МОНГОЛЫН YНДЭСНИЙ ТYYХИЙН МУЗЕЙ
Үндэсний урлагийн сайн судалгааг цаг гарган хийх хүнд энэ газар нэлээд хэрэг болох учираас товч тайлбар хүргэж байнаа.
Анх 1924 онд монголын тyyх, соёл, байгаль орчныг yзэгчдэд таниулах зорилгоор Монголын Yндэсний Музей байгуулагджээ. 1940-1941 онд Орон нутаг судлах, 1956 -1991 онд Улсын тєв музей нэртэйгээр yйл ажиллагаагаа явуулж байв. Улсын Тєв Музей нь одоогийн Байгалийн Тyyхийн Музейн байранд 1956 онд нїїн орж, тyyх, байгаль орчин, палеонтологи, монголын соёл урлагийг нийтэд таниулж байлаа. 1964 онд угсаатан судлалын танхимыг шинээр дэглэж, хyрээгээ єргєжyyлсэн байна.
1991 оны Y сард Улсын соёл урлагийн хорооны музейн зохион байгуулалтыг сайжруулан тєрєлжyyлэх шийдвэрийн дагуу Улсын тєв музейн тyyх угсаатны болон 1971 онд yyссэн Хувьсгалын музейн цуглууллагын yндсэн дээр Монголын Yндэсний Тyyхийн Музей байгуулагдав. Монголын Yндэсний Тyyхийн Музей нь одоо Хувьсгалын музейн байранд байрладаг ба Улс тєрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей гэсэн салбар музейтэй юм. Тус музей нь археологи, тyyх, угсаатны зyйн 48 мянга гаруй yзмэртэй, yзмэрийн 8 танхим, номын сан, фото архив, хyyхдийн боловсролын єрєє, хyyхдийн єрєєтэй.
Їзмэрийн танхим нь
Монголын эртний тyyх
Эртний улсуудын yе
Уламжлалт хувцас, гоёл чимэглэл
Монгол аймгийн холбоо, нэгдсэн Монгол Улс X-XII зуун
Монголын эзэнт гyрэн
Манжийн yе
Монголын уламжлалт соёл, аж ахуй
ХХ зууны Монгол гэсэн хэсгyyдээс бyрдэнэ.
Монголын Yндэсний Тyyхийн Музей нь соёл шинжлэх ухаан, боловсролын байгууллага бєгєєд хyний yyслийн тyyхээс эхлээд эдyгээг хyртэлх монголын тyyх соёлыг дэлгэн yзyyлж сурталчилдаг. Тус музейн судалгаа шинжилгээ, боловсрол, yйлчилгээний ажлуудыг сайжруулахад чиглэсэн олон тєслyyд хэрэгжиж байгаа ба yyнээс 1997-2007 онд Солонгосын Yндэсний Музей, Монголын Yндэсний Тyyхийн Музей, Шинжлэх Ухааны Академийн хамтарсан “Мон-Сол”, Канадын сан, Нээлттэй нийгэм хyрээлэн Соросын сангийн тэтгэлгээр “Монголын амьд тyyх”, АНУ-ын Элчин Сайдын Яамны тэтгэлгээр “Музейн маркетингийг сайжруулах” зэрэг тєслyyдийг дурьдаж болох юм.
Гадаадын музей, шинжлэх ухааны байгууллага, монголын орон нутгийн музейнyyдтэй хамтран ажилладаг. Сyyлийн арваад жилд Герман, Япон, АНУ, Солонгос, Итали, Норвеги, Хятад, Нидерланд, Тайвань зэрэг улсуудад yзэсгэлэнгээ амжилттай аялуулж байна.
5-р сарын 15-наас 9-р сарын 15 хvртэл єдєр бvр 10-17.30
9-р сарын 15-наас 5-р сарын 15 хvртэл Даваа, Мягмар гаригт амарна.
Бусад гаригт 10-16.30
Билетийн vнэ: : том хyн 2500T, оюутан 500 T, хyyхэд 300T
5-аас дээш хyнтэй групп том хyн 2000T, оюутан 300T, хyyхэд 200T