#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 9:58 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Feb.13.15 12:41 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.13.14 12:14 am
Posts: 11
Хонг конгоор аялсан тэмдэглэл


Top
   
PostPosted: Feb.13.15 12:42 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: May.13.14 12:14 am
Posts: 11
Хонг конгийн аялал
1 сарын 20
Өглөө эрт 7 цагийн нислэгээр хонг конг руу аялахаар нисэх буудлын зүг явав. Нисэх буудал дээр жаал жуул дэмий сууж байгаад онгоц руугаа оров. Хүн бол хонг конг руу үнэхээр их явдаг юм байна лээ. Ер нь л бас хөөрхөн том MIAT-ын онгоц байсан дүүрэн явсан шүү. Онгоцонд Нэг балай зүйл нь дэлгэцээ ерөөсөө гаргахгүй байсан бодвол дэлгэц нь эвдэрсэн юм шиг байналээ. За 4цаг 30 мин дэмий л утсаа оролдон суулаа. 12 цаг 20 гээд яг газардав. Ерөнхийдөө миний хувьд бол хонг конгруу анх удаа явж байгаа маань энэ. Нисэх буудлын хувьд тийм ч том биш гэхдээ бас "Чингис хаан"-аас маань бол хамаагүй том санагдсан. За тэгээд нэг газраа баахан тойруулж хилээр нэвтэрнэ дээ. Миний сонссоноор онгоцны буудал нь хиймэл арал дээр байдаг гэсэн. Guide map гэх зүйлс нь онгоцны буудал дээрээ үнэгүй байналээ гэхдээ ер нь утастай бол яваад л байна дөө хэдэн хэрэгтэй application уудаа татаад. За -20c-д байсан хүн чинь гэнэт +10 хавьцаа газар ирчихээр эвгүй санагдана гараад шууд л чийглэг уур амьсгал мэдэгдэж байналээ. Буудал эдрээ 2-хон хоногийн өмнө захиалчихсан лаг гое буудал гэж бодож явлаа. Онгоцны буудлаас шууд Airport express bus-нд суув. Гое тухтай суудал нь налдаг ачаа тавих хэсэгтэй тэндээ камератай free wi-fi -тай ер нь л монголынхоос хамаагүй гое дээр нь 33hkd нэг хүний эцсийн буудал хүртлээ. Tsim sha tsui гээд газрын хажууд cosmo guest house гээд газарт өдрийн 400 хавьцаа hkd-аар 7хонохоор болсын. Сааят эдрийг нь харахад үнэн гое буудал шиг харагдсан байхгүй ээ естой аймшигийн ороод л сэтгэл санаа шууд пархийтэл доошиллоо. Ер нь бол 4 5 хоног дажгүй 700-800 hkd хоорондох дажгүй буудалд буучихмаар юм байна лээ. Гэхдээ яахав сүүлдээ дасдаг юм байна лээ. Буудалдаа орж түр амсхийчээд гарж central-руу metro-длоо. Тэндээсээ peak tram гэсэн зүг заасан жижиг самбараа дагаж алхасаар байгаад хүрчихсэн муу ч үгүй хол санагдсан.Гол нь бас алхангаа өндөр өндөр барилгуудаа хараад явчихна.За тэгээд peak tram нь аймар оочертой хажуудах билетийн касснаас нь шууд sky terrace (victoria peak-ыг дээрхийг sky terrace гэдэг юм шиг байналээ) maddame tussauds tram нуудынхаа багц билет авчихсан мэдэхгүй болохоор. Энэ нь харин оносон байналээ. Тэгээд дээшээ гардаг трамвай нь аймар дээшээ эгц явдаг юм бналээ бас бууж өгсөхөд хоеуланд нь аймар оочертой. За тэгээд өгсөөд трамвайны дээр байдаг зогсоолынх нь хажууд maddame tussauds байгаа. Үзэх юм ихтэй олон хэсэгтэй. Тэгээд дээшээ урсдаг шатаар хотыг сонирхож гарсаар байгаад хамгийн дээд талын давхар буюу sky terrace. Хонг конг Их гое харгдана 6 Цаг хавьцаа бсан бх. Доошоо буухаар баахан дэлгүүр хоршоо хоолны газрууд байгаа тэгээд трамвайгаар буух гэж 40 минут оочерлосондоо өндөрт болохоор нилээн хүйтэн. За буугаад шууд алхаж бгаад ferry-дэв. Ferry нь metro-г бодвол хямд гэхдээ ferry нь зөвхөн арлуудын хооронд л явна. За kowloon дэнрх avenue of stars-ыг үзсэн надад тийм ч гое санагдаагүй гэхдээ хонг конг арал нь гое харгдана.
1 сарын 21
Өглөө нилээн эрт гарж disneyland оров. Нилээн олон метро дамжина. Автобус ч явдаг бх л даа гэхдээ метро ер нь л ойлгомжтой унаа. Өглөө эрт бол disneyland дээр пиг хүмүүс. Шууд disney-ийн билетийн касснаас нь билетээ 2 өдөриихөөр авав. 2Өдөр үзэхгүй бол 1 өдөрт хэцүү амжидаггүй юм байналээ. Ороод юмнууд нь нилээн шаглагдана. Тэгэхээр дэлгүүрээс уух юмаа аваад ороход нь шалгадаг хүнээс эвтэйхэн аваад орчихвол гайгүй. За ороод 17:00 цаг хүртэл үзэхэд талы нь л үзэж амжив. Үзэх харах юм их галзуу хулгана, олон янзын тоглоомоос эхлүүлээд. Citygate outlet disneyland-Ээс ойрхон дээр нь маргааш өдөр байгаа тул аутлет рүү шууд зүглэв. Аутлет нь тийм ч том биш гэхдээ дэлгүүрүүд нь сайн хямдардаг юм байналээ. дээрээ хоолны газартай нь дажгүй санагдсан. Гол нь цагаан сар болох гээд навс хямдрал зарласан байгаан. Баахан л шоппинг хийв.
1 Сарын 22
Өглөө аажуухан гарч өглөөний цайгаа уулаа. Мэдээж түргэн хоол хаа ч явсан хямдхан мэддэг болохоор энэ нь амархан.Гэхдээ ихэнх fastfood-үүд өглөө хөгийн менютэй байдаг. Диснэеланд руугаа дахин очин орой болтол тоглож дэлгүүрээр нь хэсэж 20 цаг хавьцаах парад еслолын буудлагы нь үзээд гарлаа.Яг 19:30 20:50 хүртэл тоглоом ямар ч оочергүй.Паркаас гарахын хувьд зүгээр пиг. Баахан дамжисаар буудалдаа ирэхэд нөгөө миний сонссоноор цагаач "халтарууд" реклам хийгээд л гудамжуудад байж байна.
1 Сарын 23
Энэ өдөр тайван шарч нөгөө алдар хонг конгийн хамгийн өндөр байшингийн obsevation deck буюу sky 100 тасархай орохдоо нэг хүний нэг180 хавьцаа hkd байлуудаа. Тэгээд зураг эдрийг чинь аваад лаг лаг юман дээр гаргана. Лифт нь бол аймар аймар мангар хурдан. Дээрээ гараад тэр макет үзүүлэн эдр бол гое юм байналээ. Даанч хонг конг бараг харгдахгүй. Нил манан яахав хальт хальт. За эндээс буугаад Repulse bay beach-рүү автобусдав. Хамгийн алдартай beach гэх шиг болсон даанч хүйтэнд ажиллагаагүй. Очоод нээх дулаан биш байсан тул гутлаа тайлахаас хэтэрсэнгүй. Бас хэдэн цаг далайн эргийн наагуур цаагуур явж байгаад буцаад автобусдав. Өнөөдөр 20:00 цагаас оддын өргөн чөлөөнөөс гэрлийн шоуг үзэх байлаа. 20:00 гээд баахан хүмүүс, нээх тийм сүртэй биш тэгэхдээ үзүүштэй юм байналээ. Үзэж дуусгаад дараа нь Ladies market уруу нь очиж үзэв. Нарантуул эдр шиг үнэ хаялцдаг Хар зах. Дандаа л жуулчид очиж үздэг юм байналээ. Удалгүй сонин санагдаж гаран буудалруугаа амрахаар харилаа.
1 Сарын 24
Энэ өдөр ерөнхийдөө амралтын байдалтай байв. Өдрөөс орой болтол унтаж байгаад Harbour city plaza гээд дэлгүүр рүү очиж үзэв. Шоппинг хийж байгаад хартал харин гаднаа мангар том титаник шиг л усан онгоц байдагийн. Дотор нь ороод хүмүүсээс асуутал хот хооронд эрэгээ дагаад олон хоногоор явдаг cruise аялал шиг юм байсан юм шиг байналээ.
1 сарын 25
Өнөөдөр бас time square ifc(хонг конгод өндрөөрөө 2-т ордог гэсэн) гэх газруудаар жоохон шоппинг хийв. Ifc нь дундаа хоккейн талбайтай ер нь үнэтэй брендүүд нь ifcбайдаг юм байналээ. Жоохон хүлээж байгаад star ferry өдрийн цагаар суув. Энэ star ferry нь завиар 1 цаг аялуулдаг хөөрхөн дунд хэмжээний онгоц байдаг. Ер нь бол заавал сууж үзэх естой зүйл. Дуусгаад бас л шоппинг...
1Сарын 26
Өглөө эрт гаран central-аас шууд ocean park ордог автобусанд суув. автобус нь Дажгүй үнэтэй (метро тийшээ явахгүй). Очоод харахад бол аргагүй том парк уулынхаа урд аманд хүүхдийн тоглоомын хэсэг aquarim cable car явдаг газарууд байна. Ороод шууд cable car-аар дээшээ уулаа даваад цаад хэсэгт нь гое тоглоомууд нь байгаа. Галзуу хулгана, гое тоглолтууд, усаар норгодог тоглоом, алсыг харагч гээд үзүүштэй парк байналээ. Даанч нэг өдөрт амжиж үзэхэд их хэцүү гялс2 явахгүй бол. Нээх гое далай харахад тохиромжтой газар. ӨДӨР НЬ аймар халаад +30 хүрснүү яасан хөлрөөд бүр баларсан ocean park ер нь дулаан уур амьсгалтай юм шиг санагдсан. Лав төвөөсөө хамаагүй дулаахан. Орой болохоор еслолын буудлагатай бас үзчихээд автобусдан төв ороод тэндээс оддын өргөн чөлөө рүү очиж тэндээс Hong kong арлыг харан цаг гаруй суув.
1 Сарын 27
13:50-ЫН нислэгээр нисэх тул эрт airport express bus-нд суун airport оров. Шалгуулчаад баахан duty free-гээр хэсэв. Бас тийм ч том биш гэхдээ л нилээн явсан. За тэгээд онгоцондоо суун монгол руугаа буцлаа.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited