#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.17 11:49 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next
Author Message
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.05.11 6:14 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.19.07 5:14 pm
Posts: 2977
Шатар ч сайхан спорт шүү.
Тоглоогүй нэгэнт 9 жил болжээ.
АС онлайн шатрын тэмцээн зохиодог юм уу.
Тэмцээн гэхгүй ч нөхөрсөг тоглолт.

_________________
temps de mener


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.06.11 4:02 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
За даа бараг тэгнэ дээ шатар гэдэг чинь бас байнгын тоглолттой байх ёстой юм шиг байгаан.
Цөөхөн хүн орсон юм чинь тойргоор л үзсэн байлгүй сүүлийн хэдэн тоглолтууд л арай гайгүйхэн шиг нүүсэн үү?

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.06.11 4:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Одоо форумдаа нэг тэмцээн хийх болсон байхаа.

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.06.11 4:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
CrossBonez wrote:
Одоо форумдаа нэг тэмцээн хийх болсон байхаа.

харин тийн нэг тэмцээн зохиоцгооё бүгдээрээ


Top
   
PostPosted: Dec.07.11 5:05 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
kamikaze88 wrote:
За даа бараг тэгнэ дээ шатар гэдэг чинь бас байнгын тоглолттой байх ёстой юм шиг байгаан.
Цөөхөн хүн орсон юм чинь тойргоор л үзсэн байлгүй сүүлийн хэдэн тоглолтууд л арай гайгүйхэн шиг нүүсэн үү?

хэхэ.
1 гайгүй нүүгээд л 1 тааруу нүүгээд л дууссан.
Тойргоор тоглоод 9 оноотой дууссан.
Хамгийн сүүлчийн тоглолтонд 1 сугавтар гарт хожигдсоныг эс тооцвол эхний 4н хүнээс бусдад нь хожигдоогүй шүү. :oops:

2 гар тэмцээнээ хаяж яваад тэр 2той нь цагаанаас нүүх байсан. Тэгсэн баахан хараар нүүсээр байгаад дууссан.
минийх 0:39 секунт дутуу айл 6:00 минут гарантай байхад байрлал тэнцүү бод дутуу байдлаас ганган сайхан хожсон.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.07.11 5:38 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
Дажгүй тоглосын байна шдээ хэхэ гэснээс цаг дуусч байхад заль ч гэхиймуу нэг балай юм байдгышд.
Эхлээд нүүдлээ хийнэ тэгээд цагаа дарчихна, аа гэхдээ нүүдлээ хийхдээ 4-н нүдний яг голд нь албаар тавь.
Нөхөр цаг дарсаны дараа асууна шд яг хаана тавьсаныг нь мэдэхгүй болохоор хаана тавьж байгаан гэж
асууж л таараа тэгэхээр нь яг өөрийнхөө бодож байсан газраа байрлуулна. Энэ хооронд эсрэг талаас
хөөрхөөн хэдэн минут авчихна бас дээр нь бага зэрэг сандралд оруулна адилхан цагт орцон тохиолдолд.

Бас нэг юм байгаа кккк нүүдэл хийхдээ өөрийнхөө дүрсээ албаар айлын дүрсийг цохиж цугт нь унагаах хэрэгтэй.
Цагт орцон тохиодолд сандрал гээч нь болж байгаа л гэж ойлгоно албаар ингэж байгаа гэж бодохчгүй.
Тэгээд гялс цагаа дар айл нүүдэл хийхийн тулд унагасан дүрсийг байранд нь тавих гэж хөөрхөөн цаг алдана.
Энэ үйлдлийг 3 нүүдлийн дараа ч юмуу тиймэрхүү давтамжтай хийгээд байвал цагаар унанаааа л гэж байхгүй :haha:
Бий ч хоёр гурван удаа туршаад үзцэн хүн дээ :oops:

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.07.11 5:41 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7053
Location: . . . . . . . . .
kamikaze88 wrote:
Дажгүй тоглосын байна шдээ хэхэ гэснээс цаг дуусч байхад заль ч гэхиймуу нэг балай юм байдгышд.
Эхлээд нүүдлээ хийнэ тэгээд цагаа дарчихна, аа гэхдээ нүүдлээ хийхдээ 4-н нүдний яг голд нь албаар тавь.
Нөхөр цаг дарсаны дараа асууна шд яг хаана тавьсаныг нь мэдэхгүй болохоор хаана тавьж байгаан гэж
асууж л таараа тэгэхээр нь яг өөрийнхөө бодож байсан газраа байрлуулна. Энэ хооронд эсрэг талаас
хөөрхөөн хэдэн минут авчихна бас дээр нь бага зэрэг сандралд оруулна адилхан цагт орцон тохиолдолд.

Бас нэг юм байгаа кккк нүүдэл хийхдээ өөрийнхөө дүрсээ албаар айлын дүрсийг цохиж цугт нь унагаах хэрэгтэй.
Цагт орцон тохиодолд сандрал гээч нь болж байгаа л гэж ойлгоно албаар ингэж байгаа гэж бодохчгүй.
Тэгээд гялс цагаа дар айл нүүдэл хийхийн тулд унагасан дүрсийг байранд нь тавих гэж хөөрхөөн цаг алдана.
Энэ үйлдлийг 3 нүүдлийн дараа ч юмуу тиймэрхүү давтамжтай хийгээд байвал цагаар унанаааа л гэж байхгүй :haha:
Бий ч хоёр гурван удаа туршаад үзцэн хүн дээ :oops:

үгүй мөн айхавтар золиг юмаа чи


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.07.11 5:50 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Гялс цагаа дарчаад ширээн дээрээ гараад бүжиглэх нэг арга бас байна.

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.07.11 10:39 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
Тэгэхээр чинь стрептоцил болчихно шд кккк...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.08.11 10:10 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Хамгийн сүүлд хожигддог тэр гар цагтайгаа харьцаж мэддэггүй.
Би ил давуу байрлал, бод энэ тэр бөөн алдагдалтай амьтан сууж байсан чинь цагаа дардаггүй.
Тэхээр нь новшроод айлын цаг дээр нүүхгүй л бодоод байсан. Ядахад тэр муу гар 2 найзтайгаа явж байсын. Нөгөө 2 нь хөөе цагаа дараач гээд л...
Нилээн ойртуулаад тэгээд больсон кккк.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.08.11 10:39 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Тэмцээнийхээ тухай ярьж эхлэх үү дээ? Асуултын шатарчдыг олшруулхын тулд жаахан хялбархан холбогддог байвал зүгээр байна. Өмнөх тэмцээний дараагаас тоглодог хүмүүс хэд хэд гарч ирснээс харахад энэ удаа далайцтайхан шиг юм хийчихвэл улам л олуулаа тоглодог болж үлдэнэ дээ. Бүр ранк энэ тэртэй тоур болуул бүр гоё л байх.

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.08.11 7:24 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
Come2play бол болоод байгаа шдээ дээр нь бага зэрэг тайлбар хийчихэд, аан бас өмнөх тэмцээнд оролцож байсан гишүүд энэ сайтад харяълалтай байгаа мэддэг ч болцон... Ранк этэртэй болвол гоё л байна харин яаж ранк олгох уу гэдэг бас асуудалтай. Ер нь нэг гоё юм зохион байгууляааа түмнээ хэхэ...

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Dec.08.11 7:36 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Юу ч гэсэн нэг тэмцээн зохиох нь зүйтэй.

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.10.12 9:23 am 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
User avatar

Joined: Jul.01.09 2:57 pm
Posts: 210
Shatarchidaa gej ...


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.27.12 11:26 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.27.09 3:42 am
Posts: 1906
Location: Mongolia, UB
Onlineplay Mongolia-аар Шатар тоглох. Гэр гэрээсээ интернетээр шатар тоглох боломжтой. :wd:
http://www.onlineplay.mn/chess/


Image

_________________
http://www.onlineplay.mn


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.30.12 8:54 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.02.10 2:31 pm
Posts: 916
uulzjaagaad tglchij boldguimuu endhiin nuhduude

_________________
энд л байна


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.31.12 11:15 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
my nz her toglodog yum u

_________________
Wish all the best MGL


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Feb.01.12 10:24 am 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.02.10 2:31 pm
Posts: 916
a yahue jhn tglnoo

_________________
энд л байна


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Feb.01.12 5:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Nov.26.10 1:03 am
Posts: 2088
Location: Mongolia
2la tsewer us uunga togloh u

_________________
Wish all the best MGL


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Feb.01.12 5:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
tamir_chuba wrote:
Onlineplay Mongolia-аар Шатар тоглох. Гэр гэрээсээ интернетээр шатар тоглох боломжтой. :wd:
http://www.onlineplay.mn/chess/

nice!

_________________
Science, bitсh!


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Feb.01.12 9:38 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.02.10 2:31 pm
Posts: 916
tsver us uunga yu haha endhiinhen neg uulzchaasai gj bdhii zavtai uyde tgsen ch yahu endhiihen uulzlt tvloj chdku bol mani zvgeer tovlchii :razz: amraltiin udruur bolhuu humuusee

_________________
энд л байна


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jun.28.12 11:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12023
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Шатарчин Е.Төгстөмөр Азийн аварга боллоо

Image


Шри Ланка улсын нийслэл Колумб хотноо зургадугаар сарын 24-нөөс долдугаар сарын 2-нд үргэлжилж буй Ази тивийн өсвөрийн шатрын аварга шалгаруулах тэмцээний рапидын төрөлд Монголын шатарчид гурван медаль хүртжээ. Өнгөрөгч даваа гаригт болсон рапид буюу түргэн тоглолтын тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн 22 шатарчин долоон насны ангилалд өрсөлдсөнөөс хөвгүүдийн 6 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр долоон өрөг тоглож, нэг ч хожигдолгүй түрүүлсэн байна. Зургаан настайдаа тивийн аварга болсон тэрбээр “Урамтай шатар” клубын тамирчин бөгөөд шатрын олон улсын мастер Т.Батцэцэгийн ууган хүү гэнэ.

Мөн охидын 6 хүртэлх насны ангилалд Г.Энхчимэг /Урамтай шатар/, охидын 16 хүртэлх насны ангилалд Ц.Лхагвасүрэн /Цэцэн нүүдэл/ нар хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн Г.Амартүвшин /эрэгтэй-8/, ФИДЕ мастер А.Энхтуул /эмэгтэй-18/ нар шагналт дөрөвдүгээр байрт, Ё.Эрдэмдалай /хөвгүүд-10/ тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлжээ.

Шатрын стандарт төрлийн тэмцээн өчигдрөөс эхэллээ. Энэ жилийн Азийн аваргад шар тивийн 20 гаруй орны өсвөрийн шатарчид эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон насны ангилалд оюун ухаанаа уралдуулж буй. Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй нийлсэн 24 тамирчин өрсөлдөж байгаа юм.

Эх сурвалж: http://www.news.mn

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jun.28.12 3:10 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Aug.28.10 2:45 pm
Posts: 4242
Location: Чимээгүй толгод
Шавь нар сайн тоглосон байна :P

_________________
Thank you Sir Alex Ferguson.


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jul.08.12 12:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 3:09 pm
Posts: 12023
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Е.Төгстөмөр: Надад хожигдсон хүүхэд уйлаад л байсан.

Монгол хүний оюун ухааныг тив дэлхийд гайхуулсан зургаан настай шатарчидтай ярилцлаа. Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван төрөлд алтан медаль хүртэж, цомын эзэн болсон Е.Төгстөмөр нийслэлийн 62 дугаар цэцэрлэгт сурдаг.

Бяцхан шатарчин хоёр настайдаа шатар тоглож сурчээ. Тэрбээр гурван настайдаа дэлхийн бүх орны төрийн далбааг өнгөөр нь нэрлэдэг байсан аж. Харин Тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд ирсэн Г.Энхчимэг охин нийслэлийн 52 дугаар цэцэрлэгт сурдаг. Ирэх 10 дугаар сард зургаан нас хүрэх бяцхан шатарчин маань гурван настайгаасаа шатар тоглож эхэлжээ.

Хоёр бяцхан шатарчин ирэх намар сургуульд орох боловч аль хэдийнэ бичиж, тоо бодож сурсан байна. Тэд «Урамтай шатар» клубт явдаг бөгөөд Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд Украин улсын гавьяат дасгалжуулагч Лионед Роговойтой хоёр cap бэлтгэл хийсэн байна.

- Олон улсын анхны тэмцээндээ оролцоод, медаль хүртсэнд баяр хүргэе?
- Е.Төгстөмөр: Тэмцээний туршид би ганцхан удаа тэнцсэн. Бусад өрөгт бүгдэд нь хожсон. Эмээ маань намайг Туршлагатай шатарчин шиг сайн тоглолоо» гэсэн.

Г.Энхчимэг: Энэтхэг хүүхдэд гурав дараалж хожигдоод, нэг хүрэл, хоёр мөнгөн медаль авсан. Одоо би Дэл­хийн аваргын тэмцээнд орно. Тэр тэмцээнд заавал хожно.

-Олон улсын тэмцээнээс медаль авах гоё байна уу?
Е.Төгстөмөр: Монголын далбааг бариад, цомоо хүр­тэж байхдаа «Шатар тоглох ямар гоё юм бэ» гэж бодсон. Шагнал авсны дараа их олон хүн тойроод, зарим нь зураг аваад л байсан. Их гоё. Гэртээ ирсний дараа аав «Миний хүү сайн байна» гээд намайг их олон үнссэн. Харин өвөө маань духан дээр үнсээд, уйлаад байсан. Аав надад баяр хүргээд, гар утас авч өгсөн.

Г.Энхчимэг: Иран, Ирак, Шри-Ланкийн хүмүүс ирээд бид хоёрын зургийг аваад байсан. Бас янз бүрийн хүмүүс бид хоёрыг «Харъя, харъя» гээд байсан. «Чингис хаан» нисэх буудал дээр буугаад, гэрийнхэнтэйгээ явж байсан чинь танихгүй хүмүүс ирээд, баяр хүргээд, мөнгө өгөхөд нь их гайхсан. Ээжийг таньдаг хүмүүс юм болов уу гэж бодсон. Ах маань Солонгосоос ирэхдээ надад Iphone, дугуй хоёр авч ирж өгнө гэсэн.

Г.Энхчимэг: Хар, шар царайтай олон хүүхэд байсан. 19 орны хүүхэд ирсэн гэсэн. Бид хоёр орос хэл мэддэг. Гэхдээ тэмцээний үеэр бусад хүүхэдтэй оросоор яриагүй. Шатар тоглож байгаа юм шиг ойлголцоод л байсан.

-Сүүлийн өрөгт хаанахын хүүхэдтэй тоглосон бэ?
Е.Төгстөмөр: Би Шри-Ланкийн хүүхэдтэй тоглоод, зургаа нүүгээд хожчихсон. Бас Макао хүүхэдтэй тоглоод, найм нүүгээд хожчихсон чинь тэр уйлчихсан. Уйлахаа болихгүй болохоор нь би түүнд Монголын далбаатай тэмдэг өгсөн юм. Тэгсэн чинь уйлахаа больчихсон.

Г.Энхчимэг: Шри-Ланкийн Умаяа Таши бас надад хожигдчихоод уйлаад л байсан. Тэгэхээр нь би ээждээ «Би бол уйлахгүй ээ» гэж хэлсэн.

-Яагаад уйлаад байсан юм бол оо?

Е.Төгстөмөр: Нутагтаа ганц ч хожигдож үзээгүй гэсэн. Энэтхэгийн хүүхэд бас надад хожигдчихоод, шагналаа ирж аваагүй.

-Та хоёр хожигдохоороо уйлдаг уу?
-Жаахан байхдаа яг хожих гэж байгаад хожигдчихоороо уйлдаг байсан. Одоо бол «Дараа заавал хожно доо» гэж боддог.

-Танай гэрт шатар тоглодог хүн олон бий юу?
Е.Төгстөмөр: Ээж маань олон улсын мастер, эгч их мастер. Өвөөгийн талынхан бүгд шатар тоглодог.

Г.Энхчимэг: Аав маань шатар тоглодог. Гэхдээ шатарчин биш хувиараа бизнес эрхэлдэг. Ах, эгч хоёр бас тоглодог. Манай удамд Тогтох тайж гэж шатар сайн тоглодог хүн байсан гэсэн.

-Жаахан байхдаа шатар тоглож сурчээ. Хэн зааж өгсөн бэ?
Е.Төгстөмөр: Түвшээ өвөө маань зааж өгсөн. Тоглоом тоглож байгаа юм шиг санагддаг. Удаан тоглосон ч гэсэн ядардаггүй.

Г.Энхчимэг: Аав зааж өгсөн.

-Удаан тоглохоор уйддаг уу?
- Е.Төгстөмөр: Айл удаан бодоод байхаар жаахан уйддаг. Би бол нүүдлээ түргэн бодож олоод, хурдан нүүдэг.

- Том хүмүүстэй тоглож байсан уу. Хождог уу?
Е.Төгстөмөр: Багш нартайгаа тоглодог. Хааяа хождог. Багадаа ээжтэйгээ тоглодог байсан. Ерөөсөө хожиж байгаагүй. Өвөө, аав хоёрыгоо одоо хождог болсон. Өвөө хожигдохоороо юу ч дуугардаггүй. Аав өмнө нь намайг «Чи яагаад хурдан нүүгээд байгаа юм» гэдэг байсан. Надад, хожигдохоороо «Миний хүү сайн байна» гэдэг.

Г.Энхчимэг: Би бас аавыгаа хождог болсон. Аав хожигдохоороо «Ганцхан буцчихъя» гээд байдаг юм.

-Буцахыг зөвшөөрдөг үү?
-Үгүй. «Барьснаа л нүүгээрэй» гэдэг.

-Шатар тогломооргүй санагдсан үед чинь тоглуулах гээд байвал яадаг вэ?
Е.Төгстөмөр: Аав намайг бага байхад тогломооргүй байхад «Ганцхан л нүүе» гэдэг байсан. Тэгэхээр нь би ганцхан л нүүх юм байх гэж бодоод зөвшөөрчихдөг байсан юм. Одоо бол аав ажил ихтэй «болохоор надтай бараг тоглодоггүй. Хааяа намайг тоглоё гэхээр дуртай зөвшөөрдөг. Саяхан тэмцээнд явахын өмнө бас багштай тоглуулах гээд байсан. Би тэмцээнд тоглох тактикаа бодмоор байсан учир тоглоогүй.

Г.Энхчимэг: Би дургүй байгаа үедээ тоглодоггүй. Хүчээр тоглохоор хожигдчихоод байдаг юм.

- Шатраас өөр ямар нэгэн зүйл сонирхдог уу?
Е.Төгстөмөр: Би хип хоп сонирхдог. Гэхдээ би шатарчин л болно.

Г.Энхчимэг: Би бүжиглэх, дуулах дуртай. Бүр жаахан байхдаа Оросын алдартай дуучдыг дуурайж дуулдаг байсан. Намайг дуулж байхад эгчийн хийсэн бичлэг одоо манайд байдаг. Бас гурван настай байхдаа youtube.com руу ороод «Том, Жерри», «Ну погоди» гэж бичээд, киног нь олоод үзчихдэг байсан. Одоо компьютер дээр удаан суухаар аав «Боль» гээд байдаг юм.

-Амжилт хүсье. Дэлхийн аварга болоорой?
Е.Төгстөмөр: Намайг дэмжсэн «Энержи ресурс» компанийн ах, эгч нар болон багш нартаа «Баярлалаа» гэж хэлье.

Г.Энхчимэг: Намайг Баянзүрх дүүргийн Засаг дарга, Спорт хорооны дарга, хүргэн ах С.Бямба-Эрдэнэ, Л.Эрдэнэбат нар маань ивээн тэтгэсэн. Ах нартаа баярлалаа.

Ц.Баттуяа: Эх сурвалж: “Өглөөний сонин”

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.23.13 5:45 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
kamikaze88 wrote:
...

Full аятайхан оффлайн шатрын тоглоом байна уу хөө?
Бас дотоод сүлжээгээр нулилцдаг бол болоод явчихна.

_________________
MarSon \_ :-D_/


Top
   
 Post subject: Re: "• Шатар •"
PostPosted: Jan.23.13 6:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.06.09 11:45 am
Posts: 13616
Location: God did not create man, man created god.
Chessmaster 11 Grandmaster's edition

_________________
Science, bitсh!


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 282 posts ]  Go to page Previous 15 6 7 8 911 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited