#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.17 2:55 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14
Author Message
PostPosted: Oct.21.14 11:40 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Aug.08.11 6:03 pm
Posts: 33
Бид 2014 онд тавьсан гол зорилгоо биелүүлсэн
http://sport.news.mn/content/192666.shtml

Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин П.Сэрдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хэдхэн хоногийн өмнө Азийн наадам өндөрлөж, Монголын боксчид 66 жилийн түүхэнд байгаагүй амжилтаа гаргасан. Холбооны болон таны зүгээс энэ удаагийн Азийн наадмын зохион байгуулалтад ямар үнэлгээ өгч байна вэ?

-Зохион байгуулалтын хувьд бол маш тааруу болсон гэж дүгнэж байгаа. Гуанжоу, Дохагийн Азийн наадмын хажууд дэндүү сул. Энэ чинь манай тивийн олимп шүү дээ. Солонгос улс гурав дахь удаагаа уг нэр хүндтэй тэмцээнийг хүлээн авсан. Тэр утгаараа нэлээд туршлагатай байх ёстой. Харамсалтай нь, санаатай болон санамсаргүй алдаа маш их гаргалаа. Энэ мэтчилэн шүүмжлээд байвал их юм байна. Харин Монголын баг тамирчид түүхэнд байгаагүй дээд амжилтаа үзүүллээ. Таван алтан медаль авсан нь анхны тохиолдол байлаа. Сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй баг маань яалт ч үгүй бидний бахархлын нэг хэсэг боллоо. Ямар гайхалтай, эрч хүчтэй тоглолт үзүүлснийг монгол орон даяар харсан шүү дээ. Мөн олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай маань боксын түүхэнд байгаагүй амжилтын эзэн болсон. Дээрээс нь мэдээж эмэгтэйчүүдээс маань М.Нандинцэцэг хүрэл медаль авлаа. Цаашид эмэгтэй бокс дээрээ илүүтэй анхаарал хандуулж, илүү олон тамирчинг шигшээ багт хамруулах нь зүйтэй гэж үзэж байна. Манайх яг одоогоор бол олимпийн гурван жинд л шигшээ баг барьж байгаа юм. Үүнийгээ нэмэх шаардлагатай гэдгийг харлаа. Бас эмэгтэйчүүдийнхээ оролцох тэмцээн уралдааны тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг мэдсэн. Мөн сайн тамирчдаа бэлтгэхийн тулд хамтрагчдыг нь сайн бэлдэх хэрэгтэй болж байна. Зөвхөн шигшээ багийн тамирчид гэлтгүй хамтрагчид буюу хоёр, гурван номерын тоглогчдыг тэмцээнд уралдаанд оролцуулах нь чухал байгаа юм.

-Гавьяат тамирчин Н.Төгсцогтын ялагдлын талаар сайн, муу янз бүрээр л ярьж байна. Энэ талаар?

-Бэлтгэл нь яг сайхан таарсан байсан. Гурван үе тулалдахад ямар ч ядарсан шинж байгаагүй. Солонгосын тамирчныг гурван үеийн турш илүүрхсэн нь бичлэгээс ч тодорхой харагдана. AIBA-гийн дүрмэнд зөвхөн рингний шүүгчид хандаж протесс бичихээр заасан байгаа юм. Нэг ёсондоо рингний шүүгчийн буруугаас болж ялагдвал түүнд протесс бичиж болно. Харин хажуугийн шүүгчдэд хандаж протесс бичиж болохгүй гэсэн заалт бий. Одоогийн шүүлт мэргэжлийн бокстой төстэй болж эхэлсэн. Сонирхогч гэж ялгаж байгаа зүйл нь майк, шорттой, бээлий нь арай зузаан. Энэ нь сонирхогч болон мэргэжлийн боксын гол ялгаа юм.

-Боксын шинэчилсэн дүрэм тамирчдын амжилтад хэр халгаатай байна вэ?

-Шүүлтийн дүрэм бол шүүгчгүй орны тамирчдад маш халгаатай. Манай улс л гэхэд гурван одтой шүүгчтэй мөртлөө томоохон тэмцээн уралдаанд манайхаас шүүгч томилохгүй байна шүү дээ. Тэгэхээр тухайн тамирчин өрсөлдөгчөө нам цохихгүй л бол шүүгчийн нөлөөгөөр ялагдал хүлээх магадлал өндөр болсон. Миний бодлоор луйвар ороход амархан болжээ.

-Манай долоон боксчин дараалан ялагддаг өдрийг манайхан “Хар мягмар гариг” гэж нэрлэсэн байна. Үнэхээр хүнд байсан биз?

-Тэгэлгүй яах вэ. Тэр бол маш хүнд өдөр болж өнгөрсөн. 49 кг-ын жинд Г.Ган-Эрдэнийг хожно гэдэгт итгэлтэй байсан ч ялагдсан. 51 кг-д М.Нандинцэцэг Казахстаны боксчинд луйвардуулж мөнгөн медалиа алдсан. Тэр тамирчинг манай Нандиа нутаг дээр нь очиж ялж байсан юм. Н.Төгсцогтыг хэрхэн ялагдсаныг бүгд нүдээрээ харлаа. 64 кг-д Б.Чинзоригийн хувьд хөмсөг нь задарснаас болж медалиа алдсан. 75 кг-д өрсөлдсөн Н.Шинэбаяр ч мөн адилхан. 69 кг-д Б.Түвшинбатын хувьд дэлхийн шилдэг боксчинтой сайн тулалдсан ч ялагдсан. Бусад жин дээр найдвар тавиагүй нь үнэн. Ямар ч байсан боломжийн хэмжээнд өрсөлдөөд тэмцээнээ дуусгасан.

-Манай улсад хүнд жингийн тамирчид дутмаг юм шиг санагдлаа. Энэ тал дээр анхаарал хандуулахын тулд юу хийх ёстой юм бол?

-Тууштай бэлтгэл хийгээд яваад байх хүн үнэндээ алга. Нэг жинд ганцхан хүн байхаар сайжирна гэхэд хэцүү л дээ. Гадаадад өөр орны тамирчидтай л бэлтгэл хийхгүй бол дотооддоо ганцаараа бэлтгэл хийгээд амжилт олно гэдэг худлаа. Тиймээс дараа дараагийн жилд хүнд жинд аль болох олон тамирчин бэлтгэхийн тулд холбооны зүгээс анхаарал хандуулна.

-2014 он боксынхонд хэр өгөөжтэй байв. Хоёр сарын дараа шинэ онтой учран золгох нь?

-Юун түрүүнд манай холбооны ерөнхийлөгчөөр Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ ажиллах болсон. Холбооны хувьд нэлээд сайн баг бүрдсэн гэж дүгнэж байгаа. 2014 оны бидний гол зорилго бол Азийн наадам байсан. Алтан медаль авах зорилт дэвшүүлсэн нь биеллээ оллоо. Одоо эмэгтэй баг тамирчид маань удахгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гээд бэлтгэлээ базааж байна.

-Хэзээ, хаана болох вэ. Ямар бүрэлдэхүүнтэй оролцох вэ?

-Ирэх сард Солонгосын Чэжү хотод болно. Манай улсын хувьд найман жинд тамирчнаа оролцуулна. 48 кг-д Э.Болортуул, 51 кг-д М.Нандинцэцэг, 54 кг-д Б.Гүндэгмаа, 60 кг-д Б.Сувд-Эрдэнэ, 64 кг-д Э.Уянга, 69 кг-д Б.Баярцэцэг, 75 кг-д Э.Ундрам, мөн гурван дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй байгаа. Баг тамирчдыг миний бие ахална. Чэжүд болох тэмцээний өмнө AIBA-гийн хурал болно. Уг хуралд манай холбооны ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Бадар-Ууган, мөн миний бие оролцох юм. Ерөнхийлөгч маань холбоо удирдсанаас хойш AIBA-гийн хуралд оролцож, удирдлагуудтай анх удаа албан ёсоор уулзах гэж байна. Уулзалтын хүрээнд хэд хэдэн асуудлаар санал солилцохоор төлөвлөсөн.

-Ирэх он бол мэдээж боксын тамирчдын хувьд хамгийн чухал жил байгаа. Бүх зүйл улсын аваргаас шалтгаалах нь ойлгомжтой. Ямар төлөвлөгөө боловсруулсан бэ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээ нэгдүгээр сард зохион байгуулна. Улсын аваргад түрүүлснээрээ манай тамирчин л ДАШТ-д оролцоно. Бүх тамирчин үүнийг мэддэг. Тиймээс манай боксчид одооноос өөрсдийгөө бэлтгэж эхэлсэн байх. Ер нь бол ирэх оноос зөвхөн нэг номер гэлтгүй хоёр, гурван номерын тамирчид, мөн өсвөр, залуучуудаа гадагшаа тэмцээнд уралдаанд тогтмол оролцуулах бодлого барьж байна. Хамгийн наад зах нь хойд хөршид болж байгаа тэмцээн уралдаанд тогтмол оролцуулахаар төлөвлөсөн. Учир нь, он гарангуут ОХУ-д манайхан визгүй зорчдог болно шүү дээ. Энэ боломжийг ашиглаж тус улсад болж байгаа тэмцээн уралдааныг алгасахгүй байхыг эрмэлзэж байна. ОХУ ч маш олон тэмцээн зохион байгуулдаг. Гадагшаа тэмцээнд их явах тусам тухайн тамирчны ур чадвар мэдэгдэхүйц өөрчлөгддөг. Тиймээс хоёр, гурван номерын тамирчдадаа гол анхаарлаа хандуулахөөр төлөвлөж байна. Оросруу л яваад байхад манай залуучууд маш богино хугацаанд сайжирна. Визгүй болно гэдэг нь спортынхны хувьд том давуу тал болж байгаа юм.

Эмэгтэйчүүдээ жилд нь 6-8 тэмцээнд оролцуулах зорилготой.

-Тэмцээн уралдаанд тамирчдаа явуулахад зардал мөнгөний асуудлаа яаж зохицуулдаг юм бол?

-Улсын төсөв бол зөвхөн шигшээ багийнханд л зориулагдсан. Шигшээ багт данстай, тэндээс цалин авдаг тамирчдад хамааралтай. Тэгээд ч хүрдэггүй. Тэгэхээр холбоо өөрсдөө төсвөө бүрдүүлдэг. Д.Бат-Эрдэнэ ерөнхийлөгч орж ирснээс хойш манай холбоо олон дэд ерөнхийлөгчтэй болсон. Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр “Брау Хаус”-ын захирал С.Отгонбаатар, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган нар ажилладаг. Дэд ерөнхийлөгчөөр “Империал Кастл” компанийн ерөнхий захирал Т.Мөнхбаяр, “АПУ” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Модун хаан” группийн ерөнхийлөгч Д.Хишигжаргал, “Шивээ Овоо”-гийн гүйцэтгэх захирал О.Отгонбаатар, “МИАТ”-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан, ШУТИС-ийн тэргүүн проректор Д.Батчулуун, “Мон Уран”-ы ерөнхий захирал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “SBMgl” компанийн захирал Чойжилжав гэсэн 10-аад дэд ерөнхийлөгчтэй. Эдгээр хүмүүсийн тусламжтайгаар тэмцээнд уралдаанд оролцох тамирчдынхаа санхүүгийн эх үүсвэрийн тодорхой хувийг бий болгож байна. Өмнө нь манай холбоо дэд ерөнхийлөгч огт байгаагүй. Дэд ерөнхийлөгчтэй болсноор баг тамирчид маань өмнөхөө бодвол тэмцээн уралдаанд оролцож байгааг онцлох хэрэгтэй. Энэ дашрамд, манай холбоонд нэгдэж, боксын спортыг хөгжүүлэхийн тулд гар бие оролцож чин сэтгэлээсээ туслалцаа, дэмжлэг үзүүлж байгаа удирдлагууддаа нийт боксын тамирчдынхаа нэрийн өмнөөс баярлалаа гэж хэлье. Та нарынхаа энэ их итгэл, дэмжлэгийг үргэлж зүтгэлээр хариулж, цаашид олон медаль авч баярлуулна гэж хэлмээр байна.

Эх сурвалж: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” сонин


Top
   
PostPosted: Mar.14.15 12:28 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.10.02 4:24 pm
Posts: 4937
Location: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Tugstsogt onoodor pro boxing debut hiij ene zaluutai toglohiim bna, 4 round l gejiina .. Tsag orchim yawah zaitaim.. ochij uzehuu yahuu geel baijiina..

http://instagram.com/p/0JRAKuj0Ok/

_________________
http://facebook.com/khundaga


Top
   
PostPosted: Mar.14.15 1:23 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн
User avatar

Joined: Jul.30.11 8:52 pm
Posts: 2565
Location: Ulaanbaatar
Tugsuuduu amjilt huseyde.

_________________
DEFCON: Everybody Dies


Top
   
PostPosted: Mar.14.15 9:12 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: May.18.10 6:55 pm
Posts: 1664
Location: Middle-earth
Эхний раундад КО-р яллаа.


Top
   
PostPosted: Mar.14.15 12:24 pm 
Offline
FAN OF WADE
User avatar

Joined: May.26.10 7:30 pm
Posts: 4763
Location: www.maf.mn
Сайн байна шд

_________________
E5400/G41/4G/GTX440/250G :))


Top
   
PostPosted: May.11.16 2:09 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Jan.31.07 1:11 am
Posts: 331
Боксын секц дугуйлан клубуудын хаяг байршил нтр бнуу хүмүүсээ

_________________
чарлизипэр


Top
   
PostPosted: Aug.29.16 10:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Mgld sektsend sparring hiihed beeliinii jin hardag uu? Er ni neg l beeliitei meshokoo ch nudeed, sparring ch hiideg uu?


Top
   
PostPosted: Jul.27.17 10:47 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Jul.16.17 9:10 am
Posts: 5
kickboxoor hicheellej bga hvn bnuu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 346 posts ]  Go to page Previous 110 11 12 13 14

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited