#AsuultSambar :

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.22.17 6:15 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 212 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: May.06.06 9:42 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач

Joined: Oct.12.03 10:08 pm
Posts: 4769
Location: withIn mUsic*
Sain baitgaanuu. hatsar goo ohid busguichuude :hi:

End uurt chin tulgarad baigaa hetsuu zuil , zuvulguu avmaar bga zuiluudee chuluutei bichnuu!
Yu ch baij bolno. Asuumar bgaa yum bolgonoo l. =]

Teged biye biyedee hariulj ugch , tusalj demjij , zuvulguu ugch baiya!! =]


_________________
Carry each other*


Last edited by Сараан on Nov.25.11 1:14 am, edited 6 times in total.
сэдэв цэвэрлэв. Тэмдэг солив


Top
   
PostPosted: Jun.12.10 10:49 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.11.09 1:47 am
Posts: 1421
Location: ::::EternaL SunShinE::::
За энд мэдээлэл, зөвлөгөө оруулж бусадтайгаа хуваалцъя :mrgreen: :hi:
Мэдээлэл оруулахдаа давхардсан эсэхийг нягталж хараарай :lol:



Бүсгүйчүүдийн аль болох зайлсхийх ёстой долоон алдаа

Нүүр будалт:
Гоо сайхны тунг хэтрүүлснээр таны нүүрний өө сэв дарагдах нь бүү хэл, харин ч эсрэг үр дүн гарна. Өдөр тутмын будалт хөнгөн байх учиртай.

Хумс:
Эрчүүд эхлээд эмэгтэй хүний гарыг ажигладаг. Иймд хэрэв та хумсаа буддаг бол олон зүйлд анхаарах хэрэгтэй. Юуны түрүүнд лакны үлдэгдлийг үргэлж арилгаж байгаарай. Эс тэгвэл ямар сэтгэгдэл төрүүлэх нь тодорхой шүү дээ.

Үс засалт:
Тиймээс үс засалтаа хааяа шинэчилж байвал зүгээр. Шинэ соргог, зохисон үс засалт нь эмэгтэй хүнийг илүү жавхаалаг, залуу харагдуулдаг.

Хувцас:
Юуны өмнө захиж хэлэхэд тэс өөр өөр өнгийн хувцас бүү өмс. Өсвөр насны залуу охидод бол өөр хэрэг шүү дээ. Зохицолдоогүй хувцаслалтаас аль болох зайлсхийх нь зөв. Гэхдээ амралт, аялах үедээ чөлөөт шийдэлтэй хувцас сонгоорой.

Хэт бариу хувцас:
Хэт бариу хувцас хөхний даруулга, дотуур хувцасны шугамыг нэвт харагдуулдаг. Ажил дээрээ ингэж хувцаслах нь таатай биш.

Хэт гангалах:
Ганган дэгжин явах гэж хэтэрхий гял цал болсон хувцас бүү өмс. Энэ нь хээнцэр гэхээсээ илүү харин ч даржин харагдуулдаг.

Багадсан, барьсан хувцас:
Хүйс ил гарсан, хөх барьсан хувцсанд дурлах хэрэггүй. Энэ нь албан ажилд тохирох хувцаслалт биш. Хэрэв идэр насны охин биш л бол иймэрхүү хувцасыг өмсөх газар танд олдохгүй.

_________________
In the Twinkling of an eYe (:


Top
   
PostPosted: Jun.12.10 10:58 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.11.09 1:47 am
Posts: 1421
Location: ::::EternaL SunShinE::::
Бүсгүй таны баримтлах зарчмууд

-Хааяа баярлаж, догдолсон сэтгэлээ ил гаргах нь зүгээр. Хэтэрхий их хүсэл мөрөөдөл, сэтгэл догдлол амархан унтардгийг бүү мартаарай.

-Хэн ч харсан нууцлаг, тааварлашгүй байхыг хичээ. Нууцлаг байх нь эсрэг хүйстнийхээ сонирхлыг улам өдөөдөг.

-Сонирхолтой яриа, нөхөрсөг маргаан, урлаг уран зохиолын талаар санаа нийлдэг зүйлээрээ бусдын анхаарлыг татахыг хичээ.

-Хэт чалчаа байж болохгүй. Эрчүүд чалчаа эмэгтэйгээс амархан уйддаг юм.

-Эмэгтэй хүн илт хэн нэгэн эр рүү сээтэгнэх, наалинхай байдлаар хандах нь өөрийгөө өвөр султай хүүхэн хэмээн ойлгуулах нь бий.

-Онигоо ч юм уу, алиа марзан зүйл ярих нь таны үнэлэмжийг бууруулна.

-Хардах нь та хоёрын харилцаа нэлээд дотно болсны дараа л байж болох зүйл.

-Зарим бүсгүйчүүд танилцаад удаагүй ч байнга утасдах, хаана, хэнтэй байгааг нь шалгааж өөрийнхөө талаар буруу ойлголтыг өгдөг.

-Хүнийг өмчлөх гэдэг нь нэг талаар бүдүүлэг, соёлгүй зан, нөгөө талаас эсрэг хүйстнээ залхаахад хүргэдэг гэмтэй.

-Эр хүнийг гараа гаргаж хийсэн амттай хоолоороо татаж болно. Эр хүнийг ходоодоор нь гэдэг шүү дээ.

-Ямар ч эр хүн тав тухтай орчин, сайхан хоолтой газраас холдох дургүй байдаг. Хэрэв та хоёрын харьцаа ямар нэгэн шалтгаанаар хөндийрвөл түүнд аль болох тайван хандахыг хичээх хэрэгтэй.

-Нэгэнт явчихсан хүний араас нь нэхэл дагал болох, мөрдөж мөшгих, утасдах нь тухайн хүнийг өөрөөсөө улам холдуулдаг.

-Цаг хугацаа бүгдийг харуулна гэсэн зарчмыг баримталж явбал хэзээ ч алдахгүй.

_________________
In the Twinkling of an eYe (:


Top
   
PostPosted: Jun.12.10 11:41 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.11.09 1:47 am
Posts: 1421
Location: ::::EternaL SunShinE::::
Өөдрөг эмэгтэйн баримталдаг зарчмууд

1.Алдаагаа даван туулж сур
Цаг хугацаа буцаж ирэх биш, дэмий бүү өнгөрөө. Хийснээ сайтар хяна. Алдаан дээрээ бус, дахин давдахгүй байхад анхаар. Түүнчлэн амьдралд шинэ эргэлт болсон зүйлээс ч гаргах \’D дагавараар нь гунгааж сур. Жишээ нь чи нөхрөөсөө салсан бол амьдралынхаа 5 жилийг хэрэггүй амьтантай өнгөрөөснөө уучилж боломгүй алдаа гэж тооцож байгаа. Үүнийгээ өөрөөр дүгнэх гээд үзээч. Мэдээж чи багагүй туршлага суусан болохоор дараагийн байдал шал өөр болно. Одоо бол чи аливаа асуудал ямар үр дүн авчрахыг мэддэг болсон учир алдаагаа давтахгүйн тулд боломжтой бүхнийг хийнэ.

2.Бүгд муу байвал сайны тухайд бод
Эргэн тойронд дайсагнал байгаа боловч эцэстээ тэр бүхнээс эерэг талыг олж болно. Хүлээцтэй хандвал та хэзээд ялагч байх болно.

3.Данс хөтөлж бай
Зүгээр ч нэг данс биш, маргааш бүтэн сайнд, ирэх долоо хоногт, дараагийн сард юу хийхээ цэсэнд бичээд гүйцэтгэх хэмжээгээр нь хураангуйлж бай. Цэс гэдэг нь зөвхөн данс байх зорилготой биш учир хэд хэдэн цэстэй байх нь өөрийнхөө өмнө буруутай болохоос таныг аварна гэж сэтгэлзүйчид үздэг. Тиймээс нүдэнд байнга харагдахаар газруудад төлөвлөсөн зүйлүүдээ жижиг хуудаснуудад бичээд наачих нь тун ашигтай.

4.Юун дээр чи цаг алддагаа шинж
Цагийг алдах ёсгүй. Жишээлэхэд ажлын цагаар найзтайгаа утсаар бүү чалч, харин дасгалын заал юмуу бассейнд түүнийгээ аваачвал эрүүл мэндэд ч хэрэгтэй. Оройн хоолны дараа бүх гэрийнхнийхээ сав суулгыг угаах гэж ядаж байхын оронд одооноос эхлэн “хоол идсэн гартай хүн бүр ээлжилж угаана” гэсэн хүмүүжлийн шинэ хөтөлбөр дэвшүүллээ гээд орхиж сурах юм бол хагас жил ч хүрэхгүй хугацаанд хөтөлбөр чинь хэрэгжсэн байх болно.

5.Шийдсэнээ хэрэгжүүл
Чи амтлаг зүйл идэхгүй байхаар шийдсэн бол идэхгүй л байх хэрэгтэй. Энэ бол хийрхлийн нэг удаагийн салхи биш, сайтар бодсон шийдвэр , гэж өөртөө хэл. Тэгээд хүнсний лангууны дэргэдүүр нүд анин өнгөрөх бус дэргэд нь удаан зогсож энэ жигнэмгүүд чиний ходоодонд орохоороо ямар гээч муухай бодис болон хувирдгийг тодруулан бодох хэрэгтэй. Удаан зогсох тусам сайн ойлгох болно. “Та хүсч байна уу?” гэсэн худалдагчийн үгэнд “Зүгээр баярлалаа. Би амттаныг ойшоодоггүй юм” гэж хүйтнээр хариулаад гарч яв. Энэ дасгалыг 3-4 удаа давтаад та илэрхий амрах шиг болж бялуунууд хорхойн чинь хүргэхээ болино. Гол нь та өөрөөрөө бахархаж, хэлснээ хийдэг ховорхон хүмүүсийн нэг болж чадна. Хамгийн гол нь чи шийдсэнээ л хийх ёстой.

6.Өнөөдөр хийж болох зүйлийг маргааш гэж бүү хуримтлуул
Амьдрал эгэл хэсгээс бүрддэг. Чамд уйтгартай мэт санагдах хийгдээгүй бяцхан зүйлсийг хуримтлуулахгүй байхыг хичээ. Тэднийг шуурхайлан хйгээд л бай. тэгвэл чи амралтын өдрөө тавтай өнгөрөөж, утсаар ажил ярихгүй, угаалга хийхгүй, харин ханьтайгаа орондоо хэвтэх завтай болно.

7.Ирээдүйнхээ тухай төсөөлөлтэй бай
Зорилго нарийн байх тусам гүйцэтгэгдэх магадлал өндөр байдаг. Жишээлэхэд орой чи диван дээр хэвтээд энэ жил яавал англи хэл сураад бас жолоочын үнэмлэхтэй болох вэ гэж бодож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ чи хатуу шийдээд 11 сард ойролцоо байгаа авто сургуульд хандаж 12 сард суралцахаар тохиролцсон байх жишээтэй. хүн нэгэнт төлөвлөсөн зүйлээ хийх магадлал өндөр байдаг. Мөн төрөхөд бэлдэх, машин худалдаж авах, албан тушаал дэвших, бага насны мөрөөдлөө биелүүлэх зэрэг хугацаагаа багцаалдаг байх нь ашигтай.

8.Зорилгоо багцалж тодорхойл
Чамд шаардагдах зүйл олон байж болно. Хуудас цаас аваад энэ насандаа амжуулахаар үнэхээр мөрөөддөг зүйлсээ “Миний зорилго” гэсэн гарчигтайгаар бич. Нэлээд хэдэн жижиг зорилго нийлээд ганц зорилго болж ч болох шүү дээ. Зорилгоо биелүүлж чадаагүй ч санаа зовох хэрэггүй, ямар ч байсан чи хийсэн шүү дээ. Юу ч хийгээгүй залхуу новштой адилхан байгаагүй учир. Амжуулаад ирэхийн цагт цааш өөр ихийг хиймээр санагдаж байнга урагшаа давшиж, амжилтандаа урамших болно.

9. Өөртөө хувийн өндөр түвшин тогтоо
Илүү сайн гэгдсэн жижиг зүйлсийг бүү орхи гэж өөртөө байнга ярьж бай, жижиг байтугай өчүүхэн зүйлийг ч бүү орхи. Дургүй гээд зүгээр байж байхын оронд ажил чийь таалагдахгүй байвал өөр газар оч. Өөрөө өөрийгөө хамгаалж, хүссэнээ хийж сур. Чиний нэг сайн нөхөр чинь “чиний энэ ажил хэнд хэрэгтэй юм бэ?” хэмээн чиний ажлын тухай утгагүй зүйл ямагт хэлдэг байж болно. Энэ нь чамайг доромжилж байгаа бол “Үүнээс хойш ажлын тухай яриа хориотой” гэж хэлээд бүтэхгүй бол таг дуугүй болох хэрэгтэй. Тохирох няцаалт өгөх чадварыг сэтгэл зүйчид өөрийгөө хүндэтгэх ёс гэдэг юм. Энэ нь чиний хууль ёсны эрх бөгөөд жинхэнэ амжилт нь өндөр зэрэглэлийн хүнд л олдоно гэдгийг санаж яв.

10.Ажил үйлсээ эргэцүүлэн тунгаа
Дэмий бүү тэнэглэ. Долоо хэмжиж, нэг огтол гэсэн ардын цэцэн үг бий. Энэ үг хувцас авхаас эхлээд хадамд гарахад хүртэл хамаарна. Иймээс ямар нэг зүйлийг хийхдээ урьдаар хэдэн асуулт өөртөө тавь.
- Хэрэв би үүнийг ганц өдөр ялгаад тавьчихвал маргааш ялгах хүсэл дахин төрөх үү? Үүнийг би хийсэн нөхцөлд дор хаяад юу авах вэ? Сайндаа юу авах вэ?
- Юу ч хийхгүй бол яах бол? Чухам эцэстээ би юутай болох вэ? Тэр ч байтугай юу алдах бол гэх мэтчилэн байнга дүгнэлт хийж бай.

11.Сайхан амьдрахыг хүсвэл хөдөлгөөнтэй байж сур
Ажил чинь бүтэхгүй байвал өөр ажил ол. Чамайг өөр хаа нэгэн газар маш том амжилт хүлээж байж ч болох шүү дээ. Шинэ хархүүтэй өмнө нь учраа ололцоогүй бол тэр л биз, бусдаар дамжаад ч болов аятайхан боломж гарах байлгүй. Тиймхэн юманд шаналж суухийн оронд илүүдэл жиндээ санаа зовж аэробикаар хичээллэж эхэл.

12.Эрхэмлэх цагаа өдөр бүр онцгойлон зааглаж бай
Үүний тулд ойрын үеийн төлөвлөгөөгөө сайтар бод. Шинэ бүртгэл гаргаж, хийсэн зүйлээ тунгаан, хуучин заримыгаа дар, бүхнийг шүүн тунгаа.

_________________
In the Twinkling of an eYe (:


Top
   
PostPosted: Jun.13.10 3:39 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Joined: Apr.16.05 6:29 am
Posts: 24842
Гоо сайхны бүтээгдэхүүний ашиглалтын хугацаа хэзээ дуусдаг вэ?

Tаны гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн дунд олон жил болсон бүтээгдэхүүнүүд бий юу? Хэрэглэж ёроолыг нь харахаас нааш хаяж чадахгүй байна уу?
Тос, крем биш л бол хугацаа дууссан дуусаагүй нь хамаагүй, жишээ нь та нүдний теньд ашиглалтын хугацаа байдаггүй гэж боддог уу?

Тэгвэл бүх төрлийн гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашиглалтын хугацаа байдаг. Харин хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх нь таны бодож байгаагүй их хор уршиг авчирна.

Нүдний бүтээгдэхүүн

Нүдний бүтээгдэхүүнүүд хамгийн ойр ойрхон сольж байх ёстой косметикт тооцогддог буюу ашиглалтын хугацаа маш багатай. Хугацаа нь дууссан тень, бактери орсон маскара зэрэг нь улаан нүднээс илүү үр дүн дагуулах магадлалтай. Судалгааны дүнд маскараг хэрэглэх явцад тогтох бактери нь олон янзын нүдний харшил, өвчинийг үүсгэх магадлалтай байдаг гэдэг нь тогтоогдсон тул хамгийн ойр ойрхон сольж байх ёстой косметикоор нэрлэгджээ.
Маскара үйлдвэрлэгч компаниуд маскараг 6 сар тутамд өөрчилж байх хэрэгтэй гэж захидаг ч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 3 сард тутамд сольж байх шаардлагатай байдаг гэнэ.

Маскара: 3-6 сар
Нүдний харандаа: 12-18 сар
Нүдний тень: 2 жил

Нүүрний бүтээгдэхүүн


Пудр, крем, шингэн крем, өө дарагч зэргийн хугацаа 2 жилийн дараа дуусдаг гэдэг ч үнэндээ бүтээгдэхүүн хэрэглэхээр гар хүрэх үед л бактери орох магадлалтай. Тиймээс аль болох ойр ойрхон сольж байх хэрэгтэй.

Уруулын бүтээгдэхүүн

Юуны өмнө дэлгүүр ороод уруулын будаг авахдаа хэзээ ч бүү тестийг нь хэрэглэ. Хэн ч тухайн бүтээгдэхүүнийг хэрэглэсэн байж болно шүү дээ.
Хүмүүс аманд хүрч буй бүх зүйлс ходоодруу орж байгаа гэдгийг мартах гээд байдаг тал бий.

Уруулын будаг, уруул хүрээлэгч, уруул өнгөлөгч: 12-18 сар

Багс, порлон
Будаг түрхэх багс ихэнхдээ маш удаан хэрэглэгддэг. Эвдэрч алга болохгүй л бол байлгаад байх шинжтэй. Үнэхээр удаан хэрэглэе гэж бодож байвал багсаа сайн цэвэрлэх хэрэгтэй. Харин порлоны хувьд байн байн солих хэрэгтэй. Эс тэгвээс багс, порлонд шингэсэн бактери, хир буртаг нүүрэнд хор уршигтай. Түүнээс болоод наад зах нь батга үүснэ шүү дээ.

Цэвэрлэх хэрэгсэл

Цэвэрлэх порлонуудыг бол удаан хэрэглээд хэрэггүй. Угаасаа удаад ирэхээр хэрэглэх аргагүй болдог шүү дээ. Харин хэрэглэх хугацаандаа байнга цэвэр газар байлгаж, хэрэглэснийхээ дараа дандаа хатааж байх хэрэгтэй. Нойтон орчинд бактери үржих нь их байдаг.


Top
   
PostPosted: Jun.13.10 2:32 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.11.09 4:54 pm
Posts: 1995
Сэтгэлээ жолоодож сурах 7 arga

Өглөө эрт босч бай
Эрт боссон хүн нэгийг дуулдаг гэж монголчууд бид үздэг бол “эрт боссон хүнд бурхан юм өгдөг" хэмээн Европ зүгийнхэн хэлж ярьдаг. Утга санаа ижил юм. Өөрөөр хэлбэл сэргэг, өөдрөг гялалзуур хүн амжилтанд хүрнэ гэсэн үг. Тиймээс эрт босмооргүй байсан ч өөрийгөө хүчлэж дайчлах хэрэгтэй.

Үргэлж инээмсэглэж бай
Эсрэг мэдрэмжтэй байсан ч инээмсэглэ. Инээмсэглэл бие организм дахь эерэг элементүүдийг өдөөдөг.

Соёлтой харьцаж бай
Таны амьдрал харьцаанаас шууд хамаардгийг үргэлж санаж яв. Таньдаг, таньдаггүй бүх хүнтэй л эвтэй харьцахыг хичээ. Олон нийтийн газар, автобус унаанд хэрүүл уруул өдөөх сонирхолтой хүмүүс явдаг. Иймд хүмүүсийн өдөөн хатгалгад өртөхгүй байх нь маш чухал. Ингэснээр та өөрийнхөө энергийн бүрхүүлийг гэмтээхгүй байж чадна.

Цаг заваа дэмий бүү үр
Дэмий сэлгүүцэх, хов жив ярих айл хэсэх гэх гэх мэтчилэн цагийг үр бүтээлгүй өнгөрүүлэхээс аль болох зайлсхий. Алдагдсан цаг хугацаа нь эргээд стресс бухимдал, хэт ачаалал болон танд "бэлэг" болон очдогийг ямагт сана.

Гэртээ лаа асааж бай
Гал бүхнийг ариутгадаг гэж эртнээс үзсээр иржээ. Иймд лаа асаах нь гэрт бугшсан байж болох таагүй энергийг хөөн зайлуулах увидастай. Галын дөлөнд сэтгэл санаа тань мөн тайвширна.

Тайван байж сур
Өдөртөө ядаж арван минут чимээгүй сууж нам гүмээс цэнгэл амсаж хэвш. Энэ үед ер нь амьдралд тань хамгийн чухал зүйл юу болохыг тунгаа. Өөрийнхөө үйлдэл, үг яриаг тунгаан бод, алдаа, дутагдал, ололт амжилтандаа дүгнэлт өг

Муу юм бүү бод
Тархинд чинь сөрөг бодол санаа төрвөл дор нь эерэгээр өөрчилж бай. Юмыг аль болох бүтэх, хүнийг сайн талаас нь харахыг чухалчил. Мэдээж хувь хүн, найз нөхдийн сул талыг бас мэдэж байх хэрэгтэй. Хэрэв та эдгээр долоон зарчмыг амьдралдаа баримталж чадваас шууд саятан болно гэх нь юу юм. Гэхдээ л амьдралд тань амжилт бүтээл, эерэг нааштай өөрчлөлтүүд илт мэдрэгдэнэ шүү.




Top
   
PostPosted: Jun.13.10 2:33 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Mar.11.09 4:54 pm
Posts: 1995
Бусдад буруу сэтгэгдэл төрүүлдэг 23 үйлдэл

Бидний биеийн хөдөлгөөн бидний санаа бодлыг бусад хүмүүст илэрхийлж байдаг. Хичнээн үг хэлээр худал хэлэх боловч биеийн хөдөлгөөн хэзээ ч худал хэлдэггүй. Тэгвэл бид өөрийн мэдэлгүй буруу хөдөлгөөн хийдэг ба өөрийн мэдэлгүй хүмүүст таагүй сэтгэгдэл төрүүлж байдаг. Тэгвэл мэдээж биеийн хөдөлгөөнөөрөө эерэг дохиог өгж сурах нь маш чухал чадвар болох юм.Та дараах 23 хөдөлгөөнийг хийхгүй байж сурсанаар хүмүүст сөрөг мэдээлэл, сөрөг мэдрэмжийг төрүүлэхгүй байж чадах болно.

1. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих. Биеийнхээ өмнө эд зүйлсийг барих нь ичимхий байдлыг илэрхийлэх ба эсэргүүцсэн шинжийг үзүүлдэг байна. Учир нь та юмны араар нуугдаж, бусдаас өөрийгөө тусгаарлаж байгаа хэрэг. Эд зүйлсийг урдаа барихын оронд хажуу талдаа барихыг танд санал болгоё.
2. Цагаа байн байн харах, эсвэл гарын хуруугаа ажиглах. Энэ бол уйтгартай байгааг илтгэх том дохио. Хэн нэгэнтэй ярьж байгаа үед хэзээ ч бүү цагруу харж байгаарай.
3. Хувцсанд тань наалдсан утсыг авах. Та хэзээ ч хүнтэй ярьж байхдаа хувцасандаа наалдсан утсыг авж болохгүй. Тэгэх аваас та тухайн хүний яриаг ер сонирхохгүй байгааг илтгэх ба тантай яриа өрнүүлж буй хүн тантай илэн далангүй яриаг өрнүүлж чадахгүй л болов уу.
4. Хэн нэгэнруу харж байхдаа хацраа илэх. “ Би чамайг сонжиж байна “ л гэсэн үг. Хүн ихэнхдээ шийдвэр гаргах үед хацраа илэх нь элбэг байдаг юм. Хэрвээ та хүнтэй юм ярьж байхдаа хацраа илэх аваас та тэднийг шүүж байна гэж бодох болно.
5. Нүдээ онийлгох. Хэрвээ та хэн нэгэн хүнд дургүй байгаагаа хэлмээр байвал зүгээр л нүдээ онийлго. Заримдаа хүмүүс өөрийн мэдэлгүй, санамсаргүйгээр нүдээ онийлгосноор хүмүүст буруу сэтгэгдэл үлдээх нь байдаг. Тиймээс битгий буруу сэтгэгдэл үлдээ. Битгий нүдээ онийлго.
6. Хэт ойр зогсох. Энэ нь тухайн хүнээ тохьгүй болгоход хүргэнэ. Зөвхөн ойрын хүмүүстэйгээ л хэт ойр зогсож болно.
7. Хүнтэй хамт байх үедээ доош харах. Энэ нь тухайн хүнийг ер сонирхохгүй байна гэсэн дохиог илгээх болно. Заримдаа энэ нь бүр дээрэлхүү занг илэрхийлдэг юм байна. Тэгэхээр хүнтэй харилцаж байгаа үед тухайн хүнийхээ нүдрүү байнга харж, эгцлэн харж байх хэрэгтэй аж.
8. Харилцан ярианы үед нүүрэндээ хүрэх. Ихэнхдээ нүүрэндээ хүрэх, нэн ялангуяа хамартаа хүрэх нь хууран мэхлэж байгааг илтгэдэг байна. Мөн амаа жимийх нь худал хэлж байгааг харуулдаг аж. Тэгэхээр ярьж байгаа үедээ нүүрэндээ бүү хүр.
9. Худал инээх. Худал инээд, жинхэнэ инээдийг ялгахад маш амархан байдаг. Жинхэнэ инээд бүх нүүрийг хамарч инээдэг. Харин худал инээд зөвхөн ам, уруулыг хамардаг байна. Тэгэхээр инээх гэж бүү оролд.
10. Өөрт тань таалагддаг хүнийхээ эсрэг талруу налах. Энэ нь уйтгартай, сонирхохгүй байгаагийн илрэл юм. Зарим хүмүүс үүнийг “ Тэр надад дургүй юм байна “ гэж ч хүлээж авж магадгүй юм шүү. Хүн ихэнхдээ сайн хүнээ налж, дургүй хүнийхээ эсрэг талруу налдаг шүү дээ.
11. Ярьж байгаа хүнрүүгээ эгц харахгүй байх. Энэ нь тохьгүй, сонирхохгүй байгааг илтгэнэ. Тэгэхээр хэрвээ хүнтэй ярьж байгаа бол бүхэл биеэ, мөн нүүрээ тухайн хүнрүүгээ харуулах хэрэгтэй юм. Тэгэхээр тухайн ярьж байгаа хүнийхээ яриаг үнэхээр сонирхож байгаагаа илэрхийлмээр байвал түүнлүү эгц хар.
12. Гараа зөрүүлэх. Энэ нь өөрийгөө хамгаалж байгааг, цаашлаад хувиа хичээсэн дохиог цацдаг байна. Тэгэхээр байнга гараа 2 талдаа байлгаж, нээлттэй байх хэрэгтэй.
13. Удаан болхи төрх үзүүлэх. Хүмүүст өөрийгөө идэвхтэй, эрч хүчтэй, итгэлтэй харагдахын тулд өөрийн байгаа байдалдаа ихээр анхаарах хэрэгтэй байдаг. Үүний тулд та хөлөө аль болох эвтэйхэн байрлалаар тавьж, мөрөө хойш татаж, толгойгоо дээш өргөж, хүмүүсийн нүдрүү эгцлэн харж, гар барин мэндлэх хэрэгтэй.
14. Толгойгоороо оролдох. Хүн ихэнхдээ эргэлзсэн, тодорхойгүй байх үедээ толгойгоо оролддог. Заримдаа худал хэлж байгаа хүмүүс бас толгойгоо оролддог юм. Тэгэхээр гараа толгойноосоо аль болох хол байлгахыг хичээгээрэй.
15. Цамцныхаа захаар оролдох. Энэ нь “ Би үнэхээр тавгүй” байна гэдгийг илтгэнэ.
16. Нүдээ байн байн анивчих. Сэтгэл тавгүй, түгшүүртэй байдлыг илтгэх том тэмдэг. Зарим хүмүүс цухалдуу байхдаа нүдээ хурдан цавчиж эхэлдэг.
17. Мөрөө бөгтийлгэх. Өөрийгөө хүндэтгэхгүй байгааг илтгэнэ. Өөртөө итгэлтэй хүмүүс мөрөө цэх авч явдаг юм. Тэгэхээр мөрөө цэх байлга. Та итгэлтэй харагдах болно.
18. Гараа доороо солбиж зогсох. Та энэ үйлдэлийг хийснээр ганц ч үг хэлж чадахгүйгээр бусдын хүндэтгэлийг алдах болно. Гараа солбиж зогсох нь тавгүй, айдастай байгааг харуулдаг. Ямар ч тохиолдолд гараа 2 талдаа байлгах хэрэгтэй шүү.
19. Гараараа толгойгоо түших. Би үнэхээр уйдаж байна гэсэн дохиог илгээнэ. Хэрвээ ширээний ард хүнтэй яриа хийж байгаа бол гараа ширээндээр тавиад нээлттэй байлгах хэрэгтэй.
20. Хөлөрсөн гараа хувцасандаа арчих. Аймар айсан, сэтгэл түгшсэн байдлыг харуулах болно. Хэрвээ гар тань хөлрөөд байвал зүгээр л орхичих. Зүгээр л тайвшир.
21. Сандалныхаа ирмэг дээр суух. Энэ нь сэтгэлийн болоод биеийн таагүй байдлыг илтгэнэ. Энэ нь таныг болоод таны эргэн тойронд байгаа хүмүүсийг хүртэл таагүй байдалд оруулдаг юм. Тэгэхээр аль болох биеэ чөлөөтэй байлгаж, хойшоо бага зэрэг налж суу.
22. Хөл, гараа тогших. Энэ нь стресстэй байгааг, тэвчээр алдагдаж байгааг, уйтгартай байгааг илтгэдэг юм. Хэрвээ танд ийм зуршил байгаа бол хурдан засаж авах хэрэгтэй.
23. Гараараа жижиг зүйлсийг оролдох. Энэ нь нилээд айдас, түгшүүртэй байгааг илтгэх болно. Ямар ч тохиолдолд хэн нэгний өмнө сууж байгаа бол гараа тайван сул байлгах хэрэгтэй.


Top
   
PostPosted: Jun.20.10 4:58 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.11.09 1:47 am
Posts: 1421
Location: ::::EternaL SunShinE::::
Нүдний линз худалдан авахдаа анхаарах зүйлс

1. Таны нүд хар уу, цайвар үү?

Та өнгийн линз авахынхаа өмнө эхлээд өөрийн нүднийхээ жинхэнэ байгалийн өнгийг нь мэдэж байх хэрэгтэй. Хэрвээ таны нүдний өнгө цайвар бол танд гэгээтэй буюу тунгалаг линз зохих болно. Энэ нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулдаг байна. Харин таны нүд хар бараан, эсвэл бор бол танд тунгалаг буюу гэрэлтдэг бус харин зөвхөн төв хэсэг нь тунгалаг харин гаднах хэсэг нь хар бараан линз таарах болно. Энэ нь таны нүдийг илүү гүн, тод харагдуулдаг боловч гэрэлтүүлж харагдуулдаггүй.

2. Том өөрчлөлт хиймээр байна уу, бага өөрчлөлт үү?

Та яг ямар өөрчлөлт оруулахаасаа хамаараад линзээ сонгох нь зөв. Жишээ нь та зөвхөн бага зэргийн өөрчлөлт оруулахыг хүсвэл өөрийн нүднийхээ өнгөтэй төстэй өнгийг сонгох нь зөв. Харин бор нүдтэй байж байгаад цэнхэр нүдтэй болмоор байвал худалдагчаас сайн асуусаны дүнд авах нь зөв. Учир нь зарим өнгийн линзүүд зөвхөн байгалийн төрхийг илүү гоё харагдуулах зориулалттай байдаг тул хар, бор өнгийн нүдийг цэнхэр харагдуулж чадахгүй гэсэн үг. Харин хар, бараан өнгийг хүртэл өөрчилж чадах өнгийн линзүүд бас тусдаа байдаг учир үүнийг анхаарах хэрэгтэй.

3. Эмчийн заавар хэрэгтэй.

Аливаа линзийг авахдаа заавал эмчийн заавар авах хэрэгтэй байдаг. Хэдий авах гэж буй линз тань харааны бус ба таны нүдэнд таарч байгаа мэт боловч заавал эмчийн зөвлөгөө авах ёстой. Учир нь линз бүр хүнд таарч байгаа юм шиг боловч үнэн хэрэгтээ тийм байдаггүй буюу таны уг нүдний тань хэмжээтэй таарч байх ёстой байдаг юм.

4. Цэвэрлэж байх.

Хэрвээ та зөв линзээ авж чадсан бол байнга цэвэрхэн байлгах хэрэгтэй. Гэхдээ энэ ердөө тийм хэцүү биш. Линзээ зүүснийхээ дараа байнга цэвэрлэх хэрэгтэй. Таныг линз авах үед эмч хэрхэн зүүх, хэрхэн авах, хэрхэн цэвэрлэх талаар зааж өгөх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол заавал асуугаарай.

5. Эрүүл нүдтэй байх.
Та линз зүүхээсээ өмнө өөрийн нүдээ эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь эрүүл бус нүдэндээр линз зүүх нь өвчинийг сэдрээх магадлалтай.Мөн линз бактер үүсэх нөхцөл болж болдог аюултай. Тиймээс эхлээд эмчид нүдээ үзүүлэх нь зөв.

Линзийг хэрхэн арчилах вэ?

1. Линзээ зүүх болон авахаасаа өмнө гараа сайтар угаах хэрэгтэй байдаг.
2. Хэрвээ линз нүдэнд тань өөрчлөлт гаргах буюу загатнах, хараа муудах, аргах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй зүүхээ зогсоох хэрэгтэй.
3. Линзээ усанд буюу өөр бодиснуудад хийж болохгүй. Мөн чийгшүүлэх гэж шүлсээ түрхэж бас болохгүй.
4. Линзнийхээ савыг 3-6 сарын хооронд заавал сольж байх шаардлагатай.

_________________
In the Twinkling of an eYe (:


Top
   
PostPosted: Aug.01.10 12:30 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4562
Location: Жижигхээн хонь <3
Харин нүүрээр гэнэт л юм туураад гараад эхлэлээ....
Харшил ч юмуу юу ч юм бүү мэд
[ер нь бол нарны харшилтай]
Гэхдээ энэ гарж байгаа юм харшил гэхээсээ илүү том том юм шиг санагдаад байгаа
Шанаагаар гарж байсан одоо бүр хүзүү түү ороод эхлэлээ
Юу ч түрхээд нэмэр алга

Яах хэрэгтэй юм бол??
:crysad:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.02.10 11:56 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 6:16 pm
Posts: 111
Ходоод чинь муудаж дээ. Бодвол хэлико л биз. Эсвэл дотор эрхтнээс чинь нэг нь муудаж л байгаа. Ходоодны эмчид үзүүлээд үз дээ. Нэг юм дуулгана даа. Тэр сарын тэмдгийн тухайд дараа нь усанд орчдог болохоор нээх эвгүйрхээд байдаггүймөө. Бусад эрчүүд юу гэж боддог юм байгаа юм бүү мэд.

_________________
imposible is nothing


Top
   
PostPosted: Aug.11.10 6:13 pm 
Offline
Алтан Гургалдай Гишvvн
Алтан Гургалдай Гишvvн
User avatar

Joined: Feb.04.10 12:00 am
Posts: 415
Location: Нов ногоон зүлэгтэй цэв цэнхэр тэнгэртэй тэв тэгшхэн газрын хажууд сандал дээр...
Эрчүүдэд ямар бэлэг өгөх вэ?

- Эр хүнийг өөрт татах бэлэг буюу гоё тэлээ, зангиа, бугуйвч, гинж бэлэглэ. Эдгээр зүйл хуримын бөгжтэй адил эр хүнийг бүслүүрдэн тогтооно.
- Та хоёр сүй тавиагүй бол хувцас хунар бүү бэлэглээрэй. Тэр таныг хувь заяаг нь одооноос шийдэх нь гэж айж зугтаж болзошгүй.
- Сайн архи бол сайхан бэлэг төдийгүй шалгалт. Тэр архийг цааш хадгалах эсвэл дор нь уухаас хамааран та нарын харилцаанд архи ямар үүрэгтэйг мэдэж авна.
- Түүний хүсэж мөрөөддөг, гэхдээ одоо хүртэл авч амжаагүй юмыг бэлэглэ. Ном цуглуулдаг бол ховор ном, компьютерын хорхойтонд этгээд “хулгана” гэх мэт.

Заяаны ханьдаа …

- Авах гэж төлөвлөсөн байсан зүйл бүү бэлэглэ. Тэр таныг өөр дээр нь мөнгө хэмнэж байна гэж бодно.
- Ухаалаг эхнэр нөхрөө хоол хийлгэдэг болох гэж хормогч хэзээ ч бэлэглэхгүй. Мөн засвар хийхэд хэрэгтэй гэж багаж хэрэгсэл бүү бэлэглэ.
- Нөхөр чинь усан сан, фитнесс, бялдаржуулах клубын тухай яриа өдөж эхэлбэл хичээллэх абонамент бэлэглэ. Саунд суух дуртай бол ашиглах зүйл бэлэглэ.
- Машинтай бол шинэ суудлын бүрээс, толь, цаг, гоё агааржуулагч зэргийг бэлэглэ.
- Загасчлах дуртай бол загасны хэрэгсэл төхөөрөмж худалдаж авч өг.


Танил эрдээ …

- Олон зориулалттай, хутганы цуглуулга, фото аппарат, тамхины асаагуур, үнсний сав, гоё аяга, дискний тавиур зэргийг бэлэглээрэй.

Хамаатандаа …

- Архи бүү бэлэглэ.
- Цаг, ороолт, тэлээ, бичгийн хэрэгсэл, сайханн ном, радио ч бэлэглэж болно.
- Цүнх зэрэг хэрэгцээний зүйл бэлэглэ.


Даргадаа …

- Цэцэг бэлэглэ. Шар цэцэг санхүүгийн амжилтыг билэгддэг гэдэг. Жижиг эсвэл хэт том баглаа болохгүй. Эр хүнд таваас илүү цэцэг бэлэглэдэггүй.
- Захиалгаар онцгой бялуу хийлгэж бэлэглэ, эсвэл цуглуулгын архи вино тохиромжтой. Ялангуяа даргынхаа төрсөн оны эсвэл фирмээ нээсний ойн вино бүр их оноо авна.
- Үнэтэй бичгийн хэрэгсэл, ширээний цаг, хуанли бэлэглэ.
- Бугуйн тансаг цаг бүү бэлэглээрэй.


_________________
Би сэтгэж байгаа учир оршдoг


Top
   
PostPosted: Aug.12.10 5:02 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: May.02.10 4:31 am
Posts: 276
Location: In the know. On the go.
lil Eden wrote:
Харин нүүрээр гэнэт л юм туураад гараад эхлэлээ....
Харшил ч юмуу юу ч юм бүү мэд
[ер нь бол нарны харшилтай]
Гэхдээ энэ гарж байгаа юм харшил гэхээсээ илүү том том юм шиг санагдаад байгаа
Шанаагаар гарж байсан одоо бүр хүзүү түү ороод эхлэлээ
Юу ч түрхээд нэмэр алга

Яах хэрэгтэй юм бол??
:crysad:


heliko bish bl bas iim baij medne.

1. Shiljiltiin nas hojuu irne gj bdag
2. Lus savdag-n haraald urtsun baij medne. end tend iavahdaa sanamsargui iamar engen ium hundsun/avsan ntr tohioldold. bi deer uied huduu iavj bgaad goloos neeh goi chuluu avtsiin, tegsen biieer ium hum tuuraad alsan :frog:

miniikh bas havraas hoish ingeed bsiin. eldviin ium l hereglej uzsen dee.
tgd argaa baraad sai lager garahdaa uureer bosch shuudreer archaad bsn chin ovoo bltsn sht [vanga-g unshichihaad]

_________________
The World is BEAUTIFUL


Top
   
PostPosted: Aug.12.10 5:20 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.09.09 12:09 am
Posts: 4562
Location: Жижигхээн хонь <3
Би бас лус савдгийн хараал нтр гэж бодлоо
Багадаа царцаа шоргоолж их алдаг байсын :razz:
Гэхдээ ходоод юм шиг бн аа
Идэж байгаадаа жаахан анхаарсан чинь арай багасаад байх шиг санагдаад байгаа
:frog:

_________________
Энхжин =)


Top
   
PostPosted: Aug.24.10 4:18 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 2:16 am
Posts: 1447
Location: yag chinii ard zogsood chamaig ajij bn
humuus neted yu tavij yahaa anhaarmaar yumaa
http://www.vidoemo.com/yvideo.php?i=bDR ... -video-hi5

bas youtube deer solongos huntei suuhiig hussen mongol ohid
mon taniih ohin haana yavna ve geh met nevtruulguudiiig uzeerei


Top
   
PostPosted: Sep.04.10 4:38 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
User avatar

Joined: Sep.03.10 1:46 am
Posts: 24
Location: Хэний ч мэдэхгүй тэр газарт.....
Гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ удаан хэрэглэх аргууд
1. Хуучин сормуусны будагаа хаях гэж бүү яар. Харин сайтар угаагаад хөмсөгөө самнахдаа ашигла. Энэ үнэхээр аятайхан болж чаддаг. Мөн сормуусаа будаад хооронд нь наалдахаас сэргийлж самнаж болдог.
2. Дуусах дөхсөн бронз буюу нүүр борлуулагчаа чийгшүүлэгч тостойгоо холиод нүүрэндээ түрх. Эсвэл гар, биендээ түрхэж болно. Ингэснээр таны бие гялалзаж харагдах болно.
3. Өөрийн хамгийн дуртай уруулын будгаа ахиад хэдэн удаа түрхчихмээр байна уу? Тэгвэл багс ашиглаарай. Багсаар үлдэцийг аваад түрхээд үз. Нилээд хэдэн удаа түрхэх боломж гарч ирэх болов уу.
4. Цүнхээ унагаад будагаа хагалчихав уу? Айх зүйлгүй. Хагарсан тень, пудр дээрээ багахан хэмжээний спирт асгачих. Тэд эргээд наалдчих болно. Ингээд л ахин хэрэглэх боломжтой болох нь тэр
. Үсний ангижруулагч танд таарахгүй бол хаях гэж бүү яар. Харин хөлнийхөө ч юмуу үс хусахдаа хөөс болгоод ашиглачих. Маш зөөлөн мэдрэмж төрдөг юм шүү.
6. Тенийг бусад нүүрний бүтээгдэхүүнүүдтэй хамт хийх үед асгараад, юу ч үгүй алга болчихсон байдаг шүү дээ. Хэрвээ таны тень нунтаг бол жижигхэн таглаатай пластик саванд хийчих. Ингээд та бүрэн ашиглах болно.
7. Дуусчихсан уруулын будгаа эцсийн мөч хүртэл ашигламаар байвал зүгээр л багаханыг аваад хацрандаа түрхэчих. Танд хацар өнгөлөгч хэрэггүй л байх болов уу.
8. Гадагш гарах гээд хумсаа будах гэтэл будаг тань хатчихсан байвал яах вэ? Маш амархан. Хэдэн дусал ацтон буюу будаг арилгагчийг хийхэд л хатсан будаг шингэрнэ.
10. Сахалны эсвэл үс хусдаг татуургыг удаан хэрэглэх арга бий юу? Тэгвэл хэрэглэсэн даруйдаа усыг нь сэгсэрч байгаарай. Ингэснээр ир нь удаан арилдаг.
11. Биеийн тос, лосионыг удаан хэрэглэх нэг арга бол бага зэрэг устай холих. Устай холиод сайн сэгсэр. Тэгээд маргааш нь хэрэглээд үзээрэй.
12. Нүд хүрээлэгч буюу контураа бүдүүрч, хэлбэрээ алдахыг хүсэхгүй бол хөргөгчинд хадгалахыг зөвлөж байна.


Neg site aas l copydjiiisiiin zarim n heregteiiin bnleee zarim n ch arai ineeedtei :wahaha: :wahaha:


Top
   
PostPosted: Sep.30.10 6:01 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино гэж үү?

Өчигдөр 11 цаг 47 минут Өвөг дээдсийг нь ус цасанд ордоггүй, бөөсөндөө баригдсан, харанхуй бүдүүлэг, зэрлэг балмад, мангар тэнэг гэж доромжилж байхад хэлэх үггүй инээгээд зогсч байгаа монгол хүн та Марко Пологийн тэмдэглэлд “Монгол эмэгтэйгээс анхилам сайхан үнэр үнэртдэг” гэсэн өгүүлбэр байдгийг мэдэх үү?

Монголчууд хэзээнээсээ л булаг шанд, нуур цөөрөм, гол горхиныхоо усанд хирээ угаадаггүй хатуу цаазтай. Байгаль дэлхийгээ бохирдуулахгүй гэсэндээ л тэр. Үүнийг нь “Монголчууд хэзээ ч усанд ордоггүй байсан” гэж мушгин гуйвуулах нь зөв үү?

Тэгвэл би танд хэлье. Лав л 13-р зууны монголчууд усанд ордог байжээ. Бүр хүдрийн заарыг уутанд хийж оёод өнөөгийн бидний хэрэглэдэг үнэртэй усыг орлуулдаг байсан нь баримтаар нотлогдчихсон. Монгол бүсгүйн анхилам сайхан үнэрийн тухай бичихгүй өнгөрч чадаагүй Марко Поло үүнийг өөрийн тэмдэглэлээрээ баталгаажуулсан хэрэг. Өвөг дээдсийн минь бахдам сайхан, яруу алдарт түүхийг мушгин гуйвуулж, тэднийг минь төдийгүй өөрийг минь доромжилж байхад би тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.
Атгаг санаа агуулсан харь элэгтнүүд олон зууны турш Монгол үндэстний голомтыг самарч, үнсийг хийсгэх гэж олон удаа оролдсон. Тэрхүү балмад оролдлогуудын нэг нь “Монгол эмэгтэй хүний үс нь урт ухаан нь богино” гэх цуу үг тараасан явдал юм. Гэтэл өнөөгийн монголчууд бид төрүүлсэн эхийгээ болон түүхийн турш оюун ухаанаараа гайхагдан шалгарсан ухаант монгол хатдаа иймэрхүү мунхруулгаар гутаан доромжилж байгаа маань зөв гэж үү?

13-р зууны үед Плано Карпини Монголд ирээд буцахдаа “Сорхогтан бэхи хатан шиг ухаантай хүн дахиад ганцыг л харвал би эмэгтэй хүнийг хүний дээд төрөлтөн юм байна гэж хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна” хэмээн өөрийн эрхгүй дуу алдаж байсныг монгол хүн та мэдэх үү?

Монгол хүн танаас би гуйя. Төрүүлж өсгөсөн ижийнхээ ухааныг богино гэж битгий хэлээрэй. Харийнхны бусармаг бодлогод битгий автаарай. Монгол бүсгүйчүүд, монгол хатад бүх цаг үеийн түүхэнд ухааныхаа царааг гайхуулж явсан юм шүү.
Гадаадын нэгэн судлаач “Монголчууд түүхийнхээ туршид эмс хүүхний төлөө дайтсан байдаг” гэж дүгнэсэн байсан. Тийм ээ, өнгөц харвал энэ үнэн. Есүхэй баатар Хамаг Монголынхоо хувь заяаг сумны зэв, сэлэмний ирэн дээр тавин дайтаж байж Өүлэн Үжинг булааж авсан. Тэмүчин Бөртэ Үжингийнхээ төлөө алтан амиа хайрлалгүй Гурван Мэргидтэй дайн зарласан.

Хатан хүн их хаадыг төрүүлдэг болохоор, хатан хүн их хаадыг өсгөдөг учраас бүсгүй хүний хатан ухаан монголчуудын хувьд бүхнээс үнэтэй байжээ. Тиймээс гэргий болох эмэгтэйнхээ төлөө, төрийн хатан болох бүсгүйн төлөө монгол баатрууд алтан амиа хайрлалгүй, асгарах цусаа хайхралгүй дайтаж ирсэн нь үнэн.

Монгол үндэстний бүх цаг үеийн түүхийн туршид төрийн эрдэнэ хэмээн хүндлэгдэж ирсэн монгол хатдыг “Үс нь урт ухаан нь богино” гэж гутаан доромжилж байхад тэсээд сууж чадахгүй нь ээ, тэвчээр минь барагдлаа.

Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон мянган жилийн турш бусдын чадаагүйг чадаж, хийгээгүйг хийж байсан өвөг дээдсийн маань алтан сургаалийг өөрчлөн мартагнуулж, агуу түүхийг минь мушгин гуйвуулж, өөрийг минь, монгол түмнийг минь цэцэрхэх сургаалгүй, бахархах түүхгүй болгож байгааг хараад тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна. Тийм ээ, тэвчээр минь барагдлаа. Олон зуун жилийн турш бусад улс гүрнээс онцгойрч, оюун ухаан, хатан зоригоороо илүүрхэж явсан хэт үндэстэн монгол түмнийг мухар сүсэгт автуулан, “Эмэгтэй хүний үс нь урт, ухаан нь богино”, “Ухаантай эмэгтэй сайн хань байж чаддаггүй” гэх мэт цуу үг тарааж, удмын /генийн/ санг доройтуулж байгааг тэсч чадалгүй тэвчээр минь барагдаж байна. Тийм учраас би та бүхэнд уриалж байна. Монголчууд аа! Их хаадын үр сад, элэг нэгт монгол ахан дүүс ээ! Элдэв мухар сүсэг, гүжир үгсийг үл ойшоон, эрдэмтэн мэргэд, өвөг дээдсийнхээ алтан сургаалд боловсорч, гэгээрэлд зоригдохтун! Хэний үр сад, хэн болохыгоо өглөө болгон та өөртөө сануулагтун! Ухаант хаад, эрдэмт хатдын үр сад Монголчууд бидэнд бусдын дор амьдрах, бусдаас дорой явах эрх байхгүй гэдгийг хэзээ ч бүү март!

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Dec.27.10 12:09 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Aug.31.10 7:42 pm
Posts: 46
Охид, бүсгүйчүүдэд зөвөлгөөнүүд байна лээ. ороод үзээрэй


Top
   
PostPosted: Dec.28.10 12:24 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн

Joined: Oct.23.10 12:20 pm
Posts: 230
Location: Сөүлийн нэг буланд
Крем өнгөлөг харагдуулдаг
Нүүрний арьсыг улаан-ягаан ба шар-хүрэн гэж хоёр хуваадаг.
Эхний бүлэгт судасны цусны эргэлт идэвхтэйг, харин хоёрдугаар бүлэгт бодисын түвшинг харуулсан байдаг.
“Хүйтэн” буюу улаан ягаан арьстай бол ягаавтар тональ крем, харин “дулаан” буюу шар-хүрэн арьстай бол алтлаг-шар крем сонговол зүйтэй. Крем худалдаж авахдаа хацар, эсвэл хүзүүндээ түрхэж үзээрэй.
Францчууд “өөрийн царайнаас нэг өнгө цайвар крем түрхвэл арван насаар залуу харагддаг” гэж ярьдаг. Гэхдээ та хэтрүүлж болохгүй шүү.

_________________
Чи зөвхөн минийх...


Top
   
PostPosted: Dec.28.10 12:25 pm 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн

Joined: Oct.23.10 12:20 pm
Posts: 230
Location: Сөүлийн нэг буланд
Нүүр будалтын 7 нууц

1. Хөмсгөө зөв хэлбэрт оруулах
Хөмсөгнийхөө аятайхан хэлбэрийг бий болгоогүй цагт гоёмсог эмэгтэйн үлгэр жишээ болж чадахгүйг санаж явах нь зүйтэй.
Хэтэрхий нарийн хөмсөг нь онцгой харагдана. Харин хэт өргөн хөмсөг нь нямбай бус харагдуулна. Нүүр будагч нар зөвлөхдөө хөмсгийг нарийн байхыг зөвлөдөг ба гэхдээ хөмсөг харин өтгөн шигүү байгаа тохиолдолд шүү дээ. Хэлбэр нь үл ялиг дугуйрсан байх нь зүйтэй бөгөөд энэ үед л үр дүнг олж харна. Хөмсгөө зөв хэлбэрт оруулахдаа:

Эхлээд хөмсөгний тусгай сойзоор самна.
Ийш тийшээ янз бүрийн чиглэлтэй ургаж, дэрдийж илүү гарсныг нь чимхүүрээр татаж аваарай.
Дахин хөмсгөө засч, жижиг хайчаар илүү гарсныг нь хайчил.
Хэрвээ хөмсөг чинь дуулгавар муутай бол үргэлж өөртөө сойзтой яв.
Гэрээсээ гарахдаа хөмсгөндөө бага зэрэг гель түрхээд дараа нь хөмсгөө самна.
2. Нүүрнийхээ өнгийг өөрчил
Орчин үеийн эмэгтэй хүн бол өөрийн арьсны гоёмсог өнгийг олох явдал бөгөөд ямар ч тосон гялгар, толбо, бүдэг зэвхий туяа нүүрэнд байх ёсгүй.
Нүүрний үндсэн өнгийг гаргах суурь бүтээгдэхүүний үл мэдэгдэм нимгэн үе давхарга нь арьсны жигд бус байдлыг далдална.

3. Хацрын энгэсэг таны царайг гоц, ер бусын харагдуулдаг
Танд хуурай болон тосон энгэсэг хэрэглэхийг зөвлөж байна. Хуурай нунтаг энгэсгийг өргөн суурьтай, урт иштэй багсаар тавибал нүүрэнд нямбай уусдаг. Тосон энгэсгийг хурууны өндгөөр түрхээд жигд тараах нь зүйтэй. Хацрын энгэсгийг нүүрний өнгөнд зохицуулж хэрэглэвэл илүү тохиромжтой. Цайвар, ягаавтар арьсанд ягаан юмуу цайвар ягаан өнгө, харин шаргал арьсанд шүрэн ягаан, хүрэндүү өнгө зохимжтой. Энгэсэг байдалтай хацар өнгөлөгч нь нүүрний хэв маягийг илтгэдэг.

4.Нүдээ нууцлаг харцтай болго
Тачаангуй дүр төрх бий болгохын тулд бараан өнгийн зовхины будагнаас /тень/ бүү татгалз.
Чухамдаа тэдгээр нь сэтгэмжит ба оньсого мэт дүр төрхийг бий болгох ба энэ үедээ бусдын харцнаас анхаарлыг нь холдуулалгүйгээр тэднийг гайхшруул.

5.Та сормуусаа өтгөн, дэрэвгэр болгоорой
Сормуусыг өтгөн харагдуулахын тулд сормуусаа будаад дээрээс нь энгэсэн түрхээд дахиад будна. Сормуусаа будахын өмнө эсвэл будсаны дараа будаг нь хатахаас өмнө тусгай эргүүлэгчээр эргүүлж болно. Орчин үеийн будалтанд сормуусны будаг их үүрэг гүйцэтгэж байгаа гэдэгтэй та санал нийлнэ байх. Сормуусны будгийг доод сормуусны доогуур буулгахгүйн тулд эхлээд сормуусыг уртынх нь дагууд нийтэд нь нэг үе буд, сайн хатахаар нь сормуусны үзүүрээс илүүдэл будгийг болгоомжтой авч зайлуулах хэрэгтэй

6. Өөртөө тохирох уруулын будагны өнгийг сонго
Хурц өнгийн уруулын будаг нь шинэ зууны будалтын шаардлагын нэг юм. Уруулыг онцгүй харагдуулахгүйн тулд улаан эсвэл улаан хүрэн өнгийн будгийг өөртөө аль болох илүү зохихыг нь сонго. Уруулын будгийг нягт нямбай будахын тулд дүйцэх өнгийн уруул хүрээлэгч харандаагаар эхлээд хүрээлж өгөх хэрэгтэй.

7. Гэрэл гэгээ цацарсан дүр төрх оруулж өг
Төгсгөл хэсгийн таталбар болгож нүүр хүзүү хэнхдэг хэсгээ гэгээтэй харагдуулах хэрэгтэй. Гайхамшигтай үр дүн нь танд тод томруун харагдах болно шүү.

_________________
Чи зөвхөн минийх...


Top
   
PostPosted: Feb.28.11 12:01 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.29.10 10:22 pm
Posts: 2139
Location: Зорилгынхоо төлөө тууштай тэмц
Саран хүртэл сүүдрээ нуудаг юм бүсгүйчүүд минь
Сайхан эрчүүдийнхээ өмнө муугаа битгий үзүүл
Сархад дарс тэргүүтнийг
Шаазан жүнзэнд дуургээд
Сайн сайхны төлөө гэж
Саваагүйтэн түрүүлж хундага бүү өргөөрэй
Ихэмсэг байсны төлөө эрчүүд танаас цэрвэхгүй
Шалдар булдар ярианд
Сав л хийвэл оролцоод
Сонссон болгондоо хачир нэмж
Сонин болгож бүү чалчаарай
Дуугүй байлаа гэж харчууд танаас зугтахгүй
Эгэл гэдэг нэрийн доор
Эрээ цэрээгээ алдаж
Элдэв юманд хошуу дүрж
Энхэр зангаа бүү гээгээрэй
Даруу байсны төлөө залуус танаас үргэхгүй
Хээгүй гэдгээр түрүү барьж
Хэтэрхий өөртөө эрх олгож
Хэн нэгнийг үл тоомсорлон
Хэнэггүйгээр тамхийг бүү татаарай
Тансаг байсны төлөө танаас эрчүүд дайжихгүй
Танхилхан гэдгээр нэр зүүж
Талимаарсан харцаар бусдыг өдөж
Торгон өмсгөлөөр бүхнийг гэрэлтүүлж
Тойрч эргэлдэн бүү маяглаарай
Бардам байсны төлөө хэн ч танаас зугтахгүй

_________________
Не иргай в любовь,а то влюбишься


Top
   
PostPosted: Aug.15.11 3:24 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jun.05.10 6:17 pm
Posts: 145
ovdogniixoo sairiig yaj arilgadgiin yubke short omsii gexeer neex muuxai toms shig bor arilga arga bdag bol uu?


Top
   
PostPosted: Aug.22.11 8:34 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн

Joined: Feb.18.09 10:29 am
Posts: 207
zass wrote:
ovdogniixoo sairiig yaj arilgadgiin yubke short omsii gexeer neex muuxai toms shig bor arilga arga bdag bol uu?

usand oroh bolgondoo sain ureed bhgui yu kkk :mrgreen: bas biynii guujuulagch hereg bolj magad


Top
   
PostPosted: Aug.29.11 4:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
zass wrote:
ovdogniixoo sairiig yaj arilgadgiin yubke short omsii gexeer neex muuxai toms shig bor arilga arga bdag bol uu?

төмс шикүү лол
зориулалтийн тос гужуулагч нар бдаг
мөн гэрийн нөхцөлд гурил зуураад дээр н тавмж гилгар уутаар боож дэвтээж хоноод
маргааш н үрээд усанд ордог
хөлөө гилгар уутаар ороохдоо чанга биш шү,цусаа боогоод тирнээс эсйим болов!!!
бас янз үрийн жимс чихэр холиогүй цэвэр тараг түрхэх сайн

_________________
beyond


Top
   
PostPosted: Sep.14.11 2:44 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Nov.18.05 2:27 pm
Posts: 592
zass wrote:
ovdogniixoo sairiig yaj arilgadgiin yubke short omsii gexeer neex muuxai toms shig bor arilga arga bdag bol uu?


[left]
8 Ways to Get rid of Black Knees/Elbow

Black Knees and Elbows is common in South Asian/African communities. And unfortunately I had them too :(. But how come Bollywood stars don't have them? I wondered and then I did a little bit of research and came up with 8 Natural ways to cure it. I was a little ashamed of them and I couldn't wear short/skirts when I was 13 but now I wear them without being embarrassed of them. Knees and Elbows become dark because of dead skin cells. To get rid of these dead skin cells, you need ingredients that exfoliate and/or bleach dark skin Naturally.
After trying out these recipes, It is very important to MOISTURISE. Any moisturiser will work but I recommend cocoa butter or rub some olive oil on knees/elbows for better results. If you don't moisturise them then they will become darker.

1) You Need:
Baking Soda
Milk

Directions:
Mix enough milk to make baking soda a little damp. Apply the paste on knees or elbows and scrub it in circular motions. Repeat this until you notice, your knees have became lighter and when you are happy with it. I used to skip a day before doing it again.

2) You Need:
1 tsp Turmeric
1 tsp Sugar
1 tsp Olive Oil

If you don't have turmeric, you may use baking soda. Mix them well together and Apply + Rub in Circular motions.

3) You Need:
Lemon
Gram Flour

Add enough lemon juice to make gram flour damp. Lemon is a Natural bleach and will reduce the darkness. Apply + Rub in Circular motions.

4) You Need: (I tried this one and it worked for me pretty well)
Olive Oil

Just rub the olive oil on knees. This oil has natural bleaching properties and will also make your skin glow. It is the cheapest way.

5) You Need:
Anything that exfoliates your body (loofah, exfoliating brush etc...)

Scrub your knees with loofah or whatever you have, when you are having a shower and scrub with them in circular motions.

6) You Need:
Really amazing moisturiser or cocoa butter or Shea butter

Dark knees/elbows are also caused by dry skin, so you need A LOT of moisturisers if you notice your knees/elbows are flaky. {P.S Shea butter is the BEST moisturiser I have ever tried.}

7) You Need:
Sunscreen Lotion

Knees/elbows are most exposed in sun during summer. No doubt they will become dark if exposed without sunscreen lotion applied. You can use sunscreen lotion as a moisturiser and to lighten dark knees/elbows after shower.

8) You Need:
Aloe Vera Gel

Aloe Vera gel reduces dark scars/sun damage caused by over-exposure of knees/elbows. You can buy pure aloe Vera gel from any drug stores/pharmacies/health stores.

One of the tricks I used:
Take two strips of cloth that are wide enough to cover your knees/elbows and some olive oil. Apply olive oil on knees/elbows and massage it for 2 mins. Tie 2 strips of cloths around knees to keep the moisture in and leave them over night. In the morning, scrub your knees/elbows with loofah and wash off the oil in the shower. Moisturise your knees/elbows after shower and Repeat until you see results.



http://diybeautytutorials.blogspot.com/

_________________
maYbe


Top
   
PostPosted: Oct.11.11 7:15 pm 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: Nov.01.09 8:29 pm
Posts: 1321
Location: You want it? Then fight for it.
буцалсан халуун ус уугаад байвал нүүрний арьсанд сайн гэхийн? нэг л үнэмшилгүй санагдаад бна, ходоод энтр шархална биз дээ?

_________________
xoxo


Top
   
PostPosted: Oct.23.11 1:49 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 3:10 pm
Posts: 13840
Location: above
mideej hodood tvlegheer chis haluun bol munhiin us bsanch muu l bn shu de
harin butzalsan buleen uuhad bolomjiin taarsan bol sain bdag
erun aris archilgaand us iheer uuhiig zaasan bdag
chiigshil,bodisiin soliltzoo sain yawuuldag bh

_________________
beyond


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 212 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited