хүмүүс байр­ныхаа ч мөнгийг төлж дийлэхээ больж, АНУ даяар сая сая хүн орон гэргүй, өлөн зэлмүүн амьдрах болов. 1929 оноос дэлхийн II дайныг хүртэл үргэлжилсэн энэ хүнд хэцүү үеийг түүхэнд Их хямрал хэмээн нэрлэсэн нь ийм учиртай.

Хүвер Ерөнхийлөгч гараа хумхисан уу

Цаг цөвүүн болоход америкчууд Ерөнхийлөгчөө харжээ. Гэвч Хүвер яг л бусад Бүгд найрамдахчуудын адил төрийн оролцоо эдийн засгийг муутгана хэмээн сэтгэдэг нэгэн байлаа. Жишээлбэл, ядууст тусламж олгох нь тэднийг төрөөс хэт хараат болгоно хэмээн үзжээ. Өлөн зэлмүүн байдал нэмэгдэх тусам иргэд, олон нийт Хүверийг буруутган, орон гэргүй ядуу хүмүүсийн тосгон, сууринг Хүвервилл буюу Хүверийн тосгон хэмээн шоглон нэрлэх болжээ

www.zaluu.com

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.20.09 3:20 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Нийслэдийн зам ачааллаа дийлэхгүй болж, үүнээс үүдсэн түгжрэлд хүмүүс цаг, нервээ барж байна хэмээн хаа хаагүйшүүмжлэнхэлэлцдэг. Сонгуульд өрсөлдсөн дарга нар, албан тушаал горилсон түшмэдүүд гээд олон хүний амнаас давхар зам, нүхэн гарцны тухай хот мэддэг, хотын төлөө санаа зовнисон сэтгэлийнх нь илэрхийлэл болгож бид хангалттай олон сонссон.

Харамсалтай нь олон жил ярьсан энэ ажил биеллээ олох найдварын оч хаялах ч үгүй байна. Хаагуур хамаагүй зам хөвдлөн гардаг явган зорчигчийг буруутгахаасаа өмнө гарч ороход нь тавтай тухтай байх нүхэн гарц хэдийг байгуулаад өгчихвөл замын хөдөлгөөнд учирдаг саад бэрхшээлээс бага ч болов нимгэрэх сэн дээ. Даанч өнөөх л байхгүй зовлон тоочиж, хэтэвчтэй хэдээ хий сэгсчихээс цаашгүйгээр өдөр хоногийг өнгөрөөсөөр л байна. Шинээр байгуулж хүчирдэггүй юм гэхэд байгаагаа тордох ухаан манайханд даанч алга. Нүхэн гарц гэж нэлээд олон жилийн өмнө байгуулсан ганц газар бий. Нийслэлийн төвд Энхтайвны өргөн чөлөө буюу “Мөнгөн завьяа” дэлгүүрийн чанх урд байх тэрхүү гарц явган зорчигч зам хөндлөн гарах зориулалттай биш болоод бас л багагүй хугацаа өнгөрсөн. Одоо түүгээр орж гарах гэсэн нэгнийг түгжээтэй төмөр хаалга угтах вий. Гэхдээ үргэлж биш л дээ. Дотор нь арилжаа хийдэг бяцхан ТҮЦ-нүүдийн эзэд байгаа бол гарц нээлттэй, харин тэд эзгүй бол хаалттай. Хятадын годдуу бараа дэлгэсэн хэдэн наймаачдын мэдэлд энэ гарцыг бүр өгсөн, эсвэл түр ашиглуулж байгааг мэдэхгүй. Ямартай ч түүгээр өдөр шөнийн аль ч цагт чөлөөтэй зорчино гэж бодвол эндүүрэл гэдгийг л мэднэ. Иргэд ч үүнд нь багагүй бухимддаг. Шинэ оны өмнөхөн Энхтайваны өргөн чөлөөнд замын голд тусгаарлах зурвас босгосны дараагаас иргэдийн бухимдал бүр ч ихэсчээ.
Өдрийн цагаар ч яах вэ нүхэн гарцаар гараад явчихна. Харин шөнийн цагт тусгаарлах зурвас давах уу, эсвэл доогуур нь шургаж гарах уу гэдгийг мэдэхээ болиод байгаа гэсэн. Тусгаарлах зурвас доогуур шургаж гарах гэж байгаад авто машинд дайруулж амь насаа алдвал хариуцлагыг нь хэн хүлээх вэ. Нүхэн гарцыг түгжээд явчихдаг наймаачид уу, эсвэл нүхэн гарцыг наймааны газар болгох зөвшөөрөл өгсөн төр захиргааны байгууллагууд хүлээх үү?
Хотын захиргаа, замын цагдаа гээд олон газраас хүч тавьсны хүчинд гарц нээлттэй байх шийдвэр өнгөрсөн баасан гаригт гарчээ. Хотын зам дахь ганц нүхэн гарцыг худалдах ухаан хэний санаанд, яахаараа ордог байна аа.

www.sonin.mn

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Jan.20.09 3:35 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Нийслэлийнхнийг Сантагаас ч илүү баярлуулсан нэг зүйл бол том оврын автобуснууд тасалбарын үнээ бууруулж, 300 төгрөгөөр үйлчлэх болсон явдал байв.
Гэхдээ бүгдээрээ 300 төгрөгөөр зорчуулж байгаа эсэхийг Нийслэлийн тээврийн газраас шалгажээ. Хотын 20 цэгт явуулсан шалгалтад нийт 42 аж ахуйн нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэл хамрагдсан байна.
Харамсалтай нь уг шалгалтад нь ихэнх бүдэрчээ. Тухайн үед шугамад явж байсан 919 автобуснаас 561 нь зөрчилтэй гарчээ. Тухайлбал, ‘Тэнүүн огоо”, “Эрийн хийморь”, “Нанжид хайрхан”, “Авто өргөө” зэрэг аж ахуй нэгж байгууллагын автобуснууд 300 төгрөгөөр үйлчлэх шийдвэрийг зөрчсөн.
Мөн бараг бүх автобусны кондуктор зорчигчдод тасалбар өгөхгүй байгаа нь илэрчээ.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 123 posts ]  Go to page 1 2 3 4 5 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited