#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.01.17 1:19 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jul.04.13 6:17 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Elbrus suuliin dairalt 2012.08.14
Image


Top
   
PostPosted: Jul.05.13 2:14 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Яаа гоё харагдаж байна шүү.

Маргааш өглөө Цэцээ гүн рүү анхны дайралтаа хийхээр боллоо. Кэмп-ээ хаана байгуулахаа мэддэггүй :Р

Нээрээ Цэцээ гүн рүү гарч үзье дээ энэ чинь.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.05.13 2:16 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
auth wrote:
Elbrus suuliin dairalt 2012.08.14
Image


:wd:

Цэцээ гүн рүү энэ зун амжиж дайралт хийнэ ээ, зардал мөнгөний асуудлаас болоод жаахан хойшлогдоод бна. :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.05.13 2:37 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Хүн ямар мөнгө орж шальдаг юм


Top
   
PostPosted: Jul.05.13 2:42 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Хамтдаа Цэцээ гүн рүү гарах уу уулчид аа? :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.05.13 2:44 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
За ямар ч гэсэн Guy-аас түрүүлээд гарч байгаан байна. Гарч ирээд оргил өөд хичнээн янзын зам байдаг талаар зөвлөгөө өгч гарын авлагаар хангая :mrgreen:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.05.13 2:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Тэгье яг одоо явья


Top
   
PostPosted: Jul.05.13 2:49 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
bet20 wrote:
За ямар ч гэсэн Guy-аас түрүүлээд гарч байгаан байна. Гарч ирээд оргил өөд хичнээн янзын зам байдаг талаар зөвлөгөө өгч гарын авлагаар хангая :mrgreen:


Чи ивээн тэтгэгч олциймуу?

За юутай ч аюул осол, эрсдэл багатай замыг нь зааж өгөөрэй.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.05.13 2:51 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
Маншурийн хийд ороод л дээшээ хэдэн км алхаад орчихдогшд


Top
   
PostPosted: Jul.05.13 2:52 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Манзушир гээч хар мал аа.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.05.13 2:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Dec.08.11 2:34 pm
Posts: 5704
ООн тэгдэг билүү хийд ч гэж дээ балгас


Top
   
PostPosted: Jul.05.13 3:09 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Guy wrote:
bet20 wrote:
За ямар ч гэсэн Guy-аас түрүүлээд гарч байгаан байна. Гарч ирээд оргил өөд хичнээн янзын зам байдаг талаар зөвлөгөө өгч гарын авлагаар хангая :mrgreen:


Чи ивээн тэтгэгч олциймуу?

За юутай ч аюул осол, эрсдэл багатай замыг нь зааж өгөөрэй.


Ивээн тэтгэгч байгууллагынхаа туг далбааг авчихсан байгаа. :razz:

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.08.13 10:56 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Image
Цэцээ гүн рүү гарах 2 жим байна.
1 дэх нь Төр хурахын амнаас гарах
2 дахь нь Манзушир-ийн хийдээс алхах

Манзуширын хийдээс явах бас л 2 арга байна
эхнийх нь хөлд хөнгөн пүүзтэй явах
удаах нь ус чийг нэвтэрдэггүй усны гуталтай явах гээд ... олон олон харгуй байдаг юм байна.

Харин бороо ус гайгүй байж таарлаа... Дээгүүрээ бол намгархаг байж мэдэхээр байна.
Image
Image

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.08.13 12:38 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Цэцээ гүний оргилыг амжилттай эзэлсэнд баяр хүргэе ээ. :mrgreen:

Зургаас харахад цаг агаар маш тохиромжтой байсан бололтой. Шинэ залуу уулчдад зааж зөвлөх юм байвал бичээд туршлагаасаа хуваалцаарай.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.12.13 9:51 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2086
Location: Mongolia
za uulinhanda amjilt hvsie.

_________________
Wish all the best MGL


Top
   
PostPosted: Jul.15.13 10:17 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Za huduuguur yavj baigaad irlee.
bet20 t bayar hurgeye.

Tsetsee gunruu garahad humuusiin meddeg 2 zam baidag ba yag gardag 30 aad zam bii. Am bolgonoor n garah ba tus burtee uur nertei gej baigaa.


Top
   
PostPosted: Jul.15.13 4:12 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Цэцээ гүн рүү гарах "уулчдыг" төөрөхөөс сэргийлж жим дагуу моднууд дээр шар будагаар тэмдэг тавьсан байсан ба моднуудыг /зарим модгүй хэсэгт чулуунуудыг/ Манзушир-аас Цэцээ гүн рүү гартал 1-58 хүртэл дугаарласан байсан нь хэр хэмжээтэй зай үлдсэнийг мэдэх аятайхан арга байлаа. Бидний хөтөч 108 мод гэж сэтгэл санаагаар хямраах дөхсөнийг эс тооцвол.
Дугаарласан 2 модны хоорондох зай нь яг таг төдөн метр гэсэн юм байхгүй юм билээ.
Миний хувьд 37 дахь мод хүртэл хүүгээ тэвэрч очоод тэндээ бусад хүүхдүүд, эмэгтэйчүүдийг үлдээгээд дээшээ гарсан. Яг ганцаараа гарахаар болвол ядарч цөхөөд байхааргүй юм билээ.

auth-аа дараагийн удаа зам ойр Цэцээ гүнээс ялимгүй өндөр "оргил" санал болгооч

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.15.13 4:15 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
bet20 wrote:
Бидний хөтөч 108 мод гэж


Ширпатай явсиймуу? :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Jul.15.13 4:17 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Өмнө нь 2-3 удаа гарсан туршлага бүхий уулчинтай хамт авирсан

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.15.13 4:47 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Hamgiin oir Tsetsee gunees undur gevel Khentiin nuruu l bna daa.
UB ees 50km tsaana baih Uhaa khairkhan 2340m, 100km Asralt khairkhan 2800m geh met.
Uhaa ruu jijeg teregtei yavah hereggui, zam n nileed changa, Tereljiin gol garna, shavar garna. Boroo bagatai bol gaigui l dee. Asralt ch yalgaagui, Hamag uymaa uureed neg taldaa 17-20km alhah ajil garna.


Top
   
PostPosted: Jul.15.13 5:08 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Ер нь бол морь л сайхан унаа юм дөө. Шавар шавхайнаас нээх айгаад байхгүй, уул нурууны бэлд бол хөнгөхөн аваачна.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.29.13 6:32 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
K2 t avirch bui 7 bagiin 6 n aviraltaa zogsooloo. Uunii dotor manai Gangaamaa ch hamt nutag butshaar bolov.
K2 uneheer changa uul bolohoo haruulj ene jil heniig ch orgil deeree gishguulsengui. Zorigloj avirsan 23 uulchnaas 21 n esen mend uulnaas buusan ba hamgiin haramsaltai n asar turshlagatai New Zeland iin uulchin Martin.S huuteigee oldsongui, osoldson n todorhoi boljee.
Ene jiliin Pakistanii uuliin aviralt mash emgeneltei tugsuv.
Nanga Parbat d 10 uulchin buuduulsan bol Broad Peak d Germany zaluuhan emegtei uuliin gold jivj, Gasherburam I d Spain iin 3 uulchin orgild garchihaad buuhdaa osoldoj, Gasherburam II t Polshiin aldart uulchin Hayzer suraggui boljee.

K2
Image


Top
   
PostPosted: Aug.23.13 2:49 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
“Алуурчин уулс” хэмээн орон орны уулчдын нэрлэдэг “К-2”, “Броуд пик” зэрэг дэлхийд алдартай догшин хайрханд Монголын уулчдын анхны мөрийг тамгалсан гавьяат тамирчин Б.Гангаамаатай ярилцлаа.

-Хоёр сар гаруйн хугацаанд дэлхийн хоёр том ноён оргилд хийсэн аяллын тань тухай сонирхъё?
-Би Пакистаны нутаг дэвсгэрт орших Кара-Карум /Хар хорум/ нурууны далайн төвшнөөс дээш 8047 метрийн өндөр “Броуд Пик” болон 8611 метрийн өндөр “К-2” оргилд өнгөрсөн зургадугаар сарын 27-нд авиралтаа эхлүүлсэн. “Броуд Пик” уулнаас эхлүүлсэн анхны авиралтад 13 орны 67 уулчин есөн баг болон хуваагдаж, нийт 24 өдрийн турш авирсан боловч ердөө долоон уулчин нь оргилд хүрч чадсан.

Харамсалтай нь тэдний гурав нь буух замдаа эндсэн юм. Дэлхийд 8000 метрээс дээш өргөгдсөн 14 уулын тав нь Пакистан улсад харьяалагддаг юм билээ. Эдгээр уулсын замд таарах бэршээл саадыг “К” хэмээн ангилдаг. Би өнгөрсөн сарын 17-нд гуравдугаар кэмпд ачаагаа буулгаж, тэндээсээ эхний дайралтаа хийсэн.

Улмаар манай аяллын багийнхан хоёрдугаар кэмп буюу 6200 метрийн өндөрт гарахад Иран улсын гурван уулчин харамсалтайгаар амь эрсэдсэн юм. Тиймээс аяллын штабын зүгээс нийт уулчдаас бүрдсэн эрэн хайх эрсдэлийн хоёр багийг гаргаж авиралтыг түр хугацаагаар цуцласан. Бид удаан хайсны эцэст хэдэн хүний мөрийг олсон юм. Тухайн мөрийг бид Иран улсын уулчдынх хэмээн таамаглаж, цааш эрэн хайх ажиллагаагаа үргэлжүүлсэн.

Ингэж явсаар ууланд осолдсон нэг хүний цогцостой таарахад тэр нь энэ оны гуравдугаар сард сураг тасарсан Польшийн хоёр уулчны нэг болохыг олж тогтоосон. Харин өнөөх уулчдын явсан мөр уул руу авирах ёстой замын эсрэг талаар буюу авирахад хүнд хэсгээр дайрсан байлаа. Тэд манай багийн замын хөтөч байсан. Штабын зүгээс аяллыг зогсоохыг үүрэг болгосон юм билээ. Ингээд манай аяллын багийн авиралт энд хүрч зогссон боловч бид “К-2” оргилд гарах зорилгоо цааш үргэлжлүүлсэн юм.

-Тэдэнтэй холбоо тогтоох ямар ч боломж байгаагүй хэрэг үү?
-Тэд аяллын багийнхантай долдугаар сарын 16-нд хамгийн сүүлд холбогдсон. Хоёр хоног хэл чимээгүй болоход бид Ираны залуусыг өнгөрчээ л гэж таамагласан юм. Түүнээс хойш дөрвөн өдрийн дараа тэд Иран улсын Элчин сайдын яам руу хамгийн сүүлд холбоо барьсан гэсэн.

Тухайн дуудлага тэдний сүүлийн боломж байсан юм билээ. Тэд хэлэхдээ “Идэх хоол хүнс дууссан. Бие хямраад ядарч байна. Буух замаа мэдэхгүй, хамгаалалтын олс олдохгүй хэцүү байна” гэсэн юм билээ.

-“Броуд Пик”-ийн оргилд Монгол Улсын төрийн далбайг хэрхэн мандуулсан талаараа дурсаач?
-Би оргил руу гарах боломжгүй гэдгээ мэдэх даруйд өөр улсын туршлагатай сайн уулчинд төрийн далбаагаа мандуулж өгөхийг хүссэн юм. Тэр уулчин Монголын төрийн далбааг 12 цагт намируулсан юм билээ. Би морин цагт “Броуд пик”-ийн оргилд Монголын далбаа намирлаа гэж бэлгэшээж байгаа.

-Та Дэлхийн хамгийн өндөр уул Эверестэд амжилттай гарсан Монголын анхны эмэгтэй уулчин. Харин энэ удаад хамгийн хэцүү гэгдэх “К-2”-руу дайралт хийсэн Монголын анхны уулчин болж чадлаа?
-Манай аяллын багийнхан энэ онд дайралт хийсэн 14 дэх баг нь юм билээ. Энэ удаагийн авиралтын группэд багтсан уулчдын дотроос цорын ганц эмэгтэй уулчин нь би. Биднийг дайралт хийхэд авирах зам тийм ч таатай байгаагүй. Бид 7000 гаруй метрийн өндрөөс авиралтаа зогсоосон хэрэг. Энэ удаагийн экспедицээс нэг ч хүн оргилд хүрэлгүй нутаг буцсан даа.

-Уулчдын ярианаас сонсоход “К-2”хайрханыг “ааштай” гэлцэх юм билээ. Магадгүй энэ хайрхан өнгөрсөн сард уулчин хүлээж авах дургүй байсан биз?
-“К-2”-т авирах тохиромжтой мөчлөг нь долдугаар сар байсан юм. Би энэ ууланд авирах гэж эртнээс бэлдсэн. Надад сэтгэл санааны болон биеийн хүчний бэлтгэл гээд дутуу зүйл байгаагүй. Харин “К-2” хайрханд гарах хугацаа нь энэ жил биш бололтой. Гэхдээ би шантрахгүй. Энэ хайрхан намайг хүлээж авах өдөр удахгүй ирнэ гэж боддог болохоор тэр.

-Таныг авирах хугацаанд тэнгэр ямархуу байв?

-Цаг агаар харьцангуй тогтуун байсан. Биднийг үндсэн дайралтаа хийх үед шинийн 15-ны сар гарч байсан юм.

-Эверестийн, “К-2“-ын авиралт юугаараа ялгаатай, онцлог байв?
-Энэ хоёр алдартай хайрханд дайралт хийх шийдвэрийг уулчин бүр тийм ч амар гаргадаггүй юм. Эверестэд авирах зам нь өндөр боловч “К-2”-той харьцуулахад бэрхшээл нь арай бага юм болов уу. “К-2”-руу авирахад зам нь эгц налуугаас гадна гишгэсэн газрын доогуур ус урсч байх жишээтэй. Зарим хэсэгтээ мөстэй, түүгээр явж өнгөрөхөд цаг их алддаг юм билээ. Огцом пирамид хэлбэртэй энэ уулнаас хөл нэгэнт алдвал тогтож үлдэнэ гэж бараг үгүй. Хүний тасарсан гар, хөл тааралдах нь “К-2”-ыг аль хэр зочломтгой вэ гэдгийг харуулах биз ээ.

-Талийгаачдын цогцсыг цэвэрлэдэг болсон гэж дуулсан?
-14 хүний бүрэлдэхүүнтэй эрсдэлийн баг жилд нэг удаа цэвэрлэдэг гэсэн. Энэ багийг Италийн уулчин Агустина өөрийн хөрөнгөөр ивээн тэтгэж цэвэрлүүлдэг гэнэ лээ. Учир нь түүний багын найз 25 жилийн өмнө “К-2” уулын оргилоос буух замдаа осолдсон юм.

-Танай аяллын багт багтсан Ираны уулчид осолдоогүй бол гэх бодол төрж байв уу?

-Тэд зам гаргах жижүүрийн үүрэгтэй авирсан. Тэднийхээ гаргасан замын хүчинд бид уулын хагасыг амжилттай давсан юм шүү. Уулын спортын оргилд баг хамт олны эвийн хүч, нэг санаа зорилгын үр дүнд хүрдэг юм. Таяг, дөрөөтэй хэн нэгэн дуртай үедээ гараад буучихдаг юм биш. Олон сар жилийн нарийн тооцоо, сэтгэл зүйн өндөр бэлтгэл, тэвчээртэй хүн л амжилтанд хүрдэг. Уулын оргилыг цаг хугацаа, хэн нэгний хийсвэр ойлголтоор дүгнэдэг зүйл биш.

-Таны дараагийн зорилгыг сонирхож болох уу?

-Туршлага, алдаа хоёроо нягтлаж дахин авирахыг хүсч байна. Хэзээ, хэн оргилд гарахыг хэлж мэдэхгүй ч “К-2”-т Монголын далбаа намирахыг тэсэн ядан хүлээх үлдэж байна.

-Таныг энэхүү амь эрссэн хэцүү аялалд дахин дахин явахад ойр тойрныхноос чинь дургүйцэж байгаа байлгүй?
-Манай гэр бүлийнхэн эхэн үедээ дургүйцдэг л байсан. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараа амжилт хүсч, эрүүл энх сайн яваад ирээрэй гэж захидаг болсон шүү. Намайг ойлгож дэмждэг гэр бүлийнхэндээ баярлалаа гэж хэлье. Мөн намайг ивээн тэтгэж тусладаг хүмүүс, болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамандаа баярлаж байгаагаа илэрхийлье.


Мань мэт хэзээ ч энэ хүмүүсийн зовлон, жаргалыг ойлгохгүй дээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Aug.23.13 2:51 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.06.10 3:19 pm
Posts: 3402
Location: төсөөлөл дунд
ийм сургалт байдын му ?

_________________
өө тэгсэн үү ?


Top
   
PostPosted: Aug.23.13 2:53 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Аймаар аймаар.

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Aug.23.13 3:50 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.20.13 6:12 pm
Posts: 984
Guy wrote:
Аймаар аймаар.

+1. Үнэхээр л тэсвэр тэвчээр, зориг зүрх гээд л бүгдийг нь ялгаж харуулдаг байх даа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 67 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited