#AsuultSambar :
http://forum.asuult.net/

Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do
http://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=144865
Page 5 of 9

Author:  Сэрээнэм [ Jan.20.11 2:24 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Ер нь Орос тэр дундаа Украйн тамирчид их хүчтэй байх юм тээ. Бас бразилчууд ч гэсэн их хүчтэй.
Хамгийн сайныг нь байлдааны самбо байх гэж бодоод байгаашд.
Бас бразилийн JKD-оор хичээллэж сайжирсныхаа дараа кикбоксоор хичээллэвэл бүх төрөлдөө сайн болох байх гэж боддог юм.
Тэгээд үзэхээр босоо хэвтээ хоёрыг хольсон тулааны төрөл л хамгийн хүчэй нь юм шиг.
Монго-Зо-ийнхон ч тэгж үзээд бөх, каратэ хоёрыг хольж шинэ урсгал үүсгэсэн байдгүй дээ.
Нээрээ кикбоксын гайгүй сайн клуб хаана байдаг бол? Заагаад өгөөч.

Author:  g.ganaas [ Feb.07.11 10:33 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

SA wrote:
Анх энэ олон тулааны урлагаас аль нь шилдэг вэ гэдэгийг мэдэхийн тулд дүрэмгүй зодооны тэмцээн болж байсан. Тэр үед дээр дурдсан тулааны урлагийн мастерууд бүгд л өөрийнхөө хичээллэдэг спортыг хамгийн шилдэг нь гэдэгийг батлахын тулд тус тэмцээнд орж байлаа. Тухайн үедээ бразилийн жиу жи цу-гаар хичээллэдэг залуу олон тамирчныг ялж аварга болж байлаа. Гэхдээ юм хөгждөг хойно бусад хүмүүс түүний техникийг судлаад дан ганц төрөлөөр зодооны спорт-д амжилт гаргах боломжгүй болсон. Тийм болохоор одооны тамирчид өчилт, барилдаан, гар хөлийн цохилтын техник гээд бүх төрөлөөр хичээллэдэг. Нэг үгээр хэлбэл бүхнийг чаддаг төгс тамирчин байх хэрэгтэй.

Tuhain urlagaasaa bish, tuhain huneesee l shaltgaalj ali neg urlag ni diilne baiha. BRUCE LEE was THE ONE

Author:  jaanaa_8018 [ Mar.02.11 9:15 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

*cry*

Author:  enemy.fox [ Mar.25.11 5:47 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

sonirholtoi tulaani bichleg bn uu

Author:  Шуурга Балдан [ Mar.26.11 10:04 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Image

Author:  Hurley [ Mar.26.11 10:08 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

1 ni k1 grandpix
1 ni strikeforce heawvyweight champ
1 ni dream
1 ni yu ve ?

Author:  H.M | SAlHinSEnS [ Mar.27.11 5:52 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

НОМ НТРЭЭ ТАТАХААР ТАВЬБАЛ ИХ БАЯРЛАНА ШҮҮ
БАС БИЧЛЭГ НТР БАЙВАЛ..
ГОЛ НЬ ЖЭЭТ КУНЬ ДО

Author:  edmon [ Apr.11.11 3:37 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Хай залуусаа... надад байлдааны Самбогын тухай байж болох бүх л мэдээлэл хэрэгтэй байхын... хийдэг мэх дүрэм журам хувцас хунар үүсэл гарал түүх гээд л ... Хэн нэгэнд чинь файлаар байхгүй биз дээ ... хаанаас мэдээлэл авч болох вэ...

Author:  Hurley [ Apr.11.11 4:03 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

wikipedia

Author:  tunturan [ Apr.19.11 2:00 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

заз нөхдөө хүн ер нь өөрийн биеийн онцлогт тохирсон тулааны урлагийг л сонгон суралцах хэрэгтэй шүүдээ. Том биетэй биеээ нөөж хөдөлдөг хүнд Mau tai, Jeet Kune Do энэ тэр бол мэдээж тохирохгүй хүн хүний бие организм шал өөр өөр байдаг болоод л ийм олон төрлийн тулааны урлаг байдаг гэдгийг мэдэж байгаа байх. Миний хувьд JKD-р хичээллээд 6 сар л болж байнадаа. JKD нь тулаан гэхээсээ илүү гүн ухаан талруугаа бөгөөд биеээс хамгийн бага хүч зарцуулж эсрэг талын хүндээ харин хамгийн их ачаалал хүнд цохилт учруулах арга юм. Энэ тулааны урлагт таны биеээс чадвар талаасаа хурд л их чухалдаа тэгээд яг өөртөө тохирсон тулааны урлагаар хичээллэж жинхэнэ хүмүүжлийг олоод өөрийгөө мэдрэхийг хүсье. Өөрийгөө уулын бар гэж төсөөлж явдаг муурнууд л тулааны урлагийг зодоон гэж сэтгэдэг.

Author:  tunturan [ Apr.20.11 9:55 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Харин жинхэнэ монгол маягийн зодоон бол зүэр л хөлрүү нь хамж ороол балбаад хаях шүүдээ хө этр :hihi:

Author:  Hurley [ Apr.21.11 11:12 am ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

takedown hiine gedin.Mixed fightd ih elbeg bdag

Author:  tunturan [ Apr.21.11 11:19 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Hurley wrote:
takedown hiine gedin.Mixed fightd ih elbeg bdag

Зодоон гэхээсээ илүү нүдэлдэх гэдэг байх манайхан :wahaha: эхэхэ

Author:  Hurley [ Apr.22.11 5:17 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

JKD master vs BJJ black belt gevel yu boloh ni todorhoi.MMA zgr nudeltseh bish.Jinhene tulaan.galiadator

Author:  tunturan [ Apr.23.11 1:30 am ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Hurley wrote:
JKD master vs BJJ black belt gevel yu boloh ni todorhoi.MMA zgr nudeltseh bish.Jinhene tulaan.galiadator

Ай энэ JKD нь өөрөө баригдаж хөдөлгөөнөө хориулж барилдааны хэлбэрт шилжихээс буюу өөрийн чинь хэлээд байгаа black belt-н тэр барилдааны хэсэгт шилжихээс мөн өрсөлдөгчөөсөө гарч байгаа тэр их хүчийг саринуулах, сэргийлэх арга тэхникт суралцдаг юм шүүдээ. JKD нь тулалдах гэхээсээ илүүтээгээр гүн ухааны, юун санааны байдаг болохоор аль болох хамгийн бага хүчийг өөрөөсөө гаргаж өрсөлдөгчөө дийлэх явдал. Арга барилгүйн гүн ухаан ч гэж хэлдэг. Харин тулааны хувьд тийм зүйлээр хичээллэдэг нь дийлнэ ийм зүйлээр хичээллэдэг нь дийлнэ гэсэн ойлголт байхгүй ээ тухайн тулааны урлагаа хэн нь илүү төгс эзэмшсэнээс л шалтгаална. Тэрнээс биш ямар тулааны урлаг байх нь тийм ч хамаатай биш. Bruce Lee өөрөө кино жүжигчин болохоосоо өмнө маш олон тулааны урлагуудын мастеруудыг ялж Америк оронд нэрээ мандуулж Кун-Фу болон өөрийн зохиосон JKD-г олон нийтэд танилцуулсан байдаг. Харин үүнээс үүдэж түүнд тухайн үед хамгийн шинэлэг кино төрөл болох зодоонтой кинонд тоглуулах хүсэлт ирсэн гэдэг. Миний мэдэхийн тэрээр тухайн үедээ хамгийн шилдэг гэгдэж байсан 13 тулааны урлагийн дээд мастеруудыг ялсан.

Author:  tunturan [ Apr.23.11 1:53 am ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Гүэ яаахав нэг их бие хаагаа булчин сөрмөсөө хөгжүүлэхийг хүсдэггүй яманд их нямбай ханддаг тэгээд гол нь хурд ихтэй хүнд бол JKD яг тохирно. Жишээ нь бүжигчин, зураач, хөгжимчин гээд голдуу урлагийн хүмүүсд илүү тохирох юм шиг санагддаг.

Author:  tugs2mn [ Apr.23.11 2:00 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

tunturan wrote:
Гүэ яаахав нэг их бие хаагаа булчин сөрмөсөө хөгжүүлэхийг хүсдэггүй яманд их нямбай ханддаг тэгээд гол нь хурд ихтэй хүнд бол JKD яг тохирно. Жишээ нь бүжигчин, зураач, хөгжимчин гээд голдуу урлагийн хүмүүсд илүү тохирох юм шиг санагддаг.

JKD-iin club haana bdg ve. heden nasnaas hicheellevel zugeer ve, Heden nasnii humuus tanai clubt yavdag ve? 7 honogt heden tsagaar heden udaa hicheelledeg ve? Hicheelleh sonirholtoi bn :-)

Author:  enbayaraa [ May.22.11 1:37 am ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

tugs2mn wrote:

Тиймээ би ч гэсэн сурахыг хүсэж байна. Клубынхээ талаар мэдээлэл өгөөч? . Аливаа бие хамгаалах урлагийг зодолдох гэхээсээ илүү тэвчээр хатуужил олж авах өөрийгөө ялан дийлэх зорилготой гэж ойлгодог. Миний хувьд 25 хүрч байгаа одооноос хичээллэе гэвэл яах бол :??:

Author:  Hurley [ May.22.11 5:32 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

tevcheeriig yunaas ch olj avna shu de.bie hamgaalah urlagiig oortoo ashigtai talaas ni sudalsan der bishu

Author:  ManU_Fanatic [ May.22.11 9:12 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

Image
Image
Image

Zarna: 99048917

Author:  tugs2mn [ Jun.01.11 10:17 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

heded zarah gej bgaan ?

Author:  ManU_Fanatic [ Jun.02.11 7:17 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

tugs2mn wrote:
heded zarah gej bgaan ?

100-d zalga

Author:  jaanaa_8018 [ Jun.05.11 4:56 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

. .

Author:  jaanaa_8018 [ Jun.05.11 5:14 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

. .

Author:  enbayaraa [ Jun.05.11 6:05 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

jaanaa_8018 wrote:
JKD клуб стадионы зүүн талд Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын зүүн талд Арга билэгт чоно гэдэг клуб байдаг гэсэн. JKD ном гэвэл Брюсийн өөрийн бичээд амьддаа гарагж чадаагүй эмхэтгэсэн ном байдаг юм. Дараа нь ойрын нэг нөхөр нь гаргасан билээ. Өөр хүмүүсийн бичсэн ном англи хэл дээр харж байсан. Орос хэл дээр 3 төрлийн ном л нийтдээ хэвлэгдсэн байдаг. Нэг нь 4 цувралаар.
Брюс тулааны урлагыг хүмүүс хотын гудамжны жунгли-д өөрийгөө хамгаалахын тулд хичээллэдэг гэж үздэг байсан. Тиймээс зөвхөн нэг стильд баригдахгүй виньчун, каратэ, муай-тай, жүдо, айкидо, бокс зэрэг аль алинаас нь энгийн найдвартай техникүүд сонгосон байдаг. Иймээс JKD-г гудамжинд хүн өөрийгөө хамгаалах урлаг гэж зодоон талаас нь ойлгож болно. Дэлхийн аварга гээд тэмцээн зохиолоо гэхэд үндсэн утгаараа анхны JKD биш болчихно. Жишээ нь айкидогийн дэлхийн аварга зохиодоггүй шүү дээ. Яагаад гэвэл айкидод довтолгооны техник байхгүй болохоор. 2 биенээ харж зогсох гэж байгаа биш. Харин японы жиү житсугийн айкижүтсү, айкибудод бол довтолгооны техник бий. Харин Морихей Ушибагийн айкидо бол семинар л гэж хийдэг.
Хамгийн гол нь өөрөө хүн яаж оновчтой хөдөлмөрлөж амжилтанд хүрдэгийн тод жишээ болсон хүн. Үүндээ өөрийгөө бүхэлд нь зориулсан хүн. Хоол унд, амралт, бэлтгэл сургуулилт гээд л. Ер Зүүн Азийг баруунд нээж хүлээн зөвшөөрүүлсэн гэж болно.
Байлдааны самбогийн талаар гэвэл орос хэл дээр гэвэл надад хэдэн зуун ном байна. Үүн дотор ОХУ-ын БХЯ, МВД, ФБС-ийн заавар, гарын авлагууд, Цэргийн сургуулийн сургалтын материалууд. АНУ-ын цэргийн Close Combat, Combatives, Hand to hand fighting, Израйлын Krav Maga цэргийн заавар хүртэл байна. Гэхдээ дандаа сайн гэснээс нь. Ном үзэж байхаар нэг сар ч гэсэн бэлтгэл хийсэн нь дээр. Байлдааны самбо болон гардан тулаан цохилтын техник өргөн хэрэглэдэг өчиг боолт шидэлт бүгд л байдаг. Бас дотроо олон төрөл стиль болон хөгжиж байгаа. Жишээ хэлбэл СМЕРШ, Кадочников, Самоз, Рютинских, УНИБОС, ПОБОС, Самбоуд, Боевая машина, Белый медведь, Рукопашный бой ВДВ, Рукопашный бой армейский, полицейский, Крада, Воин, Оперативное каратэ, Рукопашный бой КГБ, Дземон болон Сэнэ карате гэх мэт.
Спортын төрлийн тэмцээн Рукопашный бой /армейский/, Боевое самбо гэсэн төрлөөр явдаг. Манайхаас Дамланпүрэв, Мөнхбаясгалан гээд хэдэн нөхдүүд тэмцээнд орж аваргалж байсан.

Суралцахад тохиромжтой нас гэж байхуу ?. 25 хүрч байгаа гэвч өөрийгөө оройтсон гэж бодохгүй байна.

Author:  Шаазгай [ Jun.05.11 6:10 pm ]
Post subject:  Re: Хамгийн шилдэг тулааны урлаг бол Jeet Kune Do

enbayaraa wrote:
tugs2mn wrote:
tunturan wrote:
Гүэ яаахав нэг их бие хаагаа булчин сөрмөсөө хөгжүүлэхийг хүсдэггүй яманд их нямбай ханддаг тэгээд гол нь хурд ихтэй хүнд бол JKD яг тохирно. Жишээ нь бүжигчин, зураач, хөгжимчин гээд голдуу урлагийн хүмүүсд илүү тохирох юм шиг санагддаг.

JKD-iin club haana bdg ve. heden nasnaas hicheellevel zugeer ve, Heden nasnii humuus tanai clubt yavdag ve? 7 honogt heden tsagaar heden udaa hicheelledeg ve? Hicheelleh sonirholtoi bn :-)

Тиймээ би ч гэсэн сурахыг хүсэж байна. Клубынхээ талаар мэдээлэл өгөөч? . Аливаа бие хамгаалах урлагийг зодолдох гэхээсээ илүү тэвчээр хатуужил олж авах өөрийгөө ялан дийлэх зорилготой гэж ойлгодог. Миний хувьд 25 хүрч байгаа одооноос хичээллэе гэвэл яах бол :??:

Харин тийм ээ. Мэддэг хүмүүс нь байвал клубынхээ талаар мэдээлэл өгөөч. Төлбөр бас цагийн хуваарь.

Page 5 of 9 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/