#AsuultSambar :

Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
It is currently Jan.24.17 3:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 
Author Message
PostPosted: Apr.13.12 3:26 am 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jul.10.05 12:27 am
Posts: 2686
Location: Urtragiin 87.53; Urgurugiin 58.96
Энд графиктай холбоотой программуудын лавлах болон товч тайлбаруудыг тавилаа. Хичээл биш гэдгийг анхаарна уу! Жагсаалтад ороогүй програмын санал, залруулгаас өөрөөр ямар нэгэн бичлэг үйлдэхгүй байхыг хүсье.

3D моделчлол:
Autodesk Maya - Маш сайн. Үндсэн моделоо гаргах болон топологи гаргахад ихэвчлэн ашиглана. DRaster NEX плагин байвал ажил их хялбарчлагдана. MAYA програмын талаар.
Autodesk 3ds Max - Маш сайн. Үндсэн моделоо гаргах болон топологи гаргахад ихэвчлэн ашиглана. 3D MAX програмын талаар
Autodesk Softimage - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Maxon Cinema 4D - Маш сайн. Үндсэн моделоо гаргах болон топологи гаргахад ихэвчлэн ашиглана. MoGraph гэж нэг хүчирхэг нэмэлт бий.
SideFX Houdini - Маш сайн. Үндсэн моделоо гаргах болон топологи гаргахад ихэвчлэн ашиглана.
Luxology Modo - Маш сайн. Үндсэн моделоо гаргах болон топологи гаргахад ихэвчлэн ашиглана.
Newtek Lightwave 3D - Cайн. Үндсэн моделоо гаргахад ихэвчлэн ашиглана. Instancing, Fracturing гэж бусдад байхгүй хүчтэй багажнууд бий.
Blender - Үнэгүй программ. Бусад үнэтэй программууд дээр байдаг хялбар функцууд одоохондоо байхгүй байгаа.
Pixologic ZBrush - Шууд зөв топологитой модел хийх боломжгүй. Эхлээд топологи байхгүй барагцаалсан модел гаргаад дараа нь түүн дээрээ топологио байгуулна.
3D орчин моделчлол:
E-On Software Vue - Яг орчин үүсгэлт дээрээ маш сайн. Procedural алгоритм ашиглавал геометр нарийвчлалыг хязгааргүй түвшинд хийж болно.
XFrog - Ихэвчлэн орчны объектуудыг хийнэ (Мод чулуу гэх мэт). Дагалдах моделууд нь сайн хийгдсэн байдаг.
...

3D текстур:
Maxon Bodypaint 3D - Maxon Cinema 4D -тэй хамт ирдэг. Photoshop-той нийцэж ажиллахаар хийгдсэн. Компьютерт их хүчин чадал шаардаад байхгүй. Сайн програм.
Foundry Mari - Avatar киноны текстурыг бэлдэхэд ашиглагдсан програм. Маш сайн. Дутагдалтай тал нь маш хүчтэй компьютер шаарддаг. График карт хамгийн багадаа GeForce 480, CUDA-гаар ажилладаг тул AMD (Radeon) картууд дээр ажиллахгүй. Будалт бүхэн Paintbuffer-аар дамждаг нь (модел дээр шууд будалт хийгдэхүй) жаахан төвөгтэй санагдсан.
Pixologic ZBrush - ZBrush дээр геометр нарийвчлал гаргадаг хүнд тохиромжтой. Paint Layer (Bodypaint, Mari шиг) байхгүй. Map нарийвчлал нь геометр нарийвчлалаасаа хамаарна, өөрөөр хэлбэл геометр нь low poly бол жишээ нь нарийн будалт хийж болохгүй гэсэн үг.
Autodesk Mudbox - Маш сайн. Геометр нарийвчлалаа Mudbox дээр гаргасан бол хангалттай.
...

Геометр нарийвчлал:
Pixologic ZBrush - Хамгийн түгээмэл ашиглагддаг. Ямар нэг хувилбарыг нь худалдаад авчихсан бол шинээр гарсан хувилбар болгон нь үнэгүй (өөр ийм компани байдаг болов уу). Dynamesh гэж хүчирхэг багаж бий.
Autodesk Mudbox - Маш сайн. Autodesk-ийн бусад программуудтайгаа хялбархан зохицоод явчихна.
Blender - Давуу тал - үнэгүй. Яг энэ төрлөө дагнасан бусад программуудыг гүйцэхгүй боловч хөгжүүлэлт явагдаад л байгаа.
3D Coat - ZBrush, Mudbox шиг polygon суурьтай биш voxel суурьтай ажиллана. Энэ нь мэдээж давуу талтай: polygon дээр зэргэлдээ орших 2 цэгийг холдуулбал хооронд нь нарийвчлал байхгүй, voxel дээр нарийвчлал нь зайнаас хамаарах тул (2D дээрх пиксел нарийвчлал шиг) дээрх дутагдал гарахгүй. ZBrush дээрх Dynamesh иймэрхүү үйлдэл хийдэг боловч хуучин геометроосоо дундажлах замаар шинэ polygon геометр үүсгэдэг тул топологи байхгүй болохоос гадна хэдэн алхамын дараа дахиад dynamesh хийх шаардлага гарах болно. Үүнээс ч болдог юмуу 3D Coat жаахан удаан юм шиг санагдсан.
...

Рэндерлэгчүүд (3D Renderer):
Chaos Group VRay - Болгараас гаралтай маш түгээмэл хэрэглэгддэг рендерлэгч. 3D програмтай дагалдаж ирдэггүй тул заавал нэмэлтээр суулгана. Онол техник талын мэдлэг шаардаад байхааргүй (жишээ нь Mental Ray-тэй харьцуулахад) хэрэглэгчид ойр хийгдсэн. Global Illumination (GI), Photon mapping гэх мэт гэрлийн физик үзэгдлүүдийн зөв тооцоололтой (physically unbiased) тул бодит мэт (photo realistic) рендер гаргах боломжтой. Холливуудын кино студиуд их хэрэглэдэг. Монголд 3Ds Max дээр интериор, экстериорт хүмүүс их хэрэглээд байдаг санагдсан.
Mental Images Mental Ray - Холливууд болон том том компаниуд хэрэглэдэг маш хүчирхэг рендерлэгчүүдийн нэг. Германаас гаралтай, Германчууд юманд нухацтай ханддаг онолдох дуртайгаас ч тэр үү, жаахан онолын мэдлэг суурь шаардах гээд байдаг талтай. 2007 оноос NVidia-гийнх болсон. Autodesk-ийн бүтээгдэхүүнүүдтэй (Maya, Max г.м) хамт дагалдаж ирдэг тул тэр программууд дээр нэмэлтээр суулгана гэхгүй амар. Global illumination (GI) болон Final Gather, Photon mapping гэх мэт гэрлийн физик үзэгдлүүдийн зөв тооцоололтой (physically unbiased) тул бодит мэт (photo realistic) рендер гаргах боломжтой. 3.9-3.10 хувилбараасаа эхлэн өөртөө GPU буюу график процессор (график карт) дээр рендерээ тооцоологч IRay-ийг агуулах болсон (CPU дээр рендерлэхээс бараг 5-6 дахин хурдан). Зарим программ (Maya г.м) дээр IRay ашиглахын тулд Mental Ray -ийн standalone буюу бие даасан хувилбарыг нэмэлтээр суулгах шаардлагатай.
Next Limit Maxwell - Мадридаас гаралтай гэрлийн физик үзэгдлийн зөв тооцоололтой (physically unbiased) рендерлэгч. Global illumination (GI) тооцоолол нь бодит камерын үзэгдэл дээр суурилсан metropolis light transport алгоритм ашигладаг тул (бусад рендерлэгчүүдийн GI тооцоолох алгоритмуудаас ялгаатай) элдэв параметр тохируулалт шаардаад байхааргүй хийгдсэн. Бараг бүх 3D программуудтай зохицох боловч заавал нэмэлтээр суулгах шаардлагатай.
Pixar PRMan- PRMan буюу Photorealistic Renderman нь Pixar-ийн хөгжүүлсэн Renderman алгоритмыг (API) ашигладаг рендерлэгч юм. Pixar Marionette, Pixar Ringmaster гэх мэт Pixar-ийн өөрсдийн хөгжүүлсэн дотроо ашигладаг программуудын адил Pixar дотроо түлхүү ашиглагддаг. Бусад цөөн хэдэн 3D программууд дээр (Autodesk Maya гэх мэт) гарсан. Reyes алгоритмоор Global Illumination (GI) тооцоолдог. Transformers -оос авахуулаад Lord of the Rings хүртэлх кинонууд дээр ашиглагдсан гэхээр ямар хүчирхэг болох нь ойлгомжтой бизээ. PRMan-ийг рендертээ ашигладаг 3D артист болон студи их ховор харагддаг.
Cebas FinalRender- Герман хөгжүүлэгчдийн бүтээл. Maxon Cinema 4D, Autodesk 3ds Max, Autodesk Maya зэрэг программ хангамжуудад нэмэлтээр сууж ажилладаг. Бусад Mental ray, V-Ray, Brazil гэх мэт рендэрлэгчүүдтэй адил "фотон" буюу гэрлийг бүрдүүлдэг өчүүхэн цэгүүдийг тооцох технологид суурилсан. Маш олон Shader-үүдтэй. Бусад рендерүүдийг бодвол их уян хатан: 3dsmax-ын үндсэн материалууд, Mental ray-ийн shader-үүд мөн зарим нэг плагиний shader-үүдийг дэмжиж ажилладаг. Vray, Mental ray рендерүүдийг бодвол харьцангуй хурдан рендэрлэдэг. Камерийн хөдөлгөөн, Биетийн анимэйшн, character animation рэндэрлэхэд Global Illumanation-ийг ямар нэг шуугиан, flicker үүсгэхгүйгээр рендерлэх тохиргоотой. Тун удахгүй Cebas FinalRender 4.0 буюу realtime OpenCL, Cuda дэмждэг хувилбар нь гарах гэж байгаа.

..

3D хөдөлгөөн:
Autodesk Maya - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Autodesk 3DsMax - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Autodesk Motionbuilder - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Cinema 4D - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Modo - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Houdini FX - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Blender - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

Угсралт (composite):
Foundry Nuke - /** товч тайлбарыг дараа оруулна **/
EyeOn Fusion - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Apple Shake - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Autodesk Composite - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Autodesk Smoke - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Adobe After Effects - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Blender - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Apple Final Cut Pro - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

3D (камер) чиг олох:
Foundry NukeX - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Boujou - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Syntheyes - /** товч тайлбарыг дараа оруулна **/
PF Track - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Voodoo - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

Видео засварлагч:
Adobe After Effects - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Apple Final Cut Pro - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Grass Valley Edius - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Sony Vegas - Ямарч төрлийн кодектой, өргөтгөлтэй видео дүрсүүдтэй ажиллахад боломжтой. Бусад програмуудаа бодвол харьцангуй ажиллагаа хурдан. Full HD дүрс засварлахад Компьютер, Дисплэй карт нээх голохгүй Preview - хийхэд realtime fps үзүүлж чадна. Бусад програмууд ер нь хэцүү дээ. Гацна даа. Сайн карттай бол яахав гайгүй яваад байгаан шүү.
...

2D хөдөлгөөнт график (анимейшн):
Adobe After Effects - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Adobe Flash - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Toon Boom Animate Pro - Мэргэжлийнхэнд зориулсан 2D анимейшн хийхэд шаардагдах бүх л процесс үйлдлүүд боломжтой. Үүнд: Бүх төрлийн Character, Bone tool, Background, Particle, Анимэшн, 3D камер, 3D Layer, вектор болон растер аль алинг нь дэмжиж ажиллана.
Anime Studio - Мэргэжлийн болон сонирхогчид ашиглах боломжтой. Ашиглахад маш хялбар. Вектор чимэглэлийн программууд дээр /CorelDraw, Adobe Illustrator г.м/ ажилладаг хэн бүхэнд ойлгоход маш хялбар. 3d model оруулах боломжтой, layer-үүд, Партикл эффект, Bone tool, Вектор болон растер графикуудыг аль алинг нь дэмжинэ.
2d анимэшн хийхэд шаардагдах бүх л процесс үйлдлүүд боломжтой.
DigiCel Flipbook - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

2D дижитал зураг:
Adobe Photoshop - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Corel Painter - /** товч тайлбарыг дараа оруулна **/
GIMP - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

2D вектор:
Adobe Illustrator - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Corel Draw - /** товч тайлбарыг дараа оруулна **/
Inkscape - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...

Хэвлэл дизайн:
Adobe InDesign - /** товч тайлбарыг дараа оруулна **/
...


Code:
Наалттай сэдэв тул олоход хүнд биш. Тиймээс "mark, тэмдэг ..." гэсэн бичлэгүүд тайлбаргүй устгагдана гэдгийг анхаарна уу!

_________________
Ali-Kaidag hulhidsan hvn


Top
   
PostPosted: Apr.13.12 3:27 am 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jul.10.05 12:27 am
Posts: 2686
Location: Urtragiin 87.53; Urgurugiin 58.96
Dutaj baigaa eswel iluudej baigaa yum hum baiwal post reply uldeegeerei

_________________
Ali-Kaidag hulhidsan hvn


Top
   
PostPosted: Apr.23.12 8:40 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Apr.22.02 5:12 pm
Posts: 2782
ИХ хэрэгцээтэй сэдэв байна.

_________________
www.autohelp.mn


Top
   
PostPosted: May.14.12 5:00 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.03.11 2:59 am
Posts: 253
Одоо гоё дэлгэрүүлээд тайлбарлаад явчихвал болох гээд байна даа. Гэхдээ монголоос бусад хэлээр сайт дээрээс харчихаж болох л байх. Гэхдээ хэл сураагүй, сурч амжаагүй хүмүүст зориулаад гэх юмуу...

_________________
Copyright Asuult.NET © 2000-2013


Last edited by Асуулт.net on Mar.20.13 10:13 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.14.12 5:36 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jul.10.05 12:27 am
Posts: 2686
Location: Urtragiin 87.53; Urgurugiin 58.96
Асуулт.net wrote:
Одоо гоё дэлгэрүүлээд тайлбарлаад явчихвал болох гээд байна даа. Гэхдээ монголоор сайт дээрээс харчихаж болох л байх. Гэхдээ хэл сураагүй, сурч амжаагүй хүмүүст зориулаад гэх юмуу...

delgeruulelt, tailbar deer tuslamj vzvvlbel ih l bayarlah bna daa. tailbariig hen bichseng tailbariin ard ni hamtad ni oruulna

_________________
Ali-Kaidag hulhidsan hvn


Top
   
PostPosted: May.14.12 8:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.28.10 5:25 pm
Posts: 2286
Location: Хэнийг ч битгий үзэн яд эцэстээ бүгдээрээ үхэхээс хойш
bi photoshopiin talaar oruulnaa tur huleej bgaarai


Top
   
PostPosted: Mar.20.13 10:11 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: May.03.11 2:59 am
Posts: 253
Рэндерлэгчүүд (3D Renderer): +1
Cebas FinalRender. Герман хөгжүүлэгчдийн бүтээл. Maxon Cinema 4D, Autodesk 3ds Max, Autodesk Maya зэрэг программ хангамжуудад нэмэлтээр сууж ажилладаг. Бусад Mental ray, V-Ray, Brazil гэх мэт рендэрлэгчүүдтэй адил "фотон" буюу гэрлийг бүрдүүлдэг өчүүхэн цэгүүдийг тооцох технологид суурилсан. Маш олон Shader-үүдтэй. Бусад рендерүүдийг бодвол их уян хатан: 3dsmax-ын үндсэн материалууд, Mental ray-ийн shader-үүд мөн зарим нэг плагиний shader-үүдийг дэмжиж ажилладаг. Vray, Mental ray рендерүүдийг бодвол харьцангуй хурдан рендэрлэдэг. Камерийн хөдөлгөөн, Биетийн анимэйшн, character animation рэндэрлэхэд Global Illumanation-ийг ямар нэг шуугиан, flicker үүсгэхгүйгээр рендерлэх тохиргоотой. Тун удахгүй Cebas FinalRender 4.0 буюу realtime OpenCL, Cuda дэмждэг хувилбар нь гарах гэж байгаа.

_________________
Copyright Asuult.NET © 2000-2013


Top
   
PostPosted: Mar.22.13 2:15 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Jan.22.11 9:18 pm
Posts: 78
Location: Хувцсан дотор оо байна
Баяралалаа

_________________
http://mgl.garena.client.it.mn/


Top
   
PostPosted: Mar.25.15 9:42 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.11.04 4:06 pm
Posts: 2173
Location: Somewhere in Empire of Mongolia
good job.

_________________
http://ul-medeh.mybrute.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 9 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited