#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.18 5:49 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Jun.24.11 10:56 am 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Sep.28.02 8:04 am
Posts: 215
Location: United States of America
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ
“ЦЭВЭР АГААРЫН САН”

ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАХ ТУХАЙ
“Цэвэр агаарын сан” нь тус сангийн зорилго, цар хүрээг бүрэн илтгэх логоны уралдааныг мэргэжлийн дизайнер, зураач, урчууд, сонирхогчдын дунд зарлаж байна.
Сангийн гол зорилго нь хүрээлэн байгаа агаарыг хамгаалах, бохирдохоос урьдчилан сэргийлэх, агаар бохирдуулах бодисын хаягдлыг бууруулж хяналт тавихтай холбоотой аливаа сангийн үйл ажиллагаа, санаа санаачлагыг дэмжих, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллагаа явуулж байгаа байгууллага, иргэд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд шаардлагатай байгаа санхүүгийн дэмжлэг үзүүлсний үр дүнд хүрээлэн байгаа агаарыг хамгаалж цэвэр агаарыг тэтгэхэд оршино.
Уралдаанд ирэх бүтээлүүдэд тавигдах шаардлага:
Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг мэргэжлийн, зориулалтын програм дээр хийгдсэн байна.
Лого нь өндөр нягтралтай, (300 dpi)-ээс багагүй байх шаардлагатай бөгөөд уралдаанд ирүүлэх бүтээлээ и-мэйлээр илгээх тохиолдолд бага нягтралтай хувилбарыг илгээж болно. Тухайн бүтээл нь шалгарсан тохиолдолд өндөр нягтралтай хувилбарыг авна. И-мэйлээр илгээх тохиолдолд файлын багтаамж нь 300 kb-ээс ихгүй байх бөгөөд зөвхөн gif, jpeg, psd форматтай бүтээлүүдийг хүлээн авна.
Лого дээр “Цэвэр агаарын сан” хэмээх нэр заавал бичигдсэн байх ёстой бөгөөд Clean Air Foundation хэмээн англиар бичигдсэн 2 дахь хувилбар бас ирүүлнэ. Мөн монгол бичгийн эвхмэл, бичмэл зэрэг хэлбэрээр бичсэн байж болно. Лого нь дээрх текстээс гадна зураг, график дүрслэл агуулсан байж болно.
Логоны дизайн нь хар, цагаан, улаан дэвсгэр дээр болон өнгөт гадаргуу дээр зохимжтой харагдахуйц байх бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно. Лого нь Интернэт, CD-ROM, ТВ, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, албан бланк, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой байна.
Уран бүтээлчид зөвхөн өөрийн зохиосон дизайнаар оролцох бөгөөд бусад логоноос санаа авч болно. Шууд хуулбарласан бүтээлийг шалгаруулахгүй.
Уралдаанд ирсэн бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болох бөгөөд уралдаанд шалгарсан лого нь Цэвэр агаарын сангийн өмч болно.
Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч дизайны шийдэлтэйгээр оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан текстийг хавсаргана.
Уралдаанд ирүүлэх бүтээлүүдийг 2011 оны 8 дугаар сарын 1-н хүртэл хүлээн авах бөгөөд гурван бүтээлийг шалгаруулан 1-р байр 500 мянган төгрөг, 2-р байр 300 мянган төгрөг, 3-р байр 200 мянган төгрөгийн шагналтай.
Шалгарсан бүтээлүүдийг Цэвэр агаарын сангийн Удирдах Зөвлөлийн хурлаар оруулан батлуулна
Бүтээлээ cafund.mn@gmail.com гэсэн и-мэйл хаягаар явуулах буюу Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн байрны 201 тоотод ажлын цагаар биеэр авчирч өгч болно.


Last edited by Мunкhuu on May.25.12 11:20 am, edited 1 time in total.
Цаашид ямар нэг уралдаан тэмцээнээ эндээ бичээд явбал зүгээр байна.


Top
   
PostPosted: Jul.18.11 11:30 am 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Sep.28.02 8:04 am
Posts: 215
Location: United States of America
http://cleanairfoundation.blogspot.com/ ... -post.html


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited