#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.11.17 6:44 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 1265 posts ]  Go to page 1 2 3 4 549 Next
Author Message
PostPosted: Dec.07.05 2:49 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://www.sonin.mn
Ч.Улаан сайд өөрийгөө "Алдарт уяач"-аар тодорхойлж жинхэнэ алдарт хүрэх уяачдыг жийжээ

Баяр наадмын тухай хууль ёсоор "Алдарт уяач" гэдэг цолыг Улсын баяр наадмын комиссын дарга Монгол улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг юм байна. Гэтэл баяр наадмын комиссын дарга шадap сайд Ч.Улаан өөрийгөө алдарт уяачаар тодорхойлчихоод ерөнхийлөгчөөр хаалгадаж гарын үсэг зуруулахаар хөөцөлдөж явна. Улсын баяр наадмын дарга гэдэг албан тушаалыг ингэж ичихгүй ашиглаж байгаад уяачид дургүйцэж байна. Жинхэнэ хүрвэл хүрэх ёстой алдар цолноосоо хэн хэн хасагдсан гэж санана. Хурдан шарга азаргануудаар нь хэн бүхэн андахгүй уяач Эрдэнэчулуун, Өндөргэгээн Занабазарын 370 жилд гурван их морио түрүүлж айрагдуулсан начин уяач Дуламсүрэн зэрэг нэрт уяачдыг шадар сайд жийж өөрийгөө зүтгүүлж байна. Ер нь, Ч.Улаан өөрийн уяач Сундуйжавын хүүхдүүдийн эмээлийн бизнесийг дэмжихийн тулд заавал эмээлтэй уралдуулах тогтоолд өөрөө гарын үсэг зурсан. Алтан овооны наадамд түрүү азарганд ЖИП" өгнө гэж зарлаад Эрдэнэ-Чулууны шарга түрүүлээд ирэхтэйгээ зэрэг Эрдэнэчулуунд битгий өг гээд өгүүлээгүй мөртлөө өөрийнхөө хүрэн морийг мялааж ичихгүй "ЖИП"- ээ өөрөө авчихсан байдаг ажээ. Монгол Улсын Ерөнхийлөгч уяачдад цол зэрэг өгөх шагнал дээр сайн шалгалгүй гарын үсэг зурж орхих юм бол Ч.Улааныг алдарт уяач цолоор шагнасугай гэж зарлиг гараад морь мэддэг Монголын ард түмнийг цагаан сараар шоолж ярих юмтай болгох ажээ. Нээрээ морины сүүл боож үзсэн ч юм уу үгүй ч юм уу. Морь, нохой хоёрыг ялгаж чаддаг Ч.Улаан алдарт уяач болчихвол мөн алав аа.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.03.06 2:29 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Хаврын тэргvvн сарын шинийн 3-ны єдєр болсон хурдан морины уралдаанд азарга, их нас, соёолон насны худан хvлгvvд уралдлаа.
Азарганы уралдаанд хурд шандсаараа гайхагдсан газар газрын 63 азарга уралдсанаас манлай уяач Ононгийн уяа сойлгийг нь тааруулсан Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны шинэхэн сайд Цэнгэлийн саарал азарга тvрvv магнай болсон.
Монголын морин спорт уяачдын холбооноос зохион байгуулсан Максын уяаны гэх тодотголтой хурдан морьдын уралдааны соёолон насанд Vндэсний эв нэгдлийн засгийн газрын шинэхэн тэргvvн М.Энхболдын мєнгєн хул тvрvv магнай боллоо. Ер нь энэ удаагийн уралдаан Vндэсний эв нэгдлийн засгийн газрын тэргvvн, шинэхэн сайдын морьд єнгєлсєн тvрvv магнайг нь хvртсэнээрээ онцлогтой наадам боллоо. За бас Ерєнхий сайдын нэр дээр байдаг Сандуйжавын уяны соёолон айргийн 5-д багтаж унасан хvvхэд уясан эзнээ баярлуулсан. Гал нохой жилийн хамгийн анхны морин уралдааны бооцоонд уралдаанд оролцсон бvх хурдан хvлгээс 50 мянган тєгрєг авчээ. Vvнээс тvрvv моринд бай болгон 1 сая тєгрєг єгч байсан юм. Энэ уралдаанд тод манлай уяач Сандуйжав, манлай уяач Онон нар тун одтой байж тус бvр хоёр хурдан ажнайг айрагдуулсан. 3 насны хурдан хvлгийн тоос боссон наадамд эрлийз угшлын адуу ч бас хурд шандсаа сорив. Анх удаа араб vvлдрийн морьдыг євєл цагт уралдуулж хир шандастай болохыг нь харж *томчууд* 1 сая тєгрєгийн бооцоо тавьж наадлаа. Мєн энэ vеэр 20 саяаас эхэлсэн хурдан морины дуудлага худалдаа ч болсон гэнэ.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.05.06 5:41 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Aug.19.05 2:13 pm
Posts: 387
Location: P Vitamin devjee
Манайх морь уралдуулаагүй
2006.02.4, 12:49 pm Өдрийн сонин

Монголын морин спортын холбооны тэргүүн А.Баярмагнайгаас шинийн гурванд хурдны морь уралдуулсан эсэхийг лавлав.

-Тэрээр хэлэхдээ: "Манайх өвлийн морин уралдааныг таван ес дууссаны дараа явуулахаар товлосон. Энэ нь "хоёрдугаар сарын дундуур тавьсан будаа хөлдөхөөргүй" үед зохионо. Саяын их хүйтнээр шуурганаар явуулдаг морь чинь Максимпэксийн Ганбаатарын "морин уралдааны" билүү нэртэй холбооноос зохиосон уралдаан тул манайтай хамаагүй.
-Харин тийм. Биднийг энэ хүйтнээр тэмцээн зохиогоод байхдаа яадаг юм гэж андуураад загнаад болдоггүй.
-Хасах 18-аас дээш хүйтэнд морь уралдуулдаггүй дүрэм бий. Тийм учраас бид цагтавирахыг тооцоолж таван ес дууссан хойно ...
-Манай уралдаан Багануур дүүрэг орчимд болно. Бай шагналыг тэндээс шийдсэн байгаа.
-За баярлалаа.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.07.06 2:40 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
neeree Erdenechuluun ahiinh orgodliig 11.21nd ogson shd uul n.tegeed butsaatsan
uul n Үндэсний их баяр наадмын тухай Монгол улсын хууль”-ийн 8-ын 3.6-д zaasnaar bol tod manlai uyachiin bolzliig hangasan bhky yu
tegeed tatgalzsan shaltgaan n uyaj hurdluulsan zarim morid n ooriinh n bish gsn

amjilt n gevel
Үндэсний их баяр наадамд:
1999 онд Даага 1-рт
2000 онд Шүдлэн 1-рт
2000 онд Соёолон 1-рт
2002 онд Соёолон 1-рт
2003 онд Азарга 4-рт
2004 онд Азарга 1-рт


“Их хурд – 3” уралдаанд:
2004 онд Азарга 1-рт
2004 онд Их нас 1-рт


“Алтан овооны Их тахилга” наадамд:
2004 онд Азарга 1-рт
2004 онд Их нас 5-рт


“Тамирын хурд” наадамд:
2000 онд Шүдлэн 1-рт
2000 онд Соёолон 1-рт


Өндөр Гэгээн Занабазарын 370 жилийн ойн баяр наадамд:
2005 онд Азарга 3-рт

“Дорнот Монголын хурд” наадамд:
2005 онд Азарга 2-рт
2005 онд Их нас 4-рт

“Дүнжингаравын хурд” өвлийн уралдаанд:
2005 онд Их нас 5-рт


tehdee suuld 2005 onii azarga bol oor bor azarga bgaa
ooriinhoo nogoo azargiig hairlaad uyahky bgaa shd.

_________________
crybaby


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.08.06 1:33 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 5:22 pm
Posts: 5548
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Баячуудын зугаа

Єнєєдєр баячуудын зугаа нь хvvхэд, морь болов. Хєрєнгєтэй мєнгєтэй компанийн захирлууд дээр нэмэгдээд тєр барьж, улсаа удирдах томчууд хvртэл энэ зугааг хєєргєн дэвэргэж байна.

Vvний тод жишээнvvд цагаан сарын дараахь хэдхэн єдєр дараалан болж єнгєрлєє. Тєрийн томчууд унасан жип, ємссєн дээл, vнэ цохиж авсан хурдан хvлгээрээ хэн хэндээ баярхан цатгалдаж, энэ нь бvр цаагуураа хэн нэгнээ баалах улс тєрийн тоглоом болж байхад балчир vрс цасан шуурганд гар, хєлєє хєлдєєж, мориноосоо унаж, бэртэж байна. Уясан хvлгvvдийн уушигны мєгєєрсєн гуурсны нарийхан хэсгvvд хайруу хvйтэнд хєлдєж бєглєрдєг байна. Ингэснээр амьсгаа нь тvгжирч, олон жил уралдах боломжгvй болдог гэнэ. Энэ бvхэн морины эзэд, эрхэм тєрийн томчуудад огт падгvй. Харин бvр эсрэгээр жилийн хамгийн хvйтэн єдрийг товлож байгаад морины уралдаан зохион, зугаагаа гаргадаг боллоо.




Цагаан сарын шинийн 3-нд жилийн хамгийн хvйтэн єдєр болно хэмээн цаг уурынхан урьдчилан сануулсаар атал “Макс Импекс”-ийн Д.Ганбаатар дур мэдэн морин уралдаан зохион байгуулсан. Євлийн уралдааныг -17 хэмээс дээш хvйтэнд хийхгvй гэсэн дvрмийг юман чинээ тоосонгvй. -30 хэмийн хvйтнээс хvvхдийг ноосон бээлий, ороолт яаж халхална гэж бодсон юм бол. Тэгээд морин дээр 20 гаруй км давхихад шvv. Харин vvнийг харж зугаацагчид дулаахан жийпэнд сархад шимж залардаг гэсэн.

Уг уралдааны дараа хамгийн тvрvvнд Монголын амьтан хамгаалах нийгэмлэгээс тэсгим хvйтэнд морь уралдуулж зовоож байгааг эсэргvvцсэн бол Монголын хvvхдийн тєлєє vндэсний газраас дvрэм зєрчин хэт хvйтэнд хvvхдээр морь уралдуулж байгаа тухай мэдэгдэл гаргасан билээ. Дашрамд дурдахад манайд хvvхдийн тєлєє vйл ажиллагаа явуулдаг 200 шахам тєрийн болон тєрийн бус байгууллага байдаг гэсэн бvртгэл байдаг юм байна.

Шинийн 3-нд болсон уралдааныг М.Энхболдыг Ерєнхий сайд болсныг нь тэмдэглэж хийсэн гэдэг. Учир нь Д.Ганбаатар бол М.Энхболдын газрын мафийн гол холбоотон, тvvний аваагvй газар нийслэлд ховор гэлцдэг. Єнгєрсєн уралдаанд Макс Д.Ганбаатар єєрийнхєє тvрvvлсэн морийг М.Энхболдын нэр дээр бичvvлж найздаа найр тавьжээ. “Тvрvvлсэн морийг хэний нэр дээр бичих вэ” гэхэд “Ерєнхий сайдын нэр дээр бич. Намайг уяачаар нь тавьчих” гэж ханхалзсан тэрбээр хэдэн хvvхдийн чємєг царцаж, хацар нvvрээ хєлдєєснийг харин мэдсэн болов уу.

Шинийн 8-нд “Дvнжингаравын хурд” тєвийн бvсийн хурдан морьдын уралдаан боллоо. Их насны морьдын уралдаанд УИХ-ын гишvvн Ч.Улааны “Тvмэн эх” зээрд халзан морь тасархай тvрvvлэв. Эрхэм гишvvн хоёр морь уясны нэг нь ийн тvрvvлж, нєгєє нь зургаад оржээ. Ногоон жийптэйгээ морио дагаж, замын турш хашгиран зааварлаж нэгийгээ хадууруулан алдсан ч зээрд халзнаа араас нь хєєсєєр барианд орсон байна.

Их насны 162 морь уралдаж, тэр тооны жийп морьдыг дагасан нь морины гэхээсээ машины уралдаан болгож орхижээ. Олон машины тоос шороонд зам харагдахаа больж, жийпэнд шахагдсан морьд замаасаа гарч хvvхэд нь унаж байжээ.

Энэ уралдааныг Сvхбаатарынхан Тєв аймгийнхнаас даагаа нэхсэн явдал болсон гэх хvмvvс байна. Учир нь шинэ Ерєнхий сайд Сvхбаатар аймгийн харьяат шадар сайд Ч.Улаанаас эхлээд Ч.Мєнх-Оргил, Т.Ганди, Сv.Батболд нарын оронд Тєв аймгийнхныгаа тавьчихсан хэрэг. Тэгээд ч шинийн 3-ны уралдаанд М.Энхболдын талын морьд тvрvvлээд байсан юм. Шинэ Ерєнхий сайдыг багаа бvрдvvлсний дараа нь сvхбаатарынхан “наймдугаар сард наад намыг чинь Засгийн газартай нь авна” гэсэн байдаг.

Экс шадар сайд Дvнжингаравын уралдаанд морио тvрvvлэхэд хагартлаа баярлаж, инээд алдан хайлсан тугалга шиг л аашилж байсан аж.

Дээрх хоёр уралдааныг баян цатгалан, эрх мэдэлтнvvдийн бие биенийхээ дээр гарах гэсэн єрсєлдєєн, тэмцэл гэж хэлж болохоор байлаа.

Хурдан морины уралдаан бvрээс хvмvvс Ерєнхий сайд Н.Энхболдын, УИХ-ын гишvvн Ч.Улааны, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Ц.Цэнгэлийн, Шунхлайн, Ажнайн гэх зэрэг томчуудын нэрийг сонсдог. Тэдний морьд гялгар хvрэн, тvмэн эх, толин хул гэх зэрэг хачин гоё содон нэртэй. Тэгвэл энэ хvмvvс морийг нь унаж уралдаж байгаа хvvхдийнхээ нэрийг ч мэддэггvй гэвэл та vнэмших vv.
Багануур дvvргийн хvvхдийн тєлєє тєвийнхєн Дvнжингаравын уралдаанд морь унах хvvхдvvдийг даатгалд хамруулах, эмээлтэй уралдуулах, малгай ороолт, хамгаалалтын хэрэгсэл ємсvvлэх гэж уяач нартай бараг л тэмцэл хийжээ. Бид тус тєвийн эрvvл мэнд, сэтгэл зvйн асуудал хариуцсан арга зvйч Б.Уранцэцэгтэй холбогдож зарим зvйлийг тодруулсан юм.

Эмээлтэй уралдуулах гэдгийг ихэнх уяач эрс эсэргvvцсэн байна. Олом сулардаг, хvvхэд чирэгддэг гээд тас зєрж. Хvvхдээ даатгалд хамруулахгvй бол уралдуулахгvй гэхэд vvнээс бултах хvмvvс ч олон байсан гэнэ. Ижил насны таван морь бvртгvvлээд нэг хvvхэд даатгуулах гэж ч vзэж. Уг нь хvvхдийн даатгал гэж тэдний уяж буй морь, унаж буй машины vнэтэй харьцуулахад ичмээр эд л дээ. Таван мянган тєгрєгєєр даатгуулчихад жилийн бvх уралдаанд тvvнийгээ vзvvлээд ороод байх юм. Даатгуулах гэж байгаа зарим нь хvvхдийнхээ овог, нэрийг мэдэхгvй Улаанаа, Чийгээ гээд зогсч байжээ. Таны хvvхэд “Эрvvл vv” гэхэд “Би євчтэй солиотой хvн авчрах юм уу” гээд агсрах нэгэн ч байсан гэнэ. Ханиадтай, хоолой євдсєн зэрэг хvvхдийг хvйтэнд морь унуулахгvй гэснээс vvдэн ийм маргаан гарсан гэсэн.

Хvvхдийн эрхийг хамгаалах гэж, морины уралдааныг заасан дvрмээр нь явуулах гэж тэд омогтой нэгэнд нь загнуулан зандчуулан ажиллажээ. Vнэндээ баян тарган, эрх мэдэлтэй хvний дэргэд ажлаа хийж яваа жирийн нэгэн хэн ч биш байдаг. Хурдан морь унах хvvхдvvд наймаас дээш настай, даатгалд заавал хамрагдсан, хамгаалалтын хувцас хэрэглэлтэй байх бєгєєд морь унахыг зєвшєєрсєн эцэг, эхийн гарын vсэг байх ёстой. Бас уралдаан хийх єдєр -17-гоос доош хэм байх гэсэн єєрсдийнхєє гаргаж баталсан дvрэм, журмыг сайд дарга нар єєрсдєє зєрчиж байна. Монгол улс тєргvй юм шиг, хуульгvй юм шиг аашилж байна.

Ямба нь дэндсэн томчууд ядуу ардын хvvхдээр зугаагаа гаргаж байна. Ч.Улаан энэ уралдаанд долоон настай хvvхдээр морио уралдуулсан гэсэн. Харин єєрийнхєє долоон настай ачаар морио яагаад унуулаагvй юм бол. Тэд vнэхээр моринд дуртай юм бол єєрсдийнхєє хvvхдээр морь унуулаг. Vvнийг хэн ч хориглоогvй, vгvйсгээгvй. Харамсалтай нь, тэд хэзээ ч єєрсдийнхєє хvvхдээр хурдны морь унуулахгvй. Унуулах бvv хэл, хазуулна хайруулна гээд ойртуулах ч vгvй. Тэгсэн хэрнээ ядруухан нэгний хvvхдийг амьд ирэхээ єєрєє мэд гэсэн шиг хєр цасан хайлаагvй байхад эмээлгvй морь унуулаад уралдуулан зугаагаа гаргаж суудаг нь хvний ёсонд хэр нийцэх бол.

Odriin sonin 2006-2-8

_________________
crybaby


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.06 11:17 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Улс төрчдийн шинэ имидж буюу хурдан морины уралдаан
-Хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно-

Морьд эргэв. Жалга жалгын үндсэрхэг үзэлтнүүд машинаа уралдуулав. Хурдан морь, үнэтэй машины хосолмол уралдаан эхэлж байгаа нь энэ. Тэр дунд Ерөнхий сайд М.Энхболдын морь хурдан байгаа гэж жигтэйхэн. Шинэхэн Ерөнхий сайдын морь гал нохой жилийн шинийн гуравны жавар тачигнасан өдрийн хурдан морины уралдаанд тасархай түрүүлэв. Тэр улс төрд одтой, хурдан морины сонголтод нүдтэй байгаа ажээ. Үүнийх нь төлөө түүнд "үзэгчид" талархал илэрхийлэх ёстой бололтой. Энд ард түмнийг үзэгч гэдгээр орлуулав. Зурагтаар хурдан морины уралдаан үзэж, улстөрчдийн өмссөн зүүснийг шинжиж, жипний чансаа ярилцаж суух үүрэг үзэгчдэд cap шинийн үеэр ногдож байлаа. Төрийн төлөө сэтгэл гаргаж чадаагүй улстөрчид морьд эргэхэд самсаа шархирлаа гэх юм. Бас олон сая төгрөгөөр авсан морь минь, хүлэг минь гэж хөөрцөглөнө. Үнэндээ энэ бүх жүжиглэл нь таалагдсангүй. Хурдан морь бол одоо цагийн Монголын улстөрчийн шинэ имиж, сонгогчдоо татах гэсэн монгол ухаан гэж хэн нэгнийх нь PR-ч зөвлөсөн бололтой юм. Гэтэл энэ зөвлөгөөг бусад нь үлгэрлэн дуурайж эхэлжээ.
Улс орны хувь заяаны тухай ярьж суух ёстой улстөрч маань хурдан морины хөл салтааг шинжиж, айраг түрүү булаалдаж цагийг өнгөрөөх болов. Зугаацаж байгаа нь энэ аж. Нэг, хоёр нь уяач байж болох л доо. Гэтэл сүүлийн үед бултаараа уяач болж, хонхор хонхорт морьд уралдуулж байна. Ядаж байхад УИХ-ын гишүүдээс отгон уяачаар нь Ц.Мөнх-Оргил тодорчээ. Түүнийг Харвардын төгсөгч, цагаан гартан, хөдөөний амьдрал мэддэгтүй гэдгийг"ангийнх нь нөхөд" андахгүй. Дээр нь хурдан битгий хэл номхон морины нуруун дээр мордохдоо маруухан гэдгийг нь нотлох хүмүүс олон. Энэ янзаараа бол тун удахгүй эмэгтэй улстөрчид нь айраг түрүү булаапдаж, агтны хурдыг шинжих нь. Улстөрчдийн энэ сонирхлыг даган хурдан морины үнэ, түүнийг адгуулах үнэ суга өсч байгаа гэх. Орлогын мэдүүлгийг нь үзвээс томхон компанийн дундаж ажилтны жилийн орлогоос хэтэрдэггүй тэдгээр улстөрчид хэдэн саяар үнэлэгдэх хурдан морийг үнэ хаялцан авч чадаад хажуугаар нь гэр бүлээ хүний дайтай авч явж байгааг биширмээр.
Ийнхүү хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно. Өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахын тулд тэднийг хор найруулж байгаа тухай мэдээлэл олон байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй эрхмүүд сайдын суудлыг өмчирхөж, санаархлаа биелүүлэхийн тулд гишүүдийг лоббидох хэрэгтэй. Лоббигоо амжилттай дуусгах зорилгоор хурдан морины уралдаан санаачилж, морь бэлэглэж, газар дээр нь айраг түрүүгээ дамжуулдаг болжээ. Нүдэнд үзэгдэх нь л морь болохоос бус цаана нь юу болж байгааг төсөөлөх аргагүй. Гаднаас нь харахад улстөрчид морь уяж, үндэснийхээ наадмаар наадаж байгаа мэт ойлгогдох ч энэ нь энгийн үзэгчдийн санаж байгаа шиг гэнэн цагаан хобби биш бололтой. Ч.Улаан гишүүний морь хурдац байгаадаа гол бус түүнийг тойрок хүрээлэгчид үнэтэй жипээр хөгжөөн" дэмжиж, "морь тань хурдан байна" гэвэл тал засч, ашиг сонирхлоо нэгтгэж байгааг анзаарах хэрэгтэй боллоо. Морины тухай мэдлэггүй уяачдаар хахсан хурдан морины наадам солиорол болж байна. Энэ янзаараа хөдөө сумын Засаг даргыг нэгдүгээр багийнх нь сайн уяач сумандаа ганц хурдан мориороо найрдаг цаг ирэх нь. Цаашлаад нүүдэлчний coёл иргэншлийг шүтэж, малчин зангаа саарал ордонд гээж чадаагүй эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, "Морь тань хурдан. Ажил чинь амгалан байг" гэж ерөөж байдаг ч юм бил үү.
Үнэтэй морины үр дүн байхгүй уралдаанд Монголын улс төр чирэгдэж эхэллээ. Дугуй дугуйгаа олсон хурдан морины наадам цааш хэнийг шилдэг уяачаар тодруулахыг харья. УИХ-ын чуулганы танхимд суугаа Ч.Улаан, Ц.Цэнгэл, Г.Батхүү, Р.Буд, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд гзсэй уяачид хэнээр бүл нэмэх бол. Улстөрчдийн шинэ имиж хэрхэн халдварлахыг харж суухаас. Улс төр ингэж хүмүүсийг нэгтгэдэг аж. Монголоороо, мориороо гоёсон улстөрч сонгогчдод таалагдаж байна.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.06 11:29 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.20.03 9:00 pm
Posts: 2488
Location: The nicest place ever I seen on the world
Yoronhii said Enhboldiin, Yoronhiilegch Enhbayariin arab shudlen en ter geel yarihaar ni bur durgui hureed baidag yum, :?


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.06 2:34 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
traffic wrote:
Улс төрчдийн шинэ имидж буюу хурдан морины уралдаан
-Хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно-

Морьд эргэв. Жалга жалгын үндсэрхэг үзэлтнүүд машинаа уралдуулав. Хурдан морь, үнэтэй машины хосолмол уралдаан эхэлж байгаа нь энэ. Тэр дунд Ерөнхий сайд М.Энхболдын морь хурдан байгаа гэж жигтэйхэн. Шинэхэн Ерөнхий сайдын морь гал нохой жилийн шинийн гуравны жавар тачигнасан өдрийн хурдан морины уралдаанд тасархай түрүүлэв. Тэр улс төрд одтой, хурдан морины сонголтод нүдтэй байгаа ажээ. Үүнийх нь төлөө түүнд "үзэгчид" талархал илэрхийлэх ёстой бололтой. Энд ард түмнийг үзэгч гэдгээр орлуулав. Зурагтаар хурдан морины уралдаан үзэж, улстөрчдийн өмссөн зүүснийг шинжиж, жипний чансаа ярилцаж суух үүрэг үзэгчдэд cap шинийн үеэр ногдож байлаа. Төрийн төлөө сэтгэл гаргаж чадаагүй улстөрчид морьд эргэхэд самсаа шархирлаа гэх юм. Бас олон сая төгрөгөөр авсан морь минь, хүлэг минь гэж хөөрцөглөнө. Үнэндээ энэ бүх жүжиглэл нь таалагдсангүй. Хурдан морь бол одоо цагийн Монголын улстөрчийн шинэ имиж, сонгогчдоо татах гэсэн монгол ухаан гэж хэн нэгнийх нь PR-ч зөвлөсөн бололтой юм. Гэтэл энэ зөвлөгөөг бусад нь үлгэрлэн дуурайж эхэлжээ.
Улс орны хувь заяаны тухай ярьж суух ёстой улстөрч маань хурдан морины хөл салтааг шинжиж, айраг түрүү булаалдаж цагийг өнгөрөөх болов. Зугаацаж байгаа нь энэ аж. Нэг, хоёр нь уяач байж болох л доо. Гэтэл сүүлийн үед бултаараа уяач болж, хонхор хонхорт морьд уралдуулж байна. Ядаж байхад УИХ-ын гишүүдээс отгон уяачаар нь Ц.Мөнх-Оргил тодорчээ. Түүнийг Харвардын төгсөгч, цагаан гартан, хөдөөний амьдрал мэддэгтүй гэдгийг"ангийнх нь нөхөд" андахгүй. Дээр нь хурдан битгий хэл номхон морины нуруун дээр мордохдоо маруухан гэдгийг нь нотлох хүмүүс олон. Энэ янзаараа бол тун удахгүй эмэгтэй улстөрчид нь айраг түрүү булаапдаж, агтны хурдыг шинжих нь. Улстөрчдийн энэ сонирхлыг даган хурдан морины үнэ, түүнийг адгуулах үнэ суга өсч байгаа гэх. Орлогын мэдүүлгийг нь үзвээс томхон компанийн дундаж ажилтны жилийн орлогоос хэтэрдэггүй тэдгээр улстөрчид хэдэн саяар үнэлэгдэх хурдан морийг үнэ хаялцан авч чадаад хажуугаар нь гэр бүлээ хүний дайтай авч явж байгааг биширмээр.
Ийнхүү хурдан морины уралдаан бизнесийн хүрээнээс хальж, улстөрчдийн халаас руу шилжлээ. Үүнийг бизнесмэнүүд улс төрд мөр гаргаж, чуулганы танхимд эрх мэдлээ дархалсантай холбож болно. Өөрсдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргуулахын тулд тэднийг хор найруулж байгаа тухай мэдээлэл олон байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй эрхмүүд сайдын суудлыг өмчирхөж, санаархлаа биелүүлэхийн тулд гишүүдийг лоббидох хэрэгтэй. Лоббигоо амжилттай дуусгах зорилгоор хурдан морины уралдаан санаачилж, морь бэлэглэж, газар дээр нь айраг түрүүгээ дамжуулдаг болжээ. Нүдэнд үзэгдэх нь л морь болохоос бус цаана нь юу болж байгааг төсөөлөх аргагүй. Гаднаас нь харахад улстөрчид морь уяж, үндэснийхээ наадмаар наадаж байгаа мэт ойлгогдох ч энэ нь энгийн үзэгчдийн санаж байгаа шиг гэнэн цагаан хобби биш бололтой. Ч.Улаан гишүүний морь хурдац байгаадаа гол бус түүнийг тойрок хүрээлэгчид үнэтэй жипээр хөгжөөн" дэмжиж, "морь тань хурдан байна" гэвэл тал засч, ашиг сонирхлоо нэгтгэж байгааг анзаарах хэрэгтэй боллоо. Морины тухай мэдлэггүй уяачдаар хахсан хурдан морины наадам солиорол болж байна. Энэ янзаараа хөдөө сумын Засаг даргыг нэгдүгээр багийнх нь сайн уяач сумандаа ганц хурдан мориороо найрдаг цаг ирэх нь. Цаашлаад нүүдэлчний coёл иргэншлийг шүтэж, малчин зангаа саарал ордонд гээж чадаагүй эрхэм гишүүдэд талархал илэрхийлж, "Морь тань хурдан. Ажил чинь амгалан байг" гэж ерөөж байдаг ч юм бил үү.
Үнэтэй морины үр дүн байхгүй уралдаанд Монголын улс төр чирэгдэж эхэллээ. Дугуй дугуйгаа олсон хурдан морины наадам цааш хэнийг шилдэг уяачаар тодруулахыг харья. УИХ-ын чуулганы танхимд суугаа Ч.Улаан, Ц.Цэнгэл, Г.Батхүү, Р.Буд, Ц.Мөнх-Оргил, М.Энхболд гзсэй уяачид хэнээр бүл нэмэх бол. Улстөрчдийн шинэ имиж хэрхэн халдварлахыг харж суухаас. Улс төр ингэж хүмүүсийг нэгтгэдэг аж. Монголоороо, мориороо гоёсон улстөрч сонгогчдод таалагдаж байна.



Ene undur uneer hudaldaj avaad baigaa moridiig henees avdag gej er ni oilgood baigaan bol. Morinii une usluu ch geh shig, usuj l baival er ni sain um bishuu. Ene tsaanaa heden huduunii malchidad l hurungu oruulalt bolj ochno shuudee. Ene baychuul munguu demii balai umand zarj, muriitai togloj baihiinhaa orond mongol undesnii sportiig hugjuuleh tal deer hurungu oruulalt hiij baigaad ni harin bayrlah heregtei um bishuu.

Ene olon aduug ene tendees selgej, gadna dotnoos morid oruulj irj tsus selbeegui bol nutag nugiinh ni heden aduu ni tendee tsus oirtood mongol aduunii chanar ulam l muudah baisiin bishuu? Odoo er ni mongoliin holiin zain uraldaan delhiid tanigdaad ehelleeshdee, enuugeer damjuulaad juulchid, gadna dotnii tom morinii "mangasuud" ni yostoi orj ireh bishuu...Say l gehed yarmagad orchin ueiin morin toiruulgiin tsogtsolbor baiguulah bolood shav mavaa tavitsan shuudee.

Turiin suldendee zalagdsan, mongol morio uls turtei hutgahgui salgaj oilgoh ni er ni zuitei um bishuu? Imij, lobby, gangan huvtsas ch geh shig...Ene olon tomchuuliin ihenh ni maliin zah zuhaas ta bidnees dutuugui l meddeg humuus sh dee (ihenh ni). Undesniihee deel huvtsasiig saihan urluulaad sar shineeree morio uralduulaad baysahad er ni yu ni bolohgui bainaa. Ecsiin etsest mongol chini zah zeeld shiljsen shuudee, eniig sain bodoh heregtei baihaa. Hudal ni unen ni medegdehgui materialaar, ataarhsandaa ch um uu neg iimerhuu um bichdeg setguulchid er ni bolimoor um doo.

Nemj helehed ene zuvhun minii huviin bodol shuu...

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.17.06 2:53 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

Image

Image

heden zurag hiimeer sanagdlaa... :-)

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.20.06 8:54 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:20 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Dahiad heden zurag...

Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:22 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:23 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:27 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:29 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:31 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:32 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:32 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:33 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:35 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Дархадын цагаан адуу

Монголын хойд хязгаарын өндөр сарьдаг уулстай Шишгэдийн хотгороос Улаан-Уул хүртэл Дархадын цагаан хэмэээх адуу тархжээ. Түүнийг бас тайгын адуу ч гэж нэрлэдэг. Эрт дээр цагаас онгон шүтээн болж ирсэн хийморийн цагаан морийг бэлгэдэн Есөн цагаан бэлгийн адуунаас Богдын шавь дархдуудын отгийн цагаан адуу үүссэн гэдэг. Уг адуу нь зузаан тошгор хар туурайтай, хөл бүдүүн, ууц уртраг, бие товхгор, их тэнхээтэй, цуцдаггүй, эцэх нь бага, өвөрмөц онцлогтой. Зузаан хөр цасыг туурайгаар цавчиж хагд, хөвдөөр хоололдог тэсвэр хатуужилтай адуу юм. Эгц өндөр уул өөд хумслан гишгэж зүтгэдэг, тэрэг чарга хөллөхөд тохиромжтой номхон дөлгөөн, ан аянд их хэрэглэж иржээ. Хоёр нарны хооронд 160-180 км давхихад цуцдаггүй, найман тогоо хөлдөөсөн сүүн ганзагалаад 70 км шогшиход ажирдаггүй адуу гэж нэр гарчээ.

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Last edited by traffic on Feb.21.06 2:36 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:35 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

Image

Image

Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:37 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Goyo zuragnuud baina shuu! Ingehed chi ali nutgiinh ve?

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:38 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Ene henii uya um bol? Boduul neg aldart manlainh ni um shig baigaan...

Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:39 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 2:40 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
traffic wrote:
Goyo zuragnuud baina shuu! Ingehed chi ali nutgiinh ve?


Khuvsgul uu gej ... Darhadiin tsagaan aduunii chini l ezen yavj baina daa...

_________________
Mongolooroo goydog


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.21.06 5:14 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Aug.24.05 2:28 pm
Posts: 768
Location: Bolzootiin Bor Tolgoi
Image

Zurhai ruu...

_________________
Mongolooroo goydog


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 1265 posts ]  Go to page 1 2 3 4 549 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited