#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 6:22 pm

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 1 2 3 4 514 Next
Author Message
 Post subject:
PostPosted: Oct.05.08 1:29 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Саша Санаа Зоволтгүй Бид Ахиад Аварга Болно

Олимп өндөрлөөд сар гаран болж буй боловч олимпийн талаархи мэдээ ярилцлагууд дэлхийн улс орнуудын хэвлэл мэдээллийн сонирхолтой сэдэв хэвээр л байна. Хоёр сая хагас хан хүн амтай манай улсын олимпод үзүүлсэн амжилт зарим улс орнуудын хар хор шарыг хөдөлгөөд буй бололтой. Нөгөө агуу том, ах дүү Оросууд маань ч Монголын амжилтыг төдий л таатай хүлээж авахгүй байгаа бололтой. Монголын тамирчин Алт авлаа гээд манай Түвшээгийн зургийг толгойгоороо доошоо годройтон унаж байгаагаар гаргачихсан ч байх шиг. Орос хэл дээрх хэвлэлүүдийг уншиж байхад ер нь л тийм таатай дүр зураг ажиглагдахгүй байгаа нь илт байна.

Оросын боксын шигшээ багийн ахлах дасгалжуулагч 2000 оны Сиднейн олимпийн аварга, өөрийнх нь хэлсэнээр хохол (Украйн) гаралтай эр Александер Лебзяк Орос Казахстаны Орос хэл дээр гардаг хэд хэдэн хэвлэлүүдэд өгсөн ярилцлагандаа Азийн улсууд болох Монгол, Хятад, Солонгос, Тайландын тамирчидын гаргасан амжилтууд нь урьд нь огт үзэгдэж байгаагүй амжилт, энэ нь мэдээж бие биеэ дэмжиж, шүүгчидийн тусламжтайгаар луйвараар аварга болцгоосон гэжээ. Тэрээр цааш үргэлжлүүлэхдээ өөр улсад олимп болсон бол эдгээр улсын тамирчид юу ч авч чадахгүй байсан хэмээн дээр дурдсан улсын тамирчидын урьд урьдын олимпуудад гаргаж байсан амжилтуудыг шүүд үгүйсгэсэн байна.

Сашагийн (Александер) хэлж буйгаар Азийн тамирчид нь зөвхөн хөл дээрээ зогсоод тулааныг өнгөрөөж чадаж л байвал аварга болж байсан гэнэ. Гэхдээ мань хүний ярилцлагуудад бас л өөрийн түрүүн хэлсэнээ үгүйсгэх, зөрчилдөөнтэй логик муутай хэлцүүд их байв. Олон жишээнээс нэгийг нь татвал: Оросын тамирчин Артур Бетербиев Хятадын боксчинтой тун тэнцүүхэн тоглосон, бараг л хожсондоо жаахан тактикийн алдаа гаргаад шүүгчид Хятадын тамирчинд ялалт өгөх боломж олгоод хожигдсон гэж тайлбарлсан байна. Эндээс харахад Хятадын тамирчин Оросын олимпийн найдвар Бетербиевтай тоглохдоо зүгээр ч нэг хөл дээрээ тэсэн зогсоод өнгөрөөгүй, эн тэнцүү ч бус бүр илүү тоглож Бетербиевийн алдааг ашиглан ялалт байгуулсаныг Левзяк өөрөө тайлбарлачихсан байх юм. Мөн Саша Орос Казахстаны боксчидын Азийн боксчидтой тоглосон тоглолтуудыг тайлбарлахдаа тэнцүүүхэн тоглоод байхад л цаадуул нь булхайцан ялалт аваад байсан гэжээ.

Уучлаарай Сашаа манай Монгол хэлэнд тийм нэг зүйр байдаг юм, цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэж. Урьд нь манай болон бусад жижгэвтэр орон болох Куб (Фэликс Савоннэ мэтийн Кубын алдарт тамирчидыг Оросууд мөн ч их луйвардсан даа, Оросуудыг буланд оруулж байгаад л нухаад эхлэхлээр орилж зогсоогоод голоос эхлүүлдэг байсан даа) мэтийн улсуудын тамирчид Оросуудтай өрсөлдөөд тэнцүүхэн тоглоход, зарим тохиолдолд бүр илт давуу байхад ч дандаа ялагдал авсаар байдаг байсан сан. Аль дээр үейин Олзод, Батбилэг, Алтанхуяг, Отгонбаяр саяхны Баяpсайхан Энхбат, Үйтүмэн гээ л дурдвал олон гарах тамирчидын тоглолтуудыг дурдахаа больё гэхэд өнгөрсөн онд Чикагод болсон дэлхийн аваргын тэмцээний манай аварга Бадар-Ууган танай Водопьянов нарын тоглолтыг дурдахад л хангалттай. Бадар-Ууган Водопьянов нар тун тэнцүү үзсэн, ихэнх хүмүүсийн нүдэнд манай Бадраа илүү байсан, гэлээ ч Водопьянов эргэлзээ бүхий 2 оны илүүгээр аварга болсон. Гэлээ гээд манайхан тань шиг уйлагнаж гуншигнаагүй энд тэнд очиж гомдоллоогүй, олимпод үзье л дээ үнэхээр овоо юм бол гээ л явцгаасан. За тэгээд олимпод хэн нь овоо байсийн бэ? Битгий гонгиноод бай л даа! Үнэхээр овоо юм бол та нар битгий тэнцүүхэн тоглосон, шүүгчийн шийдвэр энэ тэр гээд найдаад бай л даа. Кубууд шиг нам нам цохиод, эсвэл тэр Италийн Роберто Камереле (Roberto Cammarelle), Украйны Ломаченко нар шиг техникийн илт давуу байдлыг үзүүлээд үзэгчид, шүүгчид юутай хээтэй нь байлдан дагуулаад өг л дөө. Tэгвэл асуудал гарахгүй шүү дээ!

Та Оросын боксчин Матвей Коробовын Казахстаны тамирчинтай тоглоод ялагдсан тоглолтыг тайбарлахдаа Коробовын ур чадвар, тактикийн алдаанаас боллоо гэж байсан, харин Оросын тамирчидын Азийн бусад орны тамирчидтай хийсэн тоглолтын ялагдлуудыг бид Азуудад ялагдах ёсгуй байсан тэгээд ялагдсан болохоор энэ нь луйвар байж таараа гэсэн утгатай зуйл ярьж байгаа чинь үнэхээр бусдыг басамжилсан, бас түүгээрээ өөрийгөө доошоо хийж мунхагааа харуулсан тайлбар болсон байсан шүү. Сониноос Казахстан чинь бас Азийн улс шүү дээ, Монголчууд бидэнтэйгээ л адил нүүдэлчин гаралтай хүмүүс!

Бээжингийн олимп харьцангуй шударга нээлттэй болсон. Нарийн ярьвал Оросуудыг биш Америкийн тамирчидыг л их хавчсан шүү дээ. Харин Америкчууд олон долоон юм ярьж гоншигноогүй Лондонд уулзацгаая гээд л явсан. Үнэндээ нутагтаа болж байгаагийн хувьд Хятадын тамирчидад үзэгчидийн дэмжлэг, шүүгчидийн зүгээс талтай хандах хандлага гэсэн давуу тал байсан байж болох юм гэхдээ таны ярьж байгаа шиг тийм илт луйвар ажиглаагдаагүй шүү. Энэ бол байдаг л зүйл. Үгүй төсөөл л дөө хэрэвээ олимп Орост болж байсан бол Оросууд тийм давуу байдлыг ашиглахгүй гэж үү? Хятадуудаас илүү хийх байсан даа аягүй бол! Америк Европын мэргэжилтнүүдийн үзэж буйгаар бол Хятадын бокс үнэндээ сайжирсан байсан шүү! Хятадын хүнд жингийн Жан Жилэй (Zhang Zhilei) шиг өрсөлдөгчөө (Казахстаны боксчин) нам цохиж унагаасан тоглолт саяын олимпод гарсан билүү? 81кг-д алт авсан Монгол гаралтай Жан Шиапинг-ийн тоглолтыг харахад маш уран чадварлаг тоглож тактикийн зөв аргыг хэрэглэж ялалт байгуулсан нь илт байсан.

За тэгээд цаашлаад ганц бокс ч биш бөх рүү ороод дээхэн үейин манай Ойдов, Хойлогдорж, Сэрээтэр, Мөнхбат, Баянмөнх энэ тэрийн бүр Оюунболдын Сергей Белоглазовтай хийсэн барилдаануудыг дурсах юм бол ч таны нүүр байтугай доод хэсэгээр чинь улайх түүх байгаа даа.

Үгүй ингэхэд хаа хол харийн Америкууд, Европууд чинь үнэхээр хоншоортой гарууд юм, манайхныг аваргатай боллоо гээд баяр хүргээд урам хайрлаад! Гэтэл юу вэ нөгөө хаяа дэрэлсэн хөрш, ах дүү гээд бидний хөөрцөглөөд байдаг Оросууд чин атаархал жөтөөрхлийн уг унагааж хялар нүдээр биднийгээ хараад ч байх шиг. Ингээд харахад Оросууд үнэхээр шалихгүй өчүүхэн бодолтой гарууд юм даа гэсэн бодол төрж байна шүү. 2.5 сая хүн амтай жижигхэн хөршдөө атаархаж барьц алдах ч гэж дээ. Tэр шаль шаль худал донгосоод байгаа Хасагууд, Азаруудыг яриад яах вэ, угаасаа юм үзээгүй шалихгүй гарууд. Харин Оросуудыг ингэж аашлана гэж огт санасангүй шүү.

Оросын бөх бокст угаасаа цэвэр Орос гаралтай тамирчид ховор, баахан багууд л байдаг. Тэгээд дараагийн олимпод наад багууд чинь танай харьяанд байгаад, эрх аваад хүрээд ирэх юм адилхан л үзье л дээ, битгий худлаа шүүгчид үзэгчид рүү ялагдлаа чихээд байгаарай. 150 сая хүн амтай том гүрэн биз дээ. Юм үзсэн хүн шиг бай л даа Саша!

Үнэндээ таны өгсөн ярилцлагууд үнэнийг хэлсэн тамирчин хүний ажиглалт гэхээсээ илүү атаархсан байж ядсан мунхагдуу хүний дүр төр ажиглагдаад байсан шүү Иван ахаа, oh sorry, Хохол билүү, за за Саша. Ямартай ч гэсэн та жижигхэн Монголын тамирчидын спортын талбарт олон жилийн турш амссаар ирсэн тэр хясланг бага ч гэсэн амссан шиг энэ Бээжингийн олимпоос.

Цаг цагаараа байдгүй гэж, за тэгээд Лондонд уулзацгаая!

Холбогдох Сайтууд:
http://www.lenta.ru/conf/lebzyak/
http://kommersant.ru/doc.aspx?DocsID=1015096
http://news.bakililar.az/news_ambicii_k ... 17555.html
http://www.liter.kz/site.php?lan=russia ... &pub=11583

_________________
hazahaas busdiig hiine...

Top
   
 Post subject: Тасархай
PostPosted: Oct.05.08 2:18 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jun.14.02 9:43 pm
Posts: 149
Location: Ulaanbaatar, Mongolia
Cowboy Marlboro wrote:

Үнэхээр гоё хэллээ.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.05.08 4:06 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.15.05 7:30 pm
Posts: 5811
Location: Anfield Road
Тэр Иван нь энийг уншдаг бол ч...

_________________
www.liverpoolfc.mn

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.05.08 11:23 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Naadah chin' ajlaasaa husagdah geed shaltag haij baigaa biz.
Aziud bulhaitsan gesen mortloo Mongol bokschid ooriin gesen stil'tei uneheer sain gej bas helsen baih yum..

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.16.08 6:01 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image

Өнгөрсөн Хагас Сайн өдөр Витали Клитчко зодог тайлалтаас буцаж ирэн аварга цолоо эргүүлж авлаа.

Түүний өрсөлдөгч нь WBC аварга Нигери улсаас гаралтай <Аймшигт Зүүд> хочит Сэм Петер байлаа.

Петер аваргын бүсээ Оросын Олег Маскаевийг бут цохиж авсан байсан юм. Тэр бас өмнө нь хашир туршлагатай шилдэг боксчин Жэймс Тониг ялсан.
Image
Петерийн гол дутагдал нь түүний бэлтгэлээ сайн хийдэггүй, жингээ сайн хасдаггүй нь байсаaр ирсэн. Үүнийг нь ч ахимаг настай Витали (39) сайн ашиглаж чацаа сайтар ашиглан техникээр давамгайлж 8 роундын ТКО ялалт авлаа. Илт давамгайлуулсан Петер булангаасаа 8 рaундад гарч ирсэнгүй.

Витали өвдөгний бэртлээс болоод зодог тайлж байсан бөгөөд одоо энэ бэртэл нь бүрэн эдгэсэн бололтой. Агуу Леннокс Люистэй тулалдсанаасаа хойш тэрээр бэртлээс салахгүй байсан юм.
Витали аварга болсноороо ах дүү хоёр Клитчко нар Хүнд жингийн аваргууд зэрэг болж байна.
Витали WBC аварга, Владимир IBF, WBO-ийн аварга юм. Энэ хоёр гэхдээ хоорондоо үзэхгүй гэж хүмүүст дандаа хэлдэг.
Image

Энэ тоглолт Германд болсон бөгөөд Витали рингэнд орж ирэхдээ чанга хөгжим тоглуулж нүсэр том видео эффектүүд ашиглаж хуучны аварга байсан агуу домогт боксчдийн өөрийг нь дэмжсэн бичлэгүүдийг явуулсан юм. Майк Тайсоны бичлэгийг хүмүүс маш их таатай хүлээж авч байсан.
Энэ нь Петерт хүчтэй сэтгэлзүйн цохилт болсон нь дамжиггүй.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.21.08 5:13 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Image
Нэр: Бэрнард Хопкинс
Хоч: Цаазлагч
Нутаг: Филаделфиа
Нас: 43
Амжилт:
Дэлхийн Дунд Жингийн Аварга асан. Дунд Жингийн Аварга цолоо 21 удаа хамгаалж байсан (рекорд амжилт)
Дэлхийн Хагас Хүнд Жингийн Аварга цол 41 насандаа авч байсан.
Ялж байсан аваргууд: Феликс Тринидад, Оскар Де Ла Хоя, Антонио Тарвер, Винки Райт...

Хөгшин чоно Хопкинс Дэлхийн Дунд Жингийн одоогийн аварга Келли Павликийг (26) өнгөрөгч Бямба гаригт 43 настайдаа бут ниргэлээ.
Энэ ялалт нь түүнийг жинхэнэ домогт тамирчний тоонд албан ёсоор орууллаа. Энэ тулааны өмнө Хопкинс Британий Жо Калзагед ялагдсан байсан болохоор ч тэр үү эсвэл ахимаг наснаасаа ч болсон уу хүн болгоны таамаглалд ялагдах тамирчин гэж сонгогдсон байсан юм. Түүний өрсөлдөгч 26 настай Павлик нокаут машин бөгөөд өмнөх өрсөлдөгчдөө илт давуу ялж байсан нь хөгшин Хопкинсийг ч бас ялах биз гэсэн итгэлийг хүмүүст олгосон байлаа.
Гэвч Хопкинс цэл залуугаараа хэвээрээ юм шиг тулалдаж илт давуурхаж яллаа.

Үүний өмнө Хопкинс олон ч удаа мэдээж ялагдна гэж тооцогдож байхдаа том ялалтууд авч байсан билээ.
Домогт тамирчид Оскар Де Ла Хоя, Феликс Тринидад нарыг нокаутаар тэр ялж байсан. Гэвч яагаад ч юм түүний нэр хүнд тэднийх шиг гялалздаггүй юм.

Филаделфи хотод төрж өссөн тэр хэцүү орчинд өссөнөөсөө болж багаасаа шоронгоор явжээ. Шоронд анх бокс тоглож эхэлсэн гэдэг.
23 настайдаа шоронгоос гараад анхныхаа тоглолтонд бас ялагдсан байдаг. Гэвч хэзээ ч мохошгүй итгэл зориг нь түүнийг өдий болтол өргөсөөр явна.
Агуу их хэмээх цолыг тэр өнгөрөгч Бямба гаригт түүхээс булаан авсаныг бид одоо биш гэхэд ирээдүйд дурсана биз ээ.
Image

Top
   
PostPosted: Dec.12.08 11:12 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
За Олимп өндрөлснөөс хойш зохиогдож байгаа хамгийн том тэмцээн болох Дэлхийн цомын тэмцээн хойд хөрш Москва хотод зохиогдож байгаа билээ. Уг тэмцээнд жин жингээс манай гаригийн шилдэг 8 тамирчид өрсөлддөг бөгөөд жин тус бүртээ аваргаа тодруулдаг аж.
Харин манай улсаас тус тэмцээнд Олимпын аварга Бадарууган,Олимпын мөнгөн медальт СэрДамба,Олимпын 5-р байрын шагналт МөнхЭрдэнэ нар уригдсан байна. Аварага БадарУуганы хувьд гэмтлээ сайн эдгээх үүднээс тус тэмцээнийг өнжиж байгаа бол , СэрДамба МөнхЭрдэнэ нар тус тэмцээнд Эх Ороноо төлөөлөн оролцож байгаа билээ.
Ингээд урждар шөнө СэрДамба (Дашрамд хэлэхэд манай хүн тэмцээнд оролцсон жингийнхээ тамирчдас жингээрээ 1 т эрэмбэлэгдсэн байна. Нөгөө хужаа нь айгаад ирээгүй бололтой) маань эхнийхээ тоглолтыг Дэлхий аваргын хүрэл медальт Казакстаны тамирчин Birzhan Zhakypov тай хийж 13:5 -н харьцаатайгаар ялагдаж тэмцээнээ дуусгасан байна. (Би уул нь Боксыг яг яаж цохихоор нь оноо өгөөд байгааг нээх сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ өчидөр тоглолтын хэсгээс нь хальт харсан. Манай хүн оновчтой хэд хэд цохиоод л байсан нөгөөдөх дээр нь оноо нэмэгдээл байх шиг байсан. Бодвол Оросууд Бээжингээс ганзага муутай ирсэндээ ууртай байгаа бололтой)

Та бидний сайн мэдэх 54 кг д Оросын гайхал Sergey Vodopyanov - Узбекстаны Hoorshid Tojibaev -г 13:7 -р
Мөн та бидний эчнээ танил
Бээжингийн Олимпын хүрэл медальт Молдавын Veaceslav Gojan - Армийн Дэлхийн аварга Азербажайны Rahim Najafov -г
Энэтхэгийн Akhil Kumar - Германы Marcel Schneider-г 15:6 -р
Бээжингийн Олимпын Мөнгөн медальт Кубын Yankiel Leon Alarcon -Бээжингийн Олимпын Хүрэл медальт Бостваны Khumiso Ikgopoleng -г 7:0 -р тус тус гусцгаасан байна.
Хагас шигшээд Sergey Vodopyanov vs Veaceslav Gojan ,Yankiel Leon Alarcon vs Akhil Kumar нар тулалдах юм байна.

Харин урьд шөнө 64 кг д өрсөлдөж байгаа ОУХМ МөнхЭрдэнэ маань эхний тулаанаа Тажекстаны Madadi Magzibekov -г 18:3 харьцаатайгаар зажилж залгиж илт давуу яллаа. Манай хүн гоё байна лээ.
Image
Түүний дараачийн учраа болох бид бүгдийн заналт дайсан Францын VASTINE Alexis Японы - KAWACHI Masatsugu 13:4 - р л ялсын байна чааваас. Одоо манай хүн түүнтэй маргааш шөнө үзэхийн байна. Одоо муу баасыг босож ирэхгүй болтол цохих хэрэгтэй. МөнхЭрдэнээ чи чадна аа урагшаа.
Мөн Бээжинд манай хүнд эдлүүлдэг Оросын VANOV Alexander Азербажайны IVANOV Alexander -г 21:3 харьцаатайгаар ялчихжээ зайлуул. Энэ бодвол шүүгчээр новширч байгаад түрүүлнэ гэж бодож байгаа байх даа банди чинь.

Гэснээс Хужаа нарын жинхэнэ царай нь илэрч арчуулж байнаа бааснууд чинь. Одоогоор 60кг -н хэнч гэнэвээ нэг луухай л азаар ганц ялсын байна. Бусад нь бүгд гэрийн зүг хахаха. Нөгөө нэг хужаагын 51кг н олимпын аваргыг нь өчидөр Куба нь зүгээр л Мишок дээр бэлтгэл хийж байгаа юм шиг л наадаж байна лээ.За за энэ хужаа нтрч яахав ингээл өндөрлөе.
МөнхЭрдэнэ уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай уууууухай

Top
   
PostPosted: Dec.12.08 1:26 pm 
Offline
Гишvvн

Joined: Jul.14.06 11:36 am
Posts: 2745
Location: Top
̺íõýðäýíý íýýðýí àðèà ë äýíä¿¿ ñàéí áàéíà ëýý.. Øóóä ë ýõíèé ¿åä õ¿íä öîõèëò õèéæ õàðàãäñàí.. Îëèìïîîñ èðýýä æààõàí øàëòàã òîî÷èæ áàéñàí îäîî òýðèéãýý áàòëàõ áîëîìæ îëäîæ áàéõ øèã áàéíà..
Ñýðäàìáà ÿàõ àðãàã¿é ÿëàãäàæ áàéíà ëýý.. Ìóóñàéí îðîñóóä Êàçàêäàà îíîî ºð㺺ä áàéíà ãýæ õàðäàæ áàéñàí. Ñ¿¿ëä íü íýýðýí ìàíàé õ¿í õýä õýäýí îíîî ÿàõ àðãàã¿é àëäñàí õàðàãäàíëýý.

Top
   
PostPosted: Dec.13.08 1:37 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
badaruugan delhiin shildeg bokschin bolloo. Uuuuhaaaaiiiii. Manai hvn ene shagnalaa ulam batalgaajuulj Delhiin awarga tvrvvleerei. Dahiad bas olimpiin awarga bolooroi

_________________
Амьдрал ?

Top
   
PostPosted: Dec.13.08 2:38 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
http://www.aiba.org/en-US/news/ozqsp/ne ... /news.aspx

_________________
hazahaas busdiig hiine...

Top
   
PostPosted: Dec.14.08 12:13 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
Бадарууган бол энэ шагналыг авах нь олимпоос хойш тодорхой болсон. Олимпийн үеэр л бараг манай хүнд өгчихсөн шүү дээ.
Харин энэ Оросууд гэж атаарахуу наахуунууд байна аа. Тэднийхээр бол тэдний 57 -н олимпийн аварга нь авах ёстой байсын байх аа. Тэр нь энэ цомын тэмцээнд гэмтэлтэй гээд оролцож чадаагүй гээд манай БадарУуганд өгсөн ч гэх шиг. Тэгсэнээ манай хүнийг цомын тэмцээнд эхний тойрогтоо ялагдсан нтр гээд(СэрДамбатай андуурсан бололтой) сайхан шааж байна аа. Тэдний тэр банди нь Бээжинд манай хүн шиг бүх өрсөлдөгчөө 10 оноогоор тасарч 5 -c дээш оноо өгөлгүй хамгаалж чадсынмуу ? Муусайн атаархуу боовнууд.
Одоо МөнхЭрдэнэ тоглох гэж байна лаах байлгүй дээ. Урагшаа

Top
   
PostPosted: Dec.14.08 12:32 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
эхний үе 3:2. Манай хүн 1 оноогоор хошуучилж явна

Top
   
PostPosted: Dec.14.08 12:36 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
2 -р үе 6:4.Хожигдож явна

Top
   
PostPosted: Dec.14.08 12:39 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
3 - р үе 8:6 хожиж явна :wd:

Top
   
PostPosted: Dec.14.08 12:44 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Aug.25.04 9:17 am
Posts: 582
За за 11:8 р ямарч байсан хожлоо. 2-р үед нэлээн сандрагалаа шүү. 1 оноо авч 4 оноо алдлаа. Одоо маргааш Орос Куаын ялсантай нь цомын төлөө

Top
   
PostPosted: Dec.14.08 11:11 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
redil wrote:
Бадарууган бол энэ шагналыг авах нь олимпоос хойш тодорхой болсон. Олимпийн үеэр л бараг манай хүнд өгчихсөн шүү дээ.
Харин энэ Оросууд гэж атаарахуу наахуунууд байна аа. Тэднийхээр бол тэдний 57 -н олимпийн аварга нь авах ёстой байсын байх аа. Тэр нь энэ цомын тэмцээнд гэмтэлтэй гээд оролцож чадаагүй гээд манай БадарУуганд өгсөн ч гэх шиг. Тэгсэнээ манай хүнийг цомын тэмцээнд эхний тойрогтоо ялагдсан нтр гээд(СэрДамбатай андуурсан бололтой) сайхан шааж байна аа. Тэдний тэр банди нь Бээжинд манай хүн шиг бүх өрсөлдөгчөө 10 оноогоор тасарч 5 -c дээш оноо өгөлгүй хамгаалж чадсынмуу ? Муусайн атаархуу боовнууд.
Одоо МөнхЭрдэнэ тоглох гэж байна лаах байлгүй дээ. Урагшаа

Дэлхийн цомын тэмцээнд Оросын нөгөө Водопянов чинь манай БадарУуганд уншуулдаг Молдавт ялагдчихжээ. Бүр 15:4-өөр нам тавиулжээ. Нөгөө талд нь Энэтхэг Куба 2 үзээд 4:4-өөр тэнцэн шүүгчийн саналаар Куба нь ялжээ. Ингээд цомын аваргын төлөө Молдав vs Куба буюу 2уулаангаар нь Бадараа шал арчсан 2 нөхөр тоглох нь ээ. Манай хүн очсон бол ч ойлгомжтой байжээ.

_________________
hazahaas busdiig hiine...

Top
   
PostPosted: Dec.14.08 10:21 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Monherdene archuullaa gej

_________________
Амьдрал ?

Top
   
PostPosted: Dec.28.08 3:00 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
Cэрдамба... :razz: ямар азаар олимпийн аварга болцым болоо гэж бодогдхоор зодуулжэлээ

_________________
full

Top
   
PostPosted: Dec.29.08 12:36 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.06.08 3:37 pm
Posts: 3701
Location: Allianz arena
cool_XXX wrote:
Cэрдамба... :razz: ямар азаар олимпийн аварга болцым болоо гэж бодогдхоор зодуулжэлээ

аварга болциймуу? :col:

_________________
хэзээ ч битгий согт& шогт

Top
   
PostPosted: Feb.21.09 4:53 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Dec.26.05 4:27 pm
Posts: 3677
cool_XXX wrote:
Cэрдамба... :razz: ямар азаар олимпийн аварга болцым болоо гэж бодогдхоор зодуулжэлээ

Serdamba ugaasaa joohon aztai, jinhnene odtoi togloson bolhoos ur chadvariin huvid busdaasaa muu haragdsan, yalanguya hulnii ajillagaa udaan sanagdsan. Olimpiin uyeer uul ni Enkhzorig medal avah baisiim daa, yostoi uran toglodog zaluu bailee, daan ch Cuba geed aitsiin

Top
   
PostPosted: Feb.22.09 3:00 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: May.06.04 12:08 pm
Posts: 3357
Унгарын Дебрецен хотод зохиогдож байгаа Бокшай Иштваны нэрэмжит боксын Олон улсын тэмцээнд 60 кг-д манай тамирчин Зоригтбаатарын Энхзориг маань мөнгөн медалийн төлөө өнгөрсөн зун Бээжингийн Олимпид ганц оноогоор хожигдож байсан Кубын Идел Торриентийг 5:11-р буюу илт давуу буулган авч энэ тэмцээний алтын төлөө тоглох эрхээ авлаа. Ямарч байсан чанга өрсөлдөгчөөсөө хариугаа авч бас илүү байсанаа харуулсан З.Энхзориг алтын төлөө Дэлхий, Европын аварга Оросын Алберт Салимовтой тоглох аж. Унгарын энэхүү олон улсын тэмцээний финалд буюу алтан медалийн төлөө Дэлхий, Европын аварга С.Водопьянов, А.Салимов, А.Бетербиев зэрэг Оросын 9, Кубын 4, Францийн 3, Словак, Беларусийн тус бүр 1, зохион байгуулагч орны 3 боксчин бас манай З.Энхзориг нар алтын төлөө хүч сорино.

_________________
hazahaas busdiig hiine...

Top
   
PostPosted: Mar.31.09 4:56 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.25.05 2:21 pm
Posts: 7447
Location: Wherever
3-21 нд Виталий Клитчко WBC ийн аваргаа хамгаалж Гомезийг нухсан тоглолтыг үзсэн. Гомез юм болку байлээ.
Image

ImageImage

_________________
full

Top
   
PostPosted: Jun.09.09 12:11 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
2009 onii Aziin ASHT-d manai bagiihan buten bureldehuuneeree orj baigaa bilee.

Манай багийн бүрэлдэхүүнд Н.Төгсцогт (48 кг), П.Сэрдамба (51 кг), Э.Идэрхүү (54 кг), Б.Жавхлан (57 кг), З.Энхзориг (60 кг), У.Мөнх-Эрдэнэ (64 кг), М.Нандин-Эрдэнэ (69 кг), Н.Шинэбаяр (75 кг), Т.Чулуунтөмөр (81 кг), С.Эрдэнэбаяр (91 кг), Д.Идэрбат (+91 кг) нар багтсан бөгөөд дасгалжуулагчаар Д.Банди, Д.Батсүрэн, шүүгчээр Ц.Нандигжав, багийн ахлагчаар Т.Үйтүмэн явсан юм.

Odoogiin urdchilsan medeegeer Iderhuu quarterfinals uldse. Enethegiin bokschintoi uzeh bolj baigaa.

_________________
Strength for the weak

Top
   
PostPosted: Jun.09.09 12:12 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jun.15.03 5:03 am
Posts: 1545
Location: Увс аймгийн Давст сум
Ene haygaar shuud damjuulan uzuulj baigaa.

_________________
Strength for the weak

Top
   
PostPosted: Aug.14.09 9:34 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Aug.15.08 3:35 pm
Posts: 137
Location: forever autumn!
irex olimp-d emegtei boxing orxoor bolson gene, yamr ch saixan medeevde, zorij uzex gants yumtai bolloo :wd:

_________________
Waves!

Top
   
PostPosted: Aug.24.09 4:03 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй

Joined: Apr.01.04 9:35 pm
Posts: 3215
Location: Агуу Өвөг дээдсийнхээ эзэлсэн нутгуудын хаа нэгтээ
Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд
мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монголын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм...

2005 оны тавдугаар cap. Монголын боксын холбоо их хурлаа хийж, бvтэц, зохион байгуулалтдаа єєрчлєлт орууллаа. Энэ хурлаар холбооны ерєнхийлєгчєєр Уулын баяжуулах "Эрдэнэт"
vйлдвэрийн Улаанбаатар хот дахь тєлєєлєгчийн газрын дарга Д.Цогбаатар сонгогдож, гавъяат тамирчин Т.Vйтvмэн генсек, гавъяат дасгалжуулагч Д.Банди ахлах дасгалжуулагчаар сонгогдсон юм. Vvнийг оршил болгон єгvvлэхийн учир нь чухам энэ vеэс Монголын бокс шинэ шатанд гарч, олимпийн аваргатай болохын эхлэл тавигдсан билээ. Холбоондоо томхон єєрчлєлт оруулж, том зорилго євєртєлсєн боксчдын анхны сорилго нь Вьетнамд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээн байв. Тэгэхэд манай ширэн бээлийтнvvд нэг мєнгє, гурван хvрэл медалиар энгэрээ мялаасан юм. Сvvлийн vед ганц, хоёрхон хvрлээр сэтгэлээ зогоодог байсантай нь харьцуулахад энэ нь том дэвшил байлаа. Тэр тэмцээний 51 кг-ийн жинд Энхбатын Бадар-Ууган хэмээх тамирчин хvрэл медаль зvvж, спорт сонирхогчдын танил болж байв. Тэмцээнээс ирснийх нь дараа Бадар-Уугантай уулзаж, ярилцлага авснаа санаж байна. Тэгэхэд Бадараа олимп, ДАШТ-ий хос медальтан болох зорилготой хэмээн итгэлтэй єгvvлж байв. Тухайн vед ямар том бодолтой залуу вэ гэж бодоод єнгєрч билээ. Vнэндээ Бадарааг дутуу vнэлсэн хэрэг л дээ. Гэхдээ манай хvн vvнээс хойш оролцсон тэмцээн бvрээсээ медаль авч, vеийнхнээсээ илт тасраад эхэлсэн юм.

Холбооны удирдлагуудын зєв менежментийн ачаар манай боксчид хилийн чанадад тэмцээнд оролцох нь ихсэж, тэр хэрээрээ медапийн ургац арвин хураах боллоо. Энэ бvгдэд Бадар-Ууган бусдыгаа
манлайлна. Ер нь 2006 оноос хойш тэр цєєхєн ялагдсан байх. Тэр жил ширэн бээлийтнvvд Азийн наадмын бэлтгэл болгож, Европын цуврал тэмцээнvvдэд орсон. Тэгэхэд Бадараа Чех, Турк, Германы олон улсын тэмцээнvvдэд дараалан тvрvvлэх нь тэр. Германы тэмцээн гэдэг нь уламжлалт "Химийн цом". Нэр хvнд, чанар чансаагаараа томд тооцогдох тус тэмцээнээс медаль авна гэдэг ямар хvнд даваа болохыг бид сайн мэднэ. Хамгийн сvvлд 1986 онд гавъяат тамирчин Нэргvйн Энхбат тус тэмцээнд тvрvvлж байж. Мєн Туркт болсон олон улсын тэмцээн оролцсон тамирчдын тоо, чанар чансаагаараа нэлээд дээгvvр орж байв. Манай хvн Туркийн рингэнд таван тоглолт хийж тvрvvлсэн ба ингэхдээ таван єєр тивийн боксчныг ялсан нь сонин баримт. Улмаар оюутны ДАШТ-д мєн л босоо байж, дэлхийн хэмжээний тэмцээнд тvрvvлсэн анхны монгол боксчин болсон билээ. Энэ vеэс хойш хvмvvс Бадар-Ууганыг илvv таньж, юм дуулгах хvv хэмээн харуулдаж суудаг болсон. Оны эцсээр зохиогдсон Азийн наадамд тэр гэмтэлтэй байсан ч шvд зуун тоглосоор хvрэл медаль авав. Эдгээр амжилтаараа тэр оны шилдэг 10 тамирчны нэгээр шалгарлаа.

...2007 оны зургадугаар cap. Энэ бол Монголын боксын тvvхэнд тодоор бичигдэн vлдсэн vе. Манай ширэн бээлийтнvvд Азийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулж, тивийн шилдэг нударган зодоончид Улаанбаатар хотноо хуран чуулжээ. Бид 1995 оноос хойш тивийн аваргын алтан медалийн бараа хараагvй явсан, тэгээд ч эх орондоо зохиогдож буй гэдэг утгаараа энэ жил зєвхєн алтан медаль хvлээж байсан нь нууц биш. Харин манай ширэн бээлийтнvvд зорилгоо давуулан биелvvлж, гурван алт, хоёр мєнгєн медаль авсны нэг алт нь Бадар-Ууганд хамаарна. Ер нь Монголын боксчдын, Бадар-Ууганы амжилт шат шатаар ахисаар байгаа нь дээрх баримтуудаас харагдах биз ээ.

...2007 оны аравдугаар cap. Улмаар тэр жилийнхээ намар нь АНУ-ын Чикаго хотноо зохиогд¬сон ДАШТ-ээс Монголын тамирчин Бадар-Ууган мєнгєн медаль хvртэж, элэг нэгтнvvдээ дахин баярлууллаа. Олимпийн эрх олгох байсан болоод ч тэр vv, Чикагогийн рингэнд улс бvр шилдэг тамирчдаа илгээжээ. Энэ их єрсєлдєєн дундаас манай хvн мєнгєн медаль хvртэнэ гэдэг аргагvй л дэлхийн хэмжээний тамирчин болсныг илтгэж байлаа. Vнэндээ тэр Оросын С.Водопьяновыг ялчихсан боловч єнєєх л шvvгчийн алдаатай шийдвэр тvvний ялалтыг хулгайлсан юм.

...2008 оны наймдугаар cap. Хvн тєрєлхтний их баяр цэнгэл олимпийн наадам Бээжин хотноо эхэллээ. Монголын 29 тамирчин Бээжин хотыг дайлаар мордсоны дотор зєвхєн 24-нд буюу тэмцээний сvvлийн єдєр тоглолтоо дуусгана гэсэн бодолтой нэгэн залуу явсан нь Бадараа. Ємнєх амжилтууд, vзvvлж буй тоглолт зэрэг нь тvvнийг олимпоос медаль авах тамирчны тоонд зvй ёсоор оруулж байв. Зєвхєн бид ч биш, дэлхий тvvнийг vнэлж байсан нь АНУ-ын спортын алдартай сэтгvvл "Sports Illustrated" тvvнийг олимпийн аварга болно хэмээн таамагласнаас харагдана. Боксынхны сугалаа явагдахад Бадараа эхний даваанд Мексикийн боксчин Оскар Валдестай тоглохоор оноолт таарчээ. Харин ДАШТ-д тvvнийг ялан тvрvvлсэн Оросын Водопьяновтай хагас шигшээд учрахаар харагдаж байв. Олимпод явахынх нь ємнє аав нь тvvнд "Олимпод нєгєє орос чинь байгаа шvv дээ" хэмээн сануулахад "Хэрвээ надтай таарвал тэр азгvй байна гэсэн vг" хэмээн хариулсан гэдэг.

Эндээс тvvний єєртєє итгэлтэй, хvч чадлаа мэдэрсэн байдал шууд харагдана. Ер нь манай тамирчдын дунд дэвжээнд гарахаасаа ємнє сэтгэлзvйгээр ялагдчихдаг том дутагдал байсаар ирсэн. Тэгвэл ийм тамирчид Бадар-Ууганаас vлгэр жишээ авбал зохистой мэт санагдана. Тэр ямар ч нєхцєлд ялна гэсэн итгэлтэй рингэнд гардаг, тиймдээ ч єдий хэрийн амжилт vзvvлсэн нь тодорхой.

Хvсэн хvлээсэн олимп хєшгєє нээж, манай хvний ялалтын цуврал эхэллээ. Тvvний ємнє хєндєлесєн Мексикийн Оскар Валдес (15:4), Ирландын Жон Жозеф Невин (9:2), Ботсванын Кумисо Икгополенг (15:2), Молдавын Вечасляв Гоян (15:2), Кубын Янкей Леоны (16:5) аль нь ч манай тамирчин Э.Бадар-Ууганд хvчтэй эсэргvvцэл vзvvлж чадсангvй. Ийнхvv Монгол улс олимпийн их наадмаас хоёр дахь алтан медалиа авлаа. Бадар-Ууган ч ємнєє тавьсан зорилгоо биелvvлж, олимп, ДАШТ-ий хос медальт анхны боксчин болсон билээ.

Бидний хувьд олимпийн хvрэл медаль асар том амжилт. Харин Бадар-Ууганы хувьд мєнгєн медаль авсан ч сэтгэл гонсгор vлдэх байв. Тэр олимпод тvрvvлнэ гэсэн ганцхан зорилготой байсан, тvvндээ ч хvрсэн. Бид ийм л олимпийн аваргатай хvмvvс. Бадараагийн амжилт vvгээр дуусаагvй. Єнгєрсєн оны сvvлчээр Олон улсын сонирхогчдын боксын холбоо (AIBA) оны шилдэг боксчныхоо шагналыг Монго¬лын Бадар-Ууганд олгосон мэдээ биднийг дахин баярлуулсан юм. Хvнийг баярлуулах тусам тэр хvний амьдрал сайхан болно хэмээн ярьдаг. Тэгвэл хоёр сая гаруй монголчуудыг баяр¬луулсан Бадараа маань хамгийн сайхан амьдрах нь дамжиггvй. Учир нь монгол хvн бvр тvvнийг хайрлаж байна.

Одоо тэр ємнєє дахин шинэ зорилго тавиад бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлжээ. Энэ нь монгол боксчин хvрч чадаагvй ДАШТ-ий алтан медаль. Мєн дахин олимпийн аварга болж, монголчуудаа баярлуулах нь тvvний туйлын хvсэл. Vундээ ч хvрч чадна гэдэгт бид гvнээ итгэж байна. Харамсалтай нь тvvний тохойны гэмтэл сайн эдгээгvй учир энэ удаагийн ДАШТ-д оролцож чадахгvй нь. Гэхдээ дараа, дараагийн ДАШТ-д тавьсан зорилгодоо хvрэх биз ээ.

Бадар-Ууганы амьдралын замналыг харахад эгэл жирийн монгол хєвгvvдийн нийтлэг тєрх нvднээ бууна. Шар хаданд єсч, гэр хороолын хvvхдvvдийн нэгэн адил ус зєєн, тvлээ хагалж єссєн эгэл жирийн хvvхдээс олимпийн аварга хvртэл явсан тvvний амьдрал олон хvнд vлгэр дууриал болох биз ээ.

Зуун жил єнгєрсєн ч vл хуучрах тvvхийг тэр бvтээжээ. Єнєєдєр Монголын хvv, бидний бахархал Бадар-Ууган олимпийн аварга болсны нэг жилийн ой тохиож байна. Энэ бол Монголын боксчдын, Монголын спортын, нийт монголчуудын баярын єдєр. Бадар-Ууганы, Тvвшинбаярын авчирсан алтан медаль амьдралын нугачаанд нухлуулан гундуухан явсан монголчуудад сэтгэлийн дэм хайрласан. Монгол хvний омогшлыг тєрvvлж, бахархлыг минь эргvvлэн авчирсан Бадар-Уугандаа баярлалаа. Ийм сайхан хvvхдийг тєрvvлж єсгєсєн аав, ээж, сайн тамирчин болох замд хєтєлсєн багш, дасгалжуулагч, холбооны удирдлагуудад дахин баярласнаа илэрхийлье. Бадар-Ууганыхаа алтан медалиар эрч хvчээ нэмсэн манай ширэн бээлийтнvvд дэлхийн рингнээс медалийн буухиагаа залгуулах болтугай.

Бадараа алтан медалийн тєлєєх тоглолтод Кубын боксчныг ялчихаад монгол хvн бvрийн сэтгэлд дотнохон байдаг нэгэн шvлгийг уншиж билээ.
...Морьд эргэсэн наадмынхаа дурдан тоосоор дээлээ гоёдог
Монгол гэсэн зургаан vсэгтэй бурхан нэрээр дэлхийд гоёдог
Би Монголоороо гоёдог.
Олимпийн аварга маань ийн Монголоороо гоёж байна. Тvvнтэй ижил монголчууд бид ч олимпийн аварга Бадар-Ууганаараа гоёж байгаа билээ.

ТАВАН ЦАГАРИГ

_________________
Амьдрал ?

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 1 2 3 4 514 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited