#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 6:18 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 5 posts ] 
Author Message
PostPosted: Jan.19.10 8:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.19.07 5:14 pm
Posts: 3006
Асуулт Самбарын "Оюутан Сурагч" хэсэгт Тавтай Морилно уу!!!


Шинэ гишүүддээ зориулав

Image


New Topic:
Тухайн форумд шинээр сэдэв нээх үед ашиглана. Та шинэ сэдэв нээхийн өмнө тухайн форумын дүрэм журамтай танилцах хэрэгтэй бөгөөд сэдэв давхардуулахгүй байхыг анхаарах нь зүйтэй.

Post Reply:
Та өөрийн хүссэн сэдэвт сэтгэгдлээ бичиж үлдээхийн тулд энэхүү функцыг ашиглана.

Quick Reply:
Энэхүү функцыг сэдэвт түргэн хариу өгөхөд ашиглана.

Top:
Тухайн сэдвийн толгой хэсэг рүү очих

Profile:
Таны сонгосон хэрэглэгчийн мэдээлэл гарч ирэх болно. Хэдэн онд элссэн, хамгийн сүүлд хэзээ асуултад хандсан, хаана ямар бичлэг ихэвчлэн хийдэг гэх мэт.

Pm:
Энэ функцыг ашиглан та хувийн захидал илгээх боломжтой.

Edit:
Хэрэв та өөрийн бичлэгээ дахин засахыг хүсвэл энэ функцыг ашиглана.

Quote:
Хэн нэгэн гишүүн эсвэл та өөрийн бичлэгийг иш татахыг хүсвэл үүнийг ашиглана.

X:
Энэ нь бичлэг устгах товчлуур юм.




Ирээдүйн Форумер бүлгийн үндэслэгч, Ирээдүйн төлөө намын дарга Mr.F-ийн лекцээс орууллаа.

Гишүүдийн гадаад төрх ба стиль имиж
Бидний зочилж буй Асуулт Самбар /цаашид АС/ маань Монголын Онлайн Форумуудын хамгийн их гишүүнтэй хамгийн том форум бил ээ. Энийг уншиж байгаа та ч гэсэн энэхүү “өнөр бүл” ийн гишүүн яах аргагүй мөн. Одоогоор АС маань давхардсан тоогоор 73991 гаруй гишүүнтэй бөгөөд Гишүүн бүр өөр өөрийн онцлог төрхтэй юм. Ингээд Энэхүү Лекцийг маань уншиж байгаа гишүүн танд өөрийн АС дахь имиж бүрдүүлтэнд туслахыг хичээе.

1. Аватар
Аватар. Энэ бол онлайн хэлэлцүүлгийн гишүүдийн өөрсдийгөө илэрхийлэх нэгэн чухал хэрэгсэл /зураг/ юм. Тухайн хүн Аватар дээрээ ямар зураг тавьсан байна түүний бичлэгийг уншиж байгаа хүнд тэр маягаар тусдаг.

Аватараар өөрийгөө илэрхийлэх :
1.Аватар дээрээ өөрийнхөө зургыг тавьсанаар бусад гишүүдийг татаж болно. /мэдээж та царайлаг бол/
2.Аватараараа өөрийн User ID буюу нэрнийхээ утгыг илэрхийлсэн байх.
3.Аватар дээрээ өөрийн шүтдэг хүний зургыг тавьсанаар өөр шигээ тэр хүнийг шүтэж явдаг хүнтэй санал нийлж, сайхан халуун яриа өрнүүлэх боломжтой болно.
4.Аватар дээрээ ГИФ буюу хөдөлгөөнт зураг тавьснаар тухайн сэдвийг унишж буй хүний нүдэнд таны аватар зайлшгүй нүдэнд нь тусах ёстой /мэдээж содон байх хэрэгтэй/
5.Аватар дээрээ ямар нэг содон зураг /уран зураг, байгалийн зураг г.м/ тавьсанаар та мөн анхаарал татаж чадна.

Аватар тавихдаа анхаарах зүйлс :
1.Бусдын аватарыг хуулбарлан авч тавихгүй байх.
2.Садар самууныг суртчилсан ХХХ зураг тавихгүй байх.
3.Хөдөлгөөнт зураг нэг их тавихгүй байх.
4.Ойр ойрхон аватар аа солихгүй байх.
5.Яг самбарын заасан хэмжээгээр /120х120/ оруулбал сайн.

2. Байршил, Гарын үсэг Байршил
Энэ нь тухайн хүний хаана байрлалтайг заах боловч ихэнх гишүүд /бараг бүгд/ хаана байдгаа бичдэггүй байна. Ямар нэг содон зүйл сэдээд л бичдэг юм. Жишээ : Чиний доор, Харанхуй орчлонд, Харин та өөрөө гэх мэтээр бичиж гардаг. Тиймээс аль болох хүнээс содон зүйл сэдэж бич. Гарын үсгийн хувьд ч мөн адил. Гэхдээ гарын үсгийн талбар зургийн УРЛ оруулж нэг дарлайсан том зураг тавих бол маш буруу. За энэ 2-ын хувьд нэг иймэрхүү.


Бичлэгийн Style & Image

Монголын хамгийн том, хамгийн олон гишүүнтэй Асуулт.нет онлайн форумын гишүүдэд толилуулж буй лекцийн маань 2-р дугаараа бичлэгийн “стиль ба хэв маяг” гэсэн нэртэйгээр гаргаж байна. Энэхүү бичлэгийг маань уншаад гишүүд өөрсдийн бичлэгийн хэвийг олж тогтооно гэж найдаж байна.

Бичлэг. Энэ бол маш чухал зүйл бөгөөд тухайн бичлэгээр тэр хүнд үр өгөөжтэй мэдээлэл өгөх чухал үүрэгтэй билээ. Хүн бүр өөр өөрсдийн бичлэг үйлдэх арга барилттай юм. Гэвч зарим гишүүд тухайн барилаа олохгүй маш олон янзаар бичлэг үйлдэх бөгөөд бичлэгийн хэвээр танил бус байдаг. Ингээд танд тус нэмэр болох хэдэн зөвөлгөөг толилуулья.

1. Эхний ээлжинд та бүхэн Крилл үсгээр бичлэг үйлдэх нь зөв болвуу.
Крилл үсгээр бичихийн ашиг тус вэ ?
Крилл үсгээр бичсэнээр таны бичлэг эмх цэгцтэй харагдаж бусдын унших эрч хүчийг буруулдаггүй гэх мэт олон ашиг тустай бөгөөд энэ нь таныг зөв бичлэг үйлдэхэд их дөхөмтэй юм. Латин үсгээр галиглуулан бичлэг үйлдэхэд бусдын анхаарал таны бичлэгэнд төдий л тусахгүй байх бол вуу. Энэ нь миний өөрийн олж авсан туршлага юм. Нэр хүндтэй, чанартай бичлэг үйлддэг бараг бүх гишүүд Крилл үсгээр Монгол үнэр үнэртүүлсэн бичлэг үйлдэж байгаа билээ. Та ч гэсэн өөрийн нэрийг самбарт тодорхой хэмжээгээр үнэлүүлэхийг хүсвэл Крилл үсгээр л бич.

2. Фонт
Энэ тал дээр хүний өөрийн л сонгох асуудал. Самбарт олон төрлийн фонтноос сонгож бичлэгээ чимж болох боловч зарим нэг фонт нь уншихад нэлээд төвөгтэй байдаг байна. Иймээс шууд анхны фонтоор л бичсэн нь зөв болвуу.

3. Өнгө будаг
Өөрийн бичлэгээ илүү чимэхийн тулд олон төрлийн өнгөнөөс сонгож болно. Бичлэгэндээ яаж өнгө оруулахыг мэддэггүй зарим гишүүдэд зөвлөхөд бүх бичлэгээ идвэхижүүлэн /ctrl – a/ өнгө гэсэн сонголтоос өнгөө зааж өгнө. Мөн та бичлэгээ бүдүүрүүлж, налуулж, доогуураа зураастай гэх мэтээр чимж болно. Ингээд таны өөрийн сонголт л үлдлээ.

Ашиглахад тохиромжгүй өнгүүд :
Цагаан, ягаан, шар. Эдгээр өнгүүдээр бичлэгээ үйлдэхэд тухайн хүн таны бичлэгийг уншихад маш хэцүү байдаг. Иймээс эдгээр өнгөнүүдээс татгалзах нь зөв болвуу.


ОЮУТАН СУРАГЧ ХЭСГИЙН ДҮРЭМ


1. Нийтлэг vндэслэл

1.1. Хэрэглэгч нь 13 болон тvvнээс дээш насний тохиолдолд тус сайт-ийн гишvvнээр бvртгvvлэх эрхтэй
1.2. Хэрэв 13 насанд хүрээгүй хүн гишүүнээр элсэх тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрснөөр бүртгүүлж болно.
1.3 Хэрэглэгч нь Асуулт Самбар форумийг ашиглахтай холбогдсон асуудлийг зохицуулах vvднээс бий болгосон энэхvv vйлчилгээний нєхцлийг хvлээн зєвшєєрсний vндсэн дээр тус сайт-ийг ашиглаж байна гэж vзнэ.
1.4 Гишүүд нь администратор болон модераторуудын тавьсан зүй ёсны шаардлагыг дагаж биелүүлнэ.
1.5 Дэд форумууд тус бvртээ єєрийн онцлогт тохируулсан дvрэм журмуудийг батлан дагаж мєрдєж болно
1.6 Доорх дvрмvvд нь урьдчилан анхааруулалгvйгээр єєрчлєгдєж болно

2. Хориотой зvйлс

Доор дурдсан vйлдлvvдийн аль нэгийг vйлдсэн болох нь батлагдсан гишvvнийг нєхцєл байдлаас шалтгаалж, vйлдсэн бичлэгийг урьдчилан сануулахгvйгээр устгах, хэрэгчлэгчийн эрхийг тvр болон бур цуцлах хvртэл арга хэмжээ авна. Зєвхєн эрхлэгчийн эрхийг тvр болон бvр цуцлах тохиолдолд тухайн гишvvний бvртгэлтэй э-майл хаяг руу мэдэгдэл илгээх болно. Доор дурдсан зєрчлvvдтэй холбоотой мэдээллийг холбогдох дэд форумийн "санал хvсэлт" сэдвvvдэд тэмдэглэл vлдээхээс гадна тухайн бvлгэмийг хариуцан ажиллаж буй модератoр, админд зурвасаар мэдэгдэж болно.

2.1. Монгол улсийн хуулиар хориотой vйлдлvvд хийх, хуулиар хориотой vйлдэлд бусад хэрэглэгчдийг уриалах, санал болгох, хийхэд нь туслах
2.2 Сэрвeрт хvндрэл учруулах vйлдэл, бусад хэрэглэгчдийн холбогдох боломжид саад хийсэн vйлдэл
2.3. Сайт-ийг ажиллахад саад болох vйлдэл
2.4 Бусад хvний нэр хvнд, хувийн нууцийн эрх, итгэл болон бусад эрхийг зєрчсєн vйлдэл хийх
2.4.1 Монгол улсад зохиогдсон ямарваа программийг хууль бусаар ашиглахад зориулан зохиогдсон Крак, Пач, Сэриал кэй болон кэй жэнэратoрийг тvгээн дамжуулахийг хориглоно. Энэ заалтийг зєрчсєн тохиололд гишvvнчлэлийн эрхийг бvр мєсєн хасах хvртэл арга хэмжээ авна
2.5. Бусад хэрэглэгчийг сvрдvvлэх, дарамтлах, гvтгэх, гутаан доромжлох болон бусад эдийн засаг, оюyн санааний хувьд дарамт учруулах vйлдэл
2.6. Яс vндэс, арьсний єнгє, нас хvйс, улс тєрийн vзэл бодол, шашин шvтлэгээр нь ялгаварлан, хавчин гадуурхах
2.7. Хvнийг айлгаж цочоох зуйлс, vхдэл, аллагатай холбоотой зураг болон бусад хэрэглэгчдэд таагvй сэтгэгдэл тєрvvлэх зураг хараалийн vг хэрэглэх
2.8. Садар самуунийг сурталчилсан зураг сэлт, дуу болон дvрст бичлэг тавих, бичлэг vйлдэх, мєн тvvнчлэн гарийн vсэг болон аватортоо ашиглах
2.9. Насанд хvрэгчдэд зориулсан сайт-ийн холбоос хийх,
2.10 Амиа хорлох, єєрийгєє болон бусдийг тамлах, мансууруулах бодис хэрэглэхийг бусдад уриалах
2.11 Бэлгийн харьцаанд орох зорилгоор танилцах
2.12 Монгол улсийн тєрийн сонгуулийн сурталчилгаа хийх, сонгуулийн хуулиар хориотой vйлдлvvд
2.13 Хэт олон тоогоор зурвас илгээх, спам vйлдэх--Yvнд: Нэг ижил тєстэй олон бичлэгvvдийг олон сэдвvvдэд бичих, сэдвийн утга агуулгад огт хамааралгуй буюу хамаарал багатай зvйлсийг олон дахин бичих, хэт урт тасралтгvй бичлэг vйлдэх, сул vгс бvхий бичлэгийг олон дахин vйлдэх, зурвасаар илгээх, нэг ижил ЮРЛ-ийг олон газруудад бичих,
2.14 Бусад хэрэглэгчдийн хувийн мэдээллийг цуглуулж ашиглах
2.15 Цэрэг дайний зориулалттай зэвсгийн ажиллагааний ерєнхий зарчмийн талаар хэлэлцэж болох боловч практик хийх арга, тєлєвлєгєє, зааварчилгаа єгєхийг хориглоно
2.16 Назисм, Рацисм, Садисм-уудийг сурталчилах
2.17 Ёс суртaхуунтай холбоотой бусад vйлдлvvд
2.18 Дээр дурдагдсан бүх хориглосон заалтуудаас тусгасан аватар, гарын үсэг, байршил ашиглах
2.19. смайли буюу микро бичлэг хэт их хийсэн тохиолдолд сануулга



ЖУРАМ: ХЭРХЭН ЗӨВ ФОРУМДАХ ВЭ


Мэдээлэл болон мэдлэгийн чанартай бичлэг оруулах:

Аливаа мэдээ мэдээлэл, мэдлэгийн чанартай бичлэг оруулахдаа авсан эх сурвалжийг хавсаргаж байвал зүгээр байна.
Гэхдээ энэ бол хэрэгжүүлэхэд хэцүү ч, барууны орнуудад үүнийг PLAGIARISM гэдэг. Үүнээс зайлах арга бол DOCUMENTATION буюу WORK CITATION юм. Та хэрвээ жишээ хайж байгаа бол Wiki -руу ороод ямар нэг сэдэв олоод, тэр сэдвийн доор эх сурвалжуудыг бичсэн байдаг. Энэ форумд их хэрэггүй ч тус болохын үүднээс орууллаа...

Вэб сайтыг форумд оруулахыг багасгах хэрэгтэй байна. Вэб хуудас оруулахын оронд линкийг нь тавьбал зүгээр. Яагаад вэ гэхээр, бичлэг оруулах, засах үед заримдаа алдаа гарч форумыг гажигтуулдаг. Энэ тал дээр анхаараарай...

Зураг оруулах:
Аливаа зураг оруулахдаа зурагны хэмжээг 300X400 px - 400X500 px -ийн хооронд байлгах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол хэт том зураг оруулахаар форумыг цэвэрлэх явцад, мөн бичлэг оруулахад алдаа хааяа мэр сэр гардаг. Мөн энэ нь форумын үзэмжинд маш том нөлөөтэй юм.
Гишүүд бүр болж өгвөл зурагныхаа хэмжээг багасгаад оруулаарай

Зан харьцаа, ёс зүй:
Хүн бүр өөрсдийнхөө үзэл бодлыг илэрхийлэлгүй яахав. Энэ бол чөлөөт индэр. Нээлттэй форум. Нээлттэй ертөнц. Хэний ч эрх энд хязгаарлагдахгүй. Харин, бүдүүлэг харьцаж байгаа гишүүдэд анхааруулга өгч, бандах арга хэмжээ авна.
Эцсийн эцэсн гишүүд бие биенээ хүндлэх хэрэгтэй. Бие биенийхээ бодол санааг чөлөөтэй нээж ойлгуулах хэрэгтэй.
Мөн бас нэг анхааруулах зүйл бол элдэв наргиа, чат, есөн шидийн форумд хамааралгүй бичлэгүүдийг устгаж, тэр гишүүнд анхааруулга өгнө.

Бичлэг нэмэх тухайд:
1. Ишлэл quote бага авах
2. Хэрэгцээгүй бичлэг, гишүүдийг доромжилсон, хэрүүл өдсөн зүйлсийг бичихгүй байх /Удаа дараа ийм алдаа дутагдал гаргасан тохиолдолд зохих арга хэмжээг Админ, ISIA, Ахлах модератор, туслах модераторын зүгээс авах болно/
3. Элдэв зар сурталчилгаа, зүй бус зураг тавихгуй байх

Сэдэв нээх тухайд:
1. Форумын дөрөв хуудcанд буй сэдвийг уншиж, давхардсан утгатай сэдэв нээхгүй байх
2. Ямар нэг зүйл асуух лавлах, зөвлөлдөх тохиолдолд шинэ сэдэв нээхийн оронд санал хүсэлт сэдэв рүү хандах
3. Хүрэлцэхүйц сэдэв бүхий форум Асуултад байдаг тул өөрийн сэдвийг тохирох форумд нээх
3. Хэрвээ та өөрийн нээсэн сэдвээ Зарлал, Наалттай болгох хүсэлтэй бол энэхүү сэдэвт бичиж үлдээгээрэй

Сэдэв цэвэрлэх, трашлах тухай:
1. Мэдээлэлгүй, гишүүдийг доромжилсон, хэрүүл өдсөн бичлэг.
2. Удаан хугацаанд идэвхгүй байгаа, гишүүдэд өгөх мэдээлэл багатай, давхардсан утга бүхий сэдвийг трашлана. /сэдэв нээсэн гишүүнд мэдэгдэл пм-ээр явуулна/

Сэдвийг шилжүүлэх:
1. Өөр форумын чиглэл бүхий утгатай сэдвийг тохирох форумд шилжүүлнэ. /Шилжүүлсэн мэдэгдэлээ сэдэв нээсэн гишүүнд пм ээ явуулна/

Сэдэв бичлэг устгах:
1. Гаж буруу ухуулга сурталчилгаа, вирус бүхий сэдэв бичлэгийг устгаж, түүнийг бичсэн гишүүнд арга хэмжээ авна.

_________________
temps de mener


Top
   
 
PostPosted: Apr.25.10 3:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Feb.16.07 9:53 am
Posts: 7396
Location: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
За энд би нэг уриалга дэвшүүлье
Гэхдээ сонголтгүй


Форумын уур амьсгал төдийлөн таатай биш байна
Форум даяараа нуль хэрүүл
Ядаж Мон-Турк гэсэн сэдэв дотроо бие биенээ хүндлээд хэрүүл уруулгүй сайхан эвтэй найртай форумдацгаая гэсэн уриалгыг гаргаж байна
Үүнээс хойш энд хэрүүл хийхгүй гэдгээ батлаад амлалт гахиймүү нэг юм өгий
Энэ сэдэв дотор бүгд зөвшөөрч байгаа бичлэгээ үлдээнэ үү
Үүнээс хойш бүгд идэвхитэй хэрүүлгүй сайхан форумдая
Энд би хэн нэгнийг хэлэх гээгүйг ойлгоорой
Зүгээр л хүн болгонд хандаж байна
Зөвөөр ойлгоод зөвшөөрцгөөгөөрэй
Анхаарал тавьсан явдалд баярлалаа


:angel: CHEER :angel:

:tevreh: PIECE :tevreh:

уур нь хүрсэн ч гэсэн энэ сэдэвт яригдсан асуудлыг бодоод тэвчээсэй гэж хүсье

нэг нэгнийхээ янзыг үзэхгүй байхыг хүсье


Хүндэтгэсэн ........................ РоББэР

_________________
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN


Top
   
 
PostPosted: Apr.25.10 3:49 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Jul.19.07 5:14 pm
Posts: 3006
За их сайхан цагаа олсон санаа гаргасан байна аа.

_________________
temps de mener


Top
   
 
PostPosted: Jun.21.10 3:11 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Oct.20.06 5:36 pm
Posts: 1520
Location: todorxoigui
Dehhh odoo vyd tegeed ix xervvl uruul gardag bolson baina lee.. Nuguuteigvvr forumddag xvn amitan tsuurj baina shv xuu.. Tegeed bolomjooroo idevxitei MONTURK gesen sevdee goy avaad yvuul dursamjtai goy shd.. Daraa daraagiin vyiinxand ch gesen dursgaltai..

P.S. ene sedev lock-toi baina tegexeer xvn amitan zuvshuurj baigaagaa bichij chadku l bolov uu.. :razz:





Sincerely..................................MTS Tabaa

_________________
:-* :-b <3


Top
   
 
PostPosted: Jun.21.10 4:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Feb.16.07 9:53 am
Posts: 7396
Location: ...:::DeePLy Di[S]SoLVeD [i]NTo Fu[C]KiN DaR[K]NeSS... [oF LoViNG 'eR]:::...
хэхэ өөр сэдэв нээцэн байснаа ийш нь зөөсиймаа тэнд хүмүүс бичсэн байсан гах гах

_________________
N[o] Mo®E He$I[†]a[†]ioN


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 5 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited