#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 1:29 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 
Author Message
PostPosted: Apr.27.10 12:38 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хөгжлийн тойм

Монгол улс дотооддоо инженер, техникийн боловсон хvчин бэлтгэх зорилгоор МУИС-ийн бvрэлдэхүүнд 1959-оноос Аж Vйлдвэрийн эдийн засаг, Барилгын инженер, 1960 оноос Геологийн инженерийн мэргэжилтэн бэлтгэж эхэлснээр тус сургуулийн суурь тавигдсан юм.1969 онд МУИС-ийн бvрэлдэхvvнд Политехникийн дээд сургууль /ПДС/-ийг Барилга, Эрчим хvч, Геологи-уул уурхай, Механик -инженер, Инженер -эдийн засгийн гэсэн таван факультет, мэргэжлийн 13 тэнхимтэйгээр байгуулжээ.

Политехникийн дээд сургуулийн хөгжил бэхжилтэнд Нэгдсэн үндэсний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрийн төсөлд бодитой хувь нэмэр оруулсан юм.Энэ төслийн хүрээнд тус сургуудийн шинэ vеийн багшлах боловсон хvчин, сургалтын материалаг баазын асуудал зохих тvвшинд шийдвэрлэгдсэн юм. 1982 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл /хуучин нэрээр/ -ийн шийдвэрээр ПДС-ийг МУИС-ийн бvрэлдэхvvнээс гарган, бие даасан дээд сургууль болгон зохион байгуулсан байна.

ПДС-ийн хөгжлийн асуудалд төр, засгаас анхаарал тавьж 1988 онд тусгайд авч хэлэлцэн " ПДС-ийн талаар авах арга хэмжээний тухай " гэсэн тогтоол гаргаж байв. Сургуулийн материалаг баазын хөгжилд 1980 оны сvvлчээр тэр vеийн vнэлгээгээр 15.6 төгрөгийн өртөг бvхий хичээлийн байрны шинэ өргөтгөл ашиглалтанд орсон нь чухал тvлхэц болсон юм.

БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1990 оны 154-р тус сургуулийг Монгол Улсын Техникийн Их Сургууль болгон зохион байгуулсан юм.ПДС- нь их сургууль болж зохион байгуулахын өмнө 9 факультет, мэргэжлийн ба vйлчлэх 31 тэнхим, 374 профессор багш, 3600 гаруй оюутантай дээд сургуулт байсан юм. Политехникийн дээд сургууль нь 1969-1990 онуудад 12322 инженер техник, инженер эдийн засгийн мэргэжилтэнг өдөр, орой, эчнээ сургалтаар бэлтгэн гаргасан тvvхтэй.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн хөгжлийн
өнөөгийн дvр төрх


Зах зээлийн нөхцөлд Монголын дээд боловсролыг өөрчлөн шинэчлэх бодлогыг хэрэгжvvлэх, сургалтын дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилго дэвшүүлсэн эргэлтийн vетэй ПДС-ийг ТИС болгон өөрчилсөн цаг хугацаа давхцсан юм.

ТИС 1992 онд өөрийн бvтэцэд өөрчлөлт хийж, факультетийн зохион байгуулалтаас сургууль, төвvvдийн зохион байгуулалтанд шилжин, ТИС-ийн дээд тvвшиний удирдлагыгн төвлөрлийн сааруулах бодлогыг хэрэгжvvлж эхэлсэн юм.

ШУТИС-ийн бvрэлдэхvvнд 8 сургууль, 2 төвтэй, мэргэжлийн ба vйлчлэх 31 тэнхимтэй байсан бол 1998-2006 оны хичээлийн жилийн байдлаар бvрэлдэхvvн 15 сургууль, / vvнээс аймаг орон нутагт 3 салбар сургууль / , эрдэм шинжилгээний хvрээлэн, 40 гаруй тэнхимтэй, 646 профессор багштай, 21000 гаруй оюутантай , 3 лицей сургуультай томоохон их сургууль болон өргөжиж, улмаар шинжлэх ухаан сургалт-vйлдвэрлэлийн том цогцолбор болон хөгжиж байна.

http://www.must.edu.mn

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Apr.27.10 12:47 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Барилгын Инженер, Архитектурын Сургууль


Image

МУИСургууль анх 1959 онд Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер мэргэжлээр элсэлт авч хичээлүүлсэнээр өнөөгийн Барилга Инженер, Архитектурын Сургуулийн үндэс суурь тавигдсан. Энэ нь Монгол улс дотооддоо техникийн дээд боловсрол мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх эхлэл болсон тул бид үүгээр бахархаж байдаг юм. МУИС-ийн Барилгын Инженерийн салбар 1964 оноос Политехникийн Дээд Сургуулийн Барилга Инженерийн факультет, 1992 оноос Техникийн их сургуулийн Барилгын Инженерийн Сургууль болон өргөжин хөгжиж байна.

Одоо тус сургууль 12 мэргэжлээр бакалавр, магистр ба докторантын сургалт явуулдаг. 2500 гаруй оюутан, 100 гаруй багш ажилтантай томоохон сургууль болон өргөжлөө. Барилгын Инженер, Архитектурын Сургуульд шинжлэх ухааны доктор, дэд эрдэмтэн, дэд доктор ба боловсролын доктор, профессор, дэд профессор цолтой багш нар ажиллаж байна. Барилгын инженерийн Сургууль нь багшлах боловсон хүчин, сургалтын баазын хувьд бие даан бэхжиж дотоод ба гадаадын хамтын ажиллагааг амжилттай хөгжүүлж байгаа бөгөөд 2002-2003 оны хичээлийн жилээс сургалтын кредит тогтолцоонд шилжин, профессорын багийн зохион байгуулалтаар сургалт, эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэл-технологийн үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлэн тэлж байна. Энэ тогтолцоонд шилжсэнээр профессорын багуудын судалгаа шинжилгээний ажил хийх сонирхол эрс дээшилж, олон улсын болон дотооддоо салбарын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн зохиох, төгсөгчидтэйгээ хамтран ажиллах талаар илүү их санаачилга гаргах болсон юм. Энэ нь сургуулийн сургалтын чанар дээшилж, материаллаг бааз өргөжин, судалгааны ажлын үр өгөөж өсөн нэмэгдэхэд эерэгээр нөлөөлж байна.

Барилгын Инженер, Архитектурын Сургууль нь Иргэний ба үйлдвэрийн барилга, Барилгын материалын технологи, Барилгын ба замын машин, Гидротехникийн (усны барилга) барилга, Сантехник (халаалт, агаар сэлгэлт ба ус хангамж ариутгах татуурга), Архитектур, Цэргийн барилга, Хөдөө аж ахуйн барилга, Барилгын инженер-багш, Барилгын инженер-эдийн засагч, Барилгын конструктор инженер, Автозамын барилга зэрэг 10 гаруй мэргэжлээр олон мэргэжилтнийг бэлтгэсэн юм. Одоо тус сургууль 12 мэргэжлээр бакалавр, магистр ба докторантын сургалт явуулдаг.

http://www.scea.edu.mn/

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Apr.27.10 12:49 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Хэлний боловсролын сургууль

Хэлний боловсролын сургуулийн одоо

Хэлний боловсролын сургууль нь сургуулийн захиргаа, үйлчилгээ, санхүү, сургалтын алба, мэргэжлийн 4 салбар, профессорын 6 баг, ахлах сургууль, гадаад хэлний сургалт судалгааны төв, iBT TOEFL-ийн төв гэсэн бүрэлдэхүүнтэйгээр нийт 93 орон тоотой сургалтын үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 18 захиргааны болон гүйцэтгэх ажилтан, 75 профессор, багш нар байна. Профессор багш нарын 22.6 хувь нь хэлшинжлэлийн ухааны доктор цолтой, 77.4 хувь нь магистрын зэрэгтэй байна. Эдгээрийн дотор профессор, дэд профессор цолтой 9 багш, ШУТИС-ийн хүндэт профессор цолтой 5 багш, "Боловсролын тэргүүний ажилтан" 16 багш ажиллаж байна.

Тус сургуулийн захирлаар 1997-2006 онд доктор, профессор Т.Батбаяр, 2006 оноос одоог хүртэл доктор, дэд профессор Д.Болд, дэд захирлаар доктор, дэд профессор Д.Туул (2002) нар ажиллаж, Орос судлалын профессорын багийг дэд профессор Г.Туяа (Ph.D), Монгол судлалыг дэд профессор Г.Томтогтох (Ph.D), Солонгос судлалыг дэд профессор Б.Дэдэрмаа (Ph.D), Англи хэл судлалыг дэд профессор С.Дугармаа (Ph.D), Харьцуулсан хэл шинжлэл, нэр томьёо судлалыг доктор, профессор Т.Батбаяр (Ph.D), Япон судлалын профессорын багийг магистр Э.Сайнбилэг, Гадаад хэлний сургалт судалгааны төвийг магистр Г.Цэнгэл, ахлах сургуулийг сургалтын менежер А.Мөнхтуяа нар удирдаж байна. Тус сургуулийн зөвлөх профессороор ШУА-ийн ХЗХ-ийн хэл шинжлэлийн тасгийн эрхлэгч, ШУ-ны доктор (Sc.D), академич Л.Болд, эрдэмтэн нарийн бичгийн даргаар 2008 оноос дэд профессор Д.Ганчимэг (Ph.D) ажиллаж байна.

Одоо тус сургуульд инженер-багш, инженерийн бэлтгэл анги, техникийн мэргэжлийн орчуулга гэсэн мэргэжлээр 586 бакалавр оюутан, 38 хэлшинжлэлийн магистрант, 29 докторант, нийт 600 гаруй оюутан амжилттай суралцаж байна.

Хэлний боловсролын сургуулийн үйл ажиллагааны гол чиглэл нь ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдэд гадаад хэл эзэмшүүлэх явдал юм.


Хэлний боловсролын түүхэн товчоо

1978 он: МУИС, ПДС-д үйлчилдэг байсан орос хэлний тэнхим 1978 онд МУИС-ийн орос хэл заах аргын тэнхим, ПДС-ийн орос хэлний тэнхим болон хуваагдсан байна. Уг тэнхимийн эрхлэгчээр ахмад багш Т.Пэлжид томилогдож, түүний дараагаар М.Мягмаржав, С.Сайнбилэг, доктор, проф Ц.Цэдэндамба, доктор, дэд проф З.Дашдорж, Ж.Батжаргал нар ажиллаж байсан.

1989 он: ПДС-ийн бүх мэргэжлийн ангийн оюутнуудад зөвхөн орос хэлийг заадаг байсан бол 1989-1990 оны хичээлийн жилээс англи хэлийг нийгмийн хөгжлийн дагуу анхлан заах үүрэг Д.Алтангэрэл, Б.Чинбат, Э.Дэнсмаа, Б.Амгалан, Б.Байгалмаа, У.Энхбат, О.Ихбаяр, А.Нарантуяа нарын багшид оногджээ.

1990 он: Англи хэлний сургалт явуулж эхэлснээр Орос хэлний тэнхимийг өргөтгөн, Англи хэл судлалын тэнхимийг байгуулж, эрхлэгчээр нь Ж.Мервин, Д.Алтангэрэл нар ажиллав.

1992 он: ПТДС-ийн бүтцийн өөрчлөлтөөр Орос хэл судлал, Англи хэл судлал гэсэн 2 тэнхимтэйгээр Гадаад хэлний төвийг байгуулж, захирлаар нь доктор, профессор Т.Батбаярыг томилжээ.

1995 он: Инженер-багш мэргэжлээр оюутан элсүүлэн авч, англи-орос, англи-япон хэлний анги нээсэн ба 2000 онд анхны тєгсєлтөө хийсэн. 1996-1997 оны хичээлийн жилээс япон-англи хэлний анги нээн элсэлтээ авсан.

1997 он: Бие даан мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь хэлний төвөө өргөжүүлэн, салбар сургуулийг байгуулах үндэс болж, Гадаад хэлний сургуулийг байгуулагдаж, захирлаар доктор, профессор Т.Батбаяр томилогдон, орос хэлний тэнхимийн эрхлэгчээр Д.Туул, англи хэлний тэнхимийн эрхлэгчээр С.Нарантуяа нар ажиллажээ.

1998 он: Япон хэлийг судлах оюутны тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор Орос хэлний тэнхимээс Япон хэлний секторыг өрх тусгаарлан, улмаар Япон хэлний тэнхимийг байгуулж, тэнхимийн эрхлэгчээр нь Ж.Гантөмөрийг томилон ажиллуулав.

2002 он: ШУТИС профессорын системд шилжиж Гадаад хэлний сургуульд Орос судлалын профессорын баг, Англи хэл судлалын профессорын баг, Япон судлалын, Харьцуулсан хэлшинжлэл, нэр томьёо судлалын профессорын багууд байгуулагдав.

2004 он: Англи-солонгос хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн нь Солонгос судлалын профессорын багийг байгуулах суурь болж, оюутнуудад солонгос хэлийг мэргэжлийн түвшинд судлах, БНСУ-д оюутан солилцоогоор суралцах боломжийг нь нэмэгдүүлсэн байна.
2006 он: ШУТИС-ийн Ректорын тушаалаар Орос, монгол судлалын багаас салбарласан Монгол судлалын профессорын баг шинээр байгуулагдаж, гадаад хэл сурахын үндсэн дэвсгэр болох төрөлх хэлнийхээ төгс эзэмших, хамгаалах, эх хэл ба бусад хэлний зэрэгцүүлсэн судалгааг өргөжүүлэх, эх хэлээ мартахгүйгээр бусад гадаад хэл сурах ахуй орчны болон ухамсар сэтгэлзүйн үндсийг бүрдүүлэхэд оюутнуудыг сургаж эхэлсэн.

2007 он: ШУТИС-ийн Ректорын 286 тоот тушаалаар Гадаад хэлний сургуулийн нэрийг Хэлний боловсрол сургууль болгосон ба “Гадаад хэлний орчуулга” мэргэжлийн сургалтын төлөвлөгөөг шинэчилж “Техникийн мэргэжлийн орчуулга” мэргэжлээр шинээр оюутан элсүүлэх зөвшөөрлийг авлаа. Сургуулийн дэргэд ШУТИС-ийн багш нарын гадаад хэлний мэдлэгийг дээшллүүлэх, гадаадын их, дээд сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудын хэлний бэлтгэлийг хангах, глобал боловсролыг дэмжих зорилгготойгоор Гадаад хэлний сургалт, судалгааны төв байгуулагдав.

2008 он: iBT TOEFL-ийн шалгалт авах 12 компьютертэй, албан ёсны эрх бүхий хоёр лабораторитой төвийг байгуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

2009 он: Техникийн мэргэжлийн орчуулга мэргэжлээр хятад хэлний ангийг нээв.

http://www.fls.edu.mn

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Apr.27.10 12:52 am 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Jan.06.09 7:56 pm
Posts: 15642
Location: •Модон Рикиши дэвжээ
Геологи,Газрын тосны сургууль

1960 Геологийн салбар анх МУИС-ийн газарзүйн 3-р ангиас 13 оюутанг шилжүүлэн авч Геологийн 3-р анги бүрэлдүүлэн шинээр 39 оюутан элсүүлж 52 оюутантайгаар хичээлээ эхэлсэн.

1961 1-р сард доктор Ж.Дүгэрсүрэн, доктор, профессор Ж.Лхамсүрэн, академич Р.Барсболд, ЗХУ-ын мэргэжилтэн К.М.Малкова, Ю.Ф.Пекун нарын бүрэлдэхүүнтэй геологийн тэнхим байгуулагдав.
1963 Минералоги-петрографийн тэнхим нээгдэв

1967 МУИС Геологи газарзүйн факультет болон өргөжиж 1969 онд ПДС-ийн Геологи уул уурхайн факультет байгуулагдав.
1968 Ашигт малтмал хайгуулын тэнхим байгуулагдав.
1969 Минералогийн музей нээгдэв
1970 ПДС дээр хайгуулын геофизикийн лаборатори байгуулж 1997 оноос геофизикийн сургалт, үйлдвэрлэл, судалгааны төв байгуулагдан ажиллаж ирэв.
1972 ПДС-ийн Геологи – минералогийн тэнхим байгуулагдав. Гидрогеологи– инженер геологийн салбарын суурь тавигдан, 1975 онд гидрогеологийн тэнхим байгуулагдаж, 1996 оноос гидрогеологи, инженер геологи, геоэкологийн салбар болон өргөжив.

1979 Хайгуулын өрөмдлөгийн салбар анги нээн ажиллуулж өрөмдлөгийн кабинет, лаборатори, сургалтын полигон байгуулан мэргэжилтэн бэлтгэж ирэв.

1992 Нефтийн инженерийн тэнхим байгуулагдав

2002 Геологи, газрын тосны сургууль болон өргөжив.

http://www.gs.edu.mn

_________________
Миний шүтээн M®81


Top
   
PostPosted: Jul.07.10 8:28 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Материал Технологийн сургууль гэж хаана байдаг юм бол?

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Jul.18.10 9:03 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн
User avatar

Joined: Feb.14.07 4:00 pm
Posts: 325
nazist_bilguun wrote:
Материал Технологийн сургууль гэж хаана байдаг юм бол?

SHUTIS iin 1-r bairand :wink:


Top
   
PostPosted: Jul.23.10 11:04 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Jan.06.10 9:11 pm
Posts: 897
Location: La vita è bella
todruulwal 4 dawhart ni

_________________
♫ Westlife ♫


Top
   
PostPosted: May.27.11 10:53 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.08 4:25 pm
Posts: 5083
.

_________________
[ d e a c t i v a t e d ]


Last edited by EISLEY on May.28.11 4:33 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.27.11 11:00 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.09 5:02 pm
Posts: 6253
Location: Here
Тийм анги байхгүй дүү минь :mrgreen:

_________________
whatamisupposedtoputhere


Top
   
PostPosted: May.28.11 4:05 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.24.08 4:25 pm
Posts: 5083
:haha:
заза анагаах л орохооос доо тэгүүл

_________________
[ d e a c t i v a t e d ]


Top
   
PostPosted: May.28.11 4:19 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
цаашаа бусад салбар нь яачваа...

_________________
:whip:


Top
   
PostPosted: May.30.11 7:57 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
БИАС барилгын коллтежийг өөртөө нэгтгэсэн нь ШУТИС ын түүхэнд хар толбо болж үлдэндэ :m1:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 12 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited