#AsuultSambar :
https://forum.asuult.net/

[ART] Flash програмаар вэб дизайн хийцгээе.
https://forum.asuult.net/viewtopic.php?f=70&t=146124
Page 3 of 4

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:40 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Image

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:47 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

10. ANIMATION

Flash программын гол хэрэглээ нь animation буюу хөдөлгөөнт зураглал бэлтгэхэд оршдог.

Хөдөлгөөний явц дах давхаргуудын тухай
Ямар ч Flash документ нь олон тооны давхаргуудаас бүрдэж болдог байна. Давхарга болон давхарга бүхий хавтас нь хөдөлгөөний байршил, дэс дарааллыг тодорхойлдох үүрэгтэй оролцдог болно.
Нэгээс их бүлэгдлэгдсэн обьектууд эсвэл symbol-ийг нэгэн зэрэг хөдөлгөхийн тулд тус тусдаа бие даасан давхаргатай байх шаардлагатай. Үндсэндээ суурь давхарга нь хөдөлгөөнгүй дүрсийг өөртөө агуулах ба харин нэмэлт давхарга бүр нь тус тусын хөдөлгөөнт обьектуудыг агуулна.
Энд давхаргын тоо хэт ихэдсэнээс болж хөдөлгөөнийг болон түүнийг үүсгэр обьектуудыг удирдахад /засварлах/ хүндрэлтэй байх болно.
Flash программаар хөдөлгөөн үүсгэхийн тулд та дараах ойлголтыг эзэмшсэн байх хэрэгтэй. Үүнд:
• Timeline талбарын ерөнхий шинжийг мэдэх
• Keyframe, frame-н тухай, түүгээр хэрхэн хөдөлгөөнөө удирдах
• Motion tween тухай ойлголт, түүнийг үүсгэх

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:48 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Keyframe-ийн тухай
Хөдөлгөөний өөрчлөлтийг keyframe тодорхойлдог байна. Та frame-ээс frame-шилжсэн animation-ийг гүйцэтгэхэд frame бүр нь keyframe байх юм.
Tweened animation-ний /Автомат зохииуулалт бүхий хөдөлгөөн/ хувьд нэг хөдөлгөөнийг үүсгэхдээ ердөө хөдөлгөөний эхлэл болон төгсгөлийн цэг гэсэн үндсэн хоёр төрлийн Keyframe ашиглана. Өөрөөр хэлбэл хөдөлгөөний эхлэл болон төгсгөлийн Keyframe-ийг тодорхойлж өгснөөр хоёр Frame-ийн хооронд хөөөлгөөний чиглэл болон өөрчлөлтийг Flash программ автоматаар гүйцэтгэнэ гэсэн үг юм.
Ийм төрлийн хөдөлгөөнийг Keyframe-үүдийн хооронд цэнхэр, үзмэн ягаан эсвэл ногоон өнгө болон зурагдах сумаар нь ялган таних боломжтой.

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:49 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Keyframe шинээр үүсгэх
Та дараах үйлдлүүдээс сонголт хийн гүйцэтгэх хэрэгтэй:
• Timeline талбараас ердийн Frame-ийг идэвхжүүлэн Insert > Timeline > Keyframe командыг гүйцэтгэнэ.
• Timeline талбарт Keyframe үүсгэх газраа хулганы баруун товчийг дарахад үүсэх нэмэлт цэснээс Insert Keyframe командыг сонгоно.
• гараас F7 дарна

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:49 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Animation хийж гүйцэтгэхэд танд зайлшгүй танд Motion tween –ий тухай мэдэх хэрэгтэй болдог. Үүнийг монголоор хөдөлгөөний удирдамж гэж орчуулж болох бөгөөд дотроо 3-н төрлийн Tween байна. Үүнд:
1. Motion tween: хөдөлгөөнийг frame –үүдээр удирдах үед үүсэх ба дүрсийн нэг байрлалаас нөгөө байрлалд шилжүүлэн удирдах
2. Shape tween: эхлэл төгсгөлийн хоёр keyframe-н цэгийг тодорхойлж өгснөөр хоорондох хөдөлгөөний хувиргалтыг удирдах /эхлэл төгсгөлийн хоорондох өнгөний шилжилт хүчинтэй/
3. Classic tween: эхлэл төгсгөлийн хоёр keyframe-н цэгийг тодорхойлж өгснөөр хоорондох хөдөлгөөнийг удирдах / эхлэл төгсгөлийн хоорондох өнгөний шилжилт хүчингүй/

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:50 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Motion tween-г хэрхэн үүсгэх вэ?
Эхлээд та хөдөлгөөн эхлэх талбараа /frame/ сонгоно. Үүний дараа сонгосон талбар дээрээ үүсгэх дүрсээ зурна. Дараа нь хөдөлгөөн дуусах талбараа сонгоод хулганы баруун товч дарахад гарч ирэх цэснээс Insert Keyframe командыг хэрэгжүүлнэ. Үүний дараагаар Selection Tool хэрэгслүүрээр хөдөлгөөний дуусах байрлалд дүрсээ шилжүүлээд /эсвэл шинэ дүрс/ хооронд нь хулганы баруун товч дарахад гарч ирэх цэснээс дээр дурдсан 3-н төрлөөс сонгон авна. Харин та ямар болсон эсэхээ шалгаж үзэхийг хүсвэл Enter товч даран үзэх бололцоотой бөгөөд мөн цэсний Control > Play командыг сонгож бас болно. Харин Flash player дээр ажилуулахын тулд гараас Ctrl + Enter товчийг ашиглах буюу цэсний мөрөөс Control > Test movie-г хэрэгжүүлэх хэрэгтэй.

Мөн та өөрийн зурсан чиглэлийн дагуу хөдөлгөөнөө явуулахыг хүсвэл доорх алхамыг хэрэгжүүлээрэй.

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:53 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Image

Author:  byambaa111 [ Apr.24.10 11:55 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Ингээд танд одоо программаа ажилуулан туршиж үзэх л үлдлээ.

Author:  ochiroo13 [ Apr.24.10 11:58 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Гоё сэдэв байна энүүгээр орж гарч байя

Author:  byambaa111 [ Apr.25.10 12:03 am ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

ochiroo13 -т баярлалаа. заавал зочлоорой. за ингээд өнөөдрийн хичээл дууслаа. сэтгэгдлээ бичихээ мартваа. тэгвэл дараагийн хичэээл хурдан орох болно шүү

Author:  Nyamka_len [ May.07.10 8:55 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Залуусаа гайгүй эффекттэй Баннер хийчих программ байна уу. Aleo-с ондоо шүү

Author:  Kairi [ May.26.10 1:25 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

www.360mongolia.com

iishee orood uzdee. eniig flash deer hiisen gejugaamdaa her medlegtei baijiij eniig hiih be ?

Author:  BJcorp [ Jun.01.10 9:00 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
http://www.360mongolia.com

iishee orood uzdee. eniig flash deer hiisen gejugaamdaa her medlegtei baijiij eniig hiih be ?
Нилээн мэдлэгтэй байх хэрэгтэй дээ. Гэхдээ энийг өөрсдөө бүгдийг нь хийсэн гэдэгт эргэлзэж байна шүү. Хаанах хийсэнг нь мэдэх үү.

Author:  BJcorp [ Jun.01.10 9:01 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
Залуусаа гайгүй эффекттэй Баннер хийчих программ байна уу. Aleo-с ондоо шүү
Флаш-ийг өөрийг нь ашиглаа. Би л лав нэг ч өөр программ ашиглаж үзээгүй. Баннераа флаш дээр л хийдэг.

Author:  ochiroo13 [ Jun.02.10 1:25 am ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
http://www.360mongolia.com

iishee orood uzdee. eniig flash deer hiisen gejugaamdaa her medlegtei baijiij eniig hiih be ?
Аймар наасан

Author:  lum1neuz [ Jun.02.10 2:19 am ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
Quote:
http://www.360mongolia.com

iishee orood uzdee. eniig flash deer hiisen gejugaamdaa her medlegtei baijiij eniig hiih be ?
Нилээн мэдлэгтэй байх хэрэгтэй дээ. Гэхдээ энийг өөрсдөө бүгдийг нь хийсэн гэдэгт эргэлзэж байна шүү. Хаанах хийсэнг нь мэдэх үү.
бизнет ашигладаг бол энд байх шиг байна даа
http://biznetwork.mn/p/dtulga

Author:  Honichin [ Jul.02.10 5:28 am ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

http://www.360mongolia.com nice setgegdel turuuljishu amjilt

Author:  aagii0715 [ Aug.07.10 2:28 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Хүмүүсээ би Macromedia pro 8 г суулгах гэсэн болдлггүй Win7 дээр яаж суулгадын

Author:  BJcorp [ Aug.11.10 1:02 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
Хүмүүсээ би Macromedia pro 8 г суулгах гэсэн болдлггүй Win7 дээр яаж суулгадын
ядаж Флаш CS-ийг нь олж суулгаа 8-аар одоо яах вэ дээ. дэмий дэмий

Author:  bataa_cld2 [ Aug.12.10 6:28 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

hehe bi 8 ashiglaj bnashdee sonin yum aa ertnii vyed ircen ch yum shig hehe. 360mongolia sain boljee gehdee yag tolgoi ergej bgaa yum shig sanagdlaa bvh yum daiwalzaal hehe.

panamore geed opensource bhaa neg heseg sydalj bhad code-yyd n bsan.

Author:  bataa_cld2 [ Aug.12.10 6:38 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Panorama yum bna byryy bichij hehe

Author:  gd_Askhar [ Sep.22.10 6:36 am ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

www.360mongolia.com/tours
ene site iin technology ni goy yum aa
ghdee ogt oilgsongvi
neg bol flash neg bol uur ch yum shig
yaj hiisen yum bol doo
yamar ch bsan galzuu bna ooo
interface deer bur sain ajillasan bol bur tugs boloh l bsan yum bna daa

Author:  OxygenN [ Nov.06.10 9:08 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

http://www.altanurag.mn/

ene bas goyshd

Author:  StormOfFrostwolf [ Nov.06.10 10:30 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Action Script 3.0 ene terees sain surchihsan bhad heregtei ed shu. zuvhun AS programmer hurtel ajil oldono. Zav bval hiih ajil zunduu bna.

Author:  shkfan [ Dec.31.10 5:18 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Quote:
Энэ бол үнэн гоё юм байна

Author:  ti_amo3 [ Jan.27.11 11:53 pm ]
Post subject:  Re: Flash програмаар вэб дизайн хийцгээе.

Lynda.com -ын эссэншл хичээлүүдийг нь торрентоор татаж үзээрэй. . . Маш сайн хичээлтэй. . .

Ganbold.com -Лос анжэлэсд амьдарч, ажилдаг монгол дизайнер. . . Обамагийн албанд ажиллаж байгаа гэж сонссон юм байна. . .

Page 3 of 4 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/