#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.23.18 5:25 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 234 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next
Author Message
PostPosted: Jul.11.09 3:05 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
"... -Тэр яагаад надад ингэж хандаад байнаа? Надад сайн юм болуу? эсвэл зүгээр найзын үүднээс юмуу, хүн болгонтой ингэж ханддаг юм болвуу?"

"- Би түүнд яагаад ингэж хандаад байгаа юм болоо? Би түүнд сайн болчихсон юм байхдаа? "

Магадгүй ийм асуултыг өөрөөсөө асууж байсан байх, асууна байх, асууж байгаа байх., тэгээд хариултыг нь олоход хэцүү байсан бол доор бичсэн зүйл багахан ч болов тус болж болох юмаа.



Хумхын орднынхны "комби"

"Нэг л өөр"

Хумхынхан таалагдсан хүнээ татахын тулд өөрийгөө чөлөөтэй бусдаас өөрөөр сэтгэдэг, өөрийн гэсэн үзэл бодолтой гэдгээ харуулахыг хичээдэг. "Чухал хүн"-тэйгээ харьцаж байх үедээ тэрээр аль болох ер бусын, этгээд зүйл ярина. Тэрээр "чухал хүн"-дээ өөрийгөө бусдаас өөр, өөрөөр хэлбэл нийгмээс гаж байхаас айдаггүй гэдгээ харуулахын тулд өөрийн хэл ярианаас гадна, өвөрмөц сонин хувцаслалтаараа ч харуулахыг хичээнэ. Хумхынхан "нийгмийн эсэргүү" шиг зан гаргадаг бүр заримдаа эсэргүүцэл хийх бодолтой тухайгаа ярьж энэ нь өнөөх " чухал хүн"-гүйгээр хэцүү байх тухай ойлгуулахыг хичээнэ.

Бие даасан байдал

Хумхынхан ер нь бол өөрийн гэсэн үзэл бодолтой, өөрөөрөө байхыг эрхэмлэдэг улс байдгаас гадна бусдын үзэл бодлыг ч хүндэтгэн авч үздэг орд юм. Тэрээр таалагдсан хүнийгээ өөрөөрөө байхыг нь дэмжиж, өөрийн үзэл бодолтой байдгийг нь хүндэтгэж явдгаа харуулахыг чармайдаг.

Өөрийн орон зай

Хумхынхан өөрийн орон зайтай байхыг хүсэмжилж мөн бусдын тийм байдлыг хүндэтгэдэг орд. Хамгийн сонин нь тэр хэн нэгэнд татагдах тусам түүний орон зайг улам хүндэтгэж улам эрх чөлөөг өгөхыг хүснэ. Тэрээр ийм үйлдлээрээ "чухал хүн"-ээ татахыг хичээнэ. Тэр "чухал хүн"-ээ өөрийн бодсон санасан зүйл, тэр нь сонин хачин ч байсан хамаагүй хийгээд явахыг нь дэмжинэ. ер нь сонин хачин байх юм бол хумхынханд улам таалагдаж түүнийг нь сайшаана.

Зөгнөгч

Хумхынхан таалагдсан хүнийхээ хажууд ирээдүйг харагч " зөгнөгч" шиг зан гаргадаг бөгөөд дэлхийг өөрчлөх төлөвлөгөөнд хамтрахыг чухал хүндээ санал болгоно. Иймд хумхын ордны хүн чамд ирээдүйн тухай зөгнөл ярьж эхэлвэл тэрээр "комбо"-гоо л хийгээд байна гэж ойлгож болно.

Хүйтэн байдал

Хумхынхан чухал хүнийхээ хажууд ихэмсэг, үл тоосон, сэтгэлийн хөдлөлгүй эсвэл ухаалаг царай гаргахыг хичээдэг. Мэдээж энэ нь гаж комбо санагдаж магадгүй ч их сониуч хүн эсвэл сэтгэлийн хөдөлгөөний илт гаргадаг хүмүүстэй тохирдоггүй хүмүүс,хэн нэгний дотоод ертөнцийг нээхийг хүсдэг хүнд таалагддаг зангууд . " Мөсөн гүнж"-ийг хайлуулж эсвэл "Зөрүүд эрийг номхотгохийг" хүсдэг хүмүүс байдаг шүү дээ.
Ийм хүмүүсд дээрх зан бол "занга" болдог. Тэгэхээр хэдийгээр ихэнх хумх сэтгэлийн хөдөлгөөнтэй нэгэн боловч шаардлага гарвал ( чухал хүн нь хажууд нь байвал) тэрээр хүйтэн нэгэн болж аашилдаг байна.




_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.13.09 12:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.11.09 3:06 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Жинлүүрийн ордныхны "комби"

Романтик
Жинлүүрийн ордныхон чухал хүнийхээ хажууд зөөлөн, эмзэг, уяхан болдог. Тэгэхээр жинлүүрийн ордны этгээд чамд романтик кино, зохиол эсвэл амьдрал дээр болсон романтик явдлын талаар ярьж эхэлвэл чамд комбигоо хэрэгжүүлж байнаа гэж ойлгож болохнээ. Нэмж хэлэхэд хэрэв жинлүүрүүд романтик зүйл яриад эхэлвэл чамтай зүгээр нэг ганц хоёр удаагийн явдал биш үнэхээр гүнзгий харилцаа тогтоохыг хүсч байна гэсэн үг юм шүү.

Сэтгэл татам

Жинлүүрийнхэн үнэхээр сэтгэл татам, сайхан зантай, саак нэгэн болж эхэлдэг. Тэрээр таалагддаг хүндээ таалагдах бүх " сайхан " бүхнийг өөртөө "суулгадаг".Ингэж хүч хөдөлмөр гарган аяглах нь чамтай мөн л гүн гүнзгий харьцаа тогтоох хүсэлтэй үедээ л хийх үйлдэл нь.

Зөвхөн хоёулахнаа

Жинлүүрийнхэн бүхнийг "хоёулахнаа" хийхийг эрмэлзэж эхэлдэг. Тэрээр "оллуулаа, оллуулаа, ооолуууулааа" гэсэн үзэлтэй биш зөвхөн "чи бидэн хоёр" байхыг хүсдэг байна. Тэгэхээр жинлүүрийн ордны нэгэн чамд "хоёулаа" гэсэн үг урсгаж эхэлбэл чи нэгийг бодож нөгөөг санах хэрэгтэй юмаа.

Сайн сонсогч

Жинлүүрийнхэн таалагдсан хүнийхээ ярьж бүй зүйл, дотоод сэтгэл, үзэл бодлыг нь сонсох үнэхээр дуртай бөгөөд өөрийг нь үнэхээр анхаарч сонсож байна гэдгээ ямар нэг байдлаар харуулахыг хичээнэ. Ярьсан хэлсэн зүйлийнхэн тухай асуух нь комбинийхон хэлбэр байж болох юм. Товчхондоо чамайг хэнд ч сонирхолгүй зүйл ярьж байхад анхааралтай сонсох нь "чимээгүй комби" хийж байж магадгүй шүү.

Бусдыг ойлгогч

Жинлүүрийнхэн хэн нэгнийг өөрийг нь хамгийн сайн ойлгодог хүн гэдгийг итгүүлж чаддагаас гадна өөрийг нь хамгийн сайн ойлгодог хүн гэдгийг мөн зөвшөөрүүлж чаддаг юм. Тэрээр таалагддаг хүндээ өөрийг нь үнэхээр сайн ойлгож байна гэдгээ харуулахыг хичээнэ.

Дотно харьцаа

Тиймээ жинлүүрийнхэн үнэхээр "хоёулахнаа". Тэр зөвхөн чамтай л хамт байж, чамайг л сонсож, чамтай л ярихыг хүснэ. Магадгүй тэрээр өөрийн мэдэлгүй чамд дотно ханддагаа харуулж үсийг чинь янзлах, хувцасыг чинь оролдох эсвэл гарыг чинь барих болно.







_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.11.09 3:11 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6303
Location: The quiet one :(
yum bolgond jinlvvriig magtaad hetsvv maa neeree lolz :mrgreen:


Top
   
PostPosted: Jul.11.09 4:10 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Ихрийн ордныхны "комби"

Хайрын яруу найрагч

Ихрийн ордныхон бол жинхэнэ хайрын яруу найрагч. Энэ орд шиг хэн нэгэнд сээтэн хаяж толгойг эргэтэл хайрын тухай өлүүлж чадах орд олдохгүй дээ. Ээн ордныхон чамайг татахын тулд өөрийн хэв маягаа чамд хэрэгжүүлэх комбидоо тохируулан өөрчилнө.

Амыг нь ангайтал ярих

Ихрийнхэн чухал хүнийхээ хажууд үнэхээр уран цэцэн үгтэй, сайхан ярьдаг нэгэн болон хувирдаг. Савж унатал инээмээр ёжолсон, шоолсон, ухаалаг үг хэллэгүүдээс гадна "томчуудийн ярианы" сэдэв рүү ч орж ичих эмээх зүйлгүй урсгаж гарна. Тэрээр хоёрдмол утга буюу далд утгатай үгсээр чухал хүндээ сэтгэлээ илчилнэ. Тэрээр маш соргог нэгэн бөгөөд өрнүүлж буй яриаг чамд сонирхолтой санагдаж байгаа эсэхээс хамааран өөрчилнө.

" Туульч өвөө"

Тэр чухал хүнийхээ анхаарлыг татахын тулд ямар нэгэн түүх, үйл явдлын талаар нүдэнд нь үзэгдтэл , нэг бүрчлэн ярина.

Уран бичигч

Ихрийнхэн хайрийн шүлэг , мэндчилгээний дотно үг бичихдээ хэнийг ч урдаа гаргахгүй. Хэрэв та энэ ордныхонд таалагдвал олон сайхан хайрын дөрвөн мөртүүдтэй болно.Энэ авъяас нь зөвхөн шүлгэнд ч биш чатаар харьцаж байхад нь хүртэл анзаарагдана.

Утасны анд

Ихрийнхэн утсаар ярих дуртай нэгэн. Тэр чамтай өдөржингөө утсаар ярихыг хичээх болно.

Номны хорхойтон

Уншсан ном зохиолынхоо тухай чамтай дуртайяа яриа өрнүүлнэ. Чамд ном өгч чамаас ном авна. Тэрээр юм бодолгүйгээр номын сан, уншлагын танхим номын дэлгүүрт чамд сээтэн хаяна.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.14.09 1:06 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.11.09 5:04 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
humhihan ih ontsgui zangtai um baina, gaj kombi ch geh shig.
Galinhnaas taviachee, tegeh uu! arslan, honi, num


Top
   
PostPosted: Jul.11.09 5:21 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
huleej baigaad ooriigoo unshinaa :imhappy:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Jul.11.09 6:15 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Хонины ордныхны "комби"

Яаруу

Хонины ордныхон хэн нэгэнд гэнэт маш хүчтэй татагдаж мөн уйдах юм бол түүн шигээ гэнэт тэр их хүсэл тэмүүлэл замхран алга болдог. Хэрэв хониныхонд чи таалагдах юм бол тэр бусад асуудлыг үл ойшоон шууд түүнийгээ илэрхийлж чамайг сандраахвий.

Шулуун "баагий"

Хониныхон дээр хэлсэнчлэн чухал хүндээ сэтгэлээ шууд илэрхийлэх бөгөөд ингэхээсээ айдаггүй, ичдэггүй. Тэрээр татгалзсан хариунд бэлтгэлтэй байдаг бөгөөд амархан сэтгэлээ татна.Товчхоноор энэ орд зоригтойгоор сээтэн хаяж бүтэхгэй бол "зүгээр л найзууд" болж чадах нэгэн.


өөрийн чадврыг үзүүлэх нь

Хонийхон нөхцөл байдлаас шалтгаалан ичимхий, өөртөө итгэлтэй эсвэл давж гарахад хэцүү нэгэн болж хувирна. Тэр чухал хүнээ татахын тулд ямар нэгэн хүч сорьсон уралдаан тэмцээн, тоглоомд оролцоод л явна.

Хатуу самар

Хониныхонд чи таалагдсан ч гэсэн хүнийг өөрийнхөө хойноос гүйлгүүлэх хүсэлтэй этгээд. Чамайг нилээдгүй гүйлгүүлж ядараагаад тэгээд л өөрийгөө бариад өгнө дөө. Магадгүй хониныхон комби бол нилээн хатуу тоглоом гэж боддог болохоор ч ийм зан гаргадаг байх.

Энергийн төв

Уг ордны хүн үнэхээр хөдөлгөөнтэй, эрч хүчтэй нэгэн бөгөөд чухал хүнийгээ үргэлж хөгжөөн баясуулж уйдуулахгүй тулд ийший тийшээ чирээд л аваад явна.


Бие даасан байдал

Хониныхон бол бие даасан, бүх асуудлаа өөрөө шийдвэрлэхийг хичээдэг бөгөөд хүнээс энэ занг нь хайж явдаг. Сул дорой нэгэн хэзээ ч хониныхны сонирхлыг татахгүй. Тэгэхээр уг ордны этгээд чиний бие даасан байдал энэ тэрийг юу юугүй сайшаагаад унавал нэгийг бодож нөгөөг санаж яваарай.

Жичэд нь хэлэхэд энэ ордны нэг онцлог үйлдэл байдаг. Энэ орд нь өөрөө " хонины" гэсэн тодотголтой учир толгойгоороо чамд сэтгэлээ илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл зулайгаараа чамайг түлхэх, нүүр, үсээ чамд дээр үрэх гэх мэт.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.11.09 6:21 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Заза наадмын хуушуураа идэх болчихлоо дараа л үргэлжлүүлэхээс :mrgreen: сайхан наадаарай! :wd:

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.11.09 6:22 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Mar.25.08 10:38 am
Posts: 4146
oo, gyals tavichaach dee, uldseniig n. chi arai uuruu zohioj bicheed sugaad baigaam bish biz dee.


Top
   
PostPosted: Jul.11.09 6:31 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: May.19.09 12:59 am
Posts: 871
Location: ooriinhoo yrtontsod
hehe sonin yen magadgvv l yum bna :razz:

_________________
:l5:


Top
   
PostPosted: Jul.11.09 9:46 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн

Joined: Jun.12.09 2:25 pm
Posts: 866
Location: Итали, Милан
хэхэ аймар тааржын :haha:


Last edited by Okuul on Jul.11.09 10:42 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Jul.11.09 10:17 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jul.04.09 3:19 pm
Posts: 546
Location: Mgl ...
hi uheriin ord n yasiin be unshmaar bna

_________________
zvrx tsoxilj xair gereltseer


Top
   
PostPosted: Jul.12.09 12:07 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Dec.10.08 5:27 pm
Posts: 1086
aanhaa bi hund durlahaaraa ingehiin been :hihi:

_________________
зөв яриад зөөлөн дуугараад...


Top
   
PostPosted: Jul.12.09 12:08 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 7:02 pm
Posts: 2140
Үхэр байна уу


Top
   
PostPosted: Jul.12.09 12:57 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
tiimee humhiinhan uneheer daruuhan ilt zan bdlaa nuudag eyldeg daruu negen bdagshuu :wd:

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Jul.12.09 12:59 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Mar.22.09 3:19 am
Posts: 2951
Location: Даруухан л амьдарья
ruka wrote:

Хумхын орднынхны "комби"

"Нэг л өөр"


manai ordiinhon bugd l iim busdaas hamgiin daruuhan daanch kombi deer l asuudal gardiimdaa lol

_________________
KETCHUP :heartbreaker:


Top
   
PostPosted: Jul.12.09 11:25 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.25.06 5:28 pm
Posts: 4512
Location: Хамраа ухаад, нусаа бөөрөнхийлж суухдаа л чамайг дурсах юм даа
Zagas niih bnu?

_________________
Харанхуйгаас цааш гялбаа руу


Top
   
PostPosted: Jul.12.09 3:29 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: Apr.23.05 3:05 pm
Posts: 19176
Location: НАДАД ЧИ БАЙГАА :mrgreen:
хөөе үхэр.

_________________
Т4-н цэг.


Top
   
PostPosted: Jul.12.09 5:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: May.07.08 1:50 pm
Posts: 16272
Location: Mongolia
PISCUS.

_________________
Imagine | Nevermind


Top
   
PostPosted: Jul.12.09 7:12 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Охины ордныхны "комби"

Ёс журамт нэгэн

Охины ордныхон чухал хүнийхээ хажууд жинхэнэ жентельмэн, хатагтай нар шиг аашилдаг. Элэгсэг, тайван дөлгөөн байх ба түүнээхээ хажууд өөрийн сэтгэл хөдлөлөө хав дардаг.

Гярхай

Охиныхон чухал хүнийхээ бодож санан хүсдэг зүйлийг гярхай олж харах бөгөөд уг хүслийг нь чадахаараа биелүүлэхийг хичээдэг. Мөн тэрээр таалагдсан хүнийхээ өөр нэгэн бол анзаарахгүй өнгөрөх тэр бяц хан өөрт таалагдсан онцлогийг олж харан түүнийг өөрт нь магтан хэлдэг. Иймд охины ордны нэгэн чамд туслах гэж хөлөө хугалах шахам гүйгээд чамд өгсөн сэтгэлийн бэлэг нь чиний хэнд ч хэлээгүй ч яг хүсч байсан, хэрэгтэй байсан зүйл чинь байх аваас тэрээр чам дээр "комби" хэрэгжүүлж байгаа ч байж магадгүй юм шүү.

Тэр үнэхээр ухаалаг шүү!

Охиныхон чухал хүнээхээ хажууд маш цэцэн цэлмэг, логик сэтгэлгээтэй, задлан шинжээч , ухаалаг нэгэн мөн сайн сонсогч нэгэн болдог. Тэгээд магадгүй таалагдсан хүнтэйгээ сэтгэлгээ, мэдлэг шаардсан сэдвийн талар яриа өрнүүлэх хүсэлтэй байна байх.

Чамд толь хэрэггүй

Дээр хэлсэнчлэн охиныхон бол үнэхээр гярхай, үүнээс гадна тэд өө сэвгүй,өөрийнхөн хувьд төгс төгөлдөр гэж үзэх зүйлд дуртай нэгэн. Тэгэхээр хэрэв түүнд чи таалагддаг бол өөрийн мэдэлгүйгээр яарснаас болоод мурийлган зүүсэн зангиаг чинь янзалж өгөх, салхинаас болоод сэгсийсэн үсийг чинь хичээнгүйлэн самнаж өгөх гэх зэргээр танийг арчлаад байвал түүний талаар бодоод үзэхгэд гэмгүй байх шүү.

Дасан зохицогч

Охиныхон чухал хүнээ татаж, харилцаагаа илүү ойр болгохын тулд өөрийгөө өөрчлөн таалагдсан хүнийхээ "мөрөөдлийн нэгэн" нь болон хувирах авъяастай.

Түүнгүйгээр ямар хэцүү юм бэ!

Охиныхон таалагдсан нэгэндээ чин сэтгэлээсээ, хойш сууж хойрогтолгүйгээр тусалж, түүний төлөө ийшээ тийшээ гүйж байдаг болохоор эцэст нь нөгөөх нь охины ордны этгээдгүйгээр өөрийн амьдралыг төсөөлөхөд бэрх болчихдог байна.









_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Last edited by ruka on Jul.14.09 1:12 pm, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Jul.12.09 7:13 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Үхрийн ордныхны "комби"

Сайн ханган нийлүүлэгч

Энэ ордныхон эд хөрөнгө болон дотоод сэтгэлээрээ баян нэгэн гэдгээ чухал хүндээ харуулахыг хичээдэг. Тэрээр илт өөрийнхөө хөрөнгө мөнгөнийхөө талаар таалагдсан хүндээ танилцуулна.

Түүнтэй байхад нэг л гоё!

Үхрийнхэн өөртэй нь "хамт байхад нэг л гоё " гэх мэдрэмжийг чухал хүндээ төрүүлэхийг их чармайдаг. Тэрээр тайван, чөлөөтэй нэгэн байхаас гадна өдөр тутмын бяцхан ажлуудыг чухал хүнтэйгээ хамт дуртайяа хийнэ. Жишээ нь хоол хийх, дэлгүүр хэсэх зэрэг.

Байнга чамайг оролдоостой

Үхрийн ордныхон тэр бүр хүнтэй ярилцаж байхдаа гар хруу, хувцас энэ тэрийг нь оролдож, налж түшээд байдаггүй. Ийм мэдэрхүйн үйлдэлд тэрээр маш болгоомжтой ханддаг. Тодруулбал таалагдсан хүндээ л уг үйлдийг хийнэ. Тэгэхээр үхрийн ордны этгээд чамтай мэндлэхдээ чангаар тэвэрч аваад л, үс гэзгийг чинь янзлаад, гар хурууг чинь оролдоод эхэлвэл түүний талаар бодоод үзэхэд гэмгүй шүү.

Таашаал бол нэгт!

Үхрийн ордныхон ямар нэг зүйлээс сэтгэлийн таашаал авахыг машид чухал үздэг. Ямар нэгэн юм гэдэгт дуу хөгжим, урлаг уран сайхан, хоол, үнэртэн, уудаг барьдаг зүйл багтаж болно. Тэгээд уг таашаалаа чухал хүнтэйгээ сэтгэгдэлээ хуваалцахыг үнэхээр хүсдэг. Иймд нэг үхрийн ордны этгээд чамд дөнгөж сая үзсэн киноныхоо талаар нэг бүрчлэн яриад , дуу сонсгож уг дууны талаарх чиний сэтгэгдэлийг чинь сонсох гээд эсвэл "энэ рестроны шарсан тахиа нь үнэхээр гоё амттай, хоёулаа оръё тэхүү, чамд таалагдахнуу үзье л дээ" гэх мэт аяглаад байвал түүнийг хүн болгонд ингэж ханддаггүй гэдгийг нь бодоорой.

Байгаль дэлхийг шүтэн бишрэгч

Үхрийн ордныхон ой мод, уул ус, ургамал амьтан, гол мөрөн,далай жаргах нар гэх зэрэг бүх л байгальтай холбоотой зүйлийг шагшин биширдэг нэгэн. Иймд таалагдсан хүндээ зугаалгаар явах, галын наадам хийх санал тавих эсвэл зүгээр л түүнд өнөөдрийн цаг агаарийн талаар яриад эхэлж болох юм.

Үнэнч

Чухал хүндээ өөрийгөө үнэнч, туйлбартай, итгэлтэй, сэтгэлээсээ нэгэн гэдгээ байнга харуулахыг зорино. Уг ордныхон таалагдсан хүндээ өөрийн эрхгүй үнэнч шударга ханддаг.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.12.09 8:04 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
Матрын ордныхны "комби"

Ажил хэрэгч

Матрынхан чухал хүнээ өөрийн албан тушаал, нийгэмд эзлэх байр суурь, карьерээрээ татахыг хичээдэг. Тэр өөригөө хүндэтгэдэг шигээ танийг мөн хүндэтгэдэг гэдгээ харуулна.

Хариуцлагатай

Матрынхан чухал хүнээ итгэл хариуцлагатай, тусч зангаараа татдаг. Магадгүй тэр таалагдсан хүнийхээ зарим нэг үүрэг хариуцлагыг өөртөө үүрч түүнийг өөрөөсөө хамааралтай болгохыг хүсч болох юм.

Том хүн

Матрынхан өөрийн үзэл бодол, зорилго төлөвлөгөөтэй, өөртөө шаардлагатай нэгэн байдаг. Иймд таалагддаг хүн хэрэв "хүүхэд шиг зантай" бол түүний эцэг эхийн дүрийн бүтээж, анхааран халамжилж, тусалж зөвлөх, зааварлах хэрэв чухал хүн нь өөр шиг нь бие даасан нэгэн бол шагшин биширнэ.

Материаллаг хангамж сайтай нэгэн

Матрынхан "чухал хүндээ " өөрийгөө материаллаг хангамжаар сайн хангаж чадах нэгэн гэдгээ харуулахыг хичээдэг. Жишээ нь сангүүгийн дэмжлэг, баталгаат амьрал ер нь сэтгэл хангалуун амьдруулах материаллаг хангамжууд.

Хэзээ ч хагацахгүй

Матрынхан ганц хоёр удаагийн явдал биш үнэхээр удаан хугацааны харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа таалагдсан хүндээ ойлгуулахыг хичээдэг.Харилцаа гүнзгийрвэл магадгүй гэрлэлтийн талаар ч дурьдаж болох юм. Тэрээр чухал хүндээ өөрийг нь үүрд хайрлах нэгэн гэдгээ харуулахыг зорино.

Нууцлагдмал

Матрынхан "чухал хүнийхээ" хажууд нууцлагдмал, хүйтэн, сэтгэл хөдөлгөөн багатай хүн болдог. Ийм зангууд нь тайван, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэхээс зайлс хийдэг хүмүүсд " занга" болно.

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
PostPosted: Jul.12.09 8:13 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Apr.29.09 6:35 pm
Posts: 7644
Location: The mind is everything. What you think you become.
haanaas iim davgvi vnen yum olood tavichihvaa...hamag nuuts zadlaad hayachihsan bhiin :lol:

_________________
Love is the beauty of the soul


Top
   
PostPosted: Jul.12.09 8:19 pm 
Offline
Гишvvн

Joined: Nov.19.08 11:33 pm
Posts: 6709
heh melhiig harchay :imhappy:

_________________
lol


Top
   
PostPosted: Jul.12.09 8:49 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 12:53 pm
Posts: 3549
Location: тэр дээр., аватар дээр...
харин тээ хамаг нууц задлаа хаячихын одоо нөгөө хэд чинь санаа суучий шд хохо :hihi:

_________________
d7005dm224702001635100105501.4


Top
   
PostPosted: Jul.12.09 9:30 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.14.06 9:03 pm
Posts: 422
Location: stairway to heaven
**Victor** wrote:
харин тээ хамаг нууц задлаа хаячихын одоо нөгөө хэд чинь санаа суучий шд хохо :hihi:

Эсвэл чиний санаа сэтгэлийг чинь ойлгоод "хамтдаа аз жаргалтай" болох ч юм билүү :wink:

_________________
Сайн уу, сонин ихтэй юу?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 234 posts ]  Go to page 1 2 3 4 59 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited