#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.16.18 7:03 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 
Author Message
PostPosted: Apr.22.10 1:29 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Dec.19.09 1:12 pm
Posts: 44
Location: Сандал дээр
За ингээд МУИС-н салбар сургуулиудын мэдээллийг эндээс уншаарай

Image


Товч түүх



Монгол улсын их сургууль нь манай улсын ууган их сургууль мөн. 1942 онд дээд мэргэжил олгох сургалт явуулах гурван факультеттай нээгдсэн МУИС манай орны дээд боловсролын тогтолцоо бүрэлдэн бий болох эх суурь нь болсон юм. 1958 онд Мал эмнэлэгийн факультет, 1961 онд Анагаах ухааны факультет тус сургуулиас салбарлан бие даасан дээд сургууль болон гарсан бөгөөд одоогийн Шинжлэх ухаан, технологийн их сургууль 1969 онд, Хүмүүнлэгийн их сургууль 1979 онд МУИС-ийн бүрэлдэхүүнд байгуулагдсан билээ.

МУИС байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол орны байгалийн нөөц, баялагийг судлах эрдэм шинжилгээний ажил явуулж, хоёр жилийн дараа эрдэм шинжилгээни йхурал зохион байгуулж, 1946 онд “Эрдэм шинжилгээний бичиг” –ийн анхны дугаарыг хэвлэн гаргажээ. Ийнхүү МУИС манай улсад орчин үеийн шинжлэх ухааны судалгааг бий болгон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

МУИС өнгөрсөн хугацаанд төр засаг, үйлдвэрлэл, үйлчилгээ, нийгмийн салбарт ажиллах дээд мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэж, боловсрол, шинжлэх ухааны ололтод чухал хувь нэмэр оруулжээ. МУИС-ийн төгсөгчид манай орны соёл, боловсрол, шинжлэх ухаан, нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр байна.

Өнгөрсөн арван таван жил МУИС-ийн хувьд асар их өөрчлөлтийн үе байлаа. 1990 оноос Монгол улс ардчилал, зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжин нийгмийн бүх салбарт өөрчлөлт шинэчлэлт хийгдэж байгаа билээ. Боловсролын байгууллагуудын бүтэц, санхүүжилт, удирдлагад шинэчлэлт хийгдсээр байна. Дээд боловсролын салбарт зарцуулах улсын төсвийн санхүүжилт багассанаас засгийн газрын татаасаар санхүүждэг байсан төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагуудын хувьд оюутны сургалтын төлбөр орлогын гол эх үүсвэр болов. МУИС-ийн бие даасан байдал нэмэгдэхийн хэрээр эдийн засгийн шинэ нөхцөл, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч, нийгмийн шинэ тэмүүлэлд нийцүүлэн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрөө өөрчлөн сайжруулж байна.

XXI зуунд МУИС нь байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт судалгаа хийдэг томоохон төв, чанартай сургалт явуулдаг их сургууль хэвээр байж, уламжлал, үнэт зүйлсээ дээдлэн хадгалахын зэрэгцээ шинэчлэгч, суралцагч хамт олон байхыг эрмэлзэж байна.

Ололт амжилтын зэрэгцээ их сургуулийн үйл ажиллагаанд шийдвэрлэх олон асуудал тулгарч байна. Сургалтын хөтөлбөрүүдийг оновчтой байлгах үүднээс байнга шинэчилж байх хэрэгтэй болов. Сургалт, эрдэм шинжилгээний тоног төхөөрөмж шаардлага хангахгүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн үеийн техник хэрэгсэлтэй эсэхээс их сургуулийн өрсөлдөх чадвар их хамаарна. Их сургуулийн барилга, лабораториудыг засч шинэчлэх шаардлагатай байна. Их сургуулийн номын санд үнэ цэнэтэй ном цөөнгүй байдаг боловч хамгийн сүүлийн үеийн ном, сэтгүүл, электрон мэдээллийг хангалттай тоогоор захиалан авахад санхүүгийн хүндрэл гарсаар байна.

МУИС нь нийслэл Улаанбаатар хотод 12 сургууль, факультеттайгаас гадна Орхон, Завхан аймагт салбар сургуультай. Нийслэл дэх МУИС-ийн хамт олон ойролцоогоор 10600 оюутан, 1600 магистр, докторын суралцагч, мөн 630 эрдэмтэн багш, 420 үйлчилгээний ажилтан нараас бүрдэж байна.


хаяг: Монгол Улсын Их Сургууль. Их Сургуулийн гудамж - 1, Бага тойруу, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар
энд дарж байрлалыг үзнэ үү

_________________
энэ бичлэг яагаад цөөрчөө вэ?


Top
   
PostPosted: Apr.22.10 1:55 am 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Dec.19.09 1:12 pm
Posts: 44
Location: Сандал дээр
Image
Эдийн засгийн сургууль
Image

_________________
энэ бичлэг яагаад цөөрчөө вэ?


Top
   
PostPosted: Apr.23.10 4:09 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Эдийн засгийн сургуулийн товч түүх


МУИС-ийн Эдийн засгийн сургууль нь эдийн засаг, удирдахуйн ухаанаар мэргэшсэн олон мянган боловсон хүчин, эрдэмтэн, судлаачид, улс төр, нийгмийн зүтгэлтнүүдийг төрүүлэн гаргасан эрдмийн их уурхай, Монгол Улсын эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний түшиц газар билээ. 1940-өөд оны дунд үеэс Монгол Улсад нийгмийн амьдралын олон салаа салбаруудын хоорондын уялдаа шүтэлцээг ухамсартайгаар зохицуулж, шинжлэх ухааны үндэстэй удирдан залах хэрэгцээ үүсч, үүнийг хэрэгжүүлэх боловсон хүчин шаардлагатай болсон юм. Энэхүү хэрэгцээний улмаас 1947 оны 10 дугаар сард УИС-ийн бүрэлдэхүүнд эдийн засаг, түүхийн ангиуд бүхий Нийгмийн ухааны хүрээлэнг нээсний дотор 80 орчим оюутантай улс төр эдийн засгийн хоёр анги байв.

Үүгээр өнөөгийн Эдийн Засгийн Сургуулийн үндэс суурь тавигдсан бөгөөд 1946-1952 онуудад эдийн засгийн мэргэжилтэнг ерөнхий чиглэлээр, аль ч салбарт ажиллаж чадахуйцаар бэлтгэж байгаад улс орны хөгжлийн хэрэгцээнээс үүдэн эдийн засгийн тодорхой мэргэжлээр 1955 оноос анги нээсэн байна.

Улмаар Улс төрийн эдийн засгийн тэнхим, Ардын аж ахуйн тэнхим ба Бүртгэл санхүүгийн тэнхим бүхий Эдийн засгийн факультет 1958 онд байгуулагдаж анхны деканаар нь Д.Загасбалдан ажиллаж байв. Харин 1959 оны сүүлчээр Намын дээд сургуулийг татан буулгаж оронд нь Эдийн засгийн факультетийг УИС-иас өрх тусгаарлуулан Д.Сүхбаатарын нэрэмжит Эдийн засгийн дээд сургууль болгон зохион байгуулсан юм. Шинэ дээд сургуулийн анхны захирлаар тухайн үед Ерөнхий Сайдын нэгдүгээр орлогч байсан Ч.Сүрэнжав ажиллаж байв. Сургууль маань өргөжин тэлж 1959 онд Худалдааны эдийн засаг, 1960 онд Статистик, Нягтлан бодох бүртгэл, Банкны ангиудыг тус тус нээжээ. 1967 онд бүтцийн өөрчлөлт хийн хуучны Салбарын эдийн засгийн тэнхимийг Инженер-эдийн засгийн факультет болгон, харин төлөвлөгөө, санхүү, статистик, банк-зээл, бүртгэл шинжилгээ зэрэг мэргэжлийн ангиудыг өөртөө багтаасан Эдийн засгийн факультетийг байгуулж хоёуланг нь эргүүлээд МУИС -д нэгтгэсэн болохыг түүхийн баримтуудаас харж болно.

Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн өнгөрсөн 15 жилд сургуулийн маань бүтэц, зохион байгуулалт, сургалтын агуулга, хэлбэр эрс шинэчлэгдэн, 1991 оноос Эдийн засгийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн, 1996 онд Эдийн засгийн сургууль хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Улмаар менежмент, маркетинг, олон улсын худалдаа, мэдээлэл зүй, хүн ам зүй, татвар, даатгал, эдийн засгийн онол, олон улсын эдийн засаг зэрэг шинэ шинэ мэргэжлээр сургалт явуулах болов.

Манай сургуульд Монгол Улсын олон тэргүүний эдийн засагч, судлаачид ажиллаж байсан. Тухайлбал, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн гишүүн академич Ч.Сэрээтэр, академич, шинжлэх ухааны доктор Т.Дорж, Монгол Улсын төр засгийн нэрт зүтгэлтэн асан Ж.Батмөнх зэрэг хүмүүс захирлаар, Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Жасрай багшаар ажиллаж байсан нь зүй ёсоор бидний бахархал болж байдаг.

Өнөөдөр тус сургуульд нийт 150 гаруй багш, ажилчид ажиллаж байгаагийн дотор Монгол улсын гавъяат цолтон дөрөв, ШУА-ийн жинхэнэ гишүүн хоёр, эдийн засгийн шинжлэх ухааны доктор зургаа, эдийн засгийн ухааны боловсролын доктор хорин долоо ажиллаж байгаа ба сүүлийн жилүүдэд АНУ , Япон, Их Британи, Нидерланд, Австрали болон бусад өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалсан шинэ залуу багш нараар сургуулийн маань хүний нөөц улам бэхжиж байна.

Эдийн засгийн сургуулийн хамт олон төрөлх сургуулиа зах зээлийн эрэлт шаардлагад нийцсэн өндөр мэдлэг боловсрол бүхий тэргүүний мэргэжилтэн бэлтгэдэг, онол практикийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд жинтэй хувь нэмэр оруулдаг, олон улсын жишигт хүрсэн шилдэг тэргүүний сургууль болгохын төлөө чармайн ажиллацгааж байна.


БАКАЛАВРЫН СУРГАЛТ


МУИС-ийн ЭЗС-ийн бакалаврын сургалтын үйл явц жил бүрийн 9 дүгээр сарын 1-нд эхэлж 6-7 дугаар сард дуусгавар болдог. Хичээлийн жил нь хоёр улирлаас бүрдэх ба тус бүр 16-17 долоо хоног үргэлжилдэг.

ЭЗС эдийн засгийн чиглэлээр:

* эдийн засгийн онол,
* олон улсын эдийн засаг,
* эдийн засаг - статистик,
* хүн ам зүй,

бизнесийн удирдлагын чиглэлээр:

* нягтлан бодох бүртгэл,
* татварын нягтлан бодох бүртгэл,
* банкны менежмент,
* санхүүгийн менежмент,
* санхүү эдийн засаг,
* даатгалын менежмент,
* санхүү-мэдээлэл зүй,
* олон улсын худалдаа,
* маркетинг,
* менежмент

гэсэн мэргэжлээр сургалтуудыг тэнхим, төвүүдээрээ дамжуулан зохион байгуулдаг бөгөөд өдөр, орой, эчнээ хэлбэрээр явуулдаг. Өнөөдөр тус сургуульд нийт 1562 оюутан суралцаж байна.

Дээрх хөтөлбөрүүдээс гадна ЭЗС нь дотоод, гадаадын их дээд сургууль, боловсролын байгууллагуудтай хамтран нэлээд хэдэн хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай. Өнгөрсөн жилүүдэд БНХАУ-ын Хэбэй мужийн Хөдөө аж ахуйн их сургуультай хамтран Олон улсын худалдааны бакалавр, магистрын шатны хөтөлбөрийг, Австрали улсын Ла Тробийн их сургуультай хамтран Бизнесийн удирдлагын магистрын хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, нийт 100 гаруй мэргэжилтэнг бэлтгэн гаргасан.

Мөн Их Британийн “NCC боловсрол” байгууллагатай хамтран бизнесийн удирдлагын олон улсын бэлтгэл хөтөлбөр, дипломын болон бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд хоёр хичээлийн жилийг үдэж байна.

ЭЗС-д элссэн оюутан МУИС-ийн Бакалаврын сургалтын журмаар тодорхойлогдсон суурь болон мэргэжлийн хичээлүүдийг сонгон суралцах хичээлүүдийн хамт амжилттай үзэж, харъяалагдах тэнхимийн сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан дадлагын ажлыг мэргэжлийн байгууллага дээр гүйцэтгэн, төгсөлтийн шалгалтыг (суралцах хугацааных нь голч дүн 80 хүрсэн оюутан төгсөлтийн ажил хийх эрхтэй) амжилттай өгч, нийт 120-128 кредит цуглуулсны эцэст бакалаврын диплом гардан авдаг





Top
   
PostPosted: Apr.23.10 4:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Image

Мэдээлэл технологийн сургууль

БАКАЛАВРЫН СУРГАЛТ


Манай сургууль
* Электроникийн инженер (Электроник, автоматик)
* Мэдээллийн технологийн инженер (Компьютерийн програм хангамж)
* Компьютерын сүлжээний инженер (Компьютерийн техник хангамж, сүлжээ)
* Компьютерын инженер (Компьютерийн техник хангамж)
* Мультмедиа, график дизайн (Компьютерийн график дизайн)
* Холбооны инженер (Мультимедиа холбооны технологи)
мэргэжлээр дөрвөн жилийн сургалт явуулж бакалаврын зэрэг олгодог. Мөн мэдээллийн технологи, электроникийн чиглэлээр магистр, докторын сургалт явуулж байна.

ЭЛЕКТРОНИКИЙН ИНЖЕНЕР (D521300)
* Ахуйн автоматжуулалт, дохиолол хамгаалалт
* Үйлдвэрлэлийн автоматжуулалт, эрчим хүч
* Харилцаа холбоо, төхөөрөмжийн интерфэйс
* Pобот техник зохион бүтээх
* Сүлжээний орчинд ажиллах
чадварлаг инженер болно. Байгууллагын техник хангамж, програм хангамжийн шийдлүүдийг бүрэн хариуцаж бүх төрлийн автомат системийг зохион бүтээх чадварлаг инженер юм.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ИНЖЕНЕР (D480200)
* Компьютерийн програм хангамж зохиох
* Мэдээллийн системийн боловсруулалт
* Интернэт худалдааны програм зохиох
* Програм хангамжийн менежмент
* Вэб сайт урлан бүтээх
чиглэлээр ажиллах мэргэжилтэн болно. Төрөл бүрийн програм хангамжийг зохиох, програм хангамжийн төсөл боловсруулах чадвартай, интернэт технологийг сайн эзэмшсэн инженер болно.

КОМПЬЮТЕРИЙН СҮЛЖЭЭНИЙ ИНЖЕНЕР (D480300)
* Cүлжээний төлөвлөлт, зохиомж
* Сүлжээний програм хангамж
* Төрөл бүрийн серверийн систем удирдлага
* Вэб сайт урлан бүтээх
* Утасгүй холбоо, хиймэл дагуулын сүлжээ
* Үүрэн телефоны мэдлэгтэй
чадварлаг инженер юм. Компьютерийн сүлжээний талаар нарийн мэдлэгтэй болдог учир улс, хот, байгууллагын сүлжээний асуудлыг бүх түвшинд шийдэж чадахуйц мэргэжилтэй болдог.

КОМПЬЮТЕРИЙН ИНЖЕНЕР (D480100)
* Компьютерийн систем мэддэг
* Сүлжээний зохион байгуулалт хийдэг
* Микропроцессор, интерфэйсийн төхөөрөмж зохион бүтээх
* Вэб сайт урлан бүтээх
мэргэжилтэн болно. Компьютерийн сүлжээ, програм хангамж, интернэт орчны талаар мэдлэгтэй болж төгсдөг учир нийгэмд ямар ч чиглэлээр хөрвөн ажиллах боломжтой.

МУЛЬТИМЕДИА, ГРАФИК ДИЗАЙН (D480600)
* Компьютерийн график дизайн
* Компьютерийн график анимэшин хөдөлгөөн
* Дүрслэх урлаг, уран зургийн сэтгэмж
* Компьютерийн програм хангамж зохиох
* Дуу авиа, мультмедиа
* Вэб сайт урлан бүтээх
чадварлаг инженер юм. Компьютерийн график дизайн, мультмедиа талаар нарийн мэдлэгтэй болдог учир орчин үеийн техник, технологийг ашиглан хөдөлгөөнт дүрс, дуу авиа, дүрслэх урлагийн ур чадвар шаардсан ажлыг хийх мэргэжилтэн болно. Тус мэргэжлээр телевиз, дуу хөгжмийн студид ажиллах чадвартай мэргэжилтэн болох боломжтой.

ХОЛБООНЫ ИНЖЕНЕР (D480700)
* Радио холбоо, телехолбоо, утасгүй холбоо
* Мультимедиа холбоо, хиймэл дагуулын сүлжээ
* Үүрэн холбооны технологи
* Гар утасны програмчлал
* Сүлжээний төлөвлөлт, зохиомж
* Төрөл бүрийн серверийн систем

удирдлагын мэдлэгтэй чадварлаг инженер болно. Мультимедиа холбооны талаар нарийн мэдлэгтэй болдог учир улс, хот, байгууллагын радио холбоо, үүрэн холбооны асуудлыг бүх түвшинд шийдэж чадахуйц мэргэжилтэй болдог.


Top
   
PostPosted: Apr.23.10 6:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Image

МУИС-ийн хэл, нийгмийн ухааны факультетын бүрэлдэхүүнд Төр, эрхийн тэнхимийг 1960 онд байгуулж, хоёр багш, 35 оюутантай сургалт, эрдэм шинжилгээний ажлаа анх эхэлжээ. Д.Лувсаншарав, Д.Сангиданзан, С.Аварзэд, Э.Авирмэд, Г.Совд, Л.Юндэндорж нар анхлан багшилж энэ сургуулийн тулгын чулууг тавилцсан байна. Мөн энэ үед ОХУ-ын К.Ф.Шеремет, А.Сенчик, М.И.Кукушкин, Т.Н.Молчанова, В.Комиссаров зэрэг эрдэмтэд урилгаар ирж ажиллаж, тус сургуулийн цаашдын хөгжилд чухал хувь нэмэр оруулсан юм.

1970-аад оны сүүлчээс “Төр, эрхийн тэнхим” өргөжиж, “Салбар эрх зүйн тэнхим”-ийг бие даалган байгуулж, тэнхимийн эрхлэгчээр доктор (Ph.D) Б.Чимид ажиллаж байв. Ийнхүү хоёр тэнхим хорь шахам багштайгаар хууль зүйн сургалт, судалгааг эрхэлсээр, 1990-д онтой золгосон байна.

1994 онд Монгол улсын Засгийн газрын 46 дугаар тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнд Хууль Зүйн Сургуулийг байгуулсан нь тус сургуулийн хөгжилд чухал түлхэц болов.
Өдгөө тус сургууль Монгол улсын хууль зүйн дээд боловсрол, эрх зүйн шинжлэх ухааны үндэс суурийг тавьсан хамгийн том төв болж өргөжив. Энэ хугацаанд тус сургууль шинжлэх ухааны доктор 10, боловсролын доктор 20, магистр 100 гаруй , бакалавр 3400 гаруйг тус тус бэлтгэн гаргажээ.

Манай улсын шүүгч, прокурор, өмгөөлөгч, төр, захиргааны байгууллагад ажиллаж буй хуульчдын дийлэнх олонхи нь тус сургуулийг төгсөгчид юм. Монгол улсын Дээд Шүүхийн шүүгчид, Үндсэн хуулийн Цэцийн гишүүд мөн төв, орон нутгийн хууль сахиулах байгууллагын олонхийг манай сургууль төгсөгчид удирдаж байна. Бизнесийн салбарт үр бүтээлтэй ажиллаж буй олон зуун хүмүүс тус сургуульд хууль зүйн дээд боловсрол эзэмшжээ.

Тус сургуулийг төгсөгчид болон ажиллагсдаас 20 гаруй Монгол улсын гавьяат хуульчид төрөн гарсан юм.

Монгол улсад эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэхэд тус сургуулийн эрдэмтэд, профессор багш нар, төгсөгчид тодорхой хувь нэмэр оруулж байна.

Хууль Зүйн Сургууль өдгөө 56 профессор багштай, 1300 гаруй оюутантай сургалт, эрдэм шинжилгээний ажлыг эрхлэн явуулж байна.


БАКАЛАВРЫН СУРГАЛТ


Дипломын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө 90, бакалаврын зэрэг олгох сургалтын төлөвлөгөө нь 128-аас доошгүй кредитээр хэмжигдэх агуулга бүхий онолын болон дадлагын хичээлүүдээс тогтоно.

Сургалтын төлөвлөгөөний эх загварыг Бакалаврын сургалтын албанаас гарган мөрдүүлнэ.

Сургалтын төлөвлөгөө, сургалтын төлөвлөгөөнд орсон хичээлийн стандартыг факультетийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлэн, сургалтын албаар баталгаажуулсан байна.

Сургалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах асуудлыг факультетийн хичээлийн эрхлэгч санаачлан факультетийн Эрдмийн зөвлөлд тавих ба энэ саналыг сайшаасан дүгнэлт гарсныг үндэслэн Бакалаврын сургалтын алба шийдвэрлэнэ.

Үндсэн сургалтын төлөвлөгөөнд МУИС-ийн хэмжээнд үзэх ерөнхий эрдмийн мэргэжлийн суурь / maior /. Мэргэшүүлэх болон сонгон суралцах хичээлүүд орно.

МУИС-ийн хэмжээгээр үзэх ерөнхий эрдмийн заавал болон хагас сонголтоор үзэх хичээлийн нийт кредит 20 байна. Эдгээр хичээлийн стандартыг Бакалаврын сургалтын албанаас хариуцан боловсруулах ба хичээлийг хариуцан заах факультет сургуулийн Эрдмийн зөвлөл ба Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна. Эдгээр ерөнхий эрдмийн хичээлүүд мэргэжлийн чиглэлд багтаж буй бол мэргэжлийн бус ангиудад заах төвшинээс өөр стандартаар заах асуудлыг хичээлийн эрхлэгч хариуцна. Энэ хичээлүүдийн оронд оюутны сонгон авах хичээлүүдийг оруулна.

Мэргэжлийн салбарын заавал үзэх суурь хичээл / maior/ -ийн кредит 60-80 байна. Эдгээр болон мэргэшүүлэх хичээлийн жагсаалтыг гаргаж, стандартыг боловсруулах асуудлыг факультет / сургуулийн хичээлийн эрхлэгч хариуцна/.

Мэргэшүүлэх хичээлд тухайн факультет/ сургууль дээр хийгдэж буй эрдэм шинжилгээний ажил болон нарийн мэргэжилтэй холбоотой хичээлийг оруулна.

Сонгох хичээл нь /njnor/ тухайн хичээлийг гүнзгийрүүлэх чиглэлээр мэргэшүүлэх хичээлүүдээс сонгох, тухайн салбарын бусад мэргэжлийн хичээлүүдээс сонгох болон өөр салбараас сонгох гэсэн хэлбэртэй байна. Аль салбараас хичээл сонгохыг факультет/ сургуулийн хичээл эрхлэгч тогтооно.

1 ба 2-р ангийн оюутны сургалтын төлөвлөгөө нь жилд дунджаар 32 кредит бүхий ихэвчлэн заавал үзэх ерөнхий эрдмийн хичээл болоод мэргэжлийн суурь хичээлүүдийг үзэхээр зохиогдсон байна.

3 ба 4-р ангийн сургалтын төлөвлөгөө нь голчлон мэргэжлийн суурь болон сонгон судлах хичээлүүд үзэхээр байх ба оюутан сонгон хувийн төлөвлөгөөгөөр суралцахаар уян хатан зохиогдсон байна.

Факультетийн хичээлийн эрхлэгч хариуцан хичээл бүр дээр өгөгдсөн загварын дагуу агуулга явц, үнэлгээний стандартуудыг агуулсан хичээлийн тодорхойлолтыг гаргана.

Сургалтын төлөвлөгөө, хичээлүүдийн товч тодорхойлолтуудыг агуулсан каталогийг сургалтын албанаас эрхлэн хичээлийн жилийн эхэнд хэвлүүлнэ.


Top
   
PostPosted: Apr.23.10 6:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Image
Монгол Хэл Соёлын Сургууль

Товч танилцуулга



Тус сургууль нь

• Багш нарын факультет (1942-1945)

• Хэл бичиг, Утга зохиолын факультет (1945-1991)

• Монгол Судлалын Хүрээлэн (1991-1996)

• Монгол Судлалын Дээд Сургууль (1996-1998)

• Монгол Судлалын Сургууль (1998-2000)

• Монгол Хэл, Соёлын Сургууль (2001 оноос)

гэсэн нэрээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ.



МУИС-д хэл бичиг, утга зохиолын ангийг нээн хичээллүүлсэн цагаас Монгол хэл, Соёлын Сургууль болон өргөжих хүртэл 10 гаруй мэргэжлээр 3230-аад оюутан залуус суралцаж төгссөний дотор Хөдөлмөрийн баатар 2, Монгол улсын төрийн шагналтан 20, ШУА-ийн жинхэнэ гишүүн 4, Ардын цолтон 7, Гавъяат цолтон 43, Шинжлэх ухааны доктор 36, Боловсролын доктор 138 төрөн гарчээ. Манай сургуульд академич Б.Ренчин, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, П.Хорлоо, төрийн шагналт Х.Нямбуу, Монгол улсын ардын багш Д.Чойжилсүрэн, гавъяат багш Х.Далхжав, Чой.Лувсанжав, соёлын гавъяат зүтгэлтэн Ж.Бадраа, профессор Ц.Дорж, Л.Дэндэв, Я.Шаарийбуу, Х.Гаадан, Ш.Гаадамба, Т.Дүгэрсүрэн, Ц.Цэдэндамба, Ж.Барайшир, Г.Бадан, Л.Мишиг, С.Лувсанвандан, С.Цоодол, Ж.Лувсандорж, Б.Бор зэрэг манай ахмад үеийн шилдэг эрдэмтэн мэргэд ажиллаж байлаа.



Эдүгээ Монгол хэл, Соёлын сургууль 80 орчим багш, ажилтантайгаар сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Багш нарын 70 гаруй хувь нь эрдмийн цол зэрэгтэй бөгөөд хөдөлмөрийн баатар, гавъяат багш Т.Дашцэдэн, Шинжлэх ухааны гавъяат ажилтан, академич Д.Төмөртогоо төрийн шагналт Ц.Шагдарсүрэн, гавъяат багш С.Мөөмөө, Ц.Сүхбаатар, төрийн шагналт, гавъяат багш Ш.Чоймаа, шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн С.Дулам, соёлын гавъяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, ШУ-ы доктор, профессор М.Базаррагчаа, Д.Бадамдорж, Ю.Мөнх-Амгалан, Г.Гантогтох, Ч.Билигсайхан, Д.Галбаатар, доктор, профессор Ж.Баянсан, Ж.Төмөрбаатар, Л.Чулуунбаатар, Н.Балжинням нар шавь нарынхаа хамт ажиллаж байна.


Top
   
PostPosted: Apr.26.10 4:10 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Image
Математик Компьютерийн Сургууль


Үүсэл хөгжил



МУИС-ийн анхны гурван факультетийн нэг болох Багш нарын факультет нь зөвхөн тоо-физикийн салбартай байсан болохоор Математик Компьютерийн Сургууль (МКС)-ийн үндэс анх 1942 онд тавигдсан гэж үзэж болно.

Математикийн салбар нь 1942-1957 онд Багш нарын факультет, 1957-1962 онд Байгалийн ухааны факультет, 1962-1991 онд Физик-математикийн факультетэд харъяалагдаж байсан ба 1991 оноос тус салбар нь өргөжин бие даасан Математикийн факультет, улмаар 1997 оноос Математик Компьютерийн Сургууль болсон түүхтэй.

1946 оноос эхлэн нийт 61 удаагийн төгсөлтөөр 2600 орчим дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Тус салбар нь Монгол улсад математик сэтгэлгээ, математикийн шинжлэх ухаан, сургалтын үндэсний арга технологийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. МКС нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахуйц өндөр мэдлэг, практик дадлагатай бакалавр, магистр, докторын зэрэгтэй мэргэжилтнүүдийг бэлтгэдэг бөгөөд эдүгээ математик (онол), математик-мэдээлэл зүйн багш, хэрэглээний математик, хэрэглээний статистик, програм хангамж , эдийн засгийн математик загварчлал, мэдээллийн системийн инженер, мэдээллийн системийн удирдлага гэсэн 8 салбарт нийт 900 гаруй оюутан суралцаж байна.

Мэргэжлийн 8 тэнхим, 50 гаруй багш нар сургалтыг хариуцан явуулдаг бөгөөд нийт багш нарын 50 хувь нь эрдмийн зэрэг цолтой. Орчин үеийн алгебр, функциональ анализ, тооцон бодох математикийн чиглэлээр монголын тэргүүлэх эрдэмтэд болох Монгол Улсын гавъят багш, ШУ-ны доктор, профессор , академич А.Мекей, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Л.Өвгөн, Монгол Улсын гавъяат багш, доктор, профессор Ц.Дашдорж, доктор, профессор Ц.Лхамсүрэн, ШУ-ны доктор, профессор, академич Т.Жанлав, Монгол улсын гавъяат багш У.Доёд нарын эрдэмтэн багш нар тус сургуульд ажиллаж, өөрсдийн шавь сургуулийг амжилттай хөгжүүлж байна.

Тус сургуулийн дэргэдэх Математикийн хүрээлэнд цагирагийн онол, дискрет математик ба логик, магадлалын онол, математик статистик, функциональ анализ, тооцон бодох математик, оптимизаци гэсэн чиглэлүүдээр улсын төсөвт эрдэм шинжилгээний төслийн ажил гүйцэтгэдэг бөгөөд үүнд нийт багш нарын 50 хувь нь хамрагдан ажиллаж байна. Дээр дурдсан чиглэлүүдээр мэргэжлийн семинар, математикийн их семинарыг тогтмол явуулдаг. Математикийн ухаанаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлтэй.

МКС нь МУИС-ийн байгалийн ухааны бүх салбар, нийгмийн ухааны зарим ангиудын математик сургалтыг хариуцан явуулдаг. Манай багш нар математикчдын залуу халааг бэлтгэх, улсын математикийн ба мэдээлэл зүйн олимпиадыг зохион явуулах, олон улсын математикийн олимпиадад сурагчдыг бэлтгэн оролцуулж амжилт үзүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Тус сургууль Нэгдсэн Үндэстний Их Сургуулийн Макао дахь Олон Улсын Програм Хангамжийн Технологийн хүрээлэн, ОХУ-ын Дубна дахь Цөмийн Шинжилгээний Нэгдсэн Институт, Москвагийн улсын их сургууль, Эрхүүгийн их сургууль, Улаан-Үдийн их сургууль, Германы Гумбольтдын их сургууль, Кемнитцийн их сургууль, Японы Токиогийн их сургууль, Ивате их сургууль, Францын Тулузын их сургууль зэрэг 10 гаруй их сургуулиудтай эрдэм шинжилгээний хурал семинар, сургалт зохион явуулах, багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн ном сэтгүүл солилцох зэргээр хамтран ажилладаг. Өдгөө тус сургуулийн 10 гаруй багш өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд алгебр, магадлалын онол, геометр, тооцон бодох математик, програм хангамжийн чиглэлээр магистрантур, докторантурт суралцаж байна.



Дипломын болон бакалаврын зэргийн сургалт



Элсэлт
1. Элсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг МУИС-д элсүүлнэ. Элсэлтийн шалгалт нь элсэхийг хүсэгчдийн мэдлэг, суралцах чадвар, авъяасыг тодорхойлон сургуулийн хүчин чадалд зохицсон хяналтын тоонд багтаан шалгаруулах зорилготой. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна.
2. МУИС-ийн бүрэлдэхүүний нэгжид оюутнаар элсүүлэх шийдвэрийг МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Энэ тушаал гарсны дараа оюутны үнэмлэх, сурлагын дэвтэр
олгоно.
3. Оюутан нь авъяас сонирхолдоо нийцсэн мэргэжил, сургуулиа сонгох зэрэг тодорхой шалтгааны улмаас дотоод, гадаадын их дээд сургуулиас болон тус их сургуулийн аль нэг
салбараас нөгөөд шилжин суралцаж болно. Энэ асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар баталсан тусгай журмаар зохицуулна. Өөр сургуулиас оюутан шилжин суралцуулах зөвшөөрлийн гол үндэс нь хоёр сургуулийн багц цагийн харилцан зөвшилцөл байх болно.

Гадаадын иргэдийг элсүүлэх
4. Гадаадын болон харъяалалгүй иргэнийг МУИС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ. Ийм оюутан тодорхой нөхцөл шалтгааны улмаас сургалтыг үргэлжлүүлэх хүсэлт гаргавал нэг улирлаар сунгаж болно.
5. Эдгээр оюутан нь гэрээнд өөрөөр заагаагүй бол МУИС-ийг төгсөхгүй.

Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)
6. Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах деканы тушаалаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно.
7. Биелүүлсэн багц цагийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно.
Үүнд:
• Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 багц цаг биелүүлсэн
• Хоёрдугаар ангийн оюутан 31 - 60 багц цаг биелүүлсэн
• Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 багц цаг биелүүлсэн
•Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш багц цаг биелүүлсэн.
8. Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” деканы тушаал гаргана.

Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах
9. Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган факультетийн сургалтын албаны эрхлэгчийн зөвшөөрөл авч деканы газарт өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг факультетийн декан/захирлын тушаалаар баталгаажуулан, хувийг нь Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн хоёр улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.

Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа
10. Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ.
11. Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.
12. Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.
13. Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн баталж байна.

Суралцах хугацаа
14. Оюутны дипломын зэргээр суралцах ердийн хугацаа 3 жил, бакалаврын зэргээр суралцах ердийн хугацаа 4 жил, дээд хугацаа нь ердийн хугацаанаас 2 жилээр илүү байх ба дараах нөхцөлд үүнээс өөр байж болно.

Бакалавр

15. Чөлөөтэй байсан хугацаа суралцсан хугацаанд тооцогдохгүй.
16. Эхний 5 улирал дараалан бүх хичээлдээ амжилттай дүн үзүүлсэн, 80 -аас дээш голч оноотой оюутан өөрийн хүсэлтээр үлдсэн хугацаанд 1 улирлыг товчлон суралцаж болно.
17. Эхний 5 улирлын голч оноогоор 85-аас дээш үнэлгээтэй суралцсан өдрийн ангийн суралцагч хоёр дахь мэргэжлээр давхар суралцаж болно. Суралцах хугацаа нь энэ журмын 19-р заалтаар зохицуулагдана.

18. Давхар мэргэжлээр суралцагчийг хоёр факультетийн зөвшөөрлийг үндэслэн МУИС-ийн захирлын тушаалаар баталгаажуулна. Давхар мэргэжлийн сургалтын хэлбэрийг (өдөр, орой, эчнээ) нь факультетийн Сургалтын албатай оюутны байгуулах гэрээгээр зохицуулна.


Top
   
PostPosted: Jun.19.10 5:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.18.02 8:15 pm
Posts: 16

Image
Олон Улсын Харилцааны Сургууль

товч түүх



Монгол Улсын Их Сургуулийн (МУИС) Олон Улсын Харилцааны Сургууль (ОУХС) нь 1991 оны 12 дугаар сард МУИС-ийн гадаад хэлний тэнхмүүдийг түшиглэн анх байгуулагдсан.

Монгол улсад ардчилсан үйл явц өрнөж, нээлттэй гадаад бодлого явуулах болсноор олон улсын харилцааны чиглэлээр үндэсний боловсон хүчин дотооддоо бэлтгэх, орчин үеийн түвшинд олон улсын харилцааны талаарх мэдлэг боловсролыг олгох, улам бүр өргөжиж байгаа гадаад харилцааны практик үйл ажиллагааг боловсронгуй болгох шаардлага гарч ирсэн юм.

Олон улсын харилцааны сургалтыг мэргэжлийн зохих түвшинд явуулах, нөгөө талаас олон улсын харилцааны мэргэжилтэн болох хүсэлтэй залуучуудын тоо их байгаа, улс нийгмийн эрэлт хэрэгцээг харгалзан ОУХС нь 1999 онд Гадаад хэл, соёлын сургууль, Олон улсын харилцааны сургууль болон хоёр салж манай сургууль гадаад албаны ажилтан бэлдэх сургалт явуулах болсон билээ.

Тус сургууль 1999 оноос магистрын сургалт явуулж байгаад 2002 о

ноос эхлэн олон улсын харилцаа, олон улсын эдийн засгийн харилцааны мэргэжлээр бакалаврын элсэлт авч эхэлсэн. Олон улсын харилцааны чиглэлээр бие даасан сургууль болсноос хойш 2006 онд бакалаврын анхны төгсөлтөө хийсэн.

Өнгөрсөн хугацаанд Монгол улсын гадаад харилцаа эрхэлсэн төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн улсын болон хувийн хэвшлүүдэд хөдөлмөр эрхлэх шаардлага хангасан нийт 1000 гаруй мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна.

Тус сургууль нь дэлхийн даяаршил, интеграци эрч хүчтэй явагдаж байгаа өнөөгийн нөхцөлд Монгол улсын эрх ашгийг хамгаалж чадах, олон улсын харилцаанд Монгол улсын эзлэх байр суурийг бататгаж олон улсын харилцааны хөгжил, төлөвт зохицсон гадаад бодлого, практик үйл ажиллагаа явуулах чадвартай, эх оронч сэтгэлтэй, дэлхийн аль ч орны их, дээд сургуулиудын боловсролын жишигт нийцэхүйц өргөн мэдлэгтэй, олон улсын харилцааны чиглэлээр нарийн мэргэшсэн боловсон хүчинг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэх ажлыг эрхлэн явуулж байна.

МУИС-ийн ОУХС нь Монгол улс нээлттэй, өргөн хүрээтэй гадаад бодлого явуулах болж гадаад харилцаа урьд өмнө байгаагүйгээр өргөжин тэлэх болсон түүхэн нөхцөлтэй уялдаж нийгмийн цаг үеийн дагуу байгуулагдсан Олон улсын харилцааны анхны сургууль юм.



МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН
БАКАЛАВРЫН СУРГАЛТ


Тус сургуулийн бакалаврын сургалтын журмыг
захирлын 2001 оны 651 тоот тушаалаар баталж,
2005 оны 117 тоот тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулжээ.

Бакалаврын боловсролын зорилго нь бүрэн дунд боловсролтой хүнд сургалт, үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт мэргэжлийн өндөр түвшинд ажиллахад шаардагдах тодорхой шинжлэх ухааны суурь мэдлэг эззэмшүүлж, цаашид өөрийгөө хөгжүүлэх онол-арга зүйн мэдлэг, чадвар, соёл төлөвшүүлэхэд оршино.
Хэрэглэгдэх нэр томъёоны тайлбар:

Дээд боловсролын зэрэг нь кредит цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын гэсэн шатлалтай байна.
Дипломын ба бакалаврын зэрэг. Дээд боловсролын анхан шатны зэрэг юм. Эдгээр шатлалд суралцагчийг оюутан гэнэ.
Кредит цагнь боловсролын агуулгын багтаамжийг жиших нэгж бөгөөд оюутны эзэмшсэн мэдлэг, чадвар, багшийн сургалтын ажлын хэмжээ, сургалтын төлбөрийг тооцох үндсэн хэмжүүр; дээд боловсрол эзэмшүүлэх үйл ажиллагааны төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын харилцааг зохицуулах хэрэгсэл мөн. Кредит цагийг кредит гэж товчлон нэрлэх болно.
Хичээлийн кредит нь хичээлийн агуулгыг харуулах бүхэл тоо байх бөгөөд хэмжээ нь долоо хоногт тухайн хичээлийг судлах цаг, хэлбэрээс хамаарна. Үүнд 16 долоо хоногтой улирлын нэг долоо хоногт суралцахад зориулах дараах багц цаг бүрийг нэг кредит гэж тодорхойлно:

* Лекцийн 1 цаг, оюутны бие даан суралцах 2 цаг;
* Семинарын 2 цаг, бие даах 1 цаг;
* Лабораторийн хичээлийн 3 цаг;

Үйлдвэрлэлийн дадлага, ангийн болон дипломын ажил зэрэг сургалтын бусад хэлбэрээр оюутны сурах үйл ажиллагаанд зарцуулах 48 цагийг 1 кредиттэй жишнэ.
Хичээлийн цаг гэж танхимд хичээллэх 45 минутыг хэлнэ.
Хичээлийн дугаарлал.: МУИС-д заагддаг бүх хичээл нэгдсэн дугаартай. Тэр нь уг шинжлэх ухааны салбарын ерөнхий нэрийн эхний 4 үсэг (англиар) ба 3 оронтой тоо байх бөгөөд эхний орон нь уг хичээлийн түвшинг заана. Үүнд:
001-099 дугаартай хичээлүүд кредит олгохгүй хичээл
100-199 дугаартай хичээлүүд 1-р ангийн түвшинд заагдах хичээлүүд
200-299 дугаартай хичээлүүд 2-р ангийн түвшинд заагдах хичээлүүд
300-399 дугаартай хичээлүүд 3-р ангийн түвшинд заагдах хичээлүүд
400-499 дугаартай хичээлүүд 4-р ангийн түвшинд заагдах хичээлүүд
Заавал үзэх хичээл. Сургалтын төлөвлөгөөнд заавал үзэхээр бичигдсэн хичээл нь МУИС-ийн хэмжээнд үзэх нийтлэг хичээл ба тухайн мэргэжлийн суурь хичээл (major) гэж ангилагдана.МУИС-д суралцаж байгаа оюутан их сургуулийн ерөнхий эрдмийн дараах хичээлүүдийг судалж зохих кредитийг заавал авсан байна. Үүнд: Монголын түүх, философи, эдийн засгийн онолын үндэс, улс төр судлал, гадаад хэл (орос ба англи), компьютерийн үндэс, биеийн тамир. Эдгээр хичээл нь ихэвчлэн хагас сонголттой байна.
Сонгон суралцах хичээл. Хэд хэдэн хичээлээс тодорхой хэмжээний кредит бүхий хичээлийг оюутан өөрөө сонгон суралцах хичээл
Хагас сонголттой хичээл.. Жишээ нь „философи” хичээлийг сонгодог философийн суурин дээр дорнын, өрнийн, орчин үеийн философи гэсэн аль нэг нэмэлт хэсэгтэйгээр үзэх.
Оноо нь тухайн хичээлээр оюутны хийж гүйцэтгэх ёстой болон бие даан суралцах үйл ажиллагааны биелэлт, эзэмшвэл зохих мэдлэг, чадварын түвшинг 100% гэж үзэж түүнтэй харьцуулан үнэлсэн тоо.
Дүн нь оюутны мэдлэг, чадварын түвшинг илэрхийлэх A, B, C, D, F үсгээр тэмдэглэгдэх үнэлгээ юм. Эдгээр үсгэн дүнд 4, 3, 2, 1, 0 гэсэн тоон дүн харгалзуулж болно.
Голч оноо нь оюутны шалгалтанд авсан оноог харгалзах хичээлүүдийн кредитээр жигнэсэн дундаж юм.
Голч дүн нь оюутны эзэмшсэн мэдлэг, чадварын тоо ба чанарын үнэлгээний нэгдэл бөгөөд голч оноонд харгалзах дүн юм.
Улирлын шалгалт. Сургалтын төлөвлөгөөн дэх хичээлийн хөтөлбөрийг оюутан хэрхэн судалж эзэмшсэнийг үнэлэх гол хэлбэр нь улирлын шалгалт байна. Улирлын шалгалтын дүрмийг тусгайлан боловсруулж мөрдөнө.
Төгсөлтийн шалгалт.. Дээд боловсролын агуулгыг дүүргэж буй оюутан нь тухайн мэргэжлийн дээд боловсролыг эзэмшихэд зайлшгүй шаардагдах мэдлэг, чадвар, дадлыг эзэмшсэн түвшинг баталгаажуулах зорилго бүхий төгсөлтийн шалгалтыг заавал өгнө. Төгсөлтийн шалгалтыг зохион байгуулах тухай журмыг тусгайлан гаргасан байдаг.
Декан/захирал. МУИС-ийн факультет ба бүрэлдэхүүний сургуулийг ижил статустай авч үзэж факультет/сургууль, декан/захирал гэж товчлов.
Элсэлт

Элсэлтийн уралдаант шалгалтыг зохих журмын дагуу амжилттай өгч, элсэх болзол хангасан, тухайн жилийн сургалтын болоод бусад үйлчилгээний төлбөрийг төлсөн хүнийг МУИС-д элсүүлэн бүртгэнэ. Элсэгчдээс авах шалгалтын төрөл, дүгнэх аргачлалыг үндсэн мэргэжлийн чиглэлээс хамааруулан тогтоох бөгөөд энэ тухай жил бүр элсэлтийн журамдаа тусган нийтэд зарлаж байна.
Гадаадын иргэдийг элсүүлэх, бүртгэх Гадаадын болон харъяалалгүй иргэнийг МУИС-д элсүүлэн суралцуулах асуудлыг тусгай журмаар зохицуулна. Гадаадын суралцагч нь сургалтанд бүрэн хэмжээгээр оролцож чадахаар монгол хэл эзэмшсэн байвал зохино. Хэрэв монгол хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй бол монгол хэлний бэлтгэл ангид суралцуулна. Гадаадын их, дээд сургуулиудтай байгуулсан хамтын ажиллагааны шугамаар тусгай хичээлүүдийг судлахаар ирсэн оюутнуудыг хугацаа зааж элсүүлнэ.
Сургуульдаа эргэж бүртгүүлэх (анги дэвших)

Дараагийн хичээлийн жилд үргэлжлүүлэн суралцах оюутан зохих журмын дагуу сургуульдаа бүртгүүлсэн байна. Эргэж бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг улирлын эцэст зарлан мэдэгдсэн байх бөгөөд бүртгүүлэхдээ дараа улирлын сургалтын төлбөрийг төлсөн байна. Энэхүү бүртгэлийг үндэслэн гарах декан/захирлын захирамжаар оюутан дараагийн улиралд үргэлжлүүлэн суралцах эрхтэй болно.
Биелүүлсэн кредитийн хэмжээгээр тухайн оюутны суралцаж буй анги тодорхойлогдоно. Үүнд:
Нэгдүгээр ангийн оюутан 0 - 30 кредит биелүүлсэн
Хоёрдугаар ангийн оюутан 31 - 60 кредит биелүүлсэн
Гуравдугаар ангийн оюутан 61 - 90 кредит биелүүлсэн
Дөрөвдүгээр ангийн оюутан 91-ээс дээш кредит биелүүлсэн.
Энэ харгалзлалыг баримтлан хичээлийн жил бүр суралцах оюутныг “анги дэвшүүлэх, үргэлжлүүлэн суралцуулах тухай” деканы захирамж гаргана. .
Чөлөө авах, үргэлжлүүлэн суралцах

Оюутан нь хүндэтгэн үзэх шалтгаанаар 1 сараас дээш хугацаагаар хичээлд сууж чадахгүйд хүрвэл чөлөө авах тухай өргөдөл гарган факультет/сургуулийн хичээлийн эрхлэгчийн зөвшөөрөл авч деканы газарт өгнө. Жилийн чөлөө олгох тухай шийдвэрийг факультет/сургуулийн декан/захирлын захирамжаар баталгаажуулан, хувийг нь Бакалаврын сургалтын албанд ирүүлнэ. Чөлөөг нэг жил буюу үндсэн 2 улирлаар олгох бөгөөд чөлөөг сунгах буюу дахин олгох тухай хүсэлтийг бичгээр гаргасныг үндэслэн үргэлжлүүлэн олгож болох бөгөөд сургуулиас чөлөөтэй байх нийт хугацаа 2 жилээс хэтэрч болохгүй.
Хичээлийн жилийн үргэлжлэх хугацаа

Хичээлийн жил 3 улиралтай байх ба 9-сарын 1-нд эхэлнэ.
Намар, хаврын буюу үндсэн 1, 2-р улиралд оюутан хичээлд заавал суух бөгөөд тус бүр хичээлийн 16 долоо хоног, шалгалтын 3 долоо хоног, амралтын 3-аас доошгүй долоо хоногтой байна.
Зуны буюу нэмэгдэл улирал нь хурдавчилсан болон нөхөн суралцах, үйлдвэрлэлийн болон хээрийн дадлага хийхэд зориулагдах бөгөөд хичээллэх хугацаа нь шалгалт авах хугацааг оролцуулан 8 долоо хоног байна.
Хичээлийн жилийн календарийг урьд жилийн 5-р сард захирлын зөвлөлөөр хэлэлцэн батална.

_________________
би нь л байшдээ


Top
   
PostPosted: Jun.19.10 6:10 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Apr.18.02 8:15 pm
Posts: 16
Image

Химийн Факультет


Товч түүх

1998 оны есдvгээр сард химийн сургалт, эрдэм шинжилгээний ажил хариуцсан нэгжvvдийг нэгдсэн удирдлага, бvтэц, зохион байгуулалттай болгон МУИС-ийн бvрэлдэхvvний нэгж болох Химийн факультет байгуулагдан сургалт, судалгааны ажлаа эхэллээ. Химийн салбар бол МУИС-ийн ууган салбарын нэг юм. 1942 онд МУИС анх байгуулагдсан тэрхvv цагаас эхлэн химийн тэнхим, лабораториуд нь сургалтанд vйлчилж, дунд сургуулийн химийн багш нарыг бэлтгэх, монгол орны эрдсийн баялаг, ус, хөрсний шинжилгээ судалгааны ажил эхэлсэн тvvхтэй. Улмаар 1951 оноос хими-биологийн салбар нээгдэж тэнхим нь ерөнхий ба аналитик хими, органик биохимийн тэнхим болон өргөжсөн байна. 1955 оноос химийн ухаанаар дагнан мэрэгжсэн боловсон хvчнийг бэлтгэж эхэлсэн бөгөөд 1959 онд анхны төгсөлт хийснээс хойш 47 жил болж байна. Энэ хугацаанд химийн шинжлэх ухааны төрөл бvрийн салбараар мэргэшсэн, химийн багш мэргэжлээр 1200 орчим хvн төгсөж, анагаах ухаан, хөдөө аж ахуй, барилга, уул уурхайн салбар нэгжид амжилттай ажиллаж байна.


Органик химийн тэнхим

1951онд МУИС-д хими-биологийн салбар байгууллгадахад химийн тэнхмээс салбарлан Органик-биохимийн тэнхим байгуулагджээ. Органик химийн тэнхим нь 1955 оноос өнөөг хүртэл химич, химийн багш, мэргэжилтэнг химийн бусад тэнхимтэй хамтран бэлтгэж ирсэн бөгөөд органик химийн сургалтыг гүнзгийрүүлэн эх орны нөхөн сэргээгддэг амьтан ургамлын биохими, байгалын нэгдлийн хими, болон органик түүхий эд-нүүрс, хефтийн хими, органик синтезийн судалгаагаар баяжуулан сургалт-эрдэм шинжилгээний ажлыг хослуулан хөгжүүлсээр байна.

Бэлтгэж буй мэргэжлийн чиглэл
Нефть хими
Нүүрсний хими
Байгалийн нэгдлийн хими
Хүнсний хими


Ерөнхий аналитик химийн тэнхим

Монгол Улсын Их сургуультай хамт 1942 онд Химийн тэнхим байгуулагдаж, хүн мал эмнэлэг, малзүйн ангийн оюутнуудад химийн хичээлүүдийг зааж эхэлжээ. Химийн тэнхим, хичээлийн лабораториудыг шинээр байгуулах ажлыг тэр үеийн ОХУ-аас уригдаж ирсэн профессор, эрдэмтэн багш нар гардан хийж, Москвагийн Улсын Их Сургууль сургалтын багаж тоног төхөөрөмжөөр тусалсан түүхтэй.

1950 аад оноос үндэсний мэргэжилтэн багш нар бий болж, 1951 онд багш нарын факультетийн дэргэд хими-биологийн салбар нээгдсэнээр химийн тэнхим нь Ерөнхий, аналитик химийн, Органик -биохимийн гэсэн хоёр тэнхим болон өргөжсөн байна.

Бэлтгэж буй мэргэжил
Химич, химийн багш
Экологийн химич
Хими, байгаль шинэжлэлийн багш

Хими технологийн тэнхим

Хими технологийн тэнхим нт 1997 онд Ерөнхий, аналитик химийн тэнхимээс тусгаарлан бие даасан тэнхим болон байгууллагдсан. Тус тэнхимийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг проф.А.Доржпалам үндэслэсэн бөгөөд 2000-2001 оны хичээлийн жилээс хими технологийн салбарын зохион байгуулалтанд шилжин ажиллаж байна.

Бэлтгэж буй мэргэжил
Хими технологич


_________________
би нь л байшдээ


Top
   
PostPosted: Nov.07.10 8:13 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 2:27 pm
Posts: 1627
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
fizik electronikiin surguuli ????

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
   
PostPosted: Nov.20.10 10:23 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
ФЭС байхгүй байна шд хэхэ уул нь хамгийн гоё сургууль нь гэж боддог ороод алхахад нэг л сайхан

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Nov.27.10 3:52 am 
Offline
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
Зад Сэнхрvvлэгч Гишvvн
User avatar

Joined: Mar.13.10 1:03 am
Posts: 239
Location: somewhere only i know
er n hunii ali sambart sonirholtoigos shaltgalad surguliudin shan muhai hamarah bhda

_________________
Lilo***


Top
   
PostPosted: Nov.27.10 1:00 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
Lilo*** wrote:
er n hunii ali sambart sonirholtoigos shaltgalad surguliudin shan muhai hamarah bhda

+1 (сайн байна уу та...)

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Dec.16.10 9:22 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Jan.26.10 7:52 pm
Posts: 555
Location: Өршөөлгүй өрсөж ал даварсан хүн болгоныг дарааллан амийг нь ав
Image
Image
Image

_________________
R.I.P


Top
   
PostPosted: Dec.25.10 4:52 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
ШУТИС-т одоо сурч байгаа хүн МУИС-т бас давхар суръя гэвэл хэдэн жилээр төгсөх вэ
Ерөнхий эрдмийн хичээлүүдийг нь үзэхгүй хасуулж болно биз дээ?

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Dec.25.10 9:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Sep.30.09 11:08 pm
Posts: 4133
Location: Сар жилүүд улиран өнгөрж Сиймхий тархины чавхдасууд нэг нэгээрээ тасардаг газар...
яаж давхар сурах гээд байна

_________________
www.tesseract-club.blogspot.com/


Top
   
PostPosted: Dec.25.10 10:35 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.11.09 5:21 pm
Posts: 7234
Location: Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг.
Яг одоо ч биш л дээ. эххэ
Ер нь мэдэх санатай л байна

_________________
Нэг л өдрийн наран...


Top
   
PostPosted: Jun.05.11 11:11 pm 
Offline
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
User avatar

Joined: Jun.04.11 12:31 pm
Posts: 277
Location: Харахгүй байгаамуу хажууд чинь л байшд
mm goyo yumaa...

yg odoogiin baidlaar minii muruudul bas zorilgo maani gewel МУИС-ийн ОУХС-д элсэн орж суралцах.

12хон хоногийн дараа ЭЕШ өгнө. амжилт хүсээрэй хүмүүсээ хэхэх

_________________
Одооноос хичээнэ...


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 18 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited