Мэдээж болж л өгвөл аль нэг талдаа цугтаа байхыг л бод. 2 газраа удвал ер нь бүтэхгүй талдаа л болно. Гэхдээ бүгд бүтэхгүй байна гэж байхгүй ээ та 2-оос л шалтгаалана. Ер нь иймэрхүү зам туулсан хүмүүсийн цөөн хэдхэн нь л тэсэж чадсан байдаг байх. Бид хоёр 4н жилийг өнгөрүүлсэн. Ахлах ангидаа 1 жил үерхээл дараа нь тэр маань Японд би Монголд суралцхаар болсон. Хамгийн эхлээд нь хагас жил болчоод сар гаран хугацаагаар ирсэн, тэрний дараачаас 11н сар 2 газарт, 1 сар цугтаа байсаар нэг л мэдхэд 4н жилийн ард гарчихсан. Мэдээж маш хэцүү... бишгүй л нэгэндээ гомдож, туниж, хэрэлдэж маргалдаж, гэмшиж суудаг байлаа. Хамгийн гол нь бас та 2-н өссөн төрсөн орчин, үзэл бодол, найз нөхдийн дэмжлэг, эргэн тойрныхны нөлөөлөл маш чухал. Азаар бид 2н хэн хэн нь нилээд чанга эцэг эхүүдийн гараар өссөн, гайгүй зөв талаас нь дэмждэг найз нөхөдтэй /манай их сургуулийн ангийнхан хүртэл бид 2-г их дэмждэг, намайг сайн залуу гээд их магтдаг цаадхаа гомдоовол дэмий шүү гэдэг байлаа/ байсан юм шиг байгаан. Би ч хар багаасаа /1-р ангид ордог жилээсээ/ ээж маань муухай өвчнөөр өвдсөн учраас ахтайгаа нийлээд ар гэрээ авч явхын хажуугаар хичээл номоо хийдэг, аавынхаа ажилд тусалдаг зав чөлөө муутай найз нөхөдтэйгээ бараг л уулзаад байж чаддаггүй архи тамхинаас хол хүүхэд байлаа. Энэ чигээрээ байсаар ч их сургуулиаа төгсөөд ажилтайгаа золгосондоо. Харин тэр маань хэдий гадуур их гаргаад байдаггүй хичээл номыг нь яс хийлгэдэг эцэг эхийн хүүхэд байсан ч айлын ганц юм болхоороо эрх дураараа, хүссэнээ эдэлж хэрэглэж өссөн, өөрийнхөөрөө зөрөөд суучдаг болж өгвөл дийлж байж л санаа нь амардаг охин байлаа. Гэхдээ яагад ч юм би түүнээс ахлах ангид байхдаа гаднаа их сэхүүн, өөрийнхөөрөө, банди нартай нэг их дуугараад байдаггүй нэг ёсны хамраа сөхсөн охин байсан ч гэсэн яг сэтгэл гаргах юмандаа тултал нь сэтгэл гаргадаг, хайрласан хүнээ хайрласан шиг хайрлах сэтгэлтэй гэдгийг олоод харчихсан юм. Бусад олон зүйлээрээ ч таалагддаг байсан тэгээд л хойноос нь гүйж байгаад нийлчихсэндээ ккк. Тэгээд чамд зөвлөхөд хэрвээ муудалцвал болж өгвөл шууд утсаар ярьж байгаарай, чаат бол муудалцаагүй үедээ л ашиглах зүйл. Яг хэлэх гэсэн зүйлээ, сэтгэлийн үгээ дуу хоолойгоороо л хэлэхгүй бол хэдэн текст бичээд цаад хүндээ хүрхэд хэцүү. Тайлбарлаж бичсэн үгнүүд чинь бараг эсрэгээрээ чамайг эвгүй байдалд л оруулна, надад лав ингэж санагддаг юм. Одоо бол та 2-ын хувьд нэгэндээ үг хэлэх гээд аман дээр нь гацчихдаг үе нь өнгөрсөн байлгүйдээ. БОлж өгвөл нэг нэгэндээ сайн нээлттэй байгаад тэр өдрөө юу хийж өнгөрөөв, яав, ямар асуудал тулгарав гэдгээ сайхан ярилцаад муудалцлаа гэхэд биеээ барьж байгаад аль болох хурдан буулт хийгээд гарц олдог байх хэрэгтэй. Би ер нь муудалцхаараа бараг 70-80%-д нь буулт хийчихдэг байх тэглээ гээд бид 2 хэн хэнээ илүү дутуу бодсон юмгүй 2 газар 4н жил болчоод одоо ч гэсэн байж л байна. Өөрийгөө буулт хийлээ гээд нэг их юм бодох хэрэггүй ээ. Ер нь тэгээд надаас л шалтгаалана гээд бодчиход буруудахгүйдээ. Энд тэндээс нь жоохон ойлгомжгүй замбараагүй л биччих шиг боллоо ккк гэхдээ та 2-г дэмжиж байгаа болхоор өөрсдөө энэ замыг туулсан болхоор сэтгэл хөдлөөд бичмээр санагдлаалдаа. Санаа сэтгэгдлээ хуваалцмаар, асууж зөвлөмөөр зүйл байвал welcome шүү
