#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.19.17 1:37 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 69 posts ]  Go to page Previous 1 2 3
Author Message
PostPosted: Aug.26.13 4:50 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Ulaan tsutgalangiin musund aviralt. Daraa iim egts musun hanatai uuland avirah az tohioh biz geed beltgel hiij baigaa n.
Image


Top
   
PostPosted: Oct.21.13 9:37 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1964
auth wrote:
Монголын томоохон уул, нурууд
Монгол Алтайн нуруу:
1. Хүйтэн уул - 4374м
2. Мөнх Хайрхан уул - 4204м
3. Цаст уул - 4193м
4. Цамбагарав уул - 4165м
5. Сутай уул - 4090м
6. Хархираа уул - 4037м
7. Их Түргэн уул - 4029м
8. Баатар Хайрханы нуруу - 3984м
9. Сайр уул - 3984м
10. Түргэн уул - 3965м
11. Цэнгэл Хайрхан уул - 3943м
12. Аж Богд уул - 3802м
13. Жаргалант Хайрхан уул - 3797м
14. Гичгэний нуруу - 3769м
15. Бурхан Буудай уул - 3765м
16. Хасагт Хайрхан уул - 3578м...
Говь Алтай:
1. Их Богд уул - 3957м
2. Бага Богд уул - 3590м...
Хангайн нуруу:
1. Отгонтэнгэр уул - 4021м...

Мөнххайрханы ноен оргилыг Сүхбаатар (хуучин нэр нь Таван хурмаст, өндөр нь 4362м, Алтай Таван богдын Хүйтэн оргилоос 12м-хэн метрээр намхан гэсэн үг лдээ) гэнэ. Хуучны орос зураг сэлт дээр дандаа ийм тоо байдаг. Энэ нь бараг зөв болов уу. Сүүлийн үед яагаад ч юм 4204м гэдэг тоо гаргаад ирж. Бодвол олон оргилуудын (Барилгачин) нэгнийх нь өндөртэй андуурсан бололтой. Бас тэр Цаст, Цамбагарав бол нэг л уулын 2 өөр оргил. Цаст нь 4208м (БӨн Алтанцөгц сум), Цамбагарав нь 4193 (4195)м (Ховдын Эрдэнэбүрэн сум), бас нэг нэргүй оргил нь 4165м өндөртэй (БӨн Баяннуур сумын нутагт байдаг), нийтэд нь Цамбагарав уул гэнэ. Сүүлийн үед их мэдэгчид Цаст, Цамбагарав гээд өөр өөр уул юм шиг нэрлэдэг болсон байна лээ.
Хангайн нурууны Отгонтэнгэрийн өндөр 3905м. Хуучин орос зурагт ингэж л явдаг. Хэдийгээр GPS нтр гараагүй байсан ч орос хэмжилт маш нарийвчлалтай байдаг, барагтай бол зөрөхгүй.
Миний хувьд ууланд төдийлөн авирч байгаагүй боловч маш их сонирхдог нэгэн. Монголынхоо цаст оргилуудын бүгдийг харж байсан. Хамгийн сайхан харагддаг нь Цамбагарав, Мөнххайрхан хоер. Цамбагаравыг хойд талаас харахад үнэн гое харагдана. Яагаад гэвэл хойд тал нь тэгшхэн нам дор газар байдаг болохоор уул нь алсаас өндөр сүрлэг харагддаг. Мөнххайрханыг баруун, зүүн талаасаа харахад сүрлэг байдаг. Бас нэлээд урт сунаж тогтсон, өндөр шовх оргилууд ихтэй. Бас Увсын Хархираа-Түргэний уулс ч сүрлэг харагдана. Гэхдээ баруун талаас харахад илүү сүрлэг. Увсын Түргэний уулсыг БӨн Ногооннуур сумын нутагт байдаг Их Түргэнтэй андуурах нь их байдаг. Их Түргэн нь их гэсэндээ арай л өндөр лдөө, нөгөө алдарт Асгатын мөнгөний орд энд бий.
Алтай Таван богд ойроос харахад тийм ч сэтгэгдэл төрүүлдэггүй, учир нь эргэн тойрон нь өндөрлөг газар учраас. Таван богдыг бүр алсаас зүүн (зүүн талд нь бараг 200км газарт байдаг Цамбагарав, Хүнгийн нуруу шиг өндөрлөг газраас харвал) эсвэл баруун талаас (оросын хил болоод явчихна лдаа) харвал маш сүрлэг харагдана. Бусдаар бол байдаг л нэг цаст уул харагдана даа хэ хэ. Ер нь өндөр уулыг алсаас харж байж жинхэнэ өндөр болохыг мэдэрнэ дээ. Ийм гое уулын нэг нь Ховд, ГАн завсар орших Сутай хайрхан. Бас л сайхан уул даа. Авирахад хамгийн амархан уул гэжүгаа. Хүмүүс Сутай хайрханд машинаар, мотоциклээр, мориор ч гарсан байдаг.


Top
   
PostPosted: Oct.21.13 10:18 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1964
Хүмүүс уулын авиралтыг экстрем болгоод байдаг, миний хувьд зүгээр энгийн хүний хувиар ямар нэгэн илүү багаж хэрэгсэлгүйгээр алхаж гараад алсын бараа харах л хамгийн сайхан даа. Цэлмэг өдөр эргэн тойронд 200-аад км газар чөлөөтэй харагдана шүү. Ийм өндөр уулсаас Алтайн бусад цаст их оргилууд ч тасархай харагдана. Гол кайф нь энэ. Тэрнээс биш мастер нтр болъе гэж гарвал ердөө л зовлогоо зовоохын нэмэр шдээ. Яахав өөрийгөө ялан дийлж байгаа биз, хэ хэ. Гэхдээ л ууланд гайхуулахын тулд гарч хэрэггүй байдаг юм.
Бас тэр Эверестэд нэг их сүсэггүй. Харьцангуй, үнэмлэхүй өндөр гэж байдаг даа. Нэг нь далайн төвшнөөс, нөгөө нь эргэн тойрных нь өндөртэй жишсэн өндөр лдөө. Энэ үзүүлэлтээр Эверест хэдийгээр дэлхийн хамгийн өндөр уул мөн боловч өөрөө их өндөрлөг газарт оршдог, бас дулаан орны бүсэд ойрхон болохоор цасны бүслүүрүүд нь харьцангуй өндөрөөс эхэлдэг. Бараг 5000-6000м өндөрт цасгүй хараараа байх жишээтэй. Иймд Эверестийн өндөрийг сэрүүн бүсийн 6000-7000тай оргилуудтай жишиж болмоор. Сэрүүн бүсийн хамгийн хойд талын өндөр оргил бол киргиз, казахын хил дээр байдаг Хан тэнгэр уул (6995м, 15м өндөр цасан бүрхүүлээр тооцвол 7010м өндөрт оршино) юм. Энэ уулын киргизэд харьяалагдах хэсгээс хужаа нар заргалдсаар байгаад хэсэг газар тасдаж авсан байдаг юм. Ингээд 3 улсын харьяалалтай болчихсон лдоо. Амьддаа нэг барааг нь харах естой газрын нэг гэж боддог.


Top
   
PostPosted: Oct.22.13 5:09 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Jul.26.11 11:15 am
Posts: 254
Location: Beyond your imagination
Mark


Top
   
PostPosted: Oct.22.13 5:27 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Sep.28.13 5:45 pm
Posts: 4
Mundag


Top
   
PostPosted: Oct.22.13 6:26 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4768
Location: www.maf.mn
Goy hobby toi sain yvdag noxor shuu

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Oct.29.13 12:48 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
көктүрік wrote:
auth wrote:
Монголын томоохон уул, нурууд
Монгол Алтайн нуруу:
1. Хүйтэн уул - 4374м
2. Мөнх Хайрхан уул - 4204м
3. Цаст уул - 4193м
4. Цамбагарав уул - 4165м
5. Сутай уул - 4090м
6. Хархираа уул - 4037м
7. Их Түргэн уул - 4029м
8. Баатар Хайрханы нуруу - 3984м
9. Сайр уул - 3984м
10. Түргэн уул - 3965м
11. Цэнгэл Хайрхан уул - 3943м
12. Аж Богд уул - 3802м
13. Жаргалант Хайрхан уул - 3797м
14. Гичгэний нуруу - 3769м
15. Бурхан Буудай уул - 3765м
16. Хасагт Хайрхан уул - 3578м...
Говь Алтай:
1. Их Богд уул - 3957м
2. Бага Богд уул - 3590м...
Хангайн нуруу:
1. Отгонтэнгэр уул - 4021м...

Мөнххайрханы ноен оргилыг Сүхбаатар (хуучин нэр нь Таван хурмаст, өндөр нь 4362м, Алтай Таван богдын Хүйтэн оргилоос 12м-хэн метрээр намхан гэсэн үг лдээ) гэнэ. Хуучны орос зураг сэлт дээр дандаа ийм тоо байдаг. Энэ нь бараг зөв болов уу. Сүүлийн үед яагаад ч юм 4204м гэдэг тоо гаргаад ирж. Бодвол олон оргилуудын (Барилгачин) нэгнийх нь өндөртэй андуурсан бололтой. Бас тэр Цаст, Цамбагарав бол нэг л уулын 2 өөр оргил. Цаст нь 4208м (БӨн Алтанцөгц сум), Цамбагарав нь 4193 (4195)м (Ховдын Эрдэнэбүрэн сум), бас нэг нэргүй оргил нь 4165м өндөртэй (БӨн Баяннуур сумын нутагт байдаг), нийтэд нь Цамбагарав уул гэнэ. Сүүлийн үед их мэдэгчид Цаст, Цамбагарав гээд өөр өөр уул юм шиг нэрлэдэг болсон байна лээ.
Хангайн нурууны Отгонтэнгэрийн өндөр 3905м. Хуучин орос зурагт ингэж л явдаг. Хэдийгээр GPS нтр гараагүй байсан ч орос хэмжилт маш нарийвчлалтай байдаг, барагтай бол зөрөхгүй.
Миний хувьд ууланд төдийлөн авирч байгаагүй боловч маш их сонирхдог нэгэн. Монголынхоо цаст оргилуудын бүгдийг харж байсан. Хамгийн сайхан харагддаг нь Цамбагарав, Мөнххайрхан хоер. Цамбагаравыг хойд талаас харахад үнэн гое харагдана. Яагаад гэвэл хойд тал нь тэгшхэн нам дор газар байдаг болохоор уул нь алсаас өндөр сүрлэг харагддаг. Мөнххайрханыг баруун, зүүн талаасаа харахад сүрлэг байдаг. Бас нэлээд урт сунаж тогтсон, өндөр шовх оргилууд ихтэй. Бас Увсын Хархираа-Түргэний уулс ч сүрлэг харагдана. Гэхдээ баруун талаас харахад илүү сүрлэг. Увсын Түргэний уулсыг БӨн Ногооннуур сумын нутагт байдаг Их Түргэнтэй андуурах нь их байдаг. Их Түргэн нь их гэсэндээ арай л өндөр лдөө, нөгөө алдарт Асгатын мөнгөний орд энд бий.
Алтай Таван богд ойроос харахад тийм ч сэтгэгдэл төрүүлдэггүй, учир нь эргэн тойрон нь өндөрлөг газар учраас. Таван богдыг бүр алсаас зүүн (зүүн талд нь бараг 200км газарт байдаг Цамбагарав, Хүнгийн нуруу шиг өндөрлөг газраас харвал) эсвэл баруун талаас (оросын хил болоод явчихна лдаа) харвал маш сүрлэг харагдана. Бусдаар бол байдаг л нэг цаст уул харагдана даа хэ хэ. Ер нь өндөр уулыг алсаас харж байж жинхэнэ өндөр болохыг мэдэрнэ дээ. Ийм гое уулын нэг нь Ховд, ГАн завсар орших Сутай хайрхан. Бас л сайхан уул даа. Авирахад хамгийн амархан уул гэжүгаа. Хүмүүс Сутай хайрханд машинаар, мотоциклээр, мориор ч гарсан байдаг.


Tailbarlasan bayarlalaa.


Top
   
PostPosted: Oct.29.13 12:51 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
көктүрік wrote:
Хүмүүс уулын авиралтыг экстрем болгоод байдаг, миний хувьд зүгээр энгийн хүний хувиар ямар нэгэн илүү багаж хэрэгсэлгүйгээр алхаж гараад алсын бараа харах л хамгийн сайхан даа. Цэлмэг өдөр эргэн тойронд 200-аад км газар чөлөөтэй харагдана шүү. Ийм өндөр уулсаас Алтайн бусад цаст их оргилууд ч тасархай харагдана. Гол кайф нь энэ. Тэрнээс биш мастер нтр болъе гэж гарвал ердөө л зовлогоо зовоохын нэмэр шдээ. Яахав өөрийгөө ялан дийлж байгаа биз, хэ хэ. Гэхдээ л ууланд гайхуулахын тулд гарч хэрэггүй байдаг юм.
Бас тэр Эверестэд нэг их сүсэггүй. Харьцангуй, үнэмлэхүй өндөр гэж байдаг даа. Нэг нь далайн төвшнөөс, нөгөө нь эргэн тойрных нь өндөртэй жишсэн өндөр лдөө. Энэ үзүүлэлтээр Эверест хэдийгээр дэлхийн хамгийн өндөр уул мөн боловч өөрөө их өндөрлөг газарт оршдог, бас дулаан орны бүсэд ойрхон болохоор цасны бүслүүрүүд нь харьцангуй өндөрөөс эхэлдэг. Бараг 5000-6000м өндөрт цасгүй хараараа байх жишээтэй. Иймд Эверестийн өндөрийг сэрүүн бүсийн 6000-7000тай оргилуудтай жишиж болмоор. Сэрүүн бүсийн хамгийн хойд талын өндөр оргил бол киргиз, казахын хил дээр байдаг Хан тэнгэр уул (6995м, 15м өндөр цасан бүрхүүлээр тооцвол 7010м өндөрт оршино) юм. Энэ уулын киргизэд харьяалагдах хэсгээс хужаа нар заргалдсаар байгаад хэсэг газар тасдаж авсан байдаг юм. Ингээд 3 улсын харьяалалтай болчихсон лдоо. Амьддаа нэг барааг нь харах естой газрын нэг гэж боддог.


Khan tenger uneheer saikhan orgil shuu. Bi ungursun 8 sard avirah beltgelee hiij baisan bolovch hed heden shaltgaan garsnaar aylal tsutslagdsan. Ireh jiliin 8 sard Aviralt hiih baih.
Oird uulruu er yavsangui, duguitai l naizlaad bna. Tegej baigaad Khentiin nuruunii Ukhaa khairkhan ruu yavah bodoltoi baigaa.


Top
   
PostPosted: Oct.29.13 6:59 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.25.12 12:02 am
Posts: 1964
Хэдийгээр Хан тэнгэр нь Тэнгэр уулын (хужаа нэршилээр Тянь Шань, олон улсад энэ заваан нэршилээр нэршээд тогтчихлоо доо харамсалтай нь, тянь гэдэг нь тэнгэр (тәңір, теңир, тенгри) гэдгийн хятад дуудлага нь, шань нь уул гэсэн үг) ноен оргил биш боловч гол оргил Ялалтаас (кир: Жеңиш) илүү алдартай. Яг оргил хэсэгтээ пирамид хэлбэртэй гантиган шовх оройтой. Киргизийн Хойд Иныльчек болон Казахстаны Каркара талаас авирч болно. Гол бааздаа ихэнхдээ нисдэг тэргээр хүргүүлдэг юм байна лээ. Нэлээд үнэтэй тусдаг юм биш үү? Тэгсэн дээрээ маань шиг хоббитой болооч хэ хэ. Казахстаны Нарынқол сумын Ынтымақ суурин ба Хятадын Шинжааны Монгол хүрээ сумын нийлсэн хилийн шугам хавьцаа хамгийн сайхан харагддаг гэжүгаа. Би бол тийшээ л нэг зүглэх юм сан гэж боддог. Яг тэр хилийн зааг дээр манжууд Зүүнгар улсыг номхотгосны (өөрсдийнх нь хэлснээр шүү, түүнээс биш номхотгох биш геноцид явуулсан шдээ) билигдэл болгож нэг хөшөө босгосон байдаг юм билээ. Google earth-дөж үзэж болно. Янзтай.


Top
   
PostPosted: Nov.05.13 11:21 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
ok,
Khantengeriin huvid Tenger uuliinhaa hamgiin undur n bish ch gesen zuv konus helbertei gedegeeree ih aldartai uym bilee. Manai ahmad uulchdiin gadagshaa avirsan ankhnii aviraltuudiin neg. Nuguutuh n Biluha buyu Altain nuruunii noyon orgil uym bilee.
Minii sonirhol bol orgild garan bolson bolohoor odoo negent uurchlugduhgui ee. hehe


Top
   
PostPosted: Dec.02.13 7:02 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Ungursun doloo honogt mongoliin uulchdiin holboo huraldaj ireh jil hiih ajiluudaa yariltsjee.
8 sard Tenger uuliin Yalaltiin orgild avirahaar tuluvluguund orson bna. Teheer 7400m iin undurt avirah beltgelee hangah hereg garah n ee.
Saikhan aviralt boloh baih aa.

Mun ireh jil ih olon uraldaan temtseen boloh n.
Ireh jiliin uulchdiin tsuglaralt Tsambagarav uuland boloh n.
Sport aviralt, musund aviralt, Hanan hadand aviralt geh met temtseenuud yavagdahnee.


Top
   
PostPosted: Mar.05.14 5:22 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Ungursun amraltiin uduruuded Bayankhongor aimgiin Bayangovi sumiin nutagt baih Ikh Bogd \Terguun Bogd\ uuland uvliin aviralt hiigeed irlee.
Ikh bogd uuliin huvid 3957m undur ba bid 2100m orchimoos aviraltaa ehluulj niit 25 tsagiig zartsuulsan hund hetsuu aviraltiin daraa otogtoo buuj irsen. Aviralt 12 tsag, buult 13 tsag urgeljilsen n minii huvid record bolov. Ene jiliin undur uuliin beltgel maani ehellee saikhan bna.


Top
   
PostPosted: Mar.28.14 7:56 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4768
Location: www.maf.mn
auth wrote:
Ungursun amraltiin uduruuded Bayankhongor aimgiin Bayangovi sumiin nutagt baih Ikh Bogd \Terguun Bogd\ uuland uvliin aviralt hiigeed irlee.
Ikh bogd uuliin huvid 3957m undur ba bid 2100m orchimoos aviraltaa ehluulj niit 25 tsagiig zartsuulsan hund hetsuu aviraltiin daraa otogtoo buuj irsen. Aviralt 12 tsag, buult 13 tsag urgeljilsen n minii huvid record bolov. Ene jiliin undur uuliin beltgel maani ehellee saikhan bna.

orgiloos n avsan zurag xurug baival uzii texuu

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: Apr.01.14 9:43 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
25 цаг гэдэг чанга сонсогдож байна шүү.
Бэлтгэл энэ тэр хийхээр бас арай зөөлрөх ч гэсэн чанга байна аа.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Mar.15.16 12:55 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Huuh iim goyo sedev neej baisan bna. Odoo joohon idevhjuulne ee.
Hantengerluugee yavj chadaagui baigaa ch mongoliinhoo olon olon orgiluud deer muruu uldeeseen.

Hentii nuruunuu noyon orgil Asralt khairkhan
Hangain nuruunuu noyon orgil Otgontenger khairkhan
Saynii nuruunuu noyon orgil Munkh Saridag
Altain nuruunii noyon orgil Khuiten orgiluudad amjilttai aviralt hiijee.


Top
   
PostPosted: Jun.16.17 11:09 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.04.11 7:20 pm
Posts: 20
Энэ их гоё сэдэв байсан байна шд одоо дахиад идэвхитэй болговол


Top
   
PostPosted: Aug.07.17 2:12 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jun.12.10 4:58 pm
Posts: 191
Location: Бие минь энд ч Бодол минь чиний дэргэд
Сайн байцгаана уу? Энэ сэдвийг уншаад ууланд гарах дур сонирхолтой болсон мөн эндээс хараад "Цэцээ гүн"-рүү Төр хурах талаас нь авиралт хийж байсан. Одоо дараагийн зорилго "Асралт хайрхан" болоод байгаа. "Асралт хайрхан"-руу гарах тал дээр зөвлөгөө авмаар байна. Боломжоороо зөвлөгөө өгөөд мөн доорх асуултуудад хариулж өгвөл сайн байна.
1. Өмнө нь гар байгаагүй хүмүүс gps-гүй гарвал замаа олох болов уу? Утсан дээрээ GeoNET gps суулгаад явна гэхдээ найдвартай ажиллагаатай эсэхийг мэдэхгүй байгаа.
2. 4 юмуу 5-н хүн явах болохоор замдаа элдэв аюул (араатан амьтан мөн нутгийн хүмүүс) тулгарах болов уу?
3. Жижиг тэргээр Цагаан нугын хүүхдийн зуслан хүртэл явж болох болов уу?
Ер нь бол 4 юмуу 5уулаа явна, жижиг тэргээр яваад Цагаан нугын хүүхдийн зуслан дээр машинаа орхиод цаашаа алхана гэж төлөвлөсөн гол нь эдгээр бүх мэдээллээ интернэтээс хайж судалж олж мэдсэн болохоор яг явж байсан туршлагатай хүмүүсийн заавар зөвлөгөө маш их хэрэгтэй байна. Баярллаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 69 posts ]  Go to page Previous 1 2 3

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited