#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.18.18 8:11 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 360 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next
Author Message
PostPosted: Apr.12.06 5:28 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.06.05 4:40 pm
Posts: 2625
Location: монгол доо монгол доо
Би уг нь ШУТИС-с хэн нэгэн нээчих л байх хүлээгээд байлаа даан ч тэссэнгүй хэхэхэ би нээчий .
За ингээд ШУТИС-хан минь мэдээ сэлтээ бичэд байгаарай

_________________
(^^)....@_@....(^^)


Last edited by BADBOY_ZzzZ on Apr.12.06 8:45 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 5:37 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.06.05 4:40 pm
Posts: 2625
Location: монгол доо монгол доо
За шинэхэн мэдээ гэвэл Өчигдөр Лигийн тэмцээн дээр ШУТИС-н SHARK сагсны багыхан Хасын Хүлгүүд багтай 3-р тойргын шийдвэрлэх тоглолт хйилээ.
Чухам энэ тоглолт нь SHARK дараагын шатанд тоглох эрх авах тоглолт байлаа.
Миний бие нь тус тоглолтыг эхнээс үзэж сууж байсан болно. Тэр тусмаа SHARK багын үнэнч хөгжөөн дэмжигчид болох ШУТИС-н оюутнууд дунд сууж байлаа.
ШИТУС-н хөгжөөн дэмжигжид үнэхээр үнэнч гэдгээ харуулсан шүү.
Буцаж тоглолт руугаа орход эхний үеэс 2 баг эн тэнцүү байсан ч 3 дахь үеэс Хасын хүлгүүд тоглолтын санаачлагыг гартаа авч оноогоор тасарч эхэлсэн билээ. Яг энэ үед багын түлхүүр тоглогч болох Одгэрэлийн хөлний бэртэл нь сэдэрсэн тул нөөц суудалд суусан.
За байз миний санаж байгаар Ариука Жерри Гүнсээ Ганхүлэг нэрийг нь мэддэггүй ээ 6 дугаартай тоглогч нар талбай дээо тоголсон болно. Гэхдээ 4 үеийн сүүлчид Одгий талбай дээр гарсан боловч дэндүү оройтсон байлаа

Ингээд бараг 20 гаран онооны зөрүүгээр ШУТИС-н SHARK баг хожигдсон болно



НЭмж хэлэхэд миний бодлоор шүүгч үнэхээр аймаар хийж байсан шүү

_________________
(^^)....@_@....(^^)


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 5:39 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.06.05 4:40 pm
Posts: 2625
Location: монгол доо монгол доо
ШУТИС-ийн Е-сургалтын Вэб хуудас нээгдлээ




Энэхvv Вэб хуудас нь профессорын багийн е-хичээлийн Вэб хуудас, багш нарын е-хичээлийн файл болон Оюутаны сонгосон багш нарын лекц, семинар, лаборатори болон тест зэрэг файлууд, Багш оюутны хоорондох файл солилцох хэсэг зэргийг агуулсан бүрэн динамик хуудас юм.

Энэхvv Вэб хуудсанд нэвтрэхэд БАГШ,ОЮУТАН ТА UNIMIS системийн багш ба оюутаны Вэбд нэвтрэх эрхээ ашиглана.

Вэбд нэвтрэснээр Хэрэв ТА БАГШ бол :

- Тухайн багт харьяалагдах Профессорын багийн хуудсанд шууд нэвтрэнэ.

- Багш Та өөрийн лекц болон бусад хэсгүүдээ шинэчлэх өөрчлөх боломжтой.

- Багш хоорондоо болон оюутантай файл солилцох, сургалтын хуанли үзэх боломжтой.

Вэбд нэвтрэснээр Хэрэв ТА OЮУТАН бол :

- Тухайн сонгосон багш нарынхаа лекц болон бусад хэсгүүдийг үзэх боломжтой.

- Оюутан хоорондоо болон багштайгаа файл солилцох, сургалтын хуанли үзэх боломжтой.

_________________
(^^)....@_@....(^^)


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 8:17 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.

Нийт оюутнууд энэ хаягаар орж 2006-2007оны намарын улиралын хичээл сонголтоо хийгээрэй

http://202.5.195.10/student



http://unimis.edu.mn ajilahgvi bgaa bolno.

_________________
left4dead


Last edited by ..::Affictor::.. on Apr.12.06 8:46 pm, edited 3 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 8:21 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.

Монгол улсын анхны ерєнхийлєгч П.Очирбатын нэрэмжит ШУТИС-ийн оюутны Эрдмийн VI чуулган-ы мэдээлэл
ШУТИС-ийн оюутны “Эрдмийн III чуулган” 2006 оны 04 сарын 03 нд ШУТИС-ийн хурлын танхимд амжилттай боллоо.
Чуулганы ажиллагааг нээж тус чуулганыг зохион байгуулах комиссын дарга, ЭШДгазрын дарга Х.Буяннэмэх нээж vг хэллээ.
Уг чуулган нь:
- Техник технологи
- Эдийн засаг, менежмент,
- Хvмvvнлэгийн ухаан, хэл шинжлэл гэсэн 3н салбар хуралдаанаар хуралдаж, нийт 54н оюутан оюун ухаан, хvч чадлаа уралдуулан оролцсон ба эцсийн дvнгээр салбар тус бvрт дараах оюутнууд шалгарлаа.

Техник технологийн салбарт

I-р байранд: ДаТС-ийн оюутан Г.Батчимэг, С.Эрдэнэтуяа “Монгол, Солонгос хувцасны дизайн, орчин vеийн шийдлийн судалгаа ”
II-р байранд: ЭХИС-ийн оюутан Б.Саруул “Аутсорсинг ба Веб програмчлал”

III-р байранд: БИС-ийн оюутан Н.Баяржавхлан “Євлийн нєхцєлд бэлтгэх бетоны судалгаа”

Хvмvvнлэгийн ухаан, хэл шинжлэлийн салбарт

I байранд: ГХС-ийн оюутан Б.Хонгорзул “ Зарим амьтан, ургамлын тухай улс vндэстнvvдийн тєсєєлєл ”
II байранд: Д.Эрдэнэтуяа “ Vйлчилгээний салбарын хvний нєєцийн шилжилт хєдєлгєєнийг бууруулах боломж ”
III байранд: ХvУС-ийн оюутан Т.Очирдарь “Говийн гурван тэмээ жуулчны баазын удирдлагын зохион байгуулалтын бvтцийг сайжруулах арга зам “ сэдэвт илтгэлvvд тус тус шалгарлаа.

Эдийн засаг, менежментийн салбарт:

“ Эрдмийн шувуу “ шилжин явах цомын тєлєє нэртэйгээр 2006 оны 3-р сарын 25нд КТМС дээр амжилттай зохион байгууллаа.
Тус салбар хуралдааныг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойд зориулагдсанаараа онцлогтой боллоо.

I байранд: МИС-ийн оюутан Г.Чинзориг, Д.Даваадолгор нарын “ Чингисийн цэргийн логистик ба орчин vеийн хангамжийн логистик “
II байранд: КТМС-ийн оюутан Т.Хулан “ Бурхан багшийн сургаал дах хvмvvсийн хоорондын харилцаа ба єнєєгийн менежментийн ухаанд “ Мєн оюутан С.Мараа “ Монголын тvvхэн зохиол бvтээл, тvvний vр єгєєж “
III байранд: Б.Золжаргал, Э.Цэнгvvн нарын “ Монголын хаадын удирдахуйн ухаан, орчин vеийн менежментийн шинжлэх ухаантай холбогдох нь “, мєн “ Copper “ багийн “ Монгол улсад физик кабелийг vйлдвэрлэх боломжийн судалгаа “ сэдэвт илтгэлvvд тус тус байр эзэлж диплом мєнгєн шагнал хvртлээ

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.12.06 8:38 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
[align=center]ШУТИС-ийн номын сангийн єнєєгийн байдал[/align]

ШУТИС-ийн номын сан нь єнєєдєр 1,160 суудал бvхий 12 уншлагын танхим, 12 номын фонд, 33,000 орчим тєрлийн 350,000 гаруй ном, электрон мэдээллийн материалуудтайгаар vйл ажиллагаагаа явуулж байгаа боловч 20,000 оюутан, 1,000 гаруй профессор багш нарын тоотойгоо харьцуулахад ялангуяа тєв байруудын хэсэгт номын сангийн суудлын тоо хvрэлцээ муутай, vйлчилгээ нь сvvлийн vеийн техник технологиор тоноглогдож чадаагvй, ном фондын баяжуулалт сvvлийн жилvvдэд хангалттай хийгдэж чадаагvй зэрэг хvндрэлтэй байдлууд бий болоод байгаа болно.
Энэ бvхнээс vvдээд ШУТИС-ийг 2010 он хvртэл хєгжvvлэх мастер тєлєвлєгєєний зорилтын дагуу манай сургуулийн эрдмийн зєвлєл орчин vеийн номын сангийн цогцолбор байгуулах шийдвэрийг 2003 онд гаргасан бєгєєд сургуулийн удирдах зєвлєл энэ шийдвэрийг дэмжиж хvлээн авсан болно.
Image
2003 оноос хойшхи сvvлийн 3 жилийн тєсєвт жил бvр 150-230 сая тєгрєгийг тусгуулан батлуулж тодорхой хуримтлалыг бий болгосон. Vлдэх хєрєнгийн эх vvсвэрийн тухайд манай бvтээгдэхvvнийг хvлээн авдаг бизнесийн байгуулга, манай тєгсєгчид, оюуныг дээдэлдэг хvмvvсийн дэмжлэгийг авах, тодорхой хэсэгт арилжааны банкуудаас зээл авах зэргээрбvрдvvлж єєрийн vйл ажиллагааны орлогоос 5-6 жилд зээлийн тєлбєрєє тєлж барагдуулах бололцоотой гэсэн тооцоо бий. Барилгын зураг тєсвийг манай архитекторч багш нар боловсрууллаа.
Номын сангийн шинэ цогцолборын нийт тєсєвт єртєг нь 2.5 миллиард орчим тєгрєг байх болно.

[align=center]Шинэ цогцолборын тухай[/align]
ШУТИС-ийн номын сангийн шинэ цогцолбор нь 2007 оны 9 сарын 1-нд ашиглалтанд орно.
Тус цогцолбор нь:
- газрын тvвшнээс доош 1 давхар, дээшээ 6 давхар, дулааны алдагдал багатай технологиор баригдана

- 7000 м2 гаруй ашигтай талImageбайтай
- 900 суудал бvхий орчин vеийн уншлагын 3 нээлттэй танхимтай
- Мэдээллийн технологийн хамгийн сvvлийн vеийн сvлжээ, техник технологиор бvрэн тоноглогдоно
- Магистр, доктрантуудад зориулсан тєрєлжсєн фондууд, аудио, видео танхимуудтай
- Электрон каталог, интернэт, компьютерийн танхимуудтай
- Ном сэргээн засварлах ажилбарын єрєєнvvд, ном, бичиг хэрэг, их сургуулийн брэнд бvтээгдэхvvний дэлгvvртэй
- Электрон дохиолол хамгаалалтын системтэй
- 32 номын санч, инженер техникийн ажилтнууд ажиллах ажлын байртай
- 1-р давхартаа кафе, цайны газартай
- ном зєєх болон vйлчлvvлэгчдэд зориулсан цахилгаан шаттай,

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.13.06 11:44 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Oct.06.05 4:40 pm
Posts: 2625
Location: монгол доо монгол доо
За саяхан болж дууссан ABU ROBOCON тэмцээний тухай

Нийт 18 баг тамирчид оролцсон болно

Манай Монгол улсын ууган сургуулудын нэг болох ШУТИС-н баг тамирчид амжилттай оролцов.

Бүх тусгай шагналыг авлаа
мөн тэргүүн байрын Шагналыг Холбоо мэдээлэлийн технологийн баг тамирчид авлаа
дэд байрыг МУИС-н Мэдээлэлийн технологийн сургууль авлаа

Та нар сайн байсан шүү

_________________
(^^)....@_@....(^^)


Last edited by BADBOY_ZzzZ on Apr.13.06 11:48 pm, edited 2 times in total.

Top
   
 Post subject:
PostPosted: Apr.14.06 11:48 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
ЗАРЛАЛ
2006 04 11 11:04:54


Оюутан, багш, ажилтан, ажилчдын анхааралд ШУТИС-ийн хэмжээнд 4-р сарыг “Оюутны сахилга хариуцлага, соёлч байдлыг сайжруулах” сарын ажлын хvрээнд “Ажлын байрны зохион байгуулалт, хувийн соёл, харилцаа” сэдэвт лекц, семинар 2006 оны 04-р сарын 13-д 15:00 цагаас ШУТИС-ийн “Хурлын танхим”-д болно.
Та бvхэн єргєнєєр оролцоно уу.

Илтгэгч: Бvтээмжийн тєв, КТМС-ийн Маркетинг, vйл ажиллагааны удирдлагын профессорын багийн профессор Доктор Л.Оюунцэцэг

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 3:38 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
ШУТИС-ийн оюутнууд өөрсдийн харъяалагддаг клубүүдээ 2 өдрийн турш сурталчлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр мэтгэлцээний үзүүлэх тоглолт хийж шинэ гишүүд элсүүлэх,тэдэндээ зориулсан семинар хиижээ. ШУТИС-д нийт төрөл бүрийн зорилго чиглэлийн 18 клуб ажилладаг байна. Тэд өөр өөрсдийн онцлог, зорилго,үйл ажиллагаа, хаяг зэргийг хадсан өнгөт хулдаасан плакат соёлын төвийн үүдээр болон дотор нь хадсан байв.


Хамтран ажиллах гэрээнд гарын vсэг зурж зарим гэрээг сунгалаа.


ОХУ ын Хабаровск хотын Номхон далайн их сургуулийн гадаад харилцааны факультетийн декан В.Ф.Волковский,гадаад харилцааны газрын дарга Н.И.Балюк нар ШУТИС-ийн ректорын үүрэг гүйцэтгэгч Д.Дашжамцтай уулзаж Номхондалайн их сургууль Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хооронд шинжлэх ухааны болон мэргэжилтэн бэлтгэх салбарт хамтран ажиллах гэрээд гарын үсэг зурлаа. Хоёр тал шинжлэх ухаан,техник тенологи,сургалт зэрэг бүхий л салбарт хамтран ажиллахаар тохиролцон энэхүү гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. Уг факультет 1990 оноос гадаадын оюутнуудыг хүлээн авч бэлтгэл болон бакалавр,магистрантурт сургаж эхэлжээ.Мөн энэ үеэр Дорнод сибирийн технологийн их сургуулийн гадаад харилцааны газрын дарга Л.В.Калуженина Д.Дашжамц нар өмнө байгуулсан гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан байна.
Image

Энэ гэрээ 2005 оны 11 сард дуусаад байсныг 2011 он хүртэл буюу 5 жилийн хугацаагаар сунгалаа. Энд Дарханы технологийн сургуулийн лицейн бааз суурин дээр тус 2 сургуульд элсэгчдэд нэмэлт программаар хичээл заах зэрэг олон асуудал тусгагдсан байна.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 3:41 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
ДаТС-ийн 15 жилийн ойн нэрэмжит ШУТИС-ийн математикын олимпиад
2006 04 18 12:51:55
ДаТС-ийн 15 жилийн ойн нэрэмжит ШУТИС-ийн оюутны математикын V-р олимпиад 2006 оны 4-р сарын 22-нд Дархан уул аймагт болно.
Олимпиадын 1-н даваанаас сургууль тус бvрээс шалгарсан оюутнууд 4-р сарын 20-ны дотор 1-413 тоотод ирж бvртгvvлнэ vv!

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 3:42 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Иитернэтийн гадаад гарц дээрхи туршилт үргэлжлэж байна.
2006 04 18 16:09:05
Интернэтийн Гадаад гарц дээр Мэдээлэл Холбооны Зохицуулах Хорооноос бvх ISP -д зориулан хурдны єєрчлєлт, тоног тєхєєрємжийн туршилт явагдаж байгаа тул Интернэт тасалдана гэдгийг анхаарна уу. Иймд хэзээ туршилт дуусах нь тодорхойгvй бєгєєд аль болох хурдан хугацаанд дуусгана гэсэн мэдэгдэл ирсэнийг Та бvхэнд уламжлая.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.20.06 3:44 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Хамба лам оюутнуудад ном айлдав
2006 04 18


Гандан тэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц ШУТИС-ийн оюутны холбооны урилгаар тус сургууль дээр ирж “ШАЛТГААНД ОРШИХУЙ”сэдэвт лекц уншиж оюутнуудын сонирхсон асуултанд хариуллаа.Уг лекцэндээ оюутан хүний сурч боловсрохын учир шалтгаан болон буддын шашны өв уламжлал, соёл, монгол ухаан зэрэг сэдвээр сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Уг арга хэмжээг ШУТИСОХ-ы хүний нөөцийн алба, хяналтын зөвлөлийн гишүүн ХУС-ийн оюутан Г.Баталдар, ГГТС-ийн оюутан Б.Алтанбагана нарын оюутнууд зохион байгуулсан юм.
Image

Image


Багш оюутнууд Богдхан ууланд аяллаа.ШУТИС-ийн явган аяллын “Уул-ус” клубийн гишүүд сансарт анх хүн ниссэн,монгол огторгуйн уудамдсудалгаа хийсэн өдрийг тохиолдуулан Богдхан ууланд явган аялал зохион байгуулдаг уламжлалтай.Энэ жилийн аялалд ШУТИС,МУИС-ийн Геологийн мэргэжлийн 100 гаруй оюутан 2хоногийн маршрут амжилттай боллоо.Богд уул цас ихтэй хальтиргаа гулгаа гээд аялагчид чамгүй бэрхшээлийг туулан далайн түвшнээс дээш 2258 метр өндөр өргөгдсөн Цэцээ гүний оргилд гарсан байна.Богдхан уул орчмын геологийн тогтоц түүний онцлогийн талаар профессор Д.Чулуун оюутнуудад газар дээр нь зааж үзүүлжээ.Аяллын зэрэглэлийг харгалзан оюутнуудад спортын нэгдсэн ангиллын 2,3-р зэрэг олгохоор болсон байна. Тус аяллыг “Уул-ус клубийн ахлагч, спортын мастер,профессор Ж.Гэрэлхүү ахалж,Геологи,газрын тосны сургуулийн захирал,профессор А.Баясгалан нарын багш нароюутнуудтай хамт ууланд авирсан байна.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Apr.25.06 1:20 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Тєрийн албан хаагчдын шинэ анкетыг

татаж авах


[align=center]ЯПОН УЛСЫН ПРОФЕССОР ЗОЧЛОН ЛЕКЦ УНШИВ[/align]Япон Улсын Чибагийн Их Сургуулийн Агаар мандлын физикийн салбарын эрхлэгч шинжлэх ухааны доктор, профессор Тамио Такамура Материалын Технологийн Сургуулийн Агаар мандлын физикийн профессорын багийн урилгаар зочлон багш, оюутнуудад агаар мандлын дэгдмэл (аэрозоль)-ийн физик, агаар мандлын оптик тєлєв, хэмжилт судалгааны орчин vеийн аргууд, хэтийн тєлєв зэрэг асуудлаар лекц уншив. Єнєє vед дэлхийн уур амьсгалын єєрчлєлт, агаарын бохирдол, цєлжилт, шороон шуурга зэрэг дэлхий нийтийн анхаарлыг татсан олон асуудлыг дэлхийн хиймэл дагуул ашиглан богино хугацаанд судлах, шуурхай мэдээлэл авах тал дээр онцгой дэвшил гарч байгаа, энэ чиглэлээр Монгол улсад судалгаа шинжилгээний єргєн хvрээтэй ажил хийх боломж, шаардлага байгааг онцлон тэмдэглэв. Багш, оюутнууд агаар мандлын физикийн орчин vеийн чухал асуудлыг хамруулан уншсан энэхvv лекцийг анхааралтай сонсож єєрсдийн сонирхсон асуултуудыг тавьж товч тодорхой хариултыг авав.
.Image
Материалын Технологийн Сургууль Чибагийн Их Сургуулийн Хvрээлэн буй орчныг зайнаас тандан судлах хvрээлэнтэй 2002 оноос хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа бєгєєд тус хvрээлэнгээс агаар мандлын оптик тєлвийг судлах Тэнгэрийн радиометр (Skyradiometer) багажийг Мандалговьд байрлуулан сvvлийн 10 шахам жил хамтарсан судалгаа явуулж байна. Хамтарсан судалгааны энэхvv ажлыг манай талаас агаар мандлын физикийн профессор Н.Тvгжсvрэн хариуцан ажилладаг. Профессор Т.Такамура, Н.Тvгжсvрэн нар цаашдын хамтарсан судалгааныхаа ажлын чиглэлийг тохирч улмаар Зvvн хойд азийн агаар мандлын судалгааны сvлжээнд монголын талыг оролцуулах талаар дэмжлэг vзvvлэх хvсэлтийг хvлээн авав

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: May.06.06 1:43 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.11.04 4:06 pm
Posts: 2173
Location: Somewhere in Empire of Mongolia
[font=Times New Roman][align=justify]5 -р сарын 10 нд Бөхийн өргөөнд ШУТИС -ийн бүх сургуулгиуд мэргэжил суртчилах өдөрлөг болно. Өдөрлөгийн гол зорилго нь шинээр оюутан болох гэж байгаа залууст ирээдүйд изэмших мэрэгжлээ зөв сонгож орход нь туслах зорилго агуулж байгаа юм байна. Мөн их, дээд сургуульд элсэгчидийн дийлэнх нь дохиолдолийн буюу санамсаргүй байдлаар анги мэргэжлээ сонгосон байдаг. Гол шалтгаан нь элсэлтийн шалгалтнаас хангалтгүй оноо аваад өрийн орхийг хүсч байсан ангиа авч чадалгүй тунж үлдсан ангиудаас бараг л санамсаргүй сонгочихдог байна. Иймэрхүү байдлаар элссэн оюутнууд хичээл таслах, сурах ирмэлзэл буурах, алсдаа диплом өвөртөлсөн гудамжинд лааз хөшиглөнө алхагчидийн эгнээнд элсэдэг. ШУТИС -ээс энэ байдалтай тэмцэх алхмаа хийж байгаа бололтой. Мөн дашрамд нь шинэ ангиудаа суртчлах, анги дүүргэлтээ нэмэх гэж байгаа юм байна. Тус өдөрлөгийн хүрээн ШУТИС -ийн багш оюутнууд төв байрнаас бөхийн өргөөрүү суртчилгааны жагсаал хйинэ. Жагсаалд сургууль бүрээс доод тал нь 50 хүн оролцож, сурууль даяр амралтын өдөр болгон зарлаж байгаа гэнэ. [/align][align=right]Mэдээлэлийн хүргэсэн Maya гишүүн.[/align] [/font]

_________________
http://ul-medeh.mybrute.com


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.29.06 11:12 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД ШИНЭЭР ЭЛСЭГЧДЭД СУРЛАГЫН ЄНДЄР АМЖИЛТ ХVСЭН ЕРЄЄЕ!
2006 06 22 13:26:56
ЭЛСЭЛТИЙН АЖЛЫН ГРАФИК

БVРТГЭЛ:

2006 оны 06 сарын 25-ны єдєр 9.00 -13.00, 14.00–18.00 цагуудад
2006 оны 06 сарын 26-ны єдєр 9.00 -13.00, 14.00–18.00 цагуудад
2006 оны 06 сарын 27-ны єдєр 9.00 -13.00, 14.00–18.00 цагуудад
2006 оны 06 сарын 28-ны єдєр 9.00 -13.00, 14.00–18.00 цагуудад
2006 оны 06 сарын 29-ний єдєр 9.00 -13.00, 14.00–15.00 цагуудад
Бvртгэл Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хичээлийн II байранд явагдана.

Элсэхийг хvссэн хvмvvс дараахь материалыг бvрдvvлж ирнэ. Vvнд:

ШУТИСургуулийн элсэлтийн комиссоос тараагдах тусгай загварын єргєдєл (урьдчилан тараана)
ерєнхий шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар
иргэний vнэмлэхийн баталгаажуулсан хуулбар (оршин суугаа хаягийг харуулсан арын хэсгийн хамт)
бvрэн дунд буюу тvvний дараахь боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичгийн хуулбар
3 х 4 хэмжээний 2% фото зураг (2006 оны)
бvртгэлийн хураамж
балын харандаа, баллуур


ХАР ЗУРГИЙН ШАЛГАЛТ: 2006 оны 07 сарын 01-ний єдрийн 09.00 цагт

III бvлгээр хар зураг зохиомжийн шалгалт єгєх элсэгчид шалгалтанд
харандаа, баллуур, зургийн тавиур (планшейд) зэргийг бэлтгэн авчирна.

Элсэгчдийг 8:00 цагаас оруулж эхлэхийг анхаарна уу!
ОНООНЫ ЖАГСААЛТ: 2006 оны 07 сарын 02-ны єдєр 18.00 цагт

ХУВААРЬ СОНГОЛТ:

07 сарын 03-ны 9:00 цагаас II БVЛЭГ - Хими 100%, Математик 50%
07 сарын 03-ны 11:00 цагаас III БVЛЭГ - Хар зураг 100%, Математик 50%
07 сарын 03-ны 15:00 цагаас VI БVЛЭГ - Математик 100%, Гадаад хэл 50%
07 сарын 04-ний 9:00 цагаас I БVЛЭГ - Математик 100%, Физик 50%

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.19.06 10:16 pm 
Asuult der Shutisin iim goe medeeleltei forum bsnig estoi medsengui odoo orj bna. Moderatoroo chi ali surguuli ve holboo ktms-iinhen l arai ih bh shig bna. Manai Uulaas barag hun algaa. Inet ashigladag hun baga bololtoi


Top
   
 Post subject:
PostPosted: Aug.29.06 11:08 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм
2006 08 28 10:57:57

Нэг. Нийтлэг зvйл
1. Багшийн ёс зvйн энэхvv дvрмийн зорилго нь сургалтын эрх чєлєєг хамгаалах, тvvний стандартыг хамгийн дээд тєвшинд хадгалах, багшийн vйл ажиллагаанд дагаж мєрдєх ёс зvй, зан vйлийг тогтоон хэвшvvлж, багшийн нэр тєрийг хамгаалахад оршино.
2. Дээд боловсролын байгууллагын зорилго нь дээд боловсрол эзэмших, судалгаа хийх, хамтран ажиллахад шаардлагатай таатай нєхцлийг бvрдvvлэхэд оршино. Энэхvv зорилгыг биелvvлэхийн тулд багш нар vйл ажиллагааны тодорхой хэм хэмжээний хvрээнд vр бvтээлтэй ажиллана.
3. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чєлєє болон дээд боловсролын байгууллагын vндсэн vvргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно.
4. Багш ёс зvйн зєрчил гаргах нь нийгмээс багшид итгэх итгэлийг алдагдуулах, сургалтын чанар, боловсролын байгууллагын нэр хvндийг бууруулах сєрєг vр дагавартай тул багш бvр багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээг хэлбэрэлтгvй сахиж мєрдвєл зохино.
5. Багшийн ёс зvйн зєрчил гэж энэ дvрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээг зєрчсєн санаатай болон санамсаргvй vйлдэл, эс vйлдлийг хэлнэ.
6. Дээд боловсролын байгууллага энэхvv дvрмээр тогтоосон ёс зvйн хэм хэмжээнээс гадна байгууллагынхаа онцлогтой холбоотой ёс зvйн хэм хэмжээг нэмж тогтоож болно.

Хоёр. Мэргэжлийн хариуцлага, багшийн мэргэжлийн ёс зvй
А. Багшлах vvргээ хэрэгжvvлэхэд тавих ёс зvйн хэм хэмжээ
7. Багш оюутандаа бvтээлчээр, бие даан суралцах чадвар эзэмшvvлэхэд анхаарч, оюутныг чєлєєтэй эрэл хайгуул хийхэд дэмжлэг vзvvлнэ.
8. Багш єєрийн заадаг хичээлээ мэргэжлийн єндєр тvвшинд зохион байгуулна.
9. Багш оюутандаа хvндэтгэл vзvvлэн тэднийг сурах vйл ажиллагааг чиглvvлэн удирдагч, зєвлєгч байх ёстой. Багш оюутны мэдлэг чадвар, хvчин чармайлтыг бодитой шударга vнэлдэг байна.
10. Багш оюутны хоорондын харилцаанд итгэл, хvндэтгэлийг эрхэмлэнэ. Оюутныг дарамтлах, ялгаварлан гадуурхахаас зайлсхийнэ.
11. Багшлах vйл ажиллагаанд хориглох зvйлс:
11.1. Багшлах vvргээ биелvvлэхгvй байх:
- суралцагчийг дур зоргоороо хичээлд оруулахгvй байх
- хичээлд холбогдолгvй материал ихээр ашиглах
- хvндэтгэх шалтгаангvйгээр хичээл таслах, шалгалтыг хуваарь ёсоор авахгvй байх
- оюутны мэдлэг, чадвар, хандлагыг тухайн хичээлд шууд хамааралгvй шалгуураар дvгнэх
- оюутны сургалтын vр дvнг vнэлэхийг шалтгаангvйгээр буюу тодорхойгvй хугацаагаар дур мэдэн хойшлуулах
11.2. Оюутныг улс тєрийн vзэл, шашин шvтлэг, хvйс, яс vндэс, эсвэл хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, дарамтлах.
11.3. Албан тушаал буюу эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхvл хувийн шалтгаанаар оюутны санал бодол, ухамсарт хvчээр нєлєєлєх, vзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сvрдvvлэх зэргээр зvй бус авирлах.
11.4. Єєрийн бичсэн ном зохиолыг тэдэнд хvчээр тулган зарж хохирол учруулах.
Б. Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зvйн хэм хэмжээ.
12. Багш мэдлэгийн vнэ цэнэ, сайн чанарын итгэл vнэмшлээр хєтлєгдєн єєрт оногдох тусгай хариуцлагыг хvлээн зєвшєєрнє. Тvvний заах хичээлтэй холбоотой vндсэн хариуцлага нь vнэнийг єєрийн байр сууринаас хайж, тvvнийг батлах явдал мєн. Vvний тулд багш нар мэдлэг, боловсрол судалгаа хийх чадвараа хєгжvvлэн сайжруулахын тєлєє єєрийн хvчээ дайчилна. Багш оюун санааны цэвэр ариун байдлыг дээдэлнэ. Багш сургуулиас гадуур хийх мэргэжлийн vйл ажиллагаанд байгууллагынхаа тавих шаардлагыг биелvvлнэ.
13. Багш судалгаа хийх vvргээ муу биелvvлэх буюу бусдын зохиол бvтээл судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар єєрийн болгох гэх мэтээр оюун санааны цэвэр ариун байх тогтсон ёс дэгийг зєрчихгvй байх vvрэг хvлээнэ.

В. Сургалтын байгууллагад харъяалагдаж байгаагийн хувьд тавих ёс зvйн хэм хэмжээ.
14. Дээд боловсролын байгууллагын багш бvтээлч багш, судлаач байх ёстой. Багш сургуулийнхаа дvрмийг баримталдаг байна. Багш ажил vйлчилгээгээ таслан зогсоох тохиолдолд сургуулийн хєтєлбєрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн нєлєєлєхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна.
15. Багшийн vйл ажиллагаанд дараахь зvйлсийг хориглоно:
15.1. Сургуулиас санаачилсан буюу ивээн тэтгэсэн vvрэг, vйл ажиллагааг санаатайгаар таслах;
15.2. Зєвшєєрєлгvйгээр сургуулийн нєєц буюу тоног тєхєєрємж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа улс тєр, шашны зорилгоор ашиглах;
15.3. Сургуулийн бусад багш нарыг vvрэг ажлаа гvйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах;
15.4. Багшийн мэргэжлийн ёс зvйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зєрчих;
15.5. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх;
15.6 Хувийн vзэл бодлоо санаатайгаар сургууль, тvvний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах;

Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зvйн хэм хэмжээ.
16. Хамт ажиллагчидтай хvндэтгэлтэй харицаж, ажил тєрлийн холбоотой бодитой шvvмжлэл, санааг хvлээн авч, аливаа маргаан зєрчлийг эв дvйгээр шийднэ. Хамт ажиллаж байгаа хvмvvсийн чєлєєт судалгаа шинжилгээг хvндэтгэнэ.
17. Багшийн vйл ажиллагаанд хориглох зvйлс:
17.1. Мэргэжлийн vйл ажиллагаанд шууд холбогдохгvй шалгуураар багшийн мэргэжлийн чадварыг vнэлэх;
17.2. Хувь хvний нууцлалын талаар баримтлах дvрэм, журмыг зєрчих.

Гурав. Багшийн мэргэжлийн ёс зvйг хангах баталгаа.
18. Багшийн энэхvv мэргэжлийн ёс зvйн дvрмийн заалтыг биелvvлэх нь багшийн ариун vvрэг, багш “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хуульд заасан vvргээ нэр тєртэй биелvvлэх баталгаа мєн.
19. Багш мэргэжлийн ёс зvйн vvргээ биелvvлээгvй буюу зохих ёсоор биелvvлээгvй, ёс зvйн дvрмийн шаардлагыг зєрчсєн vйлдэл хийсэн тохиолдолд сахилгын хариуцлага хvлээлгэнэ.

Дєрєв. Сахилгын хэрэг vvсгэх, тvvнийг шийдвэрлэх
20. Дээд боловсролын сургалтын байгууллага бvр багшийн ёс зvйн хэм хэмжээг зєрчсєн багшид сахилгын шийтгэл ноогдуулах асуудлыг шийдвэрлэх чиг vvрэг бvхий орон тооны бус байгууллага – Багшийн ёс зvйн хороог байгуулна.
21. Багшийн ёс зvйн хороог сургалтын байгууллагын эрдмийн зєвлєл эсхvл бvх багш нарын хурлаас сонгоно.
22. Багшийн ёс зvйн хорооны дvрмийг сургалтын байгууллагын эрдмийн зєвлєлийн хурлаар хэлэлцэн батална.
23. Багшийн ёс зvйн хорооны дvрэмд тvvний бvрэлдэхvvнд тавих шаардлага, бvрэлдэхvvний тоо, ёс зvйн хорооны дарга, гишvvдийн бvрэн эрх, ёс зvйн хэм хэмжээ зєрчсєн хэрэг vvсгэх vндэслэл, тvvнийг шийдвэрлэх журам, ёс зvйн дvрэм зєрчигчдєд хvлээлгэх хариуцлага зэргийг тодорхойлно.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.12.06 11:52 am 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
ШУТИС-ийн Олон улсын дээд боловсрол судлалын тєвд
2006-2007 оны хичээлийн жилд “Дээд боловсролын удирдлага” мэргэжлээр магистрантурын сургалт, “Багшлах эрхийн vнэмлэх” олгох 1 сарын сургалтанд бvртгэж байгаа тул сурах сонирхолтой хvмvvс ШУТИС-ийн Т-304 тоот єрєєнд хvрэлцэн ирнэ vv!

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Sep.25.06 5:19 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Москвагаас ирсэн эдгээр шинэ номыг Багш нарын уншлагын танхим / Хичээлийн 3-р байр 204 тоот/-аас vзнэ vv
2006 09 25 11:27:29

Эрчим хvч, хvнс, математик, геологи-уул уурхай болон материал технологийн чиглэлээр

1. Устинова А.В. и др.
Продукты для детского питания на основе мясного сырья.- М.: 2003.
2.. Донченко Л.В. и др.
Безопасность пищевой продукции.- М.: 2005.
3. Кеннет Дж.Валентас и др.
Пищевая инженерная.- М.: 2004.
4. Кох Г.,Фукс М.
Производство и рецептуры мясных изделий .- М.: 2005.
5. Пучкова Л.И. и др.
Проектирование хлебопекарных предприятий с основам САПР.- М.: 1994.
6. Корячкина С.Я.
Новые виды мучных и кондитерских изделий.-Орел, 2006.
7. Практикум по технологии хлеба, кондитерских и макаронных изделий.- М.:
2006.
8. Донченко Л.В. и др.
Продукты питания в отечественной и зарубежной истории.- М.: 2006.
9. Антонова Р.П.
Сборник рецептур напитков для предприятий общественного питания.- М.:
2006.
10. Зверев С.В. и др.
Функциональные зернопродукты.- М.: 2006.
11. Рудаков О.Б. и др.
Жиры.Химический состав и экспертиза качества.- М.: 2005.
12. Ильина Е.В.
Малые предприятия пр производству пива, безалкогольных напитков, спирта и ликероводочных изделий.- М.: 2006.
13. Гигиена, токсикология, санитария перечень веществ.- М.: 1999.
14. Зуев Е.Т. и др.
Питьевая и минеральная вода.- М.: 2003.
15. Голубев В.Н. и др.
Пищевая биотехнология.- М.: 2001.
16. Рогов И.А. и др.
Пищевая биотехнология.- М.: 2004.
17. Голубев В.Н. и др.
Пищевые и биологические активных добавки.- М.: 2003.
18. Политика здорового питания.-Новосибирск, 2002.
19. Коренлеан Я.И.
Практикум по аналитической химии. Анализ пищевых продуктов.- М.: 2005.
20. Кошевой Е.П.
Практикум по расчетам технологического оборудования пищевых
производств.- М.: 2005.
21. Ситников Е.Д.
Практикум по технологическому оборудованию консервного и
пищеконцентратного производства.- М.: 2004.
22. Пищевых добавки : Справочник.- М.: 2003.
23. Родин А.В.
Лабораторный практикум .Ч.1. Линейное программирование.- М.: 2004.
24. Родин А.В.
Лабораторный практикум .Ч.II. Нелинейное программирование.
Динамическое программирование - М.: 2005.
25. Ашихлин А.А. и др.
Лабораторный практикум.Часть 3.Сетевое планирование.- М.: 2005.
26. Коваленко В.С. и др.
Рекультивация нарушенных земель на карьерах.Часть 1. .- М.: 2003.
27. Лазченко К. Н. И др.
Геотехнологические способы разработки месторождений полезных
ископаемых.- М.: 2002.
28. Пучков Л.А.
Геотехнологические способы разработки месторождений.- М.: 2006.
29. Ушаков К.З. и др.
Безопасность жизнедеятельности.- М.: 2005.
30. Авдохин В.М.
Основы обогащения полезных ископаемых. Том I.Обогатительные
процессы.- М.: 2006.
31. Авдохин В.М.
Основы обогащения полезных ископаемых. Том II.Технологии обогащения
полезных ископаемых .- М.: 2006.
32. Ялтанец И.М.
Гидромеханизированные и подводные горных работы.Книга 2. Драшная
разработка россыпных месторождений
33. Авдохин В.М.
Основы обогащения полезных ископаемых. Том I.Обогатительные
процессы.- М.: 2006.
34. Ялтанец И.М.
Гидромеханизированные и подводные горные работы.Книга 2. Драшная
разработка россыпных месторождений .- М.: 2006.
35. Авдохин В.М.
Основы обогащения полезных ископаемых. Том I.Обогатительные
процессы.- М.: 2006.
36. Розин К.М.
Практическая кристаллография.- М.: 2005.
37. Напалков В.И. и др.
Легирование и модифицирование алюминия и магния.- М.: 2002.
38. Горелик С.С. и др.
Рекристализация металлов и сплавов. .- М.: 2005.
39. Айзатулов Р.С. и др.
Теоретические основы сталеплавильных процессов.- М.: 2004.
40. Левашов Е. А. И др.
Физико-химические и технологические основы самораспространяющегося
высокотемпературного синтеза.- М.: 2004.
41. Медведев А.С.
Выщелачивание и способы его интенсификации.- М.:
42. Филонов М.Р. и др.
Теоретические основы производства аморфных и нанокристаллических
сплавов методом сверхбыстрой закалки.-
43. Ушаков К.З. и др.
Металловедение и термическая обработка цветных металлов и
сплавов.- М.: 2004.
44. Сопротивление материалов.- М.: 2004.
45. Грес П.В.
Руководство к решению задач по сопротивлению материалов.- М.: 2004.
46. Палий И.А.
Введение в теорию вероятностей.- М.: 2005.
47. Зон Б.А.
Лекций по интегральным уравнениям.- М.: 2004.
48. Нечаев В.И.
Элементы криптографии.Основы теории защиты информации.- М.: 1999.
49.Александров К.К. и др.
Электротехнические чертежи и схемы.- М.: 2003.
50. Карташов К.И. и др.
Управление качеством электроэнергии.- М.: 2005.
51. Инструкция по устройству мольние защиты зданий, сооружений и
промышленных коммуникации.- М.: 2004.
52. Абрамов А.И. и др.
Повышение экологической безопасности ТЭС .- М.: 2005.
53. Экология энергетики.- М.: 1994.
54. Росляков П.В. и др.
Контроль вредных выбросов ТЭС в автосферу.- М.: 2006.
55. Назмеев Ю.Г.
Системы золотлакоудаления.- М.: 2006.
56. Электротехнический справочник .- М.:
Т. I. Общие вопросы. Электротехнические материалы.- М.: 2006.
Т. II. Электротехнические изделия и устройства.- М.: 2006.
T. III. Производство, передача и распределение электрической энергии.-
М.: 2006.
T. IY. Использование электрической энергии.- М.: 2006.
57. Электротехника и электроника в экспериментах и упражнениях: 2Том.
Лаборатория на компьютере.- М.: 2006.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.06.06 4:25 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18476
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Ийшээ орно уу!!!


http://www3.asuultserver.com/forum/view ... hp?t=93593

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
 Post subject:
PostPosted: Nov.07.06 6:37 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
Тайландын сургуулиудтай хамтарч ажиллах боломжууд

Image
ШУТИС-ийн гадаад харилцааны газрын дарга Ц.Сарантуяа, VТДС-ийн захирал Б.Даваасvрэн, Дарханы Технологийн сургуулийн дэд захирал Є.Гантогоо нар 10 сарын 27-оос 11 сарын 2-ны хооронд Тайван улс яваад ирлээ. Тайваны Тайнан хотын Технологийн ИС-ийн 42 жилийн ойн vйл ажиллагаанд оролцохоор уригдсаны далимд хамтын ажиллагааны гэрээтэй Чаоянгийн ИС-ийн удирдлагуудтай уулзаж цаашдын хамтын ажиллагааны талаар дэлгэрэнгvй ярилцсан ба шинээр хамтарч ажиллахаар Мионлигийн ИС-ийн ректор Ли, Тайваны Улсын ИС-ийн гадаад харилцааны хvмvvстэй уулзаж ярилцлаа. Мєн тvvнчлэн Тайваны Монгол Тvвдийн асуудал хариуцсан Хорооны Монголын асуудал хариуцсан хэлтсийн дарга ноён Баатар Хайтай уулзаж ШУТИС-ийн Тайваны ИС-уудтай хамтын ажиллагааг дэмжих боломжуудын талаар хэлэлцлээ. Тайван Монголын нийгэмлэгийн ерєнхийлэгч хатагтай Алис Вэй биднийг халуун дотноор хvлээн авч уулзсан ба их дээд сургуулиудын хамтын ажилд энэ уулзалт бас тус нэмэр болох байх гэж найдаж байна. Бидний энэ уулзалтыг Тайван Германы Нийгэмлэгийн ерєнхийлэгч хатагтай Шарлотте Хан зуучилж єгснийг хэлэх нь зvйтэй юм. Vvгээр ч зогсохгvй Тайваны ИС-ийн экологийн профессор Ю Дир бидний сургууль дээрх уулзалтад байлцсан нь хамтын ажиллагааг профессоруудаас эхлэх ёстой гэсэн олон улсын жишгийг баримтлахад тус болсон юм. Тэрээр бас Герман оронтой холбоотой, Германд тєгсєгчдийн тэргvvнээр олон жил ажиллажээ. Тайваны ИС нь 1927 онд байгуулагдсан, Тайваны хамгийн нэр хvндтэй сургуулиудын нэг бєгєєд тэнд манай сургуулийн МТС-ийн докторант Д.Тvвшинтєгс амжилттай суралцаж байгааг хараад бахархах сэтгэгдэл тєрж байлаа. Тvvний удирдагч профессор мєн бидэнтэй хамтарч ажиллах боломжтойгоо хэлсэн юм. Ийнхvv хамтын ажиллагааны гэрээ байгуулах эхний нєхцєл болох хамтарч ажиллах профессор дор хаяж хоёр байх нєхцєл одоогийн байдлаар бvрдээд байгаа ба гэрээ байгуулах асуудлыг цаашид хоёр сургуулийн гадаад харилцааны газрууд vргэлжлvvлэх болно. Ийнхvv богино хугацаанд Тайваны 2 хувийн , 2 улсын их сургуулиудын удирдлагуудтай болон олон нийтийн байгууллагуудын удирдлагуудтай уулзан яриа хэлэлцээр амжилттай хийж ирсэн ба хэлний болон мэргэжлийн єндєр шаардлага хангасан залуу багш докторантуудад Тайванд суралцах, ажиллах бололцоо байгааг хэлье. Сургуулиудын тухай мэдээллийг интернетээс авч сонирхож болно.

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.01.06 11:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.29.02 6:59 am
Posts: 5620
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
ШУТИС-ийн оюутны клубvvд

1. ШУТИС-ийн Эмэгтэй оюутны зєвлєл
Гоо зvй, сургуулийн дотоод эерэг соёлыг бий болгох, эмэгтэй оюутнуудын эрх ашгийг хамгаалах, эмэгтэй оюутнуудад тулгардаг асуудлыг шийдвэрлэх зорилготойгоор 2005 онд байгуулагдсан. ЭОЗ-ийн дарга Д.Уянга /ХБТС-IV дамжаа/ Э-шуудан: uyanga_da@yahoo.com, Утас: 99696442

2. ШУТИС-ийн оюутны MUST CARP оюутан клуб
Оюутан залуучуудад ёс зvй, ёс суртахууны боловсрол олгож, тэднийг нийгэм дэх оролцоо байр суурь, идэвхийг зєвєєр тєлєвшvvлэн ирээдvйн амьдралд бэлтгэж, нийгмийг эрvvлжvvлэх хvчинг бий болгох, жинхэнэ лидер, манлайлагч оюутнуудыг бэлтгэх зорилготой. Хаяг: Бага тойруу- 43, Залуучууд Зочид буудал, Б корпус, Залуучуудын Холбооны Полиси тєв, II давхар Клубын удирдагч: Б.Янжиндулам утас: 99727985, (976-11)-325306 mustcarp@chinggis.com

3. ШУТИС-ийн парламентийн мэтгэлцээний СИОН клуб
Парламентийн мэтгэлцээний нэгдсэн СИОН клуб 2004 онд шинэчлэн байгуулагдсан. Илтгэх урлаг, цэгцтэй мэдлэг, бусдын хvндлэх, бусдаас суралцах, vзэл бодлоо хэрхэн илэрхийлэх тухай суралцах болно. ШУТИС-ийн хурлын танхимд 7 хоног бvрийн Пvрэв гаригт vйл ажиллагаагаа явуулдаг. Клубын удирдагч: Б.Ганзориг /ГеоС-ийн 4-р дамжааны оюутан/ утас: 99173868 sionclub@yahoo.com

4. ШУТИС-ийн Хєл бємбєгийн холбоо
Оюутнуудын чєлєєт цагийг зєв боловсон єнгєрvvлэх, хєл бємбєгт сонирхолтой оюутнуудыг хєгжvvлэх, ШУТИС-ийг тєлєєлєл бvхий хєл бємбєгийн шилдэг багийг бий болгох Спорт сургалтын тєвийн эрхлэгч С.Энхтуяа (976-11)-324590-1024

5. ШУТИС-ийн Шатрын клуб
Оюун ухааныг задлах гайхамшигтэй тоглоом, спорт манай сургууль дээр хєгжиж байна. Уг спортын цол, зэрэгтэй олон оюутан багш нар манай сургуульд байдаг. Клубын удирдагч: Уламбадрах /ЭХИС/, Цэрэн багш

6. ШУТИС-ийн бvрэлдэхvvн КтМС-ийн электроникийн Chip клуб
Робокон тэмцээнд удаа дараа амжилттай оролцож байсан оюутнууд байдаг. Хэрэв та электроник сонирхдог, робоконд оролцохыг хvсвэл уг клубд нэгдэж болно. ШУТИСОХ-ны захиалгаар э-мэдээллийн самбар хийсэн. Клубын удирдагч: Ё.Баясгалан, Г.Лхагвадорж /КтМС/ 91693618 onor_bayas@yahoo.com

7. ШУТИС-ийн дизайнер оюутнуудын клуб
ЇТДС-ийн оюутнууд нэгдэн уг хамтлагийг vvсгэжээ. Тайзны чимэглэл г.м маш сайн дизайнтай хийж чаддаг. Мєн хэвлэлийн эхийг бэлддэг. ШУТИСОХ-ны ЇАХНА-ны дэргэд байгуулагдсан. 91818969, nitiuss@yahoo.com

8. Англи, Солонгос хэлний клуб
Англи, Солонгос хэлийг сурах зорилготой оюутнуудын хобби клуб. ШУТИС-ийн ОХ-ны ГхХАА-ны дэргэд байгуулагдсан. Тус клуб нь 7 хоног бvр сургалт явуулж, мэргэжлийн хvмvvсээр лекц оруулдаг. Клубын удирдагч Энхсайхан /ХvУС/ 99298049, Uugii10@yahoo.com

9. ШУТИС-ийн Экологийн клуб
Байгал хамгаалал, экологи хамгаалалын талаар оюутнуудад сургалт явуулах, хамтдаа байгалийн гоо vзэсгэлэнг танин мэддэг. ШУТИСОХ-ноос санаачлан ШУТИС-ийн хойд талын тєгєлийг ХАЙРЫН ТЄГЄЛ болгож, тэр тєгєлийн эзэд нь болцгоосон.

10. Адал явдалт аялалын АЯНГА клуб.
Спорт аялал, эх орноороо бахархах vзлийг тєлєвшvvлэх, байгалтай залуусчуудыг нєхєрлvvлэх адал явдалт аялал сонирхогч оюутнуудын клуб. ШУТИС-ийн Оюутны Холбооноос зуны амралтаар зохион байгуулдаг АМРАЛТ-АЯЛАЛ хєтєлбєрийг 2 жилийн туршид амжилттай удирдан зохион байгуулсан. Клубын удирдагч Уранжаргал /ХvУС-ийн оюутан/, 99287378

11. МУЗН-ын салбар оюутны клуб
Бие биедээ туслах чин сэтгэлийг тєв болгосон клуб. ДОХ/ХДХВ, тамхи, архины эсрэг vйл ажиллагаа явуулдаг. ХvУС-ийн Оюутны Зєвлєлийн дэргэд байгуулагдсан. 99287378

12. Япон хэлний Nihongo клуб
Япон хэл, Япон орон, соёлыг сонирхдог оюутнуудын клуб. Тус клубт элссэнээр тухайн орны хэл, соёлыг сурах, тухайн улсад их дээд сургуульд суралцах г.м ач холбогдолтой. Япон багш нар, тус улсын байгууллагуудтай хамтран ажилладаг. Клубын удирдагч Г.Болортуяа /КтМС-ийн ОУБМ-ийн оюутан/ bolortuya@chinggis.com

13. Бvтээлч сэтгэлгээний Mimansa клуб
Багш, оюутны бvтээлч сэтгэлгээг хєгжvvлэх, чєлєєт цагийг нь зєв боловсон єнгєрvvлэх, бvтээлч саналыг ажил хэрэг болгох г.м зорилготой. Клубын удирдагч багш Док.Проф Л.Отгонцэцэг otgoo@csms.edu.mn , (976)-99190626

14. Математикийн МТ клуб
МС, УУИС-ийн оюутнуудын vvсгэл санаачлагаар байгуулагдсан бєгєєд оюутнуудын математикийн хичээлийн хоцрогдолыг арилгах, давтлага явуулах зэрэг vйл ажиллагааг явуулдаг. Утас 99295727

15. ШУТИС-ийн электорник, компьютерийн Refill group клуб
Компьютер, электроникийн мэдлэгээ дээшлvvлэх, бие даан суралцах зорилготой. “Оюутан бvрт компьютер” тєслийг анхлан хэрэгжvvлсэн. Хаяг: Мэдээлэл Технологийн Yндэсний Парк, №107 тоот. 312961-1086

16. ШУТИС-ийн харъяа сургуулиудын мэтгэлцээний клубvvд /одоогоор КтМС, ГеоС, YТДС, МИС, УУИС, ЭХИС-иуд клубтэй байна./ Та бvхэн єєрсдийн сургууль дээрх мэтгэлцээний клубvvд дээрээ сургалтанд хамрагдаж єєрсдийгєє хєгжvvлээрэй! Хэрэв танай сургуульд байхгvй бол шинээр байгуулах хэрэгтэй. Боломжгvй бол єєр сургуулийн клубvvдийн vvд хаалга ч нээлттэй байна.

17. ШУТИС-ийн Залуу лидер клуб. Шинэ залуу vеийн хєгжлийг дэмжих, бусдаасаа суралцаж ирээдvйд улс эх орондоо хэрэгтэй хvн болоход энэ клуб танд тус болно.

18. "Найзууд" клуб.
Оюутнуудын дунд олон талт vйл ажиллагааг зохион байгуулах зорилготой. Хоорондоо vзэл бодлоо солилцож, хамтран хєгжих боломжтой

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
   
 Post subject:
PostPosted: Dec.12.06 11:43 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Dec.01.06 1:38 am
Posts: 149
Location: .M
KLubuud deer HoMTS--n klubuud bhgui bn

MUST CARP--g es tootsvol

HoMTS--n ERDMIIN INDER klubtei tentseh klub bhgui bh..

Ter klubuudiin YORONHII terguulegch geed bgaa nuhur hariutslagagui nuhur blee

_________________
:lol01: :lol01: :lol01:


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.04.07 6:14 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Jun.24.06 6:29 pm
Posts: 868
ene odooniih ni mon uu? gehdee aimaar jijighen yum aa :razz:
Image


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.07.07 8:40 pm 
Offline
Гишvvн

Joined: Jun.17.04 9:49 pm
Posts: 2900
Location: Via Filippo Turati 3, 20121 Milano.
@dipreme wrote:
Нэг юм асуух гэсэн юм аа.Та нар тодоруулаад єгєєч би энэ жил Танай сургуулийн Холбоонд орох гээд бгаамаа.яагаав 15 дугаар хороололф бдаг тэгээд надаа ямар ямар аниг байдагын хэлээд єгєєч :wd:

http://itie.mng.net ene surguuliin site endees hvssen medeelel ee avna

_________________
left4dead


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.24.07 7:05 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
User avatar

Joined: Dec.09.06 12:22 am
Posts: 40
Location: ..zuun umnud azid geree sanaad l baijiine...
Lazer wrote:
Shutis-iin salbar surguuliudiin web site-nii hayagiig taviad ogooch.

http://www.must-student.edu.mn/web/
http://www.must.edu.mn/beta2/index.php edgeer luu orood busad salbar surguuliin web uudiig medej bolno!?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 360 posts ]  Go to page 1 2 3 4 514 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited