#AsuultSambar :
http://forum.asuult.net/

"• Шатар •"
http://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=132414
Page 9 of 11

Author:  21 [ May.17.13 7:47 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Ямар гоё шатар вэ. Тэр гоё уран нэртэй нүүдэл, хожлуудыг мэддэг нэг нь бусаддаа зааж өгөөрэй. :wink:

Author:  bet20 [ May.17.13 7:06 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

“Уран бэрийн мад”
Домогт өгүүлэх нь:Цагаанаар тоглож суусан өвгөн авралын нүүдэл
ололгүй бууж өгөхөөр завдаж
байтал энэ байрлалыг харсан бэр нь :
...”Салхи шуурга болох гэж байхад аав Та ажигч үгүй наадаад байвал, би уяатай морийг чинь сул тавьж хөөгөөд, хасаг тэргийг чинь хэмхчиж түлээд харагч ингэндээ хоѐр хүүхдээ тэгнээд явчихна шүү!” гэж уцаарлан хэлжээ.



Таван сайхан буюу таван халуун гэдэг төгсгөлд тэрэг, тэмээ, бэрс, морь, хүүгээр тасралтгүй шалж 5 нүүдлийн дараа мадлана.
Монголчууд дээр үеэс шатар тоглож ирэхдээ материалын хувьд алдагдалд орсон ч, хожигдох байрлалтай болсон ч бууж өгөлгүй нөгөө өрсөлдөгчөө ямар уран хожил хийж чаддагийг нь үзэх гэж мадлуултлаа нүүдэг байсан юм.
Энэ хожлын чимэг үг нь:
Хангай тэргээр хацар дунд чинь халуун шаг
Хаздаг буураар хажуу талаас чинь дайран дуг
Арслан барсаар амин голийг чинь таслан шаг
Өрөөлтэй мориор өрөөсөн хөлийг чинь өшиглөн шаг
Өчүүхэн хүүгээр өвчүүн дунд чинь өрлөн цод

Таван халуунаар ганц 2 хүнийг мадлаж явсан нүгэл бий. :mrgreen:

Author:  kamikaze88 [ May.17.13 11:32 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Хааны баатар харван шаг
Хар буур хазан дуг
Ханхай тэрэг дайран шаг
Хангал хүлэг өшиглөн цөр
Өнчин хүүгийн өрлөн цод

Алаг эрээн бэрс архиран шаг
Атан улаан тэмээ дэвлэн дуг
Аралт төмөр тэрэг дайран шаг
Ажнай эрдэнийн хүлэг цавчин шаг
Алиа хонгор хүү агсран цод

Ханхай тэргээр хацар дунд нь халуун шаг
Хаздаг буураар хажуу талаас нь дайран дуг
Арслан бэрсээр амин голыг чинь таслан шаг
Өрөөлтэй мориор өрөөсөн хөлийг чинь өшиглөн цөр
Өнчин хүүгээр өвчүүн дунд чинь өрлөн цод оо

Таван халууныг 2 байрлалаар хийдэг санагдаж байна. Эхнийх нь: Дүрснүүд дэс дарааллаараа өндрөөс намхан руугаа нэг шугаманд байрлаж хождог. Удаах нь: Дүрснүүдийн байрлал замбараагүй байрлаж хождог... Бага байхад хийдэг л байлаа учир мэддэг болоод ирэхээр шалдан ноёнтой үлдчихээд гүрийгээд суучихдаг нь ховордоно лдоо хэхэ...

Шатар албан ёсоор бол Энэтхэг улсад үүссэн гэдэг. Түүнийг нь уран цэцэн үгээр бяцхан хэмжээний зохиол болгоод бичцэн тэр нь олон улсад тархаад хүчээ авцан. Сүүлийн хэдэн жилүүдэд Шатар Монгол-оос үүдэлтэй юм байнаа гээд хэсэг судлаачид ч хэлээд амжсан. Нэмээд Ильмжинов билүү дэлхийн Шатрын холбооны нарийн бичгийн дарга хүртэл магадлал их байна гээд ам алдцан. Манай улс бөөнөөрөө хөдлөөд Шатар манайхаас үүссэн гээд явахад бас өөрийн улсын нэр дээр болгох боломж байсан л гэж боддог...

Гэснээс Монгол шатрын хүү нь 1 нүүдэг, бэрс нь бас тал тал тийшээ 1 билүү 3 нүүдэг ядруухан бэрс байсан гэсэн хэхэ. Хуучны тэр Монгол шатрын уламжлалыг алдахгүйн тулд жил болгон Монгол шатрын тэмцээн болдог дээр нь нэмээд Өвөр Монгол-д хүртэл Монгол шатрын тэмцээн жил бүр болдог манай улсаас тамирчид маань очиж бас оролцдог гэж сонсож байсан...

Author:  findme [ May.20.13 9:45 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

MissNoGood wrote:
Image

МӨНГӨН ШАТАР

Учир нь ямар нэг гаслан зовлон буюу сэтгэл санааны хүнд байдалд учирсан хүн тэр жилдээ уртын аянд хол явдаггүй гашуудаж байдаг тул мөн урамгүй бэрстэй тоглодог байжээ. Монгол шатрын бас нэг онцлог нь эхлээд бод гаргадаггүй, хүүг нүүх бөгөөд хэрэв харийн хошууны хүнтэй бол ноёныхоо урдаас, өөрийнхөө нутгийн хүнтэй бол бэрснийхээ урдаас хүүг хоёр түлхэж нүүдэг байв. Харин дараагийн нүүдлүүдэд хүү зөвхөн нэг нүдээр явдаг байсан юм. Ийм учраас монгол шатрын нэг онцлог нь хүүнүүдээ зохистой байдалд байрлуулах явдал байв. Ноёнг шалах нь нийтийн шатрын адил ойлголттой боловч бэрс, тэрэг, мориор шалахыг "шаг", тэмээгээр шалахыг "дуг", хүүгээр шалахыг "цод" гэдэг ба хожиж байгаа тал нөгөө талыг ганц ноёнтой үлдээх ёсгүй, заавал нэг юм байлгана. Хэрэв тэгэхгүй бол нүцгэрсэнд тооцдог байжээ. Монгол шатарт нийтийн шатрын адил ноён ба тэрэгний байрыг зэрэг сольж сэлгээ хийдэггүй учир тэр нь тэргийг зохистой байрлалд байлгахад нэлээд саадтай байв.
Монгол шатарт "тэрэгтэй морин довтолгоо", "Үр гэсэн тэмээний өрсөлт", "Хоёр тэмээний тэшлэг", "Хоёр морины хатираа" зэрэг гарааны хувилбарууд байсан бөгөөд "Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга", "Алаг арав", "Морин дөрөв", Морин гурав", "Түмэн түүхий", "Холбоо үгийн чимэгт хорт таван шаг", "Буурал морины бухалт", "Уран бэрийн нээлт" зэрэг уран сайхан хожлууд байдаг.

Энэ нүүдэл, хожлуудыг мэддэг хүн байна уу?

teshleg hatiraa 2iin medhiim bn......
ene chn nogoo 1han bdg asar unetei shatar bn....

Author:  kamikaze88 [ Jul.06.13 11:37 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Фэйсбүүк-т "Үхлээс хэлтрүүлэгч" гэсэн грүүп байгаа тэнд шатрын талаар мэдээлэл их тавигддагын байна лээ манайхан нэгдээрэй.

Author:  Хорьдол [ Sep.21.13 3:32 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

kamikaze88 wrote:
Фэйсбүүк-т "Үхлээс хэлтрүүлэгч" гэсэн грүүп байгаа тэнд шатрын талаар мэдээлэл их тавигддагын байна лээ манайхан нэгдээрэй.

Tiim bnlee

Author:  Tsendayush88 [ Sep.30.13 5:00 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

mongol shatar ni goyo yumaa yamar unetein boldoo

Author:  Atheist [ Dec.26.13 10:58 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

shatar sain toglodog (boluul masteriin zeregleltei) hun bval haaya msgereer togloh sonirholtoi hun bnuu? bi uuruu muu l daa, tegeed zaalguulah gsn yum. nadaa ug ni shatriin neg nom bgaa, tehdee unshaad surna geheer bas jaahan tiimerhuu yumaa

course etrt yavna geheer amjihgui, haaya oroid demii net hesej bhaar bas yum suraad suuval hehe

Author:  CrossBonez [ Dec.26.13 11:58 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Уран бэрийг нэг номноос уншаад биширж билээ.
Дээрхи шатар харваас нэлээн үнэтэй эд бололтой, хэдэн ч кг мөнгө орсон юм бүү мэд. Дээрээс нь нэг тал нь алтан бод, хүүтэй.

Author:  Atheist [ Dec.26.13 2:57 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Atheist wrote:
shatar sain toglodog (boluul masteriin zeregleltei) hun bval haaya msgereer togloh sonirholtoi hun bnuu? bi uuruu muu l daa, tegeed zaalguulah gsn yum. nadaa ug ni shatriin neg nom bgaa, tehdee unshaad surna geheer bas jaahan tiimerhuu yumaa

course etrt yavna geheer amjihgui, haaya oroid demii net hesej bhaar bas yum suraad suuval hehe


orond ni erguuleed yarianii angli hel zaaj ogii :-)

Author:  Хорьдол [ Dec.27.13 2:14 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Atheist wrote:
shatar sain toglodog (boluul masteriin zeregleltei) hun bval haaya msgereer togloh sonirholtoi hun bnuu? bi uuruu muu l daa, tegeed zaalguulah gsn yum. nadaa ug ni shatriin neg nom bgaa, tehdee unshaad surna geheer bas jaahan tiimerhuu yumaa

course etrt yavna geheer amjihgui, haaya oroid demii net hesej bhaar bas yum suraad suuval hehe

teg teg

Author:  kamikaze88 [ Dec.27.13 11:45 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Онлайнаар хүнээр заалгана гэдэг хэцүү дээ. Яахав e4-e5 этэр гээд онол мэдэж байвал арай гайгүй байх тэрнээс эхнээс нь онолоо заагаад явна гэвэл цаг хугацаа их л орох байх... Чи зүгээр онлайн тоглодог сайтууд байдаг шдээ тэднүүсээр ороод практик тоглолт хийгээд дээрээс нь гараа болон хамгаалалтын онолын ном аваад тэрийгээ тоглолтондоо оруулаад тоглоод байвал арай илүү мэдлэг олгоно доо. Бодлогын ном авч бод олон нүүдэл харах чадвар чинь сайжирна, этюд бод тэгвэл төгсгөлд юу юутай яаж орвол хожих боломжтой вэ гэдгээ мэдчихнэ. Дунд үеийн бодлогууд бод тэгээд л сайжираад ирнэ дээ... Номтойгоо сайн харьц, өөртөө итгэлтэй бай залуу минь...

Author:  Atheist [ Dec.27.13 6:03 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

zovlogoo ogsond bayarlalaa, ordog online site-uudaasaa bicheed ogch bolhuu?

nom harj suuj uzsen, jaahan zalhuutei sanagdaad bgan. tegeed togloj bh yavtsad tailbarluulaal iluu huleej avah bh geed bodood bgam l da

Author:  kamikaze88 [ Dec.30.13 3:18 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Online chess гээд гүүглээс хайгаад үзвэл олон сайт гарч ирнэ дээ. Ууг нь Монголын томчуудын орж тоглодог нэг сайт байдаг юм билээ би бас мартчихжээ. Ямар ч байсан жижигхэн хэмжээний программ татаж аваад тэрүүгээрээ орж тоглодог юм байна лээ. Тэгээд 7 хоног болгон ч билүү 14 хоног болгон ч билүү багийн болон хувийн тэмцээнүүд тухайн сайтнаас нь зохион байгуулагдаад гоё юм билээ...

Санавал бичнээ...

Author:  Salvatore Marra [ Mar.24.14 8:22 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

CrossBonez wrote:
Уран бэрийг нэг номноос уншаад биширж билээ.
Дээрхи шатар харваас нэлээн үнэтэй эд бололтой, хэдэн ч кг мөнгө орсон юм бүү мэд. Дээрээс нь нэг тал нь алтан бод, хүүтэй.

crossBonez sain uu? :hi:
hoyulaa togloj bsan shdee sanaj bnuu? kkk
bi 5 honogiin daraa temtseend oroh bolchihloo, togloogui uchnuun jil bolchijee nadad tactik heregtei bnaa
chamd sanaa onoo bnuu? humuus neeh meddeggui tegeed hurdhan hojih arga heregtei bnaa tsagtai togloh yum bna lee i am so nervous :aa:

Author:  Salvatore Marra [ Mar.24.14 8:24 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Хорьдол wrote:
kamikaze88 wrote:
Фэйсбүүк-т "Үхлээс хэлтрүүлэгч" гэсэн грүүп байгаа тэнд шатрын талаар мэдээлэл их тавигддагын байна лээ манайхан нэгдээрэй.

Tiim bnlee

bi haigaad olsongui link bnuu?

Author:  Хорьдол [ Mar.25.14 2:25 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Salvatore Marra wrote:
Хорьдол wrote:
kamikaze88 wrote:
Фэйсбүүк-т "Үхлээс хэлтрүүлэгч" гэсэн грүүп байгаа тэнд шатрын талаар мэдээлэл их тавигддагын байна лээ манайхан нэгдээрэй.

Tiim bnlee

bi haigaad olsongui link bnuu?

https://www.facebook.com/groups/mongolianchess/

Author:  kamikaze88 [ Mar.25.14 4:38 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Тоглоогүй удсан бол тоглолт л хийх хэрэгтэй дээ яахоогоор ч юмуу өөр аль нэг онлайн сайтаар нилээн хэд тоглож байгаад оролцсон нь дээр байхөө. Энэ грүүп дээр лав ингэ тэг гээд зөвлөгөө өгөх хүн олдохгүй дээ харин мэдээлэл л элбэг олдох байх... Амжилт :cheerleader:

Author:  Salvatore Marra [ Mar.26.14 1:21 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

yahoo neeree zugeer shuu . bayarlalaa hicheenee :)

Author:  kamikaze88 [ Mar.26.14 4:35 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Завтай байсан бол тогломоор л байна...

Author:  Salvatore Marra [ Mar.26.14 10:54 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

чамд будаа болтлоо хожигдох байхөө
би яахуу орж тоглоогүй аймар удчижээ
тэгээд орлоо л доо нээх сонин өөр болчихсон байх юм тэгээд өрөө мөрөө байхгүй
цаанаасаа тоглогч олж өгнө гээд байхгүй таг байгаад л байх юм хамаг цаг барчихлаа
чи надад линкийг нь өгөөч дэхүү

Author:  kamikaze88 [ Mar.27.14 8:49 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Гүүглээр хайхаар зөндөө л сайт гарч ирж байна...
http://www.chess.com
http://www.chessfriends.com
http://www.playchess.com
http://www.sparkchess.com
Биднуусын тэмцээн зохион байгуулаад байсан http://www.come2play.com бас байгаа шд...

Ууг нь бол сайн хүмүүстэй л залхтал нь тоглох хэрэгтэй шд. Хожигдож байтал тэгээд аргалдаг болоод ирнэ дээ...

Author:  Salvatore Marra [ Mar.29.14 1:22 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Say tolgoigoo uvdtul togloloo. Nmg 1-r hun bolgochihloo. Odoo tsaadah chini hojigdoh erhguigeer margaash toglono. Masteriig hojchuul bi yu boloh ve? :) geel joohon uuriiguu taivshruulaad l bjiina .

Author:  kamikaze88 [ Mar.29.14 10:55 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Агааргүй бүгчим орчин, нэг өдөр олон тоглолт хийх гэх мэтээс шалтгаалаад ядрана, толгой өвдөнө лдөө. Тэгэхээр аль болох чөлөөтэй тоглох хэрэгтэй. Нүүдлээ хийчихээд шатар луугаа харахгүйгээр цонхоор юм хардаг ч юмуу аль эсвэл нүдээ аниад, нээгээд тэгээд удаан суухаар маш их чилдэг болохоор хааяаа нэг босоод жоохон алхах хэрэгтэй өрсөлдөгчийнхөө ар талд очоод шатараа нэг хараад үз өөр өөр байрлалаас харахад заримдаа гэнэт ийм нүүдэл байж болохын байна гэж бодогддог хэхэ. Мастерийг хожвол мастер л болно шд ккк. Амжилт :cheerleader:

Author:  Salvatore Marra [ Mar.31.14 9:33 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Temtseendee orsoon. Hurel medal. Bi zoonoos garaad dandaa haraar togloson :( gol toglolton deer bi tsagaar hojigdson :( manai bagiin ohin bas tsagaar hojigdson. Ingeed hurel deer uldsen dee. Zoonoos garah toglolton deer bi ug ni hojson manai 2 hojigdtson :(

Author:  Salvatore Marra [ Mar.31.14 9:39 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Zoonoos 1-eer garval nuguu taliin 2-oor garsan bagtai togloh bsan

Page 9 of 11 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/