#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jun.24.17 7:21 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Dec.10.09 12:29 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ImageImage


Top
   
PostPosted: Dec.10.09 12:30 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Join: булангийн тохиргоо хийнэ.
• Miter: булангийн хэсгээс гурвалжин маягаар
• Round: булангийн хэсгийг дугариг маягаар
• Bevel: булангийн хэсгээс гурвалжин маягаар өмнөхөөс /арай жижиг/ тасална

Rectangle Options: эндээс тэгш өнцөгтийн харагдах байдлыг хүссэнээрээ өөрчилнө

Хэрвээ та дүрс үүсгэх гэж байгаа бол Tools хэрэгслийн самбараас зуувин, тэгш өнцөгт зэрэг дүрсийг зурж болно. Та квадрат зурах гэж байгаа бол эхлээд Rectangle Tool-г сонгоод зурж эхлэхдээ гарны Shift товчны хослолтой хамт дарахад кавадрат зурна. Мөн дээрхийн адил Oval Tool-г дээрх хослолын хамт дарснаар дугуй дүрс зурана. Бас та Line Tool-г дээрхийн адил Shift хослолтой хамт дарвал 45 градусын дагуух шулуунуудыг /0, 45, 90.../ зурна.

Одоо Tools хэсэгт байгаа Poly Star Tool – ийн талаар тайлбарлая.Poly Star Tool -ийн гол хэрэглээ нь олон өнцөгт дүрсийг зурахад ашиглагдах бөгөөд Properties талбарын Options хэсэгт дарахад дараах цонх нээгдэх болно.


Top
   
PostPosted: Dec.10.09 12:34 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ImageImage


Top
   
PostPosted: Dec.10.09 12:35 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Одоо зураг зурахад хамгийн их ашиглагддаг чухал хэргэслүүрийн тухай танилцуулъя. Энэ хэрэгслүүр бол Pen /үзэг/ юм. Энэ хэрэгслүүрээр ердийн байдлаар зурах боломжгүй дүрсүүд блох муруй шулуун, тахир өнцөг болон парабол маягийн дүрсийг зурдаг. Pen хэрэгслийг эхлээд мэдэхийн тулд замын тухай мэддэг байх хэрэгтэй юм.


Top
   
PostPosted: Dec.10.09 12:35 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Зам ба түүний тухай

Вектор график дээр сууриласан программ бүр ямар нэгэн зурах хэрэглүүртэй байх ба түүгээр бүтсэн шулуун эсвэл хэлбэр дүрсийг бүхэлд нь Path буюу зам гэж нэрийдэх нь бий. Adobe фирмийн программууд болох illustrator, Indesign, Photoshop зэрэг программууд дээр Pen хэрэглүүрээр голчлон замыг бүтээдэг байна.
Үндсэндээ зам нь нэг ба хэд хэдэн шулуун болон муруй хэрчмүүдээс бүрдэнэ. Таны үүсгэсэн зам нь эхлэл болон төгсгөлийн цэгтэй байх ба тэдгээрийг бэхэлгээний цэг гэж нэрлэнэ. Та зурсан зам дээрээ засвар буюу өөрчлөлт хийхийн тулд энэхүү бэхэлгээний цэгийг ашиглана. Гэвч зам дотроо битүү (тойрог, тэгш өнцөгт гэх мэт) болон задгай (муруй шугам, шулуун гэх мэт) гэсэн үндсэн хоёр төрлийн хэлбэрт хуваагддаг байна.
Энд задгай зам нь л эхлэл төгсгөлийн тусдаа цэгүүдтэй байна. Харин битүү зам эхлэл төгсгөлийн цэг нь давхцсан байдалтай байна.


Last edited by byambaa111 on Dec.10.09 12:41 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.10.09 12:39 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ImageImage


Top
   
PostPosted: Dec.10.09 12:40 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Гаднаас орж болохуйц график өргөтгөлүүдийн тухай

Adobe® Illustrator® болон Adobe® Photoshop® программаар бүтээгдсэн файл орж ирэхдээ тухайн зурагт агуулагдах бүхий текст, обьект, давхаргын хамт задаргаатайгаар орж ирдэг байна. Өөрөөр хэлбэл оруулж ирсэн хойноо нарийн засварыг оруулах боломжтой гэсэн үг юм.
• FreeHand программын вектор зураг нь орж ирэхдээ FreeHand программ дахь давхаргууд, хуудаснууд, текстэн блок хүртэл задаргаатайгаар орж ирдэг байна.
• Fireworks программын PNG өргөтгөл бүхий зураг нь орж ирэхдээ засвар хийх боломжтойгоор орж ирэх эсвэл нэгтгэгдсэн зураг хэлбэрээр орж ирэхийг нь тохируулан оруулж ирэх юм.
• SWF өргөтгөл бүхий вектор график зураг болон Windows Metafile Format / WMF/ өргөтгөл бүхий файл нь орж ирэхдээ идэвхитэй давхарга дээр шууд орж ирдэг байна.
• Bitmap зураг (сканнердсан фото зураг, BMP файл) дээрхийн адил орж ирэхдээ идэвхитэй давхарга дээр шууд орж ирдэг байна. Орж ирсэн зураг дээр Tranparency буюу нэвтрэлтийн тохиргоо оруулах боломжоор хангагдсан болно
Гаднаас график зураг оруулж ирэхдээ дараах байдлаар гүйцэтгэнэ.
File > Import > Import to Stage гараас /Ctrl+R/ командыг дараад харилцах цонхноос тухайн оруулж ирэх зургаа сонгоод Import товчийг дарна. Харин одоо хэрхэн Botmap зургийг Vector зураг болгон хөрвүүлэхийг авч үзье.


Top
   
PostPosted: Dec.10.09 12:44 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ImageImage


Top
   
PostPosted: Dec.10.09 12:45 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
• Color Threshold - өнгөний агуулагдах хэмжээ
• Minimum area pixels - хамгийн багадаа оноглох цэгийн тоо
• Curve fit - Зураглалын нарийвчлал
• Corner threshold - өнцгийн тoo
Жич: Аль ч тохиолдолд дээрх тохиргоонуудыг өөрчлөлгүйгээр стандарт хувилбараар нь үйлдлийг хэрэгжүүлэх нь оновчтой байх нь бий.


Top
   
PostPosted: Dec.10.09 12:46 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Текстийг зураг болгон хөрвүүлэх

Компьютер графикт текст түүний фонтноос үүдэх асуудал бишгүй тохиолдох нь бий. Жишээлбэл: тухайн текстийн бичигдсэн фонт нь байхгүйгээс бичиглэлийн хэлбэр алдагдах, үг үсгийн алдаа үүсэх гэх мэт болно. Иймд бичсэн текстээ зураг болгон хөрвүүлсэнээр эдгээр бичгийн фонтноос үүдэн гарах асуудлуудаас сэргийлэх бүрэн боломжтой юм. Бичгийг зураг болгон хөрвүүлэх үйлдэл нь маш хялбархан бөгөөд нэгэнт зураг болсон текст дээр зураглалын засвар ч хийж болох юм. Мөн текстийг заавал зураг болголгүйгээр үсэг үсгээр нь тусдаа бие даалган зурж болох юм. Үүний тулд та дараах үйлдлийг Flash программ дээр гүйцэтгэх хэрэгтэй.
Modify > Break командыг гүйцэтгэхээс гадна гараас Ctrl + В товчны хослолыг дарахад хангалттай.


Top
   
PostPosted: Dec.10.09 12:58 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ImageImage
ImageImage


Top
   
PostPosted: Mar.28.10 12:58 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
8. ДҮРС ӨӨРЧЛӨХ, ТОДОРХОЙ ХЭЛБЭРТ ОРУУЛАХ

Дүрсийн байрлал өөрчлөх болон хэлбэрийг хэрхэн өөрчлөх тухайн энэ хэсэгт авч үзэх болно. Дүрсийг Selection хэрэгслүүр болон Info командуудын тусламжтайгаар нэг байрнаас нөгөөд зөөх, обектыг талбарын голд болон захад байршуулах, хэлбэрийг өөрчлөх, дүрсийг өгөгдсөн градусаар эргүүлэх, төрөл бүрийн шилжилт /Transform/ гэх зэрэг үйлдлийг гүйцэтгэнэ. Одоо энэ талаар дэлгэрүүлэн авч үзье.

Дүрсийг нэг байрнаас нөгөө байранд шилжүүлэх
Үүнийг Selection хэрэгслүүрээр гүйцэтгэдэг бөгөөд эхлээд дүрсэн дээрээ заагчаа байршуулна. Дараа нь Selection хэрэгслүүрийг сонгоод дүрснийхээ голд хулганаараа дарж хүссэн байрлалдаа авчраад товчоо суллана.

Дүрсийн байрлал.
Энд дүрсийг голлуулах, болон зүүн баруун тийш зэрэгцүүлэх, мөн дээр болон доош нь байршуулах зэрэг үйлдлийг хийдэг бөгөөд энэ бүлэгт info transform командууд зэрэгцэн байршина.

Дүрсийн мэдээлэл.
Дүрс ажлын талбарын хаана ба хулгана нь байрлаж байгаа болон ямар өнгөөр будагдсан, хэр зэрэг хэмжээтэй болох тухай энэ хэсэгт харуулна. Info хэрэглүүр нь Window > Info командаар идэвхжүүлэх эсвэл гараас Ctrl + I товчны хослол дарахад гарч ирдэг.


Top
   
PostPosted: Mar.28.10 1:14 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image


Top
   
PostPosted: Mar.28.10 1:15 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Дүрсийн хэлбэр өөрчлөх

Дүрсийн хэлбэр өөрчлөхдөө Selection хэрэгслүүрийг сонгоно. Дараа нь дүрснийхээ захад заагчаа байршуулахад заагчийн сум хотгор болон өөрчлөгдөнө. Энэ үед нь хулганаа даран өөрчлөлтөө хийнэ. Мөн Subselection хэрэгслүүрээр гүйцэтгэж болох бөгөөд тухайн хэрэгслүүрээр сонгоход хүрээний цэгүүд ногоорон харагддаг ба хүрээний цэгүүдээс чирэх замаар дүрсийн хэлбэр өөрчлөнө.
Free Transform Tool хэрэгслүүр нь дүрсийг хүссэн байдлаараа өөрчлөх бөгөөд дүрсийг эргүүлэх, тодорхой дүрсэнд хувиргах бололцоотой хэрэгслүүр болно. Үүний тулд
1. Дүрсээ Selection хэрэгслүүрээр сонгон идэвхжүүлнэ.
2. Free Transform Tool хэрэгслүүрийг сонгоод дүрсэн дээрээ нэг дарна. Ингэхэд танд обьект дээр өөрчлөлтийн цэгүүд харагдана. Энэ үед та хаана дарснаас хамаарч сумны хэлбэр өөрчлөгдөнө.
a. Хэрэв 4 захын цэгийн ойролцоо гадна хэсэгт сумны заагчаа авчирбал сумэы заагч дугуйрсан болж харагдах ба энэ сонголтоороо дүрсээ эргүүлнэ
b. Хэрэв 4 захын цэг дээр сумны заагчаа авчирбал энэ нь дүрсийн хэмжээг урт өргөн 2 лангаар нь ихэсгэх болон багасгах зориулалттай бөгөөд та сонгосон байх үедээ гарын Shift хослолтой дарсан бол дүрсийн тэгш хэм хэвээр хадгалагдан үлдэнэ.
c. Хэрэв голын хүрээний цэг дээр хулганаа авчирсан үед дүрсийн зөвхөн нэг тэнхлэгийг ихэсгэх болон багасгах бөгөөд нөгөө тэнхлэгийн урт өөрчлөгдөхгүй.
d. Харин голын хүрээ болон захын хоорондох хэсэгт хулганаа байрлуулбал хоёр тийш зөрсөн сум харагдах ба энэ үед та хулганаараа чирэх даралт гүйцэтгэсэн бол дүрс ромбо маягаар шилжих буюу өөрөөр дүрсийн налуулж байна гэж ойлгож болох юм.


Top
   
PostPosted: Mar.28.10 1:16 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Харин одоо цэс ашиглан хэрхэн дүрс хувиргаж болохыг харуулъя.
Дүрсийг хувиргахын тулд Modify > Transform бүлгийн командуудыг ашиглана. Одоо энэ бүлэгт байгаа цэснүүдийн сонголттой танилцая.
• Free Transform tool. Энэ команд нь дээр үзсэнтэй адил үүрэг гүйцэтгэдэг.
• Distort. 8-н цэгээр дүрсийг хазайлгах
• Envelope. Энэ команд дээр дарвал өмнөх командаас хавьгүй илүү олон цэгээр хазайлган дүрсийг өөрчлөх бололцоотой.
• Scale. Дүрсийн хэмжээг ихэсгэж багасгана.
• Rotate to skew. Дүрсийг эргүүлэх болон ромбо байдлаар хазайлгах
• Scale and rotate. Энэ командыг сонгоход танд цонх гарч ирэх бөгөөд энэ цонхны эхний хэсэгт дүрсээ ямар хэмжээгээр ихэсгэх болон багасгах тоогоо оруулна. Дараагийн мөрөнд дүрсээ 0-360 хоорондох эргүүлэх утгаа оруулж өгнө.
• Rotate 90° CW. Цагийн зүүний дагуу 90 хэмээр эргүүлнэ.
• Rotate 90° CCWв цагийн зүүний эсрэг 90 хэмээр эргүүлнэ.
• Flip vertical. Дүрсийн босоо тэнхлэгийн толин ойлт гүйцэтгэх
• Flip horizontal. Дүрсийн хэвтээ толин ойлт


Top
   
PostPosted: Mar.28.10 1:19 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
за өнөөдөртөө энэ хүргээд төгсгий харин миний хийсэн хичээл дуусах болоогүй байгаа шүү зав гарвал оруулахыг бодно оо. за сэтгэгдэлээ сайн үлдээгээрэй хэрвээ ямар нэг асуух зүйл байвал byambasan_0527@yahoo.com бичээрэй. /жич хариу ирсэн бол дараагийн бичвэрээ оруулна аа/


Top
   
PostPosted: Mar.30.10 9:38 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Feb.01.06 3:37 pm
Posts: 3977
Location: tooriin mod
tnx :D

_________________
Үргэлж минийх


Top
   
PostPosted: Mar.31.10 12:59 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jan.25.05 6:04 pm
Posts: 5380
сайхан сэдэв нээжээ byambaa111-тээ баярлалаа, хийгээд байгаарай. Энэ сэдвийг наалаа ;)

_________________
http://enkhtuvsh.in


Top
   
PostPosted: Apr.04.10 1:13 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image


Top
   
PostPosted: Apr.04.10 1:24 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
9. ӨНГӨ

Adobe Flash программ нь RGB /Red Green Blue/ өнгөний горимыг ашигладаг. Flash программ дээр өнгөний үндсэн хоёр хэрэгсэл байрлана.

Swatches туслах самбарыг ашиглах
Swatches туслах самбар нь үндсэндээ Flash программ дээр өнгөтэй ажиллах тулгуур туслах самбар юм. Уг Swatches өнгөний самбар нь зөвхөн туслах самбараар бус хэрэглүүрүүдийн самбар дахь Color хэсэг, Property Inspector тохиргооны бүлгийн өнгө бүхий хэсэгт мөн агуулагддаг байна. Swatches туслах самбарыг ил гаргахын тулд та дараах коммандыг гүйцэтгэх хэрэгтэй.
Window > Swatches командыг гүйцэтгэхээс гадна гараас Ctrl+F9 товчны хослолыг дарахад л хангалттай.
Хэрэглүүрүүдийн тухайд бол дүүргэгч өнгийг Brush /бийр/, Paint Bucket /будгийн сав/, төрөл бүрийн хэлбэр бүхий дүрс үүсгэгч хэрэглүүрүүдэд хамааруулж болох юм. Өөрөөр хэлбэл хэрэглүүрүүдийн цэс дэх болон Property Inspector тохиргооны бүлгийн дүүргэгч өнгийг /Fill Color/ хэрэгцээт өнгөөр тодорхойлж дээрхи хэрэгслүүрүүдийг ашиглахад уг тодорхойлсон өнгөөр будалт гүйцэтгэгдэх болно. Өөрөөр хэлбэл дээр дурьдсан хэрэглүүрүүдээр үүсгэсэн дүрсийг идэвхижүүлэн дүүргэгч өнгийг өөрчлөхөд дүрсийн өнгө мөн даган өөрчлөгдөх болно.


Top
   
PostPosted: Apr.04.10 1:25 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Дээрхийн нэгэн адил хүрээний өнгийг Line /шулуун/, Pencil /харандаа/, Реп /үзэг/, Ink Вottle зэрэг хэрэглүүрүүдэд хамааруулж болох юм. Хүрээний өнгийг өгөхдөө мөн дээрхийн адил хэрэглүүрүүдийн цэсдэх болон Property Inspector тохиргооны бүлэгт хэрэгцээт өнгөөр тодорхойлж дээрхи хэрэглүүрүүдийг ашиглахад уг тодорхойлсон өнгөөр будалт гүйцэтгэгдэх болно.

Ер нь хэрэглүүрүүдийн самбар дахь Color талбар эсвэл Property Inspector туслах самбарын өнгө тодорхойлдог хэсгийн алинд нь ч ямар ч өнгийг тодорхойлсон Color Swatches туслах самбарт уг тодорхойлсон өнгө нь даган идэвхиждэг байна. Color Swatches самбарт үндсэн 255 өнгөний сонголт байдаг бөгөөд самбарын доод хэсэгт Gradient /шатласан өнгө/ өнгөний сонголтоор 2 буюу түүнээс дээш өнгийн нийлнмжээр нэгнээс нөгөө рүү ууссан өнгийг гарагж болох юм. Энэ самбарын зүүн дээд хэсэгт нэмэлт цэсний хэсэг байдаг. Үүнд:

• Duplicate Swatch: Энэхүү командаар идэвхитэй өнгийг хувилах болно. Ингэж хувилагдсан шинэ өнгийг Color Mixer туслах самбараар өөрчлөн цоо шинэ өнгийг үүсгэх боломжтой.
• Delete Swatch: Энэхүү командаар идэвхитэй өнгийг устгах буюу өнгений хавтгайгаас хасч болно. Ингэж өнгийг хассанаар зөвхөн ил харагдаж буй өнгөнөөс зөв сонголт хийх боломжоор хангагдах боломжтой юм.
• Add Colors: Энэхүү командаар гаднаас шинэ өнгөний цуглуулгыг нэмж оруулах боломжтой.
• Replace Colors: Энэхүү команд нь үндсэндээ дээрх Add colors командтай ижил үүрэгтэй бөгөөд гагцхүү шинээр иэмэгдэж өнгө орж ирэхдээ хуучин байсан өнгөний оронд орж ирнэ. Өөрөөр хэлбэл хуучин өнгөний цуглуулга нь алга болж шинэ өнгө оронд нь гарч ирнэ гэсэн үг.
• Load Default Colors: Энэхүү команд нь нь Replace colors командтай адил үүрэгтэй боловч ялгаатай тал нь үндсэн Web 216 өнгийг гаргаж ирдэгболно. Өмнө шинээр үүсгээд хадгалаагүй байсан өнгөнүүд энэ командыг хэрэгжүүлэхэд устаж, алга болно.
• Save Colors: Энэхүү командаар одоо байгаа бүх өнгийг хадгалах болно. Ингэж хадгалагдсан өнгөний цуглуулгыг Fireworks болон Adobe Photoshop программуудад бүрэн ашиглах боломжтой болно.
• Save as Default: Энэхүү команд нь одоо идэвхитэй байгаа өнгөний цуглуулгыг программын үндсэн өнгөний цуглуулга болгон хадгалагдах болно. Өөрөөр хэлбэл Flash программыг нээхэд Color Swatches туслах самбарт хадгалаглсан өнгө ямагт байх болно гэсэн үг юм.
• Clear Colors: Энэхүү команд нь өнгөний цуглуулга дээрх өнгөнүүдийг алга болгож туслах самбарт зөвхөн хар цагаан хоёр өнгийг л үлдээх болно.
• Web 216: Энэхүү команд вэбийн 216 стандарт өнгийг ил гаргана.
• Sort by Color: Энэхүү командаар өнгөнүүдийг кодны ойролцоо шинжээр жагсаан үзүүлэх болно


Top
   
PostPosted: Apr.04.10 1:26 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
за өнөөдрийн хичээл таалагдсан байх гэж найдаж байна. санал хүсэлтээ бичихээ мартваа. дараагийн хичээлээр уулзацгаая.


Top
   
PostPosted: Apr.11.10 8:46 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.20.07 4:47 pm
Posts: 569
Location: МОНГОЛ улс, Улаанбаатар хот.
Үнэхээр хэрэгтэй хичээл байна маш их баярллаа.

_________________
.::БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ!::.


Top
   
PostPosted: Apr.11.10 8:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.20.07 4:47 pm
Posts: 569
Location: МОНГОЛ улс, Улаанбаатар хот.
Дараагийн хичээлээ хүлээнээ....

_________________
.::БИ МОНГОЛООРОО ГОЁДОГ!::.


Top
   
PostPosted: Apr.24.10 5:18 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Nov.18.07 6:44 pm
Posts: 148
byambaa111 yasan we
yum surmaar baishdee he he
uul ni odoo action script ruu orwol yaj bna

_________________
life is too short


Top
   
PostPosted: Apr.24.10 11:24 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Сэтгэгдэл бичээгүй байхаар нэг их хичээлээ оруулах гэж хичээсэнгүй. удсан бол сорри.
gd_Askhar-д одоо 5-6н хичээлийн дараа тэр сэдвийг үзэх болно. за ингээд өнөөдрийн хичээлээ эхлэе.


Last edited by byambaa111 on Apr.25.10 12:05 am, edited 1 time in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page Previous 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited