#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.17 11:16 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.02.08 3:19 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
Миний бие урлагийн мэргэжилтэйн зэрэгцээ реклам сурталчилгаагаар бусдын нүдийг эрээлж талхаа олдог нэгэн билээ.
Уран бүтээлч хүний зүгээс "Би зурсан та нар ойлговол ойлго байвал бай" гэсэн үзлээр өөрийн дотоод мэдрэмж дээр онгодоо хөглөж үзлээ тунхаглах ёстой хэмээж багш маань 5 жил номлосон л доо. Би ч "за тэгнээ" гэж хэлээд дипломыг нь сугадаад гарсан нэгэн. Болно л доо гэвч тэр "нийтийн соёлтууд" нь 100 жилийн дараа намайг ойлгоно гэж байгаа, тэр хүртэл бүтээл хийхийн тулд надад талх нь хэрэгтэй байдаг, За ингээд л маргаашийн залуусыг үл ойшоож өнөөгийн хүмүүсийн тархийг эрээлэх замыг сонгох шив. Учир нэгэнт иймээр эргээд 2200-гаад өдөр Пи Си тожигнуулжээ. Тиймээс энэ ажлынхаа тухай үзсэн, татсан, дуулсан, уншсан, сээвэлсэн бүхнээ эргэцүүлэн өөрийн бодлоо хийлжийнаа. Та бүхэн бас бодлоо хийлээрэй.
Image

Сурталчилна гэдэг үнэндээ бол бусдын тархи, сэтгэл зүй, зан төлөвт нөлөөлж үзэл бодлоор нь брэндийн тоглолт хийхийг хэлээд байгаам шиг байгаан.
RECLAMARE буюу хашгирах гэдэг үгнээс эхлээд WANTED-р дамиж бидэнд ирсэн энэ эзэмдэх ухаан нь өнөө үед томхон "хүрэл лантуунаас" илүү хүчтэй зэвсэг болжээ. Дээр нь "мэдээллийн өвчин" тархалт хүчээ авч үй олноороо үүр хаяртал "мэдээлэлд донтох" болсон энэ цагт модны дор завилан суугаад эсвэл таяг барьж, тэнэж олныг эмнэж домноод ч өөрийн үзэл бодлыг бусдад хүргэн итгүүлж үнэмшүүлэх хэцүү болсон цаг. Тэгэхээр "Би зурсан та нар ойлгоод өгөөч тэхүү" гэх нь магадгүй бүүр хэцүү их ухаан шаардсан хэрэг болоод байх шиг. Үүний тулд сурталчилгааны бүтээл хийхэд юуг анхаарах ёстойг мэргэжил нэгт андуудад өөрийн бодлоо дэлгэхэд

- Уг бүтээлээ хэнүүст зориулаад байна вэ гэдгээ сайтар ухаарах.

- Захиалагчийн нүдэн юу харагдаад, юу хүсээд байгааг ойлгож мэдэх

- Санаа нь давхцахгүй, салаа утга агуулаагүй байх

- Тухайн хэрэглэгчийн ойлгох хурдыг секундээр тооцох

- Сурталчилгааны уншигдах дараалал нэг шулуунд байх

- Хоногшиж тогтоогдох чанар дээр анхаарах

- Хууль журам, ёс зүйг анхаарч нийгмийн хариуцлагатай хандах

- Үндэсний үзэл өв соёлоо боломжоороо оруулж байх хэрэгтэй болов уу.



Гол нь мэргэжилтэнүүд "борлуулалт ашиг орлогыг бодитоор нэмэгдүүлж чадсан" сурталчилгааны бүтээлийг "сайн бүтээл" гэж дүгнэдэгийг мартаж болохгүй. Дээрх бүгдийг анхаарсны үндсэн дээр агуулга утга санаагаа эрж олоод хэлбэр дүрсийн зөв зохицол дээр нь уяж өгөх хэрэгтэй байх. Энэ зүгээр миний л бодол шүү. Мэргэдийн үгсийг бас уншлаа. "Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаа" гэдэг Д.Дагиймаа багшийн ном байна. Хэдий хуучирч яваа ч зарим нэгэн мэдээлэл нь хэрэгтэй юм. Үүнд: "Ямар нэгэн зураг дүрслэл нь тухайн бараа үйлчилгээнд хүний анхаарлыг илүү хандуулдаг. Зурган сурталчилгаа нь нэмэлт мэдээлэл, өөрийн онцлог шинжийг илтгэж, хоногшиж үлдэхээс гадна мэдээлэл хүргэх, цагийг хэмнэх давуу талтай. Гол нь сурталчилгаанд хатуу дүрэм дэг байхгүй харин хэрэглэгчдийг хэрхэн байлдан дагуулж чадах нь тухайн уран бүтээлчийн авьяас, сэтгэлгээ, хөдөлмөр, эрэл хайгуул, гоо зүйн мэдрэмжээс шууд хамааралтай." гэсэн онол байна. Өчүүхэн би практикаас хархад зайлшгүй санал нэг байнаа. Мөн уг номонд дизайнч бидний судлах хэрэгтэй нэгэн чухал жагсаалт нь:

"Зар сурталчилгааны тухай хууль" 2002 оны 5 сарын 30-ны өдөр

"Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай" 2000 он

"Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай" 1991 он

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" 2000 /7-р зүйл 7 дахь хэсэг/

"Садар самуун явдалтай тэмцэх тухай" 1998 /5-р зүйл/

"Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай" 1993 /6,10-р зүйл/

"Зохиогчийн эрхийн тухай" 1993 зэрэг зар сурталчилгааны тухай заалтууд байна.

Эцэст нь Сурталчилна гэдэг нь нэгэн нэр үгийн төлөөх тулаан юм. Зэвсэг нь харин олон сонголттой. Дизайн гэхээр нүдэнд харагдах эрээн цоохор өнгө дүрс гэж явцуу ойлголт их байх шиг. үнэндээ бол дизайн нь зөв шийдэл бүхий төгс хэрэглээ юм. Заавал харагдах ч албагүй л дээ.

Бид үсээ өөрөө засаж чадахгүйтэй адил зар сурталчилгаагаа мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй болов уу.

САНАЛ БОДЛОО ХИЙЛНҮҮ?
http://www.bitrix.mn


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.05.08 3:27 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
Хэвлэлийн зар сурталчилгаа
Та орон нутгийн сонин, Хүмүүс сэтгүүл-ийн алинд нь ч зар сурталчилгаагаа тавьсан бай, таны хэвлэлийн зар сурталчилгаа мэргэжлийн өнгө үзэмжтэй байх ёстой. Танай бүтээгдхүүн, үйлчилгээний өрсөлдөгчдөөс ялгарах шинж чанар буюу борлуулалтын онцгой саналд уншигчийн анхаарлыг хандуулахын тулд хүчтэй текст, анхаарал татах зураг ашигла.

Image

Таныг мэдээллээ үр дүнтэй хүргэхэд эдгээр зөвлөмж тусална.

* Гарчиг нь хэвлэлийн зар сурталчилгааны хамгийн чухал хэсэг байдаг. Энэ нь уншигчийг улам их зүйл уншихад хүргэдэг зүйл юм. Зар сурталчилгаагаа гаргахдаа цаг зарцуулж зөв хийх хэрэгтэй. Партизаны маркетингийн мэргэжилтэн Жэй Лэвинсон "Хэрэв та зар сурталчилгаагаа хийхэд 10 цаг зарцуулдаг бол 9-ийг нь гарчгаа бүтээхэд зарцуулах ёстой" гэж хэлсэн.

* Гарчиг нь санаа дамжуулах буюу уншигчид илүү их зүйл мэдэх сонирхол төрүүлэх ёстой. Хэрэв таны гарчиг асуултын хэлбэртэй бол...ТАНЫ ЦАЛИН БАГА БАЙНА УУ?...хариулт нь дандаа ТИЙМ гэж байх ёстой!!!

* Боломжтой бол өнгө хэрэглэ. Өнгөт зар сурталчилгааны хариулах түвшин хар цагаан зар сурталчилгааныхаас нэлээд их байдаг.

* Таны зар сурталчилгааны урт нь бүтээгдхүүн эсвэл мэдээтэй зохицож байх ёстой. Урт зар сурталчилгаа мэдээлэл сайтай харагддаг. Тиймээс техникийн бүтээгдхүүнд ашигтай байж болно. Богино зар сурталчилгаанд зураг их зай эзэлдэг бөгөөд богинохон мэдээ байдаг; хэрэв та имиж сурталчилж байвал үүнийг хэрэглэ.

* Мэдээгээ товч байлга. Уншигч таны зар сурталчилгааг уншихад их цаг зарцуулна гэж бодож болохгүй. Зар сурталчилгаагаа энгийн байлга. Ашиг тусыг тодотгож өг. Борлуулалтын онцгой чанараа цохон тэмдэглэ. Тойруулах юм уу хэт ухаантай байх гээд хэрэггүй. Гол санаагаа гарга. Хошигнолыг хэрэглэхдээ маш болгоомжтой бай. Уншигч болгон таны хошигнолыг ойлгохгүй.

* Төвөгтэй, этгээд үг хэллэг бүү хэрэглэ. Этгээд үг хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд үүнийг бодох хэрэгтэй...хэрэв та 100000 хувь гардаг сонинд зар сурталчилгаагаа тавьж байгаа гэж бодвол уншигчдийн 5% нь л таны зар сурталчилгааны үгийг ойлгохгүй бол та чадавхитай 5000 худалдан авагчийг өөрөөсөө холдуулж байна гэсэн үг.

* Таны зар сурталчилгаа боломжит худалдан авагчдад чиглэсэн байх ёстой. Тиймээс тэдний тухай бүү март. Зар сурталчилгаандаа "бид"-ийн оронд "та" гэсэн үг хэрэглэ. Та тэдний ямар онцгой хэрэгцээг хангадгаа бод. Үүний зэрэгцээ зар сурталчилгаа бол боломжит худалдан авагчидтайгаа "нэгэн зэрэг" ярих хэрэгсэл гэж бодохыг олон мэргэжилтнүүд зөвлөдөг. Өөрөөр хэлбэл зар сурталчилгаа нь уншигчдийг нэг бүрчлэн итгүүлэх ёстой.

* Үйл ажиллагаанд уриалан дуудахаа мартаж болохгүй. Зар сурталчилгааг уншиж дуусангуут нь та уншигчаар юу хийлгэмээр байна. Тэднээр бүү таалга...шууд хэл - Илүү их мэдээлэл авахыг хүсвэл захидал бич эсвэл утсаар ярь; Үнэ төлбөргүй шалгуулъя гэвэл хүрч ирэгтүн; Өнөөдөр манайд ир, Хямдрал Бямба гаригт дуусна. Хямдралаа дуусгах үедээ энэ талаар бод.

* Хүчтэй зураг хүчтэй мэдэгдэл хийдэг. Тэдний анхаарлыг мэдээндээ тат. Зарим зар сурталчилгааны мэргэжилтнүүд "гуравны нэгийн дүрэм" -ийг баримтлахыг зөвлөдөг. Энэ дүрмийн дагуу зар сурталчилгааны гуравны нэг нь зургийн элемент, гуравны нэг нь текст, үлдсэн гуравны нэг нь хоосон зай (ямар ч текст, зураг байхгүй) байх ёстой юм.

* Зар сурталчилгаандаа хэт их зүйл байлгах нь дэндүү шахуу харагдуулдаг. Ийм зар анхаарал татахгүй. Уншигчид таны мэдээг уншихаас зайлсхийнэ. Бага зүйл оруулахад анхаарал их татах нь олонтаа.

* Зар сурталчилгааныхаа харагдах байдлыг нэг хэвийн байлга. Хэрэв та текстээ тогтмол өөрчилдөг бол зар сурталчилгааныхаа харагдах байдлыг бүү өөрчил. Та уншигчид тасралтгүй, тогтвортой байдлыг үзүүлснээр үр нөлөөтэй имижийг бий болгож чадна.

* Ямар ч байсан таны зар сурталчилгаа таны өрсөлдөгчдийн зар сурталчилгаатай адилхан харагдаж болохгүй. Та компанийхаа өвөрмөц шинж чанарыг бий болгох хэрэгтэй. Хэрэв таны зар сурталчилгаа танай өрсөлдөгчийнхтэй адилхан харагдвал уншигч та нарын хэнийх нь зар сурталчилгааг уншиж байна бодох бол?


Copyright © 1995-2007, American Express Company.


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.27.08 10:40 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн

Joined: Feb.09.07 1:41 pm
Posts: 1828
Location: I'm just going to disappear. ^^
Xvнд таалагдах реклам,борлуулалт хийх реклам хоёрын ялгааг та мэдэх vv?


Яг одоо бизнес эрхлэгч таны реклам сурталчилгаа ямар ч vр дvнгvй болж борлуулалт тань унасаар байна! Таны ирээдvй vvнээс шууд хамааралтай.

Таны гэр бvлийн ирээдvй ч vvнээс шалтгаална.
Таны бvтээгдэхvvний реклам хvмvvсийн vзэх дуртай рекламуудын нэг. Гэсэн хэдий ч бvтээгдэхvvнийг борлуулах тал дээр vр дvн муутай байгаа нь хачирхалтай. Таны бvтээгдэхvvний реклам нэг л биш болоод байгааг та мэдэрнэ. Гэхдээ яаж борлуулалтаа єсгєх вэ гэж толгойгоо гашилгана.
Та дахин дахин рекамныхаа хэв маягийг єєрчилсєн ч байдал дордсон хэвээр. Мухардалд орлоо.
Гэвч бизнесмэн таны зєв юм. Энэ бvхний гарцыг олохын тулд танд маш олон тєрлийн реклам хийж, судалгаа явуулж, дvн шинжилгээ хийж vр дvнг нь бодитоор мэдрэх шаардлага vvсдэг. Vнэн хэрэгтээ та хvнд таалагдах реклам хийхийг зориод байна.

Хvнд таалагдах реклам, борлуулалт хийх реклам хоёр хоорондоо ихээхэн ялгаатай. Хvнд таалагдах реклам бvтээхийн тулд та хэн нэг алдар хvндтэй одыг тоглуулж болно. Эсвэл бvтээгдэхvvн
vйлчилгээндээ зориулж ямар нэг хошигнол ч юм уу, онигоо зохиож болно. Харин "Хvмvvс алиа салбадайгаас бvтээгдэхvvн худалдаж авдаггvй" гэж Рекламны суу билэгтэн Клауд Хопкин нэгэнтээ хэлсэн байдаг. Ихэнх хошигносон сурталчилгааг хvмvvс vзэж сонсоод зугаацаж баясаад, харин бvтээгдэхvvнийг нь хэрэгсэхгvй орхих нь их. Хошигнолыг ашиглах гэж оролдох нь муурын сахлаар тоглож байгаа хулганатай адил юм. Хошигнолыг гайхамшигтаи ашиглаж vзэгчдийн сэтгэлийг гvн гvнзгий хєндєж "хэрэглэгчийн брэндийн сонголт"-ыг єєрчилж, бvтээгдэхvvнийхээ ашиг тусыг мэдрvvлж чадсан сурталчилгаа тун ховор. Тэдгээр ховорхон гайхамшигтай рекламны нэгэнд Британийн Collet Dickenson Pearse агентлагийн бvтээл болох "Hovis" талхны рекламыг дурьдаж болно. Эцэст нь анхааруулахад "хошигнол" нь сонирхогчдын тоглох тоглоом огтхон ч биш.

Харин нэр алдартай одуудын хувьд тэднийг vзэгчид сайн санаад бvтээгдэхvvнийг мартах нь их байдгийг судалгаагаар тогтоожээ. Яагаад гэвэл алдартай одуудад мєнгє тєлж л тоглуулаа биз гээд хэрэглэгчид бодчихдогоос гадна хvмvvст танигдах гэж чадан ядан хичээж буй бvтээгдэхvvнтэй харьцуулахад тэд дэндvv нэр алдартай. Ийм реклам vзэгчдийн ой тогтоолтын чадварыг илvvтэй шалгадаг. Тэгвэл рекламны борлуулалт хийх чадавхийг єсгєх ямар аргууд байна вэ? Дэлхийн шилдэг рекламны агентлаг худалдан авах хvсэл сонирхолыг єдєєх олон аргуудыг олж тогтоосноос Францын нэгэн агентлаг Танил бус євєрмєц содон дvр"-ийг ашиглах аргыг сонгожээ. Тэд хэн нэгэн одыг бус хэн нэгэн хєєрхєн хvvхэнийг бус ердєє угаагчийн ажилтай 80 настай, нил vрчлээ болсон, торх шиг бvдvvн эмгэнийг угаалгын машины рекламанд тоглуулсан нь 4 хvн тутмын нэгийнх нь ой тойнд vлдсэнээс тус бvтээгдэхvvн борлуулалтаараа 4-рт бус 2-рт зогсох болсон. Энэ удаад хэрэглэгчид ядарч доройтсон, хєл гар муутай бас тун содон тєрхтэй эмгэнд угаалгын машин нь хэрхэн vнэнч туслагч нь болж байгааг сэтгэл догдлон vзжээ.

Рєкламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилвийг маш олон гайхамшигтаи санаа сэдсэн хvн гэж зvй ёсоор vздэг хэдий ч тэрбээр "Рекламны талбарт єнгєрvvлсэн миний амьдралд надаас гарсан гайхамшигтай санаа 20-иос илvv гараагvй л юм даа" гэж ярьж байна. Гайхамшигтай санаа агуулсан хэвлэлийн ганц сурталчилгаа дэлхийд алдартай брэндийн амжилтын галыг асаадаг. Тухайлбал тvvний "Цагт 60 милийн хурдтай яваа vед электрон цагны дуу л хамгаас тод дуулдана" гэсэн гарчигтай 670 vгсээс бvтсэн сурталчилгаа нь Америкт машин vйлдвэрлэлийн халуурал болж байсан чухам тэр vед Роллс-Ройсыг бусад єрсєлдєгчдєє хол хаяж єнєєдєр дэлхийд алдартай тансаг зэрэглэлийн хvлэг болгоход гол vvрэг гvйцэтгэжээ.
Телевизийн реклам нь эхний гурван секунтад л vзэгчдийг татах, цочроох vзэгдэл гаргаж чадаагvй бол vзэгч аль хэдийн шvршvvрт орохоор явчихдаг бол хэвлэлийн сурталчилгаанд зурган чимэглэл нь "зохиомжлон татах арга"-ыг хэрэглэж зургийн тайлбар, гарчиг эх мэдээлэл, амлалт гэсэн дарааллаар уншигчдыг татах техник байдаг бєгєєд гарчиг урт эсвэл богино байх ёстой юу, эх мэдээллийн хэмжээ урт байх нь ашигтай эсэхийг судалгаагаар тогтоожээ. Гол нь ашиг амласан байх ёстой атал ямар ч амлалтгvй сурталчилгаа байдаг нь хачирхалтай. Амлалт бас дахин амлалт энэ бол таны барих vндсэн чиглэл Тэрчлэн гайхамшигтай санааг агуулсан байх нь юу юунаас чухал, Гэвч гайхамшигтай санааг олох гэдэг рекламны мэргэжилтнvvдийн толгойг гашилгадаг бол гайхамшигтай санааг таних явдал нь тvvнээс ярвигтай. Судалгаа ч vvнд тус болдоггvй гэдгийг Дэвид Огилви тодорхойлжээ. Ер нь vр дvнтэй, vнэн бодит судалгаа гэдэг бол сурталчилгааны ажлын амжилтын салшгvй нэг хэсэг. Судалгаа явуулах vед зайлшгvй анхаарах зvйлс гэж байдаг байна. Эс бєгєєс та зохиомол, vнэн байдлаас хол хєндий судалгааны vр дvнтэй зууралдаж хоцроно.

Жирийн нэгэн Zippo асаагуурыг дэлхийд алдартай Zippo болоход нь "Барьсан цурхай загасныхаа гэдэснээс хуучин асаагуур олоод асаахад огтхон ч саадгvй ассан хачирхалтай тvvх" гарчигтай 237 vгээс бvтсэн сонин содон зурагтай, гайхамшигтай эх бvхий сурталчилгаа их нєлєєлжээ. Тэрхvv рєклам тєгсгєлдєє "Хэрвээ, хэзээ нэгэн цагт ажиллагаагvй болвол бид vvнийг vнэгvй засаж єгнє" гэж амласан нь єдєр бvр зуун зуун хуучин эвдэрсэн Zippoнууд шуудангаар ирэх болж тэднийг єдєрт нь ямар нэг тєлбєргvйгээр маш сайн засаад эзэнд нь буцааж байв. Ийнхvv алдарт Zippo мэндэлж жинхэнэ эрсийн нэр хvндийн илэрхийлэл болж чаджээ.

Реклам бол реклам шиг л байх ёстой гэсэн хууль хаана ч байдаггvй. Та рекламаа реклам шиг биш харин редакторын дvрслэл мэт харагдахаар хийвэл илvv олон хvнийг татаж чадна.
Реклам сурталчилгаа маш єртєг єндєртэй байдаг. Зах зээл єндєр хєгжсєн нийгэмд энэ нь хєгжлийнхєє дээд тvвшинд яригдана. Реклам чанаргvй муу болох нь мєнгєє салхинд сайн дураараа хийсгэсэнтэй адип. Procter&Gamble л гэхэд жилийн нийт борлуулалт 12.000.000,000$-ынхаа 700.000,000$-ыг зар сурталчилгаандаа огтхон ч эргэлзэхгvйгээр хаяж дэлхий дахин дахь єєрийн ноёрхолыг тогтоон барьдаг. Procter&Gamble болон бусад акулууд хамгийн єндєр хєлсєєр далайлгаж хамгийн шилдэг агентлагуудыг хєлсєлж байна. Рекламны агентлагуудынх нь ур чадвар тэдний тэмцлийн фронт болдог юм.
Реклам сурталчилгааг чухам мэргэжлийн тvвшинд хvргэж хийхийн тулд зєн совиндоо найдах бус зєв мэдлэг хэрэгтэй юм. Зvйрлэвэл анатомын ном уншаагvй, хvний цєс хаанаа байдгийг мэддэггvй мэс засалч нэр зvvсэн зєн совиндоо найдагчаар цєсєє авахуулахыг оролдох нь тийм сайн vр дагавар авч ирдэггvй ажээ.
Мэдээллийн эх сурвалжийг Дэвид Огилвийн шилдэг бvтээл РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙномоос ашиглав.
Манай гарагийн хамгийн том рекламны агентлагийг байгуулж рекламны загалмайлсан эцэг гэж алдаршсан Дэвид Огилви хэрэглэж ирсэн vнэ цэнэтэй арга техникvvдийнхээ нууцыг задласанд энэ номын ид шид оршдог. РЕКЛАМНЫ СЭТГЭЛ ЗVЙ анх удаа монгол хэлээр хэвлэгдэн гарчээ. Таны бvтээгдэхvv¬ний реклам чанаржиж ашиг орлого тань арвижих болтугай!


[Harmonize olloo.mn ээс, olloo.mn Зууны мэдээгээс, Зууны мэдээ С.Загдзэсэмээс, С.Загдзэсэм Дэвид Огилвигаас иш татав.]


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.28.08 3:27 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Jun.24.06 6:29 pm
Posts: 868
end ih sonirholtoi medeelel uud tavigdsan bna. thanks ido , harmoniza


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.19.08 2:37 am 
Offline
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
User avatar

Joined: Mar.13.05 7:40 pm
Posts: 344
Location: idk
heregtei sedev bna tnx keep it up


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.16.08 2:45 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Surtalchilgaa sonirhdog oilghiig husdeg humuus end baigaa deereesee 2 dahi Sapuri geed kinog uzne uu. End tendees n jaahan tailbarlaj baina. Angliar turgen unshih shaardlagtai uchir n kino yopon deer angli bichgen orchuulagtai.

http://www3.asuultserver.com/forum/view ... 2&start=26

_________________
sudalgaa


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.04.08 8:26 pm 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
nc wrote:

kkk. neg ym hiicheed teriigee uhtel magtah bish bizde. nadad tiim ulsuud bas taaraldaj l bsan. uran buteelch ulstai haritsaj bas tedneer uuriinhuu sanaand niitssen ym hiilgene gedeg bas hetsu ym bn le. ter talaas ni ym bichij uguuch IDO. :razz: :razz: :razz:
mani chini haya zarim ulsuudaar ym hiilgesen bish uuruu zagnuulchihdag shd.


Tiimee neg yum xiichixeed xaranxui tulgaad baixgvin tuld edgeeriig anxaarax xeregtei yum shig baigaan:
- Уг бүтээлээ хэнүүст зориулаад байна вэ гэдгээ сайтар ухаарах.
- Захиалагчийн нүдэн юу харагдаад, юу хүсээд байгааг ойлгож мэдэх
- Санаа нь давхцахгүй, салаа утга агуулаагүй байх
- Тухайн хэрэглэгчийн ойлгох хурдыг секундээр тооцох
- Сурталчилгааны уншигдах дараалал нэг шулуунд байх
- Хоногшиж тогтоогдох чанар дээр анхаарах
- Хууль журам, ёс зүйг анхаарч нийгмийн хариуцлагатай хандах
- Үндэсний үзэл өв соёлоо боломжоороо оруулж байх хэрэгтэй болов уу.

xarin uran bvteelch xvmvvseer yum xiilgexdee yug anxaarax talaar bichij bgaa...duusaagvi l bna..


Top
   
PostPosted: Jan.26.09 6:58 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 1:49 am
Posts: 1032
Location: Компьютерийн ард кофе уугаад л ...
Peeee ene chini unshaad duusashgui urt udaan yum bichtsen baina shdee yaaj unshih be ! :frog:
tovchhon tovchhon bichihgui dee ! unshih hun hovor l baihdaa :hoho:


Image

_________________
! Use Your HEAD !


Top
   
PostPosted: Jan.29.09 3:29 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.29.05 5:15 pm
Posts: 6342
Location: Сайныг дагавал сарлуу ниснэ.
хэрэгтэй зүйл байна. баярлалаа. :lol:

_________________
ХОРВОО


Top
   
 Post subject: Re:
PostPosted: Feb.01.09 4:39 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Feb.01.09 11:46 am
Posts: 322
Location: Tenger
ido wrote:
nc wrote:

kkk. neg ym hiicheed teriigee uhtel magtah bish bizde. nadad tiim ulsuud bas taaraldaj l bsan. uran buteelch ulstai haritsaj bas tedneer uuriinhuu sanaand niitssen ym hiilgene gedeg bas hetsu ym bn le. ter talaas ni ym bichij uguuch IDO. :razz: :razz: :razz:
mani chini haya zarim ulsuudaar ym hiilgesen bish uuruu zagnuulchihdag shd.


Tiimee neg yum xiichixeed xaranxui tulgaad baixgvin tuld edgeeriig anxaarax xeregtei yum shig baigaan:
- Уг бүтээлээ хэнүүст зориулаад байна вэ гэдгээ сайтар ухаарах.
- Захиалагчийн нүдэн юу харагдаад, юу хүсээд байгааг ойлгож мэдэх
- Санаа нь давхцахгүй, салаа утга агуулаагүй байх
- Тухайн хэрэглэгчийн ойлгох хурдыг секундээр тооцох
- Сурталчилгааны уншигдах дараалал нэг шулуунд байх
- Хоногшиж тогтоогдох чанар дээр анхаарах
- Хууль журам, ёс зүйг анхаарч нийгмийн хариуцлагатай хандах
- Үндэсний үзэл өв соёлоо боломжоороо оруулж байх хэрэгтэй болов уу.

xarin uran bvteelch xvmvvseer yum xiilgexdee yug anxaarax talaar bichij bgaa...duusaagvi l bna..

heehhe chi anhaa mon uu? shinj ni ter hawitsaa l baih yum

_________________
ЭнхсайханыТөрсайхан
чөөгий


Top
   
PostPosted: Feb.21.09 12:16 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Nov.10.04 9:57 pm
Posts: 9195
Location: Dakar
хэрэгтэй сэдэв байна Идо.

_________________
www.flickr.com/photos/ku_g/


Top
   
PostPosted: Mar.17.09 7:10 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
minii bodloor reclamnii sanaa n l hamgiin chuhal. sanaa n goy bwal olon hund hurne, kompania ch sain surtalchlana. chi hiij bsan reclamnaasaa durdaach, studio-tei yu?


Top
   
PostPosted: Jun.03.09 2:35 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: May.15.09 2:17 pm
Posts: 226
zar surtalchilgaa buteegchid bol uran buteelchid bish, urlag buteegch buur bish (ad art bish) tiimees reklam buteegchiddee zahihad hunii munguur togloj goyo reklam hiih, hund taalagdah reklam hiij bolkuee baraag zardag l reklam hiij bj talhniihaa mungiig olno shuu, odoo bol mongoliin goyo goyo ad-nuud ih garch bna (ereen myaraan) yalanguya tv-r, tedgeer ni tegeed hereglegchded her hurch, buteegdhuunii borluulalt heden huviar nemegdev gedgiig manaihan tootsodgu (chaddaggui or husdeggui) endeer l manai hamgiin tom aldaa bh shig bna

engiin bh tusmaa goyo


Top
   
PostPosted: Jun.10.09 6:43 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Dec.05.05 5:42 pm
Posts: 17
Location: Searching...
Хэрэгтэй зүйл мэдэж авлаа.


Top
   
PostPosted: Jul.15.09 12:15 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Dec.05.07 11:14 pm
Posts: 7
Location: хэмНэл.ком
    Хамгийн гол нь хүмүүс юуг хүсээд байна вэ гэдгийг сайн ойлгоод дараа нь яаж хийх вэ гэдгээ ухаарах л юм болвуу даа ... мэдээж үүн дээр чимх чадвар байхад сайхан бүтээлүүд бий болох болвуу гэж бодож байна ...

_________________
~~ Just smile ~~


Top
   
PostPosted: Jul.15.09 12:20 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Dec.25.05 5:13 pm
Posts: 8702
Location: Sahiusan Tengeriin Hot
энэ чинь өөр блог дээр байсан мэдээлэл байна ш дээ зөвшөөрөл энэ тэр авсан юм уу даа

_________________
http://temdeglel.bblog.mn


Top
   
PostPosted: Sep.07.09 6:51 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Oct.09.06 3:38 pm
Posts: 3752
Location: Alfen
your angel wrote:
энэ чинь өөр блог дээр байсан мэдээлэл байна ш дээ зөвшөөрөл энэ тэр авсан юм уу даа

Oorinbhoo blog deerees tavisan sanagdaj bna b enduureegui bol :wink:
Ugui bol ter humuus n....

_________________
Green!


Top
   
PostPosted: Oct.27.09 11:51 am 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
Зар сурталчилгааны тухай мэддэг бүхнээ

****Зур сурталчилгаа гэж юуг хэлэх вэ?
Зар сурталчилгаа гэдэг нь Тухайн бараа үйлчилгээг худалдан авах хүсэл төрүүлэх зорилгоор хийгдэж байгаа төлбөртэй мэдээлэл юм.


****Сайн сурталчилгаа гэж юуг хэлэх вэ?
Ашиг орлогыг бодитоор нэмэгдүүлж байгаа сурталчилгааг сайн сурталчилгаа гэнэ.
Attention - Анхаарал татах
Interes - Сонирхол төрүүлэх
Desire - Авах хүсэл төрүүлэх
Action - Худалдан авалт
Эдгээрийг PR-тай хослуулан хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг мартаж болохгүй.


****Яаж худалдан авах хүсэл төрүүлэх вэ?
Таны бүтээгдэхүүн үйлчилгээний имиж дүр төрхийг "зорилтод худалдан авагчийн" ой ухаанд суулгаж, байнга сануулж байх явдал юм.
Ингэж суусан дүр дүрслэл, имижийг Брэнд гэж нэрлэдэг. Брэнд болж чадсан ч санаа амарч болохгүй. Байнга өнгөлж тордож улам улам гүн суулгах хэрэгтэй.


Тэгвэл одоо яаж ой ухаанд суулгах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Энэ нь СЭТГЭЛ ЗҮЙГ СУДЛАХ юм. Сэтгэл зүйтэй холбоотой маш олон аргууд байдаг л даа. эдгээрээс зах зухаас нь дурьдвал:

- - - Үнэн байх - - -
Төлбөрийн чадвартай худалдан авагчийн ой ухаанд итгэл үнэмшил суулгах. Үнэн гэж юу болох талаар, ямар нэгэн хийсвэрлэл байхгүй маргаангүй үнэн баримтуудаас дурд. Та төрсөн нь үнэн гэх зэрэг...

- - - Өөрөөр нь бодуул - - -
Харьцуулах, тогтоох, эргэцүүлэх, дүгнэх, танин мэдэх хүсэл төрүүлсэн сайн талын мэдээллүүдийг хүргэх

- - - Совин - - -
Ухамсарлаагүй болзолт үйлдлийн Психоаналитикийн арга хэрэглэх
/секс хүсэл, зөн совин, 25 кадр зэрэг/


Top
   
PostPosted: Oct.27.09 11:54 am 
Offline
¤ Digital Art
User avatar

Joined: Jan.03.04 8:47 pm
Posts: 517
aza315 wrote:
zar surtalchilgaa buteegchid bol uran buteelchid bish, urlag buteegch buur bish (ad art bish) tiimees reklam buteegchiddee zahihad hunii munguur togloj goyo reklam hiih, hund taalagdah reklam hiij bolkuee baraag zardag l reklam hiij bj talhniihaa mungiig olno shuu, odoo bol mongoliin goyo goyo ad-nuud ih garch bna (ereen myaraan) yalanguya tv-r, tedgeer ni tegeed hereglegchded her hurch, buteegdhuunii borluulalt heden huviar nemegdev gedgiig manaihan tootsodgu (chaddaggui or husdeggui) endeer l manai hamgiin tom aldaa bh shig bna

engiin bh tusmaa goyo


СУРТАЛЧИЛГАА ГЭЖ ЮУ ВЭ? Ашиг орлогыг бодитоор нэмэгдүүлж байгаа төлбөртэй мэдээллийг сурталчилгаа гэнэ.

УРЛАГ ГЭЖ ЮУ ВЭ? Сайхан, муухай, инээдэм, эмгэнэл гэх зэрэг хүний сэрэл мэдрэмжүүд дээр тулгуурласан бүтээгч хувь хүний дотоод ертөнцийн илрэн гарах илэрхийлэл юм. /энэ мэт маш олон тодорхойлолт байгаа л даа/

--А--
Сурталчилгаа бол урлаг биш. Ямар нэгэн бүтээл болгож, дан ганц өөрийн үзлээр хийнэ гэдэг борлуулалт нэмэгдүүлэх үндсэн чигээсээ хазайна гэсэн үг. Тэгээд ч захиалгат ажил нэг хүн, нэг субъектийн үзлээр хийгдэхгүй гэдгийн манай сурталчилгаа бүтээгчид, дизайнерууд ухамсартайгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байхаа.

--Б--
Харин сурталчилгааны зарим нэг ажлууд урлаг тал уруу хэлбийсэн хандлага ажиглагдаж эхэллээ. Ингээд ирэхээрээ борлуулалт нэмэгдүүлэх талаа гээх аюултай л даа. Жишээ нь POP ART гэхэд л хэрэглээний олон нийтийн талыг барьж хөгжиж байгаа урлагийн нэг урсгал гэж үздэг. За тэгээд OpArt, Public-Art, Дадаизм гээд олон урсгал чиглэл хөгжиж байгааг хархад ирээдүйд СУРТАЛЧИЛГАА НЬ УРЛАГ болох нь гарцаагүй.
Хүн гэдэг амьтан анх хад чулуун дээр мэдээлэл үлдээх гэж элдэв дүрс зурдаг байсан шүү дээ. Гол нь олон нийт, дэлхий нийтийн сэтгэлгээний хөгжлөөс энэ бүхэн хамаарна. Яагаад гэхээр 5 настай хүүхэд сонгодог бүтээлийг ойлгоод мэдрэмж аваад эхлэхээр юу болохыг төсөөлөхөд ойлгомжтой биз ээ.

Эмч нар хийсэн ажил, хагалсан хүнийхээ зургийг ханандаа өлгөж бахархаад байдаггүй. Харин аль ч сурталчилгааны студи хийсэн бүтээлээ хананд нь өлгөөд байдаг шүү дээ. Тэгэхээр энд бас нэг юм нуугдаад байгаа юм.
А+Б = /Маркетер + Уран бүтээлч /Хэрэглээний урлаг болж хөгжих хэрэгтэй байхаа.


Монголын сурталчилгаа бол одоогоор даган дуурайх, хуулбарлан засварлах, нутагшуулах замаар л явж байна. Бидний ухаарч амжихгүй ухантаж байх хооронд сурталчилна гэдэг “ӨӨР УХАГДАХУУН” болоод байх шиг. Угаасаа сурталчилгаанд итгэж суудаг цэцэрлэгийн хүүхэд ч ховор болж байна шүү. Шинэ замыг ПиАр-с л хайж, сэтгэл судлалыг л хөгжүүлэх хэрэгтэй байна.
(А+Б) < (PR+Сэтгэл судлал)


Top
   
PostPosted: Oct.27.09 11:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
chi haan ajilladag we ido?


Top
   
PostPosted: Oct.27.09 11:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.12.09 12:05 am
Posts: 7443
Location: Holy Dark Desecrator
viewtopic.php?f=159&t=122707&start=52


Top
   
PostPosted: Nov.10.09 6:48 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.14.09 3:06 pm
Posts: 605
Location: .......
tnx for information :wd:

_________________
http://forum.asuultserver.com


Top
   
PostPosted: Dec.02.09 11:53 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jul.13.08 2:39 pm
Posts: 339
ido wrote:
Миний бие урлагийн мэргэжилтэйн зэрэгцээ реклам сурталчилгаагаар бусдын нүдийг эрээлж талхаа олдог нэгэн билээ.
Уран бүтээлч хүний зүгээс "Би зурсан та нар ойлговол ойлго байвал бай" гэсэн үзлээр өөрийн дотоод мэдрэмж дээр онгодоо хөглөж үзлээ тунхаглах ёстой хэмээж багш маань 5 жил номлосон л доо. Би ч "за тэгнээ" гэж хэлээд дипломыг нь сугадаад гарсан нэгэн. Болно л доо гэвч тэр "нийтийн соёлтууд" нь 100 жилийн дараа намайг ойлгоно гэж байгаа, тэр хүртэл бүтээл хийхийн тулд надад талх нь хэрэгтэй байдаг, За ингээд л маргаашийн залуусыг үл ойшоож өнөөгийн хүмүүсийн тархийг эрээлэх замыг сонгох шив. Учир нэгэнт иймээр эргээд 2200-гаад өдөр Пи Си тожигнуулжээ. Тиймээс энэ ажлынхаа тухай үзсэн, татсан, дуулсан, уншсан, сээвэлсэн бүхнээ эргэцүүлэн өөрийн бодлоо хийлжийнаа. Та бүхэн бас бодлоо хийлээрэй.
Image

Сурталчилна гэдэг үнэндээ бол бусдын тархи, сэтгэл зүй, зан төлөвт нөлөөлж үзэл бодлоор нь брэндийн тоглолт хийхийг хэлээд байгаам шиг байгаан.
RECLAMARE буюу хашгирах гэдэг үгнээс эхлээд WANTED-р дамиж бидэнд ирсэн энэ эзэмдэх ухаан нь өнөө үед томхон "хүрэл лантуунаас" илүү хүчтэй зэвсэг болжээ. Дээр нь "мэдээллийн өвчин" тархалт хүчээ авч үй олноороо үүр хаяртал "мэдээлэлд донтох" болсон энэ цагт модны дор завилан суугаад эсвэл таяг барьж, тэнэж олныг эмнэж домноод ч өөрийн үзэл бодлыг бусдад хүргэн итгүүлж үнэмшүүлэх хэцүү болсон цаг. Тэгэхээр "Би зурсан та нар ойлгоод өгөөч тэхүү" гэх нь магадгүй бүүр хэцүү их ухаан шаардсан хэрэг болоод байх шиг. Үүний тулд сурталчилгааны бүтээл хийхэд юуг анхаарах ёстойг мэргэжил нэгт андуудад өөрийн бодлоо дэлгэхэд

- Уг бүтээлээ хэнүүст зориулаад байна вэ гэдгээ сайтар ухаарах.

- Захиалагчийн нүдэн юу харагдаад, юу хүсээд байгааг ойлгож мэдэх

- Санаа нь давхцахгүй, салаа утга агуулаагүй байх

- Тухайн хэрэглэгчийн ойлгох хурдыг секундээр тооцох

- Сурталчилгааны уншигдах дараалал нэг шулуунд байх

- Хоногшиж тогтоогдох чанар дээр анхаарах

- Хууль журам, ёс зүйг анхаарч нийгмийн хариуцлагатай хандах

- Үндэсний үзэл өв соёлоо боломжоороо оруулж байх хэрэгтэй болов уу.



Гол нь мэргэжилтэнүүд "борлуулалт ашиг орлогыг бодитоор нэмэгдүүлж чадсан" сурталчилгааны бүтээлийг "сайн бүтээл" гэж дүгнэдэгийг мартаж болохгүй. Дээрх бүгдийг анхаарсны үндсэн дээр агуулга утга санаагаа эрж олоод хэлбэр дүрсийн зөв зохицол дээр нь уяж өгөх хэрэгтэй байх. Энэ зүгээр миний л бодол шүү. Мэргэдийн үгсийг бас уншлаа. "Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зар сурталчилгаа" гэдэг Д.Дагиймаа багшийн ном байна. Хэдий хуучирч яваа ч зарим нэгэн мэдээлэл нь хэрэгтэй юм. Үүнд: "Ямар нэгэн зураг дүрслэл нь тухайн бараа үйлчилгээнд хүний анхаарлыг илүү хандуулдаг. Зурган сурталчилгаа нь нэмэлт мэдээлэл, өөрийн онцлог шинжийг илтгэж, хоногшиж үлдэхээс гадна мэдээлэл хүргэх, цагийг хэмнэх давуу талтай. Гол нь сурталчилгаанд хатуу дүрэм дэг байхгүй харин хэрэглэгчдийг хэрхэн байлдан дагуулж чадах нь тухайн уран бүтээлчийн авьяас, сэтгэлгээ, хөдөлмөр, эрэл хайгуул, гоо зүйн мэдрэмжээс шууд хамааралтай." гэсэн онол байна. Өчүүхэн би практикаас хархад зайлшгүй санал нэг байнаа. Мөн уг номонд дизайнч бидний судлах хэрэгтэй нэгэн чухал жагсаалт нь:

"Зар сурталчилгааны тухай хууль" 2002 оны 5 сарын 30-ны өдөр

"Шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай" 2000 он

"Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай" 1991 он

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" 2000 /7-р зүйл 7 дахь хэсэг/

"Садар самуун явдалтай тэмцэх тухай" 1998 /5-р зүйл/

"Тамхины хор хөнөөлтэй тэмцэх тухай" 1993 /6,10-р зүйл/

"Зохиогчийн эрхийн тухай" 1993 зэрэг зар сурталчилгааны тухай заалтууд байна.

Эцэст нь Сурталчилна гэдэг нь нэгэн нэр үгийн төлөөх тулаан юм. Зэвсэг нь харин олон сонголттой. Дизайн гэхээр нүдэнд харагдах эрээн цоохор өнгө дүрс гэж явцуу ойлголт их байх шиг. үнэндээ бол дизайн нь зөв шийдэл бүхий төгс хэрэглээ юм. Заавал харагдах ч албагүй л дээ.

Бид үсээ өөрөө засаж чадахгүйтэй адил зар сурталчилгаагаа мэргэжлийн хүнээр хийлгэх нь зүйтэй болов уу.

САНАЛ БОДЛОО ХИЙЛНҮҮ?
http://www.bitrix.mn


[b]hi.bi kursiin ajlaa zar surtalchilgaagaar hj bga ymaa.oortoo bga medeellee ogj tus bolooch tehuu

_________________
О.Я™


Top
   
PostPosted: Jan.04.10 7:38 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Nov.18.07 6:44 pm
Posts: 148
2010......

_________________
life is too short


Top
   
PostPosted: Jan.22.10 7:07 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jan.22.10 7:04 pm
Posts: 1
thanks for information :wd:











-----------------------------------------------------------------------------------------------


instant approval credit cards | breast augmentation orange county | san miguel de allende hoteles


Top
   
PostPosted: May.04.10 12:39 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
...

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited