#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 3:29 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 191 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next
Author Message
PostPosted: Sep.04.06 8:33 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Охид бvсгvйчvvл та нартаа сонирхолтой байж магадгv;й гэж бодсоны vндсэн дээр сэтгэл зvйч Барбара Де Анжилос -ын бичсэн "Эмэгтэй хvн бvрийн мэдэх ёстой эрчvvдийн тухай нууц" номыг тоилуулахаар шийдлээ. Алдсан эндсэн зvйл байвал тvмэнтээ уучлаарай.

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by Сараан on Nov.27.11 6:32 pm, edited 5 times in total.
тэмдэг солив


Top
   
PostPosted: Sep.04.06 8:34 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Гарчиг

Оршил

Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих эрчүүдийн тухай нууц
1. Эрчүүд “Эцсийн хязгаар”
2. Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том 6 алдаа
3. Сэтгэл хөдлөлийн хоосон орон зай

Эрчүүдийн тухай нууц
4. Эрчүүдийн хамгийн том 3 нууц
5. Эрчүүдийн тухай болон сексийн тухай нууц
6. Эрчүүдийн дур хүслийн унтрахад хамгийн ихээр нөлөөлдөг 20 хүчин зүйл

Эрчүүд болон эмэгтэйчүүдийн нууц
7. Эр хүнтэй харьцах харьцааны нууц
8. Хайртай залуугаа нээлттэй болоход нв туслах арга замууд
9. хэрхэн өөрийн хүсэж мрөөдөж байсан шигээ хүчирхэг эмэгтэй болох вэ.




Оршил

Эр хүний тухай бүгдийг өгүүлсэн, тэдэнтэй яаж харьцвал зохих талаар бүхнийг бичсэн гарын авлага байдаг ч болоосой гэж хэзээ нэгэн цагт та хүсэж байсан уу? Талх шарагч, автомат хариулагч зэргийг худалдан авахад ямагт эдгээр зүйлсийг хэрхэн зөв зохистой хэрэглэх, тэдгээрийн аюулгүй ажиллагааны талаарх мэдээлллийг өгсөн жижиг гарын авлагын хамт өгсөн байдаг. Гэтэл эрчүүдийн тухай ном сэтгүүл юу билээ? Тэгээд ч бид эрчүүдийг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсдэг.
Амьдралын турш та ч би ч өдөр бүр л бидний хань ижил, найз нөхөд, дарга захирал, ажилтай, хамтран зүтгэгч, хөвгүүд маань гээд олон эрчүүдтэй харьцаж байдаг. Бид тэднийг ойлгохыг хичээж, тэдний төлөө санаа тавьж, тэдэнтэй ойр дотно харьцаж, тэднийг хайрлаж байдаг ба тэднээс хариу хайр нэхэж, тэднээр хайрлуулахыг хүсэж байдаг. Энэ хүсэл маань биелэж байвал бид эрчүүдийг гайхалтай хүмүүс гэж үзэн, тэдэнгүйгээр өөрсдийнхөө амьдралыг төсөөлж чадахаа больдог. Харин дээрхи хүсэл маань биелэхгүй байгаа тохиолдолд бид эрчүүдийг бүтэхгүй хүмүүс хэмээн үзэж, тэдэнтэй харьцдаггүй байвал дээр гэж үзнэ.Та зарим үед надтай адил горьдлого тасран, гайхшаа барж “Энэ залууг байсан газар луу нь явуулья, тэр лав эрүүл ухаантай биш байх,?” гэх ч юм уу “Энэ ч цаашдаа бүтэхгүй хүн байна, Би лав түүний учрыг олж чадахгүй нь” гэж боддог байх.
Амьдралын чинь туршид эмэгтэй хүний тань хувьд эр хүнтэй харьцах 3 сонголт байна:
Сонголт 1 Хань чинь таныг гомдоож, уурлуулж байгаа талаар гомдоллон, бусдад энэ тухай ярих. (Энэ нь хэдэн цагийн зугаа болохоос биш хэсэг хугацааны дараа ямар ч үнэ цэнэгүй зүйл болж хувирна. )
Сонголт 2 Ханиа үүрд орхиж, сэгсгэр хөөрхөн нохой худалдан авах (Хямдхан бас харьцангуй бага анхаарал халамж шаардах боловч таныг сэтгэл дүүрэн жаргалтай байлгаж чадахгүй л болов уу)
Сонголт 3 Та эрчүүдтэй хэрхэн харьцах, тэднийг хэрхэн ойлгох явдалд суралцаж, өөрийн хүсэж байсан тэр л эр хүнтэй харьцааг эр хүнтэй тогтоохоор шийдэх

Би сүүлийн 15 жилийн турш амжилттай харьцаа тогтоохыг хүссэн, тэр сайхан харьцааг чухам юу нураадаг болохыг мэдэхийг хүссэн олон мянган эрэгтэй, эмэгтэй хүмүүчтэй хамтран ажилласан юм. Эр хүнийг ойлгоно гэдэг асуудал нь надаас урт удаан хугацааг шаардсан юм. Энэ ь миний хувьд маш их бэрхшээлтэй, сэтгэлийн минь ихэд зовоосон аян байсан бөгөөд эрэгтэй хүмүүстэй харьцах явцдаа би олон ч алдааг гаргаж байсан. Гэвч тэмцэл зүтгэлийн маань үр дүнд надад эр хүнийг ойлгох чадвар бий болж амьдралыг минь өөрчилсөн бөгөөд үүнийгээ тантай хуваалцахыг хүсч байна. “Эмэгтэй хүн бүрийн мэдвэл зохих эрчүүдийн тухай нууц” ном маань танд хүсэн хүлээж буй эр хүнээ олж авахад тань тусалж чадна гэдэгт найдаж байна. Магадгүй танд хүсэл мөрөөдлийн ханхүүтэйгээ хайр сэтгэлийн нандин холбоо тогтооход тань тусалж болох юм.

[align=right]edited by nassa[/align]

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by irk on Mar.05.07 10:01 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.05.06 2:42 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Ямар учраас эмэгтэйчүүд эрчүүдээс хамааралтай болдог вэ?

Эрчүүд “Эцсийн хязгаар”

Та өөрчлөгдөж буй цаг үед амьдарч байна.
Хятад ардын үг


Та өөрийгөө харь гариг ру аялж бауй шинжилгээний башийн нэгэн гишүүн гэж төсөөлөөд үз дээ. Харин та тэнд амьдрагсад нь бидэнтэй ижил төстэй хүмүүс гэдгээс өөр зүйл мэдэхгүй. Сансар огторгуйгаар удаан аялсны эцэст танай хөлгийнхөн харь гариг дээр хөл тавьжээ. Хөлөг онгоцноосоо гарахад чинь та нарыг бидэнтэй ажилхан хүмүүс угтаж авах болно. Баярламаар зүйл гэвэл тэд нар яг л бидэнтэй адил хэлээр ярьдаг ажээ.
Ингээд л та ямар нэг зүйлийн тухай тэдэнтэй ярилцаж, харилцаа тогтоохыг оролдох ба эхлээд танд бүх зүйл болж бүтэж байгаа мэт санагдах боловч цаг хугацаа өнгөрөх тусам таны харь гаригийнхантай харьцах харилцаанд хурцадмал байдал газар авч байгааг та ойлгоно. Тэдгээр харь гаригийнхан таны хэлийг ойлгодог ч гэлээ, таныг нэг зүйл ярихад чинь шал ондоо зүйл болгон сонсох, таныг хүсэж сонирхож байгаа зүйлээ илэрхийлэхэд чинь шүүмжлэл гэж ойлгох мэтээр хурцадмал байдал үүснэ.

Та тэднийг өөр хоорондоо хэрхэн харах ба та болон тэдний хоорондын ялгаа улам л илэрхий тод болж ирнэ. Таны суралцаж ирсэн дадал тань хамтран ажиллах болон сэтгэл хөдлөлөө хуваалцахыг үнэлдэг явдал байдаг бол харин тэд үргэлж л өөр хоорондоо өрсөлдөн тэмцэлдэж байдаг. Мөн та зүрх сэтгэл, жаргал зовлонгоо бусадтай хуваалцахыг хүсдэг байхад, харин тэд өөрсдийнхөө хүсэл сэтгэлийн нуун дарж, зөвхөн хичээнгүйлэн шургуу ажилладаг ажээ. Эдгээр ер бусын хүмүүстэй та цаг хугацааг хамтдаа өнгөрөөх тусам хавчигдан гадуурхагдаж байгаагаа мэдрэх болно. Эцэст нь та болон танай шинжилгээний багийнхан энэ хачин газраас явахаар шийднэ.

Эдгээр хүмүүс айлчлалын чинь туршид ямар ч урам зоригийг та нарт өгөөгүй элэгсэг найрсаг үг хэлж байгаагүйн учир та нарыг эндээс явахад чинь тэд нарыг эндээс явахад чинь тэд нарыг баяртай байх болно гэдэгт та итгэлтэй байдаг. Гэтэл эсрэгээр та бүхнийг гайхшруулсан зүйл гэвэл та нарыг явах болсноо хэлэхэд тэд маш ихээр уйтгарлан битгий яваач, та нартай өнгөрүүлсэн мөч бүхэн маш сайхан байсан хэмээн гуйх болно. Гэвч та тэдний хүсэлтийг хүлээж авахаас татгалзан дотроо маш их гайхсаар хөлөг онгоцондоо суух бөгөөд онгоцны хөдөлгүүр асаж, эх дэлхийнхээ зүг хөөрөх мөчид та “ Эд нар үнэхээр урьд өмнө нь уулзаж байгаагүй хачин гайхалтай хүмүүс юм.

Хэлж ярьж байгаагаасаа өөр зүйлийг хүсэж мэдэрч, бодож сэтгэж байдаг, хайхарч анзаарахгүй байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэгтээ санаа тавьж анхаарч байдаг, биднийг дэргэд нь бахад таагүй байсан юм шиг байсан мөртлөө явах болохоор аз жаргалгүй болон хувирч байдаг! Сонин л юм? Айлчлал хийхэд таатай л байлаа, гэвч би тээнтэй хамт байхыг хүсэхгүй байна..” гэж өөрөө өөртөө хэлнэ.

Эрчүүдийн ертөнцөөр аялцгаая.

Эдгээр харь гаригийхныг бидний дунд амьдарч байгаa эрчүүд гэж ойлгож болохыг та гадарлаагүй байж магадгүй юм. Эмэгтэй болон эрэгтэй хүий физиологи , биологи болон социологийн онцлог ялгаануудыг харьцуулж үзвэл эрчүүдийг харь гаригийн хүмүүс гэхэд болохйгү зүйл үгүй. Хаа нэгтээх харь гаригийн нутгаас ирсэн , таны үнэлж ойшоодог зүйлээс огт өөрийг үнэлдэг, танаас өөрөөр бодож сэтгэдэг, өөр зан үйлтэй, харилцах харилцаа нь ч гэсэн огт адилгүй нэгэнтээ хамт байна гээд та төсөөлөөд үз дээ. Ямар ч боломжгүй мэт санагдаж байгаа биз? Гэтэл бид өдөр тутмынхаа амьдралд дээрх зүйлийг л хийхийг оролдож, хицээж байдаг бөгөөд тэр бүхэнтэй зохицон амьдарч чаддаг нь гайхалтай бөгөөд үнэн билээ!

Эрчүүд эмэгтэйчүүдийн хоорондох ялгаа нь олон зууны туршид байсаар ирсэн бөгөөд энэ тухай нэгдүгээр бүлэгтээ өгүүлэх болно. Мянга мянган жилийн туршид эмэгтэйчүүд тэдгээр ялгаатай, адил биш байдлыг хүлээн зөвшшөрч, тэдгээр таарч тохирсон өөрсдийн дүрэмтэй болсон байлаа. Гэвч 20-р зууны эхээр хувьсгал гарч, эрх чөлөөтэй болохыг хүссэн юм. Ингээд эмэгтэйчүүд эрх чөлөөтэй болохын тулд ээж, эмээ, элэнц эмээ нарынхаа дагаж мөрдөж байсан дүрмийг эвдэж эхлэв. Төрөлтийг хянах арга замууд болон ажил эрхлэлтийн асуудал нь эмэгтэйчүүд эдийн засгийн болон нөхөн үржихүйн эрх чөлөөг олгож, эрчүүдээс хамаарах хамаарлыг нь багасгасан билээ.

Энэ үеэс эрчүүд, эмэгтэйчүүдийн хоорондох зөрчилдөөнтэй байдал улам хурцадсан байна. Эрчүүд эмэгтэйүүдийг номхон хүлцэнгүй байлгаж, өөрсдийн хяналтанпд оруулахыг хүсдэг. Харин эмэгтэйчүүд “ Үгүй дээ, одоо би тэр замаар чинь явмааргүй байна. “ гэж хэлэх болжээ. Гэтэл эмэгтэйчүүд бид “шинэ эмэгтэйчүүд” байхын тулд юу хийх ёстойгоо тааварлах ч үгүй байсан нь үнэн билээ. Түүгээр ч барахгүй эмэгтэйчүүд хийж буй алхамдаа ихээхэн эргэлзэж байсан бөгөөд энэ эргэлзээ тээнэгэлзээ нь эрчүүдийн бүр их төвөгтэй байдалд оруулжээ. Бид нэг л ижижл тоглоомоор тоглож байсан боловч хуучин лүрмээ бүгдийг нь хаясан боловч шинэ дүрмийг бүрэн төгс гаргаж чадаагүй байна. Нэгэн мөчид бид эрх чөлөөтэй байхыг хүсч өөрсдийгөө бие ан авч явж чаддаг ч, ажлын байрны үүдэнд юм уу аль нэг хаалган дээр эр хүн хаалга нээн өгч хүндэтгэл үзүүлэхийг хүлээж байдаг. Бид эрчүүдийг нээлттэй байж зовлон жаргалаа бидэнтэй хуваалцахыг хүсдэг ч тэднийг сул дорой талаа харуулж эхлэхэд нь бид холдон зугтдаг. Энэхүү хос стандарт маань бидэнд төвөг удаж, эрчүүдийг цухалдахад хүргэдэг байна.

20-р зууны эмэгтэйчүүд бид санхүүгийн болон мэргэжилийнхээ ахиц дэвшлийн төлөө хичээн зүтгэсээр байна. Гэвч эрчүүдтэй харьцахдаа бид үргэлж эргэлзэн тээнэгэлзэж , бүр ямар ч юмыг өөрчилж амжилтанд хүрч чадаагүй юм шиг сэтгэгдэл бидэнд төрдөг. Саяхан надад нэгэн маш амижлттай бизнес эрхэлдэг эмэгтэй “Би хувийн байшинтай болж хэрхэн хэдэн зуун мянган доллар олох хэрхэн яаж ажиллахаа мэднэ. Гэтэл эр хүнтэй хэрхэн яаж сайхан харилцаа тогтоож болохыг огт ойлгохгүй юм.” гэж хэлсэн юм. Бусад олон эмэгтэйчүүдийн адилаар энэ эмэгтэйн хувьд эр хүн бол “Эцсийн хязгаар” бөгөөд энэ нь бидний суралцаж бас бусдыг сургаж чадахгүй нэгэн шидэт гайхатай хэсэг билээ.

Энэ бол эрчүүдийг муу хэлэх гэсэн ном биш юм. Мөн эрчүүдийг шуумжилж, тэдний зан авирыг буруутгах санаа өчүүхэн ч агуулаагүй болно.


ХАРИН ЭРЧҮҮДИЙГ ЭР ХҮНИЙХ НЬ ХУВЬД ХЭРХЭН ҮНЭЛЖ, ОЙЛГОХ ТУХАЙ ҮНЭЛЖ ОЙЛГОХ ТУХАЙ ӨӨРТ БАЙГАА ҮНЭЛЖ БАРШГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ МЯНГА МЯНГАН ЭМЭГТЭЙЧҮҮДТЭЙ ХУВААЛЦАЖ, ТЭДЭНД ЭРЧҮҮДТЭЙ НАЙРСАГ ХОЛБОО ТОГТООХ АРГА ЗАМЫГ ЗААЖ ӨГӨХ БИЛЭЭ.


[align=right]edited by nassa[/align]

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by irk on Mar.05.07 10:03 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.06.06 12:05 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эрчүүд яагаад биднээс өөрөөр бодож сэтгэдэг вэ?

Хэзээ нэгэн цагт та эрчүүдийг бусдаас зам асуухаасаа нэрэлхэж, хамаг цагаа баран дэмий давхихын оронд хэн нэгнээс зам асууж яагаад болдоггүй юм болоо? гэж гайхаж байва уу?
Таныг өөрийн хараа хяналтандаа байлгагч тэр эр, өөрийхөөс нь хамаагүй илүү таны эрч хүчээс дотроо айн эмээж байдаг гэдэгт та хэзээ нэгэн цагт эргэлзэж байсан уу?
Эр хүн тантай ойр дотно болохын тулд яагаад төвөгтэй байдлыг даван туулах шаардлагатай болдог талаар гайхаж байв уу?
Эрчүүд ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хичээж байхдаа ямар учраас уурладаг болон та яагаад тэдний анхаарлыг өөртөө татахыг хүсдэг вэ? гэдгийг бодож үзэж байсан уу?
Хэзээ нэгэн цагт та эрчүүдийн ууртай байгааг нь ямар нэг зүйлд санаа зовж байгааг нь мэдсээр байтал тэд яагаад энэ бүхнийг үгүйсгэдэг юм бол? Хэмээн өөрөөсөө асууж байв уу?
Хэрэв та дээрх асултын аль нэгэнд тйим гэж хариулсан бол ямар ч байсан та ганцаараа биш гэдгээ мэдэх ёстой. Эмэгтэй хүн бүр өөрийнхөө хайртай залууг хараад, яагаад тэр энэ л байгаагаараа байдаг болохыг ойлгохгүй байгаадаа шаналж эргэлзэж байдаг. Хамгийн түрүүнд таны мэдэх ёстой зүйл гэвэл

Эрчүүд эмэгтэйчүүдийг уурлуулж , гомдоохын тулд л энэ л байгаагаараа байдаггүй, харин тэд олон мянган жилийн туршид энэхүү байдалд байхаар бэлтгэгдсэн бөгөөд энэ нь тэднийг нээлттэй, илэн далангүй байхад нь ихээхэн саад болдог ажээ.

Одоо доорх зүйлд анхаарлаа хандуулцгаая

1. Би яагаад эрчүүдийг “Ганцаардмал дайчин” , “байлдах шаардлагагүй болсон дайчин” гэж нэрлэсэн бэ?
2. Ямар учраас эрчүүд эмэгтэйчүүдийг захирсаар ирсэн бэ?
3. Эрчүүд хэрхэн хайр дурлалд таарч тохирохгүй мэт, хатуу хөтүү байдалд хүмүүждэг вэ?
4. TV бидэнд хүйсийн ялгааны талаар юү гэж заадаг байсан бэ?



Эр хүн “Ганцаардмал дайчин”

Олон мянган жилийн өмнө тохиолдож байсан галт уулын дэлбэрэлт, аймшигтай үер зэрэг цаг уурын огцом өөрчлөлтүүдийн үед дэлхий ертөнц аймшигтай байдалд байв. Зэрлэг амьтад чөлөөтэй тэнүүчилж, хүмүүс цөөн цөөнөөрөө бүлэглэн хаана орогнох газар тааралдана, тэнд амьдралаа төвхнүүлж байлаа. Ертөнцөд ердөө л амьд үлдэж чадсан нь амьдардаг өршөөлгүй, хахир хатуу, болхи бүдүүлэг цаг үе байлаа.
Уулын агуйд амьдардаг нэг гэр бүлийнхэн өдөрт иддэг ганц хоолоо идэж байгаа нь хоёр хоногийн өмнө нөхрийх нь агнасан бугын махны үлдэгдэл байв. Ангаас үлдсэн ганц зүйл нь ердөө л энэ мах юм. Нөхөр нь анд явах гэсэн боловч жилийн энэ улиралд анд явна гэдэг нь тийм ч амар эд биш ажээ. Бүтэн долоо хоногийн турш цас орж, ихэнхи амьтад өмнө зүгт дулаан нутгийг зорин оджээ. Энэ махнаас өчүүхэн ч үлдээлгүй идэж, хуруу амаа долоож байгаа эхнэр, 2 хүүхдээ хараад заавал идэх юм олж ирэх ёстой гэдгээ ухаарч байв. Хэрэв бүтэлгүйтэх юм бол тэр өөрөө ч түүний гэр бүл ч шөнө болгон улихыг нь сонсдог тэр л өлсгөлөн чононудын хоол болно гэдгийг залуу эр сайн мэдэж байв.
Гэнэт тэрээр агуйн ам руу үсрэн очиж, дайралтад биеэ бэлтгэсэн нь ямар нэг сэжигтэй чимээ гардаа гэж бодсоных байлаа. Өөрөөс нь илүү хүчтэй хэн нэгэн хүн түүний эхнэрийг болон агуйг нь булаан авч, өөрийг нь алахаар ирж байна. Эсвэл энэ нь өлсгөлөн чоно юм уу бар байх, эсвэл зүгээр л салхины чимээ ч байж болох юм. Харин аль нь бол гэдэгт тэр эргэлзэж байлаа. Угаасаа тэр хэзээ ч юунд ч бүрэн итгэлтэй байж чаддаггүй. Ийм ч учраас тэр хэзээ ч агуйнхаа ам руу нуруугаа харуулж суудаггүй бөгөөд үргэлж л ирж болох аюул заналд бэлэн байж, агуйн ам руу харан суудаг билээ. Тэр хэзээ ч нам унтаж чаддаггүй ба үргэлж л учирч болох аюулд бэлэн байхаар сэргэг унтдаг ажээ.
Тэр галын дэргэд эргэн ирж сууна. Түүний зүрх цээжинд хүчтэй цохилно. Тэр айж байна, тэр ерөөсөө үргэлж л айдаг. Гэвч тэр эхнэр хүүхдээ харах болгондоо тэдэнд өөрийн айдсаа харуулж болохгүй гэдгээ мэдэрдэг. Түүнгүй бол тэд нар бүхий л итгэл найдвараа алдана. Тэр үгүй бол тэд үхсэнтэй адил. Тийм ээ, тэр хүчтэй байх ёстой, тэр өөрийгөө хэн гэдгээ үргэлж санаж байх ёстой. Тэр бол эрхүн, тэр бол анчин.

“Байлдах шаардлагагүй болсон дайчин”

Орчин үед амьдарч буй эр хүний амьдрал эгэл болхи эрт дээр үед амьдарч байсан элэнцийнхтэйгээ огтхон ч адил төстэй биш мэт харагддаг. Тийм ч урт биш хугацааны өмнө эрчүүд амьдрахын тулд ан агнаж, гэр бүл, газар нутгаа харин эзлэн түрэмгийлэгчдээс биеэрээ хамгаалж байсан билээ.
21 дүгээр зууны эрчүүд амьдрахын эрхэнд ан хийх, байлдах шаардлаагүй болжээ. Зуун зууны туршид эзэмшсэн ур чадвар нь одоо тэдэнд тйим ч чухал биш болсон байна. Одоо цагт дайн ч дайсан ч өдөөн хатгасан дуудлага ч ховор болжээ. Иймээс тэд “Байлдах шаардлагагүй дайчин” болон хувирчээ.
Тэгвэл эмэгтэйчүүд, эрчүүддийн тухай дараах байдлаар гомдоллон үглэхэд нь гайхах зүйл байна уу?
“Түүнд миний хэлж байгаа зүйл огт хамаагүй, тэр яг л тулалдахад бэлэн байгаа мэт харагддаг”

“Тэр ямагт битүү, хаалттай байдаг байдаг ба юу бодож байгаа нь бусдад хэлж нээлттэй байх нь түүний хувьд маш хэцүү зүйл”

“Би нөхрийгөө бусад эрчүүдтэй найзлаасаа гэж үргэлж хүсдэг боловч энэ нь бүтэхгүй асуудал юм шиг байна.”

“Боб өөрийнхөө ажлыг хэт их чухалчилдаг нь миний дургүйг хүргэдэг. Би түүний энэ байдлыг бга ч гэсэн болиулахыг хичээдэг боловч тэр яг л өнөөдөр юм уу маргааш бэлэн болгох ёстой илтгэл нь түүний амьдралыг шийдэх юм шиг л аашилдаг.

“Миний найз залуу хэн нэг хүн өөрийг нь зэмлэж буруушаасан, үл хүндэтгэсэн, өдөөн хатгасан гэж үзэх юм бол бүхий л зүйлийг үгүйсгэж боож үхэхх шахан эцэс төгсгөлгүй хорон үг урсгаж эхэлдэг”

“Нөхөр маань ямарнэг зүйлд уурлахаараа дотроо л бүгдийг хадгалан буглуулдаг бөгөөд тэрээр нэг л хүйтэн хөндий болж, чухам юу түүнийг зовоож байсныг хэлэх хүртлээ намайг хэдэн өдрийн турш өөнтөглөдөг.”


Дээрх бүхнээс та анчин дайчдын оюун ухааны үлдэгдэл нь өнөөгийн 21-р зууны эрчүүдийн сэтгэл хөдлөл, зан авираар илэрч буйг харж байгаа байх гэж найдаж байна. Тэд өөрсдийн доторх, өөрсдөө ч огт мэдэхгүй хүчээр сэтгэл хөдлөлөө албадан барьж байдаг. Хүн төрөлхтний ухамсарын тухай нэгэн онол байдаг нь “Генетекийн ой ухаан /гаралзүйн ухаан/” бөгөөд “Ухамсар нь эрин зууныг дамжин уламжлагдаж, хүмүүсийг олон мянган жилийн тэртээх балар эрин үед амьдарч байсан элэнц хуланцтай холбоотой” гж үздэг.


ХЭРЭВ ЭР ХҮН БАЛАР ЭРТНИЙ ЭЛЭНЦЭЭС НЬ УЛАМЖЛАГДАН ХАМГААЛАЛТЫН ДОХИО БОЛОХ “ХЭЗЭЭ Ч СУЛ ДОРОЙ БАЙДЛАА ХАРУУЛЖ БОЛОХГҮЙ, ҮРГЭЛЖ БОЛГООМЖТОЙ БАЙ” ГЭХ МЭТИЙН ДОХИОГ “САНАХ” ЮМ БОЛ ЭДГЭЭР ДОХИОНД ТОХИРОХ ҮЙЛДЛИЙГ ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХИЙДЭГ.



Эрчүүд яагаад ресторанд орохдоо бусдыг харж, ажиглаж болохуйц суудалд суудаг вэ?

Хэдэн жилийн өмнө энэхүү “Генетекийн ой ухаан” байдаг гэдэгт итгэж үнэмшихээр явдал надад тохиолдсон юм. Тэр үед би нэг зохиолч-багш залуутай найзалдаг байсан юм. Бид гадагш оройн хоол идэх болгондоо тохиолдог нэг сонин зүйлийг би ажигласан ююм. Ресторанд орж ирэхэд минь зөөгчийн санал болгосон сандал хаашаа ч харсан ба би суудагбайв. Гэтэл би хана руу хрсан суудалд суух бол найз залуу маань дуугүй л суудаг, харин миний суудал рестораныг бүхэлд харж болохоор суудал байвал тэр надтай суудлаа солихыг гуйдаг байв. Нидлээд хэдэн удаа ийм зүйл тохиолдоход би дургүйцээгүй боловч нэг орой миний гөжүүд зан хөдөлсөн байх үед тэр надаас рестораныг бүхэлд нь харж болох суудлыг минь сольё гэж гуйхад нь би түүнд “Би энэ суудалд сумаар байна. Чи дандаа л сайхан суудалд сууж, хүн бүрийг ажиглан харж байдаг. Энэ удаа би энд суумаар байна” гэлээ.
Ингээд найз залуу минь миний эсрэг суудалд буюу нуруугаа рестораны заал руу харуулан суув. Бид ч хоолоо захиалан, би өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухайгаа болон бусад аар саар зүйлсийг ярих зуураа түүнийг нэг л тааламжгүй байгааг мэдэрсэн юм. Тэр дороо хавчигнаад л нэг л хачин байв. “Яагаад хачин царай гаргаад байгаа юм бэ?” гэж би түүнээс асуухад.
“Би энэ суудалд сууж чадахгүй нь ээ, надад нэг л аятайхан санагдахгүй байна” гэж тэр хэлэв.
“Би чамайг ойлгохгүй байна. Наад суудалд чинь суухад юу нь тийм эвгүй байгаа юм бэ?” гэхэд тэр.
“Би юу ч харж чадахгүй байна шүү лээ. Ийм том заал руу нуруугаа харуулан сууж байгаа нь надад нэг л эвгүй санагдаад байна” хэмээв.


Ингээд хагас цагийн турш бид нуруугаа бусад руу харуулан суух нь ямар учраас найз залууд маань тааламжгүй сэтгэгдэл төрүүлж байгаа тухай ярилцсаны эцэст бид хоёрыг хоёуланг маань гайхишруулсан дүгнэлтэд хүрсэн юм. Найз залуу маань урьд өмнө нь энэ тухай бодож байгаагүй ч гэлээ тэр ямар нэг өрөө, ресторан, үдэшлэг ер нь хаа ч байсан бусдыг харж болохоор байрлалыг эзэлдэг байжээ. Хэдийгээр тэр тухайн нөхцөлд ямар ч аюулгүй гэдгийг мэдэж байсан ч гэсэн бусдыг харж, хянаж чадахгүй үед нэг л тйаван байж чаддаггүй ажээ. Яг л түүнд хэн нэгэн нь “Анхаарал болгоомжтой бай!” хэмээн сануулж буй мэт.
Та түүнийг “Сүрхий хүн болох гэж ядаж байгаа юм” гэж бодож магадгүй боловч тэр боловсролтой ухаалаг залуу байсан юм. Аав нь ч юм уу эсвэл хэн нэгэн нь түүнд ийм байрлалд сууж байх ёстой гэж хэлж байгаагүй бөгөөд намайг түүний энэ байдлыг анзаарч мэдэх хүртэл тэр өөрөө ч үүнийгээ мэддэггүй байсан. Ингээд бид дээрх явдлыг “Агуйн ам руу нуруугаа харуулж суухгүй байх” гэсэн өвөг дээдсээс уламжилж ирсэн “генетекийн ой ухаан”-тай холбож тайлбарлахаас өөр аргагүйд хүрсэн юм.
Тэр цагаас хойш би эрчүүдээс ресторанд ямар суудалд суух дуртай болохыг нь асуудаг болсон бөгөөд тэдний дийлэнхид хуруугаа бусад руу харуулж суух нь таалагддаггүй бөгөөд бусад руу харж суух нь тэдэнд илүү тааламжтай байдгийг батлан хэлсэн юм. Та үүнийг туршаад үзэж болох юм. (Хэрвээ та эр хүнийг эвгүй байдалд оруулья гэвэл түүнийг нуруугаа бусад руу харуулсан суудалд суулгаад үз, тэр үед та түүнийг дороо хавчигнахыг нь харах болно!)


[align=right]Irk: Манай монгол айлын өрхийн тэргүүн хоймортоо суудаг нь үүнтэй төсөөтэй утга учрыг ч мөн агуулж буй мэт cанагдлаа[/align]
[hr]
[align=right]edited by nassa[/align]

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by irk on Mar.05.07 10:05 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Sep.17.06 3:28 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг захирсаар ирсэн бэ?

Төрөлтийг хянах боломжтой болсон тэр цаг үе хүртэл маш энгийн хуулинд бүх хүмүүс захирагдаж байсан бөгөөд энэ нь эрэгтэй хүн төрдөггүй, эмэгтэй хүн л төрдөг гэсэн хууль байв. Жак болон Жилл Флинстон нарын амьдралыг харья. Тэд хамтдаа ан агнаж амьдардаг байв. Харин Жилл Жактай сексийн харьцаанд орчихвол жирэмсэн болж, түүнтэй адил тэгш байдаг байдал нь үгүй болно гэж боддог байв. Учир нь тэр давхар биетэй болбол одоогийнхтой адилгүй болох бөгөөд удалгүй хүүхэд нь төрөхөөр хүүхдээ асарч халамжлах хэрэгтэй болж, урьдын адил гадагш гарч, Жактай хамт идэх юм олж ирдэг үе нь дуусгавар болно. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд 3-4 хүүхэдтэй болж, тэднийгээ хүмүүжүүлж, асрах хэрэгтэй болсноор Жилл Жакаас бүх талаараа, бүрэн хамааралтай хүн болж хувирна.
Харин Жак болон түүний нөхөд ан авлаж, хоол хүсний юm олж ирдэг болсноор тэд эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй болох бөгөөд хамгийн их идэх юм олж ирсэн нь хамгийн хүчирхэг буюу захирагч болно. Хэрвээ чи эдгээр залуустай аятайхан харьцахгүй бол, тэдний тогтоосон дүрэм журмыг дагахгүй бол тэд чамд ямар ч идэх юм өгөхгүй байж чадах бөгөөд эцэст нь чи өлсөж үхнэ. Ийм л энгийн бөгөөд аймшигтай дүрэм. Чухам ийм учраас зарим эрчүүд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр хийн, өөрсдийн хүч хөдөлмөрөөр хоол авчрихад дургүйцдэг ажээ. Мэдээж цаг хугацааны хувьслын үр дүнд эрчүүд амиа тэжээхийн тулд ан авлах хэрэггүй болсон хэдий ч эмэгтэйчүүд гэртээ үлдэж, үр хүүхдээ асардаг явдал хэвээрээ байна. Цаг үе өөрчлөгдсөн ч эрчүүдийн гарт эдийн засгийн эрх мэдэл байгаа учраас эмэгтэйчүүд бас л тэдний эрхэнд байсаар байна.

Эрчүүд ямар учраас эмэгтэйчүүдийг захирч байдаг вэ? гэдэг асуудлыг сэтгэлзүйн үүднээс тайлбарлах нь

Таныг ихэд гомдоож байгаа тэр л эр хүн дотроо танд дотроо атаархаж байдаг гэдэгт та итгэж байна уу? Олон эрчүүд эмэгтэйчүүдийн бүтээлч, зоримог чанарт нь атаархаж, дотроо айн бухимдаж байдгаа нуухын тулд эмэгтэй хүнийг үг дуугүй захирахыг хүсдэг болохыг баталсан өчнөөн олож баталгаа байна. Эмэгтэй хүний физиологийн онцлог нь эр хүнд байдаггүй, зарим тохиолдолд эрчүүдийн ойлгож ч чадахгүй тийм зөн совин, билгийн ухаан, зоримог шийдэмгийн зан чанарыг эмэгтэй хүнд бий болгодогбөгөөд энэ бүхэн нь эрчүүдэд эмэгтэйчүүдийг эзэмдэж, эрхэндээ оруулах хүслийг төрүүлдэг байна.
Ээжийнхээ хараа хяналтаас гарах гэсэн багых нь хүсэл нь эрчүүдийг өөрийн эрхгүй эсрэг хүйсийнхнээ захирах хүсэлд автуулж байдаг хэмээн эр хүйстний захиран эзэмдэх хүсэл эрмэлзлийг одоогийн судлаачид тайлбарлаж байгаа билээ. Учир нь ээж бол жаал хүүд хамгийн анхны үлгэр дууриалыг үзүүлэгч, түүнтэй длтно харилцагч байдаг бөгөөд жаал хүү ээжээсээ тусдаа ямар нэг зүйлийг хийхийг хүсэх тэр мөч хүртэл ээжээрээ буву бүсгүй хүнээр бүхнийг төсөөлж байдаг. Харн жаал хүүгийн бэлгийн бойжилтын үед ээж нь түүнийг үнсэхэд, биед нь хүрэхэд дургүйцэн, тэр ч байтугай өөрийгөө жинхэнэ эр хүн гэж төсөөлж, ээждээ дургүйцэлээ илэрхийлдэг болно. “Ээж болох нөхөн үржихүйн номыг бичсэн Нанси Чудороу энэ тухай :
“Жаал хүү ээжээсээ бүрэн хамааралтай болохоо, түүнд хичнээн дасал болсноо хүчээр үгүйсгэж, ээжээсээ хараат бус байхыг дотроо хүсэж байдаг. ...Тэр охин шиг аашлах, охин шиг харагдах явдлаас зайлсхийж, иймэрхүү зүйл гаргавал гутарч байдаг” гэсэн байна.

ЭРЧҮҮДИЙН СЭТГЭЛД ОРШИЖ БАЙДАГ ДЭГГҮЙ ЖААЛ ХҮҮГИЙН ЭЭЖЭЭСЭЭ ХАРААТ БИШ БОЛОХЫГ МЭДРЭХ ХҮСЭЛ, ЖИНХЭНЭ ЭР ХҮН ШИГ БАЙХ ЭРМЭЛЗЭЛ НЬ ҮРГЭЛЖ ХЭВЭЭРЭЭ БАЙДАГ БӨГӨӨД ИЯМ Ч УЧРААС ЗАРИМ ЭРЧҮҮД ЭМЭГТЭЙ ХҮНД ХАНДАХДАА “ХАРААЧ БИ ЧАМААС ИДЛҮҮ БАЙГАА БИЗ ДЭЭ, БИ ЧАМ ШИГ СУЛ ДОРОЙ БИШ, ЧАМАЙГ ЭРХЭНДЭЭ ОРУУЛЖ ЧАДНА” ГЭДЭГ ХАНДЛАГЫГ ГАРГАДАГ БАЙНА.

Жаал хүү хэрхэн өөрийнхөө вант улсыг тогтоож насанд хүрсэн эр хүн аашладаг болох тухай номынхо төгсгөлд өгүүлэх болно.

Эрчүүд ямар учраас сэтгэл хөдлөлөө ил гаргахаас татгалздаг вэ?

“Хүү байна!” хэмээн эх баригчийн зарласан мөчөөс эхлэн бяцхан хүүг түүнтэй адил дөнгөж төрсөн бяцхан охиноос огт өөөр байдлаар хүлээж авдаг. Доор өгүүлэх зүйлсийг анхааралтай харья.

 Дөнгөж төрсөн бяцхан хүүгийн эцэг эх түүнийг хүчтэй, чадалтай том эр болоосой хэмээн хүсдэг. Харин дөнгөж төрсөн бяцхан охины эцэг эх түүнийг жижигхэн хөөрхөн, ухаалаг, туяхан бүсгүй болоосой гэж боддог. Эцэг эхчүүд ийнхүү ямар ч ялгаагүй нярай хүүхдүүдийг өөрсдийнхөө хүсэж буй тэдгээр зан чанарыг эзэмшинэ гэдэгт итгэдэг.
 Эцэг эхчүүд охидод тавидагаасаа илүү их шаардлагыг хөвгүүдэд тавьж тэднээс охиды бодвол аюул ослыг даван туулах чадвартай, аливаад хаиуцлагатай хандаж байхыг хүсдэг.
 Эцэг эхчүүд хөвгүүдээсээ охидыг бодвол илүү биеэ даасан байхыг шаарддаг. Тэд хөвгүүдийг жаахан байхад нь охидоос илүү эрх чөлөөтэй байдлаар хангаж, ямар нэг зүйл тохиолдоход түүнд тавих анхаарал халамж нь охидод тавьдаг анхаарал халамжийг бодвол арай бага байдаг.
 Эцэг эхчүүд хөвгүүдийг сэтгэл хөдлөлөө нуухад, харин охидыг сэтгэл хөдлөлөө илэрхийлэн гаргахад сургадаг. Сул дорой байдал, уйтгар гуниг, тр байтугай хайр дурлал, эрэлт хэрэгцээ, хүсэл тачаалдаа хэт автах зэргээр сэтгэл хөдлөл ихтэй байх нь жинхэнэ эр хүний чанар биш хэмээн хөвгүүдэд сургадаг. “Эрчүүдийн сексийн амьдрал” номондоо доктор Берни Зилбергелд, хөвгүүд бодол санаа, мэдрэмжээ илэрхийлэхэд хэрхэн суралцдаг тухай ийнхүү бичжээ.
“(Тэд)… зөвхөн түрэмгий байдал, өрсөлдөөнт чанар, уур хилэн, сэтгэл хөдлөлийг харуулж болно гэдэгт суралцсан байдаг. Биднийг өсөж том болох тусам дээрх зан чанарын жагсаалтан дээрх зан чанаруудын жагсаалтан дээр сексийн мэдрэмж нэмэгддэг. Сул дорой байдал, айдас, эмзэг чанар, өрөвч нигүйлсэнгүй сэтгэл, мэдрэмтгий зан чанар нь зөвхөн эмэгтэйчүүд буюу охидод зөвшөөрөгддөг. Харин ийм зан ааштай хөвгүүнийг хулчгар өөдгүй амьтан юм уу охин гэж шоолон инээнэ.”
Өнөөдөр олон эцэг эхүүд хүүхдүүдээ хүйсийн ялгаагаар харьцахаас татгалзаж байгаа билээ. Гэвч өнөөгийн эрчүүдийн ихэнхи нь та, бас би ч мөн адил “эртний хүүхэд ахуй үе”-ийн гэрцүүд (золиос) билээ.

TV бидэнд хүйсийн ялгааны талаар юу заадаг вэ.

Бид хүүхэд байхаасаа л биеэ хэрхэн зөв авч явах талаар эцэг эхийн сургаалыг сонсохоос гадна телевизийн нэвтрүүлгүүдээс ихээхэн зүйлсийг сурсан билээ. Телевизээс бид дараах байдлаар үлгэр жишээ үзүүлдэг кино, нэвтрүүлгүүд гардаг байсан.
 Эрчүүдийн алдар нэр, адал явдалд дуртай, хүчирхэг эзэрхий байдлаар, эмэтэйчүдийг хэн нэгнээс хамааралтай, хүлцэнгүй ноомой, сул дорой байдлаар дүрсэлдэг.
 Эрчүүдийг чухал байр суурьтай, хийснийхээ төлөө эмэгтэйчүүдийг бодвол илүү шагнал урамшуулал авдаг, харин эмэгтэйчүүдийг эрчүүдээс ач холбогдолоороо бага зүйлийг хийж, байр сууриар доор байдаг, ийм ч учраас тэднээс бага шагнал, урамшуулал авдаг гэж харуулдаг.
 Эмэгтэйчүүдийг ариун цэврийн өрөөний алчууранд үнэр орсон байна, толгой таллаж өвдөж байна гэх мэтчилэн тулгна тойрсон жижиг асуудлыг ярьж үглэн, сэтгэл нь зовж байхад эрчүүд нэр хүндтэй, мэдлэг боловсролтой, “эр хүний” зан гаргаж байгаагаар дүрсэлдэг.

Та хайртай залуугаа балчир хөьгүүн байхдаа телевизээр гарах эрэлхэг зоригтой мөртлөө ямар ч сэтгэлийн хөдлөлгүй, үргэлжийн анхаарал болгоомжтой байдаг, юунаас ч айдаггүй баатарлаг эрчүүдийг харан тэдэн шиг болохыг мөрөөдөж байсан гээд төлөөс дөө. Жаал хөвгүүн хүсэл мөрөөдлийнхөө баатар болох Лонс Рейнжер, Бэтман гэх мэт баатарууд эсвэл алдартай ковбой, мөрдөгч, дээрэмчдийг дуурайн, тэдэнтэй адилхан болох хүсэл мөрөөдлөөр өсөж торнисон нь үнэн билээ. Гэвч тэр үед Бэтманы найз бүсгүй, Лонс Рейжерийн найз бүсгүй нь уг үйл явдалд хэрэгтэй зүйлс хийхээсээ илүү илүү ачаа дарамт болж байгаагаар гардаг билээ.
Хүүхэд насандаа телевиз үзэлгүй радио сонсон өссөн эрчүүд ч дээрхитэй адил нэвтрүүлгүүд, яриан жүжгүүдийг сонсож хүүхэд насаа өнгөрүүдсэн билээ.

Өөрчлөгдөж буй цаг үеийн уриалга

Одоо та эрчүүд ямар учраас сэтгэл хөдлөлөө нуудаг, өрсөлдөөнд ялж гарахыг яагаад хүсдэг, ертөнцийн хатуу ширүүн хуулийн эсрэг ямар учраас үхэн хатан тэмцэлддэж байдаг, яагаад хэн нэгнээс хараат байхгүйн тул улайран тэмцэлддэг, яагаад үргэлжийн анхаарал болгоомжтой байдгийг илүү ойлгох болсон байхаа. Тэд үеэс үед дамжин ирсэн зан үйл эцэг эхийнх нь болон амьдарч буй нийгмийнх нь зааж сургасан сургаалаар хүмүүжсэн хүмүүс билээ.

ЭРЧҮҮДИЙН АМЬДАРЧ БАЙГАА НИЙГЭМ, ОРЧИН НЬ ТЭДЭНД СЭТГЭЛИЙН ХӨДЛӨЛӨӨ НУУЖ, ХАЙРТАЙ БҮСГҮЙНХЭЭ ХАМТ МЭДРЭХИЙГ ХҮСЧ БАЙГАА ЯНАГ ХАЛУУН ДУРЛАЛ, ХҮСЭЛ ТАЧААЛАА ТЭВЧИХИЙГ ЗААЖ СУРГАДАГ.

Одоо эрчүүдийн өмнө тулгарч буй асуудлууд:

Тэдэнд сурч заалгасан зүйлс Бидний тэднээс хүсч буй зүйлс
Хамгаалалт үл итгэх байдал ................... Итгэлцэл нээлттэй байдал
Сэтгэл хөдлөлөө нуух ................... Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх
Дийлдэшгүй хүчтэй харагдах .................. Эмзэг зөөлөн зан ил гаргах
Өрсөлдөгч байх .................. Хамтрагч байх
Гадаад ертөнцийг эзэмдэгч .................. Дотоод ертөнцийг эзэмдэгч
Тусгаар тогтносон байх ................. Өөрсдийн хэрэгцээгээ бидэнд мэдрүүлэх
Сонор сэрэмжтэй байх ................ Байнгийн сонор сэрэмжээс татгалзах



Орчин үеийн хүүхнүүд бидний эрчүүдээс хүсэж байдаг зүйл маань тэднийг “Тийм байж болохгүй, тэгвэл чи эр хүн биш” хмээн багаас нь сургасан сул дорой байдлын илэрхийлэл байдаг бөгөөд тэднээс битгий ийм зан гаргаж байгаач хэмээн гуйдаг зүйлс маань анхнаасаа тэднийг “Чи ийм л байх ёстой, тэгвэл эр хүн мөн” гэж зааж сургасан зүйлс нь байдаг байна. Үүнийг ойлгосноороо та, тэд яагаад өчүүхэн, амархан зүйлсийг бидний адилаар хүлээж авдаггүй болохыг, ямар учраас тэд таныг надтай адил байгаач гэж гуйхад чинь дургүйцдэг болохыг, яагаад тэд өөрсдийгөө өөрчлөхийг үл хүсдэг болохыг ойлгох болно.

БИДНИЙГ ХАМГААС ИЛҮҮ ХИЙЖ ЧАДДАГ БУСДЫГ ХАЙРЛАН ХАЛАМЖЛАХ, АСРАН ТЭТГЭХ, ӨРШӨӨН НИГҮЙЛСЭХ ЗЭРЭГ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН УЯН ЧАНАРУУД НЬ ЭРЧҮҮДИЙН ХУВЬД ДАДАЖ СУРААГҮЙ “ЭР ХҮНД БАЙХ ЁСТОЙ ЗАН ЧАНАР” БИШ АТАЛ ЭДГЭЭР ЗАН ЧАНАРУУДЫГ БИЛ ЭРЧҮҮДЭЭС НЭХЭЖ БАЙДАГ.

Сүүлийн 10 гаруй жилд би мянга мянган эрчүүдтэй хамтран ажилласан бөгөөд энэ хугацаанд эрчүүд маань бидэнтэй адил нээлттэй байхыг, кинонд гардаг шигээр тийм сайхан романтик, үлгэрийн мэт хайраар хайрлахыг бидэнтэй эелдэг ялдам харьцахыг хүсэж явдаг болохыг нь олж мэдсэн юм. Гэвч энэ бүхэн нь эрчүүдийг ярвигтай хүнд байдалд оруулдаг бөгөөд магадгүй зарим нь иймэрхүү явдлаас айн, зайлсхийдэг байж болох юм. Иймд эмэгтэйчүүд бид эрчүүдийг өөрсдийн үсэж мөрөөддөг шиг нээлттэй, ялдам хонгор хүмүүс болгон өөрчлөхийн тулд зурх сэтгэлдээ оршиж байгаа агуу нандин хайраараа тэднийг хайрлаж, маш их тэсвэр тэвчээртэй, энэрэнгүй нигүйлсэлийн сэтгэлээр тэдэнд хандах хэрэгтэй болдог.
Энэхүү бүлгийн эхэнд би хятад ардын үг болох “Та өөрчлөгдөж буй цаг үед амьдарч байна. “ гэдэг үгийг дурьдсан. Тйимээ, бид үнэхээр өөрчлөгдөж уй цаг үед амьдарч байна. Амьдралын хуучин хэв маяг одоо нэгэнт өөрчлөгдсөн тул бид өөрччлөгдөн шинэчлэгдэж буй амьдралын хэв маягаар амьдрах хэрэгтэй болж байна. Гэтэл үнэндээ бид хэрхэн шинэ маягийн хэв маягаар аmдрах вэ? гэдэг асуултанд хариулж чадаагүй байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд бид олон зүйл дээрээ алдаж байсан хэдий ч маш олон зүйлд суралцаж олон төрлийн эргэлзээ тээнэгэлзээгээ арилган, хувь хүний хөгжил, эрх чөлөөний шинэ түвшин буюу түүний жинхэнэ утга ямар байх талаар ихээхэн зүйлсийг олж мэдсэн билээ. Энэ ном маань таныг эр хүнтэй тогтоосон хайр сэтгэлийн холбоогоо хэрхэн гайхамшигтайгаар өрнүүлж, амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байж чадах арга замуудаас зааж зөвлөх зорилгоор бичиглсэн билээ.
[hr]
[align=right]edited by nassa[/align]

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by irk on Mar.05.07 10:11 pm, edited 1 time in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Sep.18.06 1:41 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эмэгтэйчүүдийн гаргадаг хамгийн том 6 алдаа

Танд эр хүнтэй харьцах талаар зааж сургаж байсан бүхэн буруу гэдэгт та эргэлздэг үү?

Эр хүнд сайхан хандсаны хариуд тэд танд бүдүүлэгхандаж байсанд нь та гомдож байсан уу?

Та л хийх ёстой зүйлээ хийгээгүй учраас бүх юм болж бүтэхгүй байгаа болов уу? Хэмээн гайхаж байв уу?


Хэрэв дээрх асуултын аль нэгэнд та “Тийм” гэж хариулсан бол та өөрийгөө ганцаараа биш гэдгийн ойлгох хэрэгтэй. Би олон эмэгтэйчүүдтэй хамтран ажиллах явцдаа, тэд эр хүнтэй тогтоосон харилцаанд нь ямар нэг зүйл болохгйү байгааг мэдэж байвч чухам юу нь буруу вэ? гэдгийн мэддэггүй, энэ байдлаас хэрхэн гарах арга замаа мэдэхгүй, тээнэгэлзэж байдгийг олж мэдсэн юм. Таны аав, хань ижил, найз нөхөд, хамаатан садан, дарга, хамтран ажиллагсад, ер нь хэн ч бай эр хүнээс та шударга бусаар зөвхөн өөрийнхөө хүсэл таашалд нийцсэн зүйлсийг шаарддаг, эрчүүдийн зан байдлыг ойлгохгүй байх явдал зэргээс болж таны эр хүнтэй тогтоосон харилцаанд үл ойлголцох байдал үүсдэг байна.


Таны эрчүүдтэй тогтоосон харилцаа чинь хэр зэрэг эрүүл харьцаа вэ?

Амьдралын чинь түшиг тулгуур болох эр хүнтэй тогтоосон харилцааны тань сул болон давуу талуудыг олж илрүүлэх зорилготой асуултад хариулцгаая. Асуулт болгонд дараах хариултуудын аль нэгнийг өгөөрэй.
A. Байнга
B. Ихэвчлэн
C. Тохиолдлоор
D. Ховор
E. Бараг үгүй

Та асуултанд үнэн зөв хариулснаараа өөрийнхөө ямархуу ааш авир гаргадаг болохыг үнэн мөнөөр нь олж харах болно.
1. Би эр хүнтэй хамт байхдаа юу ярих, ямар харагдаж байгаа, миний хэрэгцээ юу билээ гэх мэт зүйлд хэтэрхий анхаарч, өөрөө өөртөө хэт хяналт тавьдаг.
2. Эр хүнийг хийх ёстой зүйлээ хйисэн үгүйд нь байнга санаа тавьж, өөртөө давхар хариуцлага үүрч байдаг.
3. Хэн нэгэн эмэгтэй хүн намайг гомдоохыг тэвчиж чадахгүй мөртлөө намайг гомдоосон эр хүнийг тэвчиж чаддаг.
4. Би эр хүнтэй ойртон нөхөрлөхийн тулд сээтэн хаяж өдөн, түүнийг хусэж байгаагаа биенийхээ хөдөлгөөнөөр ойлгуулдаг.
5. Миний хэлж ярьж, хийж байгаа зүйлийн минь хариуд энэ залуу яах бол? Хэмээн түгшиж санаа зовдог.
6. Эрчүүд намайг гомдооход буюу миний амьдралд хийсэн муу муухай зүйлийх нь төлөө тэдэнд өширхдөг.
7. Би эр хүний хайр, анхаарлыг өөртөө татахыг хичээх үедээ, мөн тэднийг надад уурлах үед нь яахаа мэдэхээ байж, цочирдон эргэлздэг.
8. Эрчүүдээс би өөрийнхөө хүсэж байсан хайр халамжийг бүгдийг нь авч чаддаг гэж боддог.
9. Хайртай залуудаа өөрийнхөө хүсэж буй зүйлсийг болон надад хэрэгтэй байгаа зүйлсийг хэлж, түүнээс гуйж чаддаг.
10. Би эрх дархтай эр хүний (аав, эзэн, ер нь л эрх дархтай хэн нэгэн) дэргэд байхдаа тайван, өөртөө итгэлтэй байж чаддаг. Ийм үед би давчдах, сандрах, айж эмээх зэргийн алийг нь ч мэдэрдэггүй.

Одоо та дор оноонуудыг өөрийн хариултандаа өгч нийт авсан оноогоо гаргаарай.
1-7 дугаар асуултад:

A. 2 оноо
B. 4 оноо
C. 6 оноо
D. 8 оноо
E. 10 оноо

8-10 дугаар асуултанд:
A. 10 оноо
B. 8 оноо
C. 6 оноо
D. 4 оноо
E. 2 оноо

80-100 оноо
БАЯР ХҮРГЭЕ! Та хичээл зүтгэлийнхээ үр дүнд эр хүнтэй тогтоосон харилцаандаа сэтгэл хангалуун, түүний хайрыг татсан хүсирхэг эмэгтэй байж чаддаг юм байна. Та өөрийн агуу мэдрэмжийнхээ ачаар сайн сайхан хандлага бол урт удаан хугацааны эрүүл харилцааг бий болгогч гэдгийг ойлгон мэдэрч, өөрийн чинь хувьд чухал эр хүмүүсийн хажууд тэдний хайр халамжийг татахаар биеэ авч явж чаддаг. Та бага оноо авсан асуултан дээрээ анхаарснаар цаашид гарч болох бэхшээлийг давж чадна.
60-79 оноо
ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЧИНЬ ТИЙМ Ч МУУ БИШ БОЛОВЧ ҮҮНЭЭСЭЭ ХЭД ДАХИН ИЛҮҮ БАЙЖ БОЛОХ ЮМ.
Ихэнхи эмэгтэйчүүд энэ хэсэгт хамаарагддаг. Та энэ бүлгийн эцэст өгүүлэх хамгийн том 6 алдаанаас зайлсхийснээр өөрийн хэрэгцээ, хүсэл зорилгыг илүү сайн ойлгосноороо амьдралдаа тохиолдох томоохон бэршээлүүдээс зайлсхийж чадна. Танд одоо хүсэн хүлээж байгаагаас чинь илүү хайр халамжийг хүртэх боломж байна.
40-59 оноо ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЧИНЬ ХҮНД БАЙДАЛД ОРСОН БАЙНА. Эр хүний хайр, хүндэтгэлийг хүртэхэд чинь саад болдог хувийн муу чанарууд танд байна. Та өөрийн үнэ цэнийг умартан, эр хүнд яг л зочид буудлын хаалгаар орж ирэхэд нь гутлых нь тоосыг арчиж өгдөг үйлчлэгч шиг хандах хандлага чинь цааүид үргэлжилсээр байх юм бол та хэзээ ч эр хүний хайр хүндэтгэлийг хүлээж чадахгүй. Тиймээс та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй бөгөөд анхны алхам бол өөрийнхөө юу хүсэж байгааг, танд юу таалагддаг, юу таалагддаггүй болохыг мэдэж авах явдал юм. Та өөрийгөө цоо шинэ эрч хүчтэй эмэгтэй (хүсэж мөрөөдддөг шигээ) мэт төсөөлөн биеэ авч явж, найз нөхдөөсөө өөртөө туслахыг гуйн энэ номонд өгүүлсэн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэхийг оролдоод үзээрэй.
39 ба түүнээс доош оноо:АУЮЛ! ТАНЫ ЭР ХҮНТЭЙ ТОГТООСОН ХАРИЛЦАА ЭРҮҮЛ БУС БАЙНА. Та хайр дурлал гэж юу байдаг, жинхэнэ хайр дурлалын амтыг мэдрэх ямар байдгийг аль хэдийнээ мартжээ. Магадгүй та эр хүнтэй тогтосон эрүүл сайхан харилцаа гэж юу байдгийг огт мэдэхгүй байх. Иймд зөвхөн ганцаараа энэ байдлыг өөрчлөх гэж зүтгэх нь танд амаргүй байх учраас бусад эмэтэйчүүд, найз нөхдөөсөө тусламж гуйж, хамгийн түрүүнд өөрөө өөрийгөө жинхэнэ ёсоор хайрлан маш идэвхтэй амьдарч, энэхүү номыг гарын авлага болгон сэтгэл судлаач дээр очиж зөвлөгөө авах, харилцааны соёлыг заадаг төрөл бүрийн сургалтанд хамрагдах зэрэг өөрийгөө хөгжүүлэх арга замыг даруй олох хэрэгтэй.



Би таныг дээрх санал асуулгыг дахин дахин бөглөж гарч байгаа өөрчлөлтүүдийг буюу өөрийнхөө ямархуу эрч хүчтэй эмэтгэй болон хувирч байгааг олж хараасай гэж хүсмээр байна. Номноос уншиж ойлгосон зүйлээ амьдралд хэрэгжүүлснээр таныг цаашид өөрчлөгдөж, ахиж дэвшин, эрчүүдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй болж чадна гэдэгт би итгэлтэй байна.

ТА ХАЙРТАЙ ЗАЛУУГИЙНХАА МУУХАЙ ААШИЙГ ХӨДӨЛГӨДӨГ ҮҮ?

Зарим тохиолдолд та өөрийнхөө зан авираас болж хайртай залуугийнхаа дургүйг хүргэдэг ээ мэддэггүй байж болох юм.
Эрчүүдтэй тогтоосон харилцааны гол буруутан нь эмэгтэйчүүд бид нар эсвэл бидний муухай зан ааш бадаг гэх ч юм уу эсвэл бид бүгд өөрчлөгддөх ёстой гэж хэлэх гээгүй юм шүү. Гэхдээ л аливаа бэрхшээлтэй асуудлуудын 50 хувийг эмэгтэйчүүд бидний зан байдал бий болгодог гэдгийг хэлэх гэсэн юм.

“ХАЙРТАЙ ХАЛАМЖТАЙ БҮСГҮЙ” БОЛОХ ГЭЖ ЛЭНЛҮҮ ИХ ХИЧЭЭХ НЬ ЗАРИМ ТАЛААР ХОР УРШИГ ДАГУУЛДАГ ГЭДГИЙГ ОЛОН СУДЛААЧИД ТОГТООЖЭЭ.

Мэдээж бид энэ алдааг санаатай гаргадаггүй. Харамсалтай нь харилцааны эдгээр арга барилд ээж, эмээ нар маань биднийг сургадаг бөгөөд эцэстээ энэ бүхэн нь биднийг эмэгтэнй хүн болж төрсөндөө гутрах, тэр ч байтугай эрчүүд эмэгтэй хүнийг дорд үзэх гол шалтгаан нь болдог байна.
[hr]
[align=right]edited by nassa[/align]

_________________
:f01: Байхгүй :f01:


Last edited by irk on Mar.05.07 10:25 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Oct.06.06 11:44 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРЧҮҮДТЭЙ ХАРЬЦАХДАА ГАРГАДАГ ХАМГИЙН ТОМ 6 АЛДАА

№1 ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНД ЯГ Л ТҮҮНИЙ ЭЭЖ НЬ ЮМ ШИГ ХАНДАЖ, ЭЭЖИЙХ НЬ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГ

№2 ЭМЭГТЭЙЧҮҮД ХАЙРТАЙ ЗАЛУУГИЙНХАА ТӨЛӨӨ ӨӨРСДИЙГӨӨ ЗОЛИОСЛОН, ӨӨРИЙГӨӨ ХОЁРДУГААРТ ТАВЬДАГ

№3 ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНД ӨӨРТ НЬ БИШ ТҮҮНИЙ ЧАДВАР, БОЛОЛЦООТОЙ БАЙДАЛД ДУРЛАДАГ, ЭСВЭЛ БҮР ӨРӨВДСӨНДӨӨ ДУРЛАДАГ.

№4 ЭМЭГТЭЙЧҮҮД ӨСРДИЙН ДАВУУ ТАЛ, АВЬЯАС БИЛГЭЭ НУУН ДАРАГДУУЛДАГ

№5 ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧ ХҮЧЭЭ ЭРЧҮҮДЭД ЗОРИУЛДАГ

№6 ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭЭС ХҮССЭН ЗҮЙЛЭЭ АВАХЫН ТУЛД БЯЦХАН ОХИН ШИГ ААШИЛДАГ

АЛДАА №1 ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНД ЯГ Л ТҮҮНИЙ ЭЭЖ НЬ ЮМ ШИГ ХАНДАЖ, ЭЭЖИЙХ НЬ ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭДЭГТа дараах үгсийг хэзээ нэгэн цагт эр хүнд хэлж байсан уу?
-Хонгор минь, түрүүвчээ мартаагүй биз?
-Ажлаасаа буцаж ирэхдээ хими цэвэрлэгээнд өгсөн хувцаснуудаа авахаа мартав даа
-Тогны мөнгө төлөхөө мартаагүй биз?
-Түлшгүй болж байгааг мэдэж байна уу?
-Захиалга өгөхөө мартчихсан уу? За яахав, би л өөрөө утасдаад захиалчихаас
-Би чамд нойтон алчуураа шалан дээр битгий орхиж бай гэж хичнээн хэлэх юм бэ?
-Ийм нимгэн хувцастай чи даарахгүй юм уу?

Үүнийг уншаад та надтай адилхан “Нээрээ л тийм дээ” гэж бодож байсан биз ээ. Алдаа №1 бол бараг бүх эмэгтэйчүүдийн гаргадаг бас хамгийн их хор уршиг дагуулдаг алдаа юм. Бид эрчүүдтэй яг л жаахан хүүхэдтэй харьцаж байгаа мэт харьцаж, тэднийг авч явж чадахгүй мэтээр төсөөлөн, тэд ямар ч чадваргүй хүмүүс юм шиг араас нь дагаж, хийж чадах бүхнийг нь тэдний өмнөөс хийж байдаг.
Би таныг яг юу бодож байгааг мэдэж байна, гэвч ихэнхи тохиолдолд энэ нь үнэн байдаг билээ. Таны зөв ч байж болох боловч энэ нь одоохондоо гол асуудал биш, харин хамгийн чухал зүйл гэвэл:

ТА ЭР ХҮНТЭЙ ЯГ Л ЖААХАН ХҮҮХЭДТЭЙ ХАРЬЦАЖ БАЙГАА МЭТЭЭР ХАРЬЦВАЛ ТЭР ЯГ Л ЖААЛ ХҮҮ МЭТ ААШИЛНА. ТҮҮНИЙГ ЯМАР Ч ЧАДВАРГҮЙ ХҮН МЭТЭЭР ТҮҮНТЭЙ ХАРЬЦВАЛ ТЭР МӨН Л ЧАДВАРГҮЙ ХҮН МЭТ БАЙХ БОЛНО.
Эрчүүдэд ээж нь юм шиг ханддаг хандлагууд

1. Эр нөхрийнхөө хийж чадах зүйлийг тэдний өмнөөс хийж, тэдэнд дэндүү туслах
Бид эрчүүдэд хаана тавьснаа мартсан түлхүүрийг нь олж өгөх, тарааж хаяан хувцас хунарыг нь цуглуулах, тэдний өөрсдөө л очоод авчихаж чадахаар зүлйсийг нь өмнөөс нь гүйн авчирч өгөх, зангиаг нь зүүн засаж өгөх, үсийг нь самнах, хумсыг нь авах, өглөө ажилдаа өмсөж явах хувцасыг нь хувцасны шүүгээнээс авч өгөх зэрэг ихээхэн зүйлийг тэдний өмнөөс хийдэг.
2. Нөхрөөсөө ямар нэг зүйлийг асууж мэдэхийн тулд асуулгат тоглоом явуулдаг.
“Чи юм идмээр байгаа юм уу, хүүхддийн сериал идэх үү? Үгүй ээ. Тэгвэл сайхан шөл уух уу? Бас үгүй ээ за байз, би тэгвэл чамд шарсан бяслагтай, хачиртай талх бэлддэг юм бил үү? Чи идэх үү? “ гэж бид тэднээс асуудаг.

3. Нөхрийнхөө өмнөөс тэдний хүлээх үүрэг хариуцлагыг бүсгүй та өөрөө үүрснээр тэднийг мартамхай, будлиу, болгодог ба эцэст нь бид дараах байдлаар тэднийг санаж байх ёстой зүйлсийг нь тэдэнд сануулах хэрэгтэй болдог. “Очсон хойноо над руу заавал яриарай”
“Охиноо бүжгийх нь хичээлээс авахаа мартав аа”
“Маргааш хог аяих өдөр. Хогоо гаргахаа мартав”
“Ажлаа тараад эмчид үзүүлэхээ мартав аа”

4. [color=]Нөхрийгөө яг л жахан хүүхдийг загнаж байгаа мэтээр зэмлэдэг. [/color]
“Чи гадаа ямар хүйтэн байгааг мэдэхгүй байгаа юм уу” Ийм нимгэн хувцастай явж болохгүй ш дээ. “
“Орондоо орохоосоо өмнө гэрлээ унтрааж бай гэж хичнээн удаа хэлэх юм бэ. Гэрэл цахилгааны мөнгө их гарч байгаа шүү. “
“Чи тоглолт үзэх хоорондоо бүтэн пицца идээд 3 лонх шар айраг уусан. Тэгж идэхээр чинь наад гэдэс чинь мэдээж яаж тэсэхийн.
5. Нөхрийгөө ямар нэг зүйлийг зөь хийж чадна гэдэгт эргэлзэн түүний өмнөөс хийж, өөртөө илүү ажил удан, давхар хариуцлага үүрэх

“хэрэв би Фредийг оройн хоолны захиалга өгчих гэвэл тэр буруу цагт юм уу, онцгүй газар захиалга өгдөг учраас би л дандаа захиалга өгдөг”
Нэг удаа би Стивенийг хүүхдүүддээ хувцас аваад ир гээд дэлгүүр явуулсан чинь юу авчирсан гэж бодно оо. Тэдний хэн нь ч хичээл сургуульдаа өмсөж явахаарйгү хувцас авчирсан байгаа юм даа. Түүнээс хойш би өөрөө хүүхдүүдээ дагуулж явдаг болсон.
“Сарын өмнө би Жесоныг Чикагод нэг яатайхан буудалд өрөө захиалчихаарай гэсэн чинь тэр мартчихсан байсан. Тэгээд л би бүх зүйлийг өөрөө зохион байгуулж, ийш тийш утасддаг болсон доо, анхнаасаа л өөрөө хийж эхэлсэн бол дэмийн цаг алдахгүй байсан юм. “

6. Тэднийг засаж залруулж, зүглүүлж чиглүүлж байдаг.

“Үгүй дээ хонгор минь, бидэнтэй амралтан дээр таарсан хосууд чинь баруун Виржиниагаас ирээгүй, харин төв Виржиниагаас ирсэн юм.”
“Чиний хэлж байгаа үг чинь тохирох үг биш байна.”
“Грант гудамжаар биш Роут гудамжаар явбал машины түгжрэл бага байгаа гэж бодож байна, тэгээд ч би чиний оронд байсан бол хамгийн зүүн талын эгнээгээр явах байсан юм.”
“Чи ээж рүүгээ утасдаад хүүхдийн бие тааруу бас энэ долоо хоногт ажил ихтэй байсан гээд хэлчих, түүний санаа нь зовох болно. Тэгэхлээр нь энэ бүтэн сайнд тан дээр очиж чадахгүй нь гэдгээ хэл. Харин өнгөрсөн долоо хоногт манай ээж дээр очсон гэдгээ хэлчихэв ээ”

ЯАГААД ЭМЭГТЭЙЧҮҮД ЭРЧҮҮДЭД ЭЭЖ НЬ МЭТ ХАНДДАГ ВЭ? Та өөрийнхөө нөхөртөө эжж шиг нь ханддаг гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байж болох хэдий ч зөвхөн та ганцаараа ийм зүйлийг хийдэггүй гэдгийг мэдэж ав. Бид яагаад эр нөхөртөө ээж шиг нь ханддаг вэ?

БИД ЭНЭ ЗАН БАЙДАЛД БАГААСАА СУРАЦСАН БАЙДАГ.
Бидний хүүхэд насны үлгэр дууриалал бол ээж нар маань абйдаг билээ. Таныг болон ах эгч дүүнарыг чинь ер нь бусдыг ээж тань хэрхэн асарч халамжилж хайрлаж байгааг тэдний төлөө өөрийгөө умартан хөдөлмөрлөж байгааг та харж өссөн билээ. Хэрэв таны ээж аавд чинь бас л түүний ээж нь юм шиг асарч халамжилдаг бол энэ зан үйл улам баттайгаар таны ой ухаанд хадгалагдаж үлдсэн байгаа. Таны ээж аавыг чинь хайртай хосын халамжаар биш, харин түүний ээж мэтээр хайрлаж халамжилдаг байсан бол та өдөр бүр тэднийг тхарж байхдаа хүүхдийн гэнэн оюундаа эмэгтэй хүн эрэгтэй хүнд ингэж л хандах ёстой юм байна хэмээн тусгаж адаг. Иймээс та хайтай залуутайгаа учрахдаа ээжээсээ сурсан зангаараа хайртыгаа ээж нь юм шиг халамжилж эхэлдэг байна.
Жулия: “Би өөрийгөө Фредийн эхнэр биш, түүний ээж нь юм шиг бодох боллоо. Тэр яг л жаахан хүүхэд шиг аашилж би тэрний өмнөөс бүхнийг хийж, өмнөөс нь бодож сэтгэн, юм болгоны хариуцлагыг зөвхөн өөртөө үүрч байна. Харин тэр улам л залхуу болж, би улам л ууртай ааштай болж байна.” хэмээн гомдолсоор над дээр ирэхдээ Фредтэй гэрлээд 3 жил болж байсан юм.
Тэр Фредийн өсөж том болоогүй зан байдлаас нь залхаж гүйцсэн бөгөөд үүнд маш их бухимдаж байсан юм. Ингээд бид түүний эцэг эхийн талаар ярилцаад, түүний аавд ээж нь яг л хүүгээ хайрлаж, халамжилж байгаа ээж шиг нь ханддаг байсныг олж мэдсэн бөгөөд Жулия “Нээрээ аав ээж хоёр маань бие биедээ хайртай хосууд шиг хандаж байсныг нь санахгүй байна. Аав маань томилолтоор их явдаг бөгөөд ээж маань түүнийг явах болгонд нь цүнх савыг нь бэлдэж өгөөд, ирэхэд нь хамаг цүнх савыг нь онгойлгож янзалж, хотод байх үед нь хийхээр төлөвлөгдсөн ажлуудыг нь сануулж дандаа л хувцас хунарыг нь янзалж байдаг сан. Ээж билнийг ч аавыг ч үглэж зэмлэдэг, бидний ч аавын ч өдрийн хоолыг бэлдэж өгдөг байсан. Би яг л Фредийн ээж нь юм шиг байгаагаа ерөөсөө ойлгосонгүй. “ гэж билээ.
Ээж байх нь багш, асрагч байхтай тун ойролцоо “мэргэжил” ажээ. Бид хүүхэд байхаасаа л “Сайн байна, Салли, дүүгээ сайн хараарай, миний охин аавынхаа шаахайг авчраад өг дөө, сайн хүү шүү” гэх зэргээр аав, ах дүү нарынхаа төлөө хийсэн зүйлдээ урамшуулал болон урмын үг авдаг байсан.
ЭМЭГТЭЙЧҮҮД ЭР ХҮНЭЭР ХАЙРЛУУЛАХЫГ ХҮСЭХЭЭРЭЭ ТҮҮНИЙГ ЯГ Л ЭЭЖ ШИГ НЬ ХАЙРЛАЖ ХАЛАМЖИЛДАГ. “Би Чарлигаас хүссэн зүйлээ авахын тулд дуртай хоолыг нь хийж өгч, ширээн дээрх зүйлсийг нь янзалж, байдаг чадлаараа л түүнд туслахыг хичээдэг байлаа. Би түүнийг халамжтай сайн нөхөр минь , хайртай хонгор залуу минь байгаасай гэж хүссэндээ дээрх зүйлсийг хийж байсан юм. Харин эцэст нь тэр зүгээр л сайн ээж байсанд минь талархаж баярласан бяцхан хүү болон хувирсан юм” хэмээн ярьсан Дарлине гэрлээд 15 жил болсон бүсгүй байсан юм .

Нөхөртөө хэрэгтэй хүн болох гэж тэдний ээж нь юм шиг халамжилдаг.

Эр хүний төлөө бүхнээ зориулах тусам эрчүүд таниас ямар нэг байдлаар хамааралтай болж эхэлдэг. Эхнэрийгээ гадагшаа гарсан үед хүүхдээ хооллох шаардлагатай болсон аав гал тогооныхоо өрөөнд хэрхэн хөглөж, яг л тэнэг хүн шиг авирлаж байгааг, бас эхнэр нь байхгүй бол тэр залуу бүрэн сүйрч болох дүр зургийг бид зурагтаар хардаг билээ. Эрчүүдийг халамжлах тусам тэд таниас хамааралтай болж, та маш чухал хэрэгтэй хүн болж хувирна. Эмэгтэйчүүд бид эр хүний алдахаасаа, ганцаараа үлдэхээс айж байдаг бөгөөд “ Тэр намайг өөрт нь хичнээн их хэрэгтэй хүн болохыг мэдрэх тусам надаас холдож чадахгүй” гэж бодно.

Ээж нь юм шиг халамжлахад эрчүүд дуртай байдаг.

Саяхан би нэг семинар дээр “Яагаад эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ээж нь юм шиг аашилдаг вэ?” гэж асуухад бүсгүйчүүдээс нэг нь “Эрчүүд үүнд дуртай байдаг учраас” гэж хариулсан юм. Зааланд байсан бүх хүмүүс инээлдсэн бөгөөд учир нь тэд бүгдээрээ энэ хариултанд үнэний ихээхэн хувь байсных билээ.
Гэхдээ дандаа биш заримдаа

ЭРЧҮҮДИЙГ ЭЭЖ НЬ ЮМ ШИГ ХАЛАМЖЛАХ ЯВДАЛ ТҮҮНД АШ ИХ ТААЛАГДАХ БОЛНО.

Эрчүүд бага наснаасаа эхийнхээ хайр халамжинд өсдөг бөгөөд тэднийг эр хүн болсон хойно ч гэсэн бүсгүйчүүд ээжийх ь дүрд тоглодог байна. Хэрвээ түүний ээж нь аавых нь ээж нь юм шиг халамжилж байсан бол хүү том болсон хойноо бүсгүйчүүдээс тийм л хайрыг хүсч, тэднийг өөрийнхөө хайртай бүсгүй, сайн найз, хамтран зүтгэгч байснаас өөрийг нь халамжлагч, асрагч, ээж нь байхыг илүүд үздэг. Тэгээд ч тэр залуу танаас ээжийнх шигээ хайр халамжийг авч чадахгүй бол танд “Ажил чинь дууслаа, баяртай” гэж хэлэн салж одох болно.

Нөхөртөө түүний ээж нь юм шиг хандах явдал та хоёрын холбоог тасалж болно.

Эр нөхөртөө ээж нь юм шиг хандах явдал эхэндээ сайхан байж болох ч эцэстээ та хоёрын харилцаанд дараах сүйрлүүдийг авчирна.
1. Нэгдүгээр бүлэгт жаал хөвгүүний сэтгэлзүйн талаар буюу тэрээр ээжээсээ хараат бус биеэ даасан хүн болж, жинхэнэ эр хүн болохыг хичээдэг тухай болон охид шиг байхыг хүсдэггүй тухай өгүүлсэн. Та нөхрийгөө түүний ээж шиг нь хайрлавал нэг л өдөр тэр таны энэ хайранд эгдүүцэж дургүйцэх болно. Магадгүй тэр таны зан авирыг чинь шүүмжлэхгүй, таны тэрхүү байдлаа зогсоохыг шууд шаардаж чадахгүй байсан ч гэлээ ямар ч байсан танд уурлаж дургүйцнэ. Учир нь бяцхан хөвгүүд нэг л өдөр ээжээсээ хараат бус байхыг хүсдэг билээ.

Карен 52 настай бөгөөд түүний нөхөр Леонард нь 24 настай нарийн бичиг хүүхэнтэй учирдаг болохыг мэдээд над дээр ирсэн юм. Тэрээр нөхрийгөө ямар учраас гадуур яваад байгааг ойлгодоггүй байж. “Нөрөх маань уг нь сэтгэл хангалуун байдаг байсан. Тэр надад ээж маань ч намайг ингэж хайрлаж байгаагүй гэж хэлдэг байсан бөгөөд намайг түүний ээж шиг нь хайрлаж халамжилхад дуртай байсан юм. Харин одоо тэр өөрийгөө яг л хавханд орсон мэтээр төсөөлж байна. Наадад эрх чөлөө хэрэгтэй байна гэж хэлэх боллоо. Бидний амьралын 26 жилийн туршид тэр ерөөсөө гомдоллож байгаагүй. Би бүр учраа олохоо байлаа” гэж ярьсан юм.
Миний таамаглаж байснаар түүний нөхөр нь “ээжийгээ” хайртай хонгор бүсгүйгээр, эхнэрээ залуухан амрагаар солихыг хүсдэг байсан бөгөөд энэ бүхэн Леонардтай танилцсанаар ббатлагдсан юм. Түүний яриаг сонсож байхад түүний хэлж байгаа “хавханд байгаа юм шиг, бачимдан давчидсан, эрх чөлөөтэй баймаар байна.” Гэдэг үгс л яг л бушуухан гэрээсээ явж, бие даан амьдрахыг тэсэн ядан хүлээж буй арван хэдтэй хөвгүүний яриатай адаилхан сонсогдож байсан юм. Карен нөхрийгөө ээж шиг нь хайрлаж халамжилснаар сайн эхнэр байж чадна гэж бодож байсан нь алдаа болж түүнийг өөрөөсөө үүрд холтгожээ.

2. Таны нөхөр өөрийгөө ямар ч эрх мэдэлгүй гэж бодох болно.

Та нөхрийгөөямар ч мэдэлгүй, чадваргүй мэт аашилж, түүний өмнөөс бүхнийг хийх тусам тэр яг л мэдэлгүй чадваргүй хүн мэт аашлах болно. Ианы иүүнд ингэж хандах хандлага их байх тусам тэр өөрийгөө хүндлэж үзэхээ байж, жинхэнэ мэдэлгүй чадваргүй хүн болж хувирна. Энэ нь дараах “муу зуршлын тойргийн” эх үүсвэр болдог.


ЭР ХҮНИЙ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ СЭТГЭЛ ХАНАМЖТАЙ БАЙДАЛ БАГАСАХ ТУСАМ БУСДЫГ ХАЙРЛАХ НЬ БАГАСДАГ.

Эр хүний өөрийгөө үнэдэх үнэлэмж нь тэр хүний өөрийгөө хэр их эрх мэдэлтэй болохыг мэдрэх тэр мэдрэмжээс үүддэг. Хэрвээ өөртөө сэтгэл ханамжтай байж чадахуйц ажлыг хийж чадахгүй бол түүнд өөрийгөө болон таныг хайрлана гэдэг асуудал маш хэцүү болж ирнэ. Нөхрийгөө хүүхэд мэт зэмлэж, түүний эрх мэдлийг багасгаснаар та өөрийнхөө эр нөхрөөс амсаж эдлэх ёстй хайр халамжийг мөн багасгаж байна гэсэн үг юм.
Үүнийг нөгөө талаас авч үзвэл таны нөхөр эрх мэдэлгүй болох тусам та түүнээс улам л холдох болно. Эмэгтэйчүүд бидэнд эрчүүдийн эрх мэдэл, биеэ даасан байдал таалагддаг учир тэнэг юм шиг, дорой эр хүн бидэнд огтхон ч таалагдахгүй гэдэг нь ойлгомжтой билээ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.13.06 7:52 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Nov.21.05 4:20 am
Posts: 1608
Location: Smokehouse Shop
Би нэг юм нэмчий...

A List of Rules That Guys Wished Women Knew

1. Learn to work the toilet seat: if it's up put it down.

2. Don't cut your hair. Ever.

3. Don't make us guess.

4. If you ask a question you don't want an answer to, expect an answer you don't want to hear.

5. Sometimes, he's not thinking about you. Live with it.

6. He's never thinking about "The Relationship."

7. Get rid of your cat. And no, it's not different, it's just like every other cat.

8. Dogs are better than cats.

9. Sunday = Sports. It's like the full moon or the changing of the tides. Let it be.

10. Shopping is not everybody's idea of a good time.

11. Anything you wear is fine. Really.

12. You have enough clothes.

13. You have too many shoes.

14. Crying is blackmail. Use it if you must, but don't expect us to like it.

15. Your brother is an idiot.

16. Ask for what you want. Subtle hints don't work.

17. No, he doesn't know what day it is. He never will. Mark anniversaries on a calendar.

18. Share the bathroom

19. Share the closet.

20. Yes and No are perfectly acceptable answers.

21. A headache that lasts for 17 months is a problem. See a doctor.

22. Nothing says 'I love you' like sex in the morning.

23. Foreign films are best left to foreigners.

24. Check your oil.

25. Anything we said 6 or 8 months ago is inadmissible in an argument.

26. Christopher Columbus didn't need directions, and neither do we.

27. If you think you're fat, you probably are. Don't ask us.

28. Yes, pissing standing up is more difficult than peeing from point blank range. We're bound to miss sometimes.

29. Yes, and No are perfectly acceptable answers.

30. Don't fake it. We'd rather be ineffective than deceived.

31. If you don't dress like the Victoria's Secret girls, don't expect us to act like soap opera guys.

32. Let us ogle. If we don't look at other women, how can we know how pretty you are?

33. Don't rub the lamp if you don't want the genie to come out.

34. You can either ask us to do something OR tell us how you want it done-not both.

35. Women wearing Wonder bras and low-cut blouses lose their right to complain about having their boobs stared at.

36. Don't make 50 rules when 36 will do.

_________________
All Girls on Me!


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.22.06 8:00 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
3. Та хоёрын харицаан дахь хайр сэтгэл хүсэл тачаалыг таны энэ байдал устгах болно.
НӨХРӨӨСӨӨ ХАМГИЙН ХУРДАН ХОЛДОЖ, ХОЛБООГОО ТАСЛАХ АРГА БОЛ ТҮҮНИЙГ ЭЭЖ ШИГ НЬ ХАЛАМЖЛАН ХАЙРЛАХ ЯВДАЛ ЮМ.

Та нөхрийгөө түүний ээж шиг нь хандвал тэр таныг ээж мэт хүлээж авна. Гэвч ямар ч эр хүн ээжтэйгээ унтахыг хүсдэггүй билээ. Хэрвээ та нөхөртөө хувцасыг нь цуглуулах, хийх зүйлсийг нь сануулах зэргээр хүүхэд шиг хандвал таны энэ халамж түүнд таалагдах боловч, таныг жинхэнэ хайр сэтгэлтэй бүсгүй нь гэж бодон янагийн нүдээр харах нь юу л бол?
Нөгөө талаар энэ байдал нв хайр сэтгэлийг үгүй хийж болох аюултай. Нөхрийгөө харах болгондоо “Тэр оймсоо олохгүй нь, тэр дахиад л түлхүүрээ хаячихаж, тэр засварчин дуудахаа мартсан учраас би л дуудах хэрэгтэй болж байх шиг байна” хэмээн бодох нь танд хэр зэрэг сайхан санагдах бол. Яг л 3 настай жаахан хүүхэд шиг аашилж байгаа нөхрөө хараад сэтгэл тань хэр ханамжтай байх бол?
№1 алдаа бол маш олон гэр бүлийн сексийн амьдралыг бүтэлгүйтүүлдэг хамгийн том шалтгаан гэдэгт би итгэдэг. Удаан хугацааны хамтын амьдрал, эдийн засгийн уналт, дарамтанд орох явдлууд, гэр бүлээ авч явах гэж зүтгэх зэрэг нь хайр дурлалын янаг хүслийг ямар нэг хэмжээгээр багасгахад нөлөөлдөг боловч эхнэр нөхөр хоёр ээж хүү хоёр шиг байх явдалтай адил хор хөнөөлтэй нь үгүй билээ.

ШИЙДЭЛ
Эр нөхрийгөө ээж шиг нь халамжилахааа хэрхэн болих вэ?

Таныг нөхрийнхөө “ээж” биш харин жинхэнэ хайрын бурхан болгох хэдэн зөвлөгөөг өгье.

1. Нөхрийнхөө өмнөөс хийдэг бүхнээ зогсоосноор өөрөө хийдэг болно.
Эр нөхрөө хүүхэд шиг халамжлах нь муу зуршил бөгөөд аливаа муу зуршилыг орхиж байж л муу зуршилгүй болно . Энэ нь нөхөр тань таниас түлхүүр хаана байна вэ гэж асуухад нь мэдэхгүй хэмээн хариулж, түүнийг ямар нэг чухал уулзалтанд явахад нь тийм тийм хувцас өмс хэмээн хэлэхгйү байх, түүний шалаар нэг тарааж хаясан хувцасыг цуглуулахгүй байж сур гэсэн үг юм.
Та түүний өмнөөс дээрх бүгдийг хийдэг байсан учраас эхэндээ энэ байдлыг тэвчихгүй бөгөөд танай гэрт эвгүй уур амьсгал бүрдэж болох хэдий ч түүний таныг өмнөөс минь хийчих болов уу гэсэн амь бөхтэй тасарч үгүй болтол тэвчиж чадвал тэр бүгдийг өөрөө хийх болно. Хэсэг хугацаанд таны амьдрал, гэр орон, эргэн тойрон чинь эмх замбараагүй болох бөгөөд таны бхуимдахад эргэлзэх хэрэггүй. Магадгүй нөхөр тань гэрээсээ далий зангидсан зангиатай гараад явах бахй, та чимээгүй л бай харин тэр бусдаас зангиа нь далий байгааг сонсоор байгаад хэсэг хугацааны дараа гэрээсээ гарахадаа толинд харж зангиагаа засч янзалдаг болно, тэр түлхүүрээ ядарч янатлаа хайсан учир дараагийн удаа хаана тавьснаа мартахаа байна. Нэг үгээр хэлбэл тэр өсөж том болон, өөрийнхөө төлөө санаа тавьж сурч байна гэсэн үг.
Гэвч дээрх бүхэн нь нөхөр чинь таниас, миний түлхүүр хаана байна гэж асуухад нь өөрөө ол, би чиний ээж чинь биш гэж хариулна гэсэн үг биш юм шүү. Мөн энэ бүхнийг хийлээ гээд та түүнийг хайрлахгүй, халамжлахгүй түүнд тусалж дэмжихгүй болнон гэсэн үг биш юм. Энэ нь зүгээр л ээж байснаас эхнэр байх нь хамаагүй бага хариуцлага хүлээдэг гэсэн үг юм.
2. Нөхөртөө түүнийг эрх дархтай, итгэж найдаж болохоор хүн гэдгийг нь мэдрүүлэх.
Түүнд санаж байх ёстой зүйлсийг нь сануулж, түүний тархи хуанли болж байдгаа зогсоо. Түүнтэй харьцахдаа найдаж болохуйц эрх дархтай хүнтэй харьцаж байгаа юм шиг бай. Гэхдээ та түүний ээж нь юм шиг байхаа больсноос хойш хэсэг хугацаанд тэр таныг өөрт нь чухал уулзалт, үйл явдлуудыг сануулах бахй гэж игэн, ажил төрлийн хувиараа алдаж эхлнэ.э гэдгийг санаарай. Учир нь та бүхнийг зохицуулдаг байсан учраас тэр нэлээд залхуу болж хувирсан нь мэдээж. Нэг хэсэгтээ л тэр хэд хэдэн чухал уулзалтуудаас хоцрон, байр сууцны элдэв төлбөр төлөхөө мартсанаас торгуульд орж, нэлээд олон удаа хогийн уутаа гаргаж тавихаас мартсанаас хог өмхийрөн овоорох болно. Ийм зүйлс тохиолдож эхлэхэд та түүнийг зэмлэж үглэлгүй, зүгээр л энэ бүхнийг анзаараагүй юм шиг өөрийнхөө ажлыг хийх хэрэгтэй.
Жишээ нь: таны нөхөр Пүрэв гаригт шүдний эмчид очижж үзүүлэх ёстой байж гэж бодъё. Тэгвэл Пүрэв гаригийн өглөө та түүнд зүгээр л баяртай гэж хэлээд гэрээсээ гар, харин тэр орой гэртээ ирээд “Доктор Хопкинсийн эмнэлгээс өнөөдөр ажил руу утасдаж, намагй шүдээ үзүүлэхээр цаг авсан байсныг хэллээ. Гэтэл би түүнийг аль эрт мартчихсан байдаг, баларсан юм” гэх болно. Үүнийх нь хариуд та “Тоогүй л юм болж дээ. Гэхдээ дахиад цаг аваад шүдээ үзүүлчихгүй” гэж хэлээд үз. Нөхөр чинь нэлээд хэдэн уулзалт, арга хэмжээгээ мартсаны эцэст хийх ёстой зүйлсээ өөрийн эрхгүй сайтар санадаг болно.

3. Ээж нь хүүтэйгээ ярьдаг яриагаар нөхөртөйгөө битгий ярь.
Таван настай жаал хүүтэй ярьж байгаа мэтээр нөхөрнтөйгөө ярихгүй гэж өөртөө андгай тангараг тавих хэрэгтэй. Энэ нь түүнийг үглэж зэмлэхгүй байх гэсэн үг юм. Гэхдээ та түүнд уурлаж дургүйцсэнээ илэрхийлж болохйгү гэсэн үг биш бөгөөд зүгээр л түүнтэй дэггүй жаал хүүдээ уурлаж бухимдсан ээжийн дүрээр биш, харин насанд хүрсэн хүн насанд хүрсэн хүнтэйгээ ярьж байгаа мэтээр ярих хэрэгтэй гэсэн үг юм.
Та хоёр нарийн ширийн зүйлсийнхээ талаар ярилцахдаа нэг нэгэндээ тниж гоморхсон байдал гаргаж болох боловч орондоо байхдаа тийм маягаар асуудлыг шийдэх гэж оролдвол байдал хүндрэх болно гэдгийг анхаараарай. Та хоёрын хэн нэгэн нь нөгөөдөө хүүхэдтэйгээ харьцаж байгаа мэтээр ханддаг бол энэ арга барилаа нэн даруй хаях хэрэгтэй.
4. Гэр бүлийнхээ өмнө хүлээх нөхрийнхөө үүрэг хариуцлагыг тодорхой болгож, эр нөхрөө гаргаж, мартах тохиолдолд түүний өмнөөс үүрэг хариуцлагг нь үүрэх гэж яарсны хэрэггүй Мэдээж үүнийг хийхэд хэцүү байх бөгөөд энэ алхамыг хийж үр дүнг нь үзэхийн тулд хэсэг хугацаанд бүхнийг хяналтандаа байлгадаг байсан байдал чинь үгүй болж танд бүх зүйл амжилттай хэвийн байгаасай гэж дотроо залбирах хэрэг гарна. Бүх зүйл таны санаснаар болохгүй байсан ч гэсэн та тэвчих хэрэгтэй. Жишээ нь:Өглөө ажилдаа явахаас өмнө нөхөр тань танд “Орой хоёулаа нэг аятайхан газар орьё, би бүгдийг зохицуулчихна” гэж хэлээд та хоёр тус туынхаа ажилд явцгаажээ.Гэтэл тэр ажил тарах үед 6 цагт тань руу ярьж “Ресторан руу дэндүү оройтож утасдсан учир бүх ширээ захиалгатай болчихсон байна” гэж хэлэхэд та түүнд “Би 8 цагт бэлэн болчихоод чамайг хүлээж байя, тэр болтол чи минь асуудлыг зохицуулж чадна биз дээ, найман цагт уулзья” гэж хэлээд үз. Тэр үед нөхөр чинь өөрийгөө зэмлэх сэтгэл төрж, таныг уурлан гомдоллоогүйд бяцхан баярлаж асуудлыг зохицуулахаар яаравчлах бөгөөд дараагийн удаа энэ явдлыг мартахгйү санах болно.
АНХААРУУЛГА:ҮЙЛ ЯВДЛУУД БҮТЭМЖГҮЙ БОЛЖ БАЙГААГ ХАРААД ТАНД ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХӨНДЛӨНГӨӨС ОРОЛЦМООР САНАГДАНА. Амралт чинь ойртсоор, нөхөр яинь аяллын захиалгаа хийгээгүй л байна, эсвэл найз залуу яинь хоолондоо хэтэрхий их амтлагч хийж байгаа зэргийг та хара болно.
ЭНЭ ҮЕД ТА: НӨХӨРТӨӨ ТУСЛАХААР ЯАРЧ, ЯМАР НЭГ ЗҮЙЛ БИТГИЙ ХИЙ !!!!
Нэг хэсэгтээ л та түүний алдаа хийхийг харж, энэ байдалтай нь эвлэрэн амьдрах шаардлагатай болох бөгөөд эвлэрч чадвал нөхөр тань тэдгээр алдаануудыг дахин давтахгүй болно.

Эр хүнийг “галзууруулдаг” байдлаас би хэрхэн ангиуирсан бэ?
Хэдийгээр би судлаач ч гэсэн насанд хүрсэн эмэгтэйн амьдралаар амьдарсан бүхэл бүтэн 15 жилийг, эр хүнийг ээж шиг нь хайрлаж, халамжилж өнгөрүүлсэн бөгөөд нөхрийнхөө энэ байдлыг хэрхэн ялж гарсан тухайгаа та бүхэнтэй хуваалцахыг хүссэн юм. Би нэг мартамхай залуутай найзалдаг байлаа. Тэр маань уулзалт болзоонуудаа мартдаг, эргээд утасдая гэчихээд мартдаг, тэр байтугай хаашаа яюж байгаагаа мартчихсан гарах ёстой гарцаа өнгөрөөд явж байдаг байлаа. Бүтэн хоёр жилийн туш би түүний тархи нь байж түүний юу хийх ёстой, хаашаа хэрхэн явах ёстойг нь сануулдаг байлаа. Түүнийг жолоо барьж явахад би явж байгаа чиглэл маань зөв эсэх, зам дагуу ямар тэмдэглэүүд байгаа, хаана ямар эргэлт байгаа зэрэгт үргэлж санаа зовон амар тайван явж чаддаггүй байсан юм.
Эцэст нь би энэ байдлыг дуусгавар болгохоор шийдэж ядаж замд явж байхдаа түүнд хаашаа хэрхэн явах талаар нь зааж сургахаа больё гэж шийдэв. Нэг удаа бид амралтын өдрүүдээ Өмнөд Калифорний рашаан сувилалын газар өнгөрүүлэхээр шийдсэн юм. Урьд нь уг рашаан сувилалын газар бид очиж байсан учир замаа сайн мэддэг байв. Цаг гаруй давхисаар сувилалын газарт тун ойрхон очсон бөгөөд би найз залуу минь очих ёстой газраа бараг хүрээд ирснээ анзаарч мэдсэн болов уу? Хэмээн түүнийг хараад дотор минь шууд л арзагнасан боловч “Үгүй ээ, чи түүнд юу ч хэлэхгүй гэж амласан биз дээ! Хэмээн өөртөө санууллаа. Гэтэл юу болсон гэж санана. Найз маань гарах ёстой гарцаараа гаралгүй өнгөрөөд давхих нь тэр. Түүн рүү орилохгүйн тулд би хэлээ хазан амаа хамхив.
Ингээд цааш 40өөд км давхиж, гадаа ч бүрэнхий болов. Гэнэт тэр надаас “Энэ газар чамд танил санагдаж байна уу? гэж асуулаа. Үгүй хэмээн би их л хичээж аядуухан хэлэхэд тэр маань “Надад ч бас тэгж санагдаж байна. Би гарах ёстой гарцаараа гараагүй өнгөрөөд явсан байх”гэв. Ингээд хэсэг давхисны эцэст найз залуу маань замд тааралдсан шатахуун түгээгчээс очих ёстой газраас даруй 60 км газар өнгөрөөд явж байгаагаа мэдсэн юм. Энэ хүртэл би нэг ч үг дуугарахгүй байхын тулд маш их тэвчээр гарган биеэ барьж байсан юм. Тэрээр буцаж явах замдаа надаас “Рашаан сувилалын газрыг өнгөрөөд явж байхыг чи мэдэж байсан биз дээ? Хэмээн асуухад би зүгээр инээмсэглэж, тэр ч миний өөдөөс хариу инээмсэглэж билээ. Ийнхүү очих газраасаа жараад км давхиснаа тэр өөрөө олж мэдсэн нь би түүнийг алдааг хэлж өгсөнөөс илүү сургамж болсон юм.

5. Нөхрийнхөө ээж мэт аашилж гаргадаг алдаануудынхаа жагсаалтыг гаргах.
Та хэдэн долоо хоногийн туршид өөрийгөө ажиглан шинжиж, нөхрийнхөө ээж мэтээр түүнд хандлаж байгаа ааш авир, үйлдлүүдийнхээ жагсаалтыг гарга. Хэрэв танд хангалттай зүрх зориг байвал нөхрөөсөө энэ зан байдлынхаа талаар асууж болно ш дээ. Энэхүү жагсаалт таны гайхлыг төрүүлэхээр урт болж магадгүй.
Бидний ярилцаж буй бүх алдааг засахын тулд анхны алхам гэвэл өөрийнхөө гаргадаг алдааг сайтар мэдэж авах явдал билээ.
6. Та хоёрын харьцаа ээж хүү хоёрын харьцаанаас ялгаагүй байгаа тухай нөхөртэйгөө илэн далангүй ярилцаж энэ байдлаас ангижрахын тулд хамтран зүтгэх Энэ номыг нөхөртөө уншуулбал тэр таныг болон өөрийгөө илүүтэй ойлгож эхлэх байх гэж бодож байна. Энэхүү номноос уншиж ойлгосон зүйлийнхээ талаар түүнтэй ярилцаж санаа бодлыг нь асуун, хамтдаа шийдвэр гаргацгааж, цаашид та хоёрын харилцааг жинхэнэ гэр бүлийн буюу хайртай хосуудын хоорондох харилцаа болгохын тулд юу хийвэл зохистойг шийдэж болно шүү дээ.

7. Тууштай байж сур
Алдаануудаа засаж залруулахын тулд тууштай байх явдал хамгийн чухал юм. Тухайн үеийн /түр зуурын/ үр дагавьар ямар байх нь хамаагүй, хийх гэж зорьсноо л хий. Жишээ нь та найз залуугаа усанд ороход нь түүнд солих цэвэр дотуур хувцас, алчуур зэргийг бэлдэж өгдөгөө болихоор шийдэж, түүний өмнөөс энэ бүхнийг хийхээ болиод долоо хоног өнгөрчээ. Та юу болж байгааг мэдэхээр усны өрөөнд ороход тэр дотуур хувцасаа шалаар нэг тараагаад хаячихсан, алчуурнууд энд тэндгүй үнэр орон хэвтэж байна. Энэ байдлыг хараад та юу ч битгий хий, түүний завааруулж орхиосон зүйлсд бүү гар хүр. Тэгээд түүнийг танаас цэвэр алчуур, дотуур хувцас нэхэх мөчид түүнд, бүх алуур, дотуур хувцаснууд нь усны өрөөнд энд тэндгүй шалаар нэг тарааж хэвтэж байсныг нь сануул . Таныг ингэж хэлэхийг сонсоод мэдээж түүнд сайхан санагдахйгү боловч, тэр энэ бүхнээс ямар нэг дохио авна. Хэрэв та ямар нэг зүйлийг хийхийг татгалзаж байгаагаа түүнд аятайханаа ухаантайхан ойлгуулж чадах юм бол тэр таныг өөрт нь туслахгүй байгаад болон өөрөө бүхнийг хийх болсондоо илтээр дургүйцэж чадахгүй.
Нөхрийнхөө “ээжийн” үүргийг гүйцэтгэдэгээ болих нь тийм ч амар биш боловч, зорьсондоо хүрч ээжийн үүрэг хариуцлагаас мултарч чадсан тохиолдолд та өөрийгөө жинхэнэ хайрын бурхан болон хувирсны харин нөхөр чинь өөрийгөө жинхэнэ дурлалт залуу болон хувирснаа мэдрэх бо

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.11.06 2:53 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Алдаа №2

Эмэгтэйчүүд хайртай залуугийнхаа төлөө өөрсдийгөө золиослон, өөрийгөө хоёрдугаарт тавьдаг.
Оройн хоолондоо та маш сайхан загас шаржээ. Гэтэл таны шарсан загас том жижиг хоёр загас байжээ, тэгээд ч шарсан загас бол та хоёрын идэх дуртай хоол гэж бодьё. Тэгвэл та нөхөртөө том загасыг өгөх үү, эсвэл тэр том загасыг өөрийнхөө тавганд тавих уу?
Би олон эмэгтэйчуудээс энэ асуултыг асуухад тэдний олонх нь ямар ч эргэлзээгүйгээр том загасыг нь нөхөртөө өгнө гэж хэлдэг. Учир нь бид өөрсдийгөө хоёрдугаарт тавьдаг ажээ. Түүгээр ч барахгүй зарим эмэгтэйчүүд том загасыг өөрөө идэх нь ичгүүртэй явдал бөгөөд зөвхөн хувиа бодсон өөдгүй харамч хүн л ингэж чадна гэж боддог байна.
Эмэгтэйчүүд өөрсдийнхөө байр суурь, үнэ цэнийг дутуу үнэлж, өөрийгөө хоёрдугаарт тавин, эмэгтэй хүнийхээ хувьд өөрийгөө золиослон алдаа №2-ыг гаргадаг байна. Энэхүү алдааг бид хэрхэн яаж гаргадаг вэ.

1. Ажил төрөл, сургуль соёл, сонирходог зүйлээ орхидог.

Саараа 31 настай, иог болон бясалгалыг ихэд сонирхон эрмэлздэг байсан ба бясалгал дасгал хийснээрээ тэр эрүүл, тайван, өөдрөг байж чаддаг гэж боддог байв. Гэтэл түүний танилцсан залуу Билл нь 36 настай, компьюьерийн мэргэжилтэн бөгөөд “зүүнийхний буюу азийнхний” бясалгал мэтийн зүйлсийг үл тоодог, иймэрхүү зүйлсд итгэдэггүй залуу байжээ. Биллтэй зөрчилдөхгүй тулд Саара сард нэг удаа явдаг байсан иогийн дугуйландаа очихоо байж, бясалгал үйлдэхээ бүрмөсөн больжээ. Яагаад энэ бүхнээ орхисныг түүнээс асуухад “Миний амьдрал шинээр эхэлж байна гэж бодсон юм.” Гэж билээ.
Жил хагасын дараа Саара Билл хоёр тус тусын зам мөрийг хөөсөн бөгөөд Саара Биллээс салснаас хойш хоёр долоо хоног ч өнгөрөөгүй байхад бясалгал дахин хийж эхэлжээ. Энэ үед тэр “Би энэ бүхнийг маш их санасан байна шүү” хэмээн тэр хэлж билээ.

Эмили багаасаа жааз хөгжмийн болон бүжгийн дугуйланд явдаг байсан ба найзуудтайгаа долоо хоног бүр бүжгэнд явдаг, бүжиглэх дуртай нэгэн байв. Бүжиглэх нь түүнд уян налархай байдал, цовоо цоглог зан, эрх чөлөөг мэдрүүлдэг байлаа. Эмили 21 настайдаа 31 настай Эндрютэй танилцан үерхэж, улмаар бие биедээ хайртай болон хоёр жилийн дараа гэрлэцгээсэн. Би нэг удаа Эмилитэй дэлгүүрт тааралдаад гэрлэцгээсэн юм. Би нэг удаа Эмилитэй тааралдаад юу хийж байгааг асуусны дараа түүнээс хамт бүжгэнд явах уу? Хэмээхэд тэрээр “БИ бүжгэнд явахаа больсон? Гэв. Учрыг лавлавал тэр”Эндрюд бүжгэнд яюах таалагддаггүй юм аа. Урьд нь би түүнийг дагуулж найз нартайгаа хамт бүжгэнд явдаг байсан боловч тэр ерөөсөө бүжиглэхгүй ганцаараа суух нь надад хэцүү абйдаг байлаа. Уг нь тэр намайг найзуудтайгаа бүжгэнд явахыг хориглодоггүй, гэхдээ би найз нартайгаа хэд хэдэн удаа явснаас хойш дахиж явахаа больсон, учир нь түүнийг гэртээ ганцааранг нь үлдээхээр надад нэг л эвгүй, буруу зүйл хийсэн мэт этгэгдэл төрдөг” хэмээн тайлбарлаж байлаа.
Эдгээр бүсгүйчүүд эмэгтэйчүүд бидний л хийдэг зүйлсийг хийжээ. –Сонирходог зүйл чинь нөхөр болн найз залуугийн чинь хувьд чухал зүйл биш учраас та сонирхдог зүйлээ орхидог. Бид өөрсдийгөө золиослож байгаагаа мэддэггүй бөгөөд сонирхдог зүйлсээ орхих нь тийм ч чухал зүйлээ алдаж байгаа хэрэг биш гэж өөрсөддөө итгүүлдэг байна. Гэвч энэ нь маш чухал зүйл ажээ. Эмэтэйчүүд бид эрчүүдтэй зохиосо хамтын амьдрал маань салж сарнисны дараа л хичнээн чухал зүйлсээ орхиж гээгдүүлсэнээ ойлгож, хуучин сонирхдог оролдож байсан зүйлсээ дахин хийж эхэлдэг. Ингэж бид бясалгал, бүжиг, цэцэг ногоо арчлах, дугуй унах зэрэг сонирхолоо бидэндтэй учирсан эрчүүд тэдгээрийг сонирхдоггүй байсан учраас орхих боловч, эцэст нь дээрх бүгдийг хийснээрээ хичнээн их таашаал авдаг байснаа олж мэддэг ажээ.
2. Нөхөрт маань болон найз залууд маань бидний найз нар, гэр бүлийнхэн таалагдаагүй учраас бид дотны хүмүүсээсээ холддог. 26 настай, гоо сайханч мэтгэжилтэй Жоанна 30 настай эртний үэнт эдлэлийн худалдаачин Лауренстэй танилцжээ. Жоанна их сургууль төгсөөгүй боловч хөгжилтэй сэргэлэн, өөдрөг үзэлтэй, ухаантай бүсгүй бөгөөд түүний эрхэлдэг бизнес нь амжилттай байв. Харин Лауренс Зүүн эргийн Айвын Их Сургуулийг амжилттай төгссөн, өөрийгөө сэхээтэн залуу гэж боддог нэгэн бөгөөд Жоанна, Лхуренсийг найзынхаа төрсөн өдөрт дагуулж очсоноор тэдний дунд зөрчил үүсжээ. Үдэшлэг дээр Жоанна найз нөхөдтэйгээ хөгжилдөн сайхан байсан боловч Лауренсийг ганцаараа сууж байгааг хараад “ Яасан бэ хайрт минь?” хэмээн асуухад Лауренс “Энд байж, найз нартай чинь харилцах хүсэл надад алга” гэжээ.
Үдэшлэг тараад гэр лүүгээ явж байхдаа Жланна “Чи миний найз нарыг яагаад үл тоомсорлож байгаа юм бэ?” гэж Лауренсаас асуухад “Сургууль соёл дүүргээгүй хүмүүс надад таалагдаагүй, чи тэр найз нартайгаа уулчмаар байвал надгүйгээр явж бай” гэснээс тэр хоёр маргалдаж эхэлжээ.
Жоанна найз залуугийнхаа энэ байдалд ихээхэн уурласан боловч “Нээрээ миний найз нар сайн хүмүүс биш юм болов уу?” хэмээн эргэлзсэн байна. Ингээд л Жоанна Лауренёийг алдахаас айсан учир найзуудтайгаа уулзах нь багасаар нэг л мэдэхэд тэдэнтэй уулзахаа бүр мөсөн больжээ. Одоо тэд хамтдаа амьдарч байгаа хэдий ч Жоанна их л ганцаардах болсон байна.
Жакигийн ээж аав нь охиноо коллежид сурч байхаас нь л Майктай үерхлээ хэмээн дургүйцдэг байсан боловч тэд хамтдаа амьдрахаар шийдэж Жаки гэрээсээ нүүжээ. Майк архи их уудаг бөгөөд өөрийгөө архинаас хүссэн цагтаа гарч чадна хэмээдэг боловч архинаас гарахыг огт хүсэхгүй мэт уусаар. Жаки түүнд хайртай, түүнийг ч өөртөө хайртай гэдгийг нь мэддэг хэдий ч Майкийг архинаас гарч чадахгүй байх вий хэмээн дотроодог эмээдэг байлаа. Жаки эцэг эхтэйгээ уулзахаар нь Майк “ Өдий болчихоод биеэ даагаагүй, эцэг эхийнхээ гараас гараагүй, нялх хүүхэд шиг” шиг хэмээн аашилдаг тул хэдийгээр тэр ээж аавтайгаа дэндүү дотно өссөн ч гэлээ тэдэнтэй байнга уулзаж чадахгүйд хүрчээ. Мэдээж Майкид энэ байдал ихэд таалагдаж “Чи минь ухаантай шүү” хэмээн магтдаг боловч Жаки Майкаас нуугдан долоо хоног бүр аавынхаа гэрийн гадаа машинтайгаа ирж зогсон гудамжины нөгөө булангаас гэрийхнийгээ харж уйлдаг болжээ.
Хэрэв би таниас “Та эр хүнээс болж эцэг эхээ, эсвэл найз нөхдөө орхих уу?” гэж асуувал та мэдээж “ Хэзээ ч үгүй” гэж хариулах байх. Гэвч маш олон эмэгтэйчүүд хайртай залуугаа алдахгүйн тулд тэдний амьдралд хамгийн чухал хүмүүс болох эцэг эх, найз нөхдөөсөө нүүр буруулдаг байна.
Яагаад зарим эрчүүд танийг маш ихээр хайрладаг, таны төлөө үргэлж санаа тавьж байдаг хүмүүсээс чинь салгаж холдуулахыг хичээдэг вэ?

ӨӨРТӨӨ ИТГЭЛГҮЙ ЭРЧҮҮД ТАНЫГ Ч МӨН ТИЙМ БАЙДАЛД ОРУУЛАХЫН ТУЛД ТАНЫГ ХАЙРЛАЖ, ДЭМЖИЖ ТУСАЛЖ БАЙДАГ ХҮМҮҮСЭЭС ЧИНЬ ХОЛДУУЛАХЫГ ХИЧЭЭДЭГ.
Зарим эрчүүд хэн нэгнийг өөрийн хараа хяналтандаа байлгаж, түүнийг айлган сүрдүүлж байхыг хүсдэг бөгөөд хайртай залуу чинь тэдний л нэг учраас таныг жинхэнэ ёсоор хайрладаг, танд тусалж дэмжихийг хүслэг аав ээж, ахан дүүс, найз нөхдөөс чинь холдуулан, тан нарын хоорондох харилцаа холбоог таслахыг хичээдэг байна. Үүнээс үүдэн гарах хоёр үр дагавар:
1Та ойр дотныхноосоо авч болох байсан халуун дотно харьцаа, хайр халамжийг алдаж, зөвхөн нэг эрийн мэдэлд орох болно.
2. Та ойр дотны хүмүүсээ хайртай залуугаараа сольсноор түүний шүүмжлэлийг зогсоож чадах боловч түүнд байгаа муу муухай зан чанарыг арилгаж чадахгүй.
3.Та өөрийхөө жинхэнэ зан чанарыг нууж, зөвхөн хайртай залуугийн хүссэн зан авирыг гаргаж байдаг эмэгтэй болж хувирна.

Эмэгтэйчүүд өөрсдийгөө хоёрдугаарт тавьж чаддаг явдал нь хайртай залуугийнхаа хүссэн эмэгтэй болж хувирахад бэлэн байдаг зан чанараас үүдэлтэй. Та бид хайртай залуугийнхаа хүссэн эмэгтэй болохын тулд өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, гадаад төрх байдал, зан авир тэр ч байтугай итгэж сүсэглэж явдаг зүйлсээ хүртэл өөрчлөхийг оролддог учир бидний энэхүү зан чанарыг “хувирамтгай чанар” гэж нэрлэж болох юм. Бид эрчүүдийн хүсэл мөрөөдлийнх нь эмэгтэй болохын тулд хэн нэгэн бодит биш боловч дур булаам сэтгэл татам эмэгтэйн дүр төрхөд хувирахыг оролддог. Нэгэн бүсгүй хайртай залуугийнхаа төлөө өөрийгөө хэрхэн золиослосон тухай өгүүлье.
Жанис гэдэг 32 настай дуучин бүсгүй Тони хэмээх засварчин залуутай гурван жил найзалсан бөгөөд энэхүү холбоогоо тасласны дараа миний ажлын өрөөнд уур цухлаа барьж дийлэлгүй орж ирсэн юм. Тэр “Та намайг бүтэн гурван жилийн турш хаашаа явж юу үздэг байсан гэж бодож байна? Би энэ хугацаанд амралтын өдрүүдээрээ кино үзэж, театрт очилгүй зөвхөн бөхийн тэмцээн үзэхээр явж гэртээ ирсэн хойноо ч зурагтаар бөхийн тэмцээн үзсээр байгаад хаанахын хэн гэдэг бөх ямар мэх хийдэг, хэн хэн нь дургүй болохыг хүртэл сайн мэддэг боллоо” хэмээв. Би түүнээс “уучлаарай та надад юу ч тайлбарлаагүй учир би таныг ойлгохгүй нь” хэмээхэд тэрээр над руу их л ширүүн харснаа “Би бөхийг үзэн ядаж байна, угаасаа би спортод дуртай биш, Гэтэл Тони бөхөд үнэхээр дуртай. Харин би Тонид таалагдахын тулд түүний дуртай юм болгоныг хийхийг хичээдэг байсан учраас хичнээн дургүй байсан ч бөх үздэг байсан. Үүнийгээ би хайр сэтгэлийн төлөө хийж буй алхам гэж боддог байсан. Гэтэл одоо би бөхийн тухай бодохыг ч хүсэхгүй байгаа бөгөөд ийм тэнэг зүйл хийж байсандаа харамсаж байна” гэж ярив. Жанис хайр сэтгэлийн хоосон мөрөөдөлд автан, өөрийнхөө зан чанарыг өөрчлөхийг оролдсон байна. Жанисын гаргасан алдаатай адил харамсаж баршгүй алдаа хийсэн маш олон эмэгтэйчүүдтэй би уулзаж байсан бөгөөд тэд янз бүрийн байдлаар (жишээ нь хайртай залуу нь түүнийг том хөхтэй, сайхан өгзөгтэй, байхыг хүсвэл хөхөө томруулах, өгзөгөө өргүүлэх мэс зсал хийгэх зэргээр) дээрх алдааг гаргаж, дараа нь түүнийхээ хор уршгийг бие, сэтгэлээрээ амсаж байдаг билээ.
4.Хайртынхаа хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд түүнд тусалж, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг орхигдуулдаг.
Нөхрийнхөө доктор хамгаалах явдлыг илүүд үзэж сургуулиа хаясан эмэгтэй тээр хойно хэдэн жилийн дараа өөрөө ямар ч ажил мэргэжилгүй хоцорсноо нэгэнт ухаардаг.
Найз залуугийнхаа эрхэлж буй бизнесийг амжилттай болгохын тулд өөрийн хийж байсан ажлаа орхин, түүнтэй хамтран ажиллаж эхэлсэн бүсгүй хэдэн жилийн дараа түүнээс салж, ганцаар үлдсэн хойноо тэдний хамтын хөдөлмөрөөс өөрт нь юу ч үлдээгүй болохыг мэдэрдэг....
Та ийм зүйл хийгээгүй байж болно. Гэхдээ таныг дээрхтэй адил зүйл хийж байсан буюу хийж байгаа хэн нэгэн эмэгтэйг мэддэг гэдэгт би итгэлтэй байна. Хайртай залуугийнхаа төлөө өөрийнхөө хүсэн мөрөөдлийг орхигдуулдаг явдал нь эмэгтэйчүүдийн хувьд засаж болшгүй харамасалтай алдаа болдог.
Эмэгтэйчүүд ямар учраас өөрийгөө золиослодог вэ?
Энэ асуулт танд утгагүй мэт санагдаж байж магадгүй юм. Мний нэг найз надад “Анд минь “золиослох”гэлэг үг чинь надтай цуг төрсөн юм” гэж хэлж билээ. Эрчүүдийн төлөө эмэгтэйчүүд өөрсдийгө золиослох ёстой гэж бодоход хүргэдэг хэд хэдэн шалтгаан байдаг.
- Биднээс өөрсдийгөө хоёрдугаарт тавихыг эрчүүд хүсэж байдаг. Олон зууны туршид тэд “Эмэгтэйчүүд бол хоёрдугаар зэргийн хүмүүс” хэмээн заалгаж, сэтгэж ирсэн. Өнөөдөр дэлхийн олон оронд эхнэр нь нөхрийнхө ард, түүний дагуул-зарц мэт явдаг заншил байсаар байна. Ийм нөхцөлд эмэгтэй хүнийг өөрийнх нь төлөө золиослогдох ёстой нэгэн гэж эр хүн бодолгүй яахав даа.
- Хүн бүр л багаасаа эрэгтэй хүүхэд нэгдүгээрт, эмэгтэй хүн хоёрдугаарт байх ёстой гэсэн ойлголтыг авдаг. Бид хүүхэд насандаа аав, өвөө нарын маань төлөө ээж, эмээ, нар маань хэрхэн өөрсдийнхөө хүсэл мөрөөдөл, ажил мэргэжил, сургууль соёлооо орхигдуулж байгааг харж өсдөг. Мөн өөрийгөө нэгдүгээрт тавих нь хувиа бодсон олиггйү зан хэмээн сургдаг.
- Нөхрийнхөө төлөө өөрийн хүсэл мөрөөдлийг золиослох нь эхнэр хүний хувьд үүргээ биелүүлж байгаа хэрэг гэж эмэгтэйчүүд бид боддог. “Би сургуулиа төгсөөөд өмгөөлөгч болохб йасан боловч Хенриг хуулийн сургуульд суралцаж байх үед нь түүний дэргэд байж, түүнд туслахыг хүссэн юм. Тиймээс ч би сургуулиа орхисон” гэдэгтэй адил утгатай үгсийг та тун амархан хэлж чадах байх даа.
Хайр сэтгэлийнхээ төлөө өөрийгөө золиослосноор гарах үр дагавар.
Нөхрийнхөө төлөө өөрийгөө золиослож, хувийнхаа эрх ашгийг түүний рэх ашгаас лоогуур тавих юм бол нөхөр нь түүнийг улам ихээр хайрлах болно гэж эмэгтэйчүүд боддог. Гэтэл энэ нь тийм ч зөв буюу баталгаатай зүйл биш ажээ.
Нөхөр чинь таныг улам их хайрлаасай гэсэн хүсэлдээ автаж, түүний төлөө өөрийгөө золиословол эцэст нь та өөртөө хайргүй нэгэн болж хувирна.
Эмэгтэй хүн, эр хүний хайрыг улам ихээр татахын тулд ойр дотны хүмүүстэй сонирхдог зүйлсээ орхих болгондоо өөрийнхөө нэгээхэн хэсгийг мөн адил гээж байдаг. Дуртай зүйлс, хайртай хүмүүсээсээ холдсоноор таны дотор сэтгэл хоосорч эхэлдэг. Хайртайгаа учрахаас өмнө танд байсан бүхнээс чинь юу ч үлдээгүй учраас та өөрйнхөө жинхэнэ мөн чанар, дүр төрхийг хаа нэгтээ гээжээ.
Ийнхүү үнэт зүйлсээ алдаж байгаа явдал нь араасаа ямагт уур цухал, уйтгар гунигийг дагуулж байдаг. Энэ бүхний эцэст нь та өөрийгөө болон бусдыг хайрлан хүндэтгэх үзлээ гээж, нөхөр чинь таныг хайрлаж халамжлахнгүй байгаад гомдон гутрах болно.

Шийдэл: Өөрийгөө золиослох явдлыг хэрхэн зогсоох юэ?1. Эр хүнтэй тогтоосон харилцааныхаа төлөө өөрийгөө золислож байсан алхам бүрээ жагсаан бичээрэй.
Энэ нь таныг өөрийгөө үнэн мөнөөр нь олж харан, байгаа байдалтай шүүмжлэлтэй ханлаж, өөрийгөө цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх, өөрийгөө хоёрдугаарт тавих шаардлага байхгүй гэдгийг ойлгох хамгийн сайн арга болохоос биш зүгээр л нэг жагсаалт гаргах явдал биш гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.
2. Өөрт чинь хэрэгтэй, итгэж найдаж болохоор хүмүүсийн нэрс, хийх дуртай зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
Энэ нь бодит амьдрал дээр та хэн болох таныг хүсэж мөрөөддөг зүйл юу болохыг тань хэлж өгнө. Гэхдээ марк цуглуулах, дугуйгаар уралдах, загас барих зэрэгт дуртай байсныгаа өөртөө итгүүлэх нь танд хэцүү байж магадгүй. Учир нь та эдгээр зүйлсийг хийхээ болиод нэлээд удсан шүү дээ.
3. Хэн нэгэн эр хүн таны хүсэл мөрөөдлийг гүйцэлдүүлж өгөхийг хий дэмий хүлээхийн оронд, хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд өөрөө хичээж хөдөлмөрлөх нь илүү үр дүнтэй.
a. Хэдийгээр эхнэр, нөхөр хоёр ч гэлээ нэгэт нь хоёр тусдаа хувь хүн учраас бие биенийхээ хүсэл мөрөөдөл, үзэл бодлыг хүндэтгэж үздэг байх ёстой. Сүүлийн бүлэгт таныг эрч хүчтэй эмэтгэй болоход чинь туслах зөвөлгөөнүүдийг өгөх болно.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.03.06 6:29 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Алдаа №3 Эмэгтэй хүн эр хүнд өрт нь биш түүний чадавхи бололцоотой байдалд нь дурладаг, эсвэл бүр өрөвдсөндөө эр хүнд дурладаг.

Та нөхрийнхөө төлөө бүхнээ зориулдаг учраас
Өөрөөрөө бахархдаг уу?
“Цаг зав анхаарал халамжаа хэсэг хугацаанд зориулж чадвал эр хүн миний хүссэнээр байх болно” гэж та өөртөө хэлж байсан уу?
Та хайртай залуугийн чинь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь “Хэн нэгэн эмэгтэй түүнийг жинхэнэ ёсоор хайрлаж, түүнд үнэн сэтгэлээсээ туслаагүй учраас л тэр ийм байдалд байгаа юм” гэж бодож байв уу?
Эдгээр зүйлс танд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг би мэдэхгүй юм, харин би алдаа №3-ыг саяхныг хүртэл гаргаж байсан учир /ажил төрлийн холбоондоо хүртэл/ надад маш их эмзэглэх сэтгэгдэл төрж байна. Би эрчүүдийн тухай, тэдний хэрэгцээ, хүслийн тухай судалгаа хийдэг бөгөөд өөрийн хүч чадал, цаг заваа эрчүүдэд туслах, тэднийг зөв замаа олоход нь тусоах үйлсэд зориулдаг билээ. Зарим үед миний ажил үйлс амжилттай болж, надаас тусламж хүсч ирсэн залуу амжилтанд хүрч байхад зарим үед хэн хэний маань хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй хоцрох тохиолдол гардаг. Хийсэн зүйл маань үр дүнд хүрсэн хүрээгүй нь хамаагүй надад үргэлж л ганц л зүйл тохиолддог байсан нь –Хэн нэгэнд туслах, бэрхшээлээс гаргахыг оролдох бүрт миний хувийн амьдрал их бага хэмжээгээр хойш тавигддаг байлаа.
Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж сурахыг хүссэн хүүхэд насанд үлдсэн сэтгэлийн шархаа эдгээхийг хүссэн аливаа зүйлсийг хойш тавьж залхуурдаг зангаасаа салж , хувийн зохио байгуулалт сайтай болон дэвшиж дээшлэхийг хүссэн, бусадтай харилцах чадвараа болон бичиг хэрэг хөтлөх чадвараа хөгжүүлэн сайжруулахыг хүссэн, биеэ хэрхэн зөв авч явж, хувцсаа тухайн нөхцөл байдалд хэрхэн тааруулж өмсөх урлагт суралцахыг хүссэн, халамжтай сайн хань болохыг хүссэн гэх мэтчилэнгээр маш олон зүйлсийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн эрчүүд надаас мэргэжилийн зөвлөгөө авч, тэдэнд туслахыг хүсдэг бөгөөд би ч тэдний аврагч-туслагч болохыг хичээдэг байв. Зөвлөгөө өгөхдөө би тэднээс нэн тэргүүнд эргэлзээ тээнэгэлзээнээсээ ангижирхагыг хүсдэг. Ингээд л би тэдгээр эрчүүдэд өөрийн сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зарцуулж эхэлдэг. Харин миний найз нөхөд гэр бүлийнхэн минь надад “Чи дэмий л зүйлд хамаг цаг зав хүч хөдөлмөрөө зориулж байна даа” гэдэг байв. Зарим үед надаас тусламж хүсчихээд зөвхөн би л түүний төлөө бүхнийг хийж, зохицуулах ёстой мэт ханддаг, залхуу хойрго хайнга эхшшл тааралдаж байсан боловч би өөрийнхөө хийх ёстой хийхийг хүссэн зүйлсээ орхилгүй уйгагүй ажилснаар маш их зүйлийг мэдэж авсан юм.
Одоо эргээд өөрийн яьсан замаа харж байхад би эр хүнтэй жинхэнэ ёсоор харилцаа тогтоож байгаагүй, харин зөвхөн тэдний төлөө төрсөн мэт санагддаг юм.
Би эр хүнд өөрт нь биш, түүний чадвар чадавхид нь дурлаж байжээ.
Олон удаа зүрхээ шархлуулж, итгэл найдвар минь хөсөрдөж, гомдож гутарч явсаар нэг л мэдэхэд 30 насыг зооглосон байсан бөгөөд тэр үзед л би өөрийгөө хувийн амьдрал, ажил мэргэжилийнхээ хувьд нэг ч алхам урагшлаагүй болохыг анзаарсан юм.
Энэ үед би өөртөө “Барбара, чи тэр эрчүүдэд зориулдаг цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл оюуныхаа ядаж тал хувийг өөрийнхөө төлөө зориулж чадвал ямар их амжилтанд хүрч болохоо ухаарч байна уу? Чамд боломж байна шүү.” Хэмээн хэлсэн юм. Ингэж л би өөрөө өөрийнхөө өлөө уйгагүй ажиллаж хөдөлмөрлөж эхэлсэн бөгөөд хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахыг хүссэн сэтгэл минь энэхүү номыг бичихэд хүргэсэн билээ.

Эмэгтэйчүүд ямар учраас энэ алдааг гаргадаг вэ?

1. Өөртөө итгэлгүй, дорой эрчүүдэд туслахаар сэтгэл зүрх шулуудан ханцуй шамладаг.
32 настай Аллисон хэмээх үл хөдлөх хөрөнгийн наймаачин бүсгүй надаас зөвлөгөө авахаар ирсэн юм. Түүний нөхөр Харри 37 настай, эмч мэргэжилтэй бөгөөд тэд гэрлээд 3 жил болж байгаа юм. Аллисонтай ярилцах тусам түүний ажил мэргэжилтдээ ахиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь нөхөртөө тавьдаг анхаарал халамж нь хэмжээнээсээ хэтэрсэн явдал болохыг ойлгосон юм. Аллисон “Бид анх танилцах үед Харри маань хүнд хэцүү хүүхэд насыг туулсан анхных нь гэрлэлт бүтэлгүй болж сэтгэл санааны гүн хямралд орсон зэргээс болж заримдаа хар тамхи татдаг, тамхийг бол зүгээр л иддэг байлаа. Би түүнийг өрөвдөж эхлээд хар тамхи, тамхинаас гаргахаар шийлсэн билээ. Бид ч зорьсондоо хүрч тэр маань тамхинаас гарсан. Дараа нь би түүнийг ажилтай болгохын төлөө зорьж хөөцөлдөж эхэлсэн. Уг нь тэр маань сайн эмч юм шүү. Магадгүй та намайг түүний төлөө үхэхээс ч буцахгүй юм байна гэж бодож байгаа бай. Гэхдээ л би түүнийг амжилтанд хүргэж чадна. Харри маань амжилтад хүрсэн цагт түүний амжилт биднийх байх, бид хоёр аз жаргалтай амьдарна гэдэгт итгэдэг.” Хэмээн ярьж билээ.
Харри өөрөө өөртөө итгэдэгээс илүү Аллисон түүнд итгэдэг ажээ. Аллисон амьдрал дээрх бодит Харрид биш харин түүний ирээдүйд хэн болоход нь буюу түүний хүрч болох амжилтанд дурлаж тэр үе хүртэл харритай хамтдаа байж түүнд тусалж чадвал өөрө амжилтанд хүрснээс ялгаагүй гэж бодсон байна. Ингэж бодсоноор Аллисон ажил мэргэжилдээ гаргаж болох байсан [color=Font Color]амжилтаасаа өөрөө өөрийгөө хойш нь татсан байна. [/color]
2. Биднийг үнэн сэтгэлээсээ хайлаж халамжилж чадахгүй байгаа эрчүүдийг бид түүний ямар нэг зан авираас нь болж хайрладаг.
Алдаа №3-ийг гаргасан эмэгтэйчүүдийн бас нэг тод жишээ бол 45 настай Эрика юм. Эрика Арнольдтой гэрлээд 19 жил болсон хэдий ч энэ хугацаанд аз жаргалтай байж үзээгүй байна. “Би Арнольдыг өрөвдөж дурлаад зогсоогүй түүнтэй гэрлэснээр засаж болшгүй том алдаа хийсэн юм. Тэр анхнаасаа л хаалттай бусдыг шүүмжлэмтгий, халамжгүй хүн байсан юм. Гэхдээ түүнээс зарим үед яг л гэнэхэн бяцхан хөөрхөн хүүгийн хэн нэгэн нь түүнийг хайрлаасай гэж хүсэх мэт зан авир гаргадаг бөгөөд энэ байдал нь намайг уярааж би түүнтэй гэрлэсэн юм. Анх тэр “надтай гэрлээч” гэж намайг гуйхдаа шйлж байсныг нь би хэзээ ч мартдаггүй, тэр үед би түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр энэхүү битүү бүрэг байдлаасаа гарах байх гэж итгэж байсан. Аав ээж маань түүнтэй гэрлэх гэж буйг минь мэдээд дургүйцэж байсан боловч би тэдэнд “Би түүнийг хэн болохыг та нараас илүү мэднэ” гэж хэлж билээ. Гэтэл 19 жил өнгөрчихөөд байхад тэр огтхон ч өөрчлөгдөөгүй бөгөөд энэ бүх хугацаанд би хайр халамж итгэл хүндлэлийн алийг нь ч амсаагүй. Би түүнд хайртай, түүний доторх “үе үе гарч ирдэг жаал хүүд” хайртай боловч үнэндээ энэ байдлаар цааш явж чадахгүй нь. Түүнээс салж байгаагаа буруу зүйл хийж байна гэж огтхон ч бодохгүй байна, учир нь би түүнийг өөрчлөгдөхийг маш удаан хүлээсэн. Тэр огт өөчрлөгдөөгүй, заримдаа би түүнийг илүү ихээр хайрлаж чадсан бол тэр өөрчлөгдөх байсан болов уу? Гэж гайхдаг юм” гэж эрика ярьж билээ.
Арнольд Эрикад өөрийгөө нээж, түүнтэй илэн далангүй байж, түүнийг хайрлаж чадахгүй байхад нь Эрика түүнийг өрөвдөн хайрлаж, бүх л амьдралынхаа туршид Арнольдыг хайрлаж халамжилсан боловч нөхрийнхөө зүгээс ямар ч хайр энхрийллийг амсаагүй байна. Яг үүнтэй адил зүйл миний амьдралд ч бас тохиолдож байсан учир би Эрикаг маш сайн ойлгож байна. Миний төлөө нэг ч зүйл хийж үзэээгүй нэгэн залууд би хайртай байсан бөгөөд Би түүнийг илүү ихээр хайрлаж чадвал тэр өөрчлөгдөх болно гэсэн гэнэн бодол Эрикатай адил нададч бас байсан юм.
Гэтэл үнэндээ өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж чадпаг эр хүн л өөрчлөгдөж чаддаг байна.
Эмэгтэйчүүд эрчүүдийн өчүүхэн хэсэгт нь дурлачихаад түүнээс өөрийнхөө хүсэж байсан хайрыг авч чадахгүй болхооороо өөр хэн нэгэн нь түүнд тэрхүү хайрыг өгнө гэж бодон эрэлд гардаг бөгөөд эрлийн эцэст сэтгэл зүрхээ илэрхийлж чаддаг эр хүнийг олвол “Та нар миний ямар их дур булаам, энхрий ялдам, ухан бүсгүй болохыг харж байна уу” хэмээдэг ажээ.
Энэ бүхний эцэст би:
Эр хүнийг одоо юу хийж байгаа, ямар хүнд үед байгаа, ирээдүйд юунд хүрч болох вэ гэдгээр нь биш, хүний хувьд тэр чухам хэн бэ? Гэдэгт нь дурлаж хайрлах хэрэгтэй. Юм байна гэдгийг ойлгосон билээ.
Ямар учраас эмэгтэйчүүд эрчүүдийн чадвар, чадавхи эмзэг байдалд дурладаг бэ?
 Бид хувь хүнийхээ хувьд өөрийгөө хөгжүүлэхийн оронд хэн нэгэнд тусалж, түүний төлөө хариуцлага хүлээх явдал нь илүү дээр гэж боддог.
 Бид хэн нэгнийг хайрлаж халамжилж, туслан дэмжих, энэрэн нигүйлсэж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Нөхөр борлон найз залуу маань ыиднийг хүсэх, төсөөлж байснаар байж чадахгүй байгаад бид өөрсдийгөө буруутгадаг.
 Эмэгтэйчүүд илүү хариуцлага хүлээж ямар нэг зүйлийг илүү сайн болгох үйлс хийхдээ дуртай байдаг.
 Бид гэр доторхоо өөрчлөн чимэглэх, хүмүүсийн үс, зүсийг өөрчлөн гоё болгох зэргээр юм болгоныг л сайхан болгохыг хүслэг хичээдэг. Нэ нь бидэнд байгалиас заяясан зан чанар учир мээгтэйчүүд бид ямар нэг зүйлийг хувирал өөрчөллтгүй, ахиц дэвшилгүй байх явдлыг тэвчиж чаддаггүй.


Таныг “аврагч” болсон явдлыг тайлбарлая.
Та доорхи байдлаар №3 алдааг гаргадаг.
 Нөхөр чинь амжилтанд хүрэхэд өөрчлөгдөхөд тун бага хугацаа байна гэж цаг үргэлж өөртөө итгүүлдэг.
 Таны нөхрийг урьд өмнө нь хэн ч хэзээ ч тан шиг хайрлаж байгаагүй учир миний хайрын хүчээр тэр өөрчлөгдөх болно гэж боддог.
 Нөхрийг тань бусад хүмүүс тантай адил хэмжээнд ойлгож түүнийг хүлээж авч чадахгүй байна гэж боддог. Тиймээс та “Та нар түүнийг над шиг сайн мэдэхгүй л байна даа” гэж хэлдэг.
 Нөхрийнхөө арчаагүй дорой байдал, эсвэл ямар нэг буруу зүйл хийснийх нь төлөө та гэр бүлийнхэн. Найз нөхдөөсөө уучлалт гуйж түүний өмнөөс тайлбар хийдэг.
 Түүнээс салж, холдон явбал төр өөртөө итгэлшүй болж, өөрчлөгдөж дэвшихгүй энэ чигээрээ үлдчих байх гэж өрөвдөн боддог.
 Тэр таны төлөө юу ч хийгээгүй, юугаа ч зориулахгүй байхад түүнтэй тогтоосон харилцаа холбоогоо таслахгүй, хэвээр үлдээхийг та өөрөө өөртөө ямар нэг байдлаар ятган итгүүлдэг.
Шийдэл: Эр хүний чадвар чадавхи, эмзэг байдалд “дурлах” явдлыг хэрхэн зогсоох вэ?

Энэхүү алдааг олж илрүүлснийхээ хувьд танд алдаа №3-ыг гаргахгүй байх талаар хэдэн зөвлөгөө өгье.
1. Нөхрийнхөө тусын тулд хийж байгаа бүхнээ өөрийнхөө тусын тулд хийгээд үз.
Өөрийн хүсэл мөрөөдөл, өмнөө тавьсан зорилгуудынхаа жагсаалтыг гаргаж тэддгээрт хүрэх арга замуудыг бич. Энэ жагсаалтынхаа дагуу ажиллаж зорьсноосоо хазайхгүйг хичээх хэрэгтэй. Жишээ нь: Та эрхэлж буй бизнесээ амжилттай байлгахын тулд ёүлжээний бизнес эрхлэгч залуустай уулзаж ярилцах хэрэгтэй олжээ гэж бодьё. Гэтэл яг энэ үед найз азлуу чинь байшиндаа засвар хийж байж. Тэгвэл та түүнд туслахаар очих биш харин өөрийнхөө бизнесийг амжилттай болгохын тулд хийхээр төлөвлөсөн уулзалтындаа яваарай. Найз залуутайгаа учрихаас чинь өмнө бизнесээ амжилттай эрхлэх хүсэл танд байсан бөггөөд одоо ч байгаа учраас тэр зорилгынхоо төлөө явах нь таны амьдралд илүү тустай.
2. Эр хүнд туслах, түүнийг аврахын тулд хийж буй зүйлсийнхээ жагсаалтыг гарга.
Та эр хүний төлөө өөрийгөө хэрхэн гаргуунд гаргаж байгаа, түүний төлөө ихээхэн цаг зав, хүч чармайлт зарцуулж байгаагаа анзаарч мэддэггүй байж болно. Иймд энэ жагсаалтыг гаргаснаар та өөрийнхөө юу хийж байгааг сайн ойлгож мэдэх болно.
3. Өөрийнхөө төлөө үүрэг хариуцлагатай байж чаддаг эр хүнийг ол, тэгвэл та эр хүний төлөө өөрийгөө золиослох хэрэггүй болно.
Хайртай хосууд бие биенийгээ чин сэтгэлээсээ хайрлаж илэн далагүй байж, цаацид ахиж дэвших, хувирч өөрчлөгдөхийн тулд хамтран ажиллаж, бие биедээ туслах явдал нь буруу зүйл огтхон ч биш юм. Гол нь зөвхөн та ганцаараа биш, та хоёр хоёулаа нэгэн баг мэт хамтарч ажиллах явдал хамгийн чухал билээ.
Та хэн нэгэн залуутай дотно харилцаа тогтоох үедээ түүний ирээдүйн зорилго юу болох, түүндээ хүрэх арга замыг хэрхэн тодорхойлж, төсөөлж явдаг талаар асууж мэдэх хэрэгтэй. Ингэснээр түүнийг таны мөрөөдлийн ханхүү өн эсэхийг эдэх боломж танд олдоно. Хэрэв тэр үнэхээр таны хүсэл мөрөөдлийн залуу мөн мэт санагдвал түүнийг хэсэг хугацаанд хйрлаж дэмжиж туслан, үнэлж цэгнээд үз. Харин энэ хугацаанд тэр ямарнэгэн хэмжээгээр өөрчлөгдөхгүй, ахиц ддэвшил гаргахгүй байвал түүнтэй илэн далагүй ярилцаж чухам юунаас болж өөрчлөгдөж чадахгүй байгаа шалтгааныг хамтдаа ол. Хоосон амлалтаас бодит үйлдэл илүү чухал гэдгийг ямагт санаж яваарай.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.08.07 11:40 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Алдаа №4 Эмэгтэйчүүд өөрсдийн давуу тал, авьяас билгээ нуун дарагдуулдаг.
Хайртай залуугийнхаа өмнө өөрийгөө дорд үздэг муу зуршил танд бий юу?
Та хэн нэгнээс найрсаг үг ч юм уу магтаалыг сонсохоороо ичиж зовдог уу?
Нөхрийн чинь мэдэхгүй ямар нэг авьяас чадвар танд бий юу?
Ихэнх эмэгтэйчүүд алдаа №4-ийг гаргадаг. Амьдралынхаа түшиг болгон сонгосон эр хүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд танаас илү чадалтай, чадвартай болохыг нь түүнд мэдрүүлэхийн тулд эмэгтэйчүүд өөрсдийнхөө мэдлэг боловсрол, оюуны чадавхи зэргийг нуун дарагдуулдаг бөгөөд энэ нь доорх байдлаар илэрдэг байна.
1. Өчүүхэн зүйлээс болж бид өөрсдийгөө дорд үзэж өөрийгөө үнэлэхээ больдог.
“Ийм чухал уулзалттай гэдгийг чинь мартаж байдаг би мөн дүүрчихсэн толгой юм аа”
“захирал миний илтгэлийг маш сайн болсон байнан гэж хэлсэн. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Санхүүгийн дүгнэлт гаргахдаа би маш их эргэлзэж байсан учир сандрахдаа тэр талаар чухам юу ярьснаа одоо санахаа байлаа.
“Би ямар аймаар таргалж байнаа. Энэ харвинг хараач. Өөрийгөө харахаас ч дургүй хүрч байна”
2. Эрчүүд бидэнд найрсаг үг хэлэхэд нь бид эелдэгээр хүлээж авдаггүй.
“Нээрээ юу, энэ даашинзтай би гоё харагдаж байна гэж үү? Уг нь хэдэн жилийн өмнө авсан эд шүү дээ, загвар нь одоо хоцрогдсон л доо. Гэхдээ яахав шүүгээнд байлгаснаас хааяа нэг өмсье гэж бодсон юм. Ямар ч байсан найрсаг үг хэлсэнд баярлалаа”
“Зүгээр ээ хонгор минь, чамайг баярлуулахын тулд үдэшлэг зохиохдоо би ердөө ч ядраагүй, тэгээд ч надад зөндөө олон хүн тусалсан шүү дээ. Тэгтлээ их санаа зовох хэрэггүй”
“ Чи үнэхээр миний тавьсан илтгэлийг сайн болсон гэж бодож байна уу? Би лав тэгж бодохгүй байна. Хамгийн сүүлчийнх нь байсан болохоороо ч тэр юм уу, нэг л яарч сандраад олигтой ярьж чадаагүй байх аа? Тэгээд ч тэр сүртэй алга ташилтыг миний илтгэлийн сайных биш харин үйл ажиллагаа өндөхлөж байгаагийнх л байх гэж бодсон шүү”

3. Бид өөрсдийн авьяас чадварыг нөхрөөсөө найз залуугаасаа нуудаг.
a. Сандра Грегтэй гэрлээд долоон жил болсон бөгөөд энэ хугацаанд аль
ч байдлаараа түүнээс илүү болохыг ойлгосон юм. Сандра шидэг оюутнаар шалгарсан учраас сургалтын төлбөрөө төлөргүйгээр коллежэд суралцаж амжилттай төгссөнөө Грегт хэлээгүй ажээ. Учир нь Грег өөрийгөө “хариуцлагатай, чухал хэрэгцээтэй хүн” гэж мэдрэх дуртай. Тиймээс ч Грег Сандраг францаар чөлөөтэй ярьдаг, тэр ч байтугай Сандраг Парисын нэг томоохон компани манайд ирж ажиллаач гэж урьсныг огт мэддэггүй байна. “Бид анх болзож эхэлсэн мөчөөсөө л би түүний энэ занг мэлсэн учир эдгээр бүх зүйлийг түүнээс нуусан юм. Тэгээд ч энэ бүхэн түүнтэй учрахаас өмнө болсон зүйл шүү дээ” нэг Сандра хэлсэн юм.
Эллен нь 37 настай, түүний нөхөр Энди 39 настай бөгөөд нөхөр нь зуучлалын пүүсэд хөрөнгө оруулалтын асуудлаар зөвлөгөө өгдөг, харин Эллен томоохон хувцасны үйлдвэрийн олон нийттэй харилцах хэлтсийн эрхлэгч хийдэг. Тэд гэр бүлдээ тулгардаг зарим нэг бэрхшээлтэй асуудлаар шийдэхээр над дээр ирсэн юм. “Энди намайг ерөөсөө ч хүндэлдэггүй юм шиг надад санагддаг. Бид хоёр адилхан ажилладаг мөртлөө ажил төрлийнхөө тухай ярилцахаар дандаа л түүнд тохиолдсон бэрхшээлийг яаж шийдэх талаар ярьдаг болохооос биш миний ажлын талаар огт яриа өрнөдөггүй” гэж Элленийг хэлэхэд Энди “Тиймээ, миний ауил илүү их ээдрээтэй, чухал асуудлыг хэлэлцдэг болохоор миний ажлын тухай яриа өрнөдөг гэж боддог” гэж хэлэв. Нөхөр нь өөрийнхөө ажлыг илүү чухалд үзэж байгааг сонсоод Эллен галзууртлаа уурласан билээ.
Би тэдэнтэй хэсэг ярилцсаны эцэст нь учрыг нь олсон юм. Эллен нөхрийнхөө гэр бүлдээ ямар чухал хүн болохыг мэдрүүлэхийн тулд өөрийгөө нэгдүгээр зэргийн хүн биш мэт дүр эсгэж алдаа №4-ийг гаргадаг байна. Гэхдээ мэдээж тэр энэ алдааг санаатайгаар хийгээгүй бөгөөд энэ түүний хүүхэд наснаас нь уламжлагдан “дүүгийнхээ ухаантай эгч байх” үйлдлээс үүдэн гарсан чанар байлаа. Түүнийг бага байхад нь эцэг эх нь “Миний охин дүүдээ шалгалтандаа онц авсан гэж битгий хэлээрэй. Түүнийг ямар байдалд байгааг чи мэдэж байгаа шүү дээ” гэдэг байжээ. Хүүхэд наснаасаа үлдсэн зан авираар тэрээр нөхөртөө хандаж ажил хэргийн уулзалтаар хэн гэгч том албан тушаалтан болон эрх мэдэлтэнтэй уулзсан, хамт олон нь түүнийг хэрхэн магтан сайшаасан, цаашид ажил төрлөө хэрхэн явуулахаар төлөвлөж байгаа зэргээ нөхөртэйгөө бараг ярьдаггүй ажээ. Алдаа №4-ийн тухай ярилцсаны дараа эллен “Одоо би яагаад Энди намайг хүндэлдэггүй болохыг ойлголоо. Би өөрөө өөрийгөө хүндлэхгүй байгаа юм чинь тэр яаж намайг хүндлэх вэ дээ?” Тэгээд ч түүнд миний ажлын тухай ямарч ойлголт алга” хэмээсэн юм.
Эллен болон Сандрагийн нэгэн адилаар мянг мянга эмэгтэйчүүд өөрсдийнхөө авьяас чадварыг амьдралынхаа түшиг болсон эр хүнтэй хэрхэн хуваалцаж, үнэлүүлэхийг мэддэггүй байна.

Ямар учраас бид эрчүүдээс өөрсдийн авьяас чадварыг нуудаг вэ?
Авьяас чадвараа нуун, сул дорой харагдвал эрчүүд биднийг улам ихээр хайрлана гэж боддог.
Жаахан охин байхдаа та дараах зүйлстэй ижил төстэй зүйлсийг сонсож байсан уу?
“Эрэгтэй хүүхэдтэй хамт тоглож байхдаа түүнд худлаагаасаа ялагдаж бай. Тэгвэл тэр чамтай тоглох болно”
Эрчүүдийн хажууд байхдаа ухаантай байдал битгий гарга, тэгвэл тэд чамаас болзоонд хамт яваач гэж гарга, тэгвэл тэд чамаас болзоонд хамт яваач гэж гуйхгүй. Харин тэднийг “чамаас илүү ухаантай гэдэгт итгүүлэхээр сэтгэгдэл төрүүлж бай”
ЭРЧҮҮДЭД БИДНЭЭС ИЛҮҮ УХААНТАЙ, ХҮЧ ЧАДАЛТАЙ, АВЬЯАС ЧАДВАРТАЙ ГЭДЭГ СЭТГЭГДЛИЙГ ТӨРҮҮЛЖ ЧАДВАЛ ТЭД БИДНИЙГ УЛАМ ИХ ХАЙРЛАХ БОЛНО ГЭЖ БОДДОГ.
Хайрлаж дурласан залуу чинь таныг өөрөөсөө илүү гэдгийг мэдэх юм бол тантай хамт байхыг хүсэхгүй гэж боддог учраас эмэгтэйчүүд бид тэднийг өөрсдөөсөө илүү харагдуулахын төлөө харин өөрсдийгөө тэднээс дор харагдуулахын төлөө хичээн зүтгэдэг байна.
Бид бусдад биеэ тоосон, ахархуу зантай хараглахгүйн тулд өөрсдийн авьяас чадварыг нуудаг.
Танд хэн нэгэн нь дараах зөвлөгөөнүүдийн аль нэгнийг нь өгч байсан уу?
“Суси, ээж нь чамайг онц сурдагт чинь маш их баярлаж охиноороо бахархдаг шүү. Гэхдээ би хүмүүст хэлдэггүй, Учир нь охид сагсуурч онгирвол дэмий байдаг юм, харин даруу байсан нь дээр”
“Жинни чи өөрийгөө толинд битгий ингэж харч байгаач. өөрийгөө дэндүү өндөрт өргөж бодох нь тйим ч бахармаар, жинхэнэ эмэгтэй хүний зан биш, ер нь өөрийгөө ихээхэн дээр тавьдаг эмэгтэй хүн олигтой явдаггүй юм.
Арван жилийн сургуульд байхад ээж маань надад “Бусдыг илэрхий манлайлах нь эмэгтэй хүүхдэд дэмий байдаг юм. Учир нь чамд найз нөхөд олдохгүй, хүмүүс чамд атаархах болно. Тиймээс бусдын анхаарлыг өөр дээрээ татахаас аль болох зайлсхийж бай” гэж захидал байж билээ. Ээж маань бусад бүх ээжүүдийн адилаар өөрт нь өөрийнх нь ээжийн зааж сургаж байсныг л надад захин хэлж байсныг л надад захин хэлж байсан биз. Эмэгтэй хүн хэтэрхий төгс төгөлдөр харагдах нь тийм ч сайхан сэтгэгдлийш бусдад төрүүлдэггүй бөгөөд энэ нь жинхэнэ бүсгүй хүний зан чанар биш хэмээдэг байсан.
“Сайн охин” болж харагдахын тулд эмэгтэйчүүд өөрсдийнхөө сүр жавхлант, ихэмсэг байдлыг нуун дарагдуулдаг.

Өөрийн авьяас чадвараа нуун дарагдуулах явдал ямар учраас биднийг сүйрэлд хүргэдэг вэ?

1. Авьяас чадвараа нуун дарагдуулснаар эр хүнтэй тогтоосон харилцаан дахь эрхэм нандин зүйлсийг устгадаг.
Авьяас чадвар давуу чанараа нөхөр болон найз залуугаасаа нууснаар тэдний хайр халамжийг илүү ихээр хүртэх болно гэдэг гэнэн бодол маань харин ч эсрэг үр дүнг бидэнд авчирдаг.

Эрчүүдэд чадалтай чадвартай эмэгтэй таалагддаг болохоос биш унжийсан сул дорой эмэгтэй таалагддаггүй.
Эрчүүдэд чадалтай чадвартай эмэгтэйчүүд таалагддаг. Тэд өөрсдөө эрх дархтайхүч чадалтай байхыг хүсдэг учраас эрч хүчтэй, эрх дархтай хүнд өөрийн эрхгүй сэтгэл нь татагддаг байна. Би энэхүү номоо бичихийн тулд олон зуун эрчүүдтэй уулзаж судалгааны ажил хийсэн бөгөөд тэд бараг бүгдээрээ өөртөө итгэлтэй эмэгтэй маш их таалагддаг гэсэн юм. Эрчүүд өөртөө игэлтэй эмэгтэйг ихэд хүндэлдэг бөгөөд тэдэнтэй маш болгоомжтой харьцдаг байна.
Бид эрчүүдээс илүү их хайр халамжийг хүссэндээ авьяас чадвараа нуун дарагдуулдаг явдал маань эсрэг үр дүнг авчирч, хайр сэтгэлийн харилцаан дахь эрхэм нандин зүйлсийг маань устгадаг байна.

1.Авьяас чадвараа дотно харьцаатай эр хүнээс нууна гэдэг нь та өөрөө өөрөөсөө авьяас чадвараа нууж байгаатай агаар нэгэн билээ.
“Ёстой анзаарсангүй, мэдсэнгүй, жхаан санаа минь балартсан байхаа “ гэх мэт үгс нь гарцаагүй алдаа №4-ийг гаргаж байгааг чинь танд хэлж өгнө. Учир нь хүн өөрийнхөө чадварыг багаар үнэлж нуух тусмаа авьяас чадварынхаа талаар мартаж эхэлдэг бөгөөд хэсэг хугацааны дараа өөрт нь ямар нэг авьяас чадвар, давуу тал байдаг гэдгийг бүрмөсөн мартдаг.


Шийдэл: Авьяас чадвар, давуу талаа нуун дарагдуулдаг зангаасаа хэрхэн ангижрах вэ?

1. Өөрийн авьяас, ур чадвар, бусдаас давуу чанар, ер нь л сайн сайхан чанаруудаа жагсаан бичиж нөхөр болон найз залуудаа үзүүл

Сургалтанд маань хамрагдаж байсан бүсгүйчүүдээс би энэ жагсаалтыг гаргахыг хүсдэг байсан бөгөөд энэ нь гайхалтай үр дүнг авчирдаг авчирч байсан юм. Олон эмэгтэйчүүд өөрсдийн авьяас чадвар гаргаж байсан амжилтуудаа мартсан байдаг боловч тэдгээрийг санаж жагсаалтыг нь гаргаж нөхөртөө болон найз залуудаа үзүүлэхээр тэдгээр эрчүүд маш их гайхаж хайртай бүсгүйчүүдээрээ бахархах сэтгэл төрдөг байна.
2. Өөрт чинь найрсаг сайхан үг хэлж магтах явдлыг найрсагаар хүлээж авахгүй байгаагаа, өөрийгөө дорд үзэж байгаагаа, өөрийн идэвх зүтгэлийг багаар үнэлж байгаагаа тухай бүрт нь мэдэрч суран давуу чанаруудаа хөхүүлэн хөгжүүлэхэд суралцах
Алдаа №4-ийг гаргаж байгаагаа олж мэдээд та ихэд гайхах байх. Өөрийнхөө санй сайхан чанаруудыг нуун дарагдуулдагаа больж, хэн нэг нь танд найрсаг сайхан магтаалын үг хэлэхэд нь зүгээр л “Баярлалаа” гэж хэлж сур. Даруу байдлын тухай алдаатай буруу бодлоо толгойнойсоо гаргаж хая.
3. Таныг гялалзсан сайхан амжилтанд хүрэхийг үнэн сэтгэлээсээ хүсдэг эр хүнтэй нөхөрлө
Олон янзын шалтгаанаас болж зарин нэг эрчүүд эмэгтэйчүүдийг хүчирхэг эрчтэй байхыг хүсдэггүй болохыг бид мэдэх билээ. Тиймээс таны амжилтанд хүрэх явдлыг сайшааж үзэхгүй байгаа эр хүний хамт амжилтын зүг явна гэдэг бүтэхгүй асуудал юм. Иймд таныг амжилтанд хүрэхэд дэмжиж тусалж чадах саад хийхгүй байх эр хүнийг олж нөхөрлөх нь чухал.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.27.07 7:04 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Алдаа №5

Эмэгтэйчүүд эрч хүчээ эрчүүдэд зориулдаг.
Эмэгтэйчүүд өөрсдийн эрч хүчийг эрчүүдэд зориулдаг явдал нь зөвхөн алдаа төдий зүйл биш харин маш том харамсмаар зүйл билээ. Өөрийн эрч хүчийг эр хүнд өгөхгүй байж сурах явдал нь та хоёрын хайр сэтгэлийн харилцаанд ямар чухал нөлөөтэй болох талаар зөвлөмөөр байна.
Эрчүүдэд эрч хүчээ зориулдаг эмэгтэйчүүдийг би “дурлалын золиос” гэж нэрлэсэн юм. Золоис болно гэдэг бол ямар нэг зүйлийн төлөө өөрийгөө золиослон гаргуунд нь нь гаргахыг хэлдэг билээ. Эр хүнд хайртай болсноороо бид өөрсдийн нэр хүнд, шударга зарчимч байдал, өөрийгөө хүндлэх, үнэлэх” үзэл зэргийг золиосолдог.

Та “дурлалын золиос” мөн үү?

Дараах асуултанд хариулснаараа та өөрийгөө “джрлалын золиос” мөн эсэхийг олж мэдэх болно. Асуултанд хариулахдаа та одоо болон урьд өмнө эрчүүдтэй тогтоож байсан дотно харилцааныхаа тухай, эсвэл ер нь эрчүүдтэй хэрхэн харьцдаг тухайгаа бодож байгаад хариулаараа.
Тухайн үйл явдал танд хэр олон удаа тохиолдож байснаар дүгнэлт өгөөрэй.
Маш олон удаа 0 оноо
Байнга 4 оноо
Заримдаа 8 оноо
Маш ховор, хэзээ ч үгүй 10 оноо
Та хэдий чинээ үнэн зөв хариулна, төдий чинээ таньж өөрчилж чадна.
“Дурлалын золиос”-ын 10 шинж чанар
1. Нөхрийгөө юм уу найз залуугаа уурлуулж гомдоохгүйг та маш их хичээдэг.
2. Нөхөр чинь таныг хүндлэхгүй байгааг мэдэрч байдаг.
3. Найз нөхөд, хамтран ажиллагсадынхаа дэргэд та нөхрийнхөө дэргэд байгаагаас илүү эрч хүчтэй идэвх зүтгэлтэй болдог.
4. Нөхөртэйгөө эвгүй харьцсан үедээ та маш таагүй байдалд ордог.
5. Та нөхрөөсөө өөрт чинь хэрэгтэй байгаа зүйлсийн тухай асууж, гуйж чаддаггүй бөгөөд зарим үед өөрийгөө хэт шуналтай юм болов уу? Гэж боддог.
6. Нөхөр чинь тантай эелдэг бус харьцдаг.
7. Та түүнийг хайрладаг шиг нөхөр чинь таныг хайрлахгүй байхад та улам л эелдэг болон түүнийг өөрчлөгдөнө гэдэгт цөхрөлтгүй итгэдэг.
8. Нөхөртэйгөө адил эрх чөлөөтэй байж хайр сэтгэлийг түүнээс хүртэх эрхтэй хүн гэдгээ нөхөртөө итгүүлэхийн түүнтэй тулж ажиллах хэрэгтэй гэж боддог.
9. Та нөхрийнхөө өмнөөс, түүний хийсэн буруу зүйлсийн талаар бусдаас болон өөрөөсөө уучлалт гуйж байдаг.
10. Ямар нэг буруу зүйл хийвэл та гутарч, энэ алдааг дахин давтахгүй гэж өөртөө амладаг ба харин нөхөр чинь таныг хайрлаж чадахгүй байхад нь түүнтэй эвлэрч чаддаг.

Одоо нийт оноогоо гаргая.
80-100 оноо: Баяр хүргэе. Та эр хүнийг хайрыг хүртэхийн тулд өөрийгөө золиосолж гаргуунд нь гаргадаггүй бүсгүй юм байна. Одоо байгаа байдлаа улам сайжруулахын тулд хамгийн бага оноо авсан хэсгүүдэд анхаарлаа хандуулаарай.
60-79 оноо: Та 100% “Дурлалын золиос” биш юм. Учир нь та “Дурлалын золиос”-ын гаргадаг алдааг үргэлж гаргадаггүй аж. Харин та нөхрөөсөө хэрэгтэй зүйлсээ гуйхад чинь юу саад болж байгааг олж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө хайрлах урлагт суралцаж, дандаа буулт хийдгээ больсон нь дээр.
40-59 оноо: Анхаар. Таны хүлээн зөвшөөрөх эсэх чинь огт хамаагүй, та эр хүнтэй отхон ч харьцаж чаддаггүй юм байна. Эр хүн таныг доромжлоход та хүлцэнгүйгээр тэвчдэг бөгөөд өөрийнхөө төлөө юу ч хийдэггүй юм байна. Эр хүнтэй хамт байхад төрдөг тэр сайхан мэдрэмжийг та аль хэдийн мартжээ. Энэ бүлэгт дурдагдаж буй алдаануудыг өөрөөсөө олж илрүүлэн, тэдгээрийг засаж залруулахыг хичээж, эр хүнд өгдөг хайрынхаа өчүүхэн хэсгийг ч болов өөртөө зориулаад үз.
0-39 оноо: Аймшигтай байдал. Та 100 хувь “Дурлалын золиос” юм байна. Нөхөр чинь танд ямар ч хайр халамж үзүүлдэггүй бөгөөд та ч өөрийгөө хүндлэх гэж юу байдгийг таг мартжээ. Та өөрөө өөрийгөө хайрлаж чадахгүй байхад таныг хэн нэгэн нь хайрлана гэдэг худлаа шүү. Иймд одоо байгаа байдлаа өөрчлөх цаг болжээ. Жинхэнэ эмэгтэй хүн болохын тулд идэвхтэй ажиллаж энэхүү номын заавар зөвлөмжүүдийг амьдралдаа хэрэгжүүлэхийг хичээх хэрэгтэй. Мөн зөвлөгөө өгдөг газруудад хандаж, танд тус болж чадах мэрэгжилтэнг даруй олж, түүнтэй хамтран ажиллах нь илүү үр дүнтэй байх болно.

Эмэгтэйчүүд бид халдашгүй байдлаа яагаад хамгаалж чаддаггүй вэ?

Дараах зүйлс нь биднийг халдашгүй байдла алдахад хүргэдэг байна.
-Охинд чинь ямар нэг залуу ямар ч хүндэтгэлгүйгээр, түүнийг хайрлах сэтгэлгүйгээр хандахыг хараад тэрхүү үйлдлийг тэвчиж чадахгүй атлаа нөхөр чинь дээрх байдлаар танд хандахад нь та тэвчиж өнгөрүүлдэг.
-Өөрөө өөрийнхөө төлөө чухам юу хийвэл зохихыг мэдсээр байж нэг ч алхам хийдэггүй.
-Нөхөр чинь таныг зэмлэн буруушаах вий гэсэн айдас дор амьдардаг.
-Нөхрийнхөө хайр халамжийг бүрэн дүүрэн хүртэж, халамжлуулж хайрлуулж чаддаггүй.

[font=Arial Black]Нөхрийгөө хайрлаж халамжлах нь зүй ёсны хэрэг боловч тэр ч гэсэн таныг хайрлаж халамжлах ёстой билээ. Таныг хайрлаж халамжлахгүй байхыг эр хүнд зөвшөөрснөөр та ч мөн адил өөрөө өөрийгөө хайрлах, хүндлэх сэтгэлээ алдах болно. [/font]
Эдгээр үйлдлийг би “Өөрийгөө үл хүндлэх тойрог” гэж нэрлэсэн билээ. Биднийг гомдоож, дэврэнгүй хандахыг эрчүүдэд зөвшөөрөх явдал нь эр эмийн харилцаанд мяагт сөрөг үр дагавар авчирдаг байна. Жишээ нь: нөхөр чинь таныг элдвээр хочлон дуудах, гомдсон ч юм уу, уурласан байхад чинь таныг аргадаж тайтгаруулахгүй байх, гэр бүлийнхээ харилцааны талаар та түүнтэй ярилуахыг хүсэхэд чинь яг л хүүхэд мэт аашилж дургүйцэх гэх мэтээр таныг ойлгохгүй, хүнд байдалд оруулж байдаг. Харин энэ бүхний эсрэг өөрийнхөө төлөө юу ч хийхгүй, энэхүү бүдүүлэг байдалтай эвлэрсний эцэст та уурлаж үглэж байдаг, дарамт шахалтанд байгаа мэтээр өөрийгөө төсөөлдөг, амьдралдаа сэтгэл хангалуун биш эмэгтэй болон хувирна. Өөрөө өөртөө сэтгэ ханамжтай байж чаддаггүй хүний өөрийгөө хүндлэх үзэл нь үгүй болдог билээ. Ийнхүү таны өөрийгөө хүндлэх үзэл чинь цаг хугацаа өнгөрөх тусам багассаар эцэст нь таныг эр хүн гомдоож дээрэлхэх тохиолдолд та өөрийгөө хамгаалах чадваргүй болхо ба энэ үлйдэл хэзээ ч төгсөхгүй дахин давтагдсаар байх болно
Өөрийгөө үл хүндлэх тойрог
Эр хүн таныг доромжилно.
Та өөрийнхөө төлөө юу ч хийхгүй байсаар
Өөртөө сэтгэл ханамжгүй болно
Өөрийгөө хүндлэх үзэл чинь багасна.

Эр хүн таныг үл ойшоодог байдлаас гарахын тулд өөрийнхөө төлөө бүхнийг хийж, хайр халамжийг эр хүнээс /нөхрөөсөө/ хүртэх эрхтэй хүн гэдгээ өөртөө баттайгаар ойлгуулах хэрэгтэй. Ингэснээр таны өөрийгөө хүндлэх үзэл, өөдрөг үзэл чинь аажмаар өсөж, амьдралыг гэрэл гэгээтэй хардаг болох ба бусдад зориулдаг тэр их хайр халамжаа өөртөө зориулж чаддаг болно.

[color=darkblue]Эр хүнд доромжлуулах нь танд таалагддаг гэж үү?[/color]
Та шинэ машин унах үедээ эвдэрхий, муу машин унах ямар хэцүү байсныг мэдэрдэг үү,
Та шинэ, том байшинд нүүж орсныхоо дараа өмнө нь яаж тэр зай муутай давчуу өрөөнд амьдарч байсан юм бол оо? гэж гайхдаг уу?
Шинэ гутал өмсөх нь хуучин яажийсан гутал өмсөж байснаас дээр санагддаг уу?
Хүн гэдэг амьтан угаасаа л ямар нэг шинэ соргог зүйлийн сайхныг биеэрээ мэдрэхээс нааш хуучин зүйл нь хэдийнээ гологдол хэрэгцээгүй зүйл болсныг бүрэн анхаардаггүй байна. Хуучин шинэ сайн муухай аливаа зүйлсийг харьцуулж мэдсэний дараа л чухам аль нь сайн, аль нь муу болохыг бид мэддэг бөгөөд энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа, эд зүйлсийн алинд нь ч адилхан үйлчилдэг байна. Иймээс хэн нэгэн хүн таныг доромжлох, дорд үзэхийг хүлцэн тэвчсээр та өөрийнхөө бүхий л үнэт зүйлсийг алдаж, амьдралын сайн сайхнаас өөрийгөө таслан тусгаарлах болно гэдгий сайтар ухаарах хэрэгтэй.
Эрчүүд биднийг үнэн сэтгэлээсээ хайрлаж халамжилж итгэж хүндлэхгүй байгаад нь эмэгтэйчүүд бид дасдаг бөгөөд эцэст нь хайр халамжийг хүсэхээ мэдрэхээ больдог.

Өөрийг нь жинхэнэ ёсоор үнэжл хүндлэхгүй хайрлахгүй байгаа эр хүний тухай гомдоллон надаас зөвлөгөө авахаар ирсэн бүсгүйд би: Танд эр хүн хэрхэвч тийм бүдүүлэг дээрэнгүй хандах ёсгүй гэж хэлдэг мөртлөө хайртай залуу чинь тэвчишгүй муухай зан авир гаргахад нь би өөрөө тэвчин өнгөрүүлж түүнийг сайн сайхан явуулахын тулд өөрийнхөө хэрэгцээ хүслийг орхигдуулж намайг зэмлэн буруушаах вий гэж үргэлж дотроо айн эмзэглэж явсан цаг маань саяхан санагдана. Тэр үед би өөрөө “Дурлалын золиос” болж байгаагаа ухаарахгүй явсан бөгөөд бү юм болж бүтэж байна, энэ бол миний л хувь заяа гэж бодож байлаа. Учир нь би өөрийнхөө эрч хүчийг эр хүнд зориулж байгаааа мэддэггүй байсан. Амьдралдаа учирч хайрлаж явсан эрчүүд маань бүгд тийм өөдгүй, муу хүмүүс байсан гэж үү? Огтхон ч үгүй. Харин би өөрөө өөрийгөө хайрлаж хүндэлж чаддаггүй байсан учраас тэд миний тэрхүү арчаагүй, өөдгүй зан авирт таарч тохирох гэж оролдож, хичээж байсан ажээ.
Тэгээд ч би дээрх бүх муу зуршлаасаа салалхын тулд хичээж зүтгэсэн бөгөөд “Дурлалын золиос” болдог явдлаасаа татгалзах нь тйим ч амар зүйл байгаагүй юм. Гэвч би энэ номонд бичсэн арга замууд, найз нөхдийнхөө тусламж, намайг үнэн сэтгэлээсээ сайн сайхан явж амжилтанд хүрээсэй гэж боддог, надад итгэдэг, намайг хайрладаг эр хүний туслалжаатайгаар би тэрхүү сул дорой өрөвдмөөр байдлаасаа ангижирч чадсан билээ.
Бид эрчүүдийг тайван байлгах гэж хичээхдээ “гэтэж мяраасаар” байгаад тэднийг туу занд сургачихаад, эцэст нь өөрсдөө тэр байдлыг бий болгосноо ойлгохгүй эрчүүдэд уурлаж бухимддаг.

36 настай Луис, 32 настай Линда хоёр танилцаад 9 сар болсон бөгөөд надаас зөвлөгөө авахаар ирцгээсэн юм. “Би Линдаг ойлгохоо байлаа. Уг нь бид хоёр анх танилцаж байх үед тэр яг л миний эхнэрээ болгохыг хүсдэгмөрөөдлийн минь бүсгүй шиг энхрий ялдам аятайхан бүсгүй байсан. Гэтэл хоёр гурван сарын дараа тэр огт өөр, нэг л хүйтэн хөндий, намайг ёжилж егөөдсөн хүн болж хувирсан. Би энэ байдлын талаар түүнтэй ярилцаж ойлголцохыг хүссэн боловч тэр: -Миний байгаа нь л энэ, өөрчлөгдөж чадахгүй гэж хэлсэн юм. Энэ бүхэн миний дургүйг хүргэж, би түүнийг үзэн ядахад ч бэлэн болоод байна” хэмээн Луис ярив.
Луис энэ бүхнийг ярьж байх үед Линда буйдан дээр их уурлангуй сууж байхыг хараад түүнтэй ганцаарчлан ярилцахыг дээр болохыг ухаарч, Луисаас биднийг түр орхихыг хүссэн юм.
“Линда надад өөрийнхөө тухай яриач, Лиустай уулзахаасаа өмнө учирч байсан найз залуугийн чинь тухай, та хоёр ямархуу харилцаатай байсан тухай сонсмоор байна” хэмээхэд тэрээр:
“Би 29 настай байхдаа нэг залуутай танилцаж түүнтэй хоёр жил найзлан ёүй тавьсан байна. Би түүний төлөө юу ч хийхээс буцахгүй тийм их хайртай байсан. Тийм ч учраас түүнийг Техасаас Калифорни руу ажлын шаардлагаар нүүж ирэхэд нь хийж байсан ажлаа орхин түүнтэй хамт ирсэн. Тэр надаас7 ах байсан бөгөөд бид хоёр яг тохирно гэж би боддог байлаа” хэмээн хуучин сүйт залуугийнхаа тухай ярих үед Линдагийн нүдэнд нулимс цийлэгнэн, түрүүний хатуу ширүүн харц нь алг болсон байв. “Тэгээд юу болсон юм бэ?” гэхэд минь тэр:
“Тэр надад сайхан хандахгүй байхад нь би хүлцэнгүй тэвчдэг тэнэг байжээ. Тэр надад муухай зан гаргаж хуримын товоо үргэлж хойшлуулдаг байлаа. Нэг өдөр ажлаасаа тараад гэртээ эрт ирвэл тэр хамт ажилладаг хүүхэнтэйгээ хамт нэг орождхэвтэж байсан. Намайг уурлаж бухимдахад тэр намайг тавшруулахыг ч оролдохгүй сүйгээ цуцална гэхэд огт эсэргүүцэхгүй байсан гээд бод доо” гэж ярьж билээ.
Линдаг ийнхүү ярихад нь ямар учраас Луис тэр хоёрын дунд үл ойлголцох байдал үүссэнийг ойлгосон юм. Линда хуучин найз залуугийнхаа төлөө өөртөө байгаа бүхнээ зориулж байсан боловч түүнийг сүйт залуу нь аймшигтайгаар доромжилон гомдоож сэтгэл зүрхийг нь эдгэшгүйгээр шархлуулжээ. Тйимээс Линда өөртөө “Хэрэв дахин эр хүнтэй учрих юм бол түүнийг сүйт залуугаа хайрлаж байсан шигээ хайрлахгүй” гэж амалсан байна. Ингэж Линда урьдны сүйт залуутайгаа тогтосон хайр сэтгэлийн хаирлцаандаа гаргасан алдааг дахин гаргахгүйг хичээхдээ Лиуст түүний хатуу ширүүн хүйтэн хөндий хандсан бөгөөд Луис Линдагийн ийнхүү өөрчлөгдсөний учир шалтгааныг учирыг ойлгоогүй билээ.
Маш олон эмэгтэйчүүд энэ алдааг гаргадаг бөгөөд хэрэв тэр залуу нь тэр их хайр халамжийг нь ойлголгүй, өөрийг нь гомдоовол тэрээр өөртөө “Дараа хэн нэгэн залуутай уулзахдаа өмнө нь хийсэн алдаагаа давтахгүй байхаар тангаргалаж хожим учирсан залуудаа хүйтэн хөндий ханддаг байна. Гэвч эмэгтэй хүн нэг хэсэгтээ л ийм хүйтэн хөндий хандах боловч энэ байдлаараа хол явахгүй нь гэдгээ ойлгохоороо дахиад л ялдам зөөлөн, хайртай залуугийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй түүний өмнөөс бүхнийг хийдэг бүсгүй болон хувирдаг.
Ийнхүү гаргасан алдаагаа цаашид үргэлжлүүлэн дахинд давтсаар зарим тохиолдолд нэг залууд дээрх хоёр шидийн зангаа хоёуланг нь гаргадаг байна. Миний нэг найз яг л ийм маягаар нөхрөө зовоодог юм. Тэр хэдэн өдрийн турш нөхрийнхөө хүсссэнийг хийж их л найланхай хандаж байснаа үүнийгээ гэнэт ухааран хүйтэн хөндий болж хувирдаг бөгөөд нөхөр нь түүний энэ байдлаас нь залхаж уур нь хүрч эхлэхээр нөхрөөсөө уучлалт гуйн дахиад л уян налархай халамжтай эхнэр болж хувирдаг юм.
Эмэгтэйчүүд ийнхүү учир нь олдохгүй зан гаргадаг учраас эрчүүд биднийг “Олон ааштай хаврын тэнгэр шиг, хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй” хэмээн буруутгадаг ажээ. Бид энэхүү зан байдалдаа дүгнэлт хийж элдэв дүрд хувиран оролгүй дээрх хоёр зан төрхийг голчийг олж чадсанаар төвөгтэй байдлаас мултарч чадна.

Шийдэл. Өөрийн эрч хүчийг эр хүнд өгдөгөө хэрхэн болих вэ?

1. Танд итгэл хүндэтгүй хандсан эр хүнийг өөгшүүлэхээ боль

Вероника Дэвидээс гал тогооныхоо ханыг ямар өнгөөр будвал зүгээр вэ? Гэж асуух үед Дэвидэд тэр тухай бодох ямар ч сонирхол тэр үед байгаагүй болохоор тэр хоёр муудалцаж Дэвид Вероника руу уурлан хашгирч –Чи ямар ядаргаатай гичии вэ? Хэмээн хаалга саван гарч оджээ.
Вероника орон дээрээ суун уйлж хэрэв цаг хугацааг буцааж болдог бол түүнийг буцаан, Дэвидтэй мудалцаагүй бол мөн сайхнаа гэж мөрөөднө. Удалгүй Дэвид гэртээ орж ирэн том өрөөндөө зурагт асаан суухыг нь харсан Вероника нөхөртэйгөө эвлэрэхээр түүний өмнө очиж суун өвдгөн дээр нь толгойгоо тавина. Хэдэн минутын дараа Дэвид түүний үсийг нь илбэхэд уур нь гарчихаж хэмээн баярлах мөртөө нөхрийгөө тэврэн авч “Хайрт минь би чамайг хичнээн их санав аа. Чамайг эргээд ирсэнд чинь би ямар их баяртай байна гээч. Би чамайгаа уурлуулахыг хүсээгүй юм шүү” хэмээхэд Дэвид түүнд “Би ч бас чамтай муудалцахыг хүсээгүй” гэж хэлнэ.
Эрни хуучин найз бүсгүйтэйгээ хоолонд орсон тухайгаа Шаронд хэлснээс болж тэр хоёр муудалцжээ. Шарон Эрнигээс “Чи миний тухай юу ч хэлээгүй юм уу?” гэж асуухад Эрни “Үгүй, тэрэнд хлэж болохгүй учир нь тэр маш хурц ааштай” хэмээсэн байна. Ингээд л Шароны дургүй хүрч –Чи намайг хуучин найз хүүхнээсээ дорд үзлээ хэмээхэд Эрни – Би чиний наад утгагүй яриаг чинь сонсмооргүй байна гэж хашигран ажил руугаа явав.
Шарон Эрниг хуучин найз хүүхэнтэйгээ хэрхэн хооллосон бол гэж бодохоос л дотор нь муухай оргиж уур нь хүрнэ. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам түүний уур цухал –Хэрэв би Эрнигээ алдчихвал яанаа гэсэн айдсаар солигджээ. Тэрээр Эрниг шөнө дөл болохоос нааш гэртээ ирэхгүй нь гэдгийг мэдэж байсан боловч түүнийг гэртээ ирэхэд нь баярлуулахаар шийдэж, Эрнигийн дуртай бялууг жигнэж, ширээн дээрээ шилтэй дарс тавьж лаа асаан чимжээ. Шөнө дунд болж Эрниг гэртээ ирэхэд нь Шарон хаалгаа баяртайгаар онгойлгож өгөн, түүний хүзүүнээс зүүгдэж “Тавтай морил, би чамайгаа их санасан шүү, чамайгаа аодахыг хүсэхгүй байна” хэмээн шивнэхэд нь Эрни “Бич бас чамайгаа алдмааргүй байна” хэмээнэ. Ингээд тэд оройг сайхан өнгөрөөжээ.
Та энэ хоёр бүсгүйн тухай юу гэж бодож байна. Тэдний харьцаа цаашид халуун дотно хэвээрээ үлдсэн болов уу? Та энэ хоёр бүсгүйг эр нөхөр, найз залуудаа жинхэнэ эхнэр хүний, эмэгтэй хүний ёсоор хандаж байна гэж бодож байна уу? Хэрэв тийм гэж бодож байгаа бол та эндүүрч байна. Вероника, Шарон хоёр өөрсдийгөө халамжтай, хайртай, нигүүлсэнгүй бсүгүйчүүд гэж бодож болох авч тэд нар гарцаагүй “Дурлалын золиос” мөн учраас хайртай эрчүүддээ өөрсдийгөө гомдоож доромжлохыг зөвшөөрсөн байна.

[font=Century Gothic]Муухай ааш гаргасаар байхад нь эрчүүдийг өршөөж, түүнд хайр халамжаа үзүүлдэг явдал нь эмэгтэйчүүд бидний гаргадаг том алдаа билээ.
[/font]
Бид хэрхэн энэ алдааг гаргадаг вэ? Бидэнд бүдүүлэг үг хэлсэн эр хүнийг бид тэврэн үнсдэг, бидэн рүү хашгиран гуугачиж байсан залуугаас түүнийг уурлуулсандаа уучлалт гуйдаг, түүнээс яагаад хашгичаад байсныг нь асууддаггүй, биднийг хэдхэн цаг минутын өмнө гомдоон доромжилсон эр хүн биднээс уучлалт гуйгаагүй байхаднь түүнтэй хамт нэг оронд орж хүслийг нь хангадаг, биднийг гомдоосон эрд хайртай болохоо харуулах гэж түүнийг эрхлүүлэн энхрийлдэг хүмүүс бол эмэгтэйчүүд бид өөрсдөө юм.
Бид ийм үйлдэл хийснээрээ “Чи намайг яаж ч гомдоож болно, би чамд хайртай учир яах ч үгүй. Надад муухай аашилж, намайг доромжлон гутаах тусам би улам дуулгавартай хүлцэнгүй болж чамайг улам ихээр хайрлах болно” гэж эрчүүдэд хэлж байгаагаас ялгаа юун?
Энэ бүхнийг доор өгүүлэх зүйлтэй харьцуулж үзье. Таныг ажлаасаа ирэхэд нохой чинь сайхан цагаан буйдан дээр чинь өтгөнөө ялгаруулсан байж л дээ. Гэхдээ та гал тогооны өрөөндөө орон нохойндоо түүний хийсэн зүйлийнх нь төлөө шагнаж байгаа мэт мах хаяж өгнө. Энэ бол яг л таныг гомдоосон эрийг та тэврэн үнсэж байгаатай адил үйлдэл юм.
Амьтан сургагч нар амьтанг буруу үйлдэл хийснийх нь төлөө хоншоорыг нь няслах, сарьсан хамар луу нь сонингоор цохих, ялгадасыг нь үнэрлүүлэх зэргээр шийтгэж, түүнийг буруу зүйл хийснийг нь, дахин ийм үйлдэл хийж болохгүй гэдгийг нь анхааруулдаг байна. Мэдээж би нөхөр чинь таныг гомдоовол сонин хуйлаад цохь гэж хэлэх гээгүй боловч хэрэв та түүний бүдүүлэг үйлдлийг өөгшүүлэх юм бол тэр тэрхүү бүдүүлэг үйлдлитйг дахин давтах болно гэдгийг анхааруулмаар байна.
Нөхөр чинь таныг гомдоож, танд муухай аашилбал та яах ёстой вэ?
• Дургүйцлээ ямар нэг байдлаар илэрхийл
• Гаргасан бүдүүлэг авиртаа харамсаж, танаас уучлалт гуйхыг нь хүлээ
• Юунаас болж муудалцаж, бие биенээ гомдоосон тухай хоорондоо ярилцаж, дахин ийм явдал гаргахгүй байхын тулд яах ёстойгоо хэлэлцэж тохир
• Энэ бүхний эцэст түүнийг үнс хайрла

Энэхүү жагсаалтыг бичсэнээр та “Дурлалын золиос болдог алдаануудаа олж харан өөрийгөө өөрчлөх анхны алхамаа хаанаас эхлэхээ мэдэх болно. Өөрийнхөө тухай юу хийж болохоо дотно найз хүүхнүүдтэйгээ ярилцаж зөвлөлд

2. Нөхрийнхөө төлөө болон гэр бүлийнхээ харилцааг хэвээр байлгахын тулд хийдэг зүйлсийнхээ жагсаалтыг тус тусад нь гарга
3. Өөрийнхөө зан муу зан авирыг тус тусад нь жагсаан бичиж, гэр бүлийнхээ харилцаагаа хэвийн байлгахад дэм болох зүйлсийг бичиж тэмдэглэ.
4. Ихэмсэг халдашгүй байдлаа хадгалж үлд
Миний хэлэх дуртай үг. Энэ үгийг би жижиг цаасан дээр бичээд энд тэндгүй наадаг юм. Надаас дурлалын золиосын зан авир гарах үед нүдээ анин, дээрх үгийг бодож бясалгал хийдэг бөгөөд ингэснээрээ би өөрийгөө хүндэлж хайрлах сэтгэлийг буцаан авчирч чаддаг билээ. Энэ үгний утга ачрыг сайтар ухаарч ойлгосноороо та жинхэнэ эмэгтэй хүн ямар байх ёстойг ухаарах болно.

Өөрийгөө хүндэлж хайрлана гэдэг нь эрчүүдийг басамжлан, тэднээс илүү гарах гэсэн үг биш бөгөөд та өөрийгөө хүндэлж хайрлахгүй байвал эрчүүд ч бас таныг хүндэлж хайрлахгүй гэдгийг ямагт санаж яваарай.


[font=Arial Black]Удаан байгаа бол уучлаарай Би зүгээр л монгол номыг нь шивж байгаа юм аа :lol: [/font]

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.27.07 8:18 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Алдаа №6
Эмэгтэйчүүд эрчүүдээс хүссэн зүйлээ авахын тулд бяцхан охин шиг аашилдаг.
Жаахан охин байхдаа та эмзэг турьхан, өхөөрдөм хөөрхөн байдлаараа бусдын хайрыг булаадаг байсан. Хэдийгээр та одоо насанд хүрсэн эмэгтэй ч гэлээ эр хүнээс хайр хүндэтгэл, ивээлийг нь хүртэхийн тулд бяцхан охин шиг аашилдаг болохоо анзаардаггүй байж магадгүй юм. Алдаа №6- гаргаж байгаа эмэгтэйчүүдийг хараад би маш их эмзэглэдэг бөгөөд тэр эмэгтэйн гаргасан алдааг өөгшүүлж буй эрчүүдийг хараад бүр ч их эмзэглэдэг билээ. Бид энэ алдааг хэрхэн гаргадаг вэ?
1. Бодит үнэнийг мэдсээр байж гэнэн царайлдаг.

Энэхүү алдааг гаргасан тохиолдолд нөхөр чинь өөрийгөө ухаантай хэмээн бодож, тантай хамт байх нь түүнд таатай санагдах болно. Учир нь тэр зөвхөн тантай л хамт байхдаа өөрийгөө манлайлан удирдагч болохыг мэдэрдэг бөгөөд нөгөө талаар таныг таныг үнэн сэтгэлээсээ, эмэгтэй хүний хувьд хайрлах чадвараа алдаж эхэлдэг.
2. Маш их уурлан бухимдсан мөртлөө гомдож тунирхсан мэт ааш гаргадаг.

Таныг доромжлон гутаахад та уйлдаг уу?
Нөхөр чинь өөдгүй авир гарган та түүнээс нь залхахдаа урвайн гунихардаг уу?
Хэрүүл маргааныг орхиод босоод явахын оронд та улам муухай аашлан хэрэлддэг үү?
Биднийг бага байхаас л эмэгтэй хүүхэд муухай аашилж болохгүй гэж сургадаг учраас бид үнэн голоосоо дургүйцэн цухалдаж байсан ч гэлээ, уурлан хилэгнэхийн оронд уйтгарлан туньсан, айж эмээсэн, харамсаж халагласан дүрийг :эсгэж уур хилэнгээ дотроо дарж үлдээдэг бөгөөд үүнийг бас л эр хүнд энхрий ялдам бүсгүй болж харагдахын тулд хийдэг.
3. Аливаа асуудалд эргэлзэж тээнэглзээгүй мөртлөө эргэлзэн тээнэгэлзэж байгаа мэт дүр эсгэдэг.

Юу мэдэрч, юу хүсч, юу хийхээ мэдэхгүй байгаа юм шиг дүр эсгэдэг нь бидний гаргадаг бас л нэг том алдаа билээ. Бид ямар нэг бэрхшэлтэй байдлаас гарч чадахгүй байгаа мэт дүр эсгэдэг бөгөөд хэн нэг эр хүн биднийг аврахаар ирдэг. Гайхамшигтай. Энэ үед тэр залуу өөрийгөө хичнээн чадалтай, өгөөмөр сэтгэлтэй болохоо мэдрэх болно
Бид айдас, гуниг гутрал, харамсал, уур хилэн гэх мэтийг нуухын тулд юу ч мэдэхгүй байгаа мэт, тэгтлээ их эргэлзэж байгаа мэт дүр эсгэдэг. “Нөхөр бид хоёырн дунд юу болоод байгааг мэдэхгүй, ойлгохгүй байна ...” гэж хичнээн олон эмэгтэйчүүд хэлдэг болохыг надаас зөвлөгөө авахаар ирсэн хүүхнүүдийн ярианаас би мэддэг болсон юм. Тэднээс арай илүү тайлбар хүсэхэд тэд “Нөхөр маань намайг араар минь тавиад байна. Бид хоёр хамт унталгүй бүтэн хоёр жил боллоо. Би ямарч хэрэггүй хүн юм шиг байна, яахаа мэдэхгүй эргэлзээнд орчихлоо” гэх мэтийн зүйлс эхэлдэг. Энэ тохиолдолд эргэлзээд байх зүйл юу байна аа? Ийм зүйлд үнэхээр эргэлзэж тээнэгэлзэж байгаа эмэгтэй хүн бол жинхэнээсээ юу хийх, яахыгаа мэддэггүй, өөрийнх нь амьдрал хаашаа эргэх гэж байгааг огтхон ч ойлгодоггүй хүн байдаг.
4. Түүнийг өөрийнхөө аав мэт сэтгэгдэл төрүүлэхээр эр хүнд ханддаг.

Хааяа нэг аавдаа эрхэлж байгаа бяцхан охин мэт нөхөртөө эрхлэх нь жирийн асуудал боловч байнга ийм зан гаргах нь буруу юм. Энэ зан авир дараах байдлаар илэрдэг.
• Нөхрийгөө аав гэж дуудах
• Нөхрийнхөө өвөр дээр суун хошуугаа унжуулан эрхлэх
• Ө
• Өөрийгөө “мууохин” гэдгийг хүлээн зөвшөөрөх
• Өрхийн орлогоо нөхөртөө бариулах, нөхөр чинь танд хэрэглэж зарцуулах мөнгийг чинь тоолж өгдөг байх

Нөхрийгөө аав шигээ төсөөлөх тусам та өөрөө бяцхан охин болж хувирна.
5. Эр хүнтэй жаахан хүүхдийн дуу хоолойгоор ярих

Бид дараах нөхцөл байдалд эр хүнтэй жаахан хүүхдийн дуу хоолойгоор ярьж байдаг.
• Ямар нэг зүйл хүсэхээрээ
• Эр хүнийг сөрөг эелдэг бус хариу үйлдэл хийх бий гэж айсандаа
• Нөхрийгөө таны хэлснийг зөвшөөрөхгүй байх гэж бодохоороо
Жаахан охин мэт аашлах нь эр хүнд “Би жаахан охин шүү, намайг битгий гомдоогоорой, надад битгий шиүүүн хандаарай” гэж хэлж байгаагаас ялгаагүй юм.

6. Өөрийг нь аврахаар эр хүн ирнэ гэж хүлээн эргэн тойрондоо замбараагүй байдал бий болгодог.

• Та хямралаас хямралын хооронд амдарьдаг уу?
• Танд эр хүнээс тусламж зөвлөгөө ава хэрэгцээ байнга гардаг уу?
• Эр хүн таныг авран хамгаалж байгаад та дотрообаярладаг уу?

Жаахан охины дүрд хувиран ордог таны зан байдал чинь хүүхэд насаа аавгүйгээр өнгөрөөсөнтэй холбоотой байж болох юм. Эсвэл та нөхөртөө итгэж болох эсэхийг шалгах гэж ийм зан авир гаргадаг ч байж магадгүй. Ямар ч байсан жаахан охин мэт аашлах нь муу зуршил болж тогтдогийг анхаараарай.

Жаахан охин мэт аашлах нь таны нөхөрт ямар нөлөө үзүүлдэг вэ?

Эрчүүд таныг хүндлэхгүй. Эр хүн жаахан охинд анхаарал халамж тавих уу? Мэдээж. Энэ нь тэдэнд өөрсдийгөө чухал, хариуцлагатай, итгэл хүлээж болох хүмүүс хэмээх төсөөллийг өгдөг. Мэдээж энэ байдал эрчүүдэд таалагдах боловч тэд таныг эмэгтэй хүний чинь хувьд хүндлэхгүй, харин ч жаахан охинд хандаж байгаа мэтээр танд хандаж, та хоёрын хайр дурлалын харилцаа эцэслэх болно.
Эрчүүд танд дургүй болно. Та жаахан охин шиг аашлахад эр хүн өөрийгөө таны өмнөөс үүрэг хариуцлага хүлээсэн мэт санана. Эрчүүд аливаа зүйлд удирдагч байхыг хүсдэг болохыг бид өмнө нь уншиж мэдсэн билээ. Хэдийгээр тэр өөрийгөө таны аврагч мэт санах нь хэсэг хугацааны туршид түүнд тааламжтай санагдах боловч эцэс сүүлдээ тэр бүхнээс залхах болно.

Шийдэл: Жаахан охин мэт аашлахаа хэрхэн зогсоох вэ?
1. Жаахан хүүхэд мэт аашилдаг зан авирынхаа жагсаалтыг гарга

Энэ жагсаалтаа хараад та өөрөөсөө ичиж магадгүй, гэхдээ энэ бол таны алдаа №6-аас ангижруулах хамгийн найдьартай “дом” гэдэгт итгээрэй. Хүүхэд мэт аашилдаг зан авирынхаа жагсаалтыг гаргасныхаа дараа та өөрийнхөө үйлдэл бүрийг хянан ажиж өөрийгөө жаахан охин мэт аашилж байгааг хөндлөнгийн хүний нүдээр олж хараад та, өөрийн эрхгүй энэ зан авираасаа татгалзах болно гэдэгт итгэлтэй байна.
2. Уйлах үедээ та өөрөөсөө “Надад ингэж уйлах онцын шалтгаан байна уу?” гэж асуугаарай.

Мэдээж танд ямар нэг байдлаар хэцүү, зовлонтой байгаа болоод л та уйлж байгаа шүү дээ, тиймээс жаахан охин шиг уйлан, хүнд хэцүү зүйлсийг дотроо хадгалах биш харин насанд хүрсэн ухамсартай хүний ёсоор танд тохиолдсон зовлон бэрхшээлийнхээ тухай нөхөртөө хэлж, тэдгээр асуудлыг зохицуулах арга замыг хайх хэрэгтэй. Гэхдээ би таныг огт уйлж унжиж болохгүй гэж хэлэх гээгүй, харин та аливаа зүйлийг дотроо бугшуулан хадгалж, ганцаараа зовж, уйлж байхын оронд зовлон жаргалаа хань ижилтэйгаа хуваалцаж, бэрхшээлээс ангижрах арга замыг хамтдаа хай гэж хэлэх гэсэн минь энэ билээ.
3. Эргэлзэж тээнэгэлзсэн байдалд орох үедээ “Огт эргэлзэж тээнэгэлзэлгүйгээр энэ асуудлыг шийдэх арга алга гэж үү?

Аливаа эргэлзээ тээнэгэлзээг үлдэн хөөх хамгийн сайн. Шийдэж чадамгүй бэрхшээлтэй асуудал тулгарвал эр хүнээс туслмж хүсэхээсээ өмнө танд өөрт чинь уг асуудлыг шийдчих бололцоо бий эсэхийг бодож үзээрэй. Жаахан охин шиг аашлан, бусдын гарыг хардаг зангаасаа салах нь амаргүй алхам боловч та өөртөө зуршил болон тогтсон тэрхүү сул дорой зангаа даван туулж чадвал эр нөхөр чинь таныг жинхэнэ эмэгтэй хүний хувьд хүндэлж хайрлах болно гэдгийг санах хэрэгтэй.
Эмэгтэйчүүд бидний гаргадаг 6 том алдааны тухай уншсанаар та гэр бүлийнхээ, хайр сэтгэлийнхээ харьцаа холбоонд, ер нь эрчүүдтэй харилцах аливаа харилцаанд тань тулгардаг бэрхшээл чухам юунаас үйдэлтэй болохыг ойлгож авсан гэдэгт найдаж байна. Энэхүү алдаануудыг би зөвхөн судалгааны ажлаар төдийгүй өөрийнхөө амьдралын туршлагаар мэддэг болсон ба эдгээр бэрхшээлтэй бэрхшээлтэй төвөгтэй байдлаас хэрхэн ангижирч, муу зуршлаа хэрхэн хаяж болох арга замуудыг олсон минь энэ билээ. Бүх л эмэгтэй хүмүүсийн адилаар би амьдралдаа алдаж онож, эрчүүдтэй тогтоосон ажил төрлийн болон хувийн харицаандаа тэдний хайр хүндэтгэлийг хүлээх гэж хэтэрхий их хичээснээсээ болж алдаж, гутарч байсан бөгөөд ажил, амьдралынхаа туршлагаас та бүхэнтэй хуваалцаж байгаагаараа таныг надтай адил дээрх алдаануудыг хийхээс чинь сэргилйж чадна гэж итгэж, үүндээ ч баяртай байна.
Бидний гаргадаг томоохон алдаануудын тухай уншсан мөчөөсөө хойш та мэдээж өөрийгөө хянаж, ямар алдаа гаргадгаа мэдэхийг хүсэх болно. “Би ямар их алдаа хийдэг юм бэ? Хэмээн та өөртөө гутарч болхогүй шүү, харин аливаа алдааг засахын тулд өөрийгөө чухам юун дээр алдаж байгаагаа мэдэж авах нь чухал байдгийг ямагт санаж, тэдгээр алдаануудыг дахин давтахгүй байхыг хичээн, тэдгээр алдаануудыг дахин давтахгүй байхыг ярилцан зөвлөж, бусдын хайр хүндэтгэлийг хүлээсэн эмэгтэй болохыг төлөө хичээн ажил

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.05.07 5:48 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
3
Сэтгэлт хөдлөлийн хоосон орон зайг нөхөх нь: Хайр дурлалын харилцаанаас авч байгаагаасаа илүүг өгдөгөө хэрхэн болих вэ?


“Үргэлж л би түүний төлөө бүхнийг хийж, зориулж байдаг бөгөөд заримдаа би: -Хэрэв түүний төлөө бүхнийг хийхээ больчихвол тэр надтай үлдэх болов уу? Гэж гайхдаг юм.

“Эр хүнтэй дотно харилцаа тогтоох болгондоо тэд намайг хайрлаж байгаагаас илүү би тэднийг хайрлаж халамжилдаг. Эр хүн намайг миний хүсэж мөрөөдсөнөөр хайрлаж халамжилаасай гэж би маш их хүсдэг боловч тйим эр хүн ер нь байдаггүй байх гэж би бодох боллоо”

“Гэр бүлийн халуун дотно уур амьсгалыг аварч үлдэхийн тулд би л дандаа ямарнэг зүйлийг сэдэж байдаг. Намайг энэ бүхнийг зүйлсийг хийхгүй болчихвол нөхөр маань яахаа мэдэхгүй болчих байх”


Гэр бүлийн болон дотно харилцаагаа хэвээр байлгахын төлөө үргэлж л санаа зовж, бүхнийг хийж байдаг бүсгүйчүүлийн нэгэн адил танд дээрх зүйлс танил сонсогдож байна уу? Та ч би ч эр хүнийг хайрладаг шиг нөхөр маань намайг хайрладаг болоосой гэж нууцхан мөрөөдөж байгаагүй гэж үү? Энэ бүлэгтээ бидний гаргадаг алдаа буюу эрчүүд биднийг хайрлаж байгаагаас илүү хайрыг бид тэдэнд өгдөг тухай өгүүлэх болно. Энэ нь онцгойлон анхаарч үзүүштэй чухал асуудал учраас бүтэн бүлэг болгон өмнөх бүлэгт өгүүлсэн биднйг гаргадаг 6 алдаанаас тусад нь авч үзэх нь дээр гэж бодсон юм.
Энэ алдааны тухай ярилцахад гэр бүлийн асуудал дэндүү их хөндөгдсөн учир бичихэд их хүнд байлаа. Энэхүү бүлгийг бичиж байхдаа нэг шөнө аймшигтай зүүд зүүдэлсэн бөгөөд маргааш нь компьютерийнхээ ард суун өөрийн бичиж байгаа зүйлийг уншсаныхаа дараа урьд шөнө ямар учраас хар дарж зүүдэлснийхээ учрыг ойлгон уйлж билээ. Компьютерт бичсэн зүйлээ уншаад би өөрийгөө өрөвдөн уйлсан юм. Учир нь тэнд амьдралдаа гаргаж байсан алдаанууд минь тухай, хайр сэтгэлийн холбоог таслахгүй авч төлөө хэрхэн хичээж байсан тухай минь, эр хүнийг хайрлаж халамжилсантайгаа дүйцэх хайр халамжийг тэднээс авч чадаагүйдээ харамсан гомдож цөхөрсөн сэтгэлийн минь тухай, бусдаар хайрлуулах нь байтугай өөрийгөө үнэлж хайрлаж чадахгүй байсан миний тухай үг, өгүүлбэрүүд урсаж байсан юм.
Надаас урсан гарч байсан тэр нулимс зөвхөн ганц миний өөртөө харамсан, харууссан нулимс нулимс биш байлаа. Олон зуун мынган эмэгтэйчүүд надаас зөвлөгөө авахаар ирж, надад өөрсдийнхөө амьдралын тухай жаргал зовлонгийн тухай эр нөхөр, найз залуугийнхаа тухай илэн далангүй ярьдаг байсан бөгөөд тэд надаас “Би нөхрийнхөө төлөө бүхнийг хийж, түүнийг маш их хайрладаг. Гэтэл би түүнийг хайрладаг шиг тэр намайг хайрладаггүй, ойлгодоггүй. Яагаад ийм байдалд орсноо ерөөсөө ойлгохгүй байна. Би ямар буруу зүйл хийсэн юм бэ?” гэж нүдэндээ нулимстай асуудаг билээ. Сургалтанд маань суусан зарим бүсгүйчүүд “Би чамд хичнээн их хайртай болохыг яамайг ямар их хүлээдэг болохыг чи мэднэ. Гэвч намайг хайрлаад өгөөч гэж цаг ямагт чамаас гуйж, арга тасарч байгаа маань намайг цөхрөлд оруулж байна” нөхөртөө хэлдэг. Тиймээ уйлж байсны маань нэг учир энд байлаа. Миний нулимс эдгээр бүх эмэгтэйчүүдийн өмнөөс урсаж байсан.

Хайр булаам бяцхан охин

Аз жаргалтай амьдрахыг хүсдэг бяцхан охин байжээ. Бяцхан охин ханхүү, үзэсгэлэнт гүнжийн тухай үлгэрүүд уншиж, өөрөө ч бас том болохоороо тэрхүү үлгэрүүдэд гардаг шиг ханхүү шиг залууд хайртай болж түүнтэй гэрлэнэ гэж мөрөөддөг байлаа. Энэ хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд одооноос цаг алдалгүй бэлдэх ёстой хэмээн бяцхан охин шийдэж, түүний эргэн тойронд үлгэрт гардаг ханхүүтэй адил хөвгүүн байна уу? Хэмээн хүмүүсийг гярхай ажиглах болсон бөгөөд бяцхан охинд мөрөөдлийн ханхүү маань ийм л байх ёстой гээг сэтгэгдлийг төрүүлж чадсан ганц хүн нь түүний аав байлаа. Аав нь охиныгоо хэн хэнээс илүүтэйгээр хайрлаж халамжилдаг учир охин аавыгаа хамгийн сайхан, сайн хүн гэж боддог байлаа.
Гэтэл нэг л өдөр аав нь хамаг юмаа боон цүнхэлж өөийнхөө нүүж байгааг охиндоо хэлжээ. Аав нь түүнд хичнээн их хайртайгаа хэлж, ганцхан ээжтэй нь хамт амьдрач чадахгүй болсон учраас нүүж байгаа юм шүү гэж учирлажээ. Охин өрөөндөө гүйн орж “Тэр надад хайртай юм бол гэртээ үлдэх ёстой. Тэр яаж намайг орхиод явж чадаж байна аа? Эсвэл би ерөөсөө сайн охин биш, түүний хайртай охин нь биш байх”хэмээн цурхиртал уйлжээ. Ийн уйлж байхдаа бяфхан охин “Би заавал сайн оихн болж чадна. Намай сайн охин болохоор аав маань гэртээ буцаад ирнэ” гэж андгайлав.
Бяцхан охин амлалт ёсоороо сайн охин болохын тулд, аавыгаа гэртээ буцааж ирүүлэхийн тулд онц сурч, хүмүүстэй эелдэг харьцаж суран, ном их уншдаг болов. Тэр аавтайгаа уулзах болгондоо, түүний уншиж өглөг үлгэрүүдийг сонсож байхдаа инээн баясаж, үлгэрт аймшигтай зүйлийн тухай гарвал айн жихүүцэж байгаагаа аавдаа хэлж, аавыгаа үргэлж л миний хайртай аав, та хамгаас ухаантай нь хэмээн эрхэлж, аавыг нь хэн нэгэн хүн доромжлох, муу хэлэхийг тэвчиж чаддаггүй байв. Жаал охин хэрвээ аавыгаа гомдоож, түүний хайр эгдүүг хүргэж чадахгүй,аавдаа муу хэлэх юм бол аав нь түүнийг хайрлахгүй гэж төсөөлдөг байжээ.
Цаг хугацаа өнгөрсөөр, аав нь гэртээ иргэж ирээгүй боловч охиныгоо хайрлах сэтгэлийг хэвээр байж, охиныгоо хайрлаж халамжилдаг, түүний төлөө хүссэнийг нь хийдэг, охиндоо “Миний охин хорвоогийн хамгийн хөөрхөн, сайн охин шүү, аав нь охиндоо их хайртай” гэж байнга хэлдэг. Иймээс ч аав нь түүнийг хайрлаж байгаад охин баярлаж аавыгаа хайрлаж хайрыг нь татаж чадсанаар аав нь түүнийг ийнхүү хайрлаж байна гэж бодох болсон бөгөөд энэ үед тэрээр том охин болсон байлаа.

Мөрөөдлийн ханхүүгээ өөртөө хэрхэн татах вэ?
Бяцхан охин хэдийнээ ахлах ангийн сурагч болсон бөгөөд тэр хэн нэгэн хөвгүүнийг хайрлахыг хүсэж байв. Тэрээр найз охиддоо “Найз хөвгүүнээ өөрөөсөө салж чадахгүй болгохын тулд түүнийг маш их хайрлаж, өөрөө маш гоё байж, түүнд таалагддаг бүхнийг хийх ёстой” гэж хэлдэг байлаа. Удалгүй охин өөртөө таалагддаг хөвгүүнийг олжээ.Энэ мөчөөс эхлэн тэр хөвгүүнтэй үерхэх болжээ. Хайз хөвгүүнээ сагсны тэмцээнд ороход нь түүний галзуу фэн байж, найз хөвгүүнээ юу л хийнэ, хаана л явна түүнийг магтан хөхүүлж, түүнд “”Хамгаас шилдэг нь чи шүү” гэж хэлдэг байлаа. Охин хөвгүүнийг цаг ямагт магтан хөхүүлэн сайшааж, түүнд сайхан хандаж байсан учир “Би энэ охинд хайртай болсон байх, тэр намайг ээж аав минь я хайрладаггүй тийм их хайраар хайрлаж байна” хэмээн гэнэхэнээр бодох болжээ.
Хэсэг хугацаанд охин өөрийгөө үлгэрт гардаг хамгийн жаргалтай гүнж мэт төсөөлж, найз хөвгүүнээ ч үлгэрийн ханхүү гэж бодож байв. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам найз хөвгүүн нь түүнийг үлгэрт гардаг ханхүүгийн адилаар хайрлахгүй байгааг охин ойлгожээ. Ингээд охин өрөөндөө гүйн орж “Би түүнийг ингэж их хайрлаж байхад тэр намайг яагаад адилхан хайрлаж болдоггүй юм бэ” хэмээн өөрөөсөө асуусан боловч асуултын хариултыг олж чадсангүй дэмий л уйлжээ.

Зүрх сэтгэлийн хатан хаан
Цаг хугацаа нисэн одож, охид насанд хүрсэн бүсгүйчүүд болж хөвгүүд ч тлм эрчүүд болцгоон хайр сэтгэл гэрлэлтийн тухай бодох болов. Хүүхэд насны гэнэн хайрын томоогүй явдлууд эцэс болж жинхэнэ хайр дурлалын, насанд хүрсэн хүмүүсийн харилцаа холбоо эхэлжээ. Бяцхан охин нэгэнт одоо насанд хүрсэн бүсгүй болсон тул хайр дурлалын холбоондоо илүү хариуцллагатай хандаж, илүү ихийг хүсэж мөрөөдөх болжээ. Багадаа тэр найз хөвгүүнийхээ хувцасны шүүгээнд хайрын захиа бичиж үлдээдэг, сургуулийн хонгилд тааралдахдаа найрсаг үг хэлдэг байсан бол одоо тэр найз залуудаа таатай сэтгэгдэл төрүүлэхийн тулд шүлэг бичиж, илгээмж илгээж, түүнийгээ ганцаардах, ямагт бэрхшээлтэй тулгарах үед нь хамт байж, харилцан зөвлөлдөж, сэтгэлийг нь тайгаруулж, бүхий л талаар түүнийхээ хайрыг татахын тулд хичээн зүтгэх болов. Үүний үр дүнд найз залуу нь өөрийгөө ертөнцөд хамгийн азтай нэгэн гэж бодох болжээ.
Залуу нь, найз бүсгүй нь түүнд бүхнээ зориулж, хайрлаж байгааг мэдрэх тусам найз бүсгүйдээ “Чи бол зүрх сэтгэлийн минь хатан хаан, чамтайгаа учирсандаа би маш их аз жаргалтай байна” хэмээн. Хэсэг хугацаа өнгөрсний дараа хайр сэтгэлийн холбоогоо хэвээр үлдээхийн төлөө, мөнхөд үргэлжлүүлэхийн төлөө хичнээн их мэрийж, бүх сэтгэл зүрх, оюун ухаанаа зориулж байгаагаа залуу бүсгүй мэдрэх бөгөөд харин энэ бүхнийг хайртай залуу нь дуртайяа хүлээн авдаг мөртлөө хийсэн болгоных нь хариуд өөрийнх нь төлөө юу ч хийдэггүй болохыг ухаарна. Залуу бүсгүй хайртай залуутайгаа хамт байсан ч гэсэн нэг л сэтгэл хангалуун бус, аз жаргалгүй байгаагаа мэдрэх болно.
Энэ үед хайртай залуу нь бүсгүй нь тийм их хайртай бус болохоо хэлж тэр хоёр хагацана. Бүсгүй өрөөндөө гүйн орж “Яахаараа надад ийм азгүй явдал тохиолддог юм бэ? Бо эелдэг сайхан, хайр булаам бүсгүй болохын тулд бүхнийг хийдэг, гэтэл эрчүүд намайг яагаад би тэднийг хайрладаг шиг хайрладаггүй юм бол оо” гэж өөрөөсөө асуун уйлах боловч бас л асуултынхаа хариуг олж чадсангүй.

Хайр дурлалын төлөө хэтэрхий их хичээн зүтгэх нь
Энэхүү бяцхан охин, залуу бүсгүйн түүх бол миний өөрийн түүх юм. Эр хүний хайрыг татсан эмэгтэй хүн болно гэж өөртөө андгайлж байсан тэр бяцхан охин, найз хөвгүүнээ өөртөө сэтгэлтэй гэж итгэтэл нь түүнийг эргүүлдэн гүйж, магтаж сайшааж байсан тэр арван хэдхэн настай охин, хайр дурлалынхаа төлөө бүхнээ зориулж, өөрийнхөө ямар алдаа гаргаж байгааг, хайр сэтгэлийн холбооноос сайхан зүйлийг хүртэж чадаж байгаа үгүйгээ ч мэдэх сөхөөгүй сэтгэл алдран, хайртай залуугаа агуу их хайраар хайрлаж байсан тэр залуу бүсгүй бол бага наснаас минь өдий хүртэлх амьдралын минь дүр зураг билээ.
Би бүх л эмэгтэйчүүдийн нэгэн адил бусдын хайрыг татахын тулд тэдний төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй гэж боддог байсан учраас эр хүнтэй тогтоосон харилцаандаа дэндүү ихийг бүтээгч нь байж, ажилч шоргоолж шиг хөдөлмөрлөн, тэр залууг чухам өөрт минь дурлаж байна уу? Эсвэл миний түүнд зориулдаг тэр бүхэнд дурлаж байна уу? гэдгээ ойлгохоо байтал нь түүний толгойг эргүүлдэг байлаа. Хайр дурлаын төлөө дэндүү их хичээн зүтгэдэг явдал маань намайг энэ бүхнийг хийхэд гаршсан “мэргэжилтэн” болгосон байлаа.
Гэвч би сүүлдээ эр хүн намайг үнэн сэтгэлээсээ хайрлаж байгаагүйд нь гайхахаа больсон бөгөөд энэ бүхнээс үүдэн гарсан үр дүн гэвэл:
-Би харилцаагаа буруу эр хүнтэй дуусгадаг байв.
Би тэр залууд хэр их хайртай вэ гэдгээ өөрөөсөө асуулгүйгээр өөрийгөө түүнд тохирох эмэгтэй мөн үү? гэж өөрөөсөө байнга асууж, түүнд тохирох эмэгтэй байхын төлөө байдаг чадлаараа хичээн зүтгэдэг байв. Чухам ийм учраас буюу өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгоогүйн улмаас би түүнийг хайрладаг мөртлөө тэр надад таалагддгүй эсвэл түүнтэй байхад сайхан санагддаггүй тийм л “буруу эрчүүдтэй” би учирч байжээ.
-Намайг хэрхэн үнэлдэг, миний тухай юу гэж боддогийг нь эргэцүүлэн бодох сөхөөг эр хүнд өгдөггүй байжээ.
Би зөвхөн өөрийнхөө бодож хүсэж байсныг хийж байснаас биш өөрийнхөөрөө байх боломжийг түүнд өгдөггүй байсан. Учир нь би бяцхан охин байхдаа л эр хүний хайрыг татахын тулд сайн охин болж “онц” байдлаараа түүний хайрыг булааж чадна, тэгээд тэр залуу надгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ мэдрэх болно гэж боддог байсан бөгөөд тэр л бодол миний ой ухаанд хадгалагдаж үлджээ. Иймээс би бодит байдлыг олж харах чадвараа алдан, өөрийнхөө бодлыг гүйцэлдүүлэхээр сохроор зүтгэдэг байв.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.05.07 9:58 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эмэгтэй хүн сэтгэлийн хоосон орон зайг хэрхэн нөхдөг вэ?
Үүнийг бараг бүх эмэгтэйчүүд хийдэг. Яавал хайртай залуутайгаа аз жаргалтай байх вэ? Гэдэг асуултыг зөвхөн өөртөө тавьж тэрхүү асуултандаа өөрөө хариулж, тэр хариултынхаа дагуу бүхнийг өөрийнхөөрөө сэтгэн, түүнийгээ гүйцэлдүүлэхийн төлөө бүгдийг зохицуулж эхэлдэг. Энэ үйлдэл маань хайртай залуудаа “Зөвхөн надтай хамт байхыг чи хүлээн зөвшөөрчих, би бүхнийг зохицуулна, санаа зовох зүйл ердөө алга” гэж хэлж буйтай агаар нэг бөгөөд эрчүүдэд идэвхгүй, залхуу болох замыг нь бид өөрсдөө зааж өгдөг ажээ. Ийнхүү бид өөрсдөө л анхнаасаа л эр хүнтэй харилцах харилцаандаа “Гоцлол дуучин” мэт гол дүрд ганцаараа тоглож, харин хайртай залуугаа эхний эгнээний үзэгчийн суудалд суулган, хоёр талаас харилцан идэвхтэй байх хандлагыг үгүй хийдэг байна. Одоо бид энэ алдааг хэрхэн гаргадаг тухай өгүүлье.Та ямар нэг байдлаар энэхүү алдааг гаргадаг байсан байж магадгүй.

1. Нийгэмтэй харилцах бүхий л харилцааг зохицуулах

Нийгэмийн харилцааны бүх л асуудлыг төлөвлөн зохицуулдаг.
Сонин хэвлэл уншиж, зар мэдээ харан хэзээ хаана ямар тоглолт, үзвэр байгааг олж мэдэн, хайртыгаа хамт явахыг ятгадаг.
Дараа долоо хоногт болон дараа сард юу хийх, хаашаа явах төлөвлөгөөг та л гаргадаг
Баяр ёслолын өдрүүд, ямар нэг тэмдэглэлт үйл явдлаар хэрхэхийг та л мэдэж, төлөвлөдөг.
Найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ /нөхрийнхөө аав ээжтэй хүртэл/ уулзах, нэг нэгнийдээ зочлох тухай санал, санаачлагыг та л гарган бүхнийг зохицуулдаг.
Шинэ соргог зүйлсийн тухай мэдээллийг зөвхөн та олж мэддэг ба тэрхүү шинэ газрыг лчиж үзэх саналыг та л гаргадаг.
Амралтаа хэрхэн өнгөрүүлэх тухай төлөвлөгөөг та л гаргаж асуудлыг ганцаараа шийдвэрлэдэг.

2. Сексийн харилцааны бүхий л санаачлалгыг та гартаа авдаг. Янаг амрагууд болохоо та л түүнд эхэлж мэдрүүлж байдаг
Нөхрөөсөө түрүүлэн түүнийг тэвэрч үнсдэг, түүнийг хичнээн их хүсэж байгаагаа нөхрөөсөө түрүүлэн илэрхийлдэг.
Зурагт үзэж суухдаа, үзвэрийн газар байхдаа, гудамжаар алхаж байхдаа та эхэлж түүний гарыг атгадаг.
Ихэвчлэн та л түүнийг энхрийлэн үнсдэг.
Тэр тань руу биш, та түүн рүү эхэлж очдог.
Секс хийхийг хүсэж байгаагаа нөхрөөсөө ямагт түрүүлэн хэлдэг, эсвэл түүнийг энэ ажлыг хангалттай хийгүй абнйа гэж гомдоллодог. /зөвхөн энэ үйлдлийг эрчүүд эхэлдэг байж магадгүй/
Унтахаасаа өмнө нөхөр чинь таныг биш та түүнийг тэвэрдэг.
3. Хайр сэтгэлийн, гэр бүлийн харилцааны ганц зохицуулагч нь та байдаг. Хамт байхдаа бүхнийг сайхан байлгахын төлөө зөвхөн та хичээдэг.
Та нөхөртөө “Цагийг хамтдаа романтик байдлаар өнгөрүүлээгүй удсан байна шүү” гэж сануулдаг.
Та хоёрын харилцаанд зохицуулан шийдвэрлэх асуудал тулгараад байгаа тухай та л нөхөртөө хэлдэг. Ирээдүйд хэрхэх тухай ярилцахыг эхэлж хүсэгч нь ганцхан та байдаг.
Хоёул хамтдаа байхдаа гэр орон, орчноо сайхан байлгахын тулд ямар хөгжим тавих вэ? Ямар лаа асаах вэ? Гэдэгт та л үргэлж санаа тавьж, таатай тансаг орчныг бүрдүүлж байдаг.
Хайр сэтгэлээ илэрхийлсэн янагийн захиа, түүнд талархаж явдгаа илэрхийлсэн бяцхан бэлэг, цэцгийн баглааг та л ихэвчлэн нөхөртөө илгээж байдаг.
Муудалцаж хэрэлдсэний дараа эхэлж бууж өгдөг нь та л байдаг.

4. Яриа хөөрөөг та л эхэлдэг. Гэр бүлийн харилцаа болон бусад асуудлын талаар яриа хөөрөөг та л эхэлдэг.
Хамт байхдаа та л ихэвчлэн ярьж байдаг.
Тэр танаас ямар нэг зүйл асуухаас илүүтэйгээр та түүнээс асууж байдаг.
Хайртай залуугаа удаан хугацаагааро чимээгүй, юм ярихгүй байвал танд тааламжгүй сэтгэл төрж, түүний юу бодож байгаа, ямар нэг зүйл болж бүтэхгүй байгаа талаар та л эхэлж асуудаг.
Хайртай залуу чинь асуусан зүйлд чинь хариулахгүй юм уу, тантай харилцан ярилцахгүй байвал та түүнийг өөрсдийнхөө тухай биш, шал өөр зүйлийн тухай бодож байна гэж харддаг.
Нөхөр тань өөрийн санаа бодлыг тантай хуваалцахгүй байвал түүний бодож байгаа зүйлийг тааж олохыг хичээдэг.
Дарга захиралтайгаа, найз нөхөдтэйгээ, үхр хүүхэдтэйгээ, ээж аавтайгаа, ажилчидтайгаа хэрхэн харилцах талаар зөвлөгөөг та нөхөртөө өгч, тэр байтугай түүнийг юу хэлэхийг заадаг.

5: Бүтээлч санаачлагыг та гартаа авдаг. Харилцаагаа хэрхэн амжилттай байлгах талаар та л идэвхийлэн зүтгэдэг.
Шинэ соргог санаа болон харилцааны тохиролцох хэрэгтэй асуудлын талаар та эхэлж ярьдаг.
Гэрийнхээ тавилгаа өөрчлөх, муу зуршлаасаа салах, харилцаагаа халуун дотно болгох тухайд та үргэлж санаа зовж, эдгээрийг гүйцэтгэх арга замыг эрэлхийлж байдаг.
Шинэ ном, шинэ хөгжим, амттай сайхан хоол гэх мэт шинэ бүхнийг та л нөхөртөө эхлэн танилцуулдаг.
Дээрх бүхнийг байнга хийж гүйцэтгэснээрээ хоёр хүний дотно харилцааны голлох дүрийг ганцхан та л бүтээж, харилцааныхаа дутуу хүтүүг та л нөхдөг.

Энэ бүхэн та хоёрын дотно харилцааг хэрхэн сүйрүүлдэг вэ?

-Гомдол бухимдал төрнө
Эхэндээ танл бүх зүйл сайхан санагдаж, та өөрийгөө аз жаргалтайгаар төсөөлөх боловч хэсэг хугацааны дараа энэ бүх зүйлд санаа зовж, бүхнийг амжуулахын төлөө чадан ядан гүйж байгаагаа олж мэдээд нөхөртөө, хайртай залуудаа гомдон бухимдах болно.
Сузанна, Жерри хоёр надаас гэр бүлийнхээ харилцааны тухай зөвлөгөө авахаар ирсэн юм. “Найз нөхөд рүүгээ утасдаж үдэшлэг зохион байгуулах, юу хийх тухай төлөвлөгөө зохиох, бидний хооронд гарсан бэрхшээлтэй асуудлыг зохицуулах хэрэгтэй байгааг түүнд хэлэх гэх мэтээр би л бүхнийг зохицуулах ёстой юм шиг байдаг. Бид гэрлээд долоон жил болж байгаа хэдий ч энэ хугацаанд Жерри өөрсдийнхөө төлөө юу ч хийж байгаагүй” хэмээн Сузаннаг гомдоллоход Жерри эхнэрийнхээ яриаг сонсоод их л гайхаж “Чамайг энэ бүхнийг хийх дуртай гэж би боддог байсан шүү дээ. Бид хоёр танилцаж байх үеэс Сузанна бүх л зүйлсийг төлөвлөж зохицуулдаг байсан учраас надад анхнаасаа тийм сэтгэгдэл төрсөн” гэв.
Сузаннагийн хайр сэтгэлийн холбоогоо сайхан байлгахын төлөө хийдэг байсан бүхэн нь ямар учраас одоо түүнийг бухимдуулж байгаа тухай би тэр хоёрт тайлбарлаж өгсөн билээ. Сузаннагийн уурлаж бухимдах нь аргагүй зүйл юм. Учир нь хоёр биенийхээ хүлээх ёстой хариуцлагыг ганцаараа үүрч, бүгдийг ганцаараа хийсээр ядарч залхсан байна.
- Хайр сэтгэлийнхээ төлөө ямар нэг зүйл хийх боломжийг хайртай залуудаа олгодоггүй.
Эмэгтэй хүн сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхөхийн тулд бүхнийг хйиснээрээ хайртай залуудаа өөрсдийнхөө төлөө ямар нэг зүйл хийх боломж олгохгүй байгаагаа ухаардаггүй бөгөөд эцэст нь түүнийг юу ч хийхгүй байна хэмээн бухимддаг.

ЭРЧҮҮД БҮХНИЙ МАНЛАЙД БАЙЖ, ӨӨРИЙГӨӨ ХАРИУЦЛАГАТАЙ НЭГЭН БОЛОХЫГ МЭДЭРЧ БАЙХ ДУРТАЙ БАЙДАГ БӨГӨӨД ХАРИН ТА ТҮҮНД ҮҮНИЙГ МЭДРЭХ БОЛОМЖ ӨГӨХГҮЙ БАЙВАЛ ТЭР ӨӨРИЙГӨӨ СУЛ ДОРОЙ НЭГЭН ГЭЖ БОДОН БУХИМДАХ БОЛНО.

Элен, Рой хоёр яг энэ асуудал дээр тулгарсан байна. Тэд хамтдаа амьдраад гурван жил болсны дараа миний сургалтанд хамрагдаж билээ. “Би Ройд хайртай, бид хоёр хамтдаа байх сайхан байдаг. Гэхдээ түүнийг хүсэж байгаагаа би л дандаа түүнд хэлж, түүнийг тэвэрч үнсэж байдаг. Рой идэвхтэй эр хүн шгиг байвал сайхан байхсан” гэж Элен ярив.
Харин Рой “Тиймээ, энэ үнэн. Би өөрийгөө ийм байдалд байгаагаа мэдэрдэг. Гэхдээ Элен өөрөө надад сексийн амьдралдаа идэвхтэй байх боломжийг өгдөггүй. Намайг гэртээ оож ирэх болгонд, эсвэл гал тогооны өрөөнд байхад минь Элен дандаа л өөрөө ирж, намайг өддөг болохоор надад үүнийг өдөх шаардлага гардаггүй. Учир нь бү түүн дээр очихоос өмнө тэр надруу ирж, намайг тэврэн үнсэнэ гэдгийг би мэддэг болсон. Иймээс санаачлагыг эхэлж гаргадаггүй” гэж ярилаа.
Элен санаачлагыг үргэлж гартаа авч, Ройд ямарч боломж өгдөггүй учраас Рой өөрийгөө сул дорой идэвхгүй байдалд оруулж , харин Элен өөрийг нь хайралсангүй гэж түүнд гомдсон бөгөөд энэ нь эцэстээ тэднийг бухимдалд хүргэх эх үүсвэр нь болсон байна.
Рой-гийн нэгэн адилаар инэнх эрчүүд эхнэр нь, найз бүсгүй нь санаачлалгыг байнга гартаа авдаг тохиолдолд маш их эргэлзэж тээнэглзсэн аль учраа олохгүй байдалд ордог байна. Тэдэнд дотны харилцаандаа ийнхүү бага хариуцлага хүлээж байгаа явдал нь нэг талаас таалагддаг боловч нөгөө талаас хариуцлагаа сайахн, дүүрэн байлгахын төлөө тэд өөрсдөө ямар нэг зүйл хийхийг дотроо маш их хүсэц байдаг байжээ.

Уурандаа өнөөдөр нам бичдэг байна ш дээ. :razz:

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.06.07 4:24 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
ИЙНХҮҮ СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХООСОН ОРОН ЗАЙГАА НӨХӨХИЙН ТУЛД ГАНЦААРАА ХИЧЭЭН ЗҮТГЭДЭГ ЯВДАЛ НЬ НӨХӨР ЧИНЬ, НАЙЗ ЗАЛУУ ЧИНЬ ТАНЫГ ХАЙРЛАЖ ХАЛАМЖИЛАХАД ЦААШИД ӨӨРСДИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЭХЭД ЧИНЬ СААД БОЛДОГ БАЙНА.

-Харилцаа чинь сайхан байгаа гэдэгт өөрийгөө итгүүлж, өөрөө өөрийгөө хуурдаг.
Сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхсөнөөрөө та өөрсдийнхөө харилцааг сайхан байна гэдэгт өөрийгөө албаар боловч амархан итгүүлдэг. Үүнийг хэлж байгаадаа танаас уучлалт гуйх байна, гэхдээ л би энэ алдааг нэг биш удаа гаргаж байсан юм. Би Санди гэх залуутай тогтоосон харилцаандаа гаргасан алдааныхаа тухай танд хуучилья. Сандитай уулангуутаа л би өөрийгөө түүнд таалагдаж байгаа мэдэрсэн бөгөөд түүнтэй маш сайахн романтик харилцаа тогтооно гэж өөртөө амалснаар сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхөж эхэлсэн юм. Би гайхамшигтай болзоонуудыг төлөвлөж, хайрын шүлэгтэй захиа бичиж, гүн ухааны шинжтэй, гүнзгий гүн утгатай хайр сэтгэлийн халуун дотно яриа өрнүүлж, өөрийн үзэл бодлыг түүнтэй хуваалцдаг байсан. Хамгийн сүүлд түүнтэй уулзахад ямар сэтгэгдэл төрсөн, тэрхүү байдлаас юу сурч авсанаа хэлээд зогсохгүй түүнтэй унтахыг эхэлж санал болгосон хүн нь би байлаа.
Энэ бүхнээс Санди минь татгалзаж байв уу? Үгүй дэ, түүнд энэ бүхэн маш их таалагддаг байсан. Бүсгүй хүн өөртнь үхэн хатан дурлаж буй явдал түүнд сайхан санагдаж, тэр өөрийгөө өндөрт тавьж “би” гэх үзэл нь хүчээ авч байв.
Бидний дунд гайхамшигтай холбоо тогтож, энэ бүхнийхээ тухай би найз нартаа ярьж, тэд ч биднийг үнэхээр атаархам хосууд гэж бодож байлаа. Биднийг харсан хэн боловч аз жаргалдаа умбасан хос гэж боддог байв. Би өөрсдийнхөө өнгөрүүлсэн гайхамшигт аялал, халуун янаг үнсэлт, сексийн харьцааны тухай бодож, түүндээ зориулан бичсэн хайрын шүлгийг унших бүрдээ бид хоёр ямар их аз жаргалтай байсныг санаж, бидний харилцаа маш сайахан байсныг бодон, өөрөө я тэрхүү бодолдоо бат итгэдэг байсан билээ.
Гэтэл нэг өдөр Санди над дээр ирээд, бидний харилцаанд голлох үүргийг ганцхан би гүйцэтгэж байгаа нь түүнд таалагдахгүй байна гээд, надаас салахаар шийдсэнээ хэллээ. Түүний ийнхүү хэлэхийг сонсоод биих цочирдсон бөгөөд бидний харилцаа ийм сайхан байхад яагаад ингэж байгааг нь тухайн үед бодоод олоогүй юм. Энэ явдлаас хойш хэдэн долоо хоног өнгөрч, Санди бид хоёрын дунд үнэн хэрэгтээ юу болж байсныг би эрүүл ухаанаар, ямар нэг сэтгэл хөдлөлд авталгүйгээр бодож үзсэний эцэст “жүжгийн гол дүрд зөвхөн би тоглож, харин Санди үзэгчийн суудлаас намайг харж байсныг” ойлгосон билээ. Бид хоёрыг харсан хэн боловч аз жаргалтай хосууд гэж бодохоор байсан ч гэлээ үнэн хэрэгтээ хоёр хүний хооронд тогтсон нандин харилцааны маань нэг талаас буюу Сандигийн талаас ирэх чухал хэрэгцээтэй бүхэн алга байсан бөгөөд үүнийг харах сөхөөгүй би бээр тэр л дутагдаж байгаа зүйлийг нөхөн гүйцээхээр ганцаараа цургуу ажиллаж байжээ.
Хайрын нандин харилцааг зав гэж төсөөлвөл тэхүү “завийг сэлүүрдэгч” нь та ганцаараа байдаг уу?
Та хайртай залуутайгаа нууранд завиар зугаалж байя гэж бодьё. Та урд талын суудалд харин найз залуу чинь хойд талын суудалд суусан байж. Та хоёрт хоёуланд чинь хос сэлүүр байсан бөгөөд –Бид хоёр хоёулаа сэлүүрдэж байгаа учир завь хурдтай явж байна гэж та таамаглаж, “Бид хоёр сайхан зугаалж байна аа, хамтдаа байх сайхан байна” гэж бодно. Хэсэг хугацааны дараа та ядарснаа мэдэж сэлүүрдэхээ больтол завь чинь урагшлахаа болино. Энэ үед та гайхаж хайртай залуу чинь юу хийж байгааг мэдэхээр эргэн хартал тэр, завиар зорчиж байгаа зорчигч шиг арын суудал дээр унтаж байх юм уу, эсвэл бүр хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон байна. Ингээд о тэрхүү завийг ганцхан та л сэлүүрдэж, ганцаараа зугаалж байсныгаа та мэдэх болно.

ТА СЭТГЭЛ ХӨДЛӨЛИЙН ХООСОН ОРОН ЗАЙГ НӨХӨХӨӨР ГАНЦААРАА ЧАРМАЙХ ТУСАМ ХАЙРТАЙ ЗАЛУУ ЧИНЬ ТЭРХҮҮ ХАРИЛЦААГААР “ЗОРЧИГЧ” БОЛОН ХУВИРДАГ.

Би амьдралдаа учирсан эрчүүдийг дээрх байдлаар хайрлаж халамжилснаар олон удаа энэ алдааг давтаж байсан бөгөөд эмэгтэй хүн хайр сэтгэлийнхээ төлөө хийж байгаа зүйлийнхээ хариуд ямар нэг зүйлийг эр хүнээс авч чадаж байгаа эсэхийгээ ухаарах ч сөхөөгүйгээр хайр сэтгэлийн төлөө хөөцөлдөж байдаг гэдгийг эцэст нь ухаарсан билээ.

Эмэгтэй хүн яагаад тэрхүү орон зайг нөхөхийг ичээдэг вэ?
Эмэгтэйчүүд энэ алдааг гаргахад нөлөөлдөг гурван зүйл байдаг.
1. Хайр дурлалын төлөө хичээж зүтгэх хэрэгтэй гэж боддог.
Хайр сэтгэлийнхээ төлөө ямар нэг зүйл хийхгүй бол хайртай залуу чинь таныг орхих байх гэж боддог учраас өөрийн эрхгүй сэтгэл хөдлөлийн орон зайг нөхөж эхэлдэг. Магадгүй та хүүхэд насандаа бусдын хайр халамжийг хангалттай хүртэж байгаагүй ч юм уу, эсвэл өөрийнхөө болон нөхрийнхөө эцэг эхийн магтаалыг сонсож, тэдэнд сайн болж харагдах гэсэндээ дээрх бүхнийг хийдэг байж болох юм. Миний хүүхэд насандаа ойлгож аван шиг бусдын хайрыг, эр хүний хайрыг олохын тулд хөдөлмөрлөх хэрэгтэй гэдэг ойлголт танд байж магадгүй. Ямар учир шалтгааны улмаас энэ бүхнийг хийдэг чинь хамаагүй, эндээс гарах үр дагавар нь ганцхан зүйл байдаг бөгөөд энэ нь –Та хайр дурлалын төлөө ганцаараа хичээн зүтгэдэг туршлагын туулай болно.

2. Бүхнийг хийж, зохицуулахгүй бол та хоёрын харилцаа бүтэлгүй болж сална гэж боддог.

Хэрэв та найз залуугаа залхуу хойрго гэдийг нь мэддэг бол, хэрэв таны ээж аавыг чинь сайахн байлгахын тулд бүхнийг хийдэг, сэтгэл хөдлөлийн орон зайг нөхдөг байсан бол та хайртай залуутайгаа тогтоосон харилцаа холбоогоо амжилттай, сайхан байлгахын тулд би л зүтгэх хэрэгтэй гэж бодно. Эсвэл хайртай залуу чинь танд тусалж, таныг дэмждэггүй бол бас л бүхнийг ганцаараа хийхээр зүтгэнэ. Үүний үр дүнд та хоёрын харилцаа ямархуу халуун дотно болж байгааг та олж харах бөгөөд би түүнийг хайрладаг шиг тэр ннамайг хайрлах болно гэж та өөртөө итгүүлдэг.

3. Эмэгтэй тайван тухтай байх боломжгүй орчиныг үзэн яддаг.
Ганц бие эр хүний гэрт ороод та энэ өрөөг бушуухан янзалж тохижуулах хэрэгтэй гэж бодож байсан уу? Бие биенээ сайн таньж мэдэхгүй хэсэг хүмүүстэй хамт хаа нэгтээ сууж байхдаа та өөрийгөө эхэлж яриа өрнүүлэхгүй бол болохгүй нь гэж боддог уу? Та хоосон шүүгээ савыг хараад тэнд ямар нэг ям хийж дүүргээгүй цагт санаа чинь амарч тайван байж чаддаг уу? Ширээн дээр зөвхөн аяга таваг халбага сэрээнээс өөр зүйл байхгүй байгааг хараад цэцэг ч юм уу өөр зүйл тавихгүй бол уг ширээ сайхан харагдахгүй байгаа мэт танд санагддаг уу?
Эдгээр асуултуудын аль нэгэнд тийм гэж хариулсан бол эмэгтэй хүнд таагүй орчин, тааламжгүй нөхцөл яагаад таалагддаггүй болохыг та ойлгодог юм байна. Эмэгтэйчүүд аливаа ажлыг дуустал хийх, юмс хоорондын уялдаа холбоог олж холбох, юу ч байгаагүй газар ямар нэг зүйлийг хийж бүтээхдээ гаргуун хүмүүс билээ. Энэ бүхэн эмэгтэйчүүд бидэнд байгалиас заяасан чадвар бөгөөд бид байнга л үр хүүхдээ харж халамжлах, гоо сайхныхаа төлөө анхаарах, хэн нэгнийг тайвшруулан тайтгаруулах, энхрий ялдам байх, гэр орноо цэвэр тохилог байлгах зэрэгт санаа тавьж байдаг шүү дээ.
Чимээгүй байдлыг эвдэн яриа өдөх, хүйтэн хөндийн байдлыг энхрий ялдам ааш зангаараа арилгах, цаг хугацааг бүтээлчээр ашиглах, холдож салсан сэтгэлийг хайрын халуун илчээрээ буцааж авчрах гэх мэтээр эмэгтэйчүүд бид бүхий л таагүй байдлыг алга болгохын төлөө цаг үргэлж хисээж байдаг бөгөөд энэ бүхэн бидэнд байгаль эхээс бурханаас заяасан агуу хишиг билээ. Аливаа зүйл байх ёстой хэмжээнээсээ хэтэрхээрээ утгаа алддагийн адилаар бид өөрсдийнхөө дааж чадах хэмжээнээс илүү их ачааг үүрснээр хайр сэтгэлийн харилцаа минь бүтэлгүйтэхэд хүрдэг байна.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.07.07 3:40 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Хайр сэтгэлийн харилцаанаас авч байгаагаасаа илүү ихийг эр хүнд өгдөгөө хэрхэн болих вэ?
Энэ бүлгийг уншаад та өөрөө сэтгэлийн хоосон орон зайг нөхөж байгаа эсэхээ тодорхойлж гайхшралд орж байвал тэрхүү хоосон орон зайг нөхөж байгаа үгүйг чинь тогтоох арга бий. Та зүгээр л түр зуур хайр сэтгэл, гэр бүлийн харилцааны төлөө хийдэг бүхнээ хийхээ больчих!
Тийм ээ, зүгээр л боль. Цагийг хэрхэн зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх талаар төлөвлөдөгөө боль, нөхрийгөө хайртай залуугаа ороод ирэхэд нь түүнийг тэвэрч авдагаа боль, секс хийх хүсэлтэй байгаагаа эхэлж илэрхийлэхээ боль, энэ бүхнийг чинь хийхээ болихоор чинь юу болохыг хар ажигла. Тэгээд нөхөр чинь тантай цагийг зугаатай өнгөрүүлж чадахгйү байвал, та хоёр сексийн харилцаанд орохгүй байвал аль нэг тийшээ цагийг зугаатай өнгөрүүлэхээр явахгүй байвал, тэр танд анхаарал халамж тавихгүй байвал та түүний өмнөөс бүхнийг хийж, сэтгэл хөдлөлийн хоосон орон зайгаа нөхдөг байжээ гэдгийг ойлгох болно. Байдал нэгэнт ийм болсон тохиолдолд та тэрхүү учир дутагдалтай байдлыг арилгахын төлөө ямар нэг зүйл хийх хэрэгтэй.
1. Сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхөхийн тулд өөрийнхөө хийдэг зүйлсийн жагсаалтыг гарга.

Энэ жагсаалтаа уншсанаар та өөрийнхөө юу хийх, юу хийхгүй байх вэ гэдгээ тодорхой мэднэ. Мэдээж сурсан юмыг сураар боож болдоггүй гэдгийн адилаар та хийж байсан бүхнээ болино гэдэг амаргүй даваа байх болно Би өөрийнхөө энэ зан байдлын жагсаалтыг гаргачихаад, гаргаж байсан алдаануудаа дахин гаргах болгондоо уг жагсаалтаа эргэн хардагб айсан боловч бас л сурснаараа хоёр биенийхээ өмнөөс яаж сайхан байх талаар төлөвлөж, түүнд үргэлж би чамд хайртай гэж хэлэн, чимээгүй нам гүм байдлыг үгүй хийхийн тулд яриа өддөг байлаа. Гэвч эцэст нь өөртөө өгсөн амлалтынхаа дагуу юу ч хийхгүй байхаар шийдэж, өөрийгөө барьж зогсоож чаддаг болсон билээ.

2. Хайртай залуудаа бүхнийг хийх боломж олго
Энэ бол бүхнийг өөрөө хийдэг байсан байдлххм гарах хоёр дахь алхам. Унтахынхаа өмнө түүнийг тэврэлгүй, тэр таныг тэврэхийг хүлээ, түүнтэй ярилцаж байхдаа ярихаа больж уг яриаг цааш үргэлжлүүлэх боломжоор түүнийг ханга. Секс хийхийг хүсэж байгаагаа түүнд эхэлж хэлэн түүнийг төрүүлж өддөгөө больж, харин тэр таныг өдөхийг хүлээ, амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрөөх талаар төлөвлөлгүй орхиж, түүнийг танаас “амралтаараа юу хийх вэ?” гэж асуухад нь “Чи ямар нэг сэд л дээ” гэж хэлээд үз. Эр хүнд үргэлж өгдөг байсан зуршлаасаа салж чадсан миний аргад суоралцсанаар та өөригйөө хянаж сурна.
Энэ бүхний эцэст танд дараах хоё зүйлийн нэг нь зайлшгүй тохиолдоно.
- Хайртай залуу учир байдлыг ухамсарлан ойлгож, аливаа зүйлд идэвхтэй болж, өөрчлөгдөж эхэлнэ.
- Хайртай залууд чинь та хоёрын харилцаа таалагдахаа болвж бүх зүйл төгсгөл болно


Сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхөхөө больсноор хайр сэтгэлийн харилцааны ганц гол дүр нь та өөрөө болохыг, хайртай залуу чинь таны төлө юу ч хийдэггүй болохыг, та хоёр хамтдаа байхад хамтдаа байхад таатай байдаг болохоос биш үнэн хэрэгтээ та түүнд чин сэтгэлээсээ хайртай биш болохыг мэдэх зэрэг таагүй зүйлсийг мэдэж авах боловч та өөрийгөө хуурч байсныгаа бодитоор мэдэх болно Зарим үед осолтой алхам хийх нь амжилтанд хүргэдэг тохиолдол байдаг шү дээ.

3. Зөвхөн та бүх зүйлд идэвхтэй хандаж өөрсдийгөө хөгжөөж байдгаас өөр, та хоёрын харилцааг хөгжилтэй, сайхан болгож байдаг зүйл байдаг эсэхийг тодорхойл.

Бүхнийг хийж зохицуулахын оронд та хоёрын харилцааны чухам юу нь танд хамгаас их таалагдддаг хэрэгтэй байдгийг олж мэд. Өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ажиллаж, өөртөө анхаарал халамж тавьж, хайртыгаа хайрладагийн адилаар өөрийгөө хайрлаж сур.

4. Хайртай залуутайгаа сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг хэрхэн нөхдөг талаараа ярилцах.
Хэрэв таныг архичин гэж төсөөлвөл, таныг ойлгож чадах, танд тусалж чадах хүн архинаас гарахад чинь тус болно гэдгийг эрхбиш та ойлгох бизээ. Үүний нэгэн адилаар сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхдөг зуршлаасаа салахын тулд та нөхрөөсөө, хайртай залуугаасаа өөртөө туслахыг хүсэх хэрэгтэй. Түүнтэй, өөрсдийнхөө тухай ний нуугүй ярьж, сэтгэл хөдлөлийн хоосон орон зайг нөхөхөөр ямарваа нэг үйлдэл хийх болгонд чинь таныг зогсоож байхыг түүнээс хүсээд, ер нь энэ байдлаас хамтарч гарахын тулд юу хийх ёстой талаар зөвшилцөж ярилцаарай.

Өөрийнхөө хүртэх ёстой хайр халамжийн талаар хайртай залуудаа хэлж сурах нь маш чухал зүйл юм. Магадгүй нөхөр чинь эхэндээ энэ бүхнийг хийхээс дургүйцэх байх. Яагаад гэвэл тэр таныг, өөрийг нь хайрлаж халамжилдагаа болих нь гэж айж байж болох юм. Иймд та түүнд бүх зүйлийг илэн далангүй тайлбарлаж өгөх хэрэгтэй. Нөхөртөө номныхоо энэ бүлгийг уншуулж болно шүү дээ. Энэ бүхний эцэст нөхөр чинь тантай санаа нийлснээр та өөрийнхөө нөхрөөс хүсэн хүлээж байсан хайр халамжийг хүртсэн жаргалтай бүсгүй болно гэдэгт итгэж байна.

[align=center]Зүрх сэтгэлийн хатан хаанд юу тохиолдсон бэ?[/align]

Олон жилийн турш би өөрийгөө хэн нэгнээр хайрлуулахын тулд эхлээд түүний хайрыг татахыг хичээж байсан бөгөөд цаг хугацаа өнгөхрөх тусам энэ бүхэн маань хичнээн буруу алхам болохыг ухаарч, эцэст нь өөртөө хайр дурлалын төлөө, бусдын хайрыг өөртөө татахын тулд тэгтлээ их зүтгэж, байдаг бүхнээ бусдад зориулах шаардлагагүй юм байна гэдгийг ойлгосон билээ.
Одоо би, түүнийг хайрладаг шиг намайг хайрлаж чаддаг залуутаай учирснаа хэлэхэд таатай байна. Амьдралдаа би анх удаа би хайр дурлалын төлөө бүхнээ зориулалгүйгээр хэн нэгнээр хайрлуулж байгаа минь энэ билээ. Гэвч заримдаа би урьдын адил хайр сэтгэлийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хичээдэг бөгөөд тэр болгонд хайртай залуу минь надад ийм зүйл хийхгү байхыг сануулдаг юм.
Бид танилцаад удаагүй байх үед , түүнд би урьд нь учирч байсан эрчүүдийнхээ төлөө, хайрын сэтгэлийнхээ төлөө хичнээн их зүйл хийдэг байсан тухайгаа ярихад тэр минь миний гарыг атгаж, намдуухан зөөлөн дуугаар “Барбара миньдээ, хайр сэтгэлийн төлөө тэгтлээ их хөөцөлдөх хэрэггүй” гэж билээ. Энэ бүхнийг сонсоод би өөрийнхөө дотор байнга оршиж байсан бусдаар өөрийгөө хайрлуулахын тулд эцэс төгсгөлгүй ажиллаж хэрэгтэй хэмээх бяцхан охины гэнэн бодлыг, бусдын хайрыг татахын төлөө тэднийг гуйж гувшиж байсан өөрийнхөө өрөвдөлтэй дүр төрхийг гунигтайяа эргэн дурсаж, яг энэ мөчид миний өмнө сууж байсан намайг хайрлах агуу их сэтгэлтэй тэр л залууг хараад өөрийн эрхгүй уйлсан юм”
Энэхүү бүлгээ би “Та хайр сэтгэлийн төлөө тэгтлээ их хөөцөлдөх хэрэггүй” гэдэг үгээр төгсөхийг хүсэж байна.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.14.07 10:30 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эрчүүдийн тухай нууц
Эрчүүдийн хамгийн том гурван нууц
Бид эрчүүдийн хамгийн том гурван нууцын тухай ярилцах чухал үе ирлээ. Миний ийнхүү нэрлэсэн “Эрчүүдийн хамгийн том гурван нууц”-ыг олйгосноороо та эрчүүдтэй сайхан харилцаа тогтоох нь тийм ч хэцүү биш болохыг ойлгоно.
Сүүлийн арван хэдэн жилийн хугацаанд надтай харьцаж, надаас зөвлөгөө авахыг хүссэн эмэгтэй хүн бүр доорх гурван асуултанд хариулт аьахыг хүсдэг болохыг анзаарч мэдсэн юм.
1. Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөг вэ?
2. Эмэгтэй хүн уурлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд эрчүүд ямар учраас дургүй байдаг бэ?
3. Эрчүүд яагаад хайр дурлалынхаа харилцаанд эмэгтэй хүнээс бага санаа зовж байгаа юм шиг харагдахыг хүсдэг вэ?

Нууц №1. Эрчүүд яагаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрддөггүй вэ?

Та хайртай залуугийнхаа хамт нэгэн үдэшлэгт орохоор явж байна. Гэхдээ үдэшлэг болох газрыг та хоёр сайн мэдэхгүй бөгөөд үдэшлэг болох газарт хагас цагийн өмнө оччихсон байх ёстой байв. Гэтэл хайртай залуу чинь замаа мэдэхгүйн улмаас төөрчээ. Та “Хонгор минь, хоёулаа хэн нэгнээс замаа асуувал яасан юм бэ?”гэж түүнээс асуухад хайртай залуу чинь их л бухимдан, та түүнд яг л “Чи наад хэрэггүй хөл гараа тайрч хая” гэж хэлсэн мэтээр тан руу ширүүн гэгч нь харж, доорх хариултуудын аль нэгийг хэлж магадгүй:
-Хаашаа явж байгаа би сайн мэдэж байна, чи битгий үглээд бай”
-“Чи жолоо барьж байгаа юм уу, би барьж байгаа юм уу, намайг арай өөртэйгөө адилхан гэж бодоод байгаа юм биш биз дээ”
-Тэр газар энүүхэнд байгаа гэдгийг би мэдэж байна, жаахан чимээгүй байгаад өгвөл би дорхноо олчихно”
-За, за больё, ерөөсөө л гэртээ харья”
-Юу гэнээ? Чи намайг тэр газрыг олчихож дөнгөнө гэдэгт итгэхгүй байгаа юм уу?

Тэр бусдаас зам асуух дургүй байгаа учраас та хоёр цааш үргэлжлүүлэн төөрч будилах ч юмуу, эсвэл та хоёрыг азын тэнгэр ивээвэл үдэшлэг болох газрыг санамсаргүйгээр олж, хоцорсон ч гэлээ үдэшлэгт оролцож болох юм. Эсвэл бүр эсрэгээр хайртай залуу чинь гэртээ харьж, төөрч будилсандаа бүхэл оройжингоо бухимдан цухалдах болно. Энэ үед та түүнийг хараад “Үгүй тэр яагаад төөрчихөөд бусдаас замаа асууж болдоггүй юм бэ? Буруу замаар явснаа яагаад хүлээн зөвшөөрч болдоггүй юм бэ? Би лав төөрөх юм бол эргэлзэх юмгүй бусдаас замаа асууна” гэж гайхаж бодно.
Найз залуу чинь хагас сайны орой тантай хамт ресторанд хооллохоор тохирсон байжээ. Орой 6 цагийн үеэр тэр танруу утасдаж “Энэтхэг ресторанд ширээ захиалчихсан шүү. Чамд таалагдаж байна уу?” хэмээхэд нь та “Сайхан сонсогдож банйа. Гэхдээ хонгор минь би өчигдөр захиралтайгаа өдрийн хоолоо Энэтхэг ресторанд идсэн болохоор арай л өр юм идмээр байна” гэхэд тань тэр хэсэг чимээгүй байснаа их л хөндий дуугаар “Би тэрнийг чинь мэдээгүй юм байна. Чи тэгж л голж шилээд байгаа юм бол өөрөө л нэг газар сонго л доо” хэмээнэ. Харин та тайвнаар “БИ голж шилээгүй ээ, зүгээр л энэтхэг хоол идмээргүй байна. Чи юундаа уурлаад байгаа юм бэ?” хэмээхэд тэр “Би уурлаагүй байна. Заримдаа чи учир нь олдохгүй хачин ааш гаргах юм” хэмээн дуугаа өндөрсгөнө.
“Юу нь учир нь олдохгүй гэж? Энд чинь сүйд болоод байх юм юу байна аа. Би зүгээр л өөр ресторанд орьё гэсэн болохоос чамайг дандаа онцгүй газар орьё гэж хэлээгүй биз дээ?” гэж таныг хэлэхэд найз залуу чинь “Сүйдтэй юм биш гэнээ? Тэрнээс чинь л болж бид нар хэрэлдэж байгаа юм биш үү? хэмээн бухимдахад та дотроо “ Үүнд чинь сүйд болж уурлах хэрэг юу байна аа? Заавал энэтхэг ресторанд орох гэсэндээ ингэж зөрж байгаа юм байх даа? Өөр ресторан руу явах тийм төвөгтэй гэж үү?” гэж гайхан бодно.
Танд дээрх явдлууд ямар нэг хэмжээгээр танил санагдаж байна уу? Магадгүй та доорх зүйлсийг мэддэг байх л даа., гэхдээ би танд давтан хэлмээр байна.
-Эрчүүл буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрөх дургүй
-Өөрсдийг нь буруу зүйл хийж байгааг хэн нэгэн хэлэхэд бас дургүй
-Тэд “Би буруу зүйл хийчихэв үү? гэж бодохыг ч хүсдэггүй
-Эрчүүд өөрсдийнхөөө алдааг олж харж амжаагүй байхад нь эмэтгтэй хүн түүнд буруу зүйл хийж байгаг нь хэлэхэд бас дургүй.

Эр хүнийг та юунд ч буруутгаагүй байхад чинь тэр өөрийгөө “Угаасаа буруу бүтэлгүй хүн” мэт төсөөлж боддог байна.
Эрчүүд таны зөвлөгөө, санаа болгож буй зүйлийг чинь буруугаар ойлгож, танд муухай аашилж уурлан дургүйцэх болно.

Эмэтгэй хүн нөхөртөө хйиж байгаа зүйлийг нь арай өөрөөр хийвэл хялбар байх болов уу? Гэсэндээ түүнд өөрийнхөө саналыг хэлэх, эсвэл өөрт нь хэрэг болж байгаа, таалагдаж байгаа зүйлийнхээ тухай түүнээс хүсэхэд нөхөр нь эмэгтэйн тэрхүү хүсэлт саналыг огт өөрөөр буюу “Чи дандаа л бүтэхгүй, буруу зүйл хийж байх юм. Чи ерөөсөө л бүтэлгүй амьтан юм” гэж хэлж байгаа мэтээр хүлээн авдаг байна.

Эмэгтэй хүний хэлснийг эр хүн юу гэж хүлээж авдаг вэ?
Бидний хэлдэг зүйлс
Эрчүүдийн сонсдог зүйл
Хайрт минь, хүмүүсээс замаа асуусан нь дээр биш үү?
Тэнэг минь, чи төөрчихлөө, чамд ер нь итгэж болхогүй юм байна.
Би энэтхэг хоол идмээргүй байна.
Чи онцгүй газар сонгожээ. Надад таалагдахгүй байна.
Би чамтай цагийг илүү романтик байдлаар өнгөрөөмөөр байна.
Чи муу залуу байна. Чамтай байхад надад сайхан биш байна. Чи намайг ердөө ч ойлгодоггүй.
Даргатай яриад үз л дээ, хугацааг чинь сунгаж магадгүй.
Чи ёстой бүтэл муутай амьтан. Яахаараа цагийг цагт хийж чаддаггүй байна аа.
Ингээд хийвэл амар юм биш үү?
Чи буруу хийгээд байна. Юу ч хийж чадахгүй юм.
/орондоо/ Хайрт минь арай болоогүй шүү. Жоохон байзнаарай.
Чи ч муу эр юм даа. Юу хийж байгаагаа ч мэддэггүй юм байна.
Хайртай залуудаа бодож байгаа зүйлээ хэлсний чинь төлөөтэр танд муухай ааш гарган уурлах нь таныг гомдоохоор зүйл биш гэж үү?. Чухам үүнээс болж эмэгтэйчүүд эрчүүдтэй болгоомжтой харьцаж, тэдний хариу үйлдлээс ямагт эмээн болгоомжилж байдаг байна.

Эрчүүд яагаад хийж буй зүйлээ ямагт зөв байх ёстой гэж боддог вэ?

Эцэг эхчүүд жаал хөвгүүнийг сул дорой байдлаа бусдад харуулж болохгүй, эр хүн шиг зоригтой шийдэмгий байж сур, бусдыг манлайлагч бай гэж сургадаг тухай нэгдүгээр бүлэгт өгүүлсэн билээ. Бяцхан хөвгүүдэд эцэг эх нь “Хийж буй зүйл чинь хүмүүст харагдаж байгаа хөдөлгөөн, үйлдэл чинь та нарын хэн болхоыг илтгэнэ. Хэмээн сургадаг бөгөөд тэд бага насандаа:
“Томми хүү минь сайн байна. Чиний шидсэн бөмбөг үнэхээр хол явж байна шүү”
“Аавыгаа томилолтоор явах хооронд гэрийнхээ ганц эр хүн болж үлдэх нь байна шүү. Ээждээ сайн тусалж байгаарай”
“Хөөх, чи энэ навчнуудыг бүгдийг нь хамчихаа юу? Сайн байна, миний хүү энэ тавин мөнгийг ав” байнга сонсож байдаг билээ.
Тэр байтугай эрэгтэй хүүхдийн тоглоом нь хүртэл эрэгтэй хүүхдийнхээс огт өөр, идэвхтэй үйлдлүүдийг шаардсан тоглоомууд байдаг шүү дээ Ийм л учраас хөвгүүд балчир наснаасаа “Би жинхэнэ эр хүн болохын тулд бүгдийг зөв ийж сурах ёстой” гэдэг ойлголтыг авдаг ажээ. Тэд өсөж томрох тусам дээрх ойлголт нь улам батжиж, өөрийгөө хүндлэх, үнэлэх үзэл нь давамгайлж байдаг.

Өөрийгөө хүндлэх үзлээ эрчүүд давуу чанараараа баталгаажуулдаг.
Эмэгтэйчүүд, эрчүүдэд ямар нэг зүйлийг хэрхэн төгс хийх талаарх /ялангуяа түүний хийж буй зүйлийг/ санал бодлоо хэлэхэд эрчүүд биеэ өмөөрөн, өөрсдийгөө хамгаалдаг бөгөөд тухайн эмэгтэй өөрийг нь “Чи наадхаа буруу хийсэн байна. Чи ч олиггүй эр юм” гэж зэмлэж байгаа мэт санагддаг байна. Учир нь эрчүүд эмэгтэйн хэлж буй үгийг тэр чигт нь хүлээж авдаггүй бөгөөд харин багаас нь тогтсон “Би бүхнийг зөв хийж чадна” гэдэг ойлголт рефлексийн улмаас өөрийн эрхгүй биеэ өмөөрөн хамгаалдаг ажээ. Гэтэл эмэгтэй хүн хайртай залуудаа өөрийнхөө санаа бодлыг хэлэх нь зүйн хэрэг бөгөөд өөрийнх нь саналыг дуртайяа хүлээн авна гэж бодсондоо хэлдэг байна. Энэ бүхнээс шалтгаалж эрэгтэй, эмэгтэй хүсүүийн дунд үл ойлголцох байдал үүсдэг байна.

Машины зогсоолд хоригдол болохоо шахсан минь
Эрчүүдийн №1-ийн тухай ярих болгонд хэдэн жилийн өмнө надад тохиолдсон нэгэн явдал санаанд минь ордог юм. Тэр үед найзалж байсан залуу минь өөрийгөө буруутай болохыг огтхон ч хүлээн зөвшөөрддөггүй нэгэн байж билээ. Нэг удаа бид хоёр Бродвейн театрыг үзэхээр явав. Театрын өмнөх олон давхар машины зогсоолд машинаа тавьсан юм. Бид гайхамшигтай сайхан тоглолт үзээд театраас гарч зогсоолоос машинаа авах болов. Найз залуу минь машин руугаа явахад би араас нь дагав. Гэтэл тэр машинаа хайж арваад минут явлаа. Орой болсон тул гадаа сэрүүхэн болжээ. Би нимгэн даашинзтай, өндөр өсгийтэй туфльтай байсан учир хөл минь өвдөж, бас даарч байв. Тэгээд би найз залуугаасаа “Хонгор минь, чи машинаа олохгүй байгаа юм уу?” гэж асуухад тэр над руу их л дургүйцсэн янзтай харж “Үгүй ээ, би машинаа хаана тавьсанаа сайн мэдэж байна. Битгий сандар, машин маань энүүхэнд хаа нэгтээ байгаа” гэлээ.
“Би сандраагүй л байна л даа, машин хайж зөндөө явсан болохоор энэ өндөр өсгийтэй гутал хөлийг минь алах нь ээ, хоёулаа буруу газраар хайгаад байгаа юм биш биз дээ?” гэж хэлэхэд минь тэрээр:
“Үгүй ээ, яг л энд тавьсан даа, би машинаа олчихож дөнгөнө. Тэгээд ч алхах чинь сайн дасгал биз дээ?” гэдэг байгааа ? /тэр яг л ингэж хэлсэн юм даа!/
Бид дахиад арав гаран минут машинаа хайж явав. Эцэст нь би түүнд “Хаана байгааг нь мэдэхгүй ингээд яваад байх чинь бүтэхгүй зүйл. Хоёула түрүүнд энүүгээр тэргэнцэртэй явж байсан хамгаалагч араас туслаач гэж гуйя л даа” гэлээ. Гэтэл тэр “Надад тэр тэнэг хамгаалагч нар чинь хэрэггүй. Би төөргүй байна. Чамайг ингэж ядаргаатай үглээгүй бол би аль түрүүний машинаа олчих байсан юм. Чи ёстой тэвчээргүй юм аа, зүгээр л намайг дагаад явж чадахгүй байна уу?” гэж над ру уурсав. “Би чамайг дагаад л явж байна ш дээ, гэхдээ би нимгэн хувцастай болохоороо даарч байна. Хөл минь өвдөж байна. Тэр машинаа тэгээд бушуухан олооч дээ” хэмээн би ч бас уурсалаа.
Дахиад л хориод минут дэмий тэнэсний эцэст тэр хэдийгээр дургүй байсан ч гэсэн хамгаалагч нараас тусламж хүсэхээр болов. Найз залуу минь хамгаалагчийн тэргэнцэрийн ард талд яг л шорон руу ачигдаж байгаа гэмт хэрэгтэн шиг сууж явахдаа над руу байн байн муухай харц чулуудаж байлаа. Найз залуу маань аль давхарт машинаа тавьсанаа мартсан байжээ. Гэр лүүгээ харьж явах замаар тэр “Би чамайг ийм аймаар хувиа хичээсэн, өөрийнхөөрөө зүтгэдэг гэж бодсонгүй. Чи яагаад надтай хамт алхаж болдоггүй юм бэ? Чамаас өөр сайхан сэтгэлтэй, өгөөмөр бүсгүй байсан бол үзвэр үзчихээд жоохон алхахад дургүйцэхгүй л байсан байх” гэлээ. Харин би “зугаалах аа? Чи төөрчихсөн биз дээ. Төөрснөө чи яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ? Өөрийнхөө өмнөөс намайг битгий буруутгаад бай. Бүхэл бүтэн дөчин таван минутын турш ид өндөр өсгийтэй гутал, нимгэн даашинзтай тэр хөлдүү граашаар чинь тэнэж явах надад огтхон ч сайхан санагдаагүй, уучлаарай” хэмээн хашгирч билээ.
Гэртээ ирсэн хойноо эцэцж ядарсан, даарсан хөлөө дулаацуулж, амрахаар атгаж суухдаа би “уучлаарай, надаас л бүх юм боллоо” гээд хэлчихэд түүнд тийм л хэцүү байгаа юм байх аа? Гэж гайхаж байв. Мөн түүний хувьд өөрийнхөө биеийг зөвтгөх нь миний даарах, ядрахаас илүү чухал зүйл юм байх даа? Хэмээн гайхаж билээ.
ХЭН НЭГНЭЭС УУЧЛАЛ ХҮСЭХ НЬ ЭРЧҮҮДЭД МАШ ХЭЦҮҮ САНАГДДАГ БАЙНА. УУЧЛАЛТ ХҮСЭХ ЯВДАЛ НЬ ӨӨРИЙГӨӨ БУРУУТАЙ БОЛОХЫГ БУСДЫН ӨМНӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, БАТАЛЖ БУЙ ХЭРЭГ ХЭМЭЭН ЭРЧҮҮД БОДДОГ АЖЭЭ.
Дээрх явдал олон жилийн өмнө тохиолдсон бөгөөд харин өнөөдөр би эрчүүдийн болон эмэгтэйчүүдийн гаргадаг алдааг ойлгож мэдсэн болохоороо дээрхтэй адил зүйлийг огт өөр байдлаар зохицуулна. Энэ явдлын тухай сургалтандаа хамрагдсан хүмүүст ярихад эмэгтйэчүүд нь тэдэнд иймэрхүү зүйл тохиолдож байсан мэт жоготой инээцгээж, харин эрчүүдийн нүүр нь улайж ичдэг юм. Гэхдээ л тэргэнцэрийн ард гэмт хэрэгтэн шиг ачигдаж, хамгаалагчийн хамт машинаа хайн тэнүүчилж явсан маань надад маш том сургамж өгсөн билээ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.18.07 3:38 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Женни нөхрийгөө биеэ өмөөрөхөө болиход нь хэрхэн туслав?
37 настай онгоцны үйлчлэгч бүсгүй Женни 42 настай Алекс хэмээх өмгөөлөгч залуутай гэрлэсэн байна. “Бид маш сайхан гэр бүл. Гэвч бидэнд тулгардаг нэг бэрхшээл байдаг. Тэр нь юу вэ гэхээр, би Алекстай юм ярих үедээ үгээ бодож хэлэх ёстой юм шиг надад санагддаг. Намайг түүнд өөрийнхөө санаа бодлыг, түүнд зөвлөж хэлмээр санагдсан зүйлсийг хэлэхээр Алекс дүрсхийтэл уурладаг юм. Сүүлийн үед би түүнд өөрийнхөө санаа бодлыг хэлэхээс зүрхшээдэг болсон бөгөөд тэр миний хэлснийг яагаад огт өөрөөр хүлээж авдагийг ойлгохгүй юм” хэмээн Женни ярив.
Женни ихэнх бүсгүйчүүдийн адилаар эрчүүдийн нууцыг мэддэггүй байв. Иймээс би тэр хоёртой дотно яриа өрнүүлэхээр шийдлээ.
“Та хоёр амралтаа хэрхэн өнгөрүүлэх талаар ярилцаж байна гэж бодьё л доо. Алекс та Женнид хоёул хотоос гадагшаа гарч машинаар зугаалья гэж хэллээ. Харин Женни болохоор машинаар зугаалахыг хүсэхгүй байж. Тэгвэл Женни та Алекст у юу гэж хэлэх вэ?” хэмээхэд Женни хэсэг бодсоноо “Хайрт минь энэ долоо хоногт би ажил ихтэй байсан болохоор ядарч байна. Хоёулаа гэр зуураа байя” гэж хэлнэ гэлээ. “За тэгвэл Алщкс та Женнигийн ингэж хэлэхийг сонсоод яах вэ?” гэж би Алексаас асуухад тэр “ Би уурлах байх, гэдгээ яагаад гэдгээ мэдэхгүй. Тэгээд би энэ яриаг цааш нь үргэлжлүүлэхгүй байхыг хичээнэ” гэв “Тэгвэл таны хэлж буй үгс танд сонсогдохгүй, зүгээр л тэр ямар нэг зүйл хэлэх шиг санагдвал та юу гэж бодох вэ?” хэмээхэд тэр “Тэгвэл үү? Миний санал түүнд таалагдсангүй, тэр машинаар зугаалах дургүй байгаа юм байна. Би ер нь өөрсдийнхөө төлөө аливааг сэдэх төлөвлөж чаддаггүй хүн юм байна гэж бодно. Миний ингэж хэлж байгаа минь инээдтэй хэрэг л дээ, гэхдээ л би тэр намайг тэнэг амьтан гэж бодож байгаа байх гэж бодно” гэж хэлсэн юм.
Ажил үйлс нь гялалзаж байгаа, өөртөө бүрэн итгэлдэг нөхрийнхөө үгийг сонсоод, түүнийг имй өчүүхэн зүйлийн төлөө өөрийгөө тэнэг мангар хэмээн бодож байгаа нь Женни их гайхаж билээ. Ингээд хосууд маань энэхүү бэрхшээлийг хамтдаа арилгахаар шийдэцгээж, Женни нөхөртөө санал бодлоо хэлэхдээ, түүнийг ямар нэг зүйлд буруутгаагүй гэдгээ ойлгуулж байх, харин Алекс хэрэв Женнигийн хэлсэн үг түүнийг буруутган зэмлэж байгаа юм шиг санагдвал, Женнигийн юу хэлэх гэснийг тодотгон асууж, эхнэрийнхээ хэлсэнд итгэж байхаар тохиролцож тус тусдаа бяцхан үүрэг авсан юм.
Гурван сарын дараа Женни над руу утасаж бүх зүйл сайхан байгаа талаар их л баяртайгаар мэдэгдэж “Би аз жаргалтай байна. Нөхрийгөө бүрэн ойлгодог болсон учраас юм болгоныг гүнзгий тусган авч, эмзэглэхээ больсон” хэмээж билээ. Зарим үед хуучинтай нь адил үл ойлголцох байдал илрэх үед тэр хоёр тус тусын амлалтаа санаж асуудлыг дор нь зохицуулж сурсан билээ.

Эмэгтэйчүүд яагаад алдаа гаргахаас айдаггүй вэ?
Та энэ хэсгийг уншаад алдаа гаргахад сүртэй юм юу байна аа? Би алдаа гаргадаг, тэгээд ч өөрийнхөө алдсаныг хүлээн зөвшөөрч, бусдын санаа бодлыг сонсоод дургүйцдэггүй гэж бодож болох юм. Тэгвэл дахиад л нэгдүгээр бүлэгт өгүүлсэн жаахан охид, хөвгүүдэд эцэг эхчүүд нь юу гэж сургадагийг санацгаая Охидыг аавыгаа амарч байхад нь юмыг нь дөхүүлж өг, өөрийгөө сайхан байлгахад анхаар, гэр орноо цэвэр цэмцгэр байлга хэмээн сургадаг. Тиймээс ч эмэгтэй хүн алдаа хийхээрээ “Үүнийг яаж засаж алруулах вэ?, явал энэнээс дээр хийж болох вэ? Гэж боддог бөгөөд эмэгтэйчүүд бид ямар нэг зүйлийг буруу хийсэндээ дотроо цухалдаж бухимддаг ч гэлээ тэр арга байдлаас гарах замыг хайдаг байна.
Иймээс эмэгтэйчүүд ном хэвлэл унших, сургалтанд хамрагдах, зөвлөгөө өгдөг газрууудад очих зэргээр өөрийгөө хөгжүүлж, шинийг эрэлхийлэх, бусдаас асууж лавлахаас нэрэлхдэггүй байна.
ХАРИН ЭРЧҮҮД “ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТУСДАХ” НОМ УНШИХ, СУРГАЛТАНД ХАМРАГДАХ НЬ БАС Л ӨӨРИЙНХӨӨ БУРУУ ЗАМААР ЯВЖ БУЙГ ИЛТГЭХ БАТЛАХ НЭГ ХЭЛБЭР ГЭЖ ҮЗДЭГ БАЙНА.

“Хоёулаа гэр бүлийн харилцааны хичээлд сууя, тэр талаар зөвлөгөө өгдөг газар очьё” хэмээн нөхөртөө хэлэхэд чинь тэр уурлан дургүйцэж байсан уу? Түүний уурлаж байгаагийн гол шалтгаан нь тэр өөрийгөө болж бүтэхгүй байгаа учраас л та ямар нэг зүйл хийхийг шаардаж байна гэж бодож байгаа болохыг одоо та ойлгосон байх аа.
Гэхдээ би эрчүүдийг хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвших дургүй хүмүүс гэж хэлэх гээгүй юм шүү. Сүүлийн долоон ижлийн хугацаанд би “Хайр дурлалын асуудлыг хэрхэн амжилттай шийдэх вэ?” нэртэй сургалт зохион байгуулж байгаа бөгөөд жил ирэх тусам сургалтанд минь хамрагдах эрчүүдийн тоо өсөн нэмэгдэж байгаа билээ. Өөрийгөө өөрчлөх, бусдаас тусламж хүсэх явдал нь эрчүүдэд хичнээн төвөгтэй байдгийг та одоо олйгож мэддэг болсон учраас тэдэнд өөрийн тусламж дэмжлэгийг үзүүлэхээс бүү татгалзаарай, бүсгүй минь

Чи надад итгэхгүй байна гэж үү?

Та нөхөртэйгөө хагас бүтэн сайныг амралтын газар өнгөрүүлж байна. Оройн хоолны цаг дөхөхөд нөхөр тань амралтын газрын хаана юу байдаг тухай харуулсан танилцуулгыг харж, хоол идэх аятайхан газар олохыг хичээж байна. Гэтэл та түүний дэргэд очоод “Алив би нэг хараадхья” гэж хэлээд танилцуулгыг авахд тэр тан руу “ Чи намайг хооллочих аятайхан газар олж чадахгүй гэж бодож байгаа юм уу? Гэсэн янзтай харна.
Нөхөр чинь ажил дээрээ хүнд байдалд орсон тул та түүний сайн найзыг нөхөрт чинь туслаач хэмээн утсаар дууджээ. Харин нөхөр чинь түүнтэй ярилцаж тайвширсны дараа таныг найзыг нь дуудсан болохыг олж мэдэнгүүтээ танд уурлаж “Чи намайг өөртөө тохиолдсон бэрхшээлийг зохицуулж чадна гэдэгт игэхгүй байгаа юм уу?” хэмээнэ.
Таны танил эмэгтэй найз залууд чинь сээтэн хаяж байгааг та олж мэджээ. Нэг удаа үдэшлэгт орсны дараа та тэр эмэгтэйг бусдын дундуур орж салгаж байдаг муу зуршилтай гэдгийг найз залуудаа сануулжээ. Гэтэл найз залуу чинь өөрийгөө доромжлогдсон мэт уурлаж “Би үүнийг чамаас илүү мэднэ. Чи намайг өөрөө өөрийгөө аваад явж чадахгүй гэж бодоо юу? Хэмээнэ.
Хичнээн удаа нөхөр чинь таны санал, зөвлөгөөг хүлээн авахгүй, та түүнд итгэхгүй байгаа мэтээр аашилсан бол? Энэ үед та бүх л бүсгүй чүүдийн адилаар толгойгоо барин “Яахаараа миний хэлсэн болгон итгэл найдвартай холбоотой болчихдог байна аа” гэж өөрөөсөө асууж байсан биз ээ. Тэгвэл энэ бүхний гол нууц нь энд банйа.
ЭРЧҮҮД ӨӨРСДИЙГӨӨ ЮУГ, ЯАЖ ХИЙХЭЭ БАТТАЙ САЙН МЭДДЭГ ГЭЖ БОДДОГ УЧРААС ТАНЫ САНАЛ, ЗӨВЛӨГӨӨГ ӨӨРСДИЙГ НЬ БУРУУТГАЖ БАЙГАА ЯВДАЛ ГЭЖ ҮЗДЭГ БАЙНА.

Эрчүүдийн энэхүү нууцыг мэдэхэд минь тусалсан нэгэн явдлыг би хэзээ ч мартдаггүй юм. Тэгэхэд ёстой утгагүй зүйлээс болж би найз азлуутайгаа маргалдсан юм. Тэр илтгэл бичиж байсан бөгөөд надаас илтгэлийг минь ямархуу болсныг хэлээч гэж хүсэв. Би ч түүний хэссэнээр илтгэлийг нь уншиж арай илүү сайн болгоход дөхөм болох болов уу гэж бодсон зүйлээ түүнд хэлэхэд тэр өөрийнхөө илтгэлийг дахин уншиж үзсэнээ нэг л хүйтэн хөндий болчихов. Тэгэхээр нь би түүнээс чхуам юу болохгүй байгааг асуухад тэрээр юу ч болоогүй, чи надад зөвлөсөн зүйлийнхээ төлөө надаас талархалын г сонсохыг хүсэж банйа уу? Гэдэг юм байна. Би түүнийг муухай зан гаргаж байгаад дургүйцэж “чиний сайхан үг надад хэрэггүй гэлээ” Ингээд л бид хоёр муудалцаж, тэр намайг хэт сэтгэлийн хөөрөлтэй, өчүүхэн эмэгтэй хэмээн буруушааж, харин би түүнийг хамаг байдгаа дотроо өмхийртэл хадгалсан сэтгэл хөдлөлгүй хөлдүү гэж тодорхойлов. Тээр хойно, нэлээд хугацаа өнгөрсний дараа дээрх зүйл бидний дунд болсныг би ойлгосон юм. “Миний бодоход ийм байна гэж хэлсэн маань түүнд Би чамд итгэхүй байна гэж хэлж байгаатай адил сонсогдсон учир тэр уурлаж, тэр байтугай түүнд ичгэвтэр санагджээ. Бид хоёр тайвширсны дараа энэ талаар ярилцахад найз залуу маань надад “Эрчүүдийн хувьд итгэл найдвар гэдэг хичнээн чухал зүйл болохыг, тэд итгэл найдвараа маш амархан алддаг хүмүүс болохыг” хэлж ойлгуулсан бидлээ.

Эрчүүдийн №1 нууцыг зохицуулах арга замууд

1. Тэдэнд буруу ойлголт төрүүлэхүйц үг хэллэг хэрэглэхгүй байх
Эрчүүд өөрсдийгөө буруутгах дургүй болохыг та нэгэнт ойлгосон болохоор тэдэнд өөрийнхөө санаа бодлыг буруугаар ойлгуулахгүй байх арга замыг хайсан нь дээр гэдгийг ойлгосон байх. Жишээ нь та хайртай залуугийнхаа хамт машинаар явж байгаад төөрчихжээ. Тэгвэл та
Ингэж хэлж болохгүй “Дандаа төөрч байх юм. Чи ямар ч баримжаагүй сансар огторгуйгаар яваагүй биз дээ. Хаашаа явж байгаагаа мэддэг юм уу, үгүй юм уу.
Харин ингэж хэлээрэй. “Харин энэ гудамжууд нэг л бишээ Хоёулаа хэн нэгнээс зам асуух уу?”
Түүний битгий буруутга, битгий зэмлэ, түүнд бүү аашил, түүн рүү битгий чичил, зүгээр танд ямархуу санагдаж байгааг маш тайвнаар хэлж ойлгуулаарай.
Ингэж хэлж болохгүй. “Чи яаж ингэж хэлж чадаж байна аа?
Харин ингэж хэл “Чамайг иймэрхүү зүйл хийхээр чинь надад эвгүй санагддаг юм”

Хамгийн гол та түүнд итгэхгүй байна гэсэн ойлголтыг түүнд төрүүлж болохгүй, харин ч түүнд маш их итгэж байгаагаа ойлгуулж, өөрийн санаа бодлыг хэлэх нь зөв шүү.
Анхааруулга: Би таныг нөхрийнхөө дэргэд байхдаа үргэлж болгоомжилж, түүний амар амгалан байдлыг хангахын төлөө бүгдийг хий, хэл амаа мэдэж ярь гэх гээгүй, харин ч хэрэв нөхөр чинь таныг гомдоож, танд итгэхгүй байвал “Түүнд ингээд хэлчихэл юу гэх бол гэж айх эмээх хэрэггүй, өөртөө итгэлтэй, ухаалаг бай гэж хэлмээр байна.
2. Нөхөтэйгөө энэ талаар ярилц
Эргэн тойрных нь хүмүүс өөрсдийг нь ойлгож хүлээн авах нь эрчүүдэд маш тааламжтай байдаг. Та нөхөртөө, найз залуудаа энэ бүлгийг уншуулж, түүний саналыг сонсоорой. Та түүний аливаа зүйлд буруутгахыг хүсдэггүй болохоо, мөн та хоёр нэгэнт хамтдаа амьдарч байгаа учраас түүнд хэлж зөвлөх зүйл зарим үед гардаг болохыг, өөрийн санаа бодлыг хэлснээрээ түүнийг буруутгахыг хүсдэггүй гэдгээ ойлгуулаарай.
3. Магтаал, талархалын үгийг нөхөртөө байнга хэлж байгаарай.

Магтаал талархалын үг эрчүүдэд таны төсөөлж байгаагаас хамаагүй илүү хэрэгтэй байдаг вм шүү. Танаас магтаалын үг сонсохыг хүсэхгүй байгаа мэт магтаалын үг хэлэхэд чинь түүнд сайан санагдахгүй байгаа мэтээр нөхөр чинь аашилдаг байж магадгүй. Харин та үүнд итгэж хэрэггүй, ямагт нөхөртөө талархаж, нөхөрөөрөө бахархаж явдагаа хэлж байгаарай.
Эрчүүд багаасаа л бусдаас илүү үүрэг хариуцлагатай байх ёстой гэдэг сургаалыг сонсож хүмүүждэг ба ийнхүү хариуцлагатай байх явдал нь бусдын дэмжлэг, сэтгэлийн дэм хэрэгтэй байдаг. Иймд эрчүүдэд зөвхөн хийсэн бүтээснийх нь төлөө биш, зүгээр л тэдний “Би эр хүн шүү” гэдэг үзлийг нь өөдрөг байлгах үүднээс сайшаал талархалын үгийг хэлж байх нь зүйтэй.
Маш олон эрчүүдээс би “Хайртай бүсгүй маань, эхнэр маань намайг үнэлж хүндлэхгүй байна” гэдэг гомдлыг сонсож байсан билээ. Нөхөр чинь чимээгүй байх нь хамаагүй, харин та түүний, таны төлөө хийж байгаа болгонд нь талархаж сурах хэрэгтэй. Та баярлаж талархаснаа хэр их илэрхийлдэг болохоо нөхрөөсөө асууж болно шүү дээ. Эрчүүдийн өөртөө дэндүү итгэлтэй, бардам байдалд нь хууртсанаас та түүнд баярлаж талархсанаа хэлдэггүй байж болох юм. Тэгвэл энэ нь маш том алдаа болохыг ойлгож, алдаагаа даруйхан засаарай.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.27.07 3:06 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Нууц №2 Эмэгтэй хүн уурлах, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд ямар учраас эрчүүд дургүйцдэг вэ?

Охин Алисагийн дуулгаваргүй зан нь Лаураг мухардалд оруулжээ. Алиса гадуур тэнэж, өдөр ирэх тутам ааш зан нь эдвэрч байлаа. Лаура болон түүний нөхөр Ли хоёр хоёулаа л охиндоо биеэ аятайхан авч явах хэрэгтэй, энэ чигээрээ байх юм бол олигтой зүйлд хүрэхгүй гэж хэлжээ. Бүтэн долоо хоногийн турш Ли маш их ажилтай, илүү цагаар ажиллаж байсан учраас Лаурад гэрийнхээ бүх асуудлыг зохицуулах үүрэг тулгарсан бөгөөд нөхрийгөө эзгүй хойгуур нэгэн өглөө ээж охин хоёр муудалцаж эцэст нь Лхурагийн сэтгэл санаа тавгүйтжээ.
Оройн долоон цагийн үед Ли гэртээ ирээд эхнэрээсээ өдөр хэрхэн өнгөрснийг асуутал Лаураа шууд л уйлж “Ли минь би бүр учираа олохоо байлаа. Бүхнийг болгох гэж хичээлээ. Охин минь үнэхээр хэцүү хүүхэд болж. Тэр миний үгийг сонсох ч үгүй байна. Бид ямар буруу юм хийсэн юм бэ?” хэмээн зовлонгоо тоочив.
“Хайр минь тайвшир даа. Уйлснаар асуудлыг шийдэхгүй шүү дээ. Энэ алчуураа аваад нулимаа арччих. Хоёулаа охиныхоо тухай ярья. Охиныгоо засаж авч болхобайлгүй дээ” гэж Ли эхнэртээ хэлэхэд “Чи учрыг нь сайн ойлгохгүй байна аа. Би байдгаараа хичээсэн. Ямар ч хэрэг алга. Юу ч хийгэдэ нэмэр алга” хэмээн Лаура уйлав. “Тайвшир даа.охин маань ямар гэм хийсэн болоод чи минь ингэж их гомдоо вэ?” гэж Ли эхнэрээсээ асуув. “Чи гэртээ бүтэн долоо хоног байгаагүй юм чинь юугаа ч ойлгох вэ дээ? Чи намайг ийм байдалд орхиж байдаг яасан хүйтэн сэтгэлтэй хүн бэ?” гэж Лаураа уйлна.
“Хүйтээн? Би чамд хүйтэн хөндий хандаагүй шүү дээ. Харин ч асуудлыг шийдэхэд туслах санаатай байна, уйллаа гээд асуудлыг шийдэхгүй шүү дээ” гэхэд,
“ Би зүгээр байж байгаад уйлаагүй байна, надад хэцүү байгаа болохоор уйлж байна. Тэгээд ч би чамайг энэ асуудалд хошуу дүрээсэй гэж бодохгүй байна” гэж Лаура хашгиран гал тогооны өрөөнөөс гүйн гарч буйдан дээр хэвтэн уйлав. Энэ үед Лаурад түүнийг хэн ч ойлгохгүй байгаа юм шиг, бүх хэцүү хүндийг ганцаараа үүрч байгаа мэт санагдаж байжээ.
Эленор Адам хоёр оройн хоолоо ресторанд идчихээд гэртээ иржээ. Эленор босго алхав уу, үгүй юу “Чамтай ярих зүйл байна” гэж Адамд хэлэв. Хариуд нь Адам “Одоо юу? Цаг дэндүү орой болсон юм шүү, хайрт минь? Гэж гайхахад Эленорын хоолой нэг л сонин болсноо “Тиймээ одоо” гэжээ. “За юу болоо вэ?” гэж Адамыг сонирхоход Эленор “Чамайг ажил ихтэй байна л даа, тэглээ гээд чи надад ийм хүтйэн хөндий хандаж болохгүй биз дээ? Бид хоёр бүтэн долоо хоногийн турш хамт унтсангүй” гэж хэлэн Адам өөрийг нь тайвшруулах үг хэлэх болов уу? Гэсэн байртай нөхөр рүгээ харав. Гэтэл Адам Эленор руу нэг харснаа чив чимээгүй сандал дээрээ очоод суучихав.
“Миний хэлснийг юу гэж бодож байна?” гэж Эленорыг асуухад “Сонслоо, чамд үнэхээр тэгж санагдсан бол уучлаарай”гэж Адам хариуллаа.
“Чиний хэлэх үг чинь ердөө л энэ үү?” хэмээн Элегүр нөхрийгөө зэмлэсэн байртай хэлэхэд Адам “Аа, одоо л ойлголоо, чиний хүссэн үгийг чамд хэлэхгүй болохоор чи над руу давшлах гэж байна уу?” гэхэд “Үгүй ээ, би чамайг надтай хамт гэдгийг чинь л мэдрэхийг хүссэн юм” хэмээгээд Эленор уйлав.
“Чатай хамт л байгаа биз дээ? Эсвэл чамд би эндээс гараад явж байгаа юм шиг санагдаад байна уу?” хэмээн Адам их л хүйтнээр хариу барив.
“Чи надтай хамт байхгүй байгаагаас ялгаа юу байна вэ? Өрөөндөө ороод л ширээнийхээ ард суучихдаг биз дээ. Гэтэл би чамаар хайрлуулмаар, энхрийлүүлмээр байна!” гэж Эленор цурхиртал уйллаа. “Чи л өөрөө тайван, сайхан байдлыг алдагдуулаа биз дээ? Чи дандаа л илүү үглэж% яршиг удаж байгаа шүү дээ? Хэрвээ чи ийм ааштай байгаагүй бол бид хоёр хэрэлддэггүй байх байсан юм. Чиний наад тэнэг яриаг чинь сонсохыг хүсэхгүй байна” хэмээн Адам хашгичиж, эхнэрийгээ ганцааранг нь уйлсан чигт нь орхин гарч одов. Харин эхнэр нь түүнийг надад яахаараа ийм хүйтэн сэтгэлээр ханддаг байна аа” гэж гайхсаар гэртээ үлдэнэ.
Та нөхрөөсөө хайр энхрийлэл, халуун бүлээн үг сонсохыг хүсэхэд нь таны нөхөр уурлаж үглэн, танд “хичээл зааж, байсан удаа бий юу?
Нөхөртэйгөө уйтгарлаж гуньсан сэтгэлээ хуваалцахыг хүсэхэд нөхөр чинь таныг илүү зүйл хүсэж, яршиг удаж байдаг хэмээн зэмлэж байсан уу?
Дээр өгүүлсэн явдлууд болон ер нь иймэрхүү зүйлсийн талаар эхнэр нөхрүүд зөвлөгөө авахаар ирж, бэрхшээлийнх нь тухай ярихад нь би өөрөөсөө “Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл, хүсэж байгаа зүйлийг нь ойлгодоггүй юм болоо?” гэж асуудаг байв. Эр хүн сэтгэл дотроо элдвийн зүйлсийг хадгалж явдаг учраас эмэгтэй хүнийг элдэв зан авир гаргахад дургүй байдаг юм гэж судлаачид үздэг. Үүнд үнэний хувь байгаа гэдэгтэй би санал нэг байна. Гэхдээ эр хүнд ийм зан авир гаргахад нв нөлөөлдөг гурван шалтгаан байдаг гэж би боддог.

Эмэтэйчүүд уурлан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг нэг дэх шалтгаан

Эрчүүд өөрсдийгөө бүхнийг зохицуулан шийдвэрлэж чаддаг байх ёстой гэж боддог.
“Тимми, дүүгээ харж байгаарай, унаад бэртчих вий”
“Хүү минь, чи том эр болохоороо өрх гэрийн тэргүүлэгч болно шүү дээ”
“Машинаас хайрцагнудыг зөөхөд аавдаа туслаад өг дөө, миний хүү”

Иймэрхүү үгсийг эрчүүд бага байхаасаа л сонсож, өөрсдийгөө ямагт хэрэгтэй, чухал хариуцлагатай хүн болохыг гүнээ ухаарсан байдаг бөгөөд чухам ийм л учраас тэд “Би жинхэнэ эр хүн мөн л юм бол, хүч чадалтай байж, өөрийнхөө хайртай бүсгүйг аль талаар авч явж чадна” гэж боддог байна.

Тэр үнэхээр өөдгүй амьтан уу, эсвэл эрэлхэг зоригт баатар уу?

Танд хэцүү санагдсан зүйлсийн тухай нөхөртөө хэлэхэд чинь тэр таны хэлж буй үгсийг биш харин дараах зүйлсийг сонсдог:
“Надад туслаач!
“Намайг авраач!
“Миний төлөө ямар нэг зүйл хийгээч!

Гэтэл үнэн хэрэгтээ та:
“Итгэхийг”
Тайтгарахыг”
“Тэврүүлэхийг”
“Өөрийг чинь тэвчээртэй сонсохыг”
“Үнэн зөв тайлбарыг”
“Бүх юм сайхан болно, санаа бүү зов”
гэдэг үгсийг эрчүүдээс хүсдэг бөгөөд энэ бүхний оронд тэр танд:
Зөвлөгөө өгч”
“Асуулт тавьж”
“Лекц уншиж”
“Тунирхсныг чинь зэмлэдэг”
байна.
Ийнхүү та түүнээс хайр хүсэхэд тэр танд ухаарал хайрлахыг хичээдэг, та түүнд эрхлэхийг хүсэхэд тэр танаас зарчимч байхыг шаарддаг байна.
Өөртөө тохиолдсон нэгэн явдлын тухай ярья. Би хамтран ажиллагсадтай хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар нэлээд ярилцсаны эцэцст сэтгэл санаа тавгүйтэн гэртээ харьсан юм. Тэгээд гэртээ оронгуутаа би нөхөртөө (тэр үед гэрлэж байсан) “Ёстой боож үхэхнээ” гэж хэлэн таагүй сэтгэгдэлээ үлдэн хаяхыг хүссэндээ түүнд хамаг зовлонгоо тоочив. Гэтэл тэр надаар ажлын минь тухай яриулж бэрхшээлтэй хүнд байдалд ороход нөлөөлсөн миний алдаануудыг ярианаас минь ухан гаргаж ирэхэд нь би юун тайвшрахтай манатай, харин ч бүр их уурласан юм. Тэр надаас “Яасан, миний хэлж байгаатай санал нийлэхгүй байна юм уу?” гэж асуухад нь “Би чиний зөвлөгөөг сонсмооргүй байна, надад хэцүү байгаа тухайгаа ярьж, сэтгэлээ уудлан тайвшрах гэсэн болохоос биш чиний лекцийг сонсох гээгүй” гэж хариулав. Харин тэр “Өө тийм үү, тэгвэл би чиний хүссэнээр хийж чадсангүй, уучлаарай” гэв.
Бидний хэнийх нь зөв, хэнийх нь буруу байсан бэ? Хэнийг маань ч зөвтгөж, бас буруутгах аргагүй. Нөхөр маань зөвлөгөө өгснөөрөө надад тусалж байна гэж бодсон болохоос биш тэр зүгээр л намайг тэврэн авч, өвөр дээрээ суулган, миний ярихыг тэвчээртэй сонсож, бүх зүйл сайхан болно гэж хэлэхэд л хангалттай байх байсан гэдгийг мэдээгүй.
Надад тулгарсан бэрхшээлийг хэрхэн гэтлэх талаар зөвлөгөө өгөх нь түүний хувьд намайг хүнд байдлаас гаргахад туслах агнц арга байсныг нь харин би ойлголгүй, түүнийг ямар ч мэдрэмжгүй, миний төлөө санаа тавьдаггүй гэж бодон цухадсан билээ.
Иймд та дараах зүйлийг сайн санаж аваарай.
Эрчүүд аливаа асуудлыг шийдвэрлэгчид байдаг.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.25.07 8:12 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 7:51 pm
Posts: 7218
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Үргүйдэл



Үргүйдэлд хүргэдэг олон хүчин зүйлүүд бий. Үр хөндөлт бол үргүйдлийн гол хүчин зүйлийн нэг юм.
Үр хөндүүлж байх үед ямар нэгэн үрэвсэл байсан бол үр хөндсөний сэдэрч нөхөн үржихүйн эрхтэнүүдийг үрэвсүүлж цаашдаа үр дамжуулах суваг битүүрэн жирэмслэх боломжгүй байдалд хүргэж болдог.

Ер нь гэр бүл болсон хосууд жирэмслэлтээс сэргийлэх аргуудыг хэрэглээгүй нэг жилээс дээш хамт амьдрах хугацаанд үр тогтохгүй бол үргүйдэл гэж үздэг.

Үргүйдлийн нэг гол шалтгаан нь үр дамжуулах сувгийн битүүрэл гэж би дээр хэлсэн. Яагаад үр дамжуулах суваг битүүрэх нь үргүйдэлд хүргэдэг вэ гэвэл үр дамжуулах суваг өөрөө нөхөн үржихүйн процесст оролцохдоо өндгөвчнөөс гадагшилсан өндгөн эсийг барьж аваад эр бэлгийн эстэй үрийн хоолой дотроо нийлүүлж үр тогтоход гол үүрэг гүйцэтгэдэг.

Үр тогтолт явагдсан нөхцөлд эсвэл үр (эр бэлгийн эс болон өндөгөн эс нийлэх) умайн гуурсаар дамжин умайд орж ирэн хананд нь бэхлэгддэг.

Жирэмснийг хэвийн үргэлжлүүлэх гэж өндгөвчнөөс даавар ялгарч жирэмслэлийн цаашдын явцыг зохицуулна. Гэтэл үр хөндсөний дараагаар өндгөвчний тэр үйл ажиллагааг таслан зогсоочихож байна гэсэн үг шүү дээ. Үүнтэй холбоотой өндгөвчинд хямрал үүсэж болдог. Үүнээс гадна үр хөндөлтийн үед үрэвслээс гадна ажилбар хүнд хийгдсэнээс, багажаар гэмтэл үүссэнээс шалтгаалан үрийн хоолой гэмтэж болдог. Үр хөндөлтийн үед үрийн хоолой гэмтэхээс гадна өндгөвчний үйл ажиллагаа хямарснаас жирэмслэхгүй байх тохиолдол үүсэж болдог. Бас үрийн хоолой битүү биш мөртлөө өндгөвчнөөс өндгөн эс гадагшлахгүй тохиолдлын шалтгаан нь тархинаас ялгарч өндгөн эсийг сэдээдэг шар биеийн даавартай холбоотой байдаг.

Шар биеийн энэ дааврууд нь өндгөвчнөөс өндгөн эсийг гадагшлуулдаг. Мөн өндгөвчний эстрогени гэдэг дааврын нөлөөгөөр өндгөн эс томрон хөгжөөд яг тодорхой хэмжээнд хүрч мөн л дааврын зохицуулгаар өндгөн эс хагарч гардаг. Яг энэ үед эр бэлгийн эс орж ирсэн тохиолдолд үрийн хоолой барьж аваад жирэмслэлт явагддаг. Гэтэл энэ өндгөн эс гадагшлахгүй дааврын зохицуулалт алдагдсан байж болдог. Энэ нь их олон шалтгаантай хэт ядрах, цаг агаарын өөрчлөлт, тархи толгойндоо гэмтэл авсан, цус багадалт, стресс, зэргээс болдог.

Биеийн юм алдагадаж ирэх нь үргүйдэлтэй холбоотой юу?

Биений юм гэдэг бол тухайн эмэгтэй хүний толь байдаг. Өндгөвч өндгөн эсийг гадагшлуулахын өмнө умайн хана цусаар дүүрч зузаардаг. Энэ нь умайд үр тогтолт явагдахгүй бол цусаар дүүрч зузаарсан умайн хана ховхорч биеээс гадагшилдаг. Үүнийг бид биений юм гэж нэрлээд байгаа юм. Биений юм яг хугацаандаа ирж байна уу үгүй юу, сар бүр өөрчлөгдөөд байдаг эсэх, нэг бол замбараагүй ойрхон ирэх эсвэл хэмжээ нь их ирэх, эсвэл зүгээр ирээд байдаг мөртлөө өндгөвчнөөс нь өндгөн эс гадагшлахгүй байдаг. Зэрэг олон хэлбэрүүд байдаг.

Тэгэхээр жирэмслэхгүй гээд ирж байгаа улсуудыг бид хамгийн түрүүнд өндгөвч нь яаж ажиллаж байгаа юм бол, төвөөс гаралтай дааврууд нь хэр зохицуулалттай гарч чадаж байгаа зэргийг эхний ээлжинд заавал тодруулах шаардлагатай. Ер нь шууд үрийн хоолойг битүүрсэн гэж бодох хэрэггүй.

Хоёр өөр эмнэлэгт үзүүлэхэд нэг нь намайг кистатай, нөгөө эмч нь киста байхгүй байна гэсэн?

Өндгөвчинд өндгөн эс үүсч байгаа мөртлөө хагарч чадалгүй хатингаршаад цаашдаа шимэгддэг. Нэг бол тэр нь хадгалагдаад том киста болоод байж болно. Эхо-д харуулахад өндгөвчинд чинь киста байнаа гэх юм бол биеийн юм хэзээ ирсэнээ эмчдээ тодорхой хэлэх хэрэгтэй. Биеийн юм ирэхийн өмнөхөн буюу өндгөн эс гадагшлах хугацаа өнгөрснөөс хойш том киста хадгалагдаад байвал түүнийг яг ямар төрлийн киста байна гэдгийг л тодорхойлох хэрэгтэй болдог. Хэрвээ өндгөвчний үйл ажиллагаанаас үүссэн киста байна гэж таамаглаж байгаа бол жирэмснээс хамгаалах эм уулгаад дахиад хянаж үздэг. Энэ үед өнөөх киста чинь алга болсон байдаг. Тэгэхээр энэ шалтгааны үед дааврын ямар эм өгвөл энэ өндгөвчний үйл ажиллагааны хямрал засагдах вэ гэдэг дээр шат дараалсан эмчилгээ хийгдэх шаардлагатай болдог.


Top
   
 Post subject:
PostPosted: May.22.07 5:10 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Таныг уурлаж эхлэнгүүт нөхөр чинь тэр байдлаас гарах, үглэж дуулахыг чинь бушуухан зогсоох арга зам хайж эхэлдэг. Магадгүй тэр зөв шийдлийг олохгүй байж болох ч үнэндээ түүнд гаргасан шийдлийх нь буруу зөв хамаагүй байдаг. Тиймээс тэр танд тохиолдсон бэрхшээлийн тухай асууж лавлах юм уу, эсвэл таг дуугүй болдог байна. Энэ үйлдлийг нь хараад та, түүнийг ёстой өөдгүй, хүн чанаргүй амтан гэж бодно. Харин нөхөр чинь өөрийгөө таныг авран хамгаалагч, эрэлхэг баатар гэж төсөөлнө.
Таныг уурлах, эмзэглэн бухимдаж байгаагаа илэрхийлэхэд нөхөр чинь таны нэгэн адил уурладаг явдлыг дээр өгүүлсэн зүйлсэд тулгуурлан тайлбарлаж болох юм. Үнэндээ бол нөхөр чинь танд уурлааүй харин:
А. Танд тохиолдсон бэрхшээлээс гарах арга замыг олох хэрэгтэй гэж бодон сандарснаас
Б. Тухайн бэрхшээлээс гарах арга замыг олж чадахгүй байгаадаа өөрийгөө тэнэг олиггүй амьтан гэж бодсоноос уурлан цухалддаг ажээ.

Надад тохиолдсон дээрх явдал үүний тод жишээ юм. Би гэртээ орж ирэнгүүүтээ л ажил дээрээ болсон таагүй явдлын тухай гомдоллож эхлэхэд тэр намайг өөрөөс нь тусламж хүсч байна гэж бодсон байна. Тэгээд л надад туслахаар зөвлөгөө өгч эхэлсэн бөгөөд тэр нь намайг тайвшруулаагүй харин ч уурыг минь хүргэсэн юм. Намайг улам уурлан цухалдаж байгааг тэр маань хараад түүний надад өгч буй гайхамшигт зөвлөгөөнүүд нь үр дүнд хүрч чадахгүй байгааг ойлгож мөн л уурлаж бухимджээ.
Чухамдаа энэ л явдал надад эрчүүдийн бас нэг нууцы олж мэдэхэд тусалсан юм. Бид хоёр энэ маргааны тухай дараа нь нилээд нухацтай ярилцсан бөгөөд тэр маань намайг тайвшруулахын тулд тэвчээртэй сонсох юм уу, зүгээр л тэврэхэд хангалттай байсан гэдэгт бусад олон эрчүүдийн адил итгэж чадахгүй байсан юм. Эцэст нь тэр “Би чамайг тайвшруулахын тулд зүгээр л аргадаад БҮх зүйл сайхан болно гэж хэлэхэд хангалттай байсан гэж хэлэх гээд байна уу” хэмээн надаас асуухад би “Тийм ээ тэр мөчид чамайг надтай хамт гэдгийг мэдрэх нь л надад хамгаас илүү чухал байсан юм” гэж билээ.

Эмэгтэйчүүд уурлан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг хоёр дахь шалтгаан
Эрчүүдийн бухимддаг хоёр дахь шалтгаан гэвэл таныг уурлахад чинь тэр өөрийгөө ямар нэг буруу зүйл хийчихэж гэж боддог байна. Таны бухимдал уурыг хүргэсэн зүйл түүнд огт хамаагүй зүйл байсан ч гэлээ тэр өөрөөс нь их бага ямар нэг хэмжээгээр шалтгаалсан болоод л таныг уурлаж байна гэж үздэг ажээ.
Эрчүүд таныг гомдож бухимдаж байгааг хараад өөрийгөө ямар нэг зүйлд буруутай гэж боддог бөгөөд энэ бодлын үүднээс тэд та түүнийг ямар нэг зүйлд буруутгаж байна гэж ойлгож уурлан бухимдаж байна.
Надаас зөвлөгөө авахаар ирсэн нэг залуу ингэж ярьсан юм. “Эхнэрийгээ уулаж цухалдахаар нь түүнийг тайвшруулах гэж хичээхдээ би маш эвгүй байдалд ордог. Жишээ нь, эхнэрийг маань хэн нэгэн хүн гомдоож гэж бодьё л доо, тэгвэл би эхнэрийг маань хэн ингэж гомдоож зүрхэлдэг байна аа? гэж бодон, бас л эхнэрийнхээ нэгэн адилаар бухимдаж уурлаж эхэлдэг. Эхнэрийгээ би өөрөө уурлуулчихлаа гэж бодвол, түүнийг уурлуулсандаа өөртөө дургүй хүрч цухалддаг бөгөөд би өөдгүй амьтан болохоороо ханийгаа ингэж уурлуулан гомдоож байгаа юм байна гэж боддог” хэмээсэн юм.
Танд иймэрхүү явдал тохиолдож байсан байх гэж бодож байна. Одоо та эрчүүд бидэнд тусалж чадахгүй нь гэж бодохдоо өөртөө бухимдаж, өөрийгөө өөдгүй амьтан гэж бодсондоо өөрөө өөртөө цухалдаж, бас таныг гомдоосондоо бухимддаг юм байна гэдгийг ойлгосон байх. Тэгээд ч уурлан хилэгнэж байгаа дүрээр сэтгэл хөдлөлөө бусдад харуулах нь эрчүүдийн хувьд амар аюулгүй байдаг ажээ. Иймд та нөхрийгөө танд үнэн сэтгэлээсээ уурлаж байна гэж битгий бодоорой.

Эмэгтэйчүүд уурлан, сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд эрчүүдийн дургүйцлийг төрүүлдэг гурав дахь шалтгаан


Уурлаж цухалдсан сэтгэлээ нөхөртэйгөө хувалцах гэхэд чинь тэр таныг бушуухан тайвшруулж тэрхүү үйлдлийг чинь таслан зогсоохыг оролдож байсан уу? Таныг зүгээр л жоохон уйлах гэхэд чинь тэр таныг ухамсаргүй, жаахан хүүхдийн үйлдэл хийж байгаа мэтээр хүлээж авдаг уу?
Эрчүүд эмэгтэй хүний сэтгэл хөдлөлийн аливаа үйлдлийг хийрхүү зан, солиорол мэтээр буруугааар ойлгож, түүнийг маш эвгүй явдалтай орооцолдож гэж бодон, нэг ингээд эхэлвэл зогсолтгүй үргэлжилнэ гэж эмээдэг байна.
Урьдах бүлгүүдээс бидний уншиж ойлгосноор эрчүүд аргагүй байдалд орсоноо эсвэл айн эмээж байгаагаа бусдад мэдэгдэх дургүй байдаг билээ Таныг уурлаж цухалдахаар нөхөр чинь тэр байдлыг өөрийнхөөрөө зохицуулахаар хичээдэг бөгөөд зарим үед бүр таныг өөрөөс нь салах гэж байна гэж боддог ажээ. Тэгээд ч эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл зан авирын хувирал нь хэр гүнзгий байдгийг эрчүүд мэддэггүй байна.
Мөн эрчүүд эмэгтэй хүн нэг л уйлаад эхэлвэл, нэг л үглээд эхэлвэл зогсоно гэж байхгүй гэж боддог ажээ. Тйим ч учраас эрчүүд:
-Чи ингээд байх юм уу
-Би чамтай хэрүүл хиймээргүй байна, надад тийм сонирхол алга
-Хүсээд байвал яахав бүх л шөнөжингөө хэрэлдэе л дээ гэх мэтийн үгс танд хэлдэг байна.
Тайвшрахын тулд хэдхэн цөөхөн минут хангалттай гэдгийг тэр мэддэггүй учраас таны бүхэл бүтэн арван хоёр цагийн турш жүжиг тавих нь гэж боддог.
Эмэгтэйчүүд уян хатан зөөлөн сэтгэлийг эрчүүд ойлгодоггүй. Энэ утгаараа эмэгтэйчүүд бид хэдий уйлж байсан ч гэлээ нэг минутын дараа нөхөртэйгөө хайр дурлалын ажлыг хийж чаддаг, уурлаж байснаа өршөөж чаддаг билээ. Гэтэл эрчүүд сэтгэлийн хөдлөлийн нэг байдлаас нөгөө байдал руу бидэнтэй адил тийм хурдан шилжиж чаддаггүй бөгөөд тийм ч учраас биднийг өөрсөдтэйгөө адил санаж эмэгтэйчүүдийг уурлахад сандран бухимддаг байна.
Эрчүүдийн нууц хоёрыг зохицуулах арга замууд
1. Уурлаж бухимдсан үедээ та өөрийнхөө яг юу хүсэж байгааг, танд юу хэрэгтэй байгааг нөхөртөө тодорхой хэлээрэй.
Ингэснээрээ та хэрүүл маргаан, үл ойлголцол, горьдлого тасран цөхрөх байдлаас өөрийгөө болон нөхрийгөө аварч чадна. Жишээлбэл: та цуг ажилладаг хүнтэйгээ ажил дээрээ муудалцсан бөгөөд та тэрхүү эвгй байдлыг мартах тайвшрах хэрэгтэй байжээ гэж бодьё. Тэгвэл та нөхөртөө “Би ажил дээрээ Жонтой муудалцчихлаа, миний сэтгэл санаа нэг л тогтворгүй байна. Би чамд юу болсныг бүгдийг ярья, харин чи зүгээр л намайг сонсож надад тайвшруулах үг хэлээрэй, за юу хонгор минь? Надад одоохондоо ямар нэг зөвлөгөө огт хэрэггүй. Би зүгээр л чи намайг дэмждэг, ойлгодог гэдгийг мэдмээр байна” гэж хэлээрэй.
Энэ бүхнийг нөхөртөө, хайртдаа хэлж олйгуулсан цагт бидний дээр өгүлсэн нөхөр чинь танд тусалж чадахгүй байгаадаа болон таныг гомдоосон тэр хүнд цухалдсандаа болж уурлан бухимдах, та түүний энэ байдлыг нь ойлгохгүй нөхрийгөө хөлдүү, мэдрэмжгүй хэмээн гомдох явдал гарахгүй бөгөөд харин ч таны сэтгэл санаа уужран тайвширч, нөхөр чинь танд тусалж таныг тайвшруулж ёадсандаа баяртай байх болно.
Өөр нэг жишээ татья. Цаг нэлээд орой болсон бөгөөд нөхөр чинь бүхэл оройжингоо танд нэг л хайнга хөндий хандаж байсныг та анзаарчээ. Нөхөр чинь орондоо сонин уншин хэвтэх агаад тэрээр их ядарсан учраас тантай халуун яриа өрнүүлэх хүсэл түүнд одоохондоо байхгүй байгаа гэдгийг мэдэж байвч та өөрийгөө түүнтэй сэтгэлээ хуваалцах эрхтэй хүн гэж бодно.
Иймээс та түүнд “хайрт минь, надад чамтай ярих зүйл байна, би чамайг ядарч байгааг чинь мэдэж байна л даа, гэхдээ би энэ тухай унтахаасаа өмнө ярих хэрэгтэй гэж бодож байна. Би чамд өөрийгөө ямархуу байдалд байгаагаа ярья, харин чи миний яриаг сонсоод намайг тэврээд хэвт тэгэх үү? Би чамайг надтай хамт гэдгийг мэдэрмээр байна. Хэрэв чамд надтай ярилцах хүсэл байвал бүр сайн л байна. Гэхдээ чи ядарсан учраас заавал тэгэх шаардлагагүй л дээ, маргааш бид хоёр тайван ярилцаж болох байх, одоо бол чи минь намайгаа зүгээр л тэврээд миний ярихыг сонс тэгэх үү? Гэж хэлээд үзээрэй.
Энэ нөхцөл таны ярихыг хүсэж буй асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй ч гэлээ нөхөр чинь таныг ойлгож байгаадаа баярлаж, өөрт нь амрах боломж өгсөн өөрийг нь ойлгодог ухаалаг эхнэрээрээ бахархах болно. Эрчүүд аливаа зүйлийг хэм хэмжээтэй, хязгаартай байхад дуртай байдаг бөгөөд таныг тайвшрах, өөрийгөө ойлгуулахад чухам юу хэрэгтэй байгаагаа нөхөртөө тодорхой хэлсэн тохиолдолд тэр таныг тайвнаар сонсож, ойлгохыг хичээдэг ажээ.
Та нөхөртэйгөө ямар нэг зүйлийн талаар ярилцахыг хүссэн үед, танд тайвшрал, ойлголцол хэрэгтэй болсон үед, таны нөхөр ч гэсэн тантай адил байдалд байж болохыг үгүйсгэх аргагүй учраас та нөхөртөө энэ хэсгийг уншуулбал тэр, таныг өөрөөр нь хайрлуулахыг хүсч байгаа болохоос биш аврал тусламж эрээгүй юм байна гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна.
2. Уур цухлаа хэтрүүлэх юм бол нөхөр чинь байнга л тийм байдаг мэтээр хүлээж авна.
Салли нөхөр Харилдоо хувийнх нь хүнсий дэлгүүр аиштай ажиллаж чадахгүй байгаа талаар гомдоллож байна. “Би юу хийхээ мэдэхээ байлаа. Миний байр суурь хаана байгааг ч мэдэх юм алга. Энэ байдлаараа бол би галзуурах байхаа. Эсвэл би анхнаасаа зөв бизнесээ барьж аваагүй юм болов уу. Маргааш би бүх бараагаа зараад, ажилчдаа халчихаад холхон шиг явж, ганцаараа амрах юмсан” хэмээн нөхөртөө ярина. Харолд эхнэрийнхээ яриаг сонсох тусам таагүй болж, харин Салли өөрийнхөө дотор байсан бүхнийг гаргасан учир жаахан ч гэсэн тайвширчээ. Гэтэл Харолд дотроо “Салли үнэхээр эндээс холдохыг хүсч байна гэж үү дээ? Түр зуурын бэрхшээлийг давах чадал түүнд байхгүй гэж үү? Одоо яах вэ? Энэ дэлгүүрээс өөр бизнес эрхлэх үү? Салли бүр мухардалд орчихож” гэж бодон үүнийг зохицууулах ямар нэг арга зам олохыг хичээж толгой гашилгана.
Хариолд чухамдаа ингэж бодсон учраас яг тухайн мөчид Саллид юу хэрэгтэй байгааг бүрэн ухааралгүй, зөвхөн өөрийнхөө бодолд тулгуурлан ямар нэг зүйл хийхийг хичээнэ. Тиймээс тэр Саллид эрхэлж буй бизнесээ үр дүнг нь үзэлгүй орхиж болохгүй гэх мэтийн зөвлөгөө өгч, эхнэрээ ер нь тууштай биш, эхэлснийхээ үр дүнг үзэхийг хисдэггүй хүн юм гэж зэмлэнэ. Салли энэ бүх зөвлөгөөг сонсоод нөхрийгөө өөрт нь хайргүй юм байна хэмээн гомдож, харин Харолд Саллигийн уурлахыг хараад өөрийгөө түүнд тусалж чадахгүй байх вий гэсэндээ, эхнэртээ тулгарсан бэрхшээлийг арилгах арга зам олохыг хичээсэндээ бухимдаж “Чи ер нь хэзээ надад сэтгэл хангалуун байсан юм бэ? Би юу ч гэж хэлээд юу ч хийгээд нэмэргүй байдаг биз дээ? гэж эхнэр лүүгээ хашгичихад Салли уйлан гомдож дотроо “Би түүнээс зөвхөн намайг тэвэрч тайвшруулахыг л хүссэн шүү дээ” гэж бодно.
Эрчүүд бусдын хэлж байгаа зүйлсийг эмэгтэйчүүдийн адил цогц зүйл болгон хүлээж авдаггүй, харин үг бүрийн утгыг тусад нь задлан бодож тусгаж авдаг.
Иймээс нөхөр чинь таны уурлан бухимдаж хэлсэн үг болгонд таны өөрийн чинь өгч байгаагаас хамаагүй их ач холбогдол өгч эмзэглэн хүлээж авдаг бөгөөд энэ л учир шалтгааны улмаас эрчүүдэд эмэгтэй хүний уурлан бухимдах сэтгэл хөдлөлөө илэрхийлэх явдал таалагддаггүу ажээ.
Та нөхөртөө, хайртаа залуудаа өөрийгөө ойлгуулахын тулд өөрийгөө маш зөв илэрхийлж сурах шаардлагатай болж байна. Тэгээд ч нөхөртөө “намайг уурлаж бухимдсан үед миний хэлж байгаа үгийг битгий тоогоорой, зөвхөн намайг олйгохыг тайвшруулахыг хичээгээрэй” гэж хэлэх нь зөв юм.
3: Уурлаж бухимдсан үедээ танд ямар нэг тусламж биш харин зүгээр л тайвшрах хэрэгтэй байна гэдгээ нөхөртөө ойлгуулж чадвал тэр таныг аврахыг оролдохгүй.
Эрчүүд өөрсдийгөө аливаа асуудлыг зохицуулан шийдвэрлэгчид гэж бодож явдгийг ямагт санаж яваарай. Үүнийг мартвал нөхөр чинь таныг тайвшруулах биш харин ч элдэв зөвлөгөөгөөр булах болно. Та бухимдсан сэтгэлээ нөхөртөө хэлж болно Гэхдээ ярианыхаа төгсгөлд тухайн нөхцөл байдалд тохиолдсон бэрхшээлийг даван туулах хүсэл эрмэлзэл танд байгаа, тэгэх ч болно гэдгээ ойлгуулах хэрэгтэй. Жишээлбэл дээр бидний өгүүлсэн Салли, Харолд хоёрт тохиолдсон явдлыг авч үзье л дээ. Салли нөхөртөө бүх л гомдол цөхөрлөө ярьж дууссаны дараа “Гэхдээ би энэ бүхнийг зохицуулах арга байгаа гэж бодож байна. Өөрчлөх сайжруулах шаардлагатай зүйлсийн тухай ажилтнуудтайгаа ярилцаж зохицуулалт хийж болох байх. Тэгээд ч би ажилдаа дуртай учраас юу гэж тийм амархан бууж өгөх вэ дээ? зарим үед үнэхээр цөхөрмөөр санагдах юм, гэвч бүхнийг болгоно оо гээж л хэлчихсэн бол эхнэр нь зүгээр л тохиолдлын бэрхшээлийн тухай ярилцахыг хүссэн болохоос биш өөрөөс нь тусламж дэмжлэг хүсээгүй юм байна гэдгийг Харолд ойлгож, тэр хоёр бие биенээ гомдоохгүй байх байжээ. Та энэ алхамыг хийснээр нөхөр чинь “Миний нуруун дээр бүх зүйл ирэх нь “ гэж түгшиж, өөрийн эрхгүй бүхнийг эргэцүүлэн бодож зохицуулахыг хичээх явдал гарахгүй бөгөөд та ч бэрхшээлийг даван туулж чадна гэдгээ нөхөртөө ойлгуулж чадах болно.
Эмзэглэн бухимдаж байгаагаа нөхөртөө ойлгуулах шаардлага гарсан тохиолдолд танд ямар нэг аврагч, туслагч хэрэгтэй байгаа юм байна гэдэг сэтгэгдэлийг түүнд төрүүлж болохгүй. Стюард хэмээх залу, найз бүсгүй Вендитэйгээ тогтоосон харилцаанд нь дээрх бэрхшээл гардаг тухай ярьсан юм. Найз бүсгүй нь түүнд өөртөө тохиолдсон аливаа асуудлын тухай ярихад нь Стюард түүнд туслахыг хичээн, тайвшруулахыг оролддог боловч үр дүнд хүрдэггүй байна. “Би Вендиг тайвшруулахын тулд хэдэн ч цаг хамаагүй түүнтэй хамт байдаг, гэтэл Менди нэг хэсэг гайгүй болж байснаа дахиад л нөгөө бухимдаж уцаарласан байдалдаа эргэн ордог. Одоо би өөрийгөө юу ч хийгээд нэмэргүй юм байна гэж бодох боллоо” хэмээн ярив.
Харин би Вендитэй ярилцсанаар учрыг олсон юм. Венди зөвхөн тайвшрахыг биш Стюард өөрийн нь өмнөөс бүхнийг хийж, өөрийг нь аварч хүнд байдлаас гаргахыг хүсдэг ажээ. Вендиг жаахан охин байхад аав нь гэр бүлээ орхиж явсан учраас Вендигийн бусдаар хайрлуулах халамжлуулахыг маш ихээр хүсдэг байсан бөгөөд энэ байдлаасаа болж тэрээр “бяцхан охин” мэтээр аашилдаг байна.
[font=Georgia]Анхааруулга: Танаас өмнө өөр эмэгтэйтэй байсан эр хүн /магадгүй тэр эмэгтэй нь Венди адил аашилдаг байсан учраас/ таныг ойлгохгүй байж болох юм. Тиймээс та, танд аврал биш зөвхөн таныг бүрэн ойлгох, дэмжих сэтгэл хэрэгтэй гэдгийг найз залуудаа ойлгуулаарай. [/font]

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.07 11:27 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Нууц №3
Эрчүүд яагаад хайр дурлалын харилцаанд эмэгтэй хүнээс бага санаа зовж байгаа мэт харагдахыг хүсдэг вэ?

“Түүнийг надад хайртай гэдгийг нь би мэднэ л дээ. Гэхдээ бидний харилцаа түүнд нэг л чухал биш юм шиг санагдах юм. “
“Би бушуухан гэртээ харьж нөхөртэйгээ хамт байх юмсан гэхээс байж яддаг, харин нөхөрт маань гэрлүүгээ над шиг яарах хүсэл байдаггүй байх аа”
“Би найз залуугаа баярлуулахын тулд үргэлж л ил захидал илгээх ч юм уу ямар нэг зүйлийг сэдэж байдаг. Тэр надад үнэхээр л хайртай юм бол яагаад над шиг иймэрхүү зүйлийг санаж сэдэж болдоггүй юм бол оо”

Ихэнх бүсгүйчүүдэд ийм зүйлүүд тохиолддог тул танд дээрх зүйлс танил сонсогдож байгаа байх. Үнэн хэрэгтээ эрчүүд иймэрхүү зүйлд хойрго хандахыг хүсдэггүй, харин бидний ойлгож мэдэх ёстой нууцад гол учир нь байдаг ажээ.

Эрчүүд өөрийнхөө ажил төрөл, ололт амжилтанд илүү их анхаарч ач холбогдол өгдөг бол эмэгтэйчүүд хайр сэтгэлийн харилцаагаа бүхнээс дээгүүр тавьдаг.

Эрэгтэй эмэгтэй хүмүүс ямар учраас ялгаатай байдаг, эрчүүд аюул ослыг өөрийн биеэр даван туулахад хэрхэн бэлтгэдэг, эмэгтэйчүүд эцэг эхийн болон үр хүүхдийн харилцаа эр эмийн болон хайр дурлалын харилцаанд хэрхэн ханддаг, эдгээр харилцаанд яагаад илүү үүрэг хүлээдэг болохыг бид нэгдүгээрт бүлэгт өгүүлсэн билээ. Тиймээс та нөхөртэйгээ адилхан ажилладаг ч гэлээ та хоёрын ажил төрөл гэр бүлдээ хандах хандлага чинь ялгаатай байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй бөгөөд үүнийг 1978 онд Вагенвоорд, Вейлей зэрэг судлаачдын хийсэн судалгаанд хамрагдсан эрчүүдийн 75% нь ажил төрлөө бүхнээс чухалчилж үздэг гэсэн байхад эмэгтэйчүүдийн 75% нь хайр сэтгэл, гэр бүлээ бүхнээс илүүд үздэг гэсэн үзүүлэлт баталж байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн энэхүү ялгааг эмэгтэйчүүд бид мэдэрдэггүй учраас “нөхөр маань намайг хайрлаж халамжилдагаас илүү би нөхрийгөө хайрлаж халамжилдаг гэж хэлдэг байна. Гэтэл энэ нь бодит үнэн биш ажээ. Бодит үнэн гэвэл: “Хэрэв эрэгтэй хүний ажил төрөл, ахиж дэвших явдал бүтэмж муутай байвал хайр дурлалынхаа харилцаандаа ч мөн адил хайнга болдог”
Эр хүн хийж буй ажил нь амжилтгүй болох ажилдаа хэт их санаа зовох амьдралдаа хүрэлцэхүйц мөнгө олохын тулд улайран зүтгэх ажил дэээрх байр суурь нь өсөн дэвшихгүй нэгэн хэвийн байдалдаа удаан байх зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж хайр сэтгэлийн болон гэр бүлийн харилцаандаа тавих анхаарал нь сулардаг байна. Учир нь хүнд хэцүү байдлаас гарахын тулд эрчүүд бүх л анхаарал, оюун ухаанаа төвлөрүүлдэг бөгөөд тэд амжилтанд хүрч байгаагаа мэдрээгүй бүх зүйл сайхан байна гэдэгт итгээгүй тохиолдолд тайван байж чаддаггүй байна.
Тиймээс та нөхрийгөө өөрийг чинь хангалттай хайрлахгүй байна, таныг ойлгохгүй хүйтэн хөндийн хандаж байна гэж бодох хэрэггүй, тэр байтугай түүнийг өөрийнхөө ажлыг танаас илүү үзлээ гэж битгий бод, харин түүний эрчүүдийн төрөлхийн зан бол хэн нэгэнтэй тогтоосон харилцаа холбооноос нь илүүтэйгээр ар гэрийнхээ амьдралыг тайван байлгахын төлөө хийж буй, өөрийнхөө төлөө хийж буй ажлыг ямагт нэгдүгээрт авч үздэг явдал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Эрчүүдийн энэ байдлыг ойлгон хүлээн авах нь эмэгтэйчүүд бидэнд хэцүү байх болно. Учир нь бидний мэдэрхүй, бидний үнэлдэг зүйлс эрчүүдийнхээс ондоо бөгөөд бид ажил төрлийнхөө хичнээн амжилтанд хүрсэн ч нийгмийн дунд хичнээн өндөр байр суурь эзэлсэн ч сэтгэл санааны хувьд тогтворгүй, гэр бүл хайр сэтгэлийн хувьд асуудалтай байх юм бол хэзээ ч сэтгэл хангалуун байж чаддаггүй билээ. Хайртай залуутайгаа цагийг зугаатай өнгөрөөх явдал эмэгтэйчүүдийн хувьд жинхэнэ тайтгарал байдаг болохоос биш зүгээр нэг зугаа цэнгэл байдаггүй учраас эмэгтэйчүүд бид эр нөхрөө бусад зүйлсийн тухай бодохоо больж, зөвхөн намайг хайрлаасаа халамжлаасай гэж хүсдэг ажээ.
Иймээс ч бид гэр лүүгээ нөхөртөө эрхлэхээр түүнтэйгээ хамт байхаар тэвчиж ядан яардаг билээ. Энэ бүхнийг уншаад та эрчүүд бидэнтэй адилхан сэтгэл өвөрлөн байнга яарч байдаг гэж бодож чадах уу? Мэдээж таны хариул Үгүй гэж байх биз ээ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.01.07 11:42 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Дээрх зан чанарын улмаас эмэгтэйчүүдийг бодвол илүү өвчинд нэрвэгддэг нь харамсалтай. Тэд сэтгэл санаа нь тогтвортой байж чаддагүйгээс, хэт их ачаалалтай ажилласнаас, байнга ямар нэг зүйлд санаа нь зовж явдгаас болж зүрх нь өвдөх, саа дайрах, цусны даралт тогтворгүй болох, архинд орох явдал их байдаг.

Эрэгтэйчүүд,_эмэгтэйчүүдийн тархины үйл ажиллагааны ялгаатай байдал

Одоо эрчүүд хайр сэтгэлийнхээ харилцаанд бага анхаардаг мэт харагддагийн хоёрдахь шалтгааныг тайлбарлья.
Эмэгтэй хүнд ямар нэг зүйлийг бодох үйл явцаас мэдрэх, гүйцэтгэх үйл явц руу шилжих нь амархан байдаг бол энэ нь эрчүүдэд төвөгтэй.
Эрэгтэй хүний тархины зохион байгуулалт эмэгтэй хүний тархины зохион байгуулалтаас өөр байдаг гэдгийг та мэддэг байж болох юм. Эмэгтэй хүний тархины үйл ажиллагаа нь нарийн зохилдлогоотой байдаг. Эрчүүдийн зүүн тархи нь мэдрэмж, үзэл бодлоо илэрхийлэх зэрэг ярьж хэлэхтэй холбоотой үйлдлийг хянаж байдаг бол баруун тархи нь үйлдлийг гүйцэтгэх үйл явц болон аливааг харах харж буй зүйлийнхээ байрал, дэсдараа, хэлбэр дүрс зэрэг ач холбогдол бүхий зүйлийг тогтоох, тэдгээрт дүгнэлт хийх үйлдлүүдийг хянаж зохицуулж байдаг. Судлаачид бага насны хөвгүүдийн баруун тархи нь зүүн тархинаасаа илүү хөгжилтэй байдгийг олж тогтоосон бөгөөд ийм ч учраас хөвгүүд охидуудаас бага ярьдаг байна. Гэтэл эмэгтэй хүний тархины үйл ажиллагаа эрэгтэй хүнийхээс огт өөр байдаг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл эмэгтэй хүний зүүн ба баруун тархи аливаа асуудлыг шийдвэрлэхэд яг адилхан үүрэг гүйцэтгэдэг байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүүсийн тархины үйл ажиллагааны энэхүү ялгаатай байдлыг доктор Жейн Барр Стамп “Ялгаа нь юу вэ гэдэг номондоо хэрхэн өгүүлснийг авч үзье.

“Чухам энэхүү ялгааны улмаас эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол ямарваа нэг шийдвэр гаргахдаа хурдан байдаг гэж үздэг. Эмэгтэй хүний тархины нэг тал нь саа өвчнөөс болж гэмтсэн байхад нөгөө тал нь түүнийг орлож тархины үйл ажиллагааг хэвийн явуулж чаддаг. Гэвч эрчүүдийн хувьд энэ огт өөр асуудал болно. Хэрэв саа өвчитн эрэгтэй хүний зүүн тархийг гэмтээсэн бол тухайн эрэгтэй ярих чадвараа алдах магадлалтай. Яагаад гэвэл эрэгтэй хүний баруун тархи зөвхөн мэдрэхүйн үүрэг гүйцэтгэдэг юм.”

Эрчүүд яагаад бодож буй зүйлээсээ салж чаддаггүй вэ


Толгойдооо бодож байсан зүйлээсээ зүрх сэтгэлдээ байгаа зүйл руу шилжих явц буюу баруун тархины үйл ажиллагаанаас зүүн тархины үйл ажилллагаанд шилжих нь эрчүүдэд яагаад хэцүү байдаг болохыг бид үүгжжр тайлбарлаж чадна гэж бодож байна. Нөхөртэйгөө гэр бүлийн санхүүгийн талаар ч юм уу өөр ямар нэг зүйлийн талаар ярилцаж байхдаа та гэнэт л нөхөртөө эрхэлж түүнтэй яанагийн явдал ззсгэхийг хүсэж нөхөр лүүгээ харахдаа тэр таны бодож байгаа зүйлийг санах ч үгүй байгааг мэдэрдэг. Энэ бүхэн түүний тархины үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тэр тань шиг нэг байдлаас нөгөө байдал руу хурдан шилжиж чадахгүйд оршиж байгаа юм.
Иймээс нөхөр чинь бүхэл бүтэн 8 цагийг баруун тархины үйл ажиллагаатай өнгөрөөчихөөд тантай адил хүсэл бодолтой гэртээ ирж, таны хүсэж байгаа шигээр танд хандаж чаддаггүй байна.
Амралтаа нэг аятайхан газар хамт өнгөрөөхөөр нөхөр тань танд гэртээ байдгаасаа илүү халамж тавьж, улам тачаангуй болдгийг та анзаарсан уу? Тэр үргэлж санаа зовж, баруун тархи нь идэвхтэй ажиллаж байдаг орчингоос холдож, амрах боломжтой болсонд хамаг учир нь байгаа юм. Маш олон эмэгтэйчүүд надад тэдний нөхөр нь гэрээсээ хол явахдаа огт өөр хүн болдог тухай, мөн амарч байсан газраасаа гэртээ буцаж ирэхдээ хуучин хэвэндээ ордог (ажил нь түүний хүлээж байгаа гэдгийг бодонгуут тэр өөрчлөгддөг) тухай ярьж байсан билээ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
 Post subject:
PostPosted: Oct.02.07 12:39 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 7:19 pm
Posts: 1448
Эрчүүд яагаад бодож буй зүйлээсээ салж чаддаггүй вэ [/color]

Толгойдооо бодож байсан зүйлээсээ зүрх сэтгэлдээ байгаа зүйл руу шилжих явц буюу баруун тархины үйл ажиллагаанаас зүүн тархины үйл ажилллагаанд шилжих нь эрчүүдэд яагаад хэцүү байдаг болохыг бид үүгжжр тайлбарлаж чадна гэж бодож байна. Нөхөртэйгөө гэр бүлийн санхүүгийн талаар ч юм уу өөр ямар нэг зүйлийн талаар ярилцаж байхдаа та гэнэт л нөхөртөө эрхэлж түүнтэй яанагийн явдал ззсгэхийг хүсэж нөхөр лүүгээ харахдаа тэр таны бодож байгаа зүйлийг санах ч үгүй байгааг мэдэрдэг. Энэ бүхэн түүний тархины үйл ажиллагаатай холбоотой бөгөөд тэр тань шиг нэг байдлаас нөгөө байдал руу хурдан шилжиж чадахгүйд оршиж байгаа юм.
Иймээс нөхөр чинь бүхэл бүтэн 8 цагийг баруун тархины үйл ажиллагаатай өнгөрөөчихөөд тантай адил хүсэл бодолтой гэртээ ирж, таны хүсэж байгаа шигээр танд хандаж чаддаггүй байна.
Амралтаа нэг аятайхан газар хамт өнгөрөөхөөр нөхөр тань танд гэртээ байдгаасаа илүү халамж тавьж, улам тачаангуй болдгийг та анзаарсан уу? Тэр үргэлж санаа зовж, баруун тархи нь идэвхтэй ажиллаж байдаг орчингоос холдож, амрах боломжтой болсонд хамаг учир нь байгаа юм. Маш олон эмэгтэйчүүд надад тэдний нөхөр нь гэрээсээ хол явахдаа огт өөр хүн болдог тухай, мөн амарч байсан газраасаа гэртээ буцаж ирэхдээ хуучин хэвэндээ ордог (ажил нь түүний хүлээж байгаа гэдгийг бодонгуут тэр өөрчлөгддөг) тухай ярьж байсан билээ.

Эрчүүдийн нууц 3-ыг зохицуулах арга замууд


1. Уншсан зүйлээ нөхөртөө ярьж өгөөрэй. Тэгээд түүний саналыг сонс, Түүнд өөрийг нь бүрэн ойлгож байгаа гэдгээ ойлгуул.

Эхнэр нь нөхрөө загнаж зэмлэх биш харин ойлгож дэмжиж байна гэдгийг мэдэх явдал нөхөрт нь үргэлж таатай сэтгэгдэл төрүүлж байдгийг бүү мартаарай. Энэ асуудлаар та хоёр ярилцаж ойлголцсон цагт нөхөр чинь , хайртай залуу чинь хайр сэтгэлийн харилцааны талаар эргэцүүлэн бодож “Нээрээ би түүндээ хайртай минь үнэн л юм чинь яагаад түүнтэйгээ адил зүйлсийг санаж сэдэж, хайртай эхнэрээ, хайртай бүсгүйгээ баярлуулж болохгүй гэж” хэмээн бодно гэдэгт итгэлтэй байна.
2. Өөрөө өөрийгөө үнэхэл үнэлэмжээ зөвхөн ажил дээрээ биш бас хайр сэтгэлийнхээ харилцаанд дээр туршаад үзэхийг нөхөрөөсөө хүсч түүнтэй энэ талаар ярилцаад үз.
Гэр орондоо байж, үр хүүхдийнхээ хичээл сурлагад анхаарч, эхнэрийнхээ хамт орой салхинд гарч, ажлынхаа заваар эхнэр лүүгээ утасдан “ Би чамд хайртай” гэж хэлэх нь ямар их сэтгэлийн дэм, таашаал өгч чадахыг нөхөртөө ойлгуулж чадвал тэр эдгээр зүйлийг хийхийг хичээх нь дамжиггүй. Харин үүний тулд тэрээр бүх зүйлд шинээр суралцаж байгаа мэт хандах нь мэдээж. Гэхдээ та түүнд туслах итгэл сэтгэлээр дүүрэн байгаа гэдгээ ойлгуулвал нөхөр чинь оролдоод үзэхээс татгалзахгүй байх
3. Ажлынхаа харилцаанаас гэр бүлийнхээ харилцаанд амархан шилжиж болох аргууд байдаг гэдгийг нөхөртөө ойлгуул.
Ингэж чадсанаар та нөхрийгөө сэтгэлзүйн дарамтнаас аварч чадах ба танд тус болох хэдэн зөвлөгөөг өгье.
- Ажлых нь дараа нөхрийгөө сайхан амраах арга ол
Дасгал хийх гадагш салхинд гарах, орон дээрээ хэвтээд намуухан сайхан хөгжим сонсох, бясалгал хийх эсвэл түүний мөрөнд юм уу хөлөнд нь иллэг хийж өгч болно шүү дээ. Зурагт үзэж сонин унших нь тийм ч сайн амралт болж чаддаггүй гэдгийг анхаараарай.
- нөхрийгөө ажилаа тараад гэртээ орж ирэнгүүт нь өөртөө тохиолдсон бүтэлгүй явдлын тухай ярьж болохгүй. Түүнд амарч ажлынхаа ачаалллыг мартах хугацаа олгох нь дээр.
- Эдгээр зөвлөгөөг өөрөө ч гэсэн хэрэглэ. Та хоёр хэдийгээр адилхан ажилласан ч (гэртээ ч бай ажил дээрээ ч бай) нэг байдлаас нөгөөд шилжих нь таны хувьд амархан, нөхөрт чинь төвөгтэй байдаг гэдгийг битгий мартаарай.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 191 posts ]  Go to page 1 2 3 4 58 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited