#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.19 4:16 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next
Author Message
PostPosted: Nov.02.09 2:37 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.27.03 2:17 pm
Posts: 1992
Location: kompuiteriin ard
Tiim hervee yamar neg temtseend orood tuhain amjiltaa batatgasan bichigtei bol Mongoliin hongon atleticiin holboo deer ochij bichgee uzuuleed tuhain zergee avch boldog yum gej duulsan,.

P.S : bi 2r zereg avah yum bilee gehdee 100meer bish...

_________________
flickr.com/photos/mrmendee


Top
   
PostPosted: Jan.05.10 5:14 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
I like running bi gedeg hun guih ih durtaim bgaan zun bolhoor gantsaara guih durtai tegj bgaad zaisan hurtel guih sanaatai bgaa shat nrteer ni deesh ugssun shigee yaaraagui hernee guigeedl bdag .....


Last edited by zulaa.ss on Jun.04.10 6:53 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jan.25.10 10:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Хөнгөн атлетикаас Оросын спорт алхааны тамирчин бүсгүй Ольга Каниськинаг дэмждэг

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Feb.05.10 3:42 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.27.03 2:17 pm
Posts: 1992
Location: kompuiteriin ard
Marathon-d orohoor bolov.
2sariin28-nd.

Beltgelee ehelsen. Odort dor hayaj 3km guij baigaa.

_________________
flickr.com/photos/mrmendee


Top
   
PostPosted: Feb.05.10 4:28 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 10:23 pm
Posts: 1161
Location: Тэнд би удахгүй очно
hulduu hundruulegchtei guihed hurd saijirah uu


Top
   
PostPosted: Feb.12.10 11:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Хамгийн анхны хөнгөн атлетикийн тэмцээн нь МЭӨ 776 онд эртний Грекийн Олимп ууланд болж байжээ. Үүнд: Бөх, нударган зодоон, гүйлт зэрэг хүч чадлыг шалгах хөгжүүлэх сорих боломжтой бүхий л төрлийн дасгал хөдөлгөөнийг ХӨНГӨН АТЛЕТИКТ тооцож өрсөлдсөн байна. Анхны энэ олимпийн тоглолтын олимчин нь / тэр үед олимпийн аваргыг олимпчин гэдэг байсан/ Кореб гэдэг нэгэн тогооч залуу байсан бөгөөд энэ төрлүүдэд оролцож ялсан юм байна.


Top
   
PostPosted: Feb.12.10 11:24 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Хамгийн анхны Зуны олимп 1869 онд Хөнгөн атлетикаар эхэлжээсэн байна үүнээс үзэхэд хөнгөн атлетик нь олимп үүсэх эхлэлийг тавьсан гэж үздэг


Last edited by zulaa.ss on Jan.18.11 2:29 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.12.10 11:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Орчин үеийн хөнгөн атлетикийн спортыг анх Англи улсад үүссэн гэж үздэг ба 1896 онд Английн Регби хотод 2км-ийн зайн анхны тэмцээн болсон байна. Тухайн үед тус хотын коллежийн оюутнууд оролцсон ба удкүй Итон, Оксфорд, Кембридж, Лондон хотын оюутнуудын дунд зохиогддог болсон :wd:


Last edited by zulaa.ss on Jan.18.11 2:37 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.12.10 11:36 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Хөнгөн атлеткын тэмцээнд зөвхөн эрэгтэйчүүд ордог байсан ба 1928 оноос эхэлсэн байна. Анх 1912 онд албан ёсоор хөнгөн атлеткын олон улсын сонирхогчдын холбоо байгуулагадсан ба одоог хүртэл 210 орныг эгнээндээ элсүүлэн 2008 онд тэргүүлэгч холбоо болон үйл ажиллагаа явуулсаар байнааааа.


Top
   
PostPosted: Feb.12.10 11:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
ХӨНГӨН АТЛЕТИК МОНГОЛ УЛСАД ҮҮССЭН НЬ :

1931 оноос эхлэн анх уралдаан тэмцээн явуулж байсан мэдээ байсан бөгөөд Залуучуудын Үнэн сонины №30 дугаарт гүйлтийн уралдааны дүрмийн талаар бичсэн нь тэмдэглэгдсэн байна.

Монгол улсын маань анхны дээд амжилтыг

1936 онд Төв цэнгэлдэхэд болсон тэмцээнээр тодорхойлсон байна. Үүнд Гончигжав гэдэг хүн монголын хөнгөн атлекын түүхэнд монголд нэрээ мөнхөлсөн гэж хэлэхэд болох юм байна .

1. 100метрийн гүйлтэнд Гончигжав 12,6сек
2. Бөөрөнцөг түлхэлтээр Гончигжав 9м/ бөөрөнцөг нь 7кг720гр/
3. Зээрэнцэг шидэлтээр Гончигжав 29,29см
4.Ранат шидэлтээр Гончигжав 55,57см
5. Уртын харайлтаар Гончигжав 5,40см
6. Өндрийн харйлтаар С.Бавуу 1,60см-ээр тус тус анхны дээдэ амжилтыг тогтоож байсан байна.


Last edited by zulaa.ss on Jun.04.10 6:56 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.10 12:21 am 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jan.04.06 11:28 am
Posts: 683
Location: Энхийн манаанд
10 жилд байхдаа л их гүйх дуртай байж билээ. одоо ч больж дээ.

_________________
Д.Давгадоржыг магтан дуулья


Top
   
PostPosted: Feb.13.10 1:12 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Монголын хөнгөн атлекчдийн тамирчид

1964, 1968, 1972, 1996, 2000, 2004, 2008 оны зуны олимпийн наадамд

1991, 1993, 1995, 1997, 2003, 2007, 2009 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд

1991, 1993, 1995, 1998, 2000, 2003, 2007, 2009 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн
зэрэгт оролцоод Алт-2, Мөнгө-3, Хүрэл- 1 зэрэг медиалууд хүртсэн амжилттай юм байна.


Last edited by zulaa.ss on Feb.13.10 1:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.10 1:19 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Гүйлтийн зам талбай

Гүйлтийн замын стандарт хэмжээ нь 400м-н тойрог байна.1,22-1,25м хүртэл өргөнтэй, 5см өргөн цагаан шугамаар хязгаарлагдсан байдаг.
Олон улсын тэмцээн уралдааныг 8 замтай талбай дээр явуулдаг бол Бээжингий олимпид анх удаа 9 замтайг ашигласан байна.


Top
   
PostPosted: Feb.13.10 1:31 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Хөнгөн атлеткийн зай төрлүүд

Энэхүү спорт нь 4 төрөлд хуваагдах ба тус бүрдээ задран эрэгтэй 24 төрөлд, эмэгтэй 23 төрөлд тус тус оролцоно.

1. Алхаа
- Спорт алхаа
2. Гүйлт
- Ойрын зайны гүйлт:
100м, 200м, 400м, 110м эр хаалттай гүйлт, 100м эм
- Дундын зайны гүйлт:
800м, 1500м, 3000м, саадтай 1500м
- Холын зайны гүйлт:
5000м, 8000м
- Хэт холын зайны гүйлт:
Марафон
3. Шидэлт
- Бөмбөгө шидэлт
- Гранат шидэлт
- Зээрэнцэг шидэлт
- Дүүгүүр шидэлт
- Жад шидэлт
4. Харайлт
- Уртын харайлт
- Өндрийн харайлт
- Тулгууртай харайлт
- 3-ын харайлт зэрэг нь тус тус ордог байна.


Top
   
PostPosted: Feb.13.10 1:35 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
буруу тэмдэглэсэн байвал сайн мэдэх хүн нь засаад бичээрэй өнөөдөр лекц ороод товч бичиглэл хийлээ.


Last edited by zulaa.ss on Mar.16.10 10:21 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Feb.13.10 2:54 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Apr.23.05 3:05 pm
Posts: 19176
Location: НАДАД ЧИ БАЙГАА :mrgreen:
есдүгээр ангидаа эрдэнэт рүү улсын аваргад явж байлаа.
амжилт байхгүй ээ хаха.

_________________
Т4-н цэг.


Top
   
PostPosted: Feb.13.10 3:21 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Apr.16.06 12:04 am
Posts: 8885
Location: Тайлбаргүй ...
Чи угаасаа дачихгүй л дээ.

_________________
Хүн биш хүн.


Top
   
PostPosted: Feb.20.10 4:42 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн

Joined: Jul.27.03 2:17 pm
Posts: 1992
Location: kompuiteriin ard
zulaa.ss bayarlalaa. Zongoo olon heregtei bichleg nemsen baina.

Ter Gonchigjav gej hun aihtar baina shuu ^^

Odoogiinhoor bol sportiin 2,3r zergiin tuvshnii amjilt baina.

_________________
flickr.com/photos/mrmendee


Top
   
PostPosted: Feb.24.10 11:57 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
mickey tnx


Top
   
PostPosted: Jun.04.10 3:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Mongold hungunii oligtoi dasgaljuulagch er ni bn uu? Master nertei orontoo buglusun yumnuud l bh shig bgaan. Ulsiin record amjilt suuliin ued er ni evdegdej bn uu?


Top
   
PostPosted: Jun.04.10 11:28 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2754
Бэлтгэл сургуулилт хийх материаллаг бааз дутуу дулимаг хангалттай бус байгаагаас сайн хөгжихкүй байгаашдээ Гадны орны тамирчид тэгсэн тусгай зам дээр бэлтгэл хийж байхад манай тамирчид цементен шороон овон товонтой заман дээр бэлтгэл хийж байгаа тэгээд очихоор нөгөө замандаа таарч өгөхгүй ...Сайн дасгалжуулагч сайтар бэлтгэгдсэн материаллаг бааз байжээж л амжилт гарна шдээ... Харин ч манай хөнгөнийхөн бор зүрхээрээ явж байгаа хүмүүс .... :wink:


Top
   
PostPosted: Jul.15.10 1:02 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Дуртай тамирчдынхаа тухай бичицгээе.
Ато Жабари Болдон
Image

Хувийн дээд амжилт:
60м 6.49сек
100м 9.86сек
200м 19,78сек
ДАШТ: 3 алт 1 мөнгө 2 хүрэл
Олимпийн наадам: 1 мөнгө 3 хүрэл
ХНОИНаадам: 1 алт
Сайн санааны тоглолт: 1 алт 1 мөнгө

20-р зууны сүүлээр төрөн гарсан дэлхийн шилдэг ойрын зайн гүйгчидын нэг Олимпийн дөрвөн удаагийн медалийн эзэн Ато Болдон 1973 оны 12 сарын 30нд Тринидад ба Тобаго улсын нийслэл Форт-оф-Спейн хотод төржээ. Ойрын зайн гүйлтийн түүхэнд Олимпийн наадмаас Атогоос гадна хоёр хүн л дөрөв ба түүнээс дээш медаль авсан байдаг нь К.Льюис, Ф.Фредерикс нар юм. Тэрбээр өдгөө 50, 60, 100, 200м-н зайд улсынхаа, 100м-т Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадмын дээд амжилтыг эзэмшдэг. Ато 14 настайдаа гэр бүлийнхэнтэйгээ АНУ-д шилжин амьдарчээ. 1989 оны 12 сард Нью-Иоркын Куинс дэхь Ямайк ахлах сургуулийн хөл бөмбөгийн багт бэлтгэл хийж байх үед нь түүний хурдны чадамжийг нь дасгалжуулагч Жо Трупиано олж харжээ. Ингээд 16 наснаасаа эхлэн хөнгөн атлетикаар хичээллэж эхэлсэн бөгөөд эхний жилдээ 200м-т 21.20сек, 400м-т 48.40сек амжилтаар Куинс дүүргийн аварга болж мөн тус тэмцээний шилдэгээр тодорчээ. Ахлах сургуулиа төгсөх жилдээ Калифорнын Сан Хосе дахь Пэйдмонт Хиллс ахлах сургуульд шилжин сурч мөн бүх мужийн хөлбөмбөгийн багт нь сонгогджээ. Үүний зэрэгцээ ойрын зайн гүйлтээрээ үргэлжлүүлэн хичээллэж мужийн аварга шалгаруулах тэмцээнд 200м-т уралдан 3-т оржээ. 1991 онд Хойд Каролина мужийн Дурхамд болсон Өсвөр үеийнхний Олимпд 200м-т аварга авснаар тэр ойрын зайн гүйлтэд хараагаа бүрэн чиглүүлжээ.
18 насандаа эх орноо төлөөлөн 1992 оны Барселоны Олимпд 100, 200м-т уралдаж эхний шатнаас хасагдсан байна. Тэр өсвөр залуусын тэмцээндээ эргэн ирж 1993 онд Өмнөд Солонгосын Сөүл хотод зохиогдсон залуучуудын ДАШТ оролцон 100, 200м-т алтан медаль хүртжээ. Ахлах сургуулиа төгсөөд Лос-Анжлес дахь Калифорны Их сургуульд Нийгмийн Ухааны чиглэлээр суралцсан бөгөөд түүний НСАА-н АШТ-нд 100м-т тогтоосон 9.92сек рекорд амжилт одоог хүртэл эвдэгдээгүй бөгөөд 1996 онд 9.90сек-р тогтоосон оюутны рекорд нь 2008 онд эвдэгдсэн юм.
Тэр 21 насандаа насанд хүрэгчдын түвшинд олон улсын тэмцээнээс 1995 онд анхны медалиа авсан нь ДАШТ-ний 100м зайн хүрэл медаль байлаа. Энэ амжилтаараа тухайн үедээ хамгийн залуудаа ДАШТ-с медаль авсан тамирчнаар тодорч байсан юм. 1996 оны Атлантын Олимпд 100, 200м-н зайдаа дэлхийн дээд амжилтын ард хоёуланд нь хүрэл медаль хүртэж 1997 оны Афины ДАШТ-нд 200м-т дэлхийн аварга болсноор эх орныхоо анхны болоод цорын ганц алтан медалийг аваачсан.
1998 он түүний амжилтын оргил үе байлаа. 4 сарын 19нд Калифорнын Уолнатд хувийн дээд амжилт болох 9.86сек амжилтаа үзүүлсэн бөгөөд 6 сарын 17нд Афинд мөн амжилтыг давтан үзүүлсэн байна. Мөн Малайзын Куала Лампурт болсон Хамтын нөхөрлөлийн орнуудын их наадамд 100м зайд 9.88сек-р рекорд амжилт тогтоон алтан медаль хүртсэн бөгөөд уг рекорд амжилт одоогоор эвдэгдээгүй байна.
1999 онд Ато 2 удаа хувийн дээд 9.86сек амжилтаа давтан үзүүлсэн ч хүнд гэмтэл авч Севилла-д болсон ДАШТ оролцож чадаагүй юм. Тухайн жилд ДАШТ-с өмнө М.Гриныг ялсан цорын ганц гүйгч нь Ато байсан бөгөөд түүний дотны анд М.Грин уг ДАШТ-д 100, 200м аваргалсан билээ.
2000 онд гэмтлээс эргэн ирж Сиднейн Олимпд 100м-т мөнгө 200м-т хүрэл медаль хүртэж хүссэн Олимпийн аварга цолоо авч чадалгүй үлдсэн ч олимпийн түүхэн дэхь үндсэн төрөлдөө хамгийн олон медаль авсан тамирчины нэг болжээ.
2001 онд Эдмонтоны ДАШТ-нд 100м-т хүрэл медаль, мөн эх орноосоо анх удаа баг бүрдүүлэн 4x100м буухиад багаа ахлан уралдаж мөнгөн медаль хүртжээ. Түүний багийн гишүүдийн дундаж нас нь ердөө 19 байсан юм.
2002 оны 6 сард тэр авто осолд орсноор амжилт нь төгссөн юм. Түүнийг төрөлх нутагтаа машинтайгаа явж байх үед нь согтуу жолоочтой машин ирж түүний машиныг мөргөж тархи болон ташааг нь гэмтээсэн бөгөөд үүнээс хойш дахин 100,200м-тээ 10 болон 20сек дотор гүйж чадаагүй билээ. 2002 он хүртэл тэр 37 удаа энэ амжилтыг үзүүлээд байсан юм.
Мөн тэрээр 6 удаа 1 өдөрт 100 болон 200м зайд 10 болон 20сек-с дотогш гүйсэн ховор амжилтын эзэн юм.
2004 онд 100м-т 10.09 УАШТэмцээндээ түрүүлж Афины олимпт 4x100м төрөлд шилдэг 8-д шалгаран оролцсон бөгөөд энэ олимпийн дараа зодог тайлсан юм.


Last edited by waterboy on Jan.16.11 11:39 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Nov.06.10 1:25 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965

Энэ тамирчныг мэддэг тухайн үед тэмцээнийг үзэж байсан хүн байна уу?
Харамсалтай үйл явдал болсон шүү. 35 нас хүрээд байсан тэрээр бүх цаг үеийн хамгийн шилдэг гараатай тамирчин байсан. Тухайн тэмцээнд түрүүлчих бүрэн боломжтой байж билээ.
Новшийн францууд.....


Top
   
PostPosted: Jan.11.11 1:48 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
Image
БНСУ-ын Дэгү хотод болох Хөнгөн Атлетикийн ДАШТ энэ жилийн хамгийн сонирхолтой үйл явдлуудын нэг байх бизээ. Ялангуяа эрэгтэйчүүдийн 100м-н төрөл.

Усайн БОЛТ
Өнгөрөгч оныг нуруундаа авсан гэмтлийн улмаас нам гүмхэн үдсэн. Гол өрсөлдөгч АНУ-ын гүйгч Тайсон Гэй-д ялагдал хүлээгээд байгаа. 2011 онд тэр дундаа ДАШТ-р даагаа нэхэх нь тодорхой. Гэмтэлгүй л бол түрүүлэх нь тодорхой залуу.

Тайсон ГЭЙ
Уг нь өрсөлдөгчгүй тодорч АНУ-ын домогт гүйгчдийг тун сайн залгамжлан гарч ирээд удаагүй байтал Усайн Болт гэж хүн адуу гарч ирээд бараг хэн ч биш болгоод хаясан. Түүний гайхалтай амжилтууд ч Болтын амжилтын сүрд дарагдсан. Зайн гүйлтийн хурдаар Болтоос нээх дутдаггүй хурдтай. Гараа муутай нь түүнийг Болтын сүүдэрт үлдээж байгаа. 2009 оных шиг формтой байгаад гараан дээр Болтоос хоцрохгүй байж чадвал ана мана үзээд алдах л байх. Сүүлийн үед ойрын зайн гүйгчид сунагар урт болон хувьсаж байгаа үед жижиг биедээ байхгүй хурдтай эр.

Асафа ПАУЭЛ
Тайсон Гэйгийн өрөөсөн гутал гэж болно. Гэйгээс ялгарах онцлог нь том тэмцээнд шатаад сайн уралдаж чаддаггүй. Өөрийнхөө хэмжээг бараг Гэй, Болт нарын ард 3-р байр гээд хүлээн зөвшөөрчихсөн юм шиг л харагддаг болсон. Нөгөө 2 нь гэмтлийн асуудалтай бол сиймхийгээр нь аврагын төлөө дайрах л байх. Гэхдээ бие болоод сэтгэл зүйн том хувьсгал өөртөө хийгээд гараад ирэхийг үгүй гэх газаргүй.


Top
   
PostPosted: Jan.16.11 3:28 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Apr.27.10 8:06 pm
Posts: 2965
ImageImage

Жастин Гэтлин
2004-2006 онуудад Олимп, Дэлхийн аварга болж дэлхийн дээд амжилт эвдэн бүхнийг амжуулсан ч залуухан гүйгчийн хувьд гүйлтийн замд хийх зүйл их байсан нь мэдээж. Нөгөө гайхал дасгалжуулагч Трэвор Грэхэмийн удирдлагад бэлтгэл хийдэг байсан тэрээр дасгалжуулагчийнхаа тарьсан балагтай допингийн асуудлыг тойрч гарсангүй. (Т.Грэхэм одоогоор дасгалжуулсан 8 тамирчиндаа допинг хэрэглүүлсэн учир дасгалжуулах эрхээ хасуулан шоронд хоригдох шийтгэл авсан. Түүний балагт хэрэгт АНУ-ын бахархал М.Жонес хүртэл орсон билээ.) Бүх насаараа гүйх эрхээ хасуулаад байсан тэрээр 2007 онд USADA-с гарсан эцсийн шийдвэрээр 4 жилийн хугацаанд гүйлтийн замд гарах эрхээ хасуулаад өнгөрсөн зун шийтгэлт хугацаагаа дуусгаад эргэн ирсэн билээ. 29 нас хүрч байгаа залуу ДАШТ-д эргэн ирж чадах эсэх нь 2011 оны онцлог үйл явдал байх болно. Тэр өнгөрсөн зун эргэн ирсэн анхны уралдаандаа 100м-т 10.24 сек, 2 дахь уралдаандаа 10.17сек, 3дахь уралдаандаа 10.09 секундын амжилтуудыг тус тус үзүүлээд байгаа.


Top
   
PostPosted: Feb.17.11 1:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.08.11 6:44 pm
Posts: 800
Хое энэ хөнгөнөөр хичээллэхээр л үсрэлт сайжирдаг гээд байнадаа. тэрний талаар бичицгээгээч залуусаа.

_________________
miami gogo


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 62 posts ]  Go to page Previous 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  
cron

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited