Хэний морь торгон жолоогоо єргvvлэх бол ооМаргааш эхлэх vндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд шандаст хvлгvvдийн уяа сойлго таарч байна.

Энэ сарын 7-нд улсын наадамд морио сойсон уяачид их давхил буюу их сунгаагаа хийлээ. Эртний долоон хошуу даншиг наадмын хурдан морьдын уралдаан явагдаж ирсэн Хvй долоо худгийн баруун дэнжид их давхил болов. Хvй долоон худгийн баруун дэнжид буусан галууд хоёр хэсэг болон сунгасан. Єнгєрсєн жил одтой наадсан Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат "Макс" группын тэргvvн шинэхэн тод манлай vяач Д.Ганбаагар болон "Симба" группын Ц.Батсайхан, "Зоос" гал, "Агт-Эрдэнэ" гэх мэт олон галууд морьдоо сорилоо. Энэ сунгааны азаргыг Тєв аймгийн Баян сумын "Агт эрдэнэ" галын уяач Д.Оюунбилэгийн уясан Баасанбазарын сувдан зээрд єнгєллєє. Сувдан зээрд ємнє нь дунд сунгаанд аман хvзvvдсэн аж. Хамгийн гол давхил гэгддэг дунд сунгаанд С.Мєнхбалын халтар азарга тэргvvлсэн байна. Энэ халтар азарга урд нь улсын наадамд уралдаагvй битvv морь юм.
40 гаруй их нас их сунгаанд мордоход "Зоос" талын "Ноёд" группын Г.Буяндоржийн хонгор єнгєлсєн. Хонгор их нас єнєє жил Нийслэлийн тэргvvн хурдад аман хvзvvдсэн бєгєєд сунгаа бvрт єнгєлж байгаа гэнэ. Их насны морьдын дунд єнгєрсєн жилийн улсын наадмын соёолонгийн тvрvv "Макс"-ын Д.Ганбаатарын ухаа халзан харагдсангvй. Ухаа халзан их нас єнєє жил Налайх дvvрэгт уягдаж байгаа аж. Уг ажнайг манлай уяач Сумъяасvрэнгийн Ганхуяг сойж байгаа юм. Мєн тvvний уяан дээр ардын хувьсгалын 87 жилийн ойгоор хязааландаа улсад тvрvvлж, євлийн "Дvнжингаравын хурд"-д манлайлсан Дорнодын Матад сумын Цэндбаатарын хул vрээ уягдаж буй. Энэ уяан дээр єєр бага насанд хурдлах олон шилдэг ажнай сойгдож буй. Мєн Пунцагбалжир агсаны хvv П.Энхмєнхийн уяа тvvнтэй хаяа дэрлэн байгаа. Тэрбээр єнгєрсєн жилийн наадмаас хамгийн олон айраг тvрvv авсан билээ. Мєн энэ єдєр Хvй долоон худгийн баруун ємнєх дэнжид Тод манлай Ц.Дуламсvрэн болон Ц.Аюуш, Д.Мєнхбат, Б.Бат-Єлзий зэрэг уявчид хурдан морьдынхоо уяа сойлгыг таарууллаа.
Хурдан азаргуудаас тод манлай Ц.Дуламсvрэнгийн уясан Завхан аймгийн Яруу сумын Ц.Баянжаргалын магнай халтар азарга цээжинд ирсэн. Энэ нь 2007 оны "Их хурд-IV" уралдаанд торгон жолоогоо єргvvлж, улсад аман хvзvvдсэн тvмний эх билээ. Магнай халтар азарга єнгєрсєн жил мєн улсад уралдаж долоод хурдалсан юм. Уг хурдан буянтай нэг уяаны Євєрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын харьяат Д.Ганбатын босоо дэлтэй хvрэн азарга єнєє жил хєлийн гэмтлийн улмаас уралдахгvй єнжих аж. Харин тод манлай Э.Эрдэнэчулууны сойдог "Мон-Уран" ХХК-ийн Б.Наранхvvгийн шарга азарга урьдын адил єнгєнд давхисаар байгаа. Шарга азарга Налайхын ойролцоо дунд давхилаа хийсэн бол Тєв аймгийн Сэргэлэнгийн их сунгаанд хурдалж хол тасархай тэргvvлсэн байна. Олон уяачийн хэлсэнчлэн шарга азарга єнєє жил ч єнгєнд давхих магадлал єндєр байна.
Мєн Э.Эрдэнэчулуун уяачийн соёолондоо улсад айрагдсан хоёр ч хурдан азарга бий. Мєн єнєє жилийн наадмаар битvv морьд олноороо айрагдаж магадгvй хэмээн хашир уяачид ярьж буй. Хvй долоон худгийн баруун ємнєх их сунгааны их насанд тод манлай Ц.Дуламсvрэнгийн уясан "Дvнжингаравын хурд" уралдаанд торгон жолоогоо єргvvлсэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын уугуул "Сонор трейд" компанийн Б.Энхболдын егvзэр хээр арын морьноосоо саахалтын зайтай тэргvvлсэн. Эдгээрээс хэний уясан морь тvрvvлж уясан эзэн унасан хvvхдээ баярлуулах бол оо.
А.Тvмэнбаяр
Дугаар 53/859/
ТАВАН ЦАГАРИГ