Сонирхолтой их азаартны л даа. Хажуугаар нь жаахан шар айраг савчихаар бүр төөрөөд, улайраад байгаа юм.
Анхандаа оноо нь нэмж хасагдаад байгаа учрыг нь олохгүй, Strike хийгээд X гарахаар нь чи зураасан дээр гишгэсэн болохоор оноог чинь тооцсонгүй гээд бүлт бүлт аваад байсныг яана хаха.Дүрэм нь энгийн юм билээ.
Страйк / Strike - Хамгийн эхний шидэлтээр бүх 10 пинийг унагаах. Эдгээр пинүүдээс 10 оноо авч, дараагийн 2 шидэлтээр унагаах пинүүдын оноотой тэнцэх оноог нэмж өгнө.
Спэйр / Spare - 2 удаагийн шидэлтээр бүх 10 пинийг унагаах. Эдгээр пинүүдээс 10 оноо авч, дараагийн 1 шидэлтээр унагаах пинүүдийн оноотой тэнцэх оноог нэмж өгнө.
Фрэйм / Frame - 10 тоглолтын 1 үе, тоглолтын нийт онооны 10 онооны багц
Тоглолт/ Game - Нийт 10 үеэс бүрдэнэ
Зам / Approach – Тоглогчийн эхлэх байрлалаас торгуулийн шугам хүртэлх зай
Торгуулийн шугам/ Foul line - Эгнээн дахь эхлэх шугам.
Торгууль/ Foul - Бөмбөг өнхөрүүлэх үед торгуулийн шугамаас хэтрэх эсвэл хүрэх.
Дундаж/ Average - Тоглолтын нийт оноог тоглосон тоглолтын тань тоонд хуваах
Дабль / A Double - Дараалан 2 strike хийх
Түркэй / A Turkey - Дараалан 3 strike хийх
Гаттер / Gutter - Бөмбөг эгнээний аль нэг талаар орон өнхөрөх
Төгс тоглолт- Бүх 12 бөмбөг strike болсон тоглолт (300 онооны тоглолт)
Вет Лэйнс / Wet Lanes - Лэйн зам маш тослог байдаг. Шидсэн бөмбөг аяндаа тэгшхэн шугамаар өнхөрнө.
Драй Лэйнс / Dry Lanes - Нойтон эгнээний эсрэг буюу тослог багатай. Шидсэн бөмбөг хурдан мөргөж, хурдан эргэж ирнэ
Покет / Pocket - Баруун гараар тоглодог тоглогч нарын хувьд 1 болон 3 дахь модны хооронд, солгой тоглогч нарын хувьд 1 болон 2 дахь модны хооронд онох.
Брүклин/ Brooklyn – Нөгө талаас горхи буюу Брүк (Брүки) гэж нэрлэдэг. Энэхүү нэр нь Брүклиний гүүрнээс үүдэлтэй бөгөөд нөгөө тал гэсэн утгыг илэрхийлэг.
Олд Ман / The Old Man - 200 оноотой тоглолт
Андер, Овер, Пар / Under, Over & Par - Боулингийн лигд 200 онооны тоглолтыг дундуур буюу Пар гэдэг бол доогуур, дээгүүр гэсэн нь уг 200 онооноос хэдэн пинээр зөрөөтэй байгааг илэрхийлнэ.
Слипер / sleeper - Нэг пин нөгөөгийнхээ чанх ард байрлах. Жишээ нь 2 болон 8 дахь пин, 3 болон 9 дэхь пин.
Вошаут/ washout - Толгой пин оногдолгүй үлдэх.
Лилли / Lilly - 5,7,10 дахь пин үлдэх
Грандма тит / Grandma’s teeth - 3,4, 7 болон 10 дахь пин үлдэх
Дракула тит / Dracula’s teeth - 4 болон 6 дахь пин үлдэх
Бакет Эйтер / Bucket Either- 2,4,5,8 болон 3,5,6,9 дэх пин үлдэх
Биг Фор/ Big Four- 4,6,7,10 дахь пин үлдэх
Биг Файв Эйтер / Big Five Either -4,6,7,8,10 эсвэл 4,6,7,9,10 дахь пин үлдэх
Code:
http://bigbowling.mn/