#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently May.22.18 1:45 am

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 558 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22
Author Message
 Post subject: Re: HONDA
PostPosted: Feb.14.16 12:44 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
BATT муудхаар IMA давхар асдаг байх шүү, зарим нь болхоор дан АКК даа л байдаг гэх юм, хүчлэхгүй өөрөөр нь жоохон явуулаад бай тэгхээр цэнэг нь дүүрээд ирхээрээ хөнгөрөөд нормал бууна. Минийх бол тэгээд л өдрийн талд нь цэнэг дүүрэн сайхан хөнгөн яваад л нэг мэдэхэд орилоод нормал өндөрсөөд BATT заалт 1, 2 зураастай явж байдаг, бараг дасчихсан дөө хотын түгжрээнд, дулаан ортол энэ хэвээрээ байгаад байвал BATT - аа солиулдаг юм билүү л гэж бодоод байна. Гайгүй үздэг хардаг оношлодог газар байхгүй л байх аа даа, дийлэнх нь Тоётотагийн хибридээр дагначихсан байдаг болхооор, нээрээ Хондагийн албан ёсны дилер ороод ирчихсэн байна лээ шд.


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Feb.14.16 1:06 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Apr.10.11 4:00 pm
Posts: 256
Tavan bogd biluu ter battery oruulj ireh yum bolovuu bi 21iin tend bdg hybrid zasvar Orson zahialgaar avchirna gd bsn neg ni 25 gsn une ni yamar bdin bol bas battery zaalt hed zaadiin boloo

_________________
David de Gea


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Feb.16.16 1:13 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
tavan bogd dan toyota bhaa, tgle ch vnetei bh, ternii orond japand tanidag meddeg mashin selbeg oruulj irdeg hund zahisan n dr bhaa, estima battery heviin zaalt n 8.8 zaajiin gj bh shg bsn bodwol ter havitsa bdg bz, uug n sain hybrid zaswariihan bol civic iig uzeed harchih bz, neg zaswariin hunees sonsohnee civic battery n prius10/11 iih shg battery bdg gsn , sanagaar boldog bol priuniin battery g huvirgaad taviulchihval gj muruuduud bgashd hhe


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Feb.18.16 10:28 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Apr.10.11 4:00 pm
Posts: 256
ASST гэсэн нь яадын бол бас миний моторийн эргэлт ерөөсөө буудаггүй энгийн явахдаа 1,5 хаазлаад юм уу жаахан өгсүүр газар 2,0 болоод байх юм угаалгаснаас хойш ингэчихлээ яасан байх уу хахаха ус мус ороод ингэнэ гэж байх уу

_________________
David de Gea


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Feb.27.16 4:33 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
ASST хүч шаардсан үед ажиллана гэсэн үг, өгсүүр газар, жижиг боржуур давах, хааз хэт гишгэх гэх мэт үед. тэгвэл светча юм болов уу даа, үзүүлсэн нь дээр байх


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Mar.05.16 11:42 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Mar.05.16 11:05 pm
Posts: 1
sain bn uu erhem gishuud minee. Bi anhni mashinaa 2008 onii hybrid Honda civic eer songoj bgamaa haramsaltai ni minii mashinii talaarh medleg bol 0% gej bolno. Tiim blhoor anhnii medegdehuun blh mashinii joloochiin heseg bolood udirdlagiin systemiig yurunkhii heleed zaavarchlaad uguuch gej huseh gesen yum.Honda civic-nii hynah bolood salon nemelt mash olon yumnuudtai yum olon olon tovchluuruud hehe yag yamar ued yaj ashiglah yaj idwehtei bolgoh idwehgui blgh zereg olon asuultuud bna.


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Mar.13.16 12:16 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
Zurgiig n avaad oruulaach ho, mashingui blchihson chin haana haana yu bdgiig n martchijee :P


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Apr.21.16 6:39 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.21.16 6:25 pm
Posts: 1
anufi wrote:
Хэд явсан тэрэг юм вэ? Хропныхоо тосыг солиод үзээрэй.


2005 onii civic avsan ym Hondagiin mashin urd n unaj vzej bgaagvi yvj baihad Brake gesen bichig haay garch ireed baih ym bas mashinaa asaahad hynah deer ruliin zuragtai anhaarliin temdeg garch ireed rul ajilgaagvi bolchih ym dahiaj untraagaad asaahaar zvgeer bolchihiin eniig medeh vn bn uu tuslaach?


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Apr.21.16 7:30 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Apr.10.11 4:00 pm
Posts: 256
Sonin Yuma miniih bas 2005.11 sariinh shd battery ntr asuudal bn u Minii bas zigeer yavj bgad ima motoriin getel asaad rule ajilajgui bolj bsn 2 udaa tegsn yavad gdgiig medku l bn

_________________
David de Gea


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Apr.22.16 9:30 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Nov.09.05 1:43 pm
Posts: 3196
Location: мэдэхгүй, мэдсэн ч хэлэхгүй
xeno wrote:
anufi wrote:
Хэд явсан тэрэг юм вэ? Хропныхоо тосыг солиод үзээрэй.


2005 onii civic avsan ym Hondagiin mashin urd n unaj vzej bgaagvi yvj baihad Brake gesen bichig haay garch ireed baih ym bas mashinaa asaahad hynah deer ruliin zuragtai anhaarliin temdeg garch ireed rul ajilgaagvi bolchih ym dahiaj untraagaad asaahaar zvgeer bolchihiin eniig medeh vn bn uu tuslaach?

Накладаа үз. Хэзээ сольсон бэ? Дуусаж байж магад.
Хашлага нтр урд дугуйгаараа хүчтэй мөргөөгүй биз дээ? цахилгаан аппарат их эмзэг юм шиг байгаам. Засвар ороод үз Дэлта нтр


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: Apr.25.16 11:35 am 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн

Joined: Sep.01.08 12:16 am
Posts: 336
Location: UB, Mongolia
Walt wrote:
sain bn uu erhem gishuud minee. Bi anhni mashinaa 2008 onii hybrid Honda civic eer songoj bgamaa haramsaltai ni minii mashinii talaarh medleg bol 0% gej bolno. Tiim blhoor anhnii medegdehuun blh mashinii joloochiin heseg bolood udirdlagiin systemiig yurunkhii heleed zaavarchlaad uguuch gej huseh gesen yum.Honda civic-nii hynah bolood salon nemelt mash olon yumnuudtai yum olon olon tovchluuruud hehe yag yamar ued yaj ashiglah yaj idwehtei bolgoh idwehgui blgh zereg olon asuultuud bna.

civic engiin l mashin shuu dee. iluu dutuu yum bhgui. udirdlagiin hedhen towch bgaa. barag l haraad l oilgono

_________________
Suup?


Top
   
 Post subject: Re: HONDA
PostPosted: May.06.16 10:03 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.10 5:30 pm
Posts: 846
Walt wrote:
sain bn uu erhem gishuud minee. Bi anhni mashinaa 2008 onii hybrid Honda civic eer songoj bgamaa haramsaltai ni minii mashinii talaarh medleg bol 0% gej bolno. Tiim blhoor anhnii medegdehuun blh mashinii joloochiin heseg bolood udirdlagiin systemiig yurunkhii heleed zaavarchlaad uguuch gej huseh gesen yum.Honda civic-nii hynah bolood salon nemelt mash olon yumnuudtai yum olon olon tovchluuruud hehe yag yamar ued yaj ashiglah yaj idwehtei bolgoh idwehgui blgh zereg olon asuultuud bna.


Quote:
Машиныхаа талаар бусадтайгаа хуваалцмаар санагдаад нийтлэл бичье.

Миний машин 2008 оны Honda Civic Hybrid буюу 9 дэхь үеийн Civic, 9 дэхь үеийн Civic маань 2005 оны сүүлээс 2011 оны эхэнд үйлдвэрлэгдсэн, Америк болон Ази тивд 2 өөр загвараар худалдаанд гардаг.
Америк загвар нь:
Image
Ази загвар нь:
Image

Загварын хувьд бол мэдээж Ази загвар нь илүү санагддаг.

Гадаад сайтуудаас олж мэдсэнээр 9 дэхь үеийн Civic маань дотроо 3 төрөл байдаг. Үүнд: FD1, FD2, FD3
Image

FD1 - бол энгийн, 1.8сс SOHC i-VTEC хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй, 4 шатлалт автомат / 5 шатлалт механик хурдны хайрцагтай.

Image

FD2 - үйлдвэрийн тоногтой, турботой, мэдээж алдарт TypeR, 2.0сс DOHC i-VTEC хөдөлгүүртэй, урдаа хөтлөгчтэй, 5 шатлалт автомат /6 шатлалт механик хурдны хайрцагтай.

Image

FD3 - хибрид, 1.3cc SOHC i-VTEC with the IMA (Integrated Motor Assist) хөдөлгүүртэй , урдаа хөтлөгчтэй, тормоз гишгэхэд буюу гэрлэн дохион дээр зогсоход мотор унтарч хибрид буюу AUTOSTOP нь ажиллана, мөн хүч дутсан үед IMA мотор ажиллана. Хибрид Сивик маань 4 цлиндртэй , 8 светчатай (цлиндр болгонд 2 светчатай), 93 морины хүчтэй, тогтмол 80-90 km/h хурд дээр бензин зарцуулалт хамгийн бага гэж тестлэгдсэн байдаг.

Image

Гадна талаасаа кузов, body - ны хувьд FD1, FD2, FD3 яг адилхан. Гэхдээ FD1, FD2 хоёр нь бензин хөдөлгүүртэй тул хибридээсээ ялгагдах гол ялгаа нь гэвэл мэдээж багааж нь дээрээ HYBRID гэсэн бичиггүй, арай спортлог 2 хажуугийн хормой, урд гуперны нэмэлт гэрэл гэх мэт бага сага нэмэлтүүдтэй, мөн арын багааж нь дээрх спорт спойлертэй.
Аа харин FD2 буюу TypeR маань FD1 - ээсээ ар болон нүүрэн хэсгийн HONDA - н лого H үсэг нь улаан байдгаараа гаднаасаа ялгарна бас сток обудаараа.

Image
Image
Image
Image
Image

Дотроосоо гэвэл бараг адилхан дөө, option - оосоо хамаараад үрүүлэн дээрээ товчлууртай товчлуургүй, жолоочийн баруун гар талд үрүүлний ард VSA, мэдрэгчтэй бол On/Off button, гэрэлний 0.1.2.3 тохируулга бүгдээрээ байна эсвэл аль нэг нь байна бас байхгүй, Honda Civic - н салоны нэг гоё юм урдаа их олон голын хайрцагтай, ардаа гэвэл шал нь шууд, шууд гэдэг нь арын суудалны шалны голд тусгаарлагч байхгүй гэсэн үг буюу 3 хүн суулаа гэхэд голд нь суусан хүний хөл шал нь дээрээ л байна гэсэн үг, салоны өнгө гэвэл шаргал, хар, хөх гэх мэт хэдхэн сток өнгөнүүдтэй, харин TypeR маань ув улаан эсвэл улаан хар хосолсон өнгө бүхий салонтой хянах самбар нь ч гэсэн улаан байх ба FD1 FD3 цэнхэр хянахтай, гэхдээ FD3 нь хибрид ус халалт, бензин зарцуулалтын түвшинг заадаг заалттай, баттерайны заалт, IMA заалт зэрэг арай олон чекүүдтэй.

Image
Image
Image
Image
Image


За тэгээд Монголд Hybrid Civic маань хэдхээн байдаг байсан бол сүүлд овоо олширч байгаа. Хүмүүс Хондаг хропны асуудалтай хогийн унаа, машин оруулж ирдэг ченжүүд ч оруулж ирэхээр хүмүүс авахгүй хог болдог гэлцдэг. Дэлхийд хамгийн анх Хондагийн CVT хамгийн бага бензин зарцуулалттайгаар рекорд тогтоосон байдаг юм байна лээ. Тэгхээр мотор бол асуудалгүй. Харин кроп???

Хондагийн CVT кроп бол хондагийн л CVT кроп, тэгхээр хондагийн кропонд хондагийн л өөрийнх нь CVT кропны тусгай тос орно гэсэн үг. Бусад CVT кроптой машинуудын тосноос хондагийн CVT кропны тос арай үнэтэй, тийм болхоор манайхан зориулалтын үнэтэй тосыг нь хийхгүй, бусад машины CVT кропны хямд тосыг нь хийгээд хропоо эвдчихээд ямар сайндаа хонда хог гээд сууж байхав дээ. Харамч хүн хоёр төлнө гэдэг энэ дээ :frog:. Хондагийн зориулалтын CVT хропны тос нь одоогоор бол энэ 2 өргөн хэрэглэгддэг:

Image Image

За тэгхээр одоо машиныхаа талаар, анхны сэтгэгдэлээ хуваалцъя:

Хамгийн анх Need For Speed Underground тоглоом дээр Honda Civic гэдэг машинаар уралддаг байж билээ. Тэрнээс хойш зүгээр л CIVIC гэдэг нэр нь л их танил сонсогддог болсон.

Image

Сток өнгөний хувьд мөнгөлөг, үзмэн ягаан, боронзон саарал, цэнхэр, сувдан цагаан өнгөнүүд нь илүү их орж ирдэг юм байна лээ.

Image Image

Минийх сувдан цагаан өнгөтэй, шаргал салонтой, анх машинаа хараад төрсөн сэтгэгдэл бол шууд загварыг нь хараад л дурласан. Пропорц бол спортлог, нүүрэн хэсэг бол харваас он залуу гэсэн шийдлийг илтгэсэн, арын гэрлүүд бол SKYLINE - г санагдуулам, хянах самбар нь цэнхэр гэрэлтэй их энгийн ойлгомжтой, үрүүлийг нь барихад анхны сэтгэдэл бол автомат тоглоомын машины үрүүл шиг л эвтэйхэн санагдсан.

Image Image
Спортлог загвартай хэрнээ хибрид машин гэхэд гар кардантай нь үнэхээр таалагдсан /гэхдээ дрифт нтр бол худлаа л даа/ , бас приус шиг юм байх гээд нормалдаж байх үед хааз гишгэтэл хибрид гэхэд дуу шуу янзын шүү 8).

Машины сайн тал /хувийн бодол/ :
Загвар бол ойлгомжтой, хар зам дээр бол явдал сайхан, гэхдээ машинтайгаа хотоос нээх хол гарж үзээгүй л дээ, салон бол нээх том ч биш нээх хавчиг ч биш машиндаа өөртэйгээ нийлээд 3-с дээш хүн суулгах дургүй надад бол боломжийн санагддаг шүү, олон голын хайцагтай, арын суудлын доор тусгаарлагч байхгүй, багааж томтой юм юм багтаачихна, жолоодоход их эвтэйхэн. Урдаа хөтлөгчтэй тул халтиргаа гулгаанд бөгсөө хаяхгүй тэнцвэртэй, хамаг хүч нь урдаа төвлөрсөн юм шиг санагддаг. Мөн ойрын гэрэл нь сток ксенон учир орой үдэш машиныг минь улам царайлаг харагдуулна.
ImageImageImageImageImageImage
Обудаа солиод, хормой нтр гээд бага сага юм хийгээд, спойлероо сольчихвол за тэгээд бас л нүд хужирлана даа. Ууг нь өвөл ийш тийшээ боард цана нтрээ авж яваад гулгах санаатай THULE RACK авсан юм даанч тэгээд алдчихна гээд айгаад билгэдлийн чанартай л болгосон доо хэхэ :wink:
Image

Машины муу тал /хувийн бодол/ :
Хурдтай явж байхад гадны дуу чимээ их сонсогддог, арын суудалд суухад жоохон тухгүй урд суудалтай өвдөг тулаад таазтай толгой үе үе тулчих гээд байдаг /өндөр, урт мөчтэй болхоор надад л тэгж санагддаг байх :frog:/, эхэндээ машины хамар харагдахгүй тиймэрхүү байсан сүүлдээ дасаад ирэхлээр гайгүй шүү тэхдээ хамартай машин баричихаад өөрийхөө машиныг барихаар тиймэрхүү л санагддаг /гэхдээ хэсэг хугацаанд л даа :-D/.
Image

Яг стокоороо бол муухай намхан шүү энд тэнд очиж доод талаа шүргээд гол харалсан, сүүлд оросын зориулалтын пүршний өндөрлөгөө хийлгээд дугуйгаар өндөрлөөд хамаагүй өндөр болсон тэхдээ өндөрлөсөн гэж мэдэгддэггүй, бусад сивикүүдийг харахаар оцойлгоод өндөрлөчихсөн муухай харагддаг.
ImageImageImage
Үнэндээ үнэхээр таалагддаггүй юм нь хибридных нь ажиллах зарчим. Зөвхөн тормос гишгэх үед л ажилладаг тэгхээр түгжрээ гэрлэн дохио 2 дээр л ажиллана гэсэн үг. Зун бол яахав боломжийн, харин өвөл бол цонх цантана, паараа цонхруугаа үлээлгэхээр хибрид нь ажиллахгүй, баттерейны заалт нь 4 зурааснаас доош болвол хибрид нь ажиллахгүй тэгээд машин жоохон зуураад хааз гишгэхээр орилоод явж өгөхгүй. Ууг нь хүйтэрхээс өмнө зүгээр л байсан юм, нэг сивиктэй хүнээс асуусан чинь өвөл тэгдэг гэхлээр нь тайвшираад хурдан л дулаарахыг хүлээдэг болсон. 9 эхлээд хот дотор түгжрээн дунд иймэрхүү л заалттай байна. (7.2km/l 100) Ууг нь зун бол сургууль - гэр гэсэн маршрутаар 20.000д хангалттай 7 хоног явдаг шүү. Өвөл ч тэгээд бензин иддэггүй машин гэж байх биш.
Image

Нэг хибрид засварын хүнээс сонсоход сивикын баттерей нь гэмтвэл ядаргаа болдог гэсэн тэгээд баттерей нь л битгий муудчихаасай гээд залбирдаг болсон :haha:. Сүүлд нь хэлхэд хибрид сивик-н сток обуд нь нэг тиймэрхүү...
Image


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 558 posts ]  Go to page Previous 118 19 20 21 22

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited