#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.16.18 8:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 
Author Message
PostPosted: Sep.30.10 5:23 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Суурь мэдлэг гэгч мэддэг хүндээ бол их нэр хүндтэй хүнд гайхуулмаар мэддэггүй хүндээ бол нээх сонин эд биш болчиж. За тэгээд олон юм нуршаад яахав хийж байгаа юмаа шинээр 3-ди сонирхогчид маань хийж байгаа юмаа мөн чанарыг нь таньж хийж байвал алс ирээдүйдээ цахиур хагалах байх. Энд бичсэн бүх зүйлс хөдлөшгүй факт нэршилүүдээс бусад нь цэвэр миний туршлага ажиглалт учир санаа зоволтгүй уншиж болно. Орчуулга копи эдэр биш.

За ингээд сэдэвдээ орноо. Хуучин бол PC-ны чадалд баригдаад 3 гэрлийн дүрэм гээчийг (back, fill, Key) их барьдаг байлаа одоо энэ нь балар эртний зүйлд тооцогдох болж.

Тэгхээр гэрэл маань 3-ди ертөнцөд ерөнхий хоёр ангилалд хуваагддаг. Direct light, Indirect light гэж. Эхнийх нь гэрэл үүсгэгчийн шууд тусгал (нар, сар, гэрлийн чийдэн, лаа, гэрэлтдэг нүд, фосфортдог зүйлс г.м), 2 дахь нь гэрэл үүсгэгчээс анх үүсээд элдэв бодисуудад хэд хэд ойж хугарсан гэрэл байгаа юм.

Экстериор юмуу гадаа байгаа рэндэр хийхэд skylight гэж хагас бөөрөнхий гэрлийг их хэргэлдэг (dome light) энэ гэрлийн учир нь юу юм гэхээр гадаа орчны бүх талаас жигдэвтэр гэрэлтүүлсэн гэрлийг дуурайлгаж байгаам. Энэ гэрэл нь ерөнхийдөө гадаа орчин дахь inderect light-г төлөөлдөг. Монгол дахь рэндэрүүдийг ажиглаад байхад энэ гэрлийг ашиглаад direct light-г орхигдуулж нэг тийм хиймэл орчинтой рэндэр хийсэн харагддаг. Олигтой рэндэр хийнэ гэж бодож байвал энийг анхаараарай. Аа гэтэл интериор болоод ирхээр (эсвэл хаагдмал орчин) скай лайт маань тэнгэрээс тусдаг хагас бөөрөнхий гэрэл болхоор дотогш нэвтэрж чадахгүй зөвхөн цонхоор туссан (эсвэл ямар нэг онгорхойгоор) гэрэл маш хатуу сүүдэртэй хав харанхуй болчихдог. Энийг яаж аргалдаг вэ гэхээр max дээр бол diffuse bounce (нэг хатуу бодисоос гэрэл хэд ойхыг зааж өгнө), final gather(FG) ба global illumination(GI)-г ашгилдаг. FG, GI хоёр маань гэрэл хэрхэн ойж inderect light үүсгэж жигд тархан ойж байгааг бодож гаргадаг түүл юм.

За ингээд маш ерөнхий зүйл дууслаа. Тэгхээр хүмүүс сайн рэндэр сайн рэндэр гэж их шуугилддаг. V-ray зэргийг хараад л дуу алдацгааж пүү паа гэдэг. Гэтэл сайн рэндэр гэгдээд байгаа зүйлс чинь биднийг улам илүү нүд хуурах аргад суралцуулдаг. Яагаад ингэж бодсон гэхээр миний ажиглалтаар бол inderect light-г зөв боддог л рэндэр бол бүхнийг шийдсэн рэндэрт тооцогдоно. Яагаад гэхээр байгал дээр хэзээ ч glow, volume light зэрэг эффэкттэй гэрэл эсвэл нүд хуурсан хавтгай утаа үүл байдаггүй. Эдгээр үзэгдлийг бүтээх нь маш өндөр чадвар гярхай байдал pc-ны хүчин чадал шаарддаг.

Нэг жишээ татвал: Гэрэлтдэг нүд хиймээр санагджилдээ нэг нөхөрт. Нүдний материал нь өөрөө гэрэл үүсгэдэг болгож улмаар түүнийгээ ойдог бодит болгон зааж өгөв. Гэтэл санаанд нь хүрсэнгүйээ. Элдэв тоглоомууд болон кинон дээр гэрэлтдэг нүднүүд маш гоё glow эффекттэй харагдаад байдаг. Шууд хиймэл эффект зоож санасандаа хүрнэ. Гэтэл тэр нь төгс болж чадахгүй. Учир нь санасанаар хувирдаг чадварлаг glow заавал өөрийн гэсэн скрипт энээ тэрээгээр зохиогдсон байх шаардлагатай. Энд алдаа нь юу вэ гэхээр ерөөсөө 3d max ба Mental ray нь бүх асуудлыг шийдчихсэн учир бодит байдлыг ажиглан бүтээх ёстой. Бодит амьдралд Glow, volume light нь агаар дахь тоос, тоосонцор, усны уур зэрэгт ойж түүнийг гэрэлтүүлхээрээ үүсгэдэг болхыг төвөггүй ажиглаж болно. Тэхээр хамгийн багадаа нүдний орчим жижигхэн боловч маш олон партикл хийж өгсөнөөр санасандаа хүрч болно. (Улмаар партиклаа удирдаж гэрэл суунаглаж байгаа ч юм шиг харагдуулж болно) Гэтэл энэ маань хэт их pc-ны чадал шаарддаг. (Сайхан л болж байвал хөдөлмөлөх бол сайханшд тийм болхоор цаг хугацаа гэсэн дутагдалыг хаслаа)

Highlight, specular гэж юм материалд байдаг. Энэ бол байгал дээр хэзээ ч байдаггүй үзэгдэл. Энэ нь тухай бодисын гэрэл ойлгох чадварыг үзүүлж байгаам. Гэтэл гэрэлд хэзээ ч тийм хэлбэр дүрсгүй утгагүй ойлт байдаггүй.
Image
Дээр үзүүлсэн зургийн эхнийх нь specular level 100, Gloisness 60 тай материал харин хажуугийнх нь аль аль нь тэг. Учир нь байгалд хэзээ ч ийм юм байдаггүй. Харин ойлголт (reflect) дээрээ raytrace авсан. Аль нь илүү гөлгөр үнэлмшилтэй харагдаж байна? Ямарваа нэг гөлгөр гэх бидний ойлгодог материалууд үнэндээ бол гэрлийг ойлгодог. Маш гөлгөр бол маш хүчтэй сул хүчтэй бүхнийг ойлгодог ингэснээрээ толь мэт direct (чийдэн, нар) ба inderect гэрлийг ойлгож эргэн тойрны орчиноо тусгадаг. Харин сул гөлгөр бол хүчтэй голчлон direct гэрэл болох нар чийдэнг ойлгож харуулдаг. Direct гэрлүүд нь ихэвчлэн дугуй хэлбэртэй болхоор highlight ашиглахаар (дугуй хэлбэртэй цагаан толбо үүсгэнэ) зарим талаар нүд хууран гөлгөр мэт харуулдаг. Сайн рэндэр хийе гэвэл бүх материалд чинь highlight байх ёсгүй.

Үүл болон утааг хэрхэн хийх вэ? Бид үүнийг хавтгай plane дээр opacity-р хуурсан хэд хэдэн layer-р хуурж хийдэг. Гэтэл энд алдаа гарж эхэлдэг нэгдүгээрт маш сайн мапдахгүй л бол аймаар хуурамч харагдана хоёрдугаарт зөв гэрэлтүүлээд ирхээр азаартаж эхэлдэг гуравдугаарт хатуу биеттэй харьцаж чадахгүй шал хиймэл хавтгайг нэвтэлж байгааг мэдэгдүүлдэг. Жишээлбэл утаан дундуур гүйх, үүлэн дундаас онгоц нисэн гарж ирэх гэх мэтээр.
Ажиглалт: Утааны төрлийнхөн бол бүгд жижигхэн хатуу партиклаас тогтдог гэхдээ сая сая ширхэг. Баримтат кино дээр далайд сүү асгасан мэт манантаж харагддаг гэтэл тэр нь үнэндээ ямар нэг бүдүүлэг биетийн үрийн шингэн буюу тэрбүм тэрбүм ширхэг маш жижигхэн сэлдэг эсүүд байдагтай адилхан.
Харин үүл манан зэрэг нь бас л маш олон жижигхэн гэрлийг хагас нэвтрүүлж хагас ойлгодог мөхлөгүүдээс бүтнэ. Ийм учираас жинхэнэ байгалын зурган дээр шар, улаанаар маш гоё гэрэлтсэн сэвсгэр ерөнхийдөө гэрэлтсэн үүл гардаг.
Ингэж хий гэж би хэлээгүй шүү та нарыг зөвхөн зөв ойлголттой байж киноны аваргууд яаж гайхалтай хийдгийг мэдээсэй гэж байгаам.

Шинэ асуудалд: ямарч будаггүй сайхан харуулдаж зүлгүүрээр зүлгэсэн мод хийе. Гэхдээ нэг талыг нь хөрөөдчихсөн. Diffuse map-г unwrap ашиглан төгс шийдчихлээ гэж бод. Гэтэл хөрөөдсөн тал нь гялтайгаад шал хавтгай иржгэр биш харагдана. Яагаад? Модны гэрэл ойлгох чанар яг хэвээрээ гэхдээ хөрөөдсөн тал нь геометрын хувьд арзгар гэрлийг ийш тийш ойлгож сүүдэрлэгдэж байдаг. Үүнийг bump-р шийдэж болно. Гэхдээ энэ нь яг төгс шийдэж чаддаггүй. Нөгөө модоо ширээн дээр тавьж их ойрхоноос рэндэрлвэл гэрэл нь bump-аар ойж арзгар мэт харагдавч арзгар хэсэг нь ширээнд нийлж байгаа хэсэгтээ хавтгайг нь баригдуулдаг. Иймээс юм бүхнийг bump-р биш аль болох геометр байгуулалтаар шийдэж modeling-доо цаг зарж чадвараа дээшлүүл. Рэндэр чинь ч цоо шинэ төвшинд очино. Ялангуяа элдэв хээ угалзыг шууд байгуулж бай. Харин зурагдсан он жилийн явцад элэгдэж зүлгэгдсэн зүйлийг байгуулхад хэт их цаг зав хүч чадал шаардах учир map-р шийдхээс өөр аргагүй.
Жишээ зураг:
Image
Image
энэ миний сонирхлоороо хийж байгаа нэг scene. Хаалганы хүрээн дахь чимэглэлийг бумп дисплэйс зэргээр хуурж муу рэндэр хийхийг хүссэнгүй. Нэг зүйл сануулхад ямагт 4 өнцөгт polygon, mesh-р моделоо хийж байгаарай. Энэ нь алдаа заалгахгүй зөв байгуулалт чадварыг чамд өгнө.

Дараагийн асуудал. Солонгорсон гэрлийг яаж хийх вэ? Энийг шийдсэн рэндэр байдгийг би үнэндээ мэдэхгүй. Гэрэл бол гэрэл өнгө өгөөд л дуусаа. Хэзээ ч призмээр хугалагдаж 7 өнгөөр задардаггүй. Гэхдээ мэдээж 3д орчинд шүү дээ. Хэрэв энэ асуудлыг шийдэх юм бол perfectionist хүн ямар ч мап ашиглалгүй хүссэн зүйлээ хийх боломжтой болно. Геометрээр бүхнийг байгуулж гэрлийн ойлголт нэвтрүүлэлтийг ашиглан өнгө будгийг бүтээнэ. Гэхдээ энэ боломжгүй.
Image
Маш богино хугацаанд 3 гэрлийг ашиглан туйлын туяа бүтээх гэж оролдов. Тахиралдсан мап-аа мухиралдуулан хөдөгөж (avi map) үзэв болмоор юм. Гэхдээ нэг гэрлийг хугалах бол ямар ч боломжгүй. Гэхдээ! GI болон FG ашиглан тухайн биетийн өнгөнөөс хүчтэйгээр ойлгож тэр биет гэрлийг шингээж ганц өнгийг (жишээлбэл ногоон) ойлгож байгаа мэтээр харагдуулж болдог.

За ингээд хэрэв шинээр суралцагчид гэлтгүй дунд төвшинд байгаа хүмүүс (би өөрөө про юм шиг байна л даа хихи) өшөө асуух суурь мэдлэг хэрэгтэй бол сэдвээ өгөөрэй.


Last edited by Carrot on Oct.09.10 5:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.30.10 5:37 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Nov.30.06 9:58 am
Posts: 1480
Location: Camp nou-d балай авж байна!!!
:wd:

_________________
Mes que un club :jinguudeh:


Top
   
PostPosted: Sep.30.10 9:26 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.04.07 6:01 pm
Posts: 1762
nice :D tnx


Top
   
PostPosted: Oct.01.10 11:57 am 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Sep.27.06 12:09 pm
Posts: 170
Location: VOID animation studio
За баярлалаа маш хэрэгтэй үнэ зөв мэдээлэл байна.. хувь хүн талаасаа харсан болхоос биш.. мөн чанар гэдэг юмыг шингээж бичсэн байна а гэж...

Харин өөрий чинь хийсэн ажлуудыг сонирхомоор байна..

_________________
2D VS 3D =?


Top
   
PostPosted: Oct.03.10 3:37 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Feb.10.10 8:48 pm
Posts: 885
Location: FrontLine
Tsaash ni vrgeljlvvleerei.....End bas heregtei yumnuud bga suuri oilgoltuudiin tuhai http://www.digitaltutors.com/09/training.php?cid=201

_________________
Y N W A


Top
   
PostPosted: Oct.09.10 5:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.05.05 4:55 am
Posts: 1095
Location: Highway to Hell
Төгс бишээр төгсийг бүтээх нь, тэгш хэм

Эхлээд тэгш хэмийн талаар хэдэн юм бичмээр санагдлаа. Тэгш хэм гээл тэгш хэм гэж тэрийг хэлнээ эргэлтийн, ойлголтын тэгш хэм мэм гээд бараг өөрөө ч мэдэхгүй юм бичихгүйээ. Ер нь бол тэгш хэмгүй юм гэж бараг байдаггүй бололтойм байлээшд. Геометр дүрсээс гадна хөгжим, кино урлаг бүүр мэдлэгт хүртэл тэгш хэм байдаг гэж байгаа.
Заза тэр яахав. Хүмүүс mirror, array, symmetry, allign зэрэг tool-үүд ашиглах их дуртай байдаг. Хөдөлмөр аймар хялбарчилж байгаа юм чинь гэхдээ л эдгээр зүйлс маань бидэнд хүссэнийг маань өгч чадахгүй үе байдаг. Нэг хүний нүүрний хэсгийг фотогоор аваад яг голоор нь хуваагаад баруун талыг нь зүүн талруу нь ойлгоод тавьчихаар ямар гаж харагддаг гээч. Сүүлийн үед mudbox, zbrush гээд digitalsculpt хийдэг софтууд гарснаар нарийн байгуулхад хэцүү ажлаас чөлөөлж хүний царай илүү тэгш хэмт бусаар байгуулагддаг болж. Ер нь бол тэгш хэмийг ашиглаад ерөнхийдөж дуусчаад тусгалууд дээр нь жаахан уран сэтгэмжээ гаргаад ажиллчихад илүүдэхгүй байгаам.

За одоо нөгөө төгс бусаар төгсийг бүтээх нь гээд сүржин сэдэврүүгээ орноо. Энэ талаар ярьхаас өмнө эхлээд хүний нүдний талаар жаахан бичсэн нь зөв байх. Хараад байхад хүний нүдний оптик резолушн аймаар бага. Яг хэмжиж барьсан юм байдаг л байх би мэдэхгүй. Хүчтэй зургийн аппарат элдэв оптик төхөөрөмж ашиглаж авсан зураг хүний нүд ялгаж харахгүйг ялгаж харуулдаг. Тийм болхоор дандаа битгий фото болон false image-үүдэд итгэж бай. Жишээлбэл байшингийн булан хэсгийг хэдхэн метрийн холоос хархад л шугамдчихсан юм шиг тэгшхэн төгс 90 градус харагддаг тэгээд ойртоод хархаар нилээд мохоо халцарж холцорсон цутгалтын алдаа нь харагддаг. Тэгхээр байшин барилгыг хийдэг ганц л аргатай байж болохгүй. Юунд ашиглах гэж байгаагаа сайтар бодож үзээд хийх хэрэгтэй. Маш ойрхоноос хийсэн рэндэр бол төгс тэгшхэн бараг хурц өнцөг гаргах шахсан булантай бол шал сонин харагддаг. Хэлэх гээд байгаа юм маань юу юм гэхээр Зомби Лэнд киноны Таллахаси хэлсэн шиг "enjoy the little things" гэдэг шиг бид хэдийгээр эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр, тэгш хэмийг илүүд үзэн тэмүүлдэгч зарим үед эсэргээрээ байх нь бидэнд таалагддаг. Яс цусны минималист биш л бол. Тэгээд 3D орчинд янз бүрийн зүйлсийг бүтээхдээ эдгээрийг тусгаж өгвөл илүү жинхэнэ харагддаг. Цаасан хайрцаг байлаа гэхэд л нэг булан нь бага зэрэг урагдчихсан яг куб хэлбэртэй биш хүлхийсэн эдэр байвал амьдралд ойртдог. Ер нь амьдралд тийм төгс тэгш хэмтэй зүйлс ховорхондоо. Биллиардны шарик хүртэл яс юман дээрээ бөв бөөрөнхий хүндийн төв нь яг голдоо биш л байгаа их хуцвал хөндлөн хуваалаа гэж бодход нэг талд нь байгаа молекулын тоо нөгөө талтайгаа яг адилхан байна гэж байхжгүй. Нээрэн нэг юмыг хэлхэд дижитал артуудад тулгардаг нэг асуудал бол ердийнхөөс өөр харагддаг үзэгдлүүд байдаг. Жишээлбэл цонхоор хөшигний цаанаас тусаж элдэв тавилгууд дээр ойсон гэрэл нэг л содон харагдах үе байдаг. Яг энийг дуурайлгаад хийе гэж бодход хүмүүс хараад "Гэрэл нь нэг сонин болчиж тэ?" гэдэг.

Сүүлдээ өөрөө ч толгой эргэчихлээ ингээд дуусгасан нь дээр юм байна.


Top
   
PostPosted: Jul.25.11 7:45 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.25.06 2:00 am
Posts: 1079
Location: cyber world
Hi all
Энэ бүгдийг сурч мэдэхэд монголын хувьд хаана ямар сургууль дамжаанд сурах хэрэгтэй вэ?

_________________
whatever!


Top
   
PostPosted: Aug.14.11 11:09 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Oct.25.06 2:00 am
Posts: 1079
Location: cyber world
Сайн байна уу Carrot!
Та хаана ямар ажил хийдэг вэ?
Энэ бүгдийг яаж сурсан бэ?
сургууль дамжаагаар нь явсан уу?

_________________
whatever!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 8 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited