#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.23.17 8:01 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 687 posts ]  Go to page 1 2 3 4 527 Next
Author Message
 Post subject: ☆★ Kim Yu-Na★☆
PostPosted: Jun.10.10 3:07 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
За тэгээд энэ охины талаар бичих хүмүүс байвал бичээрэй.
Image

_________________
Yeon-A


Last edited by borland on Aug.04.10 10:07 am, edited 5 times in total.

Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.10.10 3:09 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Ерөнхий мэдээлэл
Бүтэн нэр : Ким юу на
Нэрийн дуудлага : Ким Ёон-А
Гэр бүл : Эцэг, Эх, Том эгч
Иргэншил : Өмнөд солонгос
Төрсөн он сар өдөр: 1990 оны 9 сарын 5
Оршин суугаа газар: Канадын Торонто хот (2007 оноос хойш)
Өндөр: 164cm
Жин : 47кг
Цусны бүлэг : О
Хобби : Хөгжим сонсох, интернэтээр аялах
Сургууль : Дунд сургуульд сураагүй, Солонгосын их сургуульд 2009 онд элсэн орсон боловч, сурдаггүй :mrgreen:

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.10.10 3:11 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Жич: Энэ сэдэвтэй холбоогүй, чатын сэдэлттэй, зүй бус үг хэллэг хэрэглэсэн, хэн нэгнийг муулсан бичлэг бичихгүй байхыг хүсье!!!!!

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.10.10 3:16 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Тэрээр зар сурталчилгаанаас олдог орлогоороо Өмнөд солонгостоо тэргүүлдэг нэгэн билээ.

Image

Image

Image

Image

Image

Image

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.10.10 3:19 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
ТIME сэтгүүлээс гаргасан дэлхийд нөлөөтэй 100 хүний жагсаалтанд Баатрууд ангилалд 2-т орсон
Image

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.10.10 3:23 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
anonim wrote:
азгүй царайтай

Ихэмсэг төрхтэй :wd:

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.11.10 3:45 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Тэрээр хэдийгээр мэргэжлийн дуучин биш боловч, сайхан дуулдаг нэгэн билээ.

"Хэрэв" , (Эх хувилбарыг Girl's Generation хамтлагын гишүүн Тае Ёон дуулсан)
http://share.gogo.mn/LOhrdsGBPE49851276280152/What.mp3

"Намайг сонсооч", (Эх хувилбарыг Girl's Generation хамтлагын гишүүн Тае Ёон дуулсан)
http://share.gogo.mn/sS8M7frOd332061276279607/Yu-Na Kim Liv.mp3

"Инээмсэглээч" (Хөл бөмбөгийн дэлхийн аваргад оролцох Өмнөд солонгосын шигшээ багыг дэмжсэн дуу)
http://share.gogo.mn/FQVyp0lmCn22931276280216/Smile.mp3

Эцэст нь алдарт Биг Бан хамтлагтай хамтран дуулсан дуу, мөн шигшээ багаа дэмжсэн дуу
http://share.gogo.mn/P97xYJp0wy2431276279519/Shouts Of Reds.mp3

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.11.10 6:32 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Хүмүүс сонирхохгүй байгаа юм бол хөтлөхөө болихоос доо :(

_________________
Yeon-A


Last edited by borland on Jun.12.10 11:16 am, edited 2 times in total.

Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.12.10 2:25 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Танихгүй юм байна өө.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.12.10 11:15 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
LESTAT!!! wrote:
Танихгүй юм байна өө.

тэгвэл яахав дээ :-)

_________________
Yeon-A


Top
   
 Post subject: Re: Ким Ёон-А
PostPosted: Jun.12.10 11:39 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.15.06 4:37 pm
Posts: 3389
ene jil altan medal avsan tee. buh humuus barag demjij bsan shu


Top
   
PostPosted: Jun.12.10 1:22 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Image

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Jun.22.10 1:58 am 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Jan.21.10 11:55 pm
Posts: 171
Location: ~So you see,Hell's not so bad if you get to keep an ANGEL with you~
Halit sonsoj bsan yamar gunj ntr gd bla martjijee! Kkk


Top
   
PostPosted: Jun.22.10 3:38 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Санал асуулгууд

Солонгосын спортын хамгийн том SportsSeoul сэтгүүлээс гаргасан сонирхолтой судалгаануудыг хүргье.

-Таны хамгийн дуртай тамирчин?
1. Yuna Kim - 58.4%
2. Tae Bum Mo - 5.7%
2. Miran Chang - 5.7%
4. Seung Hoon Lee - 4.5%
5. Seung Yup Lee - 2.7%



- Хамгийн их нөлөөтэй зар сурталчилгааны дүр төрх?
1. Yuna Kim - 76.8%
2. Ji Sung Park - 16.3% :lol:
(бусад нь 1.5%)



- Ким Ёон-А гийн зар сурталчилгаануудын талаар?
1. Дахиад олон зар сурталчилгаанд тоглох хэрэгтэй - 48.5%
2. Хэтэрхий тоглосон - 25%
3. Одоохондоо болно - 20.8%
4. Зар сурталчилгаанд тоглохоо багасгах хэрэгтэй - 4.8% :eek:
5. Надад хамаагүй - 0.9%



- Хэрэв танд хэн нэгэн Одтой хамт амралтанд боломж гарвал хэнтэй явах вэ?
1. Yuna Kim - 14.5%
2. Rain - 7.5%
3. Ji Sung Park - 6.9%



Бусад сонирхолтой дүнгүүд
- Хамгийн их жүжигчин болох авъяастай тамирчинаар Ким Ёон-А 62.7% саналаар
- Өнгөрсөн 10 жилийн Солонгосын ард түмний спортын хамгийн өндөр амжилтанд 1-т 2002 оны дэлхийн аваргын хагас шигшээ, 2-т нь Ким Ёон-А гийн Ванкуверийн алтан медаль...
- Мөн Ким Ёон-А тай хамгийн их нэр холбогдсон хүмүүсээр Урлагын чиглэлээс Seung-gi Lee, Тамирчдаас Tae Hwan Park нар тодров.

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Jun.22.10 3:38 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
"Уран гулгалт"

Кан: Харин одоо бүгдээрээ, түүний хүүхэд насных нь тухай ярилцъя.
Кан: Түүнийг 7 настайгаасаа гулгаж эхэлсэн гэдгийг бид бүхэн мэддэг билээ. Ингээд та яаж анх гулгаж эхэлсэн тухайгаа хүүрнээч

Ким: Намайг 7 настай байхад, гэр бүлийнхэн маань манай дүүрэгт шинээр нээгдсэн мөсөн талбайд очсон юм.
Анх эгчтэйгээ хамт гулгахад их хөгжилтэй санагдсан.
Тухайн үед би уран гулгалтын спорт гэж чухам юу байдгийг огт мэддэгүй байсан л даа.


Кан: Анхнаасаа л гулгахад хөгжилтэй байсан гэж үү?
Ким: Тиймээ, нэг өдөр, миний анхны дасгалжуулагч маань манай ээжид "Танай охин чинь маш их авъяастай юм. Түүнийг мэргэжлийн гулгагч болгох хэрэгтэй" гэж зөвлөснөөр бүх зүйл эхэлсэн дээ.

Кан: Хэрвээ гэрийнх нь ойролцоо мөсөн талбай байгаагүй бол, Ким Ёон-А энд ингээд бидэнтэй ярилцаад сууж байхгүй байх байж дээ, тийм үү?
Ким: Магадгүй л юм...?

Гунду: Хэрвээ түүний гэр бүлийнх нь мөсөн талбай руу биш, морин уралдааны зам ч юм уу өөр газар луу очсон бол яах байсан бол?
Ким : :lol:
Гунду: Тийм болохоор бид бүхэн түүнийг өөр гөзөр луу дагуулж яваагүй д нь баярлах хэрэгтэй.
Ким: :lol:

Кан: Хэзээнээс сайжирч эхэлсэн вэ?
Ким: Би бусад гулгагчдаас хамаагүй хурдан суралцаж байсан... 5,6 ангидаа бүх 5 төрлийн гурвалсан үсрэлтүүдийг амжилттай гүйцэтгэж сурсан байсан. Энэ нь тухайн үедээ байж боломгүй зүйл байсан.

Кан: Хүн яаж агаар дээр 3 эргэдэг байнаа тээ?
Ким: үүнийг би ч гэсэн ойлгодоггүй юм... маш сонин шүү..
би чаддаг болохоороо л хийдэг, харин яаж? гэдгээ үнэхээр үйлгодоггүй юм. хэхэ
(бүгд инээв)

Кан: Сонин юмаа, та агаар дээр 3 эргэдэг биздээ, яаж хийдэг юм бэ?
Ким: Мэдэхгүй ээ... :lol:

Кан: Уран гулгагч хүний хувьд энийг тайлбарлаад өгөөч дээ?!
Ким: Миний бие чаддаг болохоор л би 3 эргэдэг байхгүй юу даа...
(бүгд :lol: )

Кан: Ер нь таны хувьд гүйцэтгэхэд хамгийн хэцүү зүйл юу вэ? миний бодлоор бол, тэр хөлөө нуруундаа авдаг хэсэг л их хэцүү юм шиг харагддаг.
Ким: Тиймээ, тэрнээс болж нуруугаа маш их гэмтээж байсан...
Image

Кан: Тэгвэл таны гар бас гэмтдэг байх тиймүү? би таасан уу?
Ким: Тиймээ, Миний гарын хуруунуудад эвэр ургадаг.

Кан: Яахлаараа уран гулгагчдын гар эвэршдэг байнаа?
Ким: Би тэшүүрнийхээ ирийг гараараа байнга барьдаг болохоор эвэршчихдэг. Бас гутал их үдснээс болж чигчий хуруу их эвэршдэг.

(хуруугаа харуулав)

Аллбан: Тэшүүрний ирэнд ийм болсон юмуу?
Гунду: Пөөх, энэ чинь...!!
Ким: Миний гар яг л ганцаараа 100 жил болсон юм шиг харагдаж байгаа биз...

(Кан гарыг нь үзэх гэж бөөн юм болов...)

Image

Кан: За уучлаарай... Үнэхээр таны гар эвэршчихсэн юм байна тээ.
Ким: Тиймээ

Кан: Эвэр нь их болоод ирвэл авдаг биз дээ?
Ким: Тиймээ... Энэ хуруу маань эвэршээд бусад хуруунаасаа арай том болчихсон байгаа биз

Image

Кан: Пөөх, ямар сонин юм бэ? таны баруун гарын чинь долоовор хуруу зүүн гарынхаас чинь зузаан юм байна ш дээ тээ...
Кан: Тэр энэ хуруугаараа тэшүүрний ирийг хэдэн мянган удаа барьсан байх, харин зүүн гарынх нь зүгээр харагдаж байна.

Кан: За тэгэхээр, уран гулгагчдын гар нь иимэрхүү байдаг юм байна, харин хөл нь ямар байх бол?
(бүгд нам жим болов...)

Кан: Бид нар түүнийг яг одоо хөлөө харуул гэж хэлж чадахгүй нь? гэхдээ...
Ким: хмм... Би яг одоогоор их тайлахад их хэцүү гутал өмссөн байна л даа.

Кан: За хө, яаж гутлыг нь тайлж хөлийг нь үздэг юм билээ байз!!! :ногоон:
Ким: :lol: .......
.
.
.
(түүний хөл нь...)
Image
.
.
.


"Эргээд харахад бүх зүйл сайхан байгаагүй ээ, хэдэн мянган удаа үсэрч, хэдэн зуун удаа эргэж , бэртэж, гэмтэж, зовж шаналаж байсан үе миний амьдралд их байсан ч... Хэрвээ би 7 настай үедээ эргээд очих юм бол эргэлзэлгүй дахиад уран гулгагч болно. Уран гулгалт миний амьдралын бүх утга учир минь." Ким Ёон-А

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Jul.03.10 5:50 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: May.17.10 3:31 pm
Posts: 27
Location: ð₦ ₥ÿ ₩ãÿ ₮ø H€ŁŁ „‹•–•›„
popular bh n argagui bzde...umnud solongosiin neriig delhii dahind gargaj yavaa ohin yumchin!...solongost amidradaggui gsiishd...cuz she is too popular over there!...

_________________
·٠•●♥The Forbiddeη Oηe♥●•٠·


Top
   
PostPosted: Jul.09.10 12:46 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Hoℓℓow мiηd wrote:
popular bh n argagui bzde...umnud solongosiin neriig delhii dahind gargaj yavaa ohin yumchin!...solongost amidradaggui gsiishd...cuz she is too popular over there!...

Канадад бэлтгэл хийдэг байхгүй юу даа

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Aug.03.10 4:24 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.07.09 8:57 pm
Posts: 562
Location: Vancouver
Энэ охин үнэхээр мундаг. Хүн үнэхээр зориод түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөвөл амжилтанд хүрдэг юм байна гэдгийг энэ охиныг хараад л илүү сайн ойлгосон. Олимпоор Японы тэр лаг гулгагчыг ялаад алт авахаар нь хичнээн их баярласан гэж бодно оо...

_________________
Эрч хүчтэй энэ залуу нас...


Top
   
PostPosted: Aug.03.10 6:31 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.07.09 8:57 pm
Posts: 562
Location: Vancouver
End neg iim niitlel bhaar n oruullaa....


Солонгосын “Алтан охин” Ванкувер-2010 Өвлийн Олимпийн Хатан хаан боллоо

2010/03/30 • Сэдэв нь: Алтангадас сэтгүүл,Спорт

Анх намайг Солонгост хөл тавьхад бумбайсан цагаан охины дүр зураг бүхий рекламны самбар, том том зурагт хуудас элбэг тааралдаж байсан юм. Солонгосын талаар Азийн нэгэн орон гэхээс цаашгүй мэдлэгтэй надад рекламны самбар дахь басхүү орой болгон телевизийн бүхий л сувгийн рекламанд гардаг тэр дүр төрх болсон охиныг эндэхийн кино од л юм байна гэж бодож байлаа. Эндүү бодож байсан тэр дүр төрх нь гэтэл зүгээр нэг кино одтой харьцуулашгүй алдартан буюу дэлхийн спортын тавцанд Солонгосын “Алтан Охин” гэгддэг харин одоо мөсөн дээрх “Хатан хаан” гэж нэрлэгдэх болсон Ким Юна гэх уран гулгагч охин байсан юм билээ.

Ким Юна энэ удаагийн Өвлийн Олимпид эмэгтэй уран гулгагчдаас хамгийн өндөр оноо буюу 228.56 оноогоор алтан медалийн болзол хангасан юм. Тэрбээр Ванкуверын Олимпийн хэвлэл мэдээллийн өрөөнд ярилцлага өгөхдөө “Бурхан минь. Энэ өдөр хүрээд ирсэн гэдэгт итгэж чадахгүй байна. Би одоо хүртэл авсан оноондоо итгэхгүй байна шүү. Оноо маань эрэгтэй уран гулгагчдын оноонд тун ойрхон дөхөж очлоо шүү дээ. Олимпид амжилт үзүүлэх бас медаль авах гэдэг бүх тамирчидад байдаг дээд мөрөөдөл. Энэ мөрөөдөлдөө хүрч чадахгүй болов уу гэж би их түгшиж байсан … өмнө нь би тамирчдыг үзүүлбэрээ үзүүлсэнийхээ дараа яагаад уйлдаг юм болоо гэж гайхдаг байсан . Гэтэл би сүүлчийнхээ үзүүлбэрийг хийж дууссаныхаа дараа өөрийн эрхгүй уйлчихсан. Яагаад уйлсанаа ч бас мэдэхгүй байна …” гэжээ.

Түүний хөдөлгөөн, гулгалт, үсрэлт бас жүжиглэлт нь үнэхээр уран юм билээ. Эхний өдөр тэрбээр Жэймс Бонд киноны sound track дээр богино үзүүлбэр амжилттай үзүүлэн оноогоор тэргүүлж эхэлсэн бол чөлөөт үзүүлбэр дээр Concerto in by George Gershwin аялгуун дээр өө сэвгүй уран гулгалтыг харуулж Олимпийн аварга болж чадлаа.

Шүдэндээ аппараттай бяцхан охин

1990 оны 9-р сарын 5-нд төрсөн 19-н настай /Олимпийн танилцуулга дээр 19-тэй гэж байгаа учир тэрийг нь бичлээ. Оноороо 20-тай байх болов уу./ Энэ охины тухай нэвтрүүлэг Ванкувер -2010 Олимпийн эмэгтэйн уран гулгагчдын сүүлийн, шийдвэрлэх тоглолт болохоос өмнө өнөөдөр Солонгосын телевизээр гарсан юм. Мэдээж Солонгосын телевизээр өөрсдийнхөө тамирчдын Олимпид гаргаж байгаа амжилтуудыг давтан давтан харуулж байгаа хэдий ч Ким Юна уран гулгагч охинд зориулж хийсэн шиг 1 цагийн нэвтрүүлгийг аль ч тамирчиддаа урьдчилан бэлтгэж гаргаагүй билээ. Тэгэхээр Солонгосчууд эмэгтэйчүүдийн уран гулгалтандаа алтан медаль авна гэсэн бүрэн итгэлтэй байсан нь энэ нэвтрүүлгээс харагдаж байлаа.

7 настай байхад нь ээж нь түүнийг дагуулан хотынхоо уран гулгалтын клубт ирж байжээ. Дасгалжуулагч багш тэнцвэрийг нь шалгахаар Ким-д бяцхан цагаан тэшүүр өгөөд “заа мөсөн дээр гараад яваад бай даа” гэхэд анх удаа мөсөн талбай дээр гарч байгаа гэхэд ихэд эвлэгэхэн саадгүй явж байжээ. Сар гаруй хичээллэсний дараа дасгалжуулагч багш нь Юнагийн уран налирхай хөдөлгөөн басхүү хөдөлмөрч занг нь үнэлж ээжтэй нь зориуд тусгайлан уулзаж авьяслаг охиныг нь амжилт гаргах бүрэн боломжтой учраас цаашид улам их хичээллэх нь зүйтэй гэдгийг хэлж байжээ.

2005 онд Өсвөрийн Гран При-д медалт байрнаас мултарч байхад түүнээс авсан ярилцлага энэ өдрийн баримтат кинон дээр нь гарч байхын. Амандаа аппараттай бяцхан охин “2006 оны Олимпид нас маань бага болохоор би оролцож чадахгүй болсон. Бас энэ удаад медаль авч чадсангүй. Гэхдээ би 2010 оны Олимпид Солонгосын анхны медалийг авчирах болно” гэж нулимс дуслуулан хэлж байхын. Гэтэл сэтгүүлч өөртөө бүрэн итгэлтэй байна уу гэхэд “Мэдэхгүй” гэж хэлсэнээ доошоо хараад уйлж байгаа нь өхөөрдөмөөр л харагдаж байна лээ. Тэрхэн үед итгэлтэй байгаа эсэхээ мэдэхгүй байсан амандаа аппараттай бяцхан охин өнөөдөр мөрөөдөлдөө хүрч Ванкуверын “Хатан Хаан” гэх өргөмжлөлийг хүртлээ.

Солонгосын хамгийн үнэтэй commercial girl, тэрбумтан охин

2009 он Ким Юнагийн хувьд жинхэнэ алтан он байлаа.2008–2009 Grand Prix Final Гранд Прид амжилттай оролцон Японы тамирчин Mao Asada-гийн дараа мөнгөн медаль хүртэж 2009 Four Continents Figure Skating Championships аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцон алтан медал хүртлээ. Харин 2009 оны Уран Гулгалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тэрбээр гайхамшигийг үзүүлэн Дэлхийн Аваргын цомыг хүртлээ. Дэлхийн аваргын эмэгтэйчүүдийн төрөлд тэрбээр triple flip-triple toe loop болон triple-triple combination гэсэн 2 төрлийн үсрэлтэн дээр дэлхийн дээд амжилтыг тогтоож чадсан билээ.

Энэ үеэс эхлэн Ким Юна Солонгосын шилдэг корпораци болон бизнесийн аварга акулуудын хараанд өртөж рекламны дүр төрх болж эхэлсэн юм.

2009 он. Хаа сайгүй Ким Юаны зурагтай рекламны зурагт хуудаснууд, телевизийн бүх сувгуудаар түүний тоглосон Самсунг, LG, Hyundia motors-ийн брендүүдийн рекламны ролк, бас Ким Юнагүй нэвтрүүлэг гэж байхгүй болов. Нэгхэн жилийн дотор тэрбээр Солонгосыг дэлхийд таниулдаг рекламны дүр төрх, бренд болж чадсан бөгөөд Солонгосын савангийн драмуудад тоглон од болон гялалзсан эмэгтэй эрэгтэй кино жүжигчидээс рекламныхаа орлогоор хол даван ардаа орхилоо. 2009 онд Солонгосчууд хамгийн хамгийнаа шалгаруулахад Ким Юна яалт ч үгүй Солонгосын хамгийн үнэтэй рекламны дүр төрх басхүү рекламнаас хамгийн их ашиг орлого олсон Солонгосын од болжээ. Мэдээж түүнийг рекламны нүүр царай болоход уран гулгалтанд гаргасан амжилтаас гадна бурханаас заяасан ялдамхан дур булаам царай төрх нөлөөлсөн бизээ. Тэрбээр шүдэндээ аппарат зүүж шүдээ янзласныг эс тооцвол Солонгосын бүсгүйчүүдийн шуураад байдаг гоо сайхны мэс засалд орж байгаагүй гэдгийг онцолмоор байна.

Надад түүний царай их таалагддаг. Жинхэнэ байгалиараа унаган төрхтэй бас хөөрхөн булбарай охин шүү. Байгалиараа байгалиараа байгалиараа гоо үзэсгэлэн, залуу насны жавхаатай гэдэг нь.

Ким Юнаг Ванкуверийн Олимпид хүрэлцэн ирэхэд дэлхийн мэдээллийн хэрэгсэлүүдээр түүнийг энэ удаагийн Олимпид алтан медал авч чадах уу үгүй юу гэх мэтээр бичиж байсан. Учир нь 2009 он түүний хувьд ганцхан бэлтгэл сургуулилтаар биш давхар рекламаар дагнаж байсан болохоор энэ нь түүний Олимпид үзүүлэх амжилтанд нөлөөлж болзошгүй гэсэн таамгыг олон хүмүүст төрүүлж байжээ. Мөн түүнчлэн Ким Юнаг хэрэв Олимпиас медал авч чадахгүй бол хэтэрхий их рекламаар хөөцөлдөж бэлтгэл сургуулилтандаа бага цаг зарцуулсантай холбоотой гэх мэтээр ч тааварлаж байлаа. Эцсийн бүлэгт тэр чаджээ. Баяр хүргэхээс өөр яах билээ. Юм юмыг амжуулнаа гэж энэ л байх даа.

Шүдний аппарадаа авбал аварга болно

Өөрийн залгамж халаа гэмээр юм уу басхүү 2014 оны Олимпийн алтан медалт болохуйц нэгэн уран гулгагчыг Ким Юна дагуулж ирсэн нь одоо 16 настай Kwak Min Jung байлаа. Тэрбээр энэ удаагийн Олимпид 12-т бичигдсэн ч магадгүй ирэх Олимпид алтан медаль хүртэх бизээ. Учир нь тэр яг Ким Юна 5 жилийн өмнө амандаа аппараттай уйлж байсан тэр дүр төрхийг өөрийн эрхгүй санагдуулна лээ. Магадгүй ирэх жилийн Дэлхийн Аваргад аппаратгүй ирнэ аваргын медалийг энгэртээ зүүх бизээ.

_________________
Эрч хүчтэй энэ залуу нас...


Top
   
PostPosted: Aug.03.10 11:08 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Сайхан нийтлэл байна...



Тэрээр сайн дуучин гэдгийг хүмүүс мэддэг болсон байх... Түүний саяхан дуулсан хэдэн дууны 1080 тай бичлэг



_________________
Yeon-A


Last edited by borland on Aug.04.10 11:14 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.04.10 10:58 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Хамгийн сүүлд авхуулсан рекламууд нь...
Image

Image

Image

Image

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Aug.04.10 11:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Ирэх улирлын шинэхэн Гала үзүүлбэр
Image


_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Aug.04.10 11:26 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jul.01.10 1:05 am
Posts: 909
Location: Утаат хотхон
Аватар дээрээ хүртэл тавьсныг хархад үнэнч фэн нь бололтойдогоо.

_________________
http://vlmedeh.com/


Top
   
PostPosted: Aug.04.10 12:03 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Тийм л юм байлгүй... :frog:

_________________
Yeon-A


Top
   
PostPosted: Aug.07.10 3:39 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.15.05 7:28 pm
Posts: 5661
Location: I will not let anyone walk through my mind with their dirty feet
Huruu hol ntr n bishee


Top
   
PostPosted: Aug.09.10 12:45 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Apr.27.09 12:34 pm
Posts: 589
Finalmatch wrote:
Huruu hol ntr n bishee

Өдөр бүр зүү ч орох зайгүй бариу тэшүүр өмсөөд хатуу мөсөн дээр 10 цаг гулгаж хөлөө холгоод
Тэшүүрнийхээ төмөр ирийг байнга бариад долоовор хуруугаа эвэршүүлээд
Өглөө бүр хэдэн метр урт үдээсээ чамбай гэгч үдэж чигчий хуруугаа 13 жил эвэршүүлсний хүчинд Олимпийн аварга болсон буйзаа...
Тэрнээс биш Солонгосын савангын дуурийн одууд шиг өдөр шөнөжингөө нүүр амаа будаад, гэртээ хэвтсэн бол...

_________________
Yeon-A


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 687 posts ]  Go to page 1 2 3 4 527 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited