#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.13.18 7:31 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next
Author Message
PostPosted: Jun.30.10 11:30 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Болзох боломж олгодоггүй ажлууд


Баарны үйлчлэгч
“Баарны үйлчлэгч нэгэн танил маань өөрийг нь маш олон охид хоргоож гэртээ аваачихыг хүсдэг гэж сайрхсан юм. Тэр лав намайг өөрт нь унаж үхнэ гэж бодож тэгж хэлсэн байх. Хэрвээ тэр надад иймэрхүү зүйл ярилгүй зөвхөн өөрийгөө магтаж ярьсан бол би түүнтэй болзохоос татгалзахгүй байх байсан.”

Уран бүтээлч
“Түүний муу тал гэвэл тэр романтик үдшийг кофе уунгаа уран бүтээлээ хийж өнгөрүүлдэг нь . Сайн тал нь гэвэл уран бүтээл нь ахихгүй байгаа учираас байнга өр төлбөрт орж байдаг нь юм.

Философич
“Би кафед нэгэн хүнтэй танилцахад тэр өөрийгөө философич гэж хэлсэн юм. Бид емейл хаягаа солилцсон бөгөөд удалгүй тэр намайг болзоонд урьсан захиа явуулсан байлаа. Гэвч би түүний захиаг хүлээж авахдаа тэр овог нэрийнхээ ард философич гэж бичсэн байхыг олж хараад түүн шиг өндөрт байгаа хүнд хүрэхэд би маш хол, хэцүү зам туулах юм шиг санагдсан. Түүний тэр байдал нь “Сократ над шиг л сэтгэдэг байсан байх” гэж хэлээд байгаа юм шиг байсан.

Бясалгалын багш
“Хуучин найз залуу маань хүмүүсийн хэзээ унтаж, идэж, дасгал хийвэл зохистойг зааж эрүүл амьдралын хэвшилтэй болоход нь тусалдаг нэг тийм газар ажилладаг байсан юм. Хүмүүст эрүүл амьдарч, зорилгоо биелүүлэхэд нь тусалдаг болохоор би түүнийг хувьдаа их хүндэлдэг байлаа. Гэвч тэр надтай анх болзохдоо түргэн хоолны газар орсон нь яагаад ч юм надад огт таалагдаагүй юм даа.

Менежер
“Тэр надад ойртож ирээд нэрийн хуудсаа өгөх үед би найзуудтайгаа гадуур явж байсан юм. Тэр надад хэлэхдээ “ Та гэртээ очоод Google-ээс хайвал намайг жүжигчин гэдгийг олж мэднэ. Гэвч би бас маш чадалтай менежер. Хэрэв та хүсвэл миний талаархи мэдээллийг ... Гэвч би арайхийн “Үгүй ээ баярлалаа” гэж хэлж амжсан юм.

Зөөгч
“Үерхэж байсан залуу маань зөөгчөөр арваад жил ажилласан бөгөөд зүгээр л зугаатай байдаг гэж хэлж байсан юм. Гэхдээ тэр зугаацах дуртай залуу тэр үед 35 –тай байсан. Түүнийг би ээжтэйгээ хамт амьдардаг бас түрээс, хоолны мөнгө ээждээ огт нэмэрлэдэггүй гэдгийг нь мэдээд миний хайж байгаа насанд хүрсэн, зорилготой нэгэн биш болохыг нь таньсан.

Бадарчин
“Би найзынхаа үдэшлэг дээр нэгэн залуутай танилцаж удалгүй үерхэж эхэлсэн юм. Тэр манайд ирэх болгондоо үд болтол унтдаг байв. Тэр намайг гэртээ огт урьдаггүй байсан нь надад сэжигтэй санагдсан юм. Удалгүй би түүнийг зочид буудалд амьдардаг гэдгийг нь мэдсэн. Тэр манайд амьдрахын тулд над дээр ирдэг байсныг нь мэдээд би түүнийг дахин харахыг хүсээгүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Jul.07.10 5:52 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Тэр чамайг найзаа гэж боддог бол..


Уншигчийн асуулт
Сайн уу доктор Love
Би нэг охинтой танилцаад удаагүй ч тэр надад их таалагдсан. Бид онлайнаар харилцаж, бие биенийхээ талаар илүү ихийг мэдэж авах гэж их зүйл ярьдаг. Бид бүр зургаа солилцож, утсаар ярьдаг болсон. Гэвч би түүнтэй илэн далангүй байдаг ч түүний хариулт нь “ Надад ч бас адил” “Би мөн адил” гэх төдий байдаг. Бид саяхан уулзаж, кино үзсэн. Бид ойрхон сууж, шүргэлцсэн ч бие биедээ огт хүрээгүй.
Би түүнийг өнгөрсөн хагас сайнд гэрт нь хүргэж өгсөн ч надад уйтгартай санагдсан. Тэр над шиг тэгтлээ сэтгэл гаргахгүй, ердөө найрсаг байхыг л хүсч байх шиг. Надад зөвлөөч. Ийм үед яасан нь дээр вэ?

Доктор Love-ын хариулт:
Дээрх ярианаас харахад тэр охин чамайг найзаа гэж боддог нь илт байна.
Юу гэвэл эмэгтэй хүн зөвхөн сонирхолтой, нууцлаг, чадалтай эрэгтэйг хүсдэг.
Эрэгтэй хүн эмэгтэйгээ өөртөө татахын тулд өөрөө яг л хар тамхи шиг болж болно. Ингэсэн тохиолдолд эмэгтэй хүн хэдий сонирхолгүй байсан ч эр хүн хайр халамжтайгаа харуулж чадвал эр хүнд сэтгэлээ нээж, түүнийг дагахад бэлэн болдог.
Бүр эхнээсээ түүний сонирхлыг татах гэж хичээгээгүй чинь чиний алдаа. Хэрэв анх танилцахдаа л түүний харцанд оч бадрааж чадсан бол түүнийг ялахад амархан байх байсан.
Магадгүй хожим хэзээ нэгэн цагт чи түүнтэй тааралдах үед чи өөрчлөгдөж, тэр чамайг хамгийн аз жаргалтай хүн болгохыг хэн мэдэх билээ. Гэвч тийм зүйл болохгүй л байх даа.
Гэхдээ өөдрөг бодолтой явахад юу нь буруу байх билээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Jul.07.10 5:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Та найз бүсгүйтэй юу?


Хошин ярилцлага :
Нэг.
Ажил олгогч: Та найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч: Найз бүсгүйтэй.
Ажил олгогч: Тэр энд хотод ажилладаг уу?
Ярилцлага өгөгч: Үгүй. Тэр гадаадад ажилладаг.
Ажил олгогч: Уучлаарай. Манай компани таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч: Яагаад?
Ажил олгогч: Та энд тогтвортой оршин сууж чадахгүй. Бас манай компани зөвхөн таниас болж гадаад дахь илүү зардлыг чинь төлж чадахгүй.

Хоёр.
Ажил олгогч: Найз бүсгүй байгаа юу?
Ярилцлага өгөгч: Байхгүй.
Ажил олгогч: Хайсаар байна уу?
Ярилцлага өгөгч: Тиймээ. Гэхдээ амжилт олоогүй л байна.
Ажил олгогч: Ажилд орсон хойноо найз бүсгүйтэй болно гэж бодож байсан уу?
Ярилцлага өгөгч: Ажил төрлөө би нэгдүгээрт тавьдаг. Одоогоор би хувийн асуудлаа түр хойш тавьсан байгаа.
Ажил олгогч: Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч: Яагаад ?
Ажил олгогч: Та өөртөө итгэдэггүй бас бусадтай харьцах чадваргүй хүн байна.

Гурав.

Ажил олгогч: Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч: Байгаа
Ажил олгогч: Тэр хөөрхөн үү?
Ярилцлага өгөгч: Тийм ч хөөрхөн биш.
Ажил олгогч: Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч: Яагаад? Танай компанийн нэр хүндэд муугаар нөлөөлнө гэж тэр үү ?
Ажил олгогч: Манай компанийн нэр хүндэд нөлөөлөхгүй ч бид урлагын бүтээлтэй харьцдаг учираас урлагын мэдрэмжтэй хүн хэрэгтэй байгаа юм.

Дөрөв.
Ажил олгогч: Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч: Тиймээ. Найз бүсгүйтэй.
Ажил олгогч: Найз бүсгүй чинь хөөрхөн үү?
Ярилцлага өгөгч: Тиймээ. Хөөрхөн.
Ажил олгогч: Тэр анхны хайр чинь мөн үү?
Ярилцлага өгөгч: Тиймээ.
Ажил олгогч: Уучлаарай. Танд өрсөлдөх чадвар байхгүй учираас манай компани таныг ажилд авч чадахгүй нь.

Тав.

Ажил олгогч: Найз бүсгүйтэй юу?
Ярилцлага өгөгч: Тийм. Байгаа
Ажил олгогч: Тэр анхны хайр чинь уу?
Ярилцлага өгөгч: Үгүй. урьд нь хэдэн удаа дурлаж байсан.
Ажил олгогч: Уучлаарай. Бид таныг ажилд авч чадахгүй нь дээ. Учир нь та эмэгтэйчүүдийг оймс шиг сольдог шигээ ажилдаа ч мөн тэгж хандах нь гарцаагүй.

Зургаа.

Ажил олгогч: Таньд найз бүсгүй байгаа юу?
Ярилцлага өгөгч: Тиймээ. Байгаа.
Ажил олгогч: Тэр баян уу?
Ярилцлага өгөгч: Үгүй.
Ажил олгогч: Тэгвэл уучлаарай. Манай компани мөнгөтэй харьцдаг учираас таныг үүнд уруу татна.

Долоо


Ажил олгогч: Та найз залуутай юу?
Ярилцлага өгөгч: Тиймээ.
Ажил олгогч: Тэр баян уу?
Ярилцлага өгөгч: Тиймээ. Тэр маш баян. Өөрийн хувийн компанитай.
Ажил олгогч: Уучлаарай. Найз залуу чинь танд ажил олгоогүй бол бид ч бас таныг ажилд авч чадахгүй нь.
Ярилцлага өгөгч: Гэхдээ түүний компанид албан тушаал гэж байдаггүй...
Ажил олгогч: Таны мэргэжил юу вэ?
Ярилцлага өгөгч: Нарийн бичиг
Ажил олгогч: Уучлаарай. Таны хөөрхөн царай манай менежерийг хордуулж мэдэх учираас бид таныг ажилд авч үнэхээр чадахгүй.
Ярилцлага өгөгч: Гэхдээ би огт хөөрхөн биш шүү дээ.
Ажил олгогч: Та манай менежерийн сонирхлыг огт татаж чадахгүй бол ямар ч хэрэггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Jul.12.10 3:09 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.28.06 8:05 pm
Posts: 1972
Location: Морин дэл дээр дэлхийн талыг туулсан аугаа баатруудын нутагт...
hurultiin esreg?

_________________
Go forward !!!


Top
   
PostPosted: Jul.13.10 5:58 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хүмүүс яагаад урвадаг вэ?


Эр хүнд байгалаас заяасан урвагч зан бэлэглэсэн бололтой. Тэд үргэлж шинийг эрэлхийлж байдаг олон зантай гэж хэлж болно.

1. Чи түүнтэй хамт орой үдэш гарч үдэшлэг цэнгүүнд явдаггүй. Харин тэр олны дунд толгой эргэн мансуурч хажуугаараа өнгөрөх дэгжин охидод харцаа унагана. Түүнд яг энэ мөчид үргэлж Winnie the Pooh-тай хамт байх тааламжтай зүйл биш мэт санагддаг.

Тэр чамайг арван хуруу шигээ мэддэг болчихсон тул түүний хувьд чи шинэлэг алим биш болсон байна. Түүнд тухайн үед юу юунаас илүү түүний дэргэд бүжиглэх охин ямар дотоож өмссөн байгаа нь сонирхолтой байх болно.

2. Санамсаргүй бүх юм болж өнгөрнө. Тэр өөрөө ч юу болсныг мэдэхгүй. Хөгжим чанга дуугарч найзууд хажуунаас хөөргөж, урдаа байсан хундагатай архи, лаазтай юиво бүрийг хоослоод л байсан. Хаанаас тэр охин гараад ирсэн нь бүү мэд. Түүнийг ёстой л гамшиг ниргэж. Харин чи энэ бүхнийг хэрхэн хүлээн авч хандах бол...

3. Ихэнх залууст дараах нөхцөл үйлчилдэг гэхэд хэлсдэхгүй. Энэ нь хөвгүүд хайртай охиндоо шүлэг уншиж өгч, уруул дээр чинь зөөлөн үнсэж чихэнд чинь хайрын үгс шивнэдэг бол, бусад нь түүний хувьд хэн ч биш байдаг учраас тэднээс шууд сексийн харьцааг шаардан өөрийн бэлгийн амьдралын туршлагыг зузаатгахыг боддог нь харамсалтай. Мэдээж энэ муухай, шударга бус хэрэг. Энэ бас л гамшиг. Харамсалтай нь бэлгэвч та хоёрын харьцааг аварч чадах болов уу?
4. Чи хэн нэгэн хөвгүүнтэй дотносож эхэлсэн. Гэхдээ та хоёрын дунд сайхан найзын харьцаанаас өөр юу ч байхгүй. Гэтэл найз банди чинь тэгж бодохгүй байгаа. Түүний хувьд энэ бол тийм ч сайхан санагдахгүйгээр барахгүй тэр ч чамд өөр шиг шиг чинь хандаж чадна гэхдээ харуулахыг оролдоно. Хардалт, урвалт хамт оршдог юм шүү.

Хэрвээ чи урвасан бол ...
Эхлээд өөрийгөө гартаа ав. Хэрвээ чи өнгөрсөн явдалд маш их шаналж, харамсаж байгаа бол чимээгүй өнгөрсөн нь дээр. Тэр хэзээ ч үүнийг уучлахгүй шүү дээ. Харин чамд энэ бүхнийг ухаангүй дурласны улмаас хийсэн санагдаж байгаа бол өөрийн мэдрэмжээ хуурамж биш гэдэгтээ бүрэн итгэдэг болтлоо хүлээ. Хүчтэй бас шунахай хүсэл зүрх сэтгэлийг хуурдаг тул энэ мэт хуурмаглалд автан оорийн ойр дотны, үнэ цэнэтэй хүнээ алдаж болох юм шүү. Иймээс ямарч тохиолдолд чи чимээгүй өнгөрч бүгдийг нууцлан үлдсэн дээр шүү. Ухаалаг байж нөхөрлөлөө хамгаалаарай.

Хэрвээ чамаас урвасан бол...
Түүн рүү юм шидэж хэрүүл шуугиан үүсгэх хэрэггүй. Харин үүний оронд аль болох тайван байж түүнийг буруугаа хүлээхийг нь хар. Тэр чамаас өнөөдөр урвасан бол маргааш ч гэсэн урвах болно. Иймээс чимээгүй түүний нүглээ наминчдахыг нь сонсоод гарч од. Тэр чамайг давтагдашгүй бас ухаалаг дахин өөрт нь олдохгүй, ховорхон цэцэг байсныг мэдрэх болно. Түүний хийсэн алдаанд өөрийгөө буруутгаж, өөрийгөө зовоох ямарч шаарддлагагүй. Түүний өнгөрсөн дурсамжтай нь хамт булшил.

Эцэст нь хэлэхэд хүнд ганц амьдрал заяадаг болохоор тэр амьдралыг сайн сайхан, аз жаргалтай хайраараа гэрэлтүүлж амьдраарай. Уучлах газараа уучилж чаддаг байгаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Jul.13.10 5:59 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр дурлал ба насны хамаарал


Сэтгэлзүйчид хүмүүсийн дурлалд хандах хандлага наснаас нь хамаарч олон янз байдаг гэж үздэг байна.

"Эмзэг үе" /17-23 нас/
Сексологчид 17-23 насны бүсгүйчүүдэд ээж, эгч, дурлалт залуу нь маш анхааралтай хандах ёстой гэж үздэг байна. Ойн цоорхойд өглөөний нарны туяа тусаж, хавь ойрыг гийгүүлнэ. Нарийхан зөрөг замаар цагаан даашинзтай, үсэндээ цэцэг хатгасан залуухан бүсгүй инээмсэглэн алхах аж. Түүнд амьдрал яг л энэ өглөөний тунгалаг агаар шиг цэвэрхэн, өтгөн ногоон ой шиг нууцлаг, шувуудын жиргээ шиг яруухан, нарны туяа мэт гэрэл гэгээтэй санагдана. Ийм л нэг дэврүүн сайхан бодолтой бүсгүй хайр дурлалын торонд өөрөө гүйж яваад орчихно гэж бодоод үз. Орохоос ч өөр аргагүй. Түүнд хүн төрөлхтөний удам угсааг залгуулах, амьдралын нарийн амтыг амтлах үүргийг бурхан заяасан. Харин түүний анхны дурлал, сексийн учралд онцгой анхаарал тавьж, болзошгүй урам хугаралтын талаар эртнээс ойлгуулах нь чухал аж. Залуу бүсгүйчүүд анхны нөхрөөсөө салснаас хойш, бас анхны бүтэлгүй дурлалаасаа болоод насан туршдаа ганцаараа явах нь байдаг. Мөн анхны сексийн эвгүй харилцаа түүний эр хүнийг хайрлах чадварыг нь үгүй хийж болно. Бүсгүй хүн төрөлхийн эмзэг, мэдрэмж сайтай, муу муухайг сөрөх чадвар нь ялангуяа бага залуудаа сул байдаг. 17-23 насанд ихэнх бүсгүй сексийн ханамжийг мэддэггүй. Тэдний хувьд энэ нь амьдралд байх ёстой зүйл гэсэн ойлголтоос хэтэрдэггүй байна. Харин ийм насны залуус ямар байдаг вэ?

Залуу:
Бүсгүйг бодвол залууд сексийн шохоорхол илүү байдаг. Ромеог санаж байгаа биз дээ. Тэр Жульеттагаас өмнө нэг охинд харц чулуудаад амжсан байдаг. Гэхдээ тэр нь зүгээр л нэг сонирхол төдий зүйл байсныг Жульеттатай учраад ойлгодог. Харин сексологчдын үзэж байгаагаар ихэнх эцэг эх охиндоо илүү анхаарал тавьсаар байгаад дэргэд нь өсч байгаа идэр чийрэг, булчинлаг “Давид”-ыг мартаж орхидог. Чухам тэр Давид нь хөршийнхөө эгчмэд бүсгүйг шохоорхож, үеийнхээ охид руу хайр найргүй “дайрч”, бусдыг гомдоож явааг анзаардаггүй аж. 17-23 насны залууд охидоос дутахгүй анхаарал тавих ёстой гэж сексологчид үздэг. Тэдний сексийн “эрт” шохоорхол нь хожмын өдөр өөрт нь болон өрөөл бусдад асар их гай уддаг байна. Энэ шохоорхол зарим тохиолдолд бэлгийн гаж дон болон хувирдаг. Ийм насандаа залуус “секс”-ийг хайр дурлалын нандин бэлгэдэл гэдгийг ойлгохдоо тааруу байдаг аж. Тэд “секс”-ийн амьдралд илүү туршлагажсан, өөрөөсөө эгчмэд хүнийг сонирхдог. Энэ үед нь тэднийг зөв залж чадвал маш сайн эрчүүд, “эр нөхөр” болдог аж.

"Ухаарах цаг" /25-30/
Эмэгтэй хүний хувьд цэцэглэж эхлэх цаг. Энэ насан дээр ихэнх хүүхэн “сексийн таашаал”-ыг ухаарахаас гадна үр хүүхэд, хань ижилтэй болохын жаргалыг ойлгодог. Гуч дөхөөд ирэхээрээ тэдний сэрлийн цэг нээгдэж, таашаалын мэдрэмж нь хүчээ авна. Ялангуяа чих, хүзүү, өгзөг зэрэг эмзэг газруудад нь сэрэл бий болно. Тэд эрчүүдээс харц буруулахаа больж, сексийн сэдвээр яриа өрнүүлж чадна. Залуу эр 17 хүрэв үү, үгүй юу сексийн шохоорхолд автдаг бол хүүхнүүд 25 наснаасаа эхлэн тийм сонирхолд хөтлөгддөг. Эрт цагт залуу сайхан хүүхнүүдийг өөрөөс нь олон ах хүнтэй гэрлүүлж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Хүүхнүүд эрчүүдийг бодвол сексийн амьдралд хожуу дасдаг.

25-30 насны хооронд эрчүүд жинхэнэ “амраг” болж хувирна. Тэдний сониуч зан буурч, харин “секс”-ийн жинхэнэ амтыг мэдэрч, ямар ч нөхцөлд секс хийхээс буцахгүй болдог. Байрон “Дон Жуан”-ыг зүгээр нэг бодож олсонгүй. Зарим эрчүүд 30 дөхөөд ирэхээрээ “жолоогүй” юм шиг байдаг. Хэрэв тэд 20 гарч байхдаа 10-15 минут л “дурлалын тоглоомоор” наадах чадалтай байсан бол 30 хүрээд ирэхлээрээ 30 минутаас цаг хэртэй “тоглоомоо” үргэлжлүүлэх чадвартай болдог. Энэ үедээ л өөрсдийгөө зөв авч явахгүй бол хожмын өдөр харуусах явдалд орооцолдож болзошгүй. Амьдралд сексээс гадна “өрх гэр” гэдэг үнэ цэнэтэй зүйл байдгийг мартаж болохгүй.

“Анхааралтай байх үе” /30-37/
Гуч гарч яваа хүүхнийг эмэгтэй хүнийхээ хувьд бүрэн төгөлдөржсөн гэж үздэг аж. Сексологчдын тайлбарласнаар тэд зүс царай, бие бялдар, сексийн чадавхийн хувьд гайхалтай байдаг. Лев Толстой, О.Бальзакийн мөнхийн бүтээлийнх нь үзэсгэлэнт хүүхнүүд дандаа гуч гарсан эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Энэ үед хүүхнүүд өөрөөсөө дүү хүмүүсийг шохоорхож эхэлдэг. Тэд сексийн хувьд туршлагажсан төдийгүй хайр дурлалын талаарх үзэл бодол нь чөлөөтэй болж, ор хөнжлийн явдалд “уяанаасаа алдуурсан” мэт ханддаг. Тэдний хувьд нууц амрагтай байх нь хэвийн үзэгдэл. Энэ насны эрчүүд нь ямар байдаг вэ гэдэг нь сонин.

Эрэгтэй:
Тэд амраг нь сексийн ханамж авч байгаа эсэхийг маш сайн мэдэрдэг. Эрчүүд нийгэмд эзлэх байр суурин дээрээ бат зогсох, өрх толгойлох гээд дарамт ихтэй явдгаас сексийн шохоорхол нь буурдаг байна. Yүнийг хүүхнүүд өөрт нь хайргүй болсон байх гэж харддаг аж. 30-37 нас хүүхэн, харчуудын аль алиных нь хувьд анхааралтай байх үе.

"Туршлагатай нууц амрагууд" /37-47/
Энэ үе бол хүүхнүүдийн хоёр дахь цэцэглэлтийн үе. Тэд “хашир” нууц амраг байж чадах төдийгүй өөрийгөө хэрхэн авч явахаа сайн мэднэ. Сексийн чадвар нь ч сайтар хадгалагдаж үлдэх тул өөртөө л анхаарал тавих нь чухал. Урлагийн одод дөч гарангуутаа улам гялалздаг гэсэн яриа бий. Энэ нь оргүй хоосон зүйл биш. Ийм насан дээрээ тэд амьдралтай тэмцэж эхэлдэг. Гоо сайхнаа хадгалж, жам ёсны бууралтыг сөрөн зогсохын төлөө тэмцэлд нь тэдэнд секс туслана.

Эрэгтэй:
Энэ насанд эрчүүд ихэвчлэн залуу бүсгүйчүүд рүү тэмүүлж, гэр бүлээ орхих санаа төрөх нь бий. Ингэснээрээ тэд бэлгийн амьдралаа идэвхжүүлнэ гэж боддог. Эрчүүд бэлгийн сулралд орохыг тэсвэрлэж чаддаггүйгээс сэтгэлээр унаж, архи дарсанд донтоно. Энэ бол хамгийн явуургүй арга юм. Сексийн чадавхиа идэвхжүүлэхийн тулд усан санд байнга орж, өдөр тутмын алба ажлын дэглэмээ зохицуулах нь чухал. Дахиад дурлаж ч болно. Гэхдээ оройтсон дурлалдаа толгой эргэвэл Т.Драйзерийн зоогийн газрын эзэн шиг болж хоцорно шүү.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Jul.14.10 7:23 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Oct.31.09 4:35 pm
Posts: 165
Location: Төөрдөг байшингаас яаж гарах вэ.. ???
ихэнхийнэ уншив

ёстой гое мэдээллүүд бна :wd:

_________________
B@T m@n-ii g@l H@M b@t GiRL


Top
   
PostPosted: Jul.15.10 3:54 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.15.10 3:09 pm
Posts: 1042
Location: I'm nomad,still anywhere
Уншлааа уншлаа гоё юм байна ооо

_________________
СанхүүЭдийнЗасгийнДээдСургууль


Top
   
PostPosted: Jul.24.10 6:09 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Баяртай гэж хэлэх хэцүү юу?


1.ТҮҮН РҮҮ Л БИТГИЙ УТАСД

Ихэнх хүмүүст ийм үед тохиолддог. Харьцаагаа тасалсны дараа, таны хайрлаж дурлаж байсан хүн утасдахгүй байгаа нь таныг "галзууруулж" ("дургүйг хүргэж"), улмаар та залгахгүй л бол болохгүй мэт (шар хөдөлгөх ч юм уу) байж болох юм. Энэ нь таны хүссэн зорилгод хүргэхгүй тул хэн нэгэн хүү залга, харин түүн рүү л
битгий залга.

2."ГАНЦХАН УДАА Ч БОЛОВ" БИТГИЙ УУЛЗ
Ганцхан удаа гэж өөртөө хэлэх болгондоо та нөгөө л "тойрогтоо" эргэлдсээр л байх болно. Хэн ч зовохыг хүсдэггүй биздээ. Хайртай хүндээ баяртай гэж хэлэх нь хэцүү, тэр тусмаа давтан, давтан хэлэх нь бүр ч хэцүү. Нэгэнт л дуусахаас хойш хойшлуулаад яахав дээ.

3.ӨӨРТӨӨ БҮҮ ЭРГЭЛЗ
Нэг өглөө босонгуутаа л "Би жаргалтай байна. Үүнийг би төгсгөл болгоно." гэж хэлэхтэй адилхан биш. Шалтаг, шалтгаантай болоод л дууссан байгаа. Хэрвээ та дуусгавар болгосон бол шалтгаан байсан л байгаа. Хэн нэгнийг өөрчлөгдөнө аа гэсэн амлалтанд бүү хуурт, ер нь бол амлалтууд удаан тогтнодоггүй.

4.БИТГИЙ "ЗУУРАЛД"
Хэн нэгэн хайртай хүнээсээ салсандаа гунихад тодорхой цаг хугацаа хэрэгтэй. Энэ нь ч зайлшгүй үйл явц. Гэвч хэрээс хэтэрвэл Та өөрийгөө зовоохын нэмэр, таныг улам зовоож, гунигаасаа салахад бүр ч ядаргаа болно.

5.ТҮҮНИЙГ "ӨӨРЧЛӨГЛӨНӨ" ХЭМЭЭН БҮҮ БОД
Өмнө нь юу "хүртэж" байсан түүнийгээ л цаашид ч хүртэх болно гэдгээ ухаар. Ихэнх хүмүүс бусдыг өөрчилж болдог гэж итгэж алдаа хийдэг. Харин хүн зөвхөн өөрөө өөрийгөө л өөрчилж чадах билээ. Тиймээс бусдыг өөрчилөгдөнө хэмээн бодохдоо сайтар тунгаагаарай.

6."ГАРГААД-ГАРГААД ХАЯ"
Уйдаж гунина гэж сэтгэл санаагаар унасны хэрэггүй. Салсандаа гэмшиж харамсалгүй яахав. Тиймдээ ч, "гаргаад гаргаад зүгээр л явуулчих". "Гаргах" үедээ нулимсаа барвал ирээдүйн ханиа нулимсгүй угтана.

7. ЗАВГҮЙ БАЙ
Эхлээд мэдрэхгүй байж болох тальтай, гэвч эхний уйтгараа намжингуут нь өөр зүйлд анхаарлаа хандуулан өөрийгөө завгүй байлга. Магадгүй, аав ээж, найз нөхөд гээд өрөөл бусад руу залгаж харьц. Ямарваа нэгэн зүйлийг хий, оролд, тэгээд урагшаа.

8. ИРЭЭДҮЙГЭЭ ХАРЖ ӨНГӨРСНИЙГ АРДАА ҮЛДЭЭ
Харьцаа дууссан гээд амьдрал чинь төгсгөл болчихгүй. Өнгөрсөндөө биш, ирээдүйд чамайг юу хүсэн хүлээж байгаагаа харж түүндээ зүтгэ. Заримдаа зүйлс жамаараа явдаггүй тул өмнө болж өнгөрснийг ардаа үлдээн, цаашид урагш тэмүүл.

М
Ингэсэн ч болоосой, тэгсэн ч болоосой гээд өөрийгөө нам цохичихмоор санагдах үе гарч магадгүй. Одоо өөрөө өөрийгөө зэмлэж байх цаг нь биш. Өөрийгөө асар, тэтгэ, жоохон ч болов өөртөө анхаарал хандуул. Тэгвэл өөрөө өөртөө баярлах болно шүү.

10. ӨӨРТӨӨ ИТГЭ. ЭНЭХҮҮ ЗОВЛОНГООСОО АНГИЖРАНА ХЭМЭЭН ӨӨРИЙНХӨӨ ИРЭЭДҮЙД ИТГЭ.

Өөрийгөө гонсруулах зүйлүүдийг битгий хийгээрэй, харин зовсон зүрхээ эмчлэх зүйлүүдийг хий. Зөвхөн Та л өөрчлөх болно. Өнгөрснийг ардаа үлдээн ирээдүй рүүгээ жирий. Бид хүссэн, хүлээснээ л олдог гэдгийг битгий март. Өнөөдрөөс эхэл, тэгээд сайн сайхан бүхнийг мэдэр. Бүх зүйл жигдэрнэ хэмээн амьдралдаа итгэ, тэгэх ч болно!!!

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.03.10 6:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Юу ярьсан нь биш, яаж ярьсан нь


Эрчүүд хэлэх гэж байгаагаасаа өөр зүйл ярьдаг. Харин заримдаа хэлэх гэснээ хэллээ ч эмэгтэйчүүд үүнийг нь тэс өөрөөр хүлээн авах нь бий. Харин харилцааны мэргэжилтнүүд тэдний ертөнцөд юу болж байдгийг олж мэдэхийн тулд ярьж байгаа зүйлд нь биш, харин хэлэх гэсэн зүйлээ хэрхэн илэрхийлж байгааг нь ажиглахыг зөвлөж байна.
Хэрэв тэр “ Дараа хоёулаа тэгж байгаад уулзана аа “ гэвэл энэ нь “ Би чамаас болзоонд хамт яваач гэж асуумааргүй байна. Эхлээд би чамайг дуртай байгаа үгүйг мэдмээр байна” гэсэн үг юм.
Тэдний ингэж хэлдэгийн учир нь үүнийг хамгийн найдвартай арга гэж үздэгтэй холбоотой. Хэрэв та зөвшөөрч, утасны дугаараа өгвөл тэр бүх зүйл гарт нь байгааг ойлгоно. Харин эмэгтэй зөвшөөрсөн хэрнээ юу ч хийхгүй бол хамт явахгүй нь тодорхой болно. Татгалзсан хариу авах нь эвгүй тул эмэгтэй хүнээс ингэж асуух нь эр хүн өөрийгөө доош нь оруулалгүй, эвгүй байдлаас эвтэйхэн мултрах арга юм.
Тэр “ Та ямар гоё гутал өмсөө вэ? “ гэвэл түүнд гутал чинь таалагдсан нь гарцаагүй ч, хэрэв та хоёр болзоод удаагүй байгаа бол тэр таны гадаад байдалд их татагдсаных. Ийм үгсийг эрчүүд эмэгтэй хүнтэй учраад удаагүй байхдаа хэлдэг. Эдгээр үгс нь эмэгтэй хүний дур булаам үзэсгэлэнтэйг харуулахаас гадна өөртөө итгэх итгэлийг улам нэмэгдүүлдэг. Харин эмэгтэй хүнд “Урьд нь ийм байгаагүй гэж үү? “ гэсэн бодол байсаар байдаг.
Хэрэв тэр “ Хоёулаа нэг хэсэгтээ тус тусдаа байх нь дээр байх” гэж хэлвэл тэр тантай илүү нээлттэй байх гэснийх.
Үүгээр тэр ингэж хэлэх хэцүү байгаа ч ийм зүйл байж л байдаг шүү дээ гэж хэлж байгаа хэрэг. Бүсгүйгээ гомдоохоос айж, эсвэл түүнтэй муудалцахгүйг хичээхдээ эрчүүд ийм шийдвэр гаргадаг. Харамсалтай нь эмэгтэй хүн ингэж үнэнээ хэлснийг нь талархан хүлээж авдаг. Гэвч надад итгээрэй, хэрэв эр хүн өөрт чинь үнэхээр хайртай л бол тантай аль болох хамт байхыг хүснэ.
“ Би чамайг сонсч л байна ш дээ !”
Энэ нь “ Би чиний ярьж байгааг сонсч байгаа ч үглэж, яншихыг чинь яг одоо бол сонсмооргүй байна. Эрчүүдийг ингэж өөрийгөө өмөөрөхөд эмэгтэй хүн үүнийг “Амаа хамхи” гэж байгаа мэтээр ойлгодог. Үнэндээ тэр зүгээр л үглэж яншихаас залхсандаа тэр. Эрчүүд илэн далангүй, шууд хэлэхэд дуртай байдаг.
Эрчүүд “ Би чамд тохирох хүн биш” гэж хэлдэг.
Энэ нь би чамд хэрэггүй гэсэн үг. Тэд цаашид хамт байхыг хүсэхгүй байгаа ч таныг үүнийг ойлгоосой гэж хүсч байгаа. Өөр нэг шалтгаан нь тэр таныг өөрөөс нь илүү сайн хэн нэгэнтэй учраасай гэж хүссэндээ тэр. Эрчүүд яагаад зүгээр л үнэнийг хэлж чаддаггүй юм бэ? Хэрэв та нялх хүүхэд л биш бол эрчүүд ярилцахдаа тааруу гэдгийг эрхбиш гадарлах байх. Ялангуяа салах гэж хэлэхдээ эв дүйгээ олдоггүй. Гэхдээ л тэд хэлэхгүй гэж бодсон бүх зүйлээ эцэст нь хэлнэ.
Хэрэв тэр “ Би чамд дурлачих шиг боллоо” гэвэл тэр хайртай гэдэг үгийг хэлэхэд маш ойрхон байгаа ч үүнийг хэлсний дараа таныг ч бас хэлээсэй гэж хүсч байгаа нь тэр.
Энэ бол сайн дохио бөгөөд тэр таны юу гэж бодлыг тандаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг уян байх нь хэн нэгнийг хайрлах нэг арга нь юм. Харин эрчүүд энэ эмзэг уян байдлыг эерэгээр хүлээн авах нь ховор. Тиймээс л эрчүүд хайртай, дуртай гэж шууд хэлэхээс зайлсхийдэг аж.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.03.10 6:09 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хосууд ямар үе шатыг туулдаг вэ?


Бүх гэрлэсэн хосууд амьдралынхаа туршид тодорхой үе шатуудыг туулдаг. Хэдийгээр цаг хугацаа, болон хосууд эдгээр үе шатуудыг даван туулах нь эрс ялгаатай ч тэд гэрлэлтийн ямар үедээ явж байгааг өөрсдийнхөөрөө мэддэг аж. Бид та бүхэнд гэр бүлийн зөвлөгч Рита Де Мариягын зөвлөсний дагуу гэрлэлтийн эдгээр хэцүү шалгууруудыг даван туулах аргаас хүргэж байна.
Шинэхэн гэрлэсэн хосууд:
Эхний нэгээс хоёр жилээс анхны хүүхэд төрөх хүртэлх үе бол бие биедээ хамгийн их татагддаг, дур хүслээр бялхсан үе байдаг. Таны түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэг мэдрэмж гэрлэлтэд хүргэнэ.
Энэ үед хайр, хүсэл мөрөөдөл, урам зоригоор дүүрэн энэ үеийг ашиглаж, гэр бүлээ бат бөх болгоход анхаарах хэрэгтэй. Та түүний хувьд, тэр таны хувьд хэн бэ гэдгийг сайтар тунгаа. Үлдсэн амьдралаа түүнтэй хамт туулахад бэлэн үү?
Хамтын амьдрал:
Үүнийг Мария бие биеэ таньж мэдэх үе гэж нэрлэжээ. Магадгүй энэ үед л хосууд бие биенийхээ урьд нь олж хараагүй байсан сэтгэлийн тэвчээр, суд дорой байдлын талаар үнэнийг олж мэднэ. Дөнгөж танилцсаны дараах, хүүхэдтэй болохын өмнөх энэ үед хосуудын үл ойлголцол нь тэднийг зорилгыг нэгтгэж чадахгүй байх тал бий.
Нэг нэгнээ төгс биш гэдгийг мэдсэний дараа бодит байдалтай нүүр тулгарсан хосууд салах хамгийн амархан замыг сонгодог нь харамсалтай. Тиймээс зорилго, үнэт зүйл нэгтэй байх нь бат бөх харилцааны түлхүүр юм шүү.
Гэр бүл зохиох
Энэ бол хосуудын хүүхэдтэй болж, байшин худалдан авч өөрийн гэсэн гэр бүлээ цогцлоон, завгүй, заримдаа галзуурмаар санагдуулдаг орчин үеийн амьдралтай хөл нийлүүлэн алхах гэж зүтгэдэг үе юм. Гэвч энэ бүхэн танаас маш их тэвчээр шаардана. Гэвч гэр бүлдээ л хамаг анхаарлаа тавь. Хэн нэгэндээ найдаад орхиж болохгүй. Гэр бүлд зайлшгүй шаардлагатай зүйл бол хосуудын нээлттэй, шударга байдал болон, хайр халамж юм.
Тэсрэлт: Хэдийд ч үүсч болно
Энэ үе бол бусад үе шатуудаас хамгийн хүнд нь. Яагаад гэвэл ийм зүйл хэдийд ч үүс болно. Энэ бол хамтын амьдралыг сүйтгэж мэдэх стресс юм. Тухайлбал хууран мэхлэлт, хэн нэгнээ алдах, өвчин, ажилгүй болох зэрэг нь үүний гол шалтгаан болдог.
Тухайн нөхцөл байдлаас хамааран өөрөөсөө эсвэл эхнэр, нөхрөөсөө дэм ав. Бэрхшээлийг ганцаараа үүрэх гэж бүү оролд.
Зөвхөн та хоёр:
Энэ үеийг хоосон үүр гэж нэрлэж болно. Хүүхдүүд өсч том болоод гэрээ орхиод явахад бүх зүйл хоосорсон мэт санагдана. Үнэндээ тийм биш. Та хоёр бодож байгаагаасаа илүү өнөр өтгөн болно. Мөн өнгөрснөө эргэн санаж, хөгжилдөж, бие биенийнхээ тухай илүү ихийг олж мэднэ. Зарим хосуудын хувьд тэднийг нэгтгэдэг юм байхгүй бол хамт амьдрах нь жинхэнэ там байдаг. Тиймээс та хоёрыг юу нэгтгэдэг бас юу холдуулдгийг санаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.03.10 6:10 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Үнсэлтээр шинжихүй


1.“Хурдал, тэгэхгүй бол биднийг харчихна”

Эр: Чи ямар нэг юм нуугаад байгаа чинь намайг айлгаж байна. Орчин тойрноосоо айснаас болоод бусдад ачаагаа үүрүүлэх гээд буй бололтой.
Эм: Чи ч бас их болгоомжтой юм. Эргэн тойронд байгаа зүйлсийг март. Юу дуртайгаа хий.

2.“За би энэ байна!”

Эр: Чи өөрийнхөө үг, үйл бүрийг хянаад хүслээ хориод байна. Чин үнэнч байхыг хүсэхгүйгээс л чи амьдралдаа ихийг алдаж байна.
Эм: Чи хүлээлтдээ шаналж, тэр зүйлээ тэнгэрээс унахыг хүлээж байна. Түүнийг үнсэх гэж оролдоод үз. Эсвэл өөр хүн чиний өмнөөс хийг.

3. ”Болгоомжлол”

Эр: Чамайг аятайхан гэж хэн ч хэлж байгаагүй юм уу? Чи ямар хөөрхөн гээч! Харамсалтай нь юу байгаагаа чи хэлэхгүй юм.
Эм: Тэр чамд хайргүй гэдгийг ойлгохын тулд чи яагаад нүдээ нээхгүй байгаа юм бэ? Тэр чамд өөрийн өмч шигээ л хандаж байна. Гэвч чи шинэ дурлалын айдас, өөртөө итгэх итгэлгүйгээс түүнтэй үлдэхийг илүүд үзэж байгаа.

4. “Унтаж буй гоо бүсгүй”

Эр: Энхрийлэн үнсч, янагын үг шивнэх чамд таалагдаж байгаа. Халамж, анхаарал хүсч байгаа бол чамд эмэгтэй хүн биш, хоёр дахь ээж л хэрэгтэй.
Эм: Чи үнэхээр жаргалтай, сайхан юм. Гэхдээ хамгийн торгон агшинд унтчихааргүй тийм хайртыгаа эрж олох нь дээр байж дээ.

5. “Надад амьсгалах зай өгөөч”

Эр: Хэрэв өөрөө тачаангуй бол энэ нь чиний үнсэлт. Зөвхөн түүнийг бүү хэт чанга тэвэр. Тэгвэл нэг л өдөр алдана шүү.
Эм: Энэ бол янаг хүүхэнд зориулсан үнсэлт. Гэвч түүнд амьсгалах боломж ядаж өгч бай.
6. “Гутамшигтай багананд л наалдчих шиг болов”

Эр: Чи чинь яаж байнаа? Ойртохоос айгаад байгаа юм уу? Чиний үнсэлт хулчгар байна. Хайртай л бол айдсаа авч хая. Чамайг өөртөө итгэлтэй эр хүн гэж бодог.
Эм: Чи хүссэнээрээ л бол... Ямар нэг юм шийд л дээ. Бусдаар бүү тогло. Өөрийн мэдрэмжээ дүгнээд үз. Хүүхэд шиг гараа хумхисан чинь л та нарт саад болоод байна.

7. “Гараа тат!”

Эр: Чиний оргилуун эрч хүч чинь хаачив аа? Чамд хүсэл тачаал дутаад л ингэж хуурмаг үнсэж байна. Яг л давсгүй мах шиг...
Эм: Хэрэв чи эхний алхмыг нь хийхгүй бол үнсэлтээс хэзээ ч таашаал авахгүй.

8.”Нууц амрагууд”

Эр: Ямар зальтай юм бэ? Бусад хүн чиний өмнөөс бүхнийг хийх чамд таалагддаг юм уу? Хөнгөхөн ажил болохоор л эмэгтэй хүн үнсэхэд ядардаггүй байх.
Эм: Чиний залуу амраг амттайхан унтаж байна. Гэхдээ чамд саад алга. Түүнд ямар нэг үзэсгэлэнтэй эмэгтэй зүүдлэгдэж буй гэж чи бодохгүй л байна уу? Yнсэлтээрээ амьсгалыг нь бүү хаа.

9. “Өөртөө л итгэ”

Эр: Чи энэ агшиныг их хүлээжээ. Бүсгүйг тахиж авчирчихаад харахаас ч айгаад байна уу? Тэгвэл хожимдоно шүү.
Эм: Хажууд чинь зочид байгаагаас л чи сандраад байх шиг. Тэврээд, хүчтэйхэн зоригтой үнс.

10. “Цөл дэх бэдрэгч”

Эр: Чи яг л элсэн цөлд бэдрэх нүүдэлчин шиг байна. Тийм биш шүү дээ. Элсэн шарлага дээр л жаргаж хэвтэнэ гэж бод.
Эм: Энэ үнсэлтийг “миний амьдралыг ав” хэмээн нэрлэж болно. Энэ нь тачаангуй дурласан эмэгтэйд зориулсан үнсэлт юм.

11. “Өөрөө л ариун”

Эр: Хэрэв тэр эмэгтэй онгон мэт санагдаж буй бол зогс. Энэ нь дурлал биш, нөхөрлөл ч байж мэднэ. Эсвэл гэрлээд удаж байгаа байж ч магад.
Эм: Хэрэв чи энэ эрд хэрэгтэй бол түүний дур тачаалыг асаа. Нэг бол тэр чамайг маш их хүндэлдэг, нөгөө бол огт сонирхдоггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.03.10 6:14 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Таарахгүй хамтрагч


Сайн байна уу?
Би хуучин найз бүсгүйтэйгээ 5 жил болсон. Би түүнтэй гэрлэнэ гэж боддог байсан болохоор өнгөрсөн жил хамт амьдрахаар байшин авсан юм. Гэхдээ бид одоо холбоогоо тасалсан. Тэр үед би сургуульд сурдаг байсан болохоор түүнтэй хамт байх зав тэр бүр гардаггүй байсан. Одоо би сургуулиа төгсөөд цаг завтай болсон ч бид тус тусынхаа замыг хөөж, би түүнтэй уулзахаа болихоор шийдсэн. Бидний харьцаа тийм ч сайн байгаагүй. Байнга муудалцаж, бие биенээ муу муухайгаар нь дууддаг байсан нь түүнд хэсэг тус тусдаа байцгаая гэж хэлэхэд хүргэсэн байх. Харин долоо хоногын дараа тэр бүрмөсөн хоёр тийш болцгооё гэж хэлэхэд нь би ч эсэргүүцээгүй. Гэхдээ бид байшин худалдаж авахдаа бид адилхан мөнгө оруулсан болохоор хамт амьдарч байгаа юм. Бид амрагууд биш хамтрагчид болсноос хойш бие биедээ хандах хандлага арай өөр болсон.

Гэхдээ өөр нэг бэрхшээл гарч ирсэн нь бид нэг дээвэр доор, өөр өөр өрөөнд унтаж байгаа хэдий ч түүний шинэ найз залуутайгаа утсаар ярьдаг нь огт таалагдахгүй байна. Би хэдийгээр нуухыг хичээж байгаа ч би түүнд одоо хүртэл хайртай. Би түүний сэтгэлийг буцааж эргүүлэхийн тулд яах вэ? Тэр утсаар ярьж байгаа эрийг жирийн найз гэсэн ч шөнө дунд хүртэл залгаж байгааг нь юу гэж ойлгох вэ?

Тэр надад одоо хүртэл хайртай болов уу, би яах хэрэгтэй вэ, Би түүнтэй хамт амьдардаггүй байсан бол түүнийг дахин өөрийн болгоход амар байх байсан. Гэхдээ би тэр байшингын мөнгийг төлж байгаа болохоор өөр тийшээ нүүмээргүй байна. Надад туслаач.

Доктор love-ын хариулт:
Таныг гэрлэх гэж байсан бүсгүйтэйгээ тусдаа гарч байшин хөлсөлж байгаа гэж ойлголоо. Таныг ийм бодлогогүй алхам хийсэнд гайхаж байна.
Түүнд гэрлэх санал тавиагүй нь сайн хэрэг. Түүнээс асуугаад ч хэрэггүй л болов уу. Гэрлэсэн хосуудад муудалцах цаг бишгүйдээ олдоно. Та гэрлээч үгүй байж муудалцаж байгааг сайн эхлэл гэж бодож байна гэж үү? Та хоёр огт таарч тохирдоггүй байсан чинь та түүнийг хүндэлдэггүй байсан гэсэн үг. Та одоо түүнтэй хамтран байшин худалдаж аваад хамт амьдарч байна. Танд гэж хэлэхэд тэндээс нүү. Байшинд санаа зовох хэрэггүй. Хэдийг алдах нь хамаагүй ч түүнд баяртай гэж хэлээд амьдралаа дахин шинээр эхэл.

Түүнийг өөр залуутай утсаар ярихад гайхах огт хэрэггүй. Үүнд түүний буруу байхгүй. Хэрэв та түүнтэй тэгж муухай харьцдаггүй байсан бол тэр өөр хэн нэгэн рүү гүйхгүй байх байсан. Таны бэрхшээл бол та өөрөө. Та эмэгтэй хүнийг яаж тогтоох учраа олдоггүй хүн юм. Та түүнийг буцааж өөрийн болгож чадахаа нэгэнт өнгөрсөн. Учир нь аяга хэдийн хагарсан. Тэр өөр залуутай утсаар сээтэгнэж байгаа нь та түүний амьдралд байхаа больсон гэсэн үг. Тиймээс бодит байдалтай эвлэр. Тэр тантай байхдаа байнга маргалддаг байж . Харин одоо өөр эртэй сээтэгнэж байна. Танд энэ бүхэн ойлгомжгүй байна гэж үү?

Одоо бүгдийг орхиж, шинээр эхлэх цаг нь болсон.
Яах вэ гэж үү? Түүнээс сал. Та мэдээж багагүй мөнгө алдах нь гарцаагүй. Байшингаа цэвэрлээд хямдрал зарла. Хэрэв зарагдахгүй бол долоо хоног бүр зарах хүртлээ хямдруул. Та хоёр хүүхэдгүй нь сайн хэрэг. Хэрэв байсан бол бүр ч хэцүү байх байсан. Танд гэж хэлэхэд таарч тохирдоггүй хүнийг хэзээ ч бизнесын хамтрагч болгох хэрэггүй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.06.10 3:21 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Aug.05.10 11:08 pm
Posts: 169
Location: ДээР Бгаа СүнСээС АйГааД Л ЯвНа
сонирхолтой зүйлүүд бна шүү

_________________
АйЖ ЯвсааР ЯвсааР

?Д ТөөРөВ


Top
   
PostPosted: Aug.09.10 12:05 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Aug.01.10 2:11 pm
Posts: 1065
Location: тэнгэр дор, газар дээр
баярлалаа, хэрэгтэй мэдээллүүд байна.

_________________
私は さ 私は
雪 - アキ
:finger:


Top
   
PostPosted: Aug.09.10 9:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртайгаа харуулах 100 арга


(Секс хийхгүйгээр )

Түүнд хичнээн хайртайгаа бусад хүмүүст хэлж бай.
Тэвэрч эсвэл тэврүүл.
Түүний хувьд чухал, хүндтэй хүн нь бол.
Хүмүүс харж байхад түүнийгээ үнс.
Хүмүүс хараагүй байхад үнс.
Түүнд анхаарал, халамж тавь.
Гараас нь хөтөл.
Дугуйндаа сундал.
Онцгой бэлэг өг.
Хэрэгтэй үед хажууд нь бай.
Үргэлж хамт бай.
Кинонд урь.
Ойгоор зугаал.
Хайрын дуутай бол.
Өөрсдийнхөө тухай ярилц.
Зүүдээ ярь.
Мөрийг нь налж суу.
Цэцэрлэгээр зугаал.
Хамтдаа явган алх.
Хоолонд урь.
Салхинд гар.
Тоглоом тогло.
Хамтдаа усанд сэл.
Саунд ор.
Шалтгаангүй ч байсан зүгээр л уулз.
Хамтдаа дэлгүүр явж хүнсээ цуглуул.
Хоолоо хамтдаа хий.
Бие биенээ эрхлүүл.
Гэрийн даалгавраа хийхэд нь тусал.
Хамтдаа аялалд яв.
Үдэшлэгт яв.
Түүндээ зориулж бялуу жигнэж өг.
Номын санд суу.
Музей үз.
Зүгээр л түүн дээр оч.
Түүний хувьд чухал тэр зүйлийг хийж бай.
Фитнесст явж, хичээллэ.
Бие биенээ ширт.
Нэг нэгнийхээ машиныг угааж өг. Эсвэл унадаг дугуйг.
Хамтдаа загасчил.
Түүнтэй ярь.
Түүнийгээ байнга сонсч бай.
Бие биенийхээ хумсыг авч өгч бай.
Өөрсдийн дуртай дуугаа байнга аял.
Түүнийг инээлгэ.
Түүний харцыг булаа.
Түүнд захиа бич.
Түүн рүү залга.
Мессеж бич.
Түүний гэрийнхэнтэй уулз.
Хамтдаа явган аялал хий.
Түүний төлөө өөрийгөө золиосол.
Түүнд шоколад өг.
Нэг нэгнээ хүндэлж бай.
Сартай шөнө хамт алх.
Түүнд бичсэн хайрын захиагаа өөр хүн олж унших газар нуу.
Түүн рүү өдсөн харц чулууд.
Түүндээ зориулж шүлэг зохио.
Цэцэг бэлэглэ.
Лааны гэрэлд оройн хоолоо хамт ид.
Концерт үз.
Нар мандаж байгааг хамтдаа хар.
Ойгоо тэмдэглэ.
Бие биендээ та хоёроос өөр хэн ч мэдэхгүй нэр өг.
Хамтдаа газар үз.
DVD –ээр кино үз.
Бие биенээ харцаараа ойлголцдог бол.
Хуримаа төсөөл.
Чихэнд нь сайхан үлгэр шивнэ.
Сайн найзууд бай.
Хөгжилтэй бай.
Бүжгэнд яв.
Түүнд зориулж хөгжим тоглож өг.
Бие биедээ сээтэн хая.
Түүнийг инээлгэ.
Шударга бай.
Түүнд сэтгэгдэл төрүүл.
Нэг нэгнийхээ дуртай зүйлүүдийг жагсааж бич.
Түүнд уншсан номоо ярьж өг.
Нэг нэгнийхээ найзуудтай танилц.
Хамтдаа морь уна.
Нэг нэгэндээ дуртай хоолыг нь хийж өг.
Түүнийг яаж баярладгийг олж мэд.
Түүнд гэнэтийн бэлэг бэлд.
Нэг нэгнийхээ үсийг угааж өг.
Нар жаргахыг хар.
Автобусаар зугаал.
Радиогоор мэндчилгээ дамжуул.
Түүнд сонирхолтой ил захидал илгээ.
Ирээдүйд юу төлөвлөснөө нэг нэгэнтэйгээ хуваалц.
Өөрт тохиолдсон инээдтэй зүйлээ түүнд ярьж өг.
Нэг нэгнийхээ тухай бод.
Юунд гунигладагийг нь олж мэд.
Цанаар гулга.
Бөгж солилц.
Зайрмагнаасаа түүнтэй хуваалц.
Хамтдаа зургаа авахуул.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.09.10 10:08 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайртай гэж яагаад хэлдэг вэ?


Гуравхан үг заримдаа бүх зүйлийн утга учир мэт санагдана. Гэвч хүмүүс хэт дасаад ирэхээрээ энэ үгийг хэлэхээ больдог. Харин хайртай гэдгээ хааяа ч болов хэлж байх нь дотно харьцааг өнө удаан хугацаа өнгөрсөн ч сэвтээхгүй хэвээр байлгах түлхүүр болдог гэдэг. Хайртай гэдэг үгийг бие биенээсээ харамлах хэрэггүй.

Хайртай учираас

Хайртай гэж хэлдэгийн хамгийн гол шалтгаан бол мэдээж та хэн нэгэнд үнэн сэтгэлээсээ хайртай учираас тэр. Энэ үгийг хэлсэн онцгой мөчийг ч та бас хэзээ ч мартахгүй. Магадгүй тэр мөчийг дурсан санах нь таныг өөрийн эрхгүй инээмсэглүүлдэг биз дээ.

Батлахын тулд

Хэрэв та энэ үгийг байнга сонсдог бол азтай хүн юм. Энэ үгийг байнга хэлснээр та түүндээ хайртайгаа баталж, өөрийнх нь тухай бодож, санаа тавьж байдаг гэдгээ харуулж байгаа хэрэг. Харин хэдий хайртай ч үүнийгээ хэлэхээ больвол тэр таныг өөрт нь хайргүй болсон гэж бодох болно.

Боломжыг ашиглаж

Хайртай гэдгээ хаана ч хэдийд ч хамаагүй хэлж бай. Учир нь хайртай хүндээ ахиж хэзээ хамгийн нандин энэ үгээ хэлэхээ хэн ч хэлж мэдэхгүй шүү дээ. Хором бүр давтагдахгүй гэдгийг сана.

Итгэдэг гэдгээ харуулах гэж

Хайртай гэдэг энэ л үг хосуудын хооронд зүү ч орох зайгүй болгож байдаг. Тэр таныг бас сэтгэлийг чинь хэний төлөө байдгийг мэдэрнэ.

Өөрөө ч бас сонсохын тулд

Та хайртай гэж хэн нэгэнд хэлэхдээ түүнээс ч бас энэ үгийг сонсохыг хүсч байдаг биз дээ. Хайртай хүн чинь хажууд чинь байгаа ч ганцаардах гээд байвал нандин үгээ түүндээ хэл. Тэр ч бас хариуд нь хайртай гэж хэлэх нь гарцаагүй. Та ч өөрийгөө ганцаараа биш гэдгийг ойлгоно.

Зүгээр л санамсаргүйгээр

Санал зөрөлдсөн үед ч хайртай гэж хэлэх нь тус болдог тал бий. Бүр муудалцаж байсан ч түүндээ санамсаргүйгээр хайртай гэж хэлээд үзээрэй. Ялангуяа хүүхдэд ийм үг их нөлөөлдөг юм шүү.

Хайраа хамгаалж

Бүх хүн хайртын чинь эсрэг байсан ч та түүнийхээ талд байж, дэмжиж байгаагаа харуулах нэг арга бол хайртай гэж хэлэх.

Бахархаж

Түүнийгээ амжилт гаргаж, өөрийгөө ялах үед нь баяр хөөрөөс нь хуваалцаж, түүгээрээ бахархдаг биз дээ. Өөрийнхөө бахархлаа хайртай гэдэг үгээр мялаагаарай.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.11.10 7:27 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Аз жаргалын гаргалгаа


Та аз жаргалын тухай бишгүйдээ л олон удаа сонсч байсан байх. Харин би та бүхэнд 73 жилийн настай нэгэн сонирхолтой судалгааг танилцуулах гэж байна. 1937 онд Харвардын их сургуулийн оюутнуудын дунд аз жаргалыг хэрхэн ойлгодгийг томъёолох санал асуулга явуулжээ. Тэр үеийн судалгаанд оролцсон оюутнуудын зарим нь одоо амьд сэрүүн нас дээр гарсан ч судалгааг үргэлжлүүлсээр байгаа аж. Шинжлэх ухаанд урьд өмнө хүний нэг насны амьдралын турш үргэлжилсэн ийм судалгаа гарч байгаагүй юм. Судалгаанаас доорх гурван гаргалгаа бий болсон байна.

1. Нээллтэй зан
Судалгаанд оролцогчдийн дийлэнх нь амьдралд өөрийн байр сууриа эзэлсэн хүмүүс байсан юм. 1950-60 он тэдний амьдралын алтан үе байв. Тэдэнд гэр бүл, ажил, нэр хүнд бүгд байсан. Тэд аз жаргалыг өөр өөрийнхөөрөө ойлгодог байсан нь гарцаагүй. Хэдийгээр оюун санааны доройтлыг тойрч гараагүй ч тэднээс хамгийн жаргалтай нь баяр хөөр, айдас, түгшүүрээ ил гаргадаг хүмүүс байсан аж. Мөн хошин шогийн мэдрэмж сайтай, өгөөмөр, нигүүлсэнгүй нь хамгийн жаргалтай хүмүүс болох нь харагдсан байна. Судалгааны хамгийн чухал зүйл нь хүн эргэлзээ, айдас, түгшүүрээ тэр дорхноо гаргаж эсвэл олон жилээр ч хадгалж болдог гэсэн санаа юм. Нэгэн ухаантай хүн “ Хошин шогийн мэдрэмжгүй хүн бол гинжгүй галт тэрэг л гэсэн үг.” гэсэн байдаг.

2. Юуг ч хүндээр хүлээж авах хэрэггүй
Atlantic сэтгүүлд нийтлэгдсэн уг судалгааны талаар сэтгүүлч Жошуа Шренк маш сонирхолтой өгүүлэл нийтэлсэн юм. Тэрээр “Аз жаргалтай амьдралын түлхүүр бол дүрэм журмыг дагах, бэрхшээлээс зугатах ч биш харин өөрийнхөөрөө амьдрах юм. Түүнээс гадна юуг ч хүндээр хүлээн авах хэрэггүй. Хүн болгонд сул тал бий. Өөрийнхөө эсрэг тэмцэхэд олон жил зарцуулах хэрэг байгаа гэж үү? Амьдрал таны бодож байгаагаас ч богинохон тул гүнзгий амьсгаа аваад, амьдралд дурла” гэжээ.

3. Аз жаргалаа бусадтай хуваалц
Би саяхан Робинзон Крузогын өөр нэг хувилбар болох сайн дураараа зэрлэг хүний амьдралыг сонгосон нэгэн эрийн тухай өгүүлдэг кино үзлээ. Бодит түүхээс сэдэвлэсэн уг кинонд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлээс залхсан Мак Кайндл сургуулиа төгссөнийхөө дараа хамаг зүйлээ зарж, эцэг эхийгээ орхиод, Аляскын аглаг буйд нутаг руу явдаг. Түүний өлсгөлөнгөөр үхэхийнхээ өмнө хэлсэн сүүлчийн үг нь “ Зөвхөн бусадтай хамт байх үедээ л хүн аз жаргалтай байгаагаа мэддэг ” гэжээ. Дээрх 73 жилийн настай судалгаа ч түүний үг үнэний ортой гэдгийг баталсан юм. Гэр бүл, найз нөхдөөрөө хүрээлүүлж байх нь аз жаргалын нэг хэсэг аж. Хэрэв та бусдыг чанга тэвэрч, хайртай гэж тэр бүр хэлдэггүй бол хайр халамжаа бусдаас харамлах хэрэггүй гэж хэлье. Аз жаргал тансаг чамин эдлэл, алт эрдэнэс, зугаа цэнгэлд байдаггүй. Харин өнөөдөрт байдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.15.10 12:22 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хайр яагаад алга болдог вэ?


“Би чамд хайргүй” магадгүй бидний сонсож болох хамгийн аймшигтай үг байх. Ялангуяа сэтгэлээ зориулсан хүнээс сонсох бүр ч хэцүү. Амьдралынхаа эцсийн мөч хүртэл хамт байна гэж итгэж байсан хүн нэг л өдөр сэтгэлээ буруулаад яваад өгөх ямар байх нь мэдээж. Яагаад ийм зүйл болчихов оо гэж өөрөөсөө асууна. Ийм байдалд орохгүй байхын тулд яах ёстой байсан гэж ?

Тэр уйдсан

Тэр нэгэнт хайргүй болсон гэж хэлсэн бол танаас уйдсан гэсэн үг. Удаан хамт амьдарсны дараа хосууд бүх зүйл номондоо орж, харьцаа нь бат бөх болсон гэж тайвширдаг нь дотно харьцааг нэгэн хэвийн уйтгартай болгодог. Ялангуяа хамт амьдардаг хосууд нэг нэгнийхээ үйлдэл, үг яриаг хүртэл таамагладаг болно. Хамтдаа сэрж, ажилдаа явцгааж, өдөр нь бие биетэйгээ утсаар ярина. Дараа нь гэртээ ирж, оройн хоолоо идээд, оройг зурагтаа үзэж өнгөрөөнө. Бие биенээ үргэлж хажууд бана гэдгийг мэдрэх нь хамгийн сайхан нь. Харин энэ бүхэн өдөр болгон давтагдаад ирэхээр уйтгартай санагдах нь гарцаагүй. Нөгөө талаар хэн нэгэнд нь залхмаар санагдаж, урьдын халуун дотно байсан үеийг өөрийн эрхгүй үгүйлэхэд хүргэнэ.

Нэгэн хэвийн уйтгартай байдалтай тэмцэхийн тулд харьцаандаа шинэ агаар оруулах хэрэгтэй. Тухайлбал түүнийг хоолоо хийж, зурагт үзнэ гэсэн бодолтой гэртээ ирэх үед хамтдаа гадуур гарч хооллоё гэж хэл. Хайртыгаа огт санамсаргүй байхад нь гэнэтийн бэлэг барь. Мөн дотно харьцаанд секс чухал гэдгийг бүү мартаарай. Секс хийхэд тохиромжгүй үе гэж байхгүй. Түүний хувьд бас л гэнэтийн бэлэг байх болно.

Та түүнийг тоохоо больсон юм биш биз

Түүнийг хайр халамжаар дутаагаагүй гэж таныг бодож байхад тэр өөр зүйл бодож байж болно. Зарим эмэгтэйчүүд сэтгэлийг нь юу зовоож байгааг хэлэхээсээ илүү дотроо хадгалсаар байдаг. Тэднийг ойлгоход хэцүү гэдгийн шалтгаан энэ ч байж мэднэ. Өөрт чинь хэлэхгүй байгаа ч нэг л юм болохгүй байгааг та анзаарна. Тэр хүүхэд шиг тунирхуу болж гомдоллох нь ихэснэ. Гэхдээ түүнийг хамгийн жаргалтай хүн болгох эсэх нь танаас хамаарна. Түүнийгээ хайрлаж халамжил.

Тэр өөр хүнтэй болсон

Сэтгэлээ буруулсан шалтгааны цаана өөр хэн нэгэн байх нь цөөнгүй. Эмэгтэйчүүд ихэнх тохиолдолд бат бөх харьцаандаа сэтгэл хангалуун байдаг ч хайр санамсаргүй ирдэг. Энэ учрал нь хамт ажилладаг хүн, эсвэл эртний найз хэн байх нь цөөнгүй. Хайртай хүнээ хэн нэгэнд алдаж байгааг харах амаргүй байх нь мэдээж. Иймэрхүү хайрын гурвалжинд хэн нэг нь сэтгэлийн шархгүй үлдэх нь ховор. Хэрэв хайртай хүн чинь нэгэнт л сэтгэлээ буруулж өөр хүнтэй болсон бол үүнийг хүлээн зөвшөөрч, түүнийг явуулах хэрэгтэй.

Тэс өөр хүмүүс

Бүх зүйл өөрчлөгддөг. Олон жил хамт амьдарсан нэгнээ танихгүй болох үе ч заримдаа бий. Хайргүй болдог шалтгааны нэг нь хосууд өөр өөр хүсэл мөрөөдөлтэй, зорилготой байдагтай холбоотой. Эсвэл магадгүй та өөрөө ч танихын аргагүй өөрчлөгдсөн байж болно. Хайртай хүний чинь зарим нэг сул тал таны үзэн яддаг зүйл болсон байж ч магад. Түүнийг буцааж авчирахын тулд түүнтэй ярилцаж, юунаас болж байгааг олж мэд. Хэрэв таны зан араншин үүнд буруутай бол өөрийгөө өөрчлөхийг хичээ.

Юу болж төгсөх бол..

Онцгой шалтгаангүй байсан ч заримдаа бүх зүйл дуусах нь бий. Хайр сэтгэл ч байхгүй болно. Юунаас болоод байгааг ч хэн хэн нь ойлгохоо больж, ойлгохыг ч хүсэхгүй. Ийм үед хэдийгээр муудалцаж маргалдахгүй ч хамт байх нь жаргал биш дараа болж байгаа бол зүгээр л бие биенээсээ холдох хэрэгтэй.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.15.10 12:23 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хосуудад атаархах шалтгаан


Нэг сонирхол
Нэг хүн мэт болгож байдаг зүйл нь юу гэдгийг хосууд өөрсдөө ч мэддэггүй байх. Нэгэн найз маань анх танилцахдаа “Улаан арьстан” багийн дэмжигч байсан юм. Удалгүй тэр хамгийн дотно найзтай маань үерхэх боллоо. Тэр найз маань надтай адил “Цэнхэрүүд” багийг дэмждэг юм. Энэ хоёр багийнхан бие биенээ үзэхгүй. Аргагүй шүү дээ. Тэд улаан дотоож өмсдөг бол бид хэзээ ч үгүй. Гэтэл хэдэн сарын дараа нөгөө “Улаан арьстан”-ы дэмжигч манай талд орсон байв. Мэдээж найзын минь гавъяагаар тэр шүү дээ. Би хэдийгээр ганц бие атаархуу эр биш, “Цэнхэрүүд” –ийн улаан фен ч гэсэн түүнийг өөрийнхөө багийн дэмжигчээр дуртайяа элсүүлсэн. Хүмүүс өөрчлөгддөг нь сайн хэрэг. Гэхдээ би л хувьдаа хэзээ ч “Улаан арьстан” –уудын талд орохгүй байсан юм. Хэзээ ч.

Нэг хүн мэт болох
Шөл бол миний дуртай хоол. Ресторанууд ч намайг шөл талхтай иддэг гэдгийг мэднэ. Тиймээс тэд намайг шөл авах эсэхийг огт асуудаггүй. Бас зүгээр шөл захиалсан ч заавал талхтай авчирч өгдөг юм. Харин зарим хосууд яг л ийм талхтай шөл шиг хамт явдаг нь заримдаа залхуутай санагддаг. Үүний сонгодог жишээ бол “ бид хоёр” гэдэг олон тоон дээр хэлдэг үг. Тэд яагаад өөр өөрсдийнхөө өмнөөс ярьж, сэтгэж болдоггүй юм бэ?

Бусдын хажууд ч нялуурахаа мартахгүй
Тэдний инээмсэглэн, тэврэлдэж, гар гараасаа барилцаж, шүргэлцэж байгаа нь надад байхгүй зүйлийг байнга сануулдаг. Уур хүрмээр.

Хосууд маш удаан, бүр залхуутай удаан алхдаг
Та магадгүй энэ бол хотын амьдрал шүү дээ гэх байх л даа. Гэхдээ би алхаж байхдаа А цэгээс В цэг хүрэхийн тулд л яаравчилдаг. Харин хосуудыг яагаад тэгж удаан алхадгийг мэдэхгүй. Тэд нар барьсан цэцгээ үнэрлэж, гээсэн үгээ хайж явдаг байх. Гэхдээ тэд эргэн тойрныхоо ганц бие хүмүүсийн амьдралын алтан мөчөөс хулгайлж байгаагаа анзаардаггүй.

Найзуудаасаа хос гаргах гэж оролдоно
Тэд хөндлөнгийн ганц бие хүмүүсийг ганц бие гэж ад шоо үзэж тохирох золиосыг хайж гарна. Тэд бүр эргэн тойрныхоо хүмүүсийг өөрсөдтэйгээ адилхан болгохыг оролддог.

Үл үзэгдэгч болно
Хамгийн дотно найз ч хэн нэгэнтэй орооцолдоод ирэхээрээ ор сураггүй алга болдог. Хэн нэгэнд ухаангүй дурлахад сэтгэлээ хуваах хэцүү нь мэдээж. Гэхдээ найз нөхөд, гэр бүлээ мартана гэдэг уучилшгүй зүйл.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.15.10 12:26 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Маргад хайр дурлалын бэлгэдэл


Маргад эрдэнийн чулууг хайр дурлалын бурхан Венусын ариун чулуу гэдэг. Мөн эрт дээр үеэс энэ чулуу итгэл найдварын бэлгэдэл болж ирсэн юм. Зарим хүмүүс үүнийг учир шалтгаан болон мэргэн ухааныг нээдэг гэж итгэн мэргэ төлгөнд хэрэглэх нь бий. Хаврын улирал бол маргад эрдэнийн чулууны хүч чадал хэмжээлшгүй их болдог байна.

Зарим үндэстнүүд маргадыг хур борооны бэлгэдэл ч гэж үздэг. Маргадын ногоон өнгө бол уг чулууны үндсэн өнгө юм. Ихэнх маргад чулуу дотроо усан дусалтай байдаг. Харин цэнхэр өнгө давамгайлсан байвал биндэръяа чулуу аж. Хамгийн сайн маргад Колумб, Бразилд байдаг. Мөн Энэтхэг, Австрали, Өмнөд Африк, Пакистан, Зимбабвегээс ч амархан олж болох аж. Гоёмсог хэлбэртэй ногоон маргад алмазнаас ч илүү үнэтэй.

Маргад чулууг эрт дээр цагт оточ нар зүрхний эмгэгийг анагаахад хэрэглэж байжээ. Чулууны хүч бүтэн сартай үед дээд цэгтээ хүрдэг байна.

Зарим үндэстнүүд маргадыг нүдний өвчнийг анагаадаг гэж үздэг. Маргадыг усанд хийж хонуулаад, усаар нь нүдээ шавшдаг гэнэ.

Маргад бол хайр дурлал, мэргэн ухаан, зохицол нийцэлийн бэлгэдэл юм. Хайртай хүндээ маргад бэлэглэвэл харьцаа улам дотно болдог аж. Маргад хосуудын дунд гүүр болж, хайр дурлалыг бадраадаг гэнэ шүү.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.19.10 3:08 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: May.19.10 4:29 pm
Posts: 135
Location: ???????????????
Пингис wrote:
Хэрвээ та хайртай хүнээсээ салсан бол...


Нэг. Дасна гэдэг хайр дурлал биш. Бие биенээ танихгүй байхдаа л та хоёр учирсан. Ихэнх цагийг бие биедээ зориулж өнгөрөөсөн амьдралын тань нэг хэсэг болж байсан түүнийг явснаар таны амьдралын хэмнэлд өөрчлөлт гарчээ.

Гэвч түүнтэй учрахаас өмнө танд өөрийн гэсэн амьдрал байж л байсан шүү дээ. Та түүнд дассан болохоор л түүнийг үгүйлж байна. Тиймээс түүнийг санагдуулах зүйлээс ангижирч, хуучин амьдралдаа аль болох түргэн эргэж орох хэрэгтэй. Хайр дурлал бол ижил дасал болохоос огт өөр зүйл гэдгийг сана.

Хоёр. Секс бол амьдралын зорилго биш. Сексийн тал дээр та хоёр таардаг байсан байж болно. Түүний энхрий ялдам үнсэлт, эвлэг гар, бие хаа нь танд үгүйлэгдэж байгаа биз. Нэг бус удаа зүүдэндээ хуучин амрагтайгаа унтаж байна хэмээн зүүдлээд сэрдэг байж болно.

Гэвч тэр хүн таныг нэгэнт орхиод амьдралаа хөөгөөд явчихсан шүү дээ. Тиймээс түүнтэй янаглаж байна хэмээн дүрслэн бодохыг ор тас мартахыг хичээсэн нь дээр. Тэгээд ч секс бол ердөө л зугаа цэнгэл, амтлагхан таашаал болохоос биш, амьдралын зорилго огтхон ч биш шүү дээ. Иймээс сексийг үгүйлж, шаналаад байх шаардлага огтхон ч байхгүй.

Гурав. Араас нь бүү нэхэл дагал бол. Зарим эмэгтэйчүүд асуудал тов тодорхой байхад, хаягдсан гэдгээ хүлээн зөвшөөрч чадахгүй, хойноос нь мөрдөж мөшгих, утсаар дарамтлах, өс хонзон маягийн янз бүрийн үйлдэл хийх зэргээр өөрийгөө стресст оруулж зовоодог.

Ингэснээр та ямар ч үр дүнд хүрэхгүй, харин ч таныг жигшйх болно. Бусдад өсөрхдөг хүнд ялангуяа эрчүүд тун дургүй. Харин амраг эрийг тань цулбуурдсан бүсгүйн тухай бүү бод, бүү сурагла. Үзэн ядахын ч хэрэггүй. Зүгээр л орхи. Хэрэв тэр үнэхээр өөрт чинь хайртай л бол алдаагаа ойлгоод л хүрээд ирнэ. Харин хүлээж авах эсэх нь таны асуудал. Цаг хугацаа бүхнийг харуулна.



Энэ маш их таалагдлаа
Thank's :-)


Top
   
PostPosted: Aug.21.10 8:52 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Хором бүрийг аз жаргалтайд тооц


1. Аз жаргал маргаашид биш өнөөдөрт байдаг. Бид аз жаргалын тухай “ Тэгэх юм бол жаргалтай болно доо” гэх мэтээр төсөөлсөөр өнөөдрийг мартах нь бий. Аз жаргалтай хором бол таны ээжтэйгээ хамт байгаа чинь, халуун ам бүлээрээ хооллож байгаа үе, хайртай хүнээ тэврэх агшин юм шүү. Хамгийн гол нь өчүүхэн зүйлсээс ч аз жаргалыг мэдэрч болно.
2. Дуртай зүйлээ хийх
Ихэнхдээ хүмүүс зэрэг зэрэг үйлдэл хийх нь их зүйлийг амжуулдаг гэж боддог. Жишээ нь хоол хийж байхдаа кино үзэх, хажуугаар нь хүнтэй юм ярих. Гэтэл дараа нь тэдгээр зүйлсээс алийг нь ч бүрэн гүйцэд санадаггүй. Учир нь хүний тархи олон зүйлийг нэгэн зэрэг хийж чаддаггүй байна. Харин хэдхэн хормыг дуртай зүйлээ хийхэд зарцуулвал өөрийгөө жаргалтай хүн гэдгээ мэдэрнэ.

3. Өнөөдөртөө амьдар
Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг өнгөрсөнд нь үлдээ. Өнгөрсөн муу дурсамжыг сэргээх нь стрессд оруулаад зогсохгүй, аз жаргалыг мэдрэх боломж өгөхгүй.
4. Өөрөөсөө бүү асуу
Яагаад би түүнтэй уулзсан юм бол, Яагаад хүмүүс ийм байдаг юм бэ гэх мэтчилэн яагаад гэсэн асуултуудыг март. Аливаа зүйлийг байгаагаар нь хүлээн ав. Бодох тусам таныг төөрөгдөлд оруулдаг гэдгийг санах хэрэгтэй.
Аз жаргал бол сонголт. Хүн аз жаргалтай байхыг сонгосон үед аз жаргал ирдэг гэдэг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.21.10 8:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Бадмаараг хайрын чулуу


Бадмаараг. Чулуунууд дотроос хамгийн хүчтэй нөлөөтэй чулуу гэгддэг. Бадмаараг маш олон оддын оронтой холбогддог. Бадмаараг эзэмшинэ гэдэг бол амар амгалан, сэтгэл хангалуун байхын үндэс аж. Чулууг дэрэн доороо хийж унтахад хар дарж зүүдлэхээс хамгаалдаг байна. Бадмааргийг зүүн гарынхаа хуруунд зүүвэл гай тотгороос хамгаална. Бэлгэнд ирсэн бадмаараг хайр дурлал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг юм.

Хайрын чулуу
Бадмаарагт дундаршгүй их хайр шингэсэн байдаг тул хайр дурлалыг гал адил бадраадаг гэлцдэг. Хайр дурлалд бүтэлгүй хүмүүс бадмаарагт хүслээ шивнэж, бясалгал хийвэл жинхэнэ хайртай учирдаг аж. Мөн бадмаараг эзнээ зорьсондоо хүрэх ер бусын итгэл үнэмшил өгдөг байна.

Чулууг мөн анагаах ухаанд цусны эргэлтийг сайжруулахад тустай гэж үздэг юм. Чулууны хүчээр цусан дахь халдвар болон хорт бодисыг гаргадаг аж. Бадмааргийг гоёл чимэглэлд хэрэглэх нь цөөнгүй бөгөөд зүүн гарынхаа хуруунд зүүдэг байна.
Бадмааргийн өнгө шунхан улаанаас бүдэг улаан өнгөтэй. Хамгийн ховор хэлбэр нь цусан улаан бадмаараг юм. Ийм хэлбэр нь цас улаан хэрнээ хөх туяатай байдаг. Хамгийн сайн чанарын бадмаараг бүдэг улаан өнгөтэй юм. Бадмаараг Бирм, Тайландад түгээмэл байдаг.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.21.10 8:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Саран чулуу хайр дурлалын бэлгэдэл


Бүтэн сар гарсан үед хайртдаа саран чулуун хүзүүний зүүлт бэлэглэвэл бие биедээ дахин гал халуунаар дурладаг гэлцдэг. Саран чулууг үнэ цэнэтэй болгож байдаг шалтгаанууд нь:
* Зол завшаан авчирна
* Ирээдүйг зөгнөнө
* Зөн совинг нэмэгдүүлнэ
* Урам зоригийг бадраана
* Хайр дурлал, бизнест амжилт авчирна
* Аян замд болон далайд гарахад гай тотгороос хамгаалах зэрэг юм.

Чулууны хүч бүтэн сар гарахад улам идэвхитэй болдог байна.
Саран чулуу хэл амнаас хамгаалдаг гэж үздэг тул маргалдсан хосууд зүүхэд дахин эвлэрдэг.
Чулуу эзнийхээ тусгал бөгөөд өөрийгөө таньж мэдэхийг хүсдэг хүн саран чулууг бясалгалд хэрэглэх нь олонтаа. Түүнээс гадна эмэгтэйчүүд ялангуяа залуу бүсгүйчүүд болон охидод хамгийн ээлтэй чулуу юм.
Саран чулууг эрт цагт оточ нар хүний биологийн мөчлөгийн дагуу гормоны тэнцвэрийг хадгалахад хэрэглэж байжээ. Мөн саран чулууг тэсвэр хатуужлын чулуу ч гэх нь бий. Хэдийгээр бүсгүй хүний чулуу гэдэг ч эр хүнд сэтгэл хөдлөлөө илэрхийлэхэд тусалдаг.
Саран чулуу хоёр төрөл байдаг. Adularia нь тунамал, мөнгөлөг цагаан, эсвэл хөх өнгөтэй байдаг. Ийм чулууг Шри Ланк, Бирм болон Энэтхэг, Мадагаскар зэрэг орноос олж болно. Albite цэхэр, бүдэг цайвар өнгөтэй байдаг. Үүнийг голдуу Канадаас авчирдаг байна.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
PostPosted: Aug.24.10 5:55 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.24.07 6:19 am
Posts: 8018
Location: Тиймээ, тэр чинь ЧИ! :)))
Дотно харьцааны түлхүүр


Сайн харилцааны тvлхvvр нь хайртай хvнтэйгээ аминчхан, дотно харилцаа vvсгэх явдал юм. Энэ нь бусдад яриагvй зvйлсээ хуваалцдаг байна гэсэн vг. Сургууль дээр болсон явдал, эсвэл бага насны адал явдлын талаар ярих нь дотно сэтгэгдэл төрvvлдэг.
Хайртай хосын нэг нь өөрийгөө нээхэд нөгөө нь аажмаар дотоод сэтгэлээ нээж эхэлдэг. Ийнхvv аминчхан яриа өрнvvлдэг, нууцаа дэлгэдэг байх нь тэдний харилцааны vргэлжлэх хугацаа бат бөх байхыг тодорхойлдог гэж судлаачид дvгнэсэн байдаг. Энэ судалгааг он удаан жил хамтдаа амьдарсан нэг нэгэндээ vнэнч гэр бvлийн хосуудын дунд явуулжээ.
Хэрэв бидний харилцаа сайхан байгаасай гэж хvсвэл чи өөрөө сайн харилцагч байх шаардлагатай. Энэ нь өөрийгөө зөв, тодорхой илэрхийлж чаддаг байна гэсэн vг.

Нэгэн жишээ татъя.

Үерхдэг хосууд байжээ. Нэг удаа тэд удаан ярилцаж суусны эцэст бүсгүй “За, нойр хvрч байх чинь” гэж хэлтэл залуу эр шууд уурлан, босоод алхжээ. Үнэндээ бүсгүй ингэж хэлэхдээ, зvгээр л өөрийнхөө ядарсан байдлаа илэрхийлсэн бол энэ үг нь залууд “Чи намайг залхааж байна” гэснээс ялгаагvй ойлголт төрvvлсэн байна.

Тухайн нөхцөлд тохирсон оновчтой vг хэллэг хэрэглэн санаагаа зөв ойлгуулах чадварыг харилцааны эв дvй гэдэг. Хэрэв бүсгүй “Өнөөдөр найз нь их завгvй байлаа, нойр хvрч байна” гэсэн бол найз залуугаасаа залхсан биш ажил ихтэй байсны улмаас ядарсан тул унтахыг хvсч байгаа юм байна гэсэн ойлголт өгөх байжээ.

_________________
▂▃▅▇ ιll♥-♥ιll ▇▅▃▂


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 154 posts ]  Go to page Previous 1 2 3 4 5 6 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited