#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.24.17 3:53 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Aug.21.09 5:25 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
залуусаа мэддэг зүйлээ бичээд байгаарай


Top
   
PostPosted: Sep.04.09 4:32 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: May.05.05 6:05 pm
Posts: 182
Location: MONGOLIA
AS-g bol shineer syrj bgaa bol AS.0-g l syrsan deer dee. AS3.0-g syrax gej bgaa bol OOP xeliig sain syrchixsan bxad bol amarxan duu.


Top
   
PostPosted: Sep.05.09 3:05 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.08.06 1:17 pm
Posts: 5085
Location: i'm studying in order to become rich which would make her wish come true
AS gj yamar xel? yamar pro dr ajilladag bas OOP n ?


Top
   
PostPosted: Sep.06.09 1:04 am 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: May.05.05 6:05 pm
Posts: 182
Location: MONGOLIA
AS = Action Script /Flash-n program-n xel/


Top
   
PostPosted: Sep.11.09 7:17 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
флаш cs4-ийн нэг crack-ийн дугаарыг энд тавилаа харин өөр юм хэрэгтэй бол тавихыг хичээх болно шүү
1302 1226 9586 7219 0665 5364 буруу бол хэлээрэй шинэ дугаарыг тавинаа


Top
   
PostPosted: Sep.14.09 11:31 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
за эхлээд flash cs4-ийн install -аа юуны түрүүнд суулгасан байх хэрэгтэй интернэтэд https://www.adobe.com/cfusion/tdrc/inde ... ash&loc=en гэж ороод үүн дээрээ өөрийн эрхээ үүсгээд англи хувилбарын 888 МБ хэмжээтэй файлыг татах хэрэгтэй харин serial-н хувьд би өмнө тараасан байгаа хэрвээ таарахгүй бол өөрийг авч болно шүү харамгүй өгнө өө


Top
   
PostPosted: Sep.17.09 12:41 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Adobe flash cs4 программын үүсэл, хөгжил
Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд интернэт ашиглагчдын тоо нэмэгдэж үүний хэрэгцээгээр энэ талын чиглэлээр олон компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдэнд сүүлийн жилүүдэд хөдөлгөөнт зураг буюу animation хэлбэрээр төрөл бүрийн вэб дизайн зохиох шаардлага урган гарч ирж байгаа үүнийг мэрэгэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэхэд зайлшгүй Flash программыг эзэмших шаардлагатай байгаа юм.
Flash программыг анх Jonathan Gay хөгжүүлсэн бөгөөд Jonathan Gay, Charlie Jackson, and Michelle Welsh нар 1993 оны 1-р сард худалдаанд гаргаснаар олны сонирхлыг татаж улмаар 1995 онд Macromedia корпораци худалдан авч өөрийн багцдаа нэгтгэсэн бөгөөд тэд 1-8 р хувилбар хүртэл хөгжүүлж ирсэн. Харин 2005 онд Adobe фирм тус компанийг худалдаж авсанаар Flash программ Adobe creative suite багцанд орж улам хүчирхэг, олон олон шинэ боломжууд нээгдсэн юм.
• Macromedia Flash 1 (1996 оны 11-р сар): Анимэйшний эхний хувилбар
• Macromedia Flash 2 (1997 оны 6-р сар): Flash Player 2 -г нэмсэн
• Macromedia Flash 3 (1998 оны 5-р сарын 31): Flash Player 3-г гарган movie clip болон JavaScript –г дэмждэг болсон
• Macromedia Flash 4 (1999 оны 7-р сарын 15): Flash Player 4-г гарган шинэ шинэ хувьсагчийг нэмсэн ActionScript-ийн анхны хувилбарыг гаргасан
• Macromedia Flash 5 (2000 оны 8-р сарын 24): Flash Player 5-г гарган XML гарган динамик вэб хийх HTML форматыг нэмж өгсөн
• Macromedia Flash MX (хувилбар 6, 2002 оны 3-р сарын 15): Flash Player 6-г гарган Unicode-г дэмжих системийн нэвтрүүлжээ.
• Macromedia Flash MX 2004 (хувилбар 7, 2003 оны 9-р сарын 9): Flash Player 7-г гарган обьект хандалтат Actionscript 2.0 хэлийг гарган вэбийн видео хувилбарт таарах MP3 болон FLV –ийг нэмэн Transition ангийг нэмж гаргасан байна.
• Macromedia Flash 8 (2005 оны 9-р сарын 13): хялбар товчлуурууд болон ant alias-г гаргасан бөгөөд өмнөх хувилбаруудаас хэрэглэхэд илүү хялбар ирсэн юм.
• Adobe Flash CS3 Professional (хувилбар 9, 2007 оны 4-р сарын 16): энэ багцаас эхлэн Adobe-ийн нэрээр нэрлэгдэх болсон бөгөөд ActionScript 3.0-г гарган мөн тус фирмийн бүтээгдэхүүн болох , Adobe Photoshop, ба вектор зурагт Adobe Illustrator болон Adobe Fireworks-той хамтаар хэрэглэх болоцоог бүрдүүлж өгсөн.
• Adobe Flash CS4 Professional (хувилбар 10, 2008 оны 10-р сарын 15): хувилбарын давуу өмнөх хувилбараас ялгарах давуу талыг талыг дор дурдсан байгаа.


Top
   
PostPosted: Sep.17.09 12:42 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image


Last edited by byambaa111 on Sep.18.09 6:26 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Sep.17.09 12:42 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Windows үйлдлийн систем дээр:
• 1GHz хурдтай процессор
• Microsoft® Windows® XP –гийн Service Pack 2 (Service Pack 3 recommended) багц болон Windows Vista® ийн хувилбарууд
• 1GB -ийн RAM
• Хатуу диск нь 3.5GB –ийн сул зайтай байх
• Дэлгэцийн хэмжээ нь: 1,024x768 (1,280x800 байж болно) 16-ийн видео карт
• DVD-ROM драйвер
Macintosh үйлдлийн системийн хувьд:
• PowerPC® G5 –ийн Intel® процессор
• Mac OS X 10.4.11–10.5.4 хувилбарууд
• 1GB -ийн RAM
• Хатуу диск нь 3.5GB –ийн сул зайтай байх
• Дэлгэцийн хэмжээ нь: 1,024x768 (1,280x800 байж болно) 16-ийн видео карт
• DVD-ROM драйвер
Flash cs4 программ нь хийгдээд бэлэн болсон файл нь swf / Shock Wave Flash/ өргөтгөлтэй бөгөөд Flash Player-ийн туслалцаатайгаар ажиллана. Үүнийг өөрөөр Windows системийн exe өргөтгөлтэй адилтгаж болох юм. Харин хийгдээд хараахан дуусаагүй бол fla гэсэн өргөтгөлтэй байна. Мөн Flash-ийн хэл болох actionscript дээр хийгдэж байгаа файл нь as өргөтгөлтэй байна.


Last edited by byambaa111 on Sep.18.09 6:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.18.09 6:33 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image


Top
   
PostPosted: Sep.18.09 6:35 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image


Top
   
PostPosted: Sep.18.09 6:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Ажлын цонхны төв хэсэгт байрлах хэсгийг ажлын талбар буюу Flash программын тухайд Stage гэж нэрлэдэг. Энэхүү талбарт Tools хэрэгслүүрээс байх хэсгээс сонгож дүрс зураг зурах бөгөөд Timeline хэсэгт хөдөлгөөнийг нь удирдан улмаар Actionscript хэлээр программын кодыг бичин swf өргөтгөлөөр нэтэд байршуулснаар вэб дизайн хийдэг.

Одоо энд байгаа гол гол талбаруудаас тайлбарлая. Энд зарим нь доогуураа жижиг цэгтэй байгааг ажиглаж байгаа байх. Энэ нь дотор нь мөн дэд хэсэг байна гэдгийг харуулж байгаа юм.


Top
   
PostPosted: Sep.21.09 11:40 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Sep.21.09 11:41 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Sep.21.09 11:42 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Sep.21.09 11:52 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Sep.21.09 11:54 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
TIMELINE ЦОНХ: Timeline цонх нь Flash программийн үндсэн гол түлхүүр хэсэг нь бөгөөд үүнийг ойлголгүйгээр энэ программыг эзэмшинэ гэвэл өрөөсгөл зүйл болно.
Timeline цонх нь үндсэн хоёр хэсэгтэй байдаг бөгөөд Layer буюу давхарга, Frame буюу фрэймийн хэсэг гэсэн талбартай байна. Нэг дор хэдэн ч давхарга ашиглан хөдөлгөөн үүсгэх бололцоотой бөгөөд энэ 2 хэсэг хоорондоо хамааралтай ажиллана. Өөрөөр хэлбэл нэг давхарга нь хөдөлгөөнийг илэрхийлсэн фрэймтэй байна гэсэн үг юм.
Давхарга шинээр үүсгэх
• Давхарга үүсгэхдээ зурган дээр үзүүлсэн хэсгийг дарах
• Insert > Timeline > Layer гэсэн дарааллаар
• Timeline цонхноос баруун товчоо дарах замаар сонгогдох цэснээс Insert Layer-г сонгож болно.

Давхарга хувилах
• Эхлээд хувилах давхаргаа сонгон хулганаа байршуулна
• Edit > Timeline > Copy Frames командыг хэрэгжүүлнэ. Мөн гараас Ctrl+Alt+C -г сонгож болно.
• Дараа нь шинээр давхарга үүсгэнэ
• Эцэст нь тэрхүү үүсгэсэн талбартаа хулганаа авчран Edit > Timeline > Paste Frames /гараас Ctrl+Alt+V/ командыг хэрэгжүүлнэ.

Давхарга устгах
Давхарга устгахдаа устгах давхаргаа эхлээд сонгоно. Дараа нь
• Доорх зурагт үзүүлсэн товч дээр дарах
• Мөн тухайн давхаргаа чирэх замаар аваачин товчоо суллах
• Timeline цонхноос баруун товчоо дарах замаар сонгогдох цэснээс Delete Layer-г сонгоно.

Давхаргад нэр өгөх ба нэр өөрчлөх

Хэрэв та Flash программд шинээр давхарга үүсгэвэл Layer1 гэж гарч байгааг анзаарсан байх. Энэ нь тухайн программын тодорхойлсон нэр ба та уг нэрийг өөрчлөхийг хүсвэл Layer1 хэсэг дээр хулганаа аваачин хоёр удаа хурдан товшоод нэрээ бичиж өгнө. Мөн энэ нэрээ өөрчлөх бол тухайн нэрэн дээрээ хулганаа аваачин хоёр удаа товшоод өөөрчлөх нэрээ бичиж өгнө.

Мөн давхарагыг нуух түгжих харуулах гэсэн функцууд бий.


Top
   
PostPosted: Sep.28.09 2:54 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Timeline цонхыг Ctrl+Alt+T товчны тусламжтайгаар гарган ирэх бололцоотой бөгөөд мөн Window цэсний Timeline хэсгийг идэвхжүүлэн гарган ирж бас болно. Харагдах ерөнхий байдлыг дор харуулав.


Top
   
PostPosted: Oct.03.09 12:51 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Oct.03.09 12:55 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Зураг №1. Timeline цонхны харагдах байдал


Top
   
PostPosted: Oct.03.09 12:56 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Frame ба keyframe-ийн тухай:

Flash документ нь яг л кино шиг цar xyraцaar Frame буюу кадруудад хэсэгчлэн хуваадаг байна. Та Timeline талбарт энэхүү frame-үүдийг тохируулж, удирдах боломжтой юм. Timeline талбарт frame-үүдэд обьектуудыг байршуулж болдог бол харин keyframe нь обьектын тохиргоог өөрчлөх зарчмаар хөдөлгөөнийг тодорхойлдог байна.
Timeline талбар дахь frame болон keyframe-ийг удирдах
• Frame эсвэл keyframe-ийг дараах байдлаар өөрчлөн удирдах боломжтой:
• Frame эсвэл keyframe-ийг нэмэх, тэмдэглэх, устгах, зөөх боломжтой.
• Чирэх даралтаар Frame эсвэл keyframe-ийг зөөж байршлыг нь солихдоо ижил давхарга эсвэл өөр давхарга дээр ч байршуулах боложтой.
• Frame эсвэл keyframe-ийг хуулбарлах боломжтой.
• Keyframe-ийг frame болгон хөрвүулэх боломжтой.

Timeline талбарт Frame шинээр нэмж оруулах

• Insert > Frame командын дагуу шинэ Frame нэмнэ.
• Insert > Keyframe командын дагуу эсвэл шинээр keyframe нэмэх газраа хулганы баруун товчийг дарахад үүсэх нэмэлт цэснээс Insert Keyframe командыг сонгох зарчмаар шинээр keyframe үүсгэх боломжтой.
• Шинээр хоосон keyframe үүсгэхийн тулд Insert > Blank Keyframe командыг гүйиэтгэх эсвэл шинээр хоосон keyframe нэмэх газраа хулганы баруун товчийг дарахад үүсэх нэмэлт цэснээс Blank Keyframe командыг сонгох зарчмаар шинээр хоосон keyframe үусгэх боломжтой.

Timeline талбараас нэг эсвэл хэд хэдэн Frame-ийг сонгон идэвхжүүлэх

• Нэгж Frame -ийг сонгон идэвхижүүлэх бол түүн дээр хулганаар товшиход л хангалттай.
• Хэрэв үргэлжилсэн олон Frame-үүдийг идэвхжүүлэх бол гараас Shift товчийг дараастайгаар идэвхижүүлэхийг хүссэн Frame-үүдийг сонгоно.
• Олон тооны үргэлжлээгүй Frame-үүдийг сонгон идэвхижүүлэх бол гараас Ctrl товчийг дараастайгаар идэвхижүүлэхийг хүссэн Frame бүр дээр хулганаар товшино.
• Тimeline талбар дахь бүх Frame-үүдийг сонгон идэвхижүүлэх бол Edit > Timeline > Select All Frames командыг хэрэгжүүлнэ.


Last edited by byambaa111 on Oct.03.09 1:10 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.03.09 1:02 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Image Image


Top
   
PostPosted: Oct.03.09 1:03 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
 Up: хулганаар дарахын өмнөх байдал
 Over: хулгана очих үеийн байдал
 Down: хулганаар дарах үеийн байдап
 Hit: хулганаар дарсны дараах байдал

• Graphic: - зураг байх бөгөөд хөдөлгөөний тодорхой нэг хэсэг байдлаар ашиглана.

Folder: хавтас үүсгэж хадгалах

Registration: тухайн тэмдэгтийн байрлалыг заана

Advanced: энэ товч дээр дарвал Symbol-н нэмэлт хэсгийг харуулах бөгөөд та үүнд илүү нарийвчилсан байдлаар тохиргоонуудыг хийх бололцоотой.

Үүний дараа Library хэсэгт таны сонгосон төрлүүдийн жагсаалт үүснэ. Convert to Symbol –н хэрэглээний талаар хойно дурдах болно.


Top
   
PostPosted: Oct.03.09 1:06 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
АЖЛЫН ЦОНХОНЫ ТУСЛАХ ХЭРЭГСЛҮҮРҮҮДИЙН ТАЛААР
Флаш программын хамгийн чухал хэсэг бол ажлын цонх буюу Stage юм. Тиймээс ч энэхүү ажлын цонх нь таныг дүрс зурахад туслах зорилгоор хэд хэдэн нэмэлт хэсгүүдийг агуулсан байдаг. Одоо тэдгээр хэсгүүдийн талаар авч үзье.

Шугам /Ruler/

Та Flash программаар дүрс зураг зурахад танд зайлшгүй шугам хэрэгтэй болдог. Үүнийг View > Ruler командаар буюу эсвэл Ctrl + Alt + Shift + R гэсэн 4 товчны хослолоор гаргах болон далдлаж болно. Эдгээр ажлын цонхны зүүн гар талд болон дээд хэсгээр байршсан байна.

Чиглүүлэгч шулуун /Guide/
Та ажлын талбар дээрээ шугам үүсгэсэн байгаа бол танд чиглүүлэгч шулуун үүсгэх боломж бүрддэг. Үүнийг шугам байршсан газраас Selection tool хэрэгслүүрээр хулганы чирэх даралтыг ашиглан хэвтээ болон босоо туслах шугамуудыг гарган авах бололцоотой. Харин уг шулуунаа устгах бол Selection tool хэрэгслүүрийг сонгон авч чиглүүлэгч шулууныг анхны байршилд нь хүртэл чирэх хэрэгтэй. Гарган харагдуулахын тулд View > Show Guide командыг хэрэгжүүлнэ.

Хэмжигч тор /Grid/
Хэмжигч тор нь өмнөх шулуунтай адил үүрэгтэй гүйцэтгэдэг боловч өмнөхөөс илүү нарийвчлалтай байдаг. Үүнийг дрвөлжин шугамтай дэвтэртэй адилтгаж болно. Шугамууд нь хоорондоо тогтмолоороо 10 н пикселийн зайтай байршсан байдаг бөгөөд View > Edit Grid командаар энэ зайг хүссэнээрээ өөрчлөх боломжтой. View > Show Grid командаар гаргах буюу далдлах бололцоотой.

БУСАД ХЭРЭГЦЭЭТ СОНГОЛТУУД
Preferences: эндээс та илүү нарийвчилсан тохиргоог хийнэ. Edit > Preferences –г сонгох буюу гараас Ctrl + U дарахад тухайн цэс нээгдэх болно.

Customize Tools Panel:
хэрэгслүүрүүдийн самбарт өөрчлөлт оруулна. Edit > Customize Tools Panel командаар хэрэгслүүрийн мөрийг ихэсгэх болон багасгах боломжтой.

Keyboard shortcuts:
энэ нь хулганаар хийх үйлдлийг багасгах үүрэгтэй бөгөөд программын санал болгож байгаа товчны хослолыг дарж командыг удирддаг.байна. Жишээ нь та тэгш өнцөгт дүрс зурахын тулд заавал хэрэгслүүрийн мөрнөөс сонгох албагүй гараас R –г дарахад тэгш өнцөгт зурагдах болно. Энэ командаас та бүх товчны хослолыг харах боломжтой ба хүсвэл өөрчлөх бололцоо бий. Edit > Keyboard shortcuts командаар гаргана.

Undo, redo:
энэ нь мэдээж бүхий л программд байдаг хийсэн үйлдлээ сэргээх, эсвэл сэргээснээ болих үйлдлийг гүйцэтгэнэ. Edit цэснээс сонгож ашиглана.

History:
эндээс та өмнө нь хийж байсан бүхий л үйлдлүүдийг харж болох бөгөөд мөн хийж байсан үйлдлээ ашиглан тэрхүү үйлдлээ давтаж хийх боломжийг бүрдүүлж өгсөн байна. Уг туслах самбарыг гарган ирэхдээ Window > Other Panels > History командыг хэрэгжүүлнэ.

Workspace: эндээс ажлын талбарыг өөрийн хийж буй зүйлдээ тааруулан өөрчлөх бололцоотой бөгөөд дотроо сонголтуудтай байдаг. Энэ команд нь мөн цэсний мөрний баруун дээд буланд байдаг. Window > Worspace –с хэрэгцээт сонголтоо хийнэ үү.

Group: тус тусдаа байсан обектуудыг нэгтгэхэд хэрэглэх бөгөөд гол анхаарах зүйл нь эдгээр обектууд салангид байвал тухайн сонголт хэрэгждэггүй. Modify > Group командыг хэрэгжүүлснээр обектуудыг групплэх /бүлэглэх/ болно.


Last edited by byambaa111 on Oct.03.09 1:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.03.09 1:07 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
ЗУРАХ

Комьпютер график нь bitmap ба vector гэсэн 2 үндсэн ангилалд багтдаг. Компьютер график нь Vector болон Bitmap гэсэн үндсэн хоёр категорид багтдаг.Вектор график нь тоон утгаас бүрдсэн шулуун болон муруй шугамуудаас тогтдor. Энэ нь зургийн чанарыг алдагдуулалгүй зөөж, хэмжээг өөрчилж, эсвэл шугамын өнгийг өөрчилж болно гэсэн үг юм. Вектор график нь нарийвчлалаас хамаарахгүй учир зургийн хэмжээг хүссэнээрээ өөрчлөх бололцоотой байдаг тул үүгээр төрөл бүрийн шошго хийвэл илүү тохиромжтой байдаг. Flash программ нь вектор графикаас бүрддэг.Өөрөөр хэлбэл Flash программын аль ч зурах хэрэглүүрээр үүсгэсэн зураг нь вектор график байх болно.

Bitmap зураг нь Pixel гэгдэх цэгүүдийн торноос бүрдэх ба цэгийн нарийвчлалаас хамааралтай, тогтсон тооны цэгүүдийг агуулдаг ба цэг тус бүр нь байршил болон өнгөний утгыг агуулж байдаг учраас тухайн зургийн хэмжээг өөрчлөхөд нарийвчлал алдагдах болно. Харин Flash программ дээр bitmap зургийг үүсгэж болдоггүй юм.

Харин Flash программ дээр Bitmap зургийг гаднаас оруулж ирэн ашиглах бүрэн боломжтой юм.

Дээрх хоёр төрлийн графикийн үндсэн гол ялгаа нь Bitmap зургийн гол давуу тал нь төрөл бүрийн фото зураг, өнгөлөг байх боловч нарийвчлал, хэмжээ нь бага харин вектор график бүхий зураг нь ямар ч хэмжээтэй байсан ч нарийвчлал маш сайн. Энэ хоёр категорийн ялгааг ойлгох нь зураг үүсгэх, засварлах, зураг оруулж ирэхэд тус болно. Бүх вектор графикийн программууд Bitmap зургийн филтертэй байдаг ба вектор дурслэлийг Bitmaр зураг дүрслэлд шилжүүлэх командтай байдаг байна. Энэхүү хоёр төрлийн график нь өөр өөрийн ашигтай ба ашиггүй талуудтай болно. .
Өмнө нь дурдсан Tools хэрэгслүүрийг ашиглаад та вектор төрлийн зураг зурж болно гэж ойлгож болно.


Last edited by byambaa111 on Oct.03.09 1:11 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.03.09 1:08 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн

Joined: Aug.21.09 4:13 pm
Posts: 69
Энд зураг зурж эхлэхийн өмнө Object Drawing Model-н тухай үзье. Энэ хэсэгт зургийн хэд хэдэн обектуудын тохиргоог хийдэг бөгөөд энэ хэрэгслийг
Modify > Combine Objects командаар ажилуулах ба дараах боломжуудтай.
Union: обектуудыг нэгтгэх
Intersect: давхардсан хэсэг дэх огтлолцолын наад талын хэсгийг харуулна.
Punch: давхардсан хэсгийн огтлолцоогүй цаад талыг харуулна
Crop: давхардсан хэсэг дэх огтлолцолын цаад талын хэсгийг харуулна.

Зураг зурахын тулд эхпээд pencil буюу харандаа хэрэгслүүрийг сонгож авна. Энэ нь ердийн харандаагаар зураг зурахтай төстэй бөгөөд Flash программын ихэнхи хэрэгслүүрүүд нь Properties тохиргооны самбарт илүү нарийвчлан тодорхойлогдсон байдгийг өмнө дурдсан. Хэрвээ харандааг сонгож авсан бол Properties хэсэгт танд дараах боломжууд нээгдэнэ. Эндээс та харандааны өнгө, зурах зузаан, хэлбэр /тасралттай зурах, цэгчилсэн байдлаар г.м/, харандааны байрлал болон бусад тохиргоонуудыг хийнэ. Мөн энэ хэрэгслийг сонгон авсан бол Tools хэрэгслийн доор түүний нэмэлт боломжууд гарч ирсэн байдаг. Жишээ болгон тэгш өнцөгт дээрх Properties хэсгийн тохиргоонуудаас авч үзье.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 83 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited