#AsuultSambar :
https://forum.asuult.net/

.:-:.Даалуу тоглоё.:-:.
https://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=185805
Page 1 of 2

Author:  Ganbat870423 [ Jan.31.12 11:18 pm ]
Post subject:  .:-:.Даалуу тоглоё.:-:.

За Даалуу тоглодог мэддэг хүн байна уу

Author:  Инээмтгий чөтгөр [ Jan.31.12 11:24 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Ёстой гоё шд. :mrgreen:
Цай хураагаал...

Author:  ss7 [ Feb.01.12 12:23 am ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

залуу байхад жаран харыг бужигнуулдаг л байлаа.

Author:  Ganbat870423 [ Feb.01.12 5:37 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Harin time6 Owgochvvl chig suugad daalyy togloh yumsan

Author:  ETB [ Feb.01.12 6:47 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

саяхан Жан Ли-дсан. хаа очиж хурдан цайг нь хураацан шүү. :hihi:

Author:  tedy_5 [ Feb.01.12 9:12 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

даалуу ёстой гоё тоглоод суухад хэзээ ч уйдку
цай хураахаас илүү поохуу гоё юм шиг байгаан

Author:  onzfeat [ Feb.01.12 9:24 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

buh hund neg tsai tsugaltal huleeh ch bas l tevcheer shu

Author:  Ganbat870423 [ Feb.01.12 9:29 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

daaluu toglohod ih tewcher shardana shvv. zuni haluund bol ain uugal ursaal kkkk

Author:  Ganbat870423 [ Feb.01.12 9:31 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

За даалуунийхаа гуншиг сурцгаая залуусаа

ЁОЗ:

Ёгзолдоржийн хөдөөнөөс

Ёнзон хамбын гадаанаас

Цайны сүүний гуйлгачин

Цалам барьсан дээрэмчин

Хон хэрээний нүд

Хоёр нүдний дуран

Хойт хотын данжаад

БӨХӨӨН:

Өөхий бөөхий дөрөв

Өвчүү номин шаргал

Бөгжөө Сэнгийн хожуул

Бөхнөг түргэн гүйдэлтэй

дорниун хурдан шарга

Бөх нуман дөрөв

Бөөхий хотын данжаад

Бөх Лувсаншарав

ВАНД:

Вандан суудал

Зандан ширээ

Сайн хэлбэл сарий найм

Муу хэлбэл мурий найм

Дахиад хэлбэл далий найм

Давтаад хэлбэл тэмээ найм /муруй найм/

***

Наян жил насалсан

Намбигар улаан чавганцааааа /улаан найм/

***

Дэгээ есөнд дээлээ уруулж

Дэгжин хүүхэнд нүүрээ маажуул /тахир ес/

***

Долоон уулын сарлаг

Догшин газрын савдаг /сарлаг долоо/

***

Эрлүү дөнгө Эрийн найз

Эхнэр хүүхэд Гэрийн найз /дөнгө найм/

***

Дөнгө биеийг чилээнэ

Дөрөө хөлийг чилээнэ

Дэмбээ, даалуу

Үү хааны Лүү хаан
Үйзэн бэйсийн дамар толгойт /Үүлүү/

Арсаг хааны Барсаг хаан
Амбан хааны яран нүүрт /бажгар

Янаг хоолойн гуниг сэтгэл
ясчин хятадын зөрүү зургаа /чанс/

Гавалмаа хүүхэн
Дэжидмаа охин / улаан ес/

Наян жил сувайрч
жаран жил абортлуулсан
жартгай улаан чавганц аа

Ванд хүү бандагнаж
Бандаашиндаа түнтэгнэнэ.

Хар чавганц
Хандын найз
Ханд авгай миний найз гээд

Савар найм
Сайн хэлбэл сарий найм
Муу хэлбэл мурий найм
Дахиад хэлбэл далиу найм
Давтаад хэлбэл тэмээ найм

Хуньд найм
Гунжин хуньдын дайлаадас
Гурван нуурын цалгидас
Гуна гулгадаг
Гунж мөөрдөг
Дөрөө хангинадаг
Дөнж хальтардаг
Наян жил насалсан
Намбагар улаан чавгаяц

Гавал ес
Улаан ес жовдуухай
Уулаар явдаг галуухай
Усанд явдаг жараахай
Улсын сангийн Буханхүу

Дэгээ ес
Эгээ зүгээр явахаар
Эгмийн цагаан дэгээ
Дэгээ есөнд дээлээ уруулж
Дэгжин хүүхэд Нүүрээ маажуул

Цагаан дэгээ мащин хутгуур
Царид хааны маажгий гуталт

Сийлүү арав
Сэмбэн нэртэй сийлүү
Бумбан нэртэй рашаан
Сэгэлзүүрийн бэгэлзүүр
Сэгэл Туулын бургас
Сэлээд бууны хугархай
Сэнж модны тайранхай
Сийчаа наачаа Дүнхэр даалуу
Сийлэн бөөрийн ягаан яатуу

Хар арав
Хар арав Хандын найз
Хандгай буга уулын найз
Ханд хүүхэн миний найз

Үүлүү;
Үгжиг түгжигийн бороохой
Үүлэн сүүдэр дайранхаи
Үг сөрж хэрүүл гарна
Үүл сөрж бороо орно
Үер цутгаж ган тайлна
Үүр цайж нар гарна
Үнээ сааж цай сүлнэ

Хуутуу цэргийн жанжин
Хуаран цэргийн майхан
Хувин толгой магсар
Хувилгаан нэртэй Даалуу

Даалуу
Хамбан эрээн даалуу
Хар мөрөнгийн жанжин
Энэ наадмын эзэн
Эрээн алаг даалуу

Author:  Ganbat870423 [ Feb.01.12 9:36 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Image
Marcos Breder саяхан даалууны стильтэй USB драйв зохион бүтээсэн байна. Дизайнерийн хэлж буйгаар бол нүд тус бүр нь 1 гб ийн зайг илэрхийлэх аж.

Author:  Emi [ Feb.01.12 9:43 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

ганц чаддаг юм шд.. :razz:

Author:  MissNoGood [ Feb.01.12 9:49 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Сүүлдээ өрөнд баригдаал боол болоол, авсан хүн нь давхар өртөөл, давхар боол болоол сунжирдаг тал ч бас бий шүү :haha:

Цагийн сайханд эмээ өвөө нартай тоглодог л байлаа. Тэд нарын дуулж ирээд л жанлийгаа дууддаг нь нээх гоё хэхэ

Яадаг яадаг юу юу ч билээ дээ хэхэ

Нэг их мэдээлэл (нтр аая хаха) байхгүй юм шиг байна... Жаахан юм оруулчих уу?

ЦАЙ ХУРААХ

Цай хураах гэдэг тоглоомыг таван хүн тогловоос туйлын зохилтой.
Зиа тэгээд таван хүн тоглож байгаа тохиолдолд ингэнээ:

Эхлээд цайны модуудаа ялгаж авнаа. Үүнд: Ихэвчлэн дөрвөн ижил байдаг муу модуудаас ялгаж авдаг. Таван хүн тоглж байгаа бол арван цай тасалж аваад хоёр хоёроор нь хувааж авдаг. Үлдсэн модоо ялгаад тав таваар нь тойрог (яаж л бол яаж л тавина, манайхан ихэвчлэн тойруулж нар хэлбэрт оруулдын хэхэ) болгож тавиад нэг нь дуудсанаар тоглом эхлэж байгаам даа. :hihi:

Жанлий моднууд нь хоёр хоёр ширхэгээс бүрдсэн байдаг, эрэмбээр нь дарааллуулж бичвэл нэг иймэрхүүү:

Цагаан ес
Улаан ес
Дөнгө найм (дээрээ хоёр цагаан, доороо зургаан цагаантай)
Тэмээ найм, Муруй найм (дээрээ хөндлөн гурван цагаан, доороо таван цагаантай)
Бурхан долоо, Шанага долоо
Сарлаг долоо (дээрээ хоёр цагаан, доороо таван цагаан)
Нохой зургаа
Чү тав

гэж байнаа... За тэгээд нэг хүнд анхны гараанаас хоёр жанлий ирсэн бол гараа булааж болноо. Гараа булаахдаа ус дуудаж иддэг. Ус гэдэг нь хоёр ижил мод гэсэн үг. Жанлийнд хамгийн том усаа өгөх ёстой. Улаан гэвэл хоёр даалуу, цагаан ус гэж дуудвал хоёр үүлүү гэх мэт хэхэ. Үнэхээр харамсалтай санагддаг шүү иймэрхүү юм болоход. :haha:

Жанлийг дуудсаны дараагийн хүн нь модоо түрүүлж авдаг, нөгөө тойргоосоо. Тэгээд л тоглоно доо. Ихэвчлэн ус бол гараа нь зургаагаас дээш, ганцлах бол наймаас дээш гэж л явдаг юм. Тихдээ газар газар ондоо байдаг л даа...

+ 4н есийг 4н ёоз идэж болдог.
Бас жанлийгaар ес худалдаж авж болдог, исүүл байхгүй бол даалуугаар, исүүл үүлүүгээр...

заазаа дараа ахиж бичнээ, сайхан цай хураах юмсан :razz:

Author:  Ganbat870423 [ Feb.01.12 9:55 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

end tend oor oor dvremtei bdag gsn yamar dvrmer toglodog we zaluusaa

Author:  Ganbat870423 [ Feb.03.12 11:52 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Хэзээ тоглож сурсан бэ? залуусаа. Би бараг 6-p ангидаа байхдаа сурсан эмээ маань зааж өгсөн дөө

Author:  Ganbat870423 [ Feb.23.12 7:46 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

za odooch saihan daaluudaj bga bzde

Author:  Ganbat870423 [ Feb.24.12 8:36 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

ene tsagaan sarar nadtai daaluu togloh hvn oldsongvi ee

Author:  BuuNjii [ Apr.19.13 6:53 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

6н хүн яаж тоглодог юм бэ? Хүн тус бүр хэдэн цай авах, хэдээр өрдийн?

Author:  Саруул [ Apr.19.13 7:02 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Жанлийдах (цай хураах, үүпээдэх), гэр барих, нүх шахах ийм гурван төрлийг нь л харж байсан юм байна. Багадаа эмээгийн найзууд нийлж тоглох гээд хүн дутвал хааяа нөхөөсөнд сууж тоглодог байлаа нтр гэж

Author:  Juno [ Apr.19.13 7:55 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Энэ наадгай нутаг нутагт ондоошсон байдаг уу үгүй юу? Эсвэл дээр үеийнх нь юм болов уу? Манайд лав Тахил гээд хамгийн бага нь гахай нохой тахиа могойн дүрстэй 5*3см хавьцаа харьцаатай 5мм хэртэй зузаантай моднууд бүхий тоглоом байдаг юм. Тэгээд дээшээ моднууд нь тоотой. Хамгийн том мод нь Жан Ли байдаг. гэр барих энэ тэр нь бол ижилхэн.

Author:  Саруул [ Apr.19.13 8:22 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Манай эмээд лав Хорол гэж нэртэй, модоор хийсэн, даалуу шиг тоглоом байсан. Хорол, зэнд, хас, нэвсээ гэж хамгийн том дөрвөн мод нь. бусад нь хулганаас эхлээд гахай хүртэл 12 жилийн нэртэй. Бүх моднууд нь дөрөв дөрвөн ширхэгтэй. Хорол гэдэг нь хүрдний дүрстэй, зэнд гэдэг нь зэндмэнь эрдэнийн дүрстэй, хас гэдэг нь хас, нэвсээ гэдэг нь хангарьд. Тоглох дүрэм нь үндсэндээ даалуутай адил

Author:  ochki [ Apr.19.13 9:56 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

сайхан эд дэээ ...

Author:  Monteyne [ Apr.19.13 10:02 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Сарлаг малын санаа муу гээд л дууддаж байж билээ, байнга хожиж мөнгө хождог байлаашд. Одоо ёндоо нь байгаа юм болвуудаа, сайхан зуслангийн байшинтай болж байгаад хүмүүс цуглуулж байгаад тоглоноо, гоё төсөөлөгдөж байна

Author:  Саруул [ Apr.19.13 10:28 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Image

Хорол

Author:  ochki [ Apr.19.13 10:45 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

аавынхаа Даалуу тоголж байгааг хараал сонсоол савж унана ... хэлж ярьжаа үг хэллэг юун одоогийн хошин шог очиж үзэх элэглэж өгнө дөө кк
сайхан санагдчихлаа

Author:  Ganbat870423 [ Apr.23.13 7:24 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

сайхан даалуудах юмсан.

Author:  Rudoll [ Apr.23.13 8:26 pm ]
Post subject:  Re: .:-:.Даалуу тоглоё.:-:.

Даалуу чинь ёстой балай эд нэг орчих юм бол салнаа гэж гонж яагаад хонон өнжин даалууддаг байсан ах нарынхаа зовлонг тэр үед ухаар ч билээ

Page 1 of 2 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/