Quote:
ямар вэб броузер ашигладаг вэ?
тохиргоо дотор нь хадгалсан нууц үгнүүд нь байдаг юм даа.
баярлалаа хө болчлоо. Таб-ндаа сануулчлаа. манайхан сүүлийн үед яасан нам жим байна вэ? өвлийн бэлтгэл энэ тэр гээд л уг нь ярих сэдэв мундахгүй олон л байна да. энэ зун би машинаа ёстой л нэг эдэллээ зайлуул. миний ажигласнаар прадонд дуу ордог 2 хэсэг байдаг юм байна. мөн байнга анхаарч байх ёстой хэдхэн зүйл л байна даа тэдгээрийг л өөрөө оншилж учрыг нь олоод сурчвал өөр нэг их асуудал алга.
дуу ордог 2 хэсэгт мэдээж хүн болгоны толгойны өвчин болдог урд dashboard, + хойд хаалга. өөрөөр дуугардаг хэсэг бараг алга да.
- урд хэсгийг бол тайлж аваад нэмэлт төмөр тавиад нам болгодгийг бараг хүн бүр мэдэх байх, бүр бүтэн задлаад урд салхиний шилны хэсгээр доош нь кузовтой нь боолтоор боочих юм бол бүр насных болно.
- хойд хаалга за энэ нөхөр бас асуудалтай. хаалга маань өөрөө их хүнд том, дээрээс нь запас дугуй зүүдэг учраас амархан унжиж улмаар дуу ордог. хойд хаалга дуу орчхоороо ёстой балай салон тэр чигээрээ л дугараад байгаа юм шиг болдог юм билээ. янзлахад амархан хойд хаалганы нугасны 2х3=6 боолтыг бага зэрэг суллаж байгаад хаалгаа данхраадаар өргөнө гэхдээ уг хэсэг буюу нугас талруугаа ойрхон байрлуулвал жигд дээшилнэ. нугасан дээр хуучин боолт боогдож байсан сорви байгаа учраас хэр дээшилж байгааг мэдэхэд хялбар ингээд хангалттай дээшиллээ гэж үзвэл буцаагаад сайн чангална. ингээд болоо хэхэ.
за тэгээд нөгөө айхтар өндгөн тулгууруудыг байнга шалгаж байхгүй бол маш аюултай гэдэг нь тодорхой. за бас доогуур байдаг нөгөө олон тулк резинуудыг бас сольж байх. цэгэн тосолгоо хийлгээд байвал өөр нэг их өртөг ихтэй засвар шаардаад байдаггүй сайн тэрэг юм байна. дээр нь мэдээж км нормоор нь үйлчилгээнүүдийг нь байнга хийлгэх өвөл болж өгвөл хөлдөөхгүй байх г.м.
хойд хаалганы гадна талын бариулыг нь яаж онгойлгодог юм бэ хө арын хаалга нь гацаад онгойхгүй юм
sn bn uu, engiin yum shig hernee saihan zowlogoo bn, ter bvr medehgvi hvn olon bii bh...