5 жил үерхсэн охиноосоо сүүлийн 2 жилд нь хамтран амьдарч байгаад салж байлаа. Салаад 5 жил болж байна. 10 жилийн өмнө орон дотроо энэ охиныг насан туршдаа хайрлана энтр гээд өөрөө өөртөө амлаж байсанаа бодохоор их сонин санагддаг. Анх нийлж байхад бүх юм сайхан амьдрал урсаад л байна. Нэг л өдөр WTF юу болоод байнаа ийм зүйл хүссэн гэж үү ухааны юм бодоод сална. Салхад шалтаг хангалттай олддог. Маш их өө олж харна.
................................ Харин цаг хугацаа өнгөрөхөд
Тэр хайр майр чинь хугацаа өнгөрөх тусам хариуцлага болж хувирдаг. Энэ өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэгээд л нэг насаараа сингл.
Одоо тэр охиныг бушуухан хүнтэй суугаасай л гэж залбирдаг. Жилийн өмнө бид 2 уулзаад уугаад жаахан суусан. Бид 2т хэн хэнд нь тэр хүүхэд насаас өчүүхэн зүйл ч үлдээгүй байсан. Том хүмүүс болж хувирсан байсан. Буцаад нийлнэ гэхэд үнэхээр том ангал үүссэнийг хэн хэн нь дотроо хүлээн зөвшөөрсөн байх. Яг энийг бичиж байхад ютүб дээр ви донт ток энимо явж кино2
Салах амархан шүү хүмүүсээ. Харин цаг хугацааг ухраах боломжгүй гэдгийг санаж хариуцлагатай байгаараа.
Асуудал бүрийг салалтаар шийдвэл миний гаргасан алдааг давтана гэдгийг битгий мартаарай.
Хайртай бол эвэридэ галзуу сээгс хийгээл гал гарсан нүдээр нэгнийгээ ширтээд үнсэлцэж нялуураал хорвоог бардаг гэж битгий бодоорой. Хамтдаа асуудлыг давж тэртээ тэрэнгүй элдэв зовлонгоор дүүрэн хорвоод нэгнийхээ түшиг тулгуур болж гаргасан алдааг нь уучилж, засрахаас өнгөрсөн занг нь хүлээн зөвшөөрөх асар том хариуцлага. энэ бүхний шагнал нь хөгшрөөд хорвоод үхлээс өөр хэнд ч хэрэггүй болох үед чиний хажууд байж өнгөрсөн дурсамжуудыг чинь амилуулж байх тэр эмгэн, өвгөн юм шүү.
Etana1 wrote:
Aмьдрал баялаг шт ганц хүнээр төсөөлж тэвчиж амьдарна гэдэг утгагүй. өөртөө таарсан нийцтэй хүнтэй л суух хэрэгтэй..
Эвлүүлдэг тоглоом бишдээ шууд залгагдаад угсрагдахаар хүн байгаа гэж бодоод тийм хүн хайгаад явбал үсрээд 120 наслах нас чинь дэндүү ахардана.
***dursgui jaal*** wrote:
Энэ их зөв хэлж. Юм нэгээр дуусахгүй ээ .. Үнэхээр л болж бүтэхгүй, урдных шиг ээ байхаа болисон бол салах л хэрэгтэй. Өөрийгөө зовоогоод өрөөлийг ч зовоон ингэж байх хэрэг байгаа ч юм уу Тэгд эцэст нь амьдрал баялаг !!
Юм нэгээр дуусахгүй нэкст ван гээд яваад байвал яваад л байх байхлдаа. Гэхдээ төлбөрт нь цаг хугацаа гэдэг зүйлийг төлж байгаа гэдгээ санаж яваарай.