#AsuultSambar :
https://forum.asuult.net/

"• Шатар •"
https://forum.asuult.net/viewtopic.php?f=7&t=132414
Page 8 of 12

Author:  Zetax [ Jan.23.13 6:54 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Fritz 12

Author:  Salvatore Marra [ Jan.23.13 8:47 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

temtseen zohioh gej bgamu? bi togloogui udjee crosstoi togloj bsiin bna
sain beldej bgaad crosstoi nahinaa :mrgreen:

Author:  bet20 [ Feb.01.13 11:46 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
Chessmaster 11 Grandmaster's edition
Quote:
Fritz 12
Free юм олдоггүй ээ.
Байна уу?

Author:  CrossBonez [ Feb.01.13 11:54 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

http://thepiratebay.se/torrent/5314929/ ... Version%29

Author:  kamikaze88 [ Feb.01.13 11:55 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Шатрын программтай тоглох нэг л эвгүй байдгын ялангуяа өндөр рейтингтэй нөхдүүдтэй нь. Гараа хамгаалалтаа сайн мэдэхгүй бол эхний 10 гаран нүүдлийн дараа тоглолт шийдэгдчихдэг. Эсрэгээрээ хүмүүстэй тоглоход яаж ч эргэж болохоор байдаг нь илүү сонирхолтой хэхэ. Программ гэж байхаар сайхан онлайнаар тоглооч...

Author:  CrossBonez [ Feb.01.13 11:58 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Миний санал болгоод байгаа Chessmaster Grandmaster edition нь өөрөө дотроо сургалтын академитай. Тэнд шатрыг маш тодорхой, системчилж сурах боломжтой байдаг юм. Бас маш олон төрлийн өрсөлдөгч функцтэй, хань олдохгүй байгаа шатар сайн тоглож суръя гэсэн хүнд бол яг таарах эд. Угийн сайн тоглодог хүнд бол мартахгүй байхад нь хэрэгтэй.

Author:  bet20 [ Feb.01.13 12:08 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
Шатрын программтай тоглох нэг л эвгүй байдгын ялангуяа өндөр рейтингтэй нөхдүүдтэй нь. Гараа хамгаалалтаа сайн мэдэхгүй бол эхний 10 гаран нүүдлийн дараа тоглолт шийдэгдчихдэг. Эсрэгээрээ хүмүүстэй тоглоход яаж ч эргэж болохоор байдаг нь илүү сонирхолтой хэхэ. Программ гэж байхаар сайхан онлайнаар тоглооч...
LAN сүлжээгээр ажлынхан хоорондоо үзэх гээд байгаам. :cheerleader:
Учиргүй шатар өрцөн сууж байтал олон дарга нарын нэг нь харчуул лай болно. :whip:
Хүн харахад учиргүй л ажлаа хийж байгаа хүн. Аягүй анхаарлаа төвлөрүүлцэн. :hihi:

Author:  kamikaze88 [ Feb.01.13 12:10 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Аан тиймүү хэхэ...
@СБ нөхөр сайжирч байна уу нэг шалгуулах болсон доо...

Author:  Саруул [ Feb.01.13 12:14 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Fritz 12 овоо гайгүй шатаршд хө. Миний хожиж үзээгүй ганц шатрын гэйм нтр :haha: Аа, нээрээ бас Харри Каспаров ч бас тэрийг хожиж чадаагүй юм гэнэ билээ

Author:  CrossBonez [ Feb.01.13 12:22 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
Аан тиймүү хэхэ...
@СБ нөхөр сайжирч байна уу нэг шалгуулах болсон доо...
Ерөөсөө тоглохгүй байгаа ш д. Тэхдээ чамтайгаа байлгүй дээ, яаж ч мяарсан Камиказе88-гаа хождог ш д. :imhappy:

Author:  bet20 [ Feb.01.13 12:25 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Chessmaster, Fritz эд нар ч алдартай л даа.
Нэн ялангуяа Fritz бол...

Author:  kamikaze88 [ Feb.01.13 12:32 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Фритц сайн сайн. Бет20 надтай тоглож үзлүү. Ком2плэй-д Айди-тай бол тэгэж байгаад нэг
холбогдож тоглох уу. Ер нь манайхан хагас бүтэн сойнд тоглодог байснаа нэг сэргээеээ...

Author:  CrossBonez [ Feb.01.13 12:39 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Би тэгьеэ л гэдэг ш д.

Author:  bet20 [ Feb.01.13 2:11 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
Фритц сайн сайн. Бет20 надтай тоглож үзлүү. Ком2плэй-д Айди-тай бол тэгэж байгаад нэг
холбогдож тоглох уу. Ер нь манайхан хагас бүтэн сойнд тоглодог байснаа нэг сэргээеээ...
Internet-ийн хурднаас хамаараад тийм боломж олдоогүй байх.

Author:  kamikaze88 [ Feb.02.13 2:32 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Бүүр тийм миа хурдтай юмуу. Манайх лав 128кб хэрнээ гацахгүй тоглож болоод байдгышд ккк...
Бет-тэй тоглож үзнээ...

Author:  findme [ Feb.02.13 6:49 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

chesscube site-iig medeh hun bnu..... nice shd orj togloj bgarai

Author:  bet20 [ Mar.29.13 9:40 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

4-н хүний дунд шатар тоглуулаад байр эзлүүлэх гэсэн юм.
Оноо тэнцсэн тохиолдолд хараар илүү тоглосон нь дээр нь гарах нь зөв үү kamikaze?

Author:  Хорьдол [ Mar.29.13 9:49 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

neg toglohiimsan

Author:  findme [ Mar.29.13 10:04 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
4-н хүний дунд шатар тоглуулаад байр эзлүүлэх гэсэн юм.
Оноо тэнцсэн тохиолдолд хараар илүү тоглосон нь дээр нь гарах нь зөв үү kamikaze?
huue tm shuuh sistem bas bdimu.........

zgr saihan toiruulchaach...........

shatar shg saihan oyunii sport medkuma
:wd:

Author:  bet20 [ Mar.29.13 11:03 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Байдаг санагдаад байна аа.
Тойруулаад оноо тэнцэх магадлалтай юм. Тэгэхээр 4-н хүнд сүртэй коэффциент гээд байх юм байх биш.

Author:  kamikaze88 [ Mar.29.13 1:14 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

За мань сайхан тайлбарлаад өгье.
4-н хүн тоглоход тойргын системээр л явагдана өөр ямар ч арга байхгүй.
За тэгээд 1, 2, 3, 4 гээд цаасан дээр бичиж байгаад сугалаа хийчих. Сугалаа татуулаад

1-р тойрогт 1-2, 3-4 тоглоно.
2-р тойрогт 3-1, 4-2 тоглоно.
3-р тойрогт 1-4, 2-3 тоглоно.

1 хүн 3-н тоглолт хийх учраас 2 цагаан 1 хар, эсвэл 2 хар 1 цагаанаар тоглох боломжтой. Энийг яаж шийдэх вэ гэхээр сугалаа сугалсан тэр тоогоороо шийднэ. Жишээ нь: 1-ыг сугалсан хүн 4-ыг сугалсан хүнтэй тоглохоор болвол 1-ыг сугалсан хүн цагаанаар тоглоно. Яагаад гэхээр тойргын системд /хоёр тэгш тооны их нь цагаан, хоёр сондгой тооны их нь цагаан, тэгш сондгой тооны сондгой тооны бага нь цагаанаар тоглоно/ гэсэн дүрэм үйлчилдэг тэгэхээр 1 сондгой тоо 4 тэгш тоо /тэгш сондгой тооны бага нь цагаан/ энэ дүрэм үйлчилж 1 дээр бичигдсэн нөхөр цагаанаар тоглоно... Цагаан болон хараар тоглохоо ингээд шийдчихнэ...

За одоо тоглолт дуусаад оноо тэнцсэн нөхцөлд яах вээ гэдгийг хэлье.

1-р тоглогч:* 0 0 1
2-р тоглогч:1 * 1 0
3-р тоглогч:1 0 * 1
4-р тоглогч:0 1 0 *

1, 4-р тоглогч хоёулаа 1 оноо авсан 2, 3-аар тоглогчид хоёулаа 2 оноо авсан байна. Ийм тохиолдолд эхний ээлжинд шууд хоорондын тоглолт хараад оноо тэнцсэн тоглогчдынхоо хэн нь дээр доороо орохыг шийднэ. Жишээ нь: 1, 4-р тоглогч оноо тэнцсэн гэхдээ 1-р тоглогч нь 4-т байгаа тоглогчоо хожсон байна тийм болохоор 4-р тоглогчынхоо өмнө бичигдэж 3-р байрт орно. 2, 3-р тоглогчид мөн адил энэ зарчмаар 2-р тоглогч нь 3-т байгаа тоглогчоо хожсон болохоор 1-р байранд харин 3-т байгаа тоглогч 2-р байранд орно...

1-р тоглогч:* 1 0 1
2-р тоглогч:0 * 1 1
3-р тоглогч:1 0 * 1
4-р тоглогч:0 0 0 *

Хэрвээ ийм байдалтай 3-н тоглогч оноо тэнцсэн байвал шийдвэрлэх арга нь: 4-т байгаа тоглогч угаасаа ойлгомжтой хасагдаж 4-р байрт орно, эхний 3-н тоглогч бие биенээ тойроод хожчихсон байгаа тохиолдолд дахиад тойргоор тоглохоос өөр ямар ч арга байхгүй. Дахиад тоглуулахдаа 1-2 тоглогч хоорондоо тоглохдоо нөгөө зарчмын дагуу 1-р тоглогч цагаанаар тоглосон байх ёстой тэгэхээр хоёрдах удаагаа тоглох энэ тоглолтонд 2-р тоглогч цагаанаар тоглоно. Нэг ёсондоо өнгийг нь зөрүүлнэ гэсэн үг. Ийм зарчмаар л дахиад үзэлцээд байна даа...

Ууг нь тойргын журмаар тоглож байхад оноо тэнцсэн тохиолдолд буккольц гэсэн коффицент тоолох систем байдгын. Энэ систем нь ялангуяа 4-өөс дээш олон хүмүүс тоглоход хэрэг болдог. Жишээ нь: 6 хүн хоорондоо тойргоор тоглолоо гэж бодъё.

1-р тоглогч: * 2 1 1 1 2
2-р тоглогч: 2 * 0 2 0 0
3-р тоглогч: 0 1 * 1 0 0
4-р тоглогч: 0 2 0 * 2 0
5-р тоглогч: 0 1 1 2 * 2
6-р тоглогч: 2 1 1 1 2 *

За ийм үр дүн гарчээ /2-оор тэнцээг орлуулцан шүү ууг нь 0,5 эсвэл 1/2 гэж бичдэгийн/...
1 болон 6-р тоглогчийн оноо 4 болж тэнцсэн байна нөгөө хоорондын тоглолтыг нь хараад тодруулчихъя гэхээр хоорондоо бас тэнцчихсэн тэгэхээр энэ зарчмаас өөр аргаар тодруулах болчихоод байна. Хоёр тоглогч маань хоёулаа өөр хүнтэй тэнцсэн байна 1-р тоглогч 2-р тоглогчтой, 6-р тоглогч 5-р тоглогчтой тэнцэж. Буккольц гэдэг систем маань хожсон хүмүүсийнхээ авсан бүх оноог болон тэнцсэн хүмүүсийнхээ тал оноог авах зарчмаар тооцдог систем. Тийм болохоор 1-р тоглогч маань 2, 6-аар тоглогчийн авсан онооны тал оноог бусад тоглогчийн авсан оноог бүгдийг нь авна гэсэн үг. За тоолъё:

1-р тоглогч: 0,5+2+1+3+2=8,5
6-р тоглогч: 2+1+2+1+1,5=7,5

За ингээд 1-р тоглогч коффицентийн илүүгээр 1-р байранд орох ёстой болж байна.
Учир нь: 1-р тоглогч 3 оноо авч 3-р байранд орж байгаа тоглогчоо хожсон учраас бүтэн 3-н оноо авч байна харин 6-р тоглогч маань болохоор 3-р байранд орсон тоглогчтой тэнцсэн болохоор 3-н онооных нь талыг буюу 1,5 оноо авч байна ийм учраас коффицентийн зөрүүгээр 1-р тоглогч дээр нь гарчихаж байгаан...

Author:  bet20 [ Mar.29.13 3:05 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Quote:
За мань сайхан тайлбарлаад өгье....

1-р тоглогч:* 1 0 1
2-р тоглогч:0 * 1 1
3-р тоглогч:1 0 * 1
4-р тоглогч:0 0 0 *

Хэрвээ ийм байдалтай 3-н тоглогч оноо тэнцсэн байвал шийдвэрлэх арга нь: 4-т байгаа тоглогч угаасаа ойлгомжтой хасагдаж 4-р байрт орно, эхний 3-н тоглогч бие биенээ тойроод хожчихсон байгаа тохиолдолд дахиад тойргоор тоглохоос өөр ямар ч арга байхгүй. Дахиад тоглуулахдаа 1-2 тоглогч хоорондоо тоглохдоо нөгөө зарчмын дагуу 1-р тоглогч цагаанаар тоглосон байх ёстой тэгэхээр хоёрдах удаагаа тоглох энэ тоглолтонд 2-р тоглогч цагаанаар тоглоно. Нэг ёсондоо өнгийг нь зөрүүлнэ гэсэн үг. Ийм зарчмаар л дахиад үзэлцээд байна даа...
Ийм байдалд орчлоо.
Дахиж тоглуулах юм байна тээ. хмммм. Цаг байдаггүй.
Одоо цаг тавиад багасгаад тоглуулмаар байна уг нь. 5 минут ч юм уу тавиад л үзүүлчихвэл...

Author:  kamikaze88 [ Mar.30.13 5:08 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Бэлтгэлтэй л байх хэрэгтэй байж дээ хэхэ. Цаг тавиад сайхан блиц тоглолт хийлгүүлээд үзчихвэл бас гоё шд...

За тэгээд энэ коффицент тоолох талаар бичсэнийх үргэлжлүүлээд жоохон юм хум бичнээ...
Бага байхад 90 оны сүүл 2000 оны эхээр чинь Өсөх Коффицент тоолдог байсан тэр нь Швейцарь системээр тэмцээн явагдаж байхад тоологддог. Жишээ нь: Хоёр тоглогчийн оноо тэнцээд байр эзлүүлэхээр болоход бараг л хэн нь хожиж эхэлсэн байна гэдгийг харчихдаг л гэсэн үг.

1-р тоглогч:1 0 1 1 1 0 1 1 1
2-р тоглогч:0 1 1 1 0 1 1 1 1

ийм байхад 1-р тоглогч коффицентийн давуу талтай болдог. Эхлээд 2 хожигдчихсон бол заа даа тэгээд бараг л шагналт байр худлаа шахуу болно. Яахав онооны илт илүүтэй гарч ирэхгүй бол...

1-р тоглогч:0 1 1 1 1 0 0 1 1
2-р тоглогч:0 0 1 1 0 1 1 1 1

ийм байхад 1-р тоглогч коффицент илүү тоологдоно ккк. Үнэн элий балай гэдэг чинь л энэ байсан даа. Энэний дараа Буккольц тоолдог болсон /дээр тайлбарласан/ тэр нь бас явдалтай яасан гэхээр би эхлээд нэг нөхөртэй таараад хожчихъё тэгсэн нөгөө нөхөр нь дараа дараагийн тоглолтондоо оролцохгүй тэмцээнээ хаяаад явчихлаа, аль эсвэл нөгөө нөхрийн нэг найз нь ч юмуу надтай ойролцоо оноотой яваад байдаг тэгсэн найздаа туслах гээд зориуд хожигдож миний коффицентийг унагах гэх мэт үйлдэлүүд гарч ирээд миний дээр доор орох асуудал нөхдүүдтэй шууд хамааралтай болчихож байгаан. Үндсэндээ хохирох явдал тун их. Ийм болохоор буккольц гэдгийг бас сайшааж үзэхгүй болсон. Харин дараагаар нь Бергер гээд бас нэг коффицент боддог арга хэрэглэсэн. Буккольц нь тоглоод хожсон хүнийхээ бүх оноог тэнцсэн хүмүүсийнхээ тал оноог авдаг бол Бергер нь тоглосон л бол хожсон хожигдсон хамаагүй тухайн хүмүүсийнхээ бүх оноог авч тооцдог. Энэ нь бас их явдалтай болоод ирсэн яасан гэхээр Швейцарь систем нь оноолтоор хэн хэнтэй тоглохыг тааруулдаг эхний тойрогт нэг тааруухан нөхөртэй тоглочихвол өнөөх нь доошоо тоглоод хамаг коффицент унагаачихдаг. Дараагийн тойрогт бас л нэг Лаки залуутай оноолт таараад тоглочихвол тэгээд коффицент минь будаа л болж байгаан хэхэ...

Сүүлийн үед идэрчүүдийн тэмцээнд рейтинг-ийн дунджаар коффицент тооцоод байх шиг байна лээ. Ихэнхи хүмүүс нь Рейтинг-тэй болохоор тэгэж байгаа биз. Тоглосон бүх хүмүүсийнхээ рейтинг-ийг нэмээд тухайн тоглосон хүмүүсийнхаа тоонд нь хуваачихдаг. Тэгээд хэр чанартай хүмүүстэй тоглолт хийсэн байна гэдэг нь гараад ирдэг...

Author:  bet20 [ May.09.13 5:42 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Дөрөвдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд Румын улсын Яси хотноо болсон Сонирхогчдын шатрын ДАШТ-ээс эмэгтэйчүүдийн ангилалд Орхон аймгийн “Хангарьд” спорт клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Баярсайханы Янжинлхам /17 настай, дасгалжуулагч олон улсын мастер Н.Баттулга/ алтан медаль, эрэгтэйчүүдийн ангилалд "Хан Алтай" клубын тамирчин, шатрын спортын дэд мастер Эрдэнэпүрэвийн Болдоо /14 настай, дасгалжуулагч их мастер Д.Шаравдорж/ хүрэл медаль тус тус хүртэж монголын шатарчдын чадал чансааг харуулсан сайхан амжилтын эзэд болцгоов. Амжилт гаргасан тамирчид, багш дасгалжуулагчдад спортын өндөр амжилт хүсэе!

Author:  H.M | SAlHinSEnS [ May.11.13 8:28 pm ]
Post subject:  Re: "• Шатар •"

Сонирхогчдын гэсэн мөртлөө цолтой байж болдог юм уу?

Author:  MissNoGood [ May.17.13 6:09 am ]
Post subject:  Re: "• Шатар •"

Image

МӨНГӨН ШАТАР

Учир нь ямар нэг гаслан зовлон буюу сэтгэл санааны хүнд байдалд учирсан хүн тэр жилдээ уртын аянд хол явдаггүй гашуудаж байдаг тул мөн урамгүй бэрстэй тоглодог байжээ. Монгол шатрын бас нэг онцлог нь эхлээд бод гаргадаггүй, хүүг нүүх бөгөөд хэрэв харийн хошууны хүнтэй бол ноёныхоо урдаас, өөрийнхөө нутгийн хүнтэй бол бэрснийхээ урдаас хүүг хоёр түлхэж нүүдэг байв. Харин дараагийн нүүдлүүдэд хүү зөвхөн нэг нүдээр явдаг байсан юм. Ийм учраас монгол шатрын нэг онцлог нь хүүнүүдээ зохистой байдалд байрлуулах явдал байв. Ноёнг шалах нь нийтийн шатрын адил ойлголттой боловч бэрс, тэрэг, мориор шалахыг "шаг", тэмээгээр шалахыг "дуг", хүүгээр шалахыг "цод" гэдэг ба хожиж байгаа тал нөгөө талыг ганц ноёнтой үлдээх ёсгүй, заавал нэг юм байлгана. Хэрэв тэгэхгүй бол нүцгэрсэнд тооцдог байжээ. Монгол шатарт нийтийн шатрын адил ноён ба тэрэгний байрыг зэрэг сольж сэлгээ хийдэггүй учир тэр нь тэргийг зохистой байрлалд байлгахад нэлээд саадтай байв.
Монгол шатарт "тэрэгтэй морин довтолгоо", "Үр гэсэн тэмээний өрсөлт", "Хоёр тэмээний тэшлэг", "Хоёр морины хатираа" зэрэг гарааны хувилбарууд байсан бөгөөд "Хорин дөрөв буюу хоёр тэмээн тойруулга", "Алаг арав", "Морин дөрөв", Морин гурав", "Түмэн түүхий", "Холбоо үгийн чимэгт хорт таван шаг", "Буурал морины бухалт", "Уран бэрийн нээлт" зэрэг уран сайхан хожлууд байдаг.

Энэ нүүдэл, хожлуудыг мэддэг хүн байна уу?

Page 8 of 12 All times are UTC+09:00
Powered by phpBB® Forum Software © phpBB Limited
https://www.phpbb.com/