#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.14.17 7:49 am

All times are UTC+09:00

Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1214 Next
Author Message
PostPosted: Feb.05.12 1:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул

Joined: Jan.16.05 12:41 am
Posts: 6850
Location: Third Mind
Vito Corleone wrote:
Image

dude is going too hard on him...

Za heleltseer amjiltgui bolj naad 2 chin ch hudlaa bolchloodoo :?

_________________
Invisible touch

Top
   
PostPosted: Mar.24.12 7:07 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Aug.02.05 4:54 pm
Posts: 891
Location: BUDUUNUUD
emegteichuudiin asian awarga yu bolson bee

_________________
I Love МУ

Top
   
PostPosted: May.06.12 5:31 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Флойд Мэйвэдэр 40 минут тасралтгүй бэлтгэл хийж байгаа нь

Тэрээр Мигел Коттотой өнөөдөр тулалдна.

Top
   
PostPosted: May.06.12 1:55 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.03.10 7:42 pm
Posts: 1869
Location: Чамд ямар хамаатайн...
CCTV5 deer garah gej bna

Top
   
PostPosted: May.06.12 4:04 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Коттог ялсан гэхээр л байлаа, би л лав илт шууд Мэй-г ялсан гэх шүүгч нарын шийдвэртэй санал нийлэхгүй байна,
гоё л тулаан боллоо

Top
   
PostPosted: Jun.11.12 1:11 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Хорвоо дэлхий гэдэг худал хуурамчаар дүүрэн,

мөнгөтэй хүчтэй хүмүүс юу хүссэнээ хийж болдог,

гэдгийг мэргэжлийн бокс дандаа харуулдаг,
Агуу Манниг хүртэл ингэж болдгым байна гэдгийг хараад бүүр сэтгэлээр унадаг байна шд,

Пакманыг ингэж жудагтай байж чадаж байгааг нь шүтсэн , агуу л хүн ийм байдаг юм байна даа л гэж бодлоо,
ер нь би Маннигийн эрин үед амьдарч байгаагаараа бахархаж байна.

Top
   
PostPosted: Jun.11.12 9:05 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.02.09 4:20 pm
Posts: 57
Location: China, Kunming
orgil09 wrote:

harin tihh bi bas ugluu sport medee harchaad expertuudin medee unshaad ghad l bla, shine huniig demjih gej ingej bna u(yagaad ingej shiidsen ig ghal bna) uuruu bas yag bichlegiin uzeegui bolhoor sain todorhoilj helj chadhgui l bna, gehdee pacman er hun shig bj rematch d nam zohino o gesen ni goyo l bna pacman ch aguu shuu :wd:
Bradley g haraldaa yalsan hun shig bish tereg ene ter deer suutsan tsarin KO d orson yum shig l haragdaj bna

Top
   
PostPosted: Jun.11.12 10:00 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Боб Арум гэгч хувалзан промотэр л албаар ингэсэн гэж хардаад байгаа ихэнх хүмүүс.

Арумтай хийсэн гэрээ 12 он дуусахтай зэрэгцээд дуусах юм шиг байгаам,
тэгээд Арумтай байлгахын тулд Брадлитэй ахиж тулалдуулж Арум мөнгө олж бас Арум өөрийн гар доорхи шинэ одыг бүтээнэ гэж төлөвлөж мафидаж хийсэн алхам болов уу.

Манни сая сайндаа л 2 раундад ялагдсан.

Арумтай муудалцаад салсан ДеЛа Хоя, Мэйвэдэр, эд нар бүгд л илүү их мөнгө хийцгээсэн, илүү чөлөөтэй болсон.
Манни болохоор жудагтай хүн болохоор хүнтэй муудах дургүй, үнэнч зантай байдаг - өөрөө хохирч байсан ч гэсэн.

Энийгээ Манни болиод энэ хувалзнаас салах хэрэгтэй.

Top
   
PostPosted: Jun.12.12 12:11 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Nov.02.09 4:20 pm
Posts: 57
Location: China, Kunming
orgil09 wrote:
Боб Арум гэгч хувалзан промотэр л албаар ингэсэн гэж хардаад байгаа ихэнх хүмүүс.

Арумтай хийсэн гэрээ 12 он дуусахтай зэрэгцээд дуусах юм шиг байгаам,
тэгээд Арумтай байлгахын тулд Брадлитэй ахиж тулалдуулж Арум мөнгө олж бас Арум өөрийн гар доорхи шинэ одыг бүтээнэ гэж төлөвлөж мафидаж хийсэн алхам болов уу.

Манни сая сайндаа л 2 раундад ялагдсан.

Арумтай муудалцаад салсан ДеЛа Хоя, Мэйвэдэр, эд нар бүгд л илүү их мөнгө хийцгээсэн, илүү чөлөөтэй болсон.
Манни болохоор жудагтай хүн болохоор хүнтэй муудах дургүй, үнэнч зантай байдаг - өөрөө хохирч байсан ч гэсэн.

Энийгээ Манни болиод энэ хувалзнаас салах хэрэгтэй.

aan tiim bhaa baahan Arum gesen nuhriihun talaar ih bichsen bsan yumaa, bas haa saigui biznese 1 rt tawij sportiig alj bh yuma :m4: , daraa tulaan ni 11 sard bha te ter uyed Pacman nam awaasai gehdee Bradley ch bas sain yum bna le

Top
   
PostPosted: Jun.12.12 7:47 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.20.10 12:33 am
Posts: 3132
Location: Haugesund
box sunuud ufc mandaj bna

Top
   
PostPosted: Jun.12.12 9:42 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Брадлитай ахиж үзэх уг нь хэрэггүй шд, угаасаа зодчоод ахиж рэматч хийх тэнэг хэрэг,

гэхдээ л үзэж л таарах байх даа,
уг нь Флойд шоронгоос гарангуут нь үзвэл ч.

Top
   
PostPosted: Jun.12.12 10:57 pm 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Монгол улсын гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв: Би золиослогдсон тамирчин

Нийтэлсэн: 2012-06-12 14:33:41
Image

Дэвжээнд гарахдаа заавал үнэгэн малгай духдуулж, төрийнхөө далбааны өнгө бүхий хувцас өмсөн “Монголын дайчин” хэмээн омгорхдог, миний судсаар монгол цус гүйж байгаа хэмээн цээжээ “дэлддэг” нэгэн бол боксчин Ч.Цэвээнпүрэв. Заримд нь дэндүү үндсэрхэг, нөгөөд нь хэтэрхий сагсуу ч юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ л тэр омогших, бардамнах гавьяатай.

Дөч гарсан эр дөрөө дарсан ат хэмээх эртний үг бий. 42 настай тэрбээр мэргэжлийн бокст 41 тулаан хийхдээ хамгийн сүүлд WВС-гийн мөнгөн бүсний төлөөх тоглолтод ялалт байгуулсан билээ. Цаашид алтан бүс эзэгнэх зорилготой тэрбээр Лондоны олимпод өрсөлдөх дөрвөн дүүгийнхээ цамцны захыг мушгих болсондоо олзуурхаж яваа. Танилтай бол талын чинээ гэгчийн үлгэрээр Цэвээнээ ах мэргэжил нэгтнүүддээ Лондонд бэлтгэл хангах клубүүд болон бас бус асуудлаар туслалцаа үзүүлэх үүрэг аваад байх үеэр нь уулзаж ярилцсан юм.

Манай улсад мэргэжилийн бокс 1996 оноос хойш буюу гавьяат тамирчин Д.Лхагвааг тулааны талбарт хүч сорьж эхэлсэн үеэс хөгжлийн үндсээ тавьсан. Гэтэл өнгөрсөн 16 жилийн хугацаанд хуруу дарам тамирчин мэргэжлийн талбарт тулаан хийж байгааг харахад мэргэжлийн спорт манайхны өмнө хаалттай ертөнц юм шиг санагддаг юм. Та энэ бодолтой санал нийлэх үү?

-Тийм ээ. Мэргэжлийн бокст хүч сорьсон монголчуудын буухиа мэдээж Д.Лхагваагаас эхэлсэн. Түүнчлэн Д.Оюунболд багш маань энэ спортын клубийг байгуулж, Б.Олзод багш мэргэжлийн боксын холбооны тулгын чулууг тавилцсан түүхтэй. Харамсалтай нь 2012 оныг хүртэлх хөгжлийг нь харахад мэргэжлийн бокс Монголд гавьтай дэлгэрээгүй байгаа нь үнэн. Тиймээс ч бид Монгол туургатны мэргэжлийн боксын холбоог байгуулаад энэ асуудлаар БТСГ-т хандахад нааштай хүлээж авсан. Манай холбооны тэргүүлэгч гишүүнээр БТСГ-ын дэд дарга Д.Сүрэнхорлоо сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн спортыг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэйг холбогдох байгууллагууд анхааралдаа авсанд бид баяртай байгаа. Мэргэжлийн бокс бол спортын томоохон төрөл. Гэтэл БТС-ын тухай хуулинд “Мэргэжлийн тамирчин ашиг хонжоо хөөсөн хүмүүс” гэсэн утгатай тодорхойлолт байдгийг юу гэж ойлгох вэ? Шигшээ багт харьяалалтай, бэлтгэлээс өөр ажил хийдэггүй тамирчид мэргэжлийнх биш гэж үү? Эдгээр ялгааг сайн ялгаж салган ойлгох хэрэгтэй.

-Танаас гадна мэргэжилд хүч сорьж байгаа Монголын хэчнээн ширэн бээлийтэн байдаг бол? 15 жилийн тэртээ манай олон тамирчин энэ спортын мөрийг хөөж байсан тухай сонссон юм байна?

АНУ, Англид хэд хэдэн боксчин бий. Тэдний ихэнх нь тухайн орондоо иргэншилтэй болчихсон. Харин миний хувьд Монголынхоо паспортоор гоёдог. Харьяалалдаа авах хүсэлтээ илэрхийлсэн хэд хэдэн улс бий. Гэхдээ Монголоо гэсэн үзэл цусанд минь шингэсэн болохоор, эх орныхоо далбааны өнге бүхий хувцсаар гангарч явдаг учраас өөр гүрний иргэншил авна гэхээр сэтгэлд багтдаггүй юм. Харин эх нутгаа дэлхийд таниулах спортын нэг төрөл мэргэжлийн бокс гэдэгтэй санал нийлнэ. Миний сүүлчийн тулааныг телевизээр шууд дамжуулахад баруун Европод 60 сая хүн үзсэн гэсэн судалгаа бий. Гэтэл Монголд хэдэн хүн үзсэн бол? Энэ спортыг хөгжүүлэх, хойч үеэ бэлтгэх цаг болжээ.

-Та гарын шавиа бэлтгэж эхэлсэн үү?

-Мэргэжлийн боксын төрөлд хойч үеэ бэлтгэх тал дээр төлөвлөсөн ажил их. Мэргэжлийн спорт гэж юу болохыг бие сэтгэлээрээ мэдэрсэн болохоор Монгол туургатны дунд тэмцээн зохиож, дэлхийн хэмжээний тамирчин бэлтгэх зорилго өвөрлөн ажиллаж байна. Манай холбоо ОХУ, Халимаг, Их Британи, Европын боксын зарим холбоотой харилцаа тогтоосон. Би багш биш, тэгээд ч гарын шавь гэхээсээ илүү тухайн хүүхдийг зөв хүн болж төлөвших, нийгэмд байр суурь эзлэх тал дээр юуны түрүүнд анхаарах хэрэгтэй гэж боддог.

Багшаа гэж дуудсан бүхэнд зөвлөгөө өгч, урам зоригоор дэмжихийг хичээдэг.

-Боксчин хэдэн настайгаасаа мэргэжилд орох нь тохиромжтой вэ?

-Тухайн хүнээс шалтгаална. Бага залуугаасаа энэ төрөлд бүхнээ зориулсан нэгэн байхад 30 настайдаа мэргэжилд орсон хүн ч байна. Саяхан АНУ-ын 55 настай, өнгөт арьст боксчин анхны тулаандаа ялалт байгуулсан тухай мэдээлэл уншсан. Тэр хүн шоронд байхдаа боксыг судалж, мэргэжлийн тамирчны хэмжээнд өөрийгөө бэлтгэсэн нь сонирхолтой.

-Лондоны олимп дөхсөн энэ үед уулзаж байгаагийнх “Бээжин-2008”-д Э.Бадар-Ууганыг аваргалахад төрсөн тэр үеийн сэтгэгдпээ хуваалцана уу?

-2008 оны олимпийн үеэр Англид байсан болохоор боксын бүх жингийн тоглолтыг үзсэн. Олимпийн аварга цолтон боксын төрөлд мэндлэхэд баярын нулимсаа барьж чадаагүй. Монголчуудын хүртсэн олимпийн медалийн дунд боксын хоёр хүрэл байсан бол алт, мөнгөн медаль нэмэгдэхийг харсан бид бүгдээрээ азтай хүмүүс. Бадар-Ууган, Сэрдамба нартай хамтран бэлтгэл хийж байсан үеэ дурсахад ч бахдалтай. Лондоны олимпод залуучууд маань өндөр амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Аль ч улсын тамирчид олимпийн бэлтгэлээ сайн хангаж байгаа. Их Британийн боксчид гэхэд л Роберт Макракен хэмээх мэргэжпийн боксын дасгалжуулагчийн удирдлагад бэлтгэл хийдэг. Түүнийг шигшээ багийн дасгалжуулагч болоход сонирхогчийн биш, мэргэжлийн спортын мэргэжилтэн сонголоо гэх мэтээр багагүй эсэргүүцэл гарсан удаатай. Гэхдээ Их Британийн боксчид бэлтгэл сайтай байгаа.

-Ингэхэд та жилийн хэдэн өдрийг Их Британид өнгөрүүлдэг вэ?

-Британид суурьшин амьдарсан үе бий. Одоо бол ирэн очин байдаг. Тэмцээний үед болон бэлтгэл хийх зорилгоор Англид очдог. Тэндхийн боксын клубүүд, дасгалжуулагчдыг сайн мэднэ. Танилын хүрээ өргөн болохоор боксчдодоо чадах чинээгээрээ тусална. Ер нь нутгаа их санадаг болчихож. Монголдоо хийх ажил их байна, эх нутгийнхаа эзэн нь юм шиг амьдармаар байна. Гадаадад байвал эндэхээс хавьгүй илүү цалин авна гэж залуучуудын ихэнх нь бодцог. Гэхдээ хүний дарамтад амьдрах хэцүү биз дээ. Үүнийг би л лав эрх чөлөө гэж хэлэхгүй. Тиймээс эхнэртэйгээ хамт байгуулсан “Эв найрамдлын хүч” гэсэн төрийн бус байгууллагаараа дамжуулан залуучууддаа эх орноо сурталчлан, эрүүл мэндийг сэргийлэх тал дээр ажиллаж байгаа. Бид тодорхой судалгаа хийж, хоёр дахь зөвлөмжөө гаргасан. Манай байгууллага 2012 онд Засгийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулсан ч энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж хараахан эхлээгүй байна. Шинэ юм гэж хуучны мартагдсан зүйлийг хэлнэ гэсэн үг бий. Монгол уламжлалаа сэргээх нь туйлын чухал.

-Таны сүүлийн тулааныг 60 гаруй сая хүн үзсэн гэж ярилаа. Тэгэхээр их орлого олжээ?

-Өндөр борлуулалттай телевизтэй гэрээ хийвэл тулааны ханш өндөр. Сүүлийн тулааныг Английн “Премьер спортс” суваг авсан ч уг телевизийг "Sky Sport ESPN"-тэй яаж зүйрлэх вэ?

-Таны промоутер англи хүн үү?

-Тийм ээ. Бид мэргэжлийн боксыг Монголдоо хөгжүүлж, аваргуудыг эх орондоо тордон гаргавал илүү амжилтад хүрнэ. Энэ спортын хөшигний цаана маш нарийн нууц оршдог. Харин би өөрийгөө золиосны тамирчин гэж хэлнэ. Учир нь мэргэжлийн боксыг жинхэнэ утгаар нь мэдрэхэд олон жилийг зарцуулахдаа бүхнийг золиосолж байж, өдий зэрэгт хүрсэн. Англид очсоноор энэ спортыг яс махаараа мэдрэх нэгэн орчин бүрдсэн хэрэг. Кубын боксчид яагаад мундаг байдгийг, ямар учраас Англид бэлтгэл хийдгийг хүртэл эндээс ойлгосон. Д.Лхагваагийнхаа араас арав гаруй тамирчны хамт БНСУ-д очоод мэргэжлийн боксын зах зухаас мэдэрч билээ. БНСУ-аас ирээд Монголын кикбоксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Алтанпүрэвтэй уулзаж, улмаар Англид очсон явдал миний өмнө томоохон ертөнц нээж өгсөн. Цаашаа Швед, Норвег, Дани хүртэл явж билээ. Энэ бүхэн надад спортын төдийгүй амьдралын туршлага хуримтлуулжээ.

-Та WВС-гийн алтан бүсний төлөөх тулаанаа хэзээ хийх вэ?

-Боломж гарахгүй л байна. Алтан бүсний төлөө Мексикийн Жони Гонсалестай тоглох юм.

-Танд олимпийн наадамд оролцож үзсэн бол гэсэн бодол төрдөг үү?

-Үгүй дээ. Би энэ талаар огт боддоггүй. Ер нь “Би тэгсэн бол, тэгэх байсан юм” гэсэн яриа хийсвэр, зохиомол санагддаг. Харин мэргэжпийн бокс Монголд хөгжихгүй байгаад л сэтгэл гонсойдог. Яагаад энэ том спорт Монголыг тойроод байна вэ.

-Та 42 настай, гэтэл мэргэжлийн дэвжээнд 41 тулаан хийжээ. Дэндүү чамлалттай тоо биш гэж үү?

-41 тулааныг олон жилийн завсарлагатай хийсэн. Өөрөөр хэлбэл, 7-8 жил алдсан үзүүлэлт бий. Зарим жилд нь тэмцээн олдохгүй, эсвэл хоёр жилд нэг тулаан хийх жишээтэй. 100 тулаан хийх хугацаа байсан. Хөлөө хугалсан, гэмтэл авсан, солонгосчуудтай таараагүй гэх мэт олон шалтгаан тоочиж болох. Гэхдээ би дээр хэлсэн дээ, тэгэх байсан гэж ярих амархан тухай. Эцсийн дүнд юу хийж бүтээсэн нь л чухал. Би алдартай тамирчин биш, гэхдээ боксчин Цэвээнпүрэв гэхээр цөөн ч гэсэн хүн таних байх. Харь газар хүнд ажил хийж байгаа нэгэнд миний тулаан хүч нэмдэг ч юм бил үү? Өөрийнхөө амьдралын тухай цуврал нэвтрүүлэг, дурсамж ном хийж эхэлсэн. Өөрийгөө сурталчлах биш, хойч үедээ үлгэр дууриалал үзүүлээсэй гэсэндээ энэ бүхнийг хийж байгаа юм. Англид хийсэн сүүлийн тулаанд мөнгөн бүсний аварга болоод зогсож байхдаа Лондоны олимпод оролцох тамирчдын амжилтын буухиа болог гэж бэлгэдсэн шүү.

-Их Британид олон жил амьдарсан юм чинь англи хэлэнд ус цас байх...

-Харилцааны хэлтэй. Төгс бус ч гэсэн бүх талаар өөрийгөө ойлгуулж чадна. Мэдээж хэлний авьяастай хүний дэргэд миний англи хэлний чадвар гэж юу байх вэ?

-Танд кинонд тоглох санал ирсэн гэлүү?

-“Төмөр лам” хэмээх кинонд монгол залуугийн дүр бүтээх санал ирэхэд нь хүлээж авсан. Мөн саяхан АНУ-ын нэгэн витаминыг сурталчилсан. Энэ бүх мэдээллийг миний цахим хуудаснаас үзэх боломжтой.

-Та хоёр хүүхэдтэй бил үү?

-14 настай охиныг минь Энхдолгор, таван настай хүүг минь Батхаан гэдэг. Хүү минь Их Британид төрсөн, тиймээс баруун Европыг байлдан дагуулсан Бат хааны нэрээр нэрлэсэн юм.

-Та хэд хүртлээ мэргэжлийн дэвжээнд хүч сорих вэ?

-50 хүртлээ тоглох бодолтой. Надад бокс тоглох нэг хувийн авьяас заяасан байж магадгүй. Харин тэр авьяасаа 90 гаруй хувийн хөдөлмөрөөр тордсон гэж боддог. Хөдөлмөрлөж байгаа хүн үр дүнд заавал хүрдэг гэдэгт би итгэдэг. Харин нас гэгч богинохон. Анзааргагүй явахад 20, 30, 40, 50 гарчихсан, дараа нь таяг тулсан явах нь энүүхэнд байх. Тиймээс цаг хугацаатай өрсөлдөн ажиллахыг залуустаа уриалья. Мөн спортын мэдээллийг шуурхай хүргэдэг Монголын спортын цорын ганц сонин “ТЦ”-ийнхаа хамт олонд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

Б.Өлзийтогтох

Эх сурвалж: "Таван цагираг"

Top
   
PostPosted: Jun.14.12 11:04 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 3:33 am
Posts: 13219
Манай хүн Америкийн алдарт HBO -гоор гарч МОНГОЛЫН ДАЛБААНЫХАА УРД ТАЛД Улаанбаатар, Монгол, ДЭЛХИЙН АВАРГА гэж зарлуулан дэлхийн хамгийн алдартай тайлбарлагчдаар гарч дэлхий дахины үзэгчдэд хүрсэн тоглолт.
Мань хүн энэ тоглолтонд хожигдсон ч гэсэн энүүгээр орсон гэдэг нь том амжилт, залуугаараа Америкт ирсэн бол Пакман хавьцаа л байх байсан агуу хүн дээ. :wd:

Top
   
PostPosted: Jul.15.12 10:24 pm 
Offline
¤ Sumo Analyst

Joined: Sep.29.03 10:53 am
Posts: 3503
Location: Хvй Мандал дэвжээ
http://sportsillustrated.cnn.com/2012/o ... index.html

_________________
www.sumo.or.jp/eng/index.html

Top
   
PostPosted: Jul.19.12 3:59 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: May.13.12 11:19 pm
Posts: 94
Location: S.A.S.
Mongold boxsiin Sain surgalttai gazar bga yu bi 17 toi boxoor hicheelleer bna xxe :D

Top
   
PostPosted: Jul.19.12 4:23 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491

iimerhuu yariltslaga baival taviad baigarai sonirholtoi baina. :wd:

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Oct.24.12 9:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Боксоор явбал жин нэмэхэд тустай боловуу? Эсвэл бүр турдын боловуу?

Top
   
PostPosted: Oct.24.12 10:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
turah baih.

_________________
www.hicheel.com

Top
   
PostPosted: Nov.10.12 5:49 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: May.05.04 4:59 pm
Posts: 222
Tseveenpurev unuudur yu bolson be uzsen harsan surag sonsson hun bnuu

Top
   
PostPosted: Nov.10.12 11:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
x wrote:
Tseveenpurev unuudur yu bolson be uzsen harsan surag sonsson hun bnuu

Ялагдсан гэсэн. Сайн тулалдсан гэж байсан.

Top
   
PostPosted: Dec.09.12 3:03 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.17.08 8:51 pm
Posts: 5364
Location: Хийдэл
яаа сая филифинний боксчид 2лаа нухуулчлаа.жинхэнэ тулаан боллоодоо

_________________
בלוי ויטאָבוס
valise בלוי

Top
   
PostPosted: Feb.20.13 10:17 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Nov.04.05 4:16 pm
Posts: 11157
za enuuger chn 2 3 jil hicheellesiin bnshu neeree... bairnii door bdg jiriin 1 box club bsn bolhoor dandaa bairnii ueiinhen ah nartai l arvalzdag bj bilee... devjeen dr 1 2 tsohiulchaad shartai 1 n shuud garaad urgeljluuleed l........

_________________
Тулаанд шонхорууд л нисдэг

Top
   
PostPosted: Sep.26.13 10:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 1:10 pm
Posts: 9934
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Удахгүй дэлхийн аварга болох гэж байна.

Монголоос оролцож байгаа тамирчид:

49 кг Г.Ган-Эрдэнэ
52 кг Х.Энхдэлгэр
56 кг Н.Төгсцогт
60 кг Ж.Отгонжаргал
64 кг У.Мөнх-Эрдэнэ
69 кг Б.Түвшинбат
75 кг Н.Шинэбаяр
81 кг С.Эрдэнэбаяр

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе

Top
   
PostPosted: Sep.26.13 11:09 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jun.17.07 1:57 pm
Posts: 3691
Location: Бурханы бүтээл....
Энхдэлгэр явахгүй шүү дээ....

_________________
Nope…

Top
   
PostPosted: Oct.07.13 12:28 am 
Offline
¤ PRo.PLayER
User avatar

Joined: Dec.17.03 9:51 pm
Posts: 3289
Location: Kristiansand, Norway
Манай Түвшинбатын нас ч хэцүүдлээ дээ. 1 юм дуулгачаасай..

_________________
[mN] for life!

Top
   
PostPosted: Oct.14.13 10:32 am 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.07.04 12:25 pm
Posts: 5852
Location: Нэг шат ахин урагшилж байна.
Манайхан юу болж байна?

_________________
MarSon \_ :-D_/

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 18 9 10 11 1214 Next

All times are UTC+09:00

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited