#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 1:34 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Aug.04.06 4:49 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Mar.03.05 5:34 pm
Posts: 8742
Location: Нvцгэн биеийг алдаршуулая.
Дэлхий дээр маш олон спортууд байдаг,тэр бүгдийг Самбарын спорт буланд нээх боломж үгүй учир маш олон хүн хүссэн мэдээлэлээ олж авч чаддаггүй.....энэхүү буланд та цоо шинэ спортын мэдээ оруулж байхыг хүсч байна,ямарч төрөлийн спортын мэдээ нийтлэл,ярилцлага байж болно,гагцхүү та элдэв чат,хэрүүл уруул,хүүхэн шуухан ярилцахыг хориглосон,зөвхөн мэдээ мэдээлэлийн чанартай зүйлс бичиж байхыг хүсэе
Хүндэтгэсэн А.Й.Т

_________________
AI 1 шинэ түүхийн хуудсууд


Top
   
PostPosted: Jun.07.10 3:07 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Энэ цаг мөчөөс энэ сэдэв А.I.Т-н дурсгалыг хүндэтгэн үргэлжлэх болно.

2010.06.07

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.10 5:12 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

24 нас, 5 дахь түрүү


Талбайн теннисний “Их дуулга” ангилалд багтдаг дөрвөн цувралын нэг болох Францын нээлттэй тэмцээн буюу “Ролан Гаррос” шороон талбайд болдгоороо онцлогтой. 1891 онд анх Францын нээлттэй тэмцээнийг зохион байгуулсан ч албан ёсоор 1928 оноос эхлэлтэй гэж үздэг юм. Шороон талбайн хамгийн нэр хүндтэй тэмцээнээс олон шилдэг теннисчид төрж гарсан байдаг бөгөөд хамгийн сүүлийн үеийн төлөөлөл нь Испанийн теннисчин Рафаэль Надаль.
Францын нээлттэй тэмцээнд сүүлийн таван жилийн хугацаанд дөрөв түрүүлсэн тэрээр энэ жил ч гэсэн финалд төвөггүй шалгарч чадсан билээ. Түүний өрсөлдөгч Шведийн теннисчин Робин Содерлинг байв. Тэрээр өнгөрсөн жил Рафаэль Надалийг хожиж, Рожэр Федерерийг “Ролан Гаррос”-т анх удаа түрүүлэхэд нь үнэ цэнэтэй хувь нэмэр оруулж байлаа. Харин энэ жил Рожэр Федерерийг хожиж магадгүй Рафаэль Надальд том тус хүргэсэн гэж хэлж болно. Финалын тоглолт төдийлөн сонирхолтой болсонгүй. 98 минут үргэлжилсэн тулааны эцэст Испани эр Рафаэль Надаль 6:4 6:2 6:4 гэсэн харьцаатай ялалт байгуулж, “Ролан Гаррос”-т таван удаа түрүүлсэн 2 дахь теннисчин болсон байна. Түүний өмнө зургаан түрүүтэй, домогт теннисчин Бьорн Борг ганцаар бичигдэж байгаа юм. Нийт 1 сая 120 мянган еврогийн шагнал хүртсэн Рафаэль Надаль энэ жил 24 настай бөгөөд долоон удаа “Их дуулга”-д түрүүлээд байна. Түүний энэ амжилтын цуваа хэд хүрэх бол...

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.10 5:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Б.Сэр-Од аваргаа хамгааллаа

Image

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, “Ар Монгол Тревэл” групп, Монголын хөнгөн атлетикийн холбоо хамтран “Улаанбаатар-2010” олон улсын марафон гүйлтийн тэмцээнийг өнгөрсөн бямба гаригт зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 700 гаруй тамирчин оролцсон бөгөөд Сүхбаатарын талбайгаас гараагаа эхлэн 13 дугаар хороолол, Баянзүрхийн товчоо, Хонхор гэсэн маршрутаар 5000, 1500 метр болон 21, 42 км-н зайд хурд хүч үзлээ. Монголын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Зоригтбаатар “Манай холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Хөнгөн атлетикийн Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМастер Б.Сэр-Од Английн нийслэл Лондон хотноо зохиогдсон “Brighton” марафонд 42 км-н зайд тэргүүн байр эзэлсэн амжилтаа эх нутагтаа дахин баталлаа” гэв.

Тэмцээний дүн :

42 км:
Эрэгтэй:
1.Б.Сэр-Од 2:25:44
2.Ц.Бямбажав 2:26:35
3.Chojun Zheng 2:31:21 /Хятад/

Эмэгтэй:
1.Л.Отгонбаяр 2:57:02
2.Б.Батцэцэг 3:21:05
3.В.Отгонтуул 3:21:05

21 км:
Эрэгтэй:
1.Д.Цэрэнпил 1:09:24
2.В.Доржпалам 1:12:37
3.Г.Одхүү 1:12:37

Эмэгтэй:
1.Ч.Шинэцэцэг 1:24:10
2.Д.Эрдэнэчимэг 1:30:54
3.Г.Хишигсайхан 1:31:45

1500 метр:
Эрэгтэй:
1.Н.Анхбаатар 4:21:35
2.Э.Болдбаатар 4:26:00
3.Ч.Цэрэнбат 4:27:59

Эмэгтэй:
1.Ц.Бадамсүрэн 5:09:17
2.Ж.Баасансүрэн 5:28:32
3.Ц.Наран-Эрдэнэ 5:37:57

5000 м:

Эрэгтэй:
1.Н.Мөнхбаяр 14:31
2.Л.Лхагва 14:33
3.А.Бакит 14:37

Эмэгтэй:

1.М.Мөнх-Эрдэнэ 18:28
2.В.Адилбиш 22:48
3.Х.Энхбаяр 23:09

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jun.07.10 5:17 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

“Чикаго Блэкхаукс”-т ганцхан хожил дутуу


Хойд Америкийн Үндэсний хоккейн лигийн Стэнлийн цомын төлөөх тав дахь тоглолт өнөөдөр өглөө Чикаго хотын “Юнайтед центр”-т болж өнгөрлөө. Тус лигийн түүхэнд Стэнлийн цомын төлөөх тулаан 2:2 болж тэнцсэн байхад хожсон баг нь буюу тав дах тоглолтод ялалт байгуулсан 20 тохиолдлын 14 нь аваргын цом хүртэж байсан түүхтэй. Тийм учраас энэ өдрийн тоглолт аль ч багийн хувьд юу юунаас илүү чухал байсан нь гарцаагүй.
Хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө “Блэкхаукс” тоглолтыг эрч хүчтэй эхлүүлж, эхний 20 минутад амжиж хоёр гоолоор эсрэг багийн хаалгыг мялаажээ. Гоолууд бүгд өөр тоглогчдын гоолууд байсан бөгөөд Брэнт Сийбрүүк, Дэйв Болланд, Крис Вэрстиг нараар овоглосон байна.
Харин дараачийн хоёр үед багууд ижилхэн хоёр, хоёр гоол оруулснаар харьцаа 4:4 болох байлаа. Гэвч эхний үед гурван гоолын давуутай болоод байсан Чикаго энэ тоглолтод ялах нь ойлгомжтой болсон юм. Үе бүрийн төгсгөлийн гоолыг Дастин Байфюглин хийж байжээ. Байфюглин өмнөх гурван шатанд нийтдээ найм гоолыг оруулж байсан бол энэ орой дубль хийсэн нь энэ ажээ.
Улмаар үндсэн цаг дуусахад 7:4 харьцаатай талбайн эзэн баг ялалт байгуулж цувралыг 3:2-оор тэргүүлж эхэлсэн байна.
Хэдийгээр “Флайерс”-ын дасгалжуулагч хоёр хаалгачийг талбайд гаргасан ч тусыг эс олж, тус бүр гурван гоол хаалгандаа алдсан байна. Сүүлийн гоол хаалгачгүй хоосон байхад оржээ.


Хоёр баг ижил 27 удаа довтолгоог зохион байгуулсан ч илүү үр дүнтэй болсон нь Чикаго хотын багийнх байсан байна. Гэвч одоо тэднийг Филаделфиа хотод хийх шийдвэрлэх зургаа дахь тоглолт хүлээж байгаа. Энэ тоглолт Монголын цагаар 10-ны өглөө 08.00 цагаас эхэлнэ.

_________________
\_o_/


Top
   
 Post subject: Спорт Мэдээ
PostPosted: Jun.08.10 10:49 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
"Хасын хvлгvvд"-ийг 30 саяар байллаа


Дєрвєн сарын хугацаанд vргэлжилсэн сагсан бємбєгийн дээд лигийн тоглолтууд єнгєрсєн амралтын єдрvvдээр аваргаа тодрууллаа. Медалийн тєлєє МУИС-ийн "МВМ", МУБИС-ын "Баянзvрх Буллс" Хас банкны "Хасын хvлгvvд" багууд тунаад байсан юм. Тэмцээний хvрэл медалийг МУИС-ийн "МВМ" баг хvртсэн бол аваргын тєлєє "Баянзvрх Буллс" "Хасын хvлгvvд" багтай єрсєлдєж 83:83,95:89 харьцаатайгаар "Хасын хvлгvvд" тvрvvллээ. Ингэснээр "Хасын хvлгvvд" баг Монголын сагсан бємбєгийн дээд лигт гурав дахь удаагаа тэргvvлж буй нь энэ юм. Нэгдvгээр байр эзэлсэн баг дєрвєн сая, хоёрдугаар байр гурван сая, гуравдугаар байр хоёр сая тєгрєгєєр тус тус байллаа. Харин Хас банкны зvгээс аваргаар тодорсон "Хасын хvлгvvд" багийг 30 сая тєгрєгєєр шагнасан байна.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Jul.16.10 12:14 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Дэлхийн шилдэг 12 шатарчин Монголд ирнэ


FIDE-гээс зохион байгуулж буй “Woman`s grand prix” буюу дэлхийн цомын эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн шилдэг 16 шатарчин тойргоор тоглож байгаа. Тэмцээн одоогоор Турк, Хятад, ОХУ, Армяни улсад тус, тус зохиогдож аваргаа тодруулахад хоёр цуврал үлдээд байна.

Энэхүү тэмцээний тав дахь цуврал тэмцээн энэ сарын 29-наймдугаар сарын 12 хүртэл Монгол Улсад зохион байгуулагдах юм. Энэхүү тэмцээнд дөрвөн шатарчин өнжиж, дараах 12 шилдэг шатарчин Монгол Улсад ирэхээр болжээ.

1. Батхуяг Мөнгөнтуул /2418/-Монгол
2. Хампи Хонеру /2595/-Энэтхэг
3. Хоу Ифань /2585/-Хятад
4. Мариа Сэбаг /2519/-Франц
5. М.Чибурданидзе /2506/-Гүрж
6. Татьяана Косинцева /2536/-ОХУ
7. Чжу Чень /2488/-Катар
8. Бетюл Илдыз /2224/-Турк
9. Сю Юухуа /2485/-Хятад
10. Жао Сюэ /2508/-Хятад
11. Шэн Иэнг /2453/-Хятад
12. Марта Фиерро /2386/-Эквадор

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.16.10 12:18 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Улсын заан Б.Соронзонболд Дундговь аймагт үзүүрлэжээ

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 89 жилийн ойн аймгуудын наадамд ямар бөх түрүүлж, үзүүрлэснийг сонирхуулъя. Хөвсгөл аймаг энэ сарын 27-28-нд Хотгойдын хурд-II Хангайн бүсийн даншигтайгаа наадмаа хамтад нь хийх юм байна.

Аймгийн наадмуудад аймаг, сумын цолтой бөхчүүд барилдаж, Дундговь аймагт Улсын заан Б.Соронзонболд зодогложээ. Тэрээр сумын заан Д.Дэлгэрбатад өвдөг шороодож үзүүрлэсэн байна. Ингээд шинээр төрсөн аймгийн арслан цолтнуудыг сонирхуулъя.

Image


_________________
\_o_/


Top
   
PostPosted: Jul.16.10 12:21 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 4:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Сонирхогчдын сагсан бөмбөгийн тэмцээнд урьж байна

Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд Спортын төв ордонд компани, аж ахуйн нэгжүүдийн сагсан бөмбөг сонирхогчдын дунд цомын төлөөх нээлттэй тэмцээнийг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнд “Сэнгүр” дээд лиг болон “Спрайт” лигийн тамирчдыг оролцуулахгүй бөгөөд сагсан бөмбөгийн спортоор сонирхон хичээллэдэг оюутан залуус ч баг бүрдүүлэн оролцож болох юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн наймдугаар сарын 4-нд Спортын төв ордонд болох ажээ.

Тэмцээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 96968474 утсаар авна уу.

_________________
\_o_/


Top
   
PostPosted: Aug.07.10 1:13 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
2010 onii Delhiin Buudlagiin Tsomiin temtseenii medee: Munhzul, Munhbayar




Ene Munhbayar orsoor yumuu yoponoor yariad baina orchuulaad ogooch: (ene zun)



Delhiin Buudlagiin sportiin holboonii youtube suvag: :wd: :wd: :wd: :wd: :wd: :wd: :hi: :hi: :wd: :wd:

http://www.youtube.com/issfchannel

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Aug.07.10 1:22 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.10 1:15 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
A.I.T wrote:
Дэлхий дээр маш олон спортууд байдаг,тэр бүгдийг Самбарын спорт буланд нээх боломж үгүй учир маш олон хүн хүссэн мэдээлэлээ олж авч чаддаггүй.....энэхүү буланд та цоо шинэ спортын мэдээ оруулж байхыг хүсч байна,ямарч төрөлийн спортын мэдээ нийтлэл,ярилцлага байж болно,гагцхүү та элдэв чат,хэрүүл уруул,хүүхэн шуухан ярилцахыг хориглосон,зөвхөн мэдээ мэдээлэлийн чанартай зүйлс бичиж байхыг хүсэе
Хүндэтгэсэн А.Й.Т

RIP

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Aug.07.10 1:24 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Ongorson olimpiin huraangui dursamj temdeglel:




Moskvad Formula 1 uraldaan Kremliin zamd 3 dahi jildee zohiogdloo:



Omno jiliinh:






_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Aug.08.10 12:15 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Emegteichuudiin Delhiin 5 dahi shatriin avarga shalgaruulah temtseen UB-d ene 7 sariin 29 nd ehellee: [Temtseenii etssiin uye shat omnod amerikiin Chilid ondorloh yum baina!!]

Image WEB: http://ulaanbaatar2010.fide.com/





Orsoldogchid: (onoonii erembeer)
Shen Yang (China); Hou Yifan (China) - Tatiana Kosintseva (Russia); Marie Sebag (France) - Xu Yuhua (China); Maia Chiburdanidze (Georgia) - Batkhuyag Munguntuul (Mongolia); Zhu Chen (Qatar) - Stefanova, Antoaneta (Bolgaria); Yildiz Betul Cemre (Turkey) - Zhao Xue (China).

Munguntuul
Image

Koneru - Enetheg
Image

Stefanova
Image


Image

Image

Image

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Aug.08.10 12:48 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.08.10 12:16 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.15.10 3:09 pm
Posts: 1043
Location: I'm nomad,still anywhere
ӨӨ АЙМААР

_________________
СанхүүЭдийнЗасгийнДээдСургууль


Top
   
PostPosted: Aug.16.10 11:09 pm 
Offline
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран
Шөнийн Тэнгэрт Сvvмэлзэх Саран

Joined: Jul.16.08 12:34 pm
Posts: 293
Монголоос Хүүхдийн Олимп-н аврага төрчөөд байхад мэдээлдэггүй наасн...тв нтр-ээр

_________________
:wd:


Top
   
PostPosted: Sep.10.10 3:02 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
S.Batsetseg chuluut buhiin 59kg jind Moskvad barildaj delhiin avarga bolloo. Hyatadiin Jangtai barildaj davlaa!



Altan medaliin toglolt:
I love you! Image

_________________
sudalgaa


Last edited by ttlc on Dec.23.10 3:18 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.28.10 5:01 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Sayhan 9 sariin 26-nd manai tamirchin S.Bat-Ochir Berlinii marafond 42km-iig 2 tsag 12 minut guij 10-r bairand orloo orsiin tamirchinaas 5 bair urduur germanii tamirchinaas 11 bair omno orloo: http://www.universalsports.com/news/art ... 93698.html




End Bat-Ochir angliin Brightonii marafond saynii 4 sard terguun bairand orson hovor goy video:

bas end http://www.youtube.com/watch?v=E54BWVZB-nA

_________________
sudalgaa


Last edited by Хорьдол on Sep.29.10 11:59 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.04.10 9:01 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Oct.31.10 2:37 pm
Posts: 19
Location: UB town
Заа тэгээд цанын спорт сонирхдог залуусаа би нэг зарлалын чанартай юм хэлэе. Манайд Skyresort нээгдсэнээс хойш тэнд гулгадаг хүн олон болжээ. Түүнтэй холбогдуулан би цанын клуб нээх гэсэн юм. Энэ клубт 18-24 насны залуучууд байх бөгөөд ингэж клуб байгуулснаар энэхүү компанид клубээрээ гулгах үед хөнгөлөлт эдлэхээс гадна, клубүүдийн хоорондын тэмцээнд оролцож, шинэ найз нөхөдтэй болно шүү. Тэгээд сонирхож байвал ADD ME cycl13@yahoo.com гэж байгаа.


Top
   
PostPosted: Nov.26.10 12:27 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
Asian naadam deer manaihan joohon muu bna shuu tee. Setgeld lav hursengui.


Top
   
PostPosted: Dec.23.10 2:29 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Mar.03.10 1:12 am
Posts: 511
medkue ug ni ih l harj bsan

_________________
thug life


Top
   
PostPosted: Dec.23.10 3:05 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Image

Yoponii Hofu yomurigiin marafond 12 sariin 19-nd manai Ser-Od 3 dahi udaagaa oroltsoj turuullee: (yoponii shildeg 1300 guigchees turuulsen)

2010 Hofu Yomiuri Marathon

Men
1. Serod Bat-Ochir (Mongolia) - 2:14:49
2. Taiga Ito (Suzuki Hamamatsu AC) - 2:15:42
3. Hiroyuki Kamiguchi (Suzuki Hamamatsu AC) - 2:15:53
4. Hirotaka Honda (Team Chugoku Denryoku) - 2:19:30
5. Takashi Yamauchi (Team Aisan Kogyo) - 2:19:50

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Dec.24.10 3:28 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
ttlc wrote:
S.Batsetseg chuluut buhiin 59kg jind Moskvad barildaj delhiin avarga bolloo. Hyatadiin Jangtai barildaj davlaa!

Image


Alt avahaar l haragdaj bna daa. :-)


Top
   
PostPosted: Dec.25.10 8:59 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
2010 onii sportiin shildeguudiig todruulj Burt Chono shagnal garduullaa, shildeg n Battsetseg bolloo:


_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jan.03.11 11:33 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Tuvshintugsiin Nyamtur osvoriin karatechidiin 10 nastnii angilald Frantsiin tsomiin avarga bolloo:

Image

http://www.nordeclair.fr/Locales/Roubai ... e-de.shtml

_________________
sudalgaa


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Jan.25.11 6:36 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
radio sport sonirhodog hun baival 437,270 MHz deer amerikiin sansariin shuvhert daguuliin tsatsaj baigaa dohio baina. daguuliig Nanosail-D gedeg

http://www.youtube.com/watch?v=bW1Pf0uMSug

ug daguul zorilgoo bieluulj chadaagui gegdej baisan bolovch sayhan ul medegdeh shaltgaanaar genet 1 jiliin daraa shuvheree neen anh tavij baisan zorilgoo bieluulev.


Top
   
PostPosted: Feb.05.11 11:25 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW

64 nastai polishiin irgen Aleksander Doba 2010-10-26-nd Afrikiin baruun ergees seluurt zaviar garaad 5300km garui seluurdeed 98 honogt Brazild hurch delhiin anhnii ondor nastan Atlantiin dalaig gatlagch bolloo!! Ene hun 2010 ond Baigali dalaigaar ergiig n dagaj 2100km seluurdej yavjee.

Hunii huch chadvar hyazgaarguig dahiad batallaa gej oilgomoor yum baina!


7m urt 1m orgon dalain kayakiin zavi genee!! Yamar ch dalbaagui zuvhun gariin bulchingiin hodolguureer 64 nastai hun!!!!!! Gariin bulching n ajiglaarai!!

Image Image Image

http://www.grindtv.com/outdoor/blog/240 ... +atlantic/ - Udahgui 6000km hoishoogoo ANU ruu seluurdene gej baina!!!

ps. Arhi piiv tamhinaas hol baival heregtei l yum baina!!! :hihi: :wd:

End bas nemelt medee: http://sport.tvp.pl/inne/wokol-sportu/w ... yk/3899823

_________________
sudalgaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited