За спорт форумыхаа зарим нөхдийг өөрийхөөрөө товчхон тодорхойлмоор санагдчлаа...
ortiz<ate> : Манай форумын галзуу ганц Куле гэж хэлж болно доо.. Мэдмээр санагдвал Барсагийн сэдэв рүү ороод харахад л ойлгомжтой байгаа... Насаар бага ч гэсэн чадварлаг ухаалаг көвүүн...
http://www.barca.mn сайтыг ур ухаанаа гаргаж хийсэн.. Заримдаа түүнтэй юм ярихаасаа ч санаа зовоод байдын.

Хүнийхээ хувьд ч тун дажгүй залуу даа.. Сая Асуулт Капд орох гээд баг бүрдүүлээд байнга уулзаж байхад овоо мэддэг болсон гэж хэлж болно.. Аан нээрэн бас айхтар ФИФАчин.. намайг анх хамачигаар ФИФАддаг байхад өмнө нь тоглодог байсан цөөхөн хэдэн хүний нэг дээ.. эхэндээ надад хэд хожигдчоод хүлээн зөвшөөрку байсан тал бий шүү

кк.. За энэ ч яахав.. ямар ч байсан ирээдүйд ихийг хийх залуудаа.
weasel : Бас л манай про ФИФАчин... Интер Милан, Ибракадабрагийн улаан фэн... Англиар ус цас, саяхан АНУ руу сурахаар явсан.. Ирээдүйд бас л нэг том гар болох байх
manuuhai2006 : Форумын цөөхөн хэдэн МанЮгийн фэнүүдийн нэг... Бас л айхтар ФИФАчин

айхтар вебмастер юм шиг байна лээ.. Мессенжэрээр харьцахад тун давгүй хүн шиг л санагдсан.. Хальт нэг удаа тааралдаж байсан боловч танилгүй өнгөрч байсым байна лээ кк. Энэ хавиас уншихнээ нь охид хүүхнүүдийн шүтээн, царайлаг залуу гэсэн бичлэгтэй нилээн хэд таарсан
rain_boroo : Челсигийн фэн.. Сагсны модератор.. Бас л давгүй хүн шиг санагдсан. A.I.T гишүүн өнгөрснөөс хойш сагсны форумыг хөгжүүлэх гэж их л хичээж байгаа модератор доо.. Нэг хэсэг сайхан сайхан тойм бичдэг байсан.. Надтай адилхан бас Ютаг дэмждэг.. Надад зориулж нэг тойм бичиж байсан удаатай.. тнкс шүү Бороо.. Гишүүн гэж АйДигаар ороод намайг төөрөгдүүлээд байсым байна лээшд... Зун 97 дээр хэд хэд тоглосон.. Маньдаа бол Рауль л юм байна лээ.. Спорт Форумдаа өшөө их зүйл хийх байх.
Чингүндорж : Манай Ливерпулийн фэн..Идэвхтэй сайн гишүүн.. Ноднин ч Ливерпулийхээ тоглолтыг алгасалгүй хамт үзсэн дээ.. Энэ жил ч гэсэн үзнэ гэж найдаж байна..
GangSTeR : Надаар хэлүүлэлтгүй мэдэх байх дөө. Асуулт форумд бол од гишүүнийхээ тоонд орох байх.. Манай Ливерпулийн фэн.. хамт нилээн хэдэн тоглолт үзсэн.. Сайхан байдаг шүү. Иймэрхүү хүмүүстэй ярилцангаа тоглолт үзэх
Chinzo_32 : Бас л манай Ливерпулийн фэн.. Хамачи FC багийн анд.. ТэргүүнЦЭГкомын админ.. бас л авьяастай чадварлаг залуу даа.. Сайн найзаа гэж боддын..
GT : Сагсны болон спорт форумын тулгуур болсон гишүүдийн нэг дээ.. Индианагийн гал улаан фэн.. Сайхан сайхан аналист, артиклууд их бичдэг гишүүндээ.. бас их хошин шогийн мэдрэмжтэй...
Toogoo.pK : Манай багийн анд.. Маниус дундаа Робиньо.. Бас Про ФИФАчин.. улсын аваргад түрүүлээд Ханой явах эрхээр шагнуулсан.. Амжилт шүү залуу минь..
За тэгээд нойр хүрээд одоохондоо үргэлжлүүлж чадсангүй.. орхигдсон хүмүүсээс хүлцэл өчье.. Чадвал үргэлжлүүлнэ ээ...
Чаатны сэдэвт хэд хоногийн өмнө бичсэн байсан юм.. Энд байвал илүү юмуу даа...