#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Агуу тамирчдын талаар...
http://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=174189
Page 4 of 5

Author:  FankY [ Dec.06.11 2:25 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Константин (Костя) Борисович Цзю.
Бадар-Ууган, Цэвээнпүрэв.

Author:  SLAM_CREW [ Dec.09.11 7:02 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

bet20 wrote:
LoGOff.mN wrote:
usain bolt

болж байна шүү.
Usain Bolt
Image
Хоч: Lightning Bolt
Улс: Ямайка
Төрсөн: 1986.08.21
Спортын төрөл: 100 m, 200 m, 400 m, 4х100 m
Амжилт: Бээжингийн олимп-оос 3 алтан медаль /100 m, 200 m, 4×100 m/
ДАШТ-аас 5 алтан медаль /2009, 2011/, 2 мөнгөн медаль /2007/

Нэмэлт: 100м болон 200м-ийн зайн Олимп, дэлхийн рекордыг эзэмшдэг гээд...

eniig john daldaalgahgui l bval olon jil shildeg bj chadna

Author:  Heatles [ Dec.09.11 8:01 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

mor n yostoi lag su te aimar garj irnee yayayay

Author:  OllyDBG.exe [ Dec.10.11 6:24 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Louis Suarez

Author:  John Nash [ Dec.13.11 6:14 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?



Steve Redgrave - the greatest olympian of our time. A true inspiration. The guy won five f#cking olympic gold medals!

Author:  bet20 [ Dec.13.11 9:44 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

OllyDBG.exe wrote:
Louis Suarez

:hihi:

Author:  itunesE [ Dec.14.11 4:49 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

ZINEDINE ZIDANE тэр бол домог

http://www.youtube.com/watch?v=cYrWxb7UMVo

Энийг үз тэгээд мэдрэх болно

Author:  Chester [ Dec.14.11 4:58 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Image Миний хувьд бол энэ хүн юмуудаа 8)

Монреаль-1976” олимпийн чөлөөт бөхийн 62 кг-ийн жинд дэлхийн хошой аварга З.Ойдов, 1973 оны дэлхийн аварга Ираны М.Фарахваши, ДАШТ-ий мөнгөн медальт Францын Т.Тулот, хүрэл медальт БНСУ-ын Ян Жү Мо, Туркийн Акдаг, Европын аварга ЗХУ-ын С.Тимофеев, Болгарын Иван Янков зэрэг 17 орны хүчтэнүүд зодоглосон юм.

Дэлхийд хоёронтаа түрүүлсэн амжилтаа олимпод бататгахаар ирсэн Зэвэгийн хүү гараагаа санаанд оромгүй эхэлж, бараг гэртээ барилдаж буй АНУ-ын бөх Жимми Дэвист эхний даваанд 11:14-өөр ялагдав. Гэвч дараагийн учраанууд болох Румыний М.Фодорыг гурван торгуулиар цэвэр, Францын Т.Тулотыг 2.02 минутад цэвэр, Болгарын И.Янковыг 7.12 минутад цэвэр, Ираны М.Фарахвашийг 4.15 минутад цэвэр ялж, шийдвэрлэх барилдаанд БНСУ-ын Ян Жүн Мог оноогоор хожин хоёрдугаар байр эзлэв.

Аваргын алтан медалийг алдсаны учир гэвэл манай бөхийг оноогоор дийлсэн Ж.Дэвисийг Ян Жүн Мо зургадугаар тойрогтоо цэвэр дарсан учир түүнийг заавал цэвэр ялж байж л түрүүлэх байлаа. Харин Ян Жүн Могийн хувьд оноогоор ялагдахад л хангалттай байв. Ойдов жилийн өмнө Минскийн ДАШТ-д түрүүлэхдээ “Янжмаа”-г 22:0-ээр илүүрхсэн удаатай.

Тийм ч учраас Өмнөд Солонгосын бөх далаараа даруулчихгүйн тулд зайлсхийж, зугтсаар байгаад санасандаа хүрсэн юм. Ийнхүү Зэвэгийн Ойдов алт шиг л мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Алдарт бөх маань олимп, дэлхийн дэвжээнд хэд хэдэн удаа түрүүлэх боломжтой байсан ч жижиг орны том бөх байхын зовлонг хангалттай амсаж, цөөнгүй хохирч хэлмэгдэж явжээ.

Author:  CrossBonez [ Dec.14.11 5:09 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

bet20 wrote:
OllyDBG.exe wrote:
Louis Suarez

:hihi:

Агуу гэдэг үгийг иймэрхүү түр зуурын сэтгэл хөдлөх төдий юманд ашигладаггүй юм шүү дээ. Суарез дажгүй тамирчин, агуу бол биш! Агуу гэвэл Жеррард дөхөх байх.

Author:  bet20 [ Dec.20.11 11:22 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Яааг үнэн.
Агуу болж болно л доо Суарез-ийн хувьд тэр болтол зай ч байна.


Зэвэгийн Ойдов-ын амжилтын талаар мэддэггүй Монгол залуу, тэр дундаа эрэгтэй хүн байна гэдэг баймгүй санагдаад байна.
Боловсрол ТВ-ээр гардаг 50 саяын уналт гээд нэвтрүүлэгээр З.Ойдов ямар амжилт үзүүлсэн бэ гээд асуусан чинь 4 хувилбараас
1. Дэлхийн хошой, олимпын мөнгө
2. Дэлхийн аварга, олимпын мөнгө
3. Олимпын хошой, дэлхийн аварга
4. Дэлхийн аварга, олимпын аварга

гэсэн хувилбаруудаас 4-р хувилбар дээр нь мөнгөө тавьж байгаа нь үнэн дүфф гарууд байгааг хэлээд байгаам.
Монголчууд 2008 онд Олимпын аваргатай боллоо гээд л шуугиад байхад л аль дээр үед барилдаж байсан хүнээ олимпын аварга гэчихсэн.

Монголчуудаас Олимп-т ордог төрлөөр дэлхийн хошой аварга болсон цор ганц хүн байгааг мэддэггүй нь их л сонин юм. :|

Author:  kamikaze88 [ Dec.20.11 1:18 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Хахаха харин тийн тэр 2 нөхрийн нэг нь лав тогооч Тэнгис байсан.
Нөгөөхийг нь ёстой бүү мэд харин ч сайхан бүлтэрдэг нөхөр байна лээ дээ...

Author:  mka-x-akm [ Jan.06.12 9:24 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

MICHEAL PHELPS dawtagdashgui amjilttai hunshude :wd:

Author:  Ganbat870423 [ Jan.23.12 7:36 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

michael jordan

Author:  bet20 [ May.22.12 10:00 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Kevin Maurice Garnett
Төрсөн: 1976/5/19
Image Image

Quote:
- КЕВИН ГАРНЕТТ ХЭМЭЭХ САГСАН БӨМБӨГИЙН АМЬД ДОМОГ МАРГААШ 5-Р САРЫН 19-НД 36 НАС ХҮРНЭ. 1995-ОНООС ХОЙШ NBA-ИЙН ТАЛБАЙД НИЙТ УЛИРЛЫН 1255-ТОГЛОЛТ, ПЛЭЙ-ОФФЫН 114-ТОГЛОЛТЫГ ХИЙСЭН ТЭРЭЭР КАРЬЕРЫНХАА ТУРШИД 20000-ОНОО, 10000-САМБАРААС БӨМБӨГ АВАЛТ, 5000-АШИГТАЙ ДАМЖУУЛАЛТ, 1500-БӨМБӨГ ТАСЛАЛТ, 1500-БЛОКШОТ ГЭСЭН АМЖИЛТУУДЫГ ХИЙСЭН ЦОРЫН ГАНЦ ТОГЛОГЧ ЮМ....ОДООГИЙН БАЙДЛААР ТҮҮНИЙ ЭНЭ АМЖИЛТУУД ЦААШ ҮРГЭЛЖИЛСЭЭР ТОГЛОЛТ БҮР ДЭЭР РЕКОРДУУДАА НЭМСЭЭР БАЙГАА БИЛЭЭ.

- ТЭРЭЭР АНХ МИННЕСОТА ТИМБЕРВУЛЬВС БАГТ ДРАФТААР СОНГОГДСОНООС ХОЙШ 12 УЛИРЛЫГ ТЭНД ӨНГӨРӨӨЖ 8-УДАА ЭНЭ БАГИЙГ ПЛЭЙ-ОФФТ ОРУУЛЖ БАЙЛАА. ГЭВЧ ТҮҮНИЙ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН АВАРГЫН ЦОМЫГ МИННЕСОТАГИЙН ОЙН ЧОНОНУУД АВЧИРСАНГҮЙ. ГАНЦ ХҮНИЙ НУРУУН ДЭЭР БАГ НЬ УДААН ЯВАХГҮЙГ УДИРДЛАГУУД НЬ ОЙЛГОСОН ТУЛ 2007-ОНЫ УЛИРЛЫН ДАРАА НИЙТ 6-ТОГЛОГЧ ОРОЛЦУУЛСАН НАЙМААГААР ГАРНЕТТ ДОРНОД КОНФЕРЕНЦИЙН ДОМОГТ БАГ БОСТОН СЕЛТИКСТ ИРЖ БАЙЛАА. ЭНД НЭГДСЭН ШИНЭ ИХ ГУРВАЛЫН ЭХНИЙ ЖИЛ ГАРНЕТТ ОЛОН ЖИЛ ХҮСЭЖ МӨРӨӨДСӨН АВАРГЫН ЦОМЫГ ӨӨРИЙН БОЛГОСОН ТҮҮХТЭЙ.

- КЕВИН ГАРНЕТТ НЬ:
2000-ОНЫ ЗУНЫ ОЛИМПЫН НААДАМД АНУ-ЫН ШИГШЭЭ БАГТ БАГТАЖ ОЛИМПЫН АВАРГА,
МИННЕСОТА ТИМБЕРВУЛЬВС БАГТ БАЙХДАА 2003-ОНЫ БҮХ ОДДЫН ТОГЛОЛТЫН MVP,
2004-ОНД УЛИРЛЫН MVP
УЛМААР БОСТОН СЕЛТИКС БАГТ ТОГЛОЖ
2008-ОНЫ NBA-ЫН АВАРГА ЦОЛЫГ ХҮРТЭЖ, МӨН ОНЫХОО УЛИРЛЫН ШИЛДЭГ ХАМГААЛАН ТОГЛОГЧООР ШАЛГАРЧ БАЙВ.
БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОД НИЙТ 14-УДАА СОНГОГДСОН,
2003-2007-ОНУУДАД ЛИГИЙГ САМБАРААС БӨМБӨГ АВАЛТААР ТЭРГҮҮЛЖ БАЙСАН ЗЭРЭГ СПОРТЫН ТҮҮХЭН АМЖИЛТУУДААС ГАДНА
2006-ОНД КАТРИНА ХАР САЛХИНД НЭРВЭГДЭГСДЭД ЗОРИУЛЖ ХУВИАСАА 1,2-САЯ АМ ДОЛЛАРЫН ХАНДИВ ӨГСӨНИЙГ НЬ ҮНЭЛЖ ТУХАЙН ЖИЛИЙН J.WALTER KENNEDY-ЫН НЭРЭМЖИТ ИРГЭНИЙ ДЭЭД ШАГНАЛЫГ КЭЙ ЖИ-Д ХҮРТЭЭСЭН ЮМ.

- КЕВИН ГАРНЕТТ НИЙТ 17-ЖИЛ САГСАН БӨМБӨГ ТОГЛОХДОО НИЙТ 291-САЯ ГАРУЙ АМ ДОЛЛАРЫН ЦАЛИНГ АВСАН БАЙНА. ҮҮНИЙГ ДООР СИЙРҮҮЛБЭЛ:

УЛИРАЛ БАГ ЦАЛИН /ЖИЛ ТУТАМ/

1995-96 Minnesota Timberwolves NBA $1,622,000
1996-97 Minnesota Timberwolves NBA $1,666,000
1997-98 Minnesota Timberwolves NBA $2,109,120
1998-99 Minnesota Timberwolves NBA $14,000,000
1999-00 Minnesota Timberwolves NBA $16,806,300
2000-01 Minnesota Timberwolves NBA $19,610,000
2001-02 Minnesota Timberwolves NBA $22,400,000
2002-03 Minnesota Timberwolves NBA $25,200,000
2003-04 Minnesota Timberwolves NBA $28,000,000
2004-05 Minnesota Timberwolves NBA $16,000,000
2005-06 Minnesota Timberwolves NBA $18,000,000
2006-07 Minnesota Timberwolves NBA $21,000,000
2007-08 Boston Celtics NBA $23,750,000
2008-09 Boston Celtics NBA $24,751,934
2009-10 Boston Celtics NBA $16,400,000
2010-11 Boston Celtics NBA $18,800,000
2011-12 Boston Celtics NBA $21,247,044

НИЙТ $291,362,398


- ГАРНЕТТЫН САГСАН БӨМБӨГИЙН СПОРТОД ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР ӨНӨӨДӨР Ч ҮРГЭЛЖИЛСЭЭР... 17-ДАХЬ ЖИЛДЭЭ NBA-ЫН ТАЛБАЙД АМЖИЛТТАЙ ТОГТВОРТОЙ, ҮР ДҮНТЭЙ ТОГЛОЛТ ҮЗҮҮЛЖ БУЙ ГАРНЕТТ ЭНЭ ЖИЛИЙН ПЛЭЙ-ОФФТ ӨӨРИЙН КАРЬЕРЫН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТҮҮДИЙГ ДАВТАН ҮЗҮҮЛЖ БАЙНА. БҮХ ОДДЫН ТОГЛОЛТООС ХОЙШ ГАРНЕТТЫН ҮЗҮҮЛЖ БАЙГАА ҮР АШИГТАЙ ТОГЛОЛТ СЕЛТИКСИЙГ ПЛЭЙ-ОФФЫН 4-Р БАЙРАНД ГАРЧ ИРЭХЭД ГОЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН. ЭХНИЙ ШАТАНД ТЭД АТЛАНТА ХАУКСИЙГ 4-2-ЫН ХАРЬЦААГААР МУЛТАЛСАН БОЛ 2-Р ШАТАНД ФИЛ-76 БАГТАЙ ҮХЭХ СЭХЭХЭЭ ҮЗЭН ТУЛАЛДАЖ БАЙНА. ХЭРВЭЭ ХОЖВОЛ БҮСИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ ГАРЧ ИРНЭ.

Author:  SuPaSta [ May.22.12 11:13 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

bet20 wrote:
Moofuis wrote:
Ole Einar Bjørndalen
Биатлоны спортын амьд домог. Олимпын 6 алт, 4 мөнгө, 1 хүрэл медалтай. Дэлхийн аваргын 14 алт, 11 мөнгө, 9 хүрэл медалтай. Өчигдөр л гэхэд буухай уралдаанд Норвегээс сүүлийн хүнээр 13р байрнаас гарч хүрэл медал дээр буулгасан.


Пээш энэ чинь бүүр 5 олимпод оролцсон юм байна шд.
1994 оны Lillehammer-аас эхлээд 2010 Ванкувер хүртэл.
:wd:
Image

nee bol aguu aguu...goy ch sport

Author:  OllyDBG.exe [ May.25.12 4:05 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

CrossBonez wrote:
bet20 wrote:
OllyDBG.exe wrote:
Louis Suarez

:hihi:

Агуу гэдэг үгийг иймэрхүү түр зуурын сэтгэл хөдлөх төдий юманд ашигладаггүй юм шүү дээ. Суарез дажгүй тамирчин, агуу бол биш! Агуу гэвэл Жеррард дөхөх байх.



Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Quote:
Таныхаар


энэ үгын учирыг бодвол миний бодлоор буюу миний бодлоор би дотороо юу гэж бодно минийхээр Louis Suarez өсөн дэвшиж байгаа тамирчин


эсвэл би Louis Suarez гэдэг тогооч аль эсвэл уран зураач яриад байгаамуу

Author:  bet20 [ Jun.13.12 10:18 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

АГУУ гэдэг үгний утга учрын талаар ярилцаж байна.

Тэрнээс биш аз, одтой, сайн эсвэл өөрийн дэмждэг гэж бичээгүй шүү дээ.

Агуу гэхээр ямарваа маш том амжилт үзүүлсэн, олонд хүлээн зөвшөөрөгдсөн гэх мэт...

Сайн сайн тамирчид ч барагтай хүрч чаддаггүй амжилтыг давтан үзүүлсэн, өөр өөр тэмцээнүүдэд түрүүлсэн ч гэхиймүү.

Author:  Hurley [ Jun.13.12 7:21 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

alexander karelin
Image
songomol buhiin 130kgd barilddag bsn
Olympiin 3 alt, 1 mungu(2000sidney gants yalagdal ni)
9 udaagiin delhiin awarga
12 udaagiin buh europiin awarga

Author:  OllyDBG.exe [ Jun.14.12 7:36 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Image

амьд домог

агуу тамирчин электроник спорт хүртэл орох ёстой биздээ

хэдий хүч тамир зарцуулаагүй ч гэсэн ухаан зарцуулж байгаа болхоор



Author:  orgil09 [ Jun.14.12 8:04 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

D. Lhagvaa

Professional Boxing, 2-time World Champion, 2 different weight classes,

The first Mongolian to become champion in any professional sports.

Author:  space [ Jun.14.12 11:29 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Hurley wrote:
alexander karelin

songomol buhiin 130kgd barilddag bsn
Olympiin 3 alt, 1 mungu(2000sidney gants yalagdal ni)
9 udaagiin delhiin awarga
12 udaagiin buh europiin awarga


13 jiliin turshid gants ch yalagdaagui bil uu , aguu aguu

Author:  itunesE [ Aug.07.12 7:45 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Түвшинбаяр

Author:  Эрдэнээ [ Aug.30.12 10:07 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Мэдээж монголоороо бахархвал Түвшинбаяр

OllyDBG.exe wrote:
Image

амьд домог

агуу тамирчин электроник спорт хүртэл орох ёстой биздээ

хэдий хүч тамир зарцуулаагүй ч гэсэн ухаан зарцуулж байгаа болхоор


++

Author:  Galaa039 [ Aug.30.12 10:43 am ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Дугарсүрэнгийн Оюунболд

Author:  kamikaze88 [ Aug.31.12 6:59 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

Б.Мөнгөнтуул эмэгтэйчүүдээс Монголын хамгийн анхны Шатрын спортын оргил цол болох Их Мастер цол хүртсэн. Ер нь аймар нөхөрдөө 13-тай байхдаа бараг л Монголдоо өрсөлдөгчгүй болчихсон байсан болохоор Орос орныг зорьсон гэж ярьдаг. 13-14 насны эмэгтэйд зооллтой 1 дүгээр байр эзэлдэг байсан болохоор нөхөр 13-14 насны эрэгтэйдээ орж тоглоно барах хүн байхгүй. Дээшээ нас ахиж бас үзнэ 15-16 эмэгтэй эрэгтэй аль аль нь бараадахгүй. Ямар ч байсан миний санаж байгаагаар 15-18 насны эрэгтэйчүүдтэй тоглоод 9-н тоглолт хийхэд 2 тэнцээд бусдыг нь хожоод түрүүлж байсан. Оросод очоод жинхэнэ түйвэнсээдээ жил болгон зохиогддог Блицийн тэмцээнд Оросын алдартай их мастеруудыг нь хожиж түрүүлсэн гэж хэсэг сенсаац болж байсан... Одоо дөнгөж 25 хүрнэ гэхээр олон жил Монголчуудынхаа нэрийг дэлхийн тавцанаа гаргах нь дээ...

Image

Author:  CrossBonez [ Aug.31.12 7:00 pm ]
Post subject:  Re: Таныхаар хэн агуу тамирчин бэ?

itunesE wrote:
Түвшинбаяр

+1

Page 4 of 5 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/