#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.21.18 11:46 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jun.26.08 9:49 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Dec.07.03 7:50 pm
Posts: 325
za neg iim ym neeh heregtei ym bolow uu gj bodloo
minii ehnii asuult bol tsahiilgaanii talaar asuuh gsiiin



28 watt -n 2 odriin gerel 24 tsag-n tursh asaalttai 1 sar bolohod heden killiwatt boloh bol?
bas transformatar tai geseen ter yaadag ym boloo bi sain oilgohgui bna oooo

yer n tsahilgaanii hemjih negjiig yu gdg yum be?
ter n tgd 1 negj manaid heden togrog bdiin bolooo ?


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.30.08 11:37 am 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Dec.07.03 7:50 pm
Posts: 325
meddeg hun bhgui ym uu? zaza bolii


Top
   
PostPosted: Jul.15.08 12:30 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.20.06 10:46 am
Posts: 559
Location: Талын Монгол айлд.
28 watt -n 2 odriin gerel 24 tsag-n tursh asaalttai 1 sar bolohod heden killiwatt boloh bol?
bas transformatar tai geseen ter yaadag ym boloo bi sain oilgohgui bna oooo

yer n tsahilgaanii hemjih negjiig yu gdg yum be?
ter n tgd 1 negj manaid heden togrog bdiin bolooo ?[/quote]


28W-n 2 gerel chini 24 tsagt 1344 Wt buyu 1.344 kW tsahilgaan zartsuulna sht.
Sard = 40.32 kW tsahilgaan zartsuulna sht.
1kW tognii une 63 tog biluu dee neg iimerhuu unetei baigaa deesh dooshoo 5 togrogoor helbelzej magadgui.

_________________
Haste makes waste.


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.17.08 10:05 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Dec.07.03 7:50 pm
Posts: 325
tnx naiz mine


Top
   
 Post subject: infilyats
PostPosted: Sep.05.08 7:13 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Dec.07.03 7:50 pm
Posts: 325
ene infilyats gj yu ym be? neeh meddeg ym shig yariad l bdag oilgoj bgaa hun bdag ch yum uu? ugui ch yum uu?


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.05.08 9:14 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
тийм юм байна шүү. за байз. юу гэж хэлж болохов. мөнгөний худалдан авах чадвар буурах гэж болох уу.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.05.08 9:18 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Aug.05.06 7:33 pm
Posts: 2043
өөрөөр бас юу гэж хэлж болох уу. үйлдвэрлэлт - нийлүүлэлт - худалдан авалт гэсэн 3 хэсгээс тогтох системийн тэнцвэрт харьцаа алдагдах гэж болох уу. би эдийн засагч биш болохоор өөрийнхөө ойлгоцоор л туулаа. хэ хэ хэ.

_________________
http://kakadumn.blogspot.com


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.07.08 4:16 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Dec.07.03 7:50 pm
Posts: 325
нэг сайхан легцэнд суух юмсан инфиляц тэдэн хувь хүрхэд тэгнэ гэсэн юм байдаг л байхдаа


Top
   
PostPosted: Sep.15.08 3:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[font=Courier New]Ямарваа нэгэн бэрхшээл гарвал энд хандаж байхыг зөвлөе!Бид таньд ямар нэгэн байдалаар тусалж чадна гэдэгт итгэлтэй байна...За тэгээд бичээд байгаарай.. :wd: [/font]

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.08 3:54 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: May.05.06 5:37 pm
Posts: 4949
[font=Tahoma]yu asuuh ve bz... hehe[/font]


Top
   
PostPosted: Sep.15.08 3:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[font=Courier New][align=center]Ажлын ярилцлагад хэрхэн амжилттай оролцох вэ? [/align][/font]


Ажлын танилцуулга тань сайн байсан тохиолдолд та ярилцлагад орох боломжтой болдог. Та өөрийгөө тухайн ажилд яг тохироно гэж бодож байгаа боловч тухайн компани тэгэж бодохгүй байж болно. Энэ үед та юуг буруу хийснээ гайхдаг. Ажилд орох ярилцлага маш төвөгтэй байдаг. Ялангуяа та өмнө нь нилээн хэдэн удаа бүтэлгүйтсэн тохиолдолд. Тэгвэл энд танд тус болох үнэхээр хэрэгтэй мэдээллүүдийг орууллаа. :oops:

Image


Юуны түрүүнд та яг ямар ажилд орох гэж байгаагаа бодож үзээд, хэрвээ та тухайн байгууллагын дарга байсан бол тухайн хүнээс юуг, ямар чадварыг хүсэх байсныг нэг бодоод үз. Тэгвэл та өөрийгөө ямар байх ёстойгоо ойлгох болно.
Ярилцлага бол шалгалт гэсэн үг. Ярилцлагын асуулт бүр таны мэдлэгийг шалгаж байдаг. Энэ шалгалтуудыг даван гарах гол арга бол дасгал байх болно. Эхлээд та дасгалаа камертай хийгээрэй. Ингээд өөрийхөө асуултад хариулж байгааг бичих хэрэгтэй. Тэгээд юундээр алдаж, юуг өөрчлөх ёстойгоо мэдэж авах ба та биений хөдөлгөөн зэргээ хянаж болно. Хүн хэдий итгэлтэй үг хэллэг хэрэглэж байвч, гаргаж байгаа биений хөдөлгөөнөөр нь үнэн эсэхийг нь мэдэж болдог. Тэгэхээр биений хөдөлгөөн бол маш чухал.


Тэгвэл одоо танд ажлын ярилцлагад ирдэг асуултуудаас танилцлуулья.

1. Та яагаад энэ төрлийн ажлыг сонирхож байгаа юм бэ?
2. Та яагаад манай компаныг сонирхож байгаа юм бэ?
3. Та яагаад энэ албан тушаалыг сонирхож байгаа юм бэ?
4. Таны ажиллахыг хүсэж буй ажилд ямар ур чадвар хэрэг болох вэ?
5. Та манай байгууллагад ямар тус нэмэр оруулж чадах вэ?
6. Бид танд бусад байгууллагуудаас илүү ямар нөхцөлийг санал болгож болох вэ?
7. Та ажил хэр удаан хайж байгаа вэ?
8. Та манай байгуулагын талаар хэр сайн мэдэх вэ?
9. Манай байгууллагын юу нь танд сонирхолтой санагдаж байна?
10. Та шинэ ажлын байрнаасаа юу хүсэж байна вэ?
11. Танд ямар ажил таарна гэж боддог вэ?
12. Та яг одоо ямар төрлийн ажилд анхаарч байгаа вэ?
13. Танд энэ ажлын юу нь таалагдахгүй байна?
14. Та өмнө нь ажиллаж байсан байгууллагадаа ямар нэг шинэчлэл хийж байсан уу?
15. Таны гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?
16. Таны амьдралдаа гаргаж байсан хамгийн том алдаа юу байсан бэ?
17. Та өөрийгөө яаж хөгжүүлдэг вэ?
18. Та шүүмжлэлийг хүлээж авахдаа хэр вэ?
19. Та багаар ажиллахдаа хэр вэ?
20. Таныг юу идэвхжүүлж чаддаг вэ?
21. Та өрсөлдөөнд дуртай юу?
22. Та дарамтан доор ажиллаж чадах уу?


Ерөнхийдөө танаас компаныхаа талаар асуух нь гарцаагүй байдаг юм. Тэгвэл үүний хажуугаар бас таны өөрийн хувийн зохион байгуулалтын талаар асуултыг асуудаг. Жишээ нь:
1. Та цагаа хэрхэн төлөвлөдөг вэ?
2. Та өдөр тутмыхаа ажлыг хэрхэн зохион байгуулдаг вэ?
3. Та гэнэтийн төлөвлөөгүй ажлыг хэрхэн хүлээн авдаг вэ?
4. Та ажилдаа бэлдэхдээ хичнэээн цагийг зарцуулдаг вэ?
5. Таны карерын зорилго юу вэ? Гэх мэт асуултуудыг танаас асуух болно.


Тэгвэл та дээрх асуултуудад амжилттай хариулахын тулд дараах зүйлсийг мэдсэн байх шаардлагатай.

• Тухай ажлын байрны тодорхойлолт
• Тухайн байгууллага ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг
• Тухайн байгууллагын үйл явц, процесс
• Ажлын туршлага
• Байгууллагын соёлын бодлого
• Байгууллагын ерөнхий бүтэц
• Байгуулагын түүх
• Ажилд орох гэж буй байгууллагыхаа ажиллаж буй салбарын ерөнхий мэдлэг
• Байгууллагын хэмжээ
• Ажилчидын тоо зэрэг мэдээллийг мэдэх хэрэгтэй болно.
Ингээд та ямар асуултууд асуух болон ямар хариулт өгөхөө мэдлээ. Тэгвэл түүнийгээ хэрхэн ярих нь бас их чухал шүү.

Тэгвэл яаж ярилцлага авагчийг гайхширтал ярих вэ?

1. Ярьж буй зүйлээ хязгаарла. Таны ярилцлага цаг хугацаатай. Ерөнхийдөө ярилцлага авж буй хүн нэг хүнд 80 секундэд л дээд зэргийн анхаарлаа хандуулдаг байна. Тэгэхээр та ярилцлага эхлэнгүүт л эхний 60 минутад бүх хүчээ гаргах ёстой юм.


2. Ярилцлага авч буй хүнээсээ асуулт асууж, тухайн хүнтэй холбоо тогтоох хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн таньтай ярилцаж байвал та сайн байна л гэсэн үг.


3. Анх ярилцлагын өрөөнд орохдоо л итгэлтэй байх хэрэгтэй. Дээр хэлсэнчлэн биеийнхээ байдлыг хүртэл итгэлтэй байлгах хэрэгтэй. Тэгвэл та үнэмшилтэй харагдаж болно. Мөн түүнтэй гар барихыг хүс.


4. Сайхан хувцаслаарай. Хичнээн мөнгө багатай байсан ч хамгийн сайхнаараа хувцаслах хэрэгтэй. Үсээ янзалж, хуруу хумсаа цэвэрлэх хэрэгтэй. Сайхан үнэртэх хэрэгтэй. Үнэртэй ус түрхвэл зүгээр.


5. Шударга бай. Ихэнх ярилцагчид ярилцаж буй хүнээ худал хэлж байгаа эсэхийг нь мэддэг. Ирээдүйд ч ,одоо ч эвгүй байдалд орохгүйн тулд үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй.


6. Өөрийн давуу талаа тодруул. Ярилцлаганд асуудаг нийтлэг асуулт бол давуу болон сул талууд байдаг. Та өөрийн давуу талаа ярихаасаа гадна, сул талаа үл харгалзан хичнээн сайн ажиллаж чадахаа хэлвэл илүү их сэтгэгдэл төрүүлж чадна. Тэдэнд сул талаасаа юу сурсанаа хэлээрэй. Энэ танд үнэхээр тус болно.

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.08 3:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.05.05 3:47 pm
Posts: 7188
Location: u.me del mar
[font=Courier New]hmm , nice Bern 8) [/font]

_________________
www.flickr.com/photos/shantiom


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.08 4:03 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[align=right]Нэг юм хүсэхэд гишүүдээ чатаа бага хийгээрэй Самбараа цэвэрхэн авж явцгаая.![/align]



Унтаач :razz:

_________________
wandelaaar


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.15.08 4:14 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.18.06 11:37 am
Posts: 13110
bern wrote:
[align=right]Нэг юм хүсэхэд гишүүдээ чатаа бага хийгээрэй Самбараа цэвэрхэн авж явцгаая.![/align]






Бүткү ээ :razz:


Top
   
PostPosted: Sep.15.08 4:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[font=Courier New][align=center]Гэрээ санах зовлонгоос хэрхэн ангижрах вэ? [/align]


Гэрээ санах гэдэг зүйл зөвхөн хүүхдүүдэд тохиолддог явдал биш. Хүн бүр л ийм явдалтай учирдаг. Хүүхдүүдийн хувьд зуслан явах, гадаадад сурах,гэрээсээ хол байх зэргээс үүдэж гэрээ санах явдал гардаг. Ихэнхдээ хүн гадаадад сурч гэрээсээ хол явах үед гэрээ санах явдал илүү их гардаг шүү дээ. :mrgreen:


Тэгвэл анх шууд очиход дараах хүчин зүйлүүдээс болж гэрээ санадаг байна.




Image• Мэдээж гэрээсээ хол байснаас
• Тухайн хүн гадаадад сурах гэж ирсэнээрээ их хариуцлага хүлээдэг. Энэ нь эргээд тухайн хүндээ дарамт болох тохиолдол байдаг байна.
• Бодит байдал хүсэж байснаас нь өөр байх
• Гэр бүлдээ санаа зовох
• Амьдралын хэв маяг гэнэт өөрчлөгдөх зэрэг шалтгаануудаас болдог байна.

Харин очсон хойноо хичээл хүнд санагдах, найз нөхөдгүй байх, санхүүгийн хүндрэл учрах, ганцаардах гэх шалтгаануудаас болж гэрээ санах явдал гардаг.

Гэхдээ тухайн хүний сэтгэл санаа тавгүй байх үед хүн гэрээ илүү санадаг. Жишээ нь танд ямар нэг хэцүү зүйл тулгарах үед та хамгийн түрүүнд сайхан байсан үеүдээ бодож санаа алддаг биздээ. Энэ яг л түүнтэй адил юм. Ингээд хүн санаа алдаж, гэрээ санахаараа эргээд байдал илүү хүнд мэт санагдаж, айдас төрж, түгшүүртэй болж эхэлдэг.

Тэгвэл та гэрээсээ хол явах гэж буй эсвэл аль хэдийн гэрээ санаад эхэлсэн бол дараах зөвлөгөө танд тус болно.


1. Юуны түрүүнд та явах гэж буй бол сэтгэл санаагаа бэлдэх хэрэгтэй.


2. Тэгээд бодит байдлыг байгаагаар нь хүлээн ав. Энэ ийм байх ёстой, тийм байх ёстой гэж бүү бод. Эерэг хандлагатай байх хэрэгтэй.


3. Тэгээд анх очингуутаа хүмүүстэй сайхан харилцах хэрэгтэй. Тантай адил анх очиж байгаа оюутнууд олон бий. Анх очсон даруйдаа найзын хүрээллээ бүрдүүл. Эс тэгвэл та ганцаараа үлдэх аюултай. Тэд адилхан гэрээсээ хол байгаа тул танд их тус болно.


4. Гэрийхэнтэйгээ холбоотой бай. Тэгээд сайхан байгаагаа хэл. Эс тэгвээс гэр бүлийхэн тань танд санаа зовох болно. Хэн нэгэн таны төлөө санаа зовох нь таныг мөн хэцүү байдалд оруулдгийг санаарай.


5. Олон төрлийн, олон хүрээний найзуудтай болох хэрэгтэй. Жишээ нь бүжгийн дугуйлангийн найз, спортын найзтай бол. Тэгэх юм бол та олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдэд оролцох ба ингэснээр та орчиноосоо сайхан мэдрэмж авах болно. Хамгийн гол нь та өөрийгөө хөгжөөж, уйдаахгүй байх ёстой. Хүн ганцаардаж, уйдхаараа л гэрээ санаж эхэлдэг.


6. Хичээлдээ хүчин чармайлт гарга. Энэ бол таны гол зорилго. Дээр хэлсэнээр хичээл хүнд санагдах, амжилтгүй сурах зэрэг нь гэрээ санахад хүргэдэг гол хүчин зүйл гэдгийг санаарай. Тиймээс хичээлээ сайн хийх хэрэгтэй.


7. Өөрийн сонирхолоо хөгжүүл. Гэртээ хийдэг байсан хоббинууд болон шинэ зүйл оролд, сур. Хамгийн гол нь өөрийгөө хийх юмтай байлга. Жишээ нь манай оронд далай байхгүй учир та усан дээр гулгаж байгаа хүмүүсийг тв- нээс л хардаг байсан биздээ. Тэгвэл та таны очсон орон далайтай бол яагаад үүнийг оролдож болохгүй гэж? Мөн нийтийн клубуудуудад оролц.

9. Мөн та сургуулыхаа багш нартай холбоотой бай. Багш нар гадаадаас ирсэн оюутнуудад ихэнхдээ сайн байдаг гэлцдэг. Та үүнийг өөрийн давуу тал болгон ашиглах хэрэгтэй.


10. Эцэст нь хэлэхэд хэрвээ та оюутны байранд амьдардаг эсвэл амьдрах бол өрөөний найзтайгаа сайн харилцаатай байх нь чухал. Та тухайн хүнтэй удаан хугацаанд хамт амьдрах учир хэн хэндээ тав тухтай байдлыг бий болгох хэрэгтэй. Жишээ нь өрөөний ариун цэврийн асуудал. Анх танилцахдаа өрөөг цэвэр байлгахад ямар арга хэмжээ авах ёстойгоо шийд. Хувиар ч гаргаж болно шүү дээ. Ингэж эхлээд асуудлыг шийдэх нь дараа гарах асуудлуудаас зайлсхийхэд тань танд тус болдог юм.

Ямар ч тохиолдолд, ямар ч нөхцөлд тухайн хүний юманд хандах хандлага асуудлыг шийддэг гэдгийг санаарай. Тиймээс өөдрөг, эерэг хандлагатай байх хэрэгтэй. [/font]

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Sep.18.08 8:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
[font=Courier New]Хүмүүст нөлөөлөх аргууд


Ямар нэг байдлаар хэн нэгэн хүн бидний амьдралд гол дүр болж биднийг удирдаж байдаг. Зарим тохиолдолд таны хэлсэн, хийсэн зүйл тань хүмүүст нөлөөлөх нь ч бий. Тэгэхээр доорхи бичсэн зүйлийг та амьдралдаа хэрэгжүүлэх юм бол ямар ч тохиолдолд хүмүүст нөлөөлж чаддаг болно.


Хүмүүст нөлөөлөх зөв, буруу арга зам гэж байхгүй. Хамгийн гол нь та сайн үр дүнгийн төлөө хүмүүст нөлөөлөх ёстой. Амьдралын аль ч салбарт таны хүнд нөлөөлж чадах гол зүйл бол тэдгээр хүмүүсийн амьдралд эерэг байдлаар нөлөөлөх юм.


1. Үлгэр дууриал болох. Менежерээр жишээ авья. Ажилчин ажилдаа байнга хоцрон ирдэг. Тэгэхээр тухайн хүнийг ажилдаа цагтаа ирдэг болгоход яаж нөлөөлөх вэ? Тэгвэл удирдагч хүн тэр байгууллагын дарга ч гэсэн байгууллагын дүрэм журмаас гажиж болохгүй гэдгийг харуулж менежер өөрөө ажилдаа байнга цагтаа ирж байж болно. Ингэж тухайн ажилчинд үлгэр дууриал үзүүлэх журмаар нөлөөлж болох юм.


2. Ажилчидадаа сонсох. Хэрвээ ажилчин зүй зохисгүй ааш араншин гаргах юм бол түүнийх нь учрыг олох хэрэгтэй. Учрыг олох гээд түүнийг шийтгэх нь таны хүссэн үр дүнг авчрахгүй. Харин түүнийг идэвхжүүлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Энэ бүхний ард ямар учир байгааг олж мэдэх хэрэгтэй. Тэдний проблемыг сонсож, нөхцөл байдлыг тайлбарлах боломжийг тэдэнд олго. Ингэж байж л та тэдэнд нөлөөлөх зөв шийдвэрийг гаргаж чадна.


3. Ажилчидадаа ямар үр дүн хармаар байгаагаа хэл. Тэгээд үр дүнг нь хар. Та борлуулалтын компанид дилер хийдэг гэе. Хэрвээ танай компанийн ажилчид таныг зөвхөн мөнгөний төлөө ажилладаг гэж бодох юм бол тэд компанийн ашгийн төлөө гэсэн сэтгэлээр ажиллахгүй юм. Тэгэхээр та тэднийг таны тавьсан зорилгын төлөө ажиллуулмаар байгаа бол тэдэнд ямар үр дүн хармаар байгаагаа хэлэх хэрэгтэй юм.


4. Харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Хүмүүст нөлөөлнө гэдэг бол зөвхөн ажлын байран дээр байдаг зүйл бус. Эцэг эхийн зүгээс ч хүүхдэдээ нөлөөлж болдог. Таны найз ямар ч шийдвэр гаргаж, ямар ч үйлдэл хийсэн бай та тэдэнд байнга тусалж байх хэрэгтэй. Та хүмүүстэй харилцаж сурах юм бол хүмүүсийн амьдралд сайнаар нөлөөлж, ямар үед идэвхжүүлж, ямар үед нь санаа өгөхөө мэддэг болно.


Ингэж хүмүүст нөлөөлж сурсанаараа та өөртөө болон өрөөлийг зорилгодоо хүрэхэд нь туслах болно.[/font]

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Nov.16.08 2:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
ImageТа хувь хүнийхээ хувьд амжилттай байхыг хүсдэг л биз дээ. Амжилт зүгээр сууж байхад ирдэггүй. Харин Амжилт өөрөө бидэн дээр гүйгээд иртэл нь өөрчлөгдье л дөө. Цөмөөрөө бусдыг биш харин өөрөөсөө өөрчлөлтийг эхлэх гээд нэг үзье.

1 .Сэтгэлийн их тэнхээтэй бай. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд.
2. Бусдын хийснийг ажиглаж єєрєє бие даан хий. Учрыг нь ухаар, нягт нямбай, тэсвэртэй бай, биеэ бүрэн дайчил.
3. Зорилготой бай. Дэмий зүйлд санаа бүү зов. Хий хоосон бүү мєрєєд. Хийх зүйлээ тєлєвлє. Олон юмны араас бүү хєєцєлд.
4. Найз нєхрєє зєв ол. Инээсэн бүхэн нєхєр биш. Тєлєвлєгєєтэй ажилла. Маргааш юу хийхээ урд үдэш нь тєлєвлє.
5. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй хүн єєдтэй явах нь үгүй.
6. Єєрийгєє битгий чамла. Єєрийн шилдэг чанараа улам зүлгэн єнгє оруул.
7. Муу зуршлаасаа сал. Дутагдлаа шударгаар хүлээж сур.
8. Єєрийгєє зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явах нь ховор.
9. Єдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бү үр, армах хооллоход тэр мєчийг бүү зориул.
10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг єєрєєсєє асууж тунгаа.
11. Битгий цухалд, бачимд. Ядарвал ажлаа хойш тавь.
12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.
13. Сайхныг мєрєєд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийх чадна гэж єєрийгєє зоригжуул.
14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхэлж, ямар аргаар хийхээ тунгаа.
15. Дарга ч ба, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусла.
17. Хийх гэсэн ажлаа хойш бүү тавь. Нэн даруй хийж сур.
18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэй нь ав, хэрэггүй нь гээ.
19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтээмжтэй болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
20. Мэдрэхүй зєн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй үе бий.
21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг єєдтэй болгосон удаагүй.
22. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
23. Хийх гэж байгаа зүйлээ хэцүү гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.
24. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, єєрийгєє магтуулахад юу нь муу байх вэ. Нєхєр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Feb.17.09 11:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Ямар төрлийн бизнесмен болохоо тодорхойл


ImageАливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй.


Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.


Дараах тодорхойлолтууд тухайн хүний үндсэн зан төлөвтэй холбоотой бөгөөд "цэвэр" буюу "саармаг" шинжтэйгээр өөрийгөө ямар төрлийн бизсесмен болохыг мэдэж аваарай.


HRM- Хүний нөөцийн менежер
Ямар төрлийн бизнесмен болохоо тодорхойл
Аливаа бизнесийг хийхийн тулд өөрийн зан характерийг зөв тодорхойлж, үүнээс үүдэлтэйгээр ямар төрлийн ажилд хамгийн тохиромжтой болохыг эртхэн тодорхойлох нь зүйтэй.

Дараах тайлбаруудаас өөрт хамгийн тохиромжтойг олж авч дүгнэлт хийж шинэ бизнест өөрийн эзлэх байр суурийг зөв тодорхойлж, цаашид амжилттай бизнес эрхлэхийн тулд хэрхэн баг бүрдүүлэх буюу өөрөө алдаа гаргахаас нь өмнө түүнийгээ залруулах боломжийг ашиглах хэрэгтэй.

Дараах тодорхойлолтууд тухайн хүний үндсэн зан төлөвтэй холбоотой бөгөөд "цэвэр" буюу "саармаг" шинжтэйгээр өөрийгөө ямар төрлийн бизсесмен болохыг мэдэж аваарай.



Стартапер

1. Энэ төрлийн ажилтнууд газар дээрээ сууж байгаад ямар нэг шинэ санааны бизнес төлөвлөгөөг шууд зохиож чаддаг. "Одоо юу хийх вэ?" гэдэг асуултанд хэзээ ч бэлэн хариултай байдаг нь бас мөн л энэ стартапер, рекламны өөр санаа ч байсан, шинэ бүтээгдэхүүний маркетингийн бодлого ч байсан бүгдийг тэр даруй сэдээд гаргаж чадна. Энэ бол хоосон мөрөөдөгч биш, тухайн асуудал шийдэхийн тулд яг ямар алхам хийх вэ гэдэг талаар хэнд ч дэлгэрэнгүй хариулт өгч чаддаг.


2. Гэвч бэрхшээлүүд нь ажил эхэлсэн хойно гарч ирдэг. Стартапер бол залхуу биш, зүгээр л өдөр тутмын нуршуу ажил гүйцэтгэх нь түүнд тохирдоггүй. Хамт ажиллагсад нь түүнийг дагаж сэтгэхэд хурд нь гүйцдэггүй. Эдгээр ажилтнуудад хамгийн тохирсон ажил нь шинэ төсөл дээр ажиллах. Аливаа төслийг дөнгөж шинэ санаа төрсөн мөчөөс эхлүүлэн анхны бэршээлүүдийг гайхалтайгаар давж туулахад бүх хүч чадлаа дайчилдаг. Гэвч ажил жидэрхэд тэд тэр төслөө орхиж явах ба өөр шинэ төсөлд оролцох нь хамгийн зүйтэй.

3. Энэ төрлийн захиралууд үргэлж шинэ санаагаар дүүрэн байдаг, гэвч ажилтнууд нь түүний сэдсэн зүйлүүдийг шууд ойлгох ёстой гэж дутуу бодсноор үл ойлголцох явдал үргэлж гардаг. Тэд хүний нөөцийн асуудлыг том бэрхшээл гэж үздэг тул тохирсон баг бүрдсэн тохиолдолд гайхалтай амжилтанд хүрч чаддаг. Энэ төрлийн хамгийн алдартай хүмүүсийн нэг нь Билл Гейтс. Тэрээр өөрийн байгуулсан компанид нилээд түрүүнд гүйцэтгэх ажлаас хөндийрч зөвхөн шинэ төслүүд дээр ажиллаж ирсэн бөгөөд өнгөрсөн жил компаниас бүр мөсөн гарч одоо зөвхөн шинэ төсөл хэрэгжүүлдэг хүмүүнлэгийн сан байгуулан сэтгэл амар болсон.

4. Энэ төрлийн хүмүүс шинэ бизнес сэдэж, түүнийгээ өндийлгэн босгосны дараа бэлэн бизнес болгон худалдах нь хамгийн тохиромжтой байдаг бололтой.



Ажлын хэнээтэй


1. Энэ бол гайхалтай ажилсаг хүмүүс. Тэд юуч байсан сайжруулахыг хичээдэг, бенц машины мотор ч бай, арван хүнтэй хэлтэс ч бай. бүгдийг хамгийн үр бүтээлтэй горимд оруулж байж санаа нь амардаг. Ажил дээрээ ихэнхи цагийг өнгөрүүлж гэр ба өөрийн амьдрал гэдэг зүйлсийг мартах нь энүүхэнд. Аливаа зүйлд машид хариуцлагатай ханддаг тул дарга нар түүнд итгэдэг, итгэлийг ч сайн даадаг.

2. Гэвч энэ төрлийн хүмүүс даанч бүтээлч биш. Аливаа ажлыг ягштал горимын дагуу ажиллах нь тэдгээр хамаагүй амар байдаг. Нэг асуудал гарч ирвэл өөр өнцгөөс харж өөрчлөлт хийхийн оронд хуучин журамд нэмэлт хийх нь түүнд илүү дөхөм. Өөрөөр хэлбэл хуучин хашааг олон жил нөхөж засварласнаас шинэ хашаа барих нь илүү хямд бөгөөд үзэмжтэй болно гэж хэзээ ч сэтгэхгүй. Тухайн ажлаа л онц сайн гүйцэтгэж байвал бусадтай уялдахгүй байгаа нь огт түүнд мэдрэгддэггүй.

3. Энэ ангилалын захирлууд өдөр бүр оройтож ажилладаг ба ажлын зүйл бүрт анхаарлаа тавьж чаддаг. Оёдлын үйлдвэрийн захирал байвал зүү болон утасны чанар ба хангамжид хүртэл анхаарлаа хандуулж чаддаг. Өөрийн ажиллагсдыг нэгэн том гэр бүл шиг үздэг бөгөөд бусдыг ч ийнхүү хандахыг хүсдэг. Гэрээт ажил гүйцэтгэж буй хүмүүсийг туйлын үнэлдэггүй, учир нь нэг газар насаараа ажиллах нь шудрага үнэнч чанар гэж үздэг.

4. Энэ төрлийн удирдагч нар их амжилтанд хүрдэггүй боловч хэлтсийн дарга буюу гүйцэтгэх ажил хийх нь тохиромжтой. Нуршуу ажлыг сэтгэлээсээ хийж чаддаг, журам дүрмийг ягштал баримталдаг. Ямар нэг ажлыг төгсгөлийг буюу шинэчлэлтийг тэд нарт даатгаж болохгүй. Учир нь хийж буй ажилдаа зүрх сэтгэлээсээ ханддаг тул түүнийгээ дуусгах буюу орхиж явах гэж бодохоос зүрх нь зүсэгддэг.


Сайжруулагчид


1. Хамгийн эхэнд тэд бүхнийг шүүмжилж, "энэ чинь бүтэхгүй ээ, учир нь гэвэл ..." гэж халгаадаггүй. Дараа ажил эхэлсэн хойно "үүнийг ингэж өөрчилж, сайжруулах хэрэгтэй" гэж амар заяа үзүүлдэггүй. Маш энгийн нэг даалгавар авсан ч, түүний бүх үе шатуудыг нарийвчлан задлаж, шинжилнэ. Тэгээд зогсохгүй зөвхөн шаардлагатай зүйлсийг тоочоод зогсохгүй, шаардлагагүй зүйлсийг мөн судалсан байдаг. Яршигтай санагдаж байгаа боловч тухайн байгууллагын үйл ажиллагаа бүтээмж муутайхан ажиллаж байгаа бол эдгээр хүмүүсийн үнэ цэн үнэхээр хязгааргүй. Тэд бүх ажлуудыг цэгцэлж, нарийвчилсан хуваарийг боловсруулж, хамгийн үр бүтээлтэй ба хэмнэлттэй болгож чаддаг.

2. Сайжруулагчидад хүмүүс дуртай байдаггүй. Нэгдүгээрт, шүүмжлэхгүй зүйл гэж үгүй, гэлээ ч хоосон шүүмжлэл бас биш, өөрийн бэлэн шийдэл гаргадаг нь ач тустай. Хоёрдугаарт, сэтгэл хөдлөл гэж үгүй. Ер нь сэтгэлийн хөдлөлөөр ажил хэзээ ч хийдэггүй гэсэн зарчимтай. Жишээ нь компани анх байгуулахад нябохийж байсан өндөр настныг яах гэж байлгаад байгаа юм бэ? шууд хал, бага насны ганц бие эмэгтэй ч ажилдаа цагт аа ирэх ёстой, чадахгүй бол өөр ажил хай гэж ханддаг. Өртөө ч мөн адил шудрагаар өндөр шаардлагатай ханддаг. Бас нэг дутагдал нь өөрийн санаачлагыг дэвшүүлэх дээ тааруухан. Зөв юм санаачлан хэлсэн л бол бусад нь түүнийг ойлгож хүлээн зөвшөөрнө биз гэж хүлцэнгүй ханддаг. Амжилтанд хүрэхийн тулд зарчмаас хазайх нь төсөөлөшгүй зүйл.

3. Сайжруулагч дарга бол аливаа даалгаврыг тун ойлгомжтой бөгөөд тодорхой өгч чаддаг. Яг ямар үр дүн хүсэж байгаагаа ч тод томруун тайлбарладаг. Харин тухайн ажилтан нь хэрхэн гүйцэтгэх нарийн зүйлс бол түүнд огтхон ч хүртээлгүй. Үр дүнд хүрч чадахгүй бол яагаад хийж болоогүйг ойлгодоггүй, ойлгохыг хүсэх ч үгүй. Үр дүн сайн бол цаг баримтлахыг тэр болгон шаарддагүй, шудрага, ардчилалтай, өрөө ч зарим "хар" ажлыг ч хийхэс зайлсхийдэггүй. Хоосон суудаг хүмүүсийг тэвчдэггүй, харин тал бүрийн авъястай "гарын дүйтэй" хэдийг үргэлж магтаж дэмждэг. Гэвч хамгийн том дутагдал нь гэнэтийн том асуудал тулгарахад шаламгай зөв шийдвэр гаргаж чаддаггүй.

4. Тухайн бизнесийн орчин үргэлж өөрчлөгдөж, хувирч байдаг орчин тойрноо үргэлж дүгнэж сайжруулах боломжтой газар туйлын үр бүтээлтэй ажиллах чадвартай, жишээлбэл дөнгөж жигдэрч эхэлсэн шинэ төслийн удирдагчаар ажиллуулбал хамгийн тохиромжтой. Олон газар гэрээгээр нэгэн зэрэг ажилладаг ажилд хамгийн тохирсон ажилтнууд, хараа хяналтгүй өөрсдөө биеэ дааж үр дүнтэй ажиллаж чаддаг давуу талтай.


Эрс шинэчлэгчид


1. Хуучин ажилчдын талыг хөөж гаргаад, үлдсэн хэдэд бүх ажлыг нь даатгадаг хүн бол эрс шинэчлэгч дарга. Өмнөх сайжруулагч нь аливаа зүйлд тун бодолтой хандаж, ёстой л "долоо хэмжиж" хуучин зүйлийг өөрчилдөг бол эрс шинэчлэгч нар бүх зүйлийг нэг дор "тэсрэлттэйгээр" шууд хийдэг.

2. Эдгээр хүмүүс үнэхээр шинэ содон, онцгой санаа дэвшүүлж чаддаг боловч асуудлыг бүхэлд нь тэр болгон боддоггүй тул тухайн ажлыг нарийвлан эхнээс нь дуустал хийж чаддаггүй. Жишээлбэл, эвдэрсэн сансрын хөлөг рүү оруулж, сэдсэн бүх санаануудыг нь бичиж тэмдэглэн засварчдад даалгавар болгож өгөх ба дотор нь удаан байлгаж болохгүй, үгүй бол тэр хөлөг дээшээ биш доошоо л нисдэг болж магад.

3. Эрс шинэчлэгч дарга үргэлж шинийг саанаачилдаг ба түүнийхээ үр дүнг харах нь чухал бус байдаг. Идэвхитэй үе нь идэвхигүй үеээр үргэлж ээлжлэн солигддог. Асуудал хүндэрхэд баярлаж, тотвортой явж буй ажлыг үргэлж шинэ санаагаар донсолгодог. Шинэ төслийг түүнд хэрхэвч даатгаж болохгүй, түүнийг шууд л тарааж хаяна.

4. Эрс шинэчлэгчид асуудал хурцадсан үед аминд ордог боловч тэдгээрийн санааг тууштай хэрэгжүүлэх багийн дэмжлэг зайлшгүй хэрэгцээтэй, үгүй бол "дэлбэрэлт" нь үргэлжилбэл бүхнийг эргээд сүйтгэнэ.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Apr.20.09 11:36 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Эсрэг хүйстнээ өөртөө татах 8 арга



Хүн бүхэн л өөрийн харж явдаг хайртаа хүнээ өөртөө татахыг хүсдэг шүү дээ.Тэгээд л хэрхэн яаж татахаа мэдэхгүй хүмүүс олон байдаг шүү дээ.Тэгвэл тэдгээр хүмүүст жаахан ч гэсэн тус болохоор зөвлөгөөр хүргэж байна.Танд туслана гэдэгт итгэж байна.Танд амжилт хүсье.


Эмэгтэй хүнд эсрэг хүйстнээ өөртөө дурлуулна гэдэг хэцүү юм шиг л харагддаг байж болох юм. Гэхдээ энэ нь харин ч туйлын амархан гэнэ шүү. Зүгээр л түүнийг тоогоогүй дүр үзүүлэх нь хамгийн шилдэг өөртөө татах арга гэнэ. Түүнийг тоохгүй байхын хэрээр тэр чамайг илүүтэй сонирхдог. За тэгээд доорхи аргуудыг мэдээж хослуулах хэрэгтэй.
Зөв орчинг бүрдүүл
Чимээ шуугиан, хүн ихтэй, анхаарал сарних газраас татгалз. Харин зөөлөн хөгжим эгшиглэсэн оройн хоолонд орох нь хамгийн таатай орчны нэг юм.

Өөртөө итгэлтэй бай
Өөртөө итгэлтэй эмэгтэй бол ихэнхи эрэгтэйчүүдийн мөрөөдлийн эмэгтэй байдаг. Чиний биеэрээ илэрхийлж байгаа илэрхийлэл, хөдөлгөөн эерэг байх хэрэгтэй. Хэтрүүлж, хэтэрхий ихэмсэг харагдахаас зайлсхийгээрэй.

Харц тулгар
Нүдийг сэтгэлийн толь гэдэг. Нүд чинь түүнд чиний зүрх дотор юу байгааг хэлээд өгнө. Байнга харц тулгарах нь маш чухал. Гэхдээ битгий ширтчихээрэй.

Хатуу тоглоомоор тогло
Түүнийг сонирхож байгаагаа битгий бүүр ил үзүүл. Түүн дээр анхаарлаа битгий тавь. Гэхдээ тэр бүр чамайг сонирхохоо больтол нь хүйтэн хөндий битгий бай. Юу гэх гээд байна вэ гэвэл мэдрэмжтэйгээр энэ хатуу тоглоомыг тогло.

Гадаад төрх их зүйлийг амжуулна
Сайхан хувцаслаж, нүүрээ буд. Толинд өөрийгөө хараад гайхалтай байна гэж бодвол чиний хийх ажлын тал хувь нь биелжээ гэсэн үг!

Дууныхаа өнгийг өөрчил
Түүнийг өөртөө татахын тулд чихэнд нь ойртож, эрхлэнгүй дуугаар шивнэх шахуу ярь. Тэр өөрийн эрхгүй чам руу татагдана.

Сээтэн хая
Маш олон янзаар чи түүнд сээтэн хаяж болно. Нүдээ ирмэж, түүнд өөрийгөө халдаж болмоор, гэвч хүрэхэд хэцүү мэтээр харагд. Санаандгүйгээр, эсвэл хөгжилдөнгөө түүний бугуй юмуу мөрөн дээр нь хөнгөхөөн хүр. Түүний ярих бүрт толгой дохиж байснаас өөрийнхөө бодлыг ч бас тусгаж байх хэрэгтэй.

Сайхан үнэртэй бай
Чи сайхан үнэртэж байх ёстой. Сайхан үнэртэй ус түрх. Гэхдээ тийм ч хурц биш, тийм ч хөнгөхөн биш шүү. Тэр үнэр чамаас өөрөөс чинь гарч байгаа үнэр шиг байх хэрэгтэй. Тэгэхгүй хэтэрхий их ус түрхэхээр ёстой хиймэл санагдана шүү.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Apr.25.09 6:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.12.06 7:20 pm
Posts: 9387
Location: A leader has been defined as one who knows the way, goes the way, and shows the way.
Хамгийн бүтэшгүй мөрөөдлөө биелүүлэх 15 арга

1. Өөрийгөө сайн тань. Дутагдалтай талаа болон алдаагаа (бид бүгд дутагдалтай талтай) сайн мэдэж хүлээн зөвшөөр. Гэвч үүнээс илүүтэйгээр өөрийн давуу талуудыг болон Бурханаас заяасан авьяас билгээ нээ.
Өөрийн давуу талаа илүү их хөгжүүлж, харин дутагдалтай талаа хамгийн доогуур төвшинд буулгахыг хичээ.
Та өөрөө өөртөө үнэнч байж бодит анализ хийж чадах нь мөрөөдлөө биелүүлэхийн хамгийн эхний алхам.
Амьдралдаа хамгийн их хүсдэг зүйлийнхээ талаар тодорхой мэдээлэлтэй бол. Бүгдийг нарийн судал. Энэ талаар үргэлж бодож, тэмдэглэл хий. Аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа бол, таны хувьд чухам юу аз жаргал болохыг тогтоо. Хэн нэгэнд хамааралтай байх, эрх чөлөө, эсвэл олонд танигдах, мөнгө, хүмүүст туслах, хайр дурлал, итгэл найдвар аль нь таныг аз жаргалд хүргэнэ гэж бодож байгаагаа сайн тодорхойл.
Амьдралын зорилгогүй, хаана байгаагаа мэдэхгүй бол амжилтад хэрхэн хүрэх билээ! Хоосонг бай болгоод онилвол та юуг онох билээ!
2. Хүсэл, эрмэлзлэл, сэтгэл хөдлөлөөр дүүрэн бай. Ийм байдал тань таныг эвгүй байдалд оруулна гэж бүү бод. Өөрийнхөө хийж байгаа ажлаасаа таашаал авч, сэтгэл хөдлөлтэй байж чадахгүй бол бусдыг таны мөрөөдлөөс хуваалцахыг хүлээсний хэрэггүй. Хүсэл эрмэлзлэлээ мэдсэн цагт зорилгоо тодорхойлж амьдрал тань илүү утга учиртай болно.
3. Өөрийгөө өөдрөг байлга. Үргэлж анхааралтай бай. Гутрангуй хүмүүс мөрөөдлийг хамгийн их хордуулдаг.
Түлхүүр: “Өөдрөг биш бол битгий ярь!” Муу зүйлд ч гэсэн өөдрөг хандахыг хичээ.
4. Эхэлж байгаа ажил тань бүх хүмүүст таалагдахгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Таныг буруугаар ойлгоно, та үгээ буруу хэлнэ, зарим найз тань гомдоно, бүр зарим найзаа алдаж ч мэднэ (түр зуур).
Түлхүүр: “Бусдын юу гэж бодох нь надад падгүй.” Энэ үгийг өөртөө байнга давтаж хэл. Ялангуяа шантарсан үедээ юмуу эсвэл эргэлзэж эхлэхдээ хэрэглээрэй.
5. Өөрөөрөө бай. “To thine own self be true” (Өөртөө шударга бай) Энэ
бол маш чухал юм. Хүмүүс таны тухай юу гэж ярих нь хамаагүй. Учир нь хүмүүс нэг хэвийн ертөнцдөө дадсан байдаг бөгөөд бусдын амжилт тэднийг өөрсдийгөө дорд үзэх шалтгаан болдоггүй. Өөртэйгээ эвлэр. Бусдын туршлагаас сургамж ав. Гэвч таныг шантруулж ухрахад бусад хүмүүс нөлөөлөх ёсгүй. Мөн байгаагаасаа өөр байдлаар харагдах гэж хичээсний хэрэггүй. Учир нь та зөвхөн өөрөөрөө байсан тохиолдолд л хамгийн их нөлөөтэй байж чадна.
6. Алдаа гаргахаас бүү эмээ. Ганц үнэн бол алдаа байдаг. Бүр ямар ч сургамж авч чадаагүй алдаа л үнэн байдаг.
Түлхүүр: “Туршиж үзээд алдах нь юу ч туршиж үзэлгүйгээр амжилтад хүрэхээс хавьгүй дээр!”
7. Хялбар биш гэдгийг хүлээн зөвшөөр. Мөрөөдлөө биелүүлэх нь таны амьдралд тохиолдсон хамгийн хэцүү, ядаргаатай ажил байж болно. Гэхдээ танд ажлаас зайлах ямар ч арга байхгүй. Амжилтын тулгын чулуу бол хэзээ.ч бууж өгөхгүй байх явдал юм.
Зорилгодоо хүрэхийн тулд өөдөө мацсаар бай. Тийм ээ, амжилтын 99%-ийг амжилтад хүрэхийн тулд гаргасан алдаа эзэлдэг гэж хүмүүс яридаг шүү дээ.
8. Даруу бай. Хэчнээн өндөр амжилтад хүрсэн байсан ч их зан бүү гарга. Амжилтад бүрэн хүрсэн, зорилгоо бүгдийг нь биелүүлсэн гэж бүү бод. Хүнд үргэлж хүрэх гэж тэмүүлэх өөр оргилууд үргэлж байдаг.
Түлхүүр: “Ажил хийх хамгийн сайн аргыг одоогийн байдлаар нээгээгүй байна.”
9. Өөрийгөө дутуу үнэлж болохгүй. Танд маш их хүч байгаа. Өөрт байгаа төрөлхийн зарим чанарыг дагуулан энэ хүчийг ашиглах хэрэгтэй. Өөрийгөө дутуу үнэлдэг байдлаас сал. “Надад хэн ч дургүй”, “Би хийж чадахгүй” гэж бодох хэрэггүй. Иймэрхүү бодол мөрөөдлийг тань хулгайлна.
10. Зугаатай бай. Ямар ч юм харагдаж байгаа шигээ тийм муу биш байдаг. Ажил урагшгүй болж эхлэхэд (заримдаа тийм үе гардаг) уйтгарлан гуниж сэтгэл санаагаар унаад хэрэггүй. Эдисон: “Би амьдралынхаа туршид барьцтай ажил, аятайхан ажил огт хийсэнгүй. Хийсэн бүх юм маань зүгээр л өөрийгөө зугаацуулсан ажил байсан юм!”, “Амьдралд болж байгаа хөгтэй явдлуудад инээж бай. Хөгтэй явдал бараг өдөр бүр тохиолдож байдаг” гэж бичсэнийг сана.
11. Амьдралд хайртай бай. Мөрөөдөл тань талаар өнгөрөх үе танд маш их тохиолдоно. Эрсдэл, уналт, заналхийлэл, урам хугаралттай та үргэлж тулна. Амжилтаасаа биш алдаанаасаа сурдаг гэдгийг хэзээ ч мартаж болохгүй. Учир нь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь юун дээр алдаа гаргасныг тань хэлж өгдөг. Тиймээс хийсэн алдаа бүр тань амжилтад хүргэх нэг алхам юм.
12. Боломжийг хэзээ ч бүү алд. Боломж таныг байнга хүрээлж байдаг. Хүндрэлийг хэцүү асуудал гэж бодож болохгүй. Жишээ нь “Хямрал” гэдэг үг хятадаар “аюул”+ “боломж” гэсэн утга агуулдаг байна.
13. Бусдад туслах хүслээр дүүрэн бай. Ганцаараа амжилтанд хүрэх нь таныг эвдэж зожигруулна. Таны амьдралд утга учир байхгүй бол иймэрхүү амжилт мухар гудамж л гэсэн үг. Олон жилийн турш тэмцэж байж хүрсэн амжилт таныг зан чанарын хувьд төлөвшүүлдэг.
14. Амжилтанд хүрэхийг хүс. Хийж байгаа ажилдаа итгэж байгаа бол амжилтанд хүрнэ гэдэгтээ ч гэсэн бүрэн дүүрэн итгэх ёстой. Хөл дээрээ зогсохыг хичээхээс илүү хамгийн сайн нь болохыг төлөө зүтгэ. Таны мөрөөдөл үргэлж том, зориг шаардсан, бүр өвөрмөц байх хэрэгтэй. Хүмүүс таныг солиотой гэж бодсон ч хамаагүй эрч хүчээ бууруулсны хэрэггүй. Ямар нэг саад бэрхшээлийг давахад
таны өөрийн бодол, хүсэл, зөн совин, итгэл хамгийн чухал байдаг. Хүчтэй итгэлтэй бай. Ямар нэг далдын хүч танд тусална.
15. Мөрөөдлөөсөө хэзээ ч ухарч болохгүй. Тэвчээртэй бай. Зорилгодоо хүрэхийн тулд хэт яарсны хэрэггүй. Хэзээ ч ухарч болохгүй. “Амжилтад хүрэгсэд хэзээ ч шантардаггүй, шантарсан хүн хэзээ ч амжилтад хүрдэггүй!” Бүх боломжоо
алдлаа гэж бодогдохоор тийм хүнд байдалд байсан ч гэсэн заавал өөр боломжууд байгаа гэдэгт итгэх хэрэгтэй. Учир нь үнэхээр өөр олон боломж заавал байдаг. Бүр илүү сайхан боломж байдаг гээч. Хамгийн чухал нь илүү сайн боломж гарах өөр нэгэн өдөр байгаа гэдэгт бат итгэ. Мөрөөдлийнхөө хойноос яв. Учир нь мөрөөдөл тань таны хүрч чадах цэгийг зааж байдаг.

_________________
wandelaaar


Top
   
PostPosted: Aug.05.09 5:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9960
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Common Mistakes Interview Tips

Image
All that hard work sending out resumes has finally paid off and you've been called in for a face-to-face job interview.

Congratulations!

This is an important step in your job search. It's also your only chance to make a lasting first impression.
On the day of your interview, sweating palms and stomach butterflies are to be expected. But you can reduce your stress level by knowing some common mistakes that interviewees make when meeting with potential employers -- and avoiding them.

Here are 10 of the most common mistakes people make on job interviews:

1. Not taking the interview seriously: Don't make the mistake of thinking the interview is just a formality. Even if all the preliminaries have gone well, don't be cavalier and start imagining how you'll start spending your new salary. The biggest error you can make is to assume that, because you've gotten this far, the job is in the bag.

2. Dressing down: How you present yourself during your initial meeting with a potential employer is very important, and your physical appearance can speak volumes to someone who is meeting you for the first time. Even if you know that the firm allows employees to wear jeans, don't sabotage yourself by showing up to the interview in casual clothing. Err on the side of conservative and show up in neat, professional clothing, preferably a business suit.

3. Not showing why you're the best choice: Be familiar with the job description of the position you're interviewing for so you can illustrate how your experience, abilities, and strengths are in line with the company's needs. Many potential employers want to know why they should hire you specifically. Make it clear to them.

4. Being too modest: Failing to talk yourself up during an interview is one of the most self-defeating mistakes you can make. This is not the time for humility, so sing your praises! Don't be afraid to talk up everything you've accomplished, whether in school or in previous companies. This is your time to shine.

5. Talking too much: Be careful not to talk over the interviewer. This meeting should be a two-way conversation, and many interviewees cover up their nervousness by blathering on. Sit calmly and listen carefully, answering questions thoughtfully.

6. Focusing on the funds: Don't start talking about money too soon into the interview. Focusing on your salary requirements and previous salary history right off the bat may cause you to reveal too much. While the topic of salary will certainly come up, follow the interviewer' s lead. He or she may be saving that topic for a later conversation.

7. Trash talking: Even if you hated your former boss or felt you were treated unfairly by your previous employer, a job interview is not the place to launch into a litany of complaints. Don't go there. If you were laid off or fired from a previous position, be prepared with an explanation that puts a positive spin on the circumstances.

8. Failing to ask questions: Your résumé may be impressive on paper, but employers also appreciate a candidate who can ask several intelligent questions during an interview. Prepare at least 3 or 4 questions in advance to ask the interviewer. Interviews are an exchange of information, and not having questions to ask can reveal a lack of preparation.

9. Lack of enthusiasm: This is your first and sometimes only chance to showcase your personality. Don't walk in announcing how you're having a bad day. Be polite and upbeat. Show your enthusiasm for both the job and the opportunity to interview for it. And don't forget to thank the person at the end of the interview!

10. Forgetting the follow-up: Make sure to send a handwritten thank-you note or polite email to the interviewer expressing gratitude for his or her time and consideration. And while you don't want to start calling the company on a daily basis, a phone call checking in a week after the interview is perfectly acceptable.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Sep.26.09 11:51 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.14.04 6:51 pm
Posts: 3303
Location: Mongol
hodolmoriin huuli bna uu? downloadable

_________________
Effort...


Top
   
PostPosted: Nov.28.09 12:20 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Этгээд сонин ажлын байрууд
Ингээд энэ жилийн хамгийн этгээд хачин ажлын байрыг сонирхоцгооё.

Цус сорогч
Цус сорогч буюу зомби хэмээх ажил хийснээр жилд 35 мянган еврогоор цалинжих гэнэ. Их Британид чөтгөрийн ажлын байрыг санал болгож байсан бол одоо түүнтэй ижил төстэй ажлын байр шинээр гарчээ. Энэ нь цус сорогч. Эдийн засгийн хямралаас үүдээд ажилгүйчүүдийн тоо дээд цэгтээ хүрч байгаа билээ. Гэхдээ зомби нар юу хийдэг нь тодорхой бус байгаа нь харамсалтай.

Алиа салбадай
Цалинг нь хэлэлцэж тохирох замаар олгодог байна. Өөрөөр хэлбэл тогтсон цалингүй аж. Алиа салбадай нар Чарльз I хааны үеэс буюу 360 жилийн өмнөөс байхаа больжээ. Оливер Кромуэлль энэ ажлын байрыг татан буулгасан хэдий ч 2004 оноос эхлэн хөдөлмөрийн зах зээл дээр оршсоор байгаа юм.

Порно сувгийн хөтлөгч
Ажлын нэг гараа нь 257 евро. Энэхүү ажилд тавигдах гол шаардлага нь дээд зэргийн харилцааны мэдрэмжтэй өөрөөр хэлбэл холбогдож байгаа хүн юу хүсч байгааг мэдэрдэг. Ялдам дуу хоолой, танхил байх гэнэ. Мөн бэлгийн харилцааны боловсролтой, энэ талаар чөлөөтэй ярьдаг, хагас нүцгэн ажиллах аж.

Хатаж буй зургийг харах
Цалин нь тодорхой буй. Кейт Жейксон хамгийн уйтгартай бас залхуутай ажлыг хийдэг нэгэн. Түүний ажил зураг хэрхэн хатаж буйг ажиглах. Тэрбээр зурсан зурагны будаг хэрхэн хатаж буйг харахаас гадна хэр зэрэг хугацаа шаардахыг тооцож гаргадаг аж. "Бага зэрэг уйтгартай байдаг. Энэ үнэн. Гэхдээ зураг хурдан хатаж байгаа эсэх нь чухал" хэмээн тэрбээр тайвнаар мэдэгдсэн байна.

Дэлхийн хамгийн шилдэг ажил
Бэн Саутхалл "Queensland" дахь аялал жуулчлалыг сайжруулахад сонгогдсон нэгэн. Түүний цалин 88 мянган евро. Тэрбээр шүрэн хэсгээс тогтох нэгэн арлыг судалж, усан спортоор хичээллэж, далай доогуур аялдаг байна. Энэ бүхэн түүний хийдэг ажил. Дэлхийн булан бүрт орших мянга мянган хүний атаархлыг татсан энэ ажил үргэлж хэвлэл мэдээллийнхний хараанд байдаг. Азтай эрийн ажилладаг эрэгт тансаг зэрэглэлийн цогцолбор зочид буудал орших бөгөөд тэрбээр диваажингийн харшийн нэг хэсэг гэхэд хилсдэхгүй биз ээ.
Мэдээллийг гого.мн-с туусан болно

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Nov.28.09 12:51 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Uran Uchig wrote:
hodolmoriin huuli bna uu? downloadable

Эндээс тат

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Nov.28.09 4:06 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.02.09 12:20 am
Posts: 1441
Мэдэx нэг нь туслаач xүний нөөций менежер гэдэг xүн ер нь юу xийдэг юм бээ???


Top
   
PostPosted: Nov.28.09 6:17 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Менежмент гэсэн дэд форум дээр байгаа. Тэр дотор энэ тухай бичсэн байна. Үүнийг Эндээс үзнэ үү.

_________________
Миний шүтээн M®81


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 64 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited