#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.21.17 9:04 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Sep.17.10 3:52 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: May.26.10 12:33 am
Posts: 238
Location: УБ
ммм

_________________
Sup.!


Top
   
PostPosted: Sep.30.10 12:41 pm 
Offline
Эх Оронч Гишvvн
Эх Оронч Гишvvн
User avatar

Joined: Aug.19.05 2:13 pm
Posts: 387
Location: P Vitamin devjee
Өнгөрөгч амралтын өдрүүдэд (IX.25-26) Ка захстаны Алматы хотноо жүдо бөхийн эрэгтэй чүүдийн, Узбекистаны Ташкентэд эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн боллоо. Жилийн гол үйл явдал ДАШТ өндөрлөөд удаагүй байгаа ч энэ тэмцээнд шилдэг тамирчид, чансааг өнгөлөгчид олноор оролцжээ. Ташкент буюу “Чулуун хот”-д (турк хэлэнд “таш” нь чулуу, “кент”, “канда” зэрэг үг нь хот гэсэн утгатай) 17 орны 103 бүсгүйчүүд цугласан бол Казахстаны хуучин нийслэлд (1997 оноос тус улсын засаг захиргааны төв Астанад шилжсэн) 15 улсын 111 жүдоч хүч үзлээ.

АЛМАТЫГИЙН ДЭЛХИЙН ЦОМ

Өмнө нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжар Жандосов (1930-1992)-ын нэрэмжит болгон зохиогддог байсан жүдо бөхийн олон улсын тэм цээн анх удаа Дэлхийн цомын түвшинд болсон нь энэ юм. Энэ тэмцээнд ОХУ-ын жүдочид гурван алт, нэг

мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Казахстан (2 алт, 1 мөнгө, 4 хүрэл), Узбекистан (1 алт, 2 мөнгө, 3 хүрэл)-ы баг удааллаа. Алт, хүрэл медаль тус бүр нэгийг авсан манай баг дөрөвдүгээрт оржээ. Нийт долоон улсын тамирчид медаль авсан байна. Уг тэмцээний үеэр болсон Олон ул сын “А” зэрэглэлийн шүүгчийн шалгалтад

Б.Ууганбаатар тэнцсэнээр энэ түвшинд хүрсэн Монголын дөрөв дэх шүүгч боллоо. Өмнө нь ардын багш Ц.Дамдин, гавьяат тамирчин Д.Баттулга болон Д.Энхтүвшин нар IJF-ийн “А” зэрэгтэй болоод байсан юм.

60 кг (15 жүдоч): 1.Ганбатын Болдбаатар (Монгол) 2.Евгений Кудяков (ОХУ) 3.Габит Эсимбетов (Узбекистан), Дархан Сержанов (Казахстан) 5.Алмас (БНХАУ), Еркебулан Коссаев (Казахстан)

Өнгөрсөн жил Азийн АШТ-д түрүүлсэн ч энэ онд УАШТ болон “Шигшээ 8”-д тун муу барилдсан Г.Болд баатар Дэлхийн цомын тэмцээнд анх удаа аваргаллаа. IJF-ийн чансаанд 26 дугаарт эрэмбэтэй тэрбээр Алма тыд зодоглогсдын манлай бөх нь байв. Азийн отгон аварга маань эхний даваандаа Тажикистаны Хушвахт Курбонмамадовыг хоёр юүкогоор хожоод зохион бай гуулагч орны Асхат Телмановыг 2:54 минут хоёр вазари аван буулгаж, хагас шигшээд шалгарчээ. Их шөвөгт мөн эзэн орны бөх Еркебулан

Коссаевтай тулсан ба вазари үнэлгээгээр хожигдож яваад сүүлийн минутад цэвэр буулгасан байна. Энэ жилийн Москвагийн

Их дуулга тэмцээнд Д.Амартүвшин хүрэл медаль хүртэхдээ энэ казах жүдочийг ялж байв. Аваргын төлөө барилдаанд Г.Болдбаатарыг өмнө нь хоёронтоо хожиж байсан ОХУ-ын Евгений Кудяков шалгаран үлджээ. 2007 онд Цэргийн дэлхийн аварга болж, өнгөрсөн жил Москвагийн Их дуулгаас хүрэл медаль хүртсэн энэ бөх гурван жилийн өмнө Парисийн Их дуулгын хоёрдугаар

тойрогт, Будапештийн Дэлхийн цомын эхний даваанд Г.Болдбаатарыг буулган авч байв. Харин энэ удаа манай бөх эвгүй

өрсөлдөгчөө гурав дахь минут эхлэнгүүт иппон савжээ. Г.Болдбаатар энд түрүүлснээр чансааны 100 оноо авч, 356 оноотой болон 60 кг-ынхны 17 дугаарт бичигддэг амьдайгийнхаа (Ч.Болдбаатар 318 оноотой) байрыг эзлэх боллоо.

66 кг (19): 1.Камал Хан-Магомедов (ОХУ) 2.Араш Миресмаэли (Иран) 3.Дастан Икыбаев, Сергей Лим (хоёул Казахстан) 5.Умижон Халилов (Узбекистан), Геворк Геворкян (Украин)

Энэ жингийнхний чансаанд гуравдугаарт бичигддэг С.Мияарагчаа эхний тойрогт хийлээд наймд үлдэх эрхийн төлөө барилдаанд Кыргызстаны Руслан Жаныбек-Оолуд цэвэр ялагджээ. “Бээжин-2008” олимпийн наадмын дараа зодог тайлж, шигшээ багтаа дасгалжуулагчаар ажиллах болсон дэлхийн хошой аварга Араш Миресмаэлиг “Дэвжээндээ эргэн ирэх нь” гэсэн яриа батлагдаж, тэрбээр Алматыгийн Дэлхийн цомоос мөнгөн медаль хүртлээ. Миресмаэли долдугаар сард “Чингис хаан” Дэлхийн цомд оролцох Ираны багийн бүрэлдэхүүнд нэрээ оруулсан ч ирээгүй юм.

73 кг (16): 1.Навруз Журакобилов (Узбекистан) 2.Ринат Ибрагимов (Казахстан) 3.Ким Вонь-Жүн (БНСУ),Мурат Козоков (ОХУ) 5.Саижалол Саидов (Тажикистан), Улан Гуртуев (ОХУ)

81 кг (19): 1.Мурат Хабачиров (ОХУ) 2.Ким Жэ-Бум (БНСУ) 3.Арсен Пшмахов (ОХУ), Фармон Кабулов (Узбекистан) 5.Андрей Зайцев, Ислам Бозбаев (хоёул Казахстан)

90 кг (13): 1.Тимур Болат (Казахстан) 2.Дилшод Чориев (Узбекистан) 3.Чень Шүньзао (БНХАУ), Хуршид Набиев (Узбекистан) 5.Самир Гучапшев, Кирилл Вопросов (хоёул ОХУ) 7.Сайнжаргалын Батбаяр (Монгол)

УАШТ-ий шувтаргын барилдаанд тохойгоо гэмтээн, хэсэг хугацаанд дэвжээнээсээ холдсон өсөх ирээдүйтэй залуу тамирчин С.Батбаяр анхны тэмцээндээ зодоглолоо. Өнгөрсөн жил Чиндаогийн Гранпригээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр энэ удаа Украины Дмитро Бережныйг цэвэр ялж, наймд үлдээд ОХУ-ын Кирилл Вопросов, БНХАУ-ын Чень Шүньзао нарт хожигдон VII байрт шалгарав. Чиндаод үзүүлсэн амжилтаараа чансааны 60 дугаарт 80 оноотойгоор бичигддэг С.Батбаяр одоо байраа наймаар ахиулах бололтой.

-100 кг (16): 1.Максим Раков (Казахстан) 2.Уткир Курбанов (Узбекистан) 3.Сергей Самойлович, Роман Полосин (хоёул ОХУ) 5.Ярослав Рытко (Украин), Мухамадмурод Абдурахманов (Тажикистан)

+100 кг (13): 1.Ренат Саидов (ОХУ) 2.Ким Сун-Мин (БНСУ) 3.Улан Рыскул (Казахстан), Хадбаатарын Мөнхбаатар (Монгол) 5.Бейбит Истыбаев, Ержан Шынкеев (хоёул Казахстан)

ДАШТ-д үнэмлэхүй жинд зодоглож, Япо ны Казүхико Такахашитай тун тэн цүү барилдаад торгуулиар ялагдсан Х.Мөнхбаатар Алматыгийн Дэлхийн цомоос хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Узбекистаны Арнур Сарсенбаевыг 4.13 минутад цэвэр буулгаж наймд үлдээд Казахстаны Улан Рыскулд хожигджээ. Дагах барилдаанд Ираны Масуд Хассанзадехыг юүко, хүрэл медалийн төлөө Казахстаны Ержан Шынкеевийг 1:46 минут иппон үнэлгээгээр хожсон Х.Мөнхбаатарын чансаа 107-гоос 68 хүртэл дээшлэх боллоо.

ТАШКЕНТЫН ДЭЛХИЙН ЦОМ

48 кг (17): 1.Мөнхбатын Уранцэцэг 2.Балжиннямын Бат-Эрдэнэ (хоёул Монгол) 3.Ван Нгок Ту (Вьетнам), Чун Жун-Ён (БНСУ) 5.Александра Подрядова (Казахстан), Гаяне Арутюнян (Армен)

Токиод болсон ДАШТ-д тун харамсалтайгаар ялагдсан манай хоёр бөх Ташкентэд гялалзтал барилдаж, түрүү булаацалдлаа. Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртэж, Универсиадын финалд шалгарсан амжилттай М.Уранцэцэг Узбекистаны Нодира Гулова, Казахстаны Элмира Сейфулгазина, Вьетнамын Ван Нгок Ту нарыг цэвэр ялж финалд шалгарсан бол Б.Бат-Эрдэнэ Испанийн Айда Сармиенто-Палаог иппон, Казахстаны Александра Подрядоваг вазари, ДАШТ-ий хүрэл медальт, БНСУын Чун Жун-Ёныг иппон үнэлгээгээр буулган авчээ. Энэхүү солонгос жүдоч нь М.Уранцэцэгийг өнгөрсөн жил Азийн АШТ, ДАШТ болон Монголд болсон Дэлхийн цомд хо жиж байв. Аваргын төлөө өрсөлдсөн Монголын хоёр бөх үндсэн болон нэмэлт цагийн найман минутад бие биеэсээ үнэлгээ салгаж чадалгүй, шүүгчийн саналаар ялагч тодорчээ. IJFийн чансаанд 198 оноогоор 29 дүгээрт эрэмбэлэгддэг М.Уранцэцэг Дэлхийн цомын аваргын 100 оноог авснаар 21 дүгээр байрт дэвшихээр болсон бол Б.Бат-Эрдэнэ мөнгөн медальтны 60 оноогоо нэмээд 220 оноотой болж, 25 дугаарт бичигдэхээр боллоо.

52 кг (12): 1.Ким Кюн-Ок (БНСУ) 2.Рима Бердыгулова (Узбекистан) 3.Инна Черняк (Украин), Калпана Деви Тоудам (Энэтхэг) 5.Ленария Мингазова (Казахстан), Шохида Назарова (Узбекистан) 7.Баатарсайханы Солонго (Монгол)

Б.Солонго гоц мөргөж наймд үлдээд, зохион байгуулагч орны Рима Бердыгуловад вазари, Шохида Назаровад иппон үнэлгээгээр хожигджээ.

57 кг (20): 1.Ким Жан-Ди (БНСУ) 2.Ирода Абдурахманова (Узбекистан) 3.Доржсүрэнгийн Сумъяа (Монгол), Аяко Шиосэ (Япон) 5.Хана Кармайкл (АНУ), Алина Тэн (Казахстан)
Энэ жил залуучуудын Азийн АШТ-д түрүүлсэн Д.Сумъяа Узбекистаны Тамара Казаряныг цаг дуусахын өмнөхөн цэвэр буулгаж, наймд үлдээд Японы Аяко Шиосэд хоёр шидо буюу юүкотой тэнцэх торгуулиар ялагджээ. Харин дагах барилдаанд Узбекистаны Шоира Машариповаг, хүрэл медалийн төлөө АНУ-ын Хана Кармайкл нарыг ялан шагналын тавцанд гишгэх эрхтэй болжээ. Өнгөрсөн жил нутагтаа болсон Дэлхийн цомд финалд шалгаран чансааны 60 оноотой болж, үүгээрээ 57 кг-ын №66-д эрэмбэлэгдэж байсан тэрбээр Ташкентэд хүрэл медаль хүртсэнээр байраа 49 хүртэл ахиулахаар болов.

63 кг (17): 1.Икүми Танимото (Япон) 2.Кон Жа-Ён (БНСУ) 3.Яхаира Агирре (Испани), Жоун Да-Үн (БНСУ) 5.Изабель Пуче (Испани), Арина Пчелинцева (ОХУ)

www.sportnews.mn


Top
   
PostPosted: Nov.23.10 7:39 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Arabiin Emiratad bolj baigaa judo buhiin Grand Prix temtseend ehnii udur Ch. Boldbaatar Hyatad, Brazil, Ukrainii buhchuudiig yalj, Orost yalagdan hurel medal hurtlee:
http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
PostPosted: Dec.04.10 3:07 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://217.79.182.227/www.judo-world.ne ... he=english

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Dec.08.10 1:37 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Nov.10.04 8:14 pm
Posts: 992
Location: UB, Mongolia
Odoo yer n barag zaluuchuud ihende sagsiig tavih baihdaa gehdee medeej judo chuluut box 4 l baigaaldaa

_________________
Regards,
Kide


Top
   
PostPosted: Dec.11.10 3:55 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://www.youtube.com/watch?v=qfM7PjusG4Q

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Jan.20.11 10:22 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Jan.19.11 3:46 pm
Posts: 39
Location: Зүүд нойрондоо...
хмм яг топ гэвэл
-Бокс
-Жудо
-Чөлөөт бөх
1-г нь ёстой мэдэхгүй юм байна

_________________
Таныг хүндэтгэсэн Od.


Top
   
PostPosted: Sep.27.11 4:36 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Aug.05.11 6:33 am
Posts: 336
boxing
judo
buudlaga
choloot boh
gesen 4 top torol baigaa bolov uu.


Top
   
PostPosted: Sep.27.11 4:56 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18086
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
+

Cумо :mrgreen:

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
PostPosted: Sep.28.11 8:51 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7133
Od. wrote:
хмм яг топ гэвэл
-Бокс
-Жудо
-Чөлөөт бөх
1-г нь ёстой мэдэхгүй юм байна


Guy wrote:
+

Cумо :mrgreen:


:wd:

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Oct.10.11 2:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9931
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
8 bolgoj olimpiin erh avah zorilgotoi baigaa

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
   
PostPosted: Jul.05.13 7:12 am 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
Jordanii Ammand bolj baigaa boxiin aziiin avarga shalgaruulah temtseend manai 8 tamirchin bugdeeree medaliin tuluu togloh boljee:
www.asiaboxing.org

_________________
www.sumo.or.jp/eng/index.html


Top
   
PostPosted: Jul.11.13 2:51 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Universiadiin boxing-in 52 kg jind manai 18 nastai Enhdelger orosiin Mishag Masha bolgoj altan medali hurtlee.

_________________
hazahaas busdiig hiine...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 39 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited