#AsuultSambar :
https://forum.asuult.net/

Спорт ба авилга
https://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=191169
Page 1 of 1

Author:  GaNBaYaR [ Oct.24.13 2:55 pm ]
Post subject:  Спорт ба авилга

монгол улс түүхэндээ анх удаа олимпын алтан медаль авдаг 2008 онд монголчууд бид дэлхийн хэмжээнд авилга өгч сурнаа харуулсан юм.
гэхдээ энэ нь нийт монголчуудад бидэнд хэрэгтэй зүйл байсан бөлгөө.

олимп болон дэлхийн аваргын алтан медаль 1.000.000$
олимп болон дэлхийн аваргын хүрэл медаль 10.000$-150.000$

ийм тогтсон ханштай байдаг юм байна.

гэтэл манай шинэ засгийн газрын тогтоол нь олимп болон дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл авсан бол гэж заасан. гэвч тогтоолыг хэрэгжүүлэх журамд нь алт, мөнгө, хүрэлийг авсан тоогоор нь үржүүлнэ гээд заачихаж. ядаж байхад сүүлийн үед бүх л тэмцээн 2ш хүрэл медальтай болсон. хуучны шагналт 4р байр нь хүрэл медаль болчихсон. гэтэл ЗГ-ын тогтоол болон журамд 4р байр гэж заагүй, медалийн тоогоор үржүүлэхгүй гэсэн заалт байхгүй нь энэ сайхан тогтоолыг дунд шатанд нь завхруулах шалтгаан болжээ. магадагүй албаар тэгсэн ч байж болно.

харин энэ боломжуудыг харсан, мэдсэн зарим тамирчид маань мөнгөний хойноос гүйдэг болчихож.
хэдэн ногоон зээлж аваад хүрэл болж өгвөл алт болгож ирээд зээлээ төлөөд дээр нь ашигтай ажиллаж байна.

арга ч үгүй юмдаа. хүн чинь ар гэрээ тэжээх хэрэгтэй шүү дээ.

Author:  Аллергий [ Oct.24.13 3:10 pm ]
Post subject:  Re: Спорт ба авилга

Андуураад байна андуураад байна авилга гэдэг чинь жишээ УН.А нь АН.Б албаар унаж мөнгө авч УН цол болгож байгаа процесийг хэлж байгаа юм. Өөрийн чинь бичсэн зүйл бол хандив бэлэг гэх төрөлд орох байлгүй дээ. Жишээ нь сая ДАШТ ын удирчилсан шатны европын хэсгийн тоглолтонд Азербайжен Оросын хаалган хийсэн гоал бүрийг 100.000 евро хожвол тоглогч бүрт 100.000 өгнө гэж байсан. Өөрийнхөөр чинь бас хахууль мөн үү энэ?

Author:  GaNBaYaR [ Oct.24.13 3:23 pm ]
Post subject:  Re: Спорт ба авилга

наадах чинь бол миний хөдсөн асуудлын нөгөө тал нь.

гол нь түмний нүдэнд биш далд явагдаад байна шд.
хүрэл медалиа надад өгчих чамд 10к ногоон өгье гэхэд африкын эсвэл аль нэг "ядуу" орны тамирчин шууд л зөвшөөрдөг гэж байгаа. мэдээж улайм цайм бууж өгөхгүй л дээ. мэхээ албаар дутуу хийж нтр. зүгээр л хошин шог болдог.
гэтэл монголдоо ирхээрээ нус нулимс болоод л үнэн хүчээрээ авсан юм шиг яриад байдгийг нь хэлсийн.
харин хойд солонгосын тамирчид ийм саналыг ойлгодоггүй гэсэн.
тэд ойлгохгүй гайхсан харцаар харж байгаад үгүй гэхэд нь нөгөө улсын тамирчин нь бас гайхаад хоцордог гэж байгаа.

Author:  Аллергий [ Oct.24.13 3:37 pm ]
Post subject:  Re: Спорт ба авилга

Ямар тохиолдол байна сонирхуулаач хө

Author:  Саруул [ Oct.24.13 3:48 pm ]
Post subject:  Re: Спорт ба авилга

Олимпийн алтан медаль лав спортын ордны үнэтэй кх кх

Page 1 of 1 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/