#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 2:00 pm

All times are UTC+09:00





Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 
Author Message
PostPosted: Mar.04.09 1:44 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.17.06 9:38 pm
Posts: 3207
Location: Inside the Core of Engineering Science
Гишүүдийн дунд нэг жижигхээн тэмцээн 1 сарын хугацаатай зохиож байна. Товчхондоо нийт авто форумын сэдвүүд дундаас хамгийн чухал хэрэгцээтэй гэсэн бичлэгүүдийг quote хийж copy-доод энэ сэдэвт тавьж хэн олон хэрэгцээтэй бичлэг оруулсанд нь цол өгөх ийм тэмцээн юм. Энэ нь эргээд бүх оролцогч нарт мэдлэгээ тэлхэд хэрэгтэйгээс гадна урд өмнө ярьсан зүйлсийг дахиж асуухгүй байх, энэ сэдвийг нээгээд уншихад нэг ч хэрэггүй бичлэг байхгүй уншууртай байх, эрснээ эндээс олдог байх зэрэг маш их ач холбогдолтой байх болуу. Та бүхэн заавал ялагч болхыг хичээхгүй байсан ч гэсэн цаг заваа нэг ч гэсэн хэрэгтэй үйлст зориулаарай. Бичлэг оруулахдаа заавал эзнийх нэртэй нь quote хийх учиртайг анхаарна уу! Идэвхитэй оролцож мэдлэгийнхээ хүрээг тэлцгээгээрэй залуусаа. Шүүлтийг хэн их бичлэг оруулснаар нь бус хэн хамгийн эрэлттэй хэрэгцээтэй бичлэг оруулснаар нь дүгнэх болно. Шүүгч нар нь гишүүд өөрсдөө байна. Шалгаруулалт эхлэх хугацаа болонгуут шалгарах боломжтой хүмүүсийн нэр дээр санал асуулга явуулна. :hi:

_________________
http://www.drift.mn


Top
   
PostPosted: Mar.04.09 3:18 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.17.06 9:38 pm
Posts: 3207
Location: Inside the Core of Engineering Science
Очки wrote:
ganaa ah-d: enghleer chin humuus zambaragui neg ni neg gazraas nuguu ni uur gazraas taviad bhleer chin zambraagui yum bolno bizde. j.ni: bi benz-n medeelel tavina, neg nuhur mark2-n medeelel tavina, bas neg nuhur dahiad, uaznii medeelel tavina, bi dahiad benz... gh. met zambraagui boloh bh. yamar neg zohitsuulah zuiltei bsan ni deer bhaa.

Zovhon neg mashinii ontslog bish eronhiidoo mashin chin ijilhen butetstei shu dee. Tegehleer hend ch hereg bolohuits medeelel tavih heregtei. Shaardlagagyi zuils tavisniig ni ustgaad yavaad bna. Za tegeed ene sedev dotor zovhon iim bichleg l hiitsgeenuu. Ene tuhai yariagaa lets chat dotor hiitsgeeye.

_________________
http://www.drift.mn


Top
   
PostPosted: Mar.10.09 4:46 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 3:33 pm
Posts: 4462
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
форумын хүртээмж нэмэгдүүлэх гоё санаа байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
   
PostPosted: Mar.10.09 4:50 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Mar.29.04 5:20 pm
Posts: 1707
Location: Hand on a metal Foot on a pedal
amka89 wrote:
БАЯЖНА ГЭДЭГ НЬ СВЕЧА-НИЙ ЧИНЬ ДООР БАЙДАГ ҮҮРЭНД ИХ БЕНЗИН ОРООД ТУНАХЫГ ХЭЛДИЙН. ТЭГХЭЭРЭЭ СВЕЧА-Г НОРГООД, ТОГ ХАЯЖ ТЭСЛЭХИЙГ НЬ БОЛИУЛЧИХНА ГЭСЭН ҮГ. МАШИН ХҮЙТЭН ДЭЭРЭЭ СТАТЕР ДАРХААР ТЭР ҮҮР ГЭЭД БАЙГАА ЮМ РУУ НЬ БЕНЗИН ТООСОРЧ ОРДГООРОО ОРСОН БОЛОВЧ ХӨЛДҮҮ ЭД АНГИУДАА ТЭСЭЛЖ ЭРГҮҮЛЖ ЧАДААГҮЙГЭЭС БОЛООД ТЭНД ИХ ХЭМЖЭЭНИЙ БЕНЗИН ЦУГЛАРНАА ГЭЖ БОДОЖ БАЙНА.
ТЭГСЭН ТОХИОДОЛД:
1. СВЕЧА-ГАА АВЧ БАЙГААД ГАЗ-ЫН ХОШУУГААР УЛАЙСТАЛ НЬ ХАЛААГААД БУЦААГААД ХИЙХЭД ТЭНД БАЙГАА ТУНАСАН БЕНЗИНЭЭ УУРШУУЛАХ УГ НЬ БОЛОМЖОЙ. ГЭХДЭЭ ЭНЭ НЬ ИХ БАЯЖААГҮЙ ҮЕД ШҮҮ ДЭЭ. УУРШИХ ХЭМЖЭЭНИЙ БАГА БЕНЗИН ЦУГЛАСАН ҮЕД
2. ХЭРВЭЭ ИХ БЕНЗИН ТУНАЧИХВАЛ БАМБАРДАХ ГЭДЭГ ОСОЛТОЙ АРГА БИЙ. ЭНЭ НЬ ГАЗЫН ХОШУУ Ч ЮМУУ ЯМАР НЭГЭН ГАЛААР СВЕЧА-НЫ ҮҮР ДОТОР ТУНАСАН БЕНЗИН РҮҮГЭЭ ШУУД ГАЛ ӨГЧ ТЭСЛЭЭД ХУУРАЙ БОЛГОХ. ГЭХДЭЭ ИХ АЮУЛТАЙ ГЭЖ СОНССОН. ӨӨРӨӨ ҮЗЭЖ БАЙСАН Л ДАА. ЭВГҮЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ.
3. СҮҮЛЧИЙН АРГА НЬ ДУЛААН ГРАЖ-Д ЧИРЧ ОРУУЛААД СВЕЧА-НУУДАА АВААД КОПУДАА СӨХӨӨД НӨГӨӨ БЕНЗИН-ЭЭ ӨӨРИЙГ НЬ УУРШУУЛЖ ГАРГАХ АРГА Л БАЙНА ДАА... ЭНЭ ТОХИОЛДОЛД МӨН НӨГӨӨ ХӨЛДҮҮ ЭД АНГИ ЧИНЬ ГЭСЭЭД АСАХАД АРАЙ Л ДӨХӨМ БОЛНО. ХЭХЭ. ЭНЭ НЬ Л БАРАГ ХАМГИЙН УДААН БОЛОВЧ АЮУЛГҮЙ ТАЙВАН ЗАМААР ШИЙДЭХ АРГА БОЛОВ УУ ДАА. :hihi: :hihi:

_________________
BURN YOUR TIRE NOT YOUR SOUL


Top
   
PostPosted: Mar.10.09 4:52 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Mar.29.04 5:20 pm
Posts: 1707
Location: Hand on a metal Foot on a pedal
gganaas wrote:
FF (urdaa hotlogchtei) bolon 4WD mashinaar hezee ch drift hiij bolohgyi!!! Zovhon FR (hoinoo hotlogchtei) mashinaar drift hiine.

_________________
BURN YOUR TIRE NOT YOUR SOUL


Top
   
PostPosted: Mar.10.09 4:58 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Mar.29.04 5:20 pm
Posts: 1707
Location: Hand on a metal Foot on a pedal
inzerce wrote:
Төмөр хүлэг тань бэлэн үү
Автомашин тань таны аюулгүй байдлыг бүрэн хангасан эсэх, шатахуун бага зарцуулахгүй байгаа эсэхийг шалгаж байх нь жолоо мушгигч хэн бүхний хариуцлага мөн. Тэр тусмаа халтиргаа гулгаа ихтэй, хахир хүйтэн өвөл цагт дараах зүйлсийг заавал шалгаарай.


· Унаж байгаа авто хүлгийнхээ талаар тодорхой мэдлэгтэй байхад илүүдэхгүй. Owner's Manual – машины танилцуулга заавар номын хуудсыг хэд хэд эргүүлээд ав. Тэгээд:
o Акумлятор хангалттай цэнэгтэй байгаа эсэх
o Гэрэл, дохионууд бүрэн ажиллаж байгаа эсэх
o Цан арилгагч ба халаалт ажиллаж багаа эсэх
o Моторын тос хангалттай байгаа эсэх
o Цонх арчигч сайн ажиллаж байгаа эсэх
o Цонх угаагч шингэн хангалттай байгаа эсэх
o Аntifreeze хэрэглэх
o Ремен, хоолой болон шүүлтүүрүүд бүтэн байгаа эсэх
o Дугуйны хий, дугуйны хээ сайн байгаа эсэх
o Тормозны наклад, пиланзны элэгдэл бага
o Тормозны шингэн хангалттай хэмжээтэй байгаа зэргийг шалгаж өвлийн улиралд тохируул(уул)ах

· Бинзений заалтаа ажиглаж, хангалттай хэмжээнээс илүү нөөц шатхуунтай яваарай. Ялангуяа хол явахаар төлөвлөж байгаа бол. Замд ямар нэг түгжрэл, тойрох явдал тохиолдож магадгүй, өвөл цагт замын хажууд бинзенгүй суух вий.
· Гар утасаа бүрэн цэнэглэж авч явахаа мартуузай. Гэнэтийн явдал тохиолдоход гар утас чинь чамайг аврах болно.
· Машиндаа онцгой тохиолдолд хэрэг болох “бага хэмжээний” бэлэн мөнгө, цас ариглагч, хусуур, холбогч, бөх олс, тороос, ууттай элс зэргийг авч явбал эрсэл их хэмжээгээр багасгадаг.
· Машин замд эвдрээд зогсоход хэрэг болох замын тэмдэг, бланкет, түрийтэй гутал, бээлий, дулаан хувцас, гар чийдэн, зай, хүнс, ус, анхны тусламжын хайрцагаа базаахад ч буруудахгүй
· Машиныхаа цасыг цонх, гэрлүүдээс эхлэн арилгаж, хамар, дээвэрийн цасыг бүрэн буулгасны дараа замын хөдөлгөөнд оролцоорой.
· Замын хөдөлгөөн ямар байгааг мэдэх (АНУ-д):
o 511 ээс аялалын мэдээлэл лавлах
o Интернэтээр, радио, телевизээр цаг агаар ба замын хөдөлгөөний мэдээ үзчээд гарах
o Хурдны замын электрон самбар дахь замын хөдөлгөөний анхааруулгыг анхаарах.
· Цаг агаарын байдал муу байвал үзэгдэх байдал сайтай газар замын хажуу руу гарч цаг агаар сайжрахыг хүлээгээрэй.

_________________
BURN YOUR TIRE NOT YOUR SOUL


Top
   
PostPosted: Mar.10.09 5:51 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
Авто Сэлбэг, Сэлбэгийн дэлгvvрvvдийн утас хаяг...
sedvees oruulchlaa. barag bugd l heregtei bichleg bainleeshuu. /tiim sedvees avtsan buruutchvuu??/
inzerce wrote:

1. Авто машин
Авто машины тухай
http://www.mashin.mn/

2. АльфаМоторс ХХК
Автомашины бүх төрлийн үйлчилгээ.
http://www.4x4.mn/

3. Да хүрээ
Монголын цорын ганц автомашины зах
http://www.dahuree.mn/

4. Дако ХХК
Автомашин, техник хэрэгсэл худалдаа
http://www.dacoauto.mn/

5. ЗАГ ХХК
ЗАГ авто сервис, Авто машины сэлбэг, тоног төхөөрөмж
http://www.zag.mn/

6. Зиг Заг ХХК
Автомашины бүх төрлийн үйлчилгээ
http://www.zigzag.mn/

7. Khet
Автомашин оруулж ирдэг компани
http://www.khet.mn/

8. Naran Motors
Наранмоторс ХХК - Автомашины худалдаа...
http://www.naranmotors.mn

9. SIXT Mongolia
Автомашин түрээсийн үйлчилгээ...
http://www.sixt.mn/

10. YOYAKO - Auto Market
YOYAKO auto dealer, олон улсын брэнд машин...
http://www.yoyako.com/


gganaas wrote:
Monbet 99115130 (Edniih Japan mashinii selbeg ihtei yum bn lee. Shar hadruu yavah zamiin hoihno tald baij baigaa)


apparition wrote:
forward motors. 10 r horoolold zamiin urd.japan selbeg, selbeg zahialga hiideg yum bilee.

_________________
www.maf.mn


Top
   
PostPosted: Mar.10.09 5:56 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
Tugsuu41:
MARK 2iiin orginal selbeguud haanaas avch boloh ve?
Bi agaar shuugch, maslin shuur, undgun tulguur avah gesii?


gganaas:
Er ni bol toyotagiin original selbegiig Het geed toyotagiin alban yosnii Service deerees l hamgiin naidvartai hyamd uneer avah yum bn lee. Bi ug ni neeh unetei gazar gej boddog bsan chin harin ch gaigyi yum bn lee shuu. Harin ondgon tulguuriig delta, zig zag ene terees avahad gaigyi original baisan sanagdna. Gehdee l medeej Hetees avsan ni deer dee.
Suuld bi 555 geed japan brandiin ruliin tiag zig zagaas avch tavisan. Dajgyi l yum bn lee.

Tugsuu41:
Hetiin hotiin tuvtei oirhon salbar ni haana bdag ve? Bi agaar shuugch masliin shuur avah gesii.

xp:
Hotiin tovoor bhgui ee.Chi naad mashinaa ZIG ZAG,4X4 ,Forward Motors ene ter deer ochood uzuulj bno shuu dee.tm aihtar gemtelgui um chin uzuuleh shaardlaga bn uu? Yavah ed angiin onoshlogoo hiihed Zig Zag=5000, 4x4=3000 gej bn lee.ochood l yaaman deer gargaj bgaad l uzchihne shuu de.
harin agaar shuugch metiin jijig um bol haanas ch avsan yaahav dee.minii bodloor Gurvaljingiin guurnii AKUMA ene tal deer dajgui bj magad (minii bodol shu,bi ooro tendees avch bsn dajgui bsn bolhoor)...
Eshul Esso ene ter geed haa saigui tov bgaa sh dee terendeer ochood avch bolnoo ooriin chin sonirhson bugd bgaa.Esso geed medne biz dee.salbar ni :horoolliin 77-r surguuliin urd buyuu Dalangiin zamiin hajuud,gandangiin ter havid za yor ni tegeed zondoo shdee.Ooroo mashin sain medehgui ene teriin gazar medehgui bol tanidag sain hunee,eshul mashin sain meddeg naizaa daguulj yavaad sain l gazar ochih heregtei dee.100 ailiin garuud demii bh shuu.Boolt l changalulahguigeegui um bol 100 ail zoriod hereggui.

_________________
www.maf.mn


Top
   
PostPosted: Mar.22.09 5:42 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jan.18.09 11:59 pm
Posts: 63
Drift Performance. Талаар асуух зүйл байна яаг Drift Performance. юу юу тавигддаг талаар?


Top
   
PostPosted: Apr.23.09 7:08 am 
Offline
Гавъяат Форумчин Гишvvн

Joined: May.24.05 1:00 am
Posts: 2514
Toyota болон Lexus машинд хийх естой шингэний төрөл, хэмжээ болон дугаар (Part Number)
Моторны тос
Синтетик
SAE 0W30 08880-80365 (хэмжээ 5л)
SAE 0W30 08880-80366 (хэмжээ 1л)
SAE 0W30 08880-80360 (хэмжээ 208л)

SAE 5W40 08880-80375 (хэмжээ 5л)
SAE 5W40 08880-80376 (хэмжээ 1л)
SAE 5W40 08880-80370 (хэмжээ 208л)

Хагас Синтетик
SAE 10W40 08880-80705 (хэмжээ 5л)
SAE 10W40 08880-80706 (хэмжээ 1л)

Энгийн
SAE 5W30 08880-80725 (хэмжээ 5л)
SAE 5W30 08880-80726 (хэмжээ 1л)

Механик Коробканы тос
Энгийн
SAE 80W90 08885-80616 (хэмжээ 1л)
SAE 80W90 08885-80613 (хэмжээ 25л)
Синтетик
SAE 75W90 08885-80606 (хэмжээ 1л)
SAE 75W90 08885-80603 (хэмжээ 25л)
Дифференцалын тос
SAE 85W90 08885-80626 (хэмжээ 1л)
SAE 85W90 08885-80633 (хэмжээ 25л)

Автомат Коробканы тос
T IV 08886-82025 (хэмжээ 5л)
WS 08886-80807 (хэмжээ 1л)

Тосол
08889-80014 (хэмжээ 5л)
08889-80015 (хэмжээ 1л)
08889-80017 (хэмжээ 60л)
Long Life (RED) (Улаан) 08889-80014 (хэмжээ 5л)
Long Life (RED) (Улаан) 08889-80015 (хэмжээ 1л)
Super Long Life -35C (PINK) (Ягаан) 08889-80072 (хэмжээ 5л)

Тормозны шингэн
DOT 5.1 08823-80007 (хэмжээ 5л)
DOT 5.1 08823-80004 (хэмжээ 1л)
DOT 5.1 08823-80005-EE (хэмжээ 0.5л)
DOT 4 08823-80012 (хэмжээ 5л)
DOT 4 08823-80011 (хэмжээ 0.75л)

Тойота болон Лексус машинтай хүмүүс машиндаа эдгээрийг хийх юм бол машин тань удаан амьд байх боломжтой юм гэнэ.


Top
   
 Post subject: Turbo gej yu ve?
PostPosted: May.20.09 6:15 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн

Joined: Apr.16.05 5:40 pm
Posts: 3715
Location: www.maf.mn
eniig mash heregtei gej bodloo...
xvc wrote:
ernik wrote:
Turbonii talaar medekh zuilee bicheed bgaarai


Сэдэв нээгдээд олон хүн сонирхож хандсан байна. Тийм учраас өөрийн мэддэг зүйлээ бусдад хэрэг болж магад гэж бодоод бичихээр шийдлээ.

Та нарт шведийн инженер Альфред Бучийн нэр танил биш байж магадгүй, гэсэн ч та бүхэн түүний бүтээлтэй ямар нэг хэмжээгээр танилцсан гэдэгт итгэлтэй байна, яагаад гэвэл нэлээн эрт бүр 1925 онд анх тэр нөхөр турбин зохион бүтээсэн аж. Үр дүнд нь чадлын хурдан өсөлт гарсан бөгөөд Бучийн туршилтын хөдөлгүүрт тэр нь 40% байсан байна. Энэ факт мартагдсан ба хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарсан бүүр 70-аад онд (гол нь Saab Porsche –д шаардлагатай байв) энэхүү хуучирсан бүтээл хэрэг болсон юм.

Яагаад турбин хүч чадлыг нэмэгдүүлдэг вэ?

Ойлгомжтой болгохын тулд энгийнээр эхлэхэд, турбо хөдөлгүүр ажиллагаа нь атмосфер хөдөлгүүртэй адил, зөвхөн түүгээр нэвтрэн өнгөрч байгаа агаарын эзэлхүүн л илүү хэмжээтэй юм. Атмосфер хөдөлгүүр нь атмосферийн агаар буюу та бидний амьсгалдаг ердийн агаараар “амьсгалдаг” учраас түүгээр нь ч нэрлэдэг. Онолын хувьд атмосфер хөдөлгүүрийг илүү үр бүтээлтэй ажиллуулахын тулд түүнийг агаарын илүү их урсгалаар хангах хэрэгтэй, үүний тулд зөв холимогт хэрэглэгдэх тодорхой хэмжээний шатахуун хэрэгтэй ба энэ тохиолдолд илүү хэмжээний холимог шатсанаар илүү их энерги ялгарах юм. Энэ тюнингийн олон илрэл нь клапаныг илүү өргөх хуваарилах голууд, эсвэл ердөө л олон клапанууд байх бөгөөд энэ нь чадлыг ч, мушгих моментийг ч өсгөнө. Энэ тохиолдолд харин орох агаарын урсгал хэвийн буюу даралтгүйгээр байна.
Тэгвэл бид жишээ нь агаарын урсгалыг цилиндрт хөөн оруулж атмосфер даралтаас илүү даралт үүсгэх ямар нэг гадна насос суурилууллаа гэж бодъё. Агаар, түлшний холимогийн ялгааг өөрчлөхгүйгээр цилиндрийн дүүргэлтийг 50% сайжруулж, үүний тулд 50% илүү түлш зарцуулж, үр дүнд нь 50% -иар чадал өснө. Энэ бол мэдээж онол.
Амьдралд 2 төрлийн насос, за ер нь сорох бус шахах тул шахуурга гэе, 2 төрлийн шахуурга байх бөгөөд энэ нь хөдөлгүүрийн хөдөлгөөнөөр ажилладаг компрессор (supercharger) ба гадагшлах хий буюу утаагаар хөдөлгөөнд ордог турбин (turbocharger) 2 юм.
Орчин үеийн загваруудад турбо модель цөөнгүй байдаг. Үүний ашигтай тал юу вэ? Үйлдвэрлэгч нэг хөдөлгүүр бүтээгээд түүн дээр турбин нэмчихээд хангалттай спорт үзүүлэлттэй модель гаргачихдаг. Жишээ нь 137 морины хүчтэй Импреза 260 морины хүчтэй болох г.м. Хэрвээ ямар нэг шалтгаанаар турбин ашиглах боломжгүй байсан бол Импреза ийм үзүүлэлттэй болохын тулд хөдөлгүүрийн эзлэхүүнийг дор хаяж 2,7-3,2 л хүргэх хэрэгтэй бөгөөд ингэснээр 4 биш 6 цилиндр шаардагдах ба тэр хэмжээгээр үнэ нь өсөх юм.

Турбо практикт

Хялбархнаар эхлэхэд та бүхэн турбиныг хөдөгүүрээс хүчээр хаягдаж байгаа хий буюу утааны хүчээр ажиллан эргэлтэнд орж байгаа шахуурга гэж тооцъё. Турбин дотор гадагшилж байгаа хийний урсгалаар эргэх сэнс бүхий турбины дугуй байрлана. Энэ дугуй нь богинохон голоор өөр корпуст байрлах компрессорын дугуйтай холбогдох бөгөөд нэгэнт шууд холбоотой учир адил хурдаар эргэнэ. Компрессорын дугуй эргэлдсэнээрээ агаарыг сорж хөдөлгүүрт шахах ба үүгээрээ нэмэлт даралтыг үүсгэнэ.
Практикт хөдөлгүүрийн бага эргэлтийн үед хангалттай их хэмжээний хий ялгардаггүй ба гадагшлах коллектор дотор бага зэргийн буцах даралттай байдаг. Бага даралт бүхий гадагшлах хий турбины сэнснүүдийн завсраар түүнийг бараг эргэлдүүлэхгүйгээр гарч байдаг бөгөөд энэ тохиолдолд хөдөлгүүрт нэмэлт агаар орж ирэхгүй, ердийн атмосфер хөдөлгүүр шиг ажиллана. Харин дросселийн хаалт илүү онгойход, гадагшлах хийний эзлэхүүн ихсэж, үр дүнд турбин эргэлдэж эхлэнэ. Энэ үеийг spool up гэж нэрлэнэ. Хэрвээ хаазыг дарсан хэвээр байвал турбины сэнс улам хурдан эргэлдэж ингэснээр атмосфер хөдөлгүүрийхээс их даралт хөдөлгүүрт хөөн оруулах болно. Энэ шатыг on boost гэж нэрийдмой. Цаашдаа хөдөлгүүрт нэгэнт их агаар байгаа тул компьютер тийшээ илүү шатахуун өгснөөр гадагшлах хийний эзлэхүүн улам ихсэж, турбиныг улам хүчтэй эргүүлж on boost ын даралтыг шатлан өргөсгөнө. Хэрвээ энэ процессыг хяналтгүй орхивол хөдөлгүүрийг амархан эвдэх болно. Ийм тохиолдол гаргахгүйн тулд турбинд хяналтын зориулалттай агаар тойрч шууд гадагшлах хавхлаг wastegate хийж өгсөн байдаг. Тойрох хавхлаг нь вакуумд мэдрэг механик агрегат -соленоид (actuator )–оор ажиллагаанд ордог. Даралтын тодорхой түвшинд нээгдэнэ гэсэн үг. Япон машинуудад ихэнхдээ энэ соленойд нь мөн электрон хяналттай зэрэгцээ ажиллана.
Ихэнх япон машинууд ойролцоогоор 10 psi (0.7-0.8 bar) даралтаар буюу атмосфер моторыхоос дор хаяж 50%-аас илүү хэмжээний агаараар ажиллана. Хэдий чинээ агаар орно, тэр хэмжээгээр түлшний шаталт нэмэгдэх тул бүтээгдхүүн буюу чадалд эерэгээр нөлөөлдөг байна.

Хэмжээ чухал уу?

Турбин нь том жижиг гэж хэмжээгээрээ ялгагддаг. Турбины корпусын гадна үзэгдэх хэсэг нь ихэнхдээ ороомог дунтай төстэй, энэ хэсгээр нь том багаар нь ангилчихдаг байна. Турбины хэмжээ хичнээн агаарыг хөдөлгүүрт шахаж чадахаас гадна хэр хэмжээний турбо нүх байгааг бас тодорхойлно.
Турбо нүх гэж юу вэ. Турбин бол шахуурга гэдгийг санацгаая. Ямар ч шахуурга шахахын тулд эхлээд дүүрэх дараа нь шахаж эхлэх ёстой байдаг. Логикоор жижиг шахуурга томоосоо илүү хурдан дүүрнэ, гэвч том шахуурга шиг их хэмжээний агаар шахахгүй. Гэхдээ л хурдан ажиллаж эхлэнэ. Тиймээс жижиг турбин илүү түргэн хариу үйлдэл хийдэг бол том турбин илүү хүч хийдэг. Энэ ажиллаж эхлэхээс хүч гаргаж эхлэх хугацаа, паузыг турбо нүх (turbo lag) гээд байгаа юм. Жижиг турбины чадал бага байх боловч турбо нүх тэр хэмжээгээр бага, мэдэгдэхгүй ч байж болох талтай. Тэхээр та бүхэн 1000 морины хүчтэй Nissan Skyline -ыг жижиг турбинтай байхыг хаана ч харахгүй гэсэн үг.

Турбины гол

Турбины гол буюу бул нь ерөөсөө тамын ажил хийдэг гэхэд болно. Эргэлтийн хурд 100000 түүнээс дээш байх ба түүнээс гадна гадагшлах хийний температур 1000 градусаас илүү гарах нь цөөнгүй, иймээс бул хөдөлгүүрээс ирж байгаа тосоор байнга тослогдож, хөрж байдаг. Гэтэл ийм шийдлийн дутагдал нь турбин хөдөлгүүрээс хамааралтай ажилладаг боловч эрчимтэй ажиллаж байх үед нь хөдөлгүүр унтраасны дараа хэдэн минутын турш инерцээрээ эргэдэгт оршино. Ийм тохиолдолд хөдөлгөөнгүй болсон тос эргэлдэх булны температурыг даган хэт халж хатуу масс болон хувирч тослох хөргөх үүргээ гүйцэтгэхгүй болдог. Ингэвэл турбин эвдрэнэ.
Ийм учраас ачаалалтай явсны дараа турбиныг мотортой нь ядаж ганц хоёр минут тайван ажиллуулах нь чухал, турбо таймер байвал бүр ч санаа зовох юмгүй машинаа цоожлоод явчина.

ёоох ядарчлаа за тэгээд бусдыг нь дараа үргэлжлүүлье :lol:

_________________
www.maf.mn


Top
   
PostPosted: Oct.24.10 2:38 am 
Offline
Auto Expert *
User avatar

Joined: Sep.25.09 9:07 pm
Posts: 406
Ene sedev bol uul n ih zugeer sanaa aguulj baigaa yum. Dor hayaj help, mashinii zasvar onshilgotoi holbootei sedevt neg FAQ baival zugeer gej bodoh yu. Neg asuultand olon dahin hariuulaad humuus zalhaj baigaa baih. End anh orj irj baigaa humuus heregtei yumaa olj avhad mash hetsuu. Ovson buhal dotroos zuu haisantai l adil baih.

Jishee n moderatoruudaas oor hun post hiih erhgui neg huudsand:

Motor
Q1 neg shinekov: motor asahgui bain yaah uu?
A1 someone1: svechaga sol' (copy/paste)
A2 arhag forumchin: collectoroo tseverel (copy/paste)
A3 forumchin1: motoroo sol'(copy/paste)

AT talaar
Q1 neg shinekov: O/D tovch yamar uchirtai ve?
A1 someone1: blah blah blah.... (copy/paste)
A2 arhag forumchin: blah blah blah.... (copy/paste)

Q neg shinekov: AT tei mashiniig Acc. n muudsan ued chirch asaaj boloh uu?
A1 bas neg shinekov: blah blah blah.... (copy/paste)
A2 someone2: blah blah blah.... (copy/paste)


Top
   
PostPosted: Oct.15.11 8:05 pm 
Offline
• ISIA Member
User avatar

Joined: Apr.22.02 5:12 pm
Posts: 2783
►Бензиний шууд цацалт (GDI, D-4, Neo Di.... )


Бензиний шууд цацалттай хөдөлгүүр гэдэг нь бензинийг цилиндрийн дотор шатаах хөндийд өндөр даралтаар цацах зарчмаар ажилладаг хөдөлгүүр юм. Ойролцоогоор бензинийг 50-200 атмосфер даралтаар хөдөлгүүрийн сорох ээлжээс шахах ээлжинд цилиндрийн дотор шууд цацаж очлуурын очоор өдөөж шатааж өгдөг. Энэ хэмжээн хүртэл дараах хөгжлийн замыг туулсан юм.
1үе. Энгийн агаарын соролттой хөдөлгүүрт ядуу холимогоор хэмнэлт гаргах
2үе. Шууд цацалтыг хэрэглэснээр тэсрэлтийн дараах ажилласан хийн бүрэн шаталтыг сайжруулах
3үе. Агаарыг цилиндрт шахаж оруулан хэмнэлтийг сайжруулах.
4үе. Бүрэн шаталтыг явуулах шинэ технологид тулгуурлан ядуу холимогийг ашиглах.

Цилиндрт сорогдон орсон агаарын урсгалыг очлуурт ойрхон шахаж цуглуулсны дараа бензинийг цацаж агаар бензиний харьцааг 20:1-ээс 55:1 болтол ихэсгэсэн ядуу холимогийг бэлдсэнээр дараах шалтгааны улмаас шатахуун зарцуулалт буурах юм.

Бензин насосны сул ажиллагааг багасгах
Адиабат үзэгдлийн үзүүлэлтийг дээшлүүлэх
Дулаан алдалтыг багасгах

Их чадал шаардсан үед агаар бензиний харьцааг 12:1 болтол бензинийг шүрших шаардлагатай ба энэ үед цилиндрийн доторх дан агаарын температур хөрж хүчил төрөгчийн хэмжээ нэмэгдсэнээр илүү чадлыг гаргах боломжтой юм. Үүний тулд холимогийн хаалтыг энгийн загвараас электрон удирдлагад шилжүүлэх шаардлага гарсан.

Шууд цацалттай хөдөлгүүрийн ашигтай тал

Хөдөлгүүрийн эзэлхүүнийг багасгасан ч шаардлагатай чадлыг турбо зэргийг хэрэглэн гаргаж авдаг бол шууд цацалттай хөдөлгүүрт тэгэх шаардлагагүйгээр чадлыг нэмэгдүүлэх боломжтой ба үүнийг хөдөлгүүрийн эд ангиудын хийцийг сайжруулсанаар биелэх юм. Мөн шатахууны зарцуулалтыг бууруулах ашигтай.
Энгийн хөдөлгүүртэй харьцуулбал асаасны дараах хорт утааны хэмжээн бага байдаг. Мөн ажилласан хийн температурыг хянахад хялбар байдаг. Хөдөлгүүр хөрсөн байсан ч катализаторын температурыг нэмэгдүүлж ялгарах хорт утааг багасгаж болдог.

Image


Сул тал
Өндөр өртөг
Өндөр даралтын насосоор бензинийг цацдаг тул түүнд тохирсон өндөр даралтад ажиллах инжектор, поршенгийн тусгай хэлбэр зэргээс шалтгаалан өртөг нэмэгдэн үнэтэй болдог.
Ажилласан хөө тортогийг зайлуулах
Энгийн хөдөлгүүрийг бодвол цилиндрийн дотор хөө тортог үлдэх нь элбэг. 40:1 гэсэн холимог нь хөө тортог үлдээх нь их ба энэ нь улмаар инжекторыг бохирдуулж бензин цацах горимыг доголдуулдаг.

Хий оруулах механизмд тортог суух
Оруулах клапан ба оруулах хоолойн хооронд угаараас үүсэлтэй хатуу лаг цугларах аюултай. Энгийн хөдөлгүүрт бол энэ хооронд үүссэн лагийг клапангийн гадна цацах бензин үргэлж угаан агаарын хамт цилиндрт оруулж шатаан гадагш гаргадаг. Шууд цацалттай хөдөлгүүрт зөвхөн агаар л орж ирдэг учраас уусгах бензин байхгүйгээс тэндээ хуримтлагдан улмаар оруулах клапн үүрэндээ сайн суухгүй компресс алдах, гажих зэргээр эвдрэл гарахдаа амархан байдаг. Ингэснээр хөдөлгүүрийн чадал буурч хүчгүй болох зэрэг үзэгдэл гарна.

Тогтвортой жигд шаталт явагдахгүй болох
Шатах хөндийд хөө тортог хуралдсанаар агаарын хуйлралт өөрчлөгдөн явдал дунд хөдөлгүүр унтрах, нормаль тогтворгүй болох, хүч алдах, шатахуун зарцуулалт ихсэх зэрэг сөрөг зүйлүүд гардаг. Янз бүрийн хэвийн биш дуу гардаг.

Байнга засвар үйлчилгээ шаарддаг
Мөн л хөө тортогоос шалтгаалж хөдөлгүүрийн тос бохирдох нь хурдан бөгөөд солих хугацаа ойрхон байдаг. GDI хөдөлгүүр гарч байх үед тохирох тос нь зөвхөн Мицубиши- гээс гаргасан тос байсан бөгөөд орчин үед бол SJ ангиллаас дээш тос гарснаар харьцангуй асуудал багассан боловч ер нь л ойр ойрхон тосоо солих нь зүйтэй юм.

Дуу чимээ
Өндөр даралтын инжектор нь илүү дуу гаргадаг ба сүүлийн үеийн энгийн хөдөлгүүрүүд ихэвчлэн чимээгүй болсонтой харьцуулбал дуу ихтэй гэж үздэг. Яг салон дотор сонсогдохгүй ч гадаа гараад чагнавал дизель хөдөлгүүртэй ойролцоо дуу гарах нь бий.

Хар утаа
Хуучраад ирэхээр хар утаа гарах нь ихсэх ба энэ нь цилиндрийн дотор тал хөө тортог болсноос болдог. Учир нь энгийн хөдөлгүүрт бензинтэй холимог цилиндрт орж шахагдах зуураа цилиндрийн дотор талыг цэвэрлэж байдаг бол шууд цацсан үед тийм хугацаа хангалттай байдаггүй юм.

Өндөр чанарын бензин хийх
Бензинийг өндөр даралтаар шахдаг тул өндөр октантай бензин хийхийг шаарддаг ба бага октантай бензин хийсэн үед дутуу шаталт явагдан нүүрс төрөгчийн лаг үүсч хөдөлгүүр эвдрэх шалтгаан болдог.


Үргэлжлэлийг АВТОХЕЛП.МН сайтаас уншина уу...

_________________
www.autohelp.mn


Top
   
PostPosted: Feb.01.12 9:42 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.17.06 9:38 pm
Posts: 3207
Location: Inside the Core of Engineering Science
Ene Temtseen tuhain uedee neg ih urgun tsar hureeg hamarch chadaagyi yum baina. Tegehleer ene temtseeniig hugatsaagyigeer dahin zarallaa. Yaaj ch bodson olon myangan unshigchidtai forumd iim sedev zailshgyi heregtei.

Hen negen ni oort tulgarsan asuudlaa autoforumyn gishuudeer shiidverluuleed ch yumuu chuhal heregtei medeellee olson bol end quote hiij bainuu. Daraa ni olon huudas bolood ireh ued ni 3-4 gol chigleliin huraangui bolgoj huvaana. Harin yalagchdyg sar sard ni todruulaad *AutoForumer gedeg tsoloor 3 sar shagnaj baiya.

_________________
http://www.drift.mn


Top
   
PostPosted: Feb.14.12 12:12 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Feb.14.12 11:29 am
Posts: 14
Ийм нэг сонин нэртэй хөдөлгүүртэй машинууд монголд сүүлийн үед ихээр орж ирж хүмүүсийн толгойны өвчин болж эхлэж байна. Ажиллах зарчим, онцлогийнх нь талаар бичихээр шийдэв гэж...
Түлшний шууд цацалтын систем гээд нэрлээд байгаа, ерөнхийдөө common rail system гэж нэрлэж болох юм. Зарим хүмүүс бензин дизелийн бүтэцийн холимог систем гээд ч яриад байна лээ.
Common rail системийн хамгийн гол зорилго бол түлшний өндөр даралтыг хөдөлгүүрийн ямарч эргэлтэнд бэлэн байлгах. Common – байнгын гэж орчуулав. Rail –рейл , хөндий лимбэ шиг турбаг тэгэж нэрлэсэн байна. Яагаад гэвэл ийм хөдөлгүүртэй машины шатах камерын эзлэхүүн адилхан моторынхоос бага бөгөөд compression ratio (шахалтын зэрэг) өндөр гэсэн үг. Тэгэхээр өндөр даралтаар шахсан агаарлуу(high compression) түлшийг сайн тоосруулж шүршиж өгөх хэрэгтэй байдаг болохоор өндөр даралтын системийг бий болгосон байна. Дизель хөдөлгүүрийнх бол тахир голоос эргэлт авдаг олон плунжертэй өндөр даралтын насос, бензинд ихэнхдээ ганц плунжертэй нударган голоор удирдагддаг насос гэж байдаг.

Өндөр даралтын насос нь маш өндөр даралтыг байнга бий болгож байх үүрэгтэй. (1000кПа дээш) Хуучны хийцийн дизелийн аппаратурууд нь түлшийг өндөр болон нам эргэлтээс хамааруулан үүсгэдэг байсан, мөн түлш шахахдаа хуваарилах үүргийг давхар гүйцэтгэдэг болохоор дунд нь манайханы хэлдэг түлшний цохио гэх дуу ч гаргадаг. Манайд бензин GDI, D4-н гэх зэрэг хөдөлгүүрийн өндөр даралтын насос их гэмтдэг. 1-рт хуурай буюу түлшгүй явуулах нь насжилтийг эрс богиносгоно. Яг плунжерийн (өндөр даралт үүсгэх) хэсэг нь түлшээрээ тослогддог учраас. 2-рт бохир түлш. Түлшний 1-р болон 2-р шүүрийг тогтсон хугацаанд шинээр сольж байх хэрэгтэй. Шүүр нь бөглөрөхөөр аваад цэвэрлэж байна гээд даралттай хийгээр үлээлгэчихдэг, эсвэл солихгүй явсаар шүүрний шүүх чадварыг алдагдуулж механик хольц оруулаад л плунжер болон хонгионд нь хортон гаргачихдаг. (пар плунжерыг хонгио болон плунжер гээд салгаад нэрлэчихэв) 3-рт. Янз бүрийн химийн нэмэлт бүтээгдэхүүн (injector cleaner, octane boost) түлшинд хийснээс мөн плунжерт хортон гаргачихдаг. 4-рт. Манай түлшний чанарын асуудал. Үүнийг бид яахч аргагүй тул хөдөлгүүрийн тосыг зөв сонгож хийх нь энэ эрсдэлийг бууруулдаг. Манай түлшин дэх хүхэр(sulfur)-н хэмжээ харьцангуй өндөр бөгөөд хар тугалганы хэмжээ бас маш өндөр байдаг. Хүхэр бол зэврэлт үүсгэдэг, наалдамхай учраас хөдөлгүүрийн нэг дайсан, хар тугалга бол октаны тоог өсгөж өгдөг боловч зөөлөн эд ангиудад наалдамхай буюу хэрэггүй газраа бүрхүүл үүсгэчихдэг. Ялангуяа катализаторт!
маш нягт гадаргуугаар хоорондоо харьцдаг хос эд анги болохоор амархан гэмтдэг.
хялгас шиг зураас гарчихад л даралт нь унаад ирдэг юм. Уг нь бол пара плунжер гэсэн орос үг л дээ.
за за нөгөө жидиай майгаа үргэлжлүүлий.
Ойлгомжтой байдлаар схемчлэхийг оролдовоо гэж...
түлшний банк - түлшний шүүр - нам даралтын насос - түлшний нарийн шүүр - өндөр даралтын насос - даралтын рейл ба илүүдэлийн шугам(илүүдэл нь банкруу) - инжекторууд

Илүүдэл даралтын хоолой нь өндөр даралтын насос болон даралтын рейлээс гарсан хэлбэрээр хийсэн бас байдаг.
За тэгээд хамгийн сонирхолтой нь инжектор. Хоромхон хугацаанд маш өндөр даралтаар түлшийг шатах камерт шүршдэг. Цахилгаанаар онгойдог. Энгийн дизелийнх бол даралтаар онгойдог. Энгийн бензин хөдөлгүүрийнх бол ердөө 12вольтоор л инжектороо онгойлгодог. Харин шууд цацалтын системийн инжектор бол өөр дээрээ хүчдэл өсгөгчтэй бөгөөд 160вольтоос дээш өндөр хүчдэлээр хоромхон зуур онгойгоод хаачихдаг инжектортой. Урьдчилсан цацалт гэх мэт нарийн цацалт хийж шатах процессыг илүү оновчтой болгодог. Өөрөөр хэлбэл нэг ээлжинд 2 удаа цацалт хийж чаддаг учраас үнэхээр сайн шийдэл гэж үздэг. Гэтэл энгийн инжектор бол ганц цацалтыг оновчтой цацахад хүндрэлтэй энэ нь сайн шаталтыг бий болгож чаддаггүй ялангуяа энгийн дизель хөдөлгүүр бол бөөн юм болж байж арай гэж нэг шатах камерт түлш цацдаг тэр нь төгс байж чаддаггүйгээс дандаа наг наг хийсэн дизелийн тэр хатуу дуу гараад байдаг. Шууд цацалтын системийн инжектор бол зорилгын гол цөм бөгөөд агаар түлшний зохистой харьцааг бий болгох (15/1). Тэхдээ ядуу холимог бүрдэлтийн системийг ч онилдог гэх үү дээ. 1 литр түлш бүрэн шатаахад 15 литр агаар зарцуулагдана гээд байгаа. Түлш нь ихэдвэл баян холимог, агаар ихэдвэл ядуу холимог бүрдэлт гээд байгаам.
Nemj helhed GDI,D4 engine hodolguurtei mashintai humuust zovlohod benzin AI95,AI98 hij baigaarai ,AI92 oosoo har tuglagnii hemjee arai bagatai bdag bolhoor ondor daraltiin benzin nasosnii chine edelgeeg urtasgana.


Top
   
PostPosted: Feb.14.12 12:56 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Feb.14.12 11:29 am
Posts: 14
http://www.toyodiy.com/parts/q.html toyotagiin buh markiin buh selbeg uneteige baidgiin bna le .


Top
   
PostPosted: Feb.15.12 3:08 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: May.08.10 12:35 pm
Posts: 688
сайхан мэдээлэл байна ganba_48 Энэ мицубишигийн did гээд дизэль мотор байдаг шдээ энгийнхаасаа ямар ялгаатй байх уу


Top
   
PostPosted: Feb.16.12 9:46 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Feb.14.12 11:29 am
Posts: 14
[quote="focus_mn"]сайхан мэдээлэл байна ganba_48 Энэ мицубишигийн did (direct injection diesel gesn ug)гээд дизэль мотор байдаг шдээ энгийнхаасаа ямар ялгаатй байх уу[/q

Common Rail Direct Injection (CRDi) tulshnii systemteigeerel (deer tailbarlsantai ijil) gol ylgaana bga.Toyotagiin D4-D enginetei oiroltsoo.


Top
   
PostPosted: Mar.09.12 12:16 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Feb.14.12 11:29 am
Posts: 14
http://en.oto-hui.com/c115/toyota.html toyotagin ihenh repair manualud baih shig bna end


Top
   
PostPosted: Oct.16.13 11:36 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Sep.11.13 2:13 pm
Posts: 6
Ene chini barag l mafia ym bishu ain hahaha


Top
   
PostPosted: Jan.16.15 1:27 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.16.15 1:14 am
Posts: 3
Nissan sunnyгийн духны гинж хаанаас олдох бол мэдэх хүн байна уу


Top
   
PostPosted: Mar.11.15 11:39 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.09.06 9:51 pm
Posts: 1972
Location: Асуулт Самбар - forum » ..:: ASUULT :: BLOGz :: ZONE ::... » ..:Бамбар-ийн блог:...!!![]
Машины ченж ... эсвэл тогтмол машин авж байх хүн байвал PM
Японоос хурдан хямд өртгөөр машин оруулж ирж өгнө ...

_________________
... MadE !n мОнГоЛ ...


Top
   
PostPosted: Jan.25.16 12:13 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jan.24.16 11:52 pm
Posts: 5
Сайн байцгаана уу. Миний машин доголдоод чек асссан. Оншлуулсан чинь духны гинж гэсэн компютер оншилгоогоор. Явж байххд угжчичаад байх юм. Араа мултраад байгаа ч юм шиг . тоуота tundra 2008 on. Хроп ч юм шиг тэгэж мэдрэгддэг үү. Тосоо өнөөдөр юучдээ солиулсан. Асаангууд Мотор доголдоод чичигнээд, тэгээд жоохон явж байгаа нэг тийм араа мултрахд байгаа юм шиг бололд байх юмаа


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 24 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited