#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.28.17 9:35 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: May.22.13 11:59 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
За нэг ийм сэдэв нээчихлээ, Эхний ээлжинд Дэлхийн өндөр уулсын танилцуулга оруулна аа, Дараа нь Монголын өндөр уулсын танилцуулга.
Тэгээд л хэн хэн аль ууланд авирсан гээд бичээд байж дээ. Мөн монголчууд дэлхийн болон монголын аль аль өндөр уулсад авирсан талаар ч оруулах юм.

Монголын уулсыг ерөнхийдөө 4 нуруунд хувааж үздэг юм билээ.

1. Алтайн нуруу, ноён оргил нь Хүйтэн \4374м\
2. Хангайн нуруу, ноён оргил нь Отгонтэнгэр хайрхан \4031м\
3. Соёны нуруу, ноён оргил нь Мөнх Сарьдаг \3491м\
4. Хэнтийн нуруу, ноён оргил нь Асралт хайрхан \2800м\ ба эдгээрээс Орос, Хятад, Монгол 3 улсын хил дээр байдаг нь Хүйтэн оргил, Орос, Монголын 2 улсын хил дээр байдаг нь Мөнх Сарьдаг юм билээ.
Миний хувьд монголдоо зөвхөн Асралт хайрханы оргилд л гарч байв.

Дэлхийн 7 тивийн 7 оргил нь дараах юм.
1. Ази тивийн ноён оргил, дэлхийн хамгийн өндөр цэг Эверест \8848м\
2. Өмнөд Америк тивийн ноён оргил, Аконкагyа \6962м\
3. Хойд Америк тивийн ноён оргил, Маккинли \6194м\
4. Африк тивийн ноён оргил, Климинжора \5895м\
5. Европ тивийн ноён оргил, Эльбрус \5642м\
6. Антрактидын ноён оргил, Виндсон Массиф \4892м\
7. Австрали, далайн орнуудын ноён оргил, Карстенц Пирамид \4884м\

Эдгээрээс миний хувьд Эльбрус оргилд амжилттай гарчээ. Спортын хүн биш учир их хүнд хэцүү авиралт болсон.


Last edited by auth on Jun.28.13 11:28 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.22.13 12:13 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Д.Нацагдоржийн шүлэгт эдгээр нуруунуудыг дурьджээ.


Хэнтий Хангай Соёны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд

Мэнэн Шарга Номины өөргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон


Top
   
PostPosted: Jun.18.13 12:36 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Монголын томоохон уул, нурууд

Монгол Алтайн нуруу:
1. Хүйтэн уул - 4374м
2. Мөнх Хайрхан уул - 4204м
3. Цаст уул - 4193м
4. Цамбагарав уул - 4165м
5. Сутай уул - 4090м
6. Хархираа уул - 4037м
7. Их Түргэн уул - 4029м
8. Баатар Хайрханы нуруу - 3984м
9. Сайр уул - 3984м
10. Түргэн уул - 3965м
11. Цэнгэл Хайрхан уул - 3943м
12. Аж Богд уул - 3802м
13. Жаргалант Хайрхан уул - 3797м
14. Гичгэний нуруу - 3769м
15. Бурхан Буудай уул - 3765м
16. Хасагт Хайрхан уул - 3578м
17. Бумбат Хайрхан уул - 3464м
18. Сэрх уул - 3155м
19. Хан Тайширын нуруу - 3070м
20. Тахийн Шар нуруу - 2740м
21. Юмт уул - 2676м

Говь Алтай:
1. Их Богд уул - 3957м
2. Бага Богд уул - 3590м
3. Баян Цагаан уул - 3452м
4. Гурван Сайханы нуруу - 2825м
5. Нэмэгт уул - 2769м
6. Сэврэй уул - 2632м
7. Тост уул - 2517м
8. Арц Богд уул - 2477м

Хангайн нуруу:
1. Отгонтэнгэр уул - 4021м
2. Эрхэт Хайрхан уул - 3535м
3. Дулаан Хайрхан уул - 3266м
4. Зүрхийн Хүнх уул - 3227м
5. Суварга хайрхан уул - 3179м
6. Дуулга уул - 2928м

Хөвсгөл орчмын уулс: Соёоны нуруу
1. Мөнх Сарьдаг уул - 3491м
2. Дэлгэр Хан уул - 3093м
3. Бүрэн Тогтох уул - 2532м
4. Улаан Тайга - 3022м

Хэнтийн нуруу:
1. Асралт Хайрхан уул - 2800м
2. Хийдийн Сарьдаг - 2665м
3. Хэнтий Хан уул - 2382м
4. Богд Хан уул - 2265м


Top
   
PostPosted: Jun.18.13 1:09 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Эверестийн оргилд гарсан хамгийн ахмад уулчин нь 80 настай Япон, хамгийн залуу нь 14 настай Хятад байдгийм бна лээ.

Тэгэхээр миний санаанд багтаад л бгаам даа. :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.20.13 10:03 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Guy wrote:
Эверестийн оргилд гарсан хамгийн ахмад уулчин нь 80 настай Япон, хамгийн залуу нь 14 настай Хятад байдгийм бна лээ.

Тэгэхээр миний санаанд багтаад л бгаам даа. :mrgreen:


Yag unendee Everested Balba iin talaas avirahad technical aviralt geh zuil bagatai. Gol n eruusuu l undurt zohitsoh, dasah l asuudal bii. Mun tulbur n ireh jilees iheer nemegdej baigaa, tax n barag 50000$ bolson gesen surag bii. Ug n neg hunii tulbur 30000$ havitsaa baisan.

Sayhan BBC eer neg nevtruuleg uzej baihad manai Khuitenii orgil delkhiin avirahad hund hetsuu 10 orgild bagtsan haragdana lee. Tegehed Everest baihgui baisan.


Top
   
PostPosted: Jun.20.13 10:08 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Тээр жил Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрын хөтлөлцөж гардаг чинь Хүйтний оргил билүү?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.20.13 12:04 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Tiim tiim, Huiten mun.


Top
   
PostPosted: Jun.20.13 12:10 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
auth wrote:
Эдгээрээс миний хувьд Эльбрус оргилд амжилттай гарчээ. Спортын хүн биш учир их хүнд хэцүү авиралт болсон.


Энэ чинь бахархмаар том амжилт бна ш д. :wd:

Миний хувьд Цэцээ гүн рүүгээ ч гарч үзээгүй л бна, гэхдээ энэ зун заавал амжиж хийх зүйлсийн тоонд оруулцан бгаа. :mrgreen: Ер нь цаг заваараа хайкингаар хичээллэе гэж бодоод л бгаа.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.20.13 1:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Guy wrote:
auth wrote:
Эдгээрээс миний хувьд Эльбрус оргилд амжилттай гарчээ. Спортын хүн биш учир их хүнд хэцүү авиралт болсон.


Энэ чинь бахархмаар том амжилт бна ш д. :wd:

Миний хувьд Цэцээ гүн рүүгээ ч гарч үзээгүй л бна, гэхдээ энэ зун заавал амжиж хийх зүйлсийн тоонд оруулцан бгаа. :mrgreen: Ер нь цаг заваараа хайкингаар хичээллэе гэж бодоод л бгаа.


Хамт Клааб байгуулах уу? :frog:


Top
   
PostPosted: Jun.20.13 1:25 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Иймэрхүү клаабт элсэе гэвэл хар мянгаараа л бдаг блгүй дээ.

Зүгээр санаа нийлсэн хэдэн нөхөд /форумын ч юм уу/ фракц байгуулаад амралтын өдрөөрөө хотын ойролцоох дов толгодууд дээр хайкинг хийдэг байж болох юм. :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.20.13 1:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Тэгээд байгуулахуу гэж байхад би өөрийн чинь бодвол Цэцэ гүн гарсан туршлагатай юм байна. Хохо


Top
   
PostPosted: Jun.20.13 1:35 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Чи ч миний хажууд "үхэхээс бусдыг үзсэн" уулчин юм бна. :haha:

Клааб маань ямаршуу байх хэрэгтэй вэ, чи анхан шатны мэдээлэл өгөөч.

auth гишүүн монголд бдаг уу?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.20.13 1:46 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Клааб маань ерөнхийдөө Ардчилсан байхад болно.


Top
   
PostPosted: Jun.20.13 4:20 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Guy wrote:
auth wrote:
Эдгээрээс миний хувьд Эльбрус оргилд амжилттай гарчээ. Спортын хүн биш учир их хүнд хэцүү авиралт болсон.


Энэ чинь бахархмаар том амжилт бна ш д. :wd:

Миний хувьд Цэцээ гүн рүүгээ ч гарч үзээгүй л бна, гэхдээ энэ зун заавал амжиж хийх зүйлсийн тоонд оруулцан бгаа. :mrgreen: Ер нь цаг заваараа хайкингаар хичээллэе гэж бодоод л бгаа.


Bayarlalaa.
Ene zun zaaval Tsetsee Gun garaarai. :) \neg orgil deer garchihad tsaash tsaashdaa uul uur chamaig duudna aa\
Clubiin huvid baiguulj bolno oo. Gehdee ungursun jilees manaid ih olon club shineer baiguulagdsan.
Jishee n: Mongol Hiking, Khairkhan Hiking, Ub Hiking, Sutain bor, Uulchin mongol niigemleg geh met. Ihenh n turiin bus baiguullaga bolson bna lee.


Top
   
PostPosted: Jun.20.13 6:58 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
8000м ээс өндөр 14 оргил. Эдгээр нь бүгд Гималайн нуруунд сүндэрлэдэг билээ.

1. Everest \8848m\
2. K2 \8611m\ \авирахад хамгийн аюултай оргилд тооцогддог\
3. Kangchenjunga \8586m\
4. Lhotse \8516m\
5. Makalu \8485m\
6. Cho Oyu \8188m\
7. Dhaulagiri I \8167m\
8. Manaslu \8163m\
9. Nanga Parbat \8126m\
10. Annapurna I \8091m\
11. Gasherbrum I \8080m\
12. Broad Peak \8051m\
13. Gasherbrum II \8034m\
14. Shishapangma \8027m\

Эдгээрээс Монголчуудын гарсан нь Everest, Cho Oyu юм. Энэ жил эмэгтэй уулчдаас Гангаамаа K2 д авирахаар сэтгэл шулуудсан. Үндсэн дайралтууд 7 сарын сүүл, 8 сарын эхээр хийгдэх байх.


Top
   
PostPosted: Jun.24.13 5:47 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Харамсалтай мэдээ:
Өнгөрсөн шөнө буюу 6 сарын 23 --нд Пакистаны хойд хэсэгт орших Гилгит тосгоны нэгэн зочид буудалд хоноглож байсан 10 уулчныг нутгийн "сайн эрчүүд" - террористууд буудан алжээ. Амиа алдсан 1 орос, 5 украин, 3 хятад, нэг литва хүмүүс бүгд Нанга Парбат ууланд авирахаар явж байжээ. Хятадын Синьхуа, ОХУ-ын Уулчдын холбоо, Пакистаны ЦЕГ-ын мэдээлснээр алуурчид тэднийг буудлаас гаргаж гадаа жагсааж байгаад автомат буугаар шүршиж алсан гэнэ. Үрэгдэгсэдийн эд зүйлсийг алан хядагч нар өөр хоорондоо хуваан авч өөрийн болгосон гэж мэдээлэв. Одоогоор Пакистанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй алан хядагчдын олон бүлэглэлүүдээс аль нь ч энэ хэргийг "бид хийсэн" гэж мэдэгдээгүй байна. Амиа алдсан 10 уулчдаас 1-х нь нэр ус, харъяалал тодорхой бус байгаа юм байна. Одоо нас барагчдын цогцосыг Исламабад хотод авчиржээ.
Нэг хятад иргэн зугатаж амжсан бөгөөд өдөр нь айж сүрдэж, цочирдсон байдалтай уулнаас бууж иржээ. Амиа алдсан Украины уулчдын дотор тус улсын хамгийн алдартай уулчин Игорь Свергун байгаа юм байна.

Уулчдын дунд "алуурчин" гэх нэртэй Нанга Парбат ууланд энэ жил авиралт болохгүй нь бололтой.

Манай Б,Гангаамааг авчирах хэрэгтэй болох нь дээ. Харин яаж вэ гэдэг асуудал гарлаа даа. Гангаамаа Пакистанд байдаг K2 оргилд олон улсын уулчдын багтай хамтран авирч байгаа билээ.


Top
   
PostPosted: Jun.24.13 6:28 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Элитийн батальоныхныг десантаар буулгаж нууцаар авчрах хэрэгтэй.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.27.13 5:27 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Aylal maani tsutslagdlaa.
Ug n 8 sariin 2nd ene uulruu yavah gej beltgelee hiij baisan mini talaar ungurluu. Gehdee yahav uul baij l baihaas hoish dahin neg jil huleehed gemgui ee.
Khantenger 7010m
Image


Top
   
PostPosted: Jun.27.13 5:36 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Уул бол байж л бна, харин чи байх уу? :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.28.13 11:24 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Guy wrote:
...
Миний хувьд Цэцээ гүн рүүгээ ч гарч үзээгүй л бна, гэхдээ энэ зун заавал амжиж хийх зүйлсийн тоонд оруулцан бгаа. :mrgreen: Ер нь цаг заваараа хайкингаар хичээллэе гэж бодоод л бгаа.


+1
Энэ зун гарна аа л гэцэн байгаа.


auth wrote:
Guy wrote:
Эверестийн оргилд гарсан хамгийн ахмад уулчин нь 80 настай Япон, хамгийн залуу нь 14 настай Хятад байдгийм бна лээ.

Тэгэхээр миний санаанд багтаад л бгаам даа. :mrgreen:


Yag unendee Everested Balba iin talaas avirahad technical aviralt geh zuil bagatai. Gol n eruusuu l undurt zohitsoh, dasah l asuudal bii..

Уулчид Гималайн уулсын өндөрлөг рүү гараад дасч масаад байж байх хооронд Түвд нөхдүүд ирээд хогийг нь түүчээд хээв нэг яваад өгдөг гээд байгааз :frog:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jun.28.13 11:53 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
7000m undurt uulchid aria gej amisgal avch baihad shirva nar heev neg tamhi tataad zogsoj baidag gsen, hehe


Top
   
PostPosted: Jun.28.13 12:02 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
8000м ээс дээш өндөртэй 14 оргилоос Өвөл гарч чадахгүй байгаа нь К2 (8611м), Нанга-Парбат (8125м) юм. Өнгөрсөн өвөл Польшийн 4 уулчин Брод Пик оргилд амжилттай гарсан боловч буух замдаа 2 нь ууландаа үлдсэн нь харамсалтай.
Монголын хамгийн өндөр цэг Хүйтэн оргилруу Гангаамаа дайраад дийлээгүй билээ. Гангаамаагийн хувьд Хүйтэнд бараг 23 удаа гарсан гэдэг.


Top
   
PostPosted: Jun.28.13 1:30 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
auth wrote:
Монголын хамгийн өндөр цэг Хүйтэн оргилруу Гангаамаа дайраад дийлээгүй билээ. Гангаамаагийн хувьд Хүйтэнд бараг 23 удаа гарсан гэдэг.


Бичсэн өгүүлбэрүүд чинь зөрчилдөөд байх юм. "Найрамдал руу дайраад дийлээгүй..." гэх гэж бсан уу?

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jun.28.13 3:16 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
No no, Uvul gej baigaan.
5 - 9 sard niitdee 23 garsan. Gangaamaa uvul 2 sard dairaad garch chadaagui.
Alivaa orgild Zun avirah, Uvul avirah ih yalgaatai uym.
7 sard hotod +30 tai baihad Huiten orgil deer (-10) - (-20) baih jisheetei. Uvul 1 sard hotod -25 tai baihad Huiten orgil deer (-40) - (-50) baih jisheenii.

Odoo er n delkhiin uulchdad hun garch uzeegui orgil baihgui bolson shuu dee. Tiimees orgiluudad shine zamaar avirah, uvul avirah, huchil turugchiin bagagui avirah geh met iluu extreme talruugaa orson. Gehdee uuniig zuvhun aguu uulchid l hiideg.
Iimerhuu baidlaar aviralt hiiseer Everested gehed l aviralt hiih 30 garan zamtai bolson shuu dee. Russia uulchid bol hunii gargasan zamaar yavna gej ugui, uursduu l zam gargadag uls.


Top
   
PostPosted: Jul.04.13 10:11 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Гангаамаа эгч ч ёстой дайчин эмэгтэй дээ. Өвөлжин бэлтгэл хийчдэг. Гэрт нь ганц нэг удаа л очиж байсан. Дан уулын хувцас гутал, үүргэвч гээд л... тийм юмнууд байдаг.
Гималайд гарснаас нь л хойш улс тоох болсон, тэрнээс биш хүмүүс таньдаг ч гүй л байсан.
Гутал хувцаснаас эхлээд хэрэглэл нь үнэ бол майр юм билээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.04.13 6:10 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Gangaamaa aimar uulchin shuu. K2 t ehnii camp ee baiguulj bna gesen medeetei.
Hereglel, bagaj chini uulchdiin bas neg hundreltei zuil shuu dee. Ami nastai shuud holbogddog bolohoor hulhi en teriig avna gesen oilgolt baihgui. Yag l sainiig n avahgui bol chadrana. Ter n tegeed tengert hadsan unetei.
Uulchdad daraah 3 zardal bna aa.
1. Huvtsas hereglel, bagaj
2. Zamiin zardal, hool huns
3. Tuhain uuliin tatvar


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited