#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Apr.29.17 2:37 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Feb.24.11 9:56 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Д.Эрдэнэбилэг Хятадад уригдсан ч шуудхан л татгалзжээ

Ази тивийн дөрвөн удаагийн аварга, даамын их мастер Д.Эрдэнэбилэгт урд хөршөөс дасгалжуулагчаар ажиллаач гэсэн хүсэлт илгээжээ.

Харин даамын их мастерт дасгалжуулагчийн санал тавихад шуудхан л татгалзсан гэнэ. Яагаад татгалзсан талаар тодруулахад “Миний хувьд Хятадад очиж даам заагаад байх сонирхол алга. Яагаад гэхээр монголчууд хэзээ ч өрсөлдөгчийнхөө сэлмийг хурцалдаггүй биз дээ” гэж төвөггүйхэн хариулжээ.

Манай улсаас сүүлийн хоёр жилийн дотор 10 гаруй тоглогч мөн ОХУ, Украин, Нидерланд зэрэг улсаас дасгалжуулагч урьж урт, богино хугацаагаар даам заалгаж байгаа аж. Үүнээс харахад Хятадууд даамын спортод анхаарлаа хандуулж, хөрөнгө хаяж байгаа бололтой.

www.gogo.mn

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Mar.15.11 6:01 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 2:29 pm
Posts: 2248
"SOCCER.MN" сайтын зүгээс нийт хэрэглэгчидтэйгээ хамтран, ойр ажиллаж, санал сэтгэгдэл, мэдээ мэдээллээ солилцохдоо хэзээд таатай байдаг билээ. Та бүхэнд өнөөдөр манай сайтын нэгэн хэрэглэгчийн хүсэлтээр ирсэн "Монголын телевизүүдийн Спортын нэвтрүүлгийн шүүмж" нийтлэлийг толилуулж байна.

2002 оны ДАШТ-ыг Монголын телевизүүдээс тэгэхэд МҮОНТ, МN25, UBS телевизүүд дамжуулж байсан хэдий ч тэдэнд албан ёсны дамжуулах эрх нь байгаагүй. Харин хөлбөмбөгийн хорхойтнууд Оросын 1-р сувагнаас өөр сонголт байсангүй. 2004-онд ТВ5 телевиз орон даяар Олимпийн наадмыг анх удаа дамжуулав.

2006-онд хөлбөмбөгийн ДАШТ-ыг шинэхэн байгуулагдсан С1 телевиз албан ёсоор, ТВ-5 телевиз Спорт буурай хөгжсөн орнуудын нийгэмлэгийнхээ шугамаар монголд тус тус анх удаа шууд дамжуулав. Албан ёсоор дамжуулах гэдгийг ихэнх нь ойлгодоггүй.
Үндэсний баяр наадмаар манай бүх телевизүүд камераа бариад яваад орчихдог. Цөмөөрөө шууд дамжуулна. Угтаа бол наадмын комиссоос үндэсний бөхийн барилдаан шууд дамжуулах эрхийг аль нэг телевизэд худалдаад тэр телевиз нь цаашаагаа өөрийн телевизүүддээ ориг дурсээ зарж, бас бус реклам сурталчилгаанаас зарлагаа нөхөх учиртай. Бусад арай өндөр хөгжсөн оронд тэгдэг номтой. Албан ёсны ориг дүрс гэдэг нь ямар ч титер, элдэв тамга лого, тайлбаргүй цэвэр дүрс гэсэн үг. Шууд дамжуулах эрхийг тодорхой техникийн давуу талуудаа гаргаж тависан, боломжийн мөнгө амласан телевизийн компанид тухайн тэмцээнийг зохион байгуулагчид нээлттэй тендрээр зардаг.
Манайд бол барилдаж буй бөхчүүдээсээ олон камер байх нь холгүй байдаг. Морины уралдааныг үй түмэн машин дагадаг нь мөнөөх л замбараагүй телевизүүдтэй холбоотой. Ингээд манайд үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдийн спортын хөтөлбөрүүдийн тухай саналаа хуваалцъя.

МҮОНТ: Олон жилийн түүхтэй анхдагч телевиз. Үндэсний гэдэг тодотголоо хадгалахыг оролдож БТСГ, Олимпийн хорооноос мэдээгээ бэлтгэх нь цөөнгүй.

Гэхдээ спортын болохгүй бүтэхгүй байгаа зүйлүүдийг ил гарган тавих, үндэсний гэдэг утгаараа олон нийтийг хамарсан спортын аливаа арга хэмжээ зохион байгуулах талдаа тун ядмаг. Гадаад мэдээ нь бол үнэхээр муу. Тамирчдын нэрийг буруу хэлэх, мэдээллээ ташааруулах, хөтлөгчдийн зарим нь мэдлэг муу, эфирийн төрхгүй зэрэг олон алдаа бий. Татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгдэж бусад телевизүүдийг бодвол зовлонгүй хоолоо олдог байж олон улсын уралдаан тэмцээнийг албан ёсоор шууд дамжуулсан түүх бараг байхгүй. Ядаж л нэвтрүүлгүүдийнхээ дүрсийг хулгайгаар авдаг. Хулгайгаар гэдэг нь гадаадын телевизүүдийн мэдээг зөвшөөрөлгүйгээр шууд орчуулаад дээгүүр, доогуур нь лентлээд /эх сурвалжийнхаа логог нууж байгаа нь тэр/ гаргахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл будаа иднэ гэсэн үг. Тэгсэн хэрнээ дандаа мэдээнүүдээ хумсалж, хоцорч гаргана.

Тухайлбал: Английн аварга шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээний мэдээ явлаа гэхэд ганц хоёрхон тоглолтын хулгайн тоймыг гаргаад бусад тоглолтын дүн, лигийн байдал зэргийг огтхон ч хэлдэггүй. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн тэмцээнийг яг дээрхтэй адил тарамдаж мэдээллэнэ. Цаашдаа Үндэсний телевиз бидний карманаас мөнгө авч санхүүждагийн хувьд дэлхийн хэмжээний аливаа уралдаан тэмцээнийг ард түмнээс судалгаа авсны үндсэн дээр заавал шууд дамжуулж байх ёстой гэж үзэж байна.

UBS: Энэ телевиз бас л анхдагчуудын нэг. Спортын уралдаан тэмцээн дамжуулахаасаа илүү Дэлхийн мисс, рок поп гэх мэтийн зүйлд анхаарлаа илүү хандуулна. Спортын нэвтрүүлэг нь гадаад мэдээтэйгээ холилдоод хачин ойлгомжгүйгээр явна. Бас л хулгайн дүрс, орчуулгын бэлэн будаа. Дотоодын мэдээ бараг байхгүй. Гэхдээ мэр сэр Азийн наадам зэрэг зарим тэмцээн уралдааныг шууд дамжуулдаг нь сайшаалтай.

ТВ-5: Анх удаа Монголд Олимп, Токиогийн сагсан бөмбөгийн ДАШТ, Азийн наадмууд, Хөлбөмбөгийн Клубуудын ДАШТ гэх мэт олон уралдаан тэмцээнүүдийг шууд дамжуулсан анхадагч телевиз. Шууд дамжуулсан уралдаан тэмцээнийхээ тоогоор Монголдоо номер нэг. Гэхдээ спортын нэвтрүүлгийн тойм, бие даасан спортын албагүй. Аливаа уралдаан тэмцээнийг дамжуулахдаа спортын мэдлэг муутай, мэдээний хэдэн охидоо явуулна. Хайран санагдаад байдаг юм. Тэр гоё тэмцээнүүдийг шууд дамжуулах эрх авчихаад сайхан тайлбарлах, үзэгчдийн сэтгэлд нийцтэл нь хүргэх мэргэжлийн спортын сэтгүүлч байхгүй. Маш гоё машиныг маш муу жолоочид бариулж байна гэсэн санаа. Энэ талдаа анхаараад, час хийсэн өдөр тутмын спортын тоймтой болчихвол хүчтэй өрсөлдөгч.

ТВ-9: Үндэсний телевизээс илүү үндэсний хэв маягтай бөх, хурдан морь, наадмын нэвтрүүлгүүд нь хөдөөний үзэгчдэд үнэхээр сайн хүрдэг юм байна лээ. Ялангуяа үндэсний бөх шууд дамжуулахдаа манайдаа л шилдэг нь. Бөхтэй өдөр үзэгчид ТВ-9 дээр сувгаа тааруулдаг нь хэвшил болжээ. Бие даасан Спортын албатай.

Дэлхийн хэмжээний тэмцээн уралдааныг хулгайгаар, мэргэжлийн түвшинд, дээд хурдаар үе үе дамжуулдаг. Спортын мэдээгээ бусадтайгаа адил Оросын сувгуудаас голчлон “Copy”-ддогч арай чанартай дэлгэрэнгүй байдаг. Өнгөрсөн жил 2-р сувгаараа NBA тайлбарлаад, одоо тойм хөтлөөд байгаа залуу аятайхан хоолой, яриатай юм байна лээ. Сэтгүүлчид нь чиглэл чиглэлээрээ ажилладаг. Жишээ нь морь тайбарладаг залуу бол өөлөх юмгүй сайн.

Боловсрол телевиз SCORE студи, С1телевиз спортын Алба:

Энэ хоёр телевиз спортын нэвтрүүлэг, гадаад мэдээгээрээ Монголдоо хамгийн сайн нь. Сайн гэдгийг нь юугаар нотлох вэ гэвэл 1-рт дүрснүүд нь хулгайнх биш, 2-рт бие даасан мэргэшсэн сэтгүүлч бүхий спортын албатай, 3-рт тогтмол нэвтрүүлгүүдтэй, 4-рт хамгийн чухал буюу дэлхийн шилдэг лигүүдийг шууд дамжуулж байна.

Хуучин EAGLE-д байсан залуус одоо Боловсрол телевизийн SCORE студийг авч явж байна. Эдгээр залуус энэ жил Монголын телевизүүдийн спортын нэвтрүүлгүүдийн түүхэнд огцом үсрэлтийг яах аргагүй хийлээ. Английн Премиэр лиг, Үндэсний сагсан бөмбөгийн лиг зэргийг албан ёсоор нэг улиралд шууд дамжуулсан цорын ганц студи. Дээрээс нь спортын гадаад мэдээнүүд нь албан ёсны дүрстэйгээр өдөрт хоёр удаа явна. Хоккей, NBA-гийн тухайн өдрийн тоймыг мөн л албан ёсны дүрстэйгээр цаг алдалгүй гаргадаг. Шууд дамжуулж буй хөлбөмбөг, сагсанбөмбөгийн бие даасан анализ, тойм нэвтрүүлгүүд нь ч үзэгчдийн талархалыг ихэд хүлээж байгаа. Гэхдээ ганц нэг асуудал байна.
Сагсан бөмбөгийн тайлбарлагчид нэг талыг барих, болж буй тоглолтыг уран гоё тайлбарлахаасаа илүүтэйгээр, дүн шинжилгээ, анализаар хэт хөөцөлдөж туйлшрах, заримдаа далдыг хардаг хүн шиг яаран дүгнэлт хийх гэм мэт зүйлс ажиглагддаг. Сайн тал нь гэвэл чөлөөтэй, эмоцтой. Цаашдаа тоглолтыг уран гоё, мэдрэмжтэй, ритмтэй тайбарлах хэрэгтэй. Ярианы өнгө зууранга удаан биш хурдтай байх ёстой. Сагс маань өөрөө өндөр хурдтай спорт шүүдээ. Нэвтрүүлгийг хөтлөх, тайлбарлах хоёрын заагийг сайн гаргаж өгмөөр байна. Хөлбөмбөг нь бол болж байгаа гэж боддог. Гэхдээ хөтлөгч эмэгтэйгээ залуус нь захдаа суулгаад байдаг нь зохимжгүй. Хөтлөгчдийн ярианууд сул үг ихтэй, гол санаагаа хурдан хэлдэггүй бас л жаахан уйтгартай байх тохиолдол бий. Boxing day-ийн нэмэлт тоглолтуудыг гаргаагүй, тоймыг нь үзүүлээгүйг бодохоор бас л учир дутагдалтай. Өнгөрсөн жил С1 телевиз яаж ийгээд л зохицуулаад, гаргаад байсан.

Хөлбөмбөгийн тайлбарлагч Заяагийн тайлбар олонхид нь таалагддаг. Нэг хэсэг хэтэрхий мэдэмхийрдэг байснаа засчихсан. Хоолойны өнгө аятайхан, мэдлэг сайтай, мэдрэмжтэй, эмоцтой. Тайлбарлагч хүнд байх ёстой бүхэн Заяад бий. Монголдоо Заяа хөлбөмбөг талбарлалтаараа шилдэг нь шүү дээ.

С1-ийн Амраа бол Монголын телевизүүдийн түүхэнд дэлхийн чанартай спортын /хөлбөмбөгийг/ нэвтрүүлгүүдийг мэргэжлийн түвшинд яаж дамжуулдагийг анх бидэнд сонгодог байдлаар хүргэсэн хүн. Түүний ачаар Монголчууд хөлбөмбөгийн нарийн ширийнийг мэддэг болж, хөлбөмбөг сонирхогчдын тоо өсөн нэмэгдсэн нь гарцаагүй. Өөрөөр хэлбэл Монголд хөлбөмбөг хөгжихөд хувь нэмрээ оруулж байгаа залуусын нэг. Амраагаас урд хөтлөөд, байгаа нь ч мэдэгдэхгүй, тайлбарлаад байгаа нь ч мэдэгдэхгүй юм болдог байсан. Одоо ч бусад нь тэгсээр л байна. Хөтлөгч, тайлбарлагч нарын үүрэг, ялгааг эмх цэгцтэйгээр өнөөдөр Амраа л хамгийн сайн гаргадаг. Хөлбөмбөгийн ДАШТ-ууд, Аваргуудын лийг, Английн Премиер лийг зэрэг манай гаригийн хамгийн олон үзэгчтэй тэмцээнийг гайхалтай сайхан дамжуулсан нь олны талархал хүлээдэг. Одоо ч мөн дамжуулж байгаа. Хөлбөмбөгийн эргэн тойрон дахь мэдээ, тоймууд нь Монголдоо хамгийн сайн нь. Амраагийн үг яриа нь оновчтой, цэгцтэйн дээр илүү дутуу сул үг хэрэглэдэггүй. Тайлбарлагчид нь бол хүлээн зөвшөөрөгдсөн, өөр өөрийн онцлогтой сайн хүмүүс байгаа. Спортын тойм нь албан ёсны дүрстэйгээр хүрдэг. Сул тал нь гэвэл хөлбөмбөг, талбайн теннис, хоккэй, хааяа нэг NBA –гийн мэдээнээс өөр зүйл тоймоор нь ер гардаггүй. Дотоодын уралдаан тэмцээн бусад спортын төрлүүдээр нэвтрүүлгээ баяжуулах хэрэгтэй.

Бусад:
Манай улсад бараг 20-иод телевиз үйл ажиллагаа явуулж байгаа. Спортын гэх тодотголтой кабелаар гардаг ТВ-9-н хоёрдугаар суваг, Одод хоёроос өөр телевиз байхгүй. Гэхдээ эдгээр телевизүүд гадаадын сувгуудаас авсан бичлэгүүдийг тавьдаг. NTV телевиз Германы Бундес лийгийг дамжуулж байгаа нь бас магтууштай. Гэхдээ дамжуулах арга барил, үзэгчдэд хүргэх менежментээ сайн хийх хэрэгтэй. EAGLE телевизийн хувьд спортын гадаад мэдээ нь албан ёсны дүрстэйгээр үзэгчдэд хүрдэг гуравхан Телевизийн /Боловсрол, С1 / нэг. Мэдээнүүд нь сайн дүн тавихаар үнэлгээтэй. Бусад нэр дурдагдаагүй телевизүүд бол спорт талдаа улаан нооль гэж ойлгож болно. Ялангуяа арилжааны анхны MN-25 телевиз спортыг бараг мартчихсан нь учир дутагдалтай. Ерөнхийд нь дурдахад иймэрхүү.

Дэлхийн хэмжээнд хамгийн олон үзэгчтэй зүйл бол яах аргагүй спортын тэмцээн уралдаан. Дуучдын, киночдын, шоучдын мэргэжлийн лийг, ДАШТ, Олимп гэж энэ ертөнцөд байхгүй бөгөөд харин спортод бол бүгд бий. Европчууд, Америкчүүд тухайн улсынхаа мэргэжлийн, үндэсний спортын уралдаан тэмцээнүүдээ үзэж баясах нь амьдралынх нь хэв маяг байдаг. Эцэст нь хэлэхэд орой гэртээ хариад Солонгос сериалаас илүү спорт үзэгчдийн тоо өсөх болтугай. Сериалаас илүү спорт гаргах телевизүүдийн тоо улам бүр нэмэгдэх болтугай. Тэгээд Монгол хүн бүр спортоор хичээллэх болтугай.

А.Бямбасүрэн


Top
   
PostPosted: Mar.15.11 6:20 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Nov.03.05 4:24 pm
Posts: 1880
Location: Choniin suregtei hamt...
mongol hojigdsoniig medeend bichihdee.
Mongolchuud 2-1 eer hojjee geh uym. Niit onoogoor hojigdchihood baihad. Bainga l buruu zuruu medeelleer tarkhi ugaah gej uzeh uym da.


Top
   
 Post subject: Yu
PostPosted: Apr.01.11 11:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 10:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
AD Boivin explorer


Top
   
PostPosted: Apr.27.11 11:53 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.16.11 10:52 pm
Posts: 852
sonsogchiin aldar gardan tulaanii temtseen ene sariin 29. 30 nd asa tsirked bolno :mrgreen:


Top
   
PostPosted: Sep.04.11 2:45 pm 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Omnod afrikiin Oscar Pistorius 2 holgui guiltiin tamirchin engiin huntei zereg orsoldoh erhee sayhan shuuhdej avch solongosiin Daegu dahi delhiin hongon atletikiin avragt amjilttai oroltsloo:


_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Sep.08.11 6:09 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
хүүшээ нэг эмдэн чинь Ховард ах нь ирчихсэн байгаа гэж сонслоо үнэн ээ хүмүүсээ????!!!

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Sep.09.11 12:03 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.27.07 12:50 pm
Posts: 2103
Location: Hogwarts school > Gryffindor house
ireed balai avch bhad ....chi odoo huduu mal deer baij baigaad irjee yanz ni

_________________
but i'm a creep


Top
   
PostPosted: Sep.09.11 5:16 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
CR7 wrote:
ireed balai avch bhad ....chi odoo huduu mal deer baij baigaad irjee yanz ni

аан тийн нэг тиймэрхүү өмнөгөвь хавицаа оюу моюу тай газараар аги маги судалж байжагад ирлээ хөгшөөн.

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Sep.20.11 10:28 am 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6842
Image
Ulziibaatar Jamsran of Mongolia rides during the second stage of the Himalayas 2011 International Mountainbike Race in the mountainous area of Lake Saif-ul-Maluk in Pakistan's tourist region of Naran in Khyber Pakhtunkhwa province on September 17, 2011. The cycling event, organised by the Kaghan Memorial Trust to raise funds for its charity school set up in the Kaghan valley for children affected in the October 2005 earthquake, attracted some 30 International and 11 Pakistani cyclists. (Photo by Aamir Qureshi /AFP/Getty Images)


Top
   
PostPosted: Sep.24.11 12:19 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Sep.09.09 11:49 am
Posts: 1203
Sumo-n sedev bdguimada yanz ni, ene hakuho japan 2 zalug baraha bjede yanz ni


Top
   
PostPosted: Oct.11.11 1:03 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Mar.16.11 10:52 pm
Posts: 852
Urabus wrote:
Image

ImageImage

VS

ImageImage


10 сарын 30нд тв9 телевизээр шууд дамжуулна


Top
   
PostPosted: Nov.21.11 3:27 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
10-р сарын шилдэг тамирчид тодорлоо
Тухайн сард гаргасан амжилтад тулгуурлан олон нийтийн санал асуулгаар шилдэг тамирчин тодруулж байхаар болсон.

Энэхүү арга хэмжээний анхны шалгаруулалтад өнгөрсөн сард АНЭУ-ын Абу Даби хотноо зохиогдсон жүдо бөхийн гран-при тэмцээнд мөнгөн медаль хүртсэн амжилтаар ОУХМ Г.Болдбаатар, Ираны нийслэл Тегеран хотноо болсон байт харвааны тивийн аваргад багийн болон ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, “Лондон-2012” олимпийн ес дэх эрхийг эх орондоо авчирсан амжилтаар ОУХМ Б.Урантунгалаг, Азербайжаны нийслэл Баку хотноо зохиогдсон ДАШТ-д хүрэл медаль хүртсэн амжилтаар Хөдөлмөрийн баатар П.Сэрдамба, Бээжин хотод болсон марафоны олон улсын уламжлалт тэмцээнд тусгай байрт орсон амжилтаар ОУХМ Б.Сэр-Од, ӨМӨЗО-ы Ордос хотноо зохиогдсон автомашин, мотоциклийн бартаат замын уралдаанд түрүүлсэн амжилтаар ОУХМ Э.Халиунболд нар тус тус нэр дэвшчээ.

Санал асуулгад 1300 гаруй хүн оролцсоны 783 буюу нийт саналын 52 хувь нь П.Сэрдамбыг дэмжсэнээр аравдугаар сарын шилдэг тамирчнаар шалгарчээ. Мөн сарын шилдэг тамирчин тодруулах комиссын гишүүд П.Сэрдамбыг 100 хувь дэмжсэн санал өгсөн байна. Харин 180 хүний саналаар ОУХМ Б.Урантунгалаг, 99 хүний саналаар ОУХМ Б.Сэр-Од нар удаалжээ.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.21.11 3:29 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5849
Location: Нэг шат ахин урагшилж байна.
facebook wrote:
Sumo-n sedev bdguimada yanz ni, ene hakuho japan 2 zalug baraha bjede yanz ni

Бөхийн төрлүүд гээд ор доо.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
PostPosted: Nov.22.11 12:18 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Sep.09.09 11:49 am
Posts: 1203
Sumo he'd heden SARd tsutslagdla hariu hurdan


Top
   
PostPosted: Nov.23.11 11:29 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Dec.13.10 3:54 pm
Posts: 99
Location: Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол улс
2011 оны 3-р сард барилдаагүй.
5-р сард албан ёсны тэмцээн хийгээгүй ч чансаа тогтоох барилдаан болсон.

_________________
Криллээрээ бичиж байхыг хичээе.


Top
   
PostPosted: May.20.12 11:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11035
Hokeyn delhiin avarga bolood enuugeer neg hun :mrgreen:

Altiin toloo Slovak vs Oros
Hurliin toloo Cheh vs Finland

Yg odoo cheh finland hoyr toglojiino. 2-r hagas 3:2 haritsaataigaar Cheh turuuljiina.
Ochigdor 3:1eer Slovakd hojigdson, nileen uurtai baina daa...

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: May.21.12 12:11 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Nov.08.09 8:50 pm
Posts: 11035
Zia zia chehuud hojloo. Oorsdiinh n talbai deer hojloo doo. :mrgreen:

_________________
Гэрэлт цамхаг


Top
   
PostPosted: Jun.28.12 11:53 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12005
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Шатарчин Е.Төгстөмөр Азийн аварга боллоо

Image


Шри Ланка улсын нийслэл Колумб хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-нд үргэлжилж буй Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний рапидын төрөлд Монголын шатарчид гурван медаль хүртжээ. Өнгөрөгч даваа гаригт болсон рапид буюу түргэн тоглолтын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 22 шатарчин долоон насны ангилалд өрсөлдсөнөөс хөвгүүдийн 6 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр долоон өрөг тоглож, нэг ч хожигдолгүй түрүүлсэн байна. Зургаан настайдаа тивийн аварга болсон тэрбээр “Урамтай шатар” клубын тамирчин бөгөөд шатрын олон улсын мастер Т.Батцэцэгийн ууган хүү гэнэ.

Мөн охидын 6 хүртэлх насны ангилалд Г.Энхчимэг /Урамтай шатар/, охидын 16 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн /Цэцэн нүүдэл/ нар хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн Г.Амартүвшин /эрэгтэй-8/, ФИДЕ мастер А.Энхтуул /эмэгтэй-18/ нар шагналт дөрөвдүгээр байрт, Ё.Эрдэмдалай /хөвгүүд-10/ тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Шатрын стандарт төрлийн тэмцээн өчигдрөөс эхэллээ. Энэ жилийн Азийн аваргад шар тивийн 20 гаруй орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангилалд оюун ухаанаа уралдуулж буй. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 24 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: www.news.mn

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jun.28.12 11:54 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12005
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
АНУ-аас медалийн ургац хураав

Image


Олон улсын чанартай тив, дэлхийн тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлэх болсон Монголын жиу-жицу бөхийн тамирчид АНУ-д сургалтад хамрагдаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор тавдугаар сарын сүүлчээр 10 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй хилийн дээс алхсан тэд дэлхийн аваргыг дуусгаад АНУ-д болсон хоёр ч тэмцээнд оролцож, медалийн ургац хураажээ. Зургадугаар сарын 16-нд эхэлсэн жиу-жицу бөхийн Nor Cal Open тэмцээнээс “Хүч” спорт хорооны тамирчин Б.Дамланпүрэв 70 кг-ын жинд алт, эмэгтэйчүүдийн 64 кг-д Б.Буяндэлгэр /Сүлд/ мөн алт, эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд О.Болд-Эрдэнэ /Сүлд/ мөнгөн медаль хүртсэн байна. Түүнчлэн үнэмлэхүй жинд зодоглож, О.Болд-Эрдэнэ алт, Б.Дамланпүрэв мөнгөн медалийн эзэн болжээ.

Харин дараа нь 23-нд эхэлсэн “Jiu jitsu by the Bay-9: Redemption” тэмцээнээс Б.Буяндэлгэр 64 кг-ын жинд алт, мөн өмсгөлгүй жиу-жицу буюу но ги төрөлд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн байна. Тэрбээр энэ төрөлд хүч сорьсон Монголын анхны эмэгтэй тамирчин гэнэ. Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 88 кг-ын жинд зодоглосон ОУХМ О.Болд-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

Жиу-жицу бөхийн тамирчид өдгөө АНУ-д Ральф Грейсийн академиас зохион байгуулдаг сургалтад хамрагдаж буй бөгөөд ирэх сарын 8-нд эх орондоо ирэх ажээ.

Эх сурвалж: www.news.mn

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
PostPosted: Jul.22.12 7:36 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Sayhan osvoriin delhiin avragt Australiin Michelle Jenneke hugjimtei bujigtei uraldaan hiiv:



orig n:


_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Jul.27.12 9:42 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Лондон 2012 олимпийг Youtubeer үзэх албан ёсны суваг:

http://www.youtube.com/user/olympic

Image

_________________
sudalgaa


Top
   
PostPosted: Aug.03.12 12:30 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.04.03 10:00 pm
Posts: 6066
Location: Асуулт самбар
Түвшинбаяртаа баярлалаа

_________________
Бид бүгд эх орны ирээдүй...


Top
   
PostPosted: Aug.15.12 10:04 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9910
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Спортын алдартнуудад сар бүр урамшуулал олгоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн түүхэн зарлиг гаргах гэж байна. Эх орныхоо нэр алдрыг дэлхий, олон улсын тавцанд дуурсгаж, олимпийн наадам, паралимт болон олимпийн спортын төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн үндэсний бахархал болсон үе үеийн тамирчдын зүтгэлийг үнэлж тогтмол урамшуулал олгож амьдралын баталгааг нь хангах чиглэлээр Ерөнхийлөгч зарлиг гаргахаар болжээ. Зарлиг хүлээн авах ёслолыг маргааш Төрийн ордонд 14.00 цагаас спортын алдартнуудаас оролцуулан хийх юм байна.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Ерөнхийлөгчийн зарлигийн гол утга санаа юу вэ?

- Монгол Улсын Ерөнхийлөгч спортын алдартнуудаа урамшуулах, залуу тамирчдад хөшүүрэг, ахмад үеийнхэнд амьжиргаанд нь нэмэр болгох үүднээс Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргах гэж байна. Зарлиг хүлээж авах арга хэмжээг маргааш Төрийн ордонд 14.00 цагаас хийнэ. Зарлигийн утга юу вэ гэвэл тамирчдад сар болгон урамшуулал олгоно.

-Хэзээнээс энэ урамшууллыг олгох вэ?

-Ирэх 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс олгоно гэж байгаа.

-Энэ урамшуулал ахмад тамирчдад ч хамаатай юу?

-Тийм, үе үеийн тамирчдад хамаарна. Нэг хүн олон медаль авсан бол тэр хэрээр урамшуулал нэмэгдэнэ.

-Хамгийн өндөр урамшууллыг хэн авах бол?

-Жишээ нь, чөлөөт бөхийн З.Ойдов гуай байна. Монреалын 1976 оны олимпийн мөнгөн медальтай. ДАШТ гэвэл Туркээс 1974 онд алт, 1975 онд Минскийн тэмцээнээс алт, 1977 онд Швейцарийн тэмцээнээс хүрэл медаль авсан. Тэгэхээр З.Ойдов гуай хамгийн өндөр урамшуулал авна.

-Ахмад тамирчдаас зарим нь нас барсан байгаа. Тэдний урамшууллыг яах вэ?

-Ар гэрт нь, эхнэр, нөхөрт нь нэг жилийн хэмжээтэй тэнцэх урамшууллыг нэг удаа олгоно. Тухайлбал, чөлөөт бөхийн Д.Оюунболд, Т.Артаг, Ж.Даваажав гээд байна л даа.

Д.ОЮУН

http://politics.news.mn/content/117140.shtml

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Aug.13.13 1:31 am 
Offline
¤ Expert

Joined: Feb.12.06 2:12 pm
Posts: 5109
Location: RW
Sayiin buten saind Moskvad hungun atletkiin delhiin avragad Usain Bolt (bolt gej tsahilt angliar) turuuleed bariand orhod aynga tsahij ter n sanaandgui fotod uldej sonin zuraglal uldjee:

Image

http://www.today.com/news/bolt-bolt-lig ... 6C10897347

_________________
sudalgaa


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 51 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Yahoo [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited